23
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС, ЦЭВЭР ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СИСТЕМ 1. Эдийн засгийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн үндэс 2. Цэвэр зах зээлийн эдийн засгийн систем 3. Зах зээлийн эдийн засгийг зохицуулах механизм

Micro2

  • Upload
    tj-crew

  • View
    1.625

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Micro2

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС, ЦЭВЭР

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СИСТЕМ

1. Эдийн засгийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн үндэс

2. Цэвэр зах зээлийн эдийн засгийн систем

3. Зах зээлийн эдийн засгийг зохицуулах механизм

Page 2: Micro2

Эäèéí çàñãèéí òîãòîëöîî түүний мөн чанар, зах зээлийн эдийн засгийн үндэс

Хүний нийгэм хөгжлийнхөө явцад янз

бүрийн эдийн засгийн тогтолцоотой

байсан ба цаашид ч байсаар байх болно.

Эдийн засгийн үндсэн асуудлаа хэрхэн

шийдвэрлэж байгаагаас хамаарч эдийн

засгийг дөрвөн тогтоолцоонд ангилдаг.

Page 3: Micro2

Уламжлалт эдийн засгийн тогтолцоо

¯éëäâýðëýõ õ¿÷íèé òóí äîîãóóð ò¿âøèíä áàðàã õ¿é íýãäëèéí çîõèîí

áàéãóóëàëòààð, áàéãàëèéí õèøèã õ¿ðòýí àìüäàð÷ áàéãàà çàðèì

¿íäýñòíèé õóâüä ýäèéí çàñãèéí óëàìæëàëò òîãòîëöîотой байдаг.

Энэ нь нэг үеэс нөгөөд дамжигддаг уламжлалд

үндэслэгддэг.

Эдгээр уламжлалууд нь ямар бараа үйлчилгээг хэнд

зориулж яаж үйлдвэрлэхийг тодорхойлж өгдөг бөгөөд

тухайн улсын шинж чанартай байдаг.

Page 4: Micro2

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо.

Çàõ çýýëèéí çîõèöóóëàëò äýýð ñóóðèëñàí ýäèéí çàñãèéí

òîãòîëöîîг хэлнэ.

Өөрөөр хэлбэл энэ үед хүмүүс хувийн өмчдөө

түшиглэн үйлдвэрлэл явуулна.

Үйлдвэрлэгч худалдан авагчийн хэрэгцээг илүү хангаж,

өндөр ашиг авчрах тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.

Хэрэглэгч ямар барааг ямар үнээр худалдан авахаа

өөрөө шийддэг.

Page 5: Micro2

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо.

Нèéãìèéí àìüäðàëûí á¿õèé ë õ¿ðýýã òºðººñ òîãòîîñîí

òºëºâëºãººãººð çîõèöóóëäàã.

Энэ нь зах зээлийн эдийн засгийн эсрэг тогтолцоо юм.

Энэ тогтолцоон үед хувийн өмчгүй бөгөөд тэр нь бүгд

төрийн мэдэлд байх ба бүх бараа хатуу үнэтэй, ямар

барааг хэдий хэмжээтэй үйлдвэрлэхийг төрөөс

тогтоож өгнө.

Page 6: Micro2

Холимог эдийн засгийн тогтолцоо Зàõ çýýëèéí áîëîí òºðèéí çîõèöóóëàëòûí àëü àëèéã íü õîñëóóëñàí

òîãòîëöîî.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн чөлөөт байдлыг төрийн зохицуулагч

үүрэгтэй холбоно гэсэн үг.

Үйлдвэрлэгчид ба ажилчид өөрийн хүслээр зах зээлд үүрэг

гүйцэтгэх бөгөөд төр зөвхөн монополийн эсрэг бодлого, нийгмийн,

татварын болон бусад эдийн засгийн бодлогоор оролцдог.

