302
ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТ (Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гарын авлага) Улаанбаатар хот 2019 он

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

  • Upload
    others

  • View
    79

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

1

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТ

(Гамшгаас хамгаалах улсын хяналтынбайцаагчийн гарын авлага)

Улаанбаатар хот 2019 он

Page 2: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

Японы Засгийн газрын Ядуурлыг бууруулах Япон санАзийн хөгжлийн банк

"Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл GRANT9187-MON" төслөөс санхүүжүүлэв.

Эмхэтгэсэн: А.Алтансүх

Хянан тохиолдуулсан: Б.Мандахгэрэл

Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Ч.Наранцацрал

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн хуудас:

Хэвлэсэн тоо: 200

Page 3: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

3

ГАРЧИГ

Нэг. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хууль

Гамшгаас хамгаалах тухай хууль

Галын аюулгүй байдлын тухай хууль

Улсын нөөцийн тухай хууль

Зөрчлийн тухай хууль

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль

Хоёр. ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР БАТЛАГДСАН ДҮРЭМ,

ЖУРАМ

Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам

Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам

Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам

Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг

зохицуулах журам

Улсын онцгой комиссын ажиллах журам

Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам

Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх

үйл ажиллагааны журам

Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам

Ус цаг агаар, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаар урьдчилан

сэргийлэх мэдээ дамжуулах журам

Ган, зудын байдалд үнэлгээ хийх журам

Гурав. ШАДАР САЙДЫН ТУШААЛААР БАТЛАГДСАН ЖУРАМ,

ЗААВАР

Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм

Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчид эрх

олгох, сунгах, цуцлах журам

Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар

Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө

боловсруулах заавар

Гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөө боловсруулах заавар

Аж ахуй нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах

заавар

5

18

41

54

60

67

69

72

76

80

85

90

93

99

106

116

120

127

130

145

157

162

201

209

215

Page 4: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

4

Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам

Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийн заавар

Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам

Дөрөв. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам (хэсэгчлэн

авав)

Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам

Тав. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН

ТУШААЛААР БАТАЛСАН ЖУРАМ, ЗААВРУУД

Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг зохион байгуулах,

үнэлэх журам

Химийн ослын үед ажиллах заавар

Химийн хорт болон аюултай бодисын гарч болзошгүй ослын үед

ажиллах төлөвлөгөө боловсруулах заавар

Байцаагчийн эрх зүйн баримт бичгийн загвар, зөвлөмж, аргачлал

219

224

243

246

255

259

269

279

286

Page 5: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

5

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн

захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж2.1.Монгол Улсын төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж нь энэ хууль

болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.3 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тогтолцоо, хүрээ

3.1.Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид "мэргэжлийн хяналт" гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.

3.2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна.

3.З.Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

31 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт31.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 31.1.1."хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл

ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг;

31.1.2."хяналт шалгалтын арга, хэлбэр" гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг;

31.1.3."хяналт шалгалтын бүртгэл" гэж хийсэн хяналт шалгалт бүрийг зохих журмын дагуу мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг.

Page 6: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

6

(Дээрх 31 дүгээр зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)4 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын зарчим

4.1.Төрийн хяналт шалгалт (цаашид "хяналт шалгалт" гэх) хийхэд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх;

4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;

4.1.3.хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахгүй байх;

4.1.4.шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах;

4.1.5.хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх;

4.1.6.хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх;

4.1.7.хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх.

(Дээрх 4 дүгээр зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)

5 дугаар зүйл.Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам5.1.Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид "хяналт

шалгалтын байгууллага" гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна.

5.2.Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

5.2.1.он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар; 5.2.2.шалгалтын зорилго, үндэслэл; 5.2.3.шалгалтын төрөл, арга, хэлбэр; 5.2.4.шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага,

иргэн, объектын нэр; 5.2.5.шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч; 5.2.6.шалгалт эхлэх болон дуусах хугацаа; 5.2.7.өмнө хийсэн шалгалтын талаархи мэдээлэл.5.3.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар

ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж

Page 7: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

7

болно.5.4.Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж,

түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно.5.5.Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн

бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно.

5.6.Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ.

5.7.Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.

5.8.Шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно.

5.9.Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:

5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал; 5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт; 5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт.5.10.Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж

баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана.

5.11.Улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна.

5.12.Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ. Байгаль орчны хяналтад энэ хэсгийн заалт хамаарахгүй.

5.13.Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана.

5.14.Хийсэн хяналт шалгалтын талаархи мэдээллийг тухай бүр хяналт шалгалтын бүртгэлийн нэгдсэн санд оруулна.

5.15.Хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан, хяналт шалгалтын ажилд оролцсон бусад этгээд хяналт шалгалтын явцад авсан мэдээллийг өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

Page 8: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

8

5.16.Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна.

5.17.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтын байгууллага хийсэн хяналт шалгалтынхаа дүнг эцэслэн гаргасны дараа ажлын 10 өдрийн дотор олон нийтэд нээлттэй болгоно.

5.18.Улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд шалгуулагч этгээд хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд болон мэргэжлийн хяналтын төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороонд гомдол гаргах эрхтэй.

(Дээрх 5 дугаар зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)

51 дүгээр зүйл.Төлөвлөгөөт хяналт шалгалт51.1.Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд

хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ.

51.2.Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана.

51.3.Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа болон санхүүгийн хяналт шалгалт хамаарахгүй.

51.4.Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.

(Дээрх 51 дүгээр зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)52 дугаар зүйл.Төлөвлөгөөт бус хяналт шалгалт

52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.

52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.

52.3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ.

52.4.Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй.

Page 9: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

9

52.5.Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно.

(Дээрх 52 дугаар зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)53 дугаар зүйл.Гүйцэтгэлийн шалгалт

53.1.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна.

53.2.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ.

53.3.Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

(Дээрх 53 дугаар зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)54 дүгээр зүйл.Хяналт шалгалтын объектын эрсдэлийн ангилал

54.1.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, үр дагаврыг харгалзан хяналт шалгалтын объектын эрсдэлийг бага, дунд, их хэмжээний гэж ангилна.

54.2.Энэ хуулийн 54.1-д заасан эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг Засгийн газар тогтооно.

54.3.Энэ хуулийн 54.2-т заасан шалгуур, үзүүлэлтийг үндэслэн эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хяналтын чиглэл бүрээр батална.

(Дээрх 54 дүгээр зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)55 дугаар зүйл.Шинжилгээнд дээж авах

55.1.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж /цаашид "дээж" гэх/ авах бол улсын байцаагч тусгайлан акт бичих бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

55.1.1.дээж авах тухай акт бичсэн он, сар, өдөр, газар; 55.1.2.шалгуулагч этгээдийн нэр, хаяг; 55.1.3.дээж авахад байлцсан шалгуулагч этгээдийн төлөөлөгчийн нэр,

албан тушаал; 55.1.4.дээж авсан улсын байцаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан

тушаал; 55.1.5.дээж авах үндэслэл, шаардлага; 55.1.6.импортолсон улс болон үйлдвэрлэгчийн нэр; 55.1.7.дээж авсан хугацаа, бүтээгдэхүүний нэр, төрөл, савлалт, цувралын

дугаар, үйлдвэрлэсэн болон хадгалалтын дуусах хугацаа, нийт импортолсон болон дээж авсан тоо хэмжээ, дээжийн үнэ.

55.2.Энэ хуулийн 55.1-д заасан актыг гурван хувь үйлдэх бөгөөд шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид тус тус нэг хувийг өгч, үлдэх хувийг шалгалтын хувийн хэрэгт хавсаргана.

55.3.Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана. Дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмыг мэргэжлийн

Page 10: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

10

хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.55.4.Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй.55.5.Бүтээгдэхүүний дээж, загвар авснаар шалгуулагч этгээдийн үйлдвэрлэлийн

горимын хэвийн үйл ажиллагаа алдагдах тохиолдолд түүнийг шинжилсэний дараа буцаан олгоно.

55.6.Хяналт шалгалтын байгууллага шинжилгээнд авах дээжийн үнийг төлөх бөгөөд тухайн бүтээгдэхүүний үнийг тодорхойлох аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо тухайн бүтээгдэхүүний сүүлийн зургаан сарын бөөний /зах зээлийн/ үнийг харгалзана.

(55.6 дахь хэсгийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)55.7.Шинжилгээний дүнгээр дээж нь хууль тогтоомж, стандартад заасан

шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийсэн, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарсан тохиолдолд шинжилгээний төлбөрийг шалгуулагч этгээдээс гаргуулна.

55.8.Хилийн мэргэжлийн хяналт шалгалтад энэ зүйл хамаарахгүй.(Дээрх 55 дугаар зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)

ХОЁРДУГААР БҮЛЭГХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААРХИ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ

БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх6.1.Хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар зохиосон ажил, түүний үр

дүнг Улсын Их Хуралд жил тутам тайлагнана.6.2.Засгийн газар, яам, агентлаг болон мэргэжлийн хяналтын байгууллага,

нутгийн захиргааны байгууллагаас хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохион байгуулж байгаа ажилд дүн шинжилгээ хийж, үр нөлөөг нь сайжруулах арга хэмжээ авна.

6.3.Захиргааны хяналтын үр ашигтай тогтолцоо бий болгох арга хэмжээ авч, мэргэжлийн хяналтын байгууллагуудын харилцан ажиллагааг нийтлэг зорилгод чиглүүлэн зохицуулна.

6.4.Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно.

(Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)6.5.Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

7 дугаар зүйл.Яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

7.1.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагын эрхэлсэн салбар, харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратын хэмжээнд зохион байгуулж, явц, үр дүн, биелэлтийг тогтоосон журмын дагуу Засгийн газарт мэдээлж байна.

7.2.Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах

Page 11: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

11

журмыг баталж мөрдүүлнэ.7.З.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн

биелэлтийг харьяа байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсоно.

7.4.Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.

8 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

8.1.Бүх шатны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний

байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах;

8.1.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ мэдээлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүн, биелэлтийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу дээд шатны Засаг дарга, Засгийн газарт мэдээлэх.

8.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын тусгай бүрэн эрх: 8.2.1.Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн өөрийн болон

доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага, аж ахуйн нэгжид дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэх;

8.2.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байдлыг судлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж нэгтгэн, тэдгээрийг боловсронгуй болгох саналаа Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн мэдүүлэх;

8.2.З.сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.

8.З.Сум, дүүргийн Засаг даргын тусгай бүрэн эрх : 8.3.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний

байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож, илтгэл сонсголыг хэлэлцэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах.

9 дүгээр зүйл.Мэргэжлийн хяналтын байгууллага,түүний бүрэн эрх

9.1.Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд түүнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

9.2.Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын

Page 12: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

12

алба, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ.9.3.Мэргэжлийн хяналтын төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.3.1.хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх

зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих; 9.3.2.хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас

нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрэгжүүлж байгаа байдлыг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа зохих байгууллагад хүргүүлж, жилд нэг удаа Засгийн газарт танилцуулах;

9.3.3.хяналтын чиглэл тус бүрээр хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангиллыг харгалзан хяналт шалгалт хийх стандарт, хяналтын хуудас батлах;

9.3.4.мэргэжлийн хяналтын орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;

9.3.5.мэргэжлийн хяналтын мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

9.3.6.хяналт шалгалтын бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлж хөтлөх; 9.3.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.9.4.Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг

хүлээхгүй.9.5.Энэ хуулийн 9.3.3-т заасан журам, заавар, хяналт шалгалтын үйл

ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж болон эрх зүйн бусад актын жагсаалт нь олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байна.

9.6.Мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхой чиг үүргийг буюу улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарахаас бусад бүрэн эрхийг төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлж болно.

(Дээрх 9 дүгээр зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)

10 дугаар зүйл.Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх

10.1.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн байгууллагад бүсийн улсын ахлах байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.

(Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан)10.2.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Монгол

Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

(Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан)(Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн

найруулсан.)10.З.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн

хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.

10.4.Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах

Page 13: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

13

бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.

(Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)10.5.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг

аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга томилно.

10.6.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын дарга нь улсын ахлах байцаагч байна.

10.7.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө.

10.8.Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.9.Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

(Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан) 10.9.1.хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий

байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;

10.9.2.хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох; 10.9.3.холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн

хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

(Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

10.9.4.хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

10.9.5.бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо, хэмжээгээр үнэ төлбөргүй авах, шинжлүүлэх;

(Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

10.9.6.байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлогод оруулах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

(Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

10.9.7.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн

Page 14: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

14

барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах;

(Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан) 10.9.8.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох,

түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

(Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан) 10.9.9.ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон их

хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

(Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

10.9.10.улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй;

10.9.11.улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;

10.9.12.хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;

(Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан)

10.9.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.10.10.Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын

хууль тогтоомжоор тогтооно.10.11.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг төрийн хяналт

шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

(Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн)(Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.)10.12.Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан

нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.12.1.холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг

хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

Page 15: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

15

10.12.2.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

10.12.3.энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

10.12.4.ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

10.12.5.төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах;

10.12.6.улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх.

(Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн) 10.13.Энэ хуулийн 10.12.2, 10.12.3-т заасан бүрэн эрхийг улсын ахлах

байцаагчгүй суманд сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.(Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)

11 дүгээр зүйл.Улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа

11.1.Улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана:

11.1.1.хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох;

11.1.2.хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах;

11.1.З.хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон тохиолдолд түүний албан тушаалын гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн ар гэрт олгох.

11.1.4.байгаль орчин, хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хянан шалгах үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас болон техник хэрэгслээр хангагдах;

(Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)(Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) 11.1.5.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан доромжилсон, гүтгэсэн,

дарамталсан, амь нас, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлсэн бол цагдаагийн

Page 16: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

16

байгууллагаар аюулгүй байдлаа хангуулах арга хэмжээ авахуулах.(Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)11.2.Энэ зүйлийн 11.1.2, 11.1.З-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын

цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГНУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА БОЛОН БУСАД

БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХЯНАЛТШАЛГАЛТЫН ТАЛААРХИ БYРЭН ЭРХ

12 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх

12.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай Засаг дарга, өөрийн нутаг дэвсгэр дэх тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсох, илтгэл сонсголыг хэлэлцэх;

12.1.2.дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэрийнхээ холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах;

12.1.3.холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдуулан Хурлын төлөөлөгчдөөс тавьсан асуулт, асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл зохих шийдвэр гаргах;

12.1.4.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж хянан шалгах бүрэн эрхээ Засаг дарга хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзвэл түүнийг бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө огцруулах тухай саналыг Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг даргад тавих;

12.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.12.2.Энэ зүйлийн 12.1.1-д заасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын

мэдээллийг сонсох, илтгэл сонсголыг хэлэлцэх болон 12.1.2-т заасан бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт хэрэгжүүлнэ.

13 дугаар зүйл.Хяналт шалгалтын талаархи байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг

13.1.Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана.

(Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан)

Page 17: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

17

13.2.Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

14 дүгээр зүйл.Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрх

14.1.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.

14.2.Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

ДӨРӨВДYГЭЭР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ

15 дугаар зүйл.Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага

15.1.Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага(Энэ зүйлийн гарчигт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт

оруулсан)16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол

Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.(Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн

найруулсан)16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн

тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.(Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн

найруулсан)16.3. Энэ хуулийг 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Page 18: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

18

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ/Шинэчилсэн найруулга/

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт1.1.Энэ хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр

дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж2.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,

энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ3.1.Энэ хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын

байгууллага, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."гамшиг" гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эр

үүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг;

4.1.2."аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг;

4.1.3."осол" гэж үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг;

4.1.4."гамшгийн эрсдэл" гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;

4.1.5."аюул" гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагааг;

4.1.6."эмзэг байдал" гэж аюулд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэргийг;

4.1.7."гамшгаас хамгаалах үйл ажиллагаа" гэж гамшгаас урьдчилан

Page 19: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

19

сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхийг;

4.1.8."гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа" гэж гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг;

4.1.9."гамшгийн зарлан мэдээлэл" гэж олон нийтэд хүргэх дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг;

4.1.10."эрэн хайх, аврах ажиллагаа" гэж голомтын бүсэд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх арга хэмжээг;

4.1.11."голомтын бүс" гэж гамшиг, аюулт үзэгдэл болон ослын улмаас хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт тогтоон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагаа явуулж байгаа обьект, нутаг дэвсгэрийг;

4.1.12."нэрвэгдэгсэд" гэж гамшиг болон аюулд өртсөн иргэдийг; 4.1.13."гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах" гэж эрэн хайх, аврах,

хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хүч хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай барилга байгууламж, газрыг ашиглахыг;

4.1.14."гамшгийн хор уршиг" гэж гамшгийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг;

4.1.15."гамшгийн хор уршгийг арилгах" гэж энэ хуулийн 4.1.14-д заасан үр дагаврыг багасгах, хоёрдогч аюулын шинж чанарыг бууруулах, гамшгийг гэтлэн давахад чиглэсэн хойшлуулшгүй үйл ажиллагааг;

4.1.16."хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа" гэж гамшгийн улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэсэн шинээр босгох, сэргээн засварлах арга хэмжээг;

4.1.17."мэргэжлийн анги" гэж сум, дүүрэг, хуулийн этгээдийн дэргэд байгуулагдсан, аврах ажлын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэхэд сургаж бэлтгэгдсэн орон тооны бус томилгоот нэгжийг;

4.1.18."сайн дурын хэсэг" гэж сайн дурын үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцохоор зохих сургалтад хамрагдсан иргэдийг.

5 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зарчим5.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: 5.1.1.хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх; 5.1.2.мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх; 5.1.3.шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан

байх; 5.1.4.өмчийн хэлбэрийг үл харгалзах; 5.1.5.иргэдийн оролцоонд тулгуурлах.

Page 20: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

20

ХОЁРДУГААР БҮЛЭГГАМШГИЙН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6 дугаар зүйл. Гамшгийн өмнөх үйл ажиллагаа6.1.Гамшгийн өмнөх үйл ажиллагаа нь дараахь төрөлтэй байна: 6.1.1.гамшгийн эрсдэлийг үнэлэх; 6.1.2.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх; 6.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах; 6.1.4.гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах; 6.1.5.гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх; 6.1.6.гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах; 6.1.7.гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх.

7 дугаар зүйл. Гамшгийн эрсдэлийг үнэлэх7.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны

байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ.

7.2.Гамшгийн эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 7.3-т заасан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.

7.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоно:

7.3.1.эрсдэлийн үнэлгээний шинжээчийн бүрэлдэхүүн нь тухайн чиглэлээр мэргэшсэн байх;

7.3.2.шаардлагатай судалгаа, шинжилгээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

7.3.3.гамшгийн эрсдэлийн үнэлгээнд шаардагдах мэдээ, баримт, өгөгдөл бүхий мэдээллийн сантай байх;

7.3.4.гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх тогтсон арга, аргачлалтай байх.7.4.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.7.5.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гамшгийн

эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавьж ажиллана.7.6.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 7.1-д

заасан байгууллага өөрөө хариуцна.8 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх

8.1.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна.

8.2.Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна.

8.3.Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, аргачлалыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9 дүгээр зүйл. Гамшгийн эрсдэлийг бууруулах9.1.Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор энэ хуулийн 8.1-д заасан

Page 21: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

21

байгууллага, хуулийн этгээд дараахь арга хэмжээг авна: 9.1.1.болзошгүй гамшгийн шалтгаан, нөхцөлийг арилгах; 9.1.2.барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улс, орон

нутгийн төсөвт байгууллага, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангах;

9.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг хэрэгжүүлэх;

9.1.4.гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх; 9.1.5.хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох.9.2."Бүтцийн арга хэмжээ" гэж барилга байгууламж, обьект, зам, гүүр зэрэг

дэд бүтэц, биет зүйлийн аюулгүй болон гамшигт тэсвэртэй байдлыг хангах арга хэмжээг ойлгоно.

9.3."Бүтцийн бус арга хэмжээ" гэж хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх, гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах болон бусад арга хэмжээг ойлгоно.

10 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах10.1.Онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа,

нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах бэлэн байдлын дараахь зэрэгтэй байна:

10.1.1.өдөр тутмын бэлэн байдал; 10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал; 10.1.3.бүх нийтийн бэлэн байдал.10.2.Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой

байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.10.3.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авна: 10.3.1.нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар гамшгийн эрсдэлийн

үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах; 10.3.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах,

тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах; 10.3.3.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах; 10.3.4.гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх; 10.3.5.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх; 10.3.6.гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог

гаргах.10.4.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн

хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:

10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;

10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;

10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;

Page 22: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

22

10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;

10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.

10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.

10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:

10.6.1.харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;

10.6.2.гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.

10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

11 дүгээр зүйл. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх11.1.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг

арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг шат дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 11.3-т заасан албан тушаалтан холбогдох шийдвэрийн дагуу өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

11.2.Бэлэн байдлын зэрэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг бүрэн, эсхүл хэсэгчилсэн байдлаар, шат дараалан, эсхүл шууд шилжүүлнэ.

11.3.Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг дараахь албан тушаалтан гаргана:

11.3.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт, эсхүл түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн сум, дүүргийн Засаг дарга;

11.3.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед холбогдох мэргэжлийн байгууллага болон тухайн сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

11.3.3.улсын хэмжээнд, эсхүл аймаг, нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар;

11.3.4.шаардлагатай тохиолдолд эрхэлсэн салбарыг гамшгаас хамгаалах улсын албаны дарга.

Page 23: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

23

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан албан тушаалтны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналд нутаг дэвсгэрээр дамжин тархсан, бүс нутгийг хамарсан, хамарч болзошгүй гамшгийн цагийн байдлын үнэлгээ, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үндэслэлийг тусгаж шийдвэрийн төслийг хавсаргана.

11.5.Гамшгаас хамгаалах сургалтын үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж болно.

11.6.Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан бэлэн байдлын зэргийг бууруулах, цуцлах шийдвэрийг гаргана.

12 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх12.1.Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гамшгийн

эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хяналт тавина.

12.2.Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг Засгийн газар батална.

12.3.Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна.

13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах13.1.Гамшгаас хамгаалах сургалт нь төрийн болон нутгийн захиргааны

байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтан болон иргэнийг сургаж дадлагажуулахад чиглэнэ.

13.2.Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь ангиллаар явуулна: 13.2.1.удирдах албан тушаалтны; 13.2.2.онцгой байдлын байгууллагын; 13.2.3.оюутан, сурагч, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн; 13.2.4.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн

албан тушаалтан, ажилтны; 13.2.5.гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн; 13.2.6.иргэний.13.3.Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь байгууллага, албан тушаалтан

зохион байгуулна: 13.3.1.онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтан, гамшгаас

хамгаалах улсын алба, аймаг, нийслэлийн удирдах албан тушаалтны сургалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

13.3.2.орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээд, мэргэжлийн ангийн удирдах албан тушаалтан, цэргийн албыг биеэр дүйцүүлэн алба хааж байгаа иргэний сургалтыг орон нутгийн онцгой байдлын байгууллага;

13.3.3.сум, дүүргийн мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн сургалтыг тухайн шатны Засаг дарга;

13.3.4.иргэний сургалтыг тухайн баг, хорооны Засаг дарга; 13.3.5.онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалтыг тухайн

нэгжийн дарга; 13.3.6.оюутан, сурагч, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн сургалтыг

Page 24: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

24

батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн шатны боловсролын байгууллага; 13.3.7.хуулийн этгээдийн ажилтны сургалтыг тухайн хуулийн этгээдийн эрх

бүхий албан тушаалтан.13.4.Энэ зүйлийн 13.3.1-д заасан сургалтыг 2 жилд нэг удаа, 13.3.2, 13.3.3,

13.3.4, 13.3.5, 13.3.7-д заасан сургалтыг жил бүр зохион байгуулна.13.5.Энэ хуулийн 13.2-д заасан сургалтыг зохион байгуулахад Монголын

улаан загалмай нийгэмлэг эрхлэх асуудлынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

14 дүгээр зүйл. Гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх14.1.Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын дүн мэдээг нэгтгэх, статистикийн

мэдээллийг боловсруулах, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ хийх, үр дүн, санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа ашиглах, мэдээлэх, нийтийн хүртээл болгох, гамшгийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

14.2.Гамшгийн мэдээллийн сан дараахь мэдээллээс бүрдэнэ: 14.2.1.гамшгийн эрсдэлтэй нутаг дэвсгэрийн газар зүйн мэдээлэл; 14.2.2.гамшигт нэрвэгдэж болзошгүй хүн ам, дэд бүтцийн бүртгэл,

мэдээлэл; 14.2.3.гамшиг, аюулт үзэгдэл, ослын болон хохирлын дүн мэдээ; 14.2.4.бусад мэдээлэл.

ГУРАВДУГААР БҮЛЭГГАМШГИЙН ҮЕИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

15 дугаар зүйл. Гамшгийн үеийн үйл ажиллагаа15.1.Гамшгийн үеийн үйл ажиллагаа дараахь арга хэмжээнээс бүрдэнэ: 15.1.1.гамшгийн харилцаа холбоо, зарлан мэдээллийг зохион байгуулах; 15.1.2.голомтын бүсийг тогтоох; 15.1.3.эрэн хайх, аврах; 15.1.4.хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх; 15.1.5.гамшгийн хор уршгийг арилгах.15.2.Гамшгийн үеийн үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам, заавар,

стандартын дагуу зохион байгуулна.15.3.Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журмыг онцгой

байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.16 дугаар зүйл. Гамшгийн харилцаа холбоо, зарлан мэдээллийг

зохион байгуулах16.1.Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлэг, гамшгийн нөхцөл байдал, авч

хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мэдээлэх зорилгоор зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулна.

16.2.Гамшиг болон аюулын тухай мэдээ, мэдээллийг цуглуулах, холбогдох шийдвэрийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хүргэх, түүнчлэн улс хооронд харилцан мэдээлэл солилцоход харилцаа холбооны бүх төрлийн сүлжээг ашиглана.

Page 25: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

25

16.3.Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлгийг харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах үүрэгтэй.

16.4.Голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа шуурхай бүлэгтэй холбоо зохион байгуулах, мэдээлэл солилцох ажиллагааг онцгой байдлын байгууллага гүйцэтгэнэ.

16.5.Гамшгийн зарлан мэдээлэл, түүнийг дамжуулах журмыг Засгийн газар батална.

17 дугаар зүйл. Голомтын бүс тогтоох17.1.Голомтын бүсийг доор дурдсан албан тушаалтан тогтооно: 17.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт мэргэжлийн

байгууллагын саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга; 17.1.2.хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэр болон улсын онц чухал обьектод

онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар.

18 дугаар зүйл. Эрэн хайх, аврах18.1.Эрэн хайх, аврах ажиллагааг томилгоот шуурхай бүлэг гүйцэтгэнэ.18.2.Шуурхай бүлгийн удирдагч онцгой байдлын байгууллагын алба хаагч байх

ба эрэн хайх, аврах ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй.18.3.Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа сайн дурын хэсэг, иргэн

шуурхай бүлгийн удирдагчийн зааврын дагуу үүрэг гүйцэтгэнэ.18.4.Нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг эмнэлгийн байгууллага

өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай үзүүлэх үүрэгтэй.18.5.Энэ хуулийн 18.1-т заасан томилгоот шуурхай бүлгийн ажиллах журам,

зааврыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

19 дүгээр зүйл. Хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх19.1.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шаардлагатай тохиолдолд хүч хэрэгслийг

дайчлан гаргаж, хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлнэ.

19.2.Энэ хуулийн 24.1-д заасан хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.

20 дугаар зүйл. Гамшгийн хор уршгийг арилгах20.1.Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг төрийн болон нутгийн

захиргааны байгууллага, хуулийн этгээд өөрөө, эсхүл үүссэн нөхцөл байдлыг харгалзан онцгой байдлын байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд шаардлагатай тохиолдолд үүссэн хохирол, хэрэгцээнд тулгуурлан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

20.3.Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.

20.4.Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

Page 26: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

26

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГХОЙШЛУУЛШГҮЙ СЭРГЭЭН БОСГОХ АЖИЛЛАГАА

21 дүгээр зүйл. Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа21.1.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа дараахь чиглэлтэй байна: 21.1.1.нийгмийн амьдралыг хэвийн нөхцөлд оруулах; 21.1.2.дэд бүтцийг сэргээн босгох.21.2.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын

хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

21.3.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг авч болно.

ТАВДУГААР БҮЛЭГГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН

БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА

22 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт

22.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна.

22.2.Улсын хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд орон нутгийн зөвлөл /цаашид "Үндэсний болон орон нутгийн зөвлөл" гэх/-ийг байгуулна.

22.3.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавих зорилгоор Улсын онцгой комиссыг Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд орон нутгийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулна.

22.4.Онцгой байдлын байгууллага нь улс, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог уялдуулан зохицуулна.

22.5.Үндэсний болон орон нутгийн зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй бөгөөд орон тооны бус байна.

22.6.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллагыг түшиглэн гамшгаас хамгаалах орон тооны бус улсын албыг Засгийн газар, аймаг, нийслэл, дүүрэгт орон нутгийн албыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна.

22.7.Сум, баг, хороонд нутгийн иргэдэд түшиглэн гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг байгуулж болно.

Page 27: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

27

22.8.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хуулийн этгээд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ангитай байна.

22.9.Үндэсний зөвлөл, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын албаны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар, мэргэжлийн ангийн ажиллах дүрмийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага23.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

23.2.Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ.

23.3.Улсын онцгой комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ.

23.4.Улсын онцгой комиссын орлогч дарга нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн онцгой комиссын орлогч дарга нь орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, сумын онцгой комиссын орлогч дарга нь тухайн сумын Засаг даргын Тамгын газрын дарга байна.

24 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл24.1.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал эрхэлсэн

байгууллагын алба хаагч, техник хэрэгсэл, эрэлч нохой, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа болон цэргийн жинхэнэ алба хаасан иргэн, гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, хуулийн этгээд, түүний техник хэрэгсэл байна.

24.2.Мэргэжлийн ангийг Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 18-60 хүртэлх насны эрэгтэй, 18-55 хүртэлх насны эмэгтэй иргэнээр бүрдүүлэх бөгөөд цэргийн жинхэнэ алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэй, өрх толгойлсон эх /эцэг/ хамаарахгүй.

24.3.Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд нэмэлт хүч болон ажиллана.

ЗУРГАДУГААР БҮЛЭГГАМШГААС ХАМГААЛАХ УДИРДЛАГЫН БҮРЭН ЭРХ

25 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх25.1.Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гамшиг тохиолдсон

үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэнэ.25.2.Монгол Улсын Их Хурал гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах

бодлогын үндсийг тодорхойлно.26 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

26.1.Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн

Page 28: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

28

эрхийг хэрэгжүүлнэ: 26.1.1.Монгол Улсын гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах

бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үндэсний төсөл, хөтөлбөрийг батлах; 26.1.2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийг

тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэл тогтоох журмыг батлах; 26.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын

зарим анги, салбарыг оролцуулах шийдвэрийг зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр гаргах;

26.1.4.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд аврах багийг оролцуулах шийдвэр гаргах;

26.1.5.аюулын түвшин, нөхцөл байдлын талаар нийтэд зарлан мэдээлэх.27 дугаар зүйл. Үндэсний болон орон нутгийн

зөвлөлийн бүрэн эрх27.1.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 27.1.1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,

тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн зорилт болон шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгуулах талаар бодлогын зөвлөмж өгөх;

27.1.2.гамшгийн дараахь сэргээн босгох арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод уялдуулах бодлогын зөвлөмж гаргах;

27.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах;

27.1.4.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацийг нэвтрүүлэх талаар чиглэл өгөх;

27.1.5.орон нутгийн зөвлөлийг бодлого, зөвлөмжөөр хангах.27.2.Орон нутгийн зөвлөл энэ хуулийн 27.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх

хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.28 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн

Засгийн газрын гишүүний бүрэн эрх28.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гамшгаас

хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 28.1.1.гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг

боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх;

28.1.2.улсын хэмжээнд, эсхүл аймаг, нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

28.1.3.гамшгийн нөөцийг зохих журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэлтэд хяналт тавих;

28.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, бараа, материал, тоног төхөөрөмжийг улсын нөөцөөс гаргах асуудлыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

Page 29: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

29

28.1.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, заавар, удирдамжийг батлах;

28.1.6.гамшгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлэх;

28.1.7.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд аврах багийг оролцуулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

28.1.8.гамшгийн үед хүч хэрэгслийг дайчлан гаргах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг татан оролцуулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

28.1.9.онцгой байдлын байгууллагыг хөгжүүлэх бодлого болон түүний үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

28.1.10.барилга байгууламж, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх.

29 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

29.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүрэгтэй:

29.1.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах, хяналт тавих;

29.1.2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

29.1.3.өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх удирдамжийг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх;

29.1.4.орон нутгийн онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих;

29.1.5.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон болон аюулын нөхцөл байдлын талаар хүн амд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, эсхүл шууд мэдээлэх, заавар, зөвлөмжөөр хангах;

29.1.6.шаардлагатай мэдээлэл, судалгааг гаргаж, гамшгийн цагийн байдлыг нэгтгэн дүгнэж онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах;

29.1.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хүч хэрэгслийг дайчлан оролцуулах;

29.1.8.гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэхэд гарсан зардал, нөхөн төлбөрийн талаар санал боловсруулан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх;

29.1.9.Засгийн газраас олгосон бараа, материал, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай газарт хүргэх, тээвэрлэх, хуваарилах ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

29.1.10.гамшгаас хамгаалах алба, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг

Page 30: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

30

уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх; 29.1.11.гамшгийн нөөц бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, нөхөн

сэлбэх; 29.1.12.гамшгийн мэдээллийн сан байгуулах, ашиглах; 29.1.13.гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам,

заавар, стандарт боловсруулах; 29.1.14.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай

зөвшөөрөл олгох, цуцлах, үйл ажиллагаанд нь хяналт тавих; 29.1.15.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны

байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих; 29.1.16.гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж

нэгтгэн, боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад танилцуулах; 29.1.17.гамшгаас хамгаалах асуудлаар гадаад улс, олон улсын болон

дотоодын байгууллагатай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх; 29.1.18.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох багийг

бүрдүүлж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах; 29.1.19.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүн амыг сургах, бэлтгэх үйл

ажиллагааг хэрэгжүүлэх.30 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны байгууллагын даргын бүрэн эрх30.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга

дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 30.1.1.гамшгаас хамгаалах албаны гүйцэтгэх үүргийг тодорхойлж,

мэргэжлийн удирдлагаар хангах; 30.1.2.голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй

сэргээн босгох ажиллагаанд шаардагдах хүч хэрэгслийг дайчлан оролцуулах; 30.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүн амыг сургах, бэлтгэх үйл

ажиллагааг чиглүүлэх; 30.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон онцгой байдлын

байгууллагад дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, стандартыг баталж мөрдүүлэх; 30.1.5.гамшгаас хамгаалах бэлэн байдлын удирдамжийн хэрэгжилтэд

хяналт тавих; 30.1.6.гамшиг болон аюулын нөхцөл байдлын талаар онцгой байдлын

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд шуурхай мэдээлэх; 30.1.7.гамшгаас хамгаалах харилцан ажиллагааны төлөвлөгөөг холбогдох

мэргэжлийн байгууллагатай хамтран батлах; 30.1.8.онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд

нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах; 30.1.9.барилга байгууламж, тусгай зориулалтын хувцас, техник, тоног

төхөөрөмж, багаж хэрэгсэл, хангамжийн талаархи бодлогыг боловсруулж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах, шийдвэрлүүлэх;

30.1.10.хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;

30.1.11.онцгой байдлын байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын

Page 31: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

31

байгууллагатай харилцах; 30.1.12.онцгой байдлын байгууллагыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн

бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах; 30.1.13.онцгой байдлын байгууллагын алба хаагч, ажилтны аюулгүй

байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; 30.1.14.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын

газар, хэлтэс, харьяа нэгжийн алба хаагч болон бусад ажилтныг томилох, чөлөөлөх; 30.1.15.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол

олгох, бууруулах, хураан авах, сэргээх, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх; 30.1.16.төсөв, хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу захиран

зарцуулах; 30.1.17.үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд

гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг татан оролцуулах саналыг зэвсэгт хүчний ерөнхий командлагчид шууд танилцуулан шийдвэрлүүлэх.

30.2.Орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга энэ хуулийн 30.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

30.3.Орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.

31 дүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх31.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 31.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах

хөтөлбөр болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг баталж, гүйцэтгэлд хяналт тавих;

31.1.2.гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи Засаг даргын мэдээллийг сонсох, тайланг хэлэлцэх, чиглэл өгөх;

31.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг санхүүжүүлэх сан байгуулах шийдвэр гаргах.

32 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх32.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар

дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 32.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг

төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх; 32.1.2.нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн гамшгаас хамгаалах алба,

мэргэжлийн анги, сайн дурын хэсгийг байгуулах, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох;

32.1.3.гамшиг болон аюулын үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;

32.1.4.гамшгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын байгууллагад мэдээлэх, мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа, дэмжлэг авах;

32.1.5.хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу хүмүүнлэгийн тусламжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваарилах

Page 32: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

32

ажлыг зохион байгуулах, тайлагнах; 32.1.6.нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж,

дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах; 32.1.7.гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаанд иргэдийн оролцоог

хангах; 32.1.8.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын

шийдвэрийн хэрэгжилтийг хангах; 32.1.9.гамшиг болон аюулын үед нутаг дэвсгэрийн хэмжээнд хүч хэрэгслийг

татан оролцуулах; 32.1.10.орон нутгийн онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах

алба, мэргэжлийн ангийг ажиллах нөхцөл, боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх; 32.1.11.харилцаа холбоо, зарлан мэдээлэх системийн байнгын бэлэн

байдлыг хангах; 32.1.12.гамшгийн эрсдэлийн болон гамшгийн хохирол, хэрэгцээний

үнэлгээ хийлгэж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх; 32.1.13.тухайн шатны Засаг дарга нь төв, орон нутагт томилогдон ажиллаж

байгаа онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг албан тушаалын орон сууцаар хангах, дэмжлэг үзүүлэх.

32.2.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 32.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

33 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах албаны чиг үүрэг33.1.Гамшгаас хамгаалах улсын алба дараахь чиг үүрэгтэй: 33.1.1.салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх,

хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах; 33.1.2.салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтөд гамшгийн

эрсдэлийг тооцох, бууруулах арга хэмжээг тусгах, хэрэгжүүлэх; 33.1.3.хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх,

тайлагнах; 33.1.4.салбарын онцлогт нийцүүлэн гамшгаас хамгаалах албаны

бүрэлдэхүүнийг тогтоох, мэргэжлийн ангийг байгуулах, тэдгээрийн сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангах;

33.1.5.гамшиг болон аюулын үед салбарын тогтвортой ажиллагааг хангах; 33.1.6.салбарын зарлан мэдээллийн системийн байнгын бэлэн байдлыг

хангах; 33.1.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах хүч хэрэгсэл,

гамшгийн нөөцийг бүрдүүлэх; 33.1.8.орон нутгийн гамшгаас хамгаалах албыг мэргэжлийн удирдлагаар

хангах; 33.1.9.гамшиг болон аюулын нөхцөл байдлыг онцгой байдлын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдээлэх, хамтран ажиллах; 33.1.10.голомтын бүсэд ажиллах мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг

шаардагдах техник, материал хэрэгслийн хамт оролцуулах; 33.1.11.хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах; 33.1.12.гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийлгэх, авч хэрэгжүүлэх

Page 33: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

33

арга хэмжээний санал боловсруулах; 33.1.13.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаархи мэдээ,

тайлан гаргах.33.2.Гамшгаас хамгаалах улсын алба нь гамшгаас хамгаалах асуудал хариуцсан

орон тооны албан хаагчтай байна.33.3.Орон нутгийн гамшгаас хамгаалах алба энэ хуулийн 33.1-д заасан чиг

үүргээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГХУУЛИЙН ЭТГЭЭД, ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

34 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн эрх, үүрэг34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах

талаар дараахь эрхийг эдэлнэ: 34.1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний

талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах; 34.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах.34.2.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах

талаар дараахь үүрэг хүлээнэ: 34.2.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх; 34.2.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан

тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх; 34.2.3.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэргэжлийн анги байгуулах,

шаардагдах техник, материал, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах; 34.2.4.мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас

хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах; 34.2.5.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга

хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, холбогдох даатгалд хамрагдах; 34.2.6.гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын

дагуу захиран зарцуулах; 34.2.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг болон аюулын нөхцөл

байдлын тухай мэдээг дээд шатны байгууллага болон онцгой байдлын байгууллагад цаг тухайд нь хүргэх, шаардлагатай бичиг баримт, бодит мэдээллээр хангах;

34.2.8.гамшиг болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах;

34.2.9.гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх.

34.2.10.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах.

35 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын эрх, үүрэг35.1.Төрийн бус байгууллага нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь

эрх, үүрэгтэй оролцоно:

Page 34: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

34

35.1.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд иргэний хяналт тавих;

35.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль тогтоомж, зөвлөмж, арга зүй боловсруулахад оролцох;

35.1.3.гамшгаас хамгаалах судалгаа, сургалт, сурталчилгааг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

35.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэн, сайн дурын хэсэг, бүлэг, нөхөрлөлийн оролцоог идэвхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

35.1.5.онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллах.36 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах

сайн дурын хэсгийн эрх, үүрэг36.1.Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг дараахь эрх, үүрэгтэй: 36.1.1.гамшгаас хамгаалах сургалтад хамрагдах; 36.1.2.гамшгийн үеийн үйл ажиллагаанд оролцоход шаардагдах багаж,

хэрэгсэл, хүнсээр хангагдах; 36.1.3.онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний

баталсан журмын дагуу гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардал, урамшуулал авах;

36.1.4.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлэх;

36.1.5.гамшиг болон аюулын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагад үнэн зөв, бодит, шуурхай мэдээлэл өгөх;

36.1.6.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд аюулгүй байдлаа хангаж оролцох.

36.2.Сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүнд онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ахлагчийн албан тушаалын зэрэглэлийн анхны шатлалын үндсэн цалингаар тооцон 2 жилийн, амь насаа алдсан бол түүний гэр бүлд 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

36.3.Сайн дурын хэсэг нь тухайн шатны Засаг даргад гамшгаас хамгаалах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаагаа тайлагнана.

36.4.Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

37 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ: 37.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа

хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах; 37.1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх,

гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх; 37.1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах; 37.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед

хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах;

Page 35: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

35

37.1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах.

37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан

тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх; 37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох; 37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах; 37.2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник,

багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;

37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох; 37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад

шуурхай, үнэн зөв хүргэх; 37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг

зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах.

НАЙМДУГААР БҮЛЭГГАМШГААС ХАМГААЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ

38 дугаар зүйл. Дотоодын хүмүүнлэгийн тусламж38.1.Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газраас

баталсан журмын дагуу зохицуулна.39 дүгээр зүйл. Олон улсын хүмүүнлэгийн тусламж

39.1.Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн Улсын онцгой комисс олон улсын хүмүүнлэгийн тусламж авах саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.

39.2.Олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч тал /цаашид "тусламж үзүүлэгч тал" гэх/ өөрийн дипломат төлөөлөгчийн байгууллагаар дамжуулан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлт гаргасан бол Засгийн газар уг тусламжийг авах эсэх талаар шийдвэр гаргана.

39.3.Тусламж үзүүлэгч тал нь тухайн улсын болон олон улсын байгууллагад бүртгүүлсэн байна.

39.4.Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, холбоонд хандан гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээж авах, бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.

40 дүгээр зүйл. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт

40.1.Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомж, заавар, удирдамжийн дагуу Улсын онцгой комисс зохицуулж, хяналт тавина.

Page 36: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

36

40.2.Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

40.3.Тусламж үзүүлэгч талын үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн хүмүүнлэгийн багийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

40.4.Тусламж үзүүлэгч тал дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 40.4.1.иргэдийг үндэс, угсаа, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин

шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах; 40.4.2.хувь хүний нууцыг задруулах; 40.4.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбогдолгүй асуудалд

оролцох, улс төрийн болон шашин шүтлэгийн байр суурийг илэрхийлэх; 40.4.4.санхүүгийн ашиг сонирхол хайх; 40.4.5.хүмүүнлэгийн тусламжтай хамааралгүй асуудлаар мэдээлэл

цуглуулах; 40.4.6.олон улсын байгууллага болон гадаад улсын Засгийн газрын

бодлогыг тулгах.40.5.Тусламж үзүүлэгч талын бараа, үйлчилгээ нь Монгол Улсын хууль тогтоомж,

нэрвэгдэгсдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байна.40.6.Тусламж үзүүлэгч тал нь бараа, үйлчилгээ, тоног төхөөрөмжийг гамшгаас

хамгаалах үйл ажиллагаанд ашиглахгүй болох, аюултай хог, хаягдал үүсгэх тохиолдолд дахин боловсруулж ашиглах, эсхүл байгаль орчинд ээлтэй аргаар устгах ажиллагааг холбогдох байгууллагын хяналтын доор өөрийн зардлаар гүйцэтгэнэ.

40.7.Тусламж үзүүлэгч талын мөнгөн хөрөнгөөр үзүүлэх тусламжийг хүлээн авах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

40.8.Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Улсын онцгой комисс Засгийн газарт тайлагнана.

41 дүгээр зүйл. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зогсоох41.1.Улсын онцгой комиссын саналыг үндэслэн Засгийн газар тусламж үзүүлэгч

талын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргана.41.2.Засгийн газар олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зогсоохоор бол

энэ тухай шийдвэрийг тусламж үзүүлэгч талд 30 хоногийн өмнө дипломат шугамаар мэдэгдэнэ.

41.3.Тусламж үзүүлэгч тал нь энэ хуулийн 40.4-д заасан үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдвол Засгийн газрын шийдвэрээр тусламжийн үйл ажиллагааг шууд зогсооно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЛБА ХААГЧИЙН

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

42 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллага, түүний тогтолцоо42.1.Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж,

төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон

Page 37: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

37

орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн.

42.2.Онцгой байдлын байгууллага мэргэжлийн, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.

42.3.Онцгой байдлын байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, штаб, бүсийн төв, төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбар, олон улсын болон агаарын эрэн хайх, аврах баг, соёл урлаг, спорт, судалгаа шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, туршилтын болон бусад нэгжтэй байна.

42.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа нэгжийг засаг захиргаа, нутаг дэвсгэр, газар зүйн онцлог, хүн амын нягтрал, аюулт үзэгдэл, ослын давтамж, хамрах цар хүрээг харгалзан Засгийн газрын шийдвэрээр байгуулна.

42.5.Онцгой байдлын байгууллагын төсвийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.43 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын туг, бэлгэ тэмдэг

43.1.Онцгой байдлын байгууллага нь туг, бэлгэ тэмдэгтэй байна.43.2.Онцгой байдлын байгууллагын туг, бэлгэ тэмдгийн загварыг онцгой

байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.43.3.Онцгой байдлын байгууллагын туг, бэлгэ тэмдгийг тус байгууллагаас бусад

төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэн хэрэглэхийг хориглоно.

44 дүгээр зүйл. Онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүрэг44.1.Онцгой байдлын байгууллага нь дараахь үндсэн чиг үүрэгтэй: 44.1.1.гамшгаас урьдчилан сэргийлэх; 44.1.2.гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах; 44.1.3.гамшгийн хор уршгийг арилгах; 44.1.4.хойшлуулшгүй сэргээн босгох.

45 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагч45.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон

Цэргийн албаны тухай хуульд заасан шаардлага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнийг авч ажиллуулна.

45.2.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.

45.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хязгаарлалт нэгэн адил хамаарна.

45.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 10-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно.

46 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдэг

46.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн

Page 38: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

38

зарлигаар баталсан дүрэмт хувцас, цэргийн цол хэрэглэнэ.46.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга,

тэргүүн дэд даргад цэргийн дээд цол олгож болно.46.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цэргийн цол олгох журам

болон дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар тогтооно.

46.4.Онцгой байдлын байгууллагад алба хаах журам, хувийн дугаар бүхий офицер, ахлагчийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

46.5.Онцгой байдлын байгууллагад цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээх харилцааг Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулна.

47 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх47.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч энэ хуулиар хүлээсэн үүргээ

биелүүлэхдээ Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:

47.1.1.гамшиг болон аюулын үед үүрэг гүйцэтгэх болон сургалт, дадлагад оролцох, жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ хоол, хүнс, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдах;

47.1.2.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах зорилгоор шаардлагатай обьектод саадгүй нэвтрэх.

48 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үүрэг

48.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараахь үүргийг хүлээнэ:

48.1.1.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, оролцох;

48.1.2.аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд сахих, байгууллага, албан тушаалтан, иргэнд мэргэжлийн чиглэлээр зааварчилгаа өгч, туслалцаа үзүүлэх;

48.1.3.хариуцсан техник, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах.

49 дүгээр зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид олгох тэтгэвэр, тэтгэмж

49.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авна.

49.2.Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа хот, суурингийн дотор нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино.

49.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.

50 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн

Page 39: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

39

үүргээ биелүүлэх баталгаа50.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн алба хаасан хугацааг

тооцохдоо алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцно.50.2.Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч

болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно.

50.3.Албан үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс алба хаагч болон бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна.

50.4.Онцгой байдлын байгууллагын алба хаагч цацраг идэвхт, химийн хортой болон аюултай бодис, далд уурхай, усны ослын үед ажилласан тохиолдолд хордлого тайлах болон сэтгэл зүй, бие бялдрын нөхөн сэргээх, сувилах үйлчилгээнд хамрагдана.

50.5.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно.

50.6.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэвэл мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг санхүү, төсвийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

50.7.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийг гэнэтийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.

50.8.Онцгой байдлын байгууллагын алба хаагч нь мэргэшлийн зэрэгтэй байх бөгөөд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.

50.9.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байна.

АРАВДУГААР БҮЛЭГГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ

51 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт

51.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана.

51.2.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна.

51.3.Аймаг, нийслэл, сум дүүрэг нь тухайн жилийн төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулна.

51.4.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд зардлаа өөрөө хариуцна.

Page 40: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

40

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ

52 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

52.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Page 41: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

41

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ/Шинэчилсэн найруулга/

2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт1.1.Энэ хуулийн зорилт нь галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж,

байгууллага, иргэний эрх, үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж 2.1.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн

хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."гал түймэр" гэж гал хараа хяналтаас гарч, хүний амь нас, эрүүл

мэнд, хувь хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгаль орчин, нийгэмд хохирол учруулахыг;

3.1.2."гал түймэр унтраах" гэж гал түймрийн үед хүний амь насыг аврах, гал түймрийг унтраахын тулд тодорхой хүн хүч, техник хэрэгслээр тохирсон арга, хэлбэрийг ашиглан гүйцэтгэх үйл ажиллагааг;

3.1.3."гал түймэр унтраах удирдагч" гэж гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулах гал түймэртэй тэмцэх мэргэжлийн алба хаагчийг;

3.1.4."галын аюулгүй байдал" гэж учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлыг;

3.1.5."гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж" гэж барилга байгууламж дахь гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, унтраах автомат тоног төхөөрөмж, утаа зайлуулах систем, гал унтраах усан хангамж, хүн нэг бүрийн болон нийтийн тусгай аврах хэрэгслийг;

3.1.6."галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг" гэж галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүрэм, журам, заавар, норм, стандартыг;

3.1.7."гал түймрийн аюултай нөхцөл байдал" гэж гал түймэр гарсан тохиолдолд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд аюул учруулах нөхцөл бүрдсэнийг;

3.1.8."гал түймэр гарсан тухай акт" гэж гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан болохыг нотолсон баримт бичгийг;

3.1.9."гал түймэр гарсан тухай тэмдэглэл" гэж гал түймрийн улмаас хүний

Page 42: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

42

амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй болохыг тодорхойлсон баримт бичгийг;

3.1.10."гал түймрийн аюулын үнэлгээ" гэж барилга байгууламжийн ангилал, зураг төсөл, хийц, бүтээц, үйлдвэрлэлийн технологи, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн зориулалт, ашиглалт нь норм, нормативын шаардлагад нийцэж байгаа эсэх, гал түймрээс учирч болзошгүй хохирлын хэмжээг тодорхойлж үнэлэхийг;

3.1.11."гал түймрээс хамгаалах үйлчилгээ" гэж гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, гал түймрээс хамгаалах нэмэлт арга хэмжээ авах, гал түймэртэй тэмцэх хэсэг, гал түймэртэй тэмцэх гэрээт анги, хяналтын нэгж ажиллуулахыг;

3.1.12."галын аюултай бүтээгдэхүүн" гэж галын эх үүсвэрээс болон химийн урвалын үйлчлэлээр хялбар авалцан асах, хорт хий, утаа ялгаруулах, тэсэрч дэлбэрэх аюултай бодис, материалыг;

3.1.13."томилгоот бүрэлдэхүүн" гэж гал түймэр унтраах зориулалтын автомашин, багаж хэрэгсэлтэйгээр 24 цагаар үүрэг гүйцэтгэх гал түймэр унтраах аврах ангийн салааны захирагч, тасгийн захирагч, галын автомашины жолооч, гал сөнөөгч, дуудлага хүлээн авагч зэрэг мэргэжлийн алба хаагчдыг;

3.1.14."объектын гал түймэр" гэж бүх төрлийн өмчийн хэлбэрийн барилга байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид гарсан гал түймрийг;

3.1.15."ой, хээрийн гал түймэр" гэж ой болон хээрийн бүсэд шатамхай ургамлаар дамжин гал хяналтгүй тархахыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧИГ

ҮҮРЭГ, ТОГТОЛЦОО

4 дүгээр зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг

4.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1.объектын болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах ажлыг нэгдсэн удирдлага, бодлого, зохион байгуулалтаар хангах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх;

4.1.2.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтэд тавих улсын хяналтыг зохион байгуулах;

4.1.3.гал түймрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг судлах, судалгаа, шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх чиглэлийг тогтоох;

4.1.4.галын аюулгүйн инженер-техникийн мэргэжлийн ажилтныг тасралтгүй бэлтгэх, мэргэшүүлэх, алба хаагчийг давтан сургах, гал унтраах спортоор хичээллүүлэх асуудлыг зохион байгуулах;

4.1.5.хууль тогтоомжид заасан галын аюулгүй байдлын норм, нормативын

Page 43: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

43

баримт бичгийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, мөрдүүлэх; 4.1.6.гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах,

гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны улсын стандартыг батлуулан мөрдүүлэх;

4.1.7.гал түймрээс хамгаалах зориулалт бүхий техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бодис, материал үйлдвэрлэх, угсрах, ашиглах, борлуулах болон гал түймрээс хамгаалах чиглэлээр сургалт явуулах эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд санал, дүгнэлт гаргаж, тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад мэдэгдэх.

5 дугаар зүйл.Гал түймрийн улсын хяналт5.1.Гал түймрийн улсын хяналтыг хяналтын тухай хууль тогтоомжийн дагуу

онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.5.2.Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм болон гал түймрийн улсын хяналтын

дүрмийг Засгийн газар батална.5.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга

гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, байцаагчийг томилж, чөлөөлнө.

5.4.Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох явцад гал түймрийн улсын хяналтын байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172.4-т заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулна.

5.5.Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана.

5.6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

6 дугаар зүйл.Гал түймрийн улсын хяналтынбайцаагчийн бүрэн эрх

6.1.Гал түймрийн улсын хяналтын байцаагч хяналтын тухай хууль тогтоомжид заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.барилга байгууламжийн байршлыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж мэргэжлийн дүгнэлт гаргах;

6.1.2.барилга байгууламжийн зураг төсөл галын аюулгүй байдлыг хангасан эсэх талаар гаргасан дүгнэлт болон магадлалд хяналт хийж шийдвэр гаргах;

6.1.3.барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

6.1.4.барилга байгууламжийг ашиглалтад авах улсын комиссын бүрэлдэхүүнд оролцох, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд санал, дүгнэлт гаргах;

6.1.5.гал түймрийн аюултай нөхцөл бий болсон, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн үед хяналтын тухай хууль тогтоомжийн дагуу аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, хэрэгжүүлэх;

6.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжид шууд, тусгай

Page 44: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

44

хамгаалалттай объектод урьдчилан мэдэгдэж, орон сууцанд иргэний хүсэлт, мэдээллийн үндсэн дээр нэвтрэн орж, галын аюулгүй байдлын болон галын техникийн үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлага, мэдэгдэл бичих, биелэлтэд хяналт тавих;

6.1.7.гал түймэр гарсан тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хойшлуулшгүй арга хэмжээ авч гал түймэр гарсан тухай акт тогтоох, эсхүл гал түймэр гарсан тухай тэмдэглэл хөтлөх;

6.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.7 дугаар зүйл.Гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

7.1.Гал түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиг үүргийг аймаг, нийслэлийн онцгой байдлын байгууллага төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

7.2.Онцгой байдлын байгууллага гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулна.

7.3.Хэвлэл мэдээллийн байгууллага гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

7.4.Гал түймрээс урьчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэнэ.

7.5.Боловсролын салбарт хэрэгжүүлэх гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсролын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжүүлнэ.

8 дугаар зүйл.Гал түймэр унтраах үйл ажиллагааны тогтолцоо8.1.Гал түймэр унтраах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж болон

онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан гал түймэр унтраах дүрмийг удирдлага болгоно.

8.2.Дипломат төлөөлөгчийн газарт гарсан гал түймрийг унтраах ажлыг түүний тэргүүн, хэргийг хамаарагчийн албан ёсны зөвшөөрлийн дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

8.3.Гал түймэр унтраах үүрэг бүхий онцгой байдлын байгууллагын нэгжийг техникийн хүчин чадлын хувьд нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн гал түймэр унтраах аврах анги гэж ангилна. Гал түймэр унтраах аврах ангийн зэрэглэл, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж, бүтцийг Стандартчиллын Үндэсний зөвлөлийн тогтоолоор батална.

8.4.Гал түймэр унтраах аврах анги нь үйл ажиллагаа явуулах зориулалтын байр, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн болон бие бялдарын тэсвэр хатуужлыг хөгжүүлэх, гал унтраах дасгал сургуулилт явуулах тусгай байгууламж бүхий эзэмшил газартай байна.

8.5.Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх чиг үүрэг бүхий анги, нэгжийн удирдах албан тушаалтан /захирагч/ нь галын аюулгүй байдлын чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн алба хаагч байна.

8.6.Гал түймэр унтраах удирдагч нь гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд бие бүрэлдэхүүний болон техникийн аюулгүй байдлыг хариуцна.

Page 45: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

45

8.7.Гал түймэр унтраах хүн хүч, техник хэрэгсэл нь гал түймэр унтраах удирдагчид захирагдана.

8.8.Гал түймэр унтраах удирдагч нь гал түймэр гарсан объектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаар мэдээлэл авах, хойшлуулшгүй тохиолдолд засаг захиргааны харьяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тээвэр, холбооны хэрэгсэл болон хүн хүчийг дайчлах, ашиглах эрхтэй.

8.9.Бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан үнэ төлбөргүй ашиглана.

8.10.Энэ хуулийн 8.8-д заасан дайчилгааны зардал, гал түймэр унтраах ажиллагааны явцад хөндлөнгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд учруулсан хохирлыг төр хариуцна.

8.11.Хил дамнасан ой, хээрийн гал түймэр унтраах ажлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гадаад улсын холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.

9 дүгээр зүйл.Гал түймэр унтраах үйл ажиллагааны зохион байгуулалт

9.1.Гал түймэр унтраах аврах ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн гал түймрийн дуудлагаар гарч, тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн замын хөдөлгөөнд оролцох үед замын хөдөлгөөнд оролцогч зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөдөлгөөнөө саадгүй үргэлжлүүлэх бололцоогоор хангана.

9.2.Гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үед гал түймэр унтраах удирдагчийн гаргасан шийдвэрийг үл биелүүлэх, анги, нэгжийн бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс саад учруулахыг хориглоно.

9.3.Хуульд өөрөөр заагаагүй бол олон нийтийг хамарсан үймээн, жагсаал, цуглааныг зогсоох болон үндсэн чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор гал түймэр унтраах зориулалтын техник, хүн хүчийг дайчлахыг хориглоно.

9.4.Гал түймэр унтраах үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг гадны халдлагаас хамгаалах, замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага хамгаалалт зохион байгуулна.

9.5.Аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсийн дарга нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, ангийн дотоод үйл ажиллагааг хянах, сургалт явуулах, гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, удирдан зохион байгуулна.

10 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх нэгж10.1.Гал түймэртэй тэмцэх нэгж нь объектын болон ой, хээрийн гал түймэртэй

тэмцэх үйл ажиллагааг гал түймэр унтраах дүрмийн хүрээнд зохион байгуулна.10.2.Гал түймэртэй тэмцэх нэгж нь дараах төрөлтэй байна: 10.2.1.гал түймэр унтраах аврах анги; 10.2.2.гал түймэртэй тэмцэх гэрээт анги; 10.2.3.гал түймэртэй тэмцэх хэсэг; 10.2.4.гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг.

Page 46: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

46

10.3.Гал түймэр унтраах аврах ангийг улсын төсвөөс, гал түймэртэй тэмцэх гэрээт ангийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр улсын төсвөөс, гал түймэртэй тэмцэх хэсгийг тухайн иргэн, байгууллага, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ.

10.4.Гал түймэртэй тэмцэх гэрээт анги, гал түймэртэй тэмцэх хэсэг ажиллуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

11 дүгээр зүйл.Гал түймэр унтраах аврах анги11.1.Гал түймэр унтраах аврах анги улсын хэмжээнд өмчийн хэлбэр

харгалзахгүйгээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, гал түймэр унтраах үйл ажиллагааг зохион байгуулах нэгдсэн удирдлагатай онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн нэгж мөн.

11.2.Гал түймэр унтраах аврах анги гал түймэр унтраах болон ослоос аврах зориулалтын тусгай техник, тоног төхөөрөмжтэй, гал түймэр унтраах, анхны тусламж үзүүлэх, аврах чиг үүрэгтэй томилгоот бүрэлдэхүүн бүхий нэгж мөн.

12 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх гэрээт анги12.1.Гал түймэртэй тэмцэх гэрээт анги онцгой байдлын асуудал эрхэлсэн

байгууллагын орон тооны үндсэн нэгж бөгөөд төрөөс санхүүжиж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэрт гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймрийг унтраах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

12.2.Гал түймэртэй тэмцэх гэрээт анги ажиллуулсантай холбогдон гарах зардлыг тухайн гэрээлэгч аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу улсын төсөвт шилжүүлнэ.

12.3.Гал түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэлт хүн хүч, техник шаардлагатай тохиолдолд гал түймэртэй тэмцэх гэрээт ангийг дуудлагаар ажиллуулж болно.

12.4.Гал түймэртэй тэмцэх гэрээт ангийн алба хаагч онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн алба хаагч байх бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан албан хаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж, дүрэмт хувцас, бусад баталгаагаар хангагдана.

12.5.Гал түймэртэй тэмцэх гэрээт ангид алба хаагч ажиллуулах журам, гэрээний загвар, нэг алба хаагчид ногдох зардлын хэмжээг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12.6.Гал түймэртэй тэмцэх гэрээт ангийн холбогдох алба хаагчид түүний мэргэжил, дадлага, туршлага болон ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан энэ хуулийн 5.3-т заасны дагуу улсын байцаагчийн эрх олгож болно.

13 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх хэсэг13.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн болон бусдын өмч хөрөнгийг

гал түймрийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гал түймэртэй тэмцэх хэсэгтэй байж болно.

13.2.Гал түймэртэй тэмцэх хэсэг тогтоосон нутаг дэвсгэр, аж ахуйн нэгжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд уг хэсгийн ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, батална.

13.3.Гал түймэртэй тэмцэх хэсэг тогтоосон нутаг дэвсгэр, аж ахуйн нэгжийн

Page 47: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

47

хүрээнд гарсан гал түймрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

14 дүгээр зүйл.Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг14.1.Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг орон нутгийн засаг захиргааны

санаачилгаар сайн дурын үндсэн дээр нэгдэж, объектын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах чиг үүргийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагдана.

14.2.Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн ажилтан гал түймэр унтраах чиг үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд онцгой байдлын алба хаагчийн нэгэн адил тэтгэвэр, тэтгэмж олгоно.

14.3.Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн ажилтанд тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

15 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын үүрэг15.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг

дарга дараах үүрэг хүлээнэ: 15.1.1.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм,

нормативын баримт бичиг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх;

15.1.2.хот, суурин газрын төлөвлөлт, газар олголтод гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэх;

15.1.3.гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

15.1.4.нутаг дэвсгэртээ гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг ажиллуулах зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх;

15.1.5.гал түймэр унтраах аврах анги, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

15.1.6.ой, хээрийн гал түймэр гарсан үед бүрэн эрхийн хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан тухайн гал түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах, ажлын явцыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

15.1.7.ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй газарт түймэр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас шинээр байгуулах, зурвасыг сэргээх төсөв, төлөвлөгөөг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, батлуулж, хэрэгжүүлэх;

15.1.8.гал түймэрт дайчлагдах хүн хүч, техник хэрэгслийн тоо хэмжээг тодорхой тогтоосны үндсэн дээр ой, хээрийн гал түймрийг унтраах багаж, техник хэрэгслээр хангах.

16 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаарх иргэний эрх, үүрэг

16.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын

Page 48: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

48

иргэн, харьяалалгүй хүн дараах эрх эдэлнэ: 16.1.1.гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах,

гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход биечлэн оролцох; 16.1.2.гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээлэл авах; 16.1.3.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм,

нормативын баримт бичгийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах;

16.1.4.гал түймрийн эрсдэлээс хамгаалах зорилгоор гал түймрийн даатгалд даатгуулах;

16.1.5.амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж, эд хөрөнгөд шалгалт хийлгэх, сургалт, зөвлөгөө авах;

16.1.6.гал түймрийн улмаас өөрийн өмчид учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох;

16.1.7.гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт ажиллах; 16.1.8.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм,

нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал түймрийн улсын хяналт, гал түймэр унтраах үйл ажиллагааны талаарх санал, гомдлоо онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл хөндлөнгийн дүгнэлт гаргах эрх бүхий бусад байгууллагад гаргах.

16.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээнэ:

16.2.1.ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх;

16.2.2.гал түймэр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх;

16.2.3.гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

16.2.4.гал түймэр гарч болзошгүй зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

16.2.5.ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд оролцох.17 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн

нэгж, байгууллагын эрх, үүрэг17.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын

удирдлага дараах эрх эдэлнэ: 17.1.1.галын аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох төрийн болон

төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс арга зүйн туслалцаа, зааварчилгаа, зөвлөгөө авах;

17.1.2.гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал түймэр унтраах нэгж, улсын байцаагчийг ажиллуулах;

17.1.3.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал түймрийн улсын хяналт, гал түймэр унтраах үйл ажиллагааны талаарх санал, гомдлыг онцгой

Page 49: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

49

байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл хөндлөнгийн дүгнэлт гаргах эрх бүхий бусад байгууллагад гаргах.

17.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ:

17.2.1.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох;

17.2.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах;

17.2.3.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах;

17.2.4.ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

17.2.5.гал түймэр унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

17.2.6.гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах;

17.2.7.барилга байгууламж, үйлдвэрийн технологид хэрэглэх бодис, материалын гал түймрийн аюулын зэрэглэлийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах;

17.2.8.гал түймрийн улмаас аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох;

17.2.9.гал түймрийн аюулын үнэлгээг энэ хуулийн 18.5, 18.6, 18.7, 18.8-д заасны дагуу хийлгэх;

17.2.10.галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулах;

17.2.11.галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллагын хэмжээнд галын сайн дурын бүлгэм ажиллуулах.

17.3.Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

18 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах үндэслэл18.1.Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх,

барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг мөрдөнө.

Page 50: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

50

18.2.Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөнд 10000-аас дээш хүн ам төвлөрсөн суурин газарт гурван километрийн радиуст, эсхүл 4000 хүн ам тутамд гал түймэр унтраах аврах анги, алслагдсан суурин газарт 2000 хүн ам тутамд гал түймэр унтраах аврах анги, эсхүл гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг үйлчилж байхаар тусгана.

18.3.Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө.

18.4.Барилга байгууламжийг гал түймрийн эрсдэлээр нь гал түймрийн онц аюултай, гал түймрийн аюултай нэг, хоёр, гуравдугаар зэрэгт хуваана. Гал түймрийн эрсдэлийн зэргийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, барилга байгууламжийн жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

18.5.Барилга байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, галын аюултай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдалд гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэнэ.

18.6.Гал түймрийн онц аюултай болон гал түймрийн аюултай нэг, хоёрдугаар зэргийн барилга байгууламж нь заавал, бусад аж ахуй нэгж, байгууллага нь сайн дурын үндсэн дээр гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэнэ.

18.7.Гал түймрийн аюулын үнэлгээ хийх журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18.8.Дараах шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад гал түймрийн аюулын үнэлгээ хийх эрхийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно:

18.8.1.үнэлгээний багийн бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь галын аюулгүйн техникийн зөвлөх болон мэргэшсэн инженер байх;

18.8.2.хэмжилт, судалгааны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх; 18.8.3.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас

баталсан гал түймрийн аюулын үнэлгээ хийх арга зүйтэй байх; 18.8.4.гал түймрийн аюулын үнэлгээ хийх мэдээллийн сантай байх.18.9.Барилга байгууламжийг гал түймрээс хамгаалах үйлчилгээ үзүүлэх хуулийн

этгээдийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.

18.10.Гал түймрийн хохирлын даатгалын харилцааг даатгалын хуулиар зохицуулна.

19 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаар тавих нийтлэг шаардлага

19.1.Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна.

