19
СЭДЭВ: “МОНГОЛ ОРНЫ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, МАРКЕТИНГИЙН АСУУДЛУУД” Илтгэлийг бэлтгэсэн: магистрант К.Алия доктор Я.Отгонсүрэн Холбоо барих хаяг, утас: [email protected] , 99189557, 88852785 [email protected] ,99089224 НЭГ. ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ 1.1. Монгол орны үнэт цаасны зах зээлийн онцлог Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд үйлдвэр, аж ахуйн нэгжийн хувьд үндсэн хөрөнгөө шинэчлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд шаардагдах бэлэн хөрөнгө мөнгө байнга дутагддаг. Энэхүү хөрөнгийг компани өөрийн үйл ажиллагааны ашиг, банкны зээл эсвэл үнэт цаас зэрэг эх үүсвэрүүдээс олж авах боловч эхний хоѐр нь байнга хязгаарлагдмал шинжтэй байдаг. Тиймээс компани шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг үнэт цаас гаргах замаар олж авах нь дундаж өгөөж өндөртэй бөгөөд олон талын эрсдэлээс илүү хамгаалдаг гэдэг нь өндөр хөгжилтэй орнуудын туршлагаар нотлогдсон зүйл юм. ≌텃х ë 1%cZnïA/W”q9ë ■☱

Overview MSE

Tags:

Embed Size (px)

Citation preview

Page 2: Overview MSE

Чөлөөтөй байгаа санхүүгийн эх үүсвэрийг тодорхой хөрөнгө оруулалтад

дайчлах;

Олон улсын стандартад нийцсэн зах зээлийн дэд бүтцийг төлөвшүүлэх;

Хоѐрдогч зах зээлийг хөгжүүлэх;

Үйлдвэрлэлийн маркетингийн судалгааг идэвхжүүлэх;

Өмчийн харилцааны шилжих үйл явцыг хангах;

Зах зээлийн механизм болон системийн удирдлагыг сайжруулах;

Засгийн газрын хяналтаар дамжуулан бодит хяналтыг хэрэгжүүлэх;

Хөрөнгө оруулагчийн эрсдэлийг багасгах;

Багцын стратегийг хөгжүүлэх;

Хэтийн хөгжлийн чиг хандлагыг судлах зэрэг асуудлууд байдаг.

1990 ээд оны эхээр социалист гэгдэх олонх орнуудад нийгэм эдийн засгийн

“өөрчлөн байгуулалт” явагдснаар манай улс нэгэн адил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн

засгаас татгалзаж зах зээлийн эдийн засаг руу шилжих түүхэн үеийг эхлүүлсэн юм. Энэ

үеийн тулгамдсан асуудлуудын нэг нь төрийн өмчийг хувьчлах асуудал байсан бөгөөд

эдийн засагт дангаараа ноѐрхсон төрийн өмчийг хувьчилж хувийн секторыг бий

болгохгүйгээр зах зээлийн механизм үйлчлэх бололцоогүй байв. Өмчийг хувьчлах үйл

явцаас үүдэн Монгол оронд үнэт цаасны зах зээлийн үндэс бүрэлдэн бий болсон юм.

Харин судлаачид Монгол орны үнэт цасны зах зээлийн хөгжлийг 3 үе шаттайгаар авч

үзсэн байдаг. Үүнд:

Хөгжлийн эхний үе шат /1990-1995 он/ 1990 онд “Үндсэн хууль” болон Иргэний

хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэдийн хувийн өмчийг албан ѐсоор зөвшөөрсөн

бөгөөд улмаар 1991 онд Монголын Хөрөнгийн биржийг байгуулж, 1992 оны 2 сарын 7

нд МХБ дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр улсын өмчийг хувьчлах анхны

арилжаа явагдсан. Ийнхүү эрхийн бичгээр үнэ төлбөргүй хувьчлах аргыг сонгосон нь

нэг талаас өмч хувьчлалыг хурдан шуурхай хэрэгжүүлэх замаар хувийн секторын

эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан, нөгөө талаас

хувьчлагдсан үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авах чадвартай хүн ам цөөн,

нийгмийн баялаг нь бүх хүмүүсийн хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн учир хүн бүр адил

тэгш эрхтэй өмчийн эзэн байх ѐстой гэдэг нийгэм сэтгэл зүйн нөхцөл байдал үүссэн

зэрэгтэй холбоотой байв. Энэ учир нэг талаас иргэддээ хөрөнгө оруулалт хийх эрхийг

Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн (ХОЭБ) хэлбэрээр үнэ төлбөргүй тараан өгч,

нөгөө талаас тэр үед ажиллаж байсан улсын үйлдвэр аж ахуйн газруудыг хувьцаат

компани болгосноор иргэд ХОЭБ-ээрээ хувьцаа худалдан авч тэдгээрийн хувь

Page 3: Overview MSE

нийлүүлэгчид болжээ. Үнэт цаасны зах зээл дэх анхны арилжаа явагдсны үр дүнд нэг

талд 8,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 96,4 сая хувьцааг эзэмшигч хөрөнгийн зах

зээлийн анхны хэрэглэгчид буюу хөрөнгө оруулагчид /нийт дүнгээр 1,2 сая орчим

хувьцаа эзэмшигч/ бий болж, нөгөө талд 476 улсын болон хоршооллын үйлдвэрийн

газрын хөрөнгийг тоолж, хувьцаат компани болгон зохион байгуулсанаар үнэт цаасны

зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болох 470 ХК-ийн хувьцаа Хөрөнгийн Биржид

бүртгэгдсэн байна. Ийнхүү Монгол улсын үнэт цаасны зах зээлийн хөгжлийн үндэс

суурь амжилттай бүрэлдэн тогтсон юм.

Хөгжлийн хоѐр дахь үе шат /1995-2005/ Монгол оронд 1995 оны 8-р сараас үнэт

цаасны хоѐр дахь зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Анхдагч зах зээлд

ХОЭБ-ийг хувьцаа болгосон бол хоѐр дахь зах зээлд хувьцааг мөнгө болгох, хувьцаа

эзэмшигчид өөр хоорондоо хувьцааг худалдан борлуулах үйл ажиллагаа явагдсан. Энэ

үед хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудын тоо нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ

55.7 тэрбумд хүрч, ДНБ-д эзлэх хувь хэмжээ өссөн юм. Тэгэвч тухайн үеийн зах зээлд

оролцогчид үндсэн хоѐр зорилгоор үнэт цаасны зах зээлд оролцдог байсан нь үнэт

цаасны зах зээл нь хөрөнгө оруулалтыг дэмжих утгаар байгуулагдсан үнэт цаасны

сонгодог зах зээлийн утгаар үүссэн биш анхлан өмч хувьчлалыг үнэгүй эрхийн

бичгээр явуулахтай холбогдож хөрөнгийн зах зээл үүсэн бий болсонтой нягт

холбоотой байв.

Хөгжлийн гурав дахь үе шат /2005-оноос одоо хүртэл/ 2005 онд “Монгол шитгээн”

хувьцаат компани анх удаа Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлж нийтдээ 44792

ширхэг хувьцаа гаргаснаар дараа дараагийн компаниуд хувьцаагаа үнэт цаасны зах

зээлд нийлүүлэх болсон. Энэ нь үнэт цаасны зах зээлийн хөгжилд чухал түлхэц өгсөн

юм. 2006 онд Женко Тур Бюро, Зоос банк, БиДиСек зэрэг компаниуд Хөрөнгийн

биржийн шалгуур үзүүлэлтийн дагуу хувьцаагаа олон нийтэд гаргаж нийт 7 654 065

460 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хуулийн этгээд болон хувь хүмүүсээс татан

төвлөрүүлжээ. Хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулан 2006 оноос Үнэт Цаасны

Хороог татан буулгаж үнэт цаасны зах зээлийн хууль журмын мөрдөлтөнд хяналт

тавих, зах зээлийг зохицуулах эрх бүхий байгууллага болох Санхүүгийн Зохицуулах

Хороог байгуулсан.

