27
2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО ГАРЧИГ ОРШИЛ............................................................ ................................................................2 Нэгдүгээр бүлэг. ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО.........................................................3 1.1. Төрийн гадаад бодлогын зорилго..................................................... ..................3 1.2. Гадаад бодлогын хүчин зүйл........................................................ .......................3 1.2.1 Газарзүйн хүчин зүйл........................................................ .........................5 1.2.2 Хүн ам.......................................................... ...............................................7 1.2.3 Эдийн засгийн хүчин зүйл........................................................ ..................9 1.3 Гадаад бодлогын хэрэгсэл......................................................... .......................10 БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 1

toriin gadaad bodlogo

Embed Size (px)

Citation preview

Page 1: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

ГАРЧИГ

ОРШИЛ............................................................................................................................2

Нэгдүгээр бүлэг. ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО.........................................................3

1.1. Төрийн гадаад бодлогын зорилго.......................................................................3

1.2. Гадаад бодлогын хүчин зүйл...............................................................................3

1.2.1 Газарзүйн хүчин зүйл.................................................................................5

1.2.2 Хүн ам.........................................................................................................7

1.2.3 Эдийн засгийн хүчин зүйл..........................................................................9

1.3 Гадаад бодлогын хэрэгсэл................................................................................10

Хоёрдугаар бүлэг. МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО............13

ДҮГНЭЛТ.......................................................................................................................19

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ...............................................................20

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 1

Page 2: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

ОРШИЛ

“Улс төр судлал” хичээл нь оюутныг улс төрийн шинжлэх ухааны суурь

үндэстэй танилцуулах зорилго агуулдаг.

Хичээлийн программ оюутныг улс төрийн мөн чанар, агуулга, бүтэц, үүрэгтэй

танилцуулахаас гадна нийгмийн хөгжилд улс төрийн шинжлэх ухааны оруулах

хувь нэмэр, ач холбогдлыг ойлгуулах зорилготой.

ЦИС-ийн Авто-1 ангийн оюутан Б.Дагва миний бие улс төр судлалын хичээл

дээр бие даалтын ажлаар “Монгол улсын улс төрийн гадаад бодлого” гэсэн

сэдвийн дагуу реферат хийх даалгавар авсны дагуу бие даалтын ажлаа

гүйцэтгэлээ.

Төрийн гадаад бодлого гэдэг нь үндэсний сонирхлыг тусгасан зорилгуудыг

тодорхойлох, бусад улс, олон улсын байгууллагад нөлөөлөх замаар тэдгээр

зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

Төрийн гадаад бодлого нь хураангуйлан авч үзвэл улс орны аюулгүй

байдлыг хангах, хөгжлийн гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, олон улсын нэр

хүндийг дээшлүүлэх зорилготой. Төрийн гадаад бодлогын эдгээр зорилгууд өөр

хоорондоо нягт уялдаа холбоотой юм.

Улс орны аюулгүй байдлыг хангах нь төрийн хамгийн чухал үүрэг учраас

түүний гадаад бодлогын үндсэн зорилгын нэг байдаг. Энэ нь төрийн тусгаар

тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хилийн халдашгүй дархан байдал, гадгаас

учирч болох аюул заналыг урьдчилан мэдэх, сэргийлэх, тийм аюул тохиолдсон үед

түүнийг арилгах явдлаар тодорхойлогдоно.

Дээрх сэдвийн дагуу бие даалтыг 2 бүлэг болгон хувааж, Оршил, нэгдүгээр

бүлэг болох Төрийн гадаад бодлого, төрийн гадаад бодлогын зорилго, гадаад

бодлогын хүчин зүйл, газарзүйн хүчин зүйл, хүн ам, эдийн засгийн хүчин зүйл,

Гадаад бодлогын хэрэгсэл, хоёрдугаар бүлэг болох Монгол улсын улс төрийн

гадаад бодлого, дүгнэлт, ашигласан материалын жагсаалт гэсэн агуулгатайгаар

хийж гүйцэтгэлээ.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 2

Page 3: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Нэгдүгээр бүлэг. ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Нийгмийн нийтлэг сонирхол болон бүлгүүдийн сонирхлыг хангахад дотоод

бодлогын зэрэгцээ төрийн гадаад бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ.

Төрийн гадаад бодлого гэдэг нь үндэсний сонирхлыг тусгасан зорилгуудыг

тодорхойлох, бусад улс, олон улсын байгууллагад нөлөөлөх замаар тэдгээр

зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа мөн.

Гадаад бодлогоор нийгмийн сонирхлыг хангах нь сонирхол илэрхийлэх,

нэгтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаар дамжина. Өөрөөр хэлбэл төрөөс олон

улсын тавцанд явуулах, бодлого, үйл ажиллагааны тухай шийдвэр улс төрийн

системийн үйл ажиллагаагаар бий болж байдаг гэсэн үг юм. Гэхдээ гадаад

бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх нь өвөрмөц онцлогтой.

Энэ онцлог нь төрийн гадаад бодлогын зорилго, нөөц /хүчин зүйл/, арга

хэрэгсэл, гадаад бодлогыг эрхлэн явуулахад төрийн тогтолцооны янз бүрийн

бүрдлүүдийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны орчин зэргээр тодорхойлогдоно.

1.1 Төрийн гадаад бодлогын зорилго.

Төрийн гадаад бодлого нь хураангуйлан авч үзвэл улс орны аюулгүй

байдлыг хангах, хөгжлийн гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, олон улсын нэр

хүндийг дээшлүүлэх зорилготой. Төрийн гадаад бодлогын эдгээр зорилгууд өөр

хоорондоо нягт уялдаа холбоотой юм.

Улс орны аюулгүй байдлыг хангах нь төрийн хамгийн чухал үүрэг учраас

түүний гадаад бодлогын үндсэн зорилгын нэг байдаг. Энэ нь төрийн тусгаар

тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хилийн халдашгүй дархан байдал, гадгаас

учирч болох аюул заналыг урьдчилан мэдэх, сэргийлэх, тийм аюул тохиолдсон үед

түүнийг арилгах явдлаар тодорхойлогдоно. Улсын аюулгүй байдалд гаднаас нь

цэрэглэн халдах замаар заналхийлж болохоос гадна, элдэв аргаар дотоод улс

төрийн байдлыг нь тогтворгүй болгох оролдлого хийх нь элбэг тохиолдоно.

Тухайлбал хорлон сүйтгэх, алан хядах үйл ажиллагаа явуулах, дотоодын

босогчид, салан тусгаарлах үзэлтнүүд, төр, түүний эрх баригчдыг эсэргүүцэгчид,

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 3

Page 4: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

үндэсний болон шашны цөөнх зэргийг ашиглан улс оронд эмх замбараагүй

байдлыг бий болгоно. Энэ бүхэн нь гаднын улс орны гадаад бодлогын үр дүн

учраас ийм үйл ажиллагааг эсэргүүцэн хор уршгийг нь арилгах нь аюулгүй

байдлыг хангахад чиглэсэн төрийн гадаад бодлогын нэг хэсэг мөн.

Зарим тохиолдолд аюулгүй байдлыг хангах зорилгыг илүү өргөн хүрээтэй

авч үзэх нь ч бий. Ийм үед “хилийн чанад дахь” сонирхлыг хамгаалах тухай ярьж

өөр улс, өөр тив, алс холын далай тэнгист ч цэрэг зэвсэг хэрэглэсэн үйл

ажиллагаа явуулна.

Улс орны хөгжлийн гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх нь эдийн засгийн

шинжтэй зорилго юм. Түүний агуулга нь дотоодын үйлдвэрлэлийн

бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд үр ашигтай борлуулах, өөртөө хэрэгтэй

бүтээгдэхүүнийг импортлох, технологийн /ноу хау/ үр ашигтай худалдаа хийх,

гадаад худалдааны тэнцлийг бий болгох дотоодын зах зээл, санхүүгийн

тэнцвэртэй байдлыг бий болгож хамгаалахад эдийн засгийн гадаад харилцааны

боломжийг ашиглах, болзошгүй сөрөг үр дагаврыг арилгах зэрэг олон зүйлээр

тодорхойлогдоно. Эдгээр бүх үйл ажиллагаанд төрийн гүйцэтгэх үүрэг бол бусад

оронтой гэрээ хэлэлцээр хийх, олон улсын гэрээнд нэгдэх зэргээр гааль

худалдааны таатай нөхцлийг бий болгох гэх мэтээр эдийн засгийн гадаад

харилцааны улс төр, эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдал юм.

Улс орны олон улсын нэр хүндийг дээшлүүлэх зорилгыг өөрөөр улс төрийн

таатай орчин бүрдүүлэх гэж нэрлэдэг. Тухайн орны эдийн засаг, нийгмийн хөгжил,

улс төр, нийгмийн ардчилсан шинж, энх тайвныг бэхжүүлэх, улс түмний хамтын

ажиллагаа, харилцан ойлголцолыг бий болгоход оруулж байгаа хувь нэмэр зэрэг

нь түүний олон улсын нэр хүндийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй байдаг байна.

Дэлхийн аль ч улс орон хүн төрөлхтөнд түгшүүр төрүүлж байгаа тулгамдсан

асуудал болох байгаль орчинг бохирдлоос хамгаалж дэлхийн бөмбөрцгийн

экологийн тэнцвэрийг хадгалах, цөмийн дайны аюулаас урьдчилан сэргийлэх,

хөгжиж байгаа орнуудын нилээд хэсгийг хамарч буй хоцрогдол, ядуурал, өлсгөлөн,

хүүхдийн өвчлөл, эндэгдлийг багасгахад бололцооныхоо хэрээр оролцохыг

чухалчилдаг нь эдгээр сөрөг үзэгдлийг арилгахыг эрмэлзэж байгаагийн илрэл

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 4

Page 5: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

болохоос гадна өөрийн орны олон улсын нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэж байгаа

болно.

1.2 Гадаад бодлогын хүчин зүйл

Бид дээр олон нийтийн байгууллага, сонирхлын бүлгүүд зорилгоо

хэрэгжүүлэхийн тулд нөөц ашигладаг тухай нэгэнт үзсэн билээ. Түүний нэгэн адил

аль нэг улс гадаад бодлогынхоо зорилгыг хэрэгжүүлэхэд хэрэглэдэг, гадаад

бодлогын нь үр дүнд нөлөөлдөг, түүгээр ч зогсохгүй бодлогынхоо агуулга,

тодорхой зорилтуудыг тодорхойлохдоо харгалзан үздэг хүчин үйлс бий. Ийм

хүчин зүйл олон янз. Тиймээс тэдгээрийг олон янзын шалгуураар ангилан үздэг.

