9
Оршил Автомажуулалт нь энэ нэр томъёог 1946 оны үед Ford Motors компанийн инженер сэдсэн ба хүний биеийн болон оюуны чадварыг механикжсан, цахилгаанжсан, компютержүүлсэн ажилгаагаар ихээхэн орлуулсан олон янзын системийг дүрслэхэд хэрэглэсэн үг. Ерөнхий утгаараа автоматжуулалт гэж програмчлагдсан командуудын заавар зохистой гүйцэтгэхэд хэрэглэгдэх хэрэгтэй автомат буцах холбоо бүхий хяналттай хослуулан аливаа процесийг гүйцэтгэсэн технологи гэж тодорхойлж болно. Үр дүн нь хүний оролцоогүй ажиллах систем үүсдэг. Бидний амьдарч буй энэ эрин зуун бол мэдээллийн технологийн эрин зуун юм. Тэр дундаа компьтерийн програм хангамж маш хурдацтай хөгжиж байна. 20-иод жилийн тэртээ Монгол улсад компьютер, интернэт танигдаж байсан бол өнөө үед компьютер ашигладаггүй, интернэт ашигладаггүй хүн гэж бараг үгүй болжээ. Мэдээллийн технологи, програм хангамж нь хүний үйл ажиллагааг маш ихээр хялбарчилж байдаг. Мэдээллийн технологийн дэвшилтэт чанарууд бизнесийн бүх салбаруудад ач тусаа өгч байна. Тэр ч утгаар цахим хэлбэрээр үйлчилгээ явуулдаг албан байгууллага нэмэгдсээр байна. Энэ нь Цахим хэлбэрээр сургалт явуулах, E хичээл бэлтгэх таатай орчин нөхцөл бүрдхэд сайнаар нөлөөлж байна. E-хичээл гэж юу вэ? Танхимын сургалт нь тогтсон хүгацаандаа нэг л удаа заадаг. Энэ нь удаан ойлгодог, мөн янз бүрийн шалтгаанаар хичээлдээ сууж амжаагүй тохиолдолд тухайн хичээлийг ойлгохгүй өнгөрөх нь бий. Тиймээс цахим сургалт нь танхимын учир дутагдалтай талыг нөхөж хичээлийн агуулгыг гэр, сургууль дээрээсээ, компьютер болон гар утаснаасаа үзэх, хичээлд оролцох, багш нар хичээл зохион явуулах таатай орчинг бүрдүүлсэн байдаг. Миний дипломын ажлын хийх ёстой зүйл бол энэ үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах юм. Ингэснээр бидний цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэгдэж интернетээр цахим хэлбэрээр сургалт явуулах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь уламжлалт танхимын сургалтаас эрс ялгаатай ба

Html гэж юу вэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Html гэж юу вэ

Оршил

Автомажуулалт нь энэ нэр томъёог 1946 оны үед Ford Motors компанийн инженер сэдсэн ба хүний биеийн болон оюуны чадварыг механикжсан, цахилгаанжсан, компютержүүлсэн ажилгаагаар ихээхэн орлуулсан олон янзын системийг дүрслэхэд хэрэглэсэн үг. Ерөнхий утгаараа автоматжуулалт гэж програмчлагдсан командуудын заавар зохистой гүйцэтгэхэд хэрэглэгдэх хэрэгтэй автомат буцах холбоо бүхий хяналттай хослуулан аливаа процесийг гүйцэтгэсэн технологи гэж тодорхойлж болно. Үр дүн нь хүний оролцоогүй ажиллах систем үүсдэг.

Бидний амьдарч буй энэ эрин зуун бол мэдээллийн технологийн эрин зуун юм. Тэр дундаа компьтерийн програм хангамж маш хурдацтай хөгжиж байна. 20-иод жилийн тэртээ Монгол улсад компьютер, интернэт танигдаж байсан бол өнөө үед компьютер ашигладаггүй, интернэт ашигладаггүй хүн гэж бараг үгүй болжээ. Мэдээллийн технологи, програм хангамж нь хүний үйл ажиллагааг маш ихээр хялбарчилж байдаг. Мэдээллийн технологийн дэвшилтэт чанарууд бизнесийн бүх салбаруудад ач тусаа өгч байна. Тэр ч утгаар цахим хэлбэрээр үйлчилгээ явуулдаг албан байгууллага нэмэгдсээр байна. Энэ нь Цахим хэлбэрээр сургалт явуулах, E хичээл бэлтгэх таатай орчин нөхцөл бүрдхэд сайнаар нөлөөлж байна.

E-хичээл гэж юу вэ?

Танхимын сургалт нь тогтсон хүгацаандаа нэг л удаа заадаг. Энэ нь удаан ойлгодог, мөн янз бүрийн шалтгаанаар хичээлдээ сууж амжаагүй тохиолдолд тухайн хичээлийг ойлгохгүй өнгөрөх нь бий. Тиймээс цахим сургалт нь танхимын учир дутагдалтай талыг нөхөж хичээлийн агуулгыг гэр, сургууль дээрээсээ, компьютер болон гар утаснаасаа үзэх, хичээлд оролцох, багш нар хичээл зохион явуулах таатай орчинг бүрдүүлсэн байдаг.

Миний дипломын ажлын хийх ёстой зүйл бол энэ үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах юм. Ингэснээр бидний цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэгдэж интернетээр цахим хэлбэрээр сургалт явуулах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь уламжлалт танхимын сургалтаас эрс ялгаатай ба өнөөгийн асар өндөр интернэтийн хэрэглээтэй оюутан залуусын хэрэгцээнд нийцэж байгаа явдал юм. Цахим хэлбэрээр сургалт явуулахад интэрнэт болон вэб сайтын талаар энгийн ойлголттой байх шаардлагатай.

Вэб сайт гэж юу вэ?

Вэб сайт гэдэг нь интернэтийн сүлжээнд байрлах хоорондоо холбогдсон вэб хуудсуудыг хэлнэ. Вэб сайт ямар нэгэн сэдэвтэй хийгддэг. Вэб сайтийн бүтэц. Вэб сайт нь нэг эхлэл хуудастай түүнд холбогдсон хэд хэдэн хуудсуудаас бүтдэг. Одоо эхлэл хуудсын талаар авч үзье. Та ямар нэгэн сайтад ороход Home гэсэн хуудас гарч ирдэг. Home буюу эхлэл хуудас нь их чухал үүрэгтэй байдаг. Тэр тухайн сайтныхаа агуулгыг бүрэн илэрхийлж чадах ёстой. Бас бусад хуудасруугаа нэвтрэх зам нь болж өгдөг. Эхлэл хуудасны хувьд ийм, харин нэг зүйл хэлэхэд эхлэл хуудсыг index.html гэж хадгалдаг. За тэгэхээр одоо вэб сайтны хоёр шинж чанарыг авч үзье. Вэб сайт нь -