19.2.Гал түймрийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал үйлдвэрлэх, хадгалах /газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун болон шатах хий түгээх станц зэрэг/, ашиглах, тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй

Page 51: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

51

байдлын дүгнэлтийг үндэслэнэ.19.3.Барилга байгууламж, тээврийн хэрэгсэл гал түймэр унтраах анхан

шатны багаж, хэрэгслээр хангагдсан байна. Анхан шатны багаж, хэрэгслийг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

19.4.Барилга байгууламж галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан гал түймрээс хамгаалах автомат тоног төхөөрөмжтэй байна.

19.5.Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна.

19.6.Барилга байгууламжийн зураг төслийн шийдэл хүчин төгөлдөр мөрдөж байгаа галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт тусгагдаагүй тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.

19.7.Барилгын материал, хийц, бүтээц галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан гал тэсвэржилтийн зэргийг хангасан, итгэмжлэгдсэн лабораториос олгосон гал түймрийн аюулын ангиллын гэрчилгээтэй байна.

19.8.Зориулалтаас хамаарч барилга нэг бүрийн болон нийтийн тусгай аврах хэрэгслээр тоноглогдоно.

19.9.Гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, угсрах, ашиглах, худалдах, тээвэрлэх, засвар үйлчилгээ хийхэд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмыг баримтална.

19.10.Гал түймрээс хамгаалах үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагын ажилтан нь мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

19.11.Энэ хуулийн 18.9-д заасан хуулийн этгээд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

20 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг

20.1.Галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг албан тушаалтан, иргэн үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөх үүрэгтэй.

20.2.Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандартыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.

20.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн нэгдсэн сантай байна.

20.4.Галын аюулгүй байдалтай холбоотой барилгын норм, нормативын баримт бичгийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөж барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, салбарын галын аюулгүй байдлын дүрмийг холбогдох байгууллагатай зөвшилцөж онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус батална.

21 дүгээр зүйл.Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, хянахад галын аюулгүй байдлыг хангах шаардлага

21.1.Барилга байгууламж, объект шинээр барих, засварлах, хийц, бүтээцийг

Page 52: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

52

өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөнө.

21.2.Барилга байгууламж, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны зураг төсөл нь галын аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд эрх бүхий иргэн, хуулийн этгээдээр магадлал хийгдсэн байна. Эрх бүхий иргэн нь галын аюулгүйн техникийн мэргэшсэн болон зөвлөх инженер зэрэгтэй байна.

21.3.Галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэх талаар магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга байгууламж барих, галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно.

21.4.Барилга байгууламжийн зургийн иж бүрдэл галын аюулгүй байдлын шаардлагыг тусгайлан тусгасан бие даасан бүлэгтэй байна.

21.5.Барилгын зураг төсөлд хийх галын аюулгүй байдлын магадлалыг энэ чиглэлээр мэргэшсэн, тусгай эрх бүхий иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

21.6.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барилгын зураг төсөл, хийгдсэн магадлалд галын аюулгүй байдлын хяналт тавих эрхтэй.

22 дугаар зүйл.Бүтээгдэхүүнд тавих галын аюулгүй байдлын шаардлага

22.1.Галын аюултай бүтээгдэхүүний жагсаалт, ангилал, зэрэглэлийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.

22.2.Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журмыг Засгийн газар батална.

23 дугаар зүйл.Барилга байгууламжийг гал түймрээс хамгаалах,гал унтраах тоног төхөөрөмжид тавих шаардлага

23.1.Гал түймэр унтраах автомат болон галын дохиоллын тоног төхөөрөмжөөр тоноглох шаардлагатай барилга байгууламжийн жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын норм, дүрмээр батална.

23.2.Барилга байгууламжийн гал түймрээс хамгаалах тусгай тоног төхөөрөмж, утаа зайлуулах, усан хангамж, зарлан мэдээлэх системд тавих шаардлагыг галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасны дагуу мөрдөнө.

23.3.Гал түймэр унтраах, мэдээлэх, усан хангамж, утаа зайлуулах агааржуулалтын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд байгууллагын хүсэлтээр эрх бүхий хуулийн этгээд дүгнэлт гаргана.

23.4.Хил, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гал түймэр унтраах тусгай тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ.

Page 53: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

53

ТАВДУГААР БҮЛЭГГАЛ ТҮЙМРИЙН БҮРТГЭЛ, СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ

24 дүгээр зүйл.Гал түймрийн бүртгэл, судалгаа, шинжилгээ24.1.Гал түймрийн тоо, учирсан хохирол, шалтгаан, нөхцөлийн талаар улсын

хэмжээнд нэгдсэн бүртгэлтэй байна.24.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас

гаргасан дүн мэдээ нь олон улсын болон дотоодын судалгааны байгууллагын судалгаа, шинжилгээний албан ёсны эх сурвалж болно.

24.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд гарсан гал түймрийн бүртгэлд дүн шинжилгээ хийж, гал түймрээс урьдчилан сэргийлэх, улсын хяналт явуулах чиглэлийг тогтоож, бодлого боловсруулна.

24.4.Гал түймэр унтраах ангийн томилгоот бүрэлдэхүүн гал түймэр гарсан дуудлагаар зориулалтын автомашин, техник хэрэгсэлтэйгээр ангийн байрлалаас гарах тохиолдол бүрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан журмын дагуу нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол

Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн

тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.(Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн

найруулсан)

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Page 54: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

54

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт1.1.Энэ хуулийн зорилт нь улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх,

хадгалах, тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах, санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хууль тогтоомж2.1.Улсын нөөцийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."улсын нөөц" гэж нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах,

үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах болон гамшиг, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, дайны байдал зэрэг онцгой байдлын үед энэ хуульд заасан зориулалт, нөхцөлийн дагуу ашиглахаар нөөцлөн хадгалж буй бараа, материалыг /цаашид "нөөцийн бараа, материал" гэх/;

3.1.2."стратегийн нөөц" гэж нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах нэр төрөл, тоо хэмжээг нь бууруулж үл болох нөөцийн бараа, материалыг;

3.1.3."Батлан хамгаалах материаллаг нөөц" гэж Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3.1.9-д заасныг;

(Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)

3.1.4."гамшгийн нөөц" гэж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар хадгалсан бараа, материалыг;

(Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)

3.1.5."нөөцийн бараа, материалыг хадгалах" гэж худалдан авсан буюу бэлтгэсэн нөөцийн бараа, материалыг зориулалтын агуулахад технологийн дагуу байршуулахыг;

3.1.6."нөөцийн бараа, материалыг шинэчлэх" гэж нөөцийн бараа, материалыг хадгалах хугацаа, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн борлуулж, нөхөн бүрдүүлэхийг;

3.1.7."нөөцийн бараа, материалыг сэлгэх" гэж нөөцийн бараа, материалыг агуулах, талбайд хадгалах технологийн горимыг үндэслэн шилжүүлэн байршуулахыг;

3.1.8."улсын нөөцийн салбар" гэж нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх үүргийг холбогдох шийдвэрээр

Page 55: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

55

гүйцэтгэгч байгууллагыг; 3.1.9."гэрээт хадгалагч" гэж нөөцийн бараа, материалын хадгалалтын

онцлог нөхцөлөөс шалтгаалан технологийн дагуу хадгалах, сэлгэн шинэчлэх үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГУЛСЫН НӨӨЦ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

4 дүгээр зүйл.Улсын нөөц4.1.Улсын нөөцийг стратегийн, батлан хамгаалах материаллаг, гамшгийн

болон орон нутгийн гэж ангилна.(Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан)4.2.Орон нутгийн нөөцөд тухайн шатны Засаг дарга, өмчийн бүх хэлбэрийн

аж ахуйн нэгж, байгууллагын даргын шийдвэрээр бүрдүүлэх, хадгалах, захиран зарцуулах аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагад байх нөөцийг хамааруулна.

4.3.Цэргийн дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, захиран зарцуулах үүргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

(Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

5 дугаар зүйл.Нөөцийн бараа, материалын зориулалт5.1.Нөөцийн бараа, материалыг дараахь зориулалтаар ашиглана: 5.1.1.гамшгийн хор уршгийг арилгах; 5.1.2.эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зах зээл дэх

зарим бараа, материалын эрэлт, нийлүүлэлтийн харьцааг тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

5.1.3.цэргийн дайчилгааны нөөцийгДайчилгааны тухайхуульд заасан зориулалтаар.

(Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

6 дугаар зүйл.Нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх6.1.Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас

тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

6.2.Улсын нөөцөд авах бараа, материалыг чанар, аюулгүйн шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан нөхцөлд хүлээн авч бүрдүүлэх, шинэчлэх арга хэмжээ авна.

6.3.Стратегийн болон батлан хамгаалах материаллагаас бусад улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна.

(Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан)6.4.Онцгой тохиолдолд гамшгийн болон орон нутгийн нөөцийн бараа,

материалыг бүрдүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно.

Page 56: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

56

7 дугаар зүйл.Нөөцийн бараа, материалыг хадгалах7.1.Нөөцийн зарим бараа, материалыг хадгалах стандарт, технологийн

шаардлага хангасан агуулах бүхий хуулийн этгээдэд /цаашид "гэрээт хадгалагч" гэх/, гэрээний үндсэн дээр хадгалуулж болох бөгөөд энэхүү хадгалуулах нөөцийн бараа, материалын жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.2.Нөөцийн бараа, материалыг хадгалах гэрээнд нөөцийн бараа, материалын чанар, стандарт, хадгалах хугацаа, төлбөр, бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, чанар, талуудын хүлээх хариуцлага, мэдээ тайлангийн талаар тодорхой тусгасан байна.

7.3.Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг улсын нөөцийн салбар болон гэрээт хадгалагчийн агуулахад технологийн горимын дагуу хадгална.

8 дугаар зүйл.Нөөцийн бараа, материалыг шинэчлэх8.1.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь

шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 13.1.8-д заасан журмын дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ.

9 дүгээр зүйл.Нөөцийн бараа, материалын зарцуулах нөхцөл9.1.Нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 5.1-д заасан зориулалтын дагуу

улсын нөөцөөс гаргахдаа тэдгээрийг хүлээн авах этгээдэд дараахь нөхцөлөөр олгоно:

9.1.1.улсын нөөцөд эргэн төлөгдөх нөхцөлөөр; 9.1.2.буцалтгүй тусламж болгон улсын нөөцөд эргэн төлөгдөхгүй

нөхцөлөөр.9.2.Энэ хуулийн 4.2, 4.3-т зааснаас бусад нөөцийн бараа, материалыг энэ

хуулийн 9.1-д заасан нөхцөлөөр улсын нөөцөөс гаргах шийдвэрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

9.3.Засгийн газрын шийдвэрт нөөцийн бараа, материалыг хүлээн авах этгээд, нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан байна.

9.4.Нөөцийн бараа, материалыг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгохдоо онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлдэгчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд нөөцийн бараа, материалын тоо хэмжээ, үнэ, нөхөн бүрдүүлэх хугацаа, хүлээх хариуцлага зэргийг тусгана.

9.5.Нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 5.1-д зааснаас өөр зориулалтаар улсын нөөцөөс гаргах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх, барьцаалах, хандивлахыг хориглоно.

10 дугаар зүйл.Улсын төсвөөс санхүүжүүлэх зардал10.1.Улсын нөөцтэй холбогдсон дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ: 10.1.1.нөөцийн бараа, материалыг шинээр бүрдүүлэх, энэ хуулийн 9.1.2-т

заасны дагуу зарцуулсан нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх; 10.1.2.нөөцийн бараа, материалыг шинэчлэхэд гарсан үнийн зөрүүг нөхөн

олгох; 10.1.3.нөөцийн бараа, материалыг тээвэрлэн байршуулах, хадгалах,

Page 57: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

57

хэвийн хорогдлыг нөхөхтэй холбогдон гарах зардал; 10.1.4.гэрээт хадгалагчдад нөөцийн бараа, материал хадгалуулсны төлбөр; 10.1.5.даатгалын зардал.

11 дүгээр зүйл.Нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдалд тавих хяналт

11.1.Нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдал, стандарт, хадгалалтын технологийн мөрдөлтөд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

11.2.Улсын нөөцийн салбар, гэрээт хадгалагч нь нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтын журмыг гаргаж мөрдөнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГУЛСЫН НӨӨЦИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН

ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ

12 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх12.1.Улсын Их Хурал нь улсын нөөцийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.1.улсын нөөцийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох; 12.1.2.стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлийг тогтоох; 12.1.3.орон нутгийнхаас бусад улсын нөөцийн зарцуулалтын тайланг

хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх. 12.1.4.газрын тосны стратегийн нөөцийг хадгалах хэмжээ, байршлыг

тогтоох асуудлаар Засгийн газарт чиглэл өгч захиран зарцуулах эрх нээх.(Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн)

13 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх13.1.Засгийн газар нь улсын нөөцийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 13.1.1.улсын нөөцийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх

арга хэмжээ авах; 13.1.2.стратегийн нөөцийн бараа, материалын байршил, тоо хэмжээг

тогтоох; 13.1.3.гамшгийн нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо

хэмжээг тогтоох; 13.1.4.улсын нөөцөөс бараа, материалыг зориулалтын дагуу гаргах, нөхөн

бүрдүүлэх шийдвэр гаргах; 13.1.5.энэ хуулийн 13.1.9-т заасан журмын дагуу захиран зарцуулах, нөхөн

бүрдүүлэх гамшгийн нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг тогтоох; 13.1.6.улсын нөөцийг санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих; 13.1.7.даатгалд хамрагдах бараа, материалын нэр төрөл, санхүүжилтийн

хэмжээг батлах; 13.1.8.нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх,

хэвийн хорогдол тооцох журмыг батлах; 13.1.9.гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн

бүрдүүлэх журмыг батлах; 13.1.10.орон нутгийн нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.14 дүгээр зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын

Page 58: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

58

гишүүний бүрэн эрх14.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын нөөцийн

талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.1.1.нөөцийн бараа, материалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах,

байршил, нэр төрөл, тоо хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулах, нөхөн бүрдүүлэх талаархи саналыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.2.энэ хуулийн 13.1.5-д заасан хэмжээнд гамшгийн нөөцийн бараа, материалыг захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх;

14.1.3.орон нутгийн нөөцийн тоо хэмжээ, нэр төрлийг тухайн шатны эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөн тогтоох.

15 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

15.1.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.нөөцийн бараа, материалыг тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын нөөцөөс бараа, материал гаргах, нөхөн бүрдүүлэх үйл ажиллагааг нөөцийн салбаруудаар дамжуулан хэрэгжүүлэх;

15.1.2.улсын нөөцийн салбаруудын бараа, материалын хөдөлгөөний талаархи мэдээ болон санхүүжилтийн тайланг улсын нөөцийн салбаруудаас авч нэгтгэн, улирлаар гаргаж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнах;

15.1.3.гэрээт хадгалагчтай гэрээ байгуулж, нөөцийн бараа, материал хадгалах үйл ажиллагаанд нь хяналт тавих;

15.1.4.улсын нөөцийн салбарт бараа, материал бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, шинэчлэх, нөхөн бүрдүүлэх, санхүүжүүлэх үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг зохион байгуулах.

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх16.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.1.1.орон нутаг дахь улсын нөөцийн салбарын үйл ажиллагааг өөрийн

эрх хэмжээний хүрээнд удирдлагаар хангаж, хяналт тавих; 16.1.2.улсын нөөцийг бүрдүүлэх, сэлгэх, тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх; 16.1.3.орон нутгийн нөөцийг бүрдүүлэх талаар онцгой байдлын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал өгөх.17 дугаар зүйл.Улсын нөөцийн салбарын үүрэг

17.1.Улсын нөөцийн салбар дараахь үүрэг хүлээнэ: 17.1.1.нөөцийн бараа, материалыг тогтоосон нэр төрөл, тоо хэмжээнд нь

зохих технологийн горимын дагуу хадгалах, хамгаалах; 17.1.2.онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын

шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх;

17.1.3.нөөцийн бараа, материалын үлдэгдэл, зарцуулалтын мэдээ, санхүүжилтийн тайланг сар, улирлаар гаргаж, онцгой байдлын асуудал хариуцсан

Page 59: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

59

төрийн захиргааны байгууллагад тайлагнах; 17.1.4.нөөцийн бараа, материалыг зарцуулах, бүрдүүлэхийн өмнө болон

хадгалалтын явцад жилд 1-2 удаа чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг гаргуулж, холбогдох арга хэмжээ авах;

17.1.5.нөөцийн бараа, материалыг хадгалах барилга, байгууламж, агуулахын нөхцөл байдалд чанар, стандарт, эрүүл ахуй болон ургамал хорио цээрийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан байх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ.

18 дугаар зүйл.Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалахтай холбогдуулан гэрээ байгуулсан этгээдийн хүлээх эд хөрөнгийн

хариуцлага18.1.Нөөцийн бараа, материал нийлүүлэх болон эргэн төлөгдөх нөхцөлөөр

авах хуулийн этгээд, гэрээт хадгалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол энэ хууль болон тухайн гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.

18.2.Гэрээнд хариуцлага хүлээлгэх дор дурдсан нөхцөлийг заавал тусгасан байна:

18.2.1.нөөцийн бараа, материалыг заасан хугацаанд нийлүүлээгүй бол; 18.2.2.нөөцийн бараа, материалыг дутуу нийлүүлсэн бол; 18.2.3.стандартын шаардлагыг хангаагүй бараа, материал нийлүүлсэн бол; 18.2.4.нөөцийн бараа, материалын сав, баглаа, боодол нь гэмтсэн буюу

шаардлага хангаагүй бол; 18.2.5.нөөцийн бараа, материалыг эргэн төлөгдөх хугацаанд нь

нийлүүлээгүй бол; 18.2.6.нөөцийн бараа, материалыг үрэгдүүлсэн, чанар байдлыг нь

муутгасан бол; 18.2.7.талууд тохиролцон гэрээнд тусгасан бусад нөхцөл зөрчигдсөн бол.

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол

Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн

тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.(Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн

найруулсан)

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Page 60: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

60

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС/Шинэчилсэн найруулга/

ЕРӨНХИЙ АНГИ2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилго1.Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм

хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.

1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим1.Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар

тодорхойлно.2.Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын

арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.3.Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг

үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч

хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга

хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.

2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.1.4 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр,

хугацаа1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг

дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

3.Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.

4.Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг

Page 61: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

61

хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

5.Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.

6.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.

1.5 дугаар зүйл.Хөөн хэлэлцэх хугацаа1.Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа

өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй: 1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр

торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;

1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.3.энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн.

2.Энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.

3.Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.

4.Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.

5.Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно.

6.Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.

7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.

8.Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө.

9.Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.

Page 62: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

62

ХОЁРДУГААР БҮЛЭГЗӨРЧИЛ

2.1 дүгээр зүйл.Зөрчил1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл

оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.2.Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх

боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.

3.Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.

4.Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

5.Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.2 дугаар зүйл.Зөрчил хамтран үйлдэх1.Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна.

2.3 дугаар зүйл.Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл1.Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч

болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй.

2.Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.

3.Зөрчил үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд шийтгэл оногдуулахгүйгээр хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4.Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

2.4 дүгээр зүйл.Зөрчил үйлдсэн хугацаа1.Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн

үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.2.Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан

зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.2.5 дугаар зүйл.Зөрчил үйлдсэн газар

1.Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.

Page 63: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

63

ГУРАВДУГААР БҮЛЭГШИЙТГЭЛ

3.1 дүгээр зүйл.Шийтгэл оногдуулах үндэслэл1.Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан

сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.

2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.

3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.

5.Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна.

3.2 дугаар зүйл.Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд1.Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг

хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.

3.Зөрчил үйлдсэн арван зургаагаас арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4.Гадаад улсын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

5.Зөрчил үйлдсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, түүнийг санаатайгаар дампууруулсан, татан буулгасан бол доор дурдсан журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ:

5.1.бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд;

5.2.бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд; 5.3.хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол

үйлдсэн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд;

5.4.хуулийн этгээдийн зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд;

5.5.компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол толгой компанид;

Page 64: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

64

5.6.зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг санаатайгаар татан буулгасан бол торгох шийтгэл, хохирол, хор уршиг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчид;

5.7.аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг үндэслэлгүйгээр тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээдэд, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан бусад хуулийн этгээдэд шилжүүлэн авсан хөрөнгийн хувь хэмжээгээр.

6.Хуулийн этгээдэд энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шийтгэлийн зорилгыг хангах боломжгүй бол шүүгч зөрчил үйлдэгдэх үед тухайн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

7.Энэ зүйлд заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн зөрчлийн талаар мэдсэн эсэхээс нь үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

8.Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийн нэгэн адил шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

3.3 дугаар зүйл.Шийтгэлийн төрөл1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна: 1.1.торгох шийтгэл; 1.2.баривчлах шийтгэл; 1.3.эрх хасах шийтгэл.2.Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл

шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.3.4 дүгээр зүйл.Торгох шийтгэл

1.Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.

2.Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.

4.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.

5.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна.

6.Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

7.Энэ хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй

Page 65: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

65

бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солино.5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

5.17 дугаар зүйл.Дайчилгааны тухай хууль зөрчих1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай

холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгслийн дайчилгаанаас санаатайгаар зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Монгол Улсын иргэн хуульд заасны дагуу сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Монгол Улсын иргэн дайчлан татах үед тогтоосон хугацаанд, заасан газарт ирээгүй, эсхүл дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийг нийлүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.18 дугаар зүйл.Онц байдлын тухай хууль зөрчих1.Онц байдал тогтоосон шийдвэр, онц байдлын үеийн онцгой арга хэмжээ,

нэмэлт онцгой арга хэмжээ, онцгой арга хэмжээг тогтоох, хэрэглэх хүрээ заагийн хязгаарлалтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Холбооны, эсхүл олшруулах, дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтын талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тогтоосон хяналтын журам зөрчсөн, эсхүл үйл ажиллагааг нь түр зогсоосон тогтмол хэвлэлийг хэвлэлд бэлтгэсэн, үйлдвэрлэсэн, тараасан, худалдсан, борлуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Page 66: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

66

Тайлбар: Хуульд заасны дагуу нийтийн эмх замбараагүй байдлыг арилгахад саад учруулсны улмаас үйл ажиллагаа нь зогссон улс төрийн нам, эвсэл холбоо, олон нийтийн байгууллагын хөрөнгийг улсын орлого болгоно.

15.2 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор: 1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй

байхыг бусдад уриалсан; 1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд

нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн; 1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс

нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн

холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулиас хэсэгчлэн авав. Хуулийн эхийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны № 08-аас үзэх.

Page 67: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

67

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилт1.Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл,

журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.

1.2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж1.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,

Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил

хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.2.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа

Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.

3.Дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ.

1.4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 1.1."зөрчил шалган шийдвэрлэх" гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих

прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг; 1.2."зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг

тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;

1.3."зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан" гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг;

1.4."оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;

1.5."хувийн баримт бичиг" гэж Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, албаны болон жолоодох эрхийн үнэмлэх, гадаадын иргэний паспорт, эсхүл тэдгээртэй адилтгах баримт бичгийг.

2.Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно.

1.5 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэл, бичиг

Page 68: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

68

1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.

2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.

1.6 дугаар зүйл.Хугацаа тоолох1.Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.2.Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй.3.Хугацааг цагаар тоолоход уг хугацаа нь сүүлийн цаг, минутад дуусна.4.Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.5.Хугацааг ажлын өдрөөр тоолоход уг хугацаа нь тухайн ажлын өдрийн сүүлийн

цаг, минутад дуусна.6.Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв

энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна.7.Хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр

дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.

8.Гомдол, бусад баримт бичгийг хугацаа дуусахын өмнө шууданд өгсөн, саатуулагдсан хүн тухайн байгууллагын, эсхүл саатуулах байрны захиргаанд өгсөн бол хугацаа хэтэрсэнд тооцохгүй.

1.7 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлал1.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан

тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хувь хүн, байгууллага, төрийн нууцыг задруулахгүй байх, түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

2.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан нь хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулж авна.

1.8 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал

(Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.)6.7.гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн

5.13, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиас хэсэгчлэн авав. Хуулийн эхийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2017 оны № 24-өөс үзэх.

Page 69: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

69

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 02 дугаар Улаанбаатарсарын 06-ны өдөр хот

Дугаар 40

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын

2006 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 70: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

70

Засгийн газрын 2018 оны 40 дүгээр тогтоолын хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, холбогдох стандарт, техникийн норматив, дүрэм, журам, заавар, дэглэмийн биелэлтийг хангуулахад оршино.

1.2.Гамшгаас хамгаалах улсын хяналтыг төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хэрэгжүүлнэ.

Хоёр. Гамшгаас хамгаалах улсын хяналтын зохион байгуулалт

2.1.Гамшгаас хамгаалах улсын хяналтыг гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч (цаашид нийтэд нь "улсын хяналтын байцаагч" гэх) хэрэгжүүлнэ.

2.2.Улсын хяналтын байцаагч нь үйл ажиллагаандаа Гамшгаас хамгаалах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон энэхүү дүрэм, бусад холбогдох хууль, дүрэм, журам зааврыг мөрдлөг болгоно.

2.3.Улсын хяналтын байцаагч нь онцгой байдлын байгууллагын алба хаагч байх бөгөөд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах байцаагчид, ахлах байцаагч ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнана.

2.4.Улсын хяналтын ерөнхий байцаагч улсын хяналтын ахлах байцаагч, улсын хяналтын байцаагчид улсын байцаагчийн эрх олгож, цуцална.

Гурав. Гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэл

3.1.Гамшгаас хамгаалах улсын хяналтыг дараах чиглэлээр зохион байгуулна: 3.1.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт,

эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн биелэлт; 3.1.2.гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний

хэрэгжилт; 3.1.3.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн

гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүүжилт, зарцуулалт; 3.1.4.улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн

анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэл, бэлэн байдал; 3.1.5.гамшгаас хамгаалах зориулалттай хоргодох, түр амьдрах байр,

Page 71: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

71

цугларах талбай, нисдэг тэрэгний зогсоолын тоноглол, ашиглалтын байдал; 3.1.6.гамшгаас хамгаалах зориулалттай техник, тоног төхөөрөмж, багаж

хэрэгслийн ашиглалт, хадгалалтын байдал; 3.1.7.гамшгийн аюулын дохио, сэрэмжлүүлгийг харилцаа холбоо, хэвлэл

мэдээллийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах бэлтгэл, бэлэн байдал;

3.1.8.хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаа, хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт;

3.1.9.Засгийн газар, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалын төв, орон нутаг дахь хуваарилалт, зарцуулалт;

3.1.10.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт, нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын байдал.

Дөрөв. Бусад

4.1.Энэхүү дүрмийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

--- o0о ---

Page 72: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

72

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

Дугаар 339

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 170 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД

Page 73: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

73

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хавсралт

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДАМЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бүх нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.

1.2. Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үе шатанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхны хүч хэрэгслийг ашиглах болон иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэн ажиллуулах зорилгоор онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг зохион байгуулна.

1.3. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.4-т заасны дагуу дамжуулна.

1.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллага нь хүн ам, нутаг дэвсгэр, үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон зарлан мэдээлэл дамжуулах хэрэгсэлтэй байна.

Хоёр. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, түүний ангилал

2.1. "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл" гэж хүн амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийтийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн хэрэгсэл (цаашид "зарлан мэдээллийн хэрэгсэл" гэнэ)-ээр нэн даруй хүргэхийг хэлнэ.

2.2. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дараахь байдлаар ангилна: 2.2.1. гамшгийн аюулын тухай дохио; 2.2.2. сэрэмжлүүлэх мэдээлэл. 2.3. "Гамшгийн аюулын тухай дохио" гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой

осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр богино хугацаанд оновчтой хэлбэрээр мэдээлэхийг хэлнэ.

2.4. "Сэрэмжлүүлэх мэдээлэл" гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийн үндсэн дээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор зарлан мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдээлэхийг хэлнэ.

2.5. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг төрлөөр нь дараахь байдлаар

Page 74: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

74

ангилна: 2.5.1. бүх нийтийн; 2.5.2. хэсэгчилсэн. 2.6. "Бүх нийтийн зарлан мэдээлэл" гэж засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэд хэдэн

нэгжид үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгийн тухай мэдээллийг орон даяар зарлан мэдээллийн хэрэгслээр хүргэхийг хэлнэ.

2.7. "Хэсэгчилсэн зарлан мэдээлэл" гэж сум, дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгийн тухай мэдээллийг зарлан мэдээллийн хэрэгслээр хүргэхийг хэлнэ.

Гурав. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах хүч хэрэгсэл

3.1. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дараахь техник хэрэгсэл, сүлжээ, хүн хүчийг ашиглан дамжуулна:

3.1.1. төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл (дуут дохионы хамт тэмдэг, дохио, бичиг, дуут мэдээлэл хэлбэрээр);

3.1.2. тусгай хэрэглээний холбоо (радио, телефон суваг болон мэдээллийн сүлжээгээр дуу, бичиг хэлбэрээр);

3.1.3. олон нийтийн болон орон нутгийн радио, телевизийн сүлжээ (дуут дохионы хамт дуу, бичлэг болон хөдөлгөөнт үсгэн мэдээлэл хэлбэрээр, телевизийн мэдээллийг дохионы хэлний орчуулгатай гаргах, бичгэн мэдээллийг хараагүй хүнд зориулж нэвтрүүлэгч унших);

3.1.4. цахилгаан холбооны сүлжээ (дуу, бичиг хэлбэрээр); 3.1.5. радио холбооны сүлжээ (онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага

болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хэмжээнд радио сувгаар тэмдэгт, дохио, дуу, дүрс болон бусад хэлбэрээр);

3.1.6. үүрэн телефон холбооны сүлжээ (тусгай зарлан мэдээллийн сувгаар бүх хэрэглэгчдэд нэгэн зэрэг нэгдсэн мессеж хэлбэрээр);

3.1.7. цахим мэдээллийн сүлжээ (олон нийтийн мэдээллийн сайтуудын эхний нүүрэнд нэгэн зэрэг нэгдсэн цахим хэлбэрээр);

3.1.8. аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын зарлан мэдээллийн хэрэгсэл, дотоод холбооны төхөөрөмж, мэдээллийн дэлгэц, төрөл бүрийн дохиоллын хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, чанга яригч;

3.1.9. бие холбоочин (зарлан мэдээллийн хэрэгсэл байхгүй, эсхүл гэмтэл гарч сэргээх боломжгүй болсон тохиолдолд тухайн байгууллагын дотоод журамд зааж бие холбоочин томилно).

Дөрөв. Гамшгийн тухай зарлан мэдээлэл дамжуулах зохион байгуулалт

4.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улс орны хэмжээнд зарлан мэдээллийн сүлжээг шинээр байгуулах, өргөтгөл, шинэчлэл хийх, бэлэн байдлыг хангах, сүлжээн доторхи харилцан ажиллагаа, техникийн үйлчилгээг хийх ажлыг Мэдээлэл, харилцаа холбооны улсын алба, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зохион байгуулна.

Page 75: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

75

4.2. Мэдээлэл, харилцаа холбооны улсын алба нь зарлан мэдээллийн сүлжээг байнгын бэлэн байдалд байлгаж, шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өргөтгөх, шинэчлэх, гамшгийн үед гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцөд авч, үйлчилгээний зориулалт болон газрын байршлыг өөрчлөх, түр зогсоох үед онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

4.3. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах шийдвэрийг дор дурдсанаар гаргаж, нэн даруй зохион байгуулна:

4.3.1. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн болон үүсэж болзошгүй гамшгийн үед тухайн шатны гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр зарлан мэдээллийн хэрэгслээр;

4.3.2. аймаг, нийслэл болон хэд хэдэн аймаг, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зарлан мэдээллийн хэрэгслээр;

4.3.3. шаардлагатай тохиолдолд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр тус газрын Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч зарлан мэдээллийн хэрэгслээр энэ журмын 2.5-д заасан төрлүүдээр гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг хүргэж, шуурхай удирдан зохион байгуулна.

4.4. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэлд тухайн бүс, нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсэж болзошгүй гамшиг, газар орны зааг, учирсан хохирлыг арилгах үйл ажиллагаа, үргэлжлэх хугацаа, иргэд болон нийтээр мөрдөж ажиллах горим, бусад шаардлагатай мэдээллийг зарлан мэдээллийн хэрэгслийг ашиглан нийтэд мэдээлж болно.

4.5. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулсан үед онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь харьяа салбар нэгж, олон нийтийн болон орон нутгийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны албан мэдээлэл дамжуулах үйл ажиллагаанд хяналт тавьж шуурхай удирдлагаар хангаж ажиллана.

Тав. Бусад зүйл

5.1. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана.

5.2. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал гамшгийн тухай зарлан мэдээллийг хүлээн авмагц тухайн байгууллагад мөрдөх журам, батлагдсан төлөвлөгөөний дагуу байгууллага болон харьяа нэгжийнхээ хэмжээнд өөрийн зарлан мэдээллийн хэрэгслээр тодорхой давталттайгаар зарлан мэдээлэх ажлыг зохион байгуулна.

5.3. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, сэрэмжлүүлэх мэдээллийг саатуулах, дамжуулахгүй байх, мэдээллийг бизнесийн болон хувийн зорилгоор ашигласан байгууллага, албан тушаалтан, иргэнд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Page 76: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

76

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

Дугаар 340

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам"-ыг 1 дүгээр, "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД

Page 77: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

77

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ГАМШГИЙН ҮЕД ХҮЧ ХЭРЭГСЭЛ ДАЙЧЛАН ГАРГАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журмаар гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах,

хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Гамшгийн аюулын цар хэмжээ, нөхцөл байдал, хамарсан хүрээ, учруулах хор уршгаас шалтгаалж шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.

1.3. Гамшгаас хамгаалах дайчилгаанд гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, дүйцүүлэх албаны алба хаагч, мэргэжлийн анги, иргэд болон сайн дурынхан хамрагдана.

1.4. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зэвсэгт хүчнийг татан оролцуулах асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу шийдвэрлүүлнэ.

1.5. Эрэн хайх, аврах, сэргээн босгох ажиллагаанд оролцохоор ирж байгаа олон улсын аврах багийн хүн хүч, техник, тоног төхөөрөмж, хүмүүнлэгийн тусламжийг улсын хилээр холбогдох хуулийн дагуу бүрдүүлэлт хийж оруулна.

1.6. Энэхүү журмыг бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж болон иргэд дагаж мөрдөнө.

Хоёр. Гамшгаас хамгаалах дайчилгаа зарлах тухай

2.1. Гамшгаас хамгаалах дайчилгааг зарлах шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана:

2.1.1. тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчингүй болсон;

2.1.2. хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн, уг голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээг авах болсон;

2.1.3. үер буусан болон үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүссэн;

2.1.4. ой, хээрийн болон объектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид аюул учирсан;

2.1.5. бусад тохиолдолд. 2.2. Гамшгаас хамгаалах дайчилгаа зарлах шийдвэрийг баг, хороо, сум, дүүргийн

хэмжээнд сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

2.3. Улсын хил, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт гамшгийн аюул үүсэж, цар хүрээ нь тэлсэн, орон нутгийн хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцэхгүй

Page 78: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

78

болсон үед гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах шийдвэрийг Засгийн газар гаргана.

Гурав. Гамшгаас хамгаалах дайчилгааны өмнөх үеийн бэлтгэл ажил

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд гамшгаас хамгаалах дайчилгааны арга хэмжээний талаар хавсаргаж жил бүр тодотгол хийнэ. Төлөвлөгөөнд тухайн орон нутгийн газрын зураг, дайчлахаар заасан хүн хүч, техник хэрэгслийн тооцоо, хангалт, зохион байгуулалт, мэргэжлийн ангиудын гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах газар, хугацааг тодорхой тусгасан байна.

3.2. Аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтэс нь тухайн шатны Засаг даргын Тамгын газартай хамтран гамшгийн үед дайчлах хүн хүч, техник хэрэгсэл, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийн судалгаа болон тооцоог гаргаж, гамшгаас хамгаалах дайчилгааны бэлтгэл нөөцөд бүртгэх ажлыг зохион байгуулсан байна. Дээрх судалгаа, тооцоог гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд хавсаргаж жил бүр тодотгоно.

Дөрөв. Гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн зохион байгуулалт, удирдлага

4.1. Гамшгаас хамгаалах дайчилгааг зохион байгуулах Засаг даргын үүрэг: 4.1.1. төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, албан

тушаалтан, иргэдийг дайчлах, гамшгийн хор уршгийг арилгасан үед дайчилгааг цуцлах тухай шийдвэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;

4.1.2. гамшгийн нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргахдаа гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах нөхцөл боломж, гамшгийн голомтын байршил, цар хүрээ, тархалтын байдал, шаардагдах хүч хэрэгслийн тооцоо, үүрэг гүйцэтгэх бүлгүүд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах байр, хугацааг тодорхой зааж өгөх;

4.1.3. гамшгийн нөхцөл байдал, хамарсан нутаг дэвсгэр, тархаж болзошгүй чиглэл, үүсэж болзошгүй үр дагавар, гамшиг болсон нутгийн заагийг тогтоосон талаар хөрш зэргэлдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт мэдээлэх;

4.1.4. гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн хангалтын (хоол хүнс, ус, шатахуун г.м) зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гарган зарцуулах;

4.1.5. автомашин, техникийг дайчлан ажиллуулах үед авто тээврийн цуваа зохион байгуулж, цувааны ахлагчийг томилон бүлгийн зохион байгуулалтад шилжүүлэх;

4.1.6. гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах, эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх арга хэмжээг авах;

4.1.7. орон нутгийн төсвөөс давсан зардалтай холбоотой асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

4.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үүрэг: 4.2.1. дайчилгаа зохион байгуулж байгаа тухайн шатны Засаг даргад

мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагуудыг удирдлага зохицуулалтаар

Page 79: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

79

хангах; 4.2.2. гамшгаас хамгаалах дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор

дадлага, сургуулийг зохион байгуулах; 4.2.3. гамшгаас хамгаалах дайчилгааны ажлын явц байдал, Засгийн газраас

гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих; 4.2.4. шаардлагатай гэж үзвэл гамшгаас хамгаалах дайчилгааг зохион

байгуулах явцад гарах орон нутгийн төсвөөс давсан зардалтай холбоотой асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

4.3. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг: 4.3.1. гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр дайчлагдах өөрийн

байгууллагын хүн хүч, тээврийн хэрэгсэл, барилга байгууламжийн бэлэн байдлыг хангах;

4.3.2. өөрийн байгууллагын дайчлагдсан хүн хүч, техник хэрэгсэл, барилга байгууламжийн мэдээ, гарсан зардлын тайлан тооцоог тухайн шатны Засаг даргын Тамгын газарт танилцуулах;

4.3.3. тухайн шатны Засаг дарга, мэргэжлийн байгууллага, төв, орон нутгийн Онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.

4.4. Иргэний үүрэг: 4.4.1. өөрийн бичиг баримт, хүнс, хувцас хэрэглэлийг бэлтгэж, дайчилгаа

зарласан газарт тогтоосон хугацаанд очих; 4.4.2. өөрийн үүрэг, гүйцэтгэх ажлын чиглэлээр жилд нэгээс доошгүй удаа

гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдах; 4.4.3. дайчилгааг явуулж байгаа байгууллагын удирдлагын зүгээс тавьсан

шаардлага, тогтоосон дэглэм, зөвлөмжийг чанд сахиж мөрдөх; 4.4.4. гамшгаас хамгаалах дайчилгааг зарласан үед тухайн нутаг дэвсгэрээс

гадагш албан болон хувийн хэргээр зорчихгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих шаардлага гарсан тохиолдолд оршин суугаа газрын Засаг даргаас зөвшөөрөл авах;

4.4.5. дайчилгаанд хамрагдах багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг үүрэг гүйцэтгэхэд байнга бэлэн байлгах.

Тав. Санхүүжилт, хяналт

5.1. Гамшгаас хамгаалах дайчилгаанд ажилласан иргэний албан тушаалын цалин, ажил эрхлээгүй иргэний хөдөлмөрийн хөлс, бусад нөхөх олговрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно.

5.2. Гамшгаас хамгаалах дайчилгаанд дайчлагдан ажилласан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах үеийн шууд зардлыг мөрдөж байгаа жишиг үнийн дагуу тухайн орон нутгийн төсвөөс гаргана.

5.3. Тухайн орон нутгийн төсвөөс давсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. 5.4. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага,

эрх бүхий бусад байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавина.

----о0о----

Page 80: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

80

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ГАМШГИЙН ҮЕД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод байгаа хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэх, байршуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. "Нүүлгэн шилжүүлэлт" гэж болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтоос хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар аюулгүй орчинд шилжүүлэн байрлуулах арга хэмжээг хэлнэ.

1.3. Гамшигт өртсөн болон өртөж болзошгүй нутаг дэвсгэрээс хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг авран хамгаалах зорилгоор гамшигт өртсөн нөхцөл байдлыг харгалзан түр хугацаагаар буюу бүрмөсөн аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэлт хийж болно.

1.4. Энэхүү журмыг бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж болон иргэд мөрдөнө.

Хоёр. Нүүлгэн шилжүүлэлт зарлах тухай шийдвэр гаргах

2.1. Нүүлгэн шилжүүлэлт зарлах шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана: 2.1.1. газар хөдлөлт болж хот, суурин газар нурж, хүн амьдрах нөхцөлгүй

болсон; 2.1.2. тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, дэлбэрэлт, цацраг

идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчин үгүй болсон;

2.1.3. террорист үйлдлээс урьдчилан сэргийлэх, алан хядах ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдалд зайлшгүй арга хэмжээ авах;

2.1.4. ган, зуд тохиолдох, хот, суурин газар, газар тариалан, мал аж ахуй усны хомсдолд орох ноцтой үр дагавар үүссэн;

2.1.5. үер буусан болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүссэн;

2.1.6. хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн болон уг голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээг авах болсон;

2.1.7. ой, хээрийн болон объектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид бодит аюул учирсан.

2.2. Баг, хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах зорилгоор түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг дарга гаргана.

Page 81: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

81

2.3. Хоёр болон түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах зорилгоор түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

2.4. Нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй үед түр нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Засгийн газар гаргана. Бүрмөсөн нүүлгэн шилжүүлэлт явуулахыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

2.5. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд тухайн нутаг дэвсгэрт тохиолдсон гамшгийн эмзэг байдал, бодит аюулын цар хэмжээ, хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал, байршил, байгаль цаг уурын нөхцөл, гамшгийн улмаас цаашид гарч болох хор уршгийг тодорхой тусгасан байна.

Гурав. Нүүлгэн шилжүүлэлтийн өмнөх үеийн бэлтгэл ажил

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээний төлөвлөгөөг хавсаргаж, жил бүр тодотгол хийнэ. Төлөвлөгөөнд тухайн орон нутгийн газрын зураг, дайчлахаар заасан хүн хүч, техник хэрэгслийн тооцоо, нүүлгэн шилжүүлэх хүн ам, эд материалын болон соёл, урлагийн үнэт зүйлс, тэдгээрийн тоо хэмжээ, хангалт, зохион байгуулалт, мэргэжлийн ангиудын гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах байр, шилжүүлэх, хүлээн авах байр, хугацааг тодорхой тусгасан байна.

3.2. Нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 3 цагийн дотор цугларах болон хүлээн авах байрууд, нүүн шилжигсдийн тоо, бүртгэлийг хариуцан ажиллах бүртгэл мэдээллийн бүлгийг байгуулсан байна.

Дөрөв. Нүүлгэн шилжүүлэлт

4.1. Нүүлгэн шилжүүлэлт зарласан үед дараахь ажиллагааг зохион байгуулна: 4.1.1. нүүлгэн шилжүүлэлт явуулах тухай гарсан шийдвэрийг тухайн орон

нутгийн албан байгууллага, нийт хүн амд зарлан мэдээлэх; 4.1.2. нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх бүлгийн удирдагч нарыг томилон

ажилд нь оруулж, эхний ээлжинд аюулгүй бүс рүү хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч ажиллах;

4.1.3. нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүн амын тоо, бүртгэлийг явуулж, орон байр, хоол хүнсээр хангах, эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг тээвэрлэлтэд бэлтгэх, байршуулах аюулгүй бүс (урьдчилан тогтсон) рүү тээвэрлэх ажлыг зохион байгуулах;

4.1.4. нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийг авто тээвэр болон бусад тээврийн хэрэгслээр цуваанд эмхлэн зохион байгуулж, хэв журам сахиулах бүлгийн хяналт дор нүүлгэнэ. Хэв журам сахиулах бүлэг нь байршуулах бүс нутаг хүртэлх

Page 82: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

82

замын турш аюулгүй байдлыг хангаж ажиллах; 4.1.5. түр нүүлгэн шилжүүлэлт хийгдсэн үед хот, суурин газрын үлдсэн

барилга байгууламж, дэд бүтцийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хэв журам сахиулах болон харуул хамгаалалтын бүлэг хариуцан ажиллах;

4.1.6. хүн амыг нүүлгэн шилжүүлэх үед бүх төрлийн тээврийн хэрэгслийг тодорхой зааж оноосон бүртгэлийн дагуу дайчилж, бүлэг, хэсэг болгон зохион байгуулж, материал хэрэгслээр ханган хүн ам, эд хөрөнгийг тээвэрлэх ажилд бэлэн болгох.

4.2. Нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдаж байгаа Засаг дарга нь дараахь бүлгүүдийг томилж ажиллуулна:

-тээврийн бүлэг; -эмнэлэг, эрүүл ахуй, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх бүлэг; -хэв журам сахиулах, зохицуулах бүлэг; -инженерийн бүлэг; -нөөцийн материал, орон сууцны хангалтын бүлэг; -холбоо, мэдээлэл, лавлагааны бүлэг; -хоол, хүнсний хангалтын бүлэг; -шатахуун, нефтийн бүтээгдэхүүний хангалтын бүлэг; -банк, санхүү, нийгмийн хамгааллын бүлэг; -хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг тоолох иргэний бүртгэл, мэдээллийн бүлэг. 4.3. Бүлгийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн орон тооны бус гамшгаас

хамгаалах албадын дарга нар удирдах бөгөөд нэг бүлэгт 5-7 хүн байна. 4.4. Энэ журмын 4.1.2, 4.1.3-т заасан эд материалын үнэт зүйл гэдэгт дараахь

зүйл хамрагдана: 4.4.1. төрийн үнэт зүйл (алт, валютын нөөц, банкны активууд, үнэт цаас,

хэмжүүрийн эталон, үнэт металл болон чулууны нөөц, төрийн байгууллагуудын архив, тамга, тэмдэг, албан бичиг, шинжлэх ухааны онцгой чухал баримт бичгүүд, цахим тооцоолох системүүд, өгөгдлийн бааз г.м);

4.4.2. үйлдвэрлэлийн болон шинжлэх ухааны үнэт зүйл (өндөр үнэ бүхий шинжлэх ухааны болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, өндөр үнэ бүхий шинжлэх ухааны баримт бичгүүд, цахим сүлжээний баазууд г.м);

4.4.3. хүнсний нөөц, эрүүл мэндийн байгууллагын багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, ус хангамжийн тоног төхөөрөмж, хүн амын хангалтад зориулагдсан эд материалын нөөц;

4.4.4. хөдөө аж ахуйн мал, амьтан, тарих үр, ургамлын нөөц, үрийн нөөц, бордоо тэжээлийн нөөц;

4.4.5. аврах ажиллагааны болон бусад хойшлуулшгүй сэргээн босгох ажлын үед хэрэглэх багаж, эд материалын нөөц.

4.5. Энэ журмын 4.1.2, 4.1.3-т заасан түүх, соёл, урлагийн үнэт зүйлс гэдэгт дараахь зүйл хамрагдана:

4.5.1. Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл; 4.5.2. номын сангийн ховор, үнэт ном судар; 4.5.3. урлагийн үнэт бүтээл; 4.5.4. цахим мэдээллийн сан.

Page 83: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

83

4.6. Эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийн бүртгэлд оруулах шаардлага гарвал соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна.

Тав. Нүүлгэн шилжүүлэх үеийн зохион байгуулалт, удирдлага

5.1. Нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулах Засаг даргын үүрэг: 5.1.1. нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах тусгай

бүлгүүдийн удирдлагыг томилж, бүлгийн гүйцэтгэх үүргийг тодотгож, нүүлгэх ажиллагааг эхлүүлэх;

5.1.2. төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэр гарсан тухай зарлах, гамшгийн хор уршгийг арилгасан тухай шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх;

5.1.3. гамшгийн нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргахдаа гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах, нүүлгэн шилжүүлэх боломж нөхцөл, гамшгийн голомтын бүс нутаг, цар хүрээ, тархалтын байдал, ажиллах мэргэжлийн анги, хүч хэрэгслийн тооцоо, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, цугларах байр, цаг хугацааг тодорхой зааж өгөх;

5.1.4. гамшгийн нөхцөл байдал, хамарсан нутаг дэвсгэр, тархаж болзошгүй чиглэл, үүсэж болзошгүй үр дагавар, гамшиг болсон нутгийн заагийг тогтоосон тухайгаа хөрш зэргэлдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт нэн даруй мэдээлэх;

5.1.5. нүүлгэн шилжүүлэлтийн үеийн хангалтын (хоол хүнс, ус, шатахуун г.м) зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргах;

5.1.6. шилжиж ирсэн иргэдийг жагсаалтын дагуу бүртгэн байршуулах нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоон өгөх, байршуулж, нүүлгэн шилжүүлэх явцад хүн ам, эд хөрөнгө, мал, амьтны тоо, бүртгэлийн талаар гарсан өөрчлөлтийн мэдээг Улсын Онцгой комисст мэдээлэх;

5.1.7. иргэдийн амьдрах нэн тэргүүний хэрэгцээг хангах (орон байр, ус, хоол хүнс, эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах) бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;

5.1.8. хүн ам, эд хөрөнгийг тээвэрлэн шилжүүлэх үеийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах, эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх арга хэмжээг авах;

5.1.9. нүүлгэн шилжүүлэлтэд шаардагдах орон нутгийн төсвөөс давсан зардлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх;

5.1.10. нүүлгэн шилжүүлэлт хийгдэх үед энэ журмын 4.1-д заасан бүх арга хэмжээг зохион байгуулах.

5.2. Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын үүрэг: 5.2.1. Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль

тогтоомжийн дагуу нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулж байгаа бүх шатны Засаг даргад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагыг удирдлага зохицуулалтаар хангах;

5.2.2. аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс нь харьяа

Page 84: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

84

нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулан тухайн шатны Засаг даргаар батлуулж, жил бүр тодотгол хийх;

5.2.3. нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор дадлага, сургууль зохион байгуулах;

5.2.4. нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулж байгаа Засаг даргын Тамгын газар, түүний бүлгүүдийн удирдлага, цугларах болон хүлээн авах байруудыг радио болон хөдөлгөөнт холбооны хэрэгслээр хангах үүрэг хүлээх;

5.2.5. нүүлгэн шилжүүлэлтэд дутагдаж байгаа материал хэрэгслийн нөөцийг хангах ажлыг зохион байгуулах;

5.2.6. нүүлгэн шилжүүлэх ажлын явц байдалд болон Засгийн газраас гаргасан шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих;

5.2.7. шаардлагатай гэж үзвэл нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулах явцад гарсан нэмэлт зардлын асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

5.3. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг: 5.3.1. нүүлгэн шилжүүлэлтэд шаардагдах тээврийн хэрэгслийг гарган

дэмжлэг үзүүлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмж, байгууллагын эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэх, нүүлгэх, ачих, буулгах ажлыг зохион байгуулах;

5.3.2. өөрийн байгууллагад байгаа материал хэрэгслийн нөөцийг гаргаж зарцуулах;

5.3.3. байгууллагаас дайчлагдсан хүч хэрэгсэл, нүүн шилжигсдийн мэдээ гаргах, нүүлгэн шилжүүлэлтийн явц байдал, гаргасан зардал, бусад тайлан мэдээг тогтоосон хугацаанд тухайн шатны Засаг даргын Тамгын газарт хүргүүлж танилцуулах;

5.3.4. тухайн шатны Засаг дарга, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.

5.4. Иргэний үүрэг: 5.4.1. шаардлагатай бичиг баримт, хүнс, хувцас хэрэглэлийг бэлтгэж,

цугларах газарт тогтоосон хугацаанд очих; 5.4.2. нүүлгэн шилжүүлэлт хийх бүлгүүдийн удирдлагын зүгээс тавьсан

шаардлага, тогтоосон дэглэм, зөвлөмжийг чанд сахиж мөрдөх; 5.4.3. нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зарласан үед тухайн нутаг дэвсгэрээс

гадагш албан болон хувийн хэргээр зорчих шаардлага гарсан тохиолдолд оршин суугаа газрын Засаг даргаас зөвшөөрөл авах, нүүн шилжиж очих газрын хаяг, газар зүйн байрлалыг заалган авах;

5.4.4. сургуулийн өмнөх насны хүүхдийн лавлагаа (овог, нэр, төрсөн он, сар, өдөр, үндсэн хаяг, очих газрын нэр, регистрийн дугаар)-г даавуун дээр бичиж хувцасны дотор талд оёсон байх.

Зургаа. Санхүүжилт, хяналт

6.1. Нүүлгэн шилжүүлэлтийн үеийн зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргана.

6.2. Тухайн орон нутгийн төсвөөс давсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

---о0о---

Page 85: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

85

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 03 дугаар Улаанбаатар сарын 14-ны өдөр хот

Дугаар 67

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд

Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үнэлгээ хийх аргачлал, журам батлах

тухай" Засгийн газрын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 86: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

86

Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолын хавсралт

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Гамшгийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, үнэлгээ хийх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, уг үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний зорилго нь тодорхой нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллагад тохиолдож болзошгүй гамшгийн аюулыг урьдчилан үнэлсний үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөж, гамшгийн эрсдэлийг бууруулахад оршино.

1.3. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөний үндэс болно.

1.4. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг үндэсний, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн, салбарын, аж ахуйн нэгж, байгууллагын болон онц чухал обьектын түвшинд хийнэ.

1.5. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг 3 жил тутам, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгохтой уялдуулан тухай бүр хийнэ.

Хоёр. Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа

2.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд үндэслэх бөгөөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг үнэлгээ хийхэд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх, эрсдэлийг тодорхойлох зорилгоор хийнэ.

2.2. Тойм судалгааг дараах түвшин бүрээр дор дурдсан этгээд хийж гүйцэтгэнэ: 2.2.1. үндэсний хэмжээний тойм судалгааг онцгой байдлын асуудал

хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох салбарын эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг;

2.2.2. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тойм судалгааг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг;

2.2.3. салбарын тойм судалгааг гамшгаас хамгаалах улсын алба, тухайн салбарын мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг;

2.2.4. аж ахуйн нэгж, байгууллагын тойм судалгааг тухайн байгууллагаас томилсон ажлын хэсэг.

2.3. Энэхүү журмын 2.2.1-2.2.4-т заасан ажлын хэсэг гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж тайлан гаргахдаа холбогдох заавар, стандартыг мөрдлөг болгож, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас мэргэжил, арга зүйн туслалцаа авч болно.

2.4. Ажлын хэсгийн хийсэн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны тайланг

Page 87: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

87

энэхүү журмын 3.5-д заасан шинжээч, эсхүл шинжээчдийн баг тогтоосон шалгуур үзүүлэлтээр үнэлж дараах дүгнэлтийг гаргана:

2.4.1. тойм судалгааны үр дүнг үндэслэн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах боломжтой;

2.4.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, төлөвлөгөөг тодотгох шаардлагатай.

Гурав. Гамшгийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагааныудирдлага, зохион байгуулалт

3.1. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д заасан нийтлэг шаардлага, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоно.

3.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл (цаашид "Мэргэжлийн зөвлөл" гэх) ажиллана.

3.3. Мэргэжлийн зөвлөл нь галын аюулгүй байдлын салбар зөвлөлтэй байна.3.4. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, гамшгийн эрсдэлийн үнэлгээ

хийхэд баримтлах зааврыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3.5. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гамшгийн эрсдэлийн тойм судалгааны болон гамшгийн эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавих үнэлгээний шинжээч, эсхүл шинжээчийн багийг томилж ажиллуулна.

3.6. Үнэлгээний шинжээч, шинжээчийн багийн үйл ажиллагааг энэхүү журмын 3.4-т заасан Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмаар зохицуулна.

Дөрөв. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгайзөвшөөрөл олгох, цуцлах

4.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

4.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд анх удаа 3 жилийн хугацаагаар олгож, Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн мөн хугацаагаар сунгана.

4.3. Хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн үнэлгээний тайлан шаардлага хангаагүй, эсхүл холбогдох заавар, стандартыг мөрдөөгүй нь Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

Page 88: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

88

Тав. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийлгэхзахиалагч талын бүрэн эрх

5.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх захиалагч аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "захиалагч тал" гэх) нь дараах эрхтэй:

5.1.1. гамшгийн эрсдэлийн тойм судалгааг дотоод нөөц бололцоонд тулгуурлан хийх боломжгүй тохиолдолд үнэлгээ хийлгэх талаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх;

5.1.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийлгэхдээ тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулж үнэлгээ хийлгэх;

5.1.3. үнэлгээг хийх хуулийн этгээдээс мэдээллийн нууцлалыг хадгалахыг шаардах;

5.1.4. үнэлгээний үйл явц, үр дүнтэй холбоотой санал, гомдлыг үнэлгээ хийсэн хуулийн этгээд, холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.

5.2. Захиалагч тал нь дараах үүрэгтэй: 5.2.1. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай баримт бичгийг

хуулийн этгээдэд гаргаж өгөх; 5.2.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх обьект, салбарын үйл

ажиллагааны талаар танилцуулах, мэдээллээр хангах.

Зургаа. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийнэтгээдийн бүрэн эрх

6.1. Хуулийн этгээд дараах эрхтэй: 6.1.1. үнэлгээ хийхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг

захиалагч талаас гаргуулах; 6.1.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх обьектод нэвтрэх, үйл ажиллагаатай

танилцах, судлах; 6.1.3. тухайн салбарын мэргэшсэн шинжээчээс зөвлөгөө авч хамтран

ажиллах; 6.1.4. онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад

хүсэлт тавьж, гамшгийн эрсдэлийн үнэлгээтэй холбогдох мэдээлэлтэй танилцах;6.2. Хуулийн этгээд дараах үүрэгтэй: 6.2.1. үнэлгээг захиалагч талтай байгуулсан гэрээнд заасан хугацаанд

тогтоосон аргачлалын дагуу чанартай хийж гүйцэтгэн үнэлгээний тайланг 3 хувь үйлдэж, захиалагч тал болон холбогдох байгууллагад хүргүүлэх;

6.2.2. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, техник, технологи, бизнесийн мэдээллийн нууцыг хадгалах.

Долоо. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх

7.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээд дараах чиглэлээр мэргэшсэн байж болно:

Page 89: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

89

7.1.1. уул уурхайн салбарын; 7.1.2. дэд бүтцийн салбарын; 7.1.3. хөдөө аж ахуйн салбарын; 7.1.4. байгаль, хүрээлэн буй орчны; 7.1.5. үйлдвэр, үйлчилгээний салбарын; 7.1.6. эрүүл мэндийн салбарын; 7.1.7. бусад.7.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж,

байгууллага нь энэхүү журмын 2.4-т заасан дүгнэлтэд үндэслэн гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд (цаашид "хуулийн этгээд" гэх)-ээр хийлгэнэ.

7.3. Хуулийн этгээд нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тодорхой салбар, аж ахуйн нэгж, байгууллага, улсын онц чухал обьект, гал түймрийн онц аюултай барилга байгууламжийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, үнэлгээний тайлан гаргана.

7.4. Хуулийн этгээд нь гамшгийн эрсдэлийн үнэлгээг гамшгийн аюул тус бүрийн онцлогт тохирсон аргачлалын дагуу хийнэ.

7.5. Хуулийн этгээд үнэлгээ хийхдээ тохиолдож болзошгүй гамшгийн аюулын шалтгаан, түүний хамрах хүрээ, хамрах нутаг дэвсгэр, гарах хүндрэл, нөлөөллөө байгаль, цаг уурын нөхцөл, тохиолдох давтамжийн магадлал, учруулах хор уршиг, аюулд өртөгдөх зүйл, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн баталгаа, аюулгүй ажиллагааны системийн удирдлага, зохион байгуулалт, гамшгаас учрах нийгэм, эдийн засгийн болзошгүй үр дагавар зэргийг цогцоор нь үнэлж, дүгнэлт хийж үнэлгээний тайлан гаргана.

7.6. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд гамшгийн эрсдэлээс хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах болон гамшгийн аюулын эдийн засаг, нийгэмд учруулах сөрөг үр дагаврыг бууруулах талаарх зөвлөмжийг тусгана.

Найм. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланддүгнэлт гаргах

8.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд дүгнэлт гаргах чиг үүргийг энэ журмын 3.2-т заасан Мэргэжлийн зөвлөл хэрэгжүүлнэ.

8.2. Мэргэжлийн зөвлөл нь дүн шинжилгээний үр дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана:

8.2.1. гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан шаардлага хангаагүй, холбогдох заавар, аргачлалын дагуу дахин гүйцэтгэх шаардлагатай;

8.2.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан холбогдох заавар стандартын дагуу хийгдсэн.

8.3. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх шалгуур үзүүлэлтийг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

8.4. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх үйл ажиллагаанд тухайн үнэлгээний ажилд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн үнэлгээний шинжээч оролцохгүй.

---оОо---

Page 90: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

90

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 08 дугаар Улаанбаатарсарын 29-ний өдөр хот

Дугаар 271

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 38.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 91: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

91

Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолын хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ ДОТООДЫН ХҮМҮҮНЛЭГИЙН

ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл1.1. Энэхүү журмын зорилго нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг

арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн (Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн)-ээс үзүүлэх хандив, тусламж (цаашид "дотоодын хүмүүнлэгийн тусламж" гэх)-аар ирүүлсэн бараа, материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулахад оршино.

1.2. Гамшгийн улмаас учирсан хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана.

Хоёр. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хадгалах

2.1. Мөнгөн хөрөнгөөр үзүүлсэн дотоодын хүмүүнлэгийн тусламжийг Төрийн сангийн нэмэлт дансанд хүлээн авч бүртгэнэ.

2.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ажлын хэсэг томилж дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүлээн авах, бүртгэх, байршуулан хадгалах ажлыг зохион байгуулна.

2.3. Ажлын хэсэг дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд чанарын байдалд холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулж болно.

2.4. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг эрүүл ахуйн болон галын аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан агуулахад технологийн дагуу түр хадгална.

2.5. Шаардлагатай тохиолдолд дотоодын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч этгээдийн агуулахад түр хугацаагаар хадгалуулж болох бөгөөд уг агуулах нь энэхүү журмын 2.4-т заасан шаардлагыг хангасан байна.

2.6. Хадгалалтын тусгай горим, технологи шаардсан тусламжийн бараа, материалыг аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан хадгалуулж болох бөгөөд гэрээнд барааны чанар, стандарт, хадгалах хугацаа, төлбөр, барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, талуудын хүлээх хариуцлага, мэдээ тайлангийн талаар тодорхой тусгасан байна.

Гурав. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг хуваарилах, зарцуулах

3.1. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж, байгууллагаас тусгайлан

Page 92: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

92

нэр зааж ирүүлэхээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутагт тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

3.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу тухайн шатны Засаг дарга дотоодын хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай газарт хуваарилах, олгох ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнана.

Дөрөв. Хүмүүнлэгийн тусламжийн барааг тээвэрлэх

4.1. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шаардлагатай газарт хүргэх, тээвэрлэх асуудлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

4.2. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалын чанар, аюулгүй байдал, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг тухайн орон нутгийн Засаг дарга хариуцна.

4.3. Дотоодын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч тал хүсэлт гаргасан тохиолдолд үзүүлсэн тусламжаа хуваарилах, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж болох бөгөөд холбогдон гарах зардлаа өөрөө хариуцаж, тухайн шатны Засаг дарга болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

Тав. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хадгалах, тээвэрлэх болон бусад үйл ажиллагааны зардал, тайлан

бүртгэл

5.1. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч байршуулах, хадгалах, хуваарилах, тээвэрлэн хүргэх болон бусад үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

5.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дотоодын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулсан тухай тайлан мэдээг нэгтгэн, дотоодын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад албан бичгээр тайлагнаж, олон нийтэд цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлнэ.

5.3. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутагт онцгой байдлын байгууллага хэрэгжүүлнэ.

Зургаа. Бусад

6.1. Орон нутагт хуваарилсан дотоодын хүмүүнлэгийн тусламжийн зарцуулалтад Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

6.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Page 93: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

93

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 01 дүгээр Улаанбаатарсарын 16-ны өдөр хот

Дугаар 11

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Улсын онцгой комиссын)

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

(1 дүгээр зүйлийг Засгийн газрын 2009 оны 82 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)

2. "Улсын онцгой комиссын ажиллах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад 2010 оны 284 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 152 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон).

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Комиссын бүрэлдэхүүн, журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД

Page 94: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

94

Засгийн газрын 2008 оны 11 дүгээр тогтоолын хавсралт

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Улсын онцгой комисс /цаашид "комисс" гэх/ Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, мал, амьтан, хүрээлэн байгаа орчныг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутгийн хүчээр хэрэгжүүлэх бололцоогүй болж тусламж, дэмжлэг үзүүлэх талаар албан ёсны хүсэлт тавьсан буюу өөрийн санаачилгаар хүн хүч, техник хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

(Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 152 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)1.2. Комисс нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль

тогтоомж, энэ журмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна. 1.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах

журмыг тухайн шатны Засаг дарга батална. 1.4. Комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

тэргүүлнэ. Комиссын даргын түр эзгүйд түүний үүргийг комиссын орлогч дарга орлоно.

(Энэ заалтыг Засгийн газрын 2017 оны 152 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

1.5. Комиссын хурал нийт гишүүдийн 50-иас доошгүй хувийн ирцтэй бол хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

1.6. Комисс нь хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол, албан даалгавар гаргана.

1.7. Комисс нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.8. Комиссоос гаргасан шийдвэрийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.

1.9. Комиссын ажлын албаны үүргийг Онцгой байдлын ерөнхий газар гүйцэтгэнэ. Комиссын өдөр тутмын ажлыг орон тооны нарийн бичгийн дарга эрхэлнэ. Нарийн бичгийн даргыг комиссын даргын зөвшөөрснөөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга томилно.

1.10. Комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил

Page 95: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

95

ажилласан, хурандаа буюу түүнээс дээш цолтой алба хаагчийг томилно. (Энэ заалтыг Засгийн газрын 2017 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн) 1.11. Комиссын ажлын алба нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд энэ нь

Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана. (Энэ заалтыг Засгийн газрын 2017 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

Хоёр. Комиссын бүрэн эрх 2.1. Комисс дараахь үүрэгтэй байна: 2.1.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг

арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний бэлтгэлийг хангуулах ажлыг төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаар гүйцэтгүүлэх, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Ерөнхий сайдаас энэ чиглэлээр тусгайлан өгсөн үүргийг хэрэгжүүлэх;

2.1.2. гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

2.1.3. гамшигтай тэмцэх асуудлаар гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, арга туршлагаа харилцан солилцох;

2.1.4. гамшгийн цагийн байдалд өгсөн дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай яам, Засгийн газрын агентлагийн илтгэл мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах;

2.1.5. гамшиг бүхий нутаг дэвсгэр, бүс нутгийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас дайчлан гаргасан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн асуудлаар гамшиг үүссэн тухайн аймаг болон яамны гаргасан тооцоог үндэслэн санал боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;

(Энэ заалтад 2010 оны 11 дүгээр сарын 10-ны 284 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон).

2.1.6. гамшгийн цагийн байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллага, шинжээчдээр хийлгэх, бий болсон нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлагуудын шуурхай албад, аймаг нийслэл, орон нутгаас ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж, эрх бүхий байгууллага болон холбогдох албан тушаалтанд танилцуулж тэдгээрийг бодит мэдээллээр хангах. Үүнд:

-Ердийн үед Засгийн газрын шуурхай мэдээллийн алба өдөр тутмын мэдээллийг яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн шуурхай албад, жижүүрээс хүлээн авч нэгтгэн Улсын онцгой комиссын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай мэдээллийн албанд холбоо, мэдээллийн техник хэрэгслээр болон бичгээр танилцуулна. Засгийн газрын бусад гишүүдэд цахим сүлжээгээр дамжуулан хүргэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай мэдээллийн алба нь дагаж мөрдөж байгаа журам, зааврын дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болон ажлын албанд

Page 96: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

96

танилцуулна;-Онцгой нөхцөл байдал үүссэн үед бүх мэдээллийг Улсын онцгой комиссын

ажлын алба нэгтгэн дүгнэж, удирдлагыг нэг цэгийн шуурхай мэдээллээр тухай бүр хангаж нөхцөл байдлын талаар хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэдэд мэдээлэх ажлыг хариуцна.

2.1.7. гамшгийн голомтод Засгийн газраас олгосон бараа, материал болон олон улс, хүмүүнлэгийн тусламж хүргэх тээвэрлэх явцад хяналт тавих;

2.1.8. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, нэрвэгдэгсдэд шуурхай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх ажилд шаардагдах хүн хүч, техник хэрэгслийг зохих журмын дагуу дайчлан гаргах асуудлыг төрийн захиргааны болон бусад байгууллага, албан тушаалтантай хамтран шийдвэрлэж зохицуулах, шаардлагатай нэмэгдэл хүн хүч, техник хэрэгсэл дайчлан гаргах санал боловсруулан зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;

2.1.9. комиссоос олон нийтэд хүргэх анхааруулга, санамж болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлж байх;

2.1.10. аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын ажиллах үлгэрчилсэн журмыг батлах.

