36
1 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2018-2019 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улаанбаатар хот 2016 он

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

  • Upload
    others

  • View
    15

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

1

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН

ТӨСВИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН

ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2018-2019

ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН

ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар хот

2016 он

Page 2: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

2

Агуулга Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай ...................................................................................... 3

1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ, 2017-2019 ОНЫ

ТӨСӨӨЛӨЛ ............................................................................................................................... 4

1.1. Дэлхийн эдийн засгийн төлөв, түүний төсөөлөл ........................................................ 4

1.2. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн хандлага ................................................... 5

1.3. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, түүний төсөөлөл ................................ 6

1.3.1. Эдийн засгийн 2015 оны урьдчилсан гүйцэтгэл ......................................................... 6

1.3.2. Эдийн засгийн 2016 оны төлөв байдал ...................................................................... 11

1.3.3. Олон улсын байгууллагуудын төсөөллийн талаар ................................................... 12

1.3.4. Эдийн засгийн 2017-2019 оны төлөв байдлын төсөөлөл ......................................... 12

2. ДУНД ХУГАЦААНД БАРИМТЛАХ ТӨСВИЙН БОДЛОГЫН СТРАТЕГИ ........ 14

3. ТӨСВИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ТӨСӨӨЛӨЛ .......................................... 17

3.1. Төсвийн орлогын төлөв байдал, төсөөлөл................................................................. 18

3.1.1. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны урьдчилсан гүйцэтгэл .......... 18

3.1.2. 2016 оны төсвийн орлогын төлөв байдал .................................................................. 18

3.1.3. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хандлага ................................................ 20

3.1.4. Монгол Улсын 2017-2019 оны төсвийн орлого ........................................................ 22

3.2. Төсвийн зарлагын төлөв байдал, төсөөлөл ............................................................... 23

3.2.1. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2016 оны эхний

улирлын гүйцэтгэл ................................................................................................................... 23

3.2.2. Дунд хугацааны нэгдсэн төсвийн зарлагын төсөөлөл.............................................. 29

3.3. Төсвийн болзошгүй өр төлбөр, түүний талаарх шинжилгээ ................................... 29

3.4. Макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний

мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл .................. 33

3.5. Макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн талаар33

3.6. Төсвийн тусгай шаардлагад нийцсэн байдал ............................................................ 34

4. Дунд хугацааны төсөвт учирч болзошгүй эрсдэлүүд ............................................... 35

Page 3: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

3

Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл (ДХТХМ) нь макро эдийн засгийн болон

төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөллийг танилцуулсан бодлогын баримт бичиг юм.

Энэхүү бодлогын баримт бичиг нь ирэх 3 жилийн эдийн засгийн нөхцөл байдлын

төсөөлөлд суурилан дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын зорилтуудыг

тодорхойлдог бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай

шаардлагуудыг хэрхэн хангах болон төсвийн орлого, зарлагад баримтлах тэргүүлэх

чиглэлүүдийг танилцуулах зорилготой.

ДХТХМ нь эдийн засгийн болон төсвийн багц төсөөлөлд үндэслэн дунд хугацааны

төлөв байдлыг харуулдаг. ДХТХМ-ийн үндсэн зорилт нь бүрэн дайчилсан нөөц

боломжийн хүрээнд зардлын стратегийн сонголт хийх явдал юм.

ДХТХМ нь төсвийн орлогын суурь төсөөллийг боловсруулж, түүнд суурилсан зардлыг

эдийн засгийн хувьд зохистой хэмжээнд тогтоох замаар төсвийн сахилга батыг хангаж,

хөгжлийн зорилтуудад хүрэхэд шаардлагатай зардлыг ирэх 3 жилийн хугацаанд

урьдчилан таамаглахад чиглэгдэнэ.

ДХТХМ нь Төсвийн тухай хуульд зааснаар хууль болон батлагддаг бөгөөд жил бүрийн

төсвийн төслийг боловсруулах үндсэн суурь, шалгуур болдог онцлогтой.

Page 4: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

4

1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ, 2017-2019

ОНЫ ТӨСӨӨЛӨЛ

1.1. Дэлхийн эдийн засгийн төлөв, түүний төсөөлөл

2016 онд дэлхийн эдийн засагт нөлөөлөх гол хүчин зүйлс нь АНУ-ын бодлогын хүүгээ

өсгөх эсэх шийдвэр, Япон, Европын холбооны баримталж буй эдийн засгаа тэлэх

бодлого, хөгжиж буй орнууд дахь капиталын гадагшлах урсгал, дэлхийн том

гүрнүүдийн улс төр, геополитикийн бодлого, дүрвэгсдийн европын эдийн засаг дахь

эрэлт, ажлын байранд үзүүлэх нөлөө, энэ оны 6 дугаар сард Их Британи Улс Европын

холбооноос гарах эсэх асуудлаар зохион байгуулах бүх нийтийн санал асуулга,

террозимын заналхийллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, түүхий эдийн зах

зээлийн хөдөлгөөн зэрэг болж байна.

Олон улсын валютын сангийн судалгаагаар 2016-2018 онд хөгжингүй орнуудын эдийн

засгийн өсөлт 2015 оны түвшинтэй харьцуулахад нэмэгдэхээр байгаа бол Азийн

хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт бага зэрэг буурахаар байна.

БНХАУ-ын эдийн засаг 2015 онд 6.9 хувиар өссөн нь 1990 оноос хойших хамгийн доод

үзүүлэлт болж байна. Тус улсын Төв банкнаас эдийн засгаа дэмжихийн тулд бодлогын

хүүгээ 4.35 хувь болгож бууруулах, арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн

хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Түүнчлэн БНХАУ-ын

Засгийн газраас хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засгаас дотоодын хэрэглээнд

суурилсан эдийн засагт шилжих бүтцийн өөрчлөлтийн бодлого баримталж, 2016 оны

эдийн засгийн өсөлтөө 6.5-7.0 орчим хувь байна гэж таамаглажээ. БНХАУ-ын эдийн

засгийн өсөлт 2017-2018 онд үргэлжлэн буурах төлөвтэй байна.

Герман, Франц, Итали, Испани зэрэг орнуудын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор

Евро бүсийн эдийн засаг 2015 онд 1.6 хувийн өсөлттэй гарсан нь 2014 оноос 0.7

нэгжээр өндөр үзүүлэлт боллоо. Европын төв банк болон Европын комиссын

шинжээчид цаашид эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйл нь дотоодын хэрэглээ байх

бөгөөд эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулснаар эдийн засгийн

өсөлтийг хадгалах боломжтой гэж үзсэн байна. ОУВС-гийн таамаглалаар Евро бүсийн

эдийн засгийн өсөлтийн хурд тогтвортой байж, 2016 онд 1.5 хувь, 2017 онд 1.6 хувиар

тус тус өсөхөөр байна. Ингэснээр Европын холбооны гишүүн орнуудын ДНБ-ий өсөлт

дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаа тогтвортой өсөх төлөвтэй байгаа юм.

ОХУ-ын эдийн засаг 2015 онд гадаад эдийн засгийн байдал ялангуяа нефтийн үнэ

буурсан, Европын холбоо болон АНУ-аас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ,

хөрөнгө оруулалтын бууралт, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс шалтгаалан 3.7 хувийн

бууралттай гарсан байна. Харин ирэх онуудад эдийн засгийн байдал нь сайжрах

төлөвтэй бөгөөд 2017 онд 0.8 хувийн өсөлттэй гарахаар ОУВС-аас таамаглаад байна.

Page 5: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

5

Хүснэгт. Голлох улсуудын эдийн засгийн өсөлтийн таамаглал1

Бүс нутаг,

улс 2014 2015

Таамаглал

2016 2017 2021

Дэлхий

Евро бүс

3.4

0.9

3.1

1.6

3.2

1.5

3.5

1.6

3.9

1.5

АНУ 2.4 2.4 2.4 2.5 2.0

БНХАУ 7.3 6.9 6.5 6.2 6.0

ОХУ 0.7 -3.7 -1.8 0.8 1.5 Эх үүсвэр: ОУВС

Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2016-2018 онд бага зэрэг буурах

төлөвтэй гэж олон улсын шинжээчид үзэж байна.

1.2. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн хандлага

Түүхий эдийн зах зээл нь дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийг харуулдаг

ерөнхий тусгал нь болдог бөгөөд эдийн засгийн өсөлт өндөр үед түүхий эдийн зах

зээлд бүтээгдэхүүний эрэлт түүнчлэн үнэ өсөх хандлагатай байдаг. Ойрын жилүүдэд

өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн өсөлт тогтворжих

хандлагатай байгаа, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт саарч байгаа зэрэг нь

түүхий эдийн үнэ буурахад нөлөөлж байна.

БНХАУ, Энэтхэг, ОХУ, Бразил улсууд нь түүхий эдийн бүтээгдэхүүний 40 орчим

хувийг хэрэглэж, үйлдвэрлэдэг дэлхийн түүхий эдийн үнэд нөлөө үзүүлэгч томоохон

гүрнүүд юм. БНХАУ-ын хувьд 2010 оноос дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 50

гаруй хувь, металлын 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Дэлхийн эдийн

засгийн өсөлт саарсантай холбоотойгоор тус улсын эдийн засгийн өсөлт удааширч,

2017 онд 6.2 хувь болж буурахаар байгаа нь тус улсын худалдааны түнш орнуудад

сөргөөр нөлөөлөхөөр байна.

БНХАУ-ын үйлдвэрлэлийн хэмжээ, бусад улс орнуудын хэрэглээ ийнхүү буурч байгаа

тул манай улсын экспортын гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний үнэ төдийлөн

өсөхөөргүй байна. Олон улсын байгууллагуудын судалгаагаар дэлхийн болон БНХАУ-

ын гангийн хэрэглээ дунд хугацаанд бага зэрэг өсөх төлөвтэй байна. Харин олон улсад

хийгдэж буй нүүрсний худалдаа төдийлөн өсөхөөргүй байна.

Хүснэгт. Дэлхийн зэсийн хэрэглээ

2013 2014 2015 2016 2017

гүйц гүйц гүйц Төсөөлөл

Дэлхийн зэсийн хэрэглээ, (сая тонн) 21.0 22.9 22.8 23.0 23.4

Дэлхийн зэсийн хэрэглээний өсөлт 4.5% 9.1% -0.1% 0.5% 1.8%

Эх үүсвэр: Олон Улсын зэсийн судалгааны газар

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь түүхий эдийн үнэд нөлөөлж буйг

доорх хүснэгтээс харж болохоор байна.

1 ОУВС, Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тайлан, 2016.04 сар

Page 6: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

6

Хүснэгт. Түүхий эдийн үнийн төсөөлөл

Түүхий эд 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он

Гүйц Гүйц Гүйц Төсөөлөл

Зэс, (тонн/ам.доллар) 7,331.5 6,863.4 5,510.5 4,676.9 4,693.1 4,693.5 4,701.5

Австралийн экспортын

нүүрс, (тонн/ам.доллар) 90.6 75.1 61.6 48.7 44.1 43.0 42.5

Төмрийн хүдэр,

(тонн/ам.доллар) 135.4 96.8 55.2 42.4 35.5 33.8 35.9

Газрын тос*,

(баррел/ам.доллар) 104.1 96.2 50.8 34.8 41.0 44.5 47.6

Эх үүсвэр: ОУВС, 2016.02 сар

* UK, Brent, Dubai, West Texas газрын тосны дундаж спот үнэ

ОУВС-ын гаргасан түүхий эдийн үнийн дээрх төсөөллөөс харахад дунд хугацаанд

түүхий эдийн үнийн түвшин 2013-2015 оны дунджаас өсөхөөргүй байна.

1.3. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, түүний төсөөлөл

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт ирэх 3 жилд дунджаар 5 орчим хувь байх

төлөвтэй байна. Хөдөө, аж ахуй, үйлчилгээний салбарт харьцангуй өндөр өсөлт

хадгалагдахаар байгаа бол уул уурхайн салбарын өсөлт саарахаар байна.

Хүснэгт. Монголын эдийн засгийн төлөв байдал, төсөөлөл, 2013-2019

Эдийн засгийн үндсэн

үзүүлэлтүүд

2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он

Гүйц Гүйц Урьд.

Гүйц

Хүл.буй

Гүйц

Төсвийн

хүрээний

мэдэгдэл Төсвийн төсөөлөл

1 Эдийн засгийн бодит

өсөлт, хувь 11.6 7.9 2.3 3.0 3.4 4.3 6.8

2 Инфляц (ХҮИ-ээр

илэрхийлсэн), хувь 12.5 11.0 1.9 7.0 7.0 7.0 7.0

3 Экспорт, сая ам.доллар 4269.1 5774.3 4669.5 3901.7 4228.9 4476.9 5352.4

4 Импорт, сая ам.доллар 6357.8 5236.6 3797.2 4309.8 4770.9 5011.3 5253.8

1.3.1. Эдийн засгийн 2015 оны урьдчилсан гүйцэтгэл

Монгол Улсын эдийн засаг 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7.9 хувиар өсөж байсан бол

2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 хувиар өсөөд байна. ДНБ-ий бодит өсөлтийг

салбаруудаар авч үзвэл, 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар 13

хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтийг 2.9 нэгжээр нэмэгдүүлсэн байна. Уул уурхайн

салбарын өсөлтөд Оюу толгойн ил уурхайн олборлолт 2014 онтой харьцуулахад

ойролцоогоор 40 хувиар, газрын тосны олборлолт 18.4 хувиар тус тус өссөн нь голлон

нөлөөлсөн байна. Мөн алтанд ногдох нөөц ашигласны төлбөрийг бууруулж 2.5 хувьд

хүргэсэн болон алт олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр гаргасан

Засгийн газрын 2015 оны 94 дүгээр тогтоол, 2015 оны 311 дүгээр тогтоолын үр дүнд

Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрчимтэй өсөж 2015 онд 14.6 тонн болж 2014

оноос 3 тонн буюу 25.9 хувиар нэмэгдсэн байна.

Page 7: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

7

График. Эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээ

*-Урьдчилсан гүйцэтгэл

Эх үүсвэр: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

Эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрээрээ хөдөө аж ахуй салбар уул уурхайн

салбарын дараа орж байгаа бөгөөд нийт өсөлтийг 1.3 нэгжээр нэмэгдүүлсэн байна. Тус

салбар 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.7 хувиар өсөхөд нийт 19.1 сая төл

бойжуулж, нийт мал сүргийн тоо толгой 55.9 сая-д хүрсэн нь голлон нөлөөлсөн байна.

2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр боловсруулах салбар 1.3 хувийн өсөлттэй гарлаа.

Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй жижиг, дунд үйлдвэрлэл болон

импортыг орлох экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа жигдэрч

үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн нь боловсруулах салбарын зарим бараа бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийг нэмэгдүүллээ. Тухайлбал, махны үйлдвэрлэл 27 хувиар, самнасан

ноолуур 19.2 хувиар, тэмээний ноосон хөнжил 24.1 хувиар, савхин гутал, ботинк 43.4

хувиар, катодын зэс 2 дахин тус тус нэмэгдсэн байна.

Хүснэгт. Боловсруулах салбарын зарим бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Бүтээгдэхүүн

Хэмжих

нэгж

2013 он 2014 он 2015 он

Гүйц Гүйц Урьд.

Гүйц

1 Нүүрс мян.т 29163.6 24927.1 24148.9

2 Газрын тос мян.бар 5128.9 7405.3 8769.3

3 Зэсийн баяжмал, металл

агуулгаараа

мян.т 803 1080.4 1334.7

4 Алт кг 8904.4 11503.8 14556.2

5 Төмрийн хүдэр, баяжмал мян.т 11135.9 10260.5 6173.4

6 Цахилгаан эрчим хүчний

үйлдвэрлэл

сая кВт.цаг 4317.9 4632.3 4772.4

7 Самнасан ноолуур тонн 521.8 633.2 754.5

8 Тэмээний ноосон хөнжил мян.м 14.7 18.5 23.0

9 Катодын зэс тонн 2344.2 6992.4 14990

Эдийн засгийн өсөлтийн хурд саарч, дотоодын бараа, ажил, үйлчилгээ болон импортын

хэмжээ буурснаар бөөний болон жижиглэн худалдааны салбар 3.6 хувиар, барилгын

салбар 1.4 хувиар, шууд бус татварын хэмжээ 21.1 хувиар тус тус буурсан байна.

9.8

13.2

16.7 19.1

22.2 23.2

6.4

17.3

12.3 11.6

7.9

2.3

0

5

10

15

20

25

0

5

10

15

20

2010 2011 2012 2013 2014 2015*

ДНБ, оны үнээр, их наяд төгрөг /зүүн гар /

Эдийн засгийн бодит өсөлт, хувь /баруун гар/

Page 8: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

8

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2015 онд 8.5 тэрбум ам.доллар болж,

гадаад худалдааны тэнцэл 0.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

График. Гадаад худалдааны 2011-2015 оны гүйцэтгэл /сая ам.доллар/

Эх үүсвэр: Гааль, татварын ерөнхий газар

Монгол Улс 2015 онд дэлхийн 148 улстай худалдаа хийснээс 69 улсад бараа, түүхий эд

экспортолж, 145 улсаас бараа, түүхий эдийг импортолсон байна. Үүнээс БНХАУ, Их

Британи улстай хийсэн худалдааны тэнцэл хамгийн өндөр ашигтай байсан бол ОХУ, Япон,

БНСУ, АНУ, ХБНГУ-тай хийсэн худалдааны тэнцэл алдагдалтай байлаа.

График. Гадаад худалдааны тэнцэл 2015, улсаар /сая ам.доллар/

Эх үүсвэр: Гааль, татварын ерөнхий газар

Инфляц: Монгол Улсын инфляцын түвшин 2013 онд 12.5 хувь, 2014 онд 11.0 хувь байсан

бол 2015 онд 1.9 хувь болж буурлаа. Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10

дугаар сарын 22-ны өдрөөс “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”

чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний гол нэрийн

бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Шатахууны жижиглэн худалдааны үнийг

тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”,

“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”, “Нүүрсний

аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах,

6,000

11,000

16,000

21,000

26,000

31,000

(2,500.0)

(500.0)

1,500.0

3,500.0

5,500.0

7,500.0

2011 2012 2013 2014 2015

Экспорт Импорт Худалдааны тэнцэл Гадаад худалдааны нийт бараа эргэлт

БНХАУ, 2,520.7

Их Британи , 314.0

АНУ, (97.8)

ХБНГУ, (113.7)

БНСУ, (192.1)

Япон , (254.3)

ОХУ, (944.1)

Бусад , (360.4)

(1,500.0) (1,000.0) (500.0) - 500.0 1,000.0 1,500.0 2,000.0 2,500.0 3,000.0

Page 9: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

9

эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах дэд хөтөлбөр” гэсэн 5 дэд хөтөлбөр

хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийлүүлэлтийн гаралтай инфляцын

дарамт багасаж 2012 онд 14 хувьтай байсан инфляц 2015 онд 1.9 хувьд хүрч буурсан байна.

График. Инфляцын бүтэц

Эх үүсвэр: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

Мөнгөний салбарын үзүүлэлт: Нийт мөнгөний нийлүүлэлт 2015 онд 10.0 их наяд

төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар буурсан байна. Нийт мөнгөний

нийлүүлэлтийн 54.1 хувийг төгрөгийн хадгаламж, 19.4 хувийг гадаад валютын

хадгаламж, 12.2 хувийг төгрөгийн харилцах, 9.8 хувийг гадаад валютын харилцах,

үлдсэн 4.5 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө эзэлж байгаа бөгөөд

гадаад валютын харилцах 31.8 хувь, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 8.1

хувь, төгрөгийн харилцах 6.9 хувиар тус тус буурсан нь жилийн бууралтад голлон

нөлөөлсөн байна.

График. Мөнгөний нийлүүлэлт, зээлийн өрийн үлдэгдлийн өөрчлөлт /хувь/

Эх үүсвэр: Монголбанк

Зээлийн өрийн үлдэгдэл 2015 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувь буюу

806.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 11.7 их наяд төгрөг боллоо. Нийт зээлийн өрийн

-5.00

-

5.00

10.00

15.00

20.00

25.00

30.00

35.00

40.00

201

1/1

2

201

2/0

2

201

2/0

4

201

2/0

6

201

2/0

8

201

2/1

0

201

2/1

2

201

3/0

2

201

3/0

4

201

3/0

6

201

3/0

8

201

3/1

0

201

3/1

2

201

4/0

2

201

4/0

4

201

4/0

6

201

4/0

8

201

4/1

0

201

4/1

2

201

5/0

2

201

5/0

4

201

5/0

6

201

5/0

8

201

5/1

0

201

5/1

2

Хүнсний бус инфляци(шатахуун орохгүй) Махны инфляци

Хүнсний инфляци (махнаас бусад) инфляци/улс/

инфляци/УБ/

-20.00

0.00

20.00

40.00

60.00

80.00

200

8-1

2

200

9-2

200

9-4

200

9-6

200

9-8

200

9-1

0

200

9-1

2

201

0-2

201

0-4

201

0-6

201

0-8

201

0-1

0

201

0-1

2

201

1-2

201

1-4

201

1-6

201

1-8

201

1-1

0

201

1-1

2

201

2-2

201

2-4

201

2-6

201

2-8

201

2-1

0

201

2-1

2

201

3-2

201

3-4

201

3-6

201

3-8

201

3-1

0

201

3-1

2

201

4-2

201

4-4

201

4-6

201

4-8

201

4-1

0

201

4-1

2

201

5-2

201

5-4

201

5-6

201

5-8

201

5-1

0

201

5-1

2

М2 өөрчлөлт Зээлийн өрийн үлдэгдлийн өөрчлөлт

Page 10: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

10

үлдэгдлийг бүтцээр нь авч үзвэл хэвийн зээл 85.6 хувь, хугацаа хэтэрсэн зээл 7.4 хувь,

чанаргүй зээл 7.0 хувийг тус тус бүрдүүлсэн байна.

2015 оны нийт хадгаламж өмнөх оны мөн үеийн түвшинд буюу 7.4 их наяд төгрөг

байна. Үүнд, гадаад валютын хадгаламж 1.1 хувиар буурч, төгрөгийн хадгаламж 0.4

хувиар өссөн нь тус тус нөлөөлөв.

График. Хадгаламжийн статистик, тэрбум төгрөг

Эх үүсвэр: Монголбанк

Төлбөрийн тэнцэл: 2015 онд төлбөрийн тэнцэл 268.1 сая ам.долларын алдагдалтай

гарч, алдагдлын хэмжээ 2014 оноос 1.8 дахин буюу 203 сая ам.доллараар буурлаа.

Данснуудаар авч үзвэл, урсгал данс 567.1 сая ам.долларын алдагдалтай гарч 2014

оноос алдагдал 2.5 дахин буурсан бол хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 414.3 сая

ам.долларт хүрсэн байна.

График. Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл, улирлаар /сая ам.доллар/

Эх үүсвэр: Монголбанк

Ажил эрхлэлт, ажилгүйдэл: Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 2015 оны

урьдчилсан байдлаар 1.2 сая орчимд хүрч, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 56.7 хувьтай,

ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байхаар байна. Хөдөлмөрийн хэлтсүүдэд

бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2015 оны эцэст 32.3 мянга байв. 2015 оны 12 дугаар

сарын байдлаар Хөдөлмөрийн хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.3 хувийг

80

90

100

110

120

130

140

150

160

170

180

20

12-1

2

201

3-1

201

3-2

201

3-3

201

3-4

201

3-5

201

3-6

201

3-7

201

3-8

201

3-9

20

13-1

0

20

13-1

1

20

13-1

2

201

4-1

201

4-2

201

4-3

201

4-4

201

4-5

201

4-6

201

4-7

201

4-8

201

4-9

20

14-1

0

20

14-1

1

20

14-1

2

201

5-1

201

5-2

201

5-3

201

5-4

201

5-5

201

5-6

201

5-7

201

5-8

201

5-9

20

15-1

0

20

15-1

1

20

15-1

2

Нийт хадгаламж, хувь Төгрөгийн хадгаламж, хувь Гадаад валютын хадгаламж, хувь

-4,000.0

-2,000.0

0.0

2,000.0

1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4

2013 2014 2015

Нийт төлбөрийн тэнцэд Урсгал тэнцэл Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл

Page 11: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

11

15-34 насны залуучууд эзэлж байна. Энэ нь манай улсад хүн амын цонх үе ид явагдаж

байгаатай холбоотой байна.

Хүснэгт. Хөдөлмөр эрхлэлтийн үндсэн үзүүлэлтүүд

Бүтээгдэхүүн Хэмжих

нэгж

2013 он 2014 он 2015 он

Гүйц Гүйц Төсөөлөл

1 15-аас дээш насны хүн ам мян.хүн 1937.1 1941.6 1961.0

2 Эдийн засгийн идэвхтэй хүн ам мян.хүн 1198.3 1206.6 1206.4

3 Ажиллах хүчний оролцооны

түвшин хувь 61.9 62.1 61.5

4 Хөдөлмөр эрхлэлтийн түвшин хувь 57.0 57.2 56.7

5 Ажилгүйдлийн түвшин хувь 7.9 7.9 7.8

1.3.2. Эдийн засгийн 2016 оны төлөв байдал

Засгийн газраас төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн зарлагын үр ашгийг

дээшлүүлэх, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, улмаар улсын төсвийг цаашид

алдагдалгүй батлах зарчим баримталж байгаа, төсвийн алдагдлыг бууруулж, хувийн

хэвшлийн санхүүгийн эх үүсвэрийн боломжийг нэмэгдүүлэх бодлого баримталж

байгаа, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, Алт хөтөлбөр

хэрэгжүүлэх, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй

холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 3.0 хувьд хүрэхээр

хүлээгдэж байна.

Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол

мал хөтөлбөр, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг бага хүүтэй, урт

хугацаатай зээлээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх бодлого зэргийн нөлөөгөөр

2016 онд хөдөө аж ахуйн салбар 9.4 хувиар өсөх төлөвтэй байна.

Уул уурхайн салбарын хувьд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсантай

холбоотойгоор нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт төдийлөн

өсөхөөргүй байна. Түүнчлэн 2014 онд Оюутолгой ордын баяжмалын хэмжээ 2 дахин

нэмэгдэж байсан бол 2015 онд 40 хувиар, 2016 онд 3 хувиар тус тус өсөх төлөвтэй

байна.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд Засгийн газраас импортыг орлуулах

экспортыг дэмжих үйлдвэрүүдийг дэмжиж байгаатай холбоотойгоор томоохон

боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орж, 2015-2016 онд бүрэн хүчин чадлаараа

ажиллах боломжтой болоод байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ болон гадаадын зээл тусламжийн хэмжээ

2016 онд нэмэгдэх, концессын гэрээгээр хийгдэж буй авто зам, сургууль, цэцэрлэгийн

барилгын ажил үргэлжлэх, АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэлтэй холбоотой

барилгын ажлууд хийгдэх зэргийн нөлөөгөөр 2016 онд барилгын салбарт өсөлт

гарахаар байна.

Page 12: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

12

Манай улсын гадаад худалдааны нийт тэнцэл 2016 онд алдагдалтай гарахаар байгаа нь Оюу

Толгой, цагаан суварга зэрэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр импорт

өмнөх оны түвшнээс нэмэгдэхээр байгаатай холбоотой байна.

2015 онд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсны нөлөөгөөр урсгал дансны алдагдал

огцом буурсан бол 2016 онд гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах төлөвтэй

байгаагаас урсгал дансны алдагдал өсөх хандлагатай байна. Харин Засгийн газрын

олон улсын зах зээл дээр арилжих үнэт цаас, мөн зарим томоохон төслүүдийн хөрөнгө

оруулалт хийгдэж эхлэх гэж байгаа зэрэгтэй холбоотойгоор хөрөнгө ба санхүүгийн

дансны ашиг өсөх хандлагатай байна.

1.3.3. Олон улсын байгууллагуудын төсөөллийн талаар

Манай улсын эдийн засгийн төлөв байдлын талаар олон улсын байгууллагуудын

гаргасан төсөөллийг дор харьцуулан танилцуулж байна.

Хүснэгт. Олон улсын байгууллагуудаас гаргасан төсөөлөл

Төсөөлөл гаргасан

байгууллага

2017 2018

Эдийн засгийн бодит өсөлт

ОУВС 2.5 7.2

Дэлхийн банк 2.7 6.2

Азийн хөгжлийн банк 0.5 -

Сангийн яам 3.4 4.3

Эх үүсвэр: Сангийн яам, ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк

Манай улсын 2017 оны эдийн засгийн өсөлтийг төсөөлөхдөө ОУВС 2.5 хувь, Дэлхийн

банк 2.7 хувь өснө гэж таамагласан бол 2018 оны өсөлтийг таамаглахдаа ОУВС 7.2

хувь, Дэлхийн банк 6.2 хувиар өсөхөөр төсөөлсөн байна.

1.3.4. Эдийн засгийн 2017-2019 оны төлөв байдлын төсөөлөл

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2017 онд 3.4 хувьд хүрэхээр төсөөлөгдөж

байна. 2017 онд мал аж ахуйн салбарын өсөлт 8.0 хувь байхаар тооцоологдож

байгаагаас хөдөө аж ахуйн салбар 8.1 хувиар өсөх төлөвтэй байна.

Оюу толгойн зэсийн баяжмалын хэмжээ буурахаар байгаагаас уул уурхайн салбар 2017

онд 6.0 хувиар буурах төлөвтэй байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд

импортыг орлох экспортыг дэмжих бодлогын үр дүнд тус бүр 1 сая тонн цемент

үйлдвэрлэх хүчин чадалтай 3 үйлдвэр 2014-2015 онд ашиглалтад орсноор 2017 онд

дотоодын цементийн хэрэгцээг хангахаар байна. Мөн махны экспортыг нэмэгдүүлэх

ажлын хүрээнд 2017 онд дунджаар 25-30 мян тонн мах үйлдвэрлэхээр тооцоолж байна.

Ийнхүү боловсруулах салбарын үйлдвэрлэл 2017 онд 10.4 хувиар өсөхөөр байна.

2014-2015 онд хийсэн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 2016-2017 онд Амгалан ДЦС,

ДЦС-III, ДЦС-IV бүрэн хүчин чадлаараа ажиллахаар байна. Хөдөө аж ахуйн салбар,

боловсруулах үйлдвэрийн салбарын өсөлтийн нөлөөллөөр тээвэр агуулахын

үйлчилгээний салбар 9.7 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны салбар 3.9

Page 13: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

13

хувиар, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбар 3.1 хувиар тус тус өсөж,

үйлчилгээний салбар нийт дүнгээрээ 4.6 хувиар өсөх төлөвтэй байна.

Дунд хугацаанд томоохон төсөл, хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж,

үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тооцоолж байгаа тул уул уурхайн салбарын өсөлт 2018

оноос сэргэж 1.1 хувь, 2019 онд 18.7 хувь хүрэхээр байна. Иймд Монгол Улсын эдийн

засгийн өсөлтийн хурд нэмэгдэж 2019 онд 6.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Бичил

үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийг дэмжих хөтөлбөрийг боловсруулан

хэрэгжүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бичил үйлдвэрлэл, үйлчилгээ

эрхлэгч аж ахуйн нэгжийг жижиг зээлийн дэмжлэгт хамруулах арга хэмжээ авч,

хөдөлмөрийн хувийн биржүүдийн үйл ажиллагааг хөгжүүлж, залуучуудын хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дээрх арга

хэмжээний үр дүнд ажилгүйдлийн түвшин 2016 онд 7.3 хувьд, 2019 он гэхэд 6.1 хувьд

тус тус хүрэх төлөвтэй байна.

Хүснэгт. Эдийн засгийн өсөлт, салбараар

Эдийн засгийн үндсэн

үзүүлэлтүүд

2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он

Гүйц Гүйц Урьд.

Гүйц Төл.

Төсвийн

хүрээний

мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

Эдийн засгийн бодит өсөлт 11.6 7.9 2.3 3.0 3.4 4.3 6.8

1 Уул уурхайн салбарын бодит

өсөлт 19.4 19.4 13.0 -10.0 -6.0 1.1 18.7

2 Уул уурхайн бус салбарын

бодит өсөлт 9.8 5.0 -0.8 7.2 6.0 5.1 4.1

3 Хөдөө аж ахуйн салбарын

бодит өсөлт 19.3 13.7 10.7 9.4 8.1 9.4 9.5

4 Үйлдвэрлэлийн салбарын

бодит өсөлт 15.3 12.7 8.8 -3.9 -0.8 3.3 12.8

5 Үйлчилгээний салбарын бодит

өсөлт 6.8 7.8 13.0 6.4 4.6 3.5 1.9

Page 14: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

14

2. ДУНД ХУГАЦААНД БАРИМТЛАХ ТӨСВИЙН БОДЛОГЫН

СТРАТЕГИ

Монгол Улсын 2016 оны макро эдийн засгийн төлөв, нэгдсэн төсвийн 2016 оны

хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний

мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг боловсрууллаа. Глобал эдийн засгийн

идэвхжил харьцангуй сулрах, түүхий эдийн үнэ доогуур түвшинд тогтох, улс орнуудын

хооронд хийх худалдаа буурах, санхүүгийн нөхцөлүүд чангарах, хөгжиж буй улсууд

руу орох хөрөнгийн дотогшлох урсгал буурах хандлагатай байгааг олон улсын

байгууллагууд анхааруулж байна2. Глобал эдийн засгийн нөхцөл байдал таагүй

байгаатай холбоотойгоор төсвийн бодлогод өөрчлөлт оруулж, шинэчлэх зайлшгүй

шаардлагатай тулгараад байна. Татварын орчныг тогтвортойгоор хадгалах, төсвийг

алдагдалгүй төлөвлөх, төсвийн тэнцвэрт байдлыг хангах, зарлагын өсөлтийг

хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн

тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг

хангах зорилтыг дэвшүүлж байна. Дунд хугацаанд дараах арга хэмжээг авч

хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

1. Төсвийг алдагдалгүй төлөвлөнө.

Сүүлийн жилүүдэд төсвийн тэлэх бодлого баримталж, төсвийг алдагдалтай

баталж, гүйцэтгэлийг зохион байгуулж ирсэн нь төсвийн зарлагыг тогтмол

нэмэгдүүлэх нөлөөллийг үзүүлсэн. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор

дотоод зах зээлд Засгийн газрын үнэт цаас гарган эх үүсвэр татах байдал жил

ирэх тусам нэмэгдэж байгаа нь дотоод бондын хэмжээ болон төсвөөс

санхүүжүүлэх хүүгийн зардлыг өсөх, улмаар дотоод зах зээлийн эх үүсвэрийн

хомсдолтой үед хүүгийн түвшин өсөж, зардал дахин нэмэгдэх давхар нөлөөллийг

үзүүлж байна. Иймд 2016 оны төсвийн жилээс эхлэн төсвийн алдагдлыг

бууруулсан бөгөөд 2017-2019 онд нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар төсвийн

төлөвлөлтөд өөрчлөлт оруулахаар төлөвлөлөө.

2. Төсвийн тусгай шаардлагуудыг чанд баримтална.

Ирэх жилүүдэд төсвийн сахилга батыг дээшлүүлж, төсвийн тогтвортой байдлыг

хангах зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь макро эдийн засгийн

тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх тул Төсвийн тогтвортой байдлын тухай

хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг 2017-2019 онд чанд мөрдөнө.

Төсвийн тогтвортой байдлыг хангах нь олон улсын түвшинд Монгол Улсын

төсөв, санхүүгийн үнэлгээнд эерэг нөлөөлөл үзүүлж, зээлжих зэрэглэл сайжрах,

улмаар хөрөнгө оруулалтын орчинд сайнаар нөлөөлөх болно.

3. Төсвийн хумих бодлогыг баримтална.

Ирэх онуудад томоохон хэмжээний гадаад зээлийн төлбөр хийх, дахин

санхүүжилт хийгдэх бөгөөд эдгээр нь макро эдийн засаг, төсөвт томоохон

хэмжээний эрсдэл үүсгэж, эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй

2 “Төсвийн монитор” тайлан, ОУВС, 2016 оны 4 сар

Page 15: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

15

юм. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017-2018 онд төсвийн хумих

бодлогыг баримтлах нь зүйтэй байна. Үүнтэй уялдуулан урсгал болон хөрөнгийн

зардлаар хэрэгжиж буй чиг үүрэг, төсөл арга хэмжээг тэргүүлэх чиглэл, ач

холбогдлоор нь эрэмбэлж төсвийн дахин хуваарилалт хийх, хөрөнгийн зардлыг

бууруулах, бүх шатны төсөвт зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, зарим төсөл,

арга хэмжээ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулах

замаар төсөвт ирэх ачааллыг богино, дунд хугацаанд бууруулах шаардлагатай

тулгарч байна.

4. Төсвийн зарлагад шаардлагатай шинэчлэлийг хийнэ.

Төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, зарлагын өсөлтийг хязгаарлахтай

холбогдуулан төсвийн урсгал зарлагад шаардлагатай шинэчлэл, зохицуулалтыг

хийх шаардлагатай байна. Үүнд:

1. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг төсвийн орлогын бодит өсөлттэй

уялдуулан тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх;

2. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай

ажиллуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх;

3. Төсөвт байгууллагуудын чиг үүргийг давхардалгүй, оновчтой, үр ашигтай

хуваарилах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, зарим чиг

үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр

гүйцэтгүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг

нэмэгдүүлэх;

4. Хүн ам зүй, статистик, хөрөнгө оруулалт, үнэ ханшийн өөрчлөлтийн улмаас

төсөвт нэмэгдэх зардлыг тусгах;

5. Шинээр батлагдсан хууль тогтоомжийг төсвийн орлогын боломжтой

уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх;

6. Төрөөс олгож буй татаас, урамшууллын үр дүнг тооцож, үйлдвэрлэлийн

салбарыг татвар, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх байдлаар бодлогоор

дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

7. Нийгмийн хамгаалал, халамжийн зарим хөтөлбөр, арга хэмжээг зорилтот

бүлэгт чиглүүлэх;

8. Нийгэм-эдийн засгийн голлох хөтөлбөрүүдийн зардлыг дунд хугацаанд

тогтвортой санхүүжүүлэх.

5. Засгийн газрын өрийн хэмжээг тогтворжуулж, дунд хугацаанд бууруулна.

Засгийн газрын өрийн түвшин өсөж байгаа бөгөөд өрийн ДНБ-д эзлэх хувь

хэмжээг ирэх жилүүдэд тогтмол бууруулах шаардлагын улмаас гадаад зээлийн

ашиглалтыг зохистой түвшинд тогтоох, гадаад зээлийн эх үүсвэрээр шинээр

хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг ач холбогдлынх нь хувьд эрэмбэлэн дэс

дараатайгаар хэрэгжүүлэх, төсвийг алдагдалгүй төлөвлөх, Засгийн газрын дотоод

бондын хэмжээг бууруулах, 2017-2018 онуудад урт хугацаат зээллэг хийх замаар

Засгийн газрын өрийн багцын дундаж хугацааг сунгах, шаардлагатай тохиолдолд

гадаад өрийг дахин санхүүжүүлэх зорилгоор зохистой хэмжээгээр гадаад үнэт

Page 16: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

16

цаас гаргах, хөтөлбөрийн зээл авах зэрэг арга хэмжээг авна. Дунд хугацаанд

Засгийн газрын өрийн хэмжээг тогтворжуулж, ДНБ-д эзлэх хувь хэмжээг

бууруулна.

6. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх хөрөнгө оруулалтыг

нэмэгдүүлнэ.

Дунд хугацаанд төсвийн орлогын байдалтай уялдуулан нийгмийн үйлчилгээг

хүргэхэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл

болон гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хэрэгжүүлэх чиглэл

баримтална. Тухайлбал, урт хугацааны буюу барих-ашиглах-шилжүүлэх

нөхцөлтэй концессыг дэмжих, нийгмийн шинж чанартай төслүүдэд хувийн

хэвшлийн зүгээс хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, нөхцөлийг

бүрдүүлэх зэргээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллана.

Эдгээр бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дунд хугацаанд макро, эдийн

засгийн үндсэн үзүүлэлтүүд дараах байдалтай байхаар байна.

Хүснэгт. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүд

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төсвийн

хүрээний

мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

2017 он 2018 он 2019 он

1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ

/хувь/ 3.4 4.3 6.8

2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин /хувь/ 7.0 7.0 7.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ

/тэрбум төгрөг/ 6,609.6 6,716.4 6,973.9

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 22.6 21.4 20.1

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум

төгрөг/ 6,609.6 6,716.4 6,973.9

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 22.6 21.4 20.1

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум

төгрөг/ -1,344.8 106.8 257.4

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -4.6 0.3 0.7

6 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ 0.0 0.0 0.0

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 0.0 0.0 0.0

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум

төгрөг/ 993.2 1,009.3 1,048.0

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.4 3.2 3.0

8 Засгийн газрын өрийн нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 14,640.2 12,566.1 13,886.1

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 50.0 40.0 40.0

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс

санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 309.9 320.0 332.0

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.1 1.0 1.0

Page 17: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

17

3. ТӨСВИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ТӨСӨӨЛӨЛ

Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд төсвийн орлого

ихээхэн нэмэгдсэн. Гэхдээ уул уурхайн салбараас төсөвт төвлөрч буй орлого нь

дэлхийн зах зээлээс хэт хамааралтай буюу голлох түүхий эдийн үнийн хэлбэлзлээс

хамаардаг. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд их хэмжээний зарлага

санхүүжилт хийгээд эргээд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурахад зарлага,

санхүүжилтийг бууруулах боломж хязгаарлагдмал болж, төсвийн алдагдал нэмэгдэх

эрсдэлийг үүсгэж ирсэн.

Сүүлийн жилүүдэд төсвийг тогтмол алдагдалтай баталж, төсвийн тэлэх бодлогыг

үргэлжлүүлж байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг өсгөх улмаар үндэсний

валютын өрсөлдөх чадварыг бууруулахад нөлөө үзүүлж байна.

Хүснэгт. Төсвийн нэгдсэн үзүүлэлтүүд, тэрбум төгрөг

Төсвийн үндсэн үзүүлэлтүүд

2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018

он 2019 он

Гүйц Гүйц Урьд.

Гүйц Төл.

Төсвийн

хүрээний

мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

Төсвийн нийт орлого 5,986.9 6,198.3 5,969.2 7,022.4 6,813.8 6,931.6 7,223.7

Тогтворжуулалтын сан 46.9 -78.3 2.3 8.5 2.8 1.0 0.0

Ирээдүйн өв сан 0.0 0.0 0.0 0.0 201.4 214.2 249.8

1 Төсвийн тэнцвэржүүлсэн

нийт орлого 5,940.1 6,276.6 5,966.9 7,013.9 6,609.6 6,716.4 6,973.9

ДНБ-д эзлэх хувь 31.0 28.2 25.8 26.3 22.6 21.4 20.1

Үүнээс: Тусламжийн орлого 0.0 0.0 16.7 368.4 46.6 28.7 1.5

ДНБ-д эзлэх хувь 0.0 0.0 0.1 1.4 0.2 0.1 0.0

2 Төсвийн нийт зарлага 6,164.7 7,144.6 7,136.9 7,954.4 6,609.6 6,716.4 6,973.9

ДНБ-д эзлэх хувь 32.2 32.1 30.8 29.8 22.6 21.4 20.1

3 Төсвийн тэнцвэржүүлсэн

тэнцэл -224.6 -868.0 -1,170.1 -940.5 0.0 0.0 0.0

ДНБ-д эзлэх хувь -1.2 -3.9 -5.1 -3.4 0.0 0.0 0.0

Гадаад эдийн засгийн нөхцөл байдал, гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүний үнэ

өмнөх жилүүдээс ихээхэн буурсантай холбоотойгоор төсвийн орлого 2016 онд

батлагдсан түвшинд хүрэхгүй байх эрсдэлтэй байна. Төсвийн орлогын суурь тооцоолол

буурч байгаа болон шинээр батлагдан гарсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн

хүрээнд ирээдүйн өв санд төвлөрөх орлогыг тэнцвэржүүлсэн орлогод тооцохгүй

болсонтой холбоотойгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 онд 2016 оны

батлагдсан түвшнээс буурахаар байна. Нөгөө талаас төсвийг алдагдалгүй төлөвлөх

зорилтын хүрээнд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай тулгарч байна.

Page 18: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

18

3.1. Төсвийн орлогын төлөв байдал, төсөөлөл

3.1.1. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны урьдчилсан

гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2015 оны урьдчилсан

гүйцэтгэлээр 5,973.8 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 98.4 хувь буюу 100.2

тэрбум төгрөгөөр, өмнөх oноос 4.8 хувиар буюу 302.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.

График. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого

Нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл Улсын төсвийн

орлогын төлөвлөгөөний биелэлт 94.5 хувь, Орон нутгийн төсвийн орлогын биелэлт

100.1 хувь, Хүний хөгжил сангийн орлогын биелэлт 119.7 хувь, Нийгмийн даатгалын

сангийн орлого 97.2 хувь байлаа.

Татварын орлого төлөвлөсөн хэмжээнээс 164.3 тэрбум төгрөгөөр давсан бол татварын

бус орлого төлөвлөсөн хэмжээнээс 144.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Татварын

бус орлого ийнхүү буурахад хувьцааны ногдол ашиг, өмч хувьчлалын орлого болон

гадаад тусламжийн орлого зэргийн бууралт нь голлох нөлөө үзүүлсэн байна.

3.1.2. 2016 оны төсвийн орлогын төлөв байдал

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 7,022.4

тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс 5,539.0 тэрбум төгрөгийг татварын

орлогоор, 1,474.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор төвлөрүүлэхээр тусгасан.

Энэ нь 2015 оны төсвийн орлогын урьдчилсан гүйцэтгэлээс 17.5 хувиар буюу 1,047.0

тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2016 оны 1 дүгээр

улирлын байдлаар 1,095.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 134.2 тэрбум

төгрөг буюу 10.9 хувиар буурч байгаа нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд

хүрэхгүй байх эрсдэлийг агуулж байна.

Орлогын төлөвлөгөө ийнхүү буурахад импортын биет хэмжээний бууралт, газрын тос,

зэс, төмрийн хүдэр, нүүрсний үнийн бууралт, дотоодын аж ахуйн нэгжүүдийн ашигт

7.3 8.6

10.2 8.9

-1.3

6.4

17.3

12.3 11.6

7.9

2.3

(5)

-

5

10

15

20

0.0

1,000.0

2,000.0

3,000.0

4,000.0

5,000.0

6,000.0

7,000.0

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

тэрбум төг

Татварын орлого Татварын бус орлого Бодит өсөлт

Page 19: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

19

ажиллагаа, борлуулалт, төлбөрийн чадвар муудсан зэрэг нь голлох нөлөөг үзүүлж

байна. Үүнд:

Нэг. Импортын бууралт: Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлд импортын нийт

хэмжээг 4,535.5 сая ам доллар байхаар тусгасан. Харин энэ оны эхний улирлын

гүйцэтгэлээр импортын хэмжээ 599.1 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс

12.1 хувиар буюу 85.4 сая ам.доллараар буурсан байна.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 102.7 сая ам.доллар буюу 14.6 хувиар буурахад

эрдэс бүтээгдэхүүний импорт 69.3 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх

13.3 сая ам.доллар, хуванцар бүтээгдэхүүнийх 7.2 сая ам.доллар, хүнсний бэлэн

бүтээгдэхүүнийх 6.1 сая ам.доллар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 5.8 сая

ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Хоёр. Газрын тос, эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралт: Энэ онд зэсийн зах зээлийн

үнийг тонн тутамд 5,268.7 ам.доллар, тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 5,137.7

ам.доллар байхаар төлөвлөсөн боловч оны эхний улиралд зэсийн үнэ 12.9 хувиар буурч

4,688.1 ам.долларт хүрээд байна.

График. Эрдэс, газрын тосны үнийн динамик

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд зэсийн үнэ тонн тутамд 5,000.0

ам.доллараас бага байх тохиолдолд ашигт малтмалын нэмэлт нөөц ашигласны төлбөр

“0” хувь хэмжээтэй байхаар заасан тул эхний улиралд тус төлбөрөөр ямар нэгэн орлого

төсөвт төвлөрөөгүй. Энэ онд зэсийн үнэ тонн тутамд 4,676.9 ам.доллар байх

хандлагатай байгаа тул 2016 оны төсөвт төлөвлөсөн 124.1 тэрбум төгрөгийн зэсийн

ашигт малтмалын нэмэлт нөөц ашигласны төлбөрийн орлого төсөвт төвлөрөхгүй байх

эрсдэлтэй байна. Ийнхүү уул уурхайн салбарын хамгийн том татвар төлөгч аж ахуйн

нэгжүүдийн төлөх татварын хэмжээ багассан нь зэсийн салбараас төвлөрүүлэхээр

тооцсон татварын орлого буурах шалтгаан болж байна.

Манай улсын уул уурхайн орлогын томоохон эх үүсвэр нүүрсний үнэ өнгөрсөн оны

мөн үеэс 17-50 хувиар, экспортын хэмжээ 118.8 сая ам.доллар буюу 11.0 хувиар буурч

6,667.8

6,300.6

5,088.9 4,947.0

106.0

89.9 90.5

71.0

64.5

54.61

116.05 111.8

79.44

47.76 46.52 30.7

30

40

50

60

70

80

90

100

110

120

130

3,000.00

4,000.00

5,000.00

6,000.00

7,000.00

8,000.00

9,000.00

2013/01 2013/05 2013/09 2014/01 2014/05 2014/09 2015/01 2015/05 2015/09 2016/01

$/тонн $/тонн

Зэс Баяжуулсан коксжих нүүрс Газрын тос

Page 20: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

20

тус салбарын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашигт ажиллагаа багасаж, төсөвт

төвлөрүүлдэг орлогын хэмжээ буурах эрсдэлтэй байна.

Газрын тосны үнэ баррель тутам 60 ам.доллар байхаар төлөвлөсөн боловч дэлхийн зах

зээл дахь газрын тосны үнэ огцом буурч энэ оны эхний улирлын байдлаар өнгөрсөн

оны мөн үеэс 33.3 хувиар буурч 40 орчим ам.долларт хүрээд байна. Газрын тосны үнэ

төлөвлөсөн хэмжээнээс 33.3 хувиар буураад байгаа тул төсөвт төвлөрүүлэхээр тооцсон

газрын тосны орлого буурах эрсдэлтэй байна.

Ийнхүү дэлхийн зах зээл дахь эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралт болон экспортын

хэмжээний бууралтаас хамаарч төсвийн орлого буурч болзошгүй байна.

Гурав. Эдийн засгийн нөхцөл байдал:

Эдийн засгийн идэвхжил саарч, төгрөгийн ханшийн сулралт, хөрөнгө оруулалтын

бууралт, дотоодын хэрэглээ болон импортын тоо хэмжээний бууралт зэргээс

шалтгаалан аж ахуйн нэгжүүдийн борлуулалт болон ашигт ажиллагааны түвшин буурч

байна.

3.1.3. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хандлага

Дэлхийн эдийн засаг, тэр дундаа европ болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн

хурд 2012 оноос эхлэн удааширч байгаа бөгөөд энэ нь 2016, 2017 онд үргэлжлэх

төлөвтэй байна. Тухайлбал, дэлхийн нийт бараа, бүтээгдэхүүний гуравны нэгийг

хэрэглэдэг Евро бүсийн эдийн засгийн өсөлтийг 2016 болон 2017 онуудад дөнгөж 1.7

хувьтай байхаар таамаглаж байгаа нь хэрэглээний өсөлт саарахыг илтгэж байна.

Үүнээс хамаарч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2016 онд 6.5 хувь, 2017 онд 6.2

хувьтай байхаар байна. АНУ-ын өрийн хэмжээ ДНБ-ийн 73.6 орчим хувьд хүрч, эдийн

засгийн бодит өсөлт саарч байгаатай холбогдуулан хэрэглээ мөн буурах төлөвтэй

байна.

Ийнхүү дэлхийн томоохон худалдан авагч улс орнуудын хэрэглээ хумигдсан тул

БНХАУ-ын үйлдвэрлэл буурах хандлагатай байна. Түүнчлэн, тус улс байгаль орчинд

халтай технологи, үйлдвэрлэлийг бууруулах ногоон хөгжлийн бодлого баримталж

эхлээд байна. Тухайлбал, Засгийн газрын түвшинд нүүрстөрөгчийн давхар ислийн

ялгаралтыг 2020 он гэхэд 40 хүртэл хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна.

БНХАУ-ын үйлдвэрлэлийн хэмжээ, бусад улс орнуудын хэрэглээ ийнхүү буурч байгаа

нь манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт, бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөлийг

бүрдүүлж байна.

БНХАУ нь дэлхийн ашигт малтмалын бүтээгдэхүүний 40 орчим хувийг дангаараа

хэрэглэдэг. Өнгөрсөн 2015 оны байдлаар дэлхийн зэсийн хэрэглээний 48 хувь, ган

төмрийн хэрэглээний 45 хувийг тус улс дангаараа бүрдүүлжээ. Үүнээс үзэхэд БНХАУ-

ын эдийн засаг нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэд

хүчтэй нөлөө үзүүлж байна.

Дэлхийн зах зээл дээрх гангийн хэрэглээ болон БНХАУ-ын гангийн хэрэглээний

өсөлтийн хурд ирэх жилүүдэд саарахаар байна. Судалгаанаас харахад БНХАУ-ын

Page 21: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

21

гангийн хэрэглээний өсөлт 2015-2020 дэлхийн зах зээл дээрх гангийн хэрэглээний

өсөлтөөс 2-3 хувь буурах төлөвтэй байна.

Хүснэгт. Дэлхийн гангийн хэрэглээ, үйлдвэрлэл /сая тонн/

2015 2016 2017* 2018* 2019* 2020*

Дэлхийн гангийн хэрэглээ 1,613 1,587 1,596 1,611 1,624 1,634

Европын Холбоо 166 171 175 180 185 189

АНУ 128 135 143 152 157 160

Бразил 18 12 10 10 10 10 ОХУ 41 37 36 36 35 35

БНХАУ 705 684 675 666 657 648

Япон 73 74 72 72 73 73

Өмнөд Солонгос 59 56 57 57 58 58

Энэтхэг 90 98 105 114 123 133

Дэлхийн гангийн үйлдвэрлэл 1,629 1,598 1,606 1,622 1,635 1,645

Европын Холбоо 166 169 173 176 179 181

АНУ 79 82 85 89 91 91

Бразил 33 27 25 25 24 24 ОХУ 71 69 69 69 68 68

БНХАУ 806 781 757 735 725 715

Япон 105 107 107 107 109 110

Өмнөд Солонгос 70 69 71 72 74 76

Энэтхэг 90 97 103 111 118 127 Эх сурвалж: Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн хороо (BREE), Блүмберг

Ийнхүү дэлхийн болон БНХАУ-ын гангийн хэрэглээний өсөлт саарахаар байгаа нь тус

үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний эрэлт, үнийг бууруулах

эрсдэлтэй байна. Нөгөө талаас, БНХАУ-ын коксжих нүүрсний импортын хэмжээний

өсөлт буурах хандлага ажиглагдаж байна.

Хүснэгт. Дэлхийн коксжих нүүрсний экспорт, импорт/сая тонн/

2015 2016 2017* 2018* 2019* 2020*

Коксжих нүүрсний импорт

Европын Холбоо 43 44 45 46 46 47

Япон 48 49 49 49 50 51

БНХАУ 53 48 45 44 43 43

Өмнөд Солонгос 32 34 35 37 38 39

Энэтхэг 47 51 56 60 64 68

БНХАУ-ын коксжих нүүрний

импортын өсөлт -9.4% -5.3% -3.0% -1.3% -1.3%

Коксжих нүүрний экспорт

Австрали 186 183 186 192 195 198

Канад 29 28 27 26 26 25

АНУ 55 51 48 46 44 41 ОХУ 22 22 23 23 24 24

Эх сурвалж: Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн хороо (BREE), Блүмберг

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан манай улсын экспортын гол нэр

төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний 2016-2020 оны үнэ болон экспортын

хэмжээний төсөөллийг доорх хүснэгтээр харуулав.

Page 22: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

22

Хүснэгт. Эрдэс баялгийн экспортын хэмжээ болон үнийн төсөөлөл

Эдийн засгийн

үндсэн үзүүлэлтүүд

2016 он 2017 он 2018 он 2019 он Зөрүү

ХБГ ТХМ ТХМ ТХМ Дүн Хувь

.1. .2. .3. .4. .2 - 1. .2 - 1.

Экспортын хэмжээ

1 Нүүрс, сая тонн 13.5 18.0 20.0 22.0 4.5 33.3%

2 Зэсийн баяжмал, мянган тонн 1,392.0 1,400.7 1,282.5 1,462.0 8.7 0.6%

3 Төмрийн хүдэр, мянган тонн 5,590.1 7,000.0 10,000.0 10,000.0 1,409.9 25.2%

4 Жонш, мянган тонн 307.0 317.0 317.0 317.0 10.0 3.3%

5 Алт, ОТ-оос бусад, тонн 11.7 12.3 14.6 17.6 0.6 5.1%

6 Газрын тос, мянган баррель 9,928.4 10,633.1 10,850.7 10,899.1 704.7 7.1%

Үнэ

1 Нүүрс, ам.доллар/тонн 39.8 44.1 43.0 42.5 4.3 10.8%

2 Зэс, ам.доллар/тонн

Зах зээлийн үнэ 4,676.9 4,693.1 4,693.5 4,701.5 16.2 0.3%

Тэнцвэржүүлсэн үнэ 5,137.7 4,599.4 4,658.9 4,725.5 (538.3) -10.5%

3 Төмрийн хүдэр, ам.доллар/тонн 42.4 35.5 33.8 35.9 (6.9) -16.3%

4 Жонш, ам.доллар/тонн 233.6 233.6 233.6 233.6 - 0.0%

5 Алт, ам.доллар/унци 1,170.3 1,255.0 1,255.0 1,255.0 84.7 7.2%

6 Газрын тос, ам.доллар/баррел 40.0 40.0 40.0 40.0 - 0.0%

3.1.4. Монгол Улсын 2017-2019 оны төсвийн орлого

Манай Улсын экспортын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ болон дотоодын

эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбогдуулан ирэх 2017 онд төсвийн орлогод

томоохон өсөлт гарахааргүй байна. Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого

2018-2019 онуудад макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамаарч 2-4 хувийн өсөлттэй

байхаар байна.

График. Төсвийн орлогын төсөөлөл, тэрбум төгрөг /2012-2018/

Түүнчлэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтэй салбар болох хөдөө аж ахуйн салбарын

бодит өсөлт ирэх жилүүдэд өндөр байгаа нь ДНБ-д эзлэх Монгол Улсын нэгдсэн

4,227.2 4,881.2

5,940.1 6,276.6 5,966.9 7,013.9 6,609.6 6,716.4 6,973.9

32% 29%

31% 28%

26% 25% 23%

21% 20%

0%

5%

10%

15%

20%

25%

30%

35%

0

1000

2000

3000

4000

5000

6000

7000

8000

2011 2012 2013 2014 2015 2016 2017* 2018* 2019*

Тэнцвэржүүлсэн нийт орлого ДНБ-д эзлэх хувь

Page 23: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

23

төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хувь болон татварын ачаалал тогтмол буурахад

голлох нөлөөг үзүүлж байна.

3.2. Төсвийн зарлагын төлөв байдал, төсөөлөл

3.2.1. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл,

2016 оны эхний улирлын гүйцэтгэл

2015 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны

урьдчилсан гүйцэтгэлээр нийт зарлага 7,253.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс

7,136.9 тэрбум төгрөгийн буюу 98.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ нь өмнөх

онтой харьцуулбал 7.6 тэрбум төгрөг буюу -0.1 хувиар бага гарчээ. Үүнээс төсвийн

урсгал зардал 99.6 хувийн гүйцэтгэлтэй, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 456.5

тэрбум төгрөг буюу 8.6 хувиар өссөн, харин хөрөнгийн зардал -433.1 тэрбум төгрөг

буюу -24.5 хувиар буурсан байна. Урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, тэвчиж болох

зардлыг бууруулах арга хэмжээ авсан хэдий ч 2014 онд төрийн албан хаагчдын цалин

хөлсийг жилийн дундуур үе шаттайгаар нэмэгдүүлсэнээс шалтгаалж 2015 онд 128.1

тэрбум төгрөгөөр, зээлийн хүүгийн зардлын өсөлтөөс шалтгаалж 230.7 тэрбум төгрөг,

нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл болон тэтгэврийн насны иргэдийн

тооны өсөлтөөс шалтгаалж 217.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нийт урсгал зардлыг

8.6 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Хүснэгт. Нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэл, тэрбум төгрөг

2014 2015 2015 Зөрүү

Гүйцэтгэлийн

хувь гүйц Төсөв Урь.Гүйц

. 1 . . 2 . . 3 . . 2 - 3 . . 3 / 2 .

НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН

ДҮН 7144.6 7253.3 7136.9 116.2 98 .4%

А. УРСГАЛ ЗАРЛАГА 5293.4 5772.9 5749.9 22.9 99.6%

Бараа, үйлчилгээний зардал 2652.5 2774.6 2821.1 -46.6 101.7%

1.1. Цалин, хөлс 1586.4 1725.8 1705.8 20.0 99%

1.2. Бараа, үйлчилгээний бусад зардал 1066.1 1048.8 1115.4 -46.6 106%

2. Зээлийн үйлчилгээний төлбөр 500.4 731.1 731.1 0.0 100%

3. Татаас ба урсгал шилжүүлэг 2140.5 2267.2 2197.6 69.5 97%

3.1. Татаас 167.2 100.3 138.1 -37.8 138%

3.2. Урсгал шилжүүлэг 1973.3 2166.9 2059.6 107.3 95%

Б. ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ 1771.0 1530.7 1338.0 192.7 87.4%

В. ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ЦЭВЭР ЗЭЭЛ 80.1 -50.3 -49.1 -1.2 98%

Улсын төсвийн урсгал зарлага 95.3 хувийн буюу 4,038.9 тэрбум төгрөгийн, орон

нутгийн урсгал зардал 105.8 хувийн буюу 1,645.9 тэрбум төгрөгийн, хүний хөгжил

сангийн урсгал зардал 93.7 хувийн буюу 305.1 тэрбум төгрөгийн, нийгмийн даатгалын

сангийн урсгал зардал 100.9 хувийн буюу 1,547.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй

гарсан байна.

Нэгдсэн төсвийн бараа, үйлчилгээний бусад зардал төлөвлөснөөс өндөр гарсан нь орон

нутгийн төсвийн гүйцэтгэлээс шалтгаалсан байна. Орон нутгийн төсвийн урсгал зардал

105.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь Төсвийн тухай хуулийн дагуу суурь орлогыг

Page 24: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

24

нэмэгдүүлсэн болон орон нутгийн өмнөх оны үлдэгдлээс зардлыг санхүүжүүлэхээр

орон нутгийн төсвийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсантай холбоотой байна.

Улсын төсвийн 2015 оны урсгал зардал төлөвлөснөөс 201.2 тэрбум төгрөгийн дутуу

гүйцэтгэлтэй гарахад улсын төсвийн орлогын төлөвлөгөө 5.5 хувиар тасарсан тул

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангах

зорилгоор төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийн зарлагыг хязгаарласан нь

голлон нөлөөлсөн байна.

2015 оны төсвийн гүйцэтгэлийн 2016 оны төсөвт үзүүлэх нөлөөлөл: Төсвийн

тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангах зорилгоор

төсвийн зарлага, санхүүжилтийг хязгаарлах зохицуулалт хийсэнтэй холбоотойгоор

2015 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн байгууллагууд 27.1 тэрбум,

орон нутгийн төсөвт байгууллагууд 22.5 тэрбум буюу нийт 49.6 тэрбум төгрөгийн

урсгал зардлын өр, төлбөр үүссэн байна. Мөн 2015 оны төсөвт тусгагдсан боловч УИХ-

ын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.2-т зааснаар урьдчилсан гүйцэтгэл нь 2016 оны 01

дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80.0 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр хэрэгжиж

байгаа боловч санхүүжилтийг нь бүрэн олгож чадаагүй төсөл, арга хэмжээний дүн 96.6

тэрбум төгрөгт хүрсэн байна. Урсгал зардлын өр төлбөрийг нэн тэргүүнд 2016 оны

батлагдсан төсвийн хүрээнд барагдуулах чиглэлийг баримталж буй бөгөөд боловсрол,

эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын тогтмол зардлын өглөгийг нэн

тэргүүнд барагдуулах, санхүүжилт бүрэн олгогдоогүйн улмаас хойшлогдсон томоохон

арга хэмжээний зардлын зохих хэсгийг төсвийн тодотголд тусгах шаардлага үүсч

байна. Эдгээр урсгал болон хөрөнгийн зардлууд нь 2016 оны төсвийн гүйцэтгэлд

зардал нэмэгдүүлэх нөлөөлөлтэй байна.

Монгол Улсын 2016 оны эхний улирлын гүйцэтгэл: Монгол Улсын нэгдсэн төсвийн

нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 2016 оны 3 дугаар сарын байдлаар 2,317.6

тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1,710.9 тэрбум төгрөгийн буюу 73.8 хувийн

гүйцэтгэлтэй гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 336.9 тэрбум төгрөг буюу

24.5 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал урсгал зардал 187.2

тэрбум төгрөг буюу 15.1, хөрөнгийн зардал 134.3 тэрбум төгрөг буюу 99 хувиар өссөн

нь нөлөөлсөн байна.

График. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 1 дүгээр улирлын гүйцэтгэл

547.8

2,064.8

1,425.5

1,761.5 1,970.1

2,317.6

440.9 664.0

1,104.8

682.1

1,019.7 1,287.0 1,378.2

1,699.7

0

500

1,000

1,500

2,000

2,500

2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016

Урсгал зардал Хөрөнгө оруулалт Төлөвлөгөө Нийт зарлага

Page 25: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

25

Нэгдсэн төсвийн урсгал зардлын өсөлтөд зээлийн хүүгийн зардал 90 тэрбум төгрөгөөр,

Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр, тэтгэмж 33.7 тэрбум төгрөгөөр, нийгмийн

халамжийн тэтгэвэр, тэтгэмж 22.1 тэрбум төгрөгөөр, байр ашиглалттай холбоотой

тогтмол зардал 12.8 тэрбум төгрөгөөр, эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл 8.2 тэрбум

төгрөгөөр, бусдаар гүйцэтгүүлсэн нийтлэг ажил, үйлчилгээний төлбөрийн зардал 24.8

тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Хүснэгт. Төсвийн 2016 оны I улирлын урсгал зардлын гүйцэтгэл /сая.төгрөг/

Улсын төсөв ОН-ын төсөв НДС-ийн төсөв ХХС-ийн төсөв

Жилийн төлөвлөгөө 4,689,071.3 1,703,018.1 221,079.4 1,681,987.0

ӨО-ы мөн үе 896,573.6 373,907.4 63,855.6 363,334.6

Төлөвлөгөө 1,212,736.8 514,805.5 105,876.8 418,506.9

Гүйцэтгэл 1,018,880.9 408,307.4 98,481.3 402,797.2

Хувь 84.0 79.3 93.0 96.2

Төсвийн бүрэлдэхүүнээр авч үзвэл урсгал зардлын гүйцэтгэл Улсын төсөв 84 хувь,

орон нутгийн төсөв 79.3 хувь, Хүний хөгжил сангийн төсөв 93 хувь, Нийгмийн

даатгалын сангийн төсөв 96.2 хувтай гарсан байна.

Төсвийн зардлын дүн шинжилгээ: Монгол Улсын төсвийн нийт зардал 2011 онд

өмнөх оноос 62.2 хувиар нэмэгдэж байсан бол 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр

өмнөх оноос 0.1 хувиар буурсан байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

батлагдаж, төсвийн орлогын хүндрэлтэй нөхцөл байдлаас хамаарч төсвийн нийт зардал

2013-2016 онуудад дунджаар жил бүр 6.5 хувиар өссөн байна.

Төсвийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол буурч

байгаа бөгөөд 2013 – 2016 онд дунджаар ДНБ-ний 24.2 хувьтай тэнцүү байна.

Нийт урсгал зардлын бүтцийг авч үзвэл цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн

зардал 2016 оноос бусад онуудад жил бүр нэмэгдэж байгаа нь цалин хөлсийг 2012,

2014 онуудад нэмэгдүүлсэнтэй холбоотой байна.

Хүснэгт. Төсвийн зарлагын сүүлийн жилүүдийн динамик, тэрбум төгрөг

№ Зардлын томсгосон ангилал

2010 2011 2012 2013 2014 2015 2016

гүйц гүйц гүйц гүйц гүйц урьд

гүйц БАТ

1. Төсвийн нийт зарлага 3,080.7 4,997.0 6,017.8 6,164.7 7,144.6 7,136.9 7,954.4

Нийт зардлын

өсөлт 31.8% 62.2% 20.4% 2.4% 15.9% -0.1% 11.5%

2. Урсгал зарлага 2,256.7 3,236.4 4,428.1 4,552.6 5,293.3 5,749.9 6,222.7

ДНБ-д эзлэх хувь 31.5% 31.9% 27.4% 25.8% 24.1% 24.4% 22.6%

2.1. Цалин хөлс ба НДШ 710.2 876.1 1,310.0 1,534.0 1,586.4 1,863.5 1,846.1

2.2. Бараа, үйлчилгээний бусад 456.6 628.4 742.4 857.2 1,066.1 957.7 1,097.7

2.3. Зээлийн хүү 42.3 37.3 125.9 270.4 500.4 731.1 947.8

2.4. Татаас, шилжүүлэг 1,047.6 1,694.6 2,249.8 1,891.0 2,140.5 2,197.6 2,331.1

3. Урсгал зардалд эзлэх хувь 100.0% 100.0% 100.0% 100.0% 100.0% 100.0% 100.0%

3.1. Цалин хөлс ба НДШ 31.5% 27.1% 29.6% 33.7% 32.8% 32.4% 29.7%

3.2. Бараа, үйлчилгээний бусад 20.2% 19.4% 16.8% 18.8% 17.3% 16.7% 17.6%

3.3. Зээлийн хүү 1.9% 1.2% 2.8% 5.9% 9.5% 12.7% 15.2%

3.4. Татаас, шилжүүлэг 46.4% 52.4% 50.8% 41.5% 40.4% 38.2% 37.5%

Page 26: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

26

Монгол Улсын нэгдсэн төсөв 2010 оныг эс тооцвол 2008 оноос хойш алдагдалтай гарч

байгаа нь дотоод зээллэгийн хэмжээ нэмэгдэх, үүний улмаас зээлийн үйлчилгээний

зардал өсөхөд нөлөөлж байна. Тухайлбал 2011 онд урсгал зардлын 1.2 хувийг эзэлж

байсан зээлийн үйлчилгээний төлбөр 2016 онд 15.2 хувийг буюу нийт 947.8 тэрбум

төгрөгт хүрэхээр байна.

Татаас болон урсгал шилжүүлгийн бүлгийн зардал 2010 оноос эрс нэмэгдэж нийт

төсвийн 46-52 хувийг эзэлж байсан нь Хүний хөгжил сангаас 2010-2012 онуудад

иргэдэд бэлэн мөнгөөр “Эх орны хишиг хувь” олгож байсантай холбоотой байсан

бөгөөд 2013 оноос урсгал шилжүүлэгт зарцуулах хөрөнгийн хэмжээ 9-12 пунктээр

буурсан байна.

Нийгмийн халамжийн зардал, түүний чиг хандлага: Монгол Улсын 2016 оны

төсөвт нийгмийн халамжийн багц хуулийн хүрээнд халамжийн сангийн зардалд нийт

295.2 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангаас олгох хүүхдийн мөнгөний хөтөлбөрт 144.0

тэрбум төгрөг буюу нийт 439.2 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа нь ДНБ-ний 1.6

хувийг эзэлж байна.

Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй, төсвийн нөхцөл

байдал сайн байсан 2005-2006 оноос эхлэн иргэдэд олгох мөнгөн тусламжийн зардлууд

хурдацтай өсөж байв. Тухайлбал 2006 оноос эхлэн шинээр гэр бүл болсон иргэд болон

шинээр төрсөн хүүхдүүдэд мөнгөн тусламж олгож эхэлсэн бөгөөд 2010-2012 онд хүний

хөгжил сангаас иргэн бүрд хишиг, хувь олгож байсан зэрэг нь нийгмийн халамжийн

зардлыг ДНБ-ний 5.5 хувьд хүргэхэд нөлөөлж байв. Харин дэлхийн эдийн засаг дахь

ашигт малтмалын үнийн бууралт, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж

эхэлсэнтэй холбоотойгоор нийгмийн халамжийн зардал харьцангуй тогтвортой

түвшинд байна.

Нийгмийн халамжийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагдаж 2013 оноос хэрэгжиж

эхэлсэн. Мөн онд хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар

нийгмийн халамжийн зарим зардал орон нутгийн төсвийн суурь зардалд тооцогдож,

орон нутгийн төсвөөс санхүүжиж байна.

Хүснэгт. Нийгмийн халамжийн зардал /сая төгрөгөөр/

2006 2009 2012 2015 2016

Гүйц Гүйц Гүйц Тод2 БАТ

НИЙГМИЙН ХАЛАМЖ, МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ЗАРДАЛ 75,401.2 242,986.1 914,475.9 530,917.1 439,166.3

ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2.0% 3.9% 5.5% 2.3% 1.6%

Нийт урсгал зардалд эзлэх хувь хэмжээ 7.7% 13.6% 20.7% 9.2% 7.1%

Нийгмийн халамжийн сангийн зардал 33,226.9 96,141.0 180,862.5 284,917.1 295,166.3

1. Халамжийн тэтгэвэр 12,024.2 25,025.2 65,615.8 99,502.5 98,384.6

2. Халамжийн тэтгэмж 9,941.2 22,738.9 14,239.9 30,489.9 34,493.7

3. Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ 755.4 0.0 0.0 0.0 0.0

4. Амьжиргаа дэмжих нөхцөлт мөнгөн тусламж 0.0 4,481.5 5,767.8 20,873.5 22,033.5

5. Алдарт эхийн одонгийн тусламж 4,908.5 8,229.3 28,937.8 29,449.0 29,949.0

6. Жирэмсэн амаржсан эхийн тэтгэмж 0.0 16,184.9 32,087.1 42,828.0 42,750.2

7. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 365.3 1,039.6 3,450.6 3,705.6 3,705.6

Page 27: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

27

8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 1,430.7 4,810.2 5,394.8 10,097.2 12,345.4

9. Ахмад настанд үзүүлсэн хөнгөлөлт үйлчилгээ 2,666.5 6,508.3 11,262.9 20,932.3 24,023.1

10. Алдар цолтой ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт,

тусламж 517.5 6,118.4 5,106.0 6,184.2 6,380.0

11. Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийн урамшуулал 617.5 1,004.9 560.0 903.2 892.4

12. Хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ 0.0 0.0 8,439.6 18,028.6 18,136.2

13. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ 0.0 0.0 0.0 180.3 180.7

14. Цаатан иргэдийн тэтгэмж 0.0 0.0 0.0 479.1 454.6

15. Банкны шимтгэл болон бусад зардал 0.0 0.0 0.0 1,263.7 1,437.3

Иргэдэд олгох мөнгөн тусламжууд 42,174.4 146,845.1 733,613.5 246,000.0 144,000.0

Нийгмийн даатгалын сангийн өнөөгийн байдал, чиг хандлага: Нийгмийн

даатгалын сангийн 73.4 хувийг тэтгэврийн даатгалын сан эзэлж байна. Манай улсын

хувьд тэтгэврийн даатгалын шимтгэлээс бүрдсэн орлого нь тэтгэврийн зардлыг бүрэн

нөхөж байгаагүй учир хөрөнгийн хуримтлал үүсээгүй юм.

Харин хүн амын насжилт, нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жингийн өсөлттэй

холбоотойгоор тэтгэврийн даатгалын сан 2016 оноос алдагдалтай ажиллаж эхлэхээр

байна.

Статистик судалгаанаас үзэхэд хүн амын тоо сүүлийн 10 жилд 16.1 хувиар өссөн бол

мөн хугацаанд ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Хүн

амын дундаж наслалт 2014 оны байдлаар 69.6 (эрэгтэй 65.9, эрэгтэй 75.5)-д хүрч, 2000

оны түвшинтэй харьцуулахад 6 насаар нэмэгдсэн байна. Нийт хүн амд ахмад настны

эзлэх хувийн жин 8.6 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна.

Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2020

он гэхэд 5, 2040 онд 8 болох урьдчилсан тооцоололтой байна.

График. 10 шимтгэл төлөгчид ноогдох тэтгэвэр авагчийн тоо

Ийнхүү нийт хүн амд эзлэх ахмад настны тоо нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн

даатгалын сангийн алдагдал жил бүр нэмэгдэж 2050 онд ДНБ-ний 13 хувьд хүрэх

урьдчилсан тооцоолол байна3.

3 Тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудын PROST (Pension Reform Options Simulation Toolkit) загварчлал

ашиглан Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо.

4 5

7 8

9

0

5

10

2013 2020 2030 2040 2050

Page 28: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

28

Хүснэгт. Тэтгэврийн даатгалын сангийн хэтийн тооцоолол /тэрбум төгрөгөөр/

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН

САН

2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он

гүйц гүйц БАТ төсөөлөл төсөөлөл төсөөлөл

ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ 294.5 255.5 81.1 -75.3 -367.8 -705.9

А. ОРЛОГО 958.6 1,036.4 1,113.8 1,153.4 1,195.0 1,238.7

Нийгмийн даатгалын орлого 705.3 743.8 792.1 831.8 873.3 917.0

Улсын төсвөөс олгох татаас 253.3 292.6 321.6 321.6 321.6 321.6

Б. ЗАРЛАГА 1,002.3 1,210.8 1,270.2 1,445.9 1,533.1 1,651.0

1.Өндөр настны тэтгэвэр 724.8 868.9 935.5 1,006.3 1,069.0 1,147.5

2.Тахир дутуугийн тэтгэвэр 129.7 157.8 163.9 181.9 194.3 207.9

3.Тэжээгчээ алдасны тэтгэвэр 49.9 55.2 54.7 49.6 47.7 45.7

4.Цэргийн тэтгэвэр 80.3 90.9 97.6 103.6 108.4 113.5

5.Хамтын тэтгэвэр4 болон Малчны

тэтгэвэр 5 - - - 85.6 94.5 116.7

6. Бусад зарлага 17.6 38.0 18.5 18.9 19.2 19.6

В. АШИГ, АЛДАГДАЛ -43.7 -174.4 -156.4 -292.5 -338.1 -412.3

ЭЦСИЙН ҮЛДЭГДЭЛ 255.5 81.1 -75.3 -367.8 -705.9 -1,118.2

Тэтгэврийн даатгалын сан нь 2016 оны эхэнд 81.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн

үлдэгдэлтэй байсан бөгөөд 2016 онд 792.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн болон бусад

орлого төвлөрч, улсын төсвөөс 321.6 тэрбум төгрөгийн татаасыг олгож, 1,270.2 тэрбум

төгрөгийн зардлыг санхүүжүүлж, тус сан 156.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар,

ингэснээр эцсийн үлдэгдэл -75.3 тэрбум төгрөг буюу тэтгэврийг санхүүжүүлэх эх

үүсвэр дутагдах эрсдэлтэй байна.

Нийгмийн даатгалын сангийн урд жилүүдийн гүйцэтгэл, холбогдох мэдээлэлд

үндэслэн хийсэн тооцоо, судалгаанаас үзэхэд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал

жил бүр нэмэгдэж, 2017 онд 292.5 тэрбум, 2018 онд 338.1 тэрбум, 2019 онд 412.3

тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, тэтгэврийн даатгалын сангийн тогтвортой үйл

ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Тэтгэврийн сангийн зардлын өсөлтөд тэтгэвэр

авагчдын тооны өсөлтөөс гадна Улсын Их Хурлаас баталсан “Ажилласан жил,

тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай”, “Хамтын тэтгэврийн тухай”,

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт

өөрчлөлт оруулах тухай” хуулиуд нөлөөлж байна.

Цаашид Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн

талаар баримтлах бодлого /2015-2030/ батлах тухай” баримт бичигт тусгасан

тэтгэврийн тогтолцооны гол параметрүүдийг өөрчлөх замаар сангийн тогтвортой

ажиллах нөхцөлийг бүрдүүлж тэтгэвэр авагч ахмадуудын нийгмийн баталгааг хангах

шаардлагатай байна.

4 Хамтын тэтгэврийн тухай хууль 2015 оны 12 дугаа сарын 03-ны өдөр батлагдсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын

1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. 5Нийгмийн даатгалын сангаас олгох тэтэгвэр, тэтгэмжийн тухай хуульд 2015 оны 12 дугаар сард орсон нэмэлт,

өөрчлөлтөөр малчнаар ажиллаж, НДШ төлсөн нэг жилийг 1 жил 2 сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд

тооцохоор болсон ба энэ хууль 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Page 29: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

29

3.2.2. Дунд хугацааны нэгдсэн төсвийн зарлагын төсөөлөл

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын төсөөлөлд үндэслэн төсвийн зарлагад хийх

зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт зарлагыг 2017

онд 6,609.6 тэрбум төгрөгт буюу ДНБ-ий 22.6 хувьд хүрэхээр төсөөллөө. Үүнээс

төсвийн урсгал зарлага нь 5,898.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 993.2 тэрбум төгрөг

буюу ДНБ-ий 3.4 хувь байхаар тооцлоо.

Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2018 онд 6,716.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.6

хувь, 2019 онд 6,973.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 20.1 хувьтай тус тус тэнцэхээр

байна.

График. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн, тэрбум төгрөг

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2017 онд 6,609.6 тэрбум төгрөгөөр

төсөөлж, төсвийг алдагдалгүй төлөвлөх зорилтын хүрээнд төсвийн зардлын боломжит

дээд хязгаарыг төсвийн тэнцвэржүүлсэн орлоготой ижил түвшинд буюу 6,609.6 тэрбум

төгрөг байхаар төсөөлж байна. Энэ нь 2016 оны батлагдсан төсөвтэй харьцуулбал нийт

зарлагыг 1,344.8 тэрбум төгрөгөөр бууруулах шаардлагатай байна.

Монгол Улсын 2017 онд хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд эхний ээлжид шилжих

хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламжийг эрэмбэлэх байдлаар

тусгасан болно. Ийнхүү Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал

нийт 993.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувь байхаар байна.

3.3. Төсвийн болзошгүй өр төлбөр, түүний талаарх шинжилгээ

Болзошгүй өр төлбөрт хамаарах Засгийн газрын баталгааны хувьд Өрийн удирдлагын

тухай хууль 2015 оны 2 дугаар сард батлагдахаас өмнө 2.7 их наяд төгрөгийн Засгийн

газрын баталгаа буюу Монгол Улсын Хөгжлийн банкны дунд хугацааны евро бонд,

Самурай бонд, Кредит Свисс банкнаас авсан зээл, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас

авсан зээл, МИАТ ХК-ийн агаарын хөлгийн зээлүүдэд гадаад талд, дотооддоо Багануур

ХК-ийн баталгааг тус тус гаргасан байсан. Үүнд:

1. Хөгжлийн банкны дунд хугацааны евро бонд - Монгол Улсын Хөгжлийн банкны

тухай хуулийн 7.1.4, 14.1, 16.2, 22.1.4, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн

6,164.7 7,144.6 7,136.9

7,954.4 6,609.6 6,716.4 6,973.9

32.2 32.1 30.8 29.8

22.6 21.4

20.1

0.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

0.0

1,000.0

2,000.0

3,000.0

4,000.0

5,000.0

6,000.0

7,000.0

8,000.0

9,000.0

2013 Гүйц 2014 Гүйц 2015 Урьд 2016 Төл 2017 ТХМ 2018 Төс 2019 Төс

Төсвийн нийт зарлага ДНБ-д эзлэх хувь

Page 30: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

30

19.4, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.3, “Зээлийн баталгааны дээд

хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 14 дүгээр тогтоол, “Хууль

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар

тогтоолыг тус тус үндэслэн “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай”

Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны

11 дүгээр сарын 16-ны өдрийн 322 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн

банкны санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 580.0 сая ам.долларын, жилийн

5.75 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, Засгийн газрын баталгаатай үнэт цаасыг

нээлттэй хэлбэрээр 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олон улсын зах зээлд

арилжаалсан.

2. Самурай бонд - Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.4, 14.1, 16.2,

22.1.4, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Монгол Улсын

2014 оны төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 417 дугаар

тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны 30.0 тэрбум иентэй

тэнцэх хэмжээний “Самурай” үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай бондыг Япон

улсын зах зээл дээр Япон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар (JBIC)

жилийн 1.52 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Хөрөнгө оруулагчидтай хийсэн Бонд

арилжаалах гэрээний дагуу үйл ажиллагааны зардал, шимтгэлийг тооцсоноор хассан

дүнгээр “Самурай” бондын эх үүсвэр 24.3 тэрбум иен 2014 оны 1 дүгээр сард

Хөгжлийн банкны холбогдох дансанд шилжин орж ирсэн.

3. БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл - БНХАУ-ын Хөгжлийн банк, Монгол Улсын

Хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хамтын

ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр банкны хамтын ажиллагааг эрчимжүүлэх,

БНХАУ-ын оролцоотой хэрэгжиж буй төслүүдийг санхүүжүүлэхэд хамтран ажиллах

зорилготойгоор Засгийн газрын 2014 оны 116 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын

Хөгжлийн банкнаас авах 162.0 сая ам.долларын зээлийн гэрээнд Монгол Улсын

Засгийн газрын баталгаа гаргасан. Зээлийн хугацаа нь 8 жил, зээлийн үндсэн

төлбөрийн эргэн төлөлтөөс чөлөөлөх хугацаа 3 жил болно.

4. Кредит свисс банкны зээл - Засгийн газрын 2014 оны 117 дугаар тогтоолын дагуу

Хөгжлийн банканд хямд эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор Кредит свисс банкнаас 300.0

сая ам.долларын зээл авахаар Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн яам зээлийн

үндсэн болон хүүгийн төлбөрт баталгаа гаргасан. Энэхүү зээл нь 7 жилийн хугацаатай

ба эхний 2 жилд үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөж, 2 жил 6 сарын дараа

хагас жил тутам тэнцүү дүнгээр (30.0 сая ам.доллар) зээлийн үндсэн төлбөрийг төлнө.

Ингэснээр зээлийн үндсэн хугацаа болох 4 жил 6 сарын хугацаанд зээлийн үндсэн

төлбөрийг төлөх үүргийг хүлээж байгаа болно.

5.Боинг агаарын хөлөг худалдан авах төсөл -Засгийн газрын 2013 оны 319 дүгээр

тогтоолын дагуу МИАТ /ТӨХК/-ийн Боинг 767-300ER агаарын хөлгийг худалдаж

авахад зориулан нийт 121.4 сая ам.долларын баталгааг Монгол Улсын Засгийн газраас

гаргасан бөгөөд дараах 3 дэд зээлд хуваагдсан болно. Үүнд: АНУ-ын Экспорт-Импорт

банканд 77.4 сая ам.долларын зээлийн үндсэн дүнтэй, 10 жилийн хугацаатай зээл,

Page 31: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

31

ING CAPITAL LLC банканд 23.9 сая ам.долларын зээлийн үндсэн дүнтэй, 7 жилийн

хугацаатай зээлд, ING CAPITAL LLC банканд 5 жилийн хугацаатай 20.0 сая

ам.долларын зээлд тус тус Засгийн газрын баталгаа гаргасан. Түүнчлэн, агаарын хөлөг

худалдан авахад зориулж Сангийн яам, Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд

2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 136 2/538 дугаартай Батлан даалтын

гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан 14 тоот нэмэлт,

өөрчлөлтийн гэрээний дагуу Сангийн яам, МИАТ /ТӨХК/-ийн өмнөөс зээлийн

төлбөрийг батлан даасан.

Засгийн газрын өрийн үлдэгдлийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй Засгийн газрын

өрийн баталгаа:

6. “Багануур” ХК-д гаргасан Засгийн газрын баталгаа - Эрчим хүчний тухай

хуулийн 5.1.4, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн

“Багануур” ХК-д техникийн шинэчлэл хийж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах,

2012-2013 оны өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцуудад нүүрсний нөөц

бүрдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 18.6 тэрбум

төгрөгийн зээлийн хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс

санхүүжүүлж, Засгийн газрын баталгаа гаргасан болно. Төслийн орлогоос эргэн

төлөгдөх нөхцөлтэй энэхүү зээлийн хүү нь жилийн 9.6 хувийн хүүтэй, 5 жилийн

хугацаатай юм. Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Багануур” ХК-д олгосон дээрх

зээлийн эх үүсвэр нь Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны дунд хугацааны

евро бонд тул энэхүү дунд хугацааны евро бондод гаргасан Засгийн газрын баталгаа

дотор хамрагдаж, өрийн үлдэгдэлд тооцогдож байгаа болно.

7. Худалдаа Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан бондод гаргасан

Засгийн газрын өрийн баталгаа - Засгийн газрын 2015 оны 163 дугаар тогтоолын

дагуу Худалдаа хөгжлийн банк Глобал үнэт цаасны хөтөлбөрийн хүрээнд олон улсын

зах зээлд Засгийн газрын баталгаатайгаар 500.0 сая ам.долларын бондыг 2015 оны 05

дугаар сарын 13-ны өдөр амжилттай арилжаалсан. Энэ нь 2015 оны 02 дугаар сарын

18-ны өдөр батлагдсан Өрийн удирдлагын тухай хууль батлагдсаны дараа гаргаж буй

Засгийн газрын анхны өрийн баталгаа юм. Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т

Баталгаа гаргуулагч нь гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж

байгаа Засгийн газрын үнэт цаасыг барьцаалсан буюу баталгаажуулсан тохиолдолд

тухайн зээллэгийн нийт дүнд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болох бөгөөд

үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг баталгаа гаргуулагч

этгээд хариуцахаар баталгааны гэрээнд тусгана гэж заасны дагуу ХХБ 2015 оны 05

дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1.0 их наяд төгрөгийн нэрлэсэн дүн бүхий

Засгийн газрын үнэт цаасыг эзэмшиж баталгаа гаргуулсан болно. Төсвийн тогтвортой

байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн

газрын өрийн хязгаарт Засгийн газрын дотоод үнэт цаасаар бүрэн баталгаажсан буюу

барьцаа тавьсан өрийн баталгааны үлдэгдлийг оруулж тооцохгүй гэж заасан тул ХХБ-

нд гаргасан Засгийн газрын өрийн баталгаа нь өрийн хязгаарт тооцогдохгүй болно.

Page 32: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

32

Монгол Улсын 2016 оны төсвийн жилд шинээр гаргасан Засгийн газрын өрийн

баталгаа:

Монгол Улсын 2016 оны төсвийн жилд шинээр гаргах Засгийн газрын өрийн

баталгааны дээд хэмжээг 1,437.0 тэрбум төгрөг, үүнээс он дамжих үлдэгдэл 351.2

тэрбум төгрөг, ондоо хаагдах баталгааны дээд хэмжээг 1,085.7 тэрбум төгрөг байхаар

тооцсон.

1. ОХУ-аас авах газрын тосны бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх худалдааны зээлийн

шугамд гаргах Засгийн газрын өрийн баталгаа - Засгийн газрын 2015 оны 93 дугаар

тогтоолын дагуу ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлоход шаардагдах гадаад

валютын урсгалыг тэнцвэржүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн

банк (МУХБ) нь ОХУ-ын ВТБ банктай 300.0 сая ам.долларын 36 сарын хугацаатай

зээлийн шугамын гэрээ байгуулах, зээлийн гэрээнд Засгийн газрын өрийн баталгаа

гаргуулахаар хамтран ажилласан. Энэхүү зээлийн шугамыг 2016 оноос эхлэн ондоо

хаагдах баталгааны нөхцөлтэйгөөр 36 сарын хугацаатайгаар ашиглах хүрээнд Засгийн

газрын өрийн баталгаа гаргахаар шийдвэрлэсэн.

2. Алт худалдан авах урьдчилгаа санхүүжилтийн арга хэмжээнд гаргах Засгийн

газрын өрийн баталгаа - УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн

засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний тухай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, эдийн

засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, гадаад валютын цэвэр

албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авах урьдчилгаа санхүүжилтийн

тогтолцоог оновчтой бүрдүүлэх арга хэмжээ авч, уг арга хэмжээний хүрээнд алт

олборлох үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд

шаардагдах 256.0 тэрбум хүртэлх төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкаар

дамжуулан 14 сарын хугацаатайгаар санхүүжүүлэх, дээрх эх үүсвэрийн 128 тэрбум

төгрөг хүртэлх санхүүжилтэд Засгийн газрын өрийн баталгаа гаргахаар шийдвэрлэсэн.

Алт худалдан авах урьдчилгаа санхүүжилтийн арга хэмжээ 2016 оны 12 дугаар сард

дуусгавар болох нөхцөлтэй бөгөөд арга хэмжээ дуусахад Засгийн газрын гаргасан

баталгаа дуусгавар болох тул он дамжих үлдэгдэл байхгүй, зээлийн эргэн төлөлт 2016

оны 12 дугаар сард төлөгдөж дуусгавар болно.

3.”Эрдэнэс Монгол” ХХК-д гаргах Засгийн газрын өрийн баталгаа- Засгийн газрын

2016 оны 138 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны

эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор

хэрэгжүүлэх нийт 42.0 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээлийн 85 хувьд

буюу Азийн хөгжлийн банкнаас авах 35.0 сая ам.долларын, 15 жилийн хугацаатай

техник туслалцааны зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргахаар шийдвэрлэсэн.

Энэхүү зээл нь эхний 3 жилд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Page 33: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

33

3.4. Макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний

мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны

төсвийн төсөөллийг боловсруулахад ашигласан тоон мэдээлэл, түүнийг тооцоход

дараах мэдээлэл аргачлалыг ашиглав. Үүнд:

Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн төсөөлөл: Төсвийн хүрээний мэдэгдэлд

ашигласан макро үзүүлэлтүүд болох бодит ба нэрлэсэн ДНБ, инфляц, валютын ханш,

экспорт, импорт, ажилгүйдлийн түвшин зэрэг үзүүлэлтүүдийг тооцохдоо

эконометрикийн загварууд болон санхүүгийн програмчлалын загварыг ашигладаг.

Төсвийн орлогын төсөөлөл: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3а-д заасан аргачлалыг ашиглан

тооцсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын төсөөлөл болон Хувь хүний орлогын

албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын төсөөллийг

Нэрлэсэн ДНБ-ийг татварын суурь болгон, өмнөх онуудын гүйцэтгэл, ирээдүйн

хандлагыг харгалзан боловсруулсан.

Төсвийн зарлагын төсөөлөл: Цалин, тэтгэврийн хэмжээг төсвийн орлогын өсөлттэй

уялдуулан индексжүүлэх, бусад урсгал зардлыг дунд хугацаанд баримтлах төсвийн

бодлогын стратеги, зарлагын шинэчлэлийн хүрээнд хянан үзэж бууруулахаар төсөөлж

байна.

3.5. Макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн

талаар

Монгол Улсын нэгдсэн төсвийн зардал болон алдагдлын ДНБ-д эзлэх хувь 2011 оноос

нэмэгдсэний дээр Хөгжлийн банкны зардал ДНБ-ий 7-8 хувьд хүрч байсан нь эдийн

засагт хэт халалтыг өдөөж, инфляцын түвшнийг хөөрөгдөх нөлөө үзүүлж байсан.

Түүнчлэн, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод зах зээлд 2 их наяд

орчим төгрөгийг бонд гаргаснаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад сөргөөр

нөлөөлөх, зах зээлд хүүгийн ерөнхий түвшнийг өсгөх зэрэг сөрөг үр дагаврыг

авчирсан байна.

Иймээс, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн

тогтвортой байдлыг хангах зорилгоор төсвийн хумих бодлого баримтлан, татварын

орчныг тогтвортой хадгалах, төсвийн сахилга батыг сайжруулах бодлогын хүрээнд

Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 2017-2019 онуудад ДНБ-ны 0 хувьд барих

зорилт тавьж байна.

Хэдийгээр дэлхийн эдийн засгийн идэвхжил саарсан, зах зээл дээрх түүхий эдийн үнэ

буурсан зэрэг гадаад орчны сөрөг нөлөөлөл байгаа ч ирэх жилүүдэд томоохон бүтээн

байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, эдийн засгийг солонгоруулах

чиглэлд тодорхой ажлууд хийгдсэнээр макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг

дэмжинэ гэсэн хүлээлттэй байна.

Page 34: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

34

Дунд хугацаанд бизнесийн орчныг дэмжсэн татварын таатай орчныг бий болгох,

төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийн түвшнийг бууруулах

зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр макро эдийн засгийн тогтвортой

өсөлтийг хангана гэж үзлээ. Түүнчлэн, хүүгийн түвшнийг бууруулах боломж

бүрдсэнээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын

үйлдвэрлэлийг дэмжих бололцоотой болно.

3.6. Төсвийн тусгай шаардлагад нийцсэн байдал

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн гол зорилго нь урт хугацаанд макро-

эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд,

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот

үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-

2019 оны төсвийн төсөөллийг боловсрууллаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасны дагуу төсвийн хүрээний

мэдэгдэл нь дараах төсвийн тусгай шаардлагуудыг хангаж байна. Үүнд:

1. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байх. Дунд

хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан гол нэр төрлийн эрдэс баялгийн

тэнцвэржүүлсэн үнийг Олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн мэдээллийн

байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэн макро эдийн засгийн үндсэн

үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцлоо. Зэсийн

тэнцвэржүүлсэн үнэ 2017 онд тонн тутамд 4,599.9 ам.доллар, 2018 онд 4,658.9

ам.доллар, 2019 онд 4,725.5 ам.доллар байхаар байна.

2. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн оны төсвийн жилийн ДНБ-

ий 2.0 хувиас илүүгүй алдагдалтай эсхүл ашигтай байх. Төсвийн

тэнцвэржүүлсэн орлогын төсөөллийг 2017, 2018, 2019 онуудад ДНБ-ий 22.6, 21.4,

20.1 хувь байх тооцоололд үндэслэн төсвийн нийт зарлагыг ДНБ-ий 22.6, 21.4, 20.1

хувь байхаар тус тус төсөөлж байна. Ирэх жилүүдийн төсөөллөөр төсвийн

тэнцвэржүүлсэн тэнцлийг 2017-2019 онд алдагдалгүй байлгах зорилго тавьж байгаа

нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан төсвийн тэнцлийн

тусгай шаардлагыг хангахаар байна.

Хүснэгт. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн төсөөлөл /ДНБ-д эзлэх хувь/

2017 2018 2019

1 Хуулиар тогтоосон хязгаар -3% -2% -2%

2 Төсөөлөл 0% 0% 0%

3. Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн

жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь тухайн жилийн өмнөх 12

жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй

байх. Нэгдсэн төсвийн нийт зарлага 2017 онд 16.9 хувиар буурах, 2018 онд 1.6

хувиар өсөх, 2019 онд 3.8 хувиар өсөхөөр төсөөлсөн нь Төсвийн тогтвортой

байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан төсвийн зарлагын өсөлтийн тусгай

Page 35: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

35

шаардлагыг хангахаар байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдийн төсвийн зарлагын

өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь болон

тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн

дунджийн аль ихээс хэтрэхээргүй байна.

Хүснэгт. Нэгдсэн төсвийн зарлагын өсөлтийн төсөөлөл /хувиар/

№ Өсөлт 2017 2018 2019

1 Тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт

бүтээгдэхүүний өсөлтийн хувь

13.8% 8.0% 9.2%

2 Тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс

баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн

дундаж

22.8% 21.8% 20.4%

3 Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын

өсөлтийн хувь, төсөөлөл

-16.9% 1.6% 3.8%

4. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын

өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр

тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх. Төсвийн тогтвортой байдлын тухай

хуулийн 19.3-т “Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг үе

шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн

газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2017 оны төсвийн

жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй

байна” гэж заасан. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн

үлдэгдэл 2017-2019 онд хуульд заасан хязгаарт байхаар байна.

Хүснэгт. Засгийн газрын өрийн төсөөлөл, өнөөгийн үнэ цэнээр /ДНБ-д эзлэх хувь/

2017 2018 2019

1 Хуулиар тогтоосон хязгаар 50.0 40.0 40.0

2 Төсөөлөл 50.0 40.0 40.0

4. Дунд хугацааны төсөвт учирч болзошгүй эрсдэлүүд

Дунд хугацааны төсвийн бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэхэд дараах эрсдэлүүд учирч

болзошгүй байна. Үүнд:

Нэг. Гадаад эдийн засгаас хамааралтай байдал, экспортын бүтээгдэхүүний

өрсөлдөх чадвар буурах: Ирэх жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт харьцангуй сул

байх хандлагатай байна. Хөгжиж буй улсуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байх

боловч доогуур түвшинд байхаар буй нь аж үйлдвэрлэлийн салбарын эрэлтийг

бууруулахаар байна. Үүнээс хамаарч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2016 онд 6.5

хувь, 2017 онд 6.2 хувьтай байхаар байна. Түүнчлэн, тус улс байгаль орчинд халтай

технологи, үйлдвэрлэлийг бууруулах ногоон хөгжлийн бодлого баримталж эхлээд

байна. Тухайлбал, Засгийн газрын түвшинд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг

2020 он гэхэд 40 хүртэл хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна. БНХАУ-ын

үйлдвэрлэлийн хэмжээ, бусад улс орнуудын хэрэглээ ийнхүү буурч байгаа нь манай

улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт, бүтээгдэхүүний үнэ буурах, уул уурхайн

салбараас орох төсвийн орлогод эрсдэл учруулж болзошгүй байна.

Page 36: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН 7 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ …¥уулийн-төслийн-танилцуулга.pdf · боломжийн хүрээнд зардлын

36

БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал, нүүрс, зэс, төмрийн хүдрийн зах зээлийн

нөхцөл байдлыг сайтар ажиглаж, тус улсын эдийн засгийн сөрөг нөлөөллөөс үүдэлтэй

дарамтаас сэргийлэхийн тулд дотоодын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг

нэмэгдүүлж, бусад эрдсийн экспортыг нэмэгдүүлж, экспортын багцыг төрөлжүүлэх

шаардлагатай байна.

Хоёр. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас хамаарах: Манай улсын

хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай билээ. Засгийн газраас

“Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан

явдал нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд томоохон алхам болсон

хэдий ч “Таван толгой” нүүрсний ордын талаар хэлэлцээр удаашралтай байна.

Ирэх онуудад “Оюу толгой”, “Таван толгой”, “Цагаансуврага” зэрэг ордуудын бүтээн

байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимжинэ гэж төсөөлсөн болно. Дээрх

төслүүдийн бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилт удааширч, төсөөлсөн хэмжээнд

хүрэхгүй байх эрсдэл үүсэж болзошгүй байна.

Гурав. Гадаад зээлийн ашиглалт нэмэгдэх: Ирэх жилүүдэд гадаад төслийн зээлээр

хэрэгжих төслүүдийн ашиглалт нэмэгдэхээр байгаа нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх

нөхцөл үүсгэж болзошгүй байна. Учир нь гадаад зээлийн ашиглалт өөрөө эх үүсвэртэй

зардал боловч түүний зарцуулалт нь төсвийн зарлагад тусах учир төслийн зээлийн

ашиглалт өндөр байх нь төлөвлөсөн алдагдлыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж болзошгүй.

Дөрөв. Барих-шилжүүлэх нөхцөлтэй концессын төслүүд нэмэгдэх: Сүүлийн

жилүүдэд дэд бүтцийг сайжруулах зорилгоор авто замын төслүүдийг концессын

шугамаар хэрэгжүүлэхээр холбогдох концессын гэрээг байгуулаад байна. Мөн

сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор концессын төслүүдийг

хэрэгжүүлэхээр байна. Эдгээр төслүүд нь барих-шилжүүлэх нөхцөлтэй буюу богино

хугацаанд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй учраас ирэх жилүүдэд төсөвт ачаалал

үзүүлж, улмаар төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж болзошгүй байна.

Тав. Эх үүсвэрийн зардал өсөх: Дэлхийн санхүүгийн нөхцөл байдал муудаж буйтай

холбоотойгоор хөгжиж буй улсуудын нийт санхүүжилтийн хэрэгцээ шаардлага өсөж,

энэ нь тэдгээр улсуудын гаргах үнэт цаас, авах зээлийн хүүгийн түвшнийг өсгөж байна.

Мөн дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв сул байгаа нь болзошгүй өр төлбөрийн

магадлалыг нэмэгдүүлэхээр байна.