24
1 Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар хот ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг дараах агуулгаар өөрчлөн найруулсугай: 11.19 дүгээр зүйл.Татварын хууль тогтоомж зөрчих 1.Дараах зөрчил гаргасан хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно: 1.1.татвар төлөгчөөр бүртгүүлээгүй; 1.2.татварын албанд хувийн хэрэг нээлгээгүй; 1.3.татварын тайланг хугацаанд нь тушаагаагүй; 1.4.орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч, эсхүл эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эсхүл эзэмшиж эхэлснээс хойш хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд мэдэгдэх, хувийн хэрэг нээлгэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүргээ биелүүлээгүй; 1.5.Татварын ерөнхий хуульд тусгасан шаардлагын дагуу санхүүгийн тайлан, бүртгэл хөтлөөгүй. 1.6.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол; 1.7.татварын нэгдсэн системд холбогдсон төлбөрийн баримтыг хэвлэх эсхүл илгээхгүй байх. 2.Дараах зөрчил гаргасан хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.1.үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд харьяалагдах татварын албанд мэдэгдээгүй; 2.2.хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш хуульд заасан хугацаанд татварын албанд мэдэгдэж,

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

1

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг дараах агуулгаар

өөрчлөн найруулсугай: 11.19 дүгээр зүйл.Татварын хууль тогтоомж зөрчих 1.Дараах зөрчил гаргасан хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний

төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно:

1.1.татвар төлөгчөөр бүртгүүлээгүй; 1.2.татварын албанд хувийн хэрэг нээлгээгүй; 1.3.татварын тайланг хугацаанд нь тушаагаагүй; 1.4.орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч, эсхүл эзэмшигч нь уг

зүйлийг өмчилж, эсхүл эзэмшиж эхэлснээс хойш хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд мэдэгдэх, хувийн хэрэг нээлгэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүргээ биелүүлээгүй;

1.5.Татварын ерөнхий хуульд тусгасан шаардлагын дагуу санхүүгийн тайлан, бүртгэл хөтлөөгүй.

1.6.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол;

1.7.татварын нэгдсэн системд холбогдсон төлбөрийн баримтыг хэвлэх эсхүл илгээхгүй байх.

2.Дараах зөрчил гаргасан хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.1.үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд харьяалагдах татварын албанд мэдэгдээгүй;

2.2.хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш хуульд заасан хугацаанд татварын албанд мэдэгдэж,

Page 2: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

2

бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгээгүй; /Улсын бүртгэлийн мэдээллийг татварын алба шууд татан авч байгаа учраас ийм үйлдэлд хариуцлага хүлээлгэх шаардлагагүй/

2.3.татварын албанаас олгосон бүртгэлийн дугаарыг татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн, эсхүл шаардлагатай бусад баримтад заавал тусгаагүй. /Татварын ерөнхий хуульд үүрэгжүүлээгүй мөртлөө ингэж торгох нь зөв эсэх/

3.Дараах зөрчил гаргасан хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, холбогдох татварыг нөхөн төлүүлнэ:

3.1.байнга, эсхүл түр оршин суугаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлох;

3.2.татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;

3.3.шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаагаа үл мэдэгдэж татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийх

3.4.татварын хяналт шалгалтын зорилгоор шаардсан магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг хугацаанд нь ирүүлээгүй

3.5. битүүмжлэх хөрөнгийг татварын албанд хүлээлгэж өгөөгүй. 4.Хүн, хуулийн этгээд нь татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтны

битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг доор дурдсан байдлаар үрэгдүүлж, захиран зарцуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно:

4.1.үрэгдүүлсэн; 4.2.дур мэдэн бусдад шилжүүлсэн; 4.3.гэмтээсэн; 4.4.зөвшөөрөлгүйгээр худалдсан

5.Дараах үйлдлээр татварын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно:

5.1.шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй;

5.2.байр, агуулахад нь нэвтрэн орох боломж олгоогүй; 5.3.тооллого хийлгээгүй; 5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх үйл

ажиллагааг хийлгээгүй бол 6.Дараах зөрчил гаргасан хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,

банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно:

Page 3: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

3

6.1.татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй;

6.2.татвар төлөгч ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд ажил олгогч нь түүний ажлаас гарсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд татварын өрд суутгасан мөнгөний хэмжээ, хаана шилжсэнийг тэмдэглэж, төлбөрийн хуудсыг татварын албанд буцаах үүргээ биелүүлээгүй;

6.3.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

6.4.татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаарх хуулиар тогтоосон журам зөрчсөн.

7. Бараа, ажил, үйлчилгээ борлуулахдаа дараах зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд доор дурдсан шийтгэл оногдуулна:

7.1.төлбөрийн баримт олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь;

7.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Татварын нэгдсэн сангийн мэдээллийг хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний бодит үнийг тогтоохтой холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй этгээд нь мэдээллээр хангаагүй буюу дутуу, буруу мэдээлсэн тохиолдолд тус ажил гүйлгээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Энэ зүйлд заасан зөрчлийн аль нэгийг гаргасан этгээд өмнөх дараалсан гурван жилийн дотор уг зөрчлийг давтан гаргаж торгох шийтгэл хүлээсэн бол холбогдох торгох шийтгэлийн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно.

