20
Living the Lotus 2014.04 1 Бусдыг хайрлах сэтгэл Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс, Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk- [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёоко Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: Ш.Жаргалмаа,Ж.Гэрэлтуяа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро, Б.Мөнхцэцэг L i v i n g t h e L o t u s 2 0 1 4 . 4 ( V o l . 1 0 3 ) Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их болжээ. Энэхүү нандин зүйл бол бусдын сэтгэлийг ойлгож, баяр хөөр, уйтгар гунигийг нь мэдэрч, өөдрөг, халуун дулаан, цагаан цайлган сэтгэлээр энэрэн хайрлах явдал гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Хүн гэдэг ханз нь хүмүүс хоорондын харилцаан дунд амьдрах гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү бусдыг хайрлах сэтгэл дээр нэмээд амьдрах арга ухаан байх юм бол юунд ч дийлдэхгүй болохтой адил юм. Хүний хамгийн чухал нандин чанарыг хөгжүүлэхийг умартан, шалгалт шүүлэг, хичээл номоор дарах эцэг эхчүүд олшироод байгаа нь тун харамсалтай. Мундаг сургууль төгсөж, элит, толгой сайтай хэмээн үнэлэгдэж байсан хүн хүний амийг юман чинээ бодолгүй хөнөөсөн гэх гэмт хэрэг гарах болсны шалтгаан нь энэ хүмүүжлийн асуудалд байгаа болов уу. Хүүхэд аав ээжийнхээ үйл хөдлөл, үг хэлийг яг дуурайж өсөж хүмүүждэг. Эцэг эхчүүд үүнийг ухаарахгүй бол засаж залруулахын аргагүй асуудалтай тулгарах болно. Үүсгэн байгуулагчийн үг Х.258-259 Living the Lotus Buddhism in Everyday Life ( Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байна. Орноосоо шалтгаалаад тогтмол гарахгүй орон, зөвхөн РКК - ын Ерөнхийлөгчийн сургаалыг л орчуулан гаргадаг орон ч бий. Сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө бид бүхэн цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно. VOL. 103 VOL. 103 ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛ СУРГААЛ СУРГААЛ

VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

Living the Lotus 2014.04 1

Бусдыг хайрлах сэтгэл

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон

улсын хэлтэс, Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёоко Редактор: Накамүра Эцүко Орчуулсан:Ш.Жаргалмаа,Ж.Гэрэлтуяа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это

Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро, Б.Мөнхцэцэг

Living the Lotus 2014.4 (Vol.103)

Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг

ялгаж салгаж чадахгүй хүмүүс их болжээ. Энэхүү нандин зүйл бол бусдын сэтгэлийг ойлгож, баяр

хөөр, уйтгар гунигийг нь мэдэрч, өөдрөг, халуун дулаан,

цагаан цайлган сэтгэлээр энэрэн хайрлах явдал гэдэгтэй

маргах хүн байхгүй байх. Хүн гэдэг ханз нь хүмүүс

хоорондын харилцаан дунд амьдрах гэсэн утгыг

илэрхийлдэг. Энэхүү бусдыг хайрлах сэтгэл дээр нэмээд

амьдрах арга ухаан байх юм бол юунд ч дийлдэхгүй

болохтой адил юм. Хүний хамгийн чухал нандин чанарыг хөгжүүлэхийг

умартан, шалгалт шүүлэг, хичээл номоор дарах эцэг эхчүүд

олшироод байгаа нь тун харамсалтай. Мундаг сургууль

төгсөж, элит, толгой сайтай хэмээн үнэлэгдэж байсан хүн

хүний амийг юман чинээ бодолгүй хөнөөсөн гэх гэмт хэрэг

гарах болсны шалтгаан нь энэ хүмүүжлийн асуудалд байгаа

болов уу. Хүүхэд аав ээжийнхээ үйл хөдлөл, үг хэлийг яг дуурайж

өсөж хүмүүждэг. Эцэг эхчүүд үүнийг ухаарахгүй бол засаж

залруулахын аргагүй асуудалтай тулгарах болно.

Үүсгэн байгуулагчийн үг Х.258-259

Living the Lotus—Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын

сургаалыг өдөр тутынхаа амьдралд

хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн

билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг

булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байна. Орноосоо

шалтгаалаад тогтмол гарахгүй орон, зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг л орчуулан гаргадаг орон ч бий.

Сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр

өгөөжтэй нийтлэл тавихын төлөө бид бүхэн цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар

хүлээн авах болно.

VOL. 103VOL. 103 ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛСУРГААЛСУРГААЛ

Page 2: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

2 Living the Lotus 2014.04

どんな

ことな

の?

Эргэн

той- ронд бас л

сар уу!

Дэмий хөл- хөөд

Байнга

садаа болж байх юм.

Сан

сры

н н

арн

ы ай

маг

Нар

Буд Сугар Дэлхий

Сар

Ангараг

Бархасбадь

Санчир

Бурхан багшийн сургаал (Гурван зүй тогтлын сургаал )

Юу ч ганцаар оршин тогтнодоггүй

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

Фүрүяа Мицүтоши

Page 3: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

Living the Lotus 2014.04 3

Хаашаа ч

хамаагүй яваад өг!

Хүүе

яанаа!

Нар

Гинжин

урвалын нөлөөгөөр нарны

аймаг ар араасаа устаж ...

Ёо ёо.

Мөргөлдөхөө дөхлөө шүү ... Ямар ч байсан амьд үлдсэн минь яамай.

Харин

дэлхий л ганцаараа арай гэж

үлдэж хоцров.

Нар ч

гэсэн бутран алга

болов.

Хүүе! Нар алга болчихож!

Б-би одоо

яавал дээр вэ?

Дэлхий

Сар

Сар

Ангараг

Бархасбадь

Санчир

Сугар

地球

Нар

Үргэлжлэл 12-р нүүрт

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно

Page 4: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

Бид үргэлж “Тэднийх ямар гоё баян юм

бэ” гэж хүнд атаархаж, “Би юу ч хийж

чадахгүй” гэж гутарч гунихардаг. Эсвэл “Над

шиг ухаантай хүн байхгүй” гэж онгирдог.