Энэ тогтолцоонд засгийн газар нь улс орны эдийн засгийн өслөтийг

хангах, ард түмний аж байдлыг дээшлүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

Page 7: Micro2

Ховор хомс нөөцийг зохистой

хуваарилах эдийн засгийн үндсэн

асуудлуудыг шийдвэрлэхийн тулд

эдгээр эдийн засгийн тогтолцоо бүрт

өөрийн онцлогт зохицуулан

шийдвэрлэдэг. Үүнд:

Page 8: Micro2

Зах зээлийн эдийн засаг

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Уламжлалт эдийн засаг

Юуг Үнэ Төлөвлөгөө Уламжлал Яаж Ашиг Төлөвлөгөө Уламжлал Хэнд Өрх гэр Өрх гэр Өрх гэр

Page 9: Micro2

Зах зээлийн харилцаа гэдэг нь нийгэм эдийн

засгийн амьдралыг зохион байгуулах нэг арга

хэлбэр юм.

Зах зээлийн эдийн засаг гэдэг нь ховор хомс

нөөц баялгийг хуваарилах тухай асуудлыг

хүмүүс, өөрсдөө төрийн оролцоогүйгээр

хоорондоо тохиролцон шийдвэрлэж буй эдийн

засгийн тогтолцооны нэг хэлбэр систем юм.

Page 10: Micro2

Зах зээлийн эдийн засгийн олон янзын тодорхойлолт томъёолол байдаг.

Эдгээрээс дурдвал:

Зах зээл гэдэг нь худалдаа арилжаа явуулдаг байр, газар, зах зээл дээр зөвхөн бараа

бүтээгдэхүүнийг худалддаг ба худалдан авдаг.

Бараа бүтээгдэхүүнийг арилжих, худалдаалах хэлбэрээр хүмүүс хоорондоо

харилцаагаа зохицуулж буй арга хэлбэрийг зах зээлийн эдийн засаг гэнэ.

Зах зээл нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг эрэлт ба нийлүүлэлт хэмээх эдийн засгийн

хөшүүргээр холбодог бөгөөд өөрөө өөрийгөө зохион байгуулах чадвартай эдийн

засгийн систем юм.

Үйлдвэрлэл ба худалдааны дийлэнхийг хувь хүмүүс ба хувийн пүүс компаниуд

шийдвэрлэж байдаг эдийн засгийн зохион байгуулалтын онцлог хэлбэрийг зах

зээлийн эдийн засаг гэнэ.

Төрийн оролцоогүй, нөлөөлөлгүй эдийн засгийг чөлөөт буюу цэвэр зах зээл гэнэ.

Page 11: Micro2

Цэвэр зах зээлийн эдийн засгийн систем

Төрийн оролцоо ба нөлөөлөл байхгүй эдийн засгийн чөлөөт буюу

цэвэр зах зээл гэж нэрлэдэг.

Хувь хүмүүс өөрийн хувийн сонирхлыг эрхэмлэж, бусад хүмүүс

нийгэмтэй харилцдаг.

Харин хүмүүсийн сонирхолд тулгуурласан зах зээлийн эдийн засаг

нь тэдгээрийг хооронд нь харилцан тохиролцох хэлбэрээр зохион

байгуулах чадвартай юм.

Зах зээлийн эдийн засгийн энэ чадварыг анх Английн эрдэмтэн Адам

Смит ажиглаж “үл үзэгдэх гар /нууц гар/”-ын зохицуулалтын

зарчмыг томъёолсон.

Page 12: Micro2

Цэвэр өрсөлдөөний буюу чөлөөт өрсөлдөөний нөхцөлд

тодорхой нэг үйлдвэрлэгч нь өөрөө амьдрах, бусдаас илүү ашиг

олох хувийн сонирхолдоо хөтлөгдөн бусдаас сайн чанартай,

бусдаас хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэхийн

төлөө хичээдэг.

Түүний энэ үйлдэл нь хүмүүсийг хамгийн сайн чанартай, хямд

үнэтэй бараа бүтээгдэхүүнээр хангах үйл явц болдог. Энэ нь зах

зээлийн эдийн засгийн давуу бөгөөд удаан хугацаанд оршин

тогтнох чадвартай байгаа юм.

Гэхдээ энэ давуу тал нь цэвэр өрсөлдөөний зах зээлд л

хамаардаг.

Page 13: Micro2

Чөлөөт буюу цэвэр өрсөлдөөний зах зээлд аливаа

эдийн засгийн системийн шийдвэрлэх ёстой гол

асуудал болох

1. Юуг үйлдвэрлэх вэ

2. Яаж хийх вэ

3. Хэнд зориулж хийх вэ гэсэн асуудлуудыг

онолын хувьд хамгийн амжилттай, өндөр

үр ашигтай шийдвэрлэх боломжтой.

Page 14: Micro2

Зах зээлийн сонгомол хэлбэр нь чөлөөт өрсөлдөөний буюу чөлөөт зах зээл байдаг. Энэ зах зээлийн онцлог нь:

 Асар олон тооны үйлдвэрлэгч, худалдан авагчид байхын зэрэгцээ хэн нэгэн нь

илүү давамгай байдлыг бий болгож чадахгүй. Олон оролцогч байхын хэрээр

тухайн зах зээлд тэдгээр нь хоорондоо өрсөлдөн үнийн тогтвортой бөгөөд чөлөөт

байдлыг хангаж чадна. Энэ нь зах зээлийн зохицуулалтын гол механизм болж өгнө.

Зах зээлд гаднаас орох ба гарахад саад байхгүй байдаг нь өрсөлдөөнийг зохих

ёсоор бий болгох нөхцөл юм.

Бүх төрлийн нөөцийг чөлөөтэй ашиглах нөхцөлөөр хангах шаардлагатай.

Үнэ эрэлт нийлүүлэлтийг талаар болон технологийн талаарх мэдээллийголох

ашиглах талаар эрх тэгш байх боломжоор хангагдсан байна.

Төрийн оролцоо зохицуулалт бага байна

Page 15: Micro2

Зах зээлийн эдийн засаг дараах үүргийг гүйцэтгэдэг.

Хэрэглэгч үйлдвэрлэгчдийн хооронд найдвартай холбоо харилцааг тогтоох

боловч ерөнхийдөө хэрэглэгчид буюу эрэлтэд тулгуурласан эдийн засгийн

загварыг төлөвшүүлнэ.

Зах зээлийн эдийн засгийн давуу тал нь дотоод зохицуулалт хариуцлага үр

дүнгийн асуудлыг хямд хялбар шийдэх боломжтойд оршино.

Зах зээлийн эдийн засгийн нэг дутагдал нь зохицуулалт нь өөрөө аяндаа

ухамсаргүйгээр бүрэлддэг учир хүмүүсийн бодол санаанаас хол үйлчилж

нийгмийн шударга байдалтай тэр бүр тохирдоггүй. Энэ тохиолдлод төр оролцон

арга хэмжээ авах шаардлагатай болдог.

Мөн нэг дутагдал нь сонголт гэх мэт чухал асуудлуудыг шийдвэрлэх дэс

дарааллын асуудлыг тэр бүр нийгмийн сонирхлын дагуу шийдвэрлэх чадваргүй

байдагт оршино.

Page 16: Micro2

Зах зээлийн эдийн засгийг зохицуулах механизм

Хувь хүмүүс, өрх гэрүүд, пүүсүүд гэх мэт эдийн засгийн анхан

шатныг нэгжүүд байгаа тохиолдолд тэдгээрийн сонголт

шйидвэрийн үр дүн нь зах зээлийн эдийн засагт хүргэнэ.

Зах зээл дээр худалдагч худалдан авагчийн аль аль нь бараа

бүтээгдэхүүний үнийг сонсч судалж, тооцоолж, эцэст нь шийдвэр

гаргадаг.

Харин тодорхой бүтээгдэхүүний үнийн түвшинд худалдагч

худалдан авагч 2 өөр байдлаар ханддаг.

Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байвал худалдан авагчийн

сонирхол бага, харин худалдагчийн хувьд сонирхол өндөр байна.

Page 17: Micro2

Зах зээлийн үнийн түвшин нь хүмүүс хоорондоо эдийн засгийн

харилцаанд орох эсэх тухай шийдвэр сонголтыг хийдэг байна.

Бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь тухайн бараа

бүтээгдэхүүний үнэ цэнийг мөнгөөр илэрхийлсэн арилжих солилцох

харьцаа юм.

Үнэ гэдэг нь аливаа баялаг ба бүтээгдэхүүний үэн цэнэтэй чанарыг

мөнгөөр үнэлсэн илэрхийлэл мөн юм.