Энэ үеийн хөгжлийг харуулах гол үзүүлэлтүүдийг авч үзвэл, 2004-2008 онуудад

манай орны хөрөнгийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд өссөн амжилттай байв.

Тухайлбал, 2007 онд Монголын Хөрөнгийн бирж дээр 62.1 тэрбум төгрөгийн хувьцаа,

39.59 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд, 805.7 сая төгрөгийн компанийн бонд

нийт 102.576 тэрбум төгрөгийн ДНБ-ий 2,6%тай тэнцэхүйц арилжаа хийгдсэн бөгөөд

2008 онд ДНБ-ий 1,005%-тай тэнцэх нийт 62.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа

Page 4: Overview MSE

явагдснаас 60.3 тэрбум төгрөгийн хувьцаа, 1.49 тэрбум төгрөгийн засгийн газрын

бонд, 502 сая төгрөгийн компанийн бондыг тус тус арилжаалсан байна. Судалгааны

хугацаанд хамгийн өндөр арилжааны дүнтэй байсан 2007 оны эцсийн байдлаар нийт

арилжааны дүн өмнөх онтой харьцуулахад 5,7 дахин өссөн ба харин 2008 онд энэ нь

огцом буурч, харин 2010 оны 3р улирлын байдлаар нийт гүйлгээний дүн өсөх

хандалага ажиглагдаж байна /график №1/

График №1

2007 онд үнэт цаасны арилжаа огцом өсөх болсон хэд хэдэн шалтгаан байв. Үүнд:

Дотоодын зах зээлд хөрөнгө оруулагчдийн тоо өссөн

Нэгж хувьцааны үнэ өмнөх онтой харьцуулахад их хэмжээгээр өссөн

Зургаан компани IPO хийж, хоѐр компани хувьцаа нэмж гаргасан нь зах зээлийн

нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн зэрэг юм.

Хөрөнгийн зах зээлийн үндсэн үзүүлэлтийг хүснэгт 1-д харуулав.

Хөрөнгийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд, хүснэгт №1

№ Үзүүлэлт 2004 2005 2006 2007 2008 2009 2010

1 Хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй

компани

395 393 387 384 377 358 337

3 Зах зээлийн үнэлгээ

Тоон үзүүлэлт /тэр бум төгрөг/

ДНБ-д эзлэх хувь

29,8

1,4

55,7

2

124,2

3,5

717,6

15,6

514,7

7,9

620,7

10,2

1.180,2

-

Page 5: Overview MSE

4

5

Арилжааны эргэлт /хувиар/

Үнэт цаасны тоо ширхэгийн хувьд

Үнэт цаасны үнийн дүнгийн хувьд

3

2.09

11.1

5.66

17.5

13.74

22.3

14.51

15.7

8.18

2.9

3.7

1.4

1.8

6

7

Үнэт цаасны индекс

TOP-20 индекс

Нэгдсэн индекс

585.7

121.4

1019.2

309.9

2030.8

756.4

10256.1

4438.6

5583.2

2792.8

6189.91

3043.86

13007.09

6113.38

9 Үнэт цаасны компанийн тоо 24 24 25 28 41 45 45

10 Дансны тоо мян.ширхэг 287.8 292.7 309.1 374.9 429.4 441.9 448.6

Эх үүсвэр: Монголын хөрөнгийн бирж. 2010 оны 3-р улирал

Дэлхий дахины эдийн засагт үүссэн хямрал нь манай улсын хөрөнгийн зах

зээлийг тойроогүй юм. Хүснэгт №1-ээс харвал үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2007

онд 717.6 тэрбум төгрөг байсан бол 2008 онд 514.7 тэрбум төгрөг болж, дотоодын нийт

бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин 15.6 % - 7.9 %-д хүрч, арилжааны эргэлт өмнөх оноос

огцом унаж, мөн ТОР-20 үнийн индекс 2008 оны эхэнд 10258.98 нэгж байснаа мөн

оны 4 сараас эхлэн буурсаар 2008 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 5583.22

нэгж болж тус тус буурсан нь үүнийг батлан харуулж байна. 2009 оны сүүлээс эхлэн

эдийн засгийн байдал сайжрахын хамт хөрөнгийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд мөн

өсөх хандлагатай болж ирэв. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2010 оны 3-р улиралд

өмнөх оноос 1.9 дахин, ТОР-20 үнийн индекс 2010 онд өмнөхөөс 2.1 дахин тус тус

өссөн байна.

Хөрөнгийн зах зээлд оролцогчдын бүтцийг харвал хөрөнгийн зах зээлийн нийт

оролцогчдын тоо 1995 оноос 1998 оныг хүртэл эрчимтэй өсч байснаа дараа оноос

аажмаар буурсаар 2007 оноос дахин өсөх хандлагатай болжээ.

Хөрөнгийн зах зээлд оролцогчдын бүтцийн судалгаа, график № 2

Page 6: Overview MSE

2009-2010 оноос гадаадын оролцогчдын тоо мэдэгдэхүйц өсч байна. Энд

хэдийгээр дотоодын хөрөнгө оруулагчдын тоо харьцангуй өндөр байгаа боловч нийт

хийсэн арилжааны үнийн дүн гадаадын хөрөнгө оруулагчдынхаас доогуур байдаг. Энэ

нь нэг талаас манай зах зээлд цөөн тооны гадаадын хөрөнгө оруулагчид их хэмжээний

хөрөнгө оруулалт хийж байгааг, нөгөөтэйгүүр дотоодын хөрөнгө оруулагчдаас мөнгөн

хөрөнгө хангалттай орж ирэхгүй байгааг илтгэнэ.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй шинээр хувьцаа гаргасан

компаниудын амжилтгүй үйл ажиллагаанаас шалтгаалан олон нийтийн дунд зарим нэгэн

сөрөг мэдээлэл тархаж байгаа хэдий ч энэ жилээс уул уурхайн томоохон компаниудын

хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд зарлагдаж нааштай амжилттай байгаа нь гадаад,

дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын хөрөнгийн зах зээл зүй ѐсоор татах

боллоо.

1.2. Монголын үнэт цаасны зах зээлд оролцогчдын зан төлвийн судалгаа

Судалгааны энэ хэсэгт үнэт цаасны зах зээлд оролцогчдын судалгааг хувь хүмүүс, мэргэжлийн

байгууллагууд гэж хоѐр ангилан маркетингийн анхдагч болон ажиглалт судалгааны аргаар

хийв. Судалгааг SPSS 8.0 д программаар боловсруулж үр дүнг гаргасан. Судалгааны зорилго

нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын зан төлвийн хандлага, өнөөгийн зах зээлийн тулгамдсан

асуудлыг тодорхойлоход оршиж байв.

1.Мэргэжлийн байгууллагуудын судалгааны дүн: Өнөөгийн байдлаар хөрөнгийн зах

зээлд үнэт цаасны зуучлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан 100%

гадаадын өмчит 3, гадаад, дотоодын холимог өмчит 9, дотоодын өмчит 33 компани үйл

ажиллагаа явуулдаг. Үүнээс 17 нь андеррайтер, 2 нь хувьцаат, 7 нь хөрөнгө оруулалтын

зөвлөх компанийн эрхийг авсан байдаг. Дэлхийн эдийн засгийн хямралын өнөөгийн

үед болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр арилжааны идэвхи эрс суларсанаар брокер,

дилерийн компаниудын санхүүгийн байдал хүндэрч улмаар зарим нэг нь санхүүгийн

чадвараа алдаж байгаа нь эргээд хөрөнгө оруулагчид үйлчлэх үйлчилгээний чанар

алдагдаж хэрэглэгчид буюу хөрөнгө оруулагчдыг улам цааш нь түлхэх хандлага

ажиглагдсаар байна.

