12
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ Сэдэв13: Далд уурхайн малталт нэвтрэх үед бутлагдсан чулуулгийг ачих, тээвэрлэх Лекц 13 13.Далд уурхайн малталт нэвтрэх үед чулуулгийг ачих,тээвэрлэх Далд уурхайн малталт нэвтрэх үед чулуулгийг ачиж тээвэрлэхийн өмнө малталтын мөргөцгийг сайн агааржуулж,аюулгүй нөхцлийг сайтар хангасан байх ёстой. Чулуулгийг ачих ажил нь хөдөлмөр зарцуулалт ихтэй ажил бөгөөд малталт нэвтрэлтийн ажлын цикл дэх ажлын нийт хугацааны 40-55%-ийг эзэлдэг. Далд уурхайн малталт нэвтрэх үед чулуулгийг скреперын төхөөрөмж,ачигч машин,ачих-тээх машинуудаар ачиж тээвэрлэдэг.Сон-гож авсан ачигч машинууд нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.Үүнд: овор хэмжээ багатай байх маневр хийх чадвар өндөртэй байх бүтээл өндөртэй байх засвар,үйлчилгээ хийхэд хялбар,энгийн байх найдвартай ажиллагаатай байх Ачигч машиныг сонгон авахдаа: малталтын урт ба тахир замууд малталтын хөндлөн огтлолын хэмжээ цахилгаан хангамж гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан үздэг. Утгууртай ачигч машин.Утгууртай ачигч машинууд нь 2 төрөл бай-даг.Үүнд: 1.Уулын цулыг утгуураар хутган шууд тээврийн хэрэгсэлд ачдаг 2.Уулын цулыг утгуураар хутган шилжүүлэн ачигч конвейер дээр асган,түүгээр дамжуулан тээврийн хэрэгсэлд ачдаг Уулын цулыг шууд тээврийн хэрэгсэлд ачдаг утгууртай ачигч машинууд нь дараах давуу талуудтай байдаг.Үүнд: хийцийн хувьд энгийн,найдвартай ашиглалтын хугацаа урттай том хэмжээгээр бутлагдсан уулын цулыг ачих боломжтой маневр сайтай харьцангуй овор хэмжээ багатай Утгууртай,конвейертай ачигч машин.Эдгээр машинууд нь хий-цийн хувьд энгийн,бат бэх байдаг боловч конвейерын тууз амархан элэгддэг дутагдалтай талтай байдаг. Далд уурхайн малталт нэвтрэхэд утгууртай доод талын утгалттай ачигч машинуудыг өргөн хэрэглэж байна.Энэ төрлийн ачигч машинуудын техникийн тодорхойлолтыг 1-р хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт.1 Машины төрөл Үзүүлэлтүүд ППН-1 ППН-3А 1ППН-5 (1ППН-5П) Бүтээл,м 3 /цаг 45-60 75 75 Уулын цулын будлагдлын хамгийн том хэмжээ,мм 300 600 400 Ачилтын фронт,м 2.2 3.2 4 Утгуурын багатаамж,м 3 0.25 0.5 0.32 Асгалтын өндөр,м 1.3 1.65 1.45 Машины эргэлтийн өнцөг,град 30 37 50 - 1 -

sedev-13 achih teeverleh

  • Upload
    davaaml

  • View
    298

  • Download
    4

Embed Size (px)

Citation preview

Page 1: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Сэдэв13: Далд уурхайн малталт нэвтрэх үед бутлагдсан чулуулгийг ачих, тээвэрлэх

Лекц № 13

13.Далд уурхайн малталт нэвтрэх үед чулуулгийг ачих,тээвэрлэх

Далд уурхайн малталт нэвтрэх үед чулуулгийг ачиж тээвэрлэхийн өмнө малталтын мөргөцгийг сайн агааржуулж,аюулгүй нөхцлийг сайтар хангасан байх ёстой. Чулуулгийг ачих ажил нь хөдөлмөр зарцуулалт ихтэй ажил бөгөөд малталт нэвтрэлтийн ажлын цикл дэх ажлын нийт хугацааны 40-55%-ийг эзэлдэг. Далд уурхайн малталт нэвтрэх үед чулуулгийг скреперын төхөөрөмж,ачигч машин,ачих-тээх машинуудаар ачиж тээвэрлэдэг.Сон-гож авсан ачигч машинууд нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.Үүнд:

• овор хэмжээ багатай байх • маневр хийх чадвар өндөртэй байх • бүтээл өндөртэй байх • засвар,үйлчилгээ хийхэд хялбар,энгийн байх • найдвартай ажиллагаатай байх

Ачигч машиныг сонгон авахдаа: • малталтын урт ба тахир замууд • малталтын хөндлөн огтлолын хэмжээ • цахилгаан хангамж гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан үздэг.

Утгууртай ачигч машин.Утгууртай ачигч машинууд нь 2 төрөл бай-даг.Үүнд: 1.Уулын цулыг утгуураар хутган шууд тээврийн хэрэгсэлд ачдаг 2.Уулын цулыг утгуураар хутган шилжүүлэн ачигч конвейер дээр асган,түүгээр дамжуулан тээврийн хэрэгсэлд ачдаг Уулын цулыг шууд тээврийн хэрэгсэлд ачдаг утгууртай ачигч машинууд нь дараах давуу талуудтай байдаг.Үүнд:

• хийцийн хувьд энгийн,найдвартай • ашиглалтын хугацаа урттай • том хэмжээгээр бутлагдсан уулын цулыг ачих боломжтой • маневр сайтай • харьцангуй овор хэмжээ багатай

Утгууртай,конвейертай ачигч машин.Эдгээр машинууд нь хий-цийн хувьд энгийн,бат бэх байдаг боловч конвейерын тууз амархан элэгддэг дутагдалтай талтай байдаг. Далд уурхайн малталт нэвтрэхэд утгууртай доод талын утгалттай ачигч машинуудыг өргөн хэрэглэж байна.Энэ төрлийн ачигч машинуудын техникийн тодорхойлолтыг 1-р хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт.1 Машины төрөл

Үзүүлэлтүүд ППН-1 ППН-3А 1ППН-5

(1ППН-5П) Бүтээл,м3/цаг 45-60 75 75 Уулын цулын будлагдлын хамгийн том хэмжээ,мм 300 600 400

Ачилтын фронт,м 2.2 3.2 4 Утгуурын багатаамж,м3 0.25 0.5 0.32 Асгалтын өндөр,м 1.3 1.65 1.45 Машины эргэлтийн өнцөг,град 30 37 50

- 1 -

Page 2: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Дугуй хоорондын зай,мм 600,750,900 Хөдөлгүүрийн тоо 2 3 2 Хөдөлгүүрийн чадал,кВт 17.7 38.2 21.5 (42) Овор хэмжээ,м -урт -тээвэрлэлтийн үеийн өндөр -ажиллаж байгаа үеийн өндөр

2.27 1.5 2.25

3.2 1.8 2.8

7.34 1.73 2.25

Жин,кг 3800 6800 9000

Зураг.2 ППН-1 маркийн хийн ажиллагаатай ачигч машин

1-утгуур,2-явах анги,3-эргэх хөдөлгөөн хийдэг их бие,4,5,6-ажиллуулах бариулууд,7-өндөр даралттай хий дамжуулах уян хоолой,8-ус дамжуулах шланг, 9,10-шүршүүрүүд Ачигч машинуудыг үр ашигтай ажиллуулах хамгийн чухал нөхцөл нь сул зогсолтыг багасгах явдал юм. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг солих ажиллагааг (Ж:ачаатай тэргэнцрийг хоосон тэргэнцрээр солих) хамгийн хурдан шуурхай болгох ёстой.Энэ зорилгоор ачигч машинтай хамт шилжүүлэн ачигч туузан конвейерыг өргөн хэрэглэдэг

- 2 -

Page 3: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.3 Шилжүүлэн ачигч туузан конвейер хэрэглэн уулын цулыг ачих схем

1-ачигч машин,2-шилжүүлэн ачигч,3-тэргэнцэр,4-цахилгаан тэрэг Шилжүүлэн ачигч төхөөрөмжүүдийг уртынх нь хэмжээгээр боги-но(6м хүртэл урттай),урт(20-40м урттай),өөрөө явдаг,өөрөө явдаггүй,ца-хилгаан эсвэл хийн энерги хэрэглэдэг гэж ангилна.Шилжүүлэн ачигч төхөөрөмжүүд хийн дугуйтай эсвэл төмөр замаар явдаг дугуйтай бай-даг.Урт сумтай шилжүүлэн ачигч төхөөрөмжийн дор 0.8-1.4м3 бага-таамжтай 7-12 тэргэнцэр багтдаг.Шилжүүлэн ачигч төхөөрөмжийн бү-тээл нь ачигч машины бүтээлээс их байх ёстой.Шилжүүлэн ачигч төхөөрөмж хэрэглэснээр ачигч машины бүтээлийг 2 дахин ихэс-гэж,нэвтрэгчийн хөдөлмөрийн бүтээмжийг 25-30%-иор нэмэгдүүлдэг байна.Ачигч машинаар шууд тэргэнцэрт ачих тохиолдолд ачаатай тэргэнцрийг хоосон тэргэнцрээр солих төхөөрөмж хэрэглэх шаардлага-тай байдаг.Тэргэнцэр солих төхөөрөмжийг мөргөцгөөс 20-100м зайд байрлуулдаг.Тэргэнцэр солих төхөөрөмжийг мөргөцөгт ойрхон байр-луулсан нөхцөлд тэргэнцрүүдийг гараар түлхэн шилжүүлэх тохиолдол гардаг.Энэ үед ачаатай тэргэнцрийн хурд ойролцоогоор 0.4-0.6м/сек,хоосон тэргэнцрийнх 0.75-1.5м/сек байна.Харин цахилгаан тэр-гээр шилжүүлэх тохиолдолд 2.5-3м/сек хүрдэг.

Зарим шилжүүлэн ачигч төхөөрөмжийнтехникийн тодорхойлолт Хүснэгт.2

Шилжүүлэн ачигч төхөөрөмжийн марк Үзүүлэлтүүд

П5П УПЛ-2М ППЛ1К Бүтээл,м3/цаг 70 150 150 Туузны өргөн,мм 500 650 650 Хөдөлгүүрийн чадал,кВт 7 15 13 Овор хэмжээ,мм -урт -өндөр

29000 1870

23300 1990

20000 2250

Жин,кг 6100 6700 7000

- 3 -

Page 4: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Тэргэнцэр солих ил зөрлөг. Энэ төрлийн зөрлөгийг нэг замтай малталтуудад өргөн хэрэглэнэ.Шилжүүлэн зөөж болдог ийм зөрлөгийг далд уурхайн төмөр замын хөнгөн жинтэй зам төмрөөр хийдэг.Ийм зөрлөг нь 4-6 тэргэнцэр солих боломжтой байдаг.Малталтын мөргөцөг ахих бүрд 20-25м зай дутамд тэргэнцэр солих зөрлөгийг ачигч машин эсвэл цахилгаан тэрэг ашиглан шилжүүлдэг.

Зураг.4 Тэргэнцэр солих ил зөрлөг а-тэргэнцэр солих схем,б-зөрлөгийн хийц,1-ачигч машин,2-ачаатай тэргэнцэр,3-зөрлөг,4-хоосон тэргэнцэр Вагон шилжүүлэх төхөөрөмж.Энэ төхөөрөмж нь малталтын хоёр хажуу хананы хооронд бэхлэгдсэн металл дам нуруугаар тэргэнцэр өргөх болон бэхлэх тоноглолтой жижиг тэргэнцэр нааш цааш хөдлөн явж тэргэнцрүүдийг шилжүүлэн өөр замд тавьж байхаар тоноглогдсон байна.Энэ төхөөрөмж нь хийн хөдөлгүүртэй байдаг.Энэ төхөөрөмжийг хэрэглэх тохиолдолд хоосон тэргэнцрүүдийг ачигч машин руу цахил-гаан тэргээр түлхэж өгдөг бөгөөд хөдлөх бүрэлдэхүүний сүүлийн ачаатай тэргэнцрээс эхлэн вагон шилжүүлэх төхөөрөмжөөр 0.7-0.8м өргөнтэй,2-3м урттай тусгайлан бэлтгэсэн догол малталт руу шилжүүл-дэг.Дараа нь ачаатай тэргэнцрүүдийг үндсэн зам руу шилжүүлэн тавих зэргээр энэ үйлдлүүдийг хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ачиж дуусгах хүртэл үргэлжлүүлэн хийдэг.40м хүртэл урттай замд тэргэнцэр солих ажиллагаа 1.5-3 мин үргэлжилдэг.Малталтын мөргөцгөөс тэргэнцэр солих догол малталт хүртэлх зай 20-40м байна.Тэргэнцрийн багатаамж 1-1.5м3-аас хэтрэхгүй байх ёстой. Тэргэнцэр шилжүүлэх өнхрүүлэгтэй тавцан.Энэ өнхрүүлэг-тэй тавцанг 2.5-4м урттай,0.6-0.8м өргөнтэй догол малталтанд байрлуул-даг.Мөргөцгөөс 30-40м зайд байрлана.Энэ тавцанг хэрэглэснээр чулуул-гийг ачих,тээвэрлэх хугацааг 15-20%-иар багасгадаг байна.

- 4 -

Page 5: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Тэргэнцэр шилжүүлэх мухар замтай зөрлөг.Малталтын ур-тын дагуу 50-75м бүрт ийм зөрлөгийг байгуулдаг.Энэ зөрлөгийг зу-раг.4.18-д үзүүлэв. Байнгын битүү гогцоо маягийн зөрлөг.Ийм зөрлөгийг мал-талтын мөргөцгөөс 60-100м зайд байгуулдаг.

Малталтын мөргөцгөөс зөрлөг хүртэлх зай холдох дутам тэргэнцэр солих хугацаа ихэсдэг бөгөөд мөргөцгөөс 80-100м зайд зөрлөг байвал тэргэнцэр солих хугацаа 20мин хүртэл хэлбэлздэг байна.

Далд уурхайн малталт нэвтрэх үед мөргөцөг ахих дутам түр зуурын 2-2.5м урттай төмөр зам ашиглан замаа аажмаар уртасгаж байдаг. Түр зуурын замыг зам төмрийн тайрдас ашиглан хийж,металл дэрэн дээр гагнаж байрлуулдаг.Түр зуурын зам тавихад 3-5мин зарцуулдаг.

Ачаатай тэргэнцрүүдийг асгахдаа төрөл бүрийн хөмрүүлэгч төхөөрөмж хэрэглэдэг.

Зураг.5 Тэргэнцэр хөмрөх төхөөрөмж

1-рам,2-клеть,3-тэргэнцэр,4-хөшүүрэг,5-эргэх гол,6-гидроцилиндр,7-тосолгооны станц

Зураг.5-д үзүүлсэн тэргэнцрийг хажуу тийш нь хөмрөгч төхөөрөмжийг хэвтээ гол ам нэвтрэх

үед өргөн хэрэглэнэ.Энэ төхөөрөмж 0.8-1.4м3-ийн багатаамжтай тэргэнцрийг 35-45сек-д хөмөрдөг.

- 5 -

Page 6: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.6 Тойргоор эргүүлэн хөмрөх төхөөрөмж

1-тулгуур рам,2-тэргэнцэр тогтоогч,3-цахилгаан тэрэг,4-өнхрүүлэгч,5-хязгаарлагч,6-барабан,7-ажиллуулах механизм,8-хөмрүүлэгчийг эргүүлэх өнхрүүлэгч

Тойргоор эргүүлэн хөмрөх төхөөрөмжийн техникийн тодорхойлолт Хүснэгт.3

Төхөөрөмжийн төрөл

Тэргэнцрийн төрөл

Тэргэнцрийн дугуй-нуудын хоорондох зай,мм

Барабанын диаметр,мм

ОК-1В-0.7НС ВГ-0.7 600 2500 ОК-2В-0.7НС ВГ-0.7 600 2500 ОК-1В-1.2НС ВГ-1.2 600,750 2800 ОК-2В-1.2НС ВГ-1.2 600,750 2800 ОК-1В-0.7РС ВГ-0.7 600 2500 ОК-1В-1.2РС ВГ-1.2 600,750 2800 ОК-2В-1.2РС ВГ-1.2 600,750 2800 ОК-1В-0.7РГП ВГ-0.7 600 2500 ОК-1В-1.2РГП ВГ-1.2 600,750 2800

Хажуу тийш нь хөмрүүлэх төхөөрөмжийнтехникийн тодорхойлолт

Хүснэгт.4

Үзүүлэлтүүд БОК-1М БОК-2М ОВ

Тэргэнцрийн төрөл ВГ-0.7 ВГ-1.0-1.4

ВГ-1.0 ВГ-1.4-1.6

ВГ-0.7-1.4

Дугуйнуудын хоорондох зай,мм 600 600 600

Даац,т 4 7.5 4

- 6 -

Page 7: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Цахилгаан хөдөлгүүрийн

төрөл А-81-6-Щ2 АОП-73-4 АО2-51-6

Овор хэмжээ,мм 9640х2168х2200 4220х3622х3680 2682х2230х1000

Жин,кг 6396 8500 1850

Үйлдвэрлэгч Карагандинский машзавод ЦНИГРИ Ачих тээх машин. Ийм төрлийн машинууд нь уулын цулыг ачих,тээвэрлэх,асгах ажиллагааг иж бүрэн гүйцэтгэдэг.Зарим ачих тээх машины техникийн тодорхойлолтуудыг 5-р хүснэгтэнд үзүүлэв.Ийм машинууд нь дараах давуу талтай байна.Үүнд:

• шалмаг хөдөлгөөнтэй • бага радиусаар эргэлт хийх боломжтой малталтанд ажиллах боломжтой • харьцангуй бүтээл өндөртэй • үйлчилгээний ажилчдын тоо цөөн байдаг • тээвэрлэлтийн зай 300м хүртэл байх тохиолдолд ашиглалтын үр дүн сайн байдаг

Хүснэгт.5

Ачаа тээвэрлэх утгууртай машин

Ачаа тээвэрлэх тэвштэй машин Үзүүлэлтүүд

ПД-2 ПД-3 ПД-2.5 ПД-4

Даац,кг Тэвшний багтаамж,м3

Утгуурын багтаамж, м3

Малталтын бэхэлгээтэй үеийн хөндлөн огтлолын талбай,м2

Тээвэрлэлтийн зай,м Дугуйн гадна талаар эргэлтийн ра-диус,мм Дизель хөдөлгүүрийн чадал,кВт Овор хэмжээ,м: -урт -өргөн -өндөр

2000 -

1.0

5-7 60

3000 65 5

1.32 2.12

3000 -

1.5

7-9 100

4750 100

7.3 1.7 2.12

2500 1.0 0.12

5-7 220

3500 45

3.15 1.4 2.12

4000 1.5 0.5

7-9 320

4000 65

3.35 1.8 2.12

Жин,кг 5000 10000 5000 7000

- 7 -

Page 8: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.7Ачих тээх машинаар уулын цулыг ачиж,тээвэрлэх схем

1-ачих тээх машины утгуур,2-чулуулгийг ачиж,тээвэрлэх тэвш

Скреперын төхөөрөмж. Скреперын төхөөрөмжийг хэвтээ малталт нэвтрэх үед чулуулгийг ачих,тээвэрлэхэд хэрэглэнэ.Скреперын төхөөрөмж нь дараах давуу талуудтай.Үүнд:

• хийцийн хувь энгийн • найдвартай ажиллагаатай • харьцангуй хямд өртөгтэй • янз бүрийн физик механикийн шинж чанартай чулуулагт хэрэг-лэх боломжтой • ачих,тээвэрлэх ажиллагааг хамт гүйцэтгэх бололцоотой

Скреперын дутагдалтай тал нь: • харьцангуй бүтээл багатай • тээвэрлэлтийн зай хол болох дутам бүтээл нь буурдаг

Хүснэгт.6 Скреперын эргүүлгийн төрөл Үзүүлэлтүүд

10ЛС-2С 17ЛС-2С 30ЛС-2С Скреперын татах хүч,кН 10 16 28 Канатын хөдөлгөөний хурд,м/сек -ачаатай явалтын хурд -хоосон явалтын хурд

1.48

1.52

1.65 Канатны диаметр,мм 11.5 14.0 15.0

Скреперын эргүүлгийн барабанын баг-таамж,м 45

65

95

- 8 -

Page 9: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Эргүүлгийн жин,кг 470 760 1200

Скреперын эргүүлэг нь 2-3 барабантай,10-100кВт хүртэл чадалтай цахилгаан хөдөлгүүртэй хийгдсэн байдаг.

Тайлбар:10ЛС-2С маркийн эргүүлгийн 10 гэсэн тоо нь хөдөлгүү-рийн чадлыг (кВт) заадаг бөгөөд 2 гэсэн тоо нь барабаны тоог зааж өг-дөг.Үсэг нь хөдөлгүүрийг барабантай харьцангуйгаар яаж байрлуулсныг заана.С-нэг тэнхлэг дээр байрлуулсан,П-зэрэгцээ байрлуулсан.

Далд уурхайн малталт нэьтрэх үед скреперыг дараах 2 хувилбараар ашиглаж байна.Үүнд: 1.Нураагдсан уулын цулыг чулуулгийн овоолго руу шууд скрепер-дэх 2.Чулуулгийг тусгай ачих тавцангаар дамжуулан скрепердэж тэр-гэнцэрт ачих

Зураг.8 Скреперын хийц

а-тармуур хэлбэртэй,б-хайрцаг хэлбэртэй,в-задардаг тармуур хэлбэртэй

- 9 -

Page 10: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.9 Нураагдсан чулуулгийг чулуулгийн овоолго руу шууд скрепердэх схем

1-скрепер,2-агааржуулалтын хоолой,3-вентилятор,4-скреперын эргүү-лэг,5-скрепер байрлуулсан тавцан

Зураг.10 Чулуулгийг тусгай ачих тавцангаар дамжуулан скрепердэж тэргэнцэрт ачих схем

1-ачилтын тавцан,2-скреперын эргүүлэг,3-скрепер,4-5-канатууд,6-блок,7-блокийг бэхэлсэн бэхэлгээ,8-чулуулгийг асгах цонх,9-тэргэнцэр

Уулын цулыг төмөр замаар тээвэрлэх. Далд уурхайд хамгийн өргөн хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл нь төмөр замын тээвэр

юм.Төмөр замын налууг “промилль”гэдэг нэгжээр хэмждэг бөгөөд энэ нь мянганы нэг нэгж юм.Жишээ нь: Уклон i=0.003 эсвэл 3 О/ОО. Далд уурхайн төмөр замд Р-18,Р-24,Р-33 маркийн зам төмрүүдийг өргөн хэрэглэдэг.(Р-рельс,18,24,33 - зам төмрийн 1м уртын жин,кг).

- 10 -

Page 11: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Хүснэгт.7 Зам төмрийн төрөл Параметр

Р-18 Р-24 Р-33 Зам төмрийн 1м уртын жин,кг 18.8 24.14 33.48 Зам төмрийн хөндлөн огтлолын талбай,см2 23.07 32.70 42.76 Зам төмрийн хэвийн урт,м 8 8 12.5, 25.0 Зам төмрийн өндөр,мм 97 107 128

Далд уурхайн төмөр замд модон,металл,төмөр бетон дэрүүдийг хэрэглэнэ. Тэргэнцрүүдийг зориулалтаар нь ачааны,зорчигчийн,тус-лах,тусгай гэж ангилдаг.Туслах зориулалттай тэргэнцрүүд нь бэхэлгээ-ний болон тэсрэх материал тээвэрлэхэд зориулагдсан байна.Тэргэнц-рүүд ачаа асгах аргаараа өөр хоорондоо ялгаатай байдаг.ВГ маркийн тэргэнцрүүдийг тусгай хөмрөгч төхөөрөмж ашиглан хөмөрч ачааг нь асгадаг.Харин ВБ маркийн тэргэнцэр нь онгойдог борттой,ВО маркийн тэргэнцрийн тэвш нь хажуу тийшээ хөмрөх зориулалттай хийгдсэн байна.Тэргэнцрүүдийг тэвшний багтаамжаар нь бага (1.2м3 хүртэл),дунд зэргийн(1.3-2.5м3),том(2.5м3 –ээс дээш)гэж ангилна.

Хүснэгт.8 Тэргэнцрийн марк Үзүүлэлтүүд

ВО-0.5 ВО-0.8 ВГ-1.0 ВГ-1.3 ВГ-1.4 Тэвшний багтаамж,м3 0.5 0.8 1.0 1.3 1.4 Тэргэнцрийн дугуйнуудын хоо-рондын зай,мм

600

600

600

600

600

Тэргэнцрийн суурийн өргөн,мм 400 600 500 550 650 Дугуйны диаметр,мм 300 300 300 300 300 Овор хэмжээ,мм -урт -тэвшний өргөн -зам төмрийн оройноос дээшхи өндөр

1300 1000

1200

1850 1190

1250

1500 850

1300

2000 850

1300

2400 850

1230

Жин,кг 608 650 570 610 674

Далд уурхайн цахилгаан тэрэгнүүдийг хэрэглэж байгаа хөдөлгүү-рийн тэжээлийн төрлөөр нь контакттай,аккумулятортай,хосолсон гэж ангилдаг.Цахилгаан тэрэгнүүдийн техникийн тодорхойлолтыг 9-р хүс-нэгтэнд үзүүлэв.

Хүснэгт.9 Аккумулятортай цахилгаан тэрэг

Контакттай цахилгаан тэрэг Үзүүлэлтүүд

2АРП 4.5АРП-2 4КР 7КР Цахилгаан тэрэгний хөтлөх тэнх-лэг дээр дарах жин,кН

22

45

40

70

Хөдөлгүүрийн чадал,кВт 4 6 2х10.2 2х25 Хүчдэл,В 45 80 250 250

Дараах горимуудад гүйдлийн хүч,А: -цагийн -удаан хугацааны

97 40

105 45

50 22

115 50

Дараах горимуудад хөдөлгөөний хурд,км/цаг:

- 11 -

Page 12: sedev-13 achih teeverleh

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

-цагийн -удаан хугацааны

4.3 10

6.4 10.2

5 7.5

10.5 16.2

Суурийн өргөн,мм 650 800 900 1200 Овор хэмжээ,мм: -урт -өргөн -өндөр

2015 900 1180

3300 1000 1300

3120 1300 1515

4500 1332 1500

- 12 -