35
Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг Ховд 2019 МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Page 2: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЧМЭЛ БОЛОН ТООТ ТАЙЛАНГИЙН

ТАЛААРХ МЭДЭГДЭЛ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2019 оны эхний хагас жилийн үйл

ажиллагааны тайлангийн хамрах хугацаа:

2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30 өдөр.

Үйл ажиллагааны тайлан нийлүүлэгч: Захиргаа санхүүгийн албаны

дарга.................................Ц.БЯМБАЦОГТ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга........................ Д.БАТЦЭНГЭЛ

Тайлан хүлээн авагч: Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү

удирдлагын газрын дарга ...................................................................Б.УЯНГА

Танилцсан:

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга..................................Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Ховд хот

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

Page 3: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

АГУУЛГА

НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

1.1. Ерөнхий мэдээлэл:

1.2. Бүтэц зохион байгуулалт, боловсон хүчин хүний нөөцийн талаар:

ХОЁР: ЗОХИОН БАЙГУУЛЖ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААР:

2.1. Удирдлага зохион байгуулалтаар хийгдсэн ажлын талаар

2.2. Зохион байгуулсан зөвлөгөөн, сургалт, семинарын хийгдсэн ажлын үр дүн

2.3. Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны талаар хийгдсэн ажлын үр дүн

ГУРАВ: ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГТАЙ ХАМТЫН

АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:

3.1. Төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хийгдсэн ажлын талаар

3.2. Төрийн байгууллагууд , гадаад дотоод хамтын ажиллагааны талаар

ДӨРӨВ: МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЛААР:

4.1. Төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын талаар

4.2. Мал амьтны эрүүл мэндийн халдварт өвчний талаар авч хэрэгжүүлсэн ажил

4.3. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний талаар

4.4. Мал амьтны шимэгч, халдваргүй өвчний талаар хийгдсэн ажил

4.5. Шимэгч, халдваргүй өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний талаар

4.6. Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар хийгдсэн ажил

4.7. Мал, амьтны эрүүл мэндийн хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын үр дүн

4.8. Мал, амьтны эрүүл мэндийн чиглэлээр дуудлага үйлчилгээгээр хийгдсэн

ажил

ТАВ: ЗАХИРГАА САНХҮҮГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:

5.1 Зохион байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар

5.2. Төсөв санхүүгийн гүйцэтгэл, үр дүнгийн талаар:

5.3. Эд хөрөнгө, эмийн бүртгэл зарцуулалтийн гүйцэтгэл үр дүнгийн талаар

5.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар хийгдсэн ажлын үр дүн

ЗУРГАА: МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОНШИЛГОО,

ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР:

6.1.Төлөвлөлт, зохион байгуулсан ажлын гүйцэтгэл үр дүнгийн талаар

6.2. Нян судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

6.3. ийлдэс судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

Page 4: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

6.4. Шимэгч судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

6.5 Мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

ДОЛОО: СУМ ДАХЬ МАЛ ЭМНЭЛГИЙНТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:

7.1. Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, тархвар зүйн хийгдсэн ажлын үр дүн

7.2. Мал эмнэлгийн хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын үр дүн

НАЙМ: 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙГДСЭН АЖИЛД ӨГСӨН ҮНЭЛЭЛТ

ДҮГНЭЛТ:

8.1. Байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт, дүгнэлт.

8.2. Хяналт, шалгалтанд өгсөн үнэлэлт дүгнэлт.

ЕС: ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ САНАЛ:

9.1. ХХААХҮЯ, МЭЕГ-т тавих санал.

9.2. Аймаг орон нутагт тавих санал.

АРАВ: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /ХАВСРАЛТААР/

10.1. Мал амьтны эрүүл мэндийн алба, Захиргаа санхүүгийн алба, Мал эмнэлгийн

лабораторийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт

АРВАН НЭГ: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ТООН МЭДЭЭ ТАЙЛАН :

/ХАВСРАЛТААР/

11.1. Мал амьтны халдварт өвчний 2019 оны 6 дугаар сарын мэдээ / 1 хуудастай /

11.2. Мал амьтны халдварт өвчний 2019 оны 2 улирлын мэдээ / 1 хуудастай /

11.3. Мал амьтны халдварт өвчний 2019 оны хагас жилийн мэдээ / 2 хуудастай /

11.4. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний 2019 оны 6 дугаар сарын мэдээ

/ 1 хуудастай /

11.5. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний 2019 оны хагас жилийн мэдээ

/ 1 хуудастай /

11.6. Мал амьтны шимэгчтэх өвчний 2019 оны хагас жилийн мэдээ / 2 хуудастай /

11.7. Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээний 2019 оны 6 дугаар сарын мэдээ

/ 5 хуудастай /

11.8. Мал амьтны халдваргүй өвчний 2019 оны хагас жилийн мэдээ / 5 хуудастай /

11.9. Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн 2019 оны 6 сарын мэдээ

/ 2 хуудастай /

11.10 Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн 2019 оны хагас жилийн мэдээ

/ 5 хуудастай /

Page 5: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

11.11. Мал амьтны түүхий эд бүтээгдэхүүн,малын тэжээлийн үзлэг, шинжилгээний

2019 оны 6 сарын мэдээ / 2 хуудастай /

11.12. Мал амьтны түүхий эд бүтээгдэхүүн,малын тэжээлийн үзлэг, шинжилгээний

2019 оны 2 улирлын мэдээ / 3 хуудастай /

11.13. Мал амьтны түүхий эд бүтээгдэхүүн,малын тэжээлийн үзлэг, шинжилгээний

2019 оны хагас жилийн мэдээ / 4 хуудастай /

11.14. Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний 2019 оны хагас жилийн мэдээ

/ 3 хуудастай /

11.15. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 2019 оны хагас жилийн мэдээ

/ 2 хуудастай /

АРВАН ХОЁР: ТОГТООЛ ШИЙДВЭР, АЛБАН ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ:

/ХАВСРАЛТААР/

12.1. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмчийн 01 тоот албан

даалгаврын биелэлт

12.2. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмчийн 613 тоот албан

даалгаврын биелэлт

Page 6: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

ХОВД АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

1.1. Ерөнхий мэдээлэл:

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ Иргэн төвтэй төрийн үйлчилгээний

жил” болгосонтой холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газраас “ Малчинд ойрхон

Мал эмнэлэг” зорилтыг дэвшүүлж, удирдах дээд байгууллагаас гарсан бодлого

шийдвэрийг баримталж, мал эмнэлгийн салбарыг хөгжүүлж шинэ шатанд гаргах, мал

сүргийг эрүүлжүүлэх олон улсад таниулах, ард иргэдийг эрүүл хүнсээр хангах

зорилтын тэргүүлэх чиглэл болгон ажиллав.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхлээд 1 жилийн хугацаанд

мал эмнэлгийн байгууллага нилээдгүй ажлуудыг хийж амжуулаад байна.

Монгол Улсын Засгийн газраас 267 дугаар тогтоол гарч улс аймаг, суманд бүх

шатны мал эмнэлэг байгуулагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс аймгийн Мал

эмнэлгийн газар бүрэн хүчин чадлаараа ажил үйлчилгээгээ явуулж 2019 оны эхний

хагас жилд хийгдсэн ажлынхаа тайланг гаргаж байна.

Монгол Улсын Их Хурлаас “ Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого

“ “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “ Малын эрүүл мэнд үндэсний

хөтөлбөр”,” “Монгол мал” хөтөлбөр, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”,

АУТТГБУХНЧХЦХШТ хууль, “ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудыг батлан

гаргаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл

ажиллагааны хөтөлбөрүүдийг бодлогын баримт бичиг, үндсэн үйл ажиллагаандаа

мөрдүүлж хэвшүүлэн ажиллаж байна.

Аймгийн ИТХ, Засаг даргаас “ Авилга хүнд сурталгүй, Хариуцлагатай Тунгалаг

төр” гэсэн уриалгыг гаргаж бүх шатны төрийн байгууллагууд мөрдөн ажиллаж

байгаа нь онцлог ач холбогдолтой ажил болж байна.

Шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа албан хаагч

нарыг шинэ хууль эрх зүйн хүрээнд ажил үүргээ явуулах ард иргэд малчдад

өөрсдийн тогтолцоо, өөрчлөлт шинэчлэлийг таниулах, түргэн шуурхай үйлчилгээ

үзүүлэх, батлагдан гарсан дүрэм, журмын шийдвэрүүд мөрдөх, төв орон нутгийн

мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил,

Page 7: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

арга зүй удирдлагаар хангах, хувийн хэвшлийн нэгжүүдийг чадавхийг дээшлүүлэх,

үйлчилгээний чанарыг сайжруулах, бодлогын чанартай олон асуудлуудын үйл

ажиллагааны чиглэл болгон ажиллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 01 тоот, ХХААХҮЯ сайдын 01 тоот албан

даалгавруудын хүрээнд төлөвлөгөө гарган 32 ажил зохион байгуулж биелэлт үр дүнг

хугацаанд тайлагнах ажиллахыг зохион байгуулж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж 84 ажил

үйлчилгээ хийхээр үйл ажилгааны төлөвлөгөө батлуулж 10 зорилтыг тавин алба,

тасгуудын хийгдсэн ажлыг нарийвчлан боловсруулан шат дараатайгаар төлөвлөн

зохион байгуулж эхний хагас жилд 56 ажлыг дуусгаж, 66,6 хувийн гүйцэтгэлтэй, мал,

амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил эхний хагас жилийн

байдлаар 1412,9 мянган толгой мал хамруулахаас 904,28 мал хамрагдаж 64 хувийн

гүйцэтгэлтэй байна.

Мал сүргийг дархлаажуулах ажлын хүрээнд эхний хагас жилд Биокоминатын

УТҮГ-аас 10 төрлийн 5209,4 л шингэн, 435,6 мянган тун хатаасан вакциныг нийт

904283 толгой малд хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, угаалга

туулгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Алба тасгуудын ажил үйлчилгээг сар, улирлаар дүгнэж хийгдсэн ажлуудыг олон

нийтэд сурталчлах байгууллагын бүтэц тогтолцоог улам боловсронгуй болгох,

шинийг санаачлах, мал, амьтныг эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эд

бүтээгдэхүүний чанарыг сайжруулах малчдад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх,

нийгмийн шинж чанартай асуудлуудыг түлхүү тавьж 2019 онд өмнөө тавьсан зорилго

зорилтондоо хүрч 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ажиллаж байна.

1.2. Бүтэц зохион байгуулалт, боловсон хүчин, хүний нөөцийн талаар:

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Монгол улсын Засгийн

газрын 267 дугаар тогтоол, ХХААХҮЯ-ны сайдын А/174 дүгээр тушаалаар Ховд

аймгийн Мал эмнэлгийн газар байгуулагдан тус аймгийн 17 суманд мал эмнэлгийн

тасгийг байгуулан ажиллаж байна. Мал эмнэлгийн газар нь Захиргаа санхүүгийн

алба, Мал амьтны эрүүл мэндийн алба, Мал эмнэлгийн лаборатори,17 мал

эмнэлгийн тасаг, хувийн хэвшлийн 50 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэйгээр

аймгийн мал эмнэлгийн салбарын ажил, үйлчилгээг орон нутгийн түвшинд зохион

байгуулан малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт, шимэгчтэх, халдваргүй

Page 8: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн шинэ хууль эрх зүйн

хүрээнд сумдын мал эмнэлгийн тасаг, нэгжүүдийг мэргэжил арга зүйн нэгдсэн

удирдлагаар хангах ажлыг зохион байгуулж байна.

Ховд аймгийн мал эмнэлгийн газарт нийт 52 албан хаагч ажиллахаас 49 албан

хаагч эхний хагас жилд томилогдон ажиллаж байна.

Нийт албан хаагчдын 40 нь төрийн захиргааны албан хаагч, 9 нь төрийн

үйлчилгээний албан хаагч, үүнээс малын их эмч 44, нягтлан бодогч 1, эрх зүйч 1,

бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч зэрэг туслах ажилтан 3, хувийн мал эмнэлгийн

үйлчилгээний 50 нэгжид малын их эмч 27, бага эмч 26 ажиллаж байна.

Ховд аймгийн 17 суманд мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйчийг бүрэн

томилж, 16 суманд улсын байцаагч нарыг тус тус томилон ажиллуулж байна.

ХОЁР: ЗОХИОН БАЙГУУЛЖ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААР:

2.1. Удирдлага зохион байгуулалтаар хийгдсэн ажлын талаар:

Ховд аймгийн мал эмнэлгийн газар нь МАА-н салбарт төрийн бодлого зорилтыг

хэрэгжүүлж, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн ХХААЯ-ны

сайд, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан журам дүрэм, заавар,

стандарт, норм нормативийг орон нутагт сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах,

“Монгол мал үндэсний хөтөлбөр“, Малын эрүүл мэнд үндэсний болон аймгийн дэд

хөтөлбөр, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл

ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, байгууллага, тасгийн үйл ажиллагааг

тогтмолжуулж, албан хаагчдын мэргэжил мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэн, мал,

амьтны эрүүл мэндийг хамгаалах ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлагаар

хангахад бодлого зорилт, үйл ажиллагаагаа чиглүүлэн дараах томоохон ажлуудыг

эхний хагас жилд хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор баталсан 8 журам, 3 жагсаалт,

ХХААХҮ-ийн Сайд, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан 11 журам 2

дүрэм, 1 стандарт, 1 норм норматив, 88 заавар судлан, үйл ажиллагаандаа мөрдлөг

болгон ажиллаж байна.

Үүнээс гадна орон нутагтаа аймгийн Засаг даргын захирамж 3, газрын даргын

тушаал 25, албан даалгавар 1, үйл ажиллагааны журам 6-г боловсруулан гаргаж,

сумын Засаг дарга, мал эмнэлгийн тасаг, нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан, мал

эмнэлгийн газрын албадын үйл ажиллагааны төлөвлөгөө, мал эмнэлгийн тасгийн

Page 9: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

жилийн ажлын төлөвлөгөөг тус тус батлан гаргаж сар улиралаар дүгнэн ажиллаж

байна.

Аймгийн ИТХ-аар баталсан 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний

зардалд Малын эрүүл мэнд аймгийн дэд хөтөлбөрт 30 сая, халдварт өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 10,7 сая, дархлаажуулалтын үр дүнг үнэлэх

серомониторинг шинжилгээнд 8,8 сая төгрөг, Хөшөөт хөгжлийн сангаас 11.5 сая

төгрөгийг тус тус батлуулж, нийт 60.1 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс

шийдвэрлүүлж Засаг даргын захирамжаар хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэн авч,

зорилтот ажлуудыг хийж эхлээд байна.

Байгууллагын дотоод журмаа боловсруулан хамт олны хурлаар хэлэлцүүлэн

батлуулж, Засгийн газрын 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны болон

үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмээр сургалт хийж, ёс зүйн зөвлөл

байгуулан, газрын даргын зөвлөлийн ажиллах журам, байгууллагын ёс зүйн зөвлөл

ажиллах журам, хамтын сангийн журмуудыг шинээр боловсруулан батлаж, үйл

ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна.

2.2 . Зохион байгуулсан зөвлөгөөн, сургалт, семинар, хийгдсэн ажлыг үр

дүн

Эхний хагас жилд оролцсон зөвлөгөөн, сургалт семинарын талаар:

Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны улсын нэгдсэн зөвлөгөөнд газар

албадын дарга нар оролцож зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, 01 тоот албан

даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Мерси Кор ОУБ, МЭЕГ-ын хамтарсан Оролцооны эпидемиологийн арга зүй

эзэмшүүлэх сургалтанд аймгийн МЭГ-ын ЗХӨТАХ мэргэжилтэн, Булган, Үенч,

Чандмань сумын тархвар зүйч нийт 5 албан хаагч мэргэжилтнүүдийг хамруулав.

Мерси Кор ОУБ, ГХБХБГ-тай хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг

бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь LTS-2” төслийн

хүрээнд “Бэлчээрийн газрын чадавх болон даацын зураглал хийх ARC GIS

программ”-ын сургалтанд ӨМТЦБХШҮ хариуцсан мэргэжилтэнг оролцуулж мэдлэг

чадварыг дээшлүүлэв.

“Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсгэгддэг

өвчний тархалтын судалгаа, оношлогооны арга боловсруулах” сэдэвт сургалтанд

лабораторийн ийлдэс судлалын шинжээч, шимэгч судлал молекул биологийн

шинжээч эмч нарыг суралцуулав.

Page 10: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

“Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий

шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын сургалтанд лабораторийн ийлдэс

судлалын шинжээч эмч, шимэгч судлал молекул биологийн шинжээч эмч нарыг Увс

аймаг болон Улаан баатар хотод сургалтанд оролцуулж итгэмжлэлд хамрагдах

бэлтгэл ажлыг хангуулав.

“Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн эрсдлийн тойм судалгаа”

семинарт ариун цэврийн магадлан шинжээч эмчийг суралцуулав.

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөдөө аж ахуйн их сургуульд

зохион байгуулсан “Монгол улсын мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх

мэргэжлийн 1 сарын сургалтанд лабораторийн эрхлэгч эмчийг оролцуулж, тэдний

туршлага судлуулав.

Төрийн албаны зөвлөл, аймгийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан 2 удаагийн

сургалтанд төрийн захиргааны албан хаагч нарыг хамруулж, төрийн албаны шинэ

хууль эрх зүйн орчны чиглэлээр мэдлэг олж авсан.

Мал эмнэлгийн газраас зохион байгуулсан зөвлөгөөн, сургалт, семинарын

ажлын талаар:

Аймгийн мал эмнэлгийн салбарын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2-р

улиралд МЭЕГ-тай хамтран зохион байгуулж шинэ байгууллагын бодлого үйл

ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгуулж, сумдын Мал эмнэлгийн тасаг,

МЭҮН-ийн 100 гаруй эмч нарыг оролцуулав.

Page 11: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

Зөвлөгөөнөөр МАЭМТ хуулийн хүрээнд баримтлах шинэчлэлийн бодлого,

зорилтууд мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлэх болон тулгамдаж буй олон асуудлыг

хэлэлцэж, аймгийн Мал эмнэлгийн газрын даргын албан даалгаврыг баталж, сумын

Мал эмнэлгийн тасаг, Засаг дарга, МЭҮН-ийн захирлуудын хооронд байгуулах

гурвалсан гэрээг байгууллаа.

Гэрээний хавсралтаар 2019 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ,

шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээ, лабораторийн шинжилгээнд

хамрагдах малын тоо, халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг тус тус баталж тасаг

нэгжүүдэд хүргүүлж хамтран ажиллаж байна.

Сумын 17 мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт,

семинарийг 2-р сард зохион байгуулж 2019 онд хийгдэх ажлыг төлөвлөгөөг гаргаж

батлав.

Баруун 10 аймгийн тархвар зүйч мэргэжилтнүүдэд зориулсан газар зүйн мэдээллийн

системийн ARC GIS программын богино хугацааны сургалтыг Ховд аймагт

амжилттай зохион байгуулж, тархвар зүйн зураглалыг хийх чадамжийг дээшлүүлэв.г

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ийн Монгол дахь

төлөөлөгчийн газраас “Шинжлэх ухаанд суурилсан байгаль орчин ба хүний харилцаа

(SNAPP) төслийн хүрээнд “Зэрлэг амьтад ба малд бог малын мялзан өвчнийг хянах”

олон улсын уулзалт, сургалтанд 10 мал эмчийг хамруулж гадаад дотоодын эмч

мэргэжилтэнүүдээс туршлага судлав.

Page 12: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарын үнэмлэх тэмдэгийг олгож,

байцаагчийн эрх үүргийн талаар сургалт зохион байгуулав.

2.3 Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны талаар хийгдсэн ажлын үр дүн

МЭЕГ-ын хэвлэл мэдээллийн албанд холбогдох мэдээллийг өгч, аймгийн

ЗДТГ-н вэб сайт, байгууллагын page хуудсанд нийт 20 ш мэдээлэл тавьсан ба

Ховдын толь сонины 2 дугаарт мал эмнэлгийн салбарын бодлого зорилт, үйл

ажиллагааны чиглэлээр багц мэдээлэл нийтлүүлж, нийт 700 ш сонин, МАЭМТХууль,

мал эмнэлгийн чиглэлээр 5 төрлийн 3600 ш боршур, гарын авлага бэлтгэж ард

иргэдэд хүргэлээ.

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 4 телевиз, 2 сонины газартай гэрээ

байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилан таниулах ажлыг зохион

байгуулж байна.

ГУРАВ. ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГТАЙ ХАМТЫН

АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:

3.1. Төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хийгдсэн ажлын талаар

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Мерси кор ОУБ, НҮБ-ын хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих төсөл, ШХА-ийн Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл, АХБ,

БЗАХН, Бодлого судлалын төв зэрэг төсөл хөтөлбөрийн байгуулагуудтай хамтран

ажиллаж байна.

Ногоон алт малын эрүүл мэнд төслөөс тус аймгийн Мөнххайрхан, Дуут,

Чандмань сумуудад малын маханд эмийн үлдэгдлийг тодорхойлох, МАА-н

бүтээгддэхүүний гарал үүслийн мөшгих тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр төсөл

хэрэгжүүлж хамтран ажиллаж байна.

Мерси кор ОУБ-аас 5 тархвар зүйч мэргэжилтнийг Улаанбаатар хотод

сургалтанд хамруулснаас гадна, 9 суманд мал эмнэлгийн үйлчилгээний зөөврийн

хашаа олгох, мөн бүх суманд малын өвчний оролцооны эпидемиологийн судалгаа

явуулах чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн

газар “Шинжлэх ухаанд суурилсан байгаль орчин ба хүний харилцаа” (SNAPP)

төсөлтэй хамтран зэрлэг амьтан ялангуяа дэдхийд ховордсон монгол бөхөнг бог

малын мялзан өвчнөөс хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулж, цаашид БММ

өвчний эрсдлийн үнэлгээ хийн зураглал гаргах, бүх шатны байгууллагуудад

зөвлөмж өгөх талаар хамтарч ажиллаж байна.

Page 13: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

Ховд аймагт МАА-г хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны

санхүүжилтээр Агропарк байгуулах төслийг эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд

Баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгааны төв байгуулж, мал эмнэлгийн

лабораторийн чадавхийг сайжруулах ТЭЗҮ-ийг хийж байна.

3.2. Төрийн байгууллагууд , гадаад дотоод хамтын ажиллагааны талаар

Аймгийн ИТХ, ЗДТГ, ХӨХБТХ, МХГ, БОАЖГ, ОБГ, ХХААГ, ХНХГСГ, сумдын

ЗДТГ зэрэг төрийн байгууллагуудтай салбарын чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Хөрш зэрэгцээ БНХАУ, ОХУ-ын Мал эмнэлгийн салбарын байгууллагуудтай

хамтын ажиллагаа тогтоох, гэрээ хэлэлцээр хийх эхлэлийг тавилаа.

Сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасгийн дарга, Мал эмнэлгийн

үйлчилгээний нэгжийн захирал нартай гурвалсан гэрээ байгуулж, биелэлт гүйцэтгэл

үр дүнг тооцон ажиллаж байна.

МЭЕГ-ын дарга, Хил хамгаалах ерөнхий газар хооронд хийгдсэн гэрээний

дагуу Хилийн цэргийн 0130 дугаар ангитай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтын

ажиллагаа тогтоов.

Ховд аймагт Мал нядалгааны чиглэлээр ажиллаж байгаа ЛЮ ДИ ДА ХХК-тай

хамтран ажиллах гэрээ байгуулж экспортонд гарах мах махан бүтээгдэхүүнд

шинжилгээ хийхээр шийдвэрлээд байна.

ДӨРӨВ: МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЛААР:

4.1. Төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын талаар

Мал эмнэлгийн газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, 2019 онд хийгдэх

ажлын төлөвлөгөөг батлуулан гүйцэтгэл биелэлтийг сар улирлаар тооцон ажиллаж

байна.

Мал эмнэлгийн газраас зохион байгуулсан салбарын ажилтнуудын нэгдсэн

зөвлөгөөн, сургалт семинарт албаны албан хаагчдыг бүрэн хамруулж 2019 онд мал

эмнэлгийн салбарт хэрэгжүүлэх бодлого зорилтонд тулгуулан мал амьтны эрүүл

мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний ажлуудыг эхний

хагас жилд зохион байгуулан ажиллаа.

Сумдын мал эмнэлгийн тасгийн 2019 онд хийх ажлын төлөвлөгөө

боловсруулан батлуулж, Мал эмнэлгийн газрын даргын тушаалаар 3 дугаар сарын

25-аас эхлэн мал эмнэлгийн хаврын урьдчилан сэргийлэх дархлаажуулалт, мал

эмнэлгийн үйлчилгээг эхлүүлэн ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Page 14: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн

актуудыг иргэд олон нийтэд сурталчлах, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн

үйлчилгээний нэгжүүдийн ажилд зөвлөн туслах, мэргэжил арга зүйн удирдлагаар

хангах, ажилд нь хяналт үнэлгээ хийх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар

томилогдсон ажлын хэсэг болон газрын даргын удирдамж, МЭЕГ-ын даргын нэгдсэн

удирдамжийн хүрээнд эхний хагас жилд 2 удаа бүх сумдаар явж ажиллалаа. Үүнд:

1.Аймгийн ИТХ, ЗДТГ-аас бүх суманд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы

өдөрлөг” арга хэмжээнд салбарын хууль

журам сурталчлан, мал эмнэлгийн

тасгийн үйл ажиллагааг газар дээр нь

үзэж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж

хамтарч ажиллалаа. МАЭМТ хууль болон

мал эмнэлгийн салбарын бодлого зорилт,

үйл ажиллагааг сурталчлах зорилгоор 5

төрлийн 3600 ш нугалбар гарын авлага

хийж, 17 сумын малчид иргэдэд хүргэлээ.

2. МЭЕГ-ын даргын 01 тоот нэгдсэн удирдамжын хүрээнд аймгийн Мал

эмнэлгийн газрын даргын тушаалаар ажлын 2 хэсэг гарч, мал эмнэлгийн урьдчилан

сэргийлэх арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт хийх, МЭТ-ийн ажилд үнэлэлт,

дүгнэлт зөвлөмж өгөх, МЭҮН-үүдийн ажлыг шалгах нэгдсэн удирдамжын хуудсаар

шалган түвшинг тогтоох ажлаар ажиллаж дүн мэдээг хэлэлцэн МЭЕГ-т хүргүүллээ.

Эхний хагас жилийн байдлаар Мал амьтны эрүүл мэндийн албанаас дараах нэр

төрлийн баримт бичиг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангаж ажилласан

байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргаар Малын шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай захирамж

гаргаж бүх аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарт, болон сумдын Засаг дарга

, Мал эмнэлгийн тасгуудад албан тоотоор хүргэж хамтран ажиллаж байна.

2. Мал эмнэлэг ариун цэвэр, ариутгал халваргүйжүүлэлтийн сарын аян зохион

байгуулах тухай засаг даргын захирамж шийдвэр гаргуулж хэрэгжилтийг хангуулж

ажиллав.

3. Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах дэд хөтөлбөрт тусгагдсан орон нутгийн

төсвөөс баталсан хөрөнгийн төсөв, төлөвлөгөөг боловсруулан засаг даргаар

Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэх тухай захирамжыг гаргуулав.

Page 15: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

4. Мал эмнэлгийн арга хэмжээг зохион байгуулах тухай шийдвэрийг газрын даргын

11 тоот тушаал гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

5. Шинээр бий болж байгаа мал эмнэлгийн үйлчилгээ явуулах 2 аж ахуйн нэгжид

газрын даргын тушаал гаргуулж, Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх эрх олгон

ажиллуулж байна.

6. Сумдын мал эмнэлэг, тасгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор газрын

дарга, улсын ахлах байцаагчийн албан даалгаврыг гаргаж, биелэлтийг тооцон

ажиллаж байна.

7. Мал эмнэлгийн дуудлага үйлчилгээнд мөрдөх журам, мал эмнэлгийн яаралтай

тусламжийн иж бүрдэл, дуудлага үйлчилгээний бүртгэлийн журнал, Ховд аймгийн

нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх ашиглах нийтлэг журам, Мал эмнэлгийн газрын

хамтын хуримтлалын сангийн журмуудыг боловсруулан батлууллаа.

8. Гахайн африкийн мялзан өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга

хэмжээний талаар албанаас ажлын хэсэг гаргаж тэмцэх ажлыг зохион байгуулав.

9. Сумдын Мал эмнэлгийн тасгийн 2019 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг

тооцон дүгнэж, МЭЕГ-ын даргын 1, 2 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх

ажлын төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, дотоод хяналтын

төлөвлөгөөнүүдийг гаргаж үр дүнг дүгнэн ажиллаж байна.

10. Мал эмнэлгийн газар, албаны танилцуулгыг гаргаж байгууллагын ажлыг

сурталчилах ажлыг зохион байгуулав.

11. Мал эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрдэл бүрдүүлэх ажлыг хийв.

12. Албаны мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолт-5, Сумын мал

эмнэлгийн тасгийн тархвар зүйч, улсын байцаагч нарын АТТ-2-ыг тус тус

боловсруулж хүргүүлэв.

13. Мал амьтны халдварт өвчний судалгаа, Мал амьтны шимэгч, халдваргүй өвчний

судалгаа, МЭЕГ-ын 01 тоот нэгдсэн удирдамжын судалгаа-6, Хүний нөөцийн

судалгаа, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүдийн сургалтанд хамрагдсан

судалгаа, Ховд аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн судалгаа, Хил

дамжин халдварлах өвчний судалгаа, зарцуулсан хөрөнгө, ХӨУСАХ-нд

зарцуулсан хөрөнгийн судалгаа, Махны экспортын судалгаа зэрэг

судалгаануудыг гаргаж МЭЕГ-т хүргүүлэх ажлыг зохион байгуулав.

14. Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудлыг орон нутагт сурталчилан

таниулах зорилгоор Вэб сайт, Page хуудасны цахим мэдээлэлд 6 удаа мэдээлэл

орууллаа.

Page 16: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

15. УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Малын эрүүл мэнд үндэсний болон

аймгийн дэд хөтөлбөр, аймгийн ИТХ, Засаг даргын тогтоол, захирамж, үйл

ажиллагааны хөтөлбөр, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдийн биелэлт,

шалгуур үзүүлэлтийг тооцон аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллага, албан

тушаалтанд хүргүүлэн ажиллав.

16. “Мал амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах”

журмыг хэрэгжүүлж, сумын мал эмнэлгийн тасгаас сар бүр мэдээг авч, хянан

нэгтгэж сар, улирал, хагас жилээр батлагдсан 8 төрлийн маягтаар 34 удаа

графикт хугацаанд нь цаасаар болон цахим хэлбэрээр Мал эмнэлгийн ерөнхий

газарт мэдээллээ.

Бүртгэлийн вет мэдээ программд халдварт өвчний мэдээг сар бүр шивж

оруулж байгаа болно.

4.2. Мал амьтны халдварт өвчний талаар авч хэрэгжүүлсэн ажил

Энэ оны эхний хагаст тус аймгийн 13 сумын 28 багт 8 төрлийн халдварт өвчний

42 голомтод 177 толгой мал өвчилж, 48 толгой мал хорогдож, 129 толгой мал

эдгэрч, 27 толгой малыг устгасан байна.

Өвчлөлийг өвчин тус бүрээр авч үзвэл:

Галзуу өвчнөөр: Булган, Буянт Чандмань, Мөст, Мөнххайрхан, Ховд,

Эрдэнэбүрэн сумдын 10 багийн 14 голомтонд 32 толгой мал амьтан /үхэр,

хонь, ямаа, нохой/ өвчилж 6 мал, амьтан үхэж, 26 толгой малыг устгасан.

Шөвөг яр: Цэцэг, Үенч, Чандмань, Булган сумдын 5 багт 7 голомтонд 40 ишиг

өвчилж 1 ишиг хорогдож, 39 ишиг эдгэрсэн.

Цусан халдвар: Манхан сумын Баянгол багт 1 голомтонд 8 толгой мал

өвчилж 4 мал хорогдож 4 мал эдгэрсэн.

Сахуу өвчин: Цэцэг, Манхан сумын 3 багт 5 голомтонд 10 адуу өвчилж, 2 адуу

үхэж, 8 адуу эдгэрсэн.

Колибактериоз: Жаргалант, Дөргөн, Ховд, Чандмань сумын 5 багийн 5

голомтонд 54 толгой мал өвчилж, 28 толгой мал хорогдож 27 мал эдгэрсэн.

Хорт салст халуурал: Булган сумын Байтаг багт 1 үхэр өвчилж устгасан.

Сальмонеллёз: Дөргөн, Булган суманд 6 мал өвчилж, 6 мал хорогдсон.

Цахлай: Үенч, Дуут суманд 26 мал өвчилж, 26 мал эмчилж эдгэрсэн байна.

Булган, Буянт Чандмань, Мөст, Мөнххайрхан, Ховд, Эрдэнэбүрэн сумуудад

гарсан байгалийн голомтот зооноз галзуу өвчний эсрэг хариу арга хэмжээг

тухай бүрд нь авч, тухай сумдын Засаг даргын захирамж гаргуулан,

Page 17: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

хязгаарлалтын дэглэм тогтоож, дархлаажуулах, халдваргүйжүүлэх, өвчилсөн

мал амьтдыг устгах арга хэмжээг авч, өвчний голомтыг устгаж, халдварын

тархалтыг таслан зогсоолоо.

4.3. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний

талаар

2019 онд Монгол улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолын дагуу халдварт

өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд улсын төсвийн зардлаар боом, галзуу

өвчний дархлаажуулалтанд 131,9 мянган толгой мал, орон нутгийн төсвийн

зардлаар Дуут хавдар, ДХХ, цусан халдвар, колибактериоз, томуу өвчний

дархлаажуулалтанд 483,3 мянган толгой мал, иргэн, хуулийн этгээдээс санхүүжих

зардлаар Шөвөг яр, сохор догол, сахуу өвчний дархлаажуулалтанд 797,9 мянган

толгой мал нийт 1413,1 мянган толгой мал хамрагдана. Үүний 170.9 мянга нь бод,

1242.0 мянга нь бог мал байна.

Биокомбинат УТҮГ-тай гэрээ байгуулж, нийлүүлэх бүх вакциныг бүрэн хүлээн

авч сумын мал эмнэлгийн тасгуудад олгож, төлөвлөгөөт дархлаажуулалтын ажлыг

гүйцэтгэлээ. Үүнд: Шөвөг яр 374.6 мянган тун, ДХХ 1805.0, Колибактериоз 172.8,

Дуут хавдар 147,5, Галзуу 71.3 Боом 38.4, Цусан халдварт 873.0, Сахуу 519, Томуу

41,5, Сохор догол 1938 л нийт 5209.4 литр шингэн, 435.6 мянган тун хатаасан 121,4

сая төгрөгийн өртөг бүхий вакциныг хүлээн авч мал эмнэлгийн үйл ажиллагаа

эрхэлж байгаа 50 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд хуваарилан ажиллалаа.

Дархлаажуулалтанд 904,3 мянган толгой мал хамрагдаж гүйцэтгэл 64 хувьтай

байна. Гүйцэтгэл бага байгаагийн шалтгаан сохор догол, цусан халдварын вакцины

дархлаажуулалт хийгдэж дуусаагүй байгаатай холбоотойгоос гадна өвөлжилт,

хаваржилт хүндэрч ихэнх сумуудад төл бойжилт муу, хээл хаялт ихтэй байсан мөн

малчид вакцины үнэ, үйлчилгээний хөлс төлөх шинэ нөхцөл байдалтай тулгарсантай

холбоотой болно.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлах төлөвлөгөөт дархлаажуулалтын

гүйцэтгэл:

№ Тарилгын нэр Малын төрөл Төлөвлөгөө Гүйцэтгэл Хувь

1 Боом Бод, бог 60600 52151 86.0

2 Галзуу Бод, бог 71300 48461 68.0

Page 18: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

3 ДХХ Бог 361100 315650 87.0

4 Дуут хавдар Бод 29400 24608 84.0

5 Цусан халдвар Бод,бог 62800 31811 51.0

6 Томуу Бод 8300 3197 39.0

7 Колибактериоз Бог 21600 20602 95.0

8 Сохор догол Бог 388600 100677 26.0

9 Шөвөг яр Бог 374600 291579 78.0

10 Сахуу Бод 34600 15547 45.0

Дүн 1412900 904283 64.0

МАЭМТ хууль, Засгийн газрын 225 дугаар тогтоолын дагуу орон нутгийн

төсвөөс санхүүжүүлэх вакцины үнэ 96,74 сая төгрөгийн 86,4 сая төгрөгийн төлж,

10,34 сая төг үлдээд байна.

Иргэд, хуулийн этгээдээс санхүүжүүлэх шөвөг яр, сохор догол, сахуу өвчний

вакцины үнэ 81,554 сая төгрөгөөс 4,5 сая төгрөгийг төвлөрүүлж төлсөн, үлдсэн 77,05

сая төг төлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай ”, Монгол улсын Засгийн газрын 225

дугаар тогтоолийн дагуу 2020 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга

хэмжээнд хамрагдах малын тоо, шаардагдах вакцин, үйлчилгээний хөлс, вакцины

үнийг шинэчлэн боловсруулж 611803.78 сая төгрөгийн зардал бүхий захиалгыг

хүргүүлэв.

д/д

Хамрагдах малын тоо Вакцины үнэ

/ сая.төг/

Үйлчилгээ

ний хөлс/

сая.төг/

Нийт

зардал Бод Бог Бүгд

Улсын төсвөөс санхүүжих зардал

1 46.0 67.5 113.5 5608.705 19325 24514.38

Орон нутгийн төсвөөс санхүүжих зардал

2 79.7 437.8 517.5 104271.4 214970 319241.4

Иргэн, хуулийн этгээдээс санхүүжих зардал

3 22.9 515.0 537.9 50675.3 217450 268048

Бүгд 146.6 1020.3 1168.9 160555.41 451745 611803.78

Page 19: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

4.4. Мал амьтны шимэгч, халдваргүй өвчний талаар хийгдсэн ажил

Эхний хагас жилийн байдлаар тус аймагт шимэгчтэх өвчнөөр 39932 толгой

мал өвчилж 89 мал хорогдож, 39843 мал эдгэрсэн байна. Үүнийг өвчин тус бүрээр

гаргавал:

Хөх ширхтэх - 24623 мал өвчилж, 45 мал хорогдож, 24578 мал эдгэрсэн.

Шар ширхтэх - 6690 мал өвчилж, 27 мал хорогдож 6663 мал эдгэрсэн

Хачигтах- 8112 мал өвчилж, 3 мал хорогдож, 8109 мал эдгэрсэн

Хүрдтэх – 224 мал өвчилж эдгэрсэн

Эргүү – 39 мал өвчилж, 14 мал хорогдож, 25 мал эдгэрсэн

Мониезиоз – 193 мал, Бабезиоз -17 мал, Гууртах – 33 мал, Параскаридоз – 1

мал өвчилж тус тус эдгэрсэн байна.

Энэ оны эхний 6 сарын байдлаар халдваргүй өвчнөөр 2626 толгой мал өвчилж

486 толгой мал хорогдож 2140 мал эдгэрсэн дүнтэй байна.

2019 оны хавар тус аймгийн Чандмань, Дарви сумдын нутагт бодис солилцооны

хямралаас үүдэлтэй хээлтэй хонины кетоз өвчин илэрч, 405 хонь хорогдож, сумын

мал эмнэлгийн тасаг, нэгж, малчид иргэдэд уг өвчний шалтгаан, эмчилгээ

сувилгааны талаар албанаас дүгнэлт гаргаж хүргүүлэн, эмчлэн сэргийлэх арга

хэмжээ авснаар өвчлөл хорогдол зогссон болно.

4.5. Шимэгч, халдваргүй өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний талаар

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд нийт 507213 мал

хамрагдсанаас угаалганд 101398 мал, туулгалтанд 203343 мал, боловсруулалтын

арга хэмжээнд 202472 толгой мал тус тус хамрагдаад байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан даалгаврын дагуу мал угаалгын

ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх газрын даргын албан тоот, удирдамжын хамт гаргаж,

мал эмнэлгийн тасгуудад хүргүүлсний зэрэгцээ МЭҮН-нээс угаалгын бодисын

захиалга авч, Малчин монгол ХХК-аас гэрээгээр 1тн циприн 7,5 бодисыг захиалан

нийлүүлж байна.

4.6. Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар хийгдсэн ажил

Аймгийн дүнгээр ариутгал халдваргүйтгал түүхий эд хадгалах газар 23093 м2,

малын хашаа 1072 ширхэг 163131 м2, худаг уст цэг 2782 м2 халдваргүйжүүлсэн бүс

цэг 51201 м2, бэлчээрийн талбай 50200 м2, нийт 294078,2 м2 талбайд

халдваргүйжүүлэлт хийгдсэн байна.

Page 20: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

Өвөл, хаврын цас зудын хүндрэлийн улмаас хорогдсон мал, амьтны сэг, зэм

устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх сарын аян зохион байгуулах аймгийн

Засаг даргын А/235 тоот захирамж гаргуулан ажиллаж, энэ ажлын хүрээнд 14950 сэг

зэм устгаж, түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах цэг, зоорь тэжээлийн агуулахын 27800

м/кв, малын хашаа, хороо, мал амьтны тоног хэрэгсэл 44620 м/кв, худаг уст цэгийн

920 м/кв бэлчээрийн талбай 9550 м/кв, устгалын цэг 665 м/кв бүгд 83555 м/кв

талбайд халдваргүйжүүлэлт хийгдлээ.

Гахайн Африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор МЭГ, МХГ-

ын дарга нарын хамтарсан удирдамжийн дагуу гахайн аж ахуй эрхлэгч байгууллага_,

аж ахуйн нэгжид хяналт, ариутгал халдваргүйжүүлэлт хийв.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг Хар ус нууранд 2019

оны 05 дугаар сарын 10-ны өдөр болсон хүчтэй шуурганы улмаас үхсэн олон тооны

малын сэг зэмийг нуураас гаргаж устгах, халдваргүйжүүлэх ажлыг аймгийн онцгой

комиссын шийдвэрээр мэргэжлийн анги байгууллагуудын хамтаар хийж

хэрэгжүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд Буянт сумын 14 өрхийн үхэр 77, адуу 7, хонь 27, ямаа 42,

нийт 153 толгой үхсэн малын хүүр сэгийг нуураас гаргаж нүх ухаж булан заавар

журмын дагуу нийт 500 м2 талбайг шүршиж халдваргүйжүүллээ.

4.7. Мал, амьтны эрүүл мэндийн хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын үр

дүн

Аймгийн төв Жаргалант суманд 3 удаа, нийт 17 суманд 1 удаа хяналт шалгалт

ажлыг гүйцэтгэн зөрчил дутагдалыг арилгуулж, Мал, амьтны эрүүл мэндийг

хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаа. Үүнд:

1. Гахайн африкийн мялзан өвчнөөс урьчилан сэргийлэх зорилгоор тус аймагт

тэжээн үржүүлж ашиглаж байгаа гахайн тооллого хяналтыг явуулж, гахайны аж ахуй

эрхэлж буй 8 иргэн, 3 албан байгууллагын нийт 128 толгой гахайнд эрүүл мэндийн

үзлэг хийж, уг өвчнөөс урьчилан сэргийлэх сэрэмжүүлэг, зөвлөмжийг 12 байгууллага

ААН , хүнсний 4 зах,130 иргэнд хүргэж, гахайн байранд халдваргүйжүүлэлт хийсэн

болно.

2. Аймгийн төвд мал эмнэлгийн эмийн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа 4-н

аж ахуйн нэгжийн эмийн санд хяналт хийж, мал эмнэлгийн эмийн сангийн бүтэц үйл

Page 21: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

ажиллагаа стандартын шаардлагыг үзэж шалган, зөрчлийг илрүүлж, хуулийн

хүрээнд албан шаардлага өглөө. Эдгээр эмийн сангуудад эмийн улсын бүртгэлд

бүртгэгдсэн зөвшөөрөл бүхий нийт 134 нэр төрлийн эм бэлдмэл, 9 нэр төрлийн

тэжээлийн нэмэлтийг худалдан борлуулж байна. Зөвшөөрөлгүй БНХАУ-ын малын эм

худалдаалж байсан 4 иргэний 10 литр керолин 4 ширхэг ивомек бэлдмэлийг хураан

хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Овъёос, хорголжин улаан хивэг, нунтаг улаан хивэг , шар буурцаг зэрэг 4-н

төрлийн тэжээлийг ОХУ-аас импортоор хувь хүн албан ёсны гэрээгүй, дагалдах

бичиг, гарал үүслийн гэрчилгээгүй, тэжээлийн чанарын шинжилгээний бичиг байхгүй

тэжээлийг худалдан борлуулж байгаа зөрчил байна.

3. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 онд Мал эмнэлгийн үйл

ажиллагаанд хяналт тавих нэгдсэн удирдамжын дагуу бүх сумдын МЭҮН-үүдэд

шалгах хуудсаар шалгалт хийхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх арга хэмжээний

гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийв. Шалгалтаар хамрагдвал зохих 51 МЭҮН-с 31,8 хувь

нь А үнэлгээ, 37,6 хувь нь нь В үнэлгээ үлдэх 30,6 хувь нь С үнэлгээ буюу

стандартын шаардлага хангаагүй дүн үзүүлээд байна.

Малын шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор Засгийн газрын 43 дугаар

тогтоолын дагуу 12 суманд 43 хяналтын түр цэгүүдийг тогтоон тухайн сумдын Засаг

даргын захирамжаар баталгаажуулан тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулав.

Сумын Мал эмнэлгийн тасгийн байцаагчдын үнэмлэх, тэмдгийг гардуулан өгч,

холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд хариуцлагатай ажиллах үүрэг чиглэл өгч,

50 МЭҮН-үүдэд мал эмнэлгийн баталгааны тэмдгийг журмын дагуу хийлгэж,

гэрчилгээний хамт олгоод байна.

4.8. Мал, амьтны эрүүл мэндийн чиглэлээр дуудлага үйлчилгээгээр

хийгдсэн ажил.

Ховд аймгийн Дөргөн сумын Агваш баг, Манхан сумын Баянгол багт зэрлэг гахай,

Ховд сумын Буянбулаг багийн нутаг “Хөх сэрхийн салаа” гэдэг газарт аргаль хонь

үхсэн, Чандмань сумын Жаргалант багт хээлтэй хонь олноороо үхсэн, Буянт сумын

Норжинхайрхан багийн иргэн боом өвчний сэжигтэй өвчилсөн гэсэн дуудлаганд

МАЭМА, лабораторийн эмч, мэргэжлтнүүд явж, үзлэг шинжилгээ хийж, холбогдох

арга хэмжээг авч ажиллалаа.

Page 22: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

ТАВ: ЗАХИРГАА САНХҮҮГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:

5.1 Зохион байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар

Мал эмнэлгийн газраас 2019 онд 2 зорилт бүхий 24 ажлын төлөвлөгөөг

батлуулан улирал хагас бүтэн жилээр биелэлтийг нь тооцон ажиллаж хагас жилийн

байдлаар төлөвлөсөн ажлын биелэлт 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан

МЭЕГ-ын хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт болон Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ,

Засгийн газраас гаргасан Мал эмнэлгийн газартай холбоотой заалтуудын жагсаалт

гаргаж төлөвлөн биелэлтийг тооцон ажиллаж байна.

Албан тушаалтны хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын

мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж 17 албан хаагчдын хөрөнгө орлогын

мэдүүлэгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлж хуулийн хугацаанд хянуулж томилгоо

хийгдсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 03 тоот тогтоолын дагуу албан тушаалын

тодорхойлолт болвсруулах мэдээлэл цуглуулах ажлын хэсэг байгуулан ажилласан.

Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд болон нэгжүүдэд ажиллаж байгаа эмч

нарын шагналын судалгааг гаргаж Төрийн дээд болон салбар, аймаг орон нутгийн

шагналд тодорхойлолтыг үе шаттайгаар хүргүүлж байна.

Салбарын тэргүүний ажилтнаар нэг, Аймгийн хүндэт тэмдгээр хоёр, Аймгийн

засаг даргын жуух бичиг 2, Мал эмнэлгийн газрын шагналаар 3 эмчийг тус тус

шагнаад байна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль , Төрийн албаны тухай хууль

тэдгээрийг дагалдаж гарсан ЗГ-ын тогтоол, ЗГ-ын 2019 оны 1дүгээр сарын

хуралдааны тэмдэглэл болон дагаж мөрдөх дүрэм, журам, шийдвэрийг хэрэгжүүлэх

төлөвлөгөө гарган биелэлтийг тооцон ажиллаж байна.

Сумдын тасгуудаас 7 хоног бүр 8 төрлийн мэдээ авч МЭЕГ-т хугацаанд

хүргүүлж тасгуудаас гарсан санал хүсэлтийг холбогдох албан тушаалтанд нь

танилцуулж шийдвэрлэж ажиллсан байна.

Төрийн албаны зөвлөл, аймгийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан 2

удаагийн сургалтанд хамрагдаж батлагдсан журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Page 23: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

Байгууллагын гадна талын хашааг засан 6 м хайсан хашаа барьж, 100 ширхэг

мод тарьж мөн гадна 42м2 авто машины зогсоол, явган хүний зам хийж тохижууллаа.

5.2. Төсөв санхүүгийн гүйцэтгэл, үр дүнгийн талаар:

2019 онд тус байгууллагад 521.9 сая төгрөгийн төсөв батлагдсанаас Мал

эмнэлгийн үйлчилгээнд 331.4 сая төгрөг, байгууллагын үндсэн үйл ажиллагааны

зардалд 189.5 сая төгрөг тусгагдсан.

Батлагдсан төсөв нь байгууллагын тогтмол болон хангамж, бараа материалын

зардал, нормативт зардал урсгал засварын зардалд хүрэлцэхгүй байгаа тул

дутагдаж буй төсвийг тухайн сар бүр МЭЕГ-т уламжлан дараа сарын төсөвт

тодорхой хэмжээний зардлыг нэмэлтээр батлуулан ажиллаж байна. Хагас жилийн

дүнгээр 89.76%-ийн төсвийн гүйцэтгэлтэй ажиллалаа.

Цалин хөлс сарын 33.4 сая төгрөг батлагдсан бөгөөд байгууллагын сарын

цалингийн хэмжээ 38.5 сая төгрөг НДШ 4.7 сая төгрөг буюу сарын дүнгээр нийт 9,8

сая төгрөгөөр дутагдаж эхний хагас жилийн байдлаар 16.6 сая төгрөгийн НДШ-ийн

өр үүсээд байна.

Тээвэр шатахууны зардал хагас жилийн дүнгээр 7.7 сая төгрөг батлагдсанаас

МЭГ болон МЭТ-уудын үйл ажиллагаанд эхний хагас жилийн байдлаар 14.1 сая

төгрөгийн шатахуун зарцуулсан бөгөөд үүсээд байсан 6.4 сая төгрөгийн өрийг МЭЕГ-

т уламжлан зардлыг суулгуулан хагас жилийн байдлаар тээвэр шатахууны өргүй

байна.

Сумдын ЗДТГ-аас сумын мал эмнэлгийн тасагт шилжин ирэх хөрөнгийн

шийдвэрийг сумын ИТХ-ын тогтоол, сумын өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийн

хамт фото зургжуулан нэгтгэж нийт 411.9 сая төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгийг

шилжүүлэн авах шийдвэр гаргуулахаар аймгийн Өмчийн албанд хүргүүлээд байна.

Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн

ИТХ-аар 465,0 сая төгрөг батлуулж эхний хагас жилд 120,0 сая төгрөгийг

санхүүжүүлээд байна. Орон нутгийн төсвөөс санхүүжих 5 төрлийн вакцины үнэ 96.7

сая төгрөгийн 86.4 сая төгрөгийг 16 сумаас авч Био комбинат УТҮГ-ын тоот дансанд

шилжүүллээ. Сумдын МЭТ-уудтай онлайн хурал хийх зорилгоор 0.5 сая төгрөгийн

камер болон төхөөрөмж, 1.1 сая төгрөгийн телевизийг худалдан авч суурлуулан

цахим хурал хийж үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Page 24: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

5.3. Эд хөрөнгө, эмийн бүртгэл зарцуулалтийн гүйцэтгэл үр дүнгийн талаар

Мал эмнэлгийн газар байгуулагдсантай холбогдуулан ХХААГ-аас 232.9 сая

төгрөгийн барилга, байгууламж, 536.1 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 7.9 сая

төгрөгийн тавилга, аж ахуйн эд хогшил, 265.1 сая төгрөгийн машин тоног төхөөрөмж,

компьютер, 138.0 сая төгрөгийн бусад үндсэн хөрөнгө, 36.0 сая төгрөгийн эм ороох

боох материал, 0.1 сая төгрөгийн бичиг хэргийн материал, 9.7 сая төгрөгийн аж

ахуйн материал, 0.02 сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл, 137.0 сая төгрөгийн бусад

хангамжийн материалыг хүлээн авсан.

Хуучин мал эмнэлгийн албаны дансанд байсан хөрөнгөөс актлах эд хөрөнгийг

жагсаалтаар гарган ХХААГ-т үлдээж, бусад эд хөрөнгийг хүлээн авч бүртгэн, өдөр

тутмын орлого, зарлагын гүйлгээг хийж, тайлан тооцоог гарган ажиллаж байна.

17 сумын Мал эмнэлгийн тасгуудад Силвер стэндс ХХК-тай гэрээ байгуулан

гэр интернэт олгож, аймгийн мал эмнэлгийн газарт Юнивишн ХХК-тай гэрээ

байгуулан өндөр хурдны интернет суурилуулан албан хаагчдын ажиллах нөхцөлийг

ханган ажиллалаа.

Мөн байгууллагын лого, туг, хаяг самбар, хаягийг захиалгаар стандартын

дагуу хийлгэлээ.

Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн нийт 170.3

сая төгрөгийн вакциныг Био комбинат УТҮГ-аас 4 удаагийн нийлүүлэлтээр хүлээн

авч сумдын МЭТ-уудад захиалгын дагуу зарлагын баримтаар бүрэн олгосон.

ХХААГ-аас халдваргүйжүүлэлтийн бодис болох хлорын шохой 1550 кг, Hi cop

380 кг, superkill 582 кг-г тус тус хүлээн авч, хаврын халдваргүййжүүлэлтийн сарын

аяны хүрээнд сумын Мал эмнэлгийн тасгуудад хлорын шохой 1401 кг, Hi cop 187 к,

superkill 30 кг-г тус тус зарцуулаад байна.

Бог малын мялзан өвчний вакцин 403 мянган тун шингэлэгчийн хамт

хадгалагдаж байна.

5.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар хийгдсэн ажлын үр дүн

2019 оны хагас жилийн байдлаар Мал эмнэлгийн ерөнхий газарт 10,

бусад байгууллага, сумдын мал эмнэлгийн тасаг, ААН, байгууллага иргэнд

134, нийт 144 албан бичгийг илгээж, хугацаатай 34 албан бичгийн хариуг хугацаанд

нь явуулж хугацаа хоцроосон албан бичиг байхгүй байна.

Page 25: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

Иргэн, ААН, байгууллага болон газрын ажилтнуудаас хандсан өргөдөл,

гомдол нийт 11-ыг хүлээж авч шийдвэрлэсэн. Өөрийн байгууллагын албан

хаагчдаас 7 өргөдөл хүсэлт, үүнээс чөлөө хүссэн 3, ээлжийн амралттай холбоотой

асуудлаар 1, ажлын байр солих асуудлаар 2 ажилд орох хүсэлтээр 1 албан хаагч

хандсан байна. Бусад ААН, иргэдээс хандсан 4 хүсэлтээс ажилд орох тухай 4

хүсэлтийг цаг хугацаанд нь хариуг өгч шийдвэрлэсэн байна.

Газрын даргын нийт 25 А тушаал гарснаас ажлын хэсэг байгуулах тухай 5,

хариуцлага тооцох тухай 2, ажил хариуцуулах тухай 1, бусад цаг үеийн асуудлаар 17

тушаал гарсан байна.

Газрын даргын Б тушаалаар 49 албан хаагчийг мал эмнэлгийн газар болон 17

суманд томилон ажиллуулж байна. Газрын даргын гаргасан тушаалыг тухай бүрд нь

холбогдох албан тушаалтанд танилцуулж нийтэд ил тод мэдээлж байна.

Тайлант хугацаанд Мал эмнэлгийн ерөнхий газраас ирсэн 24 тушаал,

хугацаатай 9, хугацаагүй 18, нийт 27 албан бичиг, бусад байгууллагаас ирсэн

хугацаатай 25, хугацаагүй 84, нийт 109 албан бичгийг эхний хагас жилд хүлээн авч

тухай бүрд нь холбогдох албан тушаалтанд танилцуулж, хугацаатай албан

бичгийн хариуг хугацаанд нь явуулж ажиллалаа.

ЗУРГАА: МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОНШЛОГОО,

ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР:

6.1. Төлөвлөлт, зохион байгуулсан ажлын гүйцэтгэл үр дүнгийн талаар

Мал эмнэлгийн лаборатори нь мал, амьтдын бүх төрлийн өвчнийг оношлох

шинжилгээ хийх, тархалт, халдварлалтын түвшинг тогтоох, тэмцэх арга хэмжээний

үр дүнд үнэлэлт өгөх, малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаа

гаргах,олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцсэн баруун бүсийн

төв лаборатори болж өргөжин хөгжих зорилго тавин ажиллаж байна.

Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий

шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу итгэмжлэлд хамрагдахаар

лабораторийн чанарын гарын авлага болон холбогдох бичиг баримтыг Стандарт

хэмжил зүйн газарт хүргүүлсэн.

Мал, амьтны халдварт боом, цусан халдвар, дотрын халдварт хордлого, иж

балнад, колибактериоз, энтеробактериоз, дуут хавдар, некробактериоз, коккийн

Page 26: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

халдварууд, листериоз, зэрэг бактерийн гаралтай халдварт өвчин оношлож, нян

өсгөвөрлөх, дурандах, нянгийн антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох мөн

вирус судлалын шинжилгээнд эсрэгтөрөгчийг илрүүлэх иммунохромотграфын аргаар

шувууны томуу, галзуу өвчнийг оношлож иммунофлуоресценцын шинжилгээ мал

амьтны халдварт, гоц халдварт өвчнүүдээс мал сүргийг хамгаалах, халдварын

хүрээг тогтоох, эрүүл баталгаажуулах тандалт, шинжилгээ, дархлаажуулалтын үр

дүнг үнэлэх мониторинг шинжилгээ, мал амьтны мах, сүү, түүхий эд бүтээгдхүүний

ариун цэврийн чанарын шинжилгээ , эмийн бодисын үлдэгдлийн шинжилгээ, малын

гадна, дотно шимэгч, цусны паразит, эгэл биетнээр үүсэх өвчин, молекул биологийн

шинжилгээнүүдийг тус тус хийж байна.

Бруцеллёзын шинжилгээг аймгийн хэмжээнд 15,0 мянган хээлтүүлэгч малд, ям

сүрьеэ өвчний шинжилгээнд 6,0 мянган малд, сүүний цагирган урвалын

шинжилгээнд 2,0 мянган малд , бруцеллёзын вакцинжуулалтын дараах мониторинг,

шүлхий, БММ өвчний халдвар илрүүлэх ийлдэс судлалын тандах шинжилгээг тус тус

хийхээр төлөвлөж байна. Шинжилгээний зардлыг орон нутгийн төсөвт суулгаж

батлуулаад байна.

Эхний хагас жилд тус лабораторид нийт 1350 дээжинд шинжилгээ хийгдэж,

35 дээж эерэг, 1315 дээж сөрөг дүн үзүүлсэн.

Аймгийн Засаг даргын А/88 тоот захирамжын дагуу Хөшөөт хөгжил сангийн

хөрөнгө оруулалтаар мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд антибиотикийн

үлдэгдэлийг үзэх 12,1 сая төгрөгийн үнэ бүхий “ReadSensor”, “Premi Test” багаж,

оношлуурыг “Монбиофарм” ХХК-иас гэрээ байгуулан авч ариун цэврийн

шинжилгээнд ашиглаж байна.

Манхан, Дөргөн сумын зэрлэг Гахайн хүүр 4ш , Эрдэнэбүрэн сумын 2 тооны

Аргалын толгой, Цагдаагийн газраас ирүүлсэн нэг тооны Хойлог шувуунд үзлэг

Page 27: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

шинжилгээ хийж шинжилгээний дүгнэлтийг тус тус холбогдох газарт хүргүүлэн

ажилласан.

6.2. Нян судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар:

Эхний хагас жилийн байдлаар 42 мал амьтны эмгэгт эдийн дээжинд нян, вирус

судлалын шинжилгээ хийж, 11 дээж сөрөг, 29 дээж эерэг, 2 дээж шинжилгээнд

тэнцээгүй байна.

Үүнээс Булган,Чандмань, Буянт, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Мөст, Ховд сумын

13 малд галзуу өвчин оношлогдож сорилтын дүнг хүргүүллээ.

Дөргөн сумын зэрлэг гахайн тоорой болон Булган сумын тугалын дээжнээс

сальмонеллёз, Манхан сумын малд цусан халдвар, Дөргөн, Жаргалант, Ховд,

Чандмань сумдын малд колибактериоз өвчний үүсгэгч тус тус илэрч оношлогдлоо.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид дараах 3 дээжийг

баталгаажуулах шинжилгээнд хүргүүлсэн. Шинжилгээний дүнгээр Чандмань сумын

малд колибактериоз, Булган сумын Байтаг багийн тугалын эмгэгт эдийн дээжнээс

хорт салст халуурал өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг илэрсэн байна.

6.3. Ийлдэс судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар:

Ийлдэс судлалын шинжилгээгээр 5 сумын хуц 502, ухна 714, үхэр 85 нийт 1301

малд бруцеллёзын шинжилгээ хийгдээд байна.

Page 28: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

Шинжилгээнд хамрагдсан хуцны 0,01% эерэг, ухны 0,2% нь эерэг, 85 үхэр сөрөг

дүн тус тус үзүүллээ.

Ховд аймгийн мал сүрэгт шүлхий, БММ өвчний халдвар буй эсэхийг тандан

илрүүлэх, түүний халдваргүй болохыг нотлох зорилтот тандах шинжилгээг Улсын

мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой байгуулсан гэрээний дагуу Алтай,

Чандмань, Зэрэг сумын 6 багийн 45 өрхийн 675 малаас цусны дээж авах ажлыг

зохион байгуулав.

№ Сумын нэр Багийн нэр Малын төрөл

Нийт дээж Бяруу Төлөг Борлон

1 Алтай Барлаг 35 35 35 105

Бодонч 40 40 40 120

2 Чандмань Тахилт 40 40 40 120

Талын булаг 35 35 35 105

3 Зэрэг Гүвээ 40 40 40 120

Бураа 35 35 35 105

НИЙТ 225 225 225 675

Оношлуур цомог ирээгүйгээс шинжилгээ хүлээгдэж байна.

6.4. Шимэгч судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар:

Шимэгч судлалын шинжилгээнд Жаргалант, Мянгад, Дарви, Дөргөн, Мөст

сумын янгир, адуу, ямаа, хонины 7 дээж ирснээс Дөргөн сумын хонь, ямааны баасны

дээжнээс нематодирийн өндөг илэрч бусад дээжнээс гельминтийн өндөг илрээгүй

байна. Янгир ямаа ценуроз өвчнөөр өвчилсөн болохыг оношлож, аймгийн БОАЖГ-т

мэдээлэв.

Page 29: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

6.5. Ариун цэврийн магадлан шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар:

Аймгийн дүнгээр мах, махан бүтээгдэхүүн 107093 кг, сүү сүүн бүтээгдэхүүн 16720

кг, арьс шир 12452 ш, ноолуур 3440 кг, өлөн 6800, малын тэжээл 11700, мал амьтан

9994 толгой үзлэг шинжилгээнд орж махны 1834 дээж, сүүний 458 дээж, өлөн 40

дээж, тэжээлийн 61 дээж лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна.

Шинжилгээгээр эерэг буюу ариун цэврийн шаадлага хангаагүй дүнтэй дээж илрээгүй

болно.

Боом өвчин илрүүлэх асколын MNS4370-96 стандартын дагуу 161 дээжинд

шинжилгээ хийхэд сөрөг дүн үзүүлсэн байна.

ДОЛОО: СУМ ДАХЬ МАЛ ЭМНЭЛГИЙНТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:

7.1. Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, тархвар зүйн чиглэлээр хийгдсэн

ажлын үр дүн

Тус аймгийн 17 сумын мал эмнэлгийн тасагт тасгийн дарга тархвар зүйч

мэргэжилтэн 17, улсын байцаагч 16, нийт 33 малын их эмч, мэргэжилтэн томилогдон

ажиллаж байна.

Мал эмнэлгийн тасгуудаас 14 тасаг сумын ЗДТГ-ын байранд, 3 сумын тасаг

Ногоон алт төслийн байранд орж ажил үүргээ гүйцэтгэж байна.

“Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль, Засгийн газрын тогтоол, МЭЕГ-н

даргын албан даалгаварууд, холбогдох дүрэм заавар, журам, аймаг, сумдын Засаг

даргын захирамж, МЭГаас гаргасан удирдамж, МХГ болон холбогдох газруудтай

хамтран гаргасан удирдамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дараах арга

хэмжээг зохион байгуулж ажиллаа.

Шинээр гаргасан тархвар зүйн судалгаанд үндэслэн халдварт өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2019 онд хэрэгжүүлэх сумдын төлөвлөлт,

хэрэгжилтийг хангуулан төлөвлөгөөт тарилгыг хугацаанд хэрэгжүүлж ажлын

гүйцэтгэл хагас жилийн байдлаар 64 хувьтай байна. Гүйцэтгэлийн хувь бага байгаа

нь сохор догол, цусан халдварт оройтож ирсэн, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой

ямаа хээл хаяснаас шөвөг ярын гүйцэтгэлд нөлөөлсөн болно.

Халдварт өвчний тархвар зүйн судалгаа, малчдын захиалгад үндэслэн

Засгийн газрын 225-р тогтоолын зардлын ангилалын дагуу 2020 оны халдварт

өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний захиалгыг сумдаас авч нэгтгэн МЭГ-

ын даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж аймгийн Засаг даргаар

баталгаажуулан МЭЕГ-т хүргүүлэв.

Page 30: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

“Мал, амьтын эрүүл мэндийн тухай” хууль, Засгийн газрын 225-р тогтоол, мал

эмнэлгийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга

хэмжээний тухай аймаг, сумдад хэлэлцүүлэг, зөвөлгөөн, бусад арга хэмжээнд

асуудал оруулж сурталчилан ажиллаа.

Дээрх арга хэмжээүүдийн үеэр болон мал эмнэлгийн арга хэмжээний тухай

сурталчилгааны материал 1200 гаруйг тараав.

Сумдын тархвар зүйч нар суманд зохион байгуулагдаж байгаа зөвлөгөөн,

уулзалт, багийн хурлуудад оролцож гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх 6800 гаруй боршур бэлтгэн малчид, иргэдэд хүргүүлэн ажиллалаа

МЭЕГ-н даргын албан даалгаварын хүрээнд 17 сумдын сүргийн эрүүл

мэндийн үзлэгийг явуулах удирдамж гарган ажлын гүйцэтгэл 30 хувьтай буюу 2500

малчин өрхийн мал сүргийг хамруулаад байна.

Гоц халдварт шүлхий, бог малын мялзан, африкийн гахайн мялзан, зоонозын

халдварт боом, бруцеллёз, галзуу зэрэг өвчний үзүүлэн тараах материал бэлтгэн

голомтын бүс нутгийн малчин, иргэдэд давхардсан тоогоор 820 иргэнд хүргэж, Буянт,

Жаргалант сумдын боомын голомтын бүсэд анхааруулах тэмдэг байрлуулан малчин,

мал бүхий иргэдийг буулгахгүй байх талаар аймаг, сумдын Засаг даргын захирамж

гаргуулан 150 гаруй мэдэгдэх хуудас хүргүүлэн хэрэгжилтыг ханган ажиллалаа. Мөн

боомын голомтын болон сэжигтэй бүсийн мал сүргийг 6-р сард багтаан 100 хувь

дархлаажуулалтын арга хэмжээнд хамрууллаа.

Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх зорилгоор орон нутгийн удирдлага, ард иргэдэд

мал эмнэлгийн ажил үйлчилгээний чиг үүргийг ойлгуулснаар орон нутгийн хөгжлийн

сангийн хөрөнгөөр 5 суманд мал угаалгын суурин ванн, барихаар зураг төсвийг

гаргуулж 118,0 сая төгрөг төсөвт суулгуулан мал угаалгын ванн барих ажлыг

шиидүүлээд байна.

7.2. Мал эмнэлгийн хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын үр дүн

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль,түүнийг дагалдан гарсан журам,

заавар, стандартын хэрэгжилтийг хангах, МЭЕГ-ын даргын Мал эмнэлгийн үйл

ажиллагаанд хяналт тавих ажлын 01 тоот нэгдсэн удирдамжаар өгөгдсөн үүрэг

чиглэлийн дагуу мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар нь мал амьтны

шилжилт хөдөлгөөн, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл аюулгүй

байдлыг хянан баталгаажуулах, мал эмнэлгийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга

хэмжээний гүйцэтгэлийг хангуулах, малын эм бэлдмэлийн хэрэглээ, МЭҮН-ийн

Page 31: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

стандартыг шалгах, хуулийг сурталчилан таниулах чиглэлээр дараах ажлуудыг хийж

гүйцэтгэлээ.

1. Гэрээт мал эмнэлгийн нэгжүүдийн дархлаажуулалт вакцины гүйцэтгэл угаалга

халдваргүйтгэлийн хяналтыг сумын мал эмнэлгийн тасгууд 3 удаа, аймгийн мал

эмнэлгийн газраас 2 удаа гүйцэтгэн ажиллалаа. Малчин өрхийн эрүүл эрүүл

мэндийн дэвтрийг шинээр 8250 өрхөд олгож, 2800 ш мал эмнэлгийн гэрчилгээг

МЭҮН-үүдэд хуваарилан олгоод байна.

2. Мал амьтны шилжилт хөдөлгөөний хяналт, бүртгэл судалгааг өөрийн аймаг

суманд 79743 малд, гадагшаа өөр аймаг сумын нутагт отор нүүдэл хийсэн

45147 малд сүргийн эрүүл мэндийн үзлэг хийж, бүртгэн хяналт тавьж

ажилласан байна.

3. Байгалийн гамшигт нэрвэгдэн хорогдсон 2 сумын12 иргэний 332 толгой малын

сэг зэмэнд устгалын акт бичиж ажиллаа.

4. Адуу 14, үхэр 58, хонь 22, ямаа 84 толгой амьд мал, адууны 5975кг мах, үхрйин

мах 33098 кг, тэмээний мах 8050 кг, хонины мах 11496 кг, ямааны мах 15325 кг,

гахай 150 толгой, дайвар бүтээгдэхүүн 1533 кг-д тус тус гэрчилгээний

баталгаажуулалтыг хийн хяналт тавьж олгосон байна.

5. Мал амьтны халдварт өвчин, байгалийн голомтот халдварт өвчнөөс урьчилан

сэргиилэх ажлын хүрээнд нийт 14950 малын сэг зэмийг устгуулан 83555м2

талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн хяналт хийж, акт үйлдлээ.

6. Мөн 8525 ширхэг арьс ширэнд гарал үүслийн гэрчилгээний баталгаажуулалт

хийжээ.

7. Хууль журам сурталчлах, зөвлөн туслах үйлчилгээг 1638 хүнд хүргэж

ажилласан байна.

НАЙМ: 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙГДСЭН АЖИЛД

ӨГСӨН ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ:

8.1. Байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт, дүгнэлт

Тус газар нь 2019 оны эхний хагас жилд Мал эмнэлгийн салбарын хууль эрх

зүйн шинэчлэлийн хүрээнд орон нутгийн түвшинд МЭЕГ-н даргатай байгуулсан үр

дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан болон зорилтот ажлуудыг

зохих түвшинд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай 4 ангийн 84 ажил үйлчилгээ зохион

байгуулахаар гэрээ байгуулж 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөсөн 56

Page 32: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

ажлын гүйцэтгэж, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 100 хувь хэрэгжсэн гэж

дүгнэлээ. Энэхүү тайлант хугацаанд мал эмнэлгийн байгууллагын тавьсан зорилт

“Малчинд ойрхон Мал эмнэлэг”, Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар

хүртээмжийг дээшлүүлэх, мал, амьтны өвчингүй тайван байдлыг хангах,

бүтээгдэхүүнийг ариун цэвэр аюулгүй байдлыг хангах, аливаа өвчнөөс урьдчилан

сэргийлэх, тэмцэх, технологит хугацаанд үр дүнтэй гүйцэтгэх, хяналтыг

тогтмолжуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мал, малчинд чиглэсэн ажлуудын

зохион байгуулалтын үр дүнд нийгэмд тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэж үр

дүнтэй ажил үйлчилгээнүүд эхний хагас жилд хийгдсэн гэж үзлээ.

2019 оны эхний хагас жилд мал, амьтны халдварт болон халдваргүй, паразит

өвчин урд онтой харьцуулахад 15 хувиар буурсан байгаа нь Мал эмнэлгийн

үйлчилгээний чанар сайжирч, мал эрүүлжүүлэх ажил хангалттай Ховд аймагт

явагдаж байна гэж үзэж байна.

МАЭМХТ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сум багийн түвшинд уг

хуулийг сурталчилах шинээр гарсан дүрэм, журам, заавруудыг үйл ажилгаандаа

хэвшүүлэх хуулиар олгогдсон эрх үүргийг сайтар хангуулах, анхан шатны нэгжийн

эмч нарыг чадавхижуулах, мэдлэг боловсролыг сайжруулах нь нэн чухал

шаардлагатай байна гэж үзлээ.

Мал эмнэлгийн байгууллага нь төрийн захиргааны байгууллага болсонтой

холбогдуулсан төрийн албаны шинэ хууль эрх зүйн орчинд захирагдаж, төрийн

жинхэнэ албан хаагчын эрх үүргийг дагаж мөрдөж ажиллах нь зүйтэй байна.

Сум дахь Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг цогц байдлаар авч үзэж

ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, тэдгээрийн ажил үүргийг эрчимжүүлж,

нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай байгаа нь энэхүү тайлант хугацаанд

хийгдсэн ажлын үр дүнгээс харагдаж байна.

Иймд сумын Мал эмнэлгийг маш богино хугацаанд чадваржуулах ажлыг

яаралтай бүх шатанд онцгойлон анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна

гэж дүгнэлээ.

Аймгийн Мал эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг цаашид шинэчлэн

боловсронгуй болгон зарим төрлийн албан тушаалуудыг нэмэгдүүлэх, өөрөөр

хэлбэл нярав, бичиг хэрэг салгах, халдваргүй шимэгчтэх өвчин, эмийн асуудал

Page 33: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

хариуцсан мэргэжилтнүүдийг салгах, дотоод сүлжээ хариуцсан ажилтантай болох,

лабораторийн шинжилгээний хүрээг өргөжүүлж, шинжээч эмчийн орон тоог нэмэх

зэрэг ажил үүргийн хувиаруудыг зөв оновчтой болгох нь өнгөрсөн 6 сарын хугацаанд

хийгдсэн ажлын үр дүнгээс харагдаж байгаа тул яаралтай бүтцийн өөрчлөлт хийх

шаардлагатай гэж үзэж байна.

8.2. Хяналт, шалгалтанд өгсөн үнэлэлт дүгнэлт

МХЕГазар, МЭЕГ-ын даргын мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран,

ажиллах гэрээ МХЕГ-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 01 ны өдрийн А/69

тушаалын дагуу мал эмнэлгийн улсын байцаагчийн эрхийг 2019 оны 05 дугаар сарын

17 ны өдөр томилогдон ажиллаж байгаа аймаг, сумын 18 байцаагчид олгож, үнэмлэх

тэмдгийг гардуулснаар хуулийн хүрээнд байцаагчийн эрх үүргийг хэрэгжүүлэн

ажиллах боломжтой болсон.

Эхний хагас жилийн байдлаар зүүн болон төвйин бүсийн аймгуудаас малын

шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж 1, ариутгал

халдваргүйтгэл хийх сэг зэм устгах сарын аян зохион байгуулах аймгийн Засаг

даргын захирамж 1, шилжилт хөдөлгөөний хяналтын цэг тогтоох сумын Засаг даргын

захирамж 12, суманд ариутгал хадваргүйтгэл сэг зэм устгах ажлыг зохион

байгууллах ажлын хэсгийн захирамж 17-г тус тус гарган гүйцэтгэлд нь хяналт тавин

үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна.

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хугацаатай албан шаардлага 4,

мал эмнэлгийн устгалын акт 1, байцаагчийн дүгнэлт 3-г гаргаж ажилласан байна.

Цаашид мал эмнэлгийн хяналтыг өндөржүүлэх, чанартай явуулахад анхаарч

байцаагчийн унааны асуудалд анхааран зарим сумдын ХАА-н тасагт байгаа

мотоциклийг авч өгөх, албан ажлын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг яаралтай

шийдвэрлэх шаардлагатай байна.

ЕС: ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ САНАЛ:

9.1. ХХААХҮЯ, МЭЕГ-т тавих санал.

Цаашид салбарын бодлого зорилтыг оновчтой хэрэгжүүлэх, орон нутгийн мал

эмнэлгийн бүх шатны байгууллагыг бэхжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж байгаа

дараах асуудлуудыг шийдвэрлэх саналуудыг уламжилж байна. Үүнд:

Page 34: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

1. Ховд аймгийн мал эмнэлгийн газрын оффисийн барилга барих нэн тэргүүний

шаардлага байна. Одоо тус газар нь мал эмнэлгийн лабораторид байрлаж

албан ажлаа явуулж байна. Өрөө байрны хүрэлцээ, хөдөлмөрийн эрүүл ахуйн

шаардлага хангахгүй байна.

2. Мал эмнэлгийн лабораторийн барилга 1969 онд ашиглалтанд орсон 50 жил

ашиглаж байгаа, энэ хугацаанд их засварт ороогүй, одоо халаалт, бохирын

шугам элэгдэж, барилгын ерөнхий чанар маш муудсан тул их засвар хийж

цаашид баруун бүсийн төв лаборатори болгон өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй

шаардлага байна.

3. Аймгийн мал эмнэлгийн лабораторид ашиглаж байсан 1960-оноос хойш

үйлдвэрлэгдсэн, одоо оношлогоо шинжилгээнд ашиглах боломжгүй эм 100

гаруй нэр төрлийн урвалжуудыг акталж устгах эрх зүйн зохицуулалт

шаардлагатай байна.

4. Мал амьтны гоц халдварт болон хил дамжин халдварлах өвчнөөс урьдчилан

сэргийлэх зорилгоор Булган сумын Ярантын хилийн боомтод мал эмнэлгийн

хорио цээрийн орон тооны байгууламж бий болгож ажиллуулах.

5. Сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч болон улсын байцаагчдын

цалингийн ялгаа, зөрүүг арилгах, ойртуулах шаардлага зүй ёсоор тавигдаж

байна.

10-с дээш жил ажилласан тархвар зүйч мэргэжилтэн, 1 жил ажиллаагүй улсын

байцаагчаас 2 дахин бага зэрэглэлээр цалинжиж байна.

6. Суманд ажиллаж байгаа хувийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл

ажиллагааг сайжруулах төрийн бодлого зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байна.

Хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн эмч нар насжилт өндөр болж, эдийн

засгийн чадамжгүй, стандарт хангаж ажиллах боломжгүй болж байна.

7. Бүх шатанд ажиллаж байгаа малын эмч мэргэжилтнүүдийг үе шаттай давтан

сургаж чадавхижуулах шаардлагатай байна.

8. Сумдын мал эмнэлгийн тасгийг албан ажлаа хэвийн явуулах, тавилга эд

хөрөнгө, техник хэрэгслээр хангах.

9. Шөвөг яр, сохор доголын вакцины илүүдэл үлдэгдлийг хэрхэн шийдвэрлэх

албан ёсны шийдвэр гаргах.

10. Цалин хөлс сарын 33.4 сая төгрөг батлагдсан бөгөөд байгууллагын сарын

цалингийн хэмжээ 38.5 сая төгрөг, Ажил олгогчоос төлөх Нийгмийн даатгалын

шимтгэл 4.7 сая төгрөг болж хагас жилийн дүнгээр 19.6 сая төгрөгийн НДШ-

Page 35: МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС …vet.khovd.gov.mn/wp-content/uploads/2019/08/hagas_jil_2019.pdf · Аймгийн ИТХ-аар баталсан

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг

Ховд 2019

ийн өр төлбөр үүсээд байгаа тул 7 сараас эхлэн цалингийн санг 9.8 сая

төгрөгөөр нэмэгдүүлэх.

11. Байгууллагын тогтмол болон урсгал үйл ажиллагааны зардал болох гэрэл

цахилгаан 484,700 төгрөгөөр дутагдаж буй тул 750,000 төгрөг, Түлш

халаалтын зардал 692,750 төгрөгөөр дутагдаж буй тул 2,892,750 төгрөг, бичиг

хэргийн материалын зардал 628,400 төгрөгөөр дутагдаж буй тул 1,256,600

төгрөг, Тээвэр шатахууны зардал 1,711,000 төгрөгөөр дутагдаж байгаа тул

2,994,300 төгрөг, Багаж техник хэрэгсэл сард 534,600 төгрөг, Урсгал засварын

зардал сард 291,600 төгрөг, бага үнэтэй түргэн элэгдэх зардал 175,000 төгрөг,

Нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардлыг сард 145,800 төгрөгөөр тус бүр

нэмэгдүүлэх санлыг тус тус хүргүүлж байна.

12. Мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн үнэ тарифийг тогтоон баталж өгөхийг

уламжилж байна.

9.2. Аймаг орон нутагт тавих санал.

1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг Мал

эмнэлгийн байгууллагаар дамжуулан олгох асуудлыг шийдвэрлэх.

2. Шимэгчтэх өвчний хөтөлбөр төлөвлөгөөг 3 дугаар улиралд багтаан аймгийн

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж өгөхийг уламжилж байна.

ТАЙЛАН БИЧСЭН:

ЗАХИРГАА САНХҮҮГИЙН

АЛБАНЫ ДАРГА Ц.БЯМБАЦОГТ