Бид өдөр тутмын амьдралдаа ийм зан их

гаргадаг. Энэ нь ихсээд ирэхээр хүмүүстэй

таарахаа больж, хэрүүл тэмцэл үүсдэг. Тэгвэл бидэнд яагаад атаархах, гутрах,

онгирох сэтгэл төрдөг юм бол? Энэ нь

бидний хувьд хамгийн чухал нандин зүйл юу

вэ гэдгийг ойлгоогүй болохоор юм. Үүнийг

ойлгох юм бол өөрийгөө бусадтай

харьцуулахаа больж, болохгүй байна гэх

гутрал, тусалсан гэх бардам зан байхгүй

болж, сэтгэл тогтвортой байж чадна. 4 сарын 8-ны өдөр бол Бурхан багшийн

мэндэлсэн өдөр билээ. Шагжамүни бурхан

багш төрснийхөө дараа “Тэнгэр, газар дээр

зөвхөн би гайхамшигтай” гэж хэлсэн гэдэг.

Энэ нь “Өргөн уудам сансар огторгуйн хүн

бүхэн гайхамшигтай оршихуй” гэсэн үг юм. Өөрийнхөө нандин чанарыг олж харж чаддаг

хүн бусад хүмүүсийн ч гэсэн гайхалтай

чанарыг харж чаддаг. Бүх хүмүүс адилхан, эрх тэгш гэдгийг ойлгох юм бол өөрийгөө

бусадтай харьцуулах сэтгэл байхгүй болох

юм. Нэг номонд “Өөрийгөө бусадтай

харьцуулах нь зовлонгийн үндэс”, “Хүн уур

уцаар гэдэг мэдрэмжийг өсөж бойжих явцдаа

эцэг эх, гадны нөлөөгөөр сурдаг” гэж бичсэн

байсан. Үүнийг бодоод үзэхээр зовлонгоос ч,

уур уцаараас ч ангижирч болох мэт

санагдана. Гэвч бид үүнийг мэдэж байгаа мөртлөө

Зовлон харьцуулах сэтгэлээс үүсдэг

4

Агуу хүсэл мөрөөдөлтэй амьдрах

харьцуулчихаад байдаг. Тэгвэл энэ

сэтгэлийг яаж өөрийгөө хөгжүүлэх болон

нийгмийн сайн сайхны төлөө ашиглах вэ?

Өөрийгөө ч, бусдыг ч зовоохгүйгээр хэрхэн

эерэг энерги болгон хувиргах вэ? Үүнийг буддизм заадаг ба ийм сүсэг

бишрэлтэй амьдралд баяр хөөр байдаг

билээ.

Living the Lotus 2014.04

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч Нивано Ничико

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРГААЛ

Page 5: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

“Косэй” сэтгүүл, 2014 оны 4 сарын дугаараас

Дээр өөрийгөө бусадтай харьцуулахаа байх

юм бол сэтгэл тогтвортой болно гэж дурдсан.

Учир нь ихэнх тохиолдолд өөрийгөө ямар нэг

зүйлтэй харьцуулснаар атаархах, гутрах,

онгирох зэрэг сэтгэл төрдөг. Нөгөөтэйгүүр спорт, хичээл сурлага,

сонирхол, ажил төрөл төдийгүй шашны

ертөнцөд ч гэсэн бусад хүмүүсийн өсөж

дэвшиж байгааг хараад эрч хүч авч, өөрийгөө

улам хөгжүүлье гэсэн бодол ч төрдөг. Энэ талаас нь аваад үзвэл харьцуулах нь

бас сайн талтай гэж хэлж болно. Гэхдээ

Хятадын Тэндаи урсгалын их багш “Гаднаас

хариу хүсэж үл болно. Зөвхөн дотоод

сэтгэлээ ойлговол зохино” гэж хэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл гадны юмс үзэгдэлд анхаарал

хандуулахаас илүү, “миний хувьд хамгийн

чухал үнэт зүйл юу вэ” гэж өөрийнхөө

дотоод ертөнц рүү өнгийн харах нь чухал

билээ. Буддын шашны ламтан, сурган

хүмүүжүүлэгч Тоои Ёшио “Агуу хүсэл

мөрөөдөлтэй байх нь өөрийгөө хөгжүүлэх

гол арга” гэж хэлсэн байдаг. Саяын хэлсэн

“хамгийн чухал нандин зүйл”-ийн нэг хэсэг

5

нь энэ үгэнд агуулагдаж байгаа мэт

санагдана. “Агуу хүсэл мөрөөдөлтэй амьдрах” гэхээр

ойлгомжгүй байж магадгүй. Жишээлбэл,

ном хурах, хооза хийхээр дамжуулан

харилцан бие биенийхээ бурханлаг чанарыг

эрхэмлэх сэтгэлийг хөгжүүлэх нь үүний нэг

жишээ юм. Ийм сэтгэлээр бусад хүмүүсийг

чин сэтгэлээсээ хүндлэх юм бол эргэн

тойрны уур амьсгал халуун дулаан болно. Эргэн тойрны уур амьсгал халуун дулаан

болж, хүмүүс харилцан бие биенээ

хүндэлдэг ертөнц нь Бурхан багшийн бий

болгохыг хүсэж зорьсон ертөнц юм. Бид ч

гэсэн чин сэтгэлээсээ ийм ертөнцийг бий

болгохыг хүссэнээр бурханлаг чанар

нээгддэг. Ийнхүү агуу хүсэл мөрөөдөлтэй

амьдарснаар бурхны орон зайг илүү мэдэрч,

өөрийнхөө төрөлхийн гайхамшигт чанарыг

мэдэрч чадна.

Өөрийгөө олж нээх

Living the Lotus 2014.04

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Page 6: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

Бага сургуулийн нэгдүгээр ангид орсон хүү маань усанд сэлэлт болон хөл

бөмбөгийн хичээлд явж эхлэв. Би “Хөгжилтэй байх байхаа” гэж зөвлөтөл

“Хийгээд үзье” гэж хүү маань хариулав. Цэцэрлэгт байх үеийнх шигээ гадаа

ханатлаа тоглох боломжгүй болсон хүүгээийнхээ биеийн чилээг гаргахын тулд

найзуудтай нь хамт ямар нэг зүйлээр хичээллүүлэхийг хүсч байсан юм. Гэхдээ үнэндээ бол усанд сэлэлтийн дугуйлан ч, хөлбөмбөгийн дугуйлан ч

сургууль дотроо байдаг учир хүргэж өгч тосч авах шаардлагагүй сэтгэл тайван

байж болно. Дээр нь дүрсгүй хүү маань гэртээ ирэхдээ ядарчихсан байх тул

үймүүлэхгүй нь эцэг эх бидний хувьд амар байлаа. Гэвч хүү маань эцэг эхийнхээ энэ бодлыг ч мэдэлгүй долоо хоног бүр

дуртай нь аргагүй дугуйландаа явна. Бусад өдөр нь гэрийн ойролцоох сампингийн дугуйланд явдаг.