Page 2: Html гэж юу вэ

Static - Dynamic гэсэн 2 шинжтэй. Static гэдэг нь идэвхгүй гэсэн үг л дээ. Жишээ нь: та нэг Static вэб сайт хийлээ гэж бодьё. Тэр хуудсыг таниас өөр хүн өөрчлөх боломжгүй байдаг билээ. Static сайт нь удаж байж шинэчлэгддэг ийм муу талтай. Харин Dynamic вэб сайт нь та бидний сайн мэдэх Yahoo, Facebook зэрэг сайтууд юм. Тэдгээр сайтийг вэбмастерууд болон хэрэглэгчид бүтээдэг. Та имэйлээ шалгах болгондоо шинэ вэб хуудас бүтээдэг гээд боддоо. Яагаад бүтээж байгаа юм бэ гэвэл та шинэ мэйл ирэхэд та онгойлгож уншдаг. Харин таны тэр мэйл унших гэж байгаа хуудсыг вэбмастерууд бүтээж өгдөг үү? үгүй. Харин та тэр захиаг унших гэж задалснаараа шинэ хуудас бүтээж байгаа хэрэг. Хэрвээ тэр захиаг онгойлголгүй үлдээвэл шинэ хуудас бүтээгүй гэсэн үг. Та тэгвэл вэбмастерууд юу хийдэг юм бэ гэж гайхаж магадгүй. Тэд тэр сайтийг програмчлаж өгдөг. Тиймээс хэрэглэгчид уг сайтад ороод үйлдэл хийхэд уг программаар хуудсууд бүтээгдэж хэрэглэгчидэд хүрдэг. Ингэхээр та одоо Dynamic гэж юу гэсэн үг болохыг мэдэж авлаа. Харин танд шууд л Dynamic вэб сайт бүтээмээр санагдаж байгаа биз. Даан ч энэ их хэцүү. Танд программчлалын мэдлэг байх шаардлагатай. Иймээс та анхныхаа сайтыг static сайтаас эхлэх хэрэгтэй болж байна.. Зарим хамтлаг дуучидын сайтыг харалдаа. Таны зүгээс өөрчилчихөөр юм байхгүй байгаа биз. Зочны дэвтэр, Counter, Санал асуулгыг эс тооцвол. Гэхдээ сайн дизайнтай, еффекттэй(жишээ нь mouse-ийг дагаад цаг эсвэл сайтны хаяг гэх мэт бичиг явж байх жишээтэй) static сайтанд хүмүүсийг татах боломж бий. Вэб сайт бүтээх аргууд. Вэб хуудсыг өмнө хэлсэнчлэн HTML хэл дээр бичдэг билээ. Энэ хэлээр бичихэд танд Notepad, Wordpad зэрэг текст бичдэг энгийн программ байхад л хангаллтай. Эдгээр программыг editor гэж нэрлэдэг. Уг нь дунд сургуулийн мэдээлэл зүйн хичээлээ ойлгосон хүнд энэ нь нээх хүнд биш юм. Хамгийн энгийн нэгэн хуудасны HTML кодыг бичье.HTML хэлээр бичихдээ хашилтанд бичдэг. Хуудас болгон эхэлэхдээ гэж эхэлнэ. эхлэл хуудасны толгой хэсэг гарчгийн төгсгөл их бие.Bgcolor- background color буюу дэвсгэр өнгө. Бид white буюу цагаан гэж заасан Text- текстны өнгө. Бид black буюу хар гэж заасан Example буюу оруулсан текст. Энд та дуртай үгээ бичиж болно. их биеийн төгсгөл. За таныг бага ч гэсэн ойлгосон байх гэж найдая. Та одоо дээрх жишээг Notepad программ нээгээд яг адилхан бичээрэй. Тэгээд хадгалахдаа File name гэдэгт index.htm гэж нэрлээд хадгалаарай. Хадгалсныхаа дараа Internet explorer, Netscape хоёрын аль нэгийг нээгээд File/Open/Browse гээд хадгалсан index.htm file аа нээгээд үз. Таны бичсэн код чинь вэб хуудас болоод гарч ирж байгаа. Гарчигийг нь хараарай. My page гэсэн нэртэй байгаа биз. Энэ бол хамгийн энгийн жишээ байлаа. Таны бичсэн код хэр их байна төдийчинээ таны хийсэн хуудас их елементтэй гоё харагдана. Та одоо миний сайтны хаана нь хамаагүй mouse-нийхаа баруун товчийг дараад VIew source гэдгийг сонговол миний сайтны HTML код гарч ирэх болно. Нүд эрээлжилмээр их юм байгаа биз. Энэ бүгдийг бичихэд маш их хугацаа орно. Иймээс энэ код бичих аргаас арай сонирхолтой бөгөөд хялбар арга нь Вэб сайт хийх зориулалтын программууд дээр ажиллах юм. Ийм олон программууд байдгаас хамгийн түгээмэл нь Microsoft FrontPage, Macromedia Dreamweaүer юм. Энэ хоёр хоёулаа чанарын хувьд сайн боловч Dreamweaүer нь илүү давуу талтай. FrontPage дээр хийгдсэн хуудсууд Netscape дээр алдаатай гардаг. Харин Dreamweaүer дээр хийгдсэн хуудсууд Internet Explorer, Netscape 2 дээр алдаа бараг гаргадаггүй. Ингэхлээр ийм программ дээр хийхийн давуу талыг авч үзье. Та хүссэн дизайнаараа браузер программ дээр хэрхэн харагдаж байна яг тэрүүгээрээ вэбээ бүтээх юм. Энэ нь хялбар бөгөөд маш их хугацаа хэмнэж өгдөг. Мөн та code inspector-д нь хүссэн кодоо давхар бичиж болно. Миний хувьд Dreamweaүer-ийг илүүд үздэг. Учир нь хэрэглэхэд хялбар, бусад программуудтай сайн зохицдог юм. Өнөөдөр дэлхийн вэбмастеруудын 70% нь энэхүү программыг хэрэглэдэг бөгөөд анхлан сурч