12.Дараах этгээдийн үйлдэл, эс үйлдлийн улмаас татвар суутган төлөгч, татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн нь тогтоогдсон бол буруутай хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно:

12.1.татвар төлөгчийн татварын тайланг гаргасан эсхүл тайлан гаргахад оролцож гарын үсэг зурсан этгээдийн үйлдэл

12.2. татварыг суутган авч төсөвт төлөөгүй талаар мэдэж байсан эсхүл мэдэх ёстой байсан удирдах ажилтан;

Page 4: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

4

12.3. татвар суутган авч төсөвт төлөх асуудал хариуцсан, зөрчлийн талаар мэдэж байсан боловч урьдчилан сэргийлэх үйлдэл хийгээгүй ерөнхий нягтлан бодогч, удирдах албан тушаалтан

-Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих татвар дээр нэмж төлнө.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 5: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

5

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн

6.12.“11.7 гэсний өмнө 11.3 дугаар зүйлийн 10, 15 дахь хэсэг” гэж нэмсүгэй: 2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 6: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

6

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 7: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

7

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 8: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

8

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 9: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

9

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийг дараах агуулгаар өөрчлөн найруулсугай. 18.3 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх

1.Дараах зөрчил гаргаж нэг зуун сая төгрөгөөс дээш хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож энэ нь төлбөл зохих татварын арван хувиас дээш хэмжээтэй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1.1. татвар суутган авсан боловч төсөвт төлөөгүй, өөртөө авч үлдсэн; 1.2. татвараас зайлсхийх зорилгоор нягтлан бодох бүртгэл, тайлан,

холбогдох баримт бичиг, бусад мэдээллийг санаатайгаар нуух, устгах; 1.3. нягтлан бодох бүртгэл, тайлан, холбогдох баримт бичиг , бусад

мэдээллийг хуурамчаар үйлдэх, гаргах; 1.4. татварын албаны ажилтанд хээл хахууль санал болгох, эсхүл аливаа

өөр арга замаар түүнийг татварын орлого бүрдүүлэх хууль ёсны үүрэгт нь нийцэхгүй зүй бус үйлдэл хийхэд нөлөөлөх оролдлого хийх;

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж гурван зуун сая төгрөгөөс дээш хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн нь төлбөл зохих татварын хорин таван хувиас дээш хэмжээтэй бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. Тайлбар: -Энэ зүйлд заасан “эрх бүхий байгууллагын шийдвэр” гэж татвар төлөгчөөс төлөхийг зөвшөөрсөн, эсхүл хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан татварын нөхөн ногдуулалтын акт, маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг ойлгоно.

Page 10: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

10

-Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд нь төлбөл зохих татвар, торгууль, түүнд ногдох алдангийг нөхөн төлсөн бол хорих ялаас чөлөөлнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 11: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

11

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5. дахь хэсгийн “холбогдох

шаардлагыг” гэсний дараа “татварын өрийг барагдуулсны дараа” гэж, 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсгийн “Үүрэг гүйцэтгүүлэгч нь” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийн “Үүрэг гүйцэтгэгч нь” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 12: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

12

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.

дахь хэсгийн “Орлогыг” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 13: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

13

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор

дурдсан агуулгатай 41.4.16 дахь заалт нэмсүгэй: “41.4.16.татварын албанаас татварын өр хураах зорилгоор төрийн

байгууллагаас гаргуулж буй лавлагаа, тодорхойлолт, баримт бичиг баталгаажуулах, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотой үйлчилгээ.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 14: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

14

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13

дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “дүгнэлтийг” гэсний дараа “ , татварын өрөө төлөхгүй удаа дараа зайлсхийсэн тохиолдолд татварын албаны хүсэлтийг тус тус” д нэмсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 15: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

15

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх

хэсгийн “санхүүгийн байгууллагад” гэсний дараа “эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанаас” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 16: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

16

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Дампуурлын тухай хууль 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн

“мөнгөн хөрөнгийг” гэсний дараа “хуваарилахдаа татварын өрийг барагдуулсны дараа” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 17: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

17

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 30 дугаар зүйлд дор

дурдсан агуулгатай 30.3 дахь хэсэг нэмсүгэй: “30.3.Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан

шаардсан мэдээллийг гаргаж өгнө.” 2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 18: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

18

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний

удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.8, 33.1.9 дэх заалт тус тус нэмсүгэй:

“33.1.8.Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгнө.

“33.1.9.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн .... заасан албан татварыг хураах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 19: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

19

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан

агуулгатай 16.5 дахь хэсэг нэмсүгэй: “16.5. Улсын бүртгэлийн байгууллага нь хувь хүн, хуулийн этгээд болон хуулийн

этгээдийн эрхгүй этгээдийн бүртгэл, өөрчлөлтийн мэдээллийг тухай бүр татварын албанд ирүүлэх үүрэгтэй.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 20: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

20

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төв банк /Монгобанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2

дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 23.2.6 дахь заалт нэмсүгэй: “23.2.6.татварын хууль тогтоомжийн дагуу арилжааны банкнаас мэдээлэл

гаргуулах талаар шаардлага хүргүүлж, албадлагын арга хэмжээ авах.” 2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 21: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

21

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 27.1.5 дахь заалт нэмсүгэй:

“27.1.5.энэ хуулийн 7.2.8-д заасан харилцагчид хамаарах мэдээллийг татварын албанд гаргаж өгөөгүй үйлдэл нь харилцагчийн татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдэх нөхцөл болсон нь тогтоогдож, энэ зөрчил нь удаа дараа давтагдсан бол.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 22: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

22

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.2 дахь хэсэг нэмсүгэй: “18.2 Энэ хуулийн 18.1 дэх хэсэгт татварын алба хуульд заасан чиг үүргээ

хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл хамаарахгүй.” 2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 23: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

23

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Захиргааны ерөнхий хуулийн 97 дүгээр зүйлийн 97.1.2 дахь

заалтын “албан” гэснийг хассугай 3 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Page 24: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны .. дугаар …5.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх

24

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны .. дугаар Төрийн ордон, сарын ...-ны өдөр Улаанбаатар

хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын хилийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь

хэсгийн “байгууллагаас” гэснийг “байгууллага болон татварын албанаас” гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