Сампингийн дугуйланд нэлээд хэдэн жилийн өмнө явж эхэлсэн ч явахдаа

жаахан дурамжхан. Долоо хоногтоо 3-аас дээш л бол хэдэн ч удаа явж болдог

ба нэг удаадаа 3 цаг заалгуулах боломжтой. Хүү маань хамгийн бага цагаар

долоо хоногт 3 удаа, өдөрт 1 цаг хичээллэдэг. Багш нь хатууг хэлэх үү хүргэж

өгөх гэж бөөн юм болно. Үргэлж л хуурч аргадаж байж нэг юм явуулна.

Намайг байхгүй үед “явмааргүй байна” гэж гэрийнхнийгээ зовоож дугуйлангаа

таслах үе ч байна. Ядарсан юмуу найз нартайгаа тогломоор санагдсан үед нь бид нар өөрсдөө

”өнөөдөр амрах юм уу” гэсэн санал тавьж баярлуулах ба харин дараа нь

дугуйландаа хичээгээд явна шүү гэж урам өгдөг байв. Гэхдээ намайг байх үед

эрхэлж дураараа аашилсан ч нүүр өгч амраана гэсэн зүйл яасан ч байхгүй. Нэг бороотой өдрийн явдал. Өмнөх өдөр нь би оройтож харьсан болохоор

сампингийн дугуйландаа яваагүй хүүдээ ууртай царайгаар ингэж хэлэв.

“Өчигдөр дугуйландаа яваагүй юм чинь өнөөдөр нөхөөд 2 цаг сууна шүү” гэтэл

хүү “Үгүй явмааргүй байна” гэв. Борооноор явах дургүй байгаа хүүгээ

дагуулаад унадаг дугуйгаар явна гэдэг бүтэхгүй учраас машинаар явахаар

болов. Хүү “1 цаг бол яахав гэхсэн 2 цаг сууна гэдэг яасан ч үгүй” гэж

Сурсан бүхэн эрдэм

6 Living the Lotus 2014.04

Инээмсэглэл бол Тэнгэрийн Цэцэг

Рисшо Косей Кай, Удаах Ерөнхийлөгч Нивано Коошёо

Page 7: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

эсэргүүцсээр л байв. Би ч нүүр өгөлгүй “Болохгүй ээ! 2 цаг” гэж шийдэмгий

хэлэнгээ дотроо “Албадан явуулах шаардлага байна уу үгүй юу?” “1 цаг байсан

ч болноо гэж хэлэх үү яах уу?” “Арай л хатуу чанга ээж үү дээ?” хэмээн энэ

тэрийг эргэцүүлэн бодов.

Дугуйлангийн өмнө ирсэн ч хүү машинаас буух шинжгүй “Явмааргүй

байна” гэж эцсээ хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ. “Ээждээ чирэгдээд уйлаад

явах уу? Тэгвэл ичмээр биз дээ? гэж би ч гэсэн нүүр өгсөнгүй. Энэ хэвээрээ бол

үнэхээр хүчээр хөтлөөд явах хэрэг гарах нь уу даа гэж бодож байтал хүү

машинаас буун дугуйлангийн зүг алхаж эхлэв. Өмөлзсөн царайгаар үе үе над

руу эргэж харангаа алхах хүүгээ хараад миний сэтгэл ч гунигтай байв. Нэг

уртаар санаа алдаад машинаа хөдөлгөв. Хоёр цагийн дараа тосч авахаар очтол хацар нь улайчихсан бөөн хөл

хөөрцөг болсон амьтан гүйн ирээд “Өнөөдөр байна ш дээ 2 цаг суусан чинь

зөндөө юм үзсэн. Үржүүлэхийн хүрд бодох аргыг сурсан гээч” гээд л машин

дотор их л баяр хөөртэйгээр харин харьтал үржүүлэхийн хүрдний талаар

тайлбарлаж өгөв. Үнэндээ сайн ойлгоогүй ч, би өөрөө ч баярлаад “Тиймүү,

ямар мундаг юм бэ” гэж магтангаа анхааралтай гэгч нь яриаг нь сонссон юм.

Дугуйлангаа таслахгүй байх нь зөв зүйтэй гэж хэлэх гэсэн юм биш. Хүүхэд ч,

эцэг эх ч зөрчилдөөнийг давж туулангаа хамтдаа өсч хөгждөг билээ. Өнөөдөр ч гэсэн хүү маань сургуулиасаа харьж ирээд миний царайг

харангуутаа нөгөө л зангаараа “Би ирлээ. Юу л даа, өнөөдөр сампингийн

дугуйландаа явахгүй байж болно биз дээ” гэв. Би ч нүүр өгөлгүй ууртай

царайгаар “Болохгүй.” Энэ байдал хэсэг хугацаанд үргэлжлэх бололтой...

7Living the Lotus 2014.04

“Якүшин” 2012 оны 11 сарын дугаараас

Нивано Коошёо

Нивано Коошёо нь Рисшо Косей Кайгийн ерөнхийлөгч Нивано Ничикогийн том охин бөгөөд Токио хотод

мэндэлсэн.

Хуулч мэргэжлээр их сургуулиа төгссөний дараагаар

тус нийгэмлэгийн удирдах албаны мэргэжилтэн бэлтгэх “Гакүрин” сургуулийн үндсэн ангид элсэн

суралцаж төгссөн. Өдгөө «Цагаан Лянхуа Судар»-ыг судлангаа нийгэмлэгийн гишүүд, сүсэгтэн олонд ном айлдаж,

гадна дотны шашны байгууллагатай хамтран ажиллах

тал дээр анхааран ажиллаж байна. Түүнчлэн тус нийгэмлэгийн удаах ерөнхийлөгчөөр сонгогдоод

байгаа. Тэрээр нөхөр Мүнэхиро болон нэг хүү, гурван охины

хамт амьдардаг.

Page 8: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

Ажил тарж Шинжүкү галт тэрэгний буудлаас

Чиба руу чиглэх галт тэргэнд харайн ормогц

Мацүмото санаа нь амарсан байдалтай дотроо нэг

санаа алдав. Галт тэрэгний цонхонд өөрийнх нь

ядарсан царай, цонхны цаана харагдах Шинжүкү

дүүргийн үзэмж, гудамжний гэрлэн чимэглэл

давхар тусаж харагдана. Мацүмото алсран одох

дүүргийн үзэмжийг гөлрөн харангаа өөрийн хүсэл

мөрөөдөл нь яг л галт тэрэгний цонхоор харагдах

гэрэл гэгээтэй хамт алсран холдож буйг мэдэрч

байв. 1997 оны зун. Мацүмото “Өдөрт нь

барьцаагүйгээр зээл олгоно” гэж сурталчилдаг

Токио дахь хууль бус банк бус санхүүгийн

байгууллагад мөнгө нэхэх ажил хийдэг байв. Энэ банк бус санхүүгийн байгууллага нь үл

хөдлөх хөрөнгийн газартай хамтран хоосон

байранд уушийн газар ажиллуулах гэж буй хүнд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлдэг газар байлаа.

Нээлтээ хийсэн уушийн газрын үйл ажиллагаа

гольдролдоо орохоос нь өмнө зээлсэн мөнгөө

төлөхийг шаардаж, уушийн газрын эзнийг сэтгэл

санаагаар дарамтлах нь Мацүмотогийн ажил байв.

Уушийн газрын эзэн жаахан л том дуугарах юм

бол ямар ч өршөөлгүйгээр үйл ажиллагааг нь

зогсоож, уушийн газрыг нь хураан авч, эцэст нь

өртэй үлдээх байдлаар ажилладаг байв. Мацүмото болон түүний хань хамсаатан үйл

ажиллагаа явуулж буй 4 газрыг хараандаа авсан

байв. Ялангуяа “Орчин нь дулаахан, тав тухтай,

30 хүний багтаамжтай” нэгэн кафег өөрийн

болгохыг хүсч байв. Өмнө нь Шибүяа болон Шинжүкү дүүрэгт

уушийн газар ажиллуулж байсан Мацүмото уг

кафег өөрийн болгож, кафе болон паб зэрэг

ажиллуулахаар санаархаж байжээ. Кафе дампуурах нь цаг хугацааны л асуудал

гэж Мацүмото тооцоолж байлаа. Энэ кафег 30

орчим насны залуухан хосууд ажиллуулдаг

байсан бөгөөд Мацүмото болон түүний

хамсаатны барааг харахаараа эзэгтэйн царай нь

хувьсхийгээд кафены буланд шигдчихнэ. Эзэн нь

ихэд айж балмагдан сандарна. Гэрлүү зүглэх галт тэргэнд “Энэ хоёр ч тун

удахгүй нь дээ, одоо жаахан л үлдлээ” гэж

бодолхийлэх зуур Мацүмотогийн толгойд залуу

хосуудын дүр төрх зурсхийн орж ирэв. Энэ тийм

ч сэтгэл татмаар сайхан зүйл биш байсан юм. “Залуу хосуудын кафег булаан авч, өөрөө

эзэмшигч нь боллоо гэж бодоход дараагийн удаа

надад ч гэсэн ийм зүйл тулгарах вий дээ......” Мацүмото тэр үед л өөрийгөө анзаарсан юм.

Кафе нээх хөрөнгө мөнгөгүй Мацүмотод тэр

хууль бус ажлын газраас нь мөнгө зээлүүлье гэвэл

тусламж дэмжлэг авч байгаа болохоор татгалзах

аргагүй. “Амжилттай байвал өөрийн кафетай

болно.” Сарын өмнөхөн танилынхаа гоё үгэнд

хууртан мөнгө хүүлэгчийн ажилд орсон

Мацүмото хөнгөн хуумгай хандсандаа одоо л

харамсаж байгаа бөгөөд энэ нь тийм ч хүсээд

байх сайхан ажил биш байв. Зээлдэгчээс ганц ч

зоос салгаж чадаагүй бол тэр өдөр унааны

мөнгөнөөс өөр юм олгодоггүй байв. Галт тэрэг Чиба дахь гэрийн зүг рүү ойртох

тусам Мацүмото эрээн бараан бодолд дарагдана.

Гэртээ харитал тухайн үед албан ёсоор гэрлэлтээ

батлуулаагүй байсан эхнэр Мисако нь ажлын

талаар ч асуулгүй архи бэлдчихээд чимээгүйхэн

хүлээж байв. Энэ байдал нь харин ч бүр эсрэгээр

Энэхүү илтгэл нь “Коосей” сэтгүүлийн 2012 оны 8-р сарын дугаар

8

Бардам зангаа ухаарч олж авсан шинэ амьдрал

Мацүмото Кооичи

Чиба салбар

Мацүмото эхнэр Мисагогийн хамт

Living the Lotus 2014.04

Шунал хүсэл

Page 9: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

9Living the Lotus 2014.04

хотын супер маркетад ажилд оров. Тэнд ирээдүйн

эхнэр болох Мисакотой учирсан юм. Мисако ч

гэсэн нөхрөөсөө салсан бөгөөд 2 охин нь биеэ

даагаад тусдаа амьдардаг байв. Тэр хоёр

танилцаад удаагүй ч ганц бие амьдралынхаа

ганцаардлыг нөхөх гэж хамтын амьдралаа

эхлүүлцгээжээ. Гэвч тэр жил супер маркет нь хаагдсанаар

Мацүмото танилынхаа урилгаар мөнгө нэхэх

ажилд орсон хэрэг. “Хувиараа бизнес эрхэлж

амжилттай байвал Мисакогоо хангалуун сайхан

амьдруулна” гэж бодсон байжээ. Ингэж бодоод

эхэлсэн ажил байсан боловч ирээдүйн

баталгаагүй, эрсдэл өндөр учраас Мацүмото

мөнгө нэхэх ажлаас гарав. Тэр үед Мацүмотод Мисако нэг ном өгсөн нь

нийгэмлэгийн Үүсгэн байгуулагч Ниваногийн

бичсэн “ Цагаан Лянхуа судрын шинэ тайлбар”

ном байв. Мисако Косей-кай нийгэмлэгийн

гишүүн байлаа. Үүсгэн байгуулагчийн бичсэн

номыг анх уншаад ойлгоход бэрх судрын үг,

утгыг ойлгоогүй ч яагаад ч юм хүний нулимсыг

үзэх ажил хиймээргүй байна гэж үнэн сэтгэлээсээ

бодов. Супер маркет хаагдсанаас хойш Мисако ч

ажилгүй болсон учир гэрийн санхүүгийн байдал

хүндхэн болов. Мөнгө хүүлэгчийн ажлаасаа

гарсан Мацүмотод ч гэсэн өөр ажил олддоггүй.

Тэр үед Мисако өдөр бүр нийгэмлэгийн

гишүүдийг машиндаа суулган хамт нийгэмлэг рүү

явдаг байв. Шатахууны мөнгө гэж гишүүдээс

өгсөн жаахан мөнгөөр амь зууна. Сакамото

Ёшико шүнин Мисакогийн хүнд байдлыг

хэсгийнхээ санга нарт хэлсэн учир тэд тусалж

байсан нь энэ аж. Жаахан хэдэн төгрөгөө арай

ядан хоол хүнсэндээ хүргэж байв. Удалгүй

гэрлийн мөнгөө ч тушаах чадалгүй болж гэрэл

цахилгаанаа таслуулах дээрээ тулав.