Page 3: Html гэж юу вэ

байгаа хүмүүст ч хэрэглэхэд хялбар байдаг. За тэгээд та хийсэн хуудсуудаа хооронд нь сайн холбож өгөх юм бол маш сайн. Ямар нэгэн холбоосны алдаа байж л байдаг. Та тэрийг сайн эрж хайж засах хэрэгтэй. Вэб хуудсаа интернэтэд хэрхэн байрлуулах вэ? Энэ асуудал их төвөгтэй асуудал байдаг. Дурын нэрээр, жишээ нь: www.танынэр.com нэрлэхэд их хүндрэлтэй байдаг. Та энэ домайныг авахын тулд мөнгө төлөх шаардлагатай. Харин тэгэхээр үнэгүй домайн хайх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн өргөн хэрэглэгддэг үнэгүй домайн олгогч бол www.goecities.com юм. Та энд үнэгүй эрх нээлгээд өөрийн хийсэн вэб сайтаа upload хийх хэрэгтэй. (upload- гэдэг нь цацах гэсэн үг. Үүний эсрэг нь download буюу татаж авах юм.) Харин таны шинэ сайтын нэр www.goecities.com/танынэр байх болно. Энэ нь тийм ч гоё харагдахгүй байгаа биз. Одоо сайтаа хэрхэн upload хийх талаар авч үзье. Та өөрийн хийсэн сайтийнхаа бүх file-ийг эмх цэгцтэй нэг газар хадгалсан байх ёстой. Та www.goecities.com гэсэн хаягаар орж шинээр имэйл нээлгүүлэхтэй адил шинээр бүртгэл нээлгүүлэх хэрэгтэй. Харин таны ID таны сайтны нэр болохыг мартаж болохгүй тул бодолтой нэр өгөх хэрэгтэй. Тэгээд таны бүртгэл нээгдлээ. Таны сайтын хаяг гарч ирэх болно www.goecities.com/таныID та түүн дээр дарахад geocities-ээс автоматаар эхлэл хуудсыг тань нээсэн байдаг. Тэгэхлээр та File Manager-руугээ орж уг index.htm гэсэн file-ийг устгаад өөрийн file аа upload хийх ажилдаа орох хэрэгтэй. Upload хийхийн тулд таны File manager-ийн дор ийм form-ууд байгаа. Та Browse дарж өөрийн сайтны компьтер дээрээ байгаа file-уудаа сонгон интернэтэд цацах юм. Ингэхдээ нэг ч file дутуу үлдээж болохгүй. Тэгвэл таны сайт интернэтэд дутуу байрлаж таны нэг ч гэсэн зургийг үзэгчид үзэж чадахгүй болно. За ингээд та энэ бүгдийг зөв гүйцэтгэсэн бол таны сайт интернэтэд байрлалаа гэсэн үг. Харин эхлэл хуудсаа index.htm гэж хадгалсан байх ёстойг мартаж болохгүй шүү. Вэб хуудас хийх олон арга технологи байдаг мөн олон тооны програмын хэл байдаг үүнээс хамгийн түгээмэл аргуудыг авч үзье.

1.HTML гэж юу вэ ?

HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол бөгөөд вэб хуудсан дахь текстийг хэрхэн харагдуулахыг вэб браузерт зааж өгдөг программын кодчлол юм. Уг хэлийг Tim Berners-Lee 1991 онд шинжлэх ухааны бичиг баримтыг зохион байгуулах, өөр өөр платформруу дамжуулах зорилгоор үүсгэжээ. HTML хэл нь script хэл бөгөөд ямар нэг хөрвүүлэлт шаарддаггүй, дурын текст боловсруулах програм дээр бичиж болдог бөгөөд Hypertext Transfer Protocol (HTTP) –г ашигладаг. HTML - н комманд болгон нь их багын хос тэмдэгтийн хооронд байдгаараа бусад хэлээс онцлогтой. Жишээ нь <center> <body> Эдгээр коммандуудаа дуусах газрыг нь вэб браузертаа хуваах тэмдэг болох ташуу зураасыг нэмж өгдөг HTML файлыг энгийн текст боловсруулах программ ашиглан үүсгэж болох бөгөөд .htm, .html гэсэн өргөтгөлтэй байна. Гипер текст үүсгэх хэл нь WWW-н бичиг баримт буюу вэб хуудсыг бэлтгэхэд хэрэглэгддэг командуудын олонлог юм. Энэ команд нь параграф, жагсаалт, онцлох текст гэх мэтчилэн олон янз байдаг. HTML файл нь вэб хуудас харуулахад зориулсан кодчлолыг агуулсан байдаг. Энэ кодчилол вэб хуудас харуулах заавар эхэлж буйг заадаг. Файлын хамгийн сүүлийн кодчилол нь </html> байна. Энэ нь хуудас харуулах заавар дуусч байгааг илэрхийлнэ. <head> </head> гэсэн кодчиллын хооронд бичигдсэн мэдээлэл нь хуудасны толгойн хэсгийн мэдээллийг агуулна. HTML, HTM өргөтгөл нь зарчмын хувьд ялгаагүй. Учир нь өмнө хэрэглэгдэж байсан программууд өргөтгөлийн хэмжээг 3 тэмдэгтээр хязгаарлаж байсан. Харин одоо хязгаарлалт үгүй болсноор өргөтгөлийг 4 тэмдэгтээр илэрхийлж болно.

