15

Sonin

Embed Size (px)

DESCRIPTION

sononijniklskdfsd

Citation preview

Page 1: Sonin
Page 2: Sonin

Өмнөх үг

Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна.

Манай компани энэ оны 4 дүгээр сараас эхлэн байгууллагын

дотоод ажилчид болон салбаруудын дотоод мэдээлэл

солилцоог сайжруулах зорилгоор энэхүү дотоод сэтгүүлийг

сарын давтамжтай тогтмол гаргаж байхаарболсоныг танд

дуулгахад таатай байна.

Ингээд та бүхэн анхны дугаараа хүлээн авна уу.

Хүндэтгэн ёсолсон: Б.Отгонжаргал

Page 3: Sonin

Үйл явдлын товчоон

Монгол даатгалаар сонин сайхан юу

байна

Нийгэм эдийн засаг

Судалгаа

Хөгжилтэй агшин

CONTENTS CONTENTS

Page 4: Sonin

• Орон сууцжуулах аяны хүрээнд иргэдэд олгох жилийн 6

хувийн хүүтэй урт хугацааны орон сууцны зээлийн төсөл

батлагдлаа.

• УБЕГ төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж,

үйлчилгээний ачаалал, төвлөрөлийг саармагжуулах,

хүртээмжийг сайжруулах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн

бүртгэлийн газрын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан

дүүргийн үйлчилгээг тухайн дүүргийн Улсын бүртгэлийн

хэлтэст төвлөрүүлэхээр болжээ.

• Засгийн газар 3 сарын 29-ний ээлжит хуралдаанаараа

хүний хөгжил сангаас ахмад настан болон хөгжлийн

бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгохоор амалсан 1 сая төгрөгийг

4-р сараас эхлэн бөөнд нь биш тасалж олгох шийдвэр гаргалаа.

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр

олгох нэг сая төгрөгийг ирэх дөрөвдүгээр сараас зургадугаар

сарыг дуустал 3 хувааж олгохоор засгийн газар шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээр сард 330 мянга, тавдугаар сард мөн 330 мянган

төгрөг олгож зургадугаар сард 330 мянган төгрөг олгосноор 1 сая

төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд

олгож дуусах юм. Үүнд нийтдээ 334 тэрбум төгрөг зарцуулна

• Хил хамгаалах ерөнхий газраас Монгол Улсын иргэдийг

хилээр нэвтрэхдээ орж гарах хуудас бөглөхгүй байх шинэ журам

гарсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Энэхүү журмын

нэвтрүүлсэнээр иргэдэд учируулах хүндэрэл багсаад зогсохгүй

хил хамгаалах ерөнхий газрын зардал 15 орчим сая төгрөгөөр

хэмнэгдэх юм байна. Улсын хил, боомтоор өдөрт 5000-8000

гаруй хүн зорчдог гэнэ.

• Гахайн хавдрын өвчлөл өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9

дахин ихэссэн байна.

УЛС ОРОНД МИНЬ ЮУ ЮУ БОЛЖ

ӨНГӨРӨВ

Page 5: Sonin

Колосеум хэмээх эртний цэнгэлдэх

хүрээлэнгийн дэргэд

Манай компаний 2011 оны шилдэг салбар болон

шилдэг ажилчид Итали орноор аялаад ирлээ.Явсан

газрын сонин сайханыг сонирхоё.

Италийн хамгийн том, хамгийн их хүн

амтай, хамгийн их жуулчид хүлээж авдаг Ром хот

тэр чигээрээ түүх соёлын хосгүй өв ажээ. 2500

гаруй жилийн настай, 3.7 сая хүн амтай энэ хотод

нэгэн цагт хүчирхэг байсан эзэнт гүрний соёл,

иргэншлийг харуулах олон түүх соёлын дурсгалт

газрууд бий.

Тухайлбал, жуулчдын зорьж очдог газруудын нэг

бол манай эриний 72-80 онд барьсан алдарт

Колоссеум хэмээх эртний цэнгэлдэх хүрээлэн юм.