2.2. Комисс дараахь эрхтэй байна: 2.2.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг

арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих;

2.2.2. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын аж ахуйн нэгж, иргэдийг хууль тогтоомжийн дагуу өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан татан оролцуулах;

2.2.3. холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах, мэдээлэл, илтгэлийг хэлэлцэж, шийдвэр гарган биелүүлэхийг шаардах;

2.2.4. гамшгийн голомтод хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шалгаж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;

2.2.5. гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин болон бусад хүчний байгууллагуудын анги, салбарын бие бүрэлдэхүүн, тусгай зориулалтын техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дайчлан ажиллуулах;

2.2.6. гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд шаардагдах нэмэлт зардал болон бараа материал, тоног төхөөрөмж гаргах, яаралтай авах арга хэмжээний талаархи асуудлыг зөвхөн Сангийн яам болон Хууль зүй дотоод хэргийн яамны саналыг нэн даруй авч Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

Page 97: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

97

(Энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 10-ны 284 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2.2.7. комиссоос олон нийтэд хүргэх анхааруулга, санамж болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийхдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг холбогдох журмын дагуу оролцуулах.

2.2.8. гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий шуурхай бүлгийг томилон ажиллуулах.

(Энэ заалтыг Засгийн газрын 2017 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)2.3. Комиссын гишүүн дараахь үүрэгтэй байна: 2.3.1. хуралд биечлэн оролцож бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан

өөрийн эрхлэх ажлын хүрээнд шийдвэрлэх асуудлаар санал оруулах, гамшгийн голомт буюу хорио цээрийн дэглэм тогтоосон газарт зохих журмын дагуу нэвтэрч үйл ажиллагааг нь шалгаж, заавар зөвлөгөө өгөх;

2.3.2. гамшгаас хамгаалах хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журам Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хянаж шалгах;

2.3.3. орон нутагт ажиллахдаа тухайн аймаг, сумын Онцгой комиссын ажлыг шалган танилцаж, заавар зөвлөгөө өгөх, тавьсан санал хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, Онцгой комиссын чиглэлээр гүйцэтгэсэн ажлынхаа талаар комиссын даргад албан ёсоор танилцуулах.

2.4. Комиссын гишүүн дараахь эрхтэй байна: 2.4.1. улсын болон аймаг, нийслэлийн гамшгийн нөөцийн бүрдүүлэлт,

хадгалалт, хамгаалалт, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, зайлшгүй сэргээн босгох арга хэмжээнд ашиглах техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, шаардлагатай бол комиссын хуралд асуудал танилцуулж авах арга хэмжээний талаар санал оруулж шийдвэрлүүлэх;

2.4.2. гамшгаас хамгаалах хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гаргасан дүрэм журам, Онцгой комиссын шийдвэр, албан даалгаврыг хэрэгжүүлэх асуудлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэх.

Гурав. Орон нутгийн онцгой комисс

3.1. Улсын онцгой комиссоос баталсан үлгэрчилсэн журмыг үндэслэн аймаг,

нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын ажиллах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

3.2. Тухайн шатны онцгой комиссын дарга нь Засаг дарга, уг комиссын орлогч дарга нь аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсийн дарга, сум, дүүрэгт холбогдох ажилтан байна.

3.3. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь нутаг дэвсгэртээ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох

Page 98: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

98

арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хангах үүрэгтэй ажиллана.

3.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс нь энэ дүрмийн 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.7, 2.1.8-д заасан үүргийг биелүүлэн, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.2.7-д заасан эрхийг эдэлнэ.

3.5. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь гамшгийн үед зохион байгуулсан арга хэмжээ, үр дүнг гамшгийн нөхцөл байдал дууссан тухай бүр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ тайланг Улсын онцгой комисст танилцуулна.

Дөрөв. Комиссын зардал 4.1. Комиссын үйл ажиллагааны зардлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны байгууллага, гамшиг үүссэн яамны гаргасан тооцоо, Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр санхүүжүүлнэ.

(Энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 10-ны 284 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).

4.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс нь нутаг дэвсгэртээ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган, зориулалтын дагуу зарцуулна.

4.3. Энэ журмын 4.1-д заасан шийдвэр гармагц түүнийг тухайн өдөрт нь багтаан албажуулж, Сангийн яаманд хүргэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулна.

4.4. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн хөрөнгийг Сангийн яам ажлын 24 цагийн дотор холбогдох байгууллагад багтаан олгох арга хэмжээ авна.

(4.3, 4.4 дэх хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 10-ны 284 дүгээр тогтоолоор нэмсэн)4.5. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг

арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудал тавихдаа тухайн онд батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шатны материалыг Улсын онцгой комисст хүргүүлнэ.

(Энэ заалтыг Засгийн газрын 2017 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

Тав. Бусад зүйл 5.1. Комисс нь ажлын тайлангаа жил бүрийн 1 дүгээр сард багтаан Засгийн

газарт танилцуулна.5.2. Комиссын тогтоол албан даалгаврыг хэрэгжүүлээгүйн улмаас их хэмжээний

эд хөрөнгийн хохирол учирсан бол буруутай байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд захиргааны шийтгэл ногдуулах саналаа комисс эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

---оОо---

Page 99: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

99

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр Улаанбаатарсарын 21-ний өдөр хот

Дугаар 347

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.6, 22.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгаас хамгаалах улсын алба, улсын албаны дарга, тэдгээрийн түшиглэн ажиллах төрийн захиргааны байгууллагын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам"-ыг 2 дугаар, "Гамшгаас хамгаалах улсын албаны удирдлага (штаб)-ын бүрэлдэхүүн"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Гамшгаас хамгаалах улсын албадын гүйцэтгэх үүргийг тогтоож, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг улсын албаны дарга нарт, улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай" Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 100: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

100

Засгийн газрын 2018 оны 347 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБА, УЛСЫН АЛБАНЫДАРГА, ТЭДГЭЭРИЙН ТҮШИГЛЭН АЖИЛЛАХ ТӨРИЙН

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

№Улсын албаны

нэрУлсын албаны дарга

Түшиглэн ажиллах төрийн байгууллага

1.

Байгалийн болон химийн аюулыг үнэлж, мэдээлэх

алба

Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

2.Барилга, хот

байгуулалтын алба

Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3. Зам, тээврийн албаЗам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

4.Уул уурхай, хүнд үйлдвэрийн алба

Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.Хүн ам, нийгмийн хамгааллын алба

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

6.Хүнс, хөдөө аж

ахуйн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.Түлш, эрчим хүчний

алба

Эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

8.Эрүүл мэндийн

алба

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

9.Мэдээлэл, харилцаа

холбооны алба

Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга

Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

Page 101: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

101

10.Мэргэжлийн

болон цацрагийн хяналтын алба

Мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга

Мэргэжлийн хяналтын төв байгууллага

11.Хэв журам сахиулах

албаЦагдаагийн төв байгууллагын дарга

Цагдаагийн төв байгууллага

12.Сурталчилгааны

албаЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

---оОо---

Page 102: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

102

Засгийн газрын 2018 оны 347 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАНЫАЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд гамшгаас хамгаалах улсын алба (цаашид "Улсын алба" гэх)-ны гүйцэтгэх нийтлэг чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох, салбар хоорондын хамтын ажиллагааг хангахад энэ журмын зорилго оршино.

1.2. Төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагыг түшиглэн Засгийн газрын тогтоолоор улсын албыг байгуулж, албаны даргыг томилно. Улсын албаны дарга нь салбарын сайд, төрийн захиргааны байгууллагын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байна.

1.3. Улсын алба нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус удирдлагын бүрэлдэхүүн (цаашид "штаб" гэх)-тэй байна.

1.4. Гамшгаас хамгаалах асуудал хариуцсан албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын хүрээнд тухайн байгууллага Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж мөрдүүлнэ.

1.5. Улсын алба нь энэхүү нийтлэг журмын хүрээнд тухайн салбарын онцлогийг тусгасан журам боловсруулан мөрдөж болно.

1.6. Улсын алба нь Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, Улсын онцгой комиссын үйл ажиллагаатай уялдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хоёр. Улсын албаны эрх, үүрэг

2.1. Улсын алба нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан чиг үүргээс гадна дараахь үүрэгтэй:

2.1.1. улсын албаны бүрэлдэхүүн, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах; 2.1.2. шаардлагатай бол Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

байгууллага, бусад албадтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;

2.1.3. гамшгийн эрсдэлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх, үнэлгээнд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, мэдээ, тайлан гаргах;

2.1.4. гамшгаас хамгаалах чиглэлээр тушаал, албан даалгавар, удирдамж гаргах, биелэлтийг шалгах, салбарын хүрээнд баримтлах дүрэм, журам, заавар

Page 103: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

103

боловсруулж батлах, хэрэгжүүлэх; 2.1.5. Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг мэргэжлийн зөвлөгөө, заавар, мэдээ мэдээллээр шуурхай хангах;

2.1.6. гамшиг болон аюулт үзэгдэл, ослын үед салбарыг ажлын тусгай горим болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, гамшгийн голомтын бүсэд хүч хэрэгслийг шуурхай томилон ажиллуулах;

2.1.7. гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг шаардагдах техник, материал хэрэгслээр хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

Гурав. Штабын эрх, үүрэг

3.1. Штаб нь дараахь эрх үүрэгтэй: 3.1.1. гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж, Онцгой байдлын

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, улсын албаны даргаар батлуулах; 3.1.2. улсын албаны удирдлагын баримт бичгийг төлөвлөх, хүч хэрэгслийг

томилж ажиллуулах; 3.1.3. гамшгийн аюулын зарлан мэдээлэл дамжуулах тогтолцоог бүрдүүлж,

дохиогоор ажиллах дадлага сургууль зохион байгуулах; 3.1.4. гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ,

мэдээллийг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, бусад улсын болон орон нутгийн албанаас гаргуулан авч, мэдээллийн сан бүрдүүлэх;

3.1.5. гамшиг, ослын нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.1.6. орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг удирдлага арга зүйгээр хангаж, шаардлагатай тохиолдолд гамшгийн голомтын бүсэд ажиллах;

3.1.7. гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж, сургалтын материал, гарын авлага боловсруулах;

3.1.8. гамшгийн нөхцөл байдлын мэдээ, мэдээлэл, улсын албаны шийдвэрийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох улсын болон орон нутгийн алба, байгууллага, иргэдэд шуурхай хүргэх;

3.1.9. орон нутгийн алба, мэргэжлийн ангиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээг хүлээн авч нэгтгэн, гамшгаас хамгаалах чиглэлээр улсын албанаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, мэдээг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хагас, бүтэн жилээр гаргаж хүргүүлэх.

Дөрөв. Штабын бүрэлдэхүүн

4.1. Штаб нь дараахь бүрэлдэхүүнтэй байна: 4.1.1. штабын дарга-төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн

бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгжийн дарга, төрийн захиргааны байгууллагын даргын томилсон албан тушаалтан;

Page 104: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

104

4.1.2. штабын орлогч-тухайн байгууллагын нэгжийн дарга; 4.1.3. гамшгаас хамгаалах асуудал хариуцсан албан хаагч-тухайн төрийн

захиргааны байгууллагын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны ажилтан;

4.1.4. холбоо, зарлан мэдээлэл хариуцсан ажилтан-тухайн төрийн байгууллагын мэдээлэл, холбооны асуудал хариуцсан нэгжийн дарга;

4.1.5. сургалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ажилтан-тухайн төрийн байгууллагын сургалтын асуудал хариуцсан нэгжийн дарга;

4.1.6. санхүү, хангалт хариуцсан ажилтан-тухайн төрийн байгууллагын санхүү, хангалтын асуудал хариуцсан нэгжийн дарга;

4.1.7. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан-тухайн төрийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албан тушаалтан;

4.1.8. бусад ажилтан-салбарын болон гамшгийн нөхцөл байдал (нөлөөлөл, хамрах хүрээ, цаг хугацаа, болзошгүй хохирол, үр дагавар)-ын онцлогоос шалтгаалан холбогдох албан тушаалтан, ажлын хэсгийг тухай бүр томилон ажиллуулж болно.

4.2. Штабын бүрэлдэхүүнийг тухайн салбарын бүтэц, зохион байгуулалттай нийцүүлэн өөрчилж болно.

4.3. Штабын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд нөхөн томилж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.

Тав. Сургалт, дадлага

5.1. Улсын албаны гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хөтөлбөр, удирдамжийн дагуу зохион байгуулна.

5.2. Сургалт, дадлагыг дор дурдсан хугацаанд зохион байгуулна: 5.2.1. улсын албаны удирдах албан тушаалтан, штабын бүрэлдэхүүний

сургалт, дадлагыг 2 жилд нэг удаа; 5.2.2. мэргэжлийн ангийн сургалт, дадлагыг жил бүр; 5.2.3. үүсч болзошгүй гамшгийн нөхцөл байдал, гамшгийн эрсдэл,

давтамжийг харгалзан шаардлагатай сургалт, дадлагыг тухай бүр.5.3. Улсын албад хоорондын хамтарсан сургалт, дадлагыг албадын дарга нарын

хамтарсан шийдвэрээр зохион байгуулна.5.4. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын

албадын сургалт, дадлагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.5.5. Энэ журмын 5.2.1-т заасан сургалт, дадлагыг батлагдсан удирдамжийн

хүрээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, 5.2.2, 5.2.3-т заасан сургалт, дадлагыг тухайн улсын алба, орон нутгийн Онцгой байдлын байгууллага хамтран зохион байгуулах бөгөөд холбогдох зардлыг тухайн улсын алба хариуцна.

Page 105: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

105

Зургаа. Бусад

6.1. Улсын албаны томилгоот албан хаагчдад гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, идэвх санаачлагыг нь үнэлж тухайн салбарын болон онцгой байдлын байгууллагын шагналаар шагнаж урамшуулж болно.

6.2. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн албан томилолтын зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно.

6.3. Улсын албаны үйл ажиллагааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан удирдамжийн дагуу шалгаж, үнэлнэ.

----o0o----

Page 106: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

106

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 08 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

Дугаар 266

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад багтсан гоц халдварт, халдварт өвчин оношлогдсон тохиолдолд энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу шаардагдах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Мал эмнэлгийн ерөнхий газар, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 305 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ

Page 107: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

107

Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ

1. Адууны африкийн мялзан;2. Өндөр хоруу чанартай шувууны томуу;3. Гахайн томуу;4. Шувууны тахал;5. Гахайн африкийн мялзан;6. Гахайн сонгомол мялзан;7. Шүлхий;8. Бог малын мялзан;9. Хонь, ямааны цэцэг;10. Адууны цэцэг;11. Тэмээний цэцэг;12. Үхрийн мялзан;13. Ямааны годрон;14. Гахайн ёлом;15. Адууны тархины халдварт үрэвсэл (өрнө, дорно);16. Үхрийн арьс товруутах өвчин; 17. Үхрийн цээж;18. Рифт хөндийн халуурал;19. Баруун нилийн халдвар;20. Боом;21. Гахайн ходоод, гэдэсний халдварт үрэвсэл;22. Туулайн вируст цусан халдвар;23. Туулайн миксоматоз.

Page 108: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

108

Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ҮЕДХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16-20 дугаар зүйлд заасан мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний дэгдэлт гарсан үед хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах болон эдгээртэй холбогдон үүсэх нийтлэг харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журмыг мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон үед иргэн, хуулийн этгээд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага мөрдөж ажиллана.

1.3. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд нь хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хоёр. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах

2.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтад орсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин (цаашид "жагсаалтад орсон өвчин" гэх) оношлогдсон тохиолдолд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасан эрх бүхий албан тушаалтан хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, цуцална.

2.2. Мал эмнэлгийн байгууллага хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох үндэслэл, шийдвэрийн төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн хамт боловсруулсан байна.

2.3. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон шийдвэрт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүсийн хилийн заагийг тодорхой зааж, хяналтын цэгийн байршлыг тогтоон, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасан мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 19.2-т заасан мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг тус тус томилсон байна.

2.4. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үеийн бүсийн хилийн заагийг тогтоохдоо тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг үндэслэнэ.

2.5. Улсын хилийн зурвасын бүс нутагт жагсаалтад орсон өвчний сэжиг илэрсэн, оношлогдсон тохиолдолд Ерөнхий малын эмч, (цаашид "Ерөнхий эмч" гэх) Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

2.6. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт жагсаалтад орсон өвчин оношлогдсон тохиолдолд отрын бүс нутаг дахь отор, нүүдлийг түр хугацаанд зогсоох эсэхийг тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг үндэслэн Ерөнхий эмч шийдвэрлэнэ.

2.7. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт жагсаалтад орсон өвчин

Page 109: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

109

оношлогдсон тохиолдолд Ерөнхий эмч Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

2.8. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 18.1-д заасныг хэрэгжүүлэхдээ жагсаалтад орсон өвчинтэй тэмцэх арга хэмжээг тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу хэрэгжүүлсэн тухай мал эмнэлгийн салбарын хяналтын улсын байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэнэ.

2.9. Жагсаалтад ороогүй мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин Монгол Улсад шинээр бүртгэгдсэн үед тэмцэх арга хэмжээг олон улсын болон Монгол Улсын хэмжээнд мөрдөхөөр тогтоосон тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу хэрэгжүүлнэ.

2.10. Мал, амьтныг улсын хилээр нэвтрүүлэхдээ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.3-т заасны дагуу хорио цээрийн дэглэмд байлгаж, үзлэг, шинжилгээнд хамруулна.

2.11. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон, цуцалсан, шатлал бууруулсан тухай нийтэд болон олон улсад Ерөнхий эмч албан ёсоор зарлан мэдээлнэ.

Гурав. Хорио цээрийн дэглэмийн үедхэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт жагсаалтад орсон өвчинтэй тэмцэх арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагын удирдлага дор хэрэгжүүлнэ.

3.2. Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй, халдварын сэжигтэй мал, амьтдыг тусгаарласны дараа тухайн өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.3. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт холбогдох хууль тогтоомжийн дагуу зайлшгүй шаардлагаар нэвтрэх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс бусад шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсооно.

3.4. Зайлшгүй шаардлагаар мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэвтрэх хүн, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд бүрэн хамруулна.

3.5. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд голомтын болон сэжигтэй бүсийн хилийн заагт энэхүү журмын 2.3-т зааснаар тогтоосон байршлуудад тасралтгүй ажиллагаатай хяналтын цэг ажиллуулна.

3.6. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсээс мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, байгалийн хадлан, тэжээл бэлтгэх, гадагш тээвэрлэхийг тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааварт заасан хугацаанд хориглоно.

Дөрөв. Хязгаарлалтын дэглэмийн үедхэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд тухайн өвчинтэй тэмцэх арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагын удирдлага доор хэрэгжүүлнэ.

4.2. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.1-д заасан голомтын бүсийн хилийн заагт энэхүү журмын 2.3-т зааснаар тогтоосон байршлуудад тасралтгүй

Page 110: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

110

ажиллагаатай хяналтын цэг ажиллуулна.4.3. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.2-т заасан сэжигтэй бүсэд

хөдөлгөөнт эргүүл ажиллуулж мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавина.

4.4. Сэжигтэй бүсээр дамжин өнгөрөх хүн, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулсны дараа нэвтрүүлнэ.

Тав. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед бүх шатны мал эмнэлгийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1. Мал эмнэлгийн ерөнхий газар: 5.1.1. жагсаалтад орсон өвчний дэгдэлтийн шалтгаан, цар хүрээ, тэмцэх

арга хэмжээ, сургамжийг судлах мэргэжлийн баг томилж ажилуулах, судалгааны үр дүн, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;

5.1.2. Ерөнхий эмч жагсаалтад орсон өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулж, мал эмнэлгийн бүх шатны байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмж, заавраар хангах;

5.1.3. аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газраас ирүүлсэн саналын дагуу хорио цээрийн дэглэм тогтоох талаар мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох судалгаа, санал, дүгнэлтээ гаргах;

5.1.4. жагсаалтад орсон өвчний тархалтын нөхцөл байдлын мэдээ, мэдээллээр Засгийн газар, Улсын онцгой комисс, олон улсын байгууллага, олон нийтийг хангах;

5.1.5. Ерөнхий эмч нь Засгийн газар, Улсын онцгой комисст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт хүргүүлж, шийдвэрлүүлэх;

5.1.6. жагсаалтад орсон өвчний оношийг бүсийн, эсхүл олон улсын эрх бүхий лавлагааны лабораториор баталгаажуулах ажлыг зохион байгуулах;

5.1.7. орон нутгаас ирүүлсэн мэдрэмтгий мал, амьтны тоон мэдээлэл, тархвар зүйн судалгаа, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Ерөнхий эмч дархлаажуулалтын төлөвлөгөөг яаралтай баталж, хэрэгжүүлэх;

5.1.8. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 13.1-д заасан бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу бүрдүүлсэн эм, вакцин, халдваргүйтгэлийн бэлдмэл болон шаардагдах бусад нөөцийг хуваарилан олгож, хяналт тавих;

5.1.9. Ерөнхий эмч дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, үр дүнг дээшлүүлэх, хянах зорилгоор орон нутагт мэргэжилтэн томилон ажиллуулах;

5.1.10. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тархвар зүйн судалгаа, дархлаажуулалтын ажлын явц байдалд дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;

5.1.11. шаардлагатай гэж үзвэл шинээр хэрэглэж байгаа, эсхүл чанарын маргаантай вакцины дархлаа төрүүлэх идэвхийг харьцуулан үнэлэх туршилт судалгааг дархлаажуулах ажилтай зэрэгцүүлэн явуулж үр дүнг тухай бүр захиалагч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, тусламж хүртэгч нарт мэдээлж байх, үр дүнд суурилан холбогдох арга хэмжээ авах.

Page 111: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

111

5.2. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар: 5.2.1. жагсаалтад орсон өвчний оношийг итгэмжлэгдсэн лабораториор

баталгаажуулах арга хэмжээ авах; 5.2.2. сум, дүүргийн мал эмнэлгийн тасгаас ирүүлсэн саналын дагуу Мал,

амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасны дагуу хорио цээрийн дэглэм тогтоох, нэгтгэх, дэглэм бууруулах, цуцлах саналаа аймаг, нийслэлийн Засаг даргад тавих;

5.2.3. мал, амьтны гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг аймаг, нийслэлийн онцгой комисст танилцуулж, шийдвэрлүүлэх;

5.2.4. аймаг, нийслэлийн хэмжээнд жагсаалтад орсон өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих;

5.2.5. гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу бүрдүүлсэн нөөцийг зориулалтын дагуу зарцуулж, нөхөн бүрдүүлэх;

5.2.6. жагсаалтад орсон өвчний нөхцөл байдлын өдөр тутмын мэдээллээр холбогдох байгууллага, албан тушаалтныг хангах;

5.2.7. мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангах, заавар өгөх.

5.3. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг: 5.3.1. жагсаалтад орсон өвчин оношлогдсон тохиолдолд хорио цээр,

хязгаарлалтын дэглэм тогтоох, дэглэм бууруулах цуцлах саналаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасны дагуу тухайн шатны Засаг даргад тавих, эсхүл аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлэх;

5.3.2. жагсаалтад орсон өвчний нөхцөл байдлын өдөр тутмын мэдээллээр холбогдох байгууллага, албан тушаалтныг хангах;

5.3.3. жагсаалтад орсон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд хүргэх, сэрэмжлүүлэх, сурталчлах;

5.3.4. мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, түүний мэргэжилтнийг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

5.3.5. мал эмнэлгийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд ажиллах; 5.3.6. дархлаажуулалтын тов зарлах, үзлэг, тандалт, шинжилгээний ажил

зохион байгуулах удирдамж, арга зүйгээр хангах.5.4. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж: 5.4.1. мал эмнэлгийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд ажиллах; 5.4.2. дархлаажуулалт, үзлэг, тандалт хийх, шаардлагатай тохиолдолд

сорьц авах; 5.4.3. малчдаас судалгаа авах, мэдээллийг мал эмнэлгийн тасагт хүргүүлэх; 5.4.4. малчдад мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх, тэмцэх арга болон өвчний хор хохирлын мэдээлэл өгөх.5.5. Мэргэжлийн баг: 5.5.1. мэргэжлийн багийн гишүүдийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай

хуулийн 16 дугаар зүйлд заасан бүс тус бүрт ажиллуулж болно. 5.5.2. жагсаалтад орсон өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тархвар зүйчээр

ахлуулсан гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй багийг томилж ажиллуулж болно.

Page 112: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

112

5.5.3. мэргэжлийн баг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 19.2-т зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.5.3.1. гоц халдварт өвчний эх үүсвэр, тархалтын шалтгааныг нарийвчлан тогтоох, малчин өрхүүдээс тархвар зүйн судалгаа авах, дүн шинжилгээ хийх;

5.5.3.2. мал, амьтны өвчин гарсан хот айл, фермийн малчид, ажилчидтай ярилцлага хийж, өвчин анх илэрсэн хугацаа, малын өвчлөлийн байдал, онцлог шинж тэмдэг, халдвартай байж болох шинж, халдвар дамжуулсан байж болох үйл явдлын талаар болон тухайн халдвар өөр хот айл, фермд дамжсан байж болох магадлалын талаар асуулга авах;

5.5.3.3. малчдаас авсан асуулга, өвчтэй малд хийсэн эмнэл зүйн үзлэгийн дүн, хорогдсон малын хүүр болон малын эмгэг бие бүтцийн хувиралтын байдалд үндэслэн анхны онош тавих;

5.5.3.4. жагсаалтад орсон өвчний сэжигтэй газарт ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллах;

5.5.3.5. халдварт өвчний тархалтын цар хүрээг үзлэг, судалгааны үндсэн дээр тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг мал эмнэлгийн тасагт мэдээлэх;

5.5.3.6. мэдрэмтгий малд үзлэг хийх явцад өвчний шинж тэмдэг бүхий мал илэрсэн тохиолдолд халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүс, бүсчлэлийг шинэчлэн тогтоох санал гаргаж шийдвэрлүүлэх;

5.5.3.7. тухайн өвчинд мэдрэмтгий малд эмнэл зүйн үзлэг хийж, өвчний ил шинж тэмдэгтэй, сэжигтэй малыг ялган тусгаарлах, зориудаар устгасан, төхөөрсөн мал, амьтанд акт үйлдэх;

5.5.3.8. шаардлагатай тохиолдолд мал, амьтан, хорогдсон малын хүүр, сэг зэмээс лабораторийн шинжилгээний сорьц авч мал эмнэлгийн тасагт хүргүүлэх;

5.5.3.9. жагсаалтад орсон өвчний хор уршгийн талаар иргэдэд сурталчлан таниулах;

5.5.3.10. малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг тогтоосон хугацаанд зааврын дагуу хийх;

5.5.3.11. тухайн өвчний үүсгэгчид сонгомол үйлчилгээтэй бэлдмэлээр халдваргүйтгэл хийх, акт үйлдэх;

5.5.3.12. тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааварт заасны дагуу холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

5.5.3.13. зэрлэг ан амьтны хөдөлгөөнийг тандах, шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийх асуудлыг мэргэжлийн ангид санал тавьж шийдвэрлүүлэх.

5.6. Мэргэжлийн анги: 5.6.1. мэргэжлийн анги нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 19.3,

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9-д заасан дүрэм, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.6.1.1. хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт дэглэм сахиулах, өвчний халдварыг гадагш тараахгүй байх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

Page 113: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

113

5.6.1.2. тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай өдөр тутмын мэдээ, мэдээллээр холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг хангах;

5.6.1.3. шаардлагатай эм, биобэлдмэл, ариутгал халдваргүйт-гэлийн бодис, хүнсний хангамжийн тооцоог гаргаж, шийдвэрлүүлэх;

5.6.1.4. хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

5.6.1.5. голомтын болон сэжигтэй бүсийн тогтоосон байршилд халдваргүйтгэлийн цэг ажиллуулах, халдваргүйтгэлд хамрагдсан тухай баримт олгох;

5.6.1.6. уст цэгийн бохирдлын байдалд үнэлэлт өгч, халдваргүйтгэлийг батлагдсан заавар, журмын дагуу хийх;

5.6.1.7. халдварын голомтод байгаа байнгын оршин суугчдын хүнс, өргөн хэрэглээний бараа, мал, амьтны ус, өвс, тэжээлийн хангамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх;

5.6.1.8. хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсан үед мэргэжлийн баг, мэргэжлийн ангид үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүний хувцас, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг халдваргүйтгэх;

5.6.1.9. мал, амьтныг зориудаар устгах зөвшөөрлийг зохих шатны Засаг даргын Тамгын газар болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авах;

5.6.1.10. өвчилсөн мал, амьтны устгалын байршил тогтоож, цэг байгуулахдаа нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргуулах;

5.6.1.11. мал, амьтныг зориудаар устгах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагааг хангах;

5.6.1.12. өвчилсөн мал, амьтны устгалын ажиллагаанд хэрэглэх техник хэрэгсэл, хамгаалах хувцас, химийн бодис, бусад хэрэгсэлийг бэлтгэх, устгалын цэгийг зааврын дагуу байгуулах;

5.6.1.13. мал, амьтны хүүр, сэг зэмийг заавар, журмын дагуу устгах ажлыг шуурхай зохион байгуулж, халдваргүйтгэх;

5.6.1.14. өвчилсөн малыг устгаж, булшилсан газрын нэрийг тодорхой бичиж, солбилцлыг байршил тогтоогч багажаар тогтоон, хашаа, хамгаалалт, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хийж, зохих шатны төрийн захиргаа, онцгой байдлын болон мал эмнэлэг, байгаль орчны газарт албан ёсоор мэдэгдэж, хүлээлгэн өгөх;

5.6.1.15. өвчтэй малыг устгасан, төхөөрсөн ажлын гүйцэтгэлийн талаар мал эмнэлгийн байгууллагад цаг тухайд нь мэдэгдэх, нэгдсэн дүн мэдээ, тайлан гаргах.

Зургаа. Хорио, цээр, хязгаарлалтын дэглэмийн үед бүх шатны Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

6.1. Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн

Page 114: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

114

хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, нэгтгэх, дэглэм бууруулах, цуцлах;6.2. Жагсаалтад орсон өвчинтэй тэмцэхэд шаардлагатай хөрөнгө, хүн, хүч

гаргаж, өвчний голомтыг устгах, тэмцэх арга хэмжээг мал эмнэлгийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

6.3. Халдварт өвчний голомтод ажиллаж байгаа болон тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажиллагсдыг хоол, хүнс, орон байраар хангаж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулж, шаардлагатай арга хэмжээ авах;

6.4. Өвчний хор хөнөөл, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар ард иргэдэд сурталчлах, хор хөнөөлийг арилгахад иргэн, хуулийн этгээдийг зохих журмын дагуу дайчлах;

6.5. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх бүс нутгийн зааг, орох, гарах, дамжин өнгөрөх цэг, зурвасыг мэргэжлийн ангитай хамтран тогтоож, анхааруулсан пайз, тэмдэг тавиулах, хяналтын цэг ажиллуулах зэрэг арга хэмжээ авах;

6.6. Өвчтэй мал, амьтныг зайлшгүй шаардлагаар, холбогдох зөвшөөрлийн үндсэн дээр төхөөрсөн, зориудаар устгасан тохиолдолд тэдгээрийн үнэлгээ тогтоож, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх;

6.7. Орон нутагт гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;

6.8. Мал эмнэлгийн тасаг, мэргэжлийн баг, дээд шатны Засаг даргын шийдвэрийн дагуу дархлаажуулалтын товыг зарлаж, малчид, мал бүхий өрхийн бэлэн байдлыг хангуулах, шаардлагатай хүн хүч гаргах;

6.9. Үзлэг, тандалт, дархлаажуулалтын арга хэмжээний үед малчин болон мал бүхий өрхийн байршлын зураглал гаргаж, малчин өрх, малын тоо толгойн талаархи бодит мэдээллээр хангах;

6.10. Зэрлэг ан амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хүн, хүч, төсөв зардлыг шийдвэрлэж, мал эмнэлгийн байгууллагатай хамтран тандан судалгаа хийлгэх ажлыг зохион байгуулах;

6.11. Зэрлэг ан амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжиг илэрсэн, оношлогдсон тохиолдолд тухайн өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулах.

Долоо. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед иргэн,хуулийн этгээдийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа

7.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон болон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гаргасан хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх;

7.2. Мал, амьтанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусад мал, амьтнаас нэн даруй ялган тусгаарлаж, мэргэжлийн багийн малын эмчид мэдэгдэх, малын эмчийн заавар, зөвлөмжийг мөрдөх;

7.3. Мал, амьтныг байнгын хариулгатай байлгах;7.4. Зөвшөөрснөөс бусад тохиолдолд голомтын болон сэжигтэй бүсийн дотор

шилжилт хөдөлгөөн хийхгүй байх.

Page 115: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

115

Найм. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа

8.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

8.1.1. эрчимжсэн мал аж ахуйн байранд мал эмнэлгийн байгууллагын хяналт, зөвшөөрөлгүйгээр малын эмч, тухайн малчин, амьтан маллагчаас өөр хүн оруулах;

8.1.2. өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр хэрэглэх, малын хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн оруулах.

Ес. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэхүйл ажиллагааны санхүүжилт

9.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад шаардагдах санхүүжилтийн тооцоог өвчний онош батлагдсан даруйд орон нутгийн онцгой комисс урьдчилсан байдлаар гаргаж, Улсын онцгой комисст уламжлан шийдвэрлүүлнэ. Ингэхдээ Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33-34 дүгээр зүйлд заасныг үндэслэнэ.

9.2. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны Засаг даргын Тамгын газар эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ.

9.3. Зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тооцохдоо хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохын өмнөх сард тухайн аймгийн статистикийн газраас гаргасан малын үнийн судалгаанд үндэслэнэ.

9.4. Нөхөн төлбөрийг олгохдоо Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6.5, 34.4-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтална.

Арав. Хариуцлага

10.1. Энэхүү журмын хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагын улсын байцаагч хяналт тавьж, зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 36.1 болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-----o0o-----

Page 116: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

116

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

Дугаар 1

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 117: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

117

Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолын хавсралт

ГАМШГИЙН ХОХИРОЛ, ХЭРЭГЦЭЭНИЙҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ (цаашид хохирол, хэрэгцээний үнэлгээ гэх) хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Гамшгийн хохирлыг гамшгийн улмаас учирсан шууд болон шууд бус бодит хохирлын нийлбэрээр илэрхийлнэ. Гамшгийн шууд бодит хохирол гэж хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин гамшигт өртсөний улмаас учирсан хохирлыг, шууд бус бодит хохирол гэж гамшгийн улмаас нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд доголдол гарснаас үүссэн хохирол болон гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний зардлыг тус тус ойлгоно.

1.3. Гамшгийн хэрэгцээнд гамшигт өртсөн иргэн, хуулийн этгээд, орон нутагт шаардлагатай тусламж, үйлчилгээ, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөц, санхүү, техникийн мэдээлэл хамаарна.

1.4. Хохирол, хэрэгцээний үнэлгээний зорилго нь гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийж учирсан хохирлыг тооцон, нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавх, яаралтай тусламж, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ, хойшлуулшгүй сэргээн босгох болон хөгжлийн төлөвлөгөөнд шаардлагатай энэ журмын 2.2-т заасан мэдээллийг тодорхойлоход оршино.

1.5. Хохирол, хэрэгцээний үнэлгээ нь гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг тооцох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн тусламжийг олгох, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх үндэслэл болно.

Хоёр. Хохирол, хэрэгцээний үнэлгээний үе шат, хамрах хүрээ

2.1. Хохирол, хэрэгцээний үнэлгээгээр дараахь мэдээллийг тодорхойлно: 2.1.1. гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, дэд бүтэц,

хүрээлэн буй орчинд учирсан шууд бодит хохирол; 2.1.2. эрэн, хайх аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох

ажиллагаанд шаардагдах зардал; 2.1.3. гамшгийн улмаас нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд доголдол

гарснаас үүссэн шууд бус бодит хохирол; 2.1.4. гамшигт нэрвэгдсэн хүн амын анхдагч хэрэгцээг хангахад

Page 118: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

118

шаардлагатай тусламж, үйлчилгээний мэдээлэл; 2.1.5. эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагаанд шаардагдах хүч

хэрэгсэл, зардлын тооцоо; 2.1.6. хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд

шаардагдах хүний нөөц, санхүү, техникийн мэдээлэл.2.2. Хохирол, хэрэгцээний үнэлгээ нь шуурхай үнэлгээ, гамшгийн хор уршгийг

арилгах үед хийгдэх нөхцөл байдлын үнэлгээ, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээ гэсэн 3 үе шаттай байна.

2.3. Гамшгийн төрөл, үүссэн нөхцөл байдлаас хамааран энэ журмын 2.2-т заасан хохирол, хэрэгцээний үнэлгээг заавал шат дараалан хийхийг шаардахгүй байж болно.

2.4. Шуурхай үнэлгээ хийх аргачлал, тайлангийн загварыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын үнэлгээ, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээ хийх аргачлал, тайлангийн загварыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

Гурав. Шуурхай үнэлгээ

3.1. Шуурхай үнэлгээг гамшгийн голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа шуурхай бүлгийн болон гал түймэр унтраах удирдагч, шаардлагатай тохиолдолд тухайн шатны Засаг дарга эсхүл орон нутгийн гамшгаас хамгаалах албаны даргын томилсон ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ.

3.2. Шуурхай үнэлгээгээр гамшгийн голомтод үүссэн нөхцөл байдал, хор уршгийг урьдчилан үнэлж, гамшигт нэрвэгдэгсдэд нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлж, эрэн хайх, аврах ажиллагаанд дайчлах хүч хэрэгсэл, гамшгийн үеийн яаралтай тусламжийг зохион байгуулах шийдвэр гаргахад ашиглах, энэ журмын 2.1.1, 2.1.4, 2.1.5-д заасан мэдээллийг тодорхойлж гаргана.

3.3. Гамшгийн төрөл, үүссэн нөхцөл байдлаас хамаарч шуурхай үнэлгээг 48 цагийн дотор хийж гүйцэтгэнэ.

3.4. Энэ журмын 3.3-т заасан хугацаанд шуурхай үнэлгээг хийж, тайланг харьяалах онцгой байдлын байгууллагад, шаардлагатай тохиолдолд тухайн шатны онцгой комисст хүргүүлнэ.

Дөрөв. Гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэхнөхцөл байдлын үнэлгээ

4.1. Гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын үнэлгээг орон нутгийн төрийн захиргааны байгууллага эсхүл тухайн шатны онцгой комиссоос томилсон, холбогдох төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, салбарын шинжээчээс бүрдсэн шуурхай бүлэг хийж гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн болон даатгалын байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

4.2. Энэ үе шатны үнэлгээгээр гамшигт өртсөн хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй

Page 119: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

119

орчин, нийгэм, эдийн засагт учирсан шууд бодит хохирол, гамшигт нэрвэгдэгсдийн хэрэгцээг тодорхойлж, нөөцийг нэмэгдүүлэх, дайчлах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах шийдвэр гаргахад шаардлагатай энэ журмын 3.2-т заасан мэдээллийг илүү нарийвчилж, 2.1.2, 2.1.3-т заасан мэдээллийг шинээр гаргана.

4.3. Энэ үе шатны үнэлгээг 30 хоногийн дотор гүйцэтгэж, тайланг харьяалах онцгой байдлын байгууллагад, шаардлагатай тохиолдолд дээд шатны онцгой комисст хүргүүлнэ. Үнэлгээ хийх хугацааг энэ журмын 4.1-д заасан шуурхай бүлгийг томилохдоо нарийвчлан зааж болно.

4.4. Үнэлгээний тайланд үндэслэн гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардлагатай нөөцийг гаргах, дотоодын болон гадаадын хүмүүнлэгийн тусламжийг авах саналаа Улсын онцгой комисс Засгийн газарт гаргана.

Тав. Хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээ

5.1. Хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээг тухайн орон нутгийн Засаг дарга эсхүл холбогдох салбарын яамнаас томилсон ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ. Энэ үнэлгээнд холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулж болно. Шаардлагатай тохиолдолд олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн хүмүүнлэгийн баг гүйцэтгэж болно.

5.2. Хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээгээр хор уршгийг арилгах, сэргээн босгох, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах, тухайн төв, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах шаардлагатай энэ журмын 4.2-т заасан мэдээллийг илүү нарийвчилж, 2.1.6-д заасан мэдээллийг боловсруулна.

5.3. Гамшгийн төрөл, үүссэн нөхцөл байдлаас хамааран энэ үе шатны үнэлгээг 2-12 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

5.4. Хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээний тайланд тусгасан нийт бодит хохирлын мэдээллийг тухайн шатны онцгой байдлын байгууллагад, сэргээн босгоход шаардлагатай хэрэгцээний мэдээллийг тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан нэгжид хүргүүлнэ.

----о0о----

Page 120: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

120

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

Дугаар 286

ЖУРАМ, ЖАГСААЛТ, ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан "Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого", "Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ус цаг агаар, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаар урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журам"-ыг 1 дүгээр, "Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт"-ыг 2 дугаар, "Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн ослын үед нийтэд мэдээлэх орчны бохирдлын сэрэмжлүүлэх мэдээний жагсаалт"-ыг 3 дугаар, "Үндэсний олон нийтийн радио, телевизээр ус цаг агаарын мэдээг зарлах хуваарь"-ийг 4 дүгээр, "Ган, зудын байдалд үнэлгээ хийх журам"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний ус цаг уур, орчны албанаас гаргасан ус цаг агаар, орчны аюултай болон гамшигт үзэгдлийн талаарх мэдээг Газар хөдлөлөөс амжиж дамжуулах систем (Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах систем)-ээр нийтэд шуурхай хүргэж байхыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд даалгаж, Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарьд зөвлөсүгэй.

3. Ус цаг уурын сүлжээг түшиглэн улсын хэмжээнд хийж байгаа цөлжилтийн хяналт-шинжилгээ, өвөл, хаврын бэлчээрийн даац, багтаамжийг тодорхойлох судалгааны ажлыг цаашид хамтран зохион байгуулж байхыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт үүрэг болгосугай.

4. Үүрэн телефоны үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангаж, ус цаг агаар, орчны аюул, гамшгийн мэдээг нийтэд үнэ төлбөргүй, шуурхай хүргэж ажиллах талаар орон нутагт радио, телевиз, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулах гэрээнд тусган, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болгосугай.

5. Ус цаг агаар, орчны аюул гамшгийг урьдчилан мэдээлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт

Page 121: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

121

үүрэг болгосугай. 6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цаг агаарын мэдээ дамжуулалтыг

тогтмолжуулах тухай" Засгийн газрын 2000 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар, "Ган, зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

Page 122: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

122

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

УС ЦАГ АГААР, ОРЧНЫ АЮУЛТАЙ, ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТАЛААРУРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЖУРАМ

1. Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр тутмын, анхааруулах, сэрэмжлүүлэх,

урьдчилан сэргийлэх мэдээ гэж ангилна.2. Хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд

сөргөөр нөлөөлж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй цаг агаарын үзэгдлийг хор хөнөөлийнх нь байдлаар аюултай, гамшигт үзэгдэл гэж ангилна.

3. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалтыг Засгийн газар, анхааруулах мэдээнд орох цаг агаарын үзэгдлийн жагсаалтыг ус цаг уур, орчны хяналт-шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

4. Цаг агаарын урьдчилсан мэдээ болон орчны чанарын талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллага болох Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний албад хариуцан гаргана.

5. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг гаргасан мэргэжлийн байгууллага нь телефон, факс, гар утас, цахим шуудангаар уг мэдээг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шуурхай дамжуулна.

6. Үндэсний олон нийтийн радио, телевиз болон бусад телевиз нь цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн авснаас хойш 15 минутын дотор "Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ" гэсэн дуут дохиотойгоор, цаашид аюулт үзэгдэл эхлэх хүртэлх хугацаанд цаг тутам нэвтрүүлгийн дундуур нийтэд зарлан мэдээлнэ.

7. Цаг агаарын гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-ын 3.1-д заасны дагуу дамжуулна.

8. Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг зарласан, урьдчилан зарлаагүй боловч аюултай үзэгдэл эхэлсэн, эсхүл сэрэмжлүүлэх мэдээнд дурдсан үзэгдэл нь аюулын хэмжээнд хүрэхээр болсон үед аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь сум, дүүргүүдэд уг мэдээг яаралтай дамжуулах бөгөөд сумдын цаг уурын өртөө, харуулын ээлжийн техникч, ажиглагч, сум, дүүргийн Засаг дарга болон түүнийг орлох албан тушаалтанд холбоо, мэдээллийн бүх хэрэгслээр шуурхай хүргэнэ.

9. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн болон аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь цаг агаарын мэдээний үнэн зөв, шуурхай байдлыг хангах талаар Үндэсний олон нийтийн радио, телевиз болон бусад телевиз, радиотай гэрээ байгуулж ажиллана.

----оОо----

Page 123: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

123

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

СЭРЭМЖЛҮҮЛЭХ БОЛОН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭНД ОРОХУС ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН

ЖАГСААЛТ

Д/дҮзэгдлийн

нэр, ангилал

Аюултай үзэгдэл

Үргэлжлэх хугацаа

Гамшигт үзэгдэлҮргэлжлэх

хугацаа

1. Хүчтэй салхи

Салхины дундаж хурд 18 м/с, түүнээс их (өрөвхийлэлт 24 м/с түүнээс их)

Хугацаа хамаарахгүй

Салхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с, тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с, түүнээс их (Өрөвхийлэлтийн хурд 34 м/с болон

Хугацаа хамаарахгүй

2. Цасан шуурга

Салхины дундаж хурд 10 м/с болон түүнээс их үед цасан шуурга шуурч алсын бараа 2000 м-ээс бага болох

3 цаг, түүнээс дээш

Салхины дундаж хурд 16 м/с (өрөвхийлэлт 20 м/с болон түүнээс их, алсын бараа 2000 м-ээс бага болох

6 цаг, түүнээс дээш

3.Шороон шуурга

Алсын барааны харагдац 1000 метр болон түүнээс бага болох

3 цаг, түүнээс дээш

- -

4. Бороо30 мм болон түүнээс их

12 цаг, түүнээс доош

50 мм болон түүнээс их

12 цаг, түүнээс доош

5.Цас, нойтон цас (X-III сар)

5 мм болон түүнээс их

12 цаг, түүнээс доош

10 мм болон түүнээс их

12 цаг, түүнээс доош

6. Аадар бороо30 мм болон түүнээс их

3 цаг, түүнээс доош

30 мм болон түүнээс их

1 цаг, түүнээс доош

7. МөндөрГолч нь 10 мм хүртэл

Хугацаа хамаарахгүй

Голч нь 10 мм болон түүнээс их

Хугацаа хамаарахгүй

Page 124: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

124

8.Хүйтэн бороо (Мал ноос-лосон үеэр)

Агаарын температур 110С ба түүнээс бага, салхины хурд 6 м/с болон түүнээс их

12 цаг, түүнээс дээш

Агаарын температур 80С болон түүнээс бага, салхины хурд 6м/с болон түүнээс их үед 5 мм-ээс их бороо үргэлжлэн орох

12 цаг, түүнээс дээш

9. Усны үерГол, мөрний ус үерийн түвшинд хүрэх

Хугацаа хамаарахгүй

Гол, мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх

Хугацаа хамаарахгүй

10.

Цочир хүйтрэлт (Тарим лын ургалтын хугацаанд)

Хөрсний гадаргын температур 00С болон түүнээс бага

Хугацаа хамаарахгүй

Хөрсний гадаргын температур –50С болон түүнээс бага

Хугацаа хамаарахгүй

11. Уруйн үер - -

Хүчтэй аадар борооны ус гуу жалга, хэвгий даган шавар, шороо, чулуутай холилдож хуйлран урсах

Хугацаа хамаарахгүй

12.Догшин хуй (Хар салхи)

- -

Хүчирхэг хөгжсөн борооны бөөн (Cb) үүлний дороос унжих үүлэн багана, түүнээс газар шүргэх юүлүүр хэлбэрийн хуй, замд тааралдсан бүхнийг сорон авах, эвдэн сүйтгэх, хохирол учруулах үзэгдэл. Юүлүүрийн амсар нь хэдэн арваас хэдэн зуун метр хүрч, хэдэн арван минутаас хэдэн цаг үргэлжилнэ. Хэдэн арван километр зурвасаар сүйтгэл учруулдаг

Хугацаа хамаарахгүй

13. Аянга буух - -

Дулааны буриглалтын үүл босоо чиглэлд хөгжин хөгжлийн дээд шатанд хүрч, тодорхой нөхцөлд цахилгаан цэнэг хуримтлагдаж, үүл газрын хооронд ниргэлт явагдах үзэгдэл

Хугацаа хамаарахгүй

Page 125: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

125

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

ГЭНЭТИЙН АЮУЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН ҮЕД НИЙТЭДМЭДЭЭЛЭХ ОРЧНЫ БОХИРДЛЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ

МЭДЭЭНИЙ ЖАГСААЛТ

№Орчны бохирдлын

үзүүлэлтХэмжигдэхүүн

Үргэлжлэх хугацаа

1.1

Түгээмэл бохирдуулах бодис

Урт хугацаанд агаарын чанарын стандартаас 10 дахин болон түүнээс дээш давсан

24 цагийн туршид

Богино хугацаанд агаарын чанарын стандартаас 30 дахин болон түүнээс дээш давсан

3 удаагийн 20 минутын дундаж хэмжилтээр

1.2Аюултай бохирдуулах бодис

Агаарын чанарын стандартаас 5 дахин болон түүнээс дээш давсан

-

Хоёр. Хөрсний чанар

2.1Хөрс бохирдуулах бодис

Стандартад заасан хортой агууламжаас 5 дахин болон түүнээс дээш давсан

-

Гурав. Усны чанар

3.1 Ууссан хүчилтөрөгч2 мг/л болон түүнээс бага агууламжтай үед

-

3.2Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч

60 мг/л болон түүнээс их агууламжтай үед

-

3.3Бусад бохирдуулах бодис

Усны чанарын стандартаас 100 дахин болон түүнээс дээш давсан

-

3.4Аюултай бохирдуулах бодис

Усны чанарын стандартаас 10 дахин болон түүнээс дээш давсан

-

Дөрөв. Цацрагийн түвшин

4.1Цацрагийн тунгийн чадал

0.6 мкЗ/цаг-аас ихэссэн үед5 удаагийн 5 минут тутмын хэмжилтээр

Page 126: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

126

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР УСЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЗАРЛАХ ХУВААРЬ

1. Үндэсний олон нийтийн радиогоор:а/ тухайн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 6 цаг 40 минутад, 7

цаг 20 минутад, 9 цаг 10 минутад, 10 цаг 05 минутад, хоногийн болон тав хоног, долоо хоногийн урьдчилсан мэдээг өдөр бүр 15 цаг 05 минутад, 18 цаг 30 минутад, 21 цаг 10 минутад;

б/ цаг агаарын сарын урьдчилсан мэдээг сар бүрийн 29-ний өдрийн 15 цаг 05 минутад, дулааны улирлын төлөв мэдээг 03 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 05 минутад, хүйтний улирлын төлөв мэдээг 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 05 минутад;

в/ ус цаг агаар, орчны гэнэтийн гамшигт үзэгдэл болох тухай урьдчилан сэргийлэх мэдээг тухай бүрд.

2. Үндэсний олон нийтийн телевизээр:Тухайн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 7 цаг 30 минутад, 11

цаг 00 минутад, 13 цаг 00 минутад, 15 цаг 00 минутад, хоногийн болон тав, долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 18 цаг 00 минутад, 20 цаг 00 минутад, 22 цаг 00 минутад тус тус мэдээлнэ.

----оОо----

Page 127: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

127

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт

ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ган, зудын байдлын талаар байгаль, цаг уурын үнэлгээ өгөх, түүний нөлөөллийг тодорхойлоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.1.2. Байгалийн гамшгаас хүн, мал, амьтан, таримал ургамал, эд хөрөнгийг хамгаалах, учирсан хор уршгийг арилгах үйл ажиллагааг сум, аймаг, бүс нутаг, улсын хэмжээгээр зохион байгуулахад ган, зудын байдлын үнэлгээг ашиглана.

1.3. Ган, зудын нөхцөл тухайн нутаг дэвсгэрт 1 сар болон түүнээс удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд ган, зудтай гэж үзнэ.

Хоёр. Ганг үнэлэх шалгуур үзүүлэлт

2.1. "Ган" гэдэгт ургамлын ургалтын хугацаанд хур тунадас хомсдон, хэт халууны улмаас хөрсний чийг багасаж, хөрсний ус зүйн тэнцвэр алдагдан ургамал хатаж, ургалт зогсох нөхцөл бүрдэхийг ойлгоно.

2.2. Ганг эрчимшлээр нь гантай, гандуу гэж ангилна:2.2.1. "гантай" гэдэгт тухайн арав хоног, сард орсон хур тунадасны хэмжээ

олон жилийн дунджаас 50 хувь болон түүнээс бага, мөн хугацаанд агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.00С болон түүнээс их буюу дундаж квадрат хазайцаас 2 дахин давсан байх нөхцөлийг хамруулна;

2.2.2. "гандуу" гэдэгт тухайн арав хоног, сард орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджийн 51-80 хувь, мөн хугацаанд агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1.0-1.90С-ээр их байх буюу дундаж квадрат хазайцаасаа давсан байх нөхцөлийг хамруулна.

2.3. Ганг үнэлэхдээ дор дурдсан үндсэн болон туслах шалгуур үзүүлэлтийг харгалзана:

2.3.1. ганг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлтийг тухайн жилийн 5-8 дугаар сард орсон хур тунадасны хэмжээ болон агаарын температурын сарын дунджийг олон жилийн дундажтай жишсэн утгаар, туслах үзүүлэлтийг мөн хугацааны агаарын хоногийн хамгийн их температур, агаарын чийгшлийг үндэслэн тодорхойлно;

2.3.2. ганг үнэлэх туслах үзүүлэлтэд дээрх хугацаанд агаарын хамгийн их температур өндөр уулын бүсэд 250С, ойт хээр, хээрийн бүсэд 300С, говь цөлийн бүсэд 320С болон үүнээс их, агаарын харьцангуй чийг 30 хувиас бага буюу хуурайшилттай хоногийн тоо байгалийн бүсээс үл хамааран арав хоногт 5, сард 15-аас олон байх нөхцөлийг авч үзнэ.

Гурав. Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлт

3.1. "Зуд" гэж өвөл, хаврын улиралд цаг агаар хүндэрснээс мал сүрэг бэлчээр,

Page 128: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

128

усаар нэн гачигдан, турж зутран олноор хорогдох нөхцөл бүрдэхийг ойлгоно.3.2. Зудыг эрчимшлээр нь "зудтай", "зудархуу" гэж ангилна.3.3. Мал бэлчээрт өл залгаж чадахгүй болох шалтгаанаар нь зудыг цагаан, хар,

туурайн, шуурган, төмөр буюу мөсөн зуд гэж ялгах бөгөөд тэдгээрт дор дурдсан нөхцөлийг хамруулна;

3.3.1. "цагаан зуд" гэж өвөл бэлчээрийн цасны нягт нь аль ч бүс нутагт 0.25 г/см3 буюу түүнээс их, арав хоног, сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаас 3.00С болон түүнээс хүйтэн буюу дундаж квадрат хазайцаас давсан байх, цасны дундаж зузаан өндөр уулын болон ойт хээрийн бүсэд 25 см-ээс, хээрийн бүсэд 22 см-ээс, говь цөлийн бүсэд 12 см-ээс их байх нөхцөлийг;

3.3.2. "цагаанаар зудархуу" гэж бэлчээрийн цасны нягт нь аль ч бүсэд 0.20-0.24 г/см3, цасны дундаж зузаан өндөр уулын болон ойт хээрийн бүсэд16 см-ээс, хээрийн бүсэд 11 см-ээс, говь, цөлийн бүсэд 5 см-ээс их байх нөхцөлийг;

3.3.3. "хар зуд" гэж зун нь гантай, гандуу байсан нутагт өвөл цас ороогүй, арав хоног, сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаас 3.00С болон түүнээс хүйтэрч, мал ус, тэжээлээр дутагдах нөхцөлийг;

3.3.4. "хараар зудархуу" гэж зун нь гантай, гандуу байсан нутагт өвөл цас бага орсон, арав хоног, сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаас 2.00С болон түүнээс хүйтэрч, мал тэжээл, усаар дутагдах нөхцөлийг хамруулна;

3.3.5. "төмөр буюу мөсөн зуд" гэж цаг зуурын дулааралт, хүйтрэлтийн улмаас цасны өнгөн хэсэг буюу гүнд мөсөн бүрхэвч тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон, эсхүл цасны нягт 0.35 г/см3 болон түүнээс их болсон байх нөхцөлийг.

3.4. Зудыг үнэлэхдээ үндсэн болон туслах шалгуур үзүүлэлтийг харгалзана.3.5. Зудыг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлтийг өмнөх зуны ургамлын ургалтын

байдал, тухайн арав хоног, сарын эцэст хэмжсэн бэлчээрийн цасны дундаж зузаан, нягт, арав хоног, сарын агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай нь жишсэн утгаар, туслах үзүүлэлтийг агаарын хоногийн хамгийн бага температур болон салхи шуургатай хоногийн тоог үндэслэн тодорхойлно.

3.6. Зудыг үнэлэх туслах үзүүлэлтэд агаарын хоногийн хамгийн бага температур Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан голын хөндийгөөр -450С, говь, цөлийн бүсэд -300С, бусад нутгаар -350С болон түүнээс хүйтэн, 10 м/с -ээс их салхитай хоногийн тоо арав хоногт 5, сард 15 аас олон байх нөхцөлийг хамруулна.

Дөрөв. Ган, зудын байдалд хийх үнэлгээ

4.1. Гантай, зудтай гэж үнэлэхэд үндсэн үзүүлэлт бүрдсэн байх болон туслах үзүүлэлтүүдийн аль нэг нь бүрдсэн байна.

4.2. Гандуу, зудархуу гэж тооцоход үндсэн үзүүлэлтийн аль нэг болон туслах үзүүлэлтийн нэг нь бүрдсэн байна.

4.3. Ган, зуд болсон эсэхийг үнэлэх шалгуур үзүүлэлтэд ашиглах ус цаг уурын болон бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээг ус цаг уурын байгууллага, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тухайн аймаг, нийслэл, дүүрэг, сум, багийн Засаг даргын санал, хүсэлтийг үндэслэн тус тус боловсруулна.

4.4. Ган, зудын байдлын үнэлгээг тухайн аймаг, нийслэл, дүүрэг, сум, багийн

Page 129: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

129

Засаг даргын санал, хүсэлтийг үндэслэн дор дурдсан журмын дагуу хийнэ:4.4.1. ган, зуд тухайн сумын нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг хүртэлх хувийг

хамарсан тохиолдолд сумын Засаг даргын томилсон ажлын хэсэг;4.4.2. ган, зуд тухайн аймаг, нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг

хувь буюу хэд хэдэн сум, дүүргийг хамарсан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон ажлын хэсэг;

4.4.3. ган, зуд хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд Улсын онцгой комиссын томилсон ажлын хэсэг.

4.5. Энэ журмын 4.4-т заасан ажлын хэсэг нь онцгой байдал, байгаль орчин, ус цаг уур, хүнс, хөдөө аж ахуй, санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, шаардлагатай гэж үзсэн бусад мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

----оОо----

Page 130: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

130

МОНГОЛ УЛС ШАДАР САЙДЫН ТУШААЛ

2017 оны 08 дугаар Улаанбаатарсарын 17-ны өдөр хот

Дугаар 75

Мэргэжлийн ангийн дүрэмшинэчлэн батлах тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасныг үндэслэн ТУШААХ НЬ;

1. "Мэргэжлийн ангийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.2. Энэхүү дүрмийг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг

дарга, хуулийн этгээдийн дарга, захирал нарт даалгасугай,3. Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг

Онцгой байдлын ерөнхий газар /хошууч генерал Т.Бадрал/-т үүрэг болгосугай.4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2013

оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ

Page 131: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

131

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаалын хавсралт

МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ДҮРЭМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үэүүлэх үеийн мэргэжлийн ангийн харилцаа, түүнийг байгуулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Мэргэжлийн анги гэж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д зааснаар ойлгоно.

1.3. Мэргэжлийн ангийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар бүрдүүлнэ.

1.4. Мэргэжлийн анги нь болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүч хэрэлсэл мөн.

1.5. Гамшгаас хзмгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасныг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар, 33 дугаар зүйлийн 33.1.4. 34 дүгээр зүйлийн 34.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрээр тус тус мэргэжлийн ангийг байгуулна.

1.6. Мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах асуудлыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага хариуцна.

1.7. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болох болон чиглэл өөрчлөгдөх тохиолдол нь тухайн мэргэжлийн ангийг татан буулгах, өөрчлөх үндэслэл болно. Хуулийн этгээд нь үйл ажиллагаа дуусгавар болсон талаар аймаг, нийслэл, сум, дүүргиин Засаг даргын тамгын газар болон төв, орон нуггийн Онцгой байдгын байгууллагад албан бичгээр мэдэгдэнэ.

1.8. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлан шийдвэрлүүлнэ.

1.9. Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь үйл ажиллагааны онцлог, хүчин чадлаас хамаарч энэхүү дүрэмд зааснаас гадна бүлэг, хэсгийг нэмж байгуулж болно.

1.10. Хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааны онцлог, хүчин чадалд нийцүүлэн мэргэжлийн ангийн зохион байгуулалт, хүн хүч, техник хэрэгслийн тоог

Page 132: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

132

тогтооно.Хоёр. Мэргэжлийн ангийн зохион байгуулалт

2.1. Мэргэжлийн ангийг зориулалтаар нь "ерөнхий" болон "тусгай зориулалтын"; харьяаллаар нь "төрийн" болон "хувийн хэвшлийн" гэж ангилна.

2.2. Сум, дүүргийн Засаг даргын захирамжаар ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг байгуулна.

2.3. Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг суманд 66-аас доошгүй, дүүрэгт 90-ээс доошгүй хүнтэй байхаар тус тус байгуулна.

2.4. Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрээр тусгай зориулалтын мэргэжлийн ангийг байгуулна.

2.5. Гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдийн удирдлага нь гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тусгай зориулалтын мэргэжлийн ангийн дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулж, мөрдөнө.

Гурав. Мэргэжлийн ангийн зориулалт

3.1. Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги нь тухайн шатны нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр орон нутгийн түвшинд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байна.

3.2. Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги нь эрэн хайх, аврах бүлэг, гал түймэр унтраах бүлэг, хэв журам сахиулах хэсэг, эрүүл мэндийн бүлэг, анхны тусламжийн хэсэг, механикжуулсан хэсэгтэй байна. /Хавсралт 1/

3.3. Тусгай зориулалтын мэргэжлийн анги нь эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, гал түймэр унтраах ажиллагаа, хэв журам, аюулгүй байдал, нүүлгэн шилжүүлэлт, түр болон хоргодох байрны үйлчилгээ, ус, дулаан, цахилгаан хангамж, санхүү, нөөц, хангалт, хүнс, хөдөө аж ахуй, зам гүүр засвар, инженер техник, цацраг, химийн хяналт, харилцаа холбоо, мэдээлэл сурталчилгаа, иргэний бүртгэл, статистик, төмөр зам, нисэх буудлын аюулгүй ажиллагаа зэрэг чиг үүрэгтэй байна.

Page 133: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

133

3.4. Тусгай зориулалтын мэргэжлийн ангийн чиг үүрэг

№Мэргэжлийн

ангийнзориулалт

Мэргэжлийн ангийн ангилал

Тухайн мэргэжлийн ангийн чиг үүрэг

1

Эрүүл мэндийн тусламж

үйлчилгээАюултай

бохирдуулах бодис

Яаралтайтусламжийн

бүлэг

Гамшгийн голомтод нэрвэгдэгсдийг эрэмбэлэн ангилж, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт тээвэрлэн хүргэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах

Хээрийн эмнэлэг

Хээрийн нөхцөлд нэрвэгдэгсдэд эмнэлгийн шаардлагатай бүхий л төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэл зүйн лабораторийн шинжилгээ хийх, өвчний тархалтыг хязгаарлах, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах

Цус сэлбэх хөдөлгөөнт

бүлэг

Нэрвэгдэгсдийг цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээгээр хангах, нөөц бүрдүүлэх, тээвэрлэх, хүргэх ажлыг зохион байгуулах

Эм, эмнэлгийн хэрэгслээр

хангах бүлэг

Гамшиг, ослын үед хээрийн эмнэлэг болон яаралтай тусламжийн хэсгийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, нөөц бүрдүүлэх, хээрийн нөхцөлд хөдөлгөөнт эмийн сан ажиллуулах

Зоонозын өвчинтэй

тэмцэх бүлэг

Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг үнэлэх, голомтыг цомхотгож хор уршгийг арилгах зорилгоор эмчлэн тусгаарлах, хавьтлыг тогтоож хяналтад авах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг хариу арга хэмжээ авах

Сэтгэл зүйн дэмжлэг

үзүүлэх бүлэг

Нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн анхны тусламж, дэмжлэг үзүүлэх, гамшгийн дараах стрессийг бууруулах, сэтгэл гутралыг багасгах, хүмүүсийн даван туулах итгэл найдварыг сэргээх, бусадтай харилцах, холбоо тогтооход нь туслах Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн эрэн хайх, аврах ажиллагааны багийн гишүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх

2Нийгмийнхамгаалал

Хүүхэдхамгаалал,

боловсролынбүлэг

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орон зайг бий болгох, хүүхэд хамгааллын асуудлаар бусад мэргэжлийн ангиудтай хамтран ажиллах, сургуульд элсэхийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн боловсролыг тасралтгүй явуулах ажлыг зохион байгуулах

Өндөр настан, хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийг

хамгаалах бүлэг

Гамшиг, ослын үед өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд үзүүлэх нийгмийн халамжийн асуудлыг зохион байгуулах, голомтын бүсээс эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах

Page 134: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

134

3Хүмүүнлэгийн

тусламж

Дотоодын хүмүүнлэгийнтусламжийн

бүлэг

Нэрвэгдэгсдэд холбогдох дүрэм, журмын дагуу дотоодын нөөцөөс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулах

Олон Улсын хүмүүнлэгийн тусламжийн

бүлэг

Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн Олон Улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулах

4Хэв журам сахиулах

ажиллагаа

Хэв журам сахиулах бүлэг

Гамшиг, ослын үед нийгмийн хэв журам сахиулах, эрэн хайх, аврах ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх үеийн аюулгүй байдлыг хангах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хорио цээрийн дэглэмийн үеийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг зохион байгуулах зэрэг бусад хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд ажиллах

Тусгай бүлэг

Терроризмтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд хяналт тавих, ухуулга, сурталчилгаа хийх

5Санхүү, нөөц,

хангалт

Хүнсний хангалтын

бүлэг

Нэрвэгдэгсэд болон гамшиг, ослын голомтод ажиллаж байгаа мэргэжлийн анги, сайн дурынхныг ус, хоол, хүнсээр хангах

Орон байр, хувцас

хангалтын бүлэг

Гамшиг, ослын үед нэрвэгдэгсэд болон аврагч, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа иргэдийн хэрэгцээг тодорхойлж, орон байр, дулаан хувцас, хөнжил, гудас зэргээр хангах

Тээврийн бүлэг

Нэрвэгдэгсдэд тусламжийн бараа материал тээвэрлэн хүргэх, гамшиг, ослын голомтоос хүн ам, эд хөрөнгө, түүх дурсгалын үнэт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх, бусад шаардлагатай тээврийн үйлчилгээ үзүүлэх

Шатахуун, хийн түлш хангалтын

бүлэг

Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, бусад техник хэрэгслийг шатах тослох материалаар цэнэглэх, хангах, нөөц бүрдүүлэх

6Нүүлгэн

шилжүүлэлт, түр байр

Нүүлгэншилжүүлэлт, түр байрны

бүлэг

Гамшиг, ослын голомтоос нүүлгэн шилжүүлэх, түр байр дэлгэж иргэдийн амьдрах нэн тэргүүний хэрэгцээ (орон байр, цэвэр ус, хоол хүнс, хөнжил, дулаан хувцас, эмнэлгийн болон сэтгэл зүйн

7 Хоргодох байрХоргодох

байрны бүлэг

Гамшиг, ослын /хүчтэй шуурга, цацраг, хими биологийн аюул/ үед хүн амыг түр байрлуулах хоргодох байрыг холбогдох норм, стандартын дагуу барьж байгуулах, төхөөрөмжлөх, нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах

Page 135: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

135

8Хүнс, хөдөө аж

ахуй

Мал эмнэлгийн

нарийн мэргэжлийн

бүлэг

Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, халдварын голомт дахь мал, амьтанд үзлэг тандалт хийж оношийг тогтоох, тусгаарлах, хязгаарлалт хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг холбогдох дүрэм, журам, заавар, стандартын дагуу авч хэрэгжүүлэх

Ургамал, газар тариалан хамгаалах

бүлэг

Химийн хоргүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга технологиор бэлчээрийн болон тариалангийн талбайд хөнөөл учруулдаг хортон шавьж, мэрэгчдийн тархалттай тэмцэх, үрийн агуулах, техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдал, стандартын шаардлагыг хангуулах

Ариутгал, халдвар гүй-жүүлэлтийн

бүлэг

Мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, цацраг идэвхт болон химийн хорт бодисоор хордсон талбай, халдварт өвчний голомт, голомтод байсан хүн, техник хэрэгсэлд ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ хийх

9Гал түймэр

унтраах ажиллагаа

Гал түймэр унтраах бүлэг

Объектын болон ой, хээрийн түймрээс хүний амь нас, эд хөрөнгө, байгалийн баялагийг авран хамгаалах, гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулах

10

Усны сан бүхий газар,

уст цэг хамгаалах ажиллагаа

Цэвэр, бохир усны засварын

бүлэг

Цэвэр, бохир усны шугам сүлжээнд гарсан эвдрэл, гэмтлийг засварлах, сэргээн босгох ажил гүйцэтгэх

Уст цэгхамгаалах

бүлэг

Усны эх ундарга, усны сан бүхий газар, уст цэгийн бохирдолтод шинжилгээ хийх, усыг бохирдох, хор, халдвараас хамгаалах, ариутгал хийх, шинээр худаг ус гаргах, ус тээвэрлэх, түгээх, харуул хамгаалалтад авах, үер усны аюулаас хамгаалах

11Дулаан

хангамж

Дулааны шугам

сүлжээний засварын

бүлэг

Дулааны эрчим хүчний системийн аюулгүй ажиллагааг хангах, шугам сүлжээнд гарсан эвдрэл, гэмтлийг илрүүлэх, засвар үйлчилгээ хийх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг гүйцэтгэх

12Цахилгаанхангамж

Цахилгаан, шугам

сүлжээний засварын

бүлэг

Гамшиг, ослын үед цахилгаан эрчим хүчээр хангах, цахилгаан станц, шугаманд гарсан эвдрэл гэмтлийг засварлах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг гүйцэтгэх

13Зам, гүүрийн

засвар, үйлчилгээ

Зам, гүүрийн засварын

бүлэг

Гамшиг, ослын улмаас нурсан, эвдэрсэн зам, гүүрт засвар хийх, гарц гаргах, түр гүүр тавих, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг гүйцэтгэх (цасны нуранги, мөсний хахаа зайлуулах, нурангинд дарагдсан зам гарцыг чөлөөлөх гэх мэт)

Page 136: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

136

14Инженер,тэсэлгээ

Инженер,тэсэлгээний

бүлэг

Аврах ажиллагаа зохион байгуулахад учирч буй саадыг арилгах зорилгоор тэсэлгээний ажлыг зохих журмын дагуу аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэх.

