18
1 Эцэг эхийн ачийг хариулах нь жаргалтай амьдрахын үндэс Хүүхэдгүй хүн байх хэдий ч эцэг эхгүй хүн гэж байхгүй. Хүүхэд эцэг эхээс мэндэлдэг учраас эцэг эх хүүхдийн харилцаа нь нийгмийн амьдралын хамгийн анхан шатны суурь болдог. Тийм учраас эцэг эхдээ хандах хандлага тогтворгүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаа сайнгүй байх нь тодорхой. “Аав ээждээ ачлалтай байна гэдэг хамгийн үндсэн үйл” гэж эртнээс сургаж ирсэн. Аз жаргалтай амьдрахыг хүсвэл юун түрүүнд эцэг эхийн ачийг хариулах хэрэгтэй. Ничирэн лам багш “Тэнгэр хэдий өндөр дээд ч эцэг эхийн ачийг хариулахаас илүү өндөр дээд зүйл гэж үгүй. Газар хэдий зузаан ч эцэг эхийн ачийг хариулахаас илүү зузаан зүйл гэж үгүй. Эрдэмт хүмүүний хоёр төрөл /гэгээнтэн ба ухаантан мэргэд/ эцэг эхийн ачийг санадаг гэр бүлээс төрдөг” гэж сургасан байдаг. Хүн хоорондын харилцааны эхний алхам болох эцэг эхдээ талархахыг мартах юм бол нийгмийн харилцаа, улс хоорондын харилцаа ч тогтвортой байж чадахгүй. Суурь нь тогтворгүй байх юм бол эцэг эхтэйгээ харилцах харьцаа гүнзгийрэх тусам үл ойлголцол ихсэнэ. Өнөөгийн нийгмийн янз бүрийн асуудлын гол шалтгаан нь эцэг эхийн ачаар бурханаас амь нас заяасан болохыг зааж сургахаа больсонд байгаа мэт бодогдоно. Үүсгэн байгуулагчийн үг 7, Х74-75 Living the Lotus—Buddhism in Everyday Life ( Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байна. Орноосоо шалтгаалаад тогтмол гарахгүй орон, зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг л орчуулан гаргадаг орон ч бий. Сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө бид бүхэн цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно. VOL. 106 VOL. 107 Living the Lotus 2014.08Vol.107Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk-international@kosei -kai.or.jp Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро, Болдын Мөнхцэцэг ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛ СУРГААЛ СУРГААЛ Living the Lotus 2014.08

VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

1

Эцэг эхийн ачийг хариулах нь

жаргалтай амьдрахын үндэс

Хүүхэдгүй хүн байх хэдий ч эцэг эхгүй хүн гэж байхгүй.

Хүүхэд эцэг эхээс мэндэлдэг учраас эцэг эх хүүхдийн

харилцаа нь нийгмийн амьдралын хамгийн анхан шатны

суурь болдог. Тийм учраас эцэг эхдээ хандах хандлага

тогтворгүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаа сайнгүй

байх нь тодорхой.

“Аав ээждээ ачлалтай байна гэдэг хамгийн үндсэн үйл”

гэж эртнээс сургаж ирсэн. Аз жаргалтай амьдрахыг хүсвэл

юун түрүүнд эцэг эхийн ачийг хариулах хэрэгтэй. Ничирэн

лам багш “Тэнгэр хэдий өндөр дээд ч эцэг эхийн ачийг

хариулахаас илүү өндөр дээд зүйл гэж үгүй. Газар хэдий

зузаан ч эцэг эхийн ачийг хариулахаас илүү зузаан зүйл гэж

үгүй. Эрдэмт хүмүүний хоёр төрөл /гэгээнтэн ба ухаантан

мэргэд/ эцэг эхийн ачийг санадаг гэр бүлээс төрдөг” гэж

сургасан байдаг.

Хүн хоорондын харилцааны эхний алхам болох эцэг

эхдээ талархахыг мартах юм бол нийгмийн харилцаа, улс

хоорондын харилцаа ч тогтвортой байж чадахгүй. Суурь нь

тогтворгүй байх юм бол эцэг эхтэйгээ харилцах харьцаа

гүнзгийрэх тусам үл ойлголцол ихсэнэ. Өнөөгийн нийгмийн

янз бүрийн асуудлын гол шалтгаан нь эцэг эхийн ачаар

бурханаас амь нас заяасан болохыг зааж сургахаа больсонд

байгаа мэт бодогдоно. Үүсгэн байгуулагчийн үг 7, Х74-75

Living the Lotus—Buddhism in Everyday Life

(Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын

сургаалыг өдөр тутынхаа амьдралд

хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн

билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг

булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байна. Орноосоо

шалтгаалаад тогтмол гарахгүй орон, зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг л орчуулан гаргадаг орон ч бий.

Сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр

өгөөжтэй нийтлэл тавихын төлөө бид бүхэн цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар

хүлээн авах болно.

VOL. 106 VOL. 107

Living the Lotus

2014.08(Vol.107)

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын

хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124

FAX: +81-3-5341-1224

Email: living.the.lotus.rk-international@kosei

-kai.or.jp

Ахлах редактор: Мизүтани Шёокоо

Редактор: Накамүра Эцүко

Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа

Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми,

Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма

Ёшихиро, Болдын Мөнхцэцэг

ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛСУРГААЛСУРГААЛ

Living the Lotus 2014.08

Page 2: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

2 Living the Lotus 2014.08

どんな

ことな

の?

Зовлонгоос ангижруулж, хүсэл мөрөөдөл, эрч хүчийг өгөх сургаал

(Хутагтын дөрвөн үнэн)

Зовлонгийн шалтгаан

үнэн – 1

Зовлон үнэн

гэдэг нь хэн,

яагаад, хэрхэн

шаналж бай-

гааг тодруу-

лах явдал.

Үргэлж

хүрэлцэн

ирдэг та

бүхэнд

баярлалаа.

Өнөөдөр

«Зовлонгийн

шалтгаан үнэн»-

ий талаар ярих

ба эзэгтэйн

зовлонгийн

шалтгааныг

хайна.

Өнгөрсөн удаа

дөрвөн үнэний

сургаалын

«Зовлон үнэн»-

ий талаар

ярьсан.

Күма гуайн эхнэр

нөхрийнхөө архи

уудагт санаа

зовж байгааг

ойлгосон байх.

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

Фүрүяа Мицүтоши

Зовлон

үнэн

Зовлон-

гийн

шалт

гаан

үнэн

Зовлонг

гэтлэх

үнэн

Зовлонг

гэтлэх

арга

зам

үнэн Х

ут

агт

ын

дө

рв

өн

ү

нэ

н

(Зо

вл

он

гий

н

ша

лт

гаа

н ү

нэ

н)

Page 3: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

Living the Lotus 2014.08 3

Тэгэхээр

шалтгааныг

хайхаас

өмнө шүтэн

барилдлагы

н хуулийн

талаар

тайлбарлах-

гүй бол

болохгүй.

Юу л даа,

шүтэн барилд-

лагын хууль нь

зовлонгийн

шалтгаантай

ямар холбоо-

той юм бэ?

Уучлаарай.

・・・・

Жүжиг

тавьж

хуураад,

Күмаг

шийтгэе

гэсэн үг

байх нь ээ.

Тэгэхээр миний

шаналж байгаа

зүйлд ч гэсэн

шалтгаан байгаа

байх нь ээ.

Шалтгаан нь

нөхцөлтэй

учирснаар үр

дүн гардаг.

Үүнийг шүтэн

барилдагын

хууль гэдэг.

Та нар уншигчдыг

хөгжөөх гэж байна

гээд муу жүжиг тавьж

болохгүй.

Сайн сонс.

Орчлон-

гийн бүх

зүйлс учир

шалтгаан-

тай

байдаг.

Зөв

асуулт

байна.

Энэ талаар “Якүшин”

сэтгүүл дээ-

рээс ч билүү

уншсан санагдаж

байна

шүү.

Ийм юмыг

хэрээ ч

байсан

мэднэ

шүү дээ.

Ойлголоо.

Жүжиг

тавьсан ч

хамаагүй таны

хэлснээр

хийнэ.

Найтаав …

Шүтэн барилдлагын

хуулиар аваад үзэх

юм бол аливаа зүйл

санамсаргүй болдог-

гүй, заавал шалт-

гаантай байдаг.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Үрэглжлэл 8-р нүүрт

Page 4: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

Дэлхийн дулааралтын нөлөөгөөр улс

орнуудын цаг уур дулаарч байгаа гэж

яригдаж байна. Япон ч гэсэн дулаарч

байгаагийн дээр чийгшил өндөр учир жил

бүр л зуны халуун хэцүү байна, халууныг яс

махандаа шингэтэл мэдэрч байна гэх хүмүүс

олон байдаг.

Аватамсака сударт “Бөгчим халуун зуны

цагт, үйлийн үрийн халуунаас хагацаж,

сэрүүн сэргэг гэгээрлийн амтыг мэдрэхийг

хүсүүштэй” гэсэн байдаг. Энэ нь ингэж

хүсэх юм бол даруй сэрүүхэн болно гэсэн үг

биш, сэтгэл ямар байхаас шалтгаалаад

халууны хэм өөрчлөгдөөгүй ч гэсэн түүнийг

мэдрэх мэдрэмж өөрчлөгдөнө хэмээн сургаж

байгаа болов уу.

Ямар нэг зүйлийг шимтэн сонирхох нь

халууныг мартах бас нэгэн арга. Би залуу

байхдаа кэндо сэлмийн урлагаар хичээллэдэг

байсан ба хэргээр ид халуун үеэр дасгал

сургуулилт хийдэг байсан. Биеэ хөдөлгөж,

халууныг биеэрээ мэдэрснээр халуун гэдэг

зүйлийг мартахын хажуугаар, энэ сургуулилт

нь дүн өвлийг тэсвэрлэх чадварыг ч

хөгжүүлдэг. Халуун үед хөлсөө сайн

гаргаснаар хөлсний булчирхайн үйл

ажиллагаа идэвхжиж, зун төдийгүй өвлийн

цагт ч гэсэн биеийн дулаанаа зохицуулах

чадвартай болдог юм гэсэн.

Дээр нь хоолоо сойх нь биеийн дулааныг

бууруулахад нөлөөлдөг. Гэхдээ үүнийг

мэргэжлийн хүний заавраар аюулгүй хийх

шаардлагатай тул бидний хувьд өдөр

тутамдаа хоолоо хасах нь илүү дээр байх. Зун

Нэг зүйлийг шимтэн сонирхох

4

хоолны дуршил буурч, турах хүн их байдаг

нь бидний бие байгалиасаа ингэж биеийн

дулааныг зохицуулж байдаг байж болох юм.

“Хэтрүүлж идэх” гэдэг ханзыг “алдаа” гэж ч

уншиж болдог. Хоол хоолойгоор давахгүй

ядарсан үед шим тэжээлээ нөхөхөөс өөр үед

бол өдөр тутамдаа бага хоол идэж байх нь

эрүүл мэндэд тустай.

Халуун үед халуун байх нь

хамгийн сайхан

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч

Нивано Ничико

Living the Lotus 2014.08

Page 5: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

Нэгэн сурган хүмүүжүүлэгч “Зун халуун

байна, гэж үглэхээ больцгооё” гэж хэлсэн

байдаг. “Халуун байна” гэж хэлснээр улам л

халуун санагдана. Тиймээс ингэж хэлэхгүй

байх нь халууныг мартах нэгэн арга байсан

болов уу.

Ингээд бодоод үзэхээр “Сэтгэл

өөрчлөгдвөл гал ч гэсэн сэрүүхэн” гэдэг үг

байдаг шиг, ид халуу шатаж байх үед “сэрүүн

байна” гэж бодож чаддаггүй юмаа гэхэд

халууныг мэдэрч /халуунтай нэг бүхэл болж/,

халуунд автагдахгүй байх хэрэгтэй.

Зун халуун байх нь мэдээжийн зүйл.

Гэтэл түүнийг эсэргүүцэх нь өөрийгөө

зовоож байгаатай адил биш гэж үү.

Байгалийн үзэгдлийг байгаагаар нь хүлээн

авч чадахгүй, харин ч халуунд автагдаж,

сэтгэлээ зовоож байгаа хэрэг.

“Хэцүү байна” гэсэн сэтгэлээ давсныхаа

дараа дахин нэг алхам урагшилж, халууныг

илүү олон талаас хардаг болох юм бол

мэдрэмж ч гэсэн өөрчлөгдөж ирнэ.

Дээрх сурган хүмүүжүүлэгч “Ид халуун

үе нь будаа гээд намрын олон төрлийн

5

ургацанд шим тэжээл өгч байдаг” гэж хэлсэн

ба “Зуны халуунд талархацгаая” ч гэж хэлсэн

байдаг. Хэцүү байна гэсэн сэтгэлээ талархсан

сэтгэлээр солино гэдэг дургүй зүйлээ хүлээн

зөвшөөрч, түүнийгээ мэдэрнэ гэсэн үг.

Дургүй зүйлээ сайн мэдрээд үзэх юм бол,

жишээ нь зуны халуун, зэврүүн бороо ч гэсэн

бидэнд сайнаар нөлөөлдөг болохыг анзаарах

болно.

Нас ахиад ирэхээр биеийн дулаанаа сайн

зохицуулж чадахгүй шингэн дутагдах үе

байдаг. Тиймээс шингэн юм сайн ууж,

агааржуулагчийг үр дүнтэй ашиглаж эрүүл

мэнддээ анхаарах нь чухал.

Мөн бусад оронд өөр байж магадгүй ч,

Японд эртнээс уламжлагдан ирсэн «Үчимизү»

буюу өглөө, орой гэрийнхээ эргэн тойрон,

гудамжинд хүйтэн ус цацах заншил, сүүдэрт

амрах гэсэн амьдралын ухаанаа ашиглан

зуныг энгийн даруухан өнгөрүүлэх нь чухал.

“Халуун үед халуун байх нь хамгийн сайхан”

гэж зун цагийн сайхныг амталж

өнгөрүүлцгээе.

Зуны халуунд талархах

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

“Косэй” сэтгүүл, 2014 оны 8 сарын дугаараас

Living the Lotus 2014.08

Page 6: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

Өнөөдөр бурхан багшийн амин өдөр тохиосон

энэхүү сайхан өдөр илтгэл тавих болсондоо

баяртай байна.Та бүхэн болгоон соёрхоно уу.

Энэ жил Ариун их ордон байгуулагдсаны 50

жилийн ой тохиож байгаа билээ. Ерөнхийлөгч

жилийн сургаал дээрээ “Үүсгэн байгуулагчийн

айлдварыг дахин эргэцүүлэн бодох, бурханд хандах

хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга

хэмжээний ач холбогдол оршиж байгаа юм” гэж

айлдсан

Би Чикаго салбарын ахлагчийн үүргийг хүлээн

аваад 24 жил, Америкт амьдраад 45 жил болж

байна. Америк дахь амьдарлынхаа талаас илүү

хувийг үүрэг гүйцэтгэнгээ өнгөрүүлсэн. Эцэг

эхийнхээ ачаар нялх балчираасаа Коосэй Кайтай

учирч өсөж торнисон юм. Чикаго салбарт 1975

оноос явж эхэлсэн бөгөөд өмнөх Мацүмото

салбарын ахлагчийн удирдлаган дор хэсгийн

ахлагчийн/шүнин/ үүргийг гүйцэтгэж байсан.

Салбарын ахлагч үүргээ хүлээлгэн өгсний дараа

Сүзүки тэргүүн сэтгэл гарган дутуу дулимаг надад

салбарын ахлагчийн үүрэг хийхийг санал болгож

1990 оны “Хүүхдийн төлөөх дээд хэмжээний

уулзалтанд” оролцохоор Нью-Йоркт ирсэн үүсгэн

байгуулагчаас салбарын ахлагчийн үүргийг гардан

авсан. Үүсгэн байгуулагч “Дуулгавартайгаар за гэж

гэж хэлж чаддаг болох юм бол Чикаго салбар олон

хүнээр дүүрэх болно” гэж хэлсэн үг сэтгэлд

хоногшин үлдсэн. Үүсгэн байгуулагчийн хэлсэн

энэ үг өдийг хүртэл миний сэтгэлийн түшиг

тулгуур болж ирсэн.

Одоо ингээд бодохоор эцэг эхийн

эсэргүүцлийг даван байж Америкт ирсэн ч эцэг

эхийн залбирал мөргөлийн ачаар сургаалтай учирч,

сургаалын ачаар өнөөдрийн аз жаргал байгаад

талархах сэтгэл дүүрэн байна.

Тухайн үед би нисэх онгоцны компанид

ажиллаж байв. Салбарын ахлагчийн үүрэг, ажил,

гэр бүлийн амьдрал гээд эрч хүчээр дүүрэн

амьдарч байлаа. Нөхөр маань адилхан буддын

шашинтан байсан ба шүнин /хэсгийн ахлагч /-ий

хувиар салбарыг авч явж буй намайг хүндэтгэн ард

талаас дэмжиж өгдөг байсан. Ач ивээлээр хоёр

хүүхэд минь эрүүл саруул өсөж том болон гэр

бүлтэй болж аз жаргалтай амьдарч байна.