эргэлзсэн сэтгэлд нь түлхэц өгжээ. Гэртээ сохор

зоос ч олж ирдэггүй, хүнд хэлэхээс санаа зовмоор

ажил хийж буй өөрийгөө бодохоор гэнэт

өрөвдөлтэй эр шиг бодогдоод явчихав. “Юуны түрүүнд энэ амьдралаас салъя. Өдий

хүртэл өөрийн авхаалж самбаагаар л амьдарч

ирлээ.” Мацүмото толгойгоо дээш өргөн галт

тэрэгний цонх руу хараад хүчлэн инээвхийлж

үзсэн боловч мушилзсан ядарсан эрийн царайнаас

өөр юм харагдсангүй.

Мөнгө нэхэх ажил хийж эхлэхээс өмнө

Мацүмото шөнийн зугаа цэнгээний газарт паб

ажиллуулдаг байв. Гэхдээ тэрээр эхнээсээ л

уушийн газар ажиллаж байсан юм биш. Мацүмото Токио дахь нэгэн дээд сургуулийг

төгссөнийхөө дараа төрсөн нутаг болох Точиги

мужийн Кояма хотод буцан ирж хотын дунд

сургуульд байгалийн шинжлэх ухааны багшийн

ажил хийж байсан боловч нэг жилийн дараа Токио

руу буцчихсан юм. Учир нь нутагтаа алдартай

эцэг Шюичигийнхээ ачаар багшийн шалгалтанд

тэнцсэн үнэнг сургуулийнхан нь мэдчихээд

түүнийг нь уучлаагүй учраас эцэгтээ хэлэлгүй

ажлаасаа гарч Токио руу буцсан байв. Их сургуульд байхдаа тогоочийн үнэмлэх

авсан байсан Мацүмото шөнийн зугаа цэнгээний

бизнест хөл тавив. Энд тэндэхийн уушийн газарт

ээлжилж ажиллангаа туршлагажиж баар, клуб,

итали хоолны ресторан хүртэл ажиллуулж байв. Хөөсөн эдийн засгийн үед гайхалтай их ашиг

олов. Архины үйлдвэрлэл эрхэлдэг компаний

мэдлийн баарны захирал хийж байхдаа сүлжээ 100

орчим баарны хамгийн их гүйлгээтэй баараар

хүртэл шалгарч байсан удаатай. Тэрхүү өөртөө итгэх итгэл нь бардам занг

хэдийнээ бий болгожээ. Өөр газарт зугаацахаар явах үед жаахан ч

гэсэн үйлчилгээ муу байвал шаардлага тавих,

сэтгэлд таалагдахгүй үйлчлүүлэгч байвал хэл ам

хийж, зодоон цохион хийх үе ч байсан. Хүчтэй

өрсөлдөөнтэй уушийн газрын ертөнцөд амьд

үлдэхийн тулд бусад газрууд яах нь огт хамаагүй

байв. Т ухайн үед Мацүмото өөрийнх нь ажиллуулдаг

байсан газрын байнгын үйлчлүүлэгч байсан

эмэгтэйтэй гэрлэж 2 хүүтэй болсон хэдий ч

хамтын амьдрал нь 10 жил ч болсонгүй.

Мацүмотогийн хөнгөмсөг байдал салалтын гол

шалтгаан байв. Тухайн үед Мацүмото 4

эмэгтэйтэй харилцаатай байсан аж. Түүний дараа Мацүмото шөнийн ертөнцөөс

өөрийгөө татан авч, дахин шинээр эхлэхээр Чиба

Хөөсөн эдийн засгийн үр шим

Эрэгтэйчүүдийн бүлгийн гишүүд сургаалын талаар ярилцаж суугаа нь

Page 10: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

10 Living the Lotus 2014.04

наадамд дуртай Мацүмото Мандоо эргүүлэх

бэлтгэл хийнгээ эрэгтэйчүүдийн бүлэг болон

залуучуудын бүлгийн гишүүдтэй ойр дотно

болов. Ийнхүү нэг л мэдэхэд санга нарт уусан

дасаж, нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй

оролцдог болсон байв. 4 жилийн өмнө тэрээр Наканэ Акио

эрэгтэйчүүдийн бүлгийн ахлагчийн дэмжлэгээр

нийгэмлэгийн эрэгтэйчүүдийн бүлгийн ажилтан

болж дэвшжээ. Бүлгийн ахлагч Мацүмотогийн

шинэ хүн болж өөрчлөгдөж, ажилдаа ч сайн,

сургаалыг ч өөрийн болгох тал дээр ихээхэн

хичээл зүтгэл гаргаж буйг хараад үргэлж харж

хандаж дэмжсээр ирсэн байв. Мацүмото авсан үүрэгтээ ач холбогдол

өгөхөөс гадна, нийгэмлэгийн номын багшийн эрх

авахаар зорьж сургалт, хооза, бурханы сургаалыг

бусдад дамжуулах болон гишүүн элсүүлэх үйлд

хичээнгүйлэн оролцож байв. Ялангуяа сургаалыг

хүмүүст хүргэх, гишүүн элсүүлэх үйлээр

дамжуулж их зүйлийг анзаарч сурчээ.

“Хүмүүсийн сэтгэлийг ойлгохын тулд өөрийн

бодлыг тулгалгүй тухайн хүнээс суралцах нь

чухал. Түүний тулд нөгөө хүндээ бууж өгөх нь

чухал юм байна. Мөн хүмүүсийн аз жаргалыг

өөрийн баяр хөөр мэт боддог хүн болохын тулд

“Юуны өмнө бусад хүмүүс” гэсэн сэтгэлтэй байх

чухал юм байна” гэдгийг ойлгожээ. Мацүмото өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн

Удалгүй тэр хоёрын амьдралын хувь заяаг

эргүүлсэн томоохон өөрчлөлт гарсан юм. Ажил ч хайлгүй шөнөжин архи ууж эхэлсэн

Мацүмотог Сакамото шүнин албадан Чиба

салбарын оройн хооза ярилцлаганд оруулав. Тэр

үед Мацүмото архинд толгойгоо мэдүүлж байсан

өөрийн өнгөрсөн амьдралыг хооза дээр ярив. Тэгтэл сүмийн тэргүүн Фүрүяма Икүо “Ямар ч

хүн энд ирж болно. Хооза дээр өөрийн бодлыг

хэлж, хүмүүсийн яриаг чих тавин сонссоноороо

харилцан бие биенээ хөгжүүлж, амьдралын арга

ухаанд суралцах нь чухал” гэж хэлэв. Ажил ч

хийхгүй архинд орсон өөрийг нь буруушаалгүй

харин ч урам зориг өгч байгааг тэргүүний үгнээс

мэдэрсэн Мацүмото тэр үед хачирхалтай нь

шөнийн зугаа цэнгээний газар ажиллах

мөрөөдлөө орхиж хүн шиг сайхан амьдаръя гэж

боджээ. Түүний дараа Мацүмото хичээлийн

хэрэгслийн бизнес эрхэлдэг компанид ажилд

орохоор болов. Чиба мужийн дунд сургуулиар

явж бичгийн хэрэгсэл худалдаалдаг ажил байв.

Багшилж байсан туршлагатай, уушийн газар

ажиллаж байсан болохоор үйлчлүүлэгчийг татах,

юм борлуулах чадвар эзэмшсэн Мацүмотод яг

тохирсон ажил байв. Ажил хийж, тогтмол орлоготой болж,

амьдрал тогтворжоод ирэх үед Мацүмото бага

цалинд сэтгэл дундуур байх болов. Уушийн

газарт ажиллаж байх үеийн цалингийн талд нь ч

хүрэхгүй учраас юм. Тэр бүрт Мисако “Ямар

хүнд амьдралаас арай хийж гарч ирсэн билээ дээ.

Одоогийн энэ ажилдаа талархахаас өөр яах билээ”

гэж хэлдэг байв. Мисако үргэлж тэгж хэлдэг

байсан учраас Мацүмото нийгэмлэгийн

сургалтанд хамрагдаж эхлэв. Гэвч давхиж яваа зээрийн нүдийг онох мэт

хэцүү шөнийн бизнест хүч сорьж байсан

Мацүмотогийн хувьд сургалтын агуулга

ойлгомжгүй байв. “Яагаад юун түрүүнд бусад хүн

гэж”, “Яагаад хүнд бууж өгөхгүй бол болохгүй

гэж”. Мацүмото иймэрхүү янзаар хорвоо

ертөнцийг туулна гэж бүтэхгүй гэж бодон сургалт

дундуур багшийг шүүмжлэх үе байдаг байв.

Тэгсэн ч гэсэн санга нар “Одоо ойлгохгүй байсан

ч болно оо. Хамтдаа суралцаад явъя” гэж урам

өгч байв. Энэ хариулт Мацүмотогийн эргэлзээг

тайлж чадаагүй ч, өдий хүртэл ганцаараа хичээж

ирсэн тэрээр, санга нарын халуун дулаан

сэтгэлийг мэдрсэн нь гарцаагүй. Түүнчлэн санга нарын урилгаар Чиба хотын баярт

Мандоо эргүүлэх үүргээр оролцсон явдал нь бас

сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал байв. Баяр

Шинэ амьдралд хөл тавьсан нь

Эцэг эхээ ачлахын чухлыг ойлгуулсан Хагами Эко боловсролын хэлтсийн даргын хамт

Page 11: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

хүүгийнхээ намуухан дүр төрхийг харах төдийд

сэтгэл нь тайвширсан янзтай толгой дохив. Энэ жилийн 2 сард Шюичи гуай тэнгэрийн оронд

очсон. Тэр үед оршуулах ёслолд оролцож байсан

Мацүмото өнөөг хүртэл хийсэн зүйлдээ уучлал

гуйн нүглээ наминчилж, сүсэг бишрэлийн ачаар

аврагдсандаа талархаж чин сэтгэлээсээ судар

хурав. Мацүмотогийн энэ дүр төрхийг харсан

эхнэр Мисако сургаалын эрхэм чухлыг мэдрэв. Олон жилийн турш олон нийтийн үйл

ажиллагаанд оролцож ирсэн Мацүмото одоо

хүүхдийн төлөөх зөвлөлийн ахлагчийн хувиар

орон нутгийнхаа хүүхдүүдийг харж хамгаалж

байгаа билээ. Хааяахан асран хамгаалагчийн ажил

хийж байсан аавынх нь дүр төрх сэтгэлд нь бууж

ирдэг гэж Мацүмото хэлж байсан. “Аавыгаа маш ихээр эсэргүүцэж байсан ч, одоо

бол аавтайгаа адилхан зүйл хийж амьдарч байна. Яахын аргагүй би аавын хүү юм байна.” Мацүмото ингэж хэлээд бага зэрэг ичэнгүйрэнгээ

жаахан хүүхэд шиг инээмсэглэсэн юм.

Бичиг хэрэг борлуулах ажил амьдарлын минь шинэ алхам байсан

11Living the Lotus 2014.04

бодохгүй байхын аргагүй байв. “Өнөөдрийг

хүртэл хичнээн олон хүнийг гомдоож байлаа даа,

хүний сэтгэлийг ойлгоё ч гэж боддоггүй байсан,

бусдыг хөл доороо дэвсэж байсан ч хамаагүй

өөрөө л болж байвал болоо. Ийм ичгүүртэй

амьдралд жинхэнэ аз жаргал гэх зүйл байгаагүй.”

Мацүмото өөрийн өдий хүртэлх хар мөртэй

амьдралаа чин сэтгэлээсээ ариусган наминчилсан

юм. Гэхдээ Мацүмотод бас нэгэн томоохон даваа

үлдсэн нь эцэгтэйгээ учир зүйгээ олох явдал байв.

Сургуулийн багшийн ажлаас гарч гэрээ орхин

явснаас хойш аавтайгаа бараг уулзаагүй. Анхны гэрлэлт бүтэлгүйтсэний дараа “Дахин энэ