15Цацраг,

химийн хяналт

Цацраг, химийн

хяналтын бүлэг

Гамшиг, ослын голомтод цацраг, химийн тандалт явуулах, үнэлэлт өгөх, цацрагийн түвшингийн хэмжилт хийх, эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, саармагжуулах ба идэвхгүйжүүлэх, ариутгал цэвэрлэгээ хийх

16

Харилцаахолбоо,зарлан

мэдээлэл

Харилцаа холбоо, зарлан

мэдээллийн бүлэг

Гамшиг, ослын үед Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, штаб, шуурхай бүлгийн удирдлагын байр, мэргэжлийн ангийг найдвартай холбоогоор хангах, холбооны шугамд гарсан гэмтлийг засварлах, сэргээн босгох, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, холбогдох албан тушаалтны шийдвэрээр харьяа нутаг дэвсгэртээ зарлан мэдээлэл дамжуулах

17Мэдээлэл,

сурталчилгаа

Мэдээлэл,сурталчил-

гааныбүлэг

Гамшиг, ослын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллээр хангах, гамшгийн үед иргэдэд ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулах

18

Иргэнийбүртгэл

мэдээлэл,статистиксудалгаа

Иргэний бүртгэл,

мэдээллийн бүлэг

Гамшиг, ослын үед иргэний бүртгэл, судалгаа хийх, мэдээ, мэдээлэл цуглуулах, хуулийн этгээд, иргэнд шаардлагатай лавлагаа, мэдээлэл гаргаж өгөх

Статистикмэдээллийн

бүлэг

Мал амьтан, эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж, хүч хэрэгслийн тооцоо судалгаа гаргах

19Төмөр замын

засвар, үйлчилгээ

Төмөр замын засварын

бүлэг

Төмөр замын ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх, мэргэжлийн бусад ажлуудыг гүйцэтгэх

20Нисэх буудлын

аюулгүй байдал

Нисэх буудлын аюулгүй

байдлын бүлэг

Агаарын хөлгийн хөөрөх, буух үеийн аюулгүй байдлыг хангуулах, гамшиг, ослын үед нислэгийн бүсэд аврах, хор уршгийг арилгах, гал түймрийг унтраах, нийслэгийн зурвасыг сэргээн босгох ажлыг зохион байгуулах

21

Хуулийнэтгээдийн

мэргэжлийнанги

Анхнытусламжийн

нөхөрлөл

Гамшиг, ослын үед нэрвэгдэгсдэд анхны тусламж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх

Аврах, гал унтраах бүлэг

Гамшиг, ослын үед эрэн хайх, аврах, гал түймэр унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Ухуулга,сурталчил-

гааныбүлэг

Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулах

Page 137: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

137

3.5. 50-иас дээш тооны ажилтан, албан хаагчидтай үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага нь анхны тусламжийн нөхөрлөл, аврах, гал унтраах бүлэг, ухуулга, сурталчилгааны бүлэг байгуулах бөгөөд гишүүдийг гүйцэтгэх чиг үүрэгт нь сургаж дадлагажуулах ажлыг тухайн байгууллага хариуцна.

Дөрөв. Байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг

4.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ:а. Гамшгийн өмнөх үед: 4.1.1. Мэргэжлийн ангийг байгуулж, тэдгээрийг гамшгийн үед үүрэг

гүйцэтгэх дадлага, чадвартай болгох; 4.1.2. Мэргэжлийн ангийг шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж

хэрэгсэл болон хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах; 4.1.3. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд мэргэжлийн ангийн

оролцоог хангах; 4.1.5.Эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан нисдэг тэрэгний хөөрөх,

буух талбайг аймаг, сумын төвийн ойролцоо байгуулах, төхөөрөмжлөх; 4.1.6. Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж, дээд шатны байгууллагын

шийдвэрийг хэрэгжүүлэх б. Гамшгийн үед: 4.1.7.Орон нутгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх, Онцгой

байдлын байгууллагатай хамтран ажиллах; 4.1.8. Гамшиг, ослын голомтод мэргэжлийн ангиар үүрэг гүйцэтгүүлэх; 4.1.9. Мэргэжлийн ангийг ажиллах нөхцөл, боломжоор хангах, дэмжлэг

үзүүлэх; 4.1.10. Гамшиг, ослын үед нутаг дэвсгэрийн хэмжээнд хүч хэрэгслийг татан

оролцуулах;Гамшгийн дараах үед: 4.1.11. Сэргээн босгох ажилд мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг нэгтгэн

зохион байгуулах; 4.1.12. Мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг нөхөн сэлбэх арга хэмжээ авах;4.2 Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага дараах

үүрэг хүлээнэ:а. Гамшгийн өмнөх үед: 4.2.1. Мэргэжлийн ангийг түшиглэн байгуулах сум, дүүрэг, гамшгаас

хамгаалах алба, хуулийн этгээдийн жагсаалтыг гаргах; 4.2.2. Тухайн мэргэжлийн ангид томилгоожих бие бүрэлдэхүүн, техник

хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, хүч хэрэгслийн судалгааг нэгтгэх; 4.2.3. Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар

хангах, харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах; 4.2.4. Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулахад

дэмжлэг үзүүлэх;б. Гамшгийн үед: 4.2.5. Гамшгийн голомтод мэргэжлийн ангийг удирдлагаар хангах;

Page 138: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

138

4.2.6. Мэргэжлийн ангиудын хүч хэрэгслийг үүрэгт ажилд нь хуваарилах, нэгдсэн зохион байгуулалтаар хангах;

4.2.7. Мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг жигдрүүлэх;в.Гамшгийн дараах үед 4.2.8. Мэргэжлийн ангийн үйл ажиллагааг тогтворжуулах, тайлан мэдээг

нэгтгэх4.3. Гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдийн дарга (захирал) дараах үүрэг

хүлээнэ:а. Гамшгийн өмнөх үед: 4.3.1. Мэргэжлийн анги байгуулах тухай шийдвэр гаргах; 4.3.2. Мэргэжлийн ангийг шаардагдах техник, тоног төхөөрөмж, нэг

бүрийн хамгаалах хэрэгслээр хангах; 4.3.3. Томилгоожсон мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг гамшгаас

хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах; 4.3.4. Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан

тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;б. Гамшгийн үед: 4.3.5. Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх; 4.3.6. Гамшгийн голомтод мэргэжлийн ангиар үүрэг гүйцэтгүүлэх,

удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих; 4.3.7. Бусад төрөл, мэргэжлийн ангиудтай харилцан ажиллагаа явуулах; 4.3.8. Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг амрах байр, цэвэр ус, хоол

хүнс, бусад шаардлагатай зүйлсээр хангах; 4.3.9. Бие бүрэлдэхүүний аюулгүй ажиллагааг хангах;в. Гамшгийн дараах үед: 4.3.10. Мэргэжлийн ангийн үйл ажиллагааг тогтворжуулах, тайлан мэдээг

гаргах, Онцгой байдлын байгууллагад хүргүүлэх 4.3.11. Бэлэн байдлын үзлэг хийх, чадавхийг дээшлүүлэх

Тав. Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бүтэц, гүйцэтгэх үүрэг

5.1. Мэргэжлийн ангийн удирдлага нь: - мэргэжлийн ангийн дарга; - орлогч бөгөөд сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтан; - холбоо, зарлан мэдээлэл хариуцсан ажилтан; - аюулгүй байдал хариуцсан ажилтан; - хангалт хариуцсан ажилтан гэсэн бүтэцтэй байна.5.2. Удирдах бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг 5.2.1. Мэргэжлийн ангийн дарга дараах үүрэг хүлээнэ:а. Гамшгийн өмнөх үед: 5.2.1.1. Гамшгийн голомтод ажиллах мэргэжлийн ангийн

тактикийн төлөвлөгөөг боловсруулах, тодотгох, хэрэгжүүлэх; 5.2.1.2. Жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор мэргэжлийн

ангийн хүч хэрэгслийн мэдээг маягтын дагуу гаргаж, харъяалах Онцгой байдлын

Page 139: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

139

байгууллагад хүргүүлэх; 5.2.1.3. Мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүний талаарх

саналыг боловсруулж, байгууллагын удирдлагад танилцуулах, гүйцэтгэх үүргийг тодорхойлох, нөөц бүрдүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн судалгаа гаргаж, хангах асуудлыг шийдвэрлүүлэх;

5.2.1.4. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах /ОБЕГ-ын даргын 2016.05.10-ны өдрийн А/310 дугаар тушаалаар "Сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөө" батлагдсан/;

5.2.1.5. Мэргэжлийн ангийн бэлэн байдал, сэтгэл зүйн бэлтгэл, бүлэг, хэсгүүдийн харилцан шуурхай үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх;

5.2.1.6. Мэргэжлийн ангийн гамшгийн голомтод ажиллах нөхцлийг бүрдүүлэх;

б. Гамшгийн үед: 5.2.1.7. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн

ангийг удирдлагаар хангах, нөхцөл байдлыг үнэлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

5.2.1.8. Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд оролцож байгаа бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;

5.2.1.9. Бусад төрөл, мэргэжлийн ангиудтай харилцан ажиллагааг зохион байгуулах;

в. Гамшгийн дараах үед: 5.2.1.10. Бэлэн байдлын үзлэг явуулах, аврах багаж, тоног

төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

5.2.2. Мэргэжлийн ангийн даргын орлогч бөгөөд сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтан дараах үүрэг хүлээнэ:

а.Гамшгийн өмнөх үед: 5.2.2.1. Мэргэжлийн ангийн даргын эзгүйд түүний үүргийг орлон

гүйцэтгэх; 5.2.2.2. Мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах ажиллагааг

төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.2.3. Гамшгаас хамгаалах дайчилгаагаар ажиллах хүч, хэрэгслийн судалгаа гаргах, тодотгох, нүүлгэн шилжүүлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх;

5.2.2.4. Гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургууль явуулахад шаардлагатай танхим, дадлагын талбай бэлтгэх, бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургууль зохион байгуулах;

5.2.2.5. Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дээд шатны байгууллагын тушаал шийдвэр, албан даалгавар, сэрэмжлүүлэг, гамшиг, ослын нөхцөл байдал, хор уршгийг арилгах арга хэмжээний талаар мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчдад таниулах, сурталчлах, гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх сурталчилгааны материалаар хангах

Page 140: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

140

зэрэг ажлыг зохион байгуулах;б. Гамшгийн үед: 5.2.2.6. Гамшиг, ослын нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргахад

мэргэжлийн ангийн даргад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, хөрш байгууллага, мэргэжлийн ангитай харилцан ажиллагааг зохион байгуулах;

5.2.2.7. Гамшгийн голомтод мэргэжлийн ангийг удирдлагаар хангах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

5.2.2.8. Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд оролцож байгаа бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;

в. Гамшгийн дараах үед: 5.2.2.9. Мэргэжлийн ангийн үйл ажиллагааг тогтворжуулах; 5.2.2.10. Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд бэлэн байдлын

үзлэг явуулах, аврах багаж, тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

5.2.3. Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан ажилтан дараах үүрэг хүлээнэ:а. Гамшгийн өмнөх үед: 5.2.3.1. Холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн

байдлыг хангах; 5.2.3.2. Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн зарлан мэдээллийн

дохиогоор ажиллах журам, яаралтай цугларах бүдүүвчийг боловсруулж шалгах, тухай бүр тодотгох;

5.2.3.3. Бие бүрэлдэхүүнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага эзэмшүүлэх;

б. Гамшгийн үед: 5.2.3.4. Гамшгийн голомтод бүх төрлийн холбоо зохион байгуулах,

мэргэжлийн ангийн даргыг холбоо, мэдээллээр хангах; 5.2.3.5. Дээд шатны байгууллагад гамшгийн нөхцөл байдлын

мэдээг дамжуулах, хүлээн авах, холбооны тасралтгүй ажиллагааг хангах;в. Гамшгийн дараах үед: 5.2.3.6. Холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэлд үзлэг,

шалгалт хийх, нөхөн сэлбэх; 5.2.4. Аюулгүй байдал хариуцсан ажилтан дараах үүрэг хүлээнэ:а. Гамшгийн өмнөх үед: 5.2.4.1. Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд аюулгүй

ажиллагааны зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулах; 5.2.4.2. Дайчилгаагаар ажиллах хүн хүч, техник хэрэгслийн

судалгааг гаргах, бэлэн байдлыг шалгах, хөдөлгөөн үйлдэх чиглэлийн талаар зааварчилгаа өгөх;

5.2.4.3. Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл түүний ашиглалт, хадгалалтад хяналт тавих, үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх;

5.2.4.4. Галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын судалгааг гаргаж, бүртгэл хөтлөх, тэдгээрийн эргэлтэд

Page 141: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

141

хяналт тавих, объектын харуул хамгаалалтад хяналт тавих;б. Гамшгийн үед: 5.2.4.5. Гамшиг, ослын голомтод мэргэжлийн ангийн

бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах; 5.2.4.6. Хүч хэрэгслийг гамшиг, ослын голомтод нэвтрүүлэх ажлыг

зохион байгуулах; 5.2.4.7. Гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах ажилд дэмжлэг

үзүүлэх.в. Гамшгийн дараах үед: 5.2.4.8. Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж,

аюулгүй байдлыг сайжруулах; 5.2.5. Хангалт хариуцсан ажилтан дараах үүрэг хүлээнэ:а. Гамшгийн өмнөх үед: 5.2.5.1. Мэргэжлийн ангийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх,

хангалтын төлөвлөгөө боловсруулах, 5.2.5.2. Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд ашиглагдах

техник, багаж хэрэгсэл, шатах тослох материал, цэвэр ус, хоол хүнс, хувцас, бусад бараа материалын нөөцийн судалгаа гаргах, бүрдүүлэх, зориулалтын дагуу зарцуулах, нөхөн сэлбэх;

5.2.5.3. Аврах ажиллагааны багаж хэрэгслийг засварлах, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулах, нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах;

б. Гамшгийн үед: 5.2.5.4. Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг байр, цэвэр ус,

хоол хүнс, эм, ороох боох материалаар хангах ажлыг зохион байгуулах; 5.2.5.5. Голомтод үүрэг гүйцэтгэж байгаа техник, тоног

төхөөрөмжийг шатах тослох материалаар хангах;в. Гамшгийн дараах үед: 5.2.5.6.Хохирлын үнэлгээг хийж, мэргэжлийн ангийн даргыг

мэдээллээр хангах;5.3. Мэргэжлийн ангийн гишүүний үүрэг: 5.3.1. Мэргэжлийн ангийн гишүүн дараах үүрэг хүлээнэ:а. Гамшгийн өмнөх үед: 5.3.1.1. Мэргэжлийн ангийн сургалт, дадлага сургууль, бусад

нэгдсэн арга хэмжээнд оролцож өөрийгөө хөгжүүлэх; 5.3.1.2. Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ашиглах, аврах ажлын

техник, тоног төхөөрөмж, холбооны хэрэгслийг ажиллуулах дадлага эзэмшсэн байх; 5.3.1.3. Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах; 5.3.1.4. Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага эзэмшсэн

байх; 5.3.1.5. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг судлах; 5.3.1.6. Өөртөө болон бусаддаа тусламж үзүүлэх мэдлэг, чадвар

эзэзмшсэн байх;б. Гамшгийн үед: 5.3.1.7. Удирдлагын шийдвэрээр гамшгийн голомтод үүрэг

Page 142: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

142

гүйцэтгэх; 5.3.1.8. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллах;в. Гамшгийн дараах үед: 5.3.1.9. Эрүүл мэнд, сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдах 5.3.1.10. Хувийн бэлтгэлийг хангаж дараагийн томилгоот үүрэг

гүйцэтгэхэд бэлтгэх;

Зургаа. Мэргэжлийн ангийн сургалт, бэлэн байдал

6.1. Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний сургалт, дадлага сургууль, бэлэн байдлын асуудлыг тухайн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдийн удирдлага шууд хариуцна.

6.2. Мэргэжлийн ангийн сургалт, дадлага сургууль зохион байгуулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангахад шаардагдах зардлыг тухайн байгууллага хариуцна.

6.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, команд-штабын сургуульд мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг бүрэн оролцуулна.

6.4. Мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний сургалтыг төв, орон нутгийн онцгой байдлын байгууллага хариуцан жилд 1 удаа зохион байгуулна.

6.5. Мэргэжлийн ангийн дарга нь гамшгаас хамгаалах сургалт, дадлага, сургуулийг бүлэг, хэсгүүдийн тусгай чиг үүрэгт нийцүүлэн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлан гаргасан ангиллын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Уг сургалт нь сургалтын төвд эсвэл тухайн байгууллага, аж ахуйн нэгж дээр явагдах бөгөөд танхимын сургалт /30 хувь/, дадлага сургууль /70 хувь/ гэсэн бүтэцтэй байна.

6.6. Мэргэжлийн анги нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжиж, удирдлагын шийдвэрээр үүрэг гүйцэтгэнэ.

6.7. Мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэгийг батлагдсан удирдамж, журмын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс тухайн байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй хамтран жилд нэгээс доошгүй удаа явуулна.

Долоо. Мэргэжлийн ангийг байгуулахад шаардагдахтехник, тоног төхөөрөмжийн хангалт

7.1. Гамшгийн үеийн эрэн хайх, аврах үйл ажиллагааны санхүүжилт нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдана.

7.2. Тусгай зориулалтын мэргэжлийн ангийн техник, тоног төхөөрөмжийн хангалтад дараах хэрэгслүүд орно:

7.2.1. байгууллагын гамшгийн нөөц (ус, хүнс, хувцас, тоног төхөөрөмж); 7.2.2. цацраг, хими, биологийн тандалт, хяналтын багаж хэрэгсэл; 7.2.3. Хүн нэг, бүрийн хамгаалах хэрэгсэл 7.2.4. хүн нэг бүрийн хээрийн иж бүрдэл; 7.2.5. голомтын бүс, хязгаарлалтын бүс, эрүүл бүсийн тэмдэг тэмдэглэгээ;

Page 143: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

143

7.2.6. гал унтраах багаж, хэрэгсэл; 7.2.7. инженерийн техник; 7.2.8. цэвэр, бохир ус болон дулааны шугам засварлах багаж, техник

хэрэгсэл; 7.2.9. холбоо, зарлан мэдээлэх хэрэгслүүд, чанга яригч; 7.2.10. хээрийн гал тогоо; 7.2.11. гамшгийн үеийн удирдлагын хөдөлгөөнт болон суурин байр; 7.2.12. хээрийн эмнэлгийн байр, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж

хэрэгсэл, эм, ороох боох материал, ариутгадын бодисын нөөц; 7.2.13. гэр, майхан (хоргодох байр); 7.2.14. сургалт-арга зүйн гарын авлага гэх мэт.7.3. Мэргэжлийн анги дараах үндсэн баримт бичгүүдийг хөтөлнө: 7.3.1. Мэргэжлийн ангийг байгуулсан тухай тушаал; 7.3.2. Мэргэжлийн ангийн орон тоо, бие бүрэлдэхүүний томилгоо; 7.3.3. Мэргэжлийн ангийн тактикийн төлөвлөгөө, тодотгол; 7.3.4. Мэргэжлийн ангийн зохион байгуулалтын бүдүүвч; 7.3.5. Мэргэжлийн ангийн чиг үүрэг, зориулалтыг тусгасан дотоод дүрэм,

журам; 7.3.6.Зарлан мэдээлэх журам; 7.3.7. Бие бүрэлдэхүүнтэй явуулах сургалтын төлөвлөгөө; 7.3.8. Мэргэжлийн ангийн техник, багаж хэрэгслийн нөөц, хангалтын

тооцоо; 7.3.9. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, штабын дадлагад оролцсон

тухай тэмдэглэл; 7.3.10. Мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгасан, шалгуулсан тухай

тэмдэглэл; 7.3.11. Мэргэжлийн ангийн гамшгийн голомтод ажилласан тухай

тэмдэглэл;7.4. Мэргэжлийн ангид хөтлөгдөх баримт бичгийг тухайн мэргэжлийн ангийн

даргын томилсон албан тушаалтан хөтөлнө.7.5. Мэргэжлийн ангийн хөтлөх баримт бичгүүдийн бүрдэлд төв, орон нутгийн

Онцгой байдлын газар, хэлтэс хяналт тавьж, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангана.

Найм. Бусад

8.1. Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн нь гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу албан томилолтын зардал авна.

8.2. Гамшгийн хор уршгийг арилгах ажилд оролцсон иргэн, сайн дурынхан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан буцалтгүй тусламж, цалин, хөлс, томилолтын зардлыг авах эрхтэй.

8.3. Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, хуулийн этгээд нь мэргэжлийн ангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох

Page 144: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

144

зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх саналаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад бичгээр ирүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГНэг. Мэргэжлийн ангийн үйл ажиллагаа

1.1. Гамшиг, ослын нөхцөл байдал үүссэн болон гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургуулийн үеэр мэргэжлийн ангийн дарга болон холбогдох удирдах албан тушаалтны шийдвэрээр бие бүрэлдэхүүнийг "Яаралтай цугларах" дохиогоор цуглуулна.

1.2. Бие бүрэлдэхүүн тогтоосон хугацаанд, заасан байршилд томилгоожсон техник, багаж хэрэгсэлтэйгээр байрлана.

1.3. Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгийн голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг гүйцэтгүүлэхдээ мэргэжлийн ангийн дарга урьдчилсан байдлаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.3.1. Гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэх тухай удирдлагын шийдвэрийг тодотгох;

1.3.2. Гамшиг, ослын хор хөнөөл, хүрээ, газар нутгийн онцлог, цаг агаарын болон бусад нөхцөл байдлыг үнэлэх;

1.3.3. Хүч хэрэгслийн чадавхыг үнэлэх;

---оОо---

Page 145: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

145

МОНГОЛ УЛСШАДАР САЙДЫН ТУШААЛ

2018 оны 08 дугаар Улаанбаатарсарын 30-ны өдөр хот

Дугаар 93

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.5-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Улсын хяналтын байцаагчид эрх олгох, сунгах, цуцлах журам"-ыг нэгдүгээр, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн хувийн дугаар бүхий шалгах эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, баталгааны тэмдэг, эрх зүйн баримт бичгийн хэвлэмэл хуудасны загварыг хоёрдугаар, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн хувийн дугаар бүхий шалгах эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, баталгааны тэмдэг, эрх зүйн баримт бичгийн хэвлэмэл хуудасны загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар (хошууч генерал Т.Бадрал)-т үүрэг болгосугай.

Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын сайдын 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 146: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

146

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн

93 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ, СУНГАХ,

ЦУЦЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч /цаашид "улсын хяналтын байцаагч" гэх/-ийн эрх олгох, сунгах, цуцлах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Улсын хяналтын байцаагчийн эрхийг гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлээр олгоно.

Хоёр. Улсын хяналтын байцаагчид эрх олгоходтавигдах шаардлага

2.1. Улсын хяналтын байцаагчид тавигдах шаардлага: 2.1.1. "Төрийн албаны тухай" хуулийн 22 дугаар зүйлд заасан төрийн

албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байх, 2.1.2 гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын чиглэлээр

мэргэжил эзэмшсэн дээд боловсролтой байх, 2.1.3. улсын хяналтын байцаагч нь онцгой байдлын байгууллагад

офицерийн албан тушаалд 3-аас доошгүй жил, ахлах байцаагч нь улсын хяналтын байцаагчаар 2-оос доошгүй жил ажилласан байх,

2.1.4. ашиг сонирхолын зөрчилгүй байх,

Гурав. Улсын хяналтын байцаагчийн эрх олгох, сунгах, цуцлах

3.1. Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан алба хаагч улсын хяналтыг хэрэгжүүлэх эрх олгох шалгалтад тэнцсэн тохиолдолд улсын хяналтын байцаагчийн эрх олгоно.

3.2. Улсын хяналтын байцаагчийн эрх олгох: 3.2.1. гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын

байцаагчийн эрх олгох саналыг гамшгийн шуурхай удирдлагын бүтцийн нэгж, гал түймэртэй тэмцэх бүтцийн нэгжээс улсын хяналтын ерөнхий байцаагчид гаргана.

3.2.2. улсын хяналтын байцаагчийн эрх олгох шалгалтыг ерөнхий байцаагчийн томилсон ажлын хэсэг зохион байгуулна.

3.2.3. эрх олгох, шалгалттай холбоотой маргааныг ажлын хэсгийн ахлагч улсын хяналтын ерөнхий байцаагчид танилцуулж шийдвэрлэнэ.

3.2.4. улсын хяналтын байцаагчийн эрх олгох шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулах бөгөөд хугацааг ерөнхий байцаагч тогтооно.

Page 147: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

147

3.2.5. улсын хяналтын байцаагчийн эрхийг 3 жилийн хугацаатай олгоно. 3.2.6. шалгалтад тэнцэж улсын хяналтын байцаагчийн эрх авсан алба

хаагчид хувийн дугаар бүхий шалгах эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, баталгааны тэмдэг олгоно.

3.3. Улсын хяналтын байцаагчийн эрхийг сунгах: 3.3.1. улсын хяналтын байцаагчийн эрхийн хугацаа дууссан тохиолдолд эрх

олгох шалгалтад хамрагдана. 3.3.2. улсын хяналтын байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцсэн бол 2

жилийн хугацаагаар сунгана.3.4. Улсын хяналтын байцаагчийн эрхийг дараах тохиолдолд цуцлана: 3.4.1. улсын хяналтын байцаагч нь өөр албан тушаалд томилогдсон, ажлаас

чөлөөлөгдсөн, халагдсан, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан, 3.4.2. улсын хяналтын байцаагч нь улсын хяналт, шалгалтын чиглэлээр

хууль тогтоомж зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил үүссэн, гэмт хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагад сэжигтэн, яллагдагчаар татагдсан,

3.4.3. улсын хяналтын байцаагч нь 6 сараас дээш хугацаагаар эмчлүүлэх, сувилуулах, сургалт, дадлагад хамрагдах болсон,

3.4.4. улсын хяналтын байцаагч нь албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, байцаагчийн ажлын үзүүлэлтийгудаа дараа хангаагүй,

3.4.5. өөрийн санаачлагаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан,3.5. эрхийг нь цуцалсан улсын хяналтын байцаагчийн хувийн дугаар бүхий шалгах

эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, баталгааны тэмдгийг Захиргааны удирдлагын бүтцийн нэгж, аймаг, орон нутагт хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хураан авна.

Дөрөв. Бусад

4.1. Улсын хяналтын байцаагчийн албан тушаалыг өөрчлөх, сэлгэн томилох, сургах болон бусад холбогдолтой шийдвэрийг гаргахдаа Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын бүтцийн нэгж, гал түймэртэй тэмцэх бүтцийн нэгжтэй зөвшилцөнө.

4.2. Улсын хяналтын байцаагч нь заавал биелүүлэх албан шаардлага, дүгнэлт, мэдэгдэл, танилцуулга, акт, хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, тогтоол зэрэг эрх зүйн баримт бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Тав. Хариуцлага

5.1. Улсын хяналтын байцаагчийн хувийн дугаар бүхий эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэх, ашиглуулах, барьцаалах, хадгалуулах, үрэгдүүлэх, гэмтээх, хууль бусаар хийлгэх, хэлбэр загварыг өөрчлөх, хувилах, албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд ашиглахыг хориглоно,

5.2. Улсын хяналтын байцаагчийн гаргасан зөрчил нь эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сахилгын шийтгэл ноогдуулна.

Page 148: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

148

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн

93 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

Нэг. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн үнэмлэхний загвар

- Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн шалгах эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, баталгааны тэмдгийн дугаар нэгэн адил байна.

Нүүр тал

Ар тал

5 см

Page 149: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

149

Хоёр: Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн энгэрийн тэмдгийн загвар

Гурав: Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийнхувийн дугаар бүхий баталгааны тэмдгийн загвар

- Ерөнхий өнгө алтлаг шар өнгийн товгор- Үсэг, дугаарын суурь мөнгөлөг өнгөтэй- Эмблем товгор, шиллэг лакан өнгөлгөөтэй- Байцаагчийн энгэрийн тэмдэг нь 50 мм х 50 мм байна

- Байцаагчийн баталгааны тэмдэг нь улаан өнгөтэй- Тэмдгийн гол хэсэгт Онцгой байдлын албаны логоЛогоны доод хэсэгт ерөнхий, ахлах, байцаагчийн хувийн дугаар байна.Ерөнхий болон ахлах байцаагчийн тэмдэг 45 ммБайцаагчийн тэмдэг 40 мм-ийн диаметртэй байна.

Page 150: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

150

Page 151: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

151

Page 152: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

152

Page 153: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

153

Page 154: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

154

Page 155: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

155

Page 156: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

156

Page 157: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

157

МОНГОЛ УЛСШАДАР САЙДЫН ТУШААЛ

2018 оны 03 дугаар Улаанбаатарсарын 13-ны өдөр хот

Дугаар 24

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 36.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 34 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга (хошууч генерал Т.Бадрал)-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 158: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

158

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 24 дүгээр тушаалын хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫНАЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл1.1. Энэхүү журмын зорилго нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь

сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалт, эрх, үүргийг тодорхойлох, сургалт дадлага, нийгмийн баталгаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Сайн дурын хэсгийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж байна.

1.3. Сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэхдээ холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллана.

1.4. Энэхүү журамд нийцүүлэн тухайн орон нутгийн удирдлага сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах журмыг батлан мөрдүүлж болно.

1.5. Сайн дурын хэсгийн ажилтныг тусгай сургалтад хамруулан сайн дурын аврагч, гал сөнөөгч бэлтгэнэ.

Хоёр. Гамшгаас хамгаалах сайн дурынажиллагааны үндсэн чиглэл

2.1. Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагаа нь дараах үндсэн чиглэлтэй байна:

2.1.1. гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах; 2.1.2. гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах; 2.1.3. гамшгийн дараах хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ, сэргээн босгох

ажиллагаа.

Гурав. Гамшгаас хамгаалах сайн дурынажиллагааны зарчим

3.1. Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагаа нь дараах зарчимтайбайна:3.2. хүмүүнлэг энэрэнгүй, шуурхай, байх;3.3. нийтийн эрх ашгийн төлөө, нэгдмэл байх;3.4. шударга, ашгийн төлөө бус байх.3.5. иргэд, олон нийтэд тулгуурлана.

Дөрөв. Сайн дурын хэсгийн ажилтандтавигдах ерөнхий шаардлага

4.1. Сайн дурын хэсгийн ажилтанд дараах ерөнхий шаардлага тавигдана. 4.1.2. Монгол Улсын иргэн, тус улсад хууль ёсоор оршин сууж байгаа

Page 159: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

159

гадаад улсын иргэн байна; 4.1.3. Насны хязгаар 18-60 байна; 4.1.4. Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагаа явуулах чиглэлээрмэдлэг, чадвартай байх; 4.1.5. Сэтгэцийн болон бие бялдрын хувьд эрүүл байх.

Тав. Сайн дурын хэсгийн удирдлага, зохион байгуулалт5.1. Сайн дурын хэсгийн ажилтныг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны байгууллагын даргын баталсан "Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны заавар"-ын дагуу бүртгэж, сайн дурын хэсгийг гамшиг, ослын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн орон нутгийн Засаг даргын шийдвэрээр байгуулна.

5.2. Сайн дурын хэсгийг тусгай хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулж, орон нутгийн онцгой байдлын байгууллагаас гэрчилгээ, үнэмлэх олгоно.

5.3. Сайн дурын хэсгийг шаардлагатай үед нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор баталсан "Гамшгийн үед хүч хэрэгслийг дайчлан гаргах журам"-ын дагуу гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцуулна.

5.4. Сайн дурын хэсэг нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцохдоо тухайн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа онцгой байдлын байгууллагын албан хаагч, бусад албан тушаалтны удирдлага дор үүрэг гүйцэтгэнэ.

5.5. Сайн дурын хэсэг нь үйл ажиллагаагаа орон нутгийн Засаг дарга, онцгой байдлын байгууллагад тайлагнана.

5.6. Сайн дурын хэсгийн ажилтан байгуулсан гэрээ, ажлын чиг үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн, ажил үүргээ сайн дураараа гүйцэтгэхээс татгалзсан, өөр орон нутагт шилжин суурьших болсон, цэргийн жинхэнэ албанд татагдсан, нас барсан, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны гэрээг цуцалж, бүртгэлээс хасалт хийнэ.

5.7. Сайн дурын хэсэг нь шаардлагатай үед түргэн цугларах, үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй байна.

Зургаа. Сайн дурын хэсгийн ажилтны эрх, үүрэг6.1. Сайн дурын хэсгийн ажилтан дараах эрх эдэлнэ: 6.1.1. ажиллах нөхцөлөөр хангагдах; 6.1.2. ажлын чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл авах; 6.1.3. гамшиг, ослын зөвшөөрөгдсөн бүсэд нэвтрэн үүрэг гүйцэтгэх; 6.1.4. аюулгүй байдал, хувийн мэдээллээ хамгаалуулах; 6.1.5. гамшгийн голомтод ажилласан тохиолдолд эрүүл мэндийн нөхөн

сэргээх эмчилгээнд хамрагдах;6.2. Сайн дурын хэсгийн ажилтан дараах үүрэг хүлээнэ: 6.2.1. гамшгаас хамгаалах дайчилгаанд бэлэн байх, шаардлагатай

тохиолдолд үүрэг гүйцэтгэх; 6.2.2. үйл ажиллагаандаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахих,

өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх;

Page 160: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

160

6.2.3. гамшгаас хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажпаа сайн дурын хэсгийн ахлагчид тайлагнах;

6.2.4. ажил эрхэлдэг бол ажил олгогчоос чөлөө, зөвшөөрөл авах; 6.2.5. хувь хүний болон нийгмийн ёс зүйн хэм хэмжээг сахих, байгууллагын

дотоод үйл ажиллагаанд оролцохгүй байх.

Долоо.Орон нутгийн Засаг дарга, Онцгой байдлынбайгууллагын эрх, үүрэг

7.1. Орон нутгийн Засаг дарга гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагаанд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1. сайн дурын хэсгийг байгуулах, сургаж бэлтгэх, томилгоожуулах, татан буулгах;

7.1.2. сайн дурын хэсгийн ажилтантай гэрээ байгуулж, үр дүнг үнэлж дүгнэх; 7.1.3. сайн дурын хэсгийг үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай техник, багаж

хэрэгсэл, хувцсаар хангах; 7.1.4. сайн дурын хэсгийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, үйл ажиллагаанд

хяналт тавих; 7.1.5. сайн дурын хэсгийн ажилтны аюулгүй байдлыг хангах, эрхийг

хамгаалах; 7.1.6. сайн дурын хэсгийн ажилтныг шагнаж урамшуулах, шагналд

тодорхойлох, олон нийтэд сурталчлан таниулах; 7.1.7. гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагаанд шаардагдах

санхүүжилтийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал оруулж шийдвэрүүлэх;

7.2. Орон нутгийн онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагаанд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

7.2.1. сайн дурын хэсгийг байгуулах, сургаж бэлтгэх, томилгоожуулах, техник, багаж хэрэгслээр хангах асуудлаар орон нутгийн Засаг даргад заавар, зөвлөмж өгч мэргэжлийн удирдлагаар хангах;

7.2.2. сайн дурын хэсгийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх; 7.2.3. сайн дурын аврагч, гал сөнөөгчийг тусгай хөтөлбөрийн дагуу сургаж

бэлтгэх, ажлын чиг үүргийг тодорхойлж батлах; 7.2.4. сайн дурын хэсгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл

ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх; 7.2.5. сайн дурын хэсгийн ажилтныг онцгой байдлын албаны нэрэмжит

шагналаар шагнаж урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах; 7.2.6. сайн дурын хэсгийн бэлтгэл бэлэн байдал, үйл ажиллагаанд хяналт

тавих, мэргэжпийн дүгнэлт гаргах. 7.2.7. сайн дурын хэсгийн үйл ажиллагааг орон нутгийн онцгой байдлын

байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлын асуудал хариуцсан ажилтан хариуцна.

Найм.Сайн дурын хэсгийн сургалт, дадлага8.1. Сайн дурын хэсгийн сургалт, дадлагыг батлагдсан хөтөлбөрийн дагуу орон

Page 161: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

161

нутгийн хэмжээнд Засаг дарга, Онцгой байдлын байгууллага, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулна.

8.2. Сайн дурын хэсгийн сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга батална.

8.3. Сайн дурын хэсгийн дадлага сургалтыг орон нутгийн онцгой байдлын байгууллагыг түшиглэн жилдээ 2-оос доошгүй удаа зохион байгуулна.

Ес. Сайн дурын хэсгийн ажилтны нийгмийн баталгаа9.1. Ажлаас чөлөөлөгдөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн сайн дурын

хэсгийн ажилтныг үндсэн ажпаа хийсэнд тооцож, тухайн байгууллага нь цалин хөлсийг нь хэвээр нь олгоно.

9.2. Сайн дурын хэсгийн ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах зардал, томилогдсон газарт очих, ирэх замын зардал, хоол, эмнэлгийн үзлэг, вакцинжуулалтад хамрагдах зэрэг зайлшгүй гарах зардлыг тухайн орон нутгийн Засагдарга хариуцна.

9.3. Сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжпийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж, буцалтгүй тусламжийг тухайн орон нутгаас олгоно.

9.4. Сайн дурын хэсгийн ажилтанд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцсон ажлын үр дүнг харгалзан орон нутгийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгож болно.

Арав.Гамшгаас хамгаалах сайн дурынажиллагааны санхүүжилт

10.1. Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

10.1.1. улсын болон орон нутгийн төсөв; 10.1.2. Олонулсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл,

хөтөлбөрийн хөрөнгө; 10.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн

санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө; 10.1.4. бусад эх үүсвэр;10.2. Сайн дурын хэсгийн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн Засаг дарга

хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

—оОо—

Page 162: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

162

МОНГОЛ УЛСШАДАР САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар Улаанбаатарсарын 13-ны өдөр хот

Дугаар 125

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд мөрдөх "Гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар"-ыг нэгдүгээр, "Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар"-ыг хоёрдугаар, "Барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийг тооцох аргачилсан заавар"-ыг гуравдугаар, "Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар"-ыг дөрөвдүгээр, "Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар"-ыг тавдугаар, "Үерийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар"-ыг зургаадугаар, "Химийн ослын эрсдэлийн үнэлгээ хийх заавар"-ыг долдугаар, "Цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээ хийх заавар"-ыг наймдугаар "Мал, амьтны гоц халдварт, зооноз өвчний эрсдэлийн үнэлгээ хийх заавар"-ыг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар /хошууч генерал Т.Бадрал/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 163: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

163

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЗААВАР

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар нь гамшгийн эрсдэлийн тойм судалгаа болон гамшгийн эрсдэлийн үнэлгээний ажлын явцад заавал мөрдөх ерөнхий зарчмаар хангана.

1.2. Аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагаанаас үүсч болох гамшгийн эрсдэлийг үндэсний, засаг захиргаа нутаг дэвсгэрийн, салбарын, аж ахуйн нэгж, байгууллагын болон онц чухал объектын түвшинд үнэлэх үйл явцад "Гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар"-ыг ашиглана.

1.3. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг дараах ерөнхий аргазүйгээр хийнэ. Энэхүү аргазүйн томъёоллыг математик томъёо гэж үзэхгүй бөгөөд энэ нь аюул, эмзэг байдал, чадавхын харилцан хамаарлаар гамшгийн эрсдэлийн түвшинг илэрхийлж харуулна.

CVHR *=

Энд эрсдэлийн хэмжигдэхүүн, H - аюулын хэмжигдэхүүн, V - эмзэг байдлын хэмжигдэхүүн, C - чадавхын хэмжигдэхүүн.

1.4. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үндэслэл болно. Гамшгийн эрсдэлийн удирдлагын үйл явц нь дараах үе шатаас бүрдэнэ. Үүнд:

Гамшгийн эрсдэлийн удирдлагын үйл явц

Page 164: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

164

1.5. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний цар хүрээнд дараах зүйлүүдийг авч үзнэ: 1.5.1. эрсдэлийн үнэлгээ хийх түвшин; 1.5.2. зорилго, зорилт; 1.5.3. үнэлгээнд авч үзэх гол асуудал, үйл явц; 1.5.4. үнэлгээнд ашиглах аргачлал; 1.5.5. оролцогч талуудыг сонгох.1.6. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг шинжлэх,

эрсдэлд үнэлэлт өгөх гэсэн гурван үе шаттай хийнэ: 1.6.1. гамшгийн эрсдэлийг тодорхойлох үе шатанд болзошгүй гамшгийн

эрсдэлийн эх үүсвэр буюу аюул, түүний учруулж болох хор уршиг, чадавхыг холбогдох мэдээлэлд үндэслэн, талуудын оролцоотойгоор тохиолдох эрсдэлүүдийг тогтоож, тэмдэглэсэн байна;

1.6.2. эрсдэлийг шинжлэх үе шатанд аюулаас учирч болзошгүй хохирол, эдгээрээс хор уршиг учрах магадлал болон тухайн эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авах чадавхыг харьцуулж, тохиолдох эрсдэлийн түвшинг тогтооно. Эрсдэлийн шинжилгээнээс эрсдэлийг бууруулах арга хэмжээний эрэмбэ дарааллыг тогтооход ашиглах мэдээлэл бий болно. Энэ үе шатанд тодорхойлогдсон эрсдэлүүд эрсдэлийн түвшингээрээ ангилагдсан байна;

1.6.3. эрсдэлийг дүгнэх үе шатанд тухайн эрсдэлийн тохиолдох магадлал болон учруулах хор уршигт үндэслэн тогтоосон эрсдэлийн түвшинг эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай эсэхээр нь эрэмбэлнэ.

1.6.4. эрсдэлийг дүгнэх үе шатны төгсгөлд илэрсэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний зөвлөмж гаргаж төлөлөгөө боловсруулна.

1.7. Гамшгийн эрсдэлийн үнэлгээнээс дараах үр дүн гарна: 1.7.1. бүх холбогдох талуудын хамтран тодорхойлсон эрсдэлүүд; 1.7.2. эрсдэлийн магадлал, үр дагаврыг тодорхойлон гаргасан эрсдэл бүрт

хийсэн шинжилгээ; 1.7.3. цаашид дахин үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах

болон үлдэгдэл эрсдэлд хяналт тавих шаардлагатай эсэхээр нь эрсдэлийг эрэмбэлсэн жагсаалт.

Хоёр.Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа

2.1.Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа нь гамшгийн эрсдэлийг тодорхойлсон ерөнхий үнэлгээ юм.

2.2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд үндэслэх бөгөөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг үнэлгээ хийхэд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх, эрсдэлийг тодорхойлох зорилгоор хийнэ.

2.3. Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд ерөнхий мэдээллийг ашиглаж, гамшгийн эрсдэлийг чанарын аргаар үнэлнэ.

2.4. Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд дараах бэлтгэл арга хэмжээг авна: 2.4.2. оролцогчдыг тогтоох; 2.4.3. үнэлгээний аргачлалыг тодорхойлох; 2.4.4. мэдээлэл цуглуулах, боловсруулах.

Page 165: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

165

2.5. Эрсдэлийг тодорхойлох: 2.5.1. аюулыг тодорхойлох; 2.5.2. өртөх байдал, эмзэг байдлыг тодорхойлох; 2.5.3. чадавхыг үнэлэх; 2.5.4. эрсдэлийн түвшинг тогтоох. Ингэхдээ эрсдэлийн их түвшинг "улаан",

дунд түвшинг "шар", бага түвшинг "ногоон" өнгөөр тус тус тэмдэглэнэ. 2.6. Эрсдэлийг үнэлэх: 2.6.1. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай эрсдэлийн их

түвшинд байгаа гамшгийн төрлийг тодорхойлох; 2.6.2. бага, дунд түвшинд байгаа эрсдэлийн хувьд цаашид эрсдэлийг хянах,

бууруулах талаар зөвлөмж боловсруулах.

Гурав. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ

3.1.Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхдээ гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд суурилж болно.

3.2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг эрсдэлийн тойм судалгаагаар илэрсэн эсвэл зайлшгүй авч үзэх шаардлагатай эрсдэлийг нарийвчлан тооцож эрсдэлийг бууруулах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг төлөвлөхөд ашиглах зорилгоор хийнэ.

3.3. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд (цаашид "хуулийн этгээд" гэх) гүйцэтгэнэ.

3.4. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх тал нь үнэлгээ хийх хуулийн этгээдийг сонгоно.

А. Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд бэлтгэх

3.5. Хуулийн этгээд нь үнэлгээ хийлгэх талын онцлогийг харгалзан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх багийг бүрдүүлнэ. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх баг нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.5.1. багийн гишүүн нь гамшгийн эрсдэлийн үнэлгээний сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсах байх;

3.5.2. үнэлгээ хийх батлагдсан арга, аргачлалтай байх; 3.5.3. хэмжилт хийх, судалгаа явуулах багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй

байх; 3.5.4. үнэлгээ хийх асуудлаар мэдээллийн сантай байх.3.6. Үнэлгээ хийлгэх талын төлөөллийг харилцан тохиролцсоны үндсэн дээр

гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх багт оруулж болно.3.7. Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд өнгөрсөн үеийн түүх, баримтаас эхлээд

тухайн үнэлгээ хийлгэх захиалагч талын онцлог болон бусад шаардлагатай мэдээллийг цуглуулж ашиглана.

3.8. Мэдээлэл цуглуулах хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Үүнд: 3.8.1.шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж, мэдээлэл авах эх үүсвэрийг

тогтоох;

Page 166: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

166

3.8.2. мэдээллийг нягтлахолон эх үүсвэрээс мэдээллийг авах; 3.8.3. цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж тэдгээрийн нарийвчлал,

цаг үедээ нийцэж байгаа эсэхийг үнэлж ангилан боловсруулалт хийж нэгдсэн нэг загварт оруулах;

3.8.4. үнэлгээ хийлгэх тал нь үнэлгээ хийх багийг шаардлагатай мэдээллээр хангах.

3.9. Хуулийн этгээд гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхдээ тухайн эрсдэлийн онцлогт болон үнэлгээ хийлгэх захиалагч талын шаардлагад тохирсон олон улсын практикт нийтлэг мөрдөж байгаа арга, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

Б. Гамшгийн эрсдэлийг тодорхойлох

3.10. Гамшгийн эрсдэлийг тодорхойлохдоо дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 3.10.1. Аюулыг үнэлэх; 3.10.2. Өртөх байдал, эмзэг байдлыг үнэлэх; 3.10.3. Чадавхыг үнэлэх.3.11. Аюулыг үнэлэх хүрээнд үнэлгээ хийлгэх захиалагч талын оршин байгаа

нутаг дэвсгэрт тохиолдож болох аюулт үзэгдэл, ослын эх үүсвэрийг тогтооно. 3.12. Аюулын эх үүсвэрийг тодорхойлохдоо дараах мэдээллийг ашиглана. 3.12.1. тухайн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллагад өмнө тохиолдож

байсан аюулт үзэгдэл, ослын мэдээ, түүхэн сургамж, учруулсан хохирлын мэдээлэл; 3.12.2. тухайн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллагад өмнө хийгдэж

байсан гамшгийн эрсдэлийн тойм судалгаа болон гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан;

3.12.3. өөр төстэй нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллагад өмнө тохиолдож байсан бөгөөд тухайн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж,байгууллагад учирч болзошгүй гэж үзсэн аюулт үзэгдэл, ослын мэдээ, түүхэн сургамж.

3.13. Дээрх мэдээлэлд тулгуурлан учирч болзошгүй аюулыг дараах байдлаар үнэлнэ.

3.13.1. аюулын хамрах хүрээ, байрлалыг тогтоох; 3.13.2. үүсэх магадлал, тохиолдох давтамжийг тооцох; 3.13.3.аюулын үндсэн болон дам нөлөөлөл, учруулж болох хохирлыг

тодорхойлох.3.14. Өртөх байдал, эмзэг байдлыг үнэлэх хүрээнд тохиолдож болзошгүй аюулт

үзэгдэл, ослын хүн ам, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлно.

3.15. Өртөх байдал, эмзэг байдлыг үнэлэхдээ дараах мэдээллийг ашиглана: 3.15.1. бүс нутаг болон орон нутгийн байгаль, газарзүй, уур амьсгалын

мэдээлэл (цаг уурын нөхцөл, хөрсний төлөв байдал, эвдрэл, газар зүйн тогтоц, агаар, хөрс, усны чанарын үндсэн үзүүлэлтүүд гэх мэт) хүн амд тааламжгүй, хүнд нөхцлийн мэдээлэл;

3.15.2. дэд бүтцийн мэдээлэл (техникийн нөхцөл байдал, чанар, нягтрал,стандарт, норм, норматив гэх мэт);

3.15.3. барилга, байгууламжийн талаарх мэдээлэл (барилгын чанар,

Page 167: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

167

ашиглалт, барилгад ажиллаж амьдарч байгаа хүмүүс, тэдгээрийн мэдлэг, ажлын хариуцлага, зохион байгуулалт, барилгын стандарт, норм, норматив гэх мэт);

3.15.4. хүн амын мэдээлэл (хүн амын нягтрал, нас, хүйс, амьдралын түвшин, болзошгүй аюулаас хамгаалах аргын талаарх мэдлэг, амьдралын хэв маяг, уламжлал, шашин, соёл гэх мэт) болон эмзэг бүлгийн мэдээлэл (хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядуу, нэн ядуу өрх);

3.15.5. тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд (эдийн засгийн чадавх, нөөц);

3.15.6. өмнө тохиолдсон аюулт үзэгдэл, ослын үед хүн ам, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн талаарх баримт, мэдээлэл;

3.15.7. тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын эмзэг байдлын талаар өмнө хийгдсэн судалгааны материал;

3.15.8 бусад шаардлагатай мэдээлэл.3.16. Дээрх мэдээлэлд тулгуурлан аюулын төрөл тус бүрээр хүн ам, эд хөрөнгө,

хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг дараах байдлаар тогтоож эмзэг байдлыг үнэлнэ.

3.16.1. тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны өртөх байдал, эмзэг байдал; 3.16.2. тухайн нутаг дэвсгэрт болон аж ахуйн нэгж, байгууллагын ойр

орчимд байгаа хүн амын өртөх байдал, эмзэг байдал; 3.16.3. дэд бүтэц, барилга, байгууламж, эд хөрөнгийн өртөх байдал, эмзэг

байдал 3.16.4. тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн

өртөх байдал; 3.16.5. удирдлага, зохицуулалтын өртөх байдал, эмзэг байдал.3.17. Гамшгаас хамгаалах чадавхыг үнэлэх хүрээнд тухайн нутаг дэвсгэр, салбар,

аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, чадавх, нөөцийг болзошгүй аюулын төрөл тус бүрээр авч үзэж тогтооно.

3.18. Гамшгаас хамгаалах чадавхыг үнэлэхдээ дараах мэдээллийг ашиглана: 3.18.1. гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалт (удирдлагын тогтолцоо,

хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгүүд); 3.18.2. гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилт (гамшгаас

хамгаалах төлөвлөгөө, зарлан мэдээлэл, сургалт, бэлэн байдал, хяналт); 3.18.3. гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл (үүрэг гүйцэтгэх чадавх, багаж

хэрэгсэл, техник тоног төхөөрөмж гэх мэт); 3.18.4. аюулыг бууруулах чиглэлээр байгуулсан биет байгууламжийн чанар

байдал (жишээлбэл, үерээс хамгаалах инженерийн байгууламж, аянга зайлуулагч), эдгээрийн хүчин чадал, ашиглалтын мэдээлэл;

3.18.5. эдийн засгийн чадавх нөөц (гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт, нөөц хөрөнгө гэх мэт)-ийн мэдээлэл.

3.19.Гамшгаас хамгаалах чадавхыг дээрх мэдээллийг ашиглан гамшгийн төрөл тус бүрээр дараах байдлаар хийнэ.

3.19.1. гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн байдал;

Page 168: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

168

3.19.2. гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал хангаж байгаа байдал; 3.19.3. хүч хэрэгслийн хангалт, үүрэг гүйцэтгэх чадавх; 3.19.4. гамшгийн үеийн удирдлага, зохицуулалт, шуурхай ажиллагааны

чадавх; 3.19.5. гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны чанар, үр

дүн, дадлага, сургууль, сахилга бат, оролцоо; 3.19.6. гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт, нөөц бүрдүүлэлт.

В. Гамшгийн эрсдэлийг шинжлэх

3.20. Гамшгийн эрсдэлийг шинжлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 3.20.1. тодорхойлогдсон аюул бүрийн тохиолдох магадлалыг тооцох; 3.20.2. аюул бүрээс хохирол учрах магадлалыг шинжлэх, хохирлын тооцоо

хийх; 3.20.3. учирч болох эрсдэлийн түвшинг тогтоох.3.21. Аюулын тохиолдох магадлалыг тооцохдоо тодорхой өгөгдсөн цаг

хугацаанд аюул тус бүрийн тохиолдох магадлал ба давтамжийг тооцож гаргана.3.22. Аюул бүрээс учирч болох хор уршгийн магадлалыг шинжлэх, хохирлын

тооцоог дараах байдлаар хийнэ. 3.22.1. аюул тохиолдсон гэж төсөөлж хэд хэдэн цагийн байдал үүсгэж,

тухайн нөхцөлд учирч болох хор уршгийн хэлбэр, шинж чанарыг тодорхойлно; 3.22.2. хор уршиг нь эмзэг байдлыг илэрхийлэх хүн ам, нийгэм, эдийн засаг,

хүрээлэн буй орчин аюулд нэрвэгдсэнээс үүсэх хэмжигдэхүйц, бодит хохирлоор илэрхийлэгдэнэ. Хохирлыг тооцохдоо:

- нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоо; - эвдэрч сүйдсэн эд хөрөнгө; - байгаль орчинд учирсан хохирол; - нийгэм, эдийн засагт учирсан хохирол зэргийг шинжилж гаргана. 3.22.3. аюулын тохиолдох магадлалыг бууруулах, учрах хор уршиг, хохирлыг

багасгахтай холбоотой тухайн нутаг дэвсгэр, салбар, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах чадавхын түвшинг үнэлнэ.

3.23. Эрсдэлийн түвшинг аюулын тохиолдох магадлалын түвшин, түүнээс учрах хор уршгийн түвшинд тулгуурлаж тогтооно. Эрсдэлийн их түвшинг "улаан", дунд түвшинг "шар", бага түвшинг "ногоон" өнгөөр тус тус тэмдэглэнэ.

3.24. Гамшгийн эрсдэлийг шинжлэхдээ бүх шаардлагатай мэдээллүүдийг газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулж, зурагт оруулж эрсдэлийн түвшинг өнгөөр ялгаж харуулсан эрсдэлийн зураг үйлдэнэ.

Г.Гамшгийн эрсдэлийг дүгнэх

3.25. Гамшгийн эрсдэлийг үнэлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:3.25.1. эрсдэлийг зэрэглэх; 3.25.2. эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах.3.26. Эрсдэлийг дүгнэхдээ эрсдэлийн шинжилгээний үр дүнд гарсан эрсдэлийн

Page 169: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

169

түвшинг тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх нөлөөллийн хэмжээгээр нь зэрэглэж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагаар нь дараах байдлаар эрэмбэлнэ.

3.26.1. "Улаан" буюу эрсдэлийн их түвшинг зайлшгүй бууруулах арга хэмжээ авах шаардлагатай эрсдэл гэж үзэж эрсдэлийг бууруулах арга хэмжээг нэн тэргүүнд авна;

3.26.2. "Шар" буюу эрсдэлийн дунд түвшинг хяналтад байх шаардлагатай эрсдэл гэж үзэж эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хэрэгжүүлнэ;

3.26.3. "Ногоон" буюу эрсдэлийн бага түвшинг ажиглах шаардлагатай эрсдэл гэж үзэж ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй ба тухайн байдалд хяналт тавьж, ажиглана.

3.27. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний гол үр дүн нь зөвлөмж бөгөөд үүнд дараах зүйлсийг тусгасан байна:

3.27.1. болзошгүй аюулыг бууруулах арга зам; 3.27.2. өртөх байдал, эмзэг байдлыг бууруулах арга зам; 3.27.3. чадавхыг сайжруулах арга зам;

Дөрөв. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

4.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний үйл явцыг, үнэлгээний үр дүнтэй хамт баримтжуулан тайлан боловсруулна.

4.2. Эрсдэлийн үнэлгээний тайланд дараах зүйлийг заавал багтаана. Үүнд: 4.2.1. үнэлгээний зорилго, хамрах хүрээ, хэрэглэж буй гамшгийн эрсдэлийн

шалгуур үзүүлэлт, үнэлгээнд сонгон хэрэглэсэн арга, аргачлал, нэр томъёо; 4.2.2. эрсдэлийн үнэлгээ хийлгэж байгаа орон нутаг, аж ахуйн нэгж,

байгууллагын талаарх мэдээллүүд: - нэр, байршил, солбицол, үйл ажиллагаа, орон нутгийн онцлогийн талаарх

тодорхойлолт; - дэд бүтцийн хөгжлийн байдал, гол системүүдийн харилцан хамаарал; - эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд: хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл

үйлчилгээний зардал, нийт орлого, цэвэр ашиг, эрсдэлийг бууруулахад зарцуулах нийт зардал;

- техник, технологийн байдал: тоног төхөөрөмжийн нэр төрөл, хүчин чадал болон тоо хэмжээ, технологийн дэвшилттэй болон дутагдалтай тал;

- хэрэглэж байгаа түүхий эд, туслах материал; - хүний тоо. 4.2.3. нутаг дэвсгэрийн суурь нөхцөл байдал: - газар зүйн тогтоц, хөрсний төлөв байдал; - геологийн тогтоц; - цаг уур, уур амьсгалын үндсэн үзүүлэлт; - гадаргуун болон газрын доорх усны нөөц, чанар, горим; - газар ашиглалтын байдал; - ургамал, амьтны аймаг, төрөл зүйл, нөөц;

Page 170: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

170

- тусгай хамгаалалттай газар нутаг; - түүх, соёлын дурсгалт зүйл. 4.2.4. гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүн: - аюулын үнэлгээний үр дүн; - өртөнгө, эмзэг байдлын үнэлгээний үр дүн; - болзошгүй эрсдэлүүдээс учрах хохирлын тооцоо; - гамшгийн эрсдэлийн түвшин, зэрэглэл 4.2.5. дүгнэлт ба зөвлөмж - эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга

хэмжээний жагсаалт 4.2.6. Эшлэл, ашигласан эх сурвалж4.3. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг холбогдох заавар стандартын

дагуу 3% үйлдэнэ. Тайлангийн нэг хувийг тухайн гамшгийн эрсдэлийн үнэлгээний захиалагч талд, нэг хувийг тухайн эрсдэлийн үнэлгээний үр дүнгээр хэрэгжүүлж буй арга хэмжээг хянах үүрэгтэй орон нутгийн онцгой байдлын байгууллагад, үлдсэн хувь нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд хадгалагдана.

4.4. Хуулийн этгээд тайлангийн цахим хувилбарыг холбогдох загварын дагуу гаргаж гамшгийн эрсдэлийн мэдээллийн санд оруулна.

4.5. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд онцгой байдлын байгууллагаас томилсон үнэлгээний шинжээч, шинжээчийн баг хяналт тавина.

---о0о---

Page 171: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

171

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

ГАН, ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ган, зудын нөхцөл байдал үүсч болзошгүй үед хүн, мал, амьтанд чиглэсэн хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх, шийдвэр гаргах, дэмжлэг үзүүлэх, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг үнэлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангахад эрсдэлийн үнэлгээний зорилго оршино.

1.2. Хэт халууны улмаас хөрсний чийгийн хангамж багасан, ус зүйн тэнцвэр алдагдсанаас бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад сөргөөр нөлөөлөх байдал үүссэн үед гангийн эрсдэлийн үнэлгээг хийнэ.

1.3. Намар, өвөл, хаврын улиралд орж болзошгүй их цас, их хүйтрэлт, хүчтэй салхи шуурга, бэлчээрийн талхлагдалт, усны хомсдол зэргээс шалтгаалан хүн, мал, амьтны хэвийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх байдал үүссэн үед зудын эрсдэлийн үнэлгээг хийнэ.

Хоёр. Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлэл

2.1. Эрсдэлийн үнэлгээг хийхдээ хүн амын амьжиргаанд мал, амьтны гүйцэтгэх үүрэг, ган, зудын мөн чанар, нөлөөлөл, орон нутгийн нөхцөл байдал, чадавх болон тогтолцоонд тулгуурлан ямар үйл ажиллагааг хэрэгжүүлвэл тохиромжтой болохыг тодорхойлсноор нөхцөл байдлын дүн шинжилгээ хийнэ. Үүнд:

2.1.1. тухайн гамшиг, аюул тохиолдоход ямар хүчин зүйлс нөлөөлсөн болох;

2.1.2. тухайн жилийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дэлхийн цаг уурын урьдчилсан төлөв;

2.1.3. тухайн газар, орон нутагт өмнө нь ган, зудын нөхцөл байдал тохиолдож байсан эсэх;

2.1.4. хүн амын ямар хэсэг, мал, амьтны ямар төрөл нэрвэгдэж байсан талаар;

2.1.5. нэрвэгдсэн хүн ам, мал, амьтны хоол, хүнс, өвс, тэжээлийг хэрхэн зохицуулалт хийсэн эсэх;

2.1.6. халдварт, гоц халдварт өвчний дэгдэлт ямар байсан эсэх; 2.1.7. нас баралт болсон эсэх, ямар шалтгаанаар (сэтгэл зүй, амь насаа

хорлосон гэх мэт) 2.1.8. ажлын хүчин дэх хүйсийн хуваарилалтад ямар нөлөө үзүүлсэн болох; 2.1.9. нэрвэгдсэн хүн ам дунд нүүх, шилжин суурьших тохиолдол гарсан

эсэх, хэрэв гарсан бол тэд ямар бүлгийн хүмүүс байсан болох; 2.1.10. ган, зудын аюулд өртөж байсан газар нутагт онцгой байдлын хариу

арга хэмжээ авч байсан эерэг, сөрөг түүх (сайн, муу туршлага, сургамж).

Page 172: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

172

2.2. Үнэлгээнд ашиглах аргачлал нь чухал бөгөөд үүгээр дамжуулан хамтын ажиллагаа, оролцоонд тулгуурласан хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг тогтооно. 2.3. Орон нутгийн оролцоо нь мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах тул үнэлгээ хийх баг нь иргэдийн төлөөлөл болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллага, эмзэг байдал, хүйс, нийгмийн эрх тэгш байдал зэргийг харгалзан үзэж эмзэг бүлгийн төлөөллийг оролцуулна.

Гурав. Эрсдэлийн үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага

3.1. Ган, зудын эрсдэлийн үнэлгээг тодорхойлохдоо аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх зэргийг харгалзан үзнэ.

3.2. Ган, зудын эрсдэлийн үнэлгээний аюулын шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо холбогдох эрх зүйн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийг үндэслэнэ.

3.3. Ган, зудын эрсдэлийн үнэлгээний өртөнги, эмзэг байдлыг тодорхойлохдоо дараах мэдээллийг тооцсон байна.

3.3.1. ган, зуд үүсэх болсон шалтгаан, цаашдын хандлагын талаарх шинжлэх ухааны таамаглал, мэдээллийн талаар иргэд мэдээлэл авсан эсэх;

3.3.2. ган, зудад өртөж болзошгүй эмзэг бүлгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойлж гаргах;

3.3.3. ган, зудад мал аж ахуй болон газар тариалан хослон эрхлэгчид, үхэр, ямаа, гахай эсвэл шувууг туслах аж ахуйн хэлбэрээр орлогын эх үүсвэр болгон ашигладаг төрөл бүрийн хүмүүс өртөж болзошгүй тул эрсдэлийн үнэлгээг хийхдээ эдгээр үзүүлэлтийг харгалзан өөр өөр үр нөлөөтэй үйл ажиллагааг гаргах;

3.3.4. ган, зудын улмаас хүн, мал, амьтан шилжин нүүдэллэх нь өвчин тархах нөхцөл бүрдэж, улмаар усны бохирдлыг бий болгодог тул шилжилт хөдөлгөөнийг үнэлэх;

3.3.5. ган, зудад өртөх эмзэг бүлгийн иргэд, өрхийн үүрэг, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд мал, амьтны хариулга, маллагаа, менежмент дэх хүйсийн үүргийг үнэлэх;

3.3.6. ган болсон тохиолдолд хүн, мал, амьтныг зутрах, үхэж, хорогдохоос сэргийлэхэд усны хомсдолыг шуурхай шийдвэрлэх, үнэлгээ ба төлөвлөлтийг хэрэгжүүлэх, уст цэг (уст цэгийн байршил, засварлах, шинээр барих)-ийг тодорхойлох, усны эх үүсвэр, чанар, тээвэрлэлт ба түгээлтийн зарчмыг зөв үнэлэх;

3.3.7. зуд үүсэх шалтгаан бүрдсэн гэж үзвэл малын тоо толгойг бууруулах, малчдад мал эмнэлгийн үйлчилгээний дэмжлэг туслалцаа үзүүлэх, малын тэжээл, усан хангамжийг сайжруулах зэрэг мал, амьтан олноор хорогдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөсөн эсэхийг үнэлэх;

3.3.8. малчдын амьжиргааг хангахад малчин өрхөд шаардагдах малын тоог хамгийн бага утгаар үнэлэх, малын өвчин тархах эрсдэл, малчны амьжиргаа нь малаас хир хамааралтай эсэхийг үнэлэх.

3.4. Ган, зудын гамшигтай тэмцэх чадавхыг тодорхойлохдоо дараах мэдээллийг тооцно.

Page 173: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

173

3.4.1. орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төлөвлөлт, хөрөнгө санхүү, нөөц сангийн байдал, өвс тэжээлийн бүрдүүлэлт, үйлчилгээ, техник хэрэгслийн хангалт, нийгмийн болон эрүүл мэндийн хүртээмж, отор нүүдлийн зохион байгуулалт;

3.4.2. малчин өрхийн ажиллах хүчний хүртээмж, мэдлэг туршлага, мэдээлэл авах, хүргэх байдал, даатгалын системд хамрагдсан байдал.

Дөрөв. Гамшгийн эрсдэлийг шинжлэх

4.1. Ган, зуд тохиолдсон гэж төсөөлж хэд хэдэн цагийн байдал үүсгэж, тухайн нөхцөлд учирч болох хор уршгийн хэлбэр, шинж чанарыг тодорхойлно.

4.2. Ган, зудын эрсдэлийг шинжлэхдээ бүх шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн тооцоолж, газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулж, зурагт оруулж эрсдэлийн зураг үйлдэнэ.

4.3. Цаг уурын байгууллагаас боловсруулдаг ган, зудын нөхцөл байдлын талаарх зураглалыг эрсдэлийн үнэлгээнд ашиглана.

Тав. Гамшгийн эрсдэлийг дүгнэх

5.1. Ган, зудын эрсдэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг харгалзан зөвлөмж, дүгнэлт гаргана.

Зургаа. Эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

6.1. Үнэлгээнд хэрэглэх аргачлалыг тухайн баг нь сонгож хийх бөгөөд үүгээр дамжуулан хамтын ажиллагаа, оролцоонд тулгаарласан хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг гаргаж өгнө.

6.2. Үнэлгээгээр зудад нэрвэгдсэн хүн амын амьжиргаанд мал, амьтны гүйцэтгэх үүрэг, үүссэн нөхцөл байдлын мөн чанар, үр нөлөө, орон нутгийн нөхцөл байдал, чадавх, ямар үйл ажиллагааг хэрэгжүүлвэл тохиромжтой болохыг гаргах, оролцооны аргаар хариу арга хэмжээг тодорхойлно.

6.3. Ган, зудад нэрвэгдэж болзошгүй хүн амд ямар дэмжлэг, тусламжийг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, үндсэн хөрөнгө болох мал сүргийг хэрхэн хамгаалах талаар тайланд тусгана.

---oOo---

Page 174: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

174

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГАЧИЛСАН ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон нийтийн болон үйлдвэрийн барилга, байгууламжийн гал түймрээс үүсэх аюул, эмзэг байдал, чадавхйг тооцож гал түймрийн эрсдэлийн үнэлгээ хийхэд энэхүү зааврын зорилго оршино.

1.2. БНбД 21-01-02 –д заагдсан Ф1-Ф5 ангилалын барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийг үнэлэхэд энэхүү аргачилсан зааврыг ашиглана.

1.3. Цэргийн зориулалттай объект, цацраг идэвхт болон тэсрэх бодис, материал үйлдвэрлэдэг, боловсруулдаг, хадгалдаг объектууд, химийн зэвсэг, тэсрэх хэрэгсэл хадгалдаг, устгадаг объектууд, уулын боловсруулах үйлдвэрүүд, сүлжээний шугам хоолойнуудын гал түймрийн эрсдэлийг үнэлэхэд энэхүү заавар хамаарахгүй болно.

Хоёр. Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлэл

2.1. Барилга байгууламжийн батлагдсан зураг2.2. Ажилладаг хүмүүсийн мэдээлэл2.3. Сургалтанд хамрагдаж байсан эсэх2.4. Барилга ашиглалтанд орсноос хойш нэмэлт өргөтгөл, шинэчлэл хийгдэж

байсан эсэх

Гурав. Олон нийтийн болон үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийг тооцоход тавигдах ерөнхий шаардлага

3.1. Ямарваа үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийг тооцохдоо

3.1.1. Аюулын үзүүлэлт 3.1.1.1. утааны үзүүлэлт 3.1.1.2. дулааны үзүүлэлт 3.1.1.3. үзэгдэх орчны хязгаарлалт 3.1.1.4. хүчилтөрөгчийн дутагдал 3.1.1.5. төрөл бүрийн гал түймрийн аюултай нөхцөл байдлыг

үнэлэх 3.1.1.6. тухайн объектоос гал унтраах ангийн хүрэлцэн очих

хугацаа, эрсдэлийг бууруулах тооцоо 3.1.2. Эмзэг байдал 3.1.2.1. Үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашиглагдаж буй бодис

материалын шинж чанар

Page 175: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

175

3.1.2.2. Барилга байгууламжийг барьсан материалын шинж чанар, онцлог

3.1.2.3. Гал түймрийн шаталтаас үүсэх бүтээгдэхүүнд өртөж болох хүн, амьтан, эд зүйлс

3.1.3. Барилга байгууламжид байрлах гал түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн чадавх

3.1.3.1. Гал түймрийг мэдээлэх дохиоллын систем 3.1.3.2. Гал түймрийн мэдээ дамжуулах зарлан мэдээллийн

хэрэгсэл 3.1.3.3. Гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл тэдгээрийн

бүрдэл 3.1.3.4. Гал түймэр унтраах автомат систем 3.1.3.5. Үйлдвэрийн ажилчдын гал түймэртэй тэмцэх мэдлэг,

чадвар3.2. Дээрх гал түймрийн аюул, эмзэг байдал буюу өртөнгө, чадавх зэргийг

харгалзан гал түймрийн эрсдэлийн тоон утгыг гаргана. MNS 4244-1994 "Хөдөлмөр хамгааллын систем, Галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага" стандартын 1.2-д заагдсан гал түймрийн эрсдэлийн магадлал нь 10-6 байвал хэвийн гэж үзнэ.

3.3. Аюулын үзүүлэлтийг тооцох аргачилсан заавар: 3.3.1. Утааны үзүүлэлт: 3.3.1.1. Үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийн

эрсдэлийг тооцох аргачлалын 5 дугаар хаврсалтын 5.5-д заагдсан томъёоны дагуу тооцож гаргана. Тооцоогоор гарсан үр дүнг барилга байгууламжийн план зурагт оруулж зураглал гаргана.

3.3.1.2. Дээрх тооцоогоор гарсан үр дүнд тулгуурлан тухайн барилга байгууламжид байрлаж буй ажилчидын авралтын замаар гарах хугацаа илэрхийлэгдэнэ.

3.3.2. Дулааны үзүүлэлт: 3.3.2.1. Үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийн

эрсдэлийг тооцох аргачлалын 5 дугаар хаврсалтын 5.2-д заагдсан томъёоны дагуу тооцож гаргана. Шаталтаас үүсэх температур нь авралтын зам гарцын дагуу гарах ажилчдад нөлөөлөх эсэхийг барилга байгууламжийн план зурагт оруулж зураг гаргана.

3.3.3. Үзэгдэх орчны хязгаарлалт: 3.3.3.1. Үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийн

эрсдэлийг тооцох аргачлалын 5 дугаар хавсралтын 5.3-д заагдсан томъёоны дагуу тооцож гаргана. Тооцоогоор гарсан утга нь авралтын зам гарц хязгаарлагдах эсэхийг тооцно.

3.3.4. Хүчилтөрөгчийн дутагдал: 3.3.4.1. Үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийн

эрсдэлийг тооцох аргачлалын 5 дугаар хавсралтын 5.4-д заагдсан томъёоны дагуу тооцож гаргана. Тооцоогоор гарсан утга нь аврах үйл ажиллагаанд нөлөөлөх эсэхийг харгалзана.

3.3.5. Төрөл бүрийн гал түймрийн аюултай нөхцөл байдлыг үнэлэх:

Page 176: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

176

3.3.5.1. Үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийг тооцох аргачлалын 3 дугаар хавсралтад заагдсан тооцоог хийж гал түймрийн болзошгүй аюулыг тооцож гаргана.

3.3.5.2. Үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, авто машин хийгээр цэнэглэх станц, боловсруулах үйлдвэр, олборлох үйлдвэр, хийн үйлдвэрлэл зэргийн гал түймрийн аюулыг тооцохдоо үйлдвэрийн гал түймрийн эрсдэлийг тооцох аргачлалын 3 дугаар хавсралтад дурьдсан гал түймрийн аюултай нөхцөл байдлыг үнэлэх аргын дагуу тухайн объектод тохирсон үнэлгээг сонгон авч тооцоо хийж аюулыг үнэлнэ. Ингэхдээ аргачлалын 5 дугаар хавсралтад дурьдсан үзүүлэлтийг тодорхойлж гаргана.

3.4. Эмзэг байдлыг тооцох аргачилсан заавар 3.4.1. Үйлдвэрлэл, үйл ажиллааанд ашиглагдаж буй бодис материалын

шинж чанар 3.4.1.1. Тухайн үйлдвэрлэлд ашиглаж буй бодис материалын

галын аюулын шинж чанарыг харгалзан үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийг тооцох аргачлалын дагуу аюулын үзүүлэлтийг гаргана.

3.4.2. Барилга байгууламжид ашигласан барилгын зориулалттай материалын шинж чанар

3.4.2.1. Барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан эсэх, баригдснаас хойш нэмэлт өргөтгөл хийгдсэн эсэх, их засвар орсон эсэх, барилга дотор төлөвлөгдсөн цахилгаан шугам сүлжээний ашиглалтын горим, хугацаа зэргийг харгалзан онооны системээр үнэлгээ өгч тодорхойно.

3.4.3. Үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааны горим

3.4.3.1. Үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, машин техникийн ашиглалтын горим, ашигласан жил, засвар үйлчилгээ хийсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг үнэлж дүгнэнэ.

3.4.3.2. Мөн тухайн багаж тоног төхөөрөмж нь MNS 4284-2017 стандартад тусгагдсан В болон С зэрэглэлийн бодис материалтай байнга харьцаж ажилладаг бол БНбД –ийн дагуу өрөө тасалгааны галын аюулын ангилалыг тогтоож үнэлгээнд оруулна.

3.4.4. Үйлдвэрийн гал түймрийн эрсдэлийг тооцох аргачлалын 4 дугаар хавсралтад заагдсан даралтын долгион дулааны цацраг хүнийг гэмтэлд хүргэх эсэх тооцоог тус тус хийж үнэлгээнд оруулна.

3.5. Чадавхыг тооцох аргачилсан заавар 3.5.1. Барилга байгууламжид байрлах гал түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн

чадавх 3.5.2. Гал түймрийг мэдээлэх дохиоллын систем 3.5.3. Гал түймрийн мэдээ дамжуулах зарлан мэдээллийн хэрэгсэл 3.5.4. Гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл тэдгээрийн бүрдэл 3.5.5.Гал түймэр унтраах автомат систем 3.5.6. Үйлдвэрийн ажилчдын гал түймэртэй тэмцэх мэдлэг, чадвар 3.5.7. Үйлдвэрийн гал түймрийн чадавхыг үнэлэхдээ аргачлалын 5 дугаар

хавсралтад заагдсан ажиллагсадын авралтын тооцоот хугацаа tт –г тооцно. Ингэхдээ

Page 177: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

177

зааврын 3.1-3.6-д заагдсан үзүүлэлтийг харгалзана.

Дөрөв. Гамшгийн эрсдэлийг дүгнэх

4.1. Олон нийтийн болон үйлдвэрийн барилга, байгууламжийн гал түймрийн эрсдэлийг тооцсноор тухайн барилга байгууламжийн авралтын зам гарц, барилгын хийц бүтээц, материалын шинж чанар, технологийн үйл ажиллагаа зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээг зөвлөмжөөр хүргэнэ.

4.2. Зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай буюу гал түймэр гарч хүний амь нас өртөж болзошгүй зүйлийг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу засах, шинэчлэх асуудлыг тодорхой тусгаж өгөх шаардлагатай.

4.3. Дээрх олон нийтийн болон үйлдвэрийн барилга, байгууламжийн гал түймрийн аюул, эмзэг байдал, чадавхийг тооцсноор эрсдэлийн утгыг гаргана.

Тав. Эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

5.1. Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд эрсдэлээс үүдэн бий болох сөрөг нөлөөллийг бууруулах болон арилгах талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах техник хэрэгсэл, хөрөнгө зардал, хэрэгжүүлэх хугацааг заасан төлөвлөгөөг боловсруулна.

5.2. Эрсдэлийн үнэлгээ хийх явцад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн нөлөөллийг бууруулах болон арилгах арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулж тайланд тусгана.

---о0о---

Page 178: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

178

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ой, хээрийн гал түймрийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахын тулд тухайн бүс нутгийн ой, хээрийн гал түймрийн үед үүсэх нөхцөл байдлыг мэдэх явдал чухал ач холбогдолтой.

1.2. Орон нутгийн засаг захиргааны нэгжийн ой, хээрийн гал түймрийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах үндэслэлийг тодорхойлох ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийх үйл ажиллагааны дараалал, агуулгыг тодорхойлоход оршино.

1.3. Энэхүү зааврыг үүсч болзошгүй ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээг хийхэд ашиглана.

Хоёр. Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлэл

2.1. Тухайн орон нутгийн байр зүйн мэдээлэл2.2. Цаг уурын мэдээлэл, хуурайшилтын зэрэг2.3. Газрын гадарга, ургамлын бүрхэвч түүний нягтралын талаарх мэдээлэл,

зураг2.4. Ойн сан, бэлчээр, газар тариалангийн мэдээлэл, зураг2.5. Ой, хээрийн гал түймрийн статистик мэдээ2.6. Тухайн бүс нутгийн шатамхайн зэрэглэл, аюулын зэрэг2.7. Ан амьтан, ашигт малтмал зэрэг байгалийн баялагийн мэдээлэл, тэдгээрийн

эдийн засгийн үнэлгээ2.8. Тухайн нутаг дэвсгэр дээрх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд (малчин

тэдгээрийн мал, хашаа саравч), дэд бүтцийн байгууламжийн мэдээлэл, судалгаа2.9. Гал түймэр унтраахад ашиглагдах усны эх үүсвэрүүдийн судалгаа2.10. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах

чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ сургалт дадлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, энэ асуудлаар нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөртэй эсэх, үр дүн нь ямар байгаа, г.м

2.11. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэээр цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, зорилт

2.12. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэээр зарцуулсан хөрөнгө түүний мэдээлэл (хэрэгжүүлсэн ажил бүрээр)

2.13. Түймрийн зарлан мэдээлэл, түүнийг хэрэгжүүлж буй арга, хэлбэрийн талаарх мэдээлэл

2.14. Түймэртэй тэмцэх бэлэн байдлын түвшинг тодорхойлоход шаардлагатай

Page 179: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

179

мэдээлэл

Гурав. Эрсдэлийн үнэлгээнд тавигдахерөнхий шаардлага

3.1. Ган, зудын эрсдэлийн үнэлгээг тодорхойлохдоо аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх зэргийг харгалзан үзнэ.

3.2. Аюулын үнэлгээ хийхдээ дараах асуудлыг заавал тооцоололд оруулсан байна. Үүнд:

3.2.1. тухайн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт орших ой, хээрийн талбайн шатамхайн зэрэглэл /цаг уурын нөхцөл тооцсон түймрийн аюул, ургамлын онцлог тооцсон түймрийн аюул/

3.2.2. ойн түймрийн мужлал 3.2.3. түймрийн бүсийн ерөнхий шинж 3.2.4. гал түймрийн талаарх бүртгэл, мэдээлэл 3.2.5. шатах материалын нягтаршил, 3.2.6. цаг уурын хүчин зүйл3.3. Эмзэг байдлыг үнэлэхдээ дараах асуудлыг заавал тооцоололд оруулсан

байна. Үүнд: 3.3.1. ой, хээрийн гал түймрийн үед ой, хээрийн талбай, хүн ам, мал,

амьтан, дэд бүтэц, эд хөрөнгө, байгаль орчинд учрах хохирлын тооцоо төсөөлөл 3.3.2. ой, хээрийн гал түймэр гарсан газарт хүрэлцэн очих хугацаа 3.3.3. хуурайшилтын зэрэг 3.3.4. усны нөөц 3.3.5. ойр орчмын зам харгуй 3.3.6. хүн амын сууршил3.4. Чадавхыг үнэлэхдээ дараах асуудлыг заавал тооцоололд оруулсан байна.

Үүнд: 3.4.1. ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн

систем 3.4.2. түймэр унтраах хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал 3.4.3. орон нутгийн иргэд, мэргэжлийн ангийн ой, хээрийн гал түймрээс

урьдчилан сэргийлэх, унтраах сургалт, дадлага 3.4.4. гамшгаас хамгаалах төлөвлөгөө 3.4.5. гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд

танилцуулсан байдал 3.4.6. гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заагдсан үүрэг хүлээсэн хүмүүс

шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажилуулах сургалтад хамрагдсан эсэх

3.4.7. түймэр унтраах шуурхай төлөвлөгөө, түүний тодотгол хийгдсэн байдал

3.4.8. холбоо зохион байгуулалтын бэлэн байдал

Page 180: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

180

Дөрөв. Гамшгийн эрсдэлийг шинжлэх

4.1.Хохирлын төсөөлөл боловсруулж, эрсдэлийн зураглал үйлдэх,4.2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд шаардлагатай зураглалыг холбогдох

мэргэжлийн байгууллагаас боловсруулсан зураглалыг авч ашиглана.

Тав. Гамшгийн эрсдэлийг дүгнэх

5.1. Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээнд заасан үзүүлэлт бүрт шаардлагатай арга хэмжээ авахаар бол нэг бүрчлэн зөвлөмжид дэлгэрэнгүйгээр тусгана.

Зургаа. Эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

6.1. Эрсдэлийн үнэлгээнээс гаргасан үр дүнд үндэслэн ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулна.

6.2. Эрсдэлийн үнэлгээ хийх явцад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн нөлөөллийг бууруулах болон арилгах арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулж тайланд тусгана.

---о0о---

Page 181: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

181

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 5 дугаар хавсралт

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Газар хөдлөлт нь иргэдийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг,хүрээлэн буй орчин, эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усан хангамж, автозам болон бусад дэд бүтцийн байгууламжид асар их хэмжээний хохирол учруулдаг аюулын нэг бөгөөд судалгаанаас харахад газар хөдлөлтийн давтамж жил тутам өсөх хандлагатай байна,

1.2. Энэхүү заавар нь газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг хийх ажлын дараалал, агуулгыг тодорхойлох бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах үндэслэл болно.

1.3. Газар хөдлөлтийн болзошгүй эрсдэлийн үнэлгээг аж ахуй нэгж байгууллагын захиалгаар тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулж Онцгой байдлын байгууллагаас хяналт тавина.

Хоёр. Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл

2.1. Объектын нэр, хаяг, (албан ёсны)2.2. Объектын кадастрын зураг, (Объектоос 330 метрээс доошгүй радиусыг

хамарсан)2.3. Барилгын зураг, Үүнд: (барилга байгууламж тус бүрийн доорхи зургууд иж

бүрнээр)2.4. Барилгын буюу архитектурын зураг, 2.4.1. ажлын зураг 2.4.2. хийц бүтээцийн зураг 2.4.3. сангийн зураг 2.4.4. цахилгаан, холбоо дохиоллын зураг2.5. Барилга барьсан газрын геологийн дүгнэлт, (барилга тус бүрийн)2.6. Ашиглалтанд орсон огноо (барилга тус бүрийн), их засвар өргөтгөл,

шинэчлэл хийсэн талаар болон цахилгаан, холбоо дохиолол, сантехникийн шинэчлэл өөрчлөлт хийж байсан талаархи нарийвчилсан мэдээлэл,

2.7. Барилгыг (барилга тус бүрийн) бүхэлд нь оффисийн зориулалтаар ашигладаг бол тэдгээрийн тухай тодорхой мэдээлэл, (аль давхарт, хэдэн тоот өрөө, зааланд ямар үйлчилгээг ямар бодис, материал хэрэглэн явуулдаг, үйлдвэрлэлийн болон хадгалах технологи, бодис материалыг хэмжээ, технологоо хэр зэрэг баримталдаг, агуулахын салхивч, гэрэлтүүлэг, чийгшэлийн байдал зэрэг стандарт шаардлагууд хэрхэн хангагдаж байгаа г.м. аль болох олон тодорхой мэдээллийг бүрдүүлэх).

Page 182: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

182

2.8. Үйл ажиллагаа явуулах эрхзүйн акт, зөвшөөрөл, дүгнэлт байгаа эсэх, байгаа бол үндэслэл гэрчилгээний хуулбар,

2.9. Объекод нэгэн зэрэг байж болох хүмүүсийн багцаа тоог өдөр, шөнийн гэсэн 2 хувилбараар гаргах,

2.10. Зарлан мэдээлийн дотоод системд холбогдсон эсэх, холбогдсон бол ямар зарчмаар мэдээлдэг, хариу арга хэмжээг яаж хэрэгжүүлдэг, хэдэн онд ашиглаж эхэлсэн, одоогийн ажиллагааны байдал,

2.11. Галын дохиолол болон гал унтраах автомат системтэй эсэх, тэр нь ямар ямар зарчмаар ажилладаг, ямар гал унтраах бодис материал хэрэглэдэг тухай,

2.12. Тухайн объектод газар хөдлөлтийн чичэрхийллийн улмаас эвдрэл гэмтэл, нуралт тохиолдож байсан эсэх, ямар хэмжээнд хичнээн төгрөгийн хохирол гарч байсан талаар,

2.13. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар мэргэжлийн байгууллагаас явуулж байсан шалгалт, тэдгээрийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээ,

2.14. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ сургалт дадлагын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, энэ асуудлаар нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөртэй эсэх, үр дүн нь ямар байгаа, г.м.

2.15. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилт,

2.16. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглээр зарцуулсан хөрөнгө түүний мэдээлэл, (хэрэгжүүлсэн ажил бүрээр)

2.17. Объект дотор аюулгүй зам гарц, түүнийг заасан тэмдэг, тэмдэглэгээний талаархи мэдээлэл,

2.18. Объектын гадна түр цугларах талбай, түүний тэмдэг тэмдэглэгээ, 2.19. Объектод байрлах ажилтан албан хаагчийг газар хөдлөлтийн гамшгийн

үед нүүлгэн шилжүүлэх байршил, түүнийг төлөвлөсөн байдал.

Гурав. Эрсдэлийн үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага

3.1. Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг тодорхойлохдоо аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх зэргийг харгалзан үзнэ.

3.2. Аюулын үнэлгээ хийхдээ дараах асуудлыг заавал тооцоололд оруулсан байна. Үүнд:

3.2.1. тухайн объект байрлах хөрсний нөхцөл байдал; 3.2.2. тухайн объект байрлах газрын бичил мужлалын тооцоолол; 3.2.3. тухай нутаг дэвсгэрт бүртгэгдсэн газар хөдлөлтийн чичирхийлэлтийн

статистик судалгаа; 3.2.4. тухайн нутаг дэвсгэрт өмнө нь тохиолдож байсан томоохон газар

хөдлөлтийн мэдээлэл; 3.2.5. тухайн нутаг дэвсгэрт дохиолдож болзошгүй газар хөдлөлтийн хүчийг

тодорхойлсон мэргэжлийн байгууллагын судалгаа (хэрвээ байгаа бол);3.3. Эмзэг байдлыг үнэлэхдээ дараах асуудлыг заавал тооцоололд оруулсан

Page 183: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

183

байна. Үүнд: 3.3.1. газар хөдлөлт гамшиг болсон тохиолдолд хүний буцалтгүй хохирлын

тооцоо төсөөлөл; 3.3.2. газар хөдлөлт гамшиг болсон тохиолдолд хүний эрүүл мэндийн

хохирлын тооцоо төсөөлөл; 3.3.3. газар хөдлөлт гамшиг болсон тохиолдолд барилгын хохирлын

тооцоо төсөөлөл; 3.3.4. мэргэжлийн байгууллагаар барилгын хийц бүтээц, насжилт,

тэсвэржилтийн үнэлгээ; 3.3.5. барилгын газар хөдлөлтийн чичирхийлэлт даах чиглэлийн хүчитгэл; 3.3.6. барилга доторх байгаа эд хогшлыг бэхэлж тогтоосон байдал; 3.3.7. барилга доторх аюулгүй зай талбайг тогтоосон байдал; 3.3.8. барилга дотор аюулгүй гарц, түүнийг заасан бүдүүвч; 3.3.9. аюулгүй гарц; 3.3.10. газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн

систем; 3.3.11. өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний судалгаа; 3.3.12. барилгын дотор хоргодох байрны зориулалтаар ашиглах өрөө

тасалгаа; 3.3.13. цахилгаан, дулаан, цэвэр болон бохир ус, холбооны системд үүсч

болзошгүй хохирол; 3.3.14. барилгын газар хөдлөлтөд тэсвэржилтийн зэрэглэл, 3.3.15. зарлан мэдээлийн дотоод системд холбогдсон эсэх, холбогдсон

бол ямар зарчмаар мэдээлдэг, хариу арга хэмжээг яаж хэрэгжүүлдэг, хэдэн онд ашиглаж эхэлсэн, одоогийн ажиллагааны байдал,

3.4. Чадавхыг үнэлэхдээ дараах асуудлыг заавал тооцоололд оруулсан байна. Үүнд:

3.4.1. Галын дохиолол болон гал унтраах автомат системтэй эсэх, тэр нь ямар ямар зарчмаар ажилладаг, ямар гал унтраах бодис материал хэрэглэдэг тухай,

3.4.2. Объектын аюулгүй зам гарц, түүнийг заасан тэмдэг, тэмдэглэгээний талаархи мэдээлэл,

3.4.3. Объектын гадна түр цугларах талбай, түүний тэмдэг тэмдэглэгээ, 3.4.4. Объектод байрлах ажилтан албан хаагчийг газар хөдлөлтийн

гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх схем, мэдээлийн самбар байршуулсан байдал. 3.4.5. барилгын дотор хоргодох байрны зориулалтаар ашиглах өрөө

тасалгаа; 3.4.6. байгууллагын ажилтан албан хаагчид хувийн бэлтгэл хангасан

байдал; 3.4.7. ажилтан алба хаагчдын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан

сэргийлэх сургалт, дадлага; 3.4.8. гамшгаас хамгаалах төлөвлөгөө; 3.4.9. гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд

танилцуулсан байдал;

Page 184: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

184

3.4.10. цахилгаан, цэвэр ус, хүнс болон шаардлагатай бусад зүйлсийн нөөц;

3.4.11. шаардлагатай газруудад гал унтраагуур байрлуулсан эсэх; 3.4.12. гамшгаас хамгаалах төлөвөлгөөнд заагдан үүрэг хүлээсэн хүмүүс

шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг ажиллуулах сургалтад хамрагдсан эсэх;

3.4.13. байгууллагын ажилчидын хаяг, утасны жагсаалт; 3.4.14. нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагын хаяг, утасны

жагсаалт;

Дөрөв. Гамшгийн эрсдэлийг шинжлэх

4.1. хохирлын төсөөлөл боловсруулж, эрсдэлийн зураг үйлдэх,4.2. тухайн нутаг дэвсгэрийн хагарлын зургыг оруулах, төсөөллийн зураглал

гаргах. (Шаардлагатай бол ООГХ-ээс авч болно)

Тав. Гамшгийн эрсдэлийг дүгнэх

5.1. Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээнд заасан үзүүлэлт бүрт шаардлагатай арга хэмжээ авахаар бол нэг бүрчлэн зөвлөмжид дэлгэрэнгүйгээр тусгана,

5.2. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийхдээ хохирлын төсөөллийг боловсруулна.

Зургаа. Эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

6.1. Эрсдэлийн үнэлгээнээс гаргасан үр дүнд үндэслэн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулна,

6.2. Өөрийн эзэмшлийн талбайд тэсэрч дэлбэрэх, хорт болон аюултай бодис, шатамхай бодис, материал бүхий объект байгаа эсэх, байгаа бол объектын бүх мэдээлэл.

---о0о---

Page 185: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

185

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 6 дугаар хавсралт

ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Байгалийн аюулт, үзэгдэл, ослын улмаас үүсэж болзошгүй үерийн эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэхэд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.

1.2. Зааврын зорилго нь бүс нутаг, хот суурин газар, объектын түвшинд газар орны хэв шинж, нутаг орны онцлогт тулгуурлан үерийн эрсдэлийн үнэлгээ, судалгааны ажлыг чиглүүлж, заавар, зөвлөмжийг өгөхөд оршино.

1.2.1. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүллээ. 1.2.2. бүс нутаг, хот суурин газрын хот төлөвлөгдсөн байдал болон

хөгжлийн төлөвлөлтийг тодорхойлох, 1.2.3. өгөгдөл мэдээллийг цуглуулах, оновчтой арга хэрэгслийг сонгох,

ашиглах, 1.2.4. эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн бүс нутаг, хот, суурин газрын

хот төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, дахин төлөвлөх зэрэгт дэмжлэг үзүүлэх, болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх талаар бодитой зөвлөмжийг хүргүүлэх,

1.2.5. үерийн эрсдэлийг бууруулахад Засгийн газрын бодлогод хувь нэмэр оруулах,

1.3. Хамрах хүрээҮерийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар нь бүс нутаг, хот суурин газар болон

объектын хэмжээнд.

Хоёр. Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлэл

2.1. Үерийн эрсдэлийн үнэлгээ, судалгаа, материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 2.1.1. хот суурин газрын хот төлөвлөлт, 2.1.2. шинээр төлөвлөж буй хот суурин газрын хот төвлөлтийн төлөвлөгөө 2.1.3. газрын гадаргуугийн хэлбэр хэмжээ 2.1.4. гадаргын тоон загвар 2.1.5. усны хагалбар газрын зураг 2.1.6. усны ай сав газрын зураг 2.1.7. цаг агаарын нөхцөл байдал, 2.1.8. цаг агаарын урьдчилсан мэдээ 2.1.9. хөрс, геологийн бүтэц 2.1.10. далан суваг, ус зайлуулах шуудуу

Page 186: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

186

Гурав. Эрсдэлийн үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага

3.1. Үерийн аюулт үзэгдлийн улмаас хүн ам, хүрээлэн буй орчинд учруулах аюул, өртөж болзошгүй хүн ам, эд хөрөнгө, нийгэм, эдийн засагт учруулах хохирлыг төсөөлөл, магадлалаар илэрхийлэн гүйцэтгэнэ.

3.2. Бүс нутаг, хот суурин газрын үерийн эрсдэлийг дараах байдлаар тодорхойлно. 3.2.1 бүс нутаг, хот суурин газрын үерийн аюултай тэмцэх гамшигтай

тэмцэх чадавхыг үнэлгээг гаргасан байна.Үүнд: 3.2.1.1. үерийн аюулаас хамгаалах мастер төвлөгөө боловсруулсан

байдал 3.2.1.2. үерийн аюулаас хамгаалах далан суваг, шуудуу татсан

байдал 3.2.1.3. эрт зарлан мэдээллийн системийг хөгжүүлсэн байдал 3.2.2. үерийн эрсдэлийн үнэлгээний өртөх байдлыг тодорхойлохдоо дараах

мэдээллийг тооцсон байна. 3.2.2.1. сүүлийн 10 жилд тохиолдсон үерийн аюулын үед өртсөн

байдал, учирсан хохирлын талаар мэдээллийн судалгаа хийх, үерийн давтамжийн зураглал гаргах;

3.2.2.2. бүрдүүлсэн материалд үндэслэн үерийн аюулын талаарх төсөөллийн зураглалыг гаргах (үерийн усны түвшин 10 см-аас 100 см-ээр өссөн байдлаар);

3.2.2.3. хүний амь нас; 3.2.2.4. эд хөрөнгө; 3.2.2.5. нэн чухал дэд бүтцэд гарах гэмтэл (эрчим хүчний шугам

сүлжээ, зам гүүр ... гэх мэт); 3.2.3. үерийн эрсдэлийн үнэлгээний эмзэг байдлыг тодорхойлохдоо дараах

мэдээллийг тооцсон байна. 3.2.3.1. аюулын төсөөллийн цагийн байдалд үндэслэн үерийн ус

зайлуулах далан сувгийн нөхцөл байдал, үерийн мэдээллийн систем суурилуулсан байдал, үерийн аюулаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулсан байдал, барилга байгууламж эмзэг байдал;

3.2.3.2. шинээр далан суваг барих шаардлагатай газруудыг тодотгосон зураглал хийсэн байна;

Дөрөв. Гамшгийн эрсдэлийг шинжлэх

4.1. Үер тохиолдсон гэж төсөөлж хэд хэдэн цагийн байдал үүсгэж, тухайн нөхцөлд учирч болох хор уршгийн хэлбэр, шинж чанарыг тодорхойлно.

4.2. Үерийн эрсдэлийг шинжлэхдээ бүх шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн тооцоолж, газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулж, зурагт оруулж эрсдэлийн зураг үйлдэнэ.

4.3. Цаг уурын байгууллагаас боловсруулдаг үерийн нөхцөл байдлын талаарх зураглалыг эрсдэлийн үнэлгээнд ашиглана.

Page 187: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

187

Тав. Гамшгийн эрсдэлийг дүгнэх

5.1. Үнэлгээний тайлангийн зөвлөмж хэсэгт судалгааны ажлын дүгнэлтэд үндэслэн болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, сэргээн босгох арга хэмжээг тусгана.

Зургаа. Эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

6.1. Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд эрсдэлээс үүдэн бий болох сөрөг нөлөөллийг бууруулах болон арилгах талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах техник хэрэгсэл, хөрөнгө зардал, хэрэгжүүлэх хугацааг заасан төлөвлөгөөг боловсруулна.

6.2. Эрсдэлийн үнэлгээ хийх явцад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн нөлөөллийг бууруулах болон арилгах арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулж тайланд тусгана.

---о0о---

Page 188: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

188

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 7 дугаар хавсралт

ХИМИЙН ОСЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Аюулт үзэгдэл, ослын улмаас үүсч болзошгүй химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийг үнэлэхэд энэхүү зааврыг мөрдөнө.

1.2. Химийн ослын эрсдэлийн үнэлгээ /цаашид "эрсдэлийн үнэлгээ" гэнэ/-ний зорилго нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, дотоодод болон хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл, химийн хорт болон аюултай бодисын шинж чанарт тулгуурлан хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино.

1.3. Хамрах хүрээХимийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан

тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн эрдэлийн үнэлгээ хийлгэхэд дагаж мөрдөнө.

1.4. Нэр томьёоны тодорхойлолт- "Химийн хорт бодис", "Химийн аюултай бодис" гэсэн нэр томьёог Химийн

хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар,- "Осол", "Гамшгийн эрсдэл","Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа"

гэсэн нэр томьёог Гамшгаас хамгаалах тухай хулийн 4 дүгээр зүйлд зааснаар,- "Химийн осол" гэсэн нэр томьёог Онцгой байдлын ерөнхий газрын даргын

2016 оны А/183 дугаар тушаалаар баталсан Химийн ослын үед ажиллах зааврын 2.3-т зааснаар,

- "Химийн ослын эрсдэл" гэж химийн ослын улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг,

- "Химийн ослын эрсдэлийн үнэлгээ" гэж химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, хадгалах, худалдах, устгах үйл ажиллагаа болон химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой ослын улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг судлан тогтоох, үнэлгээ өгөх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар авах арга хэмжээг тодорхойлох үйл явцыг тус тус хэлнэ.

Хоёр. Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах материал

2.1. Эрсдэлийн үнэлгээ хийхэд дараах мэдээллийг агуулсан материалыг бүрэн цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:

2.1.1. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын газар зүйн байршил, орчны

Page 189: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

189

нөхцөл, цаг агаар, уур амьсгалын мэдээлэл, 2.1.2. хөрс, гадаргын болон гүний ундны усны талаарх мэдээлэл, 2.1.3. зэргэлдээ орших төв суурин газар,хүн амын суурьшил, тоон мэдээлэл; 2.1.4. өмнө нь гарч байсан аюул, ослын түүх, учруулсан хохирлын мэдээлэл, 2.1.5. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэж, ашиглаж, хадгалж,

худалдаалж буй химийн бодисын тоо хэмжээ, нэр төрөл, физик, химийн шинж чанар, (бодисын нэр, томьёо, олон улсын бүртгэлийн дугаар, ашиглах зориулалт гэх мэт)

2.1.6. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангасан тухай нотлох баримт бичиг, технологийн схем, тэдгээрийн тайлбар;

2.1.7. химийн хорт болон аюултай бодис ашиглаж үйл ажиллагаа явуулахад ашиглах тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тоо хэмжээ,

2.1.8. химийн хорт болон аюултай бодис ашиглаж үйл ажиллагаа явуулах ажлын байрны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл;

2.1.9. байгууллагын химийн бодис хадгалах, ашиглахтай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт,

2.1.10. үйлдвэрлэгчээс гаргасан химийн хорт болон аюултай бодисын хор аюулын лавлах мэдээлэл, ашиглаж буй тоног төхөөрөмжийн онцлогт тохируулан боловсруулсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа,

2.1.11. ашиглаж буй химийн хорт болон аюултай бодис, түүний хольц бүхий хаягдлын шинж чанарыг тооцсон хоргүйжүүлэх, саармагжуулах аргын талаархи мэдээлэл.

Гурав. Эрсдэлийн үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага

3.1. Химийн ослын эрсдэлийн үнэлгээний үр дүнг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ"-ний тайланд бие даасан бүлэг хэлбэрээр тусгана.

3.2. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ"-г хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн чиглэлээр мэргэшсэн, зохих сургалтад хамрагдсан шинжээч хийж, тайлан гаргана.

3.3. Эрсдэлийн үнэлгээ нь дараах үндсэн чиглэлээр хийгдсэн байна. Үүнд: 3.3.1. химийн бодисын эрсдэлийн үнэлгээ 3.3.1.1. химийн бодисын аюулын үнэлгээ 3.3.1.2. химийн бодист өртөх байдлын үнэлгээ 3.3.2. химийн ослын эрсдэлийн үнэлгээ 3.3.2.1. химийн ослын аюулын үнэлгээ 3.3.2.2. химийн ослын эмзэг байдлын үнэлгээ 3.4. Химийн бодисын эрсдэлийн үнэлгээг хийхдээ Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны А-50/378/565 дугаар тушаалаар баталсан "Химийн хорт болон аюултай

Page 190: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

190

бодисын эрсдэлийн үнэлгээ хийх журам"-ыг баримталж болно.3.5. Химийн бодисын эрсдэлийн үнэлгээг хийхдээ дараах шаардлагыг авч үзнэ.

Үүнд: 3.5.1. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд тухайн нутаг дэвсгэр

дэх химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, тээвэрлэх, ашиглах, хадгалах, худалдах, устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд экспортлож, импортлож, тээвэрлэж, ашиглаж, хадгалж, худалдаж, устгаж буй химийн бодисын тоо хэмжээ, нэр төрөл, шинж чанар, ангилал;

3.5.2. химийн бодист өртөгдөх магадлал бүхий иргэн, ажилтан, хүрээлэн буй орчин;

3.5.3. химийн бодист өртөх зам; 3.5.4. барилга байгууламж, дэд бүтэц, газар зохион байгуулалт, төлөвлөлт; 3.5.5. ашиглаж байгаа технологи, технологийн горим зөрчигдөх магадлал;3.6. Химийн ослын эрсдэлийн үнэлгээний 3.3.2.1-ийн хүрээнд дараах шаардлагыг

авч үзнэ. Үүнд: 3.6.1. болзошгүй химийн ослын төрөл, аюулын түвшин, 3.6.2.болзошгүй химийн ослын аюулын хамрах хүрээ,3.7. Химийн ослын эрсдэлийн үнэлгээний 3.3.2.2-ийн хүрээнд дараах шаардлагыг

авч үзэх бөгөөд энд өртөх байдал, чадавхыг хамруулан тодорхойлно. Үүнд: 3.7.1.болзошгүй химийн ослын аюулын хамрах хүрээн дэх хүн ам, хүрээлэн

буй орчны өртөх байдал, 3.7.2. аж ахуйн нэгж, байгууллагын байрлал, барилга байгууламжийн

техникийн үзүүлэлт, дэд бүтэц, химийн хорт болон аюултай бодис хадгалж буй агуулахын тоо, байрлал,

3.7.3. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтэц, ослын үеийн удирдлага зохион байгуулалт,

3.7.4. химийн ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах үйл ажиллагаа, дотоод ба гадаад хүчин зүйл,

3.7.4.1. төлөвлөлт, 3.7.4.2. сургалт, мэдлэг, ур чадвар, 3.7.4.3. осол, аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 3.7.4.4. бэлтгэл бэлэн байдал, 3.7.4.5. харилцаа холбооны чадавх, 3.7.4.6. хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдсан байдал,

Дөрөв. Гамшгийн эрсдэлийг шинжлэх

4.1. Химийн ослын эрсдэлийг шинжлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 4.1.1. тодорхойлогдсон аюул бүрийн хамрах хүрээний зураглалыг гаргах 4.1.2. аюул бүрээс хохирол учрах магадлалыг шинжлэх, хохирлын тооцоо

хийх 4.1.3.учирч болох эрсдэлийн түвшинг тогтоох 4.2. Аюулын тохиолдох магадлалыг тооцохдоо тодорхой өгөгдсөн цаг хугацаанд

Page 191: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

191

аюул тус бүрийн тохиолдох магадлал ба давтамжийг тооцож гаргана.4.3. Аюул бүрээс өртөх байдлыг шинжлэх, хохирлын тооцоог дараах байдлаар

хийнэ: 4.3.1. аюул тохиолдсон гэж төсөөлж хэд хэдэн цагийн байдал үүсгэж, тухайн

нөхцөлд учирч болох хор уршгийн хэлбэр, шинж чанарыг тодорхойлно. 4.3.2. хор уршиг нь эмзэг байдлыг илэрхийлэх хүн ам, нийгэм, эдийн засаг,

хүрээлэн буй орчин аюулд нэрвэгдсэнээс үүсэх хэмжигдэхүйц, бодит хохирлоор илэрхийлэгдэнэ. Хохирлыг

- амь үрэгдсэн, бэртэж ,гэмтсэн хүний тоо - эвдэрч сүйдсэн эд хөрөнгө - байгаль орчинд учирсан хохирол - нийгэм, эдийн засагт учирсан хохирол зэргийг шинжилж гаргана. 4.3.3 аюулын тохиолдох магадлалыг бууруулах, учрах хор уршиг, хохирлыг

багасгахтай холбоотой тухайн нутаг дэвсгэр, салбар, аж ахуйн нэгж, байгууллагын химийн ослоос хамгаалах чадавхын түвшинг үнэлнэ.

4.4. Эрсдэлийн түвшинг аюулын тохиолдох магадлалын түвшин, түүнээс учрах хор уршгийн түвшинд тулгуурлаж тогтооно.

4.5. Химийн ослын эрсдэлийг шинжлэхдээ бүх шаардлагатай мэдээллүүдийг газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулж, зурагт оруулж эрсдэлийн зураг үйлдэнэ.

Тав. Гамшгийн эрсдэлийг дүгнэх

5.1. Гамшгийн эрсдэлийг үнэлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 5.1.1. эрсдэлийг зэрэглэх 5.1.2. эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах 5.1.3. химийн осол тохиолдсон үед авах арга хэмжээний зөвлөмжийг

боловсруулах5.2. Химийн ослын эрсдэлийг дүгнэхдээ гамшгийн эрсдэлийн үнэлгээний

нийтлэг зааврын 3.26, 3.27-д зааснаар дүгнэнэ.

Зургаа. Эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

6.1.Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд эрсдэлээс үүдэн бий болох сөрөг нөлөөллийг бууруулах болон арилгах талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгө зардал, хэрэгжүүлэх хугацааг заасан төлөвлөгөөг боловсруулна.

6.2. Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд химийн хорт болон аюултай бодис, түүнтэй холбогдолтой гарч болзошгүй ослын эрсдэл, түүний нөлөөллийн хэмжээ, тархалт, үргэлжлэх хугацааг хянаж байх зорилгоор хяналт- шинжилгээний хөтөлбөр боловсруулна.

6.3. Эрсдэлийн үнэлгээ хийх явцад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн нөлөөллийг бууруулах болон арилгах арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулж тайланд тусгана.

6.4. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрсдэлийн үнэлгээг толгойлон

Page 192: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

192

ажилласан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн шинжээч эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээний дүгнэлттэй хэрхэн уялдуулах асуудлыг хариуцан зохион байгуулна.

6.5. Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд боловсруулсан төлөвлөгөө, хяналт-шинжилгээний хөтөлбөрт тусгасан арга хэмжээг тухайн аж ахуйн нэгж, байгууллага хариуцан хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд тухайн орон нутгийн онцгой байдлын байгууллагад тайлагнаж байна.

---оОо---

Page 193: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

193

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 8 дугаар хавсралт

ЦАЦРАГИЙН ОСЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээ /цаашид "эрсдэлийн үнэлгээ" гэнэ/-ний зорилго нь цөмийн технологи, цацраг идэвхт материал, ионжуулагч цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн мэдээлэл болон цацраг идэвхт материалын шинж чанар, цацрагийн үүсгүүрийн ангилалд тулгуурлан хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино.

1.2. Гарч болзошгүй цацрагийн ослын эрсдэлийг үнэлэхэд энэхүү зааврыг мөрдөнө.

1.3. "Цацрагийн ослын эрсдэл" гэж цацрагийн ослын улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийн магадлалыг хэлнэ.

Хоёр. Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлэл

2.1. Эрсдэлийн үнэлгээ хийхэд дараах мэдээллийг агуулсан материалыг бүрэн цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:

2.1.1. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын газар зүйн байршил, хүрээлэн буй орчны мэдээлэл, (цаг агаар, уур амьсгал, хөрс, гадаргын болон гүний ундны усны талаарх мэдээлэл)

2.1.2. зэргэлдээ орших төв суурин газар, хүн амын суурьшлын мэдээлэл, 2.1.3. өмнө нь гарч байсан аюул, ослын түүх, учруулсан хохирлын мэдээлэл, 2.1.4. цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авч хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөө, 2.1.5. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж, хадгалж, тээвэрлэж

буй цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийн тоо хэмжээ, нэр төрөл, үйлдвэрлэсэн он, ангилал,шинж чанар (идэвх, ашиглаж эхэлсэн хугацаа, бүртгэлийн дугаар, ашиглах зориулалт, хамгаалалтын гадаргуу болон 1 метр зай дахь тунгийн чадал гэх мэт)

2.1.6. цацрагийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг хэрхэн хангасан тухай нотлох баримт бичиг, технологийн схем, тэдгээрийн тайлбар,

2.1.7. цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулах ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тоног төхөөрөмжийн тодорхойлолт,

2.1.8. байгууллагын цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр хадгалах, ашиглахтай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт,

Page 194: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

194

2.1.9. цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийн шинж чанар, тоног төхөөрөмжийн онцлогт тохируулан боловсруулсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа,

2.1.10. үүсч болзошгүй цацраг идэвхт хаягдлын менежментийн системийн талаарх мэдээлэл.

Гурав. Эрсдэлийн үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага

3.1. Цацрагийн ослын эрсдэлийг үнэлэхдээ аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх зэргийг харгалзан үзэх бөгөөд эрсдэлийн үнэлгээ нь дараах үндсэн чиглэлээр хийгдсэн байна. Үүнд:

3.1.1. цацрагийн ослын аюулын үнэлгээ 3.1.2. цацрагийн осолд өртөх байдал, эмзэг байдлын үнэлгээ 3.1.3. чадавхын үнэлгээ3.2. Цацрагийн ослын аюулын үнэлгээ нь дараах ерөнхий шаардлагыг хангасан

байна. Үүнд: 3.2.1. тухайн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдлийн

судалгаа, өмнө нь гарч байсан ослын түүх, учруулсан хохирлын мэдээллийг нэгтгэн дүгнэсэн байна.

3.2.2. цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж, хадгалж, тээвэрлэж буй цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийн тоо хэмжээ, нэр төрөл, үйлдвэрлэсэн он, ангилал, шинж чанарт үндэслэн аюулыг бүрэн тодорхойлно.

3.2.3. гарч болзошгүй цацрагийн ослын төрөл, ашиглаж байгаа технологийн горим зөрчигдөх магадлалын судалгааг гарган үүсэж болох аюулын хэмжээг тооцно.

3.3. Цацрагийн осолд өртөх байдал, эмзэг байдлын үнэлгээ нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.3.1. тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын газар зүй, дэд бүтэц, статистик мэдээлэлд үндэслэн гарч болзошгүй цацрагийн осолд өртөх хүн ам, хүрээлэн буй орчныг тодорхойлно.

3.3.2. цацрагийн ослын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд үндэслэн тооцно.

3.3.3. цацрагийн шарлага, бохирдол үүсч болзошгүй замыг тодорхойлно. 3.3.4. гарч болзошгүй цацрагийн ослын үед ашиглах багаж, тоног

төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийн хүрэлцээ, бэлтгэл бэлэн байдал шалгаж үнэлсэн байна.

3.3.5. аж ахуйн нэгж, байгууллагын цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр хадгалах, ашиглахтай холбогдсон дүрэм, журам, зааврын боловсруулалт, ойлгомжтой байдал, хэрэгжилтийг үнэлнэ.

3.3.6. цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материалыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх, экспортлох, цацраг идэвхт хаягдлын менежмент хийх, цөмийн

Page 195: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

195

байгууламж барих, ашиглах бүх үйл ажиллагааны чиглэл тус бүрээр эмзэг байдлыг үнэлнэ.

3.4. Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхын үнэлгээ нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.4.1. цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, түүнийг хангах систем, хяналт шалгалт,

3.4.2. цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол, аюулын үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт,

3.4.3.цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах хүч хэрэгсэл, нөөц, арга хэмжээг тодорхойлсон байдал,

3.4.4. ажилтнуудын мэдлэг, ур чадвар, сургалтад хамрагдсан байдал, сургалтын чанар, үр дүн,

3.4.5. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтэц, ослын үеийн удирдлага зохион байгуулалт,

3.4.6. цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлдэг үйл ажиллагааны санхүүжилт,

3.4.7. гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн систем, харилцаа холбооны чадавх, шаардлагатай мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад дамжуулах боломж зэргийг тус тус үнэлнэ.

Дөрөв. Гамшгийн эрсдэлийг шинжлэх

4.1. Цацрагийн ослын эрсдэлийг шинжлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.1. тодорхойлогдсон аюул бүрийн тохиолдох магадлалыг тооцох, 4.1.2. аюул тус бүрээс учрах хохирлын магадлалыг шинжлэх, хохирлын

тооцоо хийх, 4.1.3. учирч болох эрсдэлийн түвшинг тогтоох 4.2. Аюул бүрээс учирч болох хор уршгийг магадлалыг шинжлэх, хохирлын

тооцоог дараах байдлаар хийнэ. Үүнд: 4.2.1. аюул тохиолдсон гэж төсөөлж хэд хэдэн цагийн байдал үүсгэж, тухайн

нөхцөлд учирч болох хор уршгийн хэлбэр, шинж чанарыг тодорхойлно. 4.2.2. хор уршиг нь эмзэг байдлыг илэрхийлэх хүн ам, нийгэм, эдийн засаг,

хүрээлэн буй орчин аюулд нэрвэгдсэнээс үүсэх хэмжигдэхүйц, бодит хохирлоор илэрхийлэгдэнэ. Хохирлыг

- амь үрэгдсэн, бэртэж, гэмтсэн, шарлагад өртсөн хүний тоо - хүрээлэн буй орчиндучирсанхохирол - нийгэм, эдийн засаг, эд хөрөнгөд учирсан хохирол зэргийг шинжилж

гаргана. 4.2.3. аюулын тохиолдох магадлалыг бууруулах, учрах хор уршиг, хохирлыг

багасгахтай холбоотой тухайн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах чадавхын түвшинг үнэлнэ.

4.3. Цацрагийн ослын эрсдэлийг шинжлэхдээ бүх шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн тооцоолж, газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулж, зурагт

Page 196: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

196

оруулж эрсдэлийн зураг үйлдэнэ.

Тав. Гамшгийн эрсдэлийг дүгнэх

5.1. Цацрагийн ослын эрсдэлийг дүгнэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

5.1.1. эрсдэлийг зэрэглэх 5.1.2. эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах 5.2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний гол үр дүн нь зөвлөмж бөгөөд үүнд дараах

зүйлсийг тусгасан байна. Үүнд: 5.2.1. болзошгүй аюулыг багасгах, бууруулах арга замууд 5.2.2. өртөх байдал, эмзэг байдлыг багасгах арга замууд 5.2.3. чадавхыг сайжруулах арга замууд

Зургаа. Эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

6.1. Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд эрсдэлээс үүдэн бий болох сөрөг нөлөөллийг бууруулах болон арилгах талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах техник хэрэгсэл, хөрөнгө зардал, хэрэгжүүлэх хугацааг заасан төлөвлөгөөг боловсруулна.

6.2. Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд цацраг идэвхт материалтай холбоотой гарч болзошгүй ослын эрсдэл, түүний нөлөөллийн хэмжээ, тархалт, үргэлжлэх хугацааг хянаж байх зорилгоор хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулна.

6.3. Эрсдэлийн үнэлгээ хийх явцад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн нөлөөллийг бууруулах болон арилгах арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулж тайланд тусгана.

---оОо---

Page 197: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

197

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 9 дүгээр хавсралт

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ, ЗООНОЗ ӨВЧНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мал, амьтны гоц халдварт, зооноз өвчний дэгдэлт, тархалтын улмаас үүсч болзошгүй эрсдэлийн үнэлгээ /цаашид "эрсдэлийн үнэлгээ" гэх/ хийх зааврын зорилго нь мал, амьтны гоц халдварт, зооноз өвчний дэгдэлт, тархалтын, үед хүн болон мал, амьтны эрүүл мэнд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн өмч хөрөнгө, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлийг үнэн, зөв тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино.

1.2. Гарч болзошгүй мал, амьтны гоц халдварт, зооноз өвчний дэгдэлт, тархалтын улмаас үүсч болзошгүй эрсдэлийг үнэлэхэд энэхүү зааврыг мөрдөнө.

Хоёр. Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлэл

2.1. Эрсдэлийн үнэлгээ хийхэд дараах мэдээллийг агуулсан материалыг бүрэн цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:

2.1.1. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын газар зүйн байршил, хүрээлэн буй орчны мэдээлэл, (цаг агаар, уур амьсгал, хөрс, гадаргын болон гүний ундны ус, бэлчээрийн болон зэрлэг амьтны тархалтын талаарх мэдээлэл)

2.1.2. өмнө нь мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчин гарч байсан эсэх талаарх хохирлын мэдээлэл,

2.1.3. мал, амьтны гоц халдварт, зооноз өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгал хийгдэж мал амьтаны хүүр сэг зэм, бусад халдвартай хог хаягдалыг булшилсан газрын тоо, байршилын зураглал, координат,

2.1.4. мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөө,

2.1.5. мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний үед үйл ажиллагаа явуулах хөдөлмөр аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, багаж, тоног төхөөрөмжийн тодорхойлолт,

2.1.6. тухайн сумын бэлчээрийн зураглал, нөөц бэлчээр, өвөлжөө, хаваржаа, зуслан, уст цэг, гол, горхи, нуур цөөрмийн байршил, зэрлэг болон мал амьтны отор, нүүдлийн чиглэл, дамжин өнгөрөх өндөр магадлалтай газрууд,

2.1.7. байгууллагын мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний багаж, тоног төхөөрөмж хадгалах, ашиглахтай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт.

Гурав. Эрсдэлийн үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага

3.1. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний эрсдэлийг үнэлэхдээ аюул,

Page 198: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

198

өртөх байдал, эмзэг байдал, чадавх зэргийг харгалзан үзэх бөгөөд эрсдэлийн үнэлгээ нь дараах үндсэн чиглэлээр хийгдсэн байна. Үүнд:

3.1.1. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний аюулын үнэлгээ 3.1.2. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчинд өртөх байдал, эмзэг

байдлын үнэлгээ 3.1.3. Чадавхын үнэлгээ3.2. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний аюулын үнэлгээ нь дараах

ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд: 3.2.1. урьд өмнө нь оношлогдож байсан мал, амьтны гоц халдварт, зооноз

өвчний түүхчилсэн тархвар зүйн зураглал, өвчний голомт бүхий нутаг дэвсгэрийн хил хязгаар, түүнээс үүдэн учирсан хохирлын мэдээлэл.

3.2.2. тохиолдож болзошгүй өвчний төрөл, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн горим зөрчигдөх магадлалын судалгааг гарган үүсэж болох аюулын хэмжээг тооцно.

3.3. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний өртөх байдал, эмзэг байдлын үнэлгээ нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.3.1. тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын газарзүй, дэд бүтэц, статистик мэдээлэлд үндэслэн тохиолдож болзошгүй мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчинд өртөх хүн ам, мал, зэрлэг амьтдыг тодорхойлно.

3.3.2. мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд үндэслэн тооцно.

3.3.3. мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчин тархаж болзошгүй замыг тодорхойлно.

3.4. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх чадавхын үнэлгээ нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.4.1. мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний үед ашиглах багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийн хүрэлцээ,бэлтгэл бэлэн байдал шалгаж үнэлсэн байна.

3.4.2. аж ахуйн нэгж, байгууллагын мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчинтэй тэмцэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, вакцин, тариур зэргийг хадгалах, ашиглахтай холбогдсон дүрэм, журам, зааврын боловсруулалт, ойлгомжтой байдал, хэрэгжилтийг үнэлнэ.

3.4.3. мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт,

3.4.4. мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, осол, аюулын үед авч хэрэгжүүлэх,

3.4.5.мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний аюулгүй ажиллагааг хангах хүч хэрэгсэл, нөөц, арга хэмжээг тодорхойлсон байдал,

3.4.6. ажилтнуудын мэдлэг, ур чадвар, сургалтад хамрагдсан байдал, сургалтын чанар, үр дүн,

3.4.7. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтэц, өвчний үеийн удирдлага зохион байгуулалт,

3.4.8.мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх,

Page 199: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

199

эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлдэг үйл ажиллагааны санхүүжилт, 3.4.9. гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн систем, харилцаа

холбооны чадавх, шаардлагатай мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад дамжуулах боломж зэргийг тус тус үнэлнэ.

3.5. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний эрсдэлийг үнэлэх ажлын хэсэгт холбогдох чиглэлээр мэргэшсэн ажлын дадлага туршлагатай боловсон хүчин байна.

Дөрөв. Гамшгийн эрсдэлийг шинжлэх

4.1. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний эрсдэлийг шинжлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.1. тодорхойлогдсон өвчин бүрийн тохиолдох магадлалыг тооцох, 4.1.2. тухайн нутаг дэвсгэрт байх мал амьтны тоо толгой, нягтаршил,

тэдгээрт ойр харъяалагдах төв, суурин газрын хүн амын тоо, нягтаршилын мэдээлэл, 4.1.3. өвчин тус бүрээс учрах хохирлын магадлалыг шинжлэх, хохирлын

тооцоо хийх, 4.1.4. учирч болох эрсдэлийн түвшинг тогтоох 4.2. Өвчин бүрээс учирч болох хор уршгийг магадлалыг шинжлэх, хохирлын

тооцоог дараах байдлаар хийнэ. Үүнд: 4.2.1. мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчин тохиолдсон гэж төсөөлж

хэд хэдэн цагийн байдал үүсгэж, тухайн нөхцөлд учирч болох хор уршгийн хэлбэр, шинж чанарыг тодорхойлно.

4.2.2. хор уршиг нь эмзэг байдлыг илэрхийлэх хүн ам, мал, амьтан нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин аюулд нэрвэгдсэнээс үүсэх хэмжигдэхүйц, бодит хохирлоор илэрхийлэгдэнэ. Хохирлыг

- мал, амьтны гоц халдварт, зоонозын халдварт өвчинд өртсөн хүн, мал, зэрлэг амьтдынтоо

- хүрээлэн буй орчинд учирсан хохирол - нийгэм, эдийн засаг, эд хөрөнгөд учирсан хохирол зэргийг шинжилж

гаргана. 4.2.3. өвчин гарах магадлалыг бууруулах, учрах хор уршиг, хохирлыг

багасгахтай холбоотой тухайн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах чадавхын түвшинг үнэлнэ.

4.3. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний эрсдэлийг шинжлэхдээ бүх шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн тооцоолж, газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулж, зурагт оруулж эрсдэлийн зураг үйлдэнэ.

Тав. Гамшгийн эрсдэлийг дүгнэх

5.1. Мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний эрсдэлийг үнэлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

5.1.1. эрсдэлийг зэрэглэх 5.1.2. эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах

Page 200: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

200

5.2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний гол үр дүн нь зөвлөмж бөгөөд үүнд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

5.2.1. болзошгүй аюулыг багасгах, бууруулах арга замууд 5.2.2. өртөх байдал, эмзэг байдлыг багасгах арга замууд 5.2.3. чадавхыг сайжруулах арга замууд

Зургаа. Эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах

6.1. Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд эрсдэлээс үүдэн бий болох сөрөг нөлөөллийг бууруулах болон арилгах талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах техник хэрэгсэл, хөрөнгө зардал, хэрэгжүүлэх хугацааг заасан төлөвлөгөөг боловсруулна.

6.2. Эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчний эрсдэл, түүний нөлөөллийн хэмжээ, тархалт, үргэлжлэх хугацааг хянаж байх зорилгоор хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулна.

6.3. Эрсдэлийн үнэлгээ хийх явцад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн нөлөөллийг бууруулах болон арилгах арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулж тайланд тусгана.

---оОо---

Page 201: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

201

МОНГОЛ УЛСШАДАР САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

Дугаар 120

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зааврыг нэгдүгээр, "Гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөө боловсруулах зааврыг хоёрдугаар, "Аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зааврыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг баталсан зааврын дагуу 2019 оны 02 дугаар улиралд багтаан шинэчлэн боловсруулахыг гамшгаас хамгаалах албадын дарга, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээдийн удирдлага, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, захирагч нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Page 202: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

202

Шадар сайдын 2018 оны 120 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР

Нэг. Удиртгал

1.1. Энэхүү зааврын зорилго нь аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг нэгдсэн арга зүйгээр хангахад оршино.

1.2. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна.

1.3. Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэх бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд онцгой байдлын байгууллага, ЗДТГ, төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсэг, иргэний төлөөлөл байна. Онцгой байдлын газар, хэлтэс нь төлөвлөгөө боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

1.4. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг орон нутгийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар жил бүр хэлэлцүүлэн орон нутгийн төсөвт тусгуулна.

1.5. Орон нутгийн Засаг дарга гамшгаас хамгаалах төлөвлөгөөний салбар төлөвлөгөө болох Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний хэрэгжилтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан тайлагнана.

1.6. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар ашиглахдаа орон нутгийн онцлогтой нийцүүлнэ.

1.7. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг орон нутгийн гамшгийн эрсдэлийн тойм судалгаа, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан боловсруулна.

1.8. Аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж хянаж Засаг дарга батална.

1.9. Сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар хянаж Засаг дарга батална.

1.10. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дараах тохиолдолд тодотгоно. - төлөвлөгөөний бүтэц, агуулгад өөрчлөлт орсон тохиолдолд, - орон нутагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн

болон команд штабын сургуулиар, - гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх явцад

илэрсэн дутагдал, сул талыг арилгах зорилгоор,

Page 203: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

203

- аюулт үзэгдэл, осол болон бусад шаардлагатай үед, - Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын

зэрэгт шилжүүлсэн үед.1.11. Аймаг, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг орон

нутгийн Онцгой байдлын байгууллагын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, сумын төлөвлөгөөг Засаг даргын Тамгын газрын дарга тус тус тодотгоно.

Хоёр. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бүтэц

2.1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө дараах бүлэгтэй байна. Үүнд: Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл Хоёрдугаар бүлэг. Танилцуулга Гуравдугаар бүлэг. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах

төлөвлөгөө Дөрөвдүгээр бүлэг. Хариу арга хэмжээний төлөвлөгөө (аюулт үзэгдлийн

төрөл бүрээр) I. Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөө II. Гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах төлөвлөгөө III. Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө Тавдугаар бүлэг. Сэргээн босгох төлөвлөгөө Зургаадугаар бүлэг. Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах төлөвлөгөө Хавсралт /хүч хэрэгслийн тооцоо судалгаа, нөөц, хангамж, зарлан

мэдээллийн схем, захирамжлалын баримт бичгийн төсөл, байр зүйн болон план зураг гэх мэт/

Гурав. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний агуулга, боловсруулах аргачлал

3.1. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Энэ бүлэгт төлөвлөгөөний зорилго, зарчим, хамрах хүрээ, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талуудыг тусгана.

Төлөвлөгөөний зорилго хэсэгт:Гамшигт тэсвэртэй хот суурин, хүрээлэн буй орчныг цогцлоох, орон нутгийн

гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах асуудлыг гол зорилгоо болгож бичнэ.

Төлөвлөгөө боловсруулах зарчим хэсэгт:Орон нутгийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэсэн, хэрэгжих үндэслэлтэй, оролцогч

талуудын харилцан ажиллагаа, уялдааг хангасан, бусад салбар төлөвлөгөөтэй уялдсан байх зарчмыг баримтлах талаар дурдана.

Хамрах хүрээ хэсэгт:

Page 204: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

204

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хамрах хүрээ, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох аль талууд, ямар үүрэг оролцоотой оролцохыг товч дурдана.

3.2. Хоёрдугаар бүлэг. Танилцуулга

Энэ бүлэг нь: - аймаг, нийслэл, сум, дүүргийн товч танилцуулга, - тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас

хамгаалах тогтолцоо, - хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан ажилладаг

засаг захиргааны нэгж, хуулийн этгээдийн танилцуулга, - эрсдэлийн үнэлгээ гэсэн хэсгээс бүрдэнэ.3.2.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ерөнхий танилцуулга: Энэ хэсэгт дараах

мэдээллийг тусгана. Үүнд:А. Нутаг дэвсгэр, газар зүй, байгаль, цаг уурын мэдээлэл:Энэ хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зүйн байршил, томоохон уул,

нуруу, нуур, мөрөнг дурдана. Нутаг дэвсгэрийн хэмжээ, сум, баг, хорооны тоо, ямар аймаг, сум, баг, хороотой хиллэдэг, хоорондын зай, агаарын температурын дундаж, цаг уурын дундаж үзүүлэлтүүд, хур тунадасны дундаж үзүүлэлтийг товч, тодорхой, зурган болон хүснэгтэн хэлбэрээр илэрхийлнэ.

Б. Хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт:Энэ хэсэгт хүн ам, өрхийн тоо, /насны бүлэг, хүйсээр, амьжиргааны түвшин/

нягтрал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, шилжилт хөдөлгөөн, мал, амьтны тоо, улсын онц чухал обьект, ААН, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын талаар оруулна.

В. Дэд бүтцийн талаарх мэдээлэл:Энэ хэсэгт зам, гүүр, төмөр зам, нисэх буудал, ШТС, далан, хаалт, барилга

байгууламж, усны нөөц, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, харилцаа холбооны талаарх мэдээллийг оруулна.

3.2.2. Гамшгаас хамгаалах тогтолцоо.Энэ хэсэгт орон нутгийн гамшгаас хамгаалах тогтолцооны бүтцийг схем зургаар

үзүүлж, гүйцэтгэх чиг үүргийг товч, тодорхой бичнэ. Тухайлбал, ГЭБОНЗ, Онцгой комисс, Онцгой байдлын газар хэлтэс, албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурын хэсэг, иргэний гүйцэтгэх үүргийг дурдана.

3.2.3. Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан ажилладаг засаг захиргааны нэгж, хуулийн этгээдийн тойм судалгаа, ямар чиглэлээр хамтран ажиллах, холбоо барих утас зэргийг хүснэгтээр үзүүлнэ.

3.2.4. Эрсдэлийн үнэлгээ.Энэ хэсэгт батлагдсан журам, зааврын дагуу орон нутгийн гамшгийн эрсдэлийн

тойм судалгаа болон үнэлгээ хийж гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэх зөвлөмжийн хамт тусгахаас гадна эмзэг байдал, чадавхын үнэлгээг мөн тодорхойлно.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийсэн байгууллага, оролцогч талууд үнэлгээ хийсэн арга аргачлалыг товч танилцуулга байдлаар дурдана. Онолын болон эрсдэлийн үнэлгээний тайлангийн хэсгийг бүтэн оруулахгүй.

Page 205: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

205

Шаардлагатай гэж үзвэл зураг, хүснэгт оруулна. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан "Хотуудын гамшгийг

тэсвэрлэх чадавхыг үнэлэх онооны карт"-ыг ашиглан орон нутгийн чадавхыг үнэлэх бөгөөд гарсан үр дүнгээс хамааран гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулна.

3.3. Гуравдугаар бүлэг. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө

Энэ бүлэгт Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр ГХТХ-ийн 9 дүгээр зүйлд заасан бүтцийн болон бүтцийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал хамаарна.

Орон нутгийн гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан зөвлөмжийн дагуу гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг шаардагдах зардал, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллага, албан тушаалтныг тусгаж жил бүр төлөвлөнө. Энэхүү төлөвлөгөөг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөр хянуулж Засаг даргаар батлуулна.

Тухайлбал, эрсдэлийн үнэлгээгээр үерийн аюул болох эрсдэл өндөр түвшинд байна хэмээн тодорхойлон, далан сувгийг цэвэрлэх, сэргээх, засварлах, шинээр байгуулах, эрсдэлтэй бүсэд буй айл өрхийг нүүлгэх зөвлөмж гарсан бол энэхүү ажлыг урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд тусган хариуцах эзэн, шаардагдах зардлын хамт тусгана.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөхдөө Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт хэрэгжүүлэхээр тусгасан арга хэмжээтэй уялдуулна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний хэрэгжилтэд ГЭБОНЗ хяналт тавина.

3.4. Дөрөвдүгээр бүлэг. Хариу арга хэмжээний төлөвлөгөө

3.4.1. Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөө Энэ бүлэгт эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг хэрхэн шуурхай

зохион байгуулах асуудлыг тусгах бөгөөд орон нутагт голчлон тохиолддог гамшгийн төрөл тус бүрээр төлөвлөгөө боловсруулна.

Тухайлбал, Зарлан мэдээлэл дамжуулах, хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, хүч хэрэгслийг төлөвлөх, хуваарилах, онцгой комиссыг хуралдуулах, шуурхай штаб, бүлэг томилох, мэдээ мэдээлэл цуглуулах, дамжуулах, ар тал, хангалтыг зохион байгуулах гэх мэт асуудлыг хэн, хэзээ, хэрхэн зохион байгуулах талаар тусгана.

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг "Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар"-ын дагуу боловсруулна.

Page 206: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

206

3.4.2.Гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах төлөвлөгөөЭнэ хэсэгт аюулт үзэгдлийн төрөл тус бүрээр хаанаас, ямар хүч, хэрэгсэл

дайчлах, дайчилгаа явуулах удирдлага, зохион байгуулалт, хүч хэрэгслийг бүртгэх, байршуулах, дайчилгааг цуцлах зэрэг үйл ажиллагааг ямар байгууллага, албан тушаалтан хариуцахыг нарийвчлан тусгана.

Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулахдаа Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулыг тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгавал зохино. Үүнийг орон нутгийн онцлог, зонхилон тохиолддог гамшгийн төрөл, тоо давтамжтай уяалдуулан боловсруулна.

Алслагдсан сум, суурин газарт ой, хээрийн болон обьектын гал, түймэр гарсан үед ажиллах хүн, техник, багаж хэрэгслийг тодорхой зааж, холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд танилцуулан, дадлага сургуулиар тодотгож байна.

Дайчилгааны нэгдүгээр ээлжинд онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хүч хэрэгсэл, хоёрдугаар ээлжинд гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, иргэд ажиллахаар тооцож төлөвлөнө.

3.4.3.Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөЭнэ хэсэгт нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргах, нүүлгэн шилжүүлэх бүс,

хоргодох байрыг бэлтгэх, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа, хангалтыг хэрхэн зохион байгуулах талаар тусгана. Тухайлбал, гамшгийн голомтоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай зарлан мэдээлэл хүргэх, нүүлгэн шилжүүлэлтэд оролцох байгууллагууд ажлын тусгай горимд шилжин, бэлэн байдалд шилжих, иргэдийг аюулгүй талбайд цуглуулах, бүртгэл, тээвэр, маршрут, хоргодох байр, ар тал хангалт, хөгжлийн бэрхшээлтэй болон өвчтэй хүмүүс, өндөр настныг хэрхэн нүүлгэн шилжүүлэх, хэв журам, аюулгүй байдлыг хэн, ямар байгууллага хариуцах гэх мэт асуудлыг тусгана.

Нүүлгэн шилжүүлэхдээ тухайн бүс нутагт байгаа хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг нүүлгэн шилжүүлэх дэс дарааллыг Засгийн газрын 2011 оны 340-р тогтоолоор батлагдсан гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмын дагуу тогтооно.

Аюулт үзэгдэл ослын үед нүүлгэн шилжүүлэхдээ иргэдийг /нэрвэгдэгсдийг/ байрлуулах байрны асуудлыг хамт шийдэх шаардлагатай. Хоргодох байранд байрлах иргэдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, эрүүл мэнд, хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг урьдчилан төлөвлөнө.

Аюулгүй цугларах талбай Аюулгүй талбайд цугларсан иргэдийг хэрхэн зохион байгуулалтад оруулах

талаар дурдана. Иргэдийн цугларах аюулгүй талбайн план зургийг хавсралт хэсэгт оруулна.

Хоргодох байрНүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь хоргодох байрны менежментийн

асуудал байна. Төлөвлөгөөнд хоргодох байр хаана байх, хэдэн хүний багтаамжтай байх (нэг хүнд

ногдох талбай-3,5м2) талаар тусгах бөгөөд хоргодох байрны бүртгэл, мэдээллийн

Page 207: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

207

хэсэг, эрүүл мэндийн үзлэг хийх хэсэг, хооллох хэсэг (эсвэл хоол хуваарилах хэсэг), бие засах хэсэг, дулаан хөнжил, гудас, аяга таваг, халбага сэрээ, ариун цэвэр, аюулгүй байдал, хог хаягдал гэх зэрэг асуудлыг хэн, ямар байгууллага хариуцахыг төлөвлөнө. Мөн барилга, байгууламж ашиглахгүй тохиолдолд хэдэн гэр, майхан хаанаас авах, ус, цахилгаан, дулааны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг төлөвлөх шаардлагатай.

3.5. Тавдугаар бүлэг. Сэргээн босгох төлөвлөгөө

Энэ бүлэгт гамшгийн дараах хэрэгцээний үнэлгээнд тулгуурлан хүн амын нийгмийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, нийгмийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах, хүний амьдрах анхдагч хэрэгцээг /орон байр, ундны ус, хоол хүнс, дулаан хувцас, түр хоргодох байр, эм, харилцаа холбоо, цахилгаан, дулаан, нийгмийн үйлчилгээ/ хангах, учирсан хохирлыг арилгах, нөхөн барагдуулах, дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангах зэрэг асуудлыг урт болон богино хугацаанд хэн хариуцаж хэрхэн шийдвэрлэх асуудлыг тусгана.

3.6. Зургаадугаар бүлэг. Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах төлөвлөгөө

Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан "Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам"-ыг баримтлан орон нутагт хэрэгцээний үнэлгээ хийх, хүмүүнлэгийн тусламжийг хүсэх, хүлээн авах, мөнгөн болон материаллаг хандив тусламжийг хэн, ямар байгууллага хариуцах, байршуулах, хадгалах, хуваарилах, тээвэрлэх асуудлыг хэн хариуцаж, хэрхэн зохион байгуулах асуудлыг тусгана.

3.7. Хавсралт:

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хавсралтыг тусад нь хавтаслаж дараах баримт бичгийг хавсаргана. Хавсралт хэсэг дараах бүтэцтэй байна. Үүнд:

3.7.1. Тушаал шийдвэр, захирамжлалын баримт бичиг, гэрээ хэсэгт:Энэ хэсэгт Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой комисс,

гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг байгуулсан шийдвэр, хамтран ажиллах байгууллагуудтай хийсэн гэрээний эх хувийг оруулна. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх захирамжийн төсөл, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарах захирамжлалын баримт бичгийн төслийг тухайн үед ашиглахаар боловсруулан хавсаргаж өгнө.

3.7.2. Холбоо, зарлан мэдээлэл хэсэгт: Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой комиссын гишүүд,

гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлагатай холбогдох утасны дугаар, гэрийн хаяг, сумдын удирдлагын утасны дугаар, Онцгой комисс, албадын зарлан мэдээллийн схем, зарлан мэдээллийн дуут дохионы техник хэрэгслийн байршил, хариуцах албан тушаалтан, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын удирдамж

Page 208: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

208

Бэлэн байдлын зэргүүдэд шилжих үед Засаг даргын Тамгын газар, Онцгой комиссын гүйцэтгэх үүргийн бэлэн байдлын зэрэг бүрээр зааж өгнө.

3.7.3. Хүч хэрэгсэл, нөөцийн судалгаа хэсэгт: Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн судалгаа /орон нутгийн үндсэн хүч хэрэгсэл,

бүсийн аймгуудын дайчлагдан ажиллах боломжтой хүч хэрэгслийн тоо, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн байгууллагууд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг гэх мэт/ болон нүүлгэн шилжүүлэлт хийсэн үед ашиглах бүх төрлийн нөөцийн судалгааг тусгана.

Хүч хэрэгсэл, нөөцийн нарийвчилсан судалгааг холбогдох гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн төлөвлөгөөнд тусгана. Тухайлбал, хүнс, хувцас, багаж хэрэгсэл, шатахуун, өвс, тэжээл, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийн байгууллагын нөөц гэх мэт нөөцийг жагсаалт, тоон үзүүлэлтээр гаргаж бичнэ.

Барилга байгууламжийн судалгаа хэсэгт:Орон нутагт байгаа улсын онц чухал обьект, галын аюултай болон бусад барилга

байгууламжийн байршил, хийц бүтээц, инженерийн шугам сүлжээ, ашиглалтын байдал, орц гарц зэргийг дэлгэрэнгүй тусгана.

3.7.4. Зураг, зураглалын хэсэгт: Онцгой комиссын ажлын болон шийдвэрийн зураг, Орон нутгийн байр зүйн

зураг /М1:200000, М1:100000/, Орон нутгийн план зураг, нисдэг тэрэг хөөрөх, буух боломжтой талбайн байршил, аврах үйл ажиллагааны бүдүүвч

Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны суурьшлын бүсийн план зургийг гарган хавсаргана.

Дөрөв. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахаданхаарах зүйлс

4.1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахдаа гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудтай хэн, ямар үүрэгтэй оролцох, аль байгууллага удирдан чиглүүлэх эсвэл дэмжлэг үзүүлэх талаар зөвшилцөн бодитой боловсруулна.

4.2. Төлөвлөгөөг орон нутгийн хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөө, гамшгийн давтамж, эрсдэл, эмзэг байдал, чадавхтай уялдуулан төлөвлөнө.

4.3. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж дуусмагц төлөвлөгөөний дагуу дадлага, сургууль зохион байгуулж туршин, шаардлагатай хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулна.

---оОо---

Page 209: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

209

Шадар сайдын 2018 оны 120 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАНЫ ТӨЛӨВЛӨГӨӨБОЛОВСРУУЛАХ ЗААВАР

Нэг. Удиртгал

1.1. Энэхүү зааврынзорилго нь гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг нэгдсэн арга зүйгээр хангахад оршино.

1.2. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна.

1.3. Гамшгаас хамгаалах улсын албаны төлөвлөгөө боловсруулах ажлыг гамшгаас хамгаалах улсын албаны даргын тушаалаар, гамшгаас хамгаалах орон нутгийн албаны төлөвлөгөөг орон нутгийн гамшгаас хамгаалах албаны даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг гүйцэтгэх бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд онцгой байдлын байгууллага, төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсэг, иргэний төлөөлөл байна. Онцгой байдлын газар, хэлтэс нь төлөвлөгөө боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

1.4. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхтэйхолбогдсонзардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу төлөвлөж зарцуулна.

1.5. Гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан онцгой комисст тайлагнана.

1.6. Төлөвлөгөөг улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулахаас гадна салбарын онцлогийг харгалзан бүлэг, хэсэг, зүйл, заалт нэмж болно.

1.7. Улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж хянаж, тухайн албаны дарга батална.

1.8. Орон нутгийн гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар хянаж, тухайн албаны дарга батална.

1.9. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дараах тохиолдолд тодотгоно. - төлөвлөгөөний бүтэц, агуулгад өөрчлөлт орсон тохиолдолд, - орон нутагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн

болон команд штабын сургуулиар, - гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх явцад

илэрсэн дутагдал, сул талыг арилгах зорилгоор, - аюулт үзэгдэл, осол болон бусад шаардлагатай үед - Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн

Page 210: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

210

байдлын зэрэгт шилжүүлсэн үед.1.10. Гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөөг гамшгаас хамгаалах асуудал

хариуцсан албан хаагч тодотгоно.1.11. Төлөвлөгөөг 3% үйлдэх бөгөөд гамшгаас хамгаалах алба, онцгой байдлын

байгууллагад тус бүр нэг хувийг хадгалж, нэг хувийг орон нутгийн төлөвлөгөөнд хавсаргана.

Хоёр. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бүтэц

2.1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө дараах бүлэгтэй байна. Үүнд: Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэлХоёрдугаар бүлэг. ТанилцуулгаГуравдугаар бүлэг. Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангах

төлөвлөгөөДөрөвдүгээр бүлэг. Хор уршгийг арилгах төлөвлөгөө (аюулт үзэгдлийн төрөл

бүрээр)Тавдугаар бүлэг. Сэргээн босгох төлөвлөгөөХавсралт /захирамжлалын баримт бичгийн төсөл, зарлан мэдээллийн схем, хүч

хэрэгслийн тооцоо судалгаа, нөөц, хангамжийн судалгаа, байр зүйн болон план зураг гэх мэт/

Гурав. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал

3.1. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Нийтлэг үндэслэл нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөний зорилго, баримтлах зарчим гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Төлөвлөгөөний зорилго хэсэгт:Гамшигт тэсвэртэй хот суурин, хүрээлэн буй орчныг цогцлоох, гамшгаас

урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, сэргээн босгох арга хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах бусад алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хэрхэн дэмжлэг үзүүлэх, удирдлага зохицуулалтаар хангах, хамтран ажиллах асуудлыг гол зорилгоо болгож бичнэ.

Төлөвлөгөө боловсруулах зарчим хэсэгт:Эрхэлсэн салбарын гамшгийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэсэн, хэрэгжих

үндэслэлтэй, оролцогч талуудын харилцан ажиллагаа, уялдааг хангасан, Монгол Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, бусад албадын төлөвлөгөөтэй уялдсан байх зарчмыг баримтална.

3.2. Хоёрдугаар бүлэг. Танилцуулга

Page 211: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

211

Энэ бүлэг нь: - албаны товч танилцуулга, -гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт гэсэн хэсгээс бүрдэнэ.3.2.1. Гамшгаас хамгаалах улсын албаны товч танилцуулгын талаар бичнэ.

Танилцуулгыг албан ёсны статистик тоо баримтыг үндэслэн хүснэгт, зурган болон бусад хэлбэрээр үзүүлнэ.

Албаны товч танилцуулга нь дараах бүтэцтэй байна. Үүнд: -Тухайн салбарын хүчин чадал, хүний нөөц, тухайлбал, улсын албаны хэмжээнд

үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тоо, ажилтан, албан хаагчдын тоо, төрийн бус байгууллага, холбоод, салбарын төсөв зардал, барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгслийн чанар байдал.

3.2.2. Гамшгаас хамгаалах удирдлага /штаб/, зохион байгуулалт хэсэгт:Гамшгаас хамгаалах албаны удирдлага /штаб/, бүтэц, зохион байгуулалтыг

тодорхойлж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох талууд ямар үүрэг оролцоотой оролцохыг тодорхойлно. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, онцгой комисс, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах албаны удирдлага /штаб/, мэргэжлийн ангийн бүтэц, зохион байгуулалт тэдгээрийн харилцан ажиллагаа, албаны штабын бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарь, гүйцэтгэх үүргийн талаар тусгана. Улсын албаны шуурхай штаб нь орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангах талаар тусгана.

Гамшгаас хамгаалах улсын албаны удирдлага /штаб/, мэргэжлийн ангийн сургалт, бэлтгэлийн талаар мөн тусгана.

3.3. Гуравдугаар бүлэг. Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө

Гамшгаас хамгаалах улсын албаны бэлэн байдлыг хангах, харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаа, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албаны штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, харьяа байгууллага, салбарын ажилтнуудыг сургаж, дадлагажуулах, мэргэжлийн анги, тусгай мэргэжлийн хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, гамшгийн нөөц бүрдүүлэх, гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах гэх мэт бэлтгэл, бэлэн байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааг төлөвлөж тусгана.

3.4. Дөрөвдүгээр бүлэг. Гамшгийн хор уршгийгарилгах төлөвлөгөө

3.4.1. Гамшгийн хор уршгийг арилгах төлөвлөгөө (аюулт үзэгдлийн төрөл бүрээр)

Тухайн алба ажиллах гамшиг, осол, аюулт үзэгдлийн төрөл бүрээр үйл ажиллагааг хэрхэн шуурхай зохион байгуулах асуудлыг дэс дараалалтайгаар тусгана.

Page 212: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

212

Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйл, Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журамд заасан чиг үүргийг тусгахаас гадна эрт зарлан мэдээлэх дохиог тухайн салбарын хэмжээнд дамжуулах, штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ажилтнуудын бэлэн байдлыг хангах, хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, хүч хэрэгслийг төлөвлөх, хуваарилах, шуурхай штаб, бүлэг томилох, мэдээ мэдээлэл цуглуулах, дамжуулах, ар тал, хангалтыг зохион байгуулах гэх мэт асуудлыг хэн, хэзээ, хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөөнд тусгана.

Гамшгаас хамгаалах улсын албаны штаб нь үүссэн цагийн байдалтай холбогдуулан улсын албыг хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, гамшгийн үед албаны штабын бүрэлдэхүүнийг хуралдуулж гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангиудыг гамшгийн голомтод томилж үүрэг гүйцэтгүүлэх болон аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд шаардлагатай хүч хэрэгслийг тодотгох, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа мэргэжлийн анги, бусад байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гамшгийн цагийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дээд шатны байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад илтгэх гэх мэт үйл ажиллагааг Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Улсын албаны ажиллах нийтлэг журам"-д заасны дагуу үйл ажиллагаагаа төлөвлөж хэрэгжүүлнэ.

Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөр дамжуулан мэдээлэл солилцож, эрэн хайх, аврах, гал унтраах, эмнэлгийн яаралтай тусламжийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хяналт тавих, голомтод үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний болон нэрвэгдэгсдэд үзүүлэх бүх төрлийн хангалт (хоол хүнс, шатах тослох материал, байр сууц, эм тариа, хувцас, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл г.м.)-ыг зохион байгуулах, цугларах талбайд цугласан иргэдийг бүртгэх, зааварчилгаа өгөх, хэрэв шаардлагатай бол гамшгийн голомтоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх үед хангалт зохион байгуулах, гамшгийн голомтод зам гарцыг чөлөөлж, хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын бүс тогтоох, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэг тухайн алба гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед онцгой байдлын байгууллагыг хэрхэн дэмжиж ажиллах, орон нутгийн албыг удирдлага, зохицуулалтаар хэрхэн хангах, ямар үүрэг гүйцэтгэх талаар тусгана.

3.4.2. Гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах төлөвлөгөөГамшгийн үед хүч хэрэгсэл дайчлах төлөвлөгөөг боловсруулахдаа Засгийн

газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгавал зохино.

Улсын албаны гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн дайчилгааг хоёр үе шаттай явуулах, эхний ээлжинд тухайн албаны үндсэн хүч хэрэгсэл болох ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийг өргөтгөн зохион байгуулах, нөхөн хангалт хийх зорилгоор бүх штаны Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб, эрүүл мэндийн газруудтай хамтран цэргийн хоёрдугаар үүрэгтэн буюу цэргийн насны цэргийн алба хаагаагүй иргэд, гамшгаас хамгаалах дүйцүүлэн алба хаасан тусгай мэргэжилтэй иргэд, оюутнуудыг дайчлах талаар тусгана.

Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн хүч хэрэгслийг харилцан

Page 213: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

213

ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэх, шаардагдах ажилтнууд, хүч хэрэгслийг орон нутгаас дайчлан гаргах, тэдгээрийн хангалтын асуудлыг хэрхэн зохион байгуулах талаар энэ хэсэгт тусгана.

Хариу арга хэмжээг зохион байгуулахад дээр дурдсан үндсэн хүч хэрэгсэл хүрэлцэхгүй тохиолдолд дайлчилгааны хоёрдугаар ээлжийг зохион байгуулж гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудыг өргөтгөн зохион байгуулах, нөхөн хангалт хийх зорилгоор сайн дурын бүлэг, хэсгийн хүн хүч, техник хэрэгслийг дайчилна.

Сайн дурын хэсгийн бие бүрэлдэхүүн нь гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцуулах талаар загварт заасны дагуу гамшгийн цар хүрээнээс хамаарч хаанаас, ямар хүч, хэрэгсэл, хэдий хугацааны дараа бэлэн болохыг нарийвчлан төлөвлөнө.

3.5. Тавдугаар бүлэг. Сэргээн босгох төлөвлөгөө

Энэ бүлэгт нийгмийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах, хүн амын наад захын хэрэгцээг /эрхэлсэн салбарын үйл ажиллагааны хүрээнд/ хангах, учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангах зэрэг асуудлыг урт болон богино хугацаанд хэн хариуцаж хэрхэн шийдвэрлэх асуудлыг төлөвлөж тусгана.

Гамшгаас хамгаалах улсын албаны штаб нь тухайн салбарын хохирлын талаархи мэдээллийг цуглуулах, мэдээлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ. Тухайлбал, Гамшгаас хамгаалах улсын алба нь ОБЕГ–ын шуурхай удирдлагын төв, улсын албаны шуурхай удирдлагын штабын холбооны мэдээллийн системийг ашиглан ерөнхий цагийн байдлын мэдээлэл, бусад шаардлагатай мэдээллийг цуглуулж, хохирол, хэрэгцээний үнэлгээ, дүн шинжилгээнд үндэслэн сэргээн босгох үйл ажиллагааны хэрэгцээ, шаардагдах зардал, хөрөнгийг яаралтай тодорхойлох талаар тусгана.

Хэрэв тухайн салбарын хохирлын хэмжээ нь дотоод нөөц боломжийн хүрээнд байна гэж үзвэл тухайн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн хүчээр зохион байгуулах арга хэмжээг авах, харин гамшгийн хохирол нь тухайн салбарын дотоод нөөц боломжоос давсан тохиолдолд орон нутгийн болон Улсын онцгой комиссын оролцоотойгоор сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах талаар тусгана.

3.6. Зургаадугаар бүлэг. Хавсралт

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хавсралтыг тусад нь хавтаслаж дараах баримт бичгийг хавсаргана. Хавсралт хэсэг дараах бүтэцтэй байна. Үүнд:

-Тушаал шийдвэр, захирамжлалын баримт бичиг, гэрээ хэсэгт:Энэ хэсэгт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг байгуулсан шийдвэр,

хамтран ажиллах байгууллагуудтай хийсэн гэрээ, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх захирамжийн төсөл гэх мэт албаны даргаас гарах тушаал шийдвэрийн төслийг тухайн үед ашиглахаар боловсруулан хавсаргаж өгнө.

-Холбоо, зарлан мэдээлэл хэсэгт:

Page 214: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

214

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлагатай холбогдох утасны дугаар, гэрийн хаяг, орон нутгийн гамшгаас хамгаалах албаны удирдлагын утасны дугаар, албадын зарлан мэдээллийн схем, зарлан мэдээллийн дуут дохионы техник хэрэгслийн байршил, хариуцах албан тушаалтан, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын удирдамж Бэлэн байдлын зэргүүдэд шилжих үед албаны удирдлага юу хийх талаар бэлэн байдлын зэрэг бүрээр зааж өгнө.

-Хүч хэрэгсэл, нөөцийн судалгаа хэсэгт: Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн судалгаа /албаны үндсэн хүч хэрэгсэл,

дайчлагдан ажиллах боломжтой хүч хэрэгслийн судалгаа, холбогдох байгууллагууд, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги гэх мэт/ болон нүүлгэн шилжүүлэлт хийсэн үед ашиглах бүх төрлийн нөөцийн судалгааг тусгана.

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон холбогдох байгууллагаас нарийвчилсан судалгааг гаргуулан авч төлөвлөгөөнд тусгана. Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн нөөц бүрдүүлэлтийг нарийвчлан тусгаж байгаа нөөцийг жагсаалт, тоон үзүүлэлтээр гаргаж бичнэ.

- Зураг, зураглалын хэсэгт: Албаны даргын ажлын болон шийдвэрийн зураг, байр зүйн зураг /М1:200000,

М1:100000/, Монгол Улсын план зураг, Нисдэг тэрэг хөөрөх, буух боломжтой талбайн байршил, аврах үйл ажиллагааны бүдүүвч

Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн план зургыг хэсэгчлэн гарган хавсаргана.

Дөрөв. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахаданхаарах зүйлс

4.1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахдаа гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талууд ямар үүрэгтэй оролцох, аль байгууллага удирдан чиглүүлэх эсвэл дэмжлэг үзүүлэх талаар зөвшилцөн бодитой боловсруулна.

4.2. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж дуусмагц төлөвлөгөөний дагуу дадлага, сургууль зохион байгуулж туршин, шаардлагатай хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулна.

---оОо—

Page 215: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

215

Шадар сайдын 2018 оны 120 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР

Нэг. Удиртгал

1.1. Энэхүү зааврынзорилго нь төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлыг нэгдсэн арга зүйгээр хангахад оршино.

1.2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх бөгөөд гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох удирдлагын баримт бичиг байна.

1.3. Аж ахуй нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлыг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг боловсруулна.

1.4. Нэг барилга байгууламжид олон төрлийн байгууллага, хүмүүс үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд уг барилгын үндсэн эзэмшигч тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтран гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулна.

1.5 Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад орон нутгийн онцгой байдлын байгууллага мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

1.6. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу төлөвлөж зарцуулна.

1.7. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг байгууллагын гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан харьяа орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулна.

1.8. Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг төв, орон нутгийн онцгой байдлын байгууллага хянаж, тухайн байгууллагын дарга, захирал батална.

1.9. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дараах тохиолдолд тодотгоно. - төлөвлөгөөний бүтэц, агуулгад өөрчлөлт орсон тохиолдолд, - орон нутагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн болон

команд штабын сургуулиар, - гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх явцад илэрсэн

дутагдал, сул талыг арилгах зорилгоор, - аюулт үзэгдэл, осол болон бусад шаардлагатай үед.1.10. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тухайн байгууллагын удирдлагын

томилсон ажлын хэсэг, ажилтан тодотгоно.1.11. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд Онцгой

байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/291 дүгээр тушаалаар баталсан

Page 216: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

216

"Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, цуцлах журам"-д заасан төлөвлөгөөтэй байх бөгөөд энэхүү төлөвлөгөө нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг байна.

Хоёр. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бүтэц

2.1. Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө дараах бүтэцтэй байна. Үүнд: Нэг. Нийтлэг үндэслэл Хоёр. Танилцуулга Гурав. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах

төлөвлөгөө Дөрөв. Аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед хэрэгжүүлэх хариу арга

хэмжээний төлөвлөгөө Тав. Аюулгүй цэгт цугларах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө Зургаа. Хавсралт 2.2. Байгууллагын үйл ажиллагааны онцлог, хүчин чадлаас хамааран

төлөвлөгөөний бүтцэд нэмэлт хэсэг оруулж болно.

Гурав. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний агуулга,боловсруулах аргачлал

3.1. Нийтлэг үндэслэл хэсгийг боловсруулах: Энэ хэсэгт гамшгаас хамгаалах төлөвлөгөөний зорилго, зарчим, хамрах хүрээг

тодорхойлж тусгана. Байгууллагын ажилтан, албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг гамшгийн

аюулаас авран хамгаалах, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, гамшгийг хохирол багатай даван туулах, сэргээн босгох асуудлыг гол зорилгоо болгоно.

Байгууллагын эрсдэл, эмзэг байдал, чадавхын үнэлгээнд тулгуурласан, хэрэгжих үндэслэлтэй, ажилтан, албан хаагчид, салбар нэгжүүдийн харилцан ажиллагаа, оролцоог хангасан байх зарчмыг баримтална.

Хамрах хүрээ хэсэгт гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд салбар нэгж, хувь хүн ямар үүрэг оролцоотой оролцохыг товч дурдана.

3.2. Танилцуулга хэсгийг боловсруулах:Танилцуулга хэсэгт байгууллагын байршил, үйл ажиллагаа, аюулт үзэгдэл, ослын

үеийн удирдлага, зохион байгуулалт, бүтэц, орон тоо, барилга байгууламжийн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний үзүүлэлт, эрсдэл, эмзэг байдал, чадавхын үнэлгээ зэргийг тусгана. Мөн байгууллагын салбар нэгжийн гүйцэтгэх чиг үүргийг товч, тодорхой бичнэ.

3.3. Байгууллагын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө хэсгийг боловсруулах:

Энэ бүлэгт Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүтцийн болон бүтцийн

Page 217: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

217

бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал хамаарна. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд тусгасан зөвлөмжийн дагуу гамшгийн

эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг жил бүр төлөвлөж шаардагдах хөрөнгийг тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд тусгана.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд ажилтан, албан хаагчдад гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, мэдлэг, дадлага олгох арга хэмжээг төлөвлөнө. Тухайлбал, хүн нэг бүрийн үүргэвч бүрдүүлэх, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, аюулгүй талбайд цугларах, нүүн шилжих, хүн нэг бүрийн гүйцэтгэх үүрэг, гамшгаас хамгаалах багаж хэрэгслийг бүрдүүлэх, ажиллуулах арга гэх мэт бэлэн байдлыг хангахтай холбоотой сургалт, дадлагыг хэн, хэрхэн зохион байгуулах талаар мөн дурдана.

3.4. Аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө хэсгийг боловсруулах:

Орон нутагт томоохон гамшиг, осол тохиолдсон үед болон тухайн барилга байгууламжид гал түймэр, үер, хөлдөлт, цацраг, химийн хорт бодис алдагдах, барилга байшин нурах зэрэг аюул, осол тохиолдсон үед шуурхай ажиллагааг хэрхэн зохион байгуулах дэс дарааллаар төлөвлөнө. Тухайлбал, Зарлан мэдээлэл дамжуулах, шуурхай штаб, бүлэг томилох, хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, хүч хэрэгслийг төлөвлөх, хуваарилах, мэдээ мэдээлэл цуглуулах, дамжуулах, ар тал, хангалтыг зохион байгуулах гэх мэт асуудлыг хэн, хэзээ, хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөөнд тусгана.

3.5. Аюулгүй цэгт цугларах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулах:

Барилга дотор буй хүмүүсийг гамшиг, ослын үед хэрхэн аюулгүй, түр цугларах талбайд гаргах, бүртгэх, нүүлгэн шилжүүлэх, хангалт хэрхэн зохион байгуулах талаар тусгана. Байгууллагын цахим мэдээлэл, санхүүгийн болон бусад чухал баримтыг мөн хэрхэн хадгалах, зөөвөрлөх талаар төлөвлөнө.

3.6. Хавсралт хэсгийг боловсруулах:3.6.1. Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хавсралт дараах хэсгээс

бүрдэнэ. 3.6.1.1. Тушаал, шийдвэр, журам /штаб, мэргэжлийн анги байгуулсан

тушаал./ 3.6.1.2. Гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын бүдүүвч /хүн

нэг бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж тусгана/. 3.6.1.2. Холбоо, зарлан мэдээллийн схем /байгууллагын удирдлага,

ажилтан албан хаагчдад хэрхэн мэдээлэл хүргэх зарлан мэдээллийн схем, холбогдох утасны дугаар, гэрийн хаяг гэх мэт/.

3.6.1.3. Хүч хэрэгсэл, нөөциийн судалгаа /тухайн байгууллагаас аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед орон нутгийн онцгой комисс, онцгой байдлын байгууллагад дайчлагдан ажиллах хүн хүч, техник хэрэгслийн судалгаа/

3.6.1.4. Ажлын болон план зураг. /гамшгаас хамгаалах удирдлагын ажлын зураг, барилга байгууламжийн план зураг, давхруудын зураг, цугларах цэг, зарлан мэдээллийн дохио дамжуулах хэрэгсэл, барилгаас гарах аюулгүйн гарцын зураглал

Page 218: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

218

гэх мэт/ 3.6.1.5. Ажлын тусгай горимоор ажиллах төлөвлөгөө.

Дөрөв. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад анхаарах зүйлс

4.1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахдаа байгууллагын эрсдэл, эмзэг байдал, чадавхтай нягт уялдуулан амьдралд хэрэгжихүйц байхаар боловсруулна.

4.2. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлагдсаны дараа төлөвлөгөөний дагуу дадлага, сургууль зохион байгуулж туршин, шаардлагатай хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулна.

---оОо---

Page 219: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

219

МОНГОЛ УЛСЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 08 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

Дугаар 161

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Авто замын тухай" хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн замын засвар, арчлалтын төлөвлөгөөнд тусгаж гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байхыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Э.Энхбат/-т, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Р.Буд/ нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж. БАТ-ЭРДЭНЭ

Page 220: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

220

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын сарын 06-ны өдрийн

161 дугаар тушаалын хавсралт

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас авто зам, замын байгууламж хаагдаж боогдсон, эвдрэл гэмтэл гарсан, засвар шинэчлэлт хийх үед авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн буюу бүтэн хаах, чиглэл өөрчлөх, түр замаар явуулах, авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад /цаашид авто замыг хаах, чиглэл өөрчлөх гэнэ/ "Авто замын тухай" хуулийн 31.1-д заасны дагуу тодорхой хугацаанд хязгаарлалт, зохицуулалт хийхэд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.2. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр авто зам, замын байгууламжийг ашиглаж байгаа гадаад улсын тээврийн хэрэгсэлд энэхүү журам нэгэн адил хамаарна.

1.3. Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд "Авто замын тухай" хуулийн 31.1-т заасны дагуу олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хаах буюу чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг тухайн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гаргана.

1.4. Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

1.5. Гамшиг, аюулт үзэгдэл, осол болсон тохиолдолд олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөхтушаалыг Улсын онцгой комиссын дарга, (түүний эзгүйд Улсын онцгой комиссын орлогч дарга) батална.

1.6. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас зам даваа хаагдаж авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй аюултай нөхцөл байдал үүссэн үед нийслэлд Замын цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын даргань тухайн аюултай нөхцөл байдал үүссэн авто замыг түр хугацаагаар хэсэгчлэн болон бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх шийдвэрийг гаргаж энэ тухай олон нийтэд, мэдээллийн хэрэгслээр хүргэж, тухайн зам хариуцагч аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулан эрх бүхий этгээдээр дараагийн шатны шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулна.

1.7. Зам хариуцагч аж ахуйн нэгж байгууллага нь авто зам, замын байгууламжийг

Page 221: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

221

хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэр гарсан даруйд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр зам гаргах, тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана.

1.8. "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хуулийн 8.2.2-т заасны дагуу нийслэлд Замын цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын дарга нь олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн болон бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллана.

1.9. Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчилсөн тухай шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн зарлан мэдээллийн системээр олон нийтэд орон даяар шуурхай мэдээлэх ба уг мэдээлэлд тухайн чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаах, чиглэлд оруулах өөрчлөлтийн эхлэх болон дуусгавар болох цаг хугацаа, огноог тодорхой заасан байна.

1.10. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас олон улс,улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах тухай тушаал гарсан даруйд улс хооронд болон хот хоорондын нийтийн тээвэрлэлтэд ажиллаж буй нийтийн тээврийн жолооч нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгийн ойр сум суурин газарт хүргэж, зохих арга хэмжээ авч ажиллана.

1.11. Энэхүү журмын 1.10 дахь заалтад заасан шалтгаан нөхцөлөөр тээвэрлэгчид учирсан хохирлыг автотээврийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага даатгалын байгууллагатай хамтран гэрээний үндсэн дээр нөхөн төлбөрийг гаргуулж, тээвэрлэгчид олгоно.

ХОЁР. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ

2.1. Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад үед авто зам, замын байгууламжийг дараах нөхцөлд түр хааж хугацааг нь тогтооно. Үүнд:

2.1.1. Авто зам, замын байгууламж дээр уулын чулууны нуралт үүсэх бодит аюул бий болсон үед,

2.1.2. Авто зам, замын байгууламж, төмөр бетон, модон гүүр их хэмжээгээр эвдэрч, яаралтай засварлах шаардлагатай болсон үед,

2.1.3. Байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдаж халтиргаа гулгаа үүссэн үед,

2.1.4. Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх үед хэсэгчлэн.

2.1.5. Зам, гүүрийн барилга, их засвар шинэчлэлт, ээлжит засварын ажлын үед гүйцэтгэгч гэрээнд заасны дагуу түр замыг барьж тухайн замаар тээврийн хэрэгсэл аваар осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн Зөвлөх компанид хүсэлт тавьсны дагуу зөвлөх нь тухайн хүсэлтийг захиалагч байгууллагад хүргүүлэх ба ирүүлсэн хүсэлтийг үндэслэнзам, гүүрийг улсын ашиглалтад орох хүртэл мөн түр хугацаагаар хаах зөвшөөрөлийг захиалагч байгууллага олгоно.

2.2. Авто зам, замын байгууламжийг хаах тухай тушаал гарсан тохиолдолд зам хариуцагч байгууллага Авто замын засвар, арчлалтын техникийн шаардлагын дагуу

Page 222: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

222

түр зам, гарцуудыг гаргаж, авто замын орох гарах хэсэгт болон хүндрэлтэй хэсгүүдэд тэмдэг, тэмдэглэгээ тавьж ажиллах бөгөөд энэхүү журмын 1.8 дахь заалтад заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нийслэлд Замын цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын дарга хариуцан ажиллана.

ГУРАВ. АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ

3.1. Авто зам, замын байгууламжийг тодорхой хугацаагаар хаах шийдвэр гарсан тохиолдолд мөн авто замын шинэчлэлт, шинээр авто зам барих үед тухайн хэсгээр түр зам гаргах боломжгүй үед замын чиглэлийг өөрчилнө.

3.2. Авто замын чиглэл өөрчлөгдсөн хэсэгт тэмдэг, тэмдэглэгээ тавих, орц, гарц гаргаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн зам хариуцагч байгууллага хүлээнэ. /Нийслэл болон орон нутагт зам, тээврийн асуудал хариуцсан байгууллага хариуцан ажиллана/

ДӨРӨВ. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИХ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОВОР ХЭМЖЭЭ, ТЭНХЛЭГИЙН ДААЦАД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ

4.1. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчих автотээврийн хэрэгслийн бүх жин, овор хэмжээ ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 4598-2011 стандартад нийцсэн байна.

4.2. Зам, замын байгууламжийн даац хязгаарлах асуудлыг зам хариуцагч байгууллагын саналыг үндэслэн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

4.3. Олон улс, улсын чанартай авто замаар зорчиж байгаа автотээврийн хэрэгслийн овор хэмжээ, даацын хэмжээг авто замын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүлийн баг төвлөрсөн болон явуулын авто пүү, бусад тоног төхөөрөмж ашиглан хэмжиж тогтооно.

4.4. Овор хэмжээ, даац нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автотээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө засах хүртэл хөдөлгөөнд оролцохыг хориглож, түр саатуулах талбайд байршуулах ба зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.4-т заасны дагуу торгох арга хэмжээ авах ба уг зөрчлийг удаа дараа гаргасан аж ахуйн нэгж, иргэний тээвэрлэлт хийх эрхийг цуцлах арга хэмжээ авна.

4.5. Зөрчил гаргасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглосноос үүдэн гарах аливаа эрсдэл, хохирлыг тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн өөрөө хариуцна.

4.6. Олон улс, улсын чанартай авто замаар тээвэрлэх аюултай ачааг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар батлагдсан "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам"-д заасны дагуу тээвэрлэлт хийнэ.

4.7. Төвлөрсөн болон явуулын авто пүүг ажиллуулах хөдөлгөөнт эргүүлийн

Page 223: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

223

үйл ажиллагаа, зохион байгуулалтыг "Авто замын тухай" хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэргэжлийн байгууллага, зам хариуцагч байгууллага өөрсдийн чиг үүргийн хүрээнд хариуцаж ажиллана.

4.8. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар "Авто замын тухай" хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэргэжлийн байгууллага, зам хариуцагч байгууллагад үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах арга хэмжээ авна. Мөн орон нутгийн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хууль, тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллана.

ТАВ. БУСАД

5.1. Олон улс, улс,орон нутаг, тусгай зориулалтын авто замыг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай холбогдох байгууллагын гаргасан тушаалыг цаг тухайд нь хэрэгжүүлээгүйн улмаас гарсан хохирлыг тухайн байгууллага,аж ахуйн нэгж хариуцах бөгөөд "Зөрчлийн тухай" хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

5.2. Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто замыг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай холбогдох байгууллага /аймаг, нийслэлийн Засаг дарга/-ийн гаргасан тушаалыг биелүүлээгүй иргэн болон хуулийн этгээд нь "Зөрчлийн тухай" хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

5.3. Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах үйл ажиллагаанд энэ журам болон бусад хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн хяналтын газар, авто зам болон автотээврийн үйл ажиллагаа хариуцсан байгууллага, замын цагдаагийн алба тус тусын чиг үүргийн хүрээнд хяналт тавина.

---оОо---

Page 224: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

224

МОНГОЛ УЛСХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН

САЙДЫН ТУШААЛ

2010 оны 04 дүгээр Улаанбаатарсарын 05-ны өдөр хот

Дугаар А/67

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 6.2.1, 6.2.2. "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8.3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх зааврыг нэгдүгээр, паразит өвчинтэй тэмцэх зааврыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх зааврыг 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх зааврыг орон нутгийн мал эмнэлгийн алба, мал эмнэлэг, үйлчилгээний нэгжид хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар (П.Дамдиндорж)-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1998 оны А/31 дүгээр тушаалын нэг, хоёрдугаар хавсралтыг хүчингүй болгосугай.

САЙД Т.БАДАМЖУНАЙ

Page 225: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

225

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнсайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны

өдрийн А/67 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

МАЛ ЭМНЭЛГИЙН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН ЗААВАР

1. Тодорхойлолт

1.1 Вирус, нян, микоплазм, мөөгөнцөр, риккетси, хламид, прион, паразит зэрэг эмгэг төрүүлэгч биетнээр халдварласан юм уу халдварын сэжигтэй мал, амьтан байсан болон эдгээрээс сэргийлэх зорилгоор МАА–н бүх төрлийн объект, тоног хэрэгсэл, төхөөрөмжийг химийн төрөл бүрийн бодисын зохих өтгөрүүлэг бүхий уусмал, бэлдмэлээр тодорхой хугацаанд үйлчлүүлж халдваргүй болгохыг мал эмнэлгийн халдваргүйжүүлэлт гэнэ.

1.2 Халдваргүйжүүлэлтэнд дараах нэр томъёог түгээмэл ашиглана.• Нянгийн эсрэг – Бичил биетнийг үхүүлэх юм уу өсөлт ба үржлийг нь саатуулах

хүчин зүйл ;• Үжлийн эсрэг бэлдмэл – Бичил биетнийг үхүүлэхгүй ч өсөлт, үржлийг

саатуулах бодис. Үжлийн эсрэг бодисыг ихэвчлэн биеийн гадаргад хэрэглэнэ.• Биоцид – Бичил биетнийг үхүүлэх ямар нэгэн бэлдмэлийн ерөнхий нэр ;• Химийн гермицид – Бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис

юм уу химийн бодисын холимог ;• Халдваргүй болгох – Бичил биетнийг үхүүлэх юм уу устгах ямар нэгэн

ажиллагаа. Энэ нэр томъёог мөн химийн аюултай бодис ба цацраг идэвхит материалыг саармагжуулах юм уу устгахад хэрэглэнэ.

• Халдваргүйжүүлэх бодис – Үрэнцэрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Халдваргүйжүүлэх бодисыг ихэвчлэн амьгүй зүйлийн гадарга юм уу байгууламжид хэрэглэнэ.

• Халдваргүйжүүлэлт – Үрэнцрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлдэг физикийн юм уу химийн арга хэрэгсэл.

• Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Энэ нэр томъёог голчлон "Биоцид", "Химийн гермицид", "Нянгийн эсрэг"–ийн оронд хэрэглэнэ.

• Спороцид – Бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог;

2. Халдваргүйжүүлэх бодис

2.1 Халдваргүйжүүлэх бодисын үйлчлэх хугацаа нь халдваргүйжүүлэх обьектын материал ба бэлдмэлийн орц, найрлагаас шалтгаалах тул халдваргүйжүүлэх бодис бүрийн хэрэглэх заавар нь үйлдвэрлэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байна.

2.2 Халдваргүйжүүлэлтэнд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн химийн

Page 226: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

226

бодис, бэлдмэлийг ашиглана. Бодис, бэлдмэлийн тоо, төрөл байнга өсөн нэмэгдэж байгаа үед бодитой шаардлага, батлагдсан зааврыг үндэслэн найрлага, бүтцийг сайтар сонгох хэрэгтэй.

2.3 Химийн олон бодисын халдваргүйжүүлэх идэвхт чанар нь өндөр хэмд эрс нэмэгдэж түргэн илэрнэ. Гэхдээ өндөр хэм нь тэдний ууршилтыг түргэсгэж чанарыг муутгана. Дулааны улиралд халдваргүйжүүлэх бодисын ашиглалт, хадгалалтанд онцгой анхаарахаас гадна гадаад орчны өндөр хэм нь тэдгээрийн хадгалалтын хугацааг богиносох магадлалтай.

2.4 Олон халдваргүйжүүлэх бодис хүн болон хүрээлэн буй орчинд хор нөлөөтэй байдаг. Тэдгээрийг сонгох, хадгалах, харьцах, хэрэглэх, устгахад үйлдвэрлэгчийн зааврын дагуу хандах ба халдваргүйжүүлэх бодисын уусмал бэлтгэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс бээлий, хормогч, нүдний шил болон хэрэглэх зааварт тусгагдсан бусад хэрэгслийг ашиглана.

2.5 Өвчний дэгдэлтийн тодорхой тохиолдлуудад иж бүрэн хэрэглэх шаардлага гарч болно. Халдваргүйжүүлэх бодисын зөв хэрэглээ нь халдвар үүсгэгчүүдтэй холбоотой аюулыг багасгаж ажлын байр болон бусад обьектын аюулгүй ажиллагааны нөхцлийг нэмэгдүүлж өгнө.

2.6 Хэрэв өөрөөр заагаагүй бол халдваргүйжүүлэх бодисын өтгөрүүлгийг жин/эзлэхүүн гэсэн харьцаагаар авна. Дараах хүснэгтэнд хлор агуулсан бэлдмэлүүдийн өтгөрүүлгийг товч зөвлөв.

Хлор агуулсан бэлдмэлийн зөвлөсөн шингэлэлт

"Цэвэр"

нөхцөла

"Бохир"

нөхцөлb

Шаардагдах идэвхт хлорын өтгөрүүлэг 0.1 % (1г/л) 0.5 % (5г/л)

Гипохлорит натри (5 %-ийн идэвхт хлортой) 20 мл/л 100 мл/л

Гипохлорит кальци (70 %-ийн идэвхт хлортой) 1.4 г/л 7.0 г/л

Дихлороизоцианурат натрийн нунтаг (60 %-ийн идэвхт хлортой) 1.7 г/л 8.5 г/л

Дихлороизоцианурат натрийн шахмал (шахмал бүрт 1.5 г идэвхт хлортой)

литрт 1 шахмал

литрт 4 шахмал

Хлорамин (25 %-ийн идэвхт хлортой) 20 г/л 20 г/лa урьдчилсан цэвэрлэгээний дарааb эмгэгт материал юм уу урьдчилсан цэвэрлэгээний өмнөх уусмалд зориулсан

2.7 Хлор нь түргэн үйлчилгээтэй исэлдэгч бодис бөгөөд үйлчлэлийн өргөн хүрээтэй, олдоц сайтай химийн халдваргүйжүүлэх бодис юм. Үүнийг энгийн нөхцөлд гипохлорит натрийн усан уусмал (NaOCl) буюу цайруулагч хэлбэрээр юм уу хлорын шохой нэрээр нунтаг байдлаар худалдаалдаг бөгөөд идэвхт хлорын зохих

Page 227: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

227

өтгөрүүлэгтэй болгохын тулд усаар шингэлнэ. 2.7.1 Хлор нь ялангуяа цайруулагч хэлбэрээрээ маш шүлтлэг бөгөөд

төмрийг амархан зэврүүлнэ. 2.7.2 Хлорын идэвхт чанарыг органик бодис (уураг) амархан бууруулна. 2.7.3 Гипохлорит натрийн буюу кальцийн үндсэн юм уу ажлын уусмалыг

задгай саванд ялангуяа өндөр хэмд хадгалахад хлор нь хий байдлаар ялгарч нянг үхүүлэх идэвх алдагдана.

2.7.4 Гипохлорит натрийн уусмалыг солих давтамж нь түүний эхний өтгөрүүлэг, савны хэмжээ, хэлбэр (тагтай юм уу таггүй), хүрээлэн байгаа орчин, хэрэглэх арга, давтамж зэргээс хамаарна.

2.7.5 Ерөнхий журмын дагуу органик бодис ихтэй материал өдөрт хэд хэдэн удаа дүрж хийдэг бол өдөр бүр, үүнээс цөөн бол ашиглаж байгаа уусмалыг долоо хоногт сольж болно.

2.7.6 Лабораторийн хэрэглээний болон ерөнхий зориулалтын халдваргүйжүүлэх бодисын өтгөрүүлэг нь 1 г/л идэвхт хлортой байх ёстой бол 5 г/л идэвхт хлор агуулсан өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг гадаад орчны болон биологийн аюултай материал асгарсан, их хэмжээний органик бодисыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.

2.7.7 Ахуйн зориулалтын цайруулагчаар ашигладаг гипохлорит натри нь 50 г/л идэвхт хлор агуулсан байдаг учир түүнийг 1 г/л ба 5 г/л өтгөрүүлэгтэй болгохын тулд 1:50 ба 1:10–ын харьцаагаар шингэлнэ. Гипохлорит натрийн үйлдвэрийн бэлдмэлд өтгөрүүлэг нь бараг 120 г/л байдаг учир дээрхид нийцүүлэн шингэлнэ.

2.7.8 Гипохлорит кальцийн (Ca(ClO)2) нунтаг болон шахмалд ойролцоогоор 70 %-ийн идэвхт хлор агуулагдана. Энэ нунтаг юм уу шахмалаас 1.4 г/л ба 7 г/л өтгөрүүлэгтэй уусмал бэлтгэнэ гэдэг нь зарчмын хувьд 1.0 г/л ба 5 г/л идэвхт хлортой байна гэсэн үг. Гипохлорт бэлдмэлийг үжлийн эсрэг хэрэглэхийг хориглодог харин бохирдсон металл бус обьект, материалыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ. Онцгой тохиолдолд ундны усыг халдваргүйжүүлэхэд ашиглаж болох ч идэвхт хлорын эцсийн өтгөрүүлэг нь 1–2 мг/л байна.

2.7.9 Хлорт бэлдмэлүүд хасах хэмд идэвхт чанараа алддаггүй. Хлорт бэлдмэлийн үйлчлэх идэвх чийглэг орчинд илүү сайн байна.

2.7.10 Хий хэлбэрийн хлор нь маш хортой. Тиймээс гипохлорит натрийг зөвхөн сайн агааржуулагчтай байранд хадгалах ба хэрэглэнэ. Мөн гипохлорит натрийг хүчилтэй холивол хий хэлбэрийн хлор маш амархан үүсдэг тул үүнээс сэргийлэх ёстой.

2.7.11 Хлорын олон дагалдах бүтээгдэхүүн нь хүн ба гадаад орчинд хор хөнөөлтэй учир хлор агуулсан халдваргүйжүүлэх бэлдмэл ялангуяа гипохлорит натрийн эмх замбараагүй хэрэглээнээс аль болох зайлсхийнэ.

2.8 Дихлороизоцианурат натри (NaDCC) нь 60%-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм.

2.8.1 Дихлороизоцианурат натрийн нунтгаас 1.7 г/л ба 8.5 г/л өтгөрүүлэгтэй уусмал бэлтгэнэ гэдэг нь зарчмын хувьд 1.0 г/л ба 5 г/л идэвхт хлортой гэсэн үг.

2.8.2 Шахмал юм уу нунтаг хэлбэрийн дихлороизоцианурат натрийг

Page 228: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

228

хадгалахад хялбар, аюулгүй байдаг. Хуурай дихлороизоцианурат натрийг эмгэгт материал юм уу биологийн аюултай бусад шингэн дээр хийгээд 10 минутаас багагүй хугацаанд байлгана. Дараа нь тухайн хэсгийг цэвэрлэнэ.

2.9 Хлорамин нь ойролцоогоор 25%-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм. 2.9.1 Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим ялгаруулна. Ийм учраас

гипохлоритын өтгөн өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх органик бодист идэвхээ алддаггүй учраас "бохир", "цэвэр" аль ч нөхцөлд 20 г/л өтгөрүүлгийг зөвлөнө.

2.9.2 Хлорамины уусмал нь үндсэндээ үнэргүй. Гэхдээ хлорамины уусмалаар халдваргүйжүүлсэн эд зүйлсээс хлорамин–Т (тозилхлорамид натри) нунтагийн дүүргэгч бодисуудын үлдэгдлийг арилгахын тулд сайтар зайлж угаана.

2.10 Формальдегид (HCHO) нь -200С–ээс дээш хэмд бүх бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг хий юм. Гэхдээ прионд үйлчилдэггүй.

2.10.1 Формальдегид нь харьцангуй удаан үйлчилдэг ба агаарын харьцангуй чийг 70 % орчим байхыг шаардана.

2.10.2 Формальдегидыг мөхлөг юм уу шахмал хэлбэртэй хатуу полимер–параформальдегид эсвэл формалин–усанд ойролцоогоор 370 г/л (37%) хэмжээтэй уусгаад тогтворжуулах зорилгоор метанол (100 мл/л) нэмж уусмал байдлаар худалдаанд гаргана. Энэ хоёр хэлбэрийг хий үүстэл халааж мал, амьтны байр, өрөө, тасалгаа, аюулгүй ажиллагааны бокс зэрэг битүү орон зайг халдваргүйжүүлэхэд ашиглана.

2.10.3 Формальдегидыг (формалины 5%-ийн уусмал) шингэн хэлбэрээр хэрэглэж болно.

2.10.4 Формальдегид нь хүнд хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Маш хурц үнэртэй, цочроох үйлчлэл бүхий аюултай хий бөгөөд түүний уур нь нүд, салст бүрхэвчийг цочроодог учир татах шүүгээ юм уу агааржуулалт сайтай байранд хадгалах ба хөлдөөж болохгүй. Формальдегидтай ажиллахад химийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана.

2.11 Глутаральдегид (OHC(CH2)3CHO) нь формальдегидтэй төстэй бөгөөд нянгийн ургал хэлбэр, үрэнцэр, мөөгөнцөр, мөн липид агуулсан, агуулаагүй вирусэд үйлчилнэ.

2.11.1 Зэврэлт үүсгэхгүй ба формальдегидаас түргэн үйлчилнэ. Гэхдээ үрэнцэрийг үхүүлэхэд нилээд хэдэн цаг зарцуулна.

2.11.2 Глутаральдегид ихэвчлэн ойролцоогоор 2 г/л өтгөрүүлэгтэй уусмал байдлаар байх ба зарим тохиолдолд бэлдмэл дээр хэрэглэхийн өмнө бикарбонатын нэгдэл нэмэх замаар (шүлтлэг болгох) "идэвхжүүлдэг" арга бий.

2.11.3 Зарим бэлдмэлүүд дүрдэг шалгууртай байдаг ч ашиглаж байгаа уусмал дахь глутаральдегидын идэвхт хэмжээг ойролцоогоор тодорхойлно. Хэрэв глутаральдегидын уусмал булингартсан байвал устгана.

2.11.4 Глутаральдегид нь хортой, арьс, салст бүрхэвчийг цочроодог тул биед хүргэхээс зайлсхийнэ. Түүнийг татах шүүгээ юм уу агааржуулалт сайтай байранд хадгалж ашиглаж хэрэглэнэ.

2.11.5 Мананцаржуулах юм уу гадаад орчин дахь гадаргыг халдваргүй болгоход хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Глутаральдегидтай ажиллахад химийн

Page 229: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

229

аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана.2.12 Фенолын нэгдэл нь хамгийн эртний халдваргүйжүүлэх бодист

хамаарагдах бэлдмэлийн өргөн хүрээтэй бүлэг юм. Гэхдээ сүүлийн үед тэдгээрийн хэрэглээг хязгаарлах болсон.

2.12.1 Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, липид агуулсан вируст үйлчилдэг ба зөв бэлтгэж хэрэглэбэл микобактерийн эсрэг үйлчилнэ. Фенолын нэгдэл нь үрэнцэрт үйлчлэхгүй ба липид агуулаагүй вируст харилцан адилгүй үйлчилнэ.

2.12.2 Фенолт олон бэлдмэлийг гадаад орчин дахь гадаргыг халдваргүй болгоход хэрэглэх бөгөөд тэдгээрийн заримыг (триклосан, хлороксиленол) үжлийн эсрэг өргөн хэрэглэдэг. Триклосан нь гар угаах зориулалт бүхий бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгдэнэ. Энэ нь нянгийн ургал хэлбэрт үйлчилдэг, арьс, салст бүрхэвчид хор хөнөөлгүй.

2.12.4 Фенолын зарим нэгдлүүд хатуулаг ихтэй усанд идэвхээ алддаг учир нэрмэл юм уу ионгүйжүүлсэн усанд найруулна.

2.12.5 Фенолын нэгдлийг хүнсний бүтээгдэхүүн байх орчныг халдваргүйжүүлэх болон бага насны хүүхэд байгаа газарт хэрэглэхийг хориглоно. Эдгээр нь резин эдлэлд шингэж мөн арьсанд нэвтэрнэ. Фенолын нэгдэлтэй ажиллахад химийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана.

2.13 Дөрөвдөгч аммонийн нэгдлүүдийг ихэвчлэн бусад халдваргүйжүүлэх бодис, спирттэй хольж ашиглана.

2.13.1 Тэдгээр нь зарим нянгийн ургал хэлбэр, липид агуулсан вирусэд идэвхтэй үйлчилнэ. Заримыг нь (жишээлбэл: бензалконы хлорид) үжлийн эсрэг бэлдмэлээр хэрэглэнэ.

2.13.2 Дөрөвдөгч аммонийн нэгдлүүдийн халдваргүйжүүлэх идэвхит чанар нь органик бодис, хатуулагтай ус, анионы угаалгын бодис зэрэгт ихээхэн буурна. Ийм учраас дөрөвдөгч аммонийн нэгдэл ашиглаж халдваргүйжүүлэлт хийх нөхцөлд урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэх бэлдмэлийн сонголтыг оновчтой хийнэ.

2.13.3 Дөрөвдөгч аммонийн уусмалд хөнөөлт нянгууд үржих боломжтой. Эдгээр нэгдлийн задралаас шалтгаалан гадаад орчинд хуримтлагдаж болно.

2.14 Спирт этанол (этилийн спирт C2H5OH) ба 2–пропанол (изопропилийн спирт (CH3)2CHOH) нь адилхан халдваргүйжүүлэх чанартай. Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, липид агуулсан вирусэд үйлчилдэг боловч үрэнцэрт үйлчилдэггүй. Эдний үйлчлэл нь липид агуулаагүй вирусэд харилцан адилгүй байна.

2.14.1 Эдгээрийг усанд 70%-ийн (v/v) өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын давуу тал нь халдваргүйжүүлсэн эд зүйлд үлддэггүй онцлогтой.

2.14.2 Бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь ердийн спиртээс үр дүн сайтай бөгөөд жишээлбэл 100 г/л формальдегид агуулсан 70%-ийн спирт, 2 г/л идэвхт хлор агуулсан спирт байна. Спиртийн 70%-ийн усан уусмалыг биологийн аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс заслын жижиг багаж халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.

2.14.3 Этанол нь арьс хуурайшуулдаг учир зөөлрүүлэгч бэлдмэлтэй хольж хэрэглэнэ. Спирт агуулсан бэлдмэлээр зохих журмын дагуу угаах боломжгүй юм уу

Page 230: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

230

тохиромжгүй тохиолдолд бага зэрэг бохирдсон гарыг арчихыг зөвшөөрнө. Гэхдээ этанол нь үрэнцрийн эсрэг үйлчилдэггүй, липид агуулаагүй бүх вирусийг үхүүлдэггүй гэдгийг санах ёстой.

2.14.4 Спирт нь ууршимтгай, шатамхай тул ил галын ойролцоо хэрэглэж болохгүй. Спиртийн ажлын уусмалыг ууршихаас хамгаалсан зориулалтын саванд хадгална. Спирт нь резиныг хатууруулж зарим төрлийн цавууг уусгана.

2.14.5 Автоклавдахаас сэргийлж спирт агуулсан бэлдмэл хадгалдаг савнууд дээр хаягийг тодорхой бичнэ.

2.15 Йод ба йодофорын үйлчлэл нь хлорын үйлчлэлтэй төстэй боловч органик бодисод харьцангуй сул үйлчилнэ. Йод нь эд ба гадна гадаргад толбо үүсгэдэг учир халдваргүйжүүлэлтэнд ашиглахад тохиромжгүй байдаг.

2.15.1 Йодофор ба йодын ханд нь үжлийн эсрэг сайн бэлдмэл юм. Поливидон йод нь мэс ажилбарын найдвартай, аюулгүй, цэвэрлэгээний болон мэс заслын өмнөх арьсны үжлийн эсрэг бэлдмэл юм.

2.15.2 Йодоор бэлтгэсэн үжлийн эсрэг бэлдмэлийг лабораторийн болон эмнэлгийн багаж, хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Мөн хөнгөн цагаан ба зэс эдлэлд хэрэглэдэггүй. Йод хортой.

2.15.3 Йодын органик бэлдмэлүүдийг нян үржихээс сэргийлж 4–100С хэмд хадгална.

2.16 Устөрөгчийн хэт исэл (H2O2)ба хэт хүчил нь хлортой адил хүчтэй исэлдүүлэгч, үйлчлэлийн өргөн хүрээтэй халдваргүйжүүлэх бодис юм. Эдгээр нь хүн ба гадаад орчинд хлорийг бодвол аюулгүй.

2.16.1 Устөрөгчийн хэт исэл нь хэрэглэхэд бэлэн 3 хувийн уусмал байдлаар эсвэл ариутгасан нэрмэл усанд 5–10 дахин шингэлэх зориулалт бүхий 30%-ийн усан уусмал хэлбэрээр байдаг. Халдваргүйжүүлэлтийн зорилгоор хэрэглэж байгаа устөрөгчийн хэт ислийн 3–6%-ийн уусмал хэлбэрээр бэлтгэгдэх ба энэ нь хязгаарлагдмал үйлчлэлтэй байна

2.16.2 Устөрөгчийн хэт ислийн агууламжийг тогтворжуулах зориулалттай бодис нэмсэн бэлдмэлүүд нь түүний халдваргүйжүүлэх үйлчлэлийг нэмэгдүүлж, зэврүүлэх чанарыг багасгана.

2.16.3 Устөрөгчийн хэт ислийг лабораторийн ажлын ширээний тавцан ба биологийн аюулгүй ажиллагааны кабинетыг халдваргүй болгоход ашиглахын дээр лабораторийн болон эмнэлгийн дулааны үйлчлэлд мэдрэг багаж, хэрэгслийг халдваргүйжүүлэхэд өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг хэрэглэнэ.

2.16.4 Устөрөгчийн хэт исэл юм уу цууны хэт хүчлийн (СН3СООН) уурыг лабораторийн болон эмнэлгийн дулааны үйлчлэлд мэдрэг багаж, хэрэгслийг халдваргүй болгоход ашиглана.

2.16.5 Устөрөгчийн хэт исэл ба хэт хүчлүүд нь хөнгөн цагаан, зэс, гууль, цайр зэрэг металлыг зэврүүлэхээс гадна бөс даавуу, үс, арьс, салст бүрхэвчийг өнгөгүй болгоно.

2.16.6 Эдгээрээр халдваргүйжүүлсэн зүйлсийг нүд, салст бүрхэвчид хүрэхгүйгээр усаар сайтар зайлна. Эдгээрийг байнга дулааны эх үүсвэрээс зайдуу, харанхуй орчинд хадгална.

2.17 Шүлт нь усанд сайн уусдаг учир гидроксийн ионы өтгөн өтгөрүүлэг үүсгэнэ.

Page 231: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

231

Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтэнд идэмхий натри, идэмхий кали, сод, поташ зэрэг шүлтийн бодисыг ашиглана. Өтгөн уусмал нь бичил биетний ургал хэлбэрт үйлчилнэ.

2.17.1 Шүлтийн үйлчлэл нь халдваргүйжүүлэх обьектын онцлог, орчноос шалтгаалах бөгөөд хүчиллэг орчинд амархан саармагжих, уурагтай нэгдэж хувирах, өөх тостой урвалд орж саванжих зэрэг өөрчлөлтөнд орно.

2.17.2 Шүлтийн өтгөн уусмал нь үс, ноос, өд, эвэршсэн хучуур эдийг уусгадаг бол сул уусмал нь арьсны өнгөн үеийг зөөлрүүлнэ.

2.17.3 Шүлт нь түлэх үйлчилгээтэй учир нүцгэн гараар барихыг хориглох ба хамгаалах хэрэгсэл бээлий, хормогч, нүдний шил хэрэглэнэ.

2.18 Кали пероксимоносульфат нь хүчтэй исэлдүүлэгч юм. 2.18.1 Кали пероксимоносульфат халдваргүйжүүлэх бодис нь усанд сайн

уусдаг, нян, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетэнд үйлчилдэг бөгөөд калийн бусад бэлдмэлүүд болон хлорамин Т–ээс хор багатай, олон аргаар хэрэглэх бололцоотой.

2.18.2 Ямар ч төрлийн мал, амьтны байрыг халдваргүйжүүлэхэд идэвхт чанараа алдахдаа удаан, тогтвортой, найруулах явцад хүн болон гадаад орчинд хоргүй.

2.18.3 Тун нь усны хатуулгаас хамаарна.

3. Халдваргүйжүүлэлтийн ангилал

3.1 Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийг урьдчилан сэргийлэх, зориудын гэж ангилна. Зориудын халдваргүйжүүлэлтийг явцын, эцсийн гэж хувааж үзнэ.

3.2 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт нь үүсэж бий болох аюулаас сэргийлэх зорилготойн зэрэгцээ гадаад орчинд эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдахаас сэргийлнэ.

3.3 Зориудын халдваргүйжүүлэлт нь халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн тохиолдолд халдвар, түүний тархалтаас сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ.

3.4 Халдваргүйжүүлэлт нь тухайн эмгэг төрүүлэгч бичил биетний тэсвэрт чанар, биологийн онцлог, халдваргүйжүүлэх объектийн бүтэц, хийц, эдэлгээ зэргээс шалтгаалж өөр өөр аргаар, хэд хэдэн үе шаттайгаар явагдана.

3.5 Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийг зөвхөн малын эмч зохион байгуулж хяналт тавьж гүйцэтгэнэ.

4. Урьдчилсан цэвэрлэгээ

4.1 Урьдчилсан цэвэрлэгээ гэж халдваргүйжүүлэх обьектын шороо, шавар, бууц шавхай, баас, хир тоос, органик бодис, толбо арилгахыг хэлнэ.

4.1.1 Цэвэрлэгээг хүрзээр хусах, малтуураар малтах, шүүрээр шүүрдэх, сойз, тоос сорогч, хуурай алчуур, саван эсвэл угаалгын бодистой усаар норгосон нойтон алчуураар арчих юм уу шүршигч төхөөрөмжөөр шүршиж гүйцэтгэнэ.

4.1.2 Тоос, шороо, шавар, органик бодис нь бичил биетэнд хамгаалалт болж халдваргүйжүүлэх бодисын үхүүлэх үйлчлэлд саад болно.

4.1.3 Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйжүүлэлтийг зохих ёсоор

Page 232: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

232

гүйцэтгэхэд ихээхэн ач холбогдолтой. Олонх халдваргүйжүүлэх бэлдмэл нь зөвхөн урьдчилсан цэвэрлэгээ хийсэн нөхцөлд идэвхтэй үйлчилнэ.

4.1.4 Урьдчилсан цэвэрлэгээг халдвар үүсгэгчийг тараах, халдвар авахаас сэргийлж болгоомжтой хийнэ.

4.1.5 Халдваргүйжүүлэх обьект, материалуудыг хэрэглэх халдваргүйжүүлэх бодистой химийн хувьд нийцтэй эсэхийг анхаарна.

4.1.6 Ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлийг урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэж болно.

4.1.7 Урьдчилсан цэвэрлэгээгээр гарсан хог, хаягдал, өтөг, бууц, шавхай, тэжээлийн үлдэгдэл зэрэг зүйлсийг халдвартай гэж үзэж устгалын нүхэнд булах юм уу шатааж устгана.

5. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт

5.1 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн зорилго нь мал амьтны байр, хашаа болон бусад обьектэд эмгэг төрүүлэгч төдийгүй нөхцөлт эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдах, халдвар хашаа, байр, тээврийн хэрэгсэл, ажиллагсад, малчдын хувцас болон бусад зүйлсээр дамжих, мал, амьтнаас шууд бус замаар халдвар тархах зэргээс хамгаалахад чиглэгдэнэ.

5.2 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тухайн өвчний гаралттай уялдуулан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн түвшинд урьдчилан төлөвлөсөн байна.

5.3 Үйлдвэржсэн аж ахуйнуудад барилга, байгууламжийн хийц, материал, тоног төхөөрөмжийн онцлогийг анхаарна. Шинэ байгууламжийг ашиглалтанд өгөхийн өмнө мал, амьтны байр, тэжээлийн агуулах, тэжээл бэлтгэх хэсгийг халдваргүйжүүлэх шаардлага байдаг.

5.4 Мал, амьтны байр, хашаа, саравч, бууц, тоног хэрэгслийг жилд хоёроос доошгүй удаа халдваргүйжүүлнэ.

5.4.1 Хавар мал, амьтан зусланд гарсны дараа, намар өвөлжөөнд буухаас өмнө халдваргүйжүүлнэ.

5.4.2 Урьдчилсан цэвэрлэгээг сайтар хийгээд халдваргүйжүүлэх бөгөөд битүү байранд мананцаржуулах, утах аргыг хэрэглэж болно. Мөн тухайн байр, хашаанд байгаа усны болон тэжээлийн онгоц, бусад тоног хэрэгслийг хамруулна.

5.4.3 Мал, амьтны байр, шувууны инкубатор зэргийг утах зорилгоор формалины уур үүсгэхийн тулд 1 м3–д 45 мл формалин дээр 30 г пермангат кали, 20 мл ус нэмэхээр тооцох ба байрны агаарын хэм 35–370С, чийгшил 60–80 хувь байна.

5.4.4 Байран маллагаатай мал, амьтан, шувуу байдаг байрыг мал, амьтан, шувууг нь гаргаж сулласны дараа юм уу тухайн байр бүрэн суларч шинэ сүрэг авахаас өмнө заавал халдваргүйжүүлэх ба 2–оос доошгүй хоног мал, амьтан, шувуу оруулахгүй.

5.4.5 Формалинаар утсаны дараа заавал саармагжуулах арга хэмжээ авна. 5.4.6 Малын үзэсгэлэн худалдаа явуулах болон, мал амьтан сургах газар,

мал бэлтгэлийн хашааг тогтмол халдваргүйжүүлнэ.

Page 233: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

233

5.4.7 МАА–н түүхий эдийн агуулах, махны зоорь болон боловсруулах газрыг жилд 2–оос доошгүй удаа хоосон юм уу ачаалал бага үед нь халдваргүйжүүлнэ.

6. Зориудын халдваргүйжүүлэлт

6.1 Явцын халдваргүйжүүлэлт гэж халдварт өвчин гарсан юм уу халдварт өвчнөөр тайван бус болон сэргийлэх оновчтой арга боловсруулагдаагүй нөхцөлд өвчинтэй тэмцэх зааврын дагуу үүсгэгчийн биологийн онцлог, тэсвэрт чанар, голомт үүсгэх байдлыг харгалзан өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний хугацаанд өвчтэй болон сэжигтэй мал байсан, өвчтэй, сэжигтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашаа, тоног хэрэгслийг халдваргүйжүүлэхийг хэлнэ.

6.1.2 Явцын халдваргүйжүүлэлтийг оновчтой зөв хэрэгжүүлж чадвал халдварыг богино хугацаанд шуурхай таслан зогсоож чадна.

6.1.3 Өвчтэй, сэжигтэй мал, амьтан байгаа байр, хашааны үүдэнд халдваргүйжүүлэх уусмал бүхий дэвсгэр юм уу хөл онгоц байрлуулсан байна. Хүйтний улиралд халдваргүйжүүлэх уусмал дээр хоолны давс 10%–иар тооцож нэмнэ.

6.1.4 Өвчтэй мал ялгаж тусгаарласан байр, хашааг өдөр бүр халдваргүйжүүлнэ.

6.1.5 Халдваргүйжүүлэлтийг өвчтэй болон үхсэн мал, амьтан байсан хэсгээс эхлэнэ.

6.2 Эцсийн халдваргүйжүүлэлтийг гарсан өвчнийг бүрэн устгасан юм уу эрүүлжүүлсний дараа хорио цээр, хязгаарлалтыг татан буулгахын өмнө халдварын голомт дахь эмгэг төрүүлэгч бичил биетнийг бүрэн устгах зорилгоор явуулна.

6.2.1 Мал, амьтны байр, хашааг урьдчилан цэвэрлэхдээ халдваргүйжүүлэх уусмал хэрэглэх ба тухайн өвчний үүсгэгчид тохирох халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлийг сонгож хэрэглэнэ.

6.2.2 Эцсийн халдваргүйжүүлэлт хийхдээ зөвхөн малын байр хашаа, тоног хэрэгсэл төдийгүй орчин тойрны газар, хөрс, хэвтэр, бууцыг хамруулна.

7. Халдваргүйжүүлэлт хийх арга

7.1 Халдваргүйжүүлэлтэнд бодис, бэлдмэлийг уусмал болон нунтаг хуурай хэлбэрээр ашиглана.

7.1.1 Халдваргүйжүүлэх уусмалыг төрөл бүрийн шүршигч, цацагч машин, техник, багаж ашиглан шүршиж халдваргүйжүүлэх обьектын гадаргыг норгох аргаар хийнэ.

7.1.1.2 Бүрэн норгож шүршихийн тулд дүнз, гуалин, банз, чулуун болон тоосгон эдлэлийн гадаргын нэг м2 талбайд 1 л, хөрзөн, бууц, шавар, шороон хөрсний нэг м2 талбайд 2 л уусмал ноогдохоор тооцно. Харин тосон будгаар будагдсан материалын нэг м2 талбайд нэг литр орчим уусмал зарцуулна.

7.1.2 Халдваргүйжүүлэх уусмалыг тусгай төхөөрөмж юм уу генераторын тусламжтайгаар 0.1–0.5 мм голчтой маш нарийн ширхэгтэйгээр цацруулж шүршихийг мананцаржуулах арга гэнэ.

Page 234: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

234

7.1.2.1 Дусал жижиг тусам материалд жигд нэвтрэх бөгөөд мал, амьтны битүү байр, тахианы өндөг дарагч зэргийг халдваргүйжүүлэхэд ашиглана.

7.1.2.2 Мананцаржуулсан уусмал халдваргүйжүүлж байгаа обьектэд жигд тархдаг бөгөөд байрыг сайтар битүүмжилсэн байна.

7.1.2.3 Мананцаржуулах аргаар халдваргүйжүүлэхэд байр, савны доторхи дулаан 15°С-аас багагүй, харьцангүй чийгшилт 60-65% байна.

7.1.2.4 Халдваргүйжүүлэх хугацаа хэрэглэж буй бодисын өтгөрүүлэг, эмгэг төрүүлэгч бичил биетнүүдэд үйлчлэх идэвх, бичил биетний биологийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байна.

7.1.2.5 Халдваргүйжүүлэх хугацаа дуусмагц байрны үүд хаалга, салхивчийг нээж салхилуулах ба тэжээлийн онгоц, усан сан, бусад тоног хэрэглэлийг угааж цэвэрлэнэ.

7.1.3 Мал, амьтны битүү байр, тоног хэрэгсэл, лаборатори болон мал, амьтны арьс, шир, үс, ноос, машин тэрэг, хувцас хунар зэргийг халдваргүйжүүлэх зорилгоор тусгайлан бэлтгэсэн битүү байранд хийж химийн бодисыг халааж ууршуулах замаар утах аргыг хэрэглэнэ.

7.1.3.1 Утахын өмнө мал амьтны байр, өрөө, тасалгааны бүх цонх, хаалгыг нягт хааж битүүлэх бөгөөд хаалганд "Халдваргүйжүүлэлт хийж байна" гэсэн анхааруулга бичиг байрлуулна. Утах аргад формалин, устөрөгчийн хэт исэл зэргийг хэрэглэнэ.

7.1.3.1.1 Халдваргүйжүүлэх байрны эзэлхүүнийг куб метрээр тооцож нэг м3 - д 15 мл формалин, 15 г хлорын шохой юм уу 45 мл формалин, 30 г пермангат кали, 20 мл ус ноогдохоор тооцож бэлтгэнэ. Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө формалин, хлорын шохойн идэвхийг урьдчилан шалгасан байх ба эхлээд хлорын шохойг саванд хийж формалин нэмэхэд урвалд орж мананцар үүснэ. Мөн формальдегидын шахмал бэлдмэлийг шатааж хэрэглэж болно.

7.1.3.1.2 Гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үед голомтоос эрүүл бүсэд авто тээврийн хэрэгслийг гаргахдаа халдваргүйжүүлэх бөгөөд утах байр нь тайван ба тайван бус бүсийн зааг дээр тайван бус талд байрлана. Автотээврийн хэрэгсэл утах байрыг эсгий, нийлэг эд, брезент зэрэг хий, уур нэвтрэхгүй материалаар барина. Чиргүүлтэй машин багтах хэмжээтэй байна. Уур үүсгэх 1–2 төхөөрөмж суурилуулна.

7.1.3.1.3 Хүний хувцас, гутал халдваргүйжүүлэхэд зориулсан тусгай тавиур, өлгүүр бүхий тасалгаа байна. Авто тээврийн хэрэгслийн дугуйг халдваргүйжүүлэх зорилго бүхий дэвсгэртэй зам байна.

7.1.3.1.4 Утах байранд орох авто тээврийн хэрэгслийг тусгай талбайд зогсоож шавар, шавхайг урьдчилан цэвэрлэнэ. Гарсан шавар шавхай, хаягдлыг тусгайлан бэлтгэсэн нүхэнд хийж уусмалаар халдваргүй болгоно.

7.1.3.1.5 Утах байранд автотээврийн хэрэгслийн кабины хаалгыг онгойлгож капотыг сөхөж байрлуулна. Формалины уур гарахаас эхлэн 20 минутаас доошгүй хугацаанд халдваргүйжүүлнэ. Жолооч машинаа гаргахдаа хорт утааны хамгаалалтын баг өмсөнө.

7.1.3.1.6 Утах байрнаас гаргасны дараа авто тээврийн

Page 235: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

235

хэрэгслийн бүх хаалга, салхивчийг нээнэ. 7.1.3.1.7 Зорчигчдын хувцсыг утсны дараа 30 минут

салхинд байлгаад өмсгөнө. 7.1.3.2 Формалин хортой учир халдваргүйжүүлэлт хийсний дараа

байрны хаалга, цонхыг нээж агааржуулах ба ажиллагсдыг шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангасан байна.

7.1.3.2.1 Ажиллагсдыг ээлжгүйгээр ажиллуулахыг хориглоно.

7.1.3.2.2 Формальдегидыг саармагжуулах зорилгоор аммиакын 25%-ийн усан уусмал, аммони карбонатыг ашиглана.

7.1.3.2.3 Саармагжуулж агааржуулсны дараа баг, хушуувчгүй ороход формальдегид үнэртэхгүй байвал хүн орж болно гэж үзнэ.

7.1.4 Халдваргүйжүүлэх бодисыг хуурайгаар газрын хөрс, бууц зэргийг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.

7.1.4.1 Хлорын шохой зэрэг нунтаг бэлдмэлүүдийг хөрс юм уу бууцтай хольсны дараа усаар чийглэж өгөх шаардлагатай.

7.1.5 Малын хэвтэр бууц, баасыг тусгайлан овоолж удаан хугацаагаар байлгаж өтөг бууцны дотор дулаан ялгаруулагч нянгуудын оролцоотойгоор өндөр хэмийн дулаан үүсгэн эмгэг төрүүлэгч бичил биетнүүд болон паразитуудыг устгаж халдваргүйжүүлэхийг биотермийн арга гэнэ.

7.1.5.1 Малын хашаа, байр, гэр, усны эх булгаас 100-200 м зайд 4 м өргөн, 25 см гүн, бууцны хэмжээнээс хамаарсан урттай тусгайлан бэлтгэсэн талбайд гүйцэтгэнэ.Талбайн голоор 50 см гүн, 50 см өргөн шуудуу ухна. Шуудуун дээр банз тавьж дээрээс нь эрүүл малын өтөг бууц жигд тарааж дэвсээд дараа нь халдваргүйжүүлэх өтөг бууцыг 3 м өндөр нуруу болгон майхан хэлбэртэй овоолж 15–20 см зузаан сүрэл юм уу цэвэр бууцаар хучаад 10 см зузаантай шороогоор дарж нэг сараас доошгүй хугацаанд байлгаж халдваргүйжүүлнэ.

7.1.5.2 Өвлийн улиралд хучлагыг зузаалж 30 – 40 см зузаан хийнэ. 7.1.5.3 Хуурай бууцыг нэг мi - д 10–15 л ус байхаар тооцож чийглэж

өгнө. Хүйтний улиралд халуун ус хэрэглэнэ. 7.1.5.4 Боом, дуут хавдар зэрэг үрэнцэр үүсгэдэг үүсгэгчээр

үүсгэгддэг өвчнүүдийн үед биотермийн арга хэрэглэхийг хориглоно. Эдгээр өвчний үед бууц, хэвтрийг шууд шатаах юм халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж 2 м гүн нүхэнд булж устгана.

8. Халдваргүйжүүлэх объектууд

8.1 Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийг дараах объектуудад хийнэ. 8.1.1 Эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг ферм, цогцолборууд; 8.1.2 Мал, амьтны хашаа, хороо, хэвтэр бууц, дэвсгэр, хөрзөн, төлийн

пүнз, гэр, өвс тэжээлийн хашаа саравч, агуулах, мал, амьтны нядалгааны өмнөх хашаа байр;

8.1.3 Мал амьтны тоног хэрэглэл, ус, тэжээлийн онгоц, морины уяа,шон, тугал, унаганы зэл, нохойн уяа, хонуур, идүүр, малын нэмнээ, элгэвч;

Page 236: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

236

8.1.4 Мал, амьтны түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хүлээн авах, хадгалах, борлуулах зориулалттай цех, тасаг, үйлдвэр, хүнсний зах, дэлгүүр, тэдгээрийн технологийн тоног төхөөрөмж, агуулах, хаягдлын нүх, бохирын цооног, тээвэрлэх, зөөвөрлөх хэрэгсэл, ажиллагсдын хувцас хэрэглэл;

8.1.5 Мал, амьтан болон МАА–н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий автотээврийн хэрэгсэл, вагон, нисэх онгоц, ердийн хөсөг;

8.1.6 Малын хүүр булшлах, шатаах газар; 8.1.7 Худгийн орчим газар болон өвчилсөн, үхсэн малын хүүр, сэг зэм

байсан бэлчээр; 8.1.8 Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэм; 8.1.9 Халдваргүйжүүлэлт хийж дууссны дараа халдваргүйжүүлэлт хийсэн

тухай акт үйлдэж хийсэн болон хийлгэсэн хүмүүс гарын үсэг зурж батлагаажуулна.

9. Халдваргүйжүүлэлтийн үеийн хөдөлмөр хамгаалал

9.1 Халдваргүйжүүлэлт хийхэд тусгай, зориулалтын хувцас, өмсгөл, баг, хушуувч, амны хаалт (хэрэглэж байгаа халдваргүйжүүлэх бодисоос хамаарна) хэрэглэнэ.

9.2 Халдваргүйжүүлэлт хийж буй хүнд малын эмч аюулгүй ажиллагааны болон химийн бодистой ажиллах дүрмийг сайтар таниулж чанд баримталж ажиллуулна. Зааварчлагаа аваагүй хүнийг ажиллуулахыг хориглоно.

9.3 Хлорт нэгдлүүд, формальдегидтай хорт утааны багтай, идэмхий натри, хүхэр карболын холимог зэрэг бодисуудтай нүдний хамгаалах шилтэй ажиллана.

9.4 Халдваргүйжүүлэлт хийсний дараа резинэн бээлий, гутал болон хөвөн даавуу, резинэн эдлэлийг формальдегидын 4%-ийн уусмалд хийж 4 цаг байлгана. Боломжтой бол нэг удаагийн хамгаалах хэрэгсэл ашиглаад ажлын дараа шууд устгана.

9.5 Арьсан эдлэлийг халдваргүйжүүлэх уусмалаар арчаад хатаасны дараа вазелин түрхэнэ.

9.6 Хөвөн даавуу, брезент, эсгий болон арьсан эдлэлийг формалины уураар утна. Хорт хавдар үүсгэх нөлөөтэй учир формальдегидтай ажиллахдаа биеийн арьсанд хүргэхгүй байх, уураар нь амьсгалахгүй байх арга хэмжээ авна.

9.7 Химийн халдваргүйжүүлэлтэнд ажиллах хүмүүсийг урьдчилан эмнэлгийн үзлэгт оруулж элдэв архаг хууч өвчин, харшилгүй байна.

9.10 Ажиллах явцад хордлогын шинж илэрвэл салхинд гарч цэвэр агаараар амьсгалж амаа цэвэр усаар зайлна. Нүдэнд орсон, арьс, салст бүрхэвчид хүрсэн тохиолдолд цэвэр усаар сайтар угаана.

9.11 Хордлогын шинж илэрсэн тохиолдолд шууд хүн эмнэлгийн байгууллага, эмчид шуурхай хандаж арга хэмжээ авахуулна.

10. Халдваргүйжүүлэлтийн чанарыг шалгах

10.1 Халдваргүйжүүлэлтийн чанарыг урьдчилсан цэвэрлэгээ болон халдваргүйжүүлэлт хийсний дараа байр, байгууламж, тоног төхөөрөмжид үзлэг хийж үнэлгээ өгнө.

Page 237: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

237

10.2 Халдваргүйжүүлсэн гадаргуугаас арчдасны дээж авч нян судлалын шинжилгээгээр гэдэсний савханцар, стафилококк өсгөвөржиж байгаа эсэхээр шалгаж халдваргүйжүүлэлтийн чанарыг тодорхойлно.

10.3 Хүнсний бүтээгдэхүүн хадгалах, борлуулах, боловсруулах газарт халдваргүйжүүлэлт хийсний дараа халдваргүйжүүлэх бодис, уусмалын үлдэгдлийг энгийн болон лабораторийн шинжилгээний аргаар тодорхойлох бөгөөд бодисын үлдэгдэл байгаа тохиолдолд угаалгыг дахин хийлгэнэ.

10.4 Халдваргүйжүүлэх бодисын үйлчлэгч бодисын хэмжээ болон хэрэглэсэн уусмалын агууламжийг батлагаажуулсан баримттай танилцахын дээр шаардлагатай гэж үзвэл лабораториор тодорхойлуулна.

11. Мал, амьтны байрыг халдваргүйжүүлэх

11.1 Үйлдвэрлэлийн явцын онцлогтой холбоотойгоор урьдчилсан цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг байнга зохион байгуулж хийнэ. Халдваргүйжүүлэлтийг утах, мананцаржуулах, шүрших аргаар гүйцэтгэнэ.

11.2 Аж ахуй руу нэвтрэх хэсэгт байнгын халдваргүйжүүлэх цэг ажиллана.11.3 Малын байрны ус, тэжээлийн онгоц, хэвтэр, шал, таславч, тоног хэрэгсэл,

баас, шээсний суваг зэргийг онцгой анхаарч урьдчилан сайтар цэвэрлэнэ.11.4 Урьдчилсан цэвэрлэгээ хийж ус нь урсаж гадарга нь хатсны дараа 20–30

минут болоод халдваргүйжүүлнэ.11.5 Халдваргүйжүүлэлтийг шал, хэвтэр, баас, шээсний суваг, таславч, хананы

доод хэсгээс эхлэж дээшлэх ба дуусгахдаа дахин шал, мал, амьтны бие хүрдэг хэсгүүдийг халдваргүйжүүлнэ.

11.6 Халдваргүйжүүлэлт хийсний дараа байрыг 2–3 цаг хаалттай байлгах ба халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх зааварт заасан хугацааг баримтлана.

11.7 Халдваргүйжүүлэлт дууссаны дараа малын байрны хаалга салхивчийг нээж агааржуулах ба шаардлагатай бол саармагжуулах арга хэмжээ авна.

11.8 Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө мал, амьтныг байрнаас гаргаж сулласан байна.

11.9 Халдваргүйжүүлэлтэнд байрны орц, хонгил, гудмыг мөн хамруулна.11.10 Шувууны аж ахуйн байрыг сар бүр цэвэрлэж суларсан үед халдваргүйжүүлнэ.11.11 Ямар нэгэн халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн үед явцын

халдваргүйжүүлэлт хийнэ.11.12 Хорио цээр, хязгаарлалтын дэглэм татан буулгах үед эцсийн

халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэнэ. Байр модон шал, хэвтэртэй бол хуулж аваад доорхи хөрсийг сайтар халдваргүйжүүлэхийн дээр шаардлага хангахгүй болсон шал, хэвтрийг шатаана.

12. Нисэх онгоц халдваргүйжүүлэх

12.1 Халдварт өвчнөөр тайван бус нутаг, аж ахуйгаас мал, амьтан, малын гаралтай түүхий эд тээвэрлэж ирсний дараа халдваргүйжүүлэлт хийнэ.

12.2 Онгоцыг утах аргаар халдваргүйжүүлнэ.

Page 238: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

238

12.3 Халдваргүйжүүлэх нисэх онгоцыг тусгай талбайд бусдаас 100 м зайтай байрлуулж онгоцны техникч, малын эмчийн удирдлага дор хийнэ.

12.4 Нисэх онгоцны доторх дулаан 150С байх ба энэ хэмд хүрэхгүй бол онгоцыг халаана.

12.5 Халдваргүйжүүлж дууссны дараа 24-48 цаг халуун агаар үлээлгэнэ. Формальдегидын үнэрийг бүрэн арилгахын тулд 400С халуун агаараар нэг цаг үлээлгэнэ.

13. Вагон, чингэлэг халдваргүйжүүлэх

13.1 Халдваргүйжүүлэлт хийх вагон, чингэлгийг 3 ангилна. 13.1.1 Халдварт өвчнөөр тайван нутаг, бүсээс мал, амьтан, малын гаралтай

түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн вагон, чингэлэгт урьдчилсан цэвэрлэгээ хийгээд угаалгын бодис бүхий 60–700С халуун усаар гадна, дотно хана, тааз, шал зэргийг угаана.

13.1.2 Үрэнцэр үүсгэдэггүй нянгаар үүсгэгддэг өвчнөөр тайван бус нутаг, аж ахуйгаас мал, амьтан, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэсэн вагон, чингэлэгт урьдчилсан цэвэрлэгээ хийж 60–700С халуун усаар угаагаад 2%-ийн идэвхт хлор агуулсан хлорын уусмалаар гадна, дотно хана, тааз, шал зэргийг халдваргүйжүүлнэ. Вагон, чингэлгийн шавхай, хогийг биотермийн аргаар халдваргүйжүүлж болно.

13.1.3 Үрэнцэр үүсгэдэг нянгаар ( боом г.м ) үүсгэгддэг өвчнөөр тайван бус нутаг, аж ахуйгаас бэлтгэсэн мал, амьтан, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэсэн вагон, чингэлэгт урьдчилсан цэвэрлэгээ хийхийн өмнө халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж дараа нь цэвэрлэж угаах ба угааснаас хойш 3 цагийн зайтай халдваргүйжүүлэх уусмалаар 2 удаа гадна, дотно хана, тааз, шал зэргийг шүршиж халдваргүйжүүлнэ. Вагон, чингэлгийн шавхай, хогийг шатааж халдваргүйжүүлнэ.

13.2 Мал, амьтан, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ачиж тээвэрлэсэн вагон, чингэлэг халдваргүйжүүлэх байгууламжийг тусгай зам дээр байгуулна.

13.3 Мал, амьтан ачиж тээвэрлэхийн өмнө урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийнэ.

14. Бууц халдваргүйжүүлэх

14.1 Малын өтөг бууцыг энэ зааврын "Халдваргүйжүүлэлт хийх арга" хэсгийн 7.1.5–д бичсний дагуу биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.

14.2 Үйлдвэржсэн мал аж ахуйн томоохон байр нь мал, амьтны тэжээлийн үлдэгдэл, баас, шээс шавхайг халдваргүйжүүлэх тусгайлан тоноглогдсон байгууламжтай байх ба тухайн төхөөрөмжийг зааврын дагуу ажиллуулна.

14.3 Өтөг бууцыг шатааж устгах бол тусгай талбайд хамарлаж нуруулдаад галын аюулгүй ажиллагааны нөхцлийг хангасны үндсэн дээр гүйцэтгэнэ.

Page 239: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

239

15. Газрын хөрс халдваргүйжүүлэх

15.1 Газрын хөрсийг халдваргүйжүүлэхэд 5% ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 4%-ийн формальдегид, 10%-ийн идэмхий натрийн уусмалыг нэг м2 талбайд 10 л орохоор тооцож хэрэглэнэ.

15.2 Үрэнцэр үүсгэдэг үүсгэгчээр үүсгэгддэг өвчнөөр өвчилсөн юм уу үхсэн мал, амьтан байсан газрын хөрсийг дээрх уусмалуудаар шүршээд хөрсийг 20–25 см зузаантай хуулж аваад хуурай хлорт бэлдмэлтэй хольж 2 м гүн нүхэнд хийж булна. Зөөх боломжгүй бол хуулсан хөрсөө 3:1 харьцаагаар 25 % – иас дээш идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүдтэй хольж усаар чийглэж өгнө.

15.3 Үрэнцэр үүсгэдэггүй бичил биетнээр үүсгэгддэг өвчний үед газрын хөрсийг дээрх уусмалуудаар шүршинэ.

16. Арьс шир, ноос, эвэр туурайг халдваргүйжүүлэх

16.1 Боом, ям, хулгана яр, дуут хавдар, зогсоо, үхрийн мялзан, шүлхий зэрэг өвчний үед арьс, шир, үс ноос, эвэр туурайг авч ашиглахыг хориглох бөгөөд шууд устгана. Боом өвчний асколийн тундасжих урвалын шинжилгээгээр эерэг урвалтай гарсан арьс, ширийг устгана.

16.2 Үс, ноосыг халдваргүйжүүлэхдээ доорх аргыг хэрэглэх ба дараах үе шаттай хийгдэх бөгөөд шат бүр нь 40.50С-д 10 минут үргэлжилнэ.

1-р шат содын 0.25-0.3%-ийн уусмалаар угаах ; 2-р шат савангийн уусмалаар угаах ; 3-р шат формальдегидын 2%-ийн уусмалаар 2 дахин угаах ; 4-р шат усаар зайлах ;Халдваргүйжүүлсэн үс, ноосыг халуун агаараар хатаагаад боож баглана.16.3 Үс, ноосыг параформалины камерт утах аргаар халдваргүйжүүлж болно.

Ноосыг 5 см-ээс илүүгүй зузаантайгаар торон дээр зулж 1 цаг 30 минут утаж халдваргүйжүүлнэ.

16.4 Арьс, ширийг формальдегидын 5%-ийн уусмалд нэг, нэгээр хийж 10 цаг байлгаж халдваргүйжүүлнэ.

16.5 Яс, эвэр, туурайг халдваргүйжүүлэхэд 5%-иас дээш идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлийн уусмалыг хэрэглэх бөгөөд 1 кг-т 4 л уусмал орохоор тооцно.

16.5.1 Халдваргүйжүүлэх уусмал нь яснаас дээш 10 см дээр төвшинд байх ба уусмалын хэм 150С-ээс дээш байна.

16.6 Ноосыг усны уураар халдваргүйжүүлэхдээ халаах төхөөрөмж бүхий зориулалтын өрөөнд ноосыг шуудайд чихэлгүй хийж хооронд нь зайтай өрж нэг м3 талбайд 50 кг-аас ихгүйгээр байрлуулна. Өрөөний дотор хэм 111-1120С болоход халдваргүйжүүлэлт эхэлж 1.5 цаг үргэлжилнэ.

16.7 Ноосыг формальдегидын 2,5%-ийн уусмалаар шүршиж норгоод 10 цагийн турш халдваргүйжүүлнэ. 1 кг ноосонд 6 литр уусмал оногдохоор тооцно.

16.8 Арьсыг нойтноор нь 10%-ийн хоолны давс бүхий 18-200С уусмалд 12 цаг байлгаад хатаах юм уу 7,5%-ийн хөнгөн цагааны квасц, 92,5%-ийн хоолны давсны холимог бэлтгэж 1 кг арьсанд 350 г–аар тооцож нойтон арьсан дээрээ цацаж 100

Page 240: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

240

С –ээс доошгүй халуунд үелүүлэн хурааж 3 хоног байлгана.

17. Малын гаралтай түүхий эд бэлтгэх, хадгалах, боловсруулах үйлдвэрийн газрын байрыг халдваргүйжүүлэх

17.1 Малын гаралтай түүхий эд бэлтгэх, хадгалах, боловсруулах үйлдвэрийн газрын байранд урьдчилан сэргийлэх болон зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.

17.2 Ажиллагааны явцад халдвартай түүхий эд илрэх юм уу ажиллагсдаас өвчилсөн тохиолдолд зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.

17.3 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тодорхой хугацаанд төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэх бөгөөд жилд 2–оос доошгүй удаа үйлдвэрийн ачаалал бага юм уу засвар хийж байгаа, сул зогсолттой үед хийнэ.

17.4 Халдваргүйжүүлэлтийн бодис, аргыг тухайн үйлдвэрийн ажиллагааны онцлогоос хамааруулан сонгоно.

17.5 Халдваргүйжүүлэлтийн өмнө урьдчилсан цэвэрлэгээг сайтар хийж тоос шороо, түүхий эд, бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэсэн байна.

17.6 Үйлдвэрийн төмөр тоног хэрэгслийг зэврэхээс сэргийлж халдваргүйжүүлэх бодисын сонголтонд анхаарна.

17.7 Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр нь түүхий эд халдваргүйжүүлэх зориулалтын тусгай байгууламжтай байна.

17.8 Урьдчилсан цэвэрлэгээ болон халдваргүйжүүлэлтийг шал, хана, тоног төхөөрөмж , тааз, хаалга, цонх дахиад шал гэсэн дарааллаар гүйцэтгэнэ.

17.9 Хүнсний захын байранд урьдчилсан цэвэрлэгээг өдөр бүр хийж халуун усаар угааж цус, өөх, тос, шороо бусад бохирдлыг бүрэн цэвэрлэх ба урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг 14-30 хоногт нэг удаа хийнэ.

17.9.1 Үрэнцэр үүсгэдэггүй нянгийн үед идэмхий натрийн 4 %-ийн халуун уусмалаар нэг удаа, үрэнцэр үүсгэдэг нянгийн үед 10 %-ийн уусмалаар 1 цагийн зайтай 3 удаа шүршинэ. Халдваргүйжүүлэх 1 м2 талбайд 1 литр уусмал оногдохоор тооцно. Халдваргүйжүүлэх уусмалыг маш жижиг дусал үүсгэж шүршинэ.

17.9.2 Халдваргүйжүүлэлтийн хугацаа дууссны дараа халдваргүйжүүлэх бодисын үнэр, үлдэгдэл бүрэн арилтал халуун усаар угаана.

17.10 Мах, сүү тээвэрлэсэн автотээврийн хэрэгслийн бүтээгдэхүүний үлдэгдлээс цэвэрлэж халуун усаар угааж 2%-ийн идэмхий натри, 2%-ийн идэвхт хлор агуулсан хлорт бэлдмэлүүдийн аль нэгээр халдваргүйжүүлнэ.

17.11 Сүүний сав суулгыг өдөр бүр угаалгын бодис ашиглан угааж цэвэрлэсний дараа халдваргүйжүүлнэ. Угаахад зэврүүлдэггүй бодисыг хэрэглэнэ.

17.11.1 Сүүний савыг угаасны дараа уураар юм уу халдваргүйжүүлэх уусмалд дүрж халдваргүйжүүлнэ.

17.11.2 Халдваргүйжүүлсний дараа цэвэр бүлээн усаар угааж зайлан халдваргүйжүүлэх бодисын үлдэгдлийг бүрэн арилгана.

17.12 Хөргөгчийг мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ачаалал багатай үед нь 2–оос доошгүй удаа халдваргүйжүүлнэ. Хөргөгчид мөөгөнцөр илэрсэн үед зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.

Page 241: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

241

18. Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн газрын байрыг халдваргүйжүүлэх

18.1 Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн байрыг халдваргүйжүүлэхэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрт хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн, бүтээгдэхүүний чанарт нөлөөлөхгүй, найдвартай, хоргүй, элдэв үнэргүй бодис, бэлдмэл сонгож ашиглана.

18.2 Эдгээр үйлдвэрийн онцлог нь цус, өөх тос, баас зэрэг органик зүйлсээр бохирдсон байдаг учир урьдчилсан цэвэрлэгээг маш сайн хийнэ.

18.3 Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн байранд урьдчилан сэргийлэх болон зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.

18.4 Ажиллагааны явцад халдвартай, өвчилсөн мал, амьтан юм уу эмгэг хувиралттай гулууз, дотор эрхтэн илрэх, ажиллагсдаас өвчилсөн тохиолдолд зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.

18.5 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тодорхой хугацаанд төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэх бөгөөд жилд 2–оос доошгүй удаа үйлдвэрийн ачаалал бага юм уу засвар хийж байгаа, сул зогсолттой үед хийнэ.

18.6 Мал бэлтгэлийн хашаа, нядлагааны өмнөх сойлтын хашааг өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.

18.7 Мал нядлах цех, түүний шат, гудам зэргийг нядлагааны ажил дууссны дараа цэвэрлэж халдваргүйжүүлнэ.

18.8 Мал нядлагаа болон бусад дамжлага, техник хэрэгсэл, цус урсах болон дамжуулах хоолойг эхлээд хүйтэн усаар дараа нь халуун усаар угааж цэвэрлээд халдваргүйжүүлнэ.

18.9 Нядлагааны цехэд өвчтэй мал нядлагдсан бол нядласан газраас эхлэн бүх ажиллагаа явагдаж дууссан цэг хүртэлх дараалалаар халдваргүйжүүлнэ.

18.10 Халдваргүйжүүлэлтийн хугацаа дууссны дараа халдваргүйжүүлэх бодисын үнэр, үлдэгдэл бүрэн арилтал халуун усаар угаана.

19. Малын тоног, хэрэгсэл, ажлын багаж халдваргүйжүүлэх

19.1 Төмөр тоног хэрэгсэл, ажлын багажийг гал юм уу галын дөлөнд халааж эсвэл буцалсан усанд 30–аас доошгүй минутын хугацаагаар дотор нь дүрж халдваргүйжүүлнэ.

19.2 Модон эдлэлийн бохирдсон хэсгийг цэвэрлээд дараа нь 5%-ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд юм уу формалины 2–4%-ийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.

19.3 Эмээлийн гөлөм дэвс, хом бамбай, хазаар, ногт, чөдөр, сур бугуйл зэргийг халдваргүйжүүлэх уусмалаар арчина.

19.4 Нэмнээ, элгэвч зэрэг хөвөн, даавуу эдлэлийн формальдегидын уусмалаар шүрших юм уу уураар утаж халдваргүйжүүлнэ.

Page 242: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

242

20. Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх

20.1 Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүрийг ялзарч муудах, хөлдөх, нохой, шувуу идэхээс хамгаалах ба мал үхсэн тухай албан ёсоор харъяалсан баг, малын эмч нарт мэдэгдэнэ.

20.2 Малчин өрх болон мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн малын хүүр хадгалах, устгах зориулалтын нүхтэй байна. Энэ нүх нь малын хашаа, хороо, малын байрнаас 100–аас доошгүй метрийн зайд үерийн усанд автагдахааргүй өндөрлөг газарт байрласан тагтай, хашаа хамгаалалттай байна.

20.3 Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэхдээ улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн, тухайн өвчний үүсгэгчид сайн үйлчлэх халдваргүйжүүлэх бодисыг сонгож хэрэглэнэ.

20.3.1 Хүүрийн гадна талыг сайтар нортол шүршихийн дээр хүүр байсан газрын хөрсийг энэ зааврын 15 дугаар зүйлд заасны дагуу халдваргүйжүүлнэ.

20.3.2 Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн багаж хэрэгслийг урьдчилан цэвэрлээд халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.

20.3.3 Хүүр сэг, зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслийг ашиглана.

20.3.4 Ямар нэгэн халдварт өвчнөөр нэг дор олноор үхсэн юм уу зориуд устгасан тохиолдолд устгалын нэг цэгт булшилж халдваргүйжүүлнэ.

20.3.5 Өвчнөөр үхсэн мал амьтны хүүр, сэг, зэмийг зөөх, халдваргүйжүүлэхэд ажиллаж буй хүмүүс хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба ажил дууссны дараа хамгаалах хэрэгслийг халдваргүйжүүлэх юм уу устгана.

---оОо---

Page 243: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

243

МОНГОЛ УЛССАНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатарсарын 15-ны өдөр хот

Дугаар 239

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1 "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-ыг хавсралтаар баталж, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай.

2.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн эрх захирагч нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тушаалаар батлагдсан "Орон нутгийн нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох нийтлэг журам"-ыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Сайд Ч.УЛААН

Page 244: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

244

Сангийн сайдын 2012 оны11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын хавсралт

ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ЗОРИУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй, тухайн төсвийн жилийн дундуур зайлшгүй санхүүжилт гаргах шаардлагатай зарим зардлыг санхүүжүүлэх болон тухайн шатны Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх зориулалт бүхий Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахад энэ журмыг мөрдөнө.

Хоёр. Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт2.1. Засаг даргын нөөц хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд

зориулна: 2.1.1. Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт,

цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;

2.1.2. Үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;

2.1.3. Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх.

2.2. Засаг даргын нөөц хөрөнгийг орон нутгийн төсөвт нийт дүнгээр тусган тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулна.

2.3. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана. /СС-ын 2015 оны 165-р тушаалаар нэмсэн/

Гурав. Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт3.1. Засаг даргын нөөц хөрөнгийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг

үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар зарцуулна.3.2. Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах шийдвэр нь тухайн жилийн орон

нутгийн төсөвт батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн нийт хэмжээнээс хэтрэхгүй байна.

3.3. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээний санхүүжилтийг эхний ээлжинд Засаг даргын нөөц хөрөнгөөс

Page 245: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

245

гаргана.3.4. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдон

Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай бол тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлын тайлан, тооцоо, тайлбар, танилцуулгыг нэмж шаардагдах зардлын саналын хамт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлнэ.

Дөрөв. Засаг даргын нөөц хөрөнгийг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах

4.1. Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал гаргах нөхцөлд хариуцан гүйцэтгэх байгууллага, ажилтан уг арга хэмжээг хэрэгжүүлэх саналын төлөвлөгөө, төсвийн зардлын дэлгэрэнгүй тооцоог тухайн шатны Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

4.2. Тухайн шатны Засаг даргын Тамгын газар төсвийн зардлын тооцоог Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс /тасаг/- ээр хянуулан холбогдох газар, хэлтсээс санал авч, Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр Засаг даргын захирамж гаргуулна.

4.3. Засаг даргын захирамжийг үндэслэн Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс /тасаг/ Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжигдэх арга хэмжээ, төслийн хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжилтийг олгоно. Хэрэгжүүлж буй арга хэмжээ, төслийн онцлогоос шалтгаалан эхний ээлжинд зарим бэлтгэл ажил /материал, түүхий эд бэлтгэх гэх мэт/ хийгдэх бол урьдчилгаа олгож болох бөгөөд урьдчилгааны хэмжээ нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй.

4.4. Засаг даргын нөөц хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага хэмнэлт гарсан бол уг төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор үлдэгдлийг орон нутгийн төсвийн ерөнхий орлогын дансанд эргүүлэн шилжүүлнэ.

4.5. Тухайн арга хэмжээ, төслийг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор гаргаж, тухайн шатны Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

4.6. Зардлын тайланг гаргахдаа уг арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөвтэй зэрэгцүүлэн гаргаж, байгууллагын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулан холбогдох баримтыг хавсаргана.

4.7. Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, тайлагналтыг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч хариуцан гүйцэтгэнэ.

Тав. Бусад зүйл5.1. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь заалтад зааснаас бусад зориулалтаар Засаг

даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө оруулалтын зардал гаргах, олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.

5.2. Тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс /тасаг/ Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, эх үүсвэрийн үлдэгдлийн талаарх мэдээллийг Засаг даргын зөвлөлийн хуралд улирал бүр танилцуулж байна.

Page 246: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

246

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 06 дугаар Улаанбаатарсарын 30-ны өдөр хот

Дугаар А/70, А-174

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэхээс татгалзах, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох акт (дүгнэлт)-ийг хүчингүй болгох, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох саналыг хүлээн авахаас татгалзах, зөрчлийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн прокурорын туслах ажилтны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны хүнийг саатуулах (6 цаг), хүнийг саатуулах, хилийн дэглэм зөрчсөн хүнийг саатуулах, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах, саатуулсан хүнийг суллах, баримт бичгийг хураан авах, эрх хязгаарлах арга хэмжээг цуцлах тухай тогтоол, эрх хязгаарлах арга хэмжээ авсантай холбоотой гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөрчлийн холбогдогчид сануулсан, баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл, Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүулэх, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай санал, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах, саатуулагдсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг суллах, саатуулсан хугацааг сунгуулах тухай хүсэлтийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг прокурор. зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Улсын ерөнхий Прокурорын туслах прокурор, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга /Б.Жаргалсайхан/ нарт тус тус даалгасугай.

Page 247: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

247

Монгол Улсын ерөнхий Прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны

А/70, А/174 дугаар хамтарсан тушаалыннэгдүгээр хавсралт

ЭРХ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨХЦӨЛ, ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэвийн нөхцлийг хангах зорилгоор зөрчлийн холбогдогчийг саатуулах, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох, холбогдогчийн баримт бичгийг хураан авах, Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Эрх хязгаарлах арга хэмжээ нь зөрчлийг шуурхай шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэвийн нөхцлийг хангах бөгөөд эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцахаас ангид байх зарчмыг баримтална.

1.3. Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэхэд Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.

1.4. Хойшлуулшгүй тохиолдолд ажиллагаа хийх, согтуурсан буюу мансуурсан байдалтай үедээ эөрчил үйлдсэн, тайлбар өгөх чадваргүй байгаагаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа эрх хязгаарлах арга хэмжээг зөрчлийн холбогдогчид авна.

1.5. Эрх хязгаарлах арга хэмжээ авч буй эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Шийдвэр нь дугаар, бүртгэлтэй байна.

1.6. Эрх хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэхэд зөрчлийн холбогдогчид эрх, үүргийг танилцуулсан нь эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, асуулт тавих, хууль ёсны шаардлага тавих эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

1.7. Энэ журмыг зөрчиж эрх хязгаарлах арга хэмжээ авсан нь эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно.

Гурав.Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох

3.1. Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдсон бол үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох саналыг 24 цагаас доошгүй хугацааны өмнө прокурорт хүргүүлнэ.

3.2. Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох саналд зөрчил үйлдсэн огноо, эрх

Page 248: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

248

бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн холбогдогчийн овог, нэр, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, зөрчлийн утга, үйл ажиллагааны төрөл, чиглэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох, үндэслэл зэргийг дэлгэрэнгүй бичнэ.

3.3. Прокурор эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлтэй гэж үзвэл үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай прокурорын тогтоол гаргаж үндэслэлээ дэлгэрэнгүй бичнэ.

3.4. Прокурор эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, ашиглалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түр зогсоох тухай саналыг үндэслэлгүй гэж үзвэл татгалзах тухай тогтоол гаргана. Татгалзсан үндэслэлээ тоггоолд дэлгэрэнгүй бичнэ.

3.5. Прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай санал болон хойшлуулшгүй тохиолдолд гаргасан шийдвэртэй танилцаад үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоож буй газарт очиж санал, шийдвэрт дурдсан үндэслэл байгаа эсэхийг биечлэн үзэж танилцах, зөрчлийн холбогдогчтой уулзаж болно.

3.6. Прокурор биечлэн танилцах явцдаа зөрчлийн хэрэгт авагдаагүй нотлох баримт байвал эрх бүхий албан тушаалтнаар фото зураг, дуу-дүрс бичлэг хийлгэх, мэдүүлэг авахуулах зэргээр зөрчлийг баримтжуулах ажиллагааг хийлгэж болно.

3.7. Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай прокурорын тогтоолыг эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчид танилцуулж, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авна.

3.8. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол үйл ажиллагааг нь зогсоож, энэ талаар хэвлэл, мэдээлэлийн хэрэгслийг ашиглан олон нийтэд мэдээлнэ.

Дөрөв. Хойшлуулшгүй тохиолдолд үйл ажиллагаа,ашиглалтыг түр зогсоох

4.1. Эрх бүхий албан тушааптан нь хойшлуулшгүй тохиолдолд ажлын бус цагаар, прокурорын зөвшөөрлийг бичгээр авах боломжгүй, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох арга хэмжээг зайлшгүй, нэн даруй авах шаардлагатай бол үйл ажиллагаа, ашиглалтыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр зогсоох тухай шийдвэр /актАийг гаргаж, энэ тухай прокурорт боломжит хэлбэрээр даруй мэдэгдэнэ.

4.2. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн холбогдогчийн үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай шийдвэр (акт) гаргаж, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хураан авч, зөрчлийн холбогдогчоос гаргасан зөрчлийн талаар мэдүүлэг авах зэргээр зөрчлийг баримтжуулна.

4.3. Прокурор эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай шийдвэр (акт), холбогдох материалыг хянаж үндэслэлтэй гэж үзвэл үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай шийдвэрийг гаргана.

4.4. Прокурор эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүчингүй болгох тухай тогтоол үйлдэж, энэ тухай зөрчлийн холбогдогчид даруй мэдэгдэж, тогтоолын

Page 249: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

249

хувийг хүргүүлнэ.4.5. Прокурор эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, ашиглалтыг түр

зогсоох тухай хүчингүй болгох шийдвэр гаргасан тухайгаа зөрчлийн холбогдогчид мэдэгдэх хуудсаар болон харилцаа, холбооны хэрэгслийг ашиглан мэдэгдэж болно.

4.6. Прокурорын туслах ажилтан зөрчлийн холбогдогчид энэ журмын 4.5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг харилцаа, холбооны хэрэгслийг ашиглан мэдэгдсэн тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэнэ.

4.7. Эрх бүхий албан тушаалтан ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйлажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн, барилга байгууламж, машин, тээврийн

хэрэгсэл, тоног, төхөөрөмжийн ашиглалтыг түр зогсоож буй тохиолдолд гарч болзошгүй эродэлээс урьдчилан сэргийлэх талаар зөрчлийн холбогдогчид сануулж, зохих арга хэмжээг авахуулан энэ талаар тэмдэглэл үйлдэнэ.

4.8. Эрх бүхий албан тушаалтан нь гарч болзошгүй эродэлээс урьдчилан сэргийлэх талаар зөрчлийн холбогдогчид сануулсаар байтал энэ талаар тодорхой арга хэмжээ аваагүйгээс үүсэх эредэлийг зөрчлийн холбогдогч хариуцна.

4.9. 3өрчлийн хэрэг бүртгэлт явагдаж дуусахад үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоосон зөрчил арилаагүй бол тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар зөвшөөрөл олгосон байгууллага албан тушаалтанд зөрчлийг шалгаж буй эрх бүхий албан тушаалтан бичгээр мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авахуулна.

Тав. Баримт бичгийг хураан авах

5.1. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөрчлийн холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэжпийн үнэмлэх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгийг хураан авч тогтоол үйлдэн, хувийг зөрчлийн холбогдогчид өгнө.

5.2. Тогтоолд огноо, эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн холбогдогчийн овог, нэр, байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, зөрчлийн утга, баримт бичгийг хураан авах үндэслэл, хураан авч буй баримт бичгийн нэр, хавтас, хуудасны тоо зэрэг бусад шаардлагатай зүйлсийг тодорхой тусгана.

5.3. Цагдаагийн алба хаагч зөрчлийг илрүүлсэн тохиолдолд зөрчил үйлдсэн этгээдийн жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авч, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтанд даруй шилжүүлнэ. Энэ тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэхийг түр хураан авсан баримтыг зөрчлийн холбогдогчид өгнө.

5.4. Шаардлагатай тохиолдолд баримт бичгийг хураан авахдаа дуу-дүрсний бичлэг хийх, фото зураг авах зэргээр баримтжуулж болно.

5.5. Баримт бичгийг хураан авсан талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд даруй мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдэж зөрчлийн хэрэгт хавсаргана.

5.6. Зөрчлийг шалгах явцад зөрчлийн холбогдогч хураалгасан баримт бичгийг ашиглах зайлшгүй шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

Page 250: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

250

5.7. 3өрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг хангахад саад учруулахааргүй бол хураан авсан баримт бичгийг зөрчлийн холбогдогчид буцаан олгож энэ талаар тэмдэглэл үйлдэнэ.

5.8. 3өрчил шалган шийдвэрлэхэд шаардлагатай бол зөрчлийн холбогдогчид буцаан олгосон баримт бичгийг дахин хураан авч болно.

5.9. 3өрчил шалган шийдвэрлэх явцад баримт бичиг хураан авах үндэслэл арилмагц баримт бичгийг буцаан олгож, энэ талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргана.

5.10. Зөрчил шалган шийдвэрлэх явцад баримт бичиг хураан авсан үндэслэл арилмагц баримт бичгийг буцаан олгож, энэ талаар тэмдэглэл үйлдэж зөрчлийн хэрэгт хавсаргана.

5.11. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан баримт бичгийг зөрчлийн холбогдогчид буцаан олгох үндэслэл тогтоогдоогүй бол тухайн баримт бичгийг олгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, энэ тухай зөрчлийн холбогдогчид мэдэгдэнэ.

Page 251: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

251

ПРОКУРОРЫН ТОГТООЛ

/Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай/

........ оны .... дугаарсарын .... -ний өдөр № хот, сум

............................................................. прокурорын газрын хяналтын прокурор ..

................................. би, ......................................................... (Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж буй байгууллагын нэр) ................................................. албан тушаалтай ............................................. -ээс ......... оны .... сарын .... -ны өдөр ирүүлсэн ................................... (зөрчлийн холбогдогч)-д холбогдох зөрчлийн хэрэгт үйл ажиллагаа, ашиглалтыг (аль болохыг тодорхой бичих) түр зогсоох тухай санал, холбогдох хэргийг ......... оны .... дүгээр сарын .... -ны өдөр хүлээн авч хянаад ОЛСОН нь:

(зөрчлийн утгыг бичих) зөрчил гаргасны улмаас............................................................. /учирсан, учирч болох хохирлын талаар тодорхой бичих/ нөхцөл байдал үүссэн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ................................... Зөрчлийн .................. дугаартай хэрэгт ................. (зөрчлийн холбогдогч)-ийн ............................. /ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн, эсхүл барилга байгууламж, машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг (аль болохыг тодорхой бичих) түр зогсоосугай.

2. .............................. Зөрчлийн холбогдогч ......................................... овогтой ....................................... -д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээрзүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсүгэй.

3. Прокурорын тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээг даруй хэрэгжүүлэхийг .................................... албан тушаалтай .................................. -ддаалгасугай.

........................................ ПРОКУРОР,

...............................................(.....................................................) (гарын үсэг) (нэр)

ТАНИЛЦСАН:ХОЛБОГДОГЧ ............................................... (................................................)

(гарын үсэг) (нэр)

Page 252: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

252

ҮЙЛ АЖИЛЛАГАА, АШИГЛАЛТЫГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ САНАЛ

........ оны .... дугаарсарын .... -ний өдөр № хот, сум

........................................................................................................ (Зөрчлийн хэрэгбүртгэлт явуулж буй байгууллагын нэр) ....................................................... албантушаалтай ......................................... би ......... оны .... сарын .... -ны өдөр МонголУлсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн .......... дугаар зүйлийн .......... дахь хэсэгт зааснаар ............................................................... (зөрчлийн холбогдогч)-д................................................. холбогдох зөрчлийн ...............................................дугаартай хэрэгт ажиллагаа явуулсан.

(зөрчлийн утгыг бичих) зөрчил гаргасны улмаас.............................................................................................. /учирсан, учирч болоххохирлын талаар тодорхой бичих/ нөхцөл байдал үүссэн байна.

1. Иймд зөрчлийн ........................... дугаартай ........................................ хэрэгт ...................................................................................... (зөрчлийн холбогдогч)-ийн ................................................................................................... /ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн, эсхүл барилга байгууламж, машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг (аль болохыг тодорхой бичих) түр зогсоох/ саналыг ........................прокурорын газарт хүргүүлэв.

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН: ............................................................ (албан тушаал) (цолтой)

( ) (гарын үсэг) (нэр)

Page 253: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

253

ЭРХ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВСАНТАЙ ХОЛБООТОЙГАРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

ТАЛААР ЗӨРЧЛИЙН ХОЛБОГДОГЧИД САНУУЛСАН ТЭМДЭГЛЭЛ

........ оны .... дугаарсарын .... -ний өдөр № хот, сум

........................................................ ажилтай ....................................... би зөрчлийн холбогдогч ............................................. овогтой ........................................... -ны 20.... оны .... сарын .... -ны өдрийн ................... дугаартай ............................ үйл ажиллагаа, ажиглалтыг/ доогуур нь зурах/ түр зогсоосон шийдвэрийг хэрэгжүүлэхэд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээ авах талаар зөрчлийн холбогдогч ................................................. -нд 20.... оны .... сарын .... -ны өдрийн ....... цаг ....... минутанд ......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................./ямар байдлаар мэдэгдсэнийг дэлгэрэнгүй бичих / мэдэгдэв.

Тэмдэглэл үйлдсэн ................................................. албан тушаалтай

/ .................................................... / / .................................................... / /гарын үсэг/ / нэр /

Page 254: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

254

БАРИМТ БИЧГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ТОГТООЛ

............ оны .... дугаарсарын .... -ний өдөр № хот, сум

....................................................... газрын .................................................. албан тушаалтай ........................................................ би, ..................................... овгийн ....................................................... овогтой .......................................................... -дхолбогдох зөрчлийн ......................... дугаартай хэргийн материалтай танилцаад ОЛСОН нь: ..........................................................................................................................................................................................................................................(зөрчлийн холбогдогчийн овог,нэр, хуулийн этгээдийн нэр, хаяг, зөрчлийн утгыг дэлгэрэнгүй бичих) гаргасан байх ба зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж дараахь баримт бичгийг эх хувиар холбогдогч (овог, нэр, хуулийн этгээдийн нэр)-оос хураан авах шаардлагатай байна. Үүнд:............................................................................................................................................................ (баримт бичгийн нэр, хавтас, хуудасны тоог тодорхой бичих) ................................... зэрэг баримт бичгийг хураан авах шаардлагатай байх тулМонгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн ....................................................... дугаартай хэргийн холбогдогч................................................. овогтой ..................................................... - нээс....................................................баримт бичгийг эх хувиар нь хураан авсугай.2. Баримт бичгийг хураалгасан холбогдогч ......................................... овогтой.................................................................... -нд эрх, үүргийг нь танилцуулсугай.3. ...................................................................Баримт бичгийг хураан авсан

талаар баримт бичгийг олгосон............................................(байгууллага, албан тушаалтан)-д даруй мэдэгдсүгэй.

........................................ /албан тушаал/ ................................ ( ........................... ) /гарын үсэг/ /нэр/

Page 255: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

255

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛ

2017 оны 07 дугаар Улаанбаатарсарын 04-ний өдөр хот

Дугаар А/75

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.8 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.3. Журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулж, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг

Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга (Б.Жаргалсайхан)-д даалгасугай.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН

Page 256: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

256

Улсын ерөнхий Прокурорын 2017 оны А/75 дугаар тушаалын хавсралт

ЗӨРЧЛИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРОЛ,НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тоггоох, тооцохтой холбогдон үүссэн харилцааг зохицуулна.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэхүү журамд заасан нэр томьёог тайлбарлахад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, бусад хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акгыг баримтална.

2.2. "Хохирол" гэдэг нь Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна.

2.3. "Нөхөн төлбөр" гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн эд хөрөнгө, бараа, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна.

Гурав. Хохирол, нөхөн төлбөр тооцох

3.1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно.

3.2. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний акгыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцно.

3.3. Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно.

3.4. Хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөрөнгө, эд зүйл, барааны шинж байдлыг бодитоор тоггоож, анх тогтоосон үнэлгээ, худалдан авсан үнэ, элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл зэргийг харгалзан үзнэ.

3.5. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг мөнгөн дүнгээр тогтоох ажиллагааг зөрчлийн хэрэг бүртгэлтийн

Page 257: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

257

хугацааны дотор гүйцэтгэнэ.3.6. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал,

агаар, амьтан.ой, газар, газрын хэвлийд учирсан хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно.

3.7. Хохирол, нөхөн төлбөрийг тооцоход үнэлгээ хийлгэх, шинжээч томилох, шинжээчээр дүгнэлт гаргуулахтай холбогдон гарсан зардлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлаас гаргуулж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ.

3.8. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгахдаа Засгийн газраас баталсан журмыг баримтална.

Дөрөв. Хохирол, нөхөн төлбөр нэхэмжлэх, авах

4.1. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, төрийн байгууллагаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар зохих нэхэмжлэлийг гаргуулан авна.

4.2. Хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь зөрчлийн холбогдогчоос хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэл болно.

4.3. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хохирол, нөхөн төлбөр хүлээн авах эрх бүхий этгээдээс хохирол, нөхөн төлбөр тооцохтой холбогдуулан гомдол, хүсэлт гаргасан бол судлан үзэж шийдвэрлэнэ.

Тав. Прокурорын хяналт

5.1. Прокурор нь хохирол, нөхөн төлбөрийг тооцохтой холбогдуулан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.1.1. Эрх бүхий албан тушаалтан хохирол, нөхөн төлбөрийг тооцох шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхэд хяналт тавих;

5.1.2. Эрх бүхий албан тушаалтнаас хохирол, нөхөн төлбөр тооцох ажиллагааны явцад гаргасан зөрчлийг арилгуулахаар шаардлага, хохирол, нөхөн төлбөр тооцох ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар бичих;

5.1.3. Хохирол, нөхөн төлбөрийг тооцохтой холбогдон гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх;

Зургаа. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхийбайгууллагаас авах арга хэмжээ

6.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий байгууллага нь хохирол, нөхөн төлбөрийг тооцох талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1. Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох, гаргуулах талаар зохицуулсан хууль тогтоомж, журмыг мөрдөж хэрэгжүүлэх;

Page 258: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

258

6.1.2. Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр, түүнийг тооцож гаргуулсан талаар бүртгэл, судалгаатай байх;

Долоо. Бусад

7.1. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох, гаргуулах ажиллагаанд энэ журам болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгож, хохирсон хүн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулах ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

---оОо---

Page 259: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

259

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫНДАРГЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

Дугаар А/315

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг зохион байгуулах, үнэлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тэргүүн дэд дарга /штабын дарга/, (бригадын генерал Г.Ариунбуян)-д даалгасугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т.БАДРАЛ

Page 260: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

260

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ҮНЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн анги, хуулийн этгээдэд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж үнэлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Энэхүү журмын зорилго нь улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад чиглэгдэнэ.

Хоёр. Бэлэн байдлын үзлэг зохион байгуулах чиглэл

2.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байдал;2.2. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, түүний хэрэгжилт;2.3. Гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулсан байдал түүний

үр дүн;2.4. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн гамшгийн

үед үүрэг гүйцэтгэх дадлага, мэдлэг чадвар, бэлэн байдал;2.5. Тухайн шатны Засап» даргын үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах

чиглэлээр тусгагдсан арга хэмжээ тэдгээрийн хэрэгжилт;2.6. Харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангаж,

тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүн амыг сургаж дадлагажуулсан байдал;

2.7. Гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалт, хүч хэрэгслийн бүртгэл, тооцоо;

2.8. Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн галын аюулгүй байдлыг хангах бэлтгэл, бэлэн байдал;

2.9. Гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт;2.10. Гамшгийн үеийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдлага,

зохион байгуулалт; 2.11. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулагдсан аврах ажлын техник,

тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нөхөн хангалт, ашиглалт, хадгалалтын байдал;2.12. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төсөв, санхүүжилт.

Гурав. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийнзохион байгуулалт

3.1. Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийг энэ журмын 2 дахь хэсгийн дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг бэлэн байдлын үзлэг зохион байгуулж үнэлнэ.

Page 261: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

261

3.2. Бэлэн байдлын үзлэгийг төлөвлөгөөт болон хяналтын гэж ангилна. 3.2.1. төлөвлөгөөт бэлэн байдлын үзлэг- гэж Онцгой байдлын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгагдсан гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн зориулалт, чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдалд үзлэг зохион байгуулж үнэлэх үйл ажиллагааг хэлнэ.

3.2.2. хяналтын бэлэн байдлын үзлэг- гэж тухайн байгууллагын төлөвлөгөөт үзлэгийн дараах илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлсэн байдлыг тогтоох болон Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийг нэр зааж, хэсэгчилсэн байдлаар бэлэн байдлыг шалгаж, үнэлэх үйл ажиллагааг хэлнэ.

3.3. Бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах хуваарь, удирдамжийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

3.4. Хяналтын бэлэн байдлын үзлэгийн хуваарь, удирдамжийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

3.5. Орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бэлэн байдлын үзлэгийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс үнэлж болно.

3.6. Удирдамжид дараах зүйлийг оруулсан байна: - Үзлэгийн зорилго; - Ерөнхий агуулга; - Бэлэн байдлын үзлэг эхлэх, дуусах хугацаа; - Хамрах хүрээ; - Ажлын хэсгийн бүрэлдэхүүн; - Шалгах чиглэл, асуудлын жагсаалт; - Томилолт, техник хэрэгсэл.3.7. Гамшгаас хамгаалах улсын албаны бэлэн байдлын үзлэгийг Онцгой байдлын

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан удирдамжийн дагуу шалгаж үнэлнэ.

3.8. Бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулахад шаардагдах зардлыг гамшгаас хамгаалах улсын албаны дарга тухайн жилийн төсөвт тусгасан байна.

3.9. Төлөвлөгөөт бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах тухай Онцгой байдлын ерөнхий газрын албан бичгийг өмнөх жилийн дөрөвдүгээр улиралд хамрагдах аймаг, нийслэлийн Засаг дарга, гамшгаас хамгаалах улсын албаны даргад тус тус хүргүүлнэ.

3.10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс нь бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай захирамжийг үзлэг эхлэхээс хоёр сарын өмнө хүргүүлнэ.

3.12. Төлөвлөгөөт бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 60-аас доошгүй хувийг хамруулан шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл эрсдэл ихтэй, хүн амын нягтшилтай

Page 262: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

262

газарт мөн уул уурхайн олборлолт явуулдаг хуулийн этгээд, гамшгаас хамгаалах иж бүрэн, удирдах бүрэлдэхүүний сургууль зохион байгуулаагүй гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг нэр зааж бэлэн байдлыг тусгайлан шалгаж болно.

3.13. Бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулахад шаардагдах зардлыг тухайн шатны Засаг дарга, хуулийн этгээдийн захирагч, дарга хариуцна.

3.14. Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги нь үзлэгээр илэрсэн зөвлөмжийн дагуу дутагдлыг арилгах (нэг улирлын хугацаанд) тусгай төлөвлөгөөг боловсруулж, түүний гүйцэтгэл, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг илтгэх хуудсаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

3.15. Бэлэн байдлын үзлэгийг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн байнгын байрлалд нь, эсвэл үзлэгийн комиссын даргын шийдвэрээр нэр заагдсан газарт цагийн байдлын даалгавар өгч, үүрэг гүйцэтгүүлэх хэлбэрээр шалгаж болно.

3.16. Төлөвлөгөөт бэлэн байдлын үзлэгт хамрагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, хуулийн этгээдийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж батална.

3.17. Төлөвлөгөөт бэлэн байдлын үзлэгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт 4 жилд нэгээс доошгүй удаа, улсын албанд 2 жилд нэгээс доошгүй удаа тус тус зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгах бөгөөд гамшгаас хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний сургууль, дадлагатай давхцахгүй байхаар төлөвлөнө.

3.18. Бэлэн байдлын үзлэг зохион байгуулж гарсан үр дүнг зөвлөмж болгон шалгуулсан аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлага, Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдлагад албан бичгээр хүргүүлнэ.

3.19. Бэлэн байдлын үзлэгт хөтлөгдөх бичиг баримт, гамшгаас хамгаалах нөөц, бие бүрэлдэхүүн, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бэлтгэж шалгуулах нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүх шатны Засаг дарга, Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарын үүрэг байна.

Дөрөв. Бэлэн байдлын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдгээрийн эрх, үүрэг

4.1. Бэлэн байдлын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр томилно.

4.2. Ажлын хэсгийн ахлагчаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нэгжийн дарга, гишүүдэд нэгжийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар орно.

4.3. Бэлэн байдлын үзлэгийн хугацааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр тодорхой хугацаагаар сунгаж болно.

4.4. Ажлын хэсгийн ахлагчийн эрх: 4.4.1. бэлэн байдлыг хангах үзлэгт хамрагдаж байгаа Улсын болон орон

нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас

Page 263: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

263

хамгаалах талаар зохион байгуулсан үйл ажиллагааг үнэлэх; 4.4.2. нэмэгдэл шалгах асуудлыг тогтоох; 4.4.3. гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг

сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад бичгээр танилцуулах;

4.4.4. улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдэд өгөгдсөн "Яаралтай цуглар" дохио болон цагийн байдлын дагуу дадлагын үйл ажиллагааг удирдах, хянах;

4.5. Ажлын хэсгийн ахлагчийн хүлээх үүрэг: 4.5.1. ажлын хэсгийн гишүүдийг үзлэгт бэлтгэх ажлын явцад хяналт тавих; 4.5.2. ажлын хэсгийн гишүүдийн ажлын төлөвлөгөөг батлах; 4.5.3. бэлэн байдлыг хангах үзлэг явагдах хугацаанд ажлын хэсгийн

гишүүдийн ажилд хяналт тавих, улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагааны ерөнхий дүнг гаргахад удирдлага, арга зүйгээр хангах;

4.5.4. энэ журмын 2 дугаар хэсгийн чиглэлийн дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын баталсан удирдамжийг үндэслэн ажлын хэсгийн хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлах;

4.5.5. бэлэн байдлыг хангах үзлэгт хамрагдаж буй Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдлагыг хүлээн авч уулзах, зөвлөгөө өгөх, санал, гомдлыг барагдуулах.

4.6. Ажлын хэсгийн гишүүдийн хүлээх эрх: 4.6.1. үзлэгийг үнэн зөв, шударга үнэлэх; 4.6.2. ажлын төлөвлөгөөний дагуу байгууллагын гамшгаас хамгаалах

бэлэн байдлыг шалгах, үнэлэх, бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгахын тулд, тухайн байгууллагад нэвтрэх;

4.6.3. үзлэгийн явцад орон байр, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдах;

4.7. Ажлын хэсгийн гишүүдийн хүлээх үүрэг: 4.7.1. гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж бусад холбогдох эрх зүйн

болон удирдлагын баримт бичгийг судлах; 4.7.2. шалгах ажлын хувийн төлөвлөгөөг боловсруулж, ажлын хэсгийн

ахлагчаар батлуулах; 4.7.3. үзлэгийн явцад хувийн сахилга бат, дүрмээр тогтоосон хэм хэмжээ,

ёс зүйн хариуцлагыг чанд сахих; 4.7.4. тогтоосон хугацаанд үзлэгийн үр дүнгийн тайланг ажлын хэсгийн

ахлагчид танилцуулах;

Page 264: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

264

Тав. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах үзүүлэлт, өгөх үнэлгээ

5.1. Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт, өгөх үнэлгээ:

№ Шалгах үзүүлэлт Оноо авах нөхцөл Оноо

1 2 3 4

Шалгах үзүүлэлт 1

5.1.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ

1Гамшгийн эрсдэлийн

үнэлгээ хийлгэсэн байдал

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийгдсэн бол +15

5.1.2. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, түүний хэрэгжилт;

2Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний

боловсруулалт

Төлөвлөгөөг үндэслэлтэй боловсруулсан, гамшгийн үед болон дадлага, сургуулиар

тодотгосон бол+20

5.1.3. Гамшгаас хамгаалах ангиллын сургалт түүний үр дүн

3

Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн

этгээд, албан тушаалтан, ажилтан

болон иргэнд гамшгаас хамгаалах

сургалт, зохион байгуулсан, ухуулга,

сурталчилгааны ажил хийсэн байдал

Удирдах албан тушаалтны сургалт +10

Оюутан, сурагчийн сургалт +5

Хуулийн этгээдийн сургалт +10

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн сургалт

+10

Сайн дурын хэсгийн +10

Иргэдийн сургалт +10

Гамшгаас хамгаалах ухуулга сурталчилгааны ажлын төлөвлөлт, хэрэгжүүлсэн байдал

+5

Гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулж үр дүнд хүрсэн бол

+5

Авбал зохих оноо 100

Шалгах үзүүлэлт 2

5.1.4. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн мэдлэг чадвар

Page 265: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

265

4

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах

бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, бэлэн

байдал

Мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг

дадлагыг бүрэн эзэмшүүлсэн байвал+20

Алба, мэргэжлийн ангид хөтлөгдөх бичиг баримтыг бүрэн хөтөлсөн бол

+10

Өгөгдсөн цагийн байдлыг үнэлж, шийдвэрээ зөв гаргах, илтгэх чадварыг эзэмшсэн бол

+10

Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг удирдах чадварыг сайн эзэмшсэн бол

+10

Алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаа жигдэрсэн байдал

+10

Урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө төсөвлөсөн эсэх, түүний зарцуулалт, үр дүн

+10

Иж бүрэн, команд штабын сургуульд оролцож амжилттай дүн үзүүлсэн, бие бүрэлдэхүүний

мэдлэг чадвар сайн бол+10

Хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, хөдөлмөр хамгааллын хувцасны хангалтын байдал, хээрийн

нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломж+20

Авбал зохих оноо 100

Шалгах үзүүлэлт 3

5.1.5. Засаг даргын үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах чиглэлээр тусгагдсан арга хэмжээ тэдгээрийн хэрэгжилт

5

Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гамшгаас хамгаалах чиглэлээр

тусгагдсан арга хэмжээ

Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх заалт

тусгагдсан бол+20

Энэ заалтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж үр дүнд хүрсэн бол

+20

5.1.6.Гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалт, хүч хэрэгслийн бүртгэл, тооцоо

6Гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн

шилжүүлэлт

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хүн, хүч техник хэрэгсэл дайчлах төлөвлөгөө боловсруулсан бол

+20

Гамшгийн үед ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх газрыг тодорхойлж төхөөрөмжилсөн бол

+20

Шаардлагатай хүн хүч техник хэрэгслийн тооцоо, судалгаатай бол

+10

Нисдэг тэрэг нисэх, буух газрыг тодорхойлсон бол +10

Авбал зохих оноо 100

Page 266: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

266

Шалгах үзүүлэлт 4

5.1.7. Улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хуулийн этгээдийн галын аюулгүй байдлыг хангах бэлтгэл, бэлэн байдал;

7

Гал унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангах

төлөвлөгөөний хэрэгжилт

Төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх үндэслэлтэй, бодит байдалд нийцүүлэн боловсруулсан бол

+5

Төлөвлөгөөний тодотгол хэрэгжилт, үр дүн сайн бол

+5

Бие бүрэлдэхүүнд гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах арга, дадал эзэмшүүлэх

сургалт, сурталчилгааг зохион байгуулсан бол+20

Гал унтраах бүлэг, томилгоожуулсан байдал, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадвар, бие бүрэлдэхүүн үүргээ бүрэн мэддэг, өөрийгөө хамгаалах бусдад

туслах арга барилыг эзэмшсэн бол

+10

Мэргэжлийн ангийн дарга, бүлгийн ахлагч нар гал түймрийн аюулын үед бие бүрэлдэхүүнийг

удирдах, дадлага, чадварыг бүрэн эзэмшсэн бол+10

5.1.8. Гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт

8Гамшгаас хамгаалах

нөөц бүрдүүлэлт

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах нөөц

бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хүрсэн байдал+10

"Гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэх, зарцуулах журам" боловсруулсан байдал /аймаг, нийслэлд/

+20

Сум, дүүргийн гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэлт

+20

Авбал зохих оноо 100

Шалгах үзүүлэлт 5

5.1.9. Гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт

9Удирдлага зохион

байгуулалт

Удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед гүйцэтгэх үүргийн мэдлэг, шийдвэр гаргалт, байр зүйн

зурагт ажиллах чадвар+20

Удирдлагын үүргийн зохицуулалт, бие бүрэлдэхүүнийг удирдах ур чадварыг эзэмшсэн

байдал+20

Байнгын удирдлагын байрыг тоноглосон байдал, техник хэрэгслийн хангалт

+10

Хээрийн хөдөлгөөнт удирдлагын байр, түүний хээрийн бэлтгэл (хүнс, усны хангалт, шатахууны

нөөцийн байдал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдал)

+10

Page 267: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

267

5.1.10. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төсөв, санхүүжилт

10Гамшгаас хамгаалах

үйл ажиллагааны төсөв, санхүүжилт

Тухайн жилийн төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж,

гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулж үр дүнд хүрсэн бол

+20

Орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвөөр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлж үр

дүнд хүрсэн бол+20

Авбал зохих оноо 100

Шалгах үзүүлэлт 6

5.1.11. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулагдсан аврах ажлын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нөхөн хангалт, ашиглалт, хадгалалтын байдал

11

Гамшгаас хамгаалах аврах ажлын техник,

тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн

хангалт

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хуулийн этгээдийн гамшгийн

үед хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлсэн бол

+20

Инженерийн болон бусад төрлийн багаж, техник хэрэгслийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг

хангасан бол+20

Хүн нэг бүрийн гамшгийн үед ашиглагдах тоног төхөөрөмж багаж хэрэгслийн хангалт хүрэлцээтэй

бол+20

Багаж хэрэгслийн засвар, үйлчилгээ, хадгалалт, эвдрэл гэмтлийг засварласан бол

+20

Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт, түүний чанар байдал, ашиглалт, хадгалалт сайн

бол+20

Авбал зохих оноо 100

5.2. Бэлэн байдлын үзлэгийг дүгнэхдээ бэлэн байдлыг шалгах 6 үзүүлэлтийн оноо тус бүрийг нэгтгэн дунджийг гаргаж 0-100 хүртэлх оноогоор дараах байдлаар үнэлгээг өгнө. Үүнд:

90-100 оноо буюу "Дүүрэн хангалттай" 80-89 оноо буюу "Хангалттай" 70-79 оноо буюу "Дутагдалтай" 69 доош оноо буюу "Хангалтгүй" гэсэн үнэлгээ өгнө.5.3. Бэлэн байдлын үзлэг зохион байгуулах ажлын хэсэг үзүүлэлт тус бүрийг

үнэлэхдээ 0-20 онооны хооронд үнэлж нэгдсэн дүнг 0-100 хүртэл хувилж гаргана.5.4. Шалгагдсан гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдээс

авсан бүх дүнг нэгтгэн аймаг, нийслэлийн ерөнхий дүнг гаргана.

Page 268: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

268

Зургаа. Хуулийн этгээдийн бэлэн байдлыг шалгах, үнэлэх

6.1. Хуулийн этгээдийн бэлэн байдлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын баталсан удирдамжаар энэ журмын хамрагдах заалтын дагуу үнэлнэ.

6.2. Аймагт жилд 10-аас доошгүй хуулийн этгээд, нийслэлд 30-аас доошгүй хуулийн этгээдийн бэлэн байдлын үзлэгийг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс нь тухайн шатны Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилж, шалгаж үнэлнэ.

Долоо. Бусад зүйл

7.1. Бэлэн байдлыг шалгасан дүнг тухайн шалгах удирдамжийг баталсан албан тушаалтнаар баталгаажуулна.

7.2. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд "Дүүрэн хангалттай" дүнтэй шалгуулсан бол холбогдох ажилтан, албан тушаалтныг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит шагнал болон Онцгой байдлын ерөнхий газрын шагналаар шагнах, урамшуулах, "Дутагдалтай" дүнтэй шалгуулсан бол холбогдох ажилтан, албан тушаалтан хариуцсан ажлаа сайжруулах төлөвлөгөө гарган биелэлтийг ажлын хэсэгт хүргүүлэх, "Хангалтгүй" үнэлгээ авсан бол албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.3. Тухайн жилд бэлэн байдлын үзлэг, шалгалтад үзүүлсэн дүнг жилийн эцсийн газар, хэлтсийн үйл ажиллагааг дүгнэх ерөнхий үзүүлэлтэд оруулж дүгнэх журмыг баримтална.

--о0о--

Page 269: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

269

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫНДАРГЫН ТУШААЛ

2016 оны 06 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

Дугаар А/183

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, "Гамшгаас хамгаалах тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.10, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Химийн ослын үед ажиллах заавар"-ыг хавсралтаар баталсугай.2. Энэ зааврыг мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар,

анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгосугай.3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын

ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга (онцгой байдлын хурандаа П.Баттогтох)-д даалгасугай.

ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.БАДРАЛ

Page 270: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

270

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны А/183 дугаар тушаалын хавсралт

ХИМИЙН ОСЛЫН ҮЕД АЖИЛЛАХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Химийн ослын үед шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангах, ослын голомтод үүрэг гүйцэтгэх Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд энэ зааврын зорилго оршино.

1.2. Химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой ослын үед аврах, хор уршгийг арилгах ажиллагааг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад энэхүү зааврыг дагаж мөрдөнө.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

Энэхүү зааварт хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.2.1. "Химийн хорт бодис", "Химийн аюултай бодис" гэсэн нэр томьёог

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар;2.2. "Ахуйн осол", "Орчны осол", "Нийтийг хамарсан осол", "Ослын голомт",

"Хор уршиг", "Тусгай цэвэрлэгээний бүлэг", "Тусгай цэвэрлэгээний бүлгийн дарга", "Аврагч- химичин" гэсэн нэр томьёог Онцгой байдпын ерөнхий газрын даргын 2013 оны А/468 дугаар тушаалаар баталсан Тусгай цэвэрлэгээний бүлгийн ажиллах журамд зааснаар;

2.3. "Химийн осол" гэж химийн хорт болон аюултай бодисыг тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагааны горим зөрчигдөх, технологийн явцад эвдрэл гарах, санамсар болгоомжгүй байдлаар алдагдах, байгалийн аюулт үзэгдэл зэргээс шалтгаалан хүн, мал, амьтан, хүрээлэн буй орчинд аюул учруулах тохиолдлыг;

2.4. "Тусгай цэвэрлэгээ" гэж цацраг, хими, биологийн ослоос үүдэн хүн, мал, амьтанд эрүүл ахуйн цэвэрлэгээ хийх, байгаль орчин барилга байгууламж багаж, зам, талбай, техник хэрэгслийн химийн бодисын гаралтай бохирдолыг арилгах, хоёрдогч хордолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай хамгаалалтын хувцас, багаж, техник, хэрэгсэлтэйгээр, зориулалтын бодис уусмал ашиглан цэвэрлэгээ, саармагжуулалт, хоргүйжүүлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахыг;

2.5. "Хоргүйжүүлэх" гэж химийн бодисоор бохирдсон газар, барилга, байгууламж.тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалд агуулагдах химийн бодисыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах зорилгоор хими, физик, хими-физикийн аргаар идэвхжил сулруулах үйл ажиллагаа явуулахыг;

2.6. "Анхдагч үүл" гэж химийн хорт болон аюултай бодис агуулж байгаа саванд

Page 271: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

271

эвдрэл гэмтэл гарсны улмаас агшин зуур (1-3 минут) агаарт дэгдэн гарсан химийн хорт болон аюултай бодисоос үүссэн үүлийг;

2.7. "Хоёрдогч үүл" гэж асгарсан химийн хорт болон аюултай бодисын гадаргуугаас ууршилтын дүнд үүсэх үүлийг;

2.8. "Хордолтын бүсийн бодит талбай" гэж химийн хорт болон аюултай бодис дан болон нэгдмэл байдлаар алдагдаж, хүний амь насанд аюул учруулах хэмжээгээр хордсон талбайн хэмжээг;

2.9. "Болзошгүй хордолтын бүс" гэж салхины чиглэлийн өөрчлөлтөөр химийн хорт болон аюултай бодисын үүл шилжиж болох газар нутгийн талбайг;

2.10. "Тусгай цэвэрлэгээний байр" гэж химийн хордолттой голомтоос гарсан эд зүйлс, багаж, техник, хэрэгсэл, нэрвэгдэгсдийн арьс болон аврагчийн хамгаалах хэрэгслийн гадаргуу дахь химийн бодисын бохирдолыг угааж цэвэрлэх, хоргүйжүүлэлт, саармагжуулалт хийхээр төхөөрөмжилсөн байгууламжийг;

2.11. "Халуун бүс" гэж хордолтын бүсийн бодит талбай болонболзошгүй хордолтын

бүсийг;2.12. "Дулаан бүс" гэж химийн ослын голомтын салхины чиглэлийн дээд талд

тухайн газар орны нөхцөл байдал, химийн бодисын шинж чанараас хамааран тогтоосон тусгай цэвэрлэгээ хийх, бохирдсон техник, хэрэгслийг цуглуулах зорилго бүхий талбайг;

2.13. "Хүйтэн бүс" гэж химийн ослын голомтын салхины чиглэлийн дээд талд тухайн газар орны нөхцөл байдал, химийн бодисын шинж чанар, тархалтаас хамаарч тогтоосон бохирдоогүй талбайг тус тус хэлнэ.

Гурав. Химийн ослын үеийн зохион байгуулалт

3.1. Химийн осол гарсан үед тухайн аж ахуйн нэгж, байгууллага "Ослын үед ажиллах төлөвлөгөө"-ний дагуу шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлж ажиллагсдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулна.

3.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн ослын тухай дуудлагыг нэн даруй тухайн нутаг дэвсгэрт дэх төв, орон нутгийн Онцгой байдпын байгууллагад өгнө.

3.3. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дуудлага хүлээн авагч аврах анги, салбар, бүлгийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнд мэдэгдээд, "Химийн ослын дуудлагын хуудас"-ыг 2 хувь хөтөлнө. (1 дүгээр хавсралт)

3.4. Химийн осол болсон тухай мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэх аврах бүлэг "Химийн ослын дуудлагын хуудас" болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын "Ослын үед ажиллах төлөвлөгөө"-г авч явна.

3.5. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга нь химийн ослын голомтод үүрэг гүйцэтгэх "Тусгай цэвэрлэгээний бүлэг"-ийн бэлэн байдлыг хангуулж, нөхцөл байдлын талаар бусад гамшгаас хамгаалах мэргэжлийн албадтай мэдээллийг шуурхай солилцож, хүч хэрэгслийг татан оролцуулна.

3.6. Аврах анги, салбар, бүлэг байхгүй орон нутгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч нь ослын талаар яаралтай Онцгой байдлын газрын удирдлагад мэдэгдэнэ.

Page 272: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

272

3.7. Орон нутгийн Онцгой байдлын газрын дарга нь орон нутгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд заасны дагуу эхний ээлжийн хариу арга хэмжээг зохион байгуулна.

3.8. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлага нь үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчид нэн даруй мэдэгдэнэ.

3.9. Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч химийн ослын тухай эх сурвалжаас нь /хэзээ, хаана, ямар нөхцөл байдал үүссэн, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар/ тодотгож, тухайн асуудлаар тодорхой мэдээлэл цуглуулсны дараа боловсруулалт хийж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, дэд дарга, гамшгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, холбогдох албан тушаалтан (мэргэжилтэн), улсын алба (байгууллага)-д илтгэж танилцуулан, өгсөн үүргийг хэрэгжүүлж, биелэлтийн талаар хариуг мэдэгдэж ажиллана.

3.10. Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч нь мөн "Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам", "Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчийн ажиллах заавар"-т заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.11. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргад тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн уг химийн ослын үед ямар хариу арга хэмжээ авах, хор уршгийг хэрхэн арилгах тактик, арга ажиллагааны зөвлөмжийг боловсруулан танилцуулна.

3.12. Гамшгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга тухайн химийн ослын нөхцөл байдпаас шалтгаалан ослын голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулахад тухайн орон нутаг дахь хүч хэрэгсэл хүрэлцэхгүй, нэмэгдэл хүч хэрэгсэл шаардлагатай тохиолдолд үүссэн нөхцөл байдлыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, дэд даргад танилцуулж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, дэд даргын шийдвэрээр Аврах тусгай ангиар үүрэг гүйцэтгүүлнэ.

3.13. Химийн ахуйн болон орчны ослын голомтод Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн шуурхай удирдлага, зохицуулалтын ахлах мэргэжилтэн, төв, орон нутгийн Онцгой байдпын байгууллагын орлогч дарга, тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн /цаашид "Ослын үеийн удирдагч" гэх/ шуурхай удирдлага, зохицуулалтаар ханган ажиллана.

3.14. Ослын үеийн удирдагч химийн ослын голомтод дараах зарчмыг баримтлан ажиллана. Үүнд:

3.14.1. эхний ээлжинд ослын голомтод үүрэг гүйцэтгэх албан хаагчдын аюулгүй байдлыг хангах;

3.14.2. ослын хор уршгийг арилгах үр дүнтэй аргыг тодорхойлох; 3.14.3. удирдлагын байрны тогтвортой үйл ажиллагааг хангах, аврах, хор

уршгийг арилгах бүлэгтэй тасралтгүй холбоо зохион байгуулж, нөхцөл байдлыг тодруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх,

3.14.4. ослын голомт дээр шаардлагатай хүч хэрэгслийг татан төвлөрүүлэх, харилцан ажиллагааг зохион байгуулах, хуваарилан ажиллуулах;

3.14.5. ХЭВЛЭЛ, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийг үнэн зөв

Page 273: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

273

мэдээллээр хангах, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх ажлыг зохион байгуулах.3.15. Химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой нийтийг хамарсан

ослын үед "Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам", "Улсын онцгой комиссын ажиллах журам"-д заасны дагуу шуурхай ажпын хэсгийг байгуулан ажиллана.

3.16. Аврах тусгай ангийн захирагч тушаал гаргаж "Тусгай цэвэрлэгээний бүлэг"-ийг томилон химийн ослын голомтод үүрэг гүйцэтгүүлнэ.

3.17. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад химийн осол тохиолдсон үед орон тооны бус штабын дарга нь "Ерөнхий зохион байгуулагч"-аар ажиллана.

3.18. Орон тооны бус штабын даргаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий инженер эсвэл аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлын тушаалаар томилогдсон албан тушаалтан ажиллана.

3.19. Ерөнхий зохион байгуулагч нь ослын үеийн удирдагчид үүссэн нөхцөл байдлыг бодитоор танилцуулж, шаардлагатай материал, техник, хэрэгслийг гаргаж өгнө.

3.20. Аврах, хор уршгийг арилгах ажиллагааг шуурхай удирдахын тулд хөдөлгөөнт удирдлагын байрыг байгуулна. Удирдлагын байр нь 6.8-д заасан хүйтэн бүсэд байрлаж, ямагт ослын голомтоос салхины чиглэлийн дээд талд байрлана.

3.21. Ослын үеийн удирдагч, ерөнхий зохион байгуулагч нар холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран үүссэн нөхцөл байдалд тохируулан "Шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөө" боловсруулна. (2 дугаар хавсралт)

3.22. Шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөөг боловсруулахдаа дараах мэдээллүүдийг цуглуулсан байна. Үүнд:

3.22.1. аврах, хор уршгийг арилгах ажиллагааг гүйцэтгэх үеийн цаг агаарын байдал;

-хөрсний болон агаарын дулааны хэм, °С-агаарын даралт, Па-салхины хурд, м/сек-салхины чиглэл-чийгшилт, %-тунадас ба үүлшилт-агаарын босоо тогтворжилт (изотерм, конвекц, инверс)-бусад (манан, аянга, хар салхи, аадар бороо, цасан шуурга, хяруу, хөлдөлт,

явган шуурга г.м) 3.22.2. химийн ослын төрөл, тохиолдсон цэг, газар нутаг, цаг хугацаа,

өртсөн хүний тоо, өртсөн бүс; 3.22.3. тусгай цэвэрлэгээний бүлгийг ослын голомтод ирэхээс өмнө

хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн; 3.22.4. химийн хорт болон аюултай бодисын мэдээлэл; (химийн бодисын

төрөл, хэмжээ, байрлал, сав баглаа боодлын байдал) 3.22.5. хүний амь насанд хэр аюултай болох түвшин, гал түймэр гарах,

тэсэрч дэлбэрэх, харилцан урвалд орох, цаашид тархах магадлалтай нөхцөл байдал;3.23. Ослын үеийн удирдагч тусгай цэвэрлэгээний бүлгийн бие бүрэлдэхүүнд

бүлгийн даргаар дамжуулан үүрэг даалгаврыг өгнө. Бүлгийн дарга зөвхөн ослын

Page 274: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

274

үеийн удирдагчийн өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлнэ.3.24. Аж ахуй нэгж, байгууллагын үйлдвэрлэл, техник технологийн онцлогоос

шалтгаалан тухайн аж ахуй нэгж, байгууллагын ажилтнуудыг химийн ослын голомтод ажиллуулж болно.

3.24.1. Аж ахуй нэгж, байгууллагын ажилтнуудыг химийн ослын голомтод томилон ажиллуулахдаа ослын үеийн удирдагч нь ерөнхий зохион байгуулагчтай зөвшилцөнө.

3.24.2. Ерөнхий зохион байгуулагч тухайн техник, технологи, бодис, уусмалтай байнга харьцаж ажилладаг мэдлэг, дадлага чадвартай инженер, техникийн ажилтнуудыг сонгон томилуулна.

3.24.3. Аж ахуй нэгж, байгууллагаас химийн ослын голомтод ажиллахаар томилогдсон ажилтнуудыг тусгай цэвэрлэгээний бүлгийн аврагч-химичдын нэгэн адил хамгаалах хэрэгслээр хангаж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулна.

3.25. Ослын үеийн удирдагч ослын голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааны шийдвэрийг шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөөнд үндэслэн гаргаж тусгай цэвэрлэгээний бүлэгт танилцуулна. Шийдвэрийг ослын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан амаар болон бичгээр гаргана. Шийдвэрт дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

3.25.1. химийн ослын төрөл, тохиолдсон цэг, газар нутаг, цаг хугацаа, өртсөн хүний тоо, өртсөн бүс;

3.25.2. тусгай цэвэрлэгээний бүлгийг ослын голомтод ирэхээс өмнө хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн;

3.25.3. химийн хорт болон аюултай бодисын хэмжээ, байрлал, сав баглаа боодлын байдал, барилга байгууламжийн бүдүүвч зураг;

3.25.4. агааржуулалт, гал түймрийн усан хангамж, цахилгаан хангамж, ослын үед ашиглах хавхлага, дулаан тохируулагчийн байршлыг харуулсан бүдүүвч зураг;

3.25.5. тусгай цэвэрлэгээний бүлгийн явах чиглэл, замын нөхцөл байдал, хөдөлгөөнт удирдпагын байр, тусгай цэвэрлэгээний байрны байрлалыг харуулсан бүдүүвч зураг.

3.26. Хэрэв шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлж дууссан, хэрэгжүүлэх явцад хүндрэл тохиолдсон, аюулын нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд ослын голомтод тусгай цэвэрлэгээний бүлгийн дарга шийдвэр гаргаж, ослын үеийн удирдагчид нэн даруй мэдэгдэнэ. Ослын үеийн удирдагч, ерөнхий зохион байгуулагч нар холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөөнд нэн даруй тодотгол хийнэ.

3.27. Ослын үед ажиллах төлөвлөгөө, Шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэнэтийн шийдвэрийг ослын үеийн удирдагч, тусгай цэвэрлэгээний бүлгийн дарга, ерөнхий зохион байгуулагч нар зөвшилцөн гаргаж, гаргасан шийдвэр тактик арга ажиллагааг шуурхай ажиллагааны дэвтэрт бичиж, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Page 275: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

275

Дөрөв. Химийн ослын үед тусгай хэсгийг нэмэлтээрзохион байгуулж ажиллуулах талаар

4.1. Химийн ослын үед аврах, хор уршгийг арилгах ажлыг шуурхай удирдах, аврагч- химичдийн тусгаарлагч шүүгч баг, багаж тоног төхөөрөмжийг цэнэглэх, шалгаж тохируулах, ажилд бэлдэх, шаардлагатай материал, хэрэгслээр хангах, холбоо зохион байгуулах, ослын голомтын бохирдлын түвшинг хянах, инженерийн тооцоо, судалгаагаар хангах зорилгоор хөдөлгөөнт удирдлагын байрнаас гадна холбогдох мэргэжлийн байгууллагуудыг түшиглэн дараах дэмжлэг үзүүлэх хэсгийг нэмж байгуулж болно. Үүнд:

4.1.1. хяналт шинжилгээний хэсэг; 4.1.2. инженерийн хэсэг; 4.1.3. эмнэлгийн хэсэг; 4.1.4. хангалт үйлчилгээний хэсэг.4.2. Тусгай мэргэжлийн хэсгүүд Ослын үеийн удирдагчийн шууд удирдлага дор

ажиллана.

Тав. Химийн ослын үеийн аюулгүй ажиллагаа

5.1. Химийн ослын дуудлага хүлээн авмагц тусгай цэвэрлэгээний бүлгийн дарга, ахлах даргын өгсөн үүргийн дагуу бүлгийн бие бүрэлдэхүүний нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгсэл, тусгай зориулалтын багаж, техникт үзлэг, шалгалт хийж бэлэн байдлыг хангана.

5.2. Химийн хорт болон аюултай бодистой харьцах, ослын хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцох албан хаагчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

5.2.1. химийн хорт болон аюултай бодисын тухай онолын болон дадлага, сургалтад хамрагдсан байх;

5.2.2. химийн хордолтын бүсэд аврах, хор уршгийг арилгах ажиллагаа явуулах чадварыг илтгэсэн гэрчилгээтэй, жил бүр аврагч-химичны ур чадварын шалгалтад хамрагдаж тэнцсэн байх;

5.2.3. химийн ослын голомтод ажиллах мэргэжил, эрүүл мэндийн болон тэсвэр хатуужлын тодорхой шалгуурыг хангасан байх.

5.2.4. тухайн химийн хорт болон аюултай бодисын хор аюулын лавлах мэдээлэлтэй танилцаж, судалсан байх;

5.2.5. нэрвэгдэгсдийг хордолтын бүсээс гаргах, аврах ажиллагаа явуулах чадвар, дадлыг эзэмшсэн байх;

5.2.6. химийн ослын голомтод аврах, хор уршгийг арилгах ажиллагааны явцад тохиолдож болзошгүй хүндрэлүүдийг тэсвэрлэх сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан байх;

5.2.7. нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодисыг илрүүлэх тандалт, тусгай цэвэрлэгээ, ариутгалын багаж, техник хэрэгслүүдийг ажиллуулж, ашиглах мэдлэг чадвартай байх;

5.2.8. цэвэрлэгээ, саармагжуулалтын бодис, уусмалыг таньж мэддэг, тэдгээрийг ашиглах чадвартай байх;

Page 276: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

276

5.2.9. химийн хорт болон аюултай бодистой харьцах, ослын голомтод хор уршгийг арилгах ажиллагаанд оролцохын өмнө аюулгүйн ажиллагааны заавартай танилцаж, гарын үсэг зурсан байх;

5.3. Химийн ослын үед тохиолдож болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах зорилгоор явганаар болон автомашинтай эргүүлийг тодорхой маршрутаар, аюулгүйн бүсүүдэд орох, гарах замд шалган нэвтрүүлэгчийг томилон ажиллуулна. Шалган нэвтрүүлэгч, эргүүлийн тоо, эргүүл хийх цэг, хөдөлгөөн үйлдэх маршрут, хоорондын зай, хугацааг тусгай цэвэрлэгээний бүлгийн дарга тогтооно.

5.4. Шалган нэвтрүүлэгч, эргүүлд томилогдсон албан хаагч нь ослын голомтод мэргэжлийн байгууллагын тусгай зориулалтын бүлэг болон эрх бүхий албан тушаалтнуудыг зориулалтын хамгаалах хэрэгсэлтэйгээр нэвтрүүлж, бусад хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.

5.5. Химийн ослын хор уршгийг арилгах ажиллагааны үед өдөр, шөнийн цагт харагдахуйц зөөврийн анхааруулах, сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээг аюулын бүсэд байршуулсан байна.(3 дугаар хавсралт)

5.6. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, агааргүй, хорт хийтэй орчинд аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаа явуулахдаа тусгаарлагч багтай 4-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй хэсгийг ажиллуулна.

5.7. Хэт өндөр халуун, чийгшил ихтэй нөхцөлд аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаа явуулах үед чийглэг, градусыг бууруулах, аврагчдыг дулаанаас хамгаалах хувцас хэрэгслээр хангана.

5.8. Хэт хүйтэн нөхцөлд аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаа явуулах үед тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, аврагчдыг хүйтнээс хамгаалах хувцас хэрэгслээр хангана.

5.9. Тусгаарлагч багны хүчилтөрөгчийн нөөцлүүр /баллон/ дүүрэн цэнэгтэй байна. Аврагч-химичдийн тусгаарлагч багтай ээлжинд ажиллах хугацаа нь багны хүчин чадлаас шалтгаалах бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг хамгийн багаар тооцно. Тусгаарлагч багтай аврагч тус бүр нэг нөөц шүүгч багийг биедээ авч явна.

5.10. Шүүгч баг ашиглаж байгаа тохиолдолд тухайн бодисыг шүүхэд зориулагдсан шүүгчийг ашиглах бөгөөд агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 18 хувиас бага тохиолдолд шүүгч баг ашиглахыг хориглоно.

5.11. Аврагчийг ослын голомтод нэвтрэхээс өмнө нэг бүрийн хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зааврын дагуу зөв өмссөн эсэхийг шалгаж ослын голомтод орсон цаг, гарах цагийг тэмдэглэн бүлгийн даргаас тогтоосон хугацаа болон тусгаарлагч багны хүчилтөрөгчийн нөөц дуусахаас өмнө аврагчийг ослын голомтоос гаргана.

5.12. Химийн ослын голомтод гал түймэр гарсан тохиолдолд дур мэдэн хариу арга хэмжээ хэрэгжүүлэхийг хориглоно. "Гал түймэр унтраах нэгдсэн дүрэм"-ын химийн ослын үеийн гал түймэр унтраах хэсэгт заасан зааврын дагуу ажиллагааг явуулна.

5.13. Химийн ослын үед хариу арга хэмжээг эхэлсэн болон дуусах хугацаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллана.

5.14. Химийн ослын голомтод үүрэг гүйцэтгэсэн аврагчыг эрүүл мэндийн үзлэг,

Page 277: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

277

оношилгоонд хамруулж, шаардлагатай тохиолдолд хордлого тайлах эмчилгээ, сувилгааг хийнэ.

Зургаа. Химийн ослын голомтод гүйцэтгэх ажиллагаа

6.1. Хэрэв химийн ослын голомтод хүрэлцэн ирмэгц нэрвэгдсэн хүнийг яаралтай аврах, химийн хорт болон аюултай бодисын тархалтын улмаас үүсэх эрсдэлийг бууруулж болох нь тодорхой тохиолдолд эрсдэлийн дүн шинжилгээ хийж, боломжтой бол шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.2. Шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөөний дагуу тусгай цэвэрлэгээний бүлгийн дарга эхний ээлжний бүлгийн аврагч-химичдэд үүссэн нөхцөл байдал, хийж гүйцэтгэх үйл ажиллагааг танилцуулж, зураглал гаргаж, явах чиглэл, зам, аврагч- химичдийн гүйцэтгэх үүрэг, шаардлагатай тоног төхөөрөмжийг зааж, бүлгийн тактикийн хурлыг хийж, бүлгийг ажилд оруулна.

6.3. Тусгай цэвэрлэгээний бүлгийн бие бүрэлдэхүүн "Тусгай цэвэрлэгээний бүлгийн ажиллах журам"-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.4. Аврагчид ослын голомтод нэвтрэхдээ нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсөж, төлөвлөсөн чиглэлийн дагуу салхины дээд талаас орно.

6.5. Ослын голомтод нэгдүгээр ээлжинд тусгай цэвэрлэгээний бүлгийн тагнуулын хэсэг нэвтэрч алдагдаж буй болон алдагдсан бодисын төрөл, хэмжээ, агаар дахь бодисын агууламжийг тодорхойлох, хордолтын бүсийн бодит талбай, болзошгүй хордолтын бүсийг тодорхойлох, нэрвэгдэгсдийн байрлалыг илрүүлэх, шаардпагатай тохиолдолд шинжилгээний дээж авах ажиллагааг явуулна. Тагнуулын хэсэг 4-өөс доошгүй аврагч- химичинтэй байна. Бүлгийн даргад тандалтаар илэрсэн мэдээллийг тухай бүрд нь илтгэнэ.

6.6. Химийн ослын төрөл, хаана, ямар шалтгаанаар үүссэн талаар бодит мэдээлэл байхгүй тохиолдолд зөвхөн нэрвэгдэгсдийг шуурхай аврах ажлыг гүйцэтгэж, мөн нөхцөл байдлыг тодруулах, үнэлэх химийн тандалтын ажиллагааг зохион байгуулна.

6.7. Химийн осол гарсан газар орны нөхцөл байдал (задгай, хаалттай буюу барилга байгууламж), салхины чиглэл, хурдыг үндэслэн аюулгүйн бүс (халуун бүс, дулаан бүс, хүйтэн бүс)-ийг тогтоож, бүс хоорондын хэмжээг алдагдсан бодисын хэмжээ, цаг агаарын нөхцөл байдал, химийн бодисын шинж чанар, тархалтаас шалгаалан бүлгийн дарга тодорхойлно. (4 дүгээр хавсралт)

6.8. Хүйтэн бүсэд хөдөлгөөнт удирдлагын байр, нөөц материал, хэрэгслийн агуулах, хүн эмнэлгийн байр болон ослын голомтод үүрэг гүйцэтгэх ажиллагааг хангахад шаардагдах бусад элементийг дэлгэж байршуулна.

6.9. Дулаан бүсэд хордсон техник хэрэгслийн зогсоол, тусгай цэвэрлэгээний байр, бохирдсон нэг бүрийн хамгаалах хэрэгсэл цуглуулах талбай, угаах талбайг дэлгэж ажиллуулна. Дулаан бүсэд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид нэг бүрийн хамгаалах хэрэгслийг өмссөн байна.

6.9.1. Хордсон газар орноос гарсан нэрвэгдэгсдийг тусгай цэвэрлэгээний байраар нэвтрүүлэхдээ ямар зорилгоор, ямар аргаар түүнд угаалга хийж байгааг тодорхой тайлбарлаж өгнө. Ил гэмтэл, шархтай бол ариутгаж боолт хийнэ.

Page 278: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

278

6.9.2. Нэрвэгдэгсдийн үнэт эдлэлийг тусгай уут, саванд хийж битүүмжлэн гадна талд түүний овог нэрийг бичиж, тэмдэглэгээ хийж битүүмжлэн тусгай цэвэрлэгээ хийж дууссаны дараа өөрт нь болон хүлээн авсан эмнэлгийн ажилтанд хүлээлгэн өгч баталгаажуулна.

6.9.3. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, тусгай цэвэрлэгээг хийх явцад нэрвэгдэгсэдэд илрэх хордлогын шинж тэмдэгийг ажиглана. Энэ нь ямар төрлийн бодист хордсон болохыг тодорхойлоход чиглэгдэнэ.

6.10. Халуун бүсэд нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж, хэрэглэсэн аврагч-химичин аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

6.11. Аврах, хор уршгийг арилгах ажиллагааны үед бүлгийн аврагч-химичдийн харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор аврагчдад (1,2,3,4,5) дугаар олгож, ослын голомтод нэвтрэх, гарах, аврах, хор уршгийг арилгах ажиллагаанд энэ дугаарын дагуу аврагчдын гүйцэтгэх үүргийг тодорхойлно.

6.12. Аврах, хор уршгийг арилгах ажиллагааны үед тусгай цэвэрлэгээний бүлэг нь удирдлагын төвтэй байнга холбоо тогтоож нөхцөл байдал, өөрсдийн байрлал, бусад шаардлагатай мэдээллээр хангана.

6.13. Алдагдсан химийн хорт болон аюултай бодисын тархалтыг зогсоох, хор уршгийг арилгах үйл ажиллагааг тухайн бодисын шинж чанар, төрөл, хэмжээ, ослын нөхцөл байдал зэргээс шалтгаалан харилцан адилгүй аргаар шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлнэ.

6.14. Ослын шалтгаан, нөхцөл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, дүгнэлтийг ослын үеийн удирдагч нэгтгэн боловсруулж Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэнд танилцуулна.

—оОо—

Page 279: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

279

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫНДАРГЫН ТУШААЛ

2016 оны 03 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот

Дугаар А/76

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.10, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 28/40/29 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ын 3.1.1.3, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах заавар"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ зааврыг мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгийн шуурхай удирдлагын газар /онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл/-т даалгасугай

ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.БАДРАЛ

Page 280: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

280

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны

А/76 дугаар тушаалын хавсралт

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ.АШИГЛАХ, УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙГООР

ГАРЧ БОЛЗОШГҮЙ ОСЛЫН ҮЕД АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨБОЛОВСРУУЛАХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү зааврын зорилго нь стандартын шаардлага хангасан, тооцоо судалгаа бүхий бодитой, хэрэгжих боломжтой химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 28/40/29 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ын 3.1.1.3-т "химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсээр батлуулсан байна" гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд энэ зааврыг дагаж мөрдөнө.

1.3. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрөл бүхийиргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ослын нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээг авах зорилго бүхий зохион байгуулалтын ба техникийн цогц арга хэмжээг тусгасан албан баримт бичгийг "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө" (цаашид "ослын үед ажиллах төлөвлөгөө") гэнэ.

1.4. "Ослын үед ажиллах төлөвлөгөө"-нд химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн цогц үйл ажиллагааг тусгасан байна.

1.5. Аж ахуйн нэгж, байгууллагын орон тооны бус штабын дарга"Ослын үед ажиллах төлөвлөгөө"-нд заасны дагуу ажилтнуудыг аврах, аюул ослын хор уршгийг арилгах ажпыг удирдан зохион байгуулна.

1.6. Орон тооны бус штабын даргаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий инженер эсвэл аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлын тушаалаар томилогдсон албан тушаалтан ажиллах бөгөөд түүний эзгүйд диспетчеруг үүргийг

Page 281: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

281

түр гүйцэтгэнэ.

Хоёр. Төлөвлөгөөний бүтэц, агуулга

2.1. Ослын үед ажиллах төлөвлөгөө нь үндсэн төлөвлөлт, бүдүүвч зураг, хавсралт гэсэн хэсгээс бүрдэнэ.

2.2. Үндсэн төлөвлөлтөд дараах асуудлыг тусгасан байна. Үүнд: 2.2.1. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын товч танилцуулга; 2.2.2. аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны явцадгарч байсан

болон гарч болзошгүй ослын тохиолдол; 2.2.3. аж ахуйн нэгж, байгууллагын байршил, зэргэлдээ орших төв суурин

газар, хүн амын суурьшлын мэдээлэл; 2.2.4. гарч болзошгүй ослын үед ажиллах хувилбарууд; 2.2.5. орон тооны бус штаб, алба, мэргэжлийн ангийг байгуулсан тухайн

аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлын тушаал; 2.2.6. химийн ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, инженер- техникийн

ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, тэдний ажиллах заавар; 2.2.7. осол гарсан тохиолдолд заавал мэдэгдэх аж ахуйн нэгж, байгууллага,

удирдах болон хариуцлагатай ажилтны нэр, утасны жагсаалт, гэрийн хаяг; 2.2.8. аврах үйл ажиллагаанд оролцох мэргэжпийн анги, байгууллагын

гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалтын бүтцийг харуулсан бүдүүвч зураг, холбогдох албан тушаалтны нэр, утасны жагсаалт, цахим хаяг;

2.2.9. үйлдвэрлэгчээс гаргасан химийн хорт болон аюултай бодисын хор аюулын лавлах мэдээлэл, ашиглаж буй тоног төхөөрөмжийн онцлогт тохируулан боловсруулсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа;

2.2.10. ашиглаж буй химийн хорт болон аюултай бодисын шинж чанарыг тооцсон хоргүйжүүлэх, саармагжуулах үйл ажиллагааны төлөвлөлт;

2.2.11. химийн хорт болон аюултай бодисын тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц саад бартаа байгаа бол тэдгээрийг тодорхой тусгах;(хаана ямар бартаа, саад байгаа, түүнийг хэрхэн туулах талаар)

2.2.12. химийн хорт болон аюултай бодисыг тээвэрлэх үйл ажиллагаа дууссаны дараа тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээг хэрхэнхийх тухай мэдээлэл (төлөвлөгөө, заавар).

2.3. Бүдүүвч зурагтдараах материалыг хавсаргана. Үүнд: 2.3.1. химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үйл

ажиллагаа явуулж буй тухайн аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламж, зам, талбай, аврах гарц, цугларах талбайн байрлалыг заасан бүдүүвч зураг;

2.3.2. аж ахуйн нэгж, байгууллагын агааржуулалтын бүдүүвч зураг; 2.3.3. аж ахуйн нэгж, байгууллагын гал түймрийн усан хангамжийн бүдүүвч

зураг; (Энэ зурагт гал унтраах зориулалттай шугам, хоолой, тоног төхөөрөмжийн байрлал, хүчин чадал зэргийг тусгана.)

2.3.4. аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан хангамжийн бүдүүвч зураг; 2.3.5. химийн хорт болон аюултай бодис тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж

буй аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн тээвэрлэлтийг хийх үндсэн замын

Page 282: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

282

маршрут, нөөц замын маршрут зураг.2.4. 2.3.1, 2.3.2, 2.3.3, 2.3.4-т заасан бүдүүвч зураг масштабтай байна.2.5. Хавсралт хэсэгт энэхүү зааврын дөрөвдүгээр бүлэгт заасан материалыг

хавсаргасан байна.

Гурав. Төлөвлөгөөнд тавигдах шаардлага

3.1. Төлөвлөгөөг өөрийн байгууллагын үйл ажиллагааны бодит байдал болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах бөгөөд үнэн зөв боловсруулагдсан эсэхийг тухайн байгууллагын ерөнхий инженер хариуцна.

3.2. Төлөвлөгөөг боловсруулахдаа дараах үндсэн асуудлуудыг анхаарна.Үүнд: 3.2.1. аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын тоо, ослын үед учирч

болзошгүй хохирлын хэмжээ, химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой ослын улмаас үүсэх сөрөг нөлөө, үр дагаврыг тооцоолох;

3.2.2. химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны үе шат бүрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах тухай;

3.2.3. химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулах, үйлдвэрийн барилга, байгууламж нь стандартын шаардлага хангасан байдал;

3.2.4. аж ахуйн нэгж, байгууллагад химийн ослын хор уршгийг арилгах, гал түймэр унтраах бүрэлдэхүүн, техник хэрэгсэл саадгүй нэвтрэх, ажиллах боломжтой эсэх;

3.2.5. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ослын үед ашиглах гал унтраах анхан шатны багаж, хэрэгсэл, хор саармагжуулах бодис, уусмал, химийн бодистой харьцах үед ашиглах хүн нэг бүрийн хамгаалалтын хэрэгслийн талаарх мэдээлэл (багаж хэрэгслийн загвар, нэр төрөл, тоо, хэмжээ, байрлал, ослын үед ямар албан хаагч ямар багаж хэрэгсэл ашиглах, түүний эзгүйд хэн орлох);

3.2.6. ослын үед ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, гал унтраах хэрэгсэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрхэн ашиглах тухай;

3.2.7. химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаанд шууд оролцдог ажилчдыг эмнэлгийн үзлэгт хамруулсан байдал. (хэзээ, ямар төрлийн эмнэлгийн үзлэгт хамрагдсан дүгнэлт)

Дөрөв. Төлөвлөгөө батлуулахад бүрдүүлэх материал

4.1. Химийн хорт болон аюултай бодис хадгалах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөнд дараах материалыг хавсаргана. Үүнд:

4.1.1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар; 4.1.2. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил

дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл; 4.1.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан

/эх хувь/, химийн бодисын эрсдэлийн үнэлгээ;

Page 283: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

283

4.1.4. Импортлож байгаа бол худалдааны гэрээ, тээвэрлэлтийн гэрээ /монгол хэл дээр/;

4.1.5. Мэргэжпийн хяналтын байцаагчийн агуулахын дүгнэлт; 4.1.6. Байгууллагын химийн бодис хадгалах, ашиглахтай холбогдсон дүрэм,

журам, заавар, стандарт; 4.1.7. Химийн бодисын агуулахын бүртгэл; 4.1.8. Хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад

орсон бодис хадгалагдаж байгаа тохиолдолд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүгнэлт;

4.1.9. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа; 4.1.10. Ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулсан

баримт.4.2. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэх үйл ажиллагаатай

холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөнд дараах материалыг хавсаргана. Үүнд:

4.2.1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар; 4.2.2. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил

дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл; 4.2.3. Тээвэрлэлтийн гэрээ; 4.2.4. Тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа; 4.2.5. Тээвэрлэлт хийх бие бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны

зааварчилгааг танилцуулсан баримт; 4.2.6. Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс баталсан замын

маршрут; 4.2.7. Тээврийн хэрэгслийг химийн хорт болон аюултай бодис тээвэрлэхэд

зориулан бэлтгэсэн байдал (гэрэл зураг), (шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж үзэж болно);

4.2.8. Хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодис тээвэрлэх тохиолдолд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүгнэлт.

4.3. Химийн хорт болон аюултай бодис ашиглахүйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөнд дараах материалыг хавсаргана. Үүнд:

4.3.1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар; 4.3.2. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох,

ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл; 4.3.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан

/эх хувь/, химийн бодисын эрсдэлийн үнэлгээ; 4.3.4. Мэргэжлийн хяналтын байцаагчийн ажлын байрны дүгнэлт; 4.3.5. Химийн бодисын агуулахын бүртгэл; 4.3.6. Химийн бодис худалдах, худалдан авах гэрээ; 4.3.7. Үйлдвэрлэл, лабораторийн шинжилгээнд ашигладаг химийн бодисын

бүртгэл; 4.3.8. Хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад

Page 284: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

284

орсон бодис ашиглаж байгаа тохиолдолд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүгнэлт;

4.3.9. Байгууллагын химийн бодис хадгалах, ашиглахтай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт;

4.3.10. Үйлдвэр, лабораторийн аюулгүй ажиллагааны заавар, стандарт; 4.3.11. Ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулсан

баримт.4.4. Химийн хорт болон аюултай бодис устгах үйл ажиллагаатай холбоотойгоор

гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөнд дараах материалыг хавсаргана. Үүнд:

4.4.1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар; 4.4.2. Химийн хорт болон аюултай бодис устгах тусгай зөвшөөрөл; 4.4.3. Тухайн химийн хорт болон аюултай бодисыг устгах арга технологи; 4.4.4. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа; 4.4.5. Химийн хорт болон аюултай бодис устгах аргачлал, устгах цэгийн

талаар гаргасан Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн ундэсний зөвлөлийн дүгнэлт;

Тав. Төлөвлөгөө батлах

5.1. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг жилд 1 удаа, дараах тохиолдолд тухай бүр шинэчлэн боловсруулж, батлуулна:

5.1.1. үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх; 5.1.2. ослын үед уг төлөвлөгөө шаардлага хангаагүй; 5.1.3. барилга, байгууламж, технологи, үйл ажиллагаа өөрчлөгдөх; 5.1.4. ашиглалтын горимд өөрчлөлт орсон болон бусад өөрчлөлт (гал

түймэр, тэсрэх аюул үүсгэх, хорт болон аюултай бодис алдагдах боломжтой бодисын хэмжээ ихэссэн)

5.1.5. ослын үед авах арга хэмжээ өөрчлөгдсөн; 5.1.6. ослын үед ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал

өөрчлөгдсөн.5.2. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үйл

ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг мөрдөж эхлэхээс 30 хоногийн өмнө тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын байгууллагын даргаар хянуулж, батлуулсан байна.

5.3. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг тээвэрлэлт эхлэхээс 14 хоногийн өмнө хянуулж, батлуулсан байна. Үүнд:

5.3.1. нэг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэх бол тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын байгууллагын даргаар;

5.3.2. хоёр ба түүнээс дээш аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэх тохиолдолд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар.

Page 285: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

285

5.4. Химийн хорт болон аюултай бодисыг тоггоосон зам маршрутаар тогтмол хугацаанд (өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр) тээвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллага 5.1-д заасан хугацааг баримтална.

5.5. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага материал хүлээн авсан өдрөөс хойш ажпын 5 өдөрт багтаан төлөвлөгөөг батлах бөгөөд тооцоо, судалгаа хийх шаардлагатай бол уг хугацааг ажпын 7 хүртэл өдрөөр сунгаж болно.

5.6. Төлөвлөгөөг батлахад шаардлагатай нэмэлт материалыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага бүрэн гүйцэд, үнэн зөвгаргаж өгөх үүрэгтэй.

5.7. Төлөвлөгөөг 2 хувь үйлдэх бөгөөд хувийг аж ахуйн нэгж, байгууллагын орон тооны бус штабын дарга, төлөвлөгөө баталсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад тус тус хадгална.

5.8. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах сургалт, дадлагыг жилд 1-ээс доошгүй, тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой гарч болзошгүй ослын үед ажиллах сургалт, дадлагыг тухай бүр зохион байгуулж тайланг төлөвлөгөө баталсан Онцгой байдлын байгууллагад ирүүлнэ.

5.9. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаанд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хамгаалалт гаргах зардлыг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.

---оОо---

Page 286: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

286

ЗӨВЛӨМЖ, АРГАЧЛАЛ

Танилцуулга нь шалгалтанд хамрагдсан байгууллага /обьект/-ын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдалд үнэлгээ дүгнэлт өгч, аюулт үзэгдэл, осолд хүргэж болзошгүй зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоож, хяналт, шалгалтын талаархи бодит байдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах баримт бичиг юм.

1. Танилцуулгыг Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 93 дугаар тушаалын 2 дугаар хавсраптаар батлагдсан хэвлэмэл хуудасан дээр бичнэ.

2. Танилцуулганд шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, хугацаа, шалгалтанд хамрагдсан асуудлууд, хамрагдсан обьектын талаарх мэдээлэл, өмнөх шалгалтын талаар, шалгалтын явцад хийсэн ажил, шийдвэрлэсэн асуудлыг тусгаж өгнө.

3. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, зөрчигдсөн хууль, тогтоомж, авсан арга хэмжээ,цаашид авах арга хэмжээний саналыг товч, тодорхой бичнэ.

4. Төгсгөлд нь улсын байцаагчын албан тушаал, цол, овог, нэрийг бичиж гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулна.

Page 287: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

287

Загвар

ДАРХАН-УУЛ АЙМАГОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН ТАНИЛЦУУЛГА

...... оны .... сарын .... өдөр Дугаар...... Дархан

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ ТАНАА

Хяналт шалгалт явуулсан тухай

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн баталсан нэгдсэн хуваарийн дагуу аймгийн Засаг дарга, онцгой комиссын даргын баталсан удирдамжын хүрээнд Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Н.Ганбат, мэргэжилтэн, ахмад Ц.Баянзул, Захирагчийн албаны мэргэжилтэн Э.Равжаадэлгэрэх, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Батбулган, Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн улсын хяналтын байцаагч С.Цэвэлравжаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг удирдлага болгон Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын үерийн хамгаалалтын далан суваг, ус зайлуулах зориулалтын инженерийн байгууламжуудын бэлтгэл бэлэн байдалд нь үнэлгээ өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор үзлэг шалгалтыг зохион явууллаа.

Шалгалтанд Дархан сумын ил 67,0км, далд 53,0км /бетон далан/, Шарын гол сумын ил 6,0км /шороон далан/, Хонгор сумын ил 2,834км /шороон далан/, Орхон сумын ил 1,85км /шороон далан/ үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах суваг, инженерийн байгууламжуудыг хамрууллаа.

ХОЁР. ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛААР

1. Дархан сумын нийт ил далан, ус өнгөрүүлэх сувагт цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүй

Page 288: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

288

2. Дархан сумын 6 дугаар багийн үерийн далан болон 9 дүгээр багийн үерийн хамгаалалтын ус зайлуулах суваг хог, шороогоор дүүрсэн.

3. Дархан сумын 15 дугаар баг Хабитатын үерийн далангийн ус зайлуулах суваг,сарниулах шүүр элс, шороо, хогоор дүүрсэн,Хабитат 10 дугаар хэсэг 17 дугаар гудамжны үзүүрийн айл, 5 дугаар баг Залуучуудын гудамж 1 тоотын ай үерийн далан сувагтай тулгаж хашаа байшингаа барьсан, далангийн дагуу айлууд амьдардаг.

4. Хонгор сумын салхит багт байрлах 2,1 км шороон далан эвдэрсэн, элсээр дүүрсэн, Шарын гол, Орхон сумын 8,8 км үерийн даланд цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ.

ГУРАВ. ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчын "Мэдэгдэл"-г сумдын Засаг дарга нарт хүргүүлж, үерийн далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж үерийн ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг холбогдох байгууллагад хариуцуулан ажиллаж байна.

Мөн үерийн эрсдэл бүхий газар оршин сууж байгаа айл өрхийн судалгааг гаргаж сум, багийн Засаг дарга нарт хүргүүлэн, болзошгүй үерийн аюлаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагтай хамтран зохион байгуулан ажиллаж байгааг үүгээр танилцуулж байна.

ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН АХЛАХ БАЙЦААГЧ, ХОШУУЧ Н.ГАНБАТ

Page 289: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

289

УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ШААРДЛАГАБИЧИХ ЗӨВЛӨМЖ

Албан шаардлага нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар тухайн хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнд улсын байцаагчаас хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулахад үйлдэх баримт бичиг.

Албан шаардлагад хууль тогтоомжийн заалтыг удирдлага, зохион байгуулалтын хүрээнд хангуулах арга хэмжээг тусгаж өгнө.

Улсын байцаагчийн акт, техникийн дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор албан шаардлагыг тэдгээртэй хамтруулан гаргаж болно.

Албан шаардлагыг улсын байцаагчийн харьяалагдаж байгаа байгууллагын нэр, он, сар, өдөр, дугаар, газрын нэр бүхий хэвлэмэл хуудсан дээр тодорхой байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд нэр заан юуны тухай болох товч утгыг бичсэн байна.

Тэмдэглэх хэсэгт объектын нэр, хаяг, шалгалт хийх үндэслэл, удирдамж, шалгалтын хугацаа, хууль тогтоомжийн хүрээ зэрэг ерөнхий мэдээллийг бичнэ.

Тодорхойлох хэсэгт илэрсэн зөрчил дутагдал, зөрчигдсөн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын нэр, зүйл заалтын хамт дугаарлаж бичнэ.

Шаардах хэсэгт улсын байцаагчийн шаардлага өгөх эрх, илэрсэн зөрчил, дутагдал, түүнийг арилгуулах үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлэх, хариу ирүүлэх хугацаа, зөрчлийг арилгаагүй буюу хариу ирүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалтыг тусгана.

Төгсгөлд нь улсын байцаагчийн албан тушаал, цол, овог нэрээ бичиж гарын үсэг тэмдгээр баталгаажуулна.

Заавал биелүүлэх албан шаардлагыг хүлээж авсан хүний нэр, албан тушаалыг бичиж, гарын үсэг зуруулна.

Page 290: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

290

Загвар

ДАРХАН-УУЛ АЙМАГОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ АЛБАН ШААРДЛАГА

......оны.....сарын.....өдөр Дугаар...... Дархан

"............." ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХЗАХИРАЛ ............................ ТАНАА

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай

Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэмийг үндэслэн Монгол Улсын Шадар Сайдын баталсан "Хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх "Төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж"-ийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Н.Ганбат, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Түвшинтөр нар Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийн 1.2, 2.1 заасныг үндэслэл болгон танай байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

Шалтгалтаар дараахь дутагдал илэрлээ. Үүнд:1. Байгууллагын ажилтанг гамшгаас хамгаалах сургалтанд хамруулаагүй байгаа

нь "Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2.4 -т заасан "Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах" гэсэн заалтыг

2. Байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй байгаа нь "Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2.5-д заасан "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, холбогдох даатгалд хамрагдах" гэсэн заалтыг

3. Байгууллагын хэмжээнд гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлээгүй байгаа нь "Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2.6 –д заасан "Гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах" гэсэн заалтыг

4. Гамшиг болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах

Page 291: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

291

барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөөгүй байгаа нь "Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2.8 -д заасан Гамшиг болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах" гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.

Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10-р зүйлийн 10.9.8-д заасан эрхийн дагуу ШААРДАХ НЬ:

1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх заалт: Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 120 тушаалаар баталсан зааврын дагуу шинэчлэн боловсруулах

2. Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах

3. Гамшгийн эрсдлийн үнэлгээг тусгай эрх бүхий байгууллагаар хийлгэж, гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж, зориулалтын дагуу захиран зарцуулж, даатгалд хамрагдах

4. Гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2 дугаар зүйлийг мөрдөж ажиллах

5. Гамшиг болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулахаар төлөвлөж бэлэн байдлыг хангах

Дээрх албан шаардлагын заалт нэг бүрийг биелүүлэн, аюулгүй ажиллагааг хангаж "Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д "Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтанаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээний талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй" гэж заасны дагуу аймгийн Онцгой байдлын газарт 2019 оны .... дугаар сарын ...-ний дотор албан бичгээр хариуг ирүүлэх.

Албан шаардлагыг биелүүлээгүй, хариуг хугацаанд нь албан ёсоор ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1–д заасан "Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсвэл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан хүнийг тавин нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" заалтын дагуу арга хэмжээ тооцох болно.

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН АХЛАХ БАЙЦААГЧ, ХОШУУЧ Н.ГАНБАТ

ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР ХҮЛЭЭН АВСАН:

Page 292: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

292

Мэдэгдэл бичих зөвлөмж

Мэдэгдэл нь тухайн объектын аюулгүй байдалд шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, болзошгүй аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлсэн баримт бичиг юм.

Шалгалын явцад илэрсэн зөрчил, зөрчигдсөн хууль, дүрэм журмын заалт

Зөрчлийг арилгахын тулд авах арга хэмжээг тодорхой зааж өгөх ба мэдэгдлийн хугацааг тухайн боъектын онцлог, хийх ажлын хүрээ, хэмжээ, зөрчлийн шинж байдалтай уялдуулан бодитойгоор тогтооно.

Мэдэгдлийг үл биелүүлсэн биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд холбогдох хууль тогтомжийн дагуу хариуцлага хүлээхийг сануулж бичнэ.

Төгсгөлд нь улсын байцаагчийн албан тушаал, цол, нэрээ бичиж, гарын үсэг тэмдгээр баталгаажуулсан байна.

Page 293: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

293

Загвар

ДАРХАН-УУЛ АЙМАГОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН МЭДЭГДЭЛ

......оны.....сарын.....өдөр Дугаар...... Дархан

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.АТАРХИШИГ ТАНАА

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай

Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Н.Ганбат би Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт, 22, 23, 24, 32 дугаар зүйл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийн 2-д заасан Гамшгаас хамгаалах улсын хяналт явуулах чиглэлийг үндэслэн аймгийн хэмжээнд цаг агаарын нөхцөл байдал дулаарах төлөвтэй байгаатай холбогдуулан үер, шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор МЭДЭГДЭХ НЬ:

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүл. Үүнд:

1. Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний үерийн аюул хэсэгт тодотгол хийж, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бэлэн байдлыг хангах

2. Сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн харилцаа холбоо, зарлан мэдээлэх системийн байнгын бэлэн байдлыг хангах

3. Сумын нутаг дэвсгэрт байрлаж буй үерийн далан, хамгаалалтын систем, ус өнгөрүүлэх суваг шуудууны ашиглалтын байдалд үзлэг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цэвэрлэгээ, засвар үйлчилгээний арга хэмжээг зохион байгуулж бэлэн байдлыг хангах

4. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хуулийн хүрээнд бүрдүүлж, түүнийг захиран зарцуулсан байх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын байгууллагад мэдээлэх, мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа, дэмжлэг авч ажиллах

Дээрхи мэдэгдлийн заалт нэг бүрийг биелүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан, бэлэн байдлыг хангаж "Төрийн хяналт шалгалтын тухай

Page 294: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

294

хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 "Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтанаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээний талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй" гэж заасны дагуу аймгийн Онцгой байдлын газарт 2018.03.26-ны дотор албан бичгээр хариуг ирүүлнэ үү.

Албан мэдэгдлийг биелүүлээгүй, хариуг хугацаанд нь албан ёсоор ирүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ тооцох болно.

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН АХЛАХ БАЙЦААГЧ, ХОШУУЧ Н.ГАНБАТ

ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР ХҮЛЭЭН АВСАН ........................................................ /............................/ / Албан тушаал / / гарын үсэг / / овог, нэр/

Утас:..................................

Page 295: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

295

Улсын байцаагчийн дүгнэлт бичих зөвлөмж

Дүгнэлт нь тухайн объектын тоног төхөөрөмж, барилга байгууламжийн гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдал нь хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг.

Тэмдэглэх хэсэг

Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлт, эрх бүхий байгууллагын шийдвэр, удирдамж, шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа, шалгасан асуудал, хамрагдсан обьект, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэр төрөл зэрэг ерөнхий мэдээлэл байна

Тодорхойлох хэсэг

Дүгнэлт гаргаж буй объект, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний тухайн үеийн нөхцөл байдал, үзлэг шалгалт хийсэн арга зүй, лабораторийн шинжилгээ, сорилт, туршилт хийсэн арга хэлбэр, дүн зэргийг тусгана.

Дүгнэх хэсэг

Байгууллага объектын гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдал, тоног төхөөрөмж, барилга байгууламж нь холбогдох хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, стандартын шалгуур үзүүлэлттэй нийцэж байгаа эсэхийг тусгана.

Дүгнэлтийн төгсгөлд нь дүгнэлт гаргасан улсын байцаагч албан тушаал, цол, овог, нэрээ бичиж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

Page 296: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

296

Загвар

ДАРХАН-УУЛ АЙМАГОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН ДҮГНЭЛТ

......оны.....сарын.....өдөр Дугаар...... Дархан

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙНӨМЧИЙН ГАЗАРТ

Урьдчилан сэргийлэх тухай

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Н.Ганбат би Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн 2017.01.30-ны өдрийн 34 тоот албан хүсэлтийн дагуу Дархан сумын нутаг дахь Хараа голын гүүрэнд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд:

Нэг .Ерөнхий зүйл

Дархан- Уул аймгийн Дархан сумын нутаг дахь Хараа голын гүүр нь 1991 онд ашиглалтанд орсон 9 алгаслал байгууламжтай, алгаслал тус бүр 6 ширхэг 0,8м өндөртэй, 1,4 м өргөн хавтантай "T" хэлбэрийн 15 у/м дам нуруутай, 0,5м x 2 аюулгүйн зурвас, 1,25м x 2 явган хүний зам бүхий Г-8 хэмжээтэй зорчих хэсэгтэй 135 у/м төмөр бетон гүүр байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар 2013 онд "Кад сүрвэй" ХХК тус гүүрийн ТБГШИФР-02/10 шифр бүхий засварын ажлын зураг төслийг боловсруулсан байна.

Хоёр. Үүссэн нөхцөл байдлын талаар:

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дархан-Уул аймгийн МХГ-ын Авто замын улсын хяналтын ахлах байцаагчийн 2015 оны 07/096/457 дугаар дүгнэлтээр:

1. Хараа голын 135 у/м төмөр бетон гүүрийн зарим дам нуруунуудын төгсгөлийн хэсэг болон их биеийн хэсгийг тогтоосон хугацаанд нь засварлаагүй, тулах хэсгийн засвар арчлалт хийгдээгүйгээс хамгаалалтын бетон эвдэрч, ажлын арматур ил

Page 297: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

297

гарсан, Дархан талаас 7 дугаар алгасал байгууламжийн дээд талын 2 дам нурууны ган тулах хэсэг мултарч унаснаас зорчих хэсэг 10-12 см орчим суултанд орж, хэв гажилтын заадас эвдэрсэн, цутгалтын үед засварлаагүй арматур ил гарсан зарим дам нурууг угсарсан, завсрын тулгуурын ригелийн угсралтын явцад тэнхлэгийн хэмжээ алдагдсан нь БНбД 13-03-00 "Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын арга технологи"-ийн " бетон гадаргууг хамгаалах, бетоны томоохон эвдрэл, арматур ил гарсан хэсгүүдийг бэхжүүлэх", " дам нурууны үзүүр, тулах хэсгийн орчимд засвар хийх", "тулах хэсгийн хөдөлгөөнийг сайжруулах, хазайлтыг засварлах" заалтууд;

2. Гүүрийн 2 талын шороон далангийн дүүргэлт нурсан, парапет эвдэрч унасан, гүүрийн хайсыг сэргээн засварлаагүй, гүүрийн хэв гажилтын заадсын бэхэлгээний засвар, арчлалт хийгдээгүй, явах анги, явган хүний замын хэсэгт хуралдсан хог шороог цэвэрлээгүй, дугуй цохигчийн бетон гадаргуу эвдэрсэн, дамжих хавтан, зорчих хэсгийн хучилтанд эвдрэл гарсан, эвдэрсэн хэв гажилтын заадас болон хучилтын хэсгээр гадаргуугийн ус нэвтэрч, шүлт үүссэн бөгөөд гүүрийн бүтээцүүдийн эвдрэх нөхцөл бүрдүүлж байгаа нь БНбД 13-00-03-ийн "гүүрийн зорчих хэсгийн хог шороо, цас, мөсийг цэвэрлэх", " Бетон гадаргууг хамгаалах, бетоны томоохон эвдрэл, арматур ил гарсан хэсгүүдийг бэхжүүлэх", "хэв гажилтын заадсыг засварлах" заалтууд болон "Авто замын тухай хууь"-ийн 4 дүгээр бүлгийн 15.1.3-д заасан "авто зам, замын байгууламжид тогтоосон журам, технологийн зааврын дагуу үзлэг явуулж, засвар, арчлалтыг тогтмол хийх" заалт тус тус зөрчигдөж байгааг тодорхойлсон байна.

Дээрхи нөхцөл байдлыг үндэслэн ДҮГНЭХ НЬ:

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дахь Хараа голын 135 у/м төмөрбетон гүүрийн ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийн улмаас авто тээврийн хэрэгсэл, зорчигчид хэвийн зорчих нөхцөл алдагдаж МУ-ын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан "техникийн холбогдолтой осол" үүсэж эрсдэл учрах магадлалтай байна.

Иймээс засвар шинэчлэлтийн ажил хийгдэх хүртэл тээврийн хэрэгсэл, зорчигчдын аюул осолгүй зорчуулах үүднээс тээврийн хэрэгслийг нэг чиглэлээр, тэнхлэгийн ачааллын хэмжээг 5 тн-оос хэтрэхгүй байхаар даацын хязгаарлалттай явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Ашиглагч, захиалагч байгууллагууд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүүрийн засварын ажлыг нэн даруй гүйцэтгүүлэх арга хэмжээг зохион байгуулан бэлэн байдлыг хангаж, болзошгүй техникийн холбогдолтой осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

ДҮГНЭЛТ ГАРГАСАН ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН АХЛАХ БАЙЦААГЧ, ХОШУУЧ Н.ГАНБАТ

Page 298: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

298

Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт бичих зөвлөмж

Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт нь төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллага (гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай)-ын өмчид аюулт үзэгдэл, осол гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, шалтааныг нотлох баримт бичиг юм.

Тус акт нь 6 хэсгээс бүрдэнэ.

Нэг: Өмнөх байдалд

Гамшиг, аюулт үзэгдэл, осол, гарахаас өмнөх ерөнхий төлөв байдлыг тусгана.

Хоёр: Илрүүлсэн байдалд

Аюулт үзэгдэл, осол гарсан байршил, цаг хугацаа, илрүүлэн мэдээлэгч зэргийг тодорхой бичнэ.

Гурав: Хойшлуулшгүй авсан арга хэмжээ

Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан үед хойшлуулшгүй арга хэмжээ авч, асран хамгаалж дуусгавар болгосон үеийг бичнэ. (тархалтыг зогсоосон үеийг)

Дөрөв: Шалтгаан

Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай шалтгааныг тусгай мэргэжилтэн, шинжээч, бусад мэргэжлийн байгууллагын лабораторийн шинжилгээ, дүгнэлт зэргийг үндэслэж бичнэ.

Тав: Гарсан хохирол

Гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртсөн эд хөрөнгөд учирсан /үнэлгээний байгууллагын гаргасан актыг үндэслэн/ бодит үнэлгээний нийт дүнг бичнэ.

Зургаа: Цаашид тавих санал

Тухайн орон нутаг, байгууллагад гарсан гамшиг, аюулт үзэгдэл, осол болоход нөлөөлсөн зөрчил, дутагдлыг арилгах,түүнээс урьдчилан сэргийлэх талаар цаашид авах арга хэмжээний арга замыг тусгана.

Төгсгөлд нь Улсын байцаагчийн албан тушаал, цол, овог нэрээ бичиж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулж, хамтран оролцсон хүмүүсийн албан тушаал (цол) бичиж гарын үсэг зуруулна.

Актыг хүлээн авсан хүний овог, нэр гарын үсэг байна.

Page 299: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

299

ДАРХАН-УУЛ АЙМАГОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН АКТ

......оны.....сарын.....өдөр Дугаар...... Дархан

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС-д

Аюулт үзэгдэл гарсан тухай

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Н.Ганбат би 2017 оны 10-р сарын 17-ны өдөр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбараас албан бичгээр ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгалийн онц аюултай үзэгдлийн нөлөөгөөр 110кВ-ын Хөтөл-А, Б агаарын шугамын 3ш тулгуур хугарч, түүний эд анги гэмтсэн гэх мэдээллийг шалгаж үзээд доорхи Актыг тогтоов.

Нэг. Аюулт үзэгдэл гарахын өмнөх байдал

Цахилгаан дажуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын 110 кВ-ын Хөтөл-А,Б агаарын шугам нь 1985 онд ашиглалтад орсон. Зураг төслийг ЗХУ-ын " Энергосеть проект" зураг төслийн байгууллагад төлөвлөж ЗХУ-ын Монгол энерго строй трестийн Дархан хот дахь "Дархан энергосеть строй" барилга угсралтын удирдах газар угсарч гүйцэтгэсэн. 110 кВ-ын Хөтөл-А,Б цахилгаа дамжуулах агаарын шугмын уртын хэмжээ 54.1 км, дамжуулагч утасны марк АС-120/19.

Зөрчил гарахын өмнөх ажлын горим 110/35/6 кВ-ын Хөтөл дэд станцад: Хөтөл-А,Б агаарын шугамаар ШуС-1, ШуС-2, ВМТ-1, ВМТ-1, Т-1, Т-2, 110кВ-

ын Хол С-1, 35,6кВ-ын оролт-1, оролт-2 ТТ-ууд ажилд залгаатай. 110кВ-ын Хол С-2, 35,6кВ-ын оролт-1 тосон таслуурууд бэлтгэлд тасархай, 220/110/35 кВ-ын Дархан-220 дэд станцад ээлжийн инженерээр Э.Байгальмаа, 110 кВ-ын Дархан хаалттай хуваарилах байгууламжид ээлжийн инженерээр Б.Отгонбат, ээлжийн монтёроор Ц.Бямбасүрэн нар ажиллаж байсан байна.

Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шижилгээний газрын 2017 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд: Уур амьсгалын дунджаар Дархан, Шарынгол сумдад 13-14мм, Хонгор, Орхон сумдад 8мм ордог бол энэ сард нутгийн зүүн хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас

Page 300: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

300

орох төлөвтэй. нэгдүгээр арав хоногийн эхээр /02-нд/ зарим газраар, сүүлчээр нь /6,8-10-нд/ ихэнх нутгаар хур тунадас, уулархаг газраар нойтон цас орно.Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр /8-10, 18-20, 21-23-нд/ зарим газраар 16-18м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй гэж тэмдэглэсэн байна.

Хоёр. Аюулт үзэгдлийг илрүүлсэн байдал

2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 50 минутанд 220/110/35 кВ-ын Дархан дэд станцад 110 кВ-ын Хөтөл-А,Б агаарын шугамууд Зайн хамгаалалтын 1 дүгээр зон, газардлагын хамгаалалтын 1 дүгээр шат болон ускорение, МТО хамгаалалтаар тасарч, АПВ амжилтгүй ажилласан ба 110/35/6 кВ-ын Хөтөл дэд станц бүрэн хүчдэлгүй болсон талаар ЭХДҮТ-ын ээлжийн инженер Э.Байгальмаа, диспетчер инженер Б.Бат-Эрдэнэ нарт мэдэгдэн үүрэг чиглэл авч Төвийн бүсийн салбарын Ерөнхий инженер М.Чулуунбаатар, агаарын шугамын мастер Б.Анхбаяр нарын бригад Хөтөл-А,Б агаарын шугамд үзлэг хийж Хөтөл-А,Б агаарын шугамын 15,16,17 дугаар тулгуурууд унасан, 18,20,21 дүгээр тулгуурууд хазайсан байсан гэмтлийг илрүүлж, шуурхай ажиллагааны ээлжийн ажилтнуудад мэдэгдсэн. Мөн энэ тухай Дархан-Уул аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газарт албан ёсоор мэдэгдсэн байна.

Гурав. Хойшлуулшгүй авсан арга хэмжээ

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 09-нний А/191 дугаар тушаалаар томилогдсон тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг Төвийн бүсийн салбарын 110 кВ-ын Хөтөл-А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан аваар саатлыг устгах ажлыг шуурхай удирдлагаар хангаж, цахилгаан эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд оруулах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна.

Дөрөв. Аюулт үзэгдэл болсон шалтгаан

Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 10 дугаар сарын 08-ны 155 дугаар цаг агаарын тодорхойлолтоор: "2017 оны 10 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө, 8-ны өдөртөө бороо орж улмаар нойтон цас болж, салхины дундаж хурд 7-12м/с, их хурд нь секундэд 13-18 метр хүрч цасан шуурга шуурч "ИХ ЦАС"-ны аюултай үзэгдэл ажиглагдсан. Орхон суманд 3мм, бусад нутгаар 13-14мм хур тунадас унаж цасны зузаан цаг уурын ажиглалтын талбайд Орхон сумаас бусад нутгаар 13-19 см байлаа" гэж тодорхойлжээ.

ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2017.10.09-ны А/191 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн актанд "Энэхүү технологийн зөрчлийг Эрдэс баялаг, Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар батлагдсан "Нэгдсэн сүлжээний дүрэм"-ийн 13.1.8.7 дугаар заалтыг үндэслэн "Байгалийн гамшгийн

Page 301: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг

301

үйлчлэлээс шалтгаалсан аваари" гэж бүртгэжээ.

Тав. Аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирол

Хүчтэй салхи, шуурга, "ИХ ЦАС"-ны аюултай үзэгдлийн улмаас төрийн өмчид 121.128.243.08 төгрөгийн шууд хохирол учирсныг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 10 дугаар сарын 09-ний А/191 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн актыг тодорхойлсон /актыг хавсаргах/.

Зургаа. Хойшид тавих санал - Төрийн өмчийг даатгалд хамруулж хэвших- Байгууллагын Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

АКТ ТОГТООСОН: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН АХЛАХ БАЙЦААГЧ, ХОШУУЧ Н.ГАНБАТ

АКТТАЙ ТАНИЛЦСАН:

Page 302: ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТcrdf.mn/wp-content/uploads/2019/09/Gamshgiin-emhetgel-B5...Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг