17
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080 Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 4-р хэсэг: Шилжүүлэлт, түгжилт болон хяналт. MNS EN 13232-4 :2016 Railway applications. Track. Switches and crossings. Actuation, locking and detection. Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны ... дугаар сарын ... –ны өдрийн...дугаар тогтоолоор батлав. Энэ стандарт нь 2016 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн хүчинтэй. “Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол” стандарт нь хавтгай ултай зам төмөр дээрх суман шилжүүлэг ба огтлолцлын бүтэц ба чанарыг өөртөө багтааж доор дурдсан хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1-р хэсэг :Тодорхойлолт 2-р хэсэг :Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг : Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг : Шилжүүлэлт, түгжилт , хяналт 5-р хэсэг : Сум шилжүүлэг 6-р хэсэг : Битүү ба энгийн тоонолж 7-р хэсэг : Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг : Зай тохируулагч төхөөрөмж 9-р хэсэг : Байршлын бүдүүвч 1-р хэсэгт дээр дурдсан бүх хэсэгт хэрэглэгдэж буй нэр томьёог тодорхойлно. 2, 4- р хэсэгт бүх суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцлын иж бүрдэлд хамаатай бүтцийн суурь мөрдлөгийг тогтооно. 5-аас 8-р хэсэг хүртэл тоног төхөөрөмжийн тусгай төрөл, тэдгээрийн зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээг тогтооно. 1-ээс 4-р хэсэг нь үндсэн хэсэг болно. 9-р хэсэг нь суман шилжүүлгийн огтлолцлын байршлын иж бүрдлийн үйл ажлын болон геометрийн хэмжээ, зөвшөөрөгдөх хүлцлийг тодорхойлно. Дараах 2 нэр томьёог дээрх стандартыг ашиглан худалдаанд оролцож байгаа талуудыг тодорхойлоход хэрэглэнэ. ХЭРЭГЛЭГЧ: оператор буюу тоног төхөөрөмж хэрэглэгч, эсвэл хэрэглэгчдийн өмнөөс тоног төхөөрөмж худалдан авагч НИЙЛҮҮЛЭГЧ: Стандартыг ашиглаж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж үйлдвэрлэх болон нийлүүлэх хариуцлагатай этгээд 1 Хамрах хүрээ Энэхүү стандарт нь шилжүүлэлт, түгжилт , хяналтын төхөөрөмж ба тэдгээрийн хөдөлгөөнт хэсгийг тодорхойлно. Суман шилжүүлэг, огтлолцлын холбох хэрэгсэлтэй холбогдсон хөдөлгөөнт хэсгийн үндсэн шалгуурыг тогтооно. Шалгуурт дараах асуудлыг хамааруулна. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

  • Upload
    others

  • View
    38

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080

Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 4-р хэсэг: Шилжүүлэлт, түгжилт болон хяналт. MNS EN 13232-4 :2016

Railway applications. Track. Switches and crossings. Actuation, locking and detection.

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны ... дугаар сарын ... –ны өдрийн...дугаар тогтоолоор батлав. Энэ стандарт нь 2016 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн хүчинтэй. “Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол” стандарт нь хавтгай ултай зам төмөр дээрх суман шилжүүлэг ба огтлолцлын бүтэц ба чанарыг өөртөө багтааж доор дурдсан хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1-р хэсэг :Тодорхойлолт 2-р хэсэг :Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг : Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг : Шилжүүлэлт, түгжилт, хяналт 5-р хэсэг : Сум шилжүүлэг 6-р хэсэг : Битүү ба энгийн тоонолж 7-р хэсэг : Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг : Зай тохируулагч төхөөрөмж 9-р хэсэг : Байршлын бүдүүвч 1-р хэсэгт дээр дурдсан бүх хэсэгт хэрэглэгдэж буй нэр томьёог тодорхойлно. 2, 4-р хэсэгт бүх суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцлын иж бүрдэлд хамаатай бүтцийн суурь мөрдлөгийг тогтооно. 5-аас 8-р хэсэг хүртэл тоног төхөөрөмжийн тусгай төрөл, тэдгээрийн зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээг тогтооно. 1-ээс 4-р хэсэг нь үндсэн хэсэг болно. 9-р хэсэг нь суман шилжүүлгийн огтлолцлын байршлын иж бүрдлийн үйл ажлын болон геометрийн хэмжээ, зөвшөөрөгдөх хүлцлийг тодорхойлно. Дараах 2 нэр томьёог дээрх стандартыг ашиглан худалдаанд оролцож байгаа талуудыг тодорхойлоход хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭГЧ: оператор буюу тоног төхөөрөмж хэрэглэгч, эсвэл хэрэглэгчдийн өмнөөс тоног төхөөрөмж худалдан авагч

НИЙЛҮҮЛЭГЧ: Стандартыг ашиглаж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж үйлдвэрлэх болон нийлүүлэх хариуцлагатай этгээд

1 Хамрах хүрээ Энэхүү стандарт нь шилжүүлэлт, түгжилт, хяналтын төхөөрөмж ба тэдгээрийн хөдөлгөөнт хэсгийг тодорхойлно. Суман шилжүүлэг, огтлолцлын холбох хэрэгсэлтэй холбогдсон хөдөлгөөнт хэсгийн үндсэн шалгуурыг тогтооно. Шалгуурт дараах асуудлыг хамааруулна. Үүнд:

Page 2: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

2

• Хөдөлгөөнт хэсгүүдийн өөр өөр байрлалын хүлцэл, үзүүлэлтийн дүрэм; • Хөдөлгөөнт хэсгүүдийг шилжүүлэх ба хязгаарлах хүчний шалгуур ба хязгаар; 2 Норматив ишлэл • MNS EN 13232-1 : 2016 Төмөр замын хэрэглээ –Зам- Суман шилжүүлэг ба