55 мянган суудалтай энэ цэнгэлдэх хүрээлэнд

эртний ромчууд Гладиаторын тулаан, цэргийн

сургуулилт, амьтдын тулалдаан зэргийг үздэг

байжээ. Харин дундад зууны үеэс үзвэрийн

зориулалтаар ашиглахаа больж, орон сууц, гар

урлал, үйлдвэрлэл, сүм хийдийн зориулалтаар

ашиглах болсон байна. Өнөөдөр Колессеумыг

Ромын эзэнт гүрний хамгийн том байгууламж

байсан хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг юм.

Ромчууд одоо ч “Колессеум сүндэрлэн байгаа

цагт Ром оршин тогтносоор байх болно” гэж

дуулдаг ажээ.

Ром хотын бас нэгэн билэг тэмдэг бол

Тревийн усан оргилуур юм. 26 метр өндөр, 20

метр өргөн энэхүү дэлхийн хамгийн алдартай

усан оргилуур 1735-1762 онд баригджээ. Ромын

генерал Агрипагийн цэргүүдийг харангадаж

үхэхээс аварсан цэнгэг ус нь одоо ч Ром хотод

дахин ирэхийг хүссэн жуулчдын заавал амсдаг ус

байсаар байна.

Дэлхий дээрх хамгийн том сүмүүдийн

нэг болох Ватиканы сүм нь уран барилгын

гайхамшиг юм. 135 метр өндөр, зүйдэлгүй гантиг

чулуугаар баганууды нь босгосон, зөвхөн

шигтгэмэл чулуугаар библийн түүхийг зураглаж

үзүүлсэн ийм сүм дэлхийн өөр хаана ч байхгүй

билээ.

Энэ мэт түүх, соёлын дурсгалт газрууд

олонтой Ром хот дэлхийн хамгийн их жуулчин

хүлээж авсан хотоор шалгарчээ.

КОМПАНИД БОЛСОН

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Page 6: Sonin

“Сэтгэл амар ухаалаг жолооч”

урамшуулалт аян эхэллээ.4 сарын 8-

ны сугалааг 22-нд болгож

хойшлууллаа.

Жолоочийн даатгалын бүх

мэдээллийг салбар болон төвөөс авч

нэгтгэхэд нийт ......хувь хүн, .....

хуулийн этгээд даатгуулаад байна

2011 оны даатгалын шилдэг компани

болсонтой холбогдуулан Өдрийн

сонин, Зууны мэдээ, Үндэсний мэдээ

сонингуудын эхний нүүрэнд мэдээ

гаргалаа. Мөн Монголын Үндэсний

Олон нийтийн Телевизийн

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр дундуур

болон ТВ-5 телевизийн “Цаг” хөтөлбөр

Санхүүгийн Зохицуулах Хорооноос жил бүр

оны “Шилдэг даатгалын компани“

шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн

шалгаруулалтанд 17 компаниас 2011 оны

“Шилдэг даатгалын компани”-аар “Монгол

даатгал” ХХК тодорч өргөмжлөл гардан авлаа.

Хууль журам баримтлан ажилласан

байдал

Нөхөн төлбөр олгосон байдал

Санхүүгийн үзүүлэлт гэсэн үзүүлэлтээр

дүгнэсэн байна.

Энэхүү шагнал нь та бидний хамтын ажлын үр

дүн тул танд болон танай салбар хамт олонд

баяр хүргье.

ШИЛДЭГ ДААТГАЛЫН

КОМПАНИ БОЛЛОО

ДААТГАЛЫН ГАЗРЫН БУЛАН

Page 7: Sonin

дундуур, www.topmedee.mn, www.shuud.mn,

зэрэг сайтууд дээр мэдээлэл тавигдлаа.

Олон улсын эрүүл мэндийн

даатгалын тухай идэвхижүүлэлтийн

компаниат ажлууд хийгдлээ.

Компаний нэрийн рекламны зураг

авалтыг Өвөрхангай аймгийн Орхон

сумын,,,,,,,, ууланд авсан бөгөөд уг

рекламыг ТВ-5, Боловсрол суваг,

MN-25-р суваг телевизүүдээр

2012.03.09-2012.03.19-ыг дуустал

цацлаа.

ХБӨАОБРӨХАРОСМХЁМСМИТЁСММСЧИМЧЁС

ИЁМИМСЁИЧМСИЧМИСМЁМЧИСЧЁММСОРМ

ЁЧМЯМӨЁРМАСОРБХМСОРМОРХМИЁМСИЧР

ХАРХБИСМХРХЁРОХЧРЁӨОСХМРОЁХМИЁРМ

ЭРХ ЗҮЙ НӨХӨН ТӨЛБӨРИЙН

АЛБАНЫ БУЛАН

Page 8: Sonin

БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН

БУЛАН

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН

МЭДЭЭЛЛИЙН БУЛАН

Page 9: Sonin

САНХҮҮГИЙН ГАЗРЫН БУЛАН

Page 10: Sonin

Эдийн засгийн өсөлт

Монгол улсын үйлдвэрлэдэг гол нэрийн

бүтээгдэхүүнүүдийн гадаад болон дотоод

эрэлт нэмэгдэж байгаа, аж үйлдвэрийн

бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, тэр

дундаа уул уурхай, олборлох салбарын

хэмжээ тэлж байгаагаас тайлант оны эхний

хагас жилийн байдлаар ДНБ-ий бодит

хэмжээ (2005 оны суурь үнээр) 2,152.6

тэрбум төгрөгт хүрч, өмнөх 2010 оны мөн

үеийнхээс 14.3 хувиар өсөлттэй гарлаа.

Харин оны үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ

4,762.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх 2010

оныхоос 29.1 хувиар нэмэгдлээ. ДНБ оны

үнээр 2011 оны эхний 3 улиралд 7810.4

тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн

үеийнхээс 1866.6 тэрбум төг буюу 31.4

хувиар өслөө. ДНБ 2005 оны эрэгцүүлэх

үнээр 2011 оны эхний 3 улиралд 3513.1

тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн

үеийнхээс 503.5 тэрбум төг буюу 16.7 хувиар

нэмэгдлээ. Уг өсөлтөд үйлчилгээний

салбарын өсөлт болон бүтээгдэхүүний

татварын хэмжээ нэмэгдсэн нь голлон

нөлөөлсөн байна. Үйлчилгээний салбар оны

үнээр 29.0 хувь, 2005 оны зэрэгцүүлэх үнээр

20.1 хувиар өссөн. Үйлчилгээний салбарын

өсөлтөд тээвэр, бөөний болон жижиглэн

худалдааны салбарын өсөлт голлон

нөлөөлөв.

Хүлээгдэж буй гүйцэтгэлээр, Монгол Улсын

эдийн засаг 2011 онд 20.0 хувиар, үүнээс уул

уурхайн салбар 33.0 хувиар, бусад салбар 21

хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. Энэ

онд мал аж ахуйн салбар өсөлттэй байхаар

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН

БАЙДАЛ

Page 11: Sonin

Эдийн засаг тэлж, эдийн засаг дахь

мөнгөний нийлүүлэлт эхний 9 сарын

байдлаар 6.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх

оны мөн үеийнхээс 57.4 хувиар өссөний

зэрэгцээ Засгийн газраас хүнсний

бүтээгдэхүүний нийлүүлэлтийни

хомсдолыг багасгахын үүднээс хавраас

эхлэн хэрэгжүүлсэн арга хэмжээний үр

дүнд инфляцын түвшин буурч байсан

хэдий ч хувийн хэвшлийн эрэлт

нэмэгдсэн, шатахууны үнэ өссөнөөс

тээврийн үйлчилгээний үнэ өсч тээврийн

зардлаас үүдэж бусад бараа үйлчилгээний

үнэ өсөх хандлагатай боллоо.

Хэрэглээний үнийн индекс 2011 оны 9

дүгээр сарын эцэст өмнөх оны мөн

үеийнхээс 10.5 хувь, харин Улаанбаатар

хотынх 11.9 хувиар тус тус өслөө. Энэ

сард хүнсний ногооны үнэ 13.3 хувиар

буурч, харин хувцас, бөс бараа, гутлын

бүлгийн барааны үнэ 3.2 хувь, хатуу

түлшний үнэ 40.1 хувиар тус тус

нэмэгджээ.

таамаглаж байна. Уул уурхайн салбарын

хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар

дамжин эдийн засгийн бусад салбаруудын

өсөлт нэмэгдэнэ.

Харин 2012 онд эдийн засгийн бодит өсөлт

25.6 хувьд хүрэхээр төлөвлөж байгаа бөгөөд

үүнд уул уурхайн олборлолт огцом

нэмэгдэхээр байна

ИНФЛЯЦИ

Page 12: Sonin

ИНЭЭВЭЛ ЗАЛУУЖИНА Бас стрес тайлагдана.

Ашгүй дээ

Үдийн цайны цагаар албан газрын утас

дуугарлаа.

- Цайны цаг болж байхад ямар гээчийн тэнэг

хар мал нь залгаад байна аа?

- Юу гэнэ ээ, та хэнтэй ярьж байгаагаа мэдэж

байна уу?

- Үгүй ээ

- Би байгууллагын чинь дарга чинь байна

- Та тэгвэл хэнтэй ярьж байгаагаа мэдэж

байна уу?

- Үгүй

- Ээ ашгүй дээ... гээд утас тасарлаа.

Гарч болохгүй

Хөдөө тосгоны хоёр залуу Лондонд анх ирээд

2 давхар автобусанд суужээ. Нэг нь доод

давхарт нь тухлан сууж нөгөө нь дээш гарав.

Хэдэн хормын дараа дээш гарсан нь маш их

айж сандарсан байдалтай бууж ирээд

нөгөөдөө:

- Дээшээ л гарч болохгүй шүү, тэнд жолооч нь

байхгүй байна.

Мастер

- Мастер чинь чамайг яагаад ажлаас халчихаа

вэ?

- Мастер гэдэг бол бусад хүмүүс ажлаа яаж

хийж байгааг хөндлөнгөөс ажиглаад явдаг

хүнийг хэлнэ гэдгийг чи мэднэ биз дээ?

- Тэр ч ойлгомжтой. Харин яагаад чамайг

халчихав?

- Цэвэр атаархлаас. Үнэн хэрэгтээ бол маш

олон ажилчин намайг мастер гэж бодсоноос

л ийм юм болж байгаа юм.

Мартах

Реклам үзсээр байгаад ямар кино үзэж

байснаа мартах

- Түгжрээнд зогссоор байгаад хаашаа явж

байснаа мартах

Чихэрт нугасгүй

Худалдагч жаалхүүгээс дахин лавлан асуув:

- Ээж чинь чамайг 2 кг чихэр, 200 гр төмс

аваад ирээрэй гэж явуулсан гэдэгт чи

итгэлтэй байна уу?

Page 13: Sonin

Монгол улсад

автомашин борлуулах нийт 24 диллер

компани

автотээврийн үзлэг оношлогоо

явуулах нийт 25 салбар

автотээврийн хэрэгслийн шинээр

дугаар авах болон шилжилт

хөдөлгөөний үйл ажиллагаа явуулдаг

нийт 26 салбар

2011 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны

11 дүгээр сарын 03-н хүртэл Улсын хэмжээнд

нийт 310603 тээврийн хэрэгсэл техникийн

хяналтын үзлэгт хамрагдсанаас 7047 буюу

2,27% нь тэнцээгүй байна. Мөн өнөөдрийн

байдлаар Монгол улсад 460 мянган тээврийн

хэрэгсэл байгаа гэсэн мэдээлэл байна.

1990 оноос 2010 он хүртэл автотээврийн

хэрэгслийн тоо 7 дахин өсчээ.Цаашид ч энэ

тоо өсөх хандлагатай байна.

Мөн 2010 оны байдлаар 772,563

иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан

байна.

Мөн энэ онд жолоочийн хариуцлагын

даатгалд нийт жолооч нарын 10 хувь, авто

тээврийн хэрэгслийн даатгалд нийт авто

тээврийн хэрэгсэлийн 20 орчим хувь нь

хамрагдсан байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад 460

мянган авто тээврийн хэрэгсэл байгаа гэсэн

мэдээлэл байна.

1990 2010

43.6

296.8

Авто тээврийн хэрэгсэлийн тоо

мян.аар

СУДАЛГАА

Page 14: Sonin

ХАВАР ЦАГ ИРЛЭЭ

Манай компаниас гаргаж буй сар тутмын сэтгүүлтэй

холбоотой санал хүсэлтийг [email protected]

хаягаар хүлээн авна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

Page 15: Sonin