2.Java

Page 4: Html гэж юу вэ

Java бол Sun Microsystems корпорацийн бүтээсэн програмчлалын хэл бөгөөд хамгийн анх 1995 онд түүнийг олон нийтэд танилцуулжээ. Анх хийгдэхдээ Sun-ийн Java платформ дээр ажиллахаар байсан юм. Жава-г бүтээхдээ  C ба С++ хэлийн онцлог, бичиглэлийг хүчтэй тусган авчээ. Гэхдээ хамгийн гол нь обьект хандалтат загварт түлхүү анхаарсан ба доод түвшний програмчлалын боломжийг бага оруулсан байна. Java програм нь бит биш байт кодуудад хөрвөн ажилладаг бөгөөд энэхүү байт кодуудыг зөвхөн Java Virtual Machine (JVM) хэмээх систем ажиллуулдаг юм. Харин JVM нь платформ болгонд зориулагдан тусдаа хийгдсэн байдаг тул таны бичсэн програм, код аль ч үйлдлийн систем, платформ дээр ажиллах болж байгаа нь түүний хамгийн өвөрмөц онцлог юм.1995 онд Sun нь Java-гийхаа гол хөрвүүлэгч, Virtual Machine, Class-ийн гол гол сангуудыг бүтээжээ. Харин одоо дэлхий дээр хамгийн их хүчээ авч байгаа систем болоод байгаа бөгөөд GNU (General Public License) гэсэн үнэгүй лицензтэй болсноор түүнийг хэн дуртай нь үнэгүй татан авч ашиглах боломжтой болжээ.

2.1 JavaScript гэж юу вэ ?

Вэб дизайнеруудын цаг ямагт хүсэж ирсэн вэб хуудсаа хэрэглэгчиддээ уялдаа холбоотой байлгах хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэхэд HTML нь хангалтгүй ядмаг байсан. Энэ үед Netscape нь браузерийг удирдах болон flash оруулах вэб хуудсыг интерактив чанартай болгох үүднээс JavaScript програмчиллын хэлийг боловсруулсан байна. JavaScript код нь HTML дотор <script> гэсэн коммадаар (хаалт комманд) хаагдсан байдаг бөгөөд энэ хаалтаар нь вэб браузер уг блок кодыг цонхонд үзүүлэх биш ажиллуулах ёстой болохыг ялгаж танина. Ихэвчлэн энэ блок нь HTML- н <head> гэсэн хэсэгт бичигдсэн байдаг. JavaScript нь вэб зохиогч болон программистуудад зориулагдсан интерактив чанартай гүнзгий шатны хэл юм. Энэ нь судлах зүйлд тулгуурласан хэл бөгөөд бусад хэл болох Java болон C++ үндсэн шинж чанарыг агуулсан байдаг. Java нь технологийн хувьд JavaScript-тай төсөөтэй. Гэсэн хэдий ч тэдгээрийн хооронд ялгаа бий. JavaScript-ээс ялгаатай нь Java программ нь вэб хуудас дотор шууд холболт хийх боломжгүй байдаг. Үүнд HTML болон бусад браузерээр таниулсан обьектуудад client side хувилбар байдаггүй. Java хэлний бүтэц болон syntax нь JavaScript-тай маш ойролцоо холбоотой зохиогдсон байдаг.