Тухайлбал дотоод /түүхэн уламжлал, эдийн засаг, улс төр, нийгмийн байдал г.м/,

гадаад /хөрш зэргэлдээ орнуудын байдал, олон улсын нөхцөл байдал г.м/,

объектив /газар нутаг, хүн ам, цэрэг, эдийн засгийн чадавхи г.м/, субъектив

/шашин, үзэл суртал г.м/ гэх мэтээр ангилж болно.

1.2.1 Газарзүйн хүчин зүйл. Газарзүйн хүчин зүйлд дэлхийн бөмбөрцөг

дээрх тухайн улсын байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ газрын гадаргуугын болон

хилийн онцлог, уур амьсгал, хөрс, усны байдал, газрын доорх болон дээрх

баялаг /байгалийн/ зэргийг хамааруулан үзнэ.

Улс орны байршилын хувьд далайн эргийн болон эх газрын гэж хоёр ангилж

болно. Тухайлбал Монгол Улс бол эх газрын байршилтай, дэлхийн далайд гарцгүй

цөөхөн орны нэг юм. Манай орны ийм байршил нь тухайлбал өнгөрсөн үед

хүчирхэг байсан Европын орнууд далай тэнгисээр аялж Ази, Африкийн олон орныг

эзлэн захирсан колоничлолд өртөхгүй үлдэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл мөн.

Гэтэл Энэтхэг бол далайн эргийн орон юм.

Улс орны байршилыг далайн эргийн болон эх газрын гэж ангилж байгаа нь

их ерөнхий гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь далайн эргийн гэдэг ангилалд

багтах Энэтхэг, Япон хоёрын байршил ихээхэн ялгаатай нь ойлгомжтой шүү дээ.

Газар нутгийн хэмжээ нь улс төрийн бодлогод зохих нөлөөтэй. Ялангуяа

морин болон явган цэргийн хүчээр дайн хийдэг байсан үед том нутагтай улс орныг

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 5

Page 6: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

эзлэн авах нь тийм ч амаргүй. Өнөөдөр асар их зайг цөөхөн минутын дотор туулах

чадвартай зэвсэг, цэргийг түргэн шилжүүлэн байрлуулах боломж олгодог тээврийн

хэрэгсэл хөгжсөн болохоор газар нутгийн хэмжээний нөлөө өнгөрсөн үеийнхээс

буурсан ч гэсэн хадгалагдсаар байгаа юм. Нутгийн хэмжээ нь хүн ам өсөх, эдийн

засгийг хөгжүүлэхэд нэг нөхцөл байдаг учраас бусад хүчин зүйлсийн үйлчлэлээр

дамжин улс төрд бас нөлөөлдөг юм.

Нутаг нь элсэн цөл, шавар намаг, уул, ой хөвчтэй эсэх, уул нуруу, гол мөрөн

зэрэг байгалийн хилтэй эсэх, уур амьсгалын байдал, хөрсний үржил шим, усны

хангамж зэрэг нь улс төрийн бодлогод мөн ийм байдлаар шууд болон шууд бус

нөлөөтэй. Тэр тусмаа улсын хөгжил, батлан хамгаалах зэрэгт их ач холбогдолтой

байгалийн баялгийн үзүүлэх нөлөө их юм. Тухайлбал 1970-аад онд Газрын тос

экспортлогч орнууд /гол төлөв Ойрхи дорнодын/ хамтран ашиг сонирхлоо

хамгаалж өрнөдийн орнуудаар зарих буулт хийлгэж, газрын тосны үнийг өсгөж

чадсан юм.

Энэ нь тухайн орнуудын эдийн засгийн хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлж

нэг хүнд ногдох нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хөгжилтэй орнуудтай зэрэгцэн

ирэх боломжийг олгосон байна. Тэрчлэн дэлхийн улс төрийн бодлогод тэдний

гүйцэтгэх үүрэг, байр суурийг ч эрс дээшлүүлж чаджээ.

Улс төрд газарзүйн хүчин зүйлийн нөлөө их боловч түүнийг хэтрүүлэн үнэлж

болохгүй юм. Тэрчлэн газарзүйн янз бүрийн хүчин зүйлийн ач холбогдол

өөрчлөгдөж байдгийг ч бас анхаарах хэрэгтэй. Улс төрд газарзүйн хүчин зүйлийн

үзүүлэх нөлөөг геободлогын шинжлэх ухаан /геополитик/ судалдаг. Эл нэр томъёог

анх Рудольф Кьеллен гаргасан ажээ. Тэрбээр геободлогын ухаан нь улс бол

тодорхой орон зайд оршин тогтнож байдаг газарзүйн организм хэмээн үзэж улс

төрийн бодлогыг нь газарзүйн хүчин зүйлээс нь ургуулан судалдаг ухаан гэж үзэж

байжээ.

XIX зуун, XX зууны эхний хагаст геободлогын чиглэлтэй олон үзэл

баримтлал гарсан байна. Бүр XVIII зуунд Шарль Луй де Монтескье уур амьсгалын

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 6

Page 7: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

байдал нь хүмүүсийг эрэлхэг зоригтой юмуу аймхай болгох мэтээр зан чанарт нь

нөлөөлдөг гэж үзэж байжээ.

XIX зуунд проф. Фредерик Ратцел хэт халуун биш, бас хэт хүйтэн биш

зөөлөн уур амьсгалтай нутагт орчин үеийн хөгжилтэй улсууд бий болсон бөгөөд

байгалийн хатуу ширүүн нөхцөлд хатуужсан хойт зүгийнхэн өмнө зүгийн улс

орнуудаа эзлэн авдаг гэсэн онол гаргаж байжээ. Үүнтэй төстэй үзэл бодлыг

Е.Хантингтон, Р.Уилер нар илэрхийлж байсан байна.

Английн профессор Х.Маккиндер эх газар, далай тэнгис, тэдгээрийн баялаг

зэрэг нь улсын хөгжилд онцгой үүрэгтэй гэж үзэж байжээ. Тэрбээр ялангуяа их

газрын байрлал стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байв. Тухайлбал

түүний үзлээр Европ, Азийн заагт уудам нутгийг эзэлсэн Орос орон нь газар нутгаа

өргөжүүлэх, Энэтхэг, Хятад, Зүүн Европын орнууд гээд зүг зүгийн улс оронд нөлөө

үзүүлэх боломжтой чухал байршилтай ажээ. Гэтэл Америкийн эрдэмтэн А.Махан

эх газрын биш далай тэнгисийн байршил нь усан замаар дэлхийн өнцөг буланд

хүрэх бололцоог олгодог учраас илүү чухал гэж үздэг байв. Германы К.Наусхофер

улс оронд “амьдрах орон зай” зайлшгүй хэрэгтэй гэсэн үзэл гаргасан нь

нацистуудын түрэмгий бодлогыг зөвтгөх үндэслэл болж байжээ.

Ийнхүү геободлогын янз бүрийн үзэл баримтлал гарч байсан нь тэдгээрийг

боловсруулсан эрдэмтдийн уг асуудалд хандах арга, итгэл үнэмшил зэргээс

шалтгаалсан талтай ч нөгөө талаас хүний нийгмийн хөгжлийн явцад улс төрд

газарзүйн янз бүрийн хүчин зүйлийн үзүүлэх нөлөө өөрчлөгдөж ирсэнтэй бас

холбоотой юм.

1.2.2 Хүн ам. Хүн амтай холбоотой хүчин зүйлсэд түүний тоо, өсөлт, насны

бүтэц, шилжилт, цагаачлал зэрэг багтана.

Аж үйлдвэр, хөдөө аж ахуй ихэвчлэн хүний гар хөдөлмөрт түшиглэдэг

байсан үед улс орны эдийн засгийн хүч чадал хүн амын тооноос хамаарч байсан

үе бий. Тэрчлэн цэргийн тоо ч бас хүн амын тооноос шалтгаална. Гэвч улс орны

хүч чадал хүн амын тооноос шалтгаалах нь харьцангуй зүйл юм.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 7

Page 8: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Их Монгол Улсын үед монголын хүн ам сая гаруйхан байсан гэж эрдэмтэд

багцаалдаг. Гэтэл цэргээ гол төлөв өөрсдөө бүрдүүлж байсан эхэн үедээ ч

монголчууд өөрөөсөө хүн амаар олон хөрш зэргэлдээ улсуудыг ялан дийлж явсан

байна.

Орчин үеийн шинжлэх ухаан техникийн хувьсгалын нөлөөгөөр байдал бүр ч

өөрчлөгдөв. Эдүгээ цөөхөн хүн амтай атлаа цэрэг, эдийн засгийн хувьд хүчирхэг

байх бололцоо бий боллоо. Улс орны хүч чадлыг хүний тоо биш нэг хүнд ногдох

үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ тодорхойлох болов. Гэхдээ хүн амын тоо

ерөөсөө нөлөөгүй болсон гэж үзэж болохгүй. Гэхдээ түүний нөлөө янз янз. Өндөр

хөгжилтэй орнуудад хүн амын тоо болон улс орны эдийн засгийн хүч чадлын

хооронд шууд пропорционал хамаарал байдаг бол ядуу орнуудад энэ хамаарал

урвуу байгаа юм.

Хүнс тэжээлийн хамгамжийн хувьд бололцоо сайтай, байгалийн баялаг

ихтэй уудам, дэлгэр нутаг бүхий Монгол Улсын хувьд хүн амын тоо нь үндэсний

тусгаар тогтнолыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг хангах чухал хүчин зүйл юм.

Улс орны хөгжилд, үүнээс уламжлан гадаад бодлогод хүн амын

боловсролын түвшин, мэргэжил эзэмшсэн хүмүүсийн тоо, ур чадвар чухал ач

холбогдолтой.

Орчин үеийн ертөнцөд ажиллах хүчний улс дамжсан шилжилт улс төрийн

бодлогын бас нэг хүчин зүйл болов. Тухайлбал Европын орнуудад Африк, Ойрхи

Дорнод болон Дорно зүгийн бусад бүс нутгуудаас ажил эрсэн олон хүн шилжин

ирж суурьшсан нь тэдгээр орны дотоод байдалд нөлөөлөөд зогсоогүй гадаад

бодлогод ч түүнийг харгалзан үзэхээс аргагүйд хүрсэн юм.

