41
- ----- MOlffOJI YJICblll CAlITMitH cAiI,l:(hrn TYlIJAAJI 20 I1 OHbl 0'1 caPbl H 1'1 eAep YnaaH6a aTap XOT r )f{ypaM WlI1H34n3H 6aTnax TyxaVl TYHwn3r4 0POH , OnOH yncblH caHxyyrll1V1H 6aVlryynnaraac MOHron YnCblH 3aCrll1V1H ra3pblH wyraMaap onro)K 6yVl XeHrenenTT3V1 333n , 6YL\anTryVl TycnaM)KII1V1H aWll1rnanT, TeCnll1V1H X3p3r>KlI1nTII1V1H yp AYHr H3M3rAyyn3x , Xs:!HanTblr CaVl)Kpyynax 30pll1nroop 'TaAaaAblH 333n, TycnaM)KII1V1r 30XII1L\yynax TyxaVl " xyynll1V1H 12 Ayraap 3YVlnll1V1H 12.1.7, 9 Ayr33p 3YVlnll1V1H 9.3, 7 Ayraap 3YVlnll1V1H 7.4 Ayr33p X3Crll1V1r YHA3cn3H TYWAAX Hb: H3r. "3aCrll1V1H ra3pblH raAaaA 333n , TYCnaM)KII1V1H xepeHreep caHxYY)KlI1rA3X Tecnll1V1r X3p3r)Kyyn3x3A 6apll1MTnaX )KypaM"-blr xaBcpanT ecoop WlI1H34n3H 6aTancyraVl . Xoep . 5aTnarAcaH )KypMblr xon6orAox s:!aM, areHTnar 6onoH Tecen x3p3DKyyn3x H3r)KYYA3A xypr3)K , YVln a)KlI1nnaraaHA Hb MepAyyn3x 30XlI10H 6aVlryynanTblH apra X3M)K33 aBY, X3p3r)KlI1nT3HA 6aVlHrblH X51HanT TaBb)K a)KlI1nnaXblr 333n , TycnaM)KII1V1H 6oAnoro, xaMTblH a)KlI1nnaraaHbl ra3ap /5.xYP3H6aaTap/-T AaanracyraVl. iypaB . 3H3 Tywaan rapcaHTaVl xon6orAyynaH CaHrll1V1H caVlAblH 2007 OHbl 120 Ayraap Tywaanblr XY4l11HryVl 6oncoHA TOOL\cyraVl , C. 5ARPWOIT ·08 OU49

MOlffOJI YJICblll CAlITMitH cAiI,l:(hrn TYlIJAAJIstorage.embersoft.mn/d1af1f/page/40/Project_Implementation_Guideline... · нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

- -----

MOlffOJI YJICblll CAlITMitH cAiI,l:(hrnTYlIJAAJI

20 I1 OHbl 0'1 caPblH 1'1 eAep ~yraap~ YnaaH6aaTap XOT

r )f{ypaM WlI1H34n3H 6aTnax TyxaVl

TYHwn3r4 0POH , OnOH yncblH caHxyyrll1V1H 6aVlryynnaraac MOHron YnCblH 3aCrll1V1H ra3pblH wyraMaap onro)K 6yVl XeHrenenTT3V1 333n , 6YL\anTryVl TycnaM)KII1V1H aWll1rnanT, TeCnll1V1H X3p3r>KlI1nTII1V1H yp AYHr H3M3rAyyn3x, Xs:!HanTblr CaVl)Kpyynax 30pll1nroop 'TaAaaAblH 333n, TycnaM)KII1V1r 30XII1L\yynax TyxaVl" xyynll1V1H 12 Ayraap 3YVlnll1V1H 12.1.7, 9 Ayr33p 3YVlnll1V1H 9.3, 7 Ayraap 3YVlnll1V1H 7.4 Ayr33p X3Crll1V1r YHA3cn3H TYWAAX Hb:

H3r. "3aCrll1V1H ra3pblH raAaaA 333n , TYCnaM)KII1V1H xepeHreep caHxYY)KlI1rA3X Tecnll1V1r X3p3r)Kyyn3x3A 6apll1MTnaX )KypaM"-blr xaBcpanT ecoop WlI1H34n3H 6aTancyraVl .

Xoep . 5aTnarAcaH )KypMblr xon6orAox s:!aM, areHTnar 6onoH Tecen x3p3DKyyn3x H3r)KYYA3A xypr3)K, YVln a)KlI1nnaraaHA Hb MepAyyn3x 30XlI10H 6aVlryynanTblH apra X3M)K33 aBY, X3p3r)KlI1nT3HA 6aVlHrblH X51HanT TaBb)K a)KlI1nnaXblr 333n , TycnaM)KII1V1H 6oAnoro, xaMTblH a)KlI1nnaraaHbl ra3ap /5.xYP3H6aaTap/-T AaanracyraVl.

iypaB. 3H3 Tywaan rapcaHTaVl xon6orAyynaH CaHrll1V1H caVlAblH 2007 OHbl 120 Ayraap Tywaanblr XY4l11HryVl 6oncoHA TOOL\cyraVl ,

C.5ARPWOIT

·08 OU49

IT ""

3ACr~~H rA3PblH rA.QAA.Q 33311, I I I

"" TYCJlAM>K~~H Xep9Hreep II, !

I I! II "" II CAHXYV>K~X T9CJl ~~ r 1

II IX3P3r>KYVJl3X3.Q

5AP~MTJlAX >KYPAM

333n, TYCnaM)f(VlL.1H 6op,noro, xaMTblH a)f(VlnnaraaHbl ra3ap

2011 OHbl 4 p,yr33p cap

2

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Журмын зорилго

1.1.Монгол Улсын Засгийн газрын шугамаар түншлэгч орон, олон улсын хөгжлийн байгууллагаас авч буй зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл (цаашид “төсөл” гэх)-ийг үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор төслийн удирдлага, зохион байгуулалт, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлж, төслийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдох харилцаа, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Энэ журмыг дагаж мөрдөхөд Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4, 9 дүгээр зүйлийн 3, 12 дугаар зүйлийн 1.7 дугаар заалтуудыг тус тус үндэслэнэ.

2 дугаар зүйл. Хууль, тогтоомж

2.1.Түншлэгч орон, олон улсын хөгжлийн байгууллагуудтай байгуулсан зээл, тусламжийн хэлэлцээрт энэхүү журамд өөрөөр заасан бол зээл, тусламжийн хэлэлцээрийг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Нэр томьёо

3.1.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“гадаадын зээл, тусламж” гэж Гадаадын зээл, тусламжийг

зохицуулах тухай хуулийн 3.1.1-д заасныг;

3.1.2.“зээлдүүлэгч” гэж Монгол Улсын Засгийн газартай байгуулсан зээл, тусламжийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч түншлэгч орон, олон улсын хөгжлийн байгууллагыг;

3.1.3.“гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага” гэж Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 12-т заасан Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг;

3.1.4.“төсөл хэрэгжүүлэгч байгууллага” гэж зээл, тусламжийн хэлэлцээрт заасан төслийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв болон түүний харьяа байгууллага, агентлагийг;

3.1.5.“төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтныг;

3

3.1.6.“төсвийн ерөнхий менежер” гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр төсвийн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий албан тушаалтныг;

3.1.7.“зөвлөх үйлчилгээ” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасан үйлчилгээг;

3.1.8.“төлбөрийн гүйлгээний баримт” (цаашид “ТГБ” гэх) гэж төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас ирүүлж буй гүйлгээний өргөдөл, төлбөрийн даалгавар, чек болон төлбөр хийхэд шаардагдах бусад нэмэлт баримтыг;

3.1.9.“төлбөрийн гүйлгээний баримттай холбоотой бусад нэмэлт баримт” гэж Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас ирүүлсэн төлбөр хийхийг хүссэн албан тоот, Төсөл хэрэгжүүлэгч байгууллага Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний дагуу гүйцэтгэгчийн нэхэмжлэх болон төлбөр хийхэд шаардагдах нэмэлт баримт зэргийг;

3.1.10.“төсөл хэрэгжүүлэх нэгж” гэж зээл, тусламжийн хэлэлцээр болон түүнтэй холбогдох бусад баримт бичигт заасан ажлыг хугацаанд нь бүрэн, чадварлаг хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, төслийн зохицуулагч болон бусад ажилтнуудаас бүрдсэн орон тооны нэгжийг;

3.1.11.“төслийн захирал” гэж тухайн төсөл хэрэгжүүлэх нэгжийг удирдан, төслийн үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг төслийн удирдах хороогоор батлуулах, батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу худалдан авалтын гэрээг байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг төслийн удирдах хороонд тайлагнах, зээл, тусламжийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглуулах, төслийн эцсийн үр дүнг хариуцах үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас томилогдсон буюу зээл, тусламжийн хэлэлцээрт заасан орон тооны бус албан тушаалтныг;

3.1.12.“төслийн зохицуулагч” гэж тухайн төслийн ажилтнуудыг удирдан төслийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх, төслийн удирдах хороогоор батлагдсан төсвийн болон худалдан авах төлөвлөгөөний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах, зээл, тусламжийн хөрөнгийн зарцуулалтыг гүйцэтгэх, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг хөтлөх, төслийн явцыг төслийн захиралд шууд тайлагнаж, түүгээр холбогдох шийдвэрийг гаргуулах үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас томилогдсон этгээдийг;

3.1.13.“төслийн удирдах хороо” (цаашид “ТУХ” гэх) нь зээл, тусламжийн хэлэлцээр болон холбогдох бусад баримт бичигт тусгагдсан төслийн хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор төслийн захирал, түүний нэгжийг шаардлагатай удирдамжаар хангаж, төслийн үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх, зээл, тусламжийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглуулах, бодлогын түвшинд болон яам, салбар хоорондын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус нэгжийг;

4

3.1.14.“бүртгэлийн хуудас” гэж төслийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг гаалийн импортын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай баримтыг;

3.1.15.“зээл, тусламжийн данс” гэж зээлдүүлэгчээс Монгол Улсад олгохоор амласан зээл, тусламжийн хөрөнгийг байршуулах дансыг;

3.1.16.“тусгай данс” гэж зээл, тусламжийн хэлэлцээрийн дагуу зээлдүүлэгчээс шилжүүлэх эх үүсвэрийг хүлээн авахаар Монголбанк, арилжааны банкинд нээсэн валютын дансыг;

3.1.17.“дэд данс” гэж төслийн өдөр тутмын төлбөр тооцоог түргэн шуурхай явуулахаар Төрийн сан, арилжааны банкинд нээсэн төгрөгийн болон валютын дансыг;

4 дүгээр зүйл. Журмын хамрах хүрээ

4.1.Дор дурдсан этгээд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

4.1.1.гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага;

4.1.2.төсөл хэрэгжүүлэгч байгууллага;

4.1.3.төслийн удирдах хороо;

4.1.4.төслийн захирал;

4.1.5.төсөл хэрэгжүүлэх нэгж;

4.1.6.төслийн хэрэгжилтэд оролцох бусад иргэн, хуулийн этгээд.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ТӨСЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЭРХ ҮҮРЭГ

5 дугаар зүйл. Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын эрх, үүрэг

5.1.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь дараахь эрхийг эдэлнэ.

