6
Магистр Д.Баян-Эрдэнэ, Ч.Мэндэлмаа МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ Хураангуй: Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нөлөөлөх стратегийн ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний гал түймрийн болзошгүй аюул, эрсдэлийг үнэлж нийгэм эдийн засагт учирах хохирлыг тооцсон. Судалгааны ажлын үр дүн: Газрын тосны бүтээгдэхүүн нь гал түймрийн эрсдэлд өртөх магадлал өндөр, гал түймэр гарсан тохиолдолд ихээхэн хэмжээний хохирол дагуулдаг учраас энэхүү эрсдэлийн үнэлгээнд Монгол Улсын хэмжээнд газрын тосны хангамжийн үйл ажиллагаа эрхэлж буй хамгийн том агуулах, шатахуун түгээх станцтай (нийт 41 агуулах, 395 ШТС-тай) Петровис ХХК-ны Толгойт дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын гал түймрийн болзошгүй эрсдэлийг үнэллээ. Үүнээс өндрийг тооцвол Н = D s /2 = 357 м, цацрагийн үйлчлэх өнцгийн коэффициентийг олбол: F q = ( 357 714 +0.5 ) 4 [ ( 357 714 +0.5 ) 2 +( 100/ 714 ) 2 ] 1.5 =0.24 Агаар өнгөрүүлэх коэффициентийг олбол: τ=exp [ 710 4 ( 100 2 + 357 2 714 / 1) ] =2.4 80%-ийн дүүргэлттэй 5000м 3 эзэлхүүн бүхий АИ-92 автобензинтэй резервуар дэлбэрсэн тохиолдолд 100 метрийн радиуст үйлчлэх дулааны цацрагийг олбол: q = 450 · 0,24 · 2,4 = 259,2 кВт/м 2 .

gtb risk

  • Upload
    dri

  • View
    38

  • Download
    0

Embed Size (px)

DESCRIPTION

Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нөлөөлөх стратегийн ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний гал түймрийн болзошгүй аюул, эрсдэлийг үнэлж нийгэм эдийн засагт учирах хохирлыг тооцсон.

Citation preview

Page 1: gtb risk

Магистр Д.Баян-Эрдэнэ, Ч.Мэндэлмаа

МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Хураангуй:Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нөлөөлөх стратегийн ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний гал түймрийн болзошгүй аюул, эрсдэлийг үнэлж нийгэм эдийн засагт учирах хохирлыг тооцсон.

Судалгааны ажлын үр дүн:Газрын тосны бүтээгдэхүүн нь гал түймрийн эрсдэлд өртөх магадлал өндөр, гал түймэр гарсан тохиолдолд ихээхэн хэмжээний хохирол дагуулдаг учраас энэхүү эрсдэлийн үнэлгээнд Монгол Улсын хэмжээнд газрын тосны хангамжийн үйл ажиллагаа эрхэлж буй хамгийн том агуулах, шатахуун түгээх станцтай (нийт 41 агуулах, 395 ШТС-тай) Петровис ХХК-ны Толгойт дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын гал түймрийн болзошгүй эрсдэлийг үнэллээ. Үүнээс өндрийг тооцвол Н = Ds/2 = 357 м, цацрагийн үйлчлэх өнцгийн коэффициентийг олбол:

Fq=( 357714 +0.5)

4 [( 357714 +0.5)2

+(100/714 )2]1.5

=0.24

Агаар өнгөрүүлэх коэффициентийг олбол:

τ=exp [−7∗10−4 (√1002+3572−714 /1)]=2.480%-ийн дүүргэлттэй 5000м3 эзэлхүүн бүхий АИ-92 автобензинтэй резервуар дэлбэрсэн тохиолдолд 100 метрийн радиуст үйлчлэх дулааны цацрагийг олбол:

q = 450 · 0,24 · 2,4 = 259,2 кВт/м2.

2-р зураг. Улаанбаатар хот дахь Петровис ХХК-ын Толгойт дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын АИ-92 автобензин бүхий резервуар шатлагад өртөж дэлбэрэлт болсон тохиолдолд (100м, 200м, 300м, 400м, 500м) үйлчлэх дулааны цацрагийн хэмжээ

Page 2: gtb risk

200-500 метрт үйлчлэх дулааны цацрагийг тооцож олбол:100 метрт – 259,2 кВт/м2, 200 метрт – 210,87 кВт/м2, 300 метрт – 147,92 кВт/м2, 400 метрт – 89,3 кВт/м2, 500 метрт – 40,5 кВт/м2 тус тус дулааны цацраг үйлчлэхээр байна.

1-р хүснэгт. Дулааны цацрагийн үйлчлэл

Өртөх зэрэгДулааны цацрагийн шууд үйлчлэл, кВт/м2

Петровис ГТБ агуулахын ойр орчим байрлах айл өрх, албан байгууллагын аюулгүйн зайн хэмжээ, м

Хоромхон хугацааны мэдрэх үйлчлэлтэй 1,4 700

Хүн брезентэн хувцастай тохиолдолд аюулгүй 4,2 670

Ердийн хувцастай тохиолдолд 20 - 30 секундын дараа хөнгөн өвдөлт мэдрэгдэнэ.

7,0

650

Ердийн хувцастай тохиолдолд 15 - 20 секундын дараа 1 дүгээр зэргийн түлэгдэлтэнд өртөнө.

Ердийн хувцастай тохиолдолд 30 - 40 секундын дараа 2 дугаар зэргийн түлэгдэлт.

15 минутын дараа даавуу, хөвөн зэрэг эд материал авалцан асна.

Ердийн хувцастай тохиолдолд 3-5 секундын дараа хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ.

10,5 630Ердийн хувцастай тохиолдолд 6 - 8 секундын дараа 1 дүгээр зэргийн түлэгдэлтэд өртөнө.

Ердийн хувцастай тохиолдолд 12 - 16 секундын дараа 2 дугаар зэргийн түлэгдэлтэд өртөнө

12%-ийн чийглэгтэй мод 15 минутын дараа авалцан асна.

12,9 620

Будсан модон материалын гадаргуу авалцан асна.

17,0 550

Тооцоогоор гарсан үр дүнг харахад газрын тосны бүтээгдэхүүний агуулахын ойр орчимд 700 метрээс дээш зайд суурьшлын бүсийг төлөвлөх шаардлагатай бөгөөд тухайн хорооны хувьд агуулахын ойр орчим хэт их айл төвлөрсөн нь ихээхэн аюулыг дагуулж байна.

СХД-ийн 3 хорооны гал түймрийн эрсдэл“Петровис” ХХК байрлах Сонгино-Хайрхан дүүргийн 3-р хорооны нутаг

дэвсгэрт гарах гал түймрийн магадлалыг урьд гарч байсан гал түймрийн судалгаанд тулгуурлан шугаман регрессийн тэгшитгэлээр харуулбал:

2 -р хүснэгт. СХД- ийн 3 дугаар хороонд гарсан гал түймрийн судалгаа№ Он Гал түймрийн тоо1 2005 72 2006 123 2007 144 2008 85 2009 136 2010 11

Нийт 65

Page 3: gtb risk

Гал түймэр гарах магадлал /шугаман регрессийн тэгшитгэл/:

2005 2006 2007 2008 2009 2010 2015 202002468

101214161820

Гал түймрийн тоо Linear (Гал түймрийн тоо)

2.44-р зураг. Обьектын гал түймрийн хандлага./2005-2020 оноор/

Дээрх тэгшитгэлээс харахад тухайн хороонд гарах гал түймрийн тоо нь 2015 онд 15 удаа, 2020 онд 18 удаа болж өсөх магадлалтай байна.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал түймэр гарсан тохиолдолд дэлбэрэлтэд өртөх өрхийн тоог тооцож олоход 84 өрх хамрагдахаар байгаа бөгөөд нэг өрхөд ойролцоогоор 3 хүн гэж тооцвол 252 хүн өртөхөөр байна. Энэхүү өртөх магадлал бүхий хүний тоо нь нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулахаар байна.

Мөн түүнчлэн тухайн газрын тосны агуулахын нийт 29 резервуарт хадгалагдаж буй газрын тосны бүтээгдэхүүний нийт хэмжээг тооцоход 80000 м3

эзэлхүүн бүхий резервуарт 70%-ийн дүүргэлттэй гэж үзэхэд нийт 56000 тн газрын тосны бүтээгдэхүүн агуулагдаж байна.

Монгол Улс нэг жилд 1.470 тн жишмэл түлш буюу 2058 сая.тн ГТБ-ийг хэрэглэж байна. Петровис компани нь манай улсад оруулж ирж буй ГТБ-ий 32%-ийг /6.6.1.4 дүгээр зураг/ эзэлж байгаа бөгөөд энэхүү хэмжээг тооцож гаргавал 637,98 мян.тн бүтээгдэхүүн гарч байна. Манай улсын хамгийн том импортлогч болох Петровис компанид томоохон хэмжээний гал түймэр гарсан тохиолдолд хэрэглээний шатахууны хэмжээ 2.058 сая.тн-оос 1.420 сая.тн хүрч 637,95 мян.тн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээр байна.

ДүгнэлтМанай улсын эдийн засаг, уул уурхай, үйлдвэрлэлийн хурдацтай хөгжлийг

дагаад газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж 2011 онд манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 1.470 мянган тоннд хүрч 2010 оны импортын хэмжээнээс 21.2 хувиар нэмэгдсэн байна. Цаашид манай улсын хэрэглээ 2015 он гэхэд жилд ойролцоогоор 1807,3 мянган тоннд хүрэх төлөвтэй байна. Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүний бизнес эрхэлж буй 100 гаруй аж ахуйн нэгж импортын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаагаас газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын 32%-ийг эзэлж буй Петровис ХХК-ны Толгойт дахь газрын тосны бүтээгдэхүүний төв агуулахын гал түймрийн эрсдэлийг тооцож үзлээ.

Уг газрын тосны бүтээгдэхүүний агуулах байрлах нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь шугаман регрессийн тэгшитгэлээс харагдаж байна. Тус обьектын гал түймрийн эрсдэлийг үнэлсэн үр дүнгээс харахад ямарваа газрын тосны бүтээгдэхүүний агуулахын ойр орчмын 1000 метрт суурьшлын бүс байгуулахыг хориглон тухайн байгууллагын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай нь харагдаж байна.

Page 4: gtb risk

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал түймэр гарсан тохиолдолд агуулахын ойр орчимд суурьшсан 84 өрхийн 252 орчим хүн дэлбэрэлтэд ямар нэгэн байдлаар өртөхөөр байна.

Манай улсын хэрэглээний шатахууны хэмжээ 1.470 мян.тн-оос 999,6 мян.тн хүрч 470,4 мян.тн бүтээгдэхүүний хомсдол үүсэн манай улсын нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулах эрсдэлтэй байна.

ЗөвлөмжСтратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний гал түймрийн аюул,

эрсдэлийг бууруулахад дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна. Үүнд:

Гэр хороололын газар төлөвлөлт болон газрын тосны бүтээгдэхүүний агуулахын байрлалыг галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах тухай хуульд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгаж, хэрэгжилтийг хангах;

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагаанд тавигдах хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх;

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцад гал түймэр гарсан тохиолдолд хохирол багатай давах зорилгоор аврах гал унтраах ангиудын чадавхийг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх;

Улаанбаатар хотын салхины дээд хэсэг буюу Сонгинохайрхан дүүрэгт төвлөрсөн шатахууны агуулах, шатахуун түгээх станцуудыг шилжүүлэн байрлуулах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэх;

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагаа эрхлэгчид нь болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн түүнтэй тэмцэж чадавхийг нэмэгдүүлснээр учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.