Гэхдээ зах зээлийн үнэ нь баялаг ба бүтээгдэхүүний жинхэнэ үнийг

яг тодорхойлох боломжгүй зөвхөн худалдагч худалдан авагчийн

зүгээс тухайн цаг мөчид хоорондоо зөвшилцөн тохиролцсоны

баталгаа байдаг.

Page 18: Micro2

Тухайн бараа бүтээгдэхүүний хэрэгцээт чанараас шалтгаалан хүмүүс

үнэлгээг өгдөг.

Тухайн барааны хэрэгцээт чанар нь түүний биет байдал, чанараас

урган гарсан бөгөөд хүний хэрэгцээг хангах чадварын зэрэгцээ

ихэнхдээ хүмүүсийн зорилго хандлагаас шалтгаалдаг.

Хүмүүс өөр өөрийнхөөрөө барааны хэрэгцээт чанарыг үнэлдэг.

Аливаа нийгэм эдийн засагт илүүдсэн юм бүхэн үнэ цэнэ багатай

харин ховор хомс зүйлс үнэ цэнэ өндөртэй байдаг.

Жишээ нь ус гэхэд асар их хэрэгцээт чанартай. Гэхдээ элбэг байдаг

баялаг учир үнэ цэнэ багатай байдаг. Ус ховордсон цагт усны үнэ

цэнэ өснө гэсэн үг.

Page 19: Micro2

Харин зах зээлийн үнэ гэдэг бол жинхэнэ арилжаа

худалдааны үнэ буюу арилжаа худалдаа хийх боломж

олгож буй үнэ юм.

Өөрөөр хэлбэл энэ үнэ нь худалдагч ба худалдан

авагчийг зах зээлийн үнэ холбож өгдөг бөгөөд

тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулдаг.

Зах зээлийн үнэ нь зах зээлийн тэнцвэрийг хангах

механизм юм.

Зах зээлийн үнэ тэнцвэртэй байвал зах зээлийн эдийн

засаг тэнцвэртэй байна.

Page 20: Micro2

19-р зууны дунд үеэс эхлэн эдийн засгийн сэтгэлгээнд

Маржинал хувьсгал хэмээх үзэл баримтлал гарч ирсэн.

Энэ үзэл баримтлал нь баялаг ба бүтээгдэхүүний хэрэгцээт

чанар, үнэ цэнэ, зах зээлийн үнэ зэрэг ойлголтуудыг ялгаж

салган зах зээлийн үнэ үүсэх нөхцлийг ойлгомжтой

тайлбарлах боломжийг гаргаж ирсэн.

Маржинал гэдэг нь ахиуц хэмжигдэхүүнйи илэрхийлэл

бөгөөд эдийн засагт бүхэл үзүүлэлтүүдийг дотор нь задалж

нэг нэгээр нэмэх ба хасахад түүний үр дүн ямар байхыг

судалдаг аргачлал юм.

Page 21: Micro2

Маржинал хандлагаар нэг ширхэг нэг хэсгээр хүмүүс

ахиулан хэрэглэх үйл явцыг тайлбарладаг.

Маш их цангасан хүний хувьд эхний аяга ус нь хэрэгцээт

чанарын хувьд хамгийн өндөр байх бөгөөд харин хамгийн

сүүлд ууж байгаа аяга ус нь хэрэгцээт чанарын хувьд

хамгийн бага байна.

Өөрөөр хэлбэл дэс дараалуулан хэрэглэж байгаа усны хувьд

хэрэгцээт чанар нь тухайн хэрэглэгчийн хувьд харилцан

адилгүй байдаг байна.

Page 22: Micro2

Тэгэхлээр усыг нэг нэг аягаар ахиулан ууж хэрэглэхэд нэг

аяга ус тус бүрийн хэрэгцээт чанар нь өөрчлөгдөх үзэгдлийг

ахиуц хэрэгцээт чанар гэж үзнэ.

Аливаа бараа үйлчилгээний үнэ цэнэ нь түүний нийт

хэрэгцээт чанараар тодорхойлогдохгүй.

Харин дэс дараалуулж хэрэглэхэд түүний ахиуц хэрэгцээт

чанар түргэн буурч байвал үнэ цэнэ багатай гэж тооцогдоно.

Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний үнэ цэнэ нь түүний

ахиуц хэрэгцээт чанараар тодорхойлогдоно.

Page 23: Micro2

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА