2
Модель : 898G АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг санаарай . Та дохиолол хамгаалалтын системийг ашиглахын өмнө Зааварчилгаатай танилцана уу . Ашиглалтын зааварчилгаа Дохиололыг ажиллагаанд оруулах товчлуур Товчлуурыг нэг дарахад бүх хаалганууд түгжигдэж дохиолол идэвхижнэ . Товчлуурыг 2 секундын турш тасралтгүй дарахад ослын гэрэл анивчиж дуут дохио дуугарна (Харанхуй үед машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ ) Дохиололыг ажиллагаанаас гаргах товчлуур Товчлуурыг дарж дохоилолыг ажиллагаанаас гаргаж хаалганы түгжээг нээнэ . Товчлуурыг удаан дарахад удирдлага буюу гар унтарна . Дахин удаан дарахад асна . Дууг хаах товчлуур Товчлуурыг дарахад дохоилол дуугүй горимд шилжин хаалга түгжигдэнэ . Товчлуурыг 2 секундын турш дарахад автомашины зөвхөн дохионы гэрэл асна . ( Харанхуй үед машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ ) Удирдлагыг цэнэглэх Удирдлагын цэнэг дуусахад түүнээс анхааруулах дуут сигнал гарна . Удирдлагын батарейг 1,5-2 цаг тасралтгүй цэнэглэнэ . Дохиололыг дагалдаж тамхины асаагуурт цэнэглэх зориулалттай цэнэглэгч ирнэ . Алсаас хөдөлгүүрийг асаах функц Систем идэвхжсэн үед товчлуурыг 2 секундын турш дарахад машины хөдөлгүүр асна . Удирдлага буюу гар нэг удаа дуугарч дэлгэц дээр дүрс гарна . Хөдөлгүүрийг алсаас удирдан асаасаны дараа удирдлага буюу гар 2 минут тутамд бататгах сигнал хүлээн авдаг . Удирдлагын дэлгэц дээр дүрс гарч дүрс асна .Удирдлага буюу гар 3-н удаа дуугарч нэг удаа чичиргээ өгнө. Энэ үйлдэл 1-л удаа давтагдана. Хөдөлгүүр асаалттай үед удирдлага гаран дээр ирэх салоны температурын мэдээлэл 30 сек тутамд шинэчлэгдэнэ . Хөдөлгүүр ассанаас хойш 12 минутын дараа автоматаар унтарч систем хэвийн ажиллагааны горимд шилжинэ. Товчлуурыг 2 сек-ийн турш дарсанаар удирдлагаар асаасан хөдөлгүүрийг унтраах боломжтой . Энэ үйлдлийг хийхэд удирдлагын гар нэг удаа дуугарч систем хэвийн ажиллагаанд шилжинэ . Хөдөлгүүрийг алсаас удирдаж асаах үйлдэл амжилтгүй болсон бол систем автоматаар хэвийн ажиллагааны горимд шилжинэ. Салон дахь температурыг удирдлагын гар дээрээс хянах функц Эсвэл товчлуурыг дарахад удирдлагын дэлгэц дээр эхлээд салон дахь температур дараа нь цаг гарна . Хөдөлгүүрийг алсаас удирдаж асаасан үед удирдлага дээр салоны температур болон хөдөлгүүр унтрах хугацаа 2 дэлгэц дээр ээлжлэн гарна. Халдлагын мэдрэгч Энэхүү дохиололын систем нь 2 үе шатлалаар таны автомашин халдлагад өртсөнийг мэдээлдэгээрээ онцлоготой : Нэгдүгээр шатлал нь автомашинд гадны биет хүрэхэд дуут дохио 5 удаа дуугарч ослын гэрэл анивчина. Удирдлага гар 5 удаа дуугарч нэг удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч дэлгэцний арын фон ногоон болж хувирна .Үүнээс хойш 15 сек-ийн дотор дахин гадны биет халдвал систем 2 дугаар шатлалд шилждэг. Дуут дохио 30 сек-ийн турш дуугарч ослын гэрэл анивчина. Удирдлагын гар мөн 30 сек-ийн турш дуугарч 8 удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч дэлгэцний арын фон шар өнгөтэй болж хувирна. Үүний дараа систем хэвийн горимд орно.

Steelmate dohiolol S 898g tailbar

Embed Size (px)

DESCRIPTION

Steelmate dohiolol S 898g tailbar www.cardoctor.mn

Citation preview

Page 1: Steelmate dohiolol S 898g tailbar

Модель : 898G

АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ

ХАМГААЛАЛТ

Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн

хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг

санаарай . Та дохиолол хамгаалалтын системийг ашиглахын өмнө Зааварчилгаатай танилцана уу .

Ашиглалтын зааварчилгаа

Дохиололыг ажиллагаанд оруулах товчлуур

Товчлуурыг нэг дарахад бүх хаалганууд түгжигдэж дохиолол идэвхижнэ .

Товчлуурыг 2 секундын турш тасралтгүй дарахад ослын гэрэл анивчиж дуут дохио дуугарна

(Харанхуй үед машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ )

Дохиололыг ажиллагаанаас гаргах товчлуур

Товчлуурыг дарж дохоилолыг ажиллагаанаас гаргаж хаалганы түгжээг нээнэ .

Товчлуурыг удаан дарахад удирдлага буюу гар унтарна . Дахин удаан дарахад асна .

Дууг хаах товчлуур

Товчлуурыг дарахад дохоилол дуугүй горимд шилжин хаалга түгжигдэнэ .

Товчлуурыг 2 секундын турш дарахад автомашины зөвхөн дохионы гэрэл асна . ( Харанхуй үед

машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ )

Удирдлагыг цэнэглэх

Удирдлагын цэнэг дуусахад түүнээс анхааруулах дуут сигнал гарна .

Удирдлагын батарейг 1,5-2 цаг тасралтгүй цэнэглэнэ .

Дохиололыг дагалдаж тамхины асаагуурт цэнэглэх зориулалттай цэнэглэгч ирнэ .

Алсаас хөдөлгүүрийг асаах функц

Систем идэвхжсэн үед товчлуурыг 2 секундын турш дарахад машины хөдөлгүүр асна . Удирдлага буюу гар

нэг удаа дуугарч дэлгэц дээр дүрс гарна .

Хөдөлгүүрийг алсаас удирдан асаасаны дараа удирдлага буюу гар 2 минут тутамд бататгах сигнал

хүлээн авдаг . Удирдлагын дэлгэц дээр дүрс гарч дүрс асна .Удирдлага буюу гар 3-н удаа

дуугарч нэг удаа чичиргээ өгнө. Энэ үйлдэл 1-л удаа давтагдана. Хөдөлгүүр асаалттай үед удирдлага

гаран дээр ирэх салоны температурын мэдээлэл 30 сек тутамд шинэчлэгдэнэ .

Хөдөлгүүр ассанаас хойш 12 минутын дараа автоматаар унтарч систем хэвийн ажиллагааны горимд

шилжинэ.

Товчлуурыг 2 сек-ийн турш дарсанаар удирдлагаар асаасан хөдөлгүүрийг унтраах боломжтой .

Энэ үйлдлийг хийхэд удирдлагын гар нэг удаа дуугарч систем хэвийн ажиллагаанд шилжинэ .

Хөдөлгүүрийг алсаас удирдаж асаах үйлдэл амжилтгүй болсон бол систем автоматаар хэвийн

ажиллагааны горимд шилжинэ.

Салон дахь температурыг удирдлагын гар дээрээс хянах функц

Эсвэл товчлуурыг дарахад удирдлагын дэлгэц дээр эхлээд салон дахь температур дараа нь

цаг гарна .

Хөдөлгүүрийг алсаас удирдаж асаасан үед удирдлага дээр салоны температур болон хөдөлгүүр

унтрах хугацаа 2 дэлгэц дээр ээлжлэн гарна.

Халдлагын мэдрэгч

Энэхүү дохиололын систем нь 2 үе шатлалаар таны автомашин халдлагад өртсөнийг мэдээлдэгээрээ

онцлоготой :

Нэгдүгээр шатлал нь автомашинд гадны биет хүрэхэд дуут дохио 5 удаа дуугарч ослын гэрэл

анивчина. Удирдлага гар 5 удаа дуугарч нэг удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч

дэлгэцний арын фон ногоон болж хувирна .Үүнээс хойш 15 сек-ийн дотор дахин гадны биет халдвал

систем 2 дугаар шатлалд шилждэг. Дуут дохио 30 сек-ийн турш дуугарч ослын гэрэл анивчина.

Удирдлагын гар мөн 30 сек-ийн турш дуугарч 8 удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр

гарч дэлгэцний арын фон шар өнгөтэй болж хувирна. Үүний дараа систем хэвийн горимд орно.