Хүн амын үндэстний бүтэц бол төрийн дотоод, гадаад бодлогод зайлшгүй

харгалзан үзэх ёстой зүйл байдаг. Хүн амын янз бүрийн хэсгүүд өөр хоорондоо

үндэсний, хэл ярианы, шашны ялгаатай байх нь тэдгээрийн хооронд зөрчил гарах

боломжийг ямагт агуулж байдаг. Хүн амын янд бүрийн хэсгүүдийн хоорондын

зөрчил нь гадаад, ялангуяа хөрш зэргэлдээ орнуудад хамаагүй биш юм. Аль нэг

оронд үндэсний цөөнхийг ялгаварлан гадуурхах бодлого явуулбал, бусад улс,

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 8

Page 9: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

ялангуяа тэр цөөнх үндэстэнтэй угсаа, гарал нэгтэй үндэстэн оршин суудаг

орнуудын зүгээс шүүмжлэх, эсэргүүцэх ба тэр ч бүү хэл мөргөлдөөнд хүрэх тал ч

бий.

1.2.3 Эдийн засгийн хүчин зүйл. Эдийн засгийн хэмжээ /дотоодын нийт

бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ/, хөгжил /нэг хүнд ногдох

бүтээгдэхүүний хэмжээ/ зэрэг нь улс орны олон улсын байр суурийг дээшлүүлэхэд

чухал нөлөөтэй. Энэ талын чадавхи сайтай орон олон тооны цэрэгтэй байж, түүнээ

сайн зэвсэглэх чадвар илүүтэй. Орчин үеийн нөхцөлд гадаад бодлогын аливаа

зорилгыг цэрэг дайны замаар хүч түрэн шийдвэрлэх боломж тэр бүр байхгүй. Ийм

нөхцөлд эдийн засгийн чадавхи сайтай улсууд бусад улс оронд зээл тусламж

олгох, үүний үр дүнд өөртөө улс төрийн таатай орчин бүрдүүлж, дипломат болон

бусад үйл ажиллагаандаа харилцагч орнуудаасаа дэмжлэг авах зэргээр ажиллах

нь элбэг болсон байна.

Эдийн засгийн хөгжлийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр

хэмжих нь бас яг хууль биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал зөвхөн газрын

тосны худалдаагаар нэг хүнд ногдох үндэсний орлого нь өндөр түвшинд хүрсэн

орон байж болох юм. Тэхээр эдийн засаг орчин үеийн бүтэцтэй /өндөр технологи

нэвтэрсэн оюуны шингээц ихтэй үйлвэрлэл, эдийн засгийн салбаруудын

механикжуулалт, электронжуулалт г.м/ байх нь түүний хөгжлийг хангах гол нөхцөл

мөн.

Дээр дурьдсан шинж чанаруудаас гадна эдийн засгийн гадаад харилцаа,

тухайн орны эдийн засгийн олон улсын үйлдвэрлэл, худалдааны системд

хамрагдсан байдал, түүний гадаад бодлогод үзүүлэх нөлөөг улам нэмэгдүүлдэг

байна. Ялангуяа жижиг орнуудын хувьд түүний эдийн засаг олог улсын

үйлдвэрлэл, худалдааны системд нягт холбогдсон байх нь улс орны тусгаар

тогтнол, аюулгүй байдлын баталгаа болох тал ч бий.

Дэлхий дээр олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүх салбарт

оролцдог том гүрнүүд байгаагийн сацуу үйлдвэрлэл худалдааны зөвхөн нэг

чиглэлээр мэргэшин түүгээрээ өрсөлдөх чадвартай болсон жижиг орнууд байдаг.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 9

Page 10: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Газарзүй, хүн ам, эдийн засгийн хүчин зүйлсээс гадна төрийн гадаад

бодлогод нөлөөлдөг өөр олон хүчин зүйл бий. Үүнд тухайн улсын улс төр, эдийн

засгийн системийн хэв маяг /нийгмийн байгуулал/, нийгэмд давамгайлах байр

суурьтай соёл, шашин, үзэл суртлын шинж чанар, төрийн гадаад бодлогыг

биечлэн боловсруулж хэрэгжүүлэгч хүмүүсийн /төрийн удирдагчид, дипломат

ажилтнууд/ зан чанар, ур чадвар зэргийг дурьдаж болох юм. Аялал жуулчлалын

хөгжил, банк, санхүүгийн систем, харилцаа холбооны, найдвартай байдал зэрэг нь

эдийн засгийн хүчин зүйлд бас багтана.

Олон улсын харилцаа нь өөр өөрийн ашиг сонирхлыг урьтал болгосон

тусгаар улсуудын гадаад бодлого, тэдгээрийн харилцан үйлчлэлийн үр дүн мөн.

Тийм болохоор бидний дээр авч үзсэн төрийн гадаад бодлогын хүчин зүйлс ба

олон улсын харилцааны хүчин зүйлс юм.

1.3 Гадаад бодлогын хэрэгсэл

Гадаад бодлогын хүчин зүйлс нь түүний нөхцлийг бүрдүүлж байдаг юм.

Тэдгээр хүчин зүйлийг гадаад бодлогын зорилгуудыг хэрэгжүүлэхэд дайчдан

ашиглах үйл ажиллагааг гадаад бодлогын хэрэгсэл гэж нэрлэнэ. Гадаад бодлогын

үндсэн хэрэгслийг улс төр, дипломатын, эдийн засгийн, цэргийн, үзэл суртлын гэж

ангилна.

Улс төр – дипломатын хэрэгсэл нь бусад улс оронтой дипломат харилцаа

тогтоож хамтран ажиллахад тулгуурлана. Бусад улс оронтой хамтран ажиллах,

маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд уулзалт, ярилцлага, хэлэлцээр хийх,

гэрээ байгуулах, бичиг захидал солилцох, мэдэгдэл гаргах, олон улсын

байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэмжлэгийг нь авах, олон улсын

болон бүс нутгийн шинжтэй эсвэл холбоонд нэгдэх зэрэг олон арга хэлбэрийг

ашиглах нь улс төр – дипломатын хэрэгсэлд хамаарах юм. Мөн ардын

дипломатын гэж нэрлэгддэг соёл, олон нийтийн байгууллага, тэдгээрийн

зүтгэлтнүүд, орон нутгийн байгууллага, иргэдээс харилцагч орны ижил төстэй

байгууллага, хүмүүстэй тогтоосон харилцаа холбоог ийм хэрэгсэлд хамааруулан

үзэж болох юм.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 10

Page 11: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Гадаад бодлогод улс төр – доипломатын хэрэгслийн нэгэн адил байнга

ашиглагдаж байдаш хэрэгсэл бол эдийн засгийн хэрэгсэл юм. Эл хэрэгслийг

гадаад орны нааштай үйл ажиллагааг дэмжиж урамшуулах юмуу эсвэл байр

суурийг нь өөрчлөхийн тулд даралт шахалт үзүүлэх чиглэлээр ашиглана. Бусад

улс оронд хүү багатай зээл, тусламж олгох, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд

нь импортын хөнгөлттэй татвар тогтоох, худалдан авах тоо хэмжээгээ нэмэгдүүлэх

болон эдийн засгийн шинжтэй бусад дэмжлэг үзүүлэх зэрэг нь уг хэрэгслийг

урамшуулах чиглэлээр ашиглаж байгаагийн жишээ юм. Тэгвэл зах зээлдээ

бүтээгдэхүүнийг нь нэвтрэхэд саад болох зорилгоор тоог нь хязгаарлах, импортын

татварыг өндөр тогтоох, аж ахуйн нэгжүүдээ тодорхой улс оронд хөрөнгө оруулалт

хийх, стратегийн шинжтэй бүтээгдэхүүн, технологи худалдахыг хориглох зэрэг

эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь эдийн засгийн хэрэгсэл ашиглаж бусад

оронд даралт шахалт үзүүлж байгаа хэрэг юм.

Гадаад бодлогод цэргийн хэрэгслийг ашиглах гэдэг нь маргаантай асуудлыг

шийдвэрлэхийн тулд бусад улс орны эсрэг цэргийн хүчийг хэрэглэсэн үйл

ажиллагаа явуулах юмуу эсвэл хэрэглэхээр сүрдүүлэхийг хэлнэ.

Орчин үед төрийн гадаад бодлого, олон улсын харилцаанд цэргийн

хэрэгслийн нөлөө өндөр хэвээр байгаа боловч XX зууны эхний хагас, түүнээс

өмнөх үеийнхээс хавьгүй бага болсон юм. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, орчин үед дэлхийн хамтын нийгэмлэг, хөрш болон бусад улсуудын

шүүмжлэл, зэмлэл, эсэргүүцлийг үл тоомсорлон бусдын эсрэг цэргийн хүч

хэрэглэх нь тухайн орны болон түүний төрийг баригчдын нэр хүнд, гадаад

харилцаанд үлэмжийн хохирол учруулах болжээ. Дэлхийн том гүрнүүд энэ бүхнийг

үл харгалзан дайн хийж болох боловч дотоод, гадаадын эсэргүүцэлтэй

тулгардагийг АНУ-аас Вьетнамд, ЗХУ-аас Афганистанд хийсэн дайн бэлхнээ

харуулсан юм. Хоёрдугаарт, өдгөө дайн байлдаан хийж бусад орныг эзэлж нөлөө

тогтоохоос эдийн засаг, санхүү, технологи, мэдээллийн давуу талаар нөлөөлөх нь

илүү амархан бөгөөд эдийн засаг, хүн хүчний хохирол үздэггүй харин ч илүү их

ашиг өгөх болсон юм.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 11

Page 12: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Гадаад бодлогын үзэл суртлын гэж нэрлэгдэх хэрэгсэл нь өөрийн улс орон,

ард түмэн, түүний соёл, түүх, төрийн бодлогыг бусад орны ард түмэн, төр тасагт

таниулах, ойлгуулах, улмаар бусад улстай холбоо харилцаа тогтоох, өргөжүүлэн

хөгжүүлэх, өөрийн орны нэр хүндийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Эл

хэрэгсэлд хамаарагдах олон хэлбэрийн үйл ажиллагааг аль ч улс орон өдөр тутам

явуулж байдаг. Гадаадын уншигч, сонсогч, үзэгчдэд зориулсан сонин хэвлэл

гаргах, радио, телевиз ажиллуулах, олон улсын болон хоёр талын урлаг,соёл,

спортын арга хэмжээнд оролцох, урлаг, соёл, шинжлэх ухааны бүтээлийг солилцох

/үзэсгэлэн гаргах, ном, кино худалдах, худалдан авах/ гэх мэт үйл ажиллагаа нь

заримдаа шууд улс төрийн зорилгогүй байж болох боловч тухайн орныг гадаадад

танилцуулахад чухал нөлөөтэй учраас гадаад бодлогын үзэл суртлын хэрэгсэлд

хамаарагдах юм. Эдгээрээс гадна олон улсын уулзалт, хурал зөвлөгөөнд оролцож

байр сууриа илэрхийлэх, гадаад орнуудад суугаа элчин сайдын яамдаар

дамжуулан улс орныхоо талаар ухуулга сурталчилгаа хийх зэрэг нь гадаад

бодлогод үзэл суртлын хэрэгслийг ашиглаж байгаа жишээ юм.

Дэлхий дахины улс төрийн амьдралд байнга ашиглагдаж ирсэн үзэл

суртлын хэрэгслийн нэг бол шашин юм. Өдгөө нийгмийн амьдрал илүү их секуляр

шинжтэй болж дийлэнх оронд төр шашныг тусгаарласнаас үүдэн шашин, сүм

хийдийг улс төрийн зорилгоор шууд ашиглах нь багассан бөгөөд ашигласан ч

далдуур ашиглах болсон юм. Гэхдээ энэ бол дэлхий ертөнц бүхлээрээ тийм

болсон гэсэн үг хараахан биш юм. Лалын мөргөлтэй орнуудад төрд шашин хүчтэй

нөлөөтэй хэвээр байна. Бурханы шашин ч Азийн зарим оронд үүнээс дутуугүй

байр суурьтай байна. Манай оронд өнөөдөр бурхны шашныг хөгжүүлэхэд Энэтхэг,

Төвдөөс багагүй дэмжлэг үзүүлж байна. Тэрчлэн протестант шашны янз бүрийн

урсгалуудын, католик, үнэн алдартны болон лалын шашны, бахайн, Энэтхэгийн

Анандаа Марга, Японы Сокка Гаккай нийгэмлэгийн үүсгэсэн шашны гэх мэт олон

янзын шашны төлөөлөгчид янз бүрийн нэр хаягаар шуургалан ирж монголчуудыг

өөртөө татахыг эрмэлзэж байна.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 12

Page 13: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Хоёрдугаар бүлэг. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Монгол улс төрийн гадаад бодлого тодорхойлж, УИХ-аас 2011 онд тогтоол

батлан гаргасан. Тус тогтоолд нь Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал,

түүний нийтлэг үндэслэл, Монгол улсын улс төрийн гадаад харилцааны бодлого,

эдийн засгийн гадаад харилцааны бодлого, шинжлэх ухаан-технологийн гадаад

харилцааны бодлого, соёл хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого, гадаадад

байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого, гадаад сурталчилгаа олон

нийттэй харилцах бодлого талаар тус тус тусгасан байна. Үүнээс улс төрийн

гадаад харилцааны бодлогыг хэрхэн тодорхойлж уг тогтоолд тусгасан байдлыг

харуулахаар орууллаа. УИХ-ын 2011 оны 10-р тогтоолоос:

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 02 сарын 10 өдөр          Дугаар 10        Төрийн ордон, Улаанбаатар хот 

Монгол Улсын гадаад бодлогын үзэл

баримтлал батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг

үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг хавсралтаар

баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын Үндэсний аюулгүй

байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх

тухай” Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                    Д.ДЭМБЭРЭЛ

Монгол Улсын Их Хурлын 2011 оны        10  дугаар тогтоолын хавсралт

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 13

Page 14: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал

XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан,

мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж,

улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна. Олон улсын харилцаа

өнгөрсөн зууны сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдлөө. Хөгжлийн

шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө

өсөх хандлагатай байна.

  Нөгөөтэйгүүр, улс орнуудын хөгжлийн хурд, түвшин улам бүр ялгарч, 

буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна.

Зарим улс, бүс нутагт цөмийн зэвсэгтэй болох оролдлого үргэлжилж, хурцадмал

байдал намжихгүй байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны

доройтол хийгээд олон улсын терроризм, хүний болон хар тамхины наймаа, гоц

халдварт өвчний тархалт зэрэг аюул, сорилт нэмэгдэх болов.

Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн

эдийн засаг бүхий улс болж хөгжихийн хамт гадаад харилцаа, хамтын ажиллагаа

улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн тоо үлэмж

нэмэгдэв. 

Монгол Улс нөөц баялгаа ашиглан эдийн засгийн чадавхийг өсгөх, ажил

эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх эрчимтэй хөгжлийн

замд орж байна. 

Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын

оруулж ирсэн хувь нэмрийг улам өсгөх, үндэсний хөгжлийн бодлогыг

хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам

нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

НЭГ. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсын гадаад бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний

аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд

тулгуурлах бөгөөд тус улсын гадаад, дотоод нөхцөл байдал нь гадаад бодлогын

зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 14

Page 15: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

2. Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг

харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа,

хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа

бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн

эрхт байдлыг бататгах явдал мөн. 

3. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын

эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх

зорилт мөн.

4. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад

бодлого явуулна. 

5. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад

бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа,

нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих

үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

гүйцэтгэнэ.

6. Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх,

нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө

засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, 

маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх

тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын

Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм

хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад

зарчмыг удирдлага болгоно.

7. Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг

түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат

байдалд орохоос сэрэмжилнэ. 

8. Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн

нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан

тогтооно. 

9. Монгол Улсын гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-

технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого, гадаадад байгаа иргэдийн эрх

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 15

Page 16: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн

харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Улс төрийн гадаад

харилцааны бодлого тодорхойлогч шинжтэй байна.

ХОЁР. Улс төрийн гадаад харилцааны бодлого

10. Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын

аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх,

дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай

харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл

ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд

хувь нэмрээ оруулахад оршино.

11. Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа

холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг

ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт

нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална.

12. Монгол Улс олон улсын эрх зүйг хүндэтгэн сахиж, гэрээ, хэлэлцээрээр

хүлээсэн үүргээ биелүүлнэ.

13. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон

дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл

хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал: 

- Ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг

дэмжиж, идэвхтэй оролцох; 

- Цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах,

олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон

олон улсын бусад энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд

оролцох;

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 16

Page 17: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, байгаль

орчныг доройтлоос хамгаалах, гоц халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд

чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжин оролцох;

14. Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараахь

чиглэлийг баримтална:

14.1. ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад

харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ

тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа

хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн

засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах;

14.2. АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс,

холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын

ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх; 

14.3. Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 

хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд

оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг

бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого,

үйл ажиллагааг дэмжиж оролцох;

14.4. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон

улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа

идэвхтэй үргэлжлүүлэх, дэлхийн засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын

үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах;

14.5. Хөгжиж байгаа улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа

хөгжүүлэхийн зэрэгцээ Нэгдсэн Үндэстний Байгууллага, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл

нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах.

15. Улс төрийн гадаад харилцааны бодлогын чиглэлүүдийг харгалзан тус улсаас

гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын байршлыг тогтоож, гадаад

бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулна.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 17

Page 18: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

16. Хөгжлийн эрэлт хэрэгцээ, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн

гадаад бодлогын судалгаа, шинжилгээ, гадаад харилцааны мэргэшсэн хүний

нөөцийн бэлтгэл, сургалтын тогтолцоо бүрдүүлнэ.

17. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газарт дипломат

алба, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн талаар өндөр мэдлэг,

боловсролтой, мэргэшсэн ажилтанг оролцуулан томилж, сэлгэн ажиллуулах

бодлого баримтална.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 18

Page 19: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

ДҮГНЭЛТ

Улс төрийн гадаад бодлого гэсэн сэдвийн дагуу бие даалтыг 2 бүлэг болгон

хувааж, Оршил, нэгдүгээр бүлэг болох Төрийн гадаад бодлого, төрийн гадаад

бодлогын зорилго, гадаад бодлогын хүчин зүйл, газарзүйн хүчин зүйл, хүн ам,

эдийн засгийн хүчин зүйл, гадаад бодлогын хэрэгсэл, хоёрдугаар бүлэг болох

Монгол улсын улс төрийн гадаад бодлого, дүгнэлт, ашигласан материалын

жагсаалт гэсэн агуулгатайгаар хийж гүйцэтгэлээ.

Дээрх сэдвийг судалснаар төрийн гадаад бодлого гэж юу байдаг тухай,

яагаад гадаад бодлогоо тодорхойлж түүнийгээ баримтлан ажиллах шаардлагатай

байдаг талаар, мөн Монгол улс 2011 оны байдлаар улс төрийн гадаад бодлогоо

хэрхэн яаж тодорхойлоод байгаа талаарх ойлголтуудыг тус тус мэдэж авлаа.

Улс төр гэдэг нь бүлэг хүмүүсийн шийдвэр гаргах үйл явц юм. Эртний

Грекийн хэллэгт policu хэмээх үг нь "Төрийг удирдах урлаг" буюу төрийн зорилгыг

түүний нутаг дэвсгэрийн хүрээнд (дотоод бодлого), хилийн чанадад (гадаа

бодлого) хэрэгжүүлэх тодорхой арга гэсэн утгыг илэрхийлдэг.

Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын

аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх,

дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай

харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл

ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд

хувь нэмрээ оруулахад оршино.

Б.Дагва миний уншиж, ойлгож мэдсэн энэ сэдвийн тухай ойлголтуудыг бусад

оюутанууд маань миний хийсэн бие даалтын ажлаас авч чадна гэдэгт би итгэж

байна.

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 19

Page 20: toriin gadaad bodlogo

2011 МОНГОЛЫН УЛСЫН УЛС ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1. Аюурзанын Цанжид.,

“ УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН”

Улаанбаатар хот 1999 он.

2. http://www.mfat.gov.mn МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ

АЛБАН ЁСНЫ ВЭБ ХУУДАС

БХИС-ийн ЦИС-ийн Авто-1 Б.ДАГВА 20