5.1.1.төсөл хэрэгжүүлэх нэгжийн орон тоо, цалин, түүний үйл ажиллагааны зардлыг батлах;

5.1.2.төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн нягтлан бодогч (эсвэл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн гэж нэрлэгдэх)-ийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын сонгон шалгаруулалтын материал, хурлын дүгнэлтийг үндэслэн гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын Төсвийн ерөнхий менежерийн тушаалаар ажиллуулахаар томилох;

5.1.3.энэхүү журмын 5.1.2-т заасан нягтлан бодогч (эсвэл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн гэж нэрлэгдэх)-ийн ур чадварыг шалгах зорилгоор

5

туршилтын 6 сарын хугацаанд ажиллуулж, шаардлага хангасан тохиолдолд 1 жилийн хугацаатайгаар төслийн зохицуулагчтай хөлсөөр ажиллах гэрээг Хавсралт 1-д заасан загвараар байгуулах, сунгах, цуцлахыг зөвшөөрөх;

5.1.4.энэхүү журмын 5.1.3-т заасны дагуу гэрээ байгуулахдаа төсөл хэрэгжүүлэгч байгууллагын саналыг харгалзан үзэж болно;

5.1.5.зээл, тусламжийн хэлэлцээрийн дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллагын саналыг үндэслэн төслийн гадаад, дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх хөрөнгийн хэмжээг дараа оны төсөвт тусгах;

5.1.6.төсөл хэрэгжүүлэгч байгууллагын саналыг үндэслэн зээл, тусламжийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож шийдвэрлэх;

5.1.7.төслийн хөрөнгийн зарцуулалтад дангаар болон холбогдох мэргэжлийн байгууллага, зээлдүүлэгчтэй хамтран санхүүгийн хяналт тавих;

5.1.8.зөвлөх үйлчилгээний ажлын хөлсийг тухайн төслийн үйл ажиллагааны онцлог, ажлын даалгаврыг харгалзан олон улсын жишгийг үл баримтлан ялгавартай тогтоох;

5.1.9.төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслийн хэрэгжилтийн талаар шаардлагатай танилцуулга, мэдээ, мэдээлэл авах;

5.1.10.татварын чөлөөлөлтийн тайланг улирал бүрээр Гаалийн ерөнхий газраас гаргуулан авах;

5.1.11.төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн, эсвэл дангаараа зөвлөх болон гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэх;

5.1.12.улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухайн нөхцөл байдлаас хамааран төслийн цаашдын хэрэгжилт оновчгүй, үр дүнгүй болбол өөрийн санаачлагаар төслийн хэрэгжилтийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн зогсоох, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх санал гаргах.

5.2.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь дараахь үүргийг хүлээнэ.

5.2.1.төслийн хэрэгжилтийн хугацаанд шаардлагатай бол дотоодын хувь хөрөнгийн хэмжээг төсөл хэрэгжүүлэгч байгууллага, зээлдүүлэгч нартай хамтран тодорхойлох;

5.2.2.төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гадаад болон дотоодоос бүрдүүлэх хөрөнгийн хэмжээг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын саналыг үндэслэн хянаж, жил бүрийн улсын төсөвт тусгах;

5.2.3.төслийн дараа онд ашиглах зээл, тусламжийн хөрөнгийн дүнг сар бүрээр, эдийн засгийн ангиллаар тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах;

6

5.2.4.төслүүдийн санхүүгийн тайланд жил бүр аудит хийлгэх ажлыг зохион байгуулж, гэрээ байгуулах, дүгнэх;

5.2.5.зээл, тусламжийн болон тусгай данснаас гүйлгээ хийх 1 ба 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн баталгааг зээлдүүлэгчид тухай бүр хүргүүлэх;

5.2.6.төслийн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих, төлбөрийн гүйлгээний баримтын 1 дүгээр гарын үсгийг зурах;

5.2.7.зээл, тусламжийн хөрөнгөөр нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний нөхцөл, хэлбэрийг хянах;

5.2.8.холбогдох хууль, журмын дагуу зөвлөх болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад хяналт тавих;

5.2.9.зээл, тусламжийн хэлэлцээрийг үндэслэн холбогдох этгээдтэй эргэн төлөгдөх нөхцөлтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулах;

5.2.10.төсөл хэрэгжүүлэгч байгууллага татан буугдах, нэр өөрчлөгдөх үед дамжуулан зээлдүүлэх гэрээг шинэчлэх байгуулах.

6 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага, түүний эрх, үүрэг

6.1.Төсөл хэрэгжүүлэгч байгуулага нь дараахь эрхийг эдлэнэ. Үүнд:

6.1.1.төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулах;

6.1.2.төслийн нягтлан бодогч (эсвэл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн гэж нэрлэгдэх)-оос бусдыг Төсвийн ерөнхий менежерийн тушаалаар томилох, ур чадварыг шалгах зорилгоор туршилтын 6 сар ажиллуулах;

6.1.3.энэхүү журмын 6.1.2-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд 1 жилийн хугацаатайгаар хөлсөөр ажиллах гэрээг төслийн зохицуулагчтай байгуулах, гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага болон зээлдүүлэгчтэй зөвшилцөж сунгах, цуцлах;

6.1.4.хөлсөөр ажиллах гэрээг энэхүү журмын Хавсралт 2-д заасан загварын дагуу байгуулах, гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллах;

6.1.5.төслийн удирдах хороог байгуулах;

6.1.6.зээл, тусламжийн хөрөнгөөр нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэх;

6.1.7.ажлын даалгаврын биелэлтийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах буюу өөрчлөх саналыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

7

6.1.8.зөвлөхийн үйл ажиллагаа хангалтгүй түвшинд үргэлжилж байвал зөвлөхтэй байгуулсан гэрээг цуцлах буюу өөрчлөх саналыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

6.1.9.дор дурдсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд төслийн хэрэгжилтийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн зогсоох, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх саналыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан зээлдүүлэгчид тавих, шийдвэрлүүлэх.

6.1.9.1.төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр уг төсөл цаашид хэрэгжих шаардлагагүй буюу боломжгүй болсон;

6.1.9.2.төслийн тухайн жилийн дотоод эх үүсвэрийн асуудал бүрэн шийдэгдээгүй;

6.1.9.3.төслийн ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөн;

6.1.9.4.төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс сонирхолын зөрчилдөөнтэй болох нь холбогдох баримтаар тогтоогдсон;

6.1.9.5.валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалан зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэр дутагдсан;

6.1.9.6.засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан төслийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх шаардлага бий болсон.

6.2.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:

6.2.1.төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, нягтлан бодогч, ажилтныг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулах;

6.2.2.энэхүү журмын 6.2.1-д заасан үнэлгээний хороонд гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын зээл, тусламжийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжийн төлөөллийг оролцуулах;

6.2.3.зээл, тусламжийн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол төслийн захирлыг томилох;

6.2.4.зээл, тусламжийн хэлэлцээр болон холбогдох бусад баримт бичигт заасны дагуу төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд зохицуулалт хийх;

6.2.5.төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслийн дараа онд ашиглах зээл, тусламжийн хөрөнгийн дүнг сар бүрээр, эдийн засгийн ангиллаар нарийвчлан хуваарилж ирүүлснийг хянаж, гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад 12 дугаар сарын 05-ны дотор хүргүүлэх;

6.2.6.төслийн санхүүгийн тайланг төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд жил бүр нэгтгэх;

6.2.7.төслийн худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомж, зээлдүүлэгчийн заавар, журмын дагуу зохион байгуулах;

8

6.2.8.зээл, тусламжийн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гүйцэтгэгч болон зөвлөхтэй байгуулах гэрээнд хуулийн дагуу татвар ногдуулах тухай заалтыг тусгах;

6.2.9.зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулахдаа үр дүнд суурилсан зарчмыг баримтлах;

6.2.10.төслийн гадаад, дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх зээл, тусламжийн хөрөнгийг жил бүрийн төсвийн ерөнхийлөн захирагчийн зарлагын хязгаарт багтаан тооцоолох, дараа оны төсөвт тусгуулах саналыг холбогдох эрх бүхий байгууллагуудад хуулийн хугацаанд хүргүүлэх;

6.2.11.төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслийн үйл ажиллагааны эцсийн тайлан, аудит хийгдсэн санхүүгийн тайлан, төслийн хэрэгжилттэй холбоотой бүхий л баримт бичгийг архивтаа хүлээн авах.

7 дугаар зүйл. Төслийн удирдах хороо, түүний эрх, үүрэг

7.1.Төслийн удирдах хороо нь дараахь эрхийг эдлэнэ. Үүнд:

7.1.1.зээл, тусламжийн хэлэлцээрт ТУХ-г байгуулахаар тусгайлан заасан бол ТУХ-ны бүрэлдэхүүнийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын шийдвэрээр томилон ажиллуулах бөгөөд ТУХ-ны дарга төсөл хэрэгжүүлэгч байгууллагын Төсвийн ерөнхий менежер эсхүл түүний шийдвэрээр томилогдсон албан тушаалтан байна;

7.1.2.ТУХ-ны нарийн бичгийн дарга нь төслийн зохицуулагч байх бөгөөд төслийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргах санал хураалтаас бусад асуудлаар саналын эрхтэй оролцох;

7.1.3.ТУХ-ны бүрэлдэхүүнд гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгж болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн нэгжийн төлөөллүүд орсон байна. Шаардлагатай тохиолдолд зээлдүүлэгчийн төлөөлөл болон зарим зөвлөх мэргэжлийн шинжээчийг оруулж болно;

7.1.4.ТУХ-ны хуралдааныг гишүүдийн 3/4 (дөрөвний гурав)-аас дээш хувийн ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцох бөгөөд төслийн хэрэгжилттэй холбоотой аливаа асуудлыг ТУХ-ны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх;

7.1.5.ТУХ-ны дарга, гишүүд тухайн хурлаар хэлэлцэх асуудлуудын талаарх тайлан, төлөвлөгөө, танилцуулга материалтай сайтар танилцсан байхын тулд төсөл хэрэгжүүлэх нэгжээс дор хаяж ажлын 5 хоногийн өмнө хүлээн авсан байна.