Page 2: Steelmate dohiolol S 898g tailbar

Дохиолол салгах функц

Таны удирдлага ажиллахгүй, удирдлагын батарей дууссан, удирдлагаа гээгдүүлсэн зэрэг онцгой үед

түлхүүрээрээ хаалгаа онгойлгоход дуут дохио ажиллана. Энэ үед хаалгаа онгорхой байлгаж , тормоз

дээр гишгэн түлхүүрээ OFF-оос ON байрлал руу 10 удаа шилжүүлнэ. Сүүлчийн давталтын дараа

түлхүүрийг ON дээр 2 секунд байлгана.Ингэснээр дуут дохио зогсч дохиолол ажиллагаанаас түр

гарна. Дохиололыг буцаад ажиллагаанд оруулахдаа удирдлагын товчлуурыг нэг удаа дарна.

Ажиллагаанд оруулхад хүндрэл гарах болон удирдлагаа бүр гээгдүүлсэн, эвдэрсэн бол манай

компанид хандана уу .

Valet mode горим ( зөвхөн төв түлхүүрээр ашиглах функц )

Автомашиныг угаалгах засвар үйлчилгээ хийлгэх их хөдөлгөөнтэй замийн хажууд тавих зэрэг

тохиолдолуудад энэ функц маш ач холбогдолтой. Valet mode горимд дохиололын систем идэвхжихгүй

. Харин хаалганы цоожийг түгжих \ нээх функц хэвийн ажиллана. Түлхүүрийг ACC дээр тавиад

товчлуурыг 3 сек-ийн турш дарахад LED анхааруулах гэрэл асна. ( Салон дээр байдаг )Дараа нь

товчлуурыг 5сек-ын дотор нэг удаа дарахад дуут дохио нэг удаа дуугарна.Энэ систем нь Valet mode

горимд шилжсэнийг илэрхийлнэ.Түлхүүр ACC дээр байхад товчлуурыг нэг удаа дарахад LED гэрэл

унтарч систем хэвийн ажиллагааны горимд орно .

Систем ажиллагаанд ороогүйг анхааруулах функц

Та автомашинаа зогсоолд байрлуулаад хаалгануудаа хаагаад 10 сек-ын дотор системийг

идэвхжүүлэх команд өгөх хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд дуут дохио 3 удаа дуугарч ослын гэрэл

анивчиж танд сануулна. 20 сек-ын дараа удирдлага гар 3 удаа дуугарч 5 удаа чичиргээ өгнө. 60 сек-

ын дараа систем автоматаар дуугүй ажиллагааны горимд орно.

Хаалганы цоож автоматаар нээгдэх\ түгжигдэх функц

Хөдөлгүүр ассанаас хойш 15 сек-ын дараахи эхний тормозны гишгэлтээр хаалганууд автоматаар

түгжигдэнэ. Хөдөлгүүр унтрахад хаалгануудын цоож автоматаар нээгдэнэ.

Систем автоматаар идэвхжих функц

Товчлуурыг дарж дохиололыг ажиллагаанаас гаргаснаас хойш 25 сек-ын дотор хаалга

онгойгоогүй тохиолдолд систем автоматаар буцаж идэвхжнэ. Удирдлага гар нэг удаа дуугарна.

Хаалга бүрэн хаагдаагүйг анхааруулах функц

Дохиолол идэвхжсэн үед хаалга бүрэн хаагдаагүй бол 8 сек-ын дараа дуут дохио 3 удаа дуугарч

ослын гэрэл 3 удаа анивчина. Удирдлага гар 3 н удаа дуугарч 3 удаа чичиргээ өгнө. Мөн дэлгэц дээр

дүрс гарч арын фон ногоон өнгөтэй болж хувирна.15 сек-ын дараа дохиолол тасралтгүй дуугарч

ослын гэрэл ойр ойрхон анивчина.

Сэрүүлэг болон цаг тохируулах

Товчлууруудыг хамт дарахад удирдлага гар нэг удаа дуугарч сэрүүлэгний дүрс дэлгэц дээр

гарна. Дараа нь товчлуурыг дарж сэрүүлэг эсвэл цагаа тохируулна. EXT товчлуурыг дарж

функцээс гарна.

Нэмэлт үйлчилгээ

Дохиололын системд ямарваа нэгэн гэмтэл гарсан үед та 1937 утсанд болон www.cardoctor.mn сайтад

хандана уу...

Хэрэв та дуудлага өгөхийг хүсвэл 9:00-20:00 цагын хооронд 10,000 төгрөгний тарифаар бид танд үйлчилнэ.

Таны дуудлага өгсөн газар нилээд хол бол км-ийн нэмэлт төлбөр тооцно .