Үнэт цаасны зах зээл амжилттай хөгжих эсэх нь хувьцаат нийлүүлэгч, хэрэглэгч

хоѐрыг зуучлах үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын маркетингийн үйл

ажиллагаанаас нэлээдгүй хамаардаг гэж үздэг. Тиймээс үнэт цаасны зах зээл дээр үйл

ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын маркетингийн удирдлагын

өнөөгийн байдалд үнэлэлт өгөх зорилгоор нийт 35 байгууллагын ажилтнуудтай

ярилцлага хийхийн зэрэгцээ маркетингийн анхдагч судалгааг бид явуулсан.

Судалгааны үр дүнгээс үзвэл судалгаанд оролцсон байгууллагуудын 30.3% нь

маркетингийн албатай, 60.6% албагүй байв. Маркетингийн албатай нийт байгууллагын

Page 7: Overview MSE

50% нь, харин албагүй компанийн 35% нь харилцагчдыг татах талаар маркетингийг

тодорхой түвшинд анхаарч ажилладаг гэж өөрсдийгөө үзсэн. Тэгэхдээ энэ нь тэдгээр

байгууллагууд маркетингийн үйл ажиллагааг хангалттай сайн явуулдаг гэдгийн

нотолгоо биш юм. Ерөнхийдөө үнэт цаасны мэргэжлийн байгууллагын дийлэнх хувь

нь маркетингид төдийлэн ач холбогдол өгөхгүй байгаагаас үзвэл үнэт цаасны зах зээл

дэх тэдний үйл ажиллагаа амжилттай сайн явагдахгүй байгаагийн нэг шалтгаан нь гэж

дүгнэх үндэстэй. Мэргэжлийн байгууллагууд харилцагчдыг татах талаар маркетингийн

доривтой арга хэмжээ хэрэгжүүлдэггүйн шатгааныг судалж үзэхэд нийт судалгаанд

оролцогчдын 40% санал болгох хувьцаа байхгүй, 10% тийм үйл ажиллагаа явуулах

шаардлагагүй, харин 15% санхүүгийн боломжгүй гэж үзсэн. Судалгаанд оролцогсдын

зарим хэсэг нь үнэт цаасны арилжаанд харилцагчдыг татах хамгийн тохиромжтой арга

хэрэгслийг зар сурталчилгаа /24.2%/, найз нөхдийн харилцаа холбоо /15.2%/, ухуулан

сурталчилах /30.3%/ аргууд гэж нэрлэсэн байна. Ерөнхийдөө манай дийлэнх

мэргэжлийн байгууллагууд хөрөнгийн зах зээлийн маркетингийн талаар хангалттай

мэдлэг, ойлголтгүй байгаа нь судалгаанаас харагдсан юм.

Судалгаанаас үзэхэд Засгийн газрын зохицуулагч байгууллага, Хөрөнгийн

Бирж болон мэргэжлийн байгуулагууд хоорондын хамтын ажиллагаа харилцан

уялдаагүй явагддаг нь ажиглагдав. Нийт судалгаанд оролцогчдын 33.3% нь Хөрөнгийн

биржтэй үр ашигтай хамтран ажилладаг, харин 63.7% хангалтгүй гэж үзэж байгаагаа

илэрхийлсэн.

“Таны бодлоор хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд Монголын Хөрөнгийн

биржийн зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?”

гэсэн нээлттэй асуултанд судалгаанд оролцогчид ил тод нээлттэй мэдээлэл, шударга ил

тод ажиллах, шимтгэлийн хэмжээг бууруулах, программ хангамжыг сайжруулах,

бүртгэлтэй хувьцаануудыг чанаржуулах, шинээр гарч буй хувьцаанд өндөр шаардлага

тавих, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамран ажиллах, хувьцааны нэр хүнд,

болон биржийн нэр хүндийг дээшлүүлэх, түүнчлэн үүсмэл үнэт цаасыг нэвтрүүлэх нь

зүйтэй гэж үзжээ. Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс хөрөнгө оруулагчийн

эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нийт оролцогчдын

зөвхөн 32.3% нь хангалттай гэсэн бол 66.7% нь маш хангалтгүй ажилладаг гэж үзсэн

нь мэргэжлийн байгууллагууд Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах

хороотой хамтран ажиллах харилцаанд сэтгэл ханамжгүй байдгийг илэрхийлж байна.

Өнөөгийн төлбөр тооцооны тогтолцоог харилцагчдад хөнгөн шуурхай үйлчлэх

боломжоор хангасан гэж үздэг үү? гэдэг асуултад судалгаанд оролцогчдын 80% нь

олигтой ажиллаж чадахгүй байгаа, 20% нь хөнгөн шуурхай үйлчлэх боломжоор

хангагдаагүй гэж үзжээ. Төлбөр тооцооны тогтолцоог хөнгөн шуурхай болгох талаар

тэд хүнд суртал, олон шат дамжлагыг халах, хөнгөн шуурхай үйлчилдэг болох, ядаж

Page 8: Overview MSE

банкны системтэй дөхөм ажиллах, интернэт орчинг сайжруулах, мэдээ, мэдээллээ

интернэтээр өгч байх нь зүйтэй гэж үзжээ.

Мэргэжлийн байгууллагуудын маркетингийн удирдлагын өнөөгийн байдалд

хийсэн судалгаанаас үзэхэд тэдний хөрөнгийн зах зээлийн маркетингийн үйл явц

хангалтгүй байгаагийн дээр тухайн зах зээлд оролцогчдын харилцаанд анхаарах

нэлээдгүй асуудал байгаа нь харагдаж байна.

2.Хувь хүмүүсээс авсан анкетын судалгааны үр дүн: Энэхүү судалгааг тогтмол орлого,

цалин урамшуулалтай хэрэглэгчдийг сонгон Монгол шуудан, Зоос банк, Хаан банк,

Цагдаагийн ерөнхий газар болон бусад байгууллагуудын 500 ажилчдаас авсан. Энэхүү

судалгаанд оролцогчдын 50.6% нь хувьцааны талаарх хангалттай мэддэг, 49.4% нь

ямар нэгэн мэдлэггүй хүмүүс байв. Хувьцааны талаар хангалттай мэдлэгтэй хүмүүс

талаас илүү хувийг эзэлж байгааг бидний зүгээс сайн үзүүлэлт гэж дүгнэсэн. Харин

хувьцааны талаар мэдлэггүй хүмүүсийн 38.4% нь тэр талаар огт сонирхдоггүй, 23.2%

нь Биржийн үйл ажиллагаа хаалттай, 16.5% нь энэ талаар тусгайлан зөвлөгөө өгдөг

газар байхгүй гэжээ. Энэ үр дүн хөрөнгийн зах зээлийн талаар хүмүүсийн дунд мэдлэг

олгох нэлээдгүй ажил хэрэгцээтэй байгааг харуулж байна.

Хувьцааны талаар мэдээ, мэдээлэл хэр нээлттэй байдаг гэж та боддог вэ гэдэг

асуултанд судалгаанд оролцогчдын 20.7% нь нээлттэй, 79.3% нь хаалттай гэж үзсэн.

Мөн судалгаанд оролцогчдын 47% нь хувьцаа худалдан авахдаа хаана хандахаа мэдэж

байсан бол 53% нь мэдэхгүй байв. Харин 810 аж ахуйн нэгжид явуулсан өөр нэгэн

судалгааны үр дүнгээс2 үзэхэд тэдний 55.0 хувь нь үнэт цаасны зах зээлд хувьцаа

гаргах талаар ямар нэгэн мэдлэггүй байгаа нь харагдсан юм. Энэ бүхэн нь манай

мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа хангалттай түвшинд байж чадахгүй

байгаагийн тод илэрхийлэл юм.

Судалгаанд оролцогсод танд ажлын гадуур бизнест оролцох зав гаргадаг уу?

гэсэн асуултанд 49.1% тийм гэж хариулжээ. Ажлын гадуур аливаа бизнест оролцох

боломжтой хэсгийн тухайд танд найдвартай хувьцаа санал болговол худалдан авах уу

гэсэн асуултыг тавихад завтай хүмүүсийн 90.6% нь худалдан авах сонирхолтойгоо

илэрхийлсэн байв. Та урьд өмнө хувьцаа худалдаж худалдан авч байсан уу? гэсэн

асуултанд үгүй гэж хариулсан хүмүүс “Танд найдвартай түргэн шуурхай үйлчилж,

өндөр үр өгөөжтэй хувьцаа хувьцаа санал болговол та худалдан авах уу” гэсэн

асуултанд хариулсан байдлыг авч үзвэл 86.8 % нь худалдаж авна гэж хариулсан зэрэг

нь цаашид үнэт цаасны зах зээлд шинэ шинэ харилцагчдыг татан оролцуулах бүрэн

боломж мэргэжлийн байгууллагуудад байгааг илэрхийлж байгаа юм.

2 Санхүүгийн зах зээлд хийсэн судалгаа, Монгол улсад Экономикс хөгжсний 20 жилд зориулсан эрдэм

шинжилгээний хурлын илтгэл, Б. Түвшинтөгс, Б. Ариун-Эрдэнэ, 2010

Page 9: Overview MSE

Хувь хүмүүсээс авсан судалгаагаар иргэдийн хувьцаа худалдан авах сонирхлыг

түүврийн жингээр итгэх завсар байгуулж таамаглалаа шалгаж үзье. Стандарт алдааг

5% гэж үзнэ, 95% ийн итгэх төвшингээр олонлогийн хувийн жингийн итгэх завсарыг

байгуулвал:

P-1.96 Sp≤π≤P+1.96Sp

π-олонлогын хувийн жин

P-түүврийн хувийн жин

Sp- түврийн хувийн энгийн стандарт хазайлт

Түүврийн хувийн жинг олохдоо P=m/n=291/334=0.87

Түүврийн хувийн жингийн стандарт хазайлт Sp= p*(1-p)/n= 0.000336

Нийт судалгаанд оролцогчдын хэдэн хувь нь хувьцаа худалдан авах вэ? гэдгийг

шалгаж үзвэл:

Итгэх завсар: P-1.96 Sp≤π≤P+1.96Sp буюу 0.87-1.96x0.000336≤π≤0.87+1.96x0.000336

0.869342≤π≤ 0.870658

Энэ нь хамгийн багадаа 0.86% нь хамгийн ихдээ 0.87 % нь хэрэв өндөр

өгөөжтэй хувьцаа санал болговол худалдан авах магадлалтай байгааг илтгэж байна.

Энэ хэсгийн судалгаанаас манай орны үнэт цаасны зах зээл цаашид хөгжих

боломжтой. Энд гагцхүү мэргэжлийн байгууллагуудын маркетингийн оновчтой үйл

ажиллагаа, хэрэглэгч төвтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нь ихээхэн үр нөлөөтэй гэж

үзэж байна. Мөн хууль зүйн орчинг оновчтой бүрдүүлэх, хэрэглэгчдэд үнэт цаасны зах

зээлийн талаарх мэдлэгийг бий болгох талаар төр, мэргэжлийн байгуулагуудын хамтын

ажиллагаа чухал юм.

Өмнөх судалгаанд үндэслэн Монголын үнэт цаасны зах зээлийн тулгамдаж буй

асуудлуудыг авч үзвэл:

Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн төлөв байдал болон тухайн зах зээлд оролцогсдын

дунд явуулсан судалгаанаас үзэхэд энэ хүрээнд олон талын бэрхшээл, хүндрэлтэй

асуудлууд байгаа нь харагдсан юм. Эдгээр нь:

Үнэт цаасны зах зээлийн үндсэн асуудлууд:

ҮЦЗЗ-ийг хөгжүүлэх нэгдсэн бодлого хэрэгжэхгүй байна /дунд, урт хугацааны

хөтөлбөр/

ҮЦЗЗ-ийг Татварын бодлогоор дэмжих асуудал сул, зарим нэгэн давхар татвар

оршиж байна.

Олон нийт төдийгүй шүүх, прокурор агентлагуудын үнэт цаасны талаарх мэдлэг

тааруу

ҮЦЗЗ-д гадаадын төсөл, зээл тусламжийг олон нийт, мэргэжлийн

байгууллагуудад хэрэгжүүлэх талаар доривтой өөрчлөлтгүй

Page 10: Overview MSE

ҮЦЗЗ-ийн эрх зүйн орчин боловсронгуй биш

Компанийн сайн засаглалын кодекс хуулинд тусгагдаагүй г.м.

Үнэт цаасны зах зээлд оролцогчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг авч үзвэл:

Үнэт цаас гаргагчийн хувьд

ХК-иудын талаарх мэдээлэл муутай байдаг

Хувь нийлүүлэгчдийн хурлыг тогтмол хийдэггүй

Ихэнхи бүртгэлтэй компаниуд жил дараалан ашиггүй ажилладаг, ногдол ашиг

тараах сонирхолгүй

Хувьцаа нь хэт төвлөрсөн

Санхүүгийн бүртгэл тооцоог үнэн зөв тайлагнадаггүй

Хувьцааны үнэ ханш хувьцаат компанийн үйл ажиллагаатай нягт уялдаж

чадахгүй байна

ХК-д тавих хяналт хэрэгжидэггүй

Үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэг муу, судалгаа бага хийгддэг

Зарим асуудал дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ихээр зөрчигддөг

г.м.

Мэргэжлийн байгууллагуудын хувьд:

Санхүүгийн чадавхи султай

Зах зээлийн дунд нэр хүнд нь буурсан

Техник, программ хангамж хангалттай хэмжээнд биш

Нэгдсэн бүртгэл, мэдээллийн систем байнгын ажилгаатай байж чадахгүй байна

Зах зээлийн хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна.

Идэвх санаачлагагүй багатай байдал

Маркетинг, менежментийн зөв бодлого дутагдалтай г.м.

Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд:

Хувьцааны талаарх мэдээ мэдээллийн хаалттай байдал

Үнэт цаасны арилжааны талаарх ойлголт, мэдлэг багатай байдал

Арилжаанд оролцогчдын хувьд зуучлагчийн үйлчилгээ хүндрэл, чирэгдэл ихтэй

гэж үздэг

Хувьцаанаас олох ашиг эрсэлдэлтэй, бага байдаг

Мөн хүмүүсийн дийлэнх хэсгийн дунд хувьцааны арилжаанаас зөвхөн

мэргэжлийн хүмүүс ашиг олно гэсэн нийтлэг таашаа ойлголт г.м.

Товч дүгнэлт: Үнэт цаасны зах зээл дэх нийт оролцогчдын хувьд энэ мэт асуудлууд

оршиж байгаа нь тухайн зах зээлийн цаашдын хөгжилд олон талын саадыг бий болгож

байна. Ялангуяа сүүлийн үед үнэт цаасны зах зээлийн нэр хүндийн буурах хандлагатай

байгаа нь анхаарч үзвэл зохих нэг гол хүчин зүйл юм. Хөрөнгийн зах зээл дэхь ихэнхи

компаниудын хувьцааны хэт төвлөрөл явагдаж, тэдгээрийн хувьцаа цөөн хэдэн хүний

Page 11: Overview MSE

гарт төвлөрч байгаа нь тухайн зах зээлд оролцогчдын сонирхлыг цаашид татахад учирч

байгаа анхаарал татсан асуудлын нэг мөн. Мөн ногдол ашиг тараах хувьцаат компани

ил тод байх, бодит, үнэн зөв санхүүгийн тайлангийн мэдээллийг хүргэх боломжийг

хааж байгаа хуулийн ийм орчинд хөрөнгийн зах зээл хөгжих, сул чөлөөтөй хөрөнгийг

дайчлахад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах нь маш их хүчин чармайлт шаардсан

асуудал болж байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Үнэт цаасны зах зээлийн тухай”

хуулинд зөвхөн хувьцаа болон бондын зохицуулалтыг нарийвчилан заасан болохоос

үүсмэл үнэт цаас тэдний нөхцөл, бүртгэл үүргийн хэрэгжилтийн тухай орхигдсон

байдаг. Хэдий өнөөдөр хүртэл үүсмэл үнэт цаас зах зээлд бүртгэгдээгүй боловч энэ

талаарх зохицуулалт нь үүсмэл үнэт цаасыг бий болгоход тодорхой хэмжээний түлхэц

болох юм. Мөн үүнээс гадна зах зээлд шинээр үнэт цаас гаргахад олон төрлийн үнэ

тогтоолтын аргыг нарийвчилан зохицуулсан зохицуулалт байхгүй байсаар л байна.

Түүнчлэн 2002 онд батлагдсан Иргэний тухай хуулинд биржийн хэлцэлийг “Биржийн

тухай” хуулиар зохицуулахаар заасан боловч өнөөг хүртэл батлагдаагүй байгаа нь Үнэт

цаасны зах зээлийн эрх зүйн орчин дутмаг байгааг харуулж байна.

Иймд үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх явцад

Санхүүгийн Зохицуулах Хороо нь бусад Мэргэжлийн байгууллагуудтай хамтран

ажиллаж хэрэгжиж болохуйц хуулийн төслийг өргөн барих, үүндээ нийцүүлэн

нарийвчилсан дүрэм журмыг батлан ажиллах шаардлагатай байна. Мөн энэхүү

батлагдсан дүрэм, журам нь тогтвортой байх талаар тодорхой зохицуулалт

шаардлагатай.

Түүнчлэн үнэт цаасны зах зээлд оролцогчдын зах зээлийн мэдлэгийг хөгжүүлэх

талаар зохих түвшний байгууллагууд анхаарч тодорхой ажлуудыг хийх нь зүйтэй.

Мэргэжлийн байгууллагуудын хувьд үнэт цаасны зах зээлийн маркетингийг бодит

утгаар нь хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгааг ойлгож, урт, дунд хугацааны

маркетингийн хөтөлбөр боловсруулан ажиллах, ялангуяа “харилцагч, үйлчлүүлэгчид

төвлөрч ажиллах” концепц нэн чухал юм.

ХОЁР. ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД МАРКЕТИНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

АСУУДАЛ

Маркетинг нь аливаа байгууллагын бизнесийн үйл ажиллагааны философи

байдаг. Маркетингүйгээр аливаа зах зээлд эзлэх байр сууриа хадгалах бараг боломжгүй

зүйл юм. Тиймээс амьдрал дээр маркетинг нь тухайн байгууллагын ажилчин бүрийн

философи болсон тийм байгууллага, хамт олон зах зээл дээр амжилт олдог нь өнөө үед

нэгэнт бодит зүйл болсоор байна. Энэ нь бизнесийн, бизнесийн бус байгууллагууд,

түүнчлэн төрийн байгууллагууд хүртэл маркетингийн гадна байх боломжгүй болж

Page 12: Overview MSE

байгааг харуулж байгаа юм. Үүнд тухайн зах зээлийн хөгжил, өрсөлдөөний байдал,

үүний зэрэгцээ нийгмийн хөгжил дэвшил, глобальчлал нөлөөлдөг.

Тэгтэл бидний өмнө хийсэн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийн

өнөөгийн шатанд үнэт цаасны компаниудын маркетингийн удирдлага төдийлэн сайн

биш байгаа нь харагдаж байна. Зарим нэг хувьцаат компани, зуучлагч мэргэжлийн

байгууллагын тухайд маркетингийн арга хэмжээ хэрэгжүүлдэг хэдий ч түүний үр

өгөөж бага харагддаг.

Брокер, дилерийн компаниудад хийсэн судалгаагаар тэдний ихэнхэд шинэ

үйлчилгээг бий болгох судалгаа шинжилгээ бага хийгддэг, шинэ бүтээгдэхүүнийг зах

зээлд гаргах, шинэ, шинэ хэрэглэгчдийг татах талаар цогц ажлууд дутагдалтай байгаа

нь харагдлаа. Тухайлбал, үнэт цаасны зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргасан Гермес

центр, Монфреш шүүс, Анод банкны хувьцааны зар сурталчилгааны мэдээллийн

түгээлт зэрэг олон жишээг дурдаж болно.

Үнэт цаасны компаниудын харилцагч олж авах гэсэн хүсэл эрмэлзэл нь тэдний

үйл ажиллагаанд хийгдсэн сүүлийн жилүүдийн шинэчлэл боловч, арга аргачлалын

дутагдал, маркетингийн хольцыг уялдаатай боловсруулах, алба бүтцийн маркетингийн

бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд дутагдалтай байгаа нь харагддаг. Шинэ санаа,

шинэ үйлчилгээ маш удаан хугацаанд зах зээлд гарч, дэд бүтэц эсвэл үйлдвэрлэлийн

чадвараас хамаарч тэдний зах зээлийн нэвтрэлт хангалтгүй байна.

Үнэт цаасны бүтээгдэхүүний төрөлжилт байхгүй, дэд бүтцийн үйл ажиллагааны

хүрээ хязгаарлагдмал байгаа энэ үед үнэт цаасны компаниуд маркетингийн үйл

ажиллагаандаа анхаарахын зэрэгцээ бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулагч

Хөрөнгийн бирж ХК, худалдааны тооцоо, хадгалалтын үйл ажиллагаа зохион

байгуулагч Үнэт Цаас Төлбөр Тооцооны Төвлөрсөн Хадгаламжийн төв ХХК, үнэт

цаасны зах зээлийг зохицуулагч Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг төрийн

байгууллагуудтай шинэ бүтээгдэхүүн гаргах, зах зээлийн хүрээг тэлэх талаар нягт

хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй юм.

Өнөөгийн нөхцөлд үнэт цаасны компанийн баримтлах маркетингийн ямар

бодлого байж болох талаар: Үнэт цаасны мэргэжлийн байгууллагын маркетингийн

удирдлагыг сайжруулахын тулд юуны өмнө мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн чадварлаг,

цомхон маркетингийн багтай болох нь чухал байна. Багийн гол зорилго нь гадаад,

дотоод орчин, зах зээлийн болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэсэн компанийн

бизнесийн болон маркетингийн богино, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж

түүгээрээ өөрийн алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлон түүнд хүрэх маркетингийн

хольцын стратеги, тактикийг боловсруулах, хэрэгжүүлэх ба хяналт тавихад анхаарч

ажиллах асуудал юм. Үнэт цаасны зах зээлд оролцогчдын хувьд маркетинг зардал

Page 13: Overview MSE

ихтэй, хэрэггүй зүйл гэж үзэх үзлийг өөрчлөн зах зээлийн хөгжлийн жамыг дагах нь

зүйтэй.

Компанийн маркетингийн бодлогын үндсэн зарчим нь үнэт цаасны зах зээлийн

мөн чанараас хамааран дараах байдалтай байж болно:

үнэн зөв мэдээлэл

бодит зар сурталчилгаа

шинэ үйлчилгээ

харилцагч бүрийг дээдлэх

харилцагчдыг мэдээллээр хөнгөн шуурхай хангах г.м. асуудал гэж үзэж

байна.

Судалгааны ажлын энэ хэсэгт бид үнэт цаасны компанийн маркетингийн төлөвлөлт

хийхэд судалж үзэх маркетингийн хольцын элементүүдийн талаар анхаарч болох

асуудлуудын талаар товч хөндөн авч үзэв. Үнэт цаасны компаниуд, тухайлбал, хувьцаа

гаргагчдын хувьд маркетингийн 4 чухал хольц, зуучлагч байгууллагуудын хувьд

маркетингийн 7 хольцын элементүүдийг авч үздэг. Үүнд:

I. Үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний бодлого

Үнэт цаасны бүтээгдэхүүний цөм ашиг тус юу вэ гэвэл энэ нь “нэмэлт орлого, мөнгө

олох” хэрэгцээ юм. Тэгвэл үүнд үндэслэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд

баримтлах үндсэн бодлого дараах асуудлууд байна:

Бүтээгдэхүүнээ боловсронгуй болгоход тогтмол анхаарах

Үйлчилгээний түргэн, шуурхай байдлыг хангах

Үйлчилгээг үйлүүлэгчийн сэтгэл ханамжийг бүрэн хангахуйц чанартай

байлгахад анхаарах

Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг

нэвтрүүлэхэд анхаарах

Нэмэлт үйлчилгээний эрэл хайгуул хийх г.м.

Үнэт цаасны зах зээл төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ хүртэл уналт – өсөлт-

уналт- өсөлт гэсэн мөчлөгөөр байнга хөгжиж байдаг онцлогыг харгалзан зах зээлийн

хамгийн муу уналтын үед ч харилцагчдаа тогтоон барих, нэмэгдүүлэх бодлого

баримтлахгүйгээр компани үр ашигтай ажиллах боломжгүй тул зах зээл,

бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн онцлогт тохирсон бүтээгдэхүүний

маркетингийн бодлогыг судалгаанд үндэслэн төлөвлөх нь чухал байна.

Өнөөгийн дэлхийн эдийн засгийн хямрал манай оронд нөлөөлж буй энэ үед

харилцагчдыг нэмэгдүүлэх дараах шинэ төрлийн үйлчилгээг судалж үзэх хэрэгтэй юм.

Үүнд:

Page 14: Overview MSE

1.“Хөрөнгө оруулалтын давуу данс” нэвтрүүлэх: Энэ үйлчилгээ нь ихэнхи

хөгжингүй улс орнуудад оршдог “итгэлцлийн хэлцэл”- ийг орлодог. Энэ нь

харилцагчийн эрсдлийг багасгаж орлогыг нэмэгдүүлэх боломж олгоно. Ингэснээр үнэт

цаасны зах зээлийг сонирхдог, илүүдэл мөнгөтөй боловч тэр бүр оролцох цаг завгүй,

мэдээллийг тухай бүр боловсруулж амжихгүй байгаа хэрэглэгчдийн бүлгийг зах зээлд

татан оролцуулах бололцоотой.

2.“Хувийн зөвлөх санхүүч” үйлчилгээг нэвтрүүлэх: Энэ нь “хөрөнгө оруулалтын

давуу данс”- аас илүү тал нь бүх мэдээллийг өдөр тутам хүлээж авахаас гадна

худалдах, худалдан авах шийдвэр гаргах үеийн эрсдлийг багасгах багц үүсгэх,

өөрийнхөө хөрөнгийг үр ашигтай удирдахад ганцаарчлан зөвөлгөө авах боломжийг

олгодог. Гэхдээ энэ үйлчилгээг хэрэгжүүлэхэд тухайн үнэт цаасны компани нь

“хөрөнгө оруулалтын зөвлөх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос

авсан байх шаардлагатай.

Үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэх, нэмэлт үйлчилгээг үзүүлэн хүрээгээ

тэлсэнээр том, жижиг гэлтгүй харилцагчдад чиглэсэн маркетингийн бодлогыг

хэрэгжүүлэн зах зээлээ өргөжүүлэх боломжтой.

II. Үнэт цаасны бүтээгдэхүүний үнийн бодлого:

Үнэт цасны зах зээл дэх худалдах, худалдан авах шимтгэлийн талаар худалдан авагчид

сэтгэл дундуур байдаг нь судалгаанаас харагдсан юм. Тиймээс үнэт цаасны зах зээл дэх

үнийн бодлогын хүрээнд зарим нэгэн өөрчлөлтийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Үнийн хувьд баримтлах бодлого:

Үнэт цаасны зах зээлд оролцогчдын хувьд харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн,

өөрийн үйл ажиллагааны зардал, ашгийн тодорхой нормыг хангах зөв зохистой, уян

хатан үнийг үйлчилгээндээ хэрэглэх нь зүйтэй. Үнэт цаасны компанийн хувьд

харилцагчдыг төрөлжүүлэн, ялгавартай үнэ тогтоож болно. Тухайлбал харилцагчдаа

дараах загварын дагуу хэсэгчилж болох юм. /хүснэгт №2/

Үнэт цаасны харилцагчдын хэсэгчлэлийн жишээ, хүснэгт № 2

Брокерийн

үйлчилгээний үнэ

Худалдан

авах

шимтгэл

Худалдах

шимтгэл

Шалгуур

(Хийгдсэн

гүйлгээний

дүнгээр)

Хөрөнгө

оруулалтын

зөвлөгөө

Ханшийн

мэдээлэл

Алтан өргөмжлөлт

харилцагч 1.5% 1.5% 500 саяаас дээш Үнэгүй Үнэгүй

Мөнгөн өргөмжлөлт

харилцагч 1.5-2 % 1.5-2 % 200 саяаас дээш Үнэгүй Үнэгүй

Итгэлтэй сайн

харилцагч 2-2.5 % 2-2.5 % 100 саяаас дээш Үнэгүй Үнэгүй

Шинэ харилцагч 2.5-4 % 2.5-4 % 50 сая хүртэл Үнэгүй Үнэгүй

Page 15: Overview MSE

Хүснэгт 2-д заасан жишээний дагуу одоогийн харилцагчиддаа тохирох

өргөмжлөлийг нь тогтоож, бизнес карт олгох ажлыг хийж болно. Бизнес картанд лого,

компанийн нэр, үйл ажиллагааны чиглэл, Уриа, Харилцагчийн овог, нэр, е-mail хаяг,

өргөмжлөлийн нэр, тус өргөмжлөлөөс шат ахиж дэвшихэд ямар шалгуур тавигдах

талаарх мэдээлэл, харилцагчийн дансны дугаар, шимтгэлийн хувь хэмжээ зэрэг

мэдээллүүдийг оруулна. Илүү олон төрлийн мэдээллийг аль болох үнэ төлбөргүй өгөх

бодлогыг баримтлах нь зүйтэй.

III. Хуваарилалт, түгээлтийн сувгийн бодлого

Үнэт цаасны зах зээл дэх ихэнхи компаниуд Улаанбаатар хотод төвлөрсөн байхын

зэрэгцээ худалдан авагчид үйлчилгээний байгууллагыг гол төлөв өөрөө хайж очих

зарчмаар бүтээгдэхүүн хувиарлагдаж байдаг. Үнэт цаасны зах зээлд бүтээгдэхүүн

нийлүүлж буй байгууллагуудын хувьд брокер, дилерүүд нь тэдгээрийн зуучлагчид

болж байдаг. Брокер, дилерүүд үнэт цаасны зах зээлд бүтээгдэхүүн арилжих талаар

мэргэшсэн байдгаараа хувьцаат компаниудын хувьд зах зээлд бүтээгдэхүүнээ

амжилттай хүргэх чухал суваг болж байдаг. Харин эдгээр сувгуудтай хамтран ажиллах,

хамтдаа хөгжих, сувгуудыг удирдлагаар хангах, боломжийн дэмжлэг туслалцаа

үзүүлэх тал дээр хувьцаат компаниуд зөв маркетингийн бодлого хэрэгжүүлэх

шаардлагатай. Эдгээр зуучлагчдын зэрэгцээ үнэт цаасны бүтээгдэхүүнийг зах зээлд

түргэн шуурхай хүргэх, түгээх боломжит сувгуудыг бид өргөн ашиглах хэрэгтэй байна.

Тухайлбал, интернэт, веб сайтаар дамжуулан үйлчлүүлэгчид зориулсан мэдээллийг

өндөр нууцлалтайгаар хүргэх технологийг нэвтрүүлэх нь өнөөгийн зах зээлийн

нөхцөлд маш тохиромжтой суваг байж чадна.

Үнэт цаасны зах зээлийн хамгийн энгийн мэдээлэл, жишээ нь ханшийн

мэдээллийг харилцагчдаа емайлээр эсвэл харилцагчийн хүсэлтийн дагуу шуудан

холбооны хэрэгслээр байнгын явуулах боломж эрж хайх нь чухал. Мэдээллийн

үйлчилгээг үзүүлэх зуучлагч байгууллагуудтай түншийн харилцаа тогтоох хэрэгтэй.

Мөн тухайн үнэт цаасны компанийн байнгын томоохон худалдан авагчдад онцгой

анхаарал тавьж үйлчлэх нь харилцагчаа тогтоон барихад чухал нөлөө үзүүлэх юм.

IV. Идэвхижүүлэлтийн бодлого

Үнэт цаасны зах зээл дэх идэвхжүүлэлтийн арга хэмжээг оновчтой төлөвлөн

хэрэгжүүлэх асуудал хувьцаат компани, брокер, дилерийн пүүсүүдийн хувьд аль алинд

нь чухал байдаг. Харин идэвхжүүлэлтийг маркетингтай хутган ойлгож болохгүй юм.

Өөрөөр хэлбэл идэвхжүүлэлт нь дангаараа пүүсийн маркетингийн үйл явц биш гэдгийг

ойлгох нь зүйтэй. Хувьцаат компани зуучлагчдыг идэвхжүүлэх, зуучлагчид худалдан

авагчдыг дангаараа идэвхжүүлэх, эсвэл хувьцаат компанитай хамтарч идэвхжүүлэх

гэсэн ялгаатай бодлого байж болно.

Page 16: Overview MSE

Идэвхжүүлэлтийн хувьд баримтлах бодлого: Идэвхжүүлэлт нь хүчтэй, оновчтой,

системтэй үнэн зөв, бодитой байх ѐстой. Үнэт цаасны зах зээлд дараах

идвэхжүүлэлтийн хэрэгслүүдийг ашиглаж болно.

1. Зар сурталчилгаа

2. Олон нийттэй харилцах арга /PR/

3. Борлуулалтын урамшуулал

4. Ажлын байран дахь идэвхжүүлэлт г.м.

Зар сурталчилгааны зорилго: Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон түмэнд

мэдрэгдэх шинжийг нэмэгдүүлэхэд оршино. Өнөөгийн практикт түгээмэл хэрэглэх

арга хэрэгслүүд гэвэл:

Сонин, сэтгүүл : Өдөр тутмын болон англи хэл дээр гардаг сонин, сэтгүүл дээр

сурталчилгаа байрлуулж болно. /Өдрийн сонин, Зууны мэдээ, UB Post, Өнөөдөр, МХБ-

ийн “Хөрөнгийн зах зээл ”сэтгүүл г.м./

Электрон шуудан : хүмүүсийн емэйл хаяг руу шуудан явуулах. Одоогийн байдлаар

Монголд емэйл хаягийг идэвхтэй ашигладаг 300.0 гаруй хүн байдаг гэсэн судалгаа бий.

Самбарын сурталчилгаа: МХБ-ийн гадна болон өөр бусад олон нийтийн газарт анонс

гаргах г.м. Үүний зэрэгцээ дижитал хэлбэрийн арга хэрэгслийг албан газар,

байгууллагуудад байрлуулж болно.

Календарь дээрх сурталчилгаа : өнгө дизайн сайтай хуанли дээр компанийн лого уриаг

хэвлүүлэн, брошурын хамт тараах г.м.

Брошур: Брошур өргөн хэрэглэх. Компанийн үйл ажиллагаа, үйлчилгээний тухай товч

танилцуулгыг хэвлүүлэн тараах, түүнчлэн хүлээн авагч дээр байршуулан тараах аргыг

өргөн хэрэглэдэг.

Интернэт болон бусад арга ашиглах: Компанийн веб сайтыг чанарын өндөр түвшинд

боловсруулан мэдээ мэдээллээр сайн хангах нь зүйтэй. Мөн МХБ-н веб сайтан дээр

линк байршуулах г.м. Интернэтийг /Блогууд, twitter, youtube, facebook, linked.en г.м./

ашиглан сүүлийн үед зар сурталчилгаа явуулах ажил өргөжиж байна. Тэдгээрийн

дотроос үнэт цаасны компаниуд, бүтээгдэхүүний талаар мэдээллийг хүргэхэд хамгийн

тохиромжтой ямар хэрэгслүүд байгааг судалж ашиглах нь зүйтэй. Мобайл

маркетингийг ашиглан шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэл хүргэж болно.

Олон нийтийн харилцааны чиглэлээр: Компанийн нэр хүндийг өндөрт өргөхийн тулд

дараах хэлбэрийн ажлуудыг хэрэгжүүлж болно. Үүнд:

Мэргэжлийн нийтлэл бичих, ажиллагсад интернэтээр өөрийн блог үүсгэн үнэт

цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэлийг олон нийттэй хуваалцах

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээний хуралд

ивээн тэтгэгчээр оролцох, зохион байгуулах

Page 17: Overview MSE

Компанийн түүх боловсон хүчин, ажиллагсдын намтарыг тодорхой, олон

нийтэд нээлттэй байлгах, найдвартай компани болох тухай батлан харуулах.

Хэвлэл ном гаргах, үнэт цаасны талаарх ном, хэвлэлийг ивээн тэтгэх

Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг судлан хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө хэвлэл

мэдээллийн хэрэгслүүдтэй холбоо тогтоож, мэдээ хүргүүлэх, хэвлэлийн бага

хурал зэрэг ажлыг зохион байгуулах

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй түншийн харилцаа, хамтын ажиллагаа

хөгжүүлэх

Компанийн нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэхүйц томоохон олон нийтийн

анхаарал татсан үйл явдал, аян, телевизийн нэвтрүүлэгт оролцох г.м. ажлыг

хэрэгжүүлж болно.

Эдгээрээс гадна борлуулалтын урамшууллын олон хэлбэрийн ажлуудыг хэрэгжүүлж

болох талтайг анхаарах хэрэгтэй юм.

V. Хүний нөөцийн бодлого

Хувь хүмүүсээс авсан судалгаагаар тэд үнэт цаасны компаниуд хүнд сурталтай гэсэн

дүгнэлтийг өгсөн байв. Энэ нь үнэт цаасны компанийн ажилтан, албан хаагчид хүмүүст

үйлчлэхдээ мэргэжлийн болон мэргэжлийн бус хөрөнгө оруулагчдад мэдлэг чадвартай,

түргэн шуурхай, зөв боловсон үйлчилгээг эрхэмлэхийн зэрэгцээ мэргэжлийн бус

хөрөнгө оруулагчдадтай мэргэжлийн үг хэллэг хэрэглэхээс аль болох зайлсхийж,

энгийн ойлгомжтой зөвөлгөө өгч үйлчлэх шаардлагатайг харуулж байна. Худалдан

авагчдын үйлчилгээнээс авах сэтгэл ханамж дээд зэрэг байх ѐстой. Үүний тулд доорх

зүйлсүүдэд анхааран ажиллах:

Ажил хэрэгч, нөхөрсөг байдлаар мэндчилж би танд юугаар туслах вэ? гэж

үйлчлүүлэгчийг угтах

Үйлчлүүлэгчийн хувьд юу чухал байгааг асуух

Тийм үгүй гэж хариулт авах асуултаас аль болох зайлсхийж илүү дэлгэрэнгүй

яриа өрнүүлэх.

Үйлчлүүлэгчдэд өөрийн санаа бодлоо илэрхийлэх боломжийг чөлөөтэй олгох

Нөхөрсөг түншийн болон ажил хэрэгч холбоог үүсгэхэд анхаарах

Тухайн үйлчилүүлэгчид цаашид холбоотой байх гэдэг ойлголтыг төрүүлэх г.м.

Компанийн ажилчид үйлчилгээний маркетинг, бусад чиглэлийн сургалтуудад

тогтмол хамрагдах нь чухал бөгөөд цаасны компаниуд ажилчдын имиж, дүр төрхийг

бүрдүүлэхэд үнэт анхаарах ѐстой.

VI. Үйлчилгээний бодит орчин:

Энд ажлын байрны дотоод, гадаад орчны нэгдмэл уялдаатай байдлыг анхаарах

хэрэгтэй. Дотоод байдал нь тавлаг, тухтай, ханшийн мэдээ, бусад мэдээллийг ресепшин

Page 18: Overview MSE

дээр харах боломжтой, гэрэлтүүлэг сайтай байна. Мөн ханшийн мэдээ гардаг дижитал

хэрэгслүүдийг байрлуулбал зохимжтой г.м. зүйлд анхаарна.

VII. Үйл ажиллагааны буюу процессын бодлого:

Хөрөнгө оруулагчдын захиалга хэрхэн яаж гүйцэтгэгддэг, хэлцэл биелүүлэх процессыг

үргэлжлүүлэх хугацаа зэргийг маш энгийнээр бүдүүвчилэн тавьж, харилцагчийн

нүдний харааны түвшинд байрлуулах нь чухал. Ингэсэнээр үйл ажиллагааны

процессийн талаар харилцагчид ойлголт авч, үйлчилгээ үзүүлсэний дараа өндөр сэтгэл

ханамжтай үлдэхэд тус дөхөмтэй.

Энэ мэтчилэн үнэт цаасны байгууллагууд үйл ажиллагаандаа маркетингийг

төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх явцад хольцын бодлогын талаар шийдвэр гаргах түвшний

олон чухал асуудлууд байдаг байна.

Ерөнхий дүгнэлт, санал

Манай улс нийгэм, улс төр, эдийн засгийн шинэчлэл хийж, төлөвлөгөөт эдийн

засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжин орсон энэхүү өөрчлөлтийн гол үр

дүнгийн нэг нь Монгол улсад үнэт цаасны зах зээл үүсэн бий болсон явдал юм.

Хөрөнгийн Бирж анх байгуулагдснаар төрийн өмчийг хувийн өмч болгон өөрчлөх

зорилго амжилттай биелэгдэх эхлэл тавигдсан боловч өнөөг хүртэл Монгол улсад

Хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж чадахгүй байсаар байна. Үүний цаана олон

шалтгаан байгаа боловч хамгийн гол нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж

байгаа хувьцаат болон мэргэжлийн байгууллагуудын маркетингийн, менежментийн

удирдлага хангалтгүй түвшинд байгаатай энэ нь салшгүй холбоотой гэж үзэх үндэстэй.

Харин мэргэжлийн байгууллага нь маркетингийн бодлого хэрэгжүүлэхэд нөлөөлж буй

хүчин зүйл нь санхүүгийн чадавхи болон хэрэглэгчдэд санал болгох хангалттай сайн

бүтээгдэхүүн зах зээлд хангалттай их биш байгаатай холбоотой юм.

Өнөө үед шинэ үйлчилгээ, технологийг хөгжүүлэх, шинэ санааг олох, хүчтэй

өрсөлдөөн ба нөхцөл байдал хувирамтгай зах зээлд шинэ сэдлийг туршиж үзэх нь үнэт

цаасны компанийн маркетингийн зайлшгүй чухал асуудал болжээ. Үнэт цаасны

арилжааг эрхэлж байгаа байгууллагын үйлчилгээний үнэ тогтоолт үндэслэлтэй муутай

явагдаж, үйлчилгээг худалдаж буй талын үйлчилгээний зардлыг тооцохгүй байгааг

анхаарах хэрэгтэй. Энэ нь нийт зах зээлийн эргэлтийн хэмжээ хангалтгүй байгаатай

холбоотой ба нөгөө талаас эргээд үнэт цаасны компани идэвхтэй үйл ажиллагаа

явуулах, маркетингийн зардлыг гаргахад сөрөг нөлөө үзүүлж байна.

Үнэт цаасны компаниудын харилцагч олж авах хүсэл эрмэлзэл нь тэдний ажил

дахь сүүлийн жилүүдийн шинэчлэлт боловч, арга аргачлал дутагдалтай, маркетингийн

хольцын оновчтой шийдвэр боловсруулах, алба бүтцийн, маркетингийн бодлогыг

хэрэгжүүлэх, тодорхойлоход зах зээлийн бүхий л боломжийн талаарх судалгааны ажил

дутагдалтай байна.

Page 19: Overview MSE

Энэ учир хөрөнгийн зах зээлийг түргэн хурдацтай хөгжүүлэх, тэнд оролцогчдын

тоог нэмэгдүүлэх, тэднийг хэрхэн урамшуулах, үйлчилгээг боловсронгуй болгох гэх

зэрэг Монголын Хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд тулгамдсан асуудлыг

сонирхон судалж, мэргэжлийн байгууллагуудын хүрээнд үнэт цаасны зах зээлд

маркетинг хэрэгжүүлэх талаар бага боловч хувь нэмэр оруулах гэдэг үүднээс дараах

саналыг дэвшүүлэв. Үүнд:

1. Үнэт цаасны компани нь өнөөгийн нөхцөл байдлын үед зах зээлд оршин

тогтнохын тулд цомхон бөгөөд чадварлаг бүтэцтэй маркетингийн албатай байх;

2. Пүүсийн маркетингийн төлөвлөлтийг өндөр түвшинд хийж, хэрэгжүүлэх арга

хэмжээ авах;

3. Үнэт цаасны зах зээлд хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн шинэ

бүтээгдэхүүн, тэдгээрийн хүрээнд олон төрлийн нэмэлт үйлчилгээг өргөн

нэвтрүүлэхэд анхаарч ажиллах;

4. Харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, өөрийн үйл ажиллагааны зардал,

ашгийн тодорхой нормыг хангах зөв зохистой, уян хатан үнийн бодлого барихад

анхаарах;

5. Интернэт болон бусад хэлбэрийн дэвшилтэт арга хэрэгслээр мэдээллийг

үйлчлүүлэгчдэд өндөр нууцлалтайгаар хүргэх технологийг нэвтрүүлэх нь

өнөөгийн зах зээлийн нөхцөлд маш тохиромжтой суваг болохыг анхаарах ;

6. Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний олон түмэнд мэдрэгдэх шинжийг

нэмэгдүүлэхэд зар сурталчилгааны ажлыг чиглүүлэх;

7. Компанийн нэр хүнд, имижийг өндөрт өргөхөд олон нийтийн харилцааны үйл

ажиллагааг чиглүүлэх г.м. арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал юм.

Ашигласан ном, хэвлэл

1. Д.Дагвадорж. Маркетингийн судалгаа. УБ. 2007.

2. Уткин Э.А. Банковский маркетинг. М. 1995.

3. Я.Отгонсүрэн. Үйлчилгээний мркетинг. 2008. Хоѐрдох хэвлэл

4. Я.Отгонсүрэн. Байгууллагын харилцааны маркетингийн удирдлага. 2008.

Хоѐрдох хэвлэл

5. Д.Баярмаа. Маркетинг, 2007

6. Google.com

7. Монголын Хөрөнгийн биржийн мэдээллүүд

8. Статистикийн эмхтгэл, 2009