огтлолцол – 1-р хэсэг: Тодорхойлолт. • MNS EN 13232-9, Төмөр замын хэрэглээ – Зам –- Суман шилжүүлэг ба

огтлолцол 9-р хэсэг: Байршил

3 Нэр томьёо тодорхойлолт Энэхүү стандартад MNS EN 13232-1 : 2016 стандартад заасан нэр томьёо, тодорхойлолт болон дор дурдсан томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ. 3.1 Ерөнхий зүйл 3.1.1 Шилжүүлэлтийн систем Энэхүү систем нь суман шилжүүлэг болон огтлолцлын хөдөлгөөнт хэсгийн зөв шилжилтийг хангах үүрэгтэй. Шилжүүлэлтийн системийн найдвартай ажиллагааг хангахад шилжүүлэгч, холбогч, татуурга гол үүрэгтэй. Шилжүүлэлтийн систем нь цахилгаан, гидравлик, гар ажиллагаатай гэх мэт байна. 3.1.2 Түгжилтийн төхөөрөмж суман шилжүүлэг болон огтлолцлын хөдөлгөөнт хэсгийг шаардлагатай зөв байрлалд байлгах төхөөрөмж. Энэ нь хөдлөх бүрэлдэхүүн явж өнгөрөхөд хөдөлгөөнт хэсгийг зөв байрлалд байлгах баталгааг хангана. 3.1.3 Хяналтын төхөөрөмж Энэ төхөөрөмж нь суман шилжүүлэг болон огтлолцлын хөдөлгөөнт хэсгийн зөв байрлалыг баталгаажуулах үүрэгтэй. Энэ нь галт тэрэгний хөдөлгөөн аюулгүй байдлыг хангасан эсэхийг тогтоож, дохио ашиглах боломжийг олгоно. 3.1.4 Зүсэгдэлт Хөдлөх бүрэлдэхүүн суман шилжүүлэг болон огтлолцлыг зүсэхийг түгжих, шилжүүлэх системийн зөвшөөрөх чадвар. Зүсэгдэлтийн төхөөрөмж нь зүсэгддэг ба зүсэгддэггүй гэсэн 2 төрөл байна. 3.1.4.1 Зүсэгддэг төхөөрөмж

зүсэгдэлтийг стандартын бус үйлдэл гэж үздэг төхөөрөмж. Энэ тохиолдолд суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно. Сумын шилжүүлэгч болон шилжүүлэгт иж бүрэн шалгалт хийсний дараа суман шилжүүлэг болон огтлолцлыг үргэлжлүүлэн ашиглана.

Зүсэгдэлтийг стандарт үйлдэл гэж үздэг төхөөрөмж. Энэ тохиолдолд Хөдлөх бүрэлдэхүүн нь суман шилжүүлэг болон огтлолцол дээгүүр өнгөрөх үед тэдгээрийн хэсгүүдэд хохирол учруулахгүйгээр зүсэхийг шилжүүлэгч болон

Page 3: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

3

түгжилтийн системд зөвшөөрөл олгодог. Эдгээр 2 тохиолдолд зүсэгдэх үеийн хамгийн их хурдыг тодорхойлсон байдаг. 3.1.4.2 Зүсэгддэггүй төхөөрөмж Хөдлөх бүрэлдэхүүнээр суман шилжүүлэг, огтлолцлын зүсэхийг зөвшөөрдөггүй төхөөрөмж. 3.1.5 Ганц болон олон ажиллагаатай шилжүүлэгч 3.1.5.1 Ганц ажиллагаатай шилжүүлэгч Шилжүүлэг ганц байрлалд ажиллана. Жишээ нь шорын үзүүрт. 3.1.5.2 Олон ажиллагаатай шилжүүлэгч Шилжүүлэг нэгээс дээш байрлалд ажиллана. Энэ тохиолдолд шилжүүлэг нь нэг эсвэл олон түгжилтийг хийнэ. 3.1.6 Тослоогүй шилжүүлэгчийн ажиллагаа 3.1.6.1 Тослоогүй гулсуулагч ивүүр Гулсуулагч ивүүр нь тослоогүй бол суман шилжүүлэг ба огтлолцлыг зөв ажиллаж байгааг зайлшгүй магадлах шаардлагатай.Тусгай ивүүр, булны систем, бусад төхөөрөмж ашиглаж асуудлыг шийднэ. 3.1.6.2 Тослоогүй шилжүүлэгч ба түгжилтийн систем Тослоогүй тохиолдолд суман шилжүүлэг ба огтлолцлыг зөв шилжиж, түгжигдэж байгааг зайлшгүй магадлах шаардлагатай. ТАЙЛБАР: Өөр шалтгаанаар зам тослох шаардлага гарч болно.

3.1.7 Шорын шахсан ба шахаагүй байрлал 3.1.7.1 Шилжүүлэг ба ромбон огтлолцлын шилжүүлэг – шахсан /сlosed/ байрлал Шорыг харгалзах жааз зам төмөрт шахсан байна. 3.1.7.2 Шилжүүлэг ба ромбон огтлолцлын шилжүүлэг – шахаагүй /оpen/ байрлал Шор харгалзах жааз зам төмрөөс тодорхой зайд хөндийрсөн байна. 3.1.7.3 Хөдөлгөөнт хэсэгтэй тоонолжийн зүрхэвч – шахсан /closed/ байрлал Ажлын ирмэг (гол ба салбар замд) тасалдалгүй байна. ТАЙЛБАР: шахаагүй байрлал байхгүй. 3.2 Шилжүүлэх хүч

Page 4: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

4

3.2.1 Шилжүүлэх хүч, Fa Суман шилжүүлэг ба огтлолцлын хөдөлгөөнт хэсгийг ажиллуулахын тулд шилжүүлэх механизмд хэрэглэж байгаа хүчний хамгийн дээд хэмжээ (1-р зургийг үзнэ үү). Энэ хүчийг шилжүүлэх, түгжих төхөөрөмж ба шилжүүлэгч хоорондын холбоосны хэсэг дээр хэмжинэ. 3.2.2 Шилжүүлэгчийн хүчин чадал, Fcap Шилжүүлэгчээс гаргаж чадах хамгийн их хүчийг хэлнэ (1-р зургийг үзнэ үү). 3.2.3 Эсрэг хүч, Fneg Хөдөлгөөнт хэсгийг өөрийн байрлалд тогтоон барих хүч. 3.2.4 Барих хүч, FR Хөдлөх бүрэлдэхүүнийг өнгөрүүлж байхад хөдөлгөөнт хэсгийг байрлалд нь барих шилжүүлэгчээс гаргаж буй хүч. 3.2.5 Түгжих хүч, FL Хөдөлгөөнт хэсгийг түгжээтэй байрлалд барих зориулалтаар түгжих механизмаас хөдөлгөөнт хэсэгт үйлчлэх (баталгааг хангах ) хүчийг хэлнэ.

Тайлбар: 1 Шилжүүлэх хүч 2 Шилжилт

1-р зураг. Шилжүүлэх хүч

3.3 Геометр параметр 3.3.1 Тулаас зай, dstud Хөдөлгөөнт хэсэг (шор, зүрхэвчид шулуун нийлэх зам төмөр, сахал зам төмөр ) -ийн тулж буй гадаргуу, тулбал зохих гадаргуу хоорондын зай;

Page 5: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

5

3.3.2 Дагуу шилжилт ТАЙЛБАР: Дагуу шилжилт суман шилжүүлэг ба огтлолцлын орчимд дулаан, хурдатгал, тоормосны хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Эдгээр хүч нь суман шилжүүлэг ба огтлолцлын төрөл бүрийн эд ангиудын хооронд ялгавартай шилжилтийг үүсгэнэ.

3.3.2.1 Шилжүүлэг Шор ба жааз зам төмрийн хоорондын ялгавартай шилжилт нь суман шилжүүлгийг шилжүүлэлт, түгжилт, хяналтын системд чухал ач холбогдолтой. Эдгээр шилжилтийг дор дурдсан үндсэн 2 газарт тодорхойлно. Үүнд: a) Шорын үзүүрийн ялгавартай шилжилт (y) Энэ нь шор ба түүний жааз зам төмрийн хоорондын ялгавартай дагуу шилжилт юм. Шорын үзүүрийн шилжилтийг хэмжих боломжтой байлгахын тулд хэмжилтийн цэг жааз зам төмөрт байрлана. b) Шорын угын бэхэлгээн дээрх ялгавартай шилжилт (z) Энэ нь шор ба түүний жааз зам төмрийн хооронд ялгавартай дагуу шилжилт (шорын уг дээрх ) юм. 3.3.2.2 Хөдөлгөөнт хэсэгтэй тоонолж Зүрхэвчид шууд нийлсэн зам төмөр эсвэл шор ба сахал зам төмрийн хоорондын ялгавартай шилжилт бөгөөд шилжүүлэлт, түгжилт, хяналтын системд чухал нөлөөтэй. Энэ шилжилтийг үзүүрийн цэг дээр тодорхойлно. Хөдөлгөөнт зүрхэвч, шорын шилжилтийг хэмжих боломжтой байлгахын тулд хэмжилтийн цэгийг сахал зам төмөр дээр байрлуулна. 3.3.3 Шахсан шорын хамгийн их зай, dgap Шор ба жааз зам төмрийн металл боловсруулалт хийсэн авцалдааны 2 ирмэгийн хооронд (илрүүлэх хүртэл ) зөвшөөрөгдөх хамгийн их зай. Эхний илрүүлэх байрлалын өмнө үйлчилж буй хэмжээ нь (dgap1), үлдсэн металл боловсруулалт хийсэн газрынхаас ялгаатай байна (2, 3-р зургийг үзнэ үү). Ийм тодорхойлолт Хөдөлгөөнт хэсэг бүхий тоонолжид мөн адил хамаарна. 3.3.4 Шорын үзүүр дэх хамгийн их зай, dtoe

Шор ба жааз зам төмрийн металл боловсруулалт хийсэн авцалдааны 2 ирмэгийн хооронд (аюулгүй байдлыг хангаж байхад) зөвшөөрөгдөх хамгийн их хэвтээ зай. Хэмжээг шорын үзүүрт тодорхойлно. Энэхүү үндсэн хэмжээг шорын зураг төслийг хийхдээ хөдлөх бүрэлдэхүүн замаас гарахаас сэргийлж онцгой анхаардаг.

Тайлбар: 1 dgap( dgap1 эсвэл dgap2)

Page 6: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

6

2 dtoe

2-р зураг. Шахсан шорын зай

Тайлбар: 1 dgap эсвэл dtoe

3-р зураг. Шахсан шорын хамгийн бага зай

3.3.5 Улны завсрын зай, dfoot Шорын ул ба жааз зам төмөр хоёрын хамгийн ойр орших хэсэг болон жааз зам төмөрт бэхэлсэн бусад эд анги (боолт, халаагч гэх мэт)-ийн хоорондын зай. Энэ зайг хатуу баривал зохино (4-р зургийг үзнэ үү) Нэмэлт тоног төхөөрөмж (халаагч, кабелын холбоос г.м)-д энэ зайг барих ёстой. Дагуу шилжилтийг анхаарах хэрэгтэй.

Тайлбар: 1 dfoot

4-р зураг. Улны завсрын зай 3.3.6 Шорын үзүүрийн хөдөлгөөн, fp Шорын үзүүрийн шилжилтийг сумын шилжүүлэгчээр гүйцэтгэнэ. Шорын үзүүр дэх шахсан болон шахаагүй байрлал хоорондын зай юм.

Page 7: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

7

Тайлбар: 1 Шилжүүлэх байрлал

5-р зураг. Шорын ховилын зай 3.3.7 Шилжүүлсэн байрлалд хөндийрсөн. fd Шорын шилжүүлэх байрлал руу хөдөлгөөнт хөдөлгөөн. Энэ хөдөлгөөн шорын үзүүрийн хөдөлгөөнөөс бага байна (5-р зургийг үзнэ үү). 3.3.8 Шорын дундын байрлал, fN Шорын (хэрэв гаднын хүч үйлчлээгүй үеийн) байрлал. Дундын байрлалыг эхний шилжүүлэх байрлалд шалгана. Энэ зарчим нь хөдөлгөөнт хэсэгтэй тоонолжид үйлчилнэ. 3.3.9 Шилжүүлэгчийн хөдөлгөөн, fa Шилжүүлэгчийн татуургын хөдөлгөөн. 3.3.10 Ховилын хамгийн бага хэмжээ, ff MNS EN 13232-1 : 2016 стандартын 7.4.6, 59-р зургийг үзнэ үү (мөн 5-р зургийг үзнэ үү). Энэ хэмжээг хэмжилтийн хавтгайд хэмжинэ. 3.3.11 Замын цариг,G MNS EN 13232-1 : 2003 стандартын 2.11, 5-р зургийг үзнэ үү (мөн 6-р зургийг үзнэ үү). Энэ хэмжээг хэмжилтийн хавтгайд хэмжинэ. 4 Зураг төслийн шалгуур 4.1 Шаардагдах параметр Суман шилжүүлэг ба огтлолцлын зураг төсөл зохиогч төсөлд нөлөөлөх бүхий л параметрийг харгалзан үзнэ. Дор дурдсан мэдээлэл суман шилжүүлгийн иж бүрдэл, хөдөлгөөнт зүрхэвчийн зураг төсөлд зайлшгүй шаардлагатай. Үүнд:

Ховилын хамгийн бага хэмжээ (ff);

Шорын зүсэгдэлтийн байдал;

Хамгийн их өндөрлөлт, суман шилжүүлэг ба огтлолцолд нөлөөлөхүйц

Гол замын хурд;

Шилжүүлэлт ба түгжилтийн системийн (ойлголтын) хэмжээ (шилжилт, түгжилт,

Page 8: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

8

хяналтын байрлалыг оруулаад)

Шилжүүлэгчийн хүчин чадал Fcap;

Шилжүүлэх хамгийн их хүч Fa;

Бүх шилжүүлэлт, түгжилт, хяналтын төхөөрөмжийг холбосон механик төхөөрөмж

Шорын үзүүрийн хөдөлгөөн (fp), шорын шахаагүй байрлал (fd);

Шорын алхамын хамгийн их хэмжээ (dtoe);

Шилжүүлэх механизмын шилжилт Ашиглалтын системийн захиалагч, зураг төсөл зохиогч нь шилжүүлэх механизм, түгжилт, хяналтын системийн иж бүрдлийг зураг төсөлд зохиогчид шалгуулахаар өгнө. 4.2 Тооцоолол ба шалгалт баталгаажуулалт

4.3 Жааз зам төмөр, шорын хооронд хавчуулагдсан зүйлийг илрүүлэх Шор бүхэлдээ хамгийн их dgap гэсэн зайгаар шахахад систем илрүүлээд түгжих ёстой. Энэ нь шорын уян хатан байдал, шилжүүлэх хүч, шилжүүлэх суман шилжүүлгийн тоо, шорын холбоосны байрлал, илрүүлэх системийн байршил, суурилуулалтаас хамаарна. Шорын хөндийн dgap хэмжээ нь эхний илрүүлэх (dgap1) цэгийн өмнө бусад металл боловсруулалт хийсэн (dgap2) газраас ялгаатай байна (2-р зургийг үзнэ үү). Гол төлөв хэрэглэдэг хэмжээг А хавсралтад тусгасан болно. 4.2.2 Шорын ховилын хамгийн бага хэмжээг тооцоолох

Хэрэв хэрэглэгч нь шилжүүлэх ба түгжих систем хос дугуйн иж бүрдэлд үйлчлэх хажуугийн хүчийг эсэргүүцэх боломжтой гэдгийг харуулбал шорын ховилын хамгийн бага хэмжээг бууруулна. Дугуй чөлөөтэй нэвтрэх хамгийн бага хэмжээ ( fw)-г дараах томьёогоор бодно (6-р зургийг үзнэ үү).

Тайлбар: 1 Хэмжилтийн хавтгай fw Дугуй чөлөөтэй нэвтрэх талбайн өргөн ff Дугуйн ховилын хамгийн бага хэмжээ G Замын цариг

Page 9: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

9

amin Хос дугуйн дотор талын хамгийн бага хэмжээ bmin Дэлний хамгийн бага зузаан (элэгдэлтэй дугуй) s Зөвшөөрөгдөх хэмжээ zp Хэмжилтийн хавтгай ажлын гадаргуу хоорондын зай

6-р зураг. Дугуй ховил хоорондын тооцоо ТАЙЛБАР: Дугуй нэвтрэх боломжийг үргэлж баталгаажуулна. Зэрэгцээ ажлын зам төмрийн царигийн ирмэгийн хоорондын G зайг ажлын гадаргуугаас доош zp≤15 мм зайд хэмжинэ.

s- хэмжээ дараах зүйлээс шууд хамаарна. Үүнд:

Төслийн тусгайлсан асуудал (Жиш: шорын толгойн огтлол);

Царигийн зөвшөөрөгдөх хамгийн их өргөсөлт;

Аюулгүй байдлыг хангах хэмжээ (Жиш: замын деформац, шилжүүлгийн системийн хүлцэл,

Ховилын хамгийн бага хэмжээг доорх тэгшитгэлээр бодно.

хэмжээг захиалагч өгнө.. Хэрэв захиалагч хэмжээг өгөхгүй бол нийлүүлэгч дээрхийн адилаар

тооцоолсон хэмжээг санал болгоно. хэмжээний голчлон хэрэглэдэг хэмжээг хавсралт B –д үзүүлсэн.

Тайлбар: хэмжээг энэхүү дэд зүйлийн 2-р хэсэгт заасан тэгшитгэлийг ашиглан бодож болно. 4.2.3 Зөв шахалт

Шилжүүлгийн механизм хөдөлгөөнт хэсгийг шахдаг талд нь зөв шилжүүлэх явдлыг баталгаажуулж зураг төсөлд тусгана. Зөв шахсан байдлыг шалгахын тулд дор дурдсан үзүүлэлтийг баталгаажуулна. Үүнд:

• Тулах зай ; • Жааз зам төмөр, шорын авцалдах гадаргуу хоорондын зай ≤ 1 мм; • Жааз зам төмөр, шорын авцалдах гадаргуу хоорондын шорын үзүүр дээрх ≤ 0,5

мм. 4.2.4 Дундын байрлал

Зураг төсөлд дундын байрлалыг .баталгаажуулна. Зохих хязгаарлалт ба хэвийн хэмжээг хэрэглэгч сонгоно. Эсвэл түүнтэй зөвшилцөнө. 4.2.5 Эсрэг хүч

Түгжилт хийдэггүй төхөөрөмж ашиглах үед эсрэг хүчийг анхаарч үзэх ёстой. Үүний хэмжээг шилжүүлгийн байрлалд шалгана. Туршилтын үр дүнгийн хэмжээг хэрэглэгчийн тодорхойлсон хамгийн их хэмжээтэй харьцуулна. 4.2.6 Механик бүрэн бүтэн байдал Нийлүүлэгч нь суман шилжүүлэг ба огтлолцлыг ашиглалтын хугацаанд буюу

Page 10: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

10

хэвийн ашиглалтын туршид хөдөлгөөнт хэсгийн нөлөөллөөр түүний бүрдүүлэгч хэсэгт байнгын хэв гажилт гарахгүй гэсэн баталгааг гаргана. Мөн Шилжүүлэлтийн хамгийн их хүчийг анхаарч үзвэл зохино. Зүсэгддэг сум ашиглах (стандарт ажиллагааны гэх) үед суман шилжүүлэг ба огтлолцлын ямар ч хэсэгт галт тэрэг өнгөрөхөд хэв гажилтад орохгүй байна. 5 Туршилтын арга 5.1 Саадын хяналт Туршилтыг суман шилжүүлгийн иж бүрдэл, хөдөлгөөнт хэсэг бүхий тоонолжийн аль алинд хийнэ. Туршилтыг суман шилжүүлэг ба огтлолцлын иж бүрдэлд бүхэлд нь үйлдвэрийн орчинд хийнэ. Суман шилжүүлэг ба огтлолцлын иж бүрдлийг шилжүүлэлт, түгжилт, хяналтын системийн хамтаар бүхэлд нь угсарна. Хамгийн их зөвшөөрөгдөх шилжүүлэх хүчийг гаргах боломжтой байхаар нийлүүлнэ. Суман шилжүүлэг ба огтлолцлын иж бүрдлийг тэгш талбайд байрлуулна. Цилиндр dgap

хэмжээ(мм-ээр) бүхий хэв гажилтад ордоггүй саадыг жааз зам төмөр ба шорын металл боловсруулалт хийсэн ирмэгийн хооронд таатай бус байрлалаар байрлуулна. Шилжүүлэх хүч хамгийн ихээр үйлчлэхэд хянах систем шор нягт шахагдаагүй гэдгийг харуулна. 5.2 Ховилын хамгийн бага хэмжээ, дугуй чөлөөтэй Хөдөлгөөнт нөхцөл

Туршилтыг зөвхөн суман шилжүүлгийн иж бүрдэл дээр хийнэ. Туршилтыг суман шилжүүлэг ба огтлолцлын иж бүрдэлд бүхэлд нь үйлдвэрийн орчинд хийнэ. Суман шилжүүлэг ба огтлолцлыг шилжүүлэх механизмын хамтаар бүрэн угсарна. Суман шилжүүлгийн иж бүрдлийг тэгш хавтгайд эсвэл хамгийн их хазайлгасан байдалтай тавьж туршилт явуулна. Суман шилжүүлгийн шорыг шахсан байдалд тавьж шилжүүлгийг ажиллуулна. Ховил, дугуй чөлөөтэй нэвтрэх боломжийг хэмжиж, өгөгдсөн хэмжээтэй харьцуулна. Туршилтыг аль аль чиглэлд 3 удаа хийж гүйцэтгэнэ. Хэмжилт болгоны хооронд суман шилжүүлэг ба огтлолцлыг 2 удаа ажиллуулна. 5.3 Нягт шахалт

Энэ туршилтыг суман шилжүүлгийн иж бүрдэл, хөдөлгөөнт хэсэг бүхий тоонолжийн аль алинд нь хийнэ. Туршилтыг суман шилжүүлэг ба огтлолцлын иж бүрдэлд бүхэлд нь үйлдвэрийн орчинд хийнэ. Суман шилжүүлэг ба огтлолцлын иж бүрдлийг шилжүүлэлт, түгжилт, хяналтын системийн хамтаар бүхэлд нь угсарна. Хөдөлгөөнт хэсгийг шилжүүлэх механизм ашиглан түүнд бэхлэгддэг хэсгүүдэд холбоно. 4.2.3-д заасан шаардлагыг баталгаажуулна. 5.4 Шилжүүлэх хүч, Fa

Шилжүүлэх хүчийг шилжүүлгийн механизм ба шилжүүлэлт, түгжилтийн төхөөрөмжийн хоорондын холбоос хэрэгсэлд хэмжинэ. Шилжүүлэх хүчийг хэмжихдээ шоронд гаднын зүйл, хүч нөлөөлж буйг магадлах хэрэгтэй. Туршилтыг суман шилжүүлэг ба огтлолцлын бүхэлд нь үйлдвэрийн орчинд хийнэ. Бүх шилжүүлэх, түгжих төхөөрөмж угсрагдсан байна. Суман шилжүүлгийн иж бүрдлийг тэгш хавтгайд эсвэл хамгийн их хазайлгасан байдалтай тавьж туршилт явуулна. Суман шилжүүлэг ба огтлолцлын шилжүүлгийн механизмыг ажиллуулна. Ажлын үед шилжүүлэх хүчийг хэмжиж тэмдэглэнэ. Хамгийн их хэмжээг тавьсан

Page 11: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

11

шаардлагатай харьцуулах ёстой. Туршилтыг аль аль чиглэлд 3 удаа хийж гүйцэтгэнэ. Хэмжилт болгоны хооронд суман шилжүүлэг ба огтлолцлыг 2 удаа ажиллуулна. 5.5 Дундын байрлал

Энэ туршилтыг суман шилжүүлгийн иж бүрдэл, хөдөлгөөнт хэсэг бүхий тоонолжийн аль алинд нь хийнэ. Туршилтыг суман шилжүүлгийн хагас иж бүрдэл, суман шилжүүлэг ба огтлолцлыг бүхэлд нь үйлдвэрийн орчинд хийнэ. Шилжүүлэлт, түгжилт, хяналт системийг салгасан байвал зохино. Суман шилжүүлэг ба огтлолцлын тэгш талбайд тавина. Гулсуулагч ивүүр ба шорын хооронд үрэлтийг бууруулсан байвал зохино. Гулсуулах ивүүрийг тослох, эсвэл шорыг ролик дээр тавих аргыг хэрэглэж үүнийг хийнэ. Хөдөлгөөнт хэсгийг онолын дундын байдалд гараар тавина. Хөдөлгөөнт хэсгийг чөлөөт байдалд тавихад тэр нь өгөгдсөн дундын байрлалын хязгаарын дотор байх ёстой. 5.6 Эсрэг хүч

Эсрэг хүчийг шорын үзүүрт хамгийн ойрхон шилжүүлэх байрлалд хэмжинэ. Энэ нь үрэлтийн хүч багатай байна. Гулсуулагч ивүүр ба шорын хоорондын үрэлтийг бууруулсан байвал зохино. Гулсуулах ивүүрийг тослох, эсвэл шорыг ролик дээр тавих аргыг хэрэглэж үүнийг хийнэ. Хэмжилтийг хэрэглэгч нийлүүлэгчийн хооронд тохиролцсон аргаар хийнэ. Суман шилжүүлэг ба огтлолцлын туршилтыг үйлдвэрийн орчинд хийнэ. Суман шилжүүлэг ба огтлолцлын хэвтээ хавтгайд тавина. Туршилтыг 3 удаа хийж хамгийн их үр дүн нь эсрэг хүч болно. 5.7 Сум зүсэгдэх байдал 5.7.1 Ерөнхий

Зүсэгддэг суман шилжүүлэг ба огтлолцлыг үйлдвэрийн туршилт хийх, замын туршилт хийх гэсэн 2 аргаар шалгана. Шилжүүлэлт, түгжилтийн системийг бүрэн угсарч хамтад нь замын туршилт хийнэ. 5.7.2 Үйлдвэрийн туршилт

Туршилтыг нийлүүлэгч, захиалагчийн тохирсон үйлдвэрийн орчинд хийнэ. 5.7.3 Замын туршилт

Хамгийн бага голын ачаалал ( Qmin)–ийг зүсэгдэлтийн хамгийн их Vtr. хурдны нэгэн адил захиалагч тодорхойлно. Энэ тохиолдолд суман шилжүүлэг ба огтлолцлыг замын үе дээр угсарч MNS EN 13232-9 : 2016 стандартын зааврын дагуу эд ангийг нь бүрдүүлнэ.Тусгай огтлол бүхий дугуйтай, голын ачаалал багатай галт тэрэг суман дээгүүр их хурдтай явж болно. Эхний явалтыг 5 км/цаг хурдтай хийнэ. Шилжүүлэгийн механизмын бүх хөдөлгөөнийг шалгасан байвал зохино. Цаашдаа хурдыг 5 км/цаг шатлалтайгаар Vtr 10 км/ц болох хүртэл өсгөнө. Иж бүрэн суман шилжүүлэг ба огтлолцлын (шилжүүлгийн механизм түгжих төхөөрөмжийн хамт ) туршилт бүрийн дараа гэмтэл, хэв гажилт, элэгдэл бүрийг шалгана. суман шилжүүлэг ба огтлолцлыг ажиллуулж түүний бүрдүүлэгч хэсэг бүрийн ажиллагааг шалгана. Зүсэгддэг (зүсэгдэлтийг стандарт үйлдэл гэж үздэг) суман шилжүүлэгт

Page 12: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

12

ямар нэгэн хэв гажилт, гэмтэл согог суман шилжүүлэг ба огтлолцлын шилжүүлэлт, түгжилтийн системд илрэх ёсгүй. Шилжүүлэлт, түгжилтийн системийг туршилтын дараа дотор гэмтлийг үзэхээр задалж салгана. Гэмтэл, энгийн бус элэгдэл бүрдүүлэгч аль ч элементэд илрэх ёсгүй. Зүсэгддэг (зүсэгдэлтийг стандарт бус үйлдэл гэж үздэг ) суманд хэв гажилт суман шилжүүлэг ба огтлолцлын хэсэгт илрэх ёсгүй. Шилжүүлэлт ба түгжилтийн системд үүссэн хэв гажилт, эвдрэлийг туршилтын тайланд тусгана. 6 Хүлээн авах үйл явц 6.1 Ерөнхий Хүлээн авах туршилт гэрээний хэлбэрээс хамаарна. Туршилтын загвараар хүлээн авах бол нийлүүлэгч тусгай хүлээн авах шалгалтаар өөрийнхөө гаргасан бүтцийг баталгаажуулна. Байгаа бүтцийг нийлүүлэх бол зөвхөн стандартаар хүлээн авах шалгалтыг хийнэ. 6.2 Стандарт шалгалт (туршилтын загвараар бус)

Хэрэв захиалагч шаардлагатай гэж үзсэн бол суман шилжүүлэг ба огтлолцлын сайжруулсан бүтцийг хүргэхийн тулд дараах туршилтыг гүйцэтгэнэ.Үүнд:

Дундын байрлалын;

Эсрэг хүчний. Хэрэв хүргэлтэд шилжүүлгийн механизм, түгжих систем багтаж байгаа бол дор дурдсан нэмэлт үзүүлэлтийг шалгах шаардлагатай. Үүнд:

Шилжүүлгийн хүч;

Зохих ёсоор шахаж байгаа эсэх. 6.3 Туршилтын загварын шалгалт Туршилтын загвараар шалгахад доорх шалгалтыг хийнэ. Үүнд:

Ховилын хамгийн бага зай;

Саад;

Улны зай;

Зохих ёсоор шахаж байгаа;

Эсрэг хүч (хэрэв шаардлагатай бол);

Дундын байрлал(хэрэв шаардлагатай бол);

Зүсэгдэх байдал(хэрэв шаардлагатай бол). Хэрэв хүргэлтэд шилжүүлгийн механизм, түгжилтийн систем багтаж байгаа бол доорх үзүүлэлтийг хэмжинэ.

Шилжүүлгийн хүч;

Нягт шахалт (шилжүүлэгтэй). 6.4 Уян хатан байдлын шаардлагыг шалгалт Хэрэв сайжруулсан бүтэцтэй харьцуулах суман шилжүүлэг ба огтлолцлыг гаргах боломжгүй бол шинэ суман шилжүүлэг ба огтлолцлыг туршилтын загвар гэж үзнэ. Одоо байгаа бүтцэд оруулсан өөрчлөлт шинэ макетийн шалгалтыг өөртөө багтаасан байж болно. Ингэхэд хөдөлгөөнт хэсгийн уян хатан байдал (Хэрэв

Page 13: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

13

шилжүүлэлт, түгжилтийн систем өөрчлөгдсөн бол) өөрчлөгдөнө. Туршилтын загварын шалгалт хийхэд дараах тохиолдолд шалгалтыг давтан хийнэ. Үүнд: a) Хөдөлгөөнт хэсгийн уян хатан байдал нэмэгдсэн бол:

Ховилын хамгийн бага зай;

Нягт шахаж байгаа эсэх;

Саад илрүүлэх шалгалт;

Зүсэгдэх байдал (шаардлагатай бол); b) Хөдөлгөөнт хэсгийн уян хатан байдал буурсан бол:

Ховилын хамгийн бага зай;

Нягт шахаж байгаа эсэх;

Эсрэг хүч;

Зүсэгдэх байдал (шаардлагатай бол); ТӨГСӨВ.

Page 14: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

14

А хавсралт (Мэдээллийн)

Саад илрүүлэхэд ашигладаг хэмжээ Шор ба хаших зам төмрийн хооронд саад илрүүлэхэд гол төлөв ашигладаг dgap1 (хяналтын эхний байрлал дахь), dgap2 (металл боловсруулалт хийсэн хэсэг дээрх) хэмжээг А.1 хүснэгтэд үзүүлэв.

А.1 хүснэгт - Саад илрүүлэхэд байнга ашигладаг хэмжээ

Орон dgap1 dgap2

Австри 12 мм

Белги 12 мм

Чех 12 мм

Дани 3 мм шаардлагагүй

Франц < 6 мм ≤ 10 мм

Португал 3 мм 4 мм

Испани

< 1 мм 1)1 < 8 мм 3)3

< 2 мм 2)2 < 10 мм 4)4

Швецар 10 мм 10 мм

Их Британи 12 мм

1) Шинээр угсрахад хэрэгтэй

2) Засварын ажилд хязгаарлалтыг ашиглах

3) Суман шилжүүлгийн 1 цахилгаан мотор+ 1 шорын хяналтын машин бүхий сум

4) Хэд хэдэн суман шилжүүлгийн цахилгаан мотортой

Page 15: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

15

В хавсралт (Мэдээллийн)

Ховилын байнга хэрэглэдэг хэмжээ

Дэлний замд гол төлөв хэрэглэдэг хэмжээ (ff) –г B.1 хүснэгтэд үзүүлэв. B.1 хүснэгт - Дэлний замд гол төлөв хэрэглэдэг хэмжээ

Country ff

Австри 58 мм

Белги 50 мм

Чех 60 мм

Дани 60 мм

Франц 55 мм 1)

58 мм Португал

40 мм Испани

58 мм

Швецар 60 мм

Их Британи Австри

50 мм 2)

60 мм 3)

1) 1435 мм-тэй царигт 2) BS113A FB 3) UIC60

Page 16: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

16

ZA хавсралт (Мэдээллийн)

Стандарт ба “EU Directive 2008/57/EC”-ын үндсэн шаардлага хоорондын харилцан уялдаа

“Directive 2008/57/EC1 “зааврын үндсэн шаардлагад нийцсэн аргачлалыг боловсруулж мөрдөхийн тулд энэхүү Европ стандарт нь стандартын хороо, чөлөөт худалдааны холбооноос CEN/CENELEC/ETSI –нд өгсөн мандатад нийцүүлэн боловсруулагдсан болно. Энэ зааврын хүрээнд холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа наад зах нь нэг гишүүн улсад үндэсний стандарт болж хэрэгжинэ. Ингэхдээ өндөр хурдны суурь бүтцийн ZA.1 хүснэгт, Энгийн төмөр замын суурь бүтцийн ZA.2 хүснэгтэд тус тус заасан энэ стандартын нөхцөлийг мөрдөнө. Стандартын нөхцөлийг чөлөөт худалдааны холбооны дүрэмтэй холбоотой Заавар (Directive)- ын үндсэн шаардлагад нийцүүлэн мөрдөнө.

ZA.1 хүснэгт - Стандарт, өндөр хурдны төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл (2008 оны 03 сарын 19-нд холбооны албан ёсны

сэтгүүлд нийтлэгдсэн), 2008/57/EC Заавар хоорондын харилцан зохицох байдал,

Стандартын зүйл, Техникийн нөхцөлийн бүлэг, хавсралт

“ 2008/57/EC” зааврын зүйл, хавсралт

Тайлбар

4. суурь бүтцийн үйлчлэх хүрээний тодорхойлолт Хавсралт III Үндсэн

4.2.2 Хэвийн цариг шаардлага

4.2.8 Дутуу өндөрлөлт 4. -р зураг төслийн шалгуур 4.2.11.b) Зам төмрийн

1.Ерөнхий шаардлага

налуулга – суман шилжүүлэг ба огтлолцол

1.1 Аюулгүй байдал

Зүйл1.1.1 – 1.1.2 ба

5. Туршилтын арга

4.2.12 суман шилжүүлэг ба огтлолцол

6. Хүлээн авах

1.1.3

4.2.13 Замын эсэргүүцэх чадвар

1.5 Техникийн хувьд зохицох байдал

5.Харилцан ажиллах боломжийг бүрдүүлэгч зүйл

5.3 Бүрдүүлэгч, үзүүлэлт Техникийн шаардлага

5.3.4 суман шилжүүлэг ба огтлолцол

A хавсралт – А.1 хүснэгт

Page 17: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТmrtd.gov.mn/upload/files/EN_13232-4_2016.pdf · суман шилжүүлгийн эд анги бага зэрэг гэмтэж болно

MNS EN 13232-4 :2016

17

ZA.2 хүснэгт - Стандарт, энгийн төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл CR TSI INF( холбооны албан ёсны сэтгүүлд 2011-05-14-нд

нийтлэгдсэн ), “2008/57/EC” Заавар хоорондын харилцан зохицох байдал

Стандартын зүйл, зүйлийн

зүйл

Техникийн нөхцөлийн бүлэг, зүйл, хавсралт

Зохих текст, “2008/57/EC”

зааврын зүйл, хавсралт

Тайлбар

4. Суурь бүтцийн дэд системийн тодорхойлолт

4.2.5 Замын үзүүлэлт 4.2.5.4 Дутуу өндөрлөлт Замын ердийн цариг 4.2.5.7.2 Зам төмрийн налуулга – суман шилжүүлэг ба огтлолцол шаардлага 4.2.6 суман шилжүүлэг ба огтлолцол 4.2.6.1 Түгжилтийн хэрэгсэл 4.2.6.2 Ашиглаж буй суман шилжүүлэг ба огтлолцол, суман шилжүүлэг ба огтлолцлын геометр 4.2.7 Замын үйлчилж буй ачааллыг эсэргүүцэх чадвар 6. Харилцан ажиллах боломжийг бүрдүүлэгчийн үнэлгээ ба дэд системийн EC баталгаа 6.2.4.7 суман шилжүүлэг ба огтлолцлын геометрийн үнэлгээ 6.2.5.2 суман шилжүүлэг ба огтлолцлын замын эсэргүүцлийн Үнэлгээ

Хавсралт III Үндсэн шаардлага 1. Ерөнхий шаардлага 1.1 Аюулгүй байдал Зүйл 1.1.1 – 1.1.2 ба 1.1.3 1.5 Техникийн хувьд нийцэх байдал

Харилцан ажиллах боломжийн техникийн нөхцөл нь түгжилтийн хэрэгслэлийн ишлэлийг заана.Харин илрүүлэх хэрэгслэлийг заахгүй Тусгай зорилгоор богино зам төмөрт ашигладаг зам төмөр, жижиг хэрэгсэл, дэр суман шилжүүлэг ба огтлолцолд жишээ авбал уулзвар тохируулагч, шилжилтийн хавтан, тусгай бүтэц Эдгээр нь харилцан ажиллах боломжийн бүрдүүлэгч хэсэг мөн эсэхийг “ Энгийн Төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл”- ийн § 5.2 (3) –ийн дагуу авч үзэхгүй

4. Зураг төслийн шалгуур

5. Туршилтын арга

6. Хүлээн авах

В хавсралт – 21-р хүснэгт

АНХААРУУЛГА: Бусад шаардлага, холбооны бусад зааврыг энэхүү стандартын хамрах хүрээнд багтах бараа бүтээгдэхүүнд ашиглаж болно.