хаалгаар шагайхгүй” гэж хэлж гарч яваад 30 жил

өнгөрчээ. Энэ үед Мацүмотогын бодлыг

өөрчилсөн хүн бол Боловсролын хэлтсийн дарга

Хагами Экогийн ганцхан үг байлаа. “Амьдралаа

зөв зам руу засаж чадсан юм чинь, одоогийн энэ

байгаа сэтгэлээ бусдад байгаагаар нь хүргэх

хэрэгтэй.” Энэ үгийн ачаар Мацүмото Мисакотой хамт

өдий хүртэл цааргалж байсан төрсөн гэр лүүгээ

очихоор болов. Удаан уулзаагүй эх Мацүгийн нуруу нь

нилээн бөгтийгөөд урьдныхаасаа илүү жижигхэн

болсон харагдана. Ээж нь Мацүмотог хараад

өөрийн хүү байна гэж шууд таньсангүй. Гадаад

төрх нь урьдныхаасаа илүү тайван дөлгөөн болж

өөрчлөгдсөн учраас тэр хэрэг. Мацүмото Мисаког

танилцуулахад Ээж нь Мисакогийн гарыг чанга

атган “Хүүг минь хүн шиг хүн болгож өөрчилсөнд

баярлалаа” гэж хэлээд нулимс унагав. Ээж нь

өдөр бүр сонин эргүүлж, зурагт үзэн “Хүү минь

асуудал үүсгээгүй байгаа, ямар нэг хэрэгт

холбогдчихоогүй байгаа” хэмээн үргэлж санаа

зовдог байсан гэдгийг сонсоод Мацүмотогийн

сэтгэл өвдөв. Дараа нь эцэг Шюичи гуайтай уулзахаар

хүлээж байв. Мацүмото аавынхаа өрөөний

хаалгыг нээх мөчид эмээж түгшиж буйгаа мэдрэв.

Жилийн өмнө Шюичи гуай тархинд нь цус

харваснаас болж хэвтрийн болжээ. Хэдий тийм ч

Шюүичи гуай нэг нүдээ нээн хараад хүүгээ эргэн

ирснийг ойлгов. Аав нь хүүгийнхээ төлөө байнга

санаа зовж байсан нь илт байжээ. “Одоо юу хийж байна” гэсэн эцгийнхээ асуултанд

Мацүмото гартаа атгасан эрхээ үзүүлээд “Сайхан

амьдарч байгаа” гэж нүүр бардам хариулав.

Хэвтэрт буй эцгийнхээ царайг хараад өдий хүртэл

эсэргүүцэж, санааг нь зовоож байсан он жилүүдэд

гэмшихээс өөр юм бодогдсонгүй. Шюүичи

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны

гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Page 12: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

12 Living the Lotus 2014.04

Тэр зүүд чинь

“Юу ч ган-цаар оршин

тогтнодоггүй”

гэсэн сургаал- тай холбоо- той дог оо.

Өвөө, аймар зүүд

зүүдлээд.

Ёо

оо!

Яав аа, чи чинь?

Хашги- раад ...

Тэгээ юү. Нилээн айхтар зүүд зүүдэлжээ

дээ янз нь.

Дахиж л

дэлхийн тухай ийм

зүүд

зүүдлэхгүй юмсан.

Юу ч

ганцаар оршин

тогтнодог-гүй ээ?

Ертөнцийн бүх юмс

заавал хоорондоо холбоотой байх ба

ганцаар оршдог зүйл

гэж үгүй гэсэн үг.

Жишээ нь юу гэсэн үг юм

бэ?

За тэгвэл хүмүүс дээр жишээ авч

тайлбарлая.

Би найзтайгаа

гадуур

хооллохоор явлаа!

Би юмаа

бичиж дуусчихаад

идье.

Оройн

хоол

болсон шүү!

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно

Зурагт

Буддизмын

Үндсэн Сургаал

Page 13: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

13 Living the Lotus 2014.04

Ойрд нөхөр

оройтож

байна шүү.

За яахав

яахав. Би ч

гэсэн гарах

ажилтай юм

чинь.

Хоолыг нь

бэлдээд

тавьчихъя.

Ойрд

гэрийнхэ

н чинь

тархай

бутархай

байх

чинь

гэж

Нээрэн үгүй шүү.

Гэхдээ бүгд тус

тусдаа сайхан

байх шиг байна

лээ.

хажуу

айлын хүн

хэлсэн гээч.

Чи “Юу ч

ганцаар

оршин

тогтнодог

гүй” гэж

сонсож

байсан

уу?

Тэр чинь

юу юм?

Ертөнцийн бүх

юмс заавал

хоорондоо

холбоотой

байдаг ба

ганцаар

оршдог зүйл

гэж үгүй гэсэн

үг л дээ.

Инэгэхэд

ойрд ам

бүлээрээ

оройн

хооллосон

уу?

Өөрөөр хэлбэл хүн зөвхөн

өөрийн хүчээр амьдардаггүй,

маш олон зүйлийн ачаар

амьдардаг гэсэн үг байхгүй юу.

Аан.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 14: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

14 Living the Lotus 2014.04

Тэр чинь

гэр

бүлтэй хамаатай

юм уу?

Мэдээж. Хүний харилцааны

үндэс гэр бүлээс эхэлдэг шүү дээ.

Гэр бүл болон бид нар чинь маш олон зүйлийн ачаар оршин тогтнодог байхгүй юу.

Тэр талаар

огт бодож байгаагүй

юм байна шүү.

Өөрийнхөө дуртай зүйлд

анхаарах нь чухал ч гэлээ, бусад хүмүүсийг

хайхралгүй дураараа

байна гэдэг бол боломж- гүй зүйл.

Үйл хөдлөл болгон маш

олон хүнд нөлөөлдөг гэдгийг мэдэж, дураараа

амьдрах бус хүмүүс

хоорондын харилцааг хүндлэх хэрэгтэй.

Өнөө орой

тухтай

бодож үзнэ ээ.

Тэгээд

яавал зүгээр юм

бэ?

Нэг л баяртай байх

чинь. Ямар нэг сайхан зүйл болоо

юу?

Нээрэн тэгсэн

шүү.

Эртээд чи албан

тушаал ахих шаардлагагүй гэж

хэлж байснаа санаж

байна уу?

Аан, тэгээд

ойрд завгүй

байсан

байх нь ээ.

・・・・

Би

ирлээ.

Тэрнээс хойш албан

тушаал гэхээ больсон л доо. Тэгээд захиралд шинэ

салбар нээх санал тавьсан юм.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно

Page 15: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

15 Living the Lotus 2014.04

Хэдэн компаниар орж

санал тавьтал нэг

газрын сонирхолыг

татаж чадсан гээч.

Тийм үү, ямар

сайхан хэрэг вэ. Дээрээс нь тэр

компанийн

захирал манай

захиралтай танил

байж таараад ...

Бүх юмс хоорондоо

заавал холбоотой

байдаг.

Тэгээд тэр хэлтсийг

надад хариуцуулах

болсон шүү дээ.

Яриаг сонсоод захирал

сэтгэл нь хөдлөөд, тэр

чиглэлийн хэлтсийг

байгуулах болсон.

Ямар мундаг юм бэ.

Нээрэн л бүх юмс

холбоотой байдаг юм

байна. Юу ч ганцаар

оршдоггүй гэж энэ

байх нь ээ.

Юу?

Дарга болсон

гэсэн үг үү?

Гэхдээ

“орлогч” гэсэн

үг дагалдана л

даа.

Би

ирлээ.

Наад царай

чинь, ямар

нэг юм

болоо юу?

Надаас болж

ангиудын хөл

бөмбөгийн

тэмцээнд ялагдасан

гэж хүүхдүүд яриад

байх юм.

Ингэхэд чи

ойрд дасгал

сургуулилтаа

хийхгүй байгаа

биз дээ?

Хэд

эн ө

дри

йн

дар

аа

ハッ

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 16: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

16 Living the Lotus 2014.04

Ганц хүн

сургуулилт

тасаллаа гээд

яавал гэж дээ.

Гэхдээ бүх юмс

холбоотой байдаг

гэсэн шүү.

Тэгээд

юу гэж?

Би муу тоглодог байсан ч

хамаагүй гэж бодож байсан

ч, тэр чинь зөвхөн чиний

асуудал биш бусад хүмүүст

ч муу нөлөө үзүүлнэ гэсэн

үг байхгүй юү.

... Нээрэн

тийм юм

байна

шүү.

Зөвхөн хөл

бөмбөг ч биш,

нэг хүн

залхуурснаас

болж олон хүн

хохирдог

гэдгийг

мартаж

болохгүй.

Зөвхөн

өөрийгөө

бодож

болохгүй

байх нь ээ.

Гэр

бүлээрээ

хооллоогүй

удсан

байна шүү.

Аавын

шинэ албан

тушаалын

баяр тийм

ээ.

Цаг хугацаа

зарцуулсан ч

гэлээ,

аав ч гэсэн

өөрчлөгдлөө

шүү.

Аав хичээл

зүтгэл

гаргасны үр

дүнд

сургаалын дагуу

өөрчлөгдсөн

байх нь ээ.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 17: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

17Living the Lotus 2014.04

Би ч гэсэн хөл

бөмбөгөөр хичээллэж, хичээлээ

хийнэ гээд улам л

завгүй болоод байгаа шүү дээ.

За харж байна уу.

Бүх юманд талархаж, ачийг нь хариулж

амьдарснаар аз жаргалтай болдог юм шүү дээ.

Яагаад ч юм

ойрын үед ээж бурхан сахиус

шиг л харагдах

боллоо.

Нилээн л

хичээх хэрэгтэй

юм байна

даа.

Мэдээж шүү

дээ. Буддизмын гол үзэл санаа

бол хичээл

зүтгэл гэж ч хэлж болохоор шүү.

Би ч

бүтэхгүй

байх дөө.

Олон юм яриад

байх юм бол дахиад л дэлхий

болоод нэг тийшээ

цөлөгдөж байгаа зүүд зүүдлэнэ шүү.

Үгүй ээ, тэрийг л дахиж зүүдэлмээргүй

байна!

Бүтэнсайны орой

хамт хооллож байна гэдгийг

мартаж болохгүй

шүү.

Тэр мэдээж шүү дээ.

Энэ ч гэсэн

сургаалын ач буян юм шүү дээ.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно

Basic Buddhism Through Comics is on sale from Rissho Kosei-kai International of North America. http://www.tuttlepublishing.com/

Page 18: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

Tokyo, HeadquartersNew YorkSan Francisco Oklahoma

ColoradoSan Jose

Sacramento

SeattleVancouver, Canada

HawaiiKona

San Diego

Las VegasArizona Sao Paulo, Brazil

Mogi das CruzesSao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, KoreaPusanMasan

Taipei

Singapore

Sydney, Australia

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, BangladeshDhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los AngelesLumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

MayaniPatiya

DomdamaCox’s Bazar

RKI of North America

Klamath Falls

JilungTainanPingtung

SatbariaLaksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San MateoSukhbaatar

DallasSan Antonio

Tampa Bay

ChicagoDenver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

Амьдралын үнэт зүйл

Зовж, шаналах нь “амьдралын үнэт зүйл”-ийг ойлгоогүй болохоор юм. Би

энэ сарын ерөнхийлөгчийн сургаалыг уншаад, тусгайлан надад зориулсан

сургаал байна гэж бодсон. Цагаан лянхуа судрын Уран арга бүлэгт

“зовлонгоор зовлонг давахыг хүснэ” гэсэн хэсэг байдаг. Аз жаргалтай болж

чадахгүй байгаа нь “амьдралын үнэт зүйл”-ийг мэдэхгүй, мэдэж байсан ч

тоодоггүй болохоор юм. “Амьдралын үнэт зүйл” гэдэг нь Бурхан багшийн гэгээрсэн сансар

огторгуйн жинхэнэ үнэн-дармад суралцаж, түүний дагуу амьдрахыг хэлнэ.

Өнгөрсөн сард насан өөд болсон Үүсгэн байгуулагчийн хоёр дахь хүү,

нийгэмлэгт томоохон хувь нэмэр оруулсан Нивано Кинжиро гуай “Энэ

ертөнц гэдэг өгөөтэй, аваатай. Зөвхөн аваад байж болохгүй. Өгөх гэсэн

бодисадвагийн амьдралаар амьдарснаар жинхэнэ аз жаргалтай болдог”

хэмээн шүтэн барилдлагын хуулийг ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн

билээ. Би ч гэсэн амьдралын үнэт зүйлийг аль болох олон хүнд дамжуулах

болно.

18 Living the Lotus 2014.04

Irvine

РКК, Олон Улсын Хэлтсийн Дарга, Мизүтани Шёокоо

Рисшо Косей Кай Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко

нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа

Судар”-ын сургаалыг гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм.

Өөрөөр хэлбэл бурхан багшийн сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн

энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь

болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх

үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон

янзын үйл ажиллагаа явуулж байна.

Page 19: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los AngelesCA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Church of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Dharma Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls724 Main St., Suite 214, Klamath Falls, OR 97601, U.S.A.Tel: 1-541-810-8127 Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton446 “B” Patterson Road, Dayton, OH 45419, U.S.Ahttp://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, Brasil

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2014

Page 20: VOL. 103 - rk-world.org · Хүний хувьд хамгийн чухал нандин зүйл юу вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс их

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 39A Apartment, room number 13, Olympic street, Khanuul district, Ulaanbaatar, Mongolia Tel & Fax: 976-11-318667 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma CenterB-117 (Basement Floors), Kalkaji, New Delhi-110019, India Tel & Fax: 91-11-2623-5060e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of West DelhiA-139 Ganesh Nagar, Tilak NagarNew Delhi-110018, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai1F, ZHUQIZHAN Art Museum, No. 580 OuYang Road,Shanghai 200081 China