3.РНР

РНР бол Hypertext Preprocessor / Personal Home Page / гэсэн vгийн товчлол юм. РНР бол платформ хамааралгvй, HTML холилдсон сервер талын вэб програмчлалын хэл юм. РНР нь CGI & Perl, C хэлvvдтэй их төстэй гэж хэлж болно. РНР ийн давуу талууд гэвэл олон програмчлалын хэлvvдтэй хамтран ажиллах боломжтой , маш олон төрлийн Database буюу мэдээллийн сантай харицан ажиллаж чаддаг / ж.н : MySQL, Opacle, SQL, PostgreSQL, mSQL, SyBase, Access .../, олон төрлийн протоколуудтай харицан ажиллах боломжтой IMAP, SNMP, NNTP, POP3 , HTTP гэх мэт маш сайн сервер талын програмчлалын хэл юм. Мөн хэрэглэгчид сурахад хялбар байдаг. РНР нь формтай ажиллах, cookie, файлтай ажиллах, зураг тэкстэн файлыг vvсгэх, мэйл илгээх, E-shop байгуулах, серверийг удирдах гэх мэт маш олон vйлдлийг хийж гvйцэтгэж чадна. РНР кодчлол <? ба ?> эсвэл <?php ба ?> гэсэн тэмдэгтийн хооронд бичигдэнэ. РНР кодчлол ашиглан байгуулсан хуудсыг өргөтгөл

Page 5: Html гэж юу вэ

нь .php .php3 .php4 гэх мэт байх хэрэгтэй байдаг. Энгийн HTML өргөтгөлтэй вэб хуудсан дээр ажиллах боломжгvй. РНР-г сервер талын хэл гэж хэлсэн болхоор энгийн windows -ийн орчинд ажиллаж чадахгvй юм. Та нэмэлт сервер Software-уудыг өөрийн компьютерт суулгаснаар РНР хуудсуудаа шалгаж туршиж байх боломж бvрдэнэ. Сервер Software ийн жишээ бол APACHE сервер юм. Та энэхvv программыг манай файлын сангаас татан авч ашиглаж болно. Бас таны Вэб хуудсаа байрлуулах вэб сервер тань Apache, php гэх мэт дэмждэг байж саяа өөрийн хуудсуудаа ажиллуулж олонд хvргэж чадна. Хэрэв тийм биш байвал өөр Webhosting сонгох хэрэгтэй. РНР -г өөрийн компьютер дээрээ ажиллуулж байхын тулд та PHP,APACHE -г суулгах хэрэгтэй. Харин Mysql database ашиглах, CGI ашиглах хэрэгтэй бол бvгдийг нь өөрийн Локал машин дээрээ суулгаарай. Эдгээрийг бvгдийг нь цугт нь суулгаад тохиргоог нь өөрөө хийчихдэг программ бол PHPTriad , HTTPTriad юм.

4.Flash

Macromedia Flash - Макромедия Флаш

Энэ юу вэ, vvнийг ашиглаад яг юу хийдэг вэ?

Макромедия Флаш (Macromedia Flash) нь одоогийн байдлаар дэлхийд хамгийн єргєн тархсан, график vйлдвэрлэлийн стандард болоод байгаа программ хангамж бєгєєд vндсэн vvрэг нь Вэб хуудасанд зориулсан интерактив вектор болон хєдєлгєєнт график бvтээх єргєн боломжыг хэрэглэгчид олгох явдал ажээ. Дараах vндсэн давуу талуудыг єєртєє агуулдаг: Yр дvн болон гарч байгаа график файлууд нь маш бага хэмжээтэй байж чаддаг, учир нь вектор графикыг зургийн файльдаа хэрэглэдэг. Дэлхий дээр байгаа ихэнх браузерууд (96% нь) энэ тєрлийн график файлыг унших чадвартай хавсралт (flash player plugin) программ хангамжыг суулгасан байдаг. Энэ тєрлийн график файлууд нь хэрэглэгчийн дэлгэцэн дээр гарахдаа заавал бvтэн файлаа татаж авч дуусахыг хvлээлгvйгээр, streaming буюу цуварсан горимоор ажиллаж, эхэнд ирсэн кадрууд (frame) нь сvvлд ирж буй кадраа хvлээлгvйгээр шууд дэлгэцэнд гарч байж болдог. Ингэснээрээ хэрэглэгч энэ киног нь єєрийн интернэтийн хурдаас хамааран, богино хугацаанд vзэж сонирхох боломжтой болдог. Дан ганц график ч биш мєн программчлалын нэлээд боломж єндєртэй Action Script хэмээх хэлийг агуулдаг. Тєрєл бvрийн форматтай дууны файлыг кинондоо хавсаргаж чимэглэж болдог. Хэрэглэхэд хялбар, сурахад туйлын амархан байдаг.

5.Андройд

Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг. Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон. Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье. 2005 оны 7-р сард

Page 6: Html гэж юу вэ

Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн. Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна. Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.

1.1 Open Handset Alliance /OHA/

Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан. OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан. 2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group

1.2 Лиценз

2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.

1.3 Андройдын сайжирсан хувилбарууд

Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.