7.2.Төслийн удирдах хороо нь дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:

7.2.1.зээл, тусламжийн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол ТУХ нь улирал тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүр хуралдах;

9

7.2.2.зээл, тусламжийн хэлэлцээр болон холбогдох бусад баримт бичигт тусгагдсан төслийн хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор төслийн захирал, төсөл хэрэгжүүлэх нэгжийг шаардлагатай удирдамжаар хангах;

7.2.3.төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх талаар заавар, зөвлөмжийг төслийн захирал болон төсөл хэрэгжүүлэх нэгжид тухай бүр өгөх;

7.2.4.ТУХ-ны хуралдааны шийдвэрийг тогтоол хэлбэрээр батлах бөгөөд төслийн дараа жилийн үйл ажиллагаа (бүрэлдэхүүн хэсэг бүрээр), худалдан авалт, сургалтын төлөвлөгөөг тус тус батлах;

7.2.5.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага төсвийн хуваарь батлахтай холбогдуулан ТУХ нь төслийн дараа жилийн үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тухайн жилийн 12 дугаар сарын 01-ний дотор хэлэлцэж батлах;

7.2.6.ТУХ-ны хуралдаанаар батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих, биелэлтийг дүгнэх, зээл, тусламжийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглуулах;

7.2.7.бодлогын түвшинд болон яам, салбар хоорондын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг зохицуулах;

7.2.8.ТУХ-ны чиг үүрэгт тусгагдаагүй асуудлыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

7.2.9.ТУХ-ны нарийн бичгийн дарга хуралдаанд хэлэлцэж буй асуудлын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх бөгөөд ТУХ-ын дарга, гишүүдээр гарын үсэг зуруулах;

7.2.10.ТУХ нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн цалин, үйл ажиллагааны зардлыг батлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй;

7.2.11.ТУХ-ны гишүүд зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээс урамшуулал авахыг хориглоно.

8 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэх нэгж, түүний эрх, үүрэг

8.1.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь дараахь эрхтэй. Үүнд:

8.1.1.зөвлөх болон гүйцэтгэгчээс тэдгээрийн ажлын дэлгэрэнгүй тайланг гаргуулан авах;

8.1.2.тухайн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага, ТУХ-нд тус тус тавьж шийдвэрлүүлэх;

8.1.3.зээл, тусламжийн хэлэлцээр, дотоодын хууль, тогтоомжийн дагуу төслийн хүрээнд хийгдэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас эрх олгосон тохиолдолд төслийн захирал байгуулах;

10

8.1.4.зээл, тусламжийн гэрээ хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хуульд заасан хэмжээгээр бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын гэрээний санхүүжилтээс татвар суутган тооцож, харьяалагдах татварын албанд шилжүүлэх;

8.1.5.гүйцэтгэгч, зөвлөхийн гэрээний ажлын даалгаврын биелэлтийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай төсөл хэрэгжүүлэгч байгууллагад мэдэгдэж, ТУХ-ны хуралдаанаар хэлэлцүүлж, гэрээ цуцлах, өөрчлөх эсэх талаар санал оруулж шийдвэрлүүлэх;

8.1.6.төслийн үйл ажиллагааны данс, дэд дансдыг захиран зарцуулах, гүйцэтгэлээ гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаадын зээлийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжээр хянуулах;

8.1.7.зээл, тусламжийн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол төслийн зохицуулагч нь төслийн ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээг энэхүү журмын Хавсралт 2-т заасан загвараар байгуулж, биелэлтэд өдөр тутам хяналт тавих;

8.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь дараахь үүрэгтэй. Үүнд:

8.2.1.төслийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

8.2.2.төслийн худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомж, зээлдүүлэгчийн заавар, журмын дагуу зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн заавар, зөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад өгөх;

8.2.3.зээл, тусламжийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр тооцоог шуурхай зохион байгуулан гүйцэтгэх, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг үнэн зөв хөтлөх;

8.2.4.төслийн хүрээнд нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэж, төсөл хэрэгжүүлэх байгууллага, ТУХ-д танилцуулах;

8.2.5.төслийн хэрэгжилтийн талаар ТУХ-д, хэрэв ТУХ шийдвэр гаргах боломжгүй бол төсөл хэрэгжүүлэгч байгууллагад тайлагнасны үндсэн дээр гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад энэ тухай танилцуулж зохих шийдвэрийг гаргуулж хэрэгжүүлэх;

8.2.6.төслийн үйл ажиллагааны тайланг цахим хэлбэрээр болон албан бичгээр сар, улирал, хагас жил, жилээр бэлтгэж төсөл хэрэгжүүлэгч байгууллага, гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад тус тус монгол хэл дээр хүргүүлэх;

8.2.7.зээл, тусламжийн хэлэлцээр, дагалдах баримт бичигт заагдсан хугацаа, загварын дагуу төслийн үйл ажиллагааны тайланг англи хэл дээр бэлтгэж зээлдүүлэгчид тухай бүр хүргүүлэх;

8.2.8.төслийн санхүүгийн тайланг улирал, хагас жил, жилээр гаргаж зээлдүүлэгчийн болон гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын холбогдох журам, зааварт нийцүүлэн валют болон төгрөгөөр тус тус бэлтгэх;

11

8.2.9.энэхүү журмын 8.2.8-д заасан төслийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн тайланд нэгтгүүлэх;

8.2.10.ТГБ-т гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгааг зээлдүүлэгчид хүргүүлэх тухай албан хүсэлтийг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэх;

8.2.11.төслийн гадаад, дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх зээл, тусламжийн хөрөнгийг урсгал зардал, хөрөнгийн зардал хэмээн ангилж, жил бүрийн төсвийн ерөнхийлөн захирагчийн зарлагын хязгаарт багтаан 4 дүгээр сарын 10-ны дотор тооцоолж, дараа оны төсөвт тусгуулах саналаа 8 дугаар сарын 10-ны дотор төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэх;

8.2.12.ТУХ-ны хуралдаанаар 12 дугаар сарын 01-ний дотор батлагдсан төслийн дараа оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан дараа онд ашиглах зээл, тусламжийн хөрөнгийн дүнг сар бүрээр, эдийн засгийн ангиллаар нарийвчлан хуваарилж, төсвийн хуваарийг бэлтгэх бөгөөд төсөл хэрэгжүүлэх байгууллагаар хянуулах;

8.2.13.батлагдсан төсвийн хуваарийн дагуу зээл, тусламжийн хөрөнгийг зарцуулж, төсвийн сахилга батыг хангах;

8.2.14.төсвийн хуваарийн дагуу зээл, тусламжийн ашиглалтын гүйцэтгэлийн сарын мэдээг холбогдох маягтын дагуу дараа сар бүрийн 02-нд гаргаж, цахим хэлбэрээр болон албан бичгээр гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэх;

8.2.15.гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага, төсөл хэрэгжүүлэх байгууллагаас шаардсан тоо, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж хүргүүлэх;

8.2.16.төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, ажилтнууд сар бүр харьяалагдах татварын хэлтэст хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр шилжүүлэх;

8.2.17.төслийн үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төслийн хэрэгжилт дуусгавар болсны дараа эсвэл шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжиж буй хугацаанд үндсэн хөрөнгийг төгрөгөөр үнэлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын балансад шилжүүлэн, үндсэн хөрөнгийг хүлээлгэн өгөх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА

9 дүгээр зүйл. Төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө

9.1.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь төслийн үйл ажиллагааны дараа жилийн төлөвлөгөөг зээл, тусламжийн хэлэлцээр, дагалдах баримт бичигт заасан бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр нарийвчлан гаргаж тухайн жилийн 12 дугаар сарын 01-ний дотор ТУХ-оор хэлэлцүүлж батлуулна. Батлагдсан төлөвлөгөөг гадаадын

12

зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, зээлдүүлэгчид тус тус хүргүүлнэ.

9.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь үйл ажиллагааны зардлын төсвийг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан улирал бүр Хавсралт 3-д заасан маягтын дагуу гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжээр тухайн улирлын ажлын эхний 5 хоногт багтаан батлуулна.

9.3.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

9.4.Энэхүү журмын 9.2-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэх нэгж нь цалин, үйл ажиллагааны зардлыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжээр улирлаар батлуулахдаа өмнөх улирлын гүйцэтгэлийг холбогдох нотолгоо баримт бичгийн хамт ирүүлж, улирлын цалин үйл ажиллагааны зардлын төлөвлөгөө гүйцэтгэлийн зөрүүгээр дэд дансны шилжүүлгийг хийнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГА

10 дугаар зүйл. Төслийн төлбөр тооцоо

10.1.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь төслийн тусгай дансыг Монголбанк, арилжааны банкинд, үйл ажиллагааны данс, дэд дансдыг Төрийн сан, арилжааны банкинд нээнэ, хаана.

10.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь тусгай данс, үйл ажиллагааны данс, дэд дансдыг нээх хүсэлтээ гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлж, зөвшөөрөл авна.

10.3.Зээлийн данс болон тусгай данснаас хөрөнгө зарцуулах ТГБ-д 1 дүгээр гарын үсгийг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд, 2 дугаар гарын үсгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын эрх олгогдсон албан тушаалтан зурна.

10.4.ТГБ-д 1 дүгээр гарын үсэг зурах албан тушаалтан, түүний эзгүйд орлох албан тушаалтанд гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын удирдлага эрх олгоно.

10.5.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын Төсвийн ерөнхий менежерийн шийдвэрээр эрх олгогдсон албан тушаалтан, этгээд ТГБ-д 2 дугаар гарын үсгийг зурна.

10.6.Тухайн төслийн онцлог, цар хэмжээнээс хамааруулан төлбөр тооцоог шуурхай зохион байгуулах зорилгоор үйл ажиллагааны зардлаас бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын гэрээний жижиг хэмжээний төлбөрийг гүйцэтгэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх нэгж нь дэд данстай байж болно.

10.7.Энэхүү журмын 10.6-д заасан дэд дансыг тухайн төслийн хүрээнд нээх эсэх болон уг дэд данснаас ямар төрлийн гэрээний төлбөрийг санхүүжүүлж болох

13

талаар төсөл хэрэгжүүлэх нэгж нь гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжээс зөвшөөрөл авна.

10.8.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь дэд данснаас хийгдэх гүйлгээнүүдийг сараар төлөвлөн холбогдох нэмэлт баримт бичгийн хамт гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаадын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжээр батлуулах ба гүйцэтгэлийг дараагийн нөхөн дүүргэлтийн ТГБ-ийг баталгаажуулах явцад хянана.

10.9.Төслийн үйл ажиллагааны данс, дэд дансдаас хийх гүйлгээний баримтад 1 дүгээр гарын үсгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас эрх олгогдсон албан тушаалтан, этгээд, 2 дугаар гарын үсгийг төслийн зохицуулагч эсвэл нягтлан бодогч нар зурна.

10.10.ТГБ-д 1 ба 2 дугаар гарын үсэг зурах эрх олгогдсон албан тушаалтны нэр, гарын үсгийн баталгааг судалж төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүсэлт ирснээс хойш ажлын 5 хоногийн дотор гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь зээлдүүлэгч болон тусгай данс байршиж буй тухайн банкинд тус тус хүргүүлнэ.

10.11.Гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх тусгай дансны нөхөн дүүргэлт болон зээлийн дансны шууд төлбөрийн ТГБ-ыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын зээл, тусламжийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгж хянан шалгаж, эрх нээсний дагуу Төрийн сангийн газар баталгаажуулан, зээлийн ашиглалтыг бүртгэн, зээлийн ашиглалтын мэдээг гаргана.

10.12.Төсөл хэрэгжиж дууссаны дараа төслийн тусгай болон дэд дансдыг хаах тухай албан хүсэлтийг дансны хуулга, хүүгийн орлогын үлдэгдлийн мэдээ, шаардлагатай тохиолдолд зээлдүүлэгч талтай тохирсон зээл, тусламжийн үлдэгдлийн мэдээний хамт төсөл хэрэгжүүлэх нэгжээс гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

10.13.Тусгай данс, дэд дансдыг хаах тухай хүсэлтийг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага судалсны үндсэн дээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

10.14.Төрийн сангаар дамжуулан зээл, тусламжийн төслийн төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй.

11 дүгээр зүйл. Төлбөрийн даалгаврыг баталгаажуулах

11.1.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн цалин, үйл ажиллагааны зардлаас бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардлыг зээл, тусламжийн болон тусгай дансдаас, гадаад, дотоод томилолтын зардлыг тусгай болон дэд дансдаас тус тус санхүүжүүлэх бөгөөд дурдсан зардлуудыг төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын улирлын төсөвт багтаахгүй.

11.2.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас албан тоотоор төлбөр шилжүүлэх хүсэлтийг дараахь материалын хамт гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлнэ.

14

11.2.1.албан тоот нь зээлийн хөрөнгийн зардлын ангилал, бүрэлдэхүүн хэсэг, гэрээний дугаар, гүйлгээний утга, дүн зэрэг мэдээллийг агуулна (Хавсралт 4);

11.2.2.худалдан авах ажиллагааг зохион байгуулсан тухай баримт;

11.2.3.бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ, гэрээний цахим хувь;

11.2.4.гэрээнд заасан бусад баримт бичиг;

11.2.5.зээл, тусламжийн данснаас санхүүжүүлэх тусгай дансны нөхөн дүүргэлтийн ТГБ-ыг зээлдүүлэгчээс тусгайлан мөрдөх журмын дагуу бүрдүүлсэн байх;

11.2.6.ТГБ-ыг ирүүлэхэд хоёрдугаар гарын үсэг зурсан байх, тусгай дансны дугаар, гүйцэтгэгчийн нэр, дансны дугаар зөв байх, шилжүүлгийн дүн нь холбогдох баримтууд /зээлийн хөрөнгийн гүйлгээний тайлан, гэрээт байгууллагын нэхэмжлэх, зардлын батлагдсан төсөв, зардлын гүйцэтгэлийн баримтууд, зээлийн гэрээнд заасан санхүүжилтийн хувь хэмжээ/-ын дүнтэй тохирсон байхыг төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцна.

11.3.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь ТГБ баталгаажуулах тухай албан тоотыг төлбөрийн даалгаврын хамт зардлын ангилал тус бүрээр гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад тухай бүр хүргүүлнэ.

11.4.Нөхөн дүүргэлтийн ТГБ-ыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагаар баталгаажуулах бүрд төслийн нягтлан бодогч нь тухайн хугацаанд харгалзах мөнгөн гүйлгээний тайланг хөтөлнө.

11.5.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаадын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгж зохих журмын дагуу бүрдэл хангасан төлбөрийн хүсэлтийг ажлын 3 хоногт судлан, шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл. Зээл, тусламжийн ашиглалтын төлөвлөгөө

12.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн салбарт хэрэгжиж буй төслүүдийн гадаад зээл, тусламжийн болон улсын төсвөөс гарах гадаад, дотоод эх үүсвэр ашиглах төлөвлөгөөг зарлагын хязгаарт тусгуулахаар тухайн жилийн 4 дүгээр сарын 10-ны дотор, улсын төсвийн төлөвлөгөөнд тусгуулахаар жил бүрийн 8 дугаар сарын 10-ны дотор, сар бүрийн зардлын задаргааг эдийн засгийн ангиллын дагуу гаргаж төсвийн хуваарьт оруулан батлуулахаар жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор тус тус гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад холбогдох маягтын дагуу танилцуулгын хамт бэлтгэн ирүүлнэ.

12.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь дотоодын санхүүжилтийн дүнд төсвөөс гарах дотоод эх үүсвэрээр худалдан авах бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлбөрөөс гадна зээл, тусламжийн хэлэлцээрийн дагуу чөлөөлөгдөх татвар, хураамжийн дүнг оруулан тооцно.

15

13 дугаар зүйл. Төслийн үйл ажиллагааны зардал

13.1.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардалд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах дараахь тогтмол болон урсгал зардлууд багтана.

13.1.1.цалингийн зардал;

13.1.2.шуудан, холбооны зардал;

13.1.3.бичиг хэргийн зардал;

13.1.4.байрны түрээс;

13.1.5.тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардал;

13.1.6.оффисын тоног төхөөрөмж, хангамжийн материал.

13.2.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, ажилтны үндсэн цалингийн хэмжээг энэхүү журмын Хавсралт 5-д заасан жишгийг үндэслэн төслийн үйл ажиллагааны цар хүрээ, хэрэгжих хугацаа, ажлын ачаалал, хувь хүний туршлага, мэргэжлийн зэрэг, англи хэлний мэдлэг, манлайлах чадвар зэргийг харгалзан энэхүү журмын Хавсралт 6-д заасан аргачлалын дагуу гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаадын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгж тогтооно.

13.3.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь дараахь тохиолдолд төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, ажилтны үндсэн цалингийн хэмжээг энэхүү журмаар зохицуулахгүй байж болно.

13.3.1.зээл, тусламжийн хэлэлцээр, төслийн баримт бичгийн хүрээнд цалингийн сан хүрэлцэхгүй;

13.3.2.тухайн салбартаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн мэдлэг, туршлагатай.

13.4.Шуудан, холбооны зардал нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан өрөөний утас, факс, интернэт болон олон улсын буухиа шуудангийн үйлчилгээний төлбөрөөс бүрдэнэ. Төслийн зохицуулагч, ажилтны үүрэн телефон үйлчилгээний төлбөрийг төсөл санхүүжүүлэхгүй.

13.5.Бичиг хэргийн зардалд төслийн баримт бичиг хөтлөхтэй холбогдон гарах зардал багтах бөгөөд үүнд сонин, сэтгүүл болон төсөөтэй хэвлэлийн захиалгын зардлыг хамаарахгүй.

13.6.Байрны түрээсийн зардал нь төсөл хэрэгжүүлэх нэгж, түрээслэгчийн хооронд байгуулсан гэрээнд заасан төлбөрийн дүн байна. Түрээсийн гэрээнд байрны багтаамж буюу кв.метрийн хэмжээг нэгжийн үнэ, нийт үнийн дүнгийн хамт нарийвчлан тусгасан байна.

13.7.Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардалд төслийн хүрээнд ашиглах тээврийн хэрэгсэл (худалдан авах, түрээслэх, шилжүүлэн авах гэх мэт)-ийн төлбөр, татвар, хураамж, шатахуун, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, зогсоолын

16

төлбөрийг оруулна. Төслийн идэвхгүй улирал буюу хугацаанд шатахууны зардлыг нийслэлд ажлын өдөрт 50 километрээс ихгүй байхаар тооцно.

13.8.Төслийн хөрөнгөөр хийгдэх дотоод, гадаад сургалт, танилцах аялалын томилолтын зардлыг энэхүү журмын Хавсралт 7, 8-д заасан жишгийг баримтлан тооцно. Үйл ажиллагааны улирлын төсөвт багтаахгүйгээр томилолтоор ажиллах тухай бүр гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжээр батлуулна.

13.9.Тоног төхөөрөмж, эд хогшлын зардалд төслийн албан хэрэгцээнд ашиглагдах компьютер, принтер, хувилах машин, сканнер, факсын аппарат, тавилга эд хогшил /засахаас бусад/-той холбоотой зардлуудыг үйл ажиллагааны зардалд багтаахгүй бөгөөд тухай бүр гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжээр батлуулна.

13.10.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн цалин, үйл ажиллагааны зардал болон зээл, тусламжийн тусгай данснаас Монгол Улс дотор төлөгдөж буй бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын гэрээний төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийнэ.

13.11.Энэхүү журмын 13.10-т гадаад томилолтын зардлыг хамааруулахгүй байж болно.

13.12.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын төлөвлөгөөг Хавсралт 3-д заасан маягтын дагуу бэлтгэнэ. Өмнөх улирлын гүйцэтгэлийг холбогдох нотолгоо баримтын хамтаар тухайн улирлын эхний сарын ажлын 5 хоногийн дотор гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлж батлуулна.

14 дүгээр зүйл. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх

14.1.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь зээл, тусламжийн хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэгдэх бараа, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай бүртгэлийн баримт бичгийг гаргана.

14.2.Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр нийлүүлэгдэх барааны татвараас чөлөөлөх бүртгэлийн хуудас (Хавсралт 9)-ыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга, тухайн төслийг хариуцсан мэргэжилтэн нар гарын үсэг зуран байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна.

14.3.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь зээл, тусламжийн хэлэлцээрийн дагуу нийлүүлэгдэх барааг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бүртгэлийн хуудсыг олгох эрх бүхий мэргэжилтний нэр, гарын үсгийн баталгааг гаалийн асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ.

17

14.4.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага татварын чөлөөлөлтийн тайланг Хавсралт 10, 11-д заасан маягтын дагуу улирал бүрээр гаалийн асуудал эрхэлсэн байгууллагаас гаргуулан авна.

14.5.Бүртгэлийн хуудсыг дараахь баримтад үндэслэн гаргана.

14.5.1.төслийн нэгжийн албан тоот /Үүнд: гэрээний дугаар, барааны нэр, үнийн дүн, нэхэмжлэх дугаар, бараа, тоног төхөөрөмжийг хүлээн авах итгэмжлэгдсэн этгээдийн нэр, биеийн байцаалтын дугаарыг тус тус дурдсан байна/;

14.5.2.бэлтгэн нийлүүлэгч байгууллагатай байгуулсан гэрээ;

14.5.3.бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлж байгаа барааны нэхэмжлэхийн эх хувь;

14.5.4.барааны жагсаалтын эх хувь;

14.5.5.барааны тээврийн дагалдах баримт бичиг; (Монгол Улсын гаалиар орж ирснийг батлах зохих тамга, тэмдгийг баримт дээр дарсан байна)

14.6.Гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь Хавсралт 9-д заасан маягтын дагуу бүрдэл бүрэн хангасан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагаас хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан бүртгэлийн хуудсыг гаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ. ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТ

15 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны төлөвлөлт

15.1.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа худалдан авах ажиллагааны нөхцлийг олон улсын гэрээ, хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөнө.

15.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь төслийн хүрээнд хийгдэх худалдан авах ажиллагааны ирэх жилийн төлөвлөгөөг боловсруулж тухайн жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ТУХ-оор хэлэлцүүлэн батлуулсны үндсэн дээр хэрэгжилтийг зохион байгуулна.

15.3.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь тухайн жилийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журмын дагуу гүйцэтгэж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлж, хувийг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаадын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжид ирүүлнэ.

15.4.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар дамжуулан төслийн худалдан авалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн мэдээг улирал тутам гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад

18

ирүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь энэхүү төслийн хүрээнд хийгдэх худалдан авалтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллана.

15.5.Зээл, тусламжийн хэлэлцээр болон хуульд заасны дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулаагүй тохиолдолд гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэхгүй.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

16 дугаар зүйл. Төслийн хэрэгжилтийн хяналт

16.1.Төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ үнэлгээг жил бүрээр, дунд хугацааны хяналт-шинжилгээ үнэлгээг төсөл хэрэгжих дунд хугацаанд, төсөл хэрэгжиж дууссаны дараахь эцсийн хяналт-шинжилгээ үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн нэгж тус тус хариуцан зохион байгуулна. Тухайн үнэлгээний үр дүнгийн талаар гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгжид тухай бүр хүргүүлнэ.

16.2.Төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын тушаалаар томилох бөгөөд ажлын хэсэгт дараахь төлөөллийг оролцуулж болно.

16.2.1.гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл;

16.2.2.төсөл хэрэгжүүлэгч байгууллагын тухайн төслийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн;

16.2.3.төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн нэгжийн мэргэжилтэн;

16.2.4.түншлэгч орон, олон улсын хөгжлийн байгууллагын төлөөлөл;

16.2.5.шаардлагатай үед холбогдох хяналтын байгууллагын төлөөлөл;

16.2.6.шаардлагатай үед төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, бие даасан мэргэжилтний төлөөлөл.

16.3.Энэхүү журмын 16.2-т заасан ажлын хэсэг нь тухайн төслийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь очиж танилцах, үнэлэлт дүгнэлт өгөхтэй холбогдон гарах зардал нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын төлөвлөгөөнд туссан байна.

16.4.Энэхүү журмын 16.2-т заасан ажлын хэсэг нь тухайн төслийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүнг ТУХ-ны хурлаар танилцуулан цаашдын зөвлөмжийг тусгуулан, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

19

16.5.Салбарын онцлогийг харгалзан тухайн төслийн хэрэгжилтэд төрийн бус байгууллага болон бусад хөндлөнгийн хяналтын байгууллагаар хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлгэж болно.

16.6.Төслийн тухайн жилийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг ТУХ-аар хэлэлцүүлж, төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар гарсан шийдвэр дээр үндэслэн цалингийн сангийн 40 хүртэлх хувиар төсөл хэрэгжүүлэх нэгжид нэг удаагийн урамшуулал олгож болно.

16.7.Энэхүү журмын 16.6-д заасан цалингийн урамшууллыг олгох , өөрчлөх асуудлыг гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын гадаадын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн нэгж шийднэ. Ингэхдээ дараахь үзүүлэлтүүд харгалзана.

16.7.1.Тухайн жилийн ашиглалтын төлөвлөгөө гүйцэтгэлээр 80%-иас дээш гарсан (хэмнэлтийг харгалзан үзнэ);

16.7.2.Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 90%-иас дээш гарсан.

16.8.Төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслийн үйл ажиллагааны эцсийн тайлан, аудит хийгдсэн санхүүгийн тайлан, төслийн хэрэгжилттэй холбоотой бүхий л баримт бичгийг архивлаж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх хүртэл төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, ажилтны цалинг төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагаас түр хугацаагаар олгохгүй байж болно.

17 дугаар зүйл. Хариуцлага

17.1.Төслийн захирал нь төсөл хэрэгжүүлэх нэгжийг чадварлаг удирдаж, шаардлагатай удирдамжаар цаг тухайд нь хангаж ажиллах бөгөөд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас явуулж буй хөтөлбөр, бодлоготой төслийн үйл ажиллагааг уялдуулах, төслийг хөгжлийн зорилтод хүргэх үүргийг хүлээнэ.

17.2.Төслийн хэрэгжилт хөгжлийн зорилтдоо хүрээгүй болох нь ТУХ болон зээлдүүлэгчийн зүгээс хийсэн дүгнэлт, шийдвэрээр баталгаажсан тохиолдолд энэ нь цаашид аливаа төслийн захирлаар ажиллуулахгүй байх үндэслэл болно.

17.3.Төслийн зохицуулагч, төслийн бусад ажилтныг дараахь тохиолдолд ажлаас чөлөөлнө.

17.3.1.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтэд оролцогч талуудын ажлын уялдаа холбоог сайтар хариуцан зохион байгуулж чадаагүйгээс шалтгаалан төслийн хэрэгжилт удаашрах;

17.3.2.энэхүү журмын 17.3.1-д заасан шалтгаанаар төслийн дуусах хугацаа сунгагдах;

17.3.3.гүйцэтгэгч, зөвлөхийн гэрээний ажлын даалгаврын биелэлтийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай төсөл хэрэгжүүлэгч байгууллагад

20

мэдэгдэж, ТУХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, гэрээ цуцлах эсэх талаар санал оруулж шийдвэрлүүлээгүй бол;

17.3.4.ашиг сонирхлын зөрчилдөөн бий болсон нь холбогдох баримтаар нотлогдсон;

17.3.5.төслийн хөрөнгийг зээл, тусламжийн хэлэлцээрт тусгагдсанаас зориулалт бусаар зарцуулсан нь холбогдох хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон.

17.4.Энэхүү журмын 17.3.1, 17.3.2, 17.3.3, 17.3.4, 17.3.5-д тус тус заасан аль нэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын санаачлагаар буруутай гэж тооцогдож буй төслийн зохицуулагч, ажилтныг ажлаас нь чөлөөлөх санаачлага гаргаж болно.

17.5.Төслийн зохицуулагч, нягтлан бодогч (эсхүл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн)-той байгуулсан гэрээг дараахь тохиолдолд сунгахгүй.

17.5.1.төслийн санхүүгийн тайланг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн тайланд хуульд заасан хугацаанд нэгтгүүлээгүй;

17.5.2.төслийн гадаад, дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх зээл, тусламжийн хөрөнгийг урсгал зардал, хөрөнгийн зардал хэмээн ангилж, жил бүрийн төсвийн ерөнхийлөн захирагчийн зарлагын хязгаарт багтаан 4 дүгээр сарын 10-ны дотор тооцоолж, дараа оны төсөвт тусгуулах саналаа 8 дугаар сарын 10-ны дотор тус тус төслийг хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлээгүй;

17.5.3.батлагдсан төсвийн хуваарийн дагуу зээл, тусламжийн хөрөнгийг зарцуулж, төсвийн сахилга батыг хангаагүй;

17.5.4.төслийн санхүүгийн тайланг улирал, хагас жил, жилээр гаргаж зээлдүүлэгчийн болон гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын холбогдох журам, зааварт нийцүүлэн валют болон төгрөгөөр тус тус бэлтгээгүй;

17.6.Зээл, тусламжийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр тооцоог шуурхай зохион байгуулан гүйцэтгээгүй, түүнчлэн санхүүгийн бүртгэл, тайлагналтыг үнэн зөв хөтлөөгүй тохиолдолд төслийн нягтлан бодогч (эсхүл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн)-д 1 удаа сануулсны эцэст түүнтэй байгуулсан гэрээг сунгахгүй байж болно.

17.7.Дараахь тохиолдолд 1 сарын цалинг 20%-иар бууруулан олгоно.

17.7.1.төслийн худалдан авах ажиллагааг зээлдүүлэгчийн заавар, журам болон хуульд заасны дагуу зохион байгуулаагүй, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн заавар, зөвлөгөөг төсөл хэрэгжүүлэх байгууллагад өгч ажиллаагүй бол төслийн зохицуулагч, худалдан авалт хариуцсан ажилтны;

17.7.2.төслийн үйл ажиллагааны тайланг сар, улирал, хагас жилээр бэлтгэж төсөл хэрэгжүүлэгч байгууллага, гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлээгүй бол төслийн зохицуулагч, төслийн бүх ажилтнуудын (жолоочоос бусад);

21

17.7.3.зээл, тусламжийн хэлэлцээр, дагалдах баримт бичигт заагдсан хугацаа, загварын дагуу төслийн үйл ажиллагааны тайланг бэлтгэж зээлдүүлэгчид тухай бүрт хүргүүлээгүй бол тус тус төслийн зохицуулагч төслийн бүх ажилтнуудын (жолоочоос бусад);

17.7.4.дараа онд ашиглах зээл, тусламжийн хөрөнгийн дүнг сар бүрээр, эдийн засгийн ангиллаар нарийвчлан хуваарилж, төсвийн хуваарийг бэлтгээгүй бол төслийн зохицуулагч, нягтлан бодогч (эсвэл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн)-ийн;

17.7.5.төсвийн хуваарийн дагуу зээл, тусламжийн ашиглалтын гүйцэтгэлийн сарын мэдээг холбогдох маягтын дагуу сар бүрийн 02-нд гаргаж, цахим хэлбэрээр болон албан бичгээр гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргүүлээгүй бол төслийн нягтлан бодогч (эсвэл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн)-ийн;

17.7.6.гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллага, төсөл хэрэгжүүлэх байгууллагаас шаардсан тоо, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж хүргүүлээгүй бол тус тус төслийн зохицуулагч, төслийн бүх ажилтнуудын (жолоочоос бусад);

17.7.7.төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын улирлын төсвийг тухайн улирлын ажлын эхний 5 хоногт багтаан гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийг эрхэлсэн нэгжид батлуулахаар ирүүлээгүй бол төслийн зохицуулагч, төслийн нягтлан бодогч (эсвэл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн)-ийн;

17.7.8.ТГБ-д хоёрдугаар гарын үсэг зурагдаагүй, дансны дугаар, нэр буруу бичигдсэн, шилжүүлгийн дүн нь дагалдах баримтуудын дүнтэй тохироогүй бол төслийн нягтлан бодогч (эсвэл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн)-ийн;

17.7.9.төсөл хэрэгжүүлэх нэгжийн цалин, үйл ажиллагааны зардал болон зээл, тусламжийн тусгай данснаас Монгол Улс дотор төлөгдөж буй бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын гэрээний төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийгээгүй бол төслийн зохицуулагч, төслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, төслийн нягтлан бодогч (эсвэл эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн)-ийн.

17.8.Төслийн хэрэгжилт дуусгавар болсны дараа эсвэл шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжиж буй хугацаанд төслийн үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын балансанд шилжүүлж, хүлээлгэн өгөх талаар төслийн захирал хяналт тавьж, шаардлагатай удирдамжаар төсөл хэрэгжүүлэх нэгжийг ханган ажиллана.

17.9.Энэхүү журмын 17.8-д заасан үндсэн хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд төслийн зохицуулагч, ажилтнуудын тухайн хугацааг хамрах цалинг олгохгүй байж болно.

17.10.Төслийн зохицуулагч болон төслийн бусад ажилтнуудын хариуцлагагүй байдал, буруу шийдвэр эсвэл санаатайгаар тухайн төсөлд материаллаг хохирол учруулсан тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу хохирлыг барагдуулна.

22

ДОЛДУГААР БҮЛЭГ. ТӨСӨЛ ДУУСГАВАР БОЛОХ, ТАЙЛАГНАХ

18 дугаар зүйл. Төсөл дуусгавар болох

18.1.Дараахь нөхцлийн аль нэг нь хангагдсан тохиолдолд төслийг дуусгавар болсонд тооцно.

18.1.1.зээл, тусламжийн хэлэлцээрт заасан төсөл хэрэгжих хугацаа дуусгавар болж бүх гэрээ, дэд гэрээнүүдэд заасан ажлууд бүрэн хэрэгжсэн;

18.1.2.зээл, тусламжийн хэлэлцээрт заагдсан ажил биелэгдэх хугацаанаасаа өмнө бүрэн хийгдсэн эсвэл цаашид хийх шаардлагагүйг холбогдох талууд харилцан тохиролцсон.

18.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь уг төсөлтэй холбоотой дараахь баримт, бичгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын архивт энэхүү журмын 19.1-д заасан хугацаанд багтаан хүлээлгэн өгнө.

18.2.1.төсөл хэрэгжүүлэх нэгж, ТУХ-ны хурлын тэмдэглэл, шийдвэр; 18.2.2.төсөлтэй холбоотой албан тоот, гэрээ хэлэлцээр; 18.2.3.санхүүгийн баримт; 18.2.4.худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичиг болон

төслийн хэрэгжилттэй холбоотой бүхий л баримтууд.

19 дүгээр зүйл. Төслийн эцсийн тайлан

19.1.Зээл, тусламжийн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжиж дууссанаас хойш 3 сарын дотор төсөл хэрэгжүүлэх нэгж төслийн эцсийн тайлан бэлтгэж төсөл хэрэгжүүлэгч байгууллага, зээлдүүлэгч, гадаадын зээл, тусламжийн асуудал хариуцсан байгууллагад тус тус хүргүүлнэ.

19.2.Төслийн эцсийн тайланг бэлтгэхтэй холбогдуулан 3 сарын цалин, үйл ажиллагааны нэмэгдэл санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх нэгжид олгож болох бөгөөд энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэх нэгж нь эцсийн тайланг бэлтгэж, санхүүгийн тайлан гаргаж, аудитаар баталгаажуулах ажлыг бүрэн дуусгасан байна.

19.3.Төслийн эцсийн тайланд дараахь зүйлийг тусгана.

19.3.1.төслийн танилцуулга;

19.3.2.бүрэлдэхүүн хэсэг;

19.3.3.хэрэгжүүлсэн арга хэмжээ; (Төслийг хэрэгжүүлэх хуваарь ба бодит хэрэгжилтийн харьцуулалт, зардлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн харьцуулалт, төсөл хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл, зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтын талаар, сургамж; цаашид авах арга хэмжээний тухай санал)

19.3.4.Төслийн шууд үр дүн;

19.3.5.Төслийн шууд бус нөлөө.

23

Хавсралт 1

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТНУУДЫН

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

Энэхүү гэрээг нэг талаас “...........” /төслийн нэр/-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

(цаашид “ТХН” гэх)-ийн зохицуулагч ........ овогтой ............, нөгөө талаас иргэн ………………………. (цаашид “Гэрээлэгч” гэх) нарын хооронд 20.. оны ….. дугаар сарын ….-ны өдөр байгуулав.

Ерөнхий үндэслэл

Монгол Улсын Засгийн газар, “...........” /зээлдүүлэгчийн нэр/-ийн хооронд ... оны ... дугаар сарын ... -ны өдөр байгуулсан “....” төслийн санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улсын Иргэний хуулийн дагуу талууд энэхүү гэрээг харилцан тохиролцож, дор дурдсан нөхцлөөр байгуулж байна.

Нэг. Гүйцэтгэх ажил, үүрэг

1.1 Гэрээлэгч нь “...........” /төслийн нэр/-ийн ТХН-д “………………………………..”-ийн ажил үүрэг гүйцэтгэнэ.

1.2 Гэрээлэгч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ ТХН-ийн “......” /төсөл хэрэгжүүлэх холбогдох заавар, журам/ болон бусад дотоод дүрэм журмыг удирдлага болгоно.

1.3 “......” /төсөл хэрэгжүүлэх холбогдох заавар, журам/-ын ...-д тусгагдсан ажлын тодорхойлолтын дагуу холбогдох ажил үүргийг гүйцэтгэнэ.

Хоёр. Гэрээний хугацаа

Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний үйлчлэх хугацаа хүчин төгөлдөр болсноос хойш ………..-н сарын хугацаатай байна.

Гурав. Ажлын хөлс

Гэрээлэгчид гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг нь сар тутам төлнө. Нэг сарын ажлын хөлс нь …... ам.доллар (……) байна.

ТХН-ийн зүгээс гэрээлэгчийн гүйцэтгэх ажил үүрэг, түүний биелэлтийг үзүүлсэн хүснэгт бүхий бүртгэл хөтөлнө. Гэрээлэгчийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдал, үр дүнгээс хамаарч дараахь арга хэмжээг авна.

3.1 Гэрээлэгч нь ажлын төлөвлөгөөнд заасан ажил үүргээ цаг хугацаанд, үр дүнтэй, сайн хийж гүйцэтгэсэн тохиолдолд цаашид гэрээг сунгаж ажиллах, сарын хөлсийг нэмэгдүүлэх боломжтой.

24

3.2 Гэрээлэгч нь онцгой нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд ажлын төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааг хангалтгүй, хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн, эсвэл бусад аливаа зөрчил гаргасан тохиолдолд ТХН-ийн зохицуулагч түүнд сануулга өгч, сарын ажлын хөлсний хэмжээг 20 хүртэл хувиар бууруулж болно.

3.3 Гэрээлэгч нь сануулга авсан хэдий ч удаа дараалан зөрчил гаргасан, эсвэл ажлын төлөвлөгөөгөө хангалтгүй биелүүлсэн хэвээр байвал ТХН-ийн зохицуулагч нь сарын ажлын хөлсийг 20 хүртэл хувиар бууруулж, цаашид дахин гэрээлэхгүй байж болно.

Гэрээлэгчид сарын ажлын хөлснөөс өөр унаа, хоол, утас, илүү цагийн гэх

мэт бусад аливаа нэмэлт, урамшуулал олгохгүй болно.

Дөрөв. Татвар, нийгмийн даатгал

Гэрээлэгч нь орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг өөрөө бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй. Гэрээлэгчийн орлогын албан татвартай холбогдон гарах аливаа маргааныг ТХН хариуцахгүй болно.

Тав. Ажил, амралтын цаг

Гэрээлэгч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагийн дагуу ажиллах ёстой бөгөөд албан ёсны амралт, баяр ёслолын өдрүүдэд амрах эрхтэй. Гэрээлэгч нь нэг сард ажлын 2 өдөр амрах эрхтэй. Амралт авахдаа ТХН-ийн зохицуулагчтай зөвшилцөнө.

Зургаа. Онцгой нөхцөл

Төслийн үйл ажиллагааны ач холбогдол, “...........” /зээлдүүлэгчийн нэр/, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар болон бусад шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ТХН-ийн зохицуулагч нь илүү цаг, амралт, баяр ёслолын өдөр ажиллахыг шаардах эрхтэй. Мөн энэхүү гэрээ болон ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч шаардлагатай байгаа бусад нэмэлт, ажил үйлчилгээг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Долоо. Албан томилолт

Гэрээлэгч нь ажил, үүргээ гүйцэтгэх явцад ажлын төлөвлөгөө, ТХН-ийн зохицуулагчийн шийдвэрийн дагуу хот, хөдөө орон нутагт ажиллах үүрэгтэй. Албан томилолтоор ажиллахад шаардлагатай унаа, тээврийн хэрэгсэл болон бусад зардлыг ТХН-ээс шийдвэрлэж байна.

Найм. Нууцлал

Гэрээлэгч нь ТХН-ийн нууцлалыг чанд сахин хадгалах үүрэгтэй.

8.1 Хэрэв нууцлалыг задруулсан тохиолдолд зөрчил гаргасан хэмээн үзэж энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

25

8.2 Хэрэв энэхүү заалтыг онц ноцтойгоор зөрчсөн бөгөөд түүнээс их хэмжээний хохирол, хор уршгийг учруулсан бол торгууль ногдуулах, энэхүү гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч болно.

Ес. Эд хөрөнгийн хариуцлага

9.1 Гэрээлэгч нь ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж олгосон, хадгалуулж байгаа болон бусад зорилгоор хүлээлгэн өгсөн эд хөрөнгө, компьютер, техник хэрэгсэл, тавилга, бусад хэрэгслийг гамтай хэрэглэх, бүрэн бүтэн байдлыг хариуцах, түүний урсгал засвар, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, ажилд бэлэн байлгах үүрэгтэй.

9.2 Гэрээлэгч нь ТХН-ийн зохицуулагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хариуцаж байгаа болон хадгалж байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлж, ашиглуулж болохгүй.

9.3 Гэрээлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас болон хайхрамжгүй хандсанаас болж эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлын хэмжээгээр хариуцлага хүлээж, нөхөн төлбөр төлнө. Ийнхүү эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэл нь зөрчил гаргасанд тооцогдож энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.

Арав. Гэрээлэгчийн үүрэг

10.1 Гэрээлэгч нь энэхүү гэрээнд заасны дагуух ажил үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн ур чадвар, авъяас мэдлэгээ бүрэн дүүрэн дайчилж ажиллана.

10.2 ТХН-ийн бусад ажилтнуудтай баг болон ажиллаж, мэдээлэл солилцож, ажил үүргээ уялдуулж, харилцан туслалцана.

10.3 Төслийн үйл ажиллагааг үр дүнтэй, шуурхай явуулахын тулд энэхүү гэрээнд зааснаас бусад төрлийн ажил үүрэг, үйлчилгээг өөрийн санаачлагаар үзүүлнэ.

10.4 Төслийн зорилго, зорилтуудыг хангахын тулд өөрийгөө дайчлан, үнэнч шударга ажиллана.

10.5 Өөрийн мэргэжлийн болон бусад мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ур чадвараа сайжруулах.

10.6 ТХН-ийн зохицуулагчийн өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх.

Арван нэг. Маргаан шийдвэрлэх

Энэхүү гэрээтэй холбогдон гарсан аливаа маргааныг дараахь арга, үе шатаар шийдвэрлэнэ.

11.1 Талууд нэн түрүүнд найрсагаар зөвшилцөнө.

11.2 Хэрэв талууд зөвшилцөж чадаагүй бол гуравдагч этгээдийг сонгож маргааныг шийдвэрлүүлнэ.

26

11.3 Гуравдагч этгээдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол талууд шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлнэ.

Арван хоёр. Нэмэлт өөрчлөлт, гэрээг цуцлах

Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.

ГЭРЭЭНИЙ ТАЛУУД

Гэрээлэгч: Гэрээлэгч:

ТХН-ийн зохицуулагч ИҮД:

РД:

Утас:

27

Хавсралт 2

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

Энэхүү гэрээг нэг талаас төсөл хэрэгжүүлэгч байгууллага буюу ............

яамны Төрийн нарийн бичгийн дарга (цаашид “Захиалагч” гэх), нөгөө талаас иргэн … (цаашид “Гэрээлэгч” гэх) нарын хооронд … оны .. дугаар сарын ...-ны өдөр байгуулав.

Захиалагч нь “....” төсөл (цаашид Төсөл гэх)-ийг хэрэгжүүлэх зорилгоор “...........” /зээлдүүлэгчийн нэр/-ээс зээл, тусламж авсан учир, Монгол Улсын Засгийн газар, “...........” /зээлдүүлэгчийн нэр/-ийн хооронд ... оны ... дугаар сарын ... -ны өдөр байгуулсан “...........” /төслийн нэр/-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн ...-д заасны дагуу “....” төслийг хэрэгжүүлэх зорилгоор дараахь хугацаа нөхцлөөр Гэрээлэгчээс Зөвлөхийн үйлчилгээг авахыг хүсэж; Гэрээлэгч нь дараахь нөхцлийг зөвшөөрөн, талууд энэхүү гэрээг харилцан тохиролцож, дор дурдсан нөхцлөөр байгуулж байна.

Нэг. Гүйцэтгэх ажил, үүрэг

Гэрээлэгч нь “...........” /төслийн нэр/-ийн “......” /төсөл хэрэгжүүлэх холбогдох заавар, журам/-ын ...-д тусгагдсан ажлын тодорхойлолтын дагуу холбогдох ажил үүргийг гүйцэтгэнэ [Уг ажил үүргийг цаашид “Зөвлөхийн үйлчилгээ гэх”].

Хоёр. Хөлсөөр ажиллах

Гэрээлэгч нь .................... хаягт зөвлөхийн үйлчилгээг үзүүлэхээр … оны … дугаар сарын ... -нд тус гэрээг байгуулав.

Гурав. Гэрээний хугацаа

Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд, 2 тал зөвшөөрч гэрээг 1 жилээр сунгаж байна.

Дөрөв. Ажлын хөлс

Гэрээлэгчид гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг нь сар тутам төлнө. Нэг сарын ажлын хөлс нь ………. ам.доллар буюу түүнтэй дүйцэх төгрөг (орлогын татварыг оруулан) байна.

Тав. Зөвлөхийн үйлчилгээг сунгах

Гэрээлэгч нь .... ТХН-ийн зохицуулагчийн зөвлөхийн үйлчилгээг үргэлжлүүлэх давуу эрхтэй байна.

Зургаа. Гэрээ байгуулах нөхцөл болон хэл

28

Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчтэй байгуулсан санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдах ба гэрээг Англи, Монгол хэл дээр байгуулна.

Долоо. Маргаан шийдвэрлэх

Энэхүү гэрээтэй холбогдон гарсан талуудын хоорондох аливаа маргааныг Гэрээлэгчийн орны хуулийн дагуу хөндлөнгийн арбитр эсвэл шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.

Найм. Хүчин төгөлдөр болох

Захиалагч болон Гэрээлэгч 2 тал зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

Гэрээнд заагдсан өдөр, талууд гэрээг зөвшөөрч гарын үсэг зурав:

Улаанбаатар Улаанбаатар

Гарын үсэг

Гарын үсэг

____________________________ ____________________________

..... яамны Төрийн нарийн бичгийн дарга /Төсвийн ерөнхий менежер/

................................................

................................................

29

Хавсралт 3 Төслийн үйл ажиллагааны зардлын төсвийн маягт

____________________________________ Батлав. Гадаад зээл, тусламжийн асуудал эрхэлсэн

байгууллагын Төслийн хэрэгжилтийн асуудал хариуцсан

нэгжийн дарга /нэр/

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ТӨСӨВ (... оны ...-р улирал)

____________________________ ___________________________ (Зээлийн дугаар, Төслийн нэр) (Зээл олгогч) (Валют)

Өмнөх улирлын Төсөв_____________ Зардлын зүйл __ Төлөвлөгөө Гүйцэтгэл __ Зөрүү ____ Төсөв ____ Хянасан

1 2 3 4 5 6 Цалингийн зардал - - - - - Шуудан, холбооны зардал - - - - - Шуудан - - - - - Албан өрөөний утас - - - - - Факс - - - - - Интернет - - - - - Бичиг хэргийн зардал - - - - - Принтерийн хор - - - - - Факсын хор - - - - - Цаас - - - - - Бусад - - - - - Байрны түрээс - - - - - Томилолтын зардал - - - - - Зам хоног - - - - - Шатахуун эсвэл онгоцны билет

- - - - -

Тээврийн зардал - - - - - Шатахуун - - - - - Засвар үйлчилгээ - - - - - Зогсоол - - - - - Албан хэрэгцээний т.т., эд, хогшил - - - - - НИЙТ ДҮН 0.00 0.00 0.00 0.00 0.00

Санхүүжилт: гадаад ....%, дотоод........% Шилжүүлэх дүн

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын тухайн төслийн захирал буюу ТГБ-д 2 дугаар гарын үсэг зурах эрх олгогдсон албан тушаалтан (гарын үсэг) /нэр/

(Шаардлагатай бол) Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн нэгжийн дарга

Гадаад зээлийн асуудал эрхэлсэн байгууллагын Төслийн хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн (гарын үсэг) /нэр/

Төслийн зохицуулагч (гарын үсэг) /нэр/

Төслийн нягтлан бодогч (гарын үсэг) /нэр/

30

Хавсралт 4

/Албан бланк/

Төлбөрийн даалгавар баталгаажуулах тухай албан бичгийн загвар

Төлбөрийн даалгавар

баталгаажуулах тухай

.......... (Зээл, тусламж олгогч) ....-ийн ...... (хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн

дугаар) .... тоот .... (хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн аль болох) хөрөнгөөр

хэрэгжүүлж буй “.......(төслийн нэр)......” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн ....(дугаар,

нэр) ..... бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ....... (бараа, ажил, үйлчилгээний нэр).... байгуулсан

.....(гэрээний дугаар).... тоот гэрээний .....(төлбөрийн утга, хэд дэх төлбөр болохыг

тодорхой бичнэ)... төлбөр ....(төлбөрийн дүн, валют)....-ийг санхүүжүүлэх төлбөрийн

даалгавар баталгаажуулж өгөхийг хүсье.

Хавсралт,

Худалдан авах ажиллагааг зохион байгуулсан баримт

Бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ

Дээрх гэрээний электрон хувилбар

Хоёрдугаар гарын үсэг зурагдаж, тамга дарагдсан эсэх

ТӨЛБӨРИЙН ГҮЙЛГЭЭНИЙ БАРИМТАД 2 ДУГААР ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЭРХ ОЛГОГДСОН АЛБАН ТУШААЛТАН НЭР

31

Хавсралт 5

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын цалингийн жишиг

Албан тушаал

(цалингийн нэмэгдлийн хувь)

Суурь цалингийн

хэмжээ

1

Төслийн зохицуулагч

(50 хувь, 100 хувь , 150 хувь )

1,300 $

2

Нягтлан бодогч, эдийн засагч, санхүүгийн ажилтан

(50 хувь , 100 хувь , 150 хувь )

1,000 $

3

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн

(50 хувь , 100 хувь , 150 хувь )

1,000 $

4

Тусгай мэргэжлийн мэргэжилтнүүд

(50 хувь , 100 хувь , 150 хувь )

1,400 $

5

Туслах ажилтан, захиргааны ажилтан, орчуулагч

(50 хувь , 100 хувь , 150 хувь )

500 $

6

Жолооч, шууданч

(50 хувь , 100 хувь , 150 хувь )

250 $

32

Хавсралт 6

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын цалинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд

Төслийн цар хэмжээ (40 хувь) Хувь хүний чадвар (60 хувь)

Дүн Төсөлд оролцогч байгууллагуудын

тоо

Салбарын онцлог

(ажлын нөхцөл байдал, төслийн бүрэлдэхүүн хэсгийн тоо)

Ажлын туршлага

Олон улсын хөгжлийн

байгууллагатай хамтран

ажиллаж байсан болон төсөлд ажиллаж байсан

туршлага

Боловсрол Англи хэлний түвшин

Манлайлах ур чадвар

(Багаар ажиллах чадвар,

харилцааны соёл)

Төслийн зохицуулагч (ТЗ1 – 90 -100 хувь - 150 хувиар ТЗ-2 – 80 -90 хувь - 100 хувиар ТЗ-3 – 70 -80 хувь - 50 хувиар)

(30 хувь) (30 хувь) (40 хувь) (30 хувь) (20 хувь) (30 хувь) (10 хувь) (10 хувь)

Төслийн нягтлан бодогч, эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн (ТС1 – 90 хувь -100 хувь - 150 хувиар ТС-2 – 80 хувь -90 хувь - 100 хувиар ТС-3 – 70-80 хувь - 50 хувиар)

(50 хувь) (30 хувь) (20 хувь) (35 хувь) (15 хувь) (35 хувь) (10 хувь) (5 хувь)

Төслийн худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан (ТХА1 – 90-100 хувь - 150 хувиар, ТХА-2 – 80-90 хувь - 100 хувиар ТХА-3 – 70-80 хувь - 50 хувиар)

(50 хувь) (30 хувь) (20 хувь) (35 хувь) (15 хувь) (35 хувь) (10 хувь) (5 хувь)

Төслийн тусгай мэргэжлийн мэргэжилтнүүд (ТТМ1 – 90-100 хувь - 150 хувиар, ТТМ2 – 80-90 хувь - 100 хувиар ТТМ-3 – 70-80 хувь - 50 хувиар

(20 хувь) (20 хувь) (60 хувь) (45 хувь) (15 хувь) (35 хувь) (5 хувь) (0 хувь)

33

Хавсралт 6 - үргэлжлэл

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын цалинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд (үргэлжлэл)

Төслийн цар хэмжээ (40 хувь) Хувь хүний чадвар (60 хувь)

Дүн Төсөлд оролцогч байгууллагуудын

тоо

Салбарын онцлог

(ажлын нөхцөл байдал, төслийн бүрэлдэхүүн хэсгийн тоо)

Ажлын туршлага

Олон улсын хөгжлийн

байгууллагатай хамтран

ажиллаж байсан болон төсөлд ажиллаж байсан

туршлага

Боловсрол Англи хэлний түвшин

Манлайлах ур чадвар

(Багаар ажиллах чадвар,

харилцааны соёл)

Төслийн туслах ажилтан, захиргааны ажилтан, орчуулагч (ТТ –1 - 90-100 хувь - 150 хувиар, ТТ-2 – 80-90 хувь - 100 хувиар ТТ-3 – 70-80 хувь - 50 хувиар)

(30 хувь) (40 хувь) (30 хувь) (10 хувь) (10 хувь) (30 хувь) (40 хувь) (10 хувь)

Төслийн жолооч, шууданч (ТЖ1 – 90-100 хувь - 100 хувиар, ТЖ-2 – 80-90 хувь - 50 хувиар

(0 хувь) (40 хувь) (60 хувь) (60 хувь) (0 хувь) (20 хувь) (10 хувь) (10 хувь)

34

Хавсралт 7

Дотоод томилолтын зардлын жишиг

/Төгрөгөөр/

№ Зүйл Хэмжих нэгж

Төвийн бүсийн аймгууд* Баруун бүсийн аймгууд** Зүүн бүсийн аймгууд*** Хангайн бүсийн аймгууд****

УБ-аас хөдөө орон нутагт

(хонохгүйгээр)

УБ-аас хөдөө орон нутагт

Аймгаас сумд, сумаас багт

Аймгаас УБ-т

УБ-аас хөдөө орон нутагт

Аймгаас сумд, сумаас багт

Аймгаас УБ-т

УБ-аас хөдөө орон нутагт

Аймгаас сумд, сумаас багт

Аймгаас УБ-т

УБ-аас хөдөө орон нутагт

Аймгаас сумд, сумаас багт

Аймгаас УБ-т

1 Зам хоног хүн/өдөр 10,000 15,000

12,000

18,000

15,000

10,000 18,000 15,000

10,000

18,000

15,000

10,000

18,000

2 Буудлын зардал

өдөр 40,000

30,000

60,000

35,000

25,000 60,000 35,000

25,000

60,000

35,000

25,000

60,000

3 Унааны зардал

км 500 550

550

550

700

700 700

600

600

600

650

650

650

* Төвийн бүсийн аймгууд Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв

** Баруун бүсийн аймгууд Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд

*** Зүүн бүсийн аймгууд Дорнод, Сүхбаатар, Хэнтий

**** Хангайн бүсийн аймгууд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл

Тайлбар: Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийг харгалзан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдах дотоод томилолтын зардлын хувьд Сангийн сайдын 2006 оны 64 дүгээр тушаалаар батлагдсан дотоод томилолтын зардлыг мөрдөхгүй.

35

Хавсралт 8

Гадаад томилолтын зардлын жишиг

/ам.доллараар/

№ Улсын нэр Нэг өдрийн Нэг удаагийн

Зочид буудал

Зам хоног Нийт дүн Тээврийн зардал

1. Баруун европийн орнууд

1.1 Австри 200 60 260 100 1.2 Бельги 200 60 260 100 1.3 Голланд 200 60 260 100 1.4 Герман 250 80 330 150 1.5 Дани 200 60 260 100 1.6 Их Британи 250 80 330 150 1.7 Ирланд 200 60 260 100 1.8 Итали 200 60 260 100 1.9 Испани 200 60 260 100 1.10 Норвеги 200 60 260 100 1.11 Португали 200 60 260 100 1.12 Финлянди 200 60 260 100 1.13 Франц 250 80 330 150 1.14 Швеицари 200 60 260 100 1.15 Швед 200 60 260 100

2. Зүүн европийн орнууд

2.1 Болгар 200 60 260 100 2.2 Грек 200 60 260 100 2.3 Польш 200 60 260 100 2.4 Румын 200 60 260 100 2.5 Словак 200 60 260 100 2.6 Унгар 200 60 260 100 2.7 Украйн 200 60 260 100 2.8 Чех 200 60 260 100 2.9 Хорват 200 60 260 100 2.10 Түрк 200 60 260 100 2.11 Кипр 150 40 190 75

3. Хойд Америк

3.1 АНУ 250 80 330 150 3.2 Канад 200 60 260 100

4. Латин Америк

4.1 Аргентин 200 60 260 100 4.2 Бразил 200 60 260 100 4.3 Куба 150 40 190 75 4.4 Мексик 150 40 190 75

5. Ази Номхон далай орнууд

5.1 Австрали 200 60 260 100 5.2 Шинэ Зеланд 150 40 190 75

36

6. Зүүн өмнөд Ази

6.1 Вьетнам 150 40 190 75 6.2 Хонг Конг 200 60 260 100 6.3 Малайз 150 40 190 75 6.4 Индонез 150 40 190 75 6.5 Сингапур 200 60 260 100

6.6 Тайланд 150 40 190 75

6.7 Филлиппин 150 40 190 75

7. Газар дундын орнууд болон Африкийн орнууд

7.1 Алжир 150 40 190 75 7.2 Араб 250 80 330 150 7.3 Эмират 250 80 330 150 7.4 Египт 150 40 190 75 7.5 Израйль 150 40 190 75

8. Төв Азийн орнууд

8.1 Афганистан 150 40 190 75 8.2 Азербайжан 200 60 260 100 8.3 Казакстан 200 60 260 100 8.4 Киргиз 200 60 260 100 8.5 Тажикистан 150 40 190 75 8.6 Узбекистан 200 60 260 100

9. Хөрш орнууд

9.1 БНХАУ 150 40 190 75 9.2 ОХУ 250 80 330 150 9.3 Япон 200 60 260 100 9.4 Өмнөд Солонгос 200 60 260 100

Тайлбар: Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийг харгалзан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдах гадаад томилолтын зардлын хувьд Сангийн сайдын 2006 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан гадаад томилолтын зардлыг мөрдөхгүй.

37

Хавсралт 9

Бүртгэлийн хуудас

№ (зөвшөөрөл олгох хүний нэрийн эхний үсэг) / (дугаар) - (он) / (зээл олгогч улсын эхний үсэг)

(Улаанбаатар хот ) (Он… сар….. өдөр…..)

1 ХХааннддииввллааггчч оорроонн,, ооллоонн ууллссыынн ххөөггжжллииййнн ббааййггууууллллааггаа

(Зээл олгогч орон ба олон улсын хөгжлийн байгууллагын нэрийг бичнэ)

2 ТТөөссллииййнн ннээрр,, ккоодд (Төслийн нэр, кодыг бичнэ)

3 ЗЗээээлл,, ттууссллааммжжииййнн ттөөррөөлл (Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн аль болохыг бичнэ)

4 УУИИХХ,, ЗЗаассггииййнн ггааззррыынн ббааййггууууллллааггаа (Төсөл хэрэгжүүлэгч яамд, агентлагийг бичнэ.)

5 ТТөөссөөлл ххээррээггжжүүүүллээггчч ббааййггууууллллааггаа

6

ЗЗээээлл,, ттууссллааммжжииййнн ббаарраааанныы ннээххээммжжллээллииййнн ддууггаааарр

(Чөлөөлүүлэх барааны нэхэмжлэлийн дугаарыг бичнэ.)

7

ҮҮннииййнн ддүүнн

(Татвараас чөлөөлүүлэх барааны үнийн дүн ба тухайн өдрийн Монголбанкны ханшаар төгрөгт шилжүүлсэн дүн)

8

ББаарраааанныы ннээрр

(Ямар бараа гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгааг тодорхой бичнэ)

9 ХХүүллээээнн аавваахх ииттггээммжжллээггддссээнн ттөөллөөөөллөөггчч

(Барааг хүлээн авах хүний овог, нэр ба биеийн байцаалтын дугаар)

10 ТТааттвваарраааасс ччөөллөөөөллөөхх ххуууулльь,, ооллоонн ууллссыынн ггээррээээнниийй ззааааллтт

(холбогдох заалтыг бичнэ.)

11 ЧЧөөллөөөөллөөггддөөхх ттааттввааррыынн ннээрр ттөөррөөлл (Ямар татвараас чөлөөлөхөө бичнэ.)

Жич: Барааны нэхэмжлэл болон бусад холбогдох баримтанд Монгол Улсын гаалиар орж ирснийг батлах зохих тамга,тэмдэг дарсан байна.

_____________________ даргын нэр, албан тушаал

Гарын үсэг

_____________________ мэргэжилтний нэр албан тушаал

Гарын үсэг

38

Хавсралт 10

..... тоот гадаад зээл, тусламжийн хүрээнд импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа, сэлбэг

хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй жагсаалт

Мөрдөх Хугацаа: …он… сарын …-аас ….он… сар … өдөр хүртэл

/ам.доллар/

№ Гаалийн уялдуулсан

системийн код

Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл ба барааны

нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн

үнэ

Тоо

хэмжээ

Үнийн дүн /ам.дол/

А Б В Г Д Е=Гх Д 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 . .

Нийт дүн

Жич : хуудас бүрийг дугаарлаж Гадаад зээлийн асуудал хариуцсан байгууллагын тэмдэг дарсан байна.

39

Хавсралт 11

..... тоот гадаад зээл, тусламжийн хүрээнд импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн бараа, сэлбэг хэрэгсэл,

тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй жагсаалтын

ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ

Тайлангийн хугацаа: …он… сарын ….өдрөөс ….он… сарын… өдөр хүртэл

Хандивлагч орон /байгууллага/ ………….. Зээлийн төрөл ………………..

Зээлийн дугаар ……………

№ Гаалийн

уялдуулсан

системийн код

Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл ба барааны нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн

үнэ

Тоо

хэмжээ

Үнийн дүн

/ам.дол/

Ханш

Үнийн дүн

/мянган төгрөг/

А Б В Г Д Е=Гх Д Ё Ж=Е х Ё 1 2 3 4 5 6 7 8 9 . .

Нийт дүн

Гүйцэтгэлийн мэдээг гаргасан:

___________________________ ________________________________

Мэргэжилтний нэр төслийн нягтлан бодогчийн нэр

Гүйцэтгэлийн мэдээг хянасан:

Гадаадын зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн

нэгжийн даргын нэр……………………………../нэр, гарын үсэг/

40

Хавсралт 12

(Албан бланк)

Татвараас чөлөөлүүлэх бүртгэлийн хуудас хүсэх тухай

албан бичгийн загвар

Татвараас чөлөөлснийг бүртгүүлэх тухай

…..(зээл олгогч)……..-ийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж…(зээл, тусламжийн

дугаар)…тоот зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “……(төслийн нэр)……” төслийн Хөгжлийн зээл, тусламжийн хэлэлцээрийн ...(дугаар, нэр)…бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ………..(зориулалт)…байгуулсан ……(гэрээний дугаар)…тоот гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа…..(нэхэмжлэхийн дугаар)……дугаарын нэхэмжлэхтэй ….(үнийн дүн, валют)…..-ийн үнийн дүн бүхий …….(барааны нэр)……..-ийг татвараас чөлөөлөгдсөнийг бүртгэж, бүртгэлийн хуудас олгож өгөхийг хүсье.

Бараа хүлээн авах хүн ….(нэр, албан тушаал, биеийн байцаалт, дугаар)…

Хувийг : Гаалийн Ерөнхий Газарт

Хавсралт,

Худалдан авах ажиллагааг зохион байгуулсан баримт, хуулбар

Бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ

Дээрх гэрээний электрон хувилбар

Барааны нэхэмжлэх

Барааны жагсаалт

Барааны тээврийн баримт бичиг

ТӨЛБӨРИЙН ГҮЙЛГЭЭНИЙ БАРИМТАД 2 ДУГААР ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЭРХ ОЛГОГДСОН АЛБАН ТУШААЛТАН НЭР