2002 оны 3 сард нөхөр маань 74 насандаа өөд

болж 2005 онд 60 гарсан надад хүүхдүүд минь

одооноос жаахан тайван, өөрийнхөө зоргоор

амьдарсан нь дээр гэж зөвлөсөн. Мөн 22 жил

ажилласан нисэх онгоцны компаниасаа гарч

тэтгэвэрт суух дөхөж байсныг хэлэх үү ажлаасаа

гарахаар эрс шийдэж, тэрхүү тайван өөрийн

зоргоор амьдрах амьдарлаа ганц нийгэмлэгийн

үүрэг гүйцэтгэхэд зориулья гэсэн мөрөөдөлтэйгээр

эхэлсэн юм.

Чикаго салбар Нью-Йорк нийгэмлэгийн харьяа

бүсэд байдаг болохоор нийгэмлэгийн тэргүүн

үргэлж хажууд байна гэж үгүй. Би тэргүүнтэй

харилцаагаа гүнзгийрүүлэхэд анхаарал хандуулж,

Энэхүү илтгэл нь 2014 оны 6-р сарын 15 нд Нью-Йорк нийгэмлэгийн Чикаго салбарт, бурхан багшийн амин өдрийн

номын хурал дээр тавигдсан болно.

6

“Амь нас”-ны гайхамшгийг ухаарах үед

Нью-Йорк нийгэмлэгийн

Чикаго салбарын ахлагч

Мүраками Каёо

2014 оны 6-р сарын 15 ны бурхан багшийн амин өдөр илтгэл тавьж буй Мүраками салбарын ахлагч

Living the Lotus 2014.08

Page 7: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

7

гэж бодож байна. 20 гаруй жил таны мөргөлийн

гурван эрдэнэд аврал одуулсны ач тус байхнээ. Хэр

баргийн хүн хийж чадахгүй өөрийгөө магтах

хэрэгтэй” гэж миний бурханлаг чанарыг ил гаргаж

өгсөн. Түүнээс хойш Чикагод тэдоригоор ирэх

Фүжита тэргүүний бурханд чин сэтгэлээсээ толгой

бөхийлгөн залбирах дүр төрх болон сүсэгтэн олонд

хандах эелдэг зөөлөн, өчүүхэн зүйлийн ч бурханлаг

чанарт мөргөх дүр төрхөөс суралцаж өөрийн хүч

чадлаар биш бурханы ивээл хамгааллын ачаар хийх

үүрэг гэдгийг ухаарч сэтгэл бага багаар тайвширах

шиг болсон.

Энэ жилийн сэцүбүн э /Хаврыг угтах зан үйл/-

р надад нэг хүсэл байсан юм. Улирал солигдож

буй энэ зааг дээр сэтгэл дэх муу муухай бүхнээ

үлдэн хөөж, хиргүй ариун сэтгэлээр шинэ оныг

угтах хүсэл байсан юм.

Бурхан багш миний хүслийг сонссон юм шиг

надад дахин төрөх нэгэн талархууштай явдал

тохиолдсон юм. Тэр бол 1-р сарын сүүлээр Чикагод

сургаал түгээхээр ирсэн тэргүүн сургалт явуулах

үед А гуайн асуултанд хариулсны дараах явдал юм.

Тэргүүн А гуай руу харж “Бид бүхэн үүсгэн

байгуулагч, ерөнхийлөгчийн гайхалтай сургаалыг

сурч байна. Би А гуайтай хамтдаа Коосэй Кайн

сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсч байна.

Эрч хүч хайрлаж туслаж дэмжээрэй” гэж хэлээд А

гуайн гарыг чанга атгав.

Дараагийн өдөр тэргүүн гишүүдийнхээ хамт бүгд

Нью-Йорк руу харьсан ба хэрэг явдал үүний дараа

дэгдсэн юм.

сүсэгтэн олны дуу хоолой болох үүргийг бүх хүчээ

дайчлан хийж байв. Итгэл найдвараар дүүрэн

эхлүүлсэн үүрэг боловч хийгээд үзэхээр хялбар биш

байлаа.

Хамаг хүчээ дайчилж буй хэдий ч асуудал уул овоо

шиг их, яахаа мэдэхгүй мухардалд орох байдал

үргэлжилсээр байв.

Нэг удаа тэргүүнээс “Салбарын ахлагчаа таны

үүрэг гүйцэтгэж буй арга барил хүмүүст таарахгүй

байна. Хэтэрхий хүчлээд байна. Салбарын

ахлагчийн үүргээ сольсон нь дээр биш үү” гэж

хүртэл хэлүүлж байсан удаатай. Тэр үед тэргүүний

бодол санааг ойлгохыг ч хүсэлгүй “Яагаад, Өөр үг

хэлж болоогүй л юм байхдаа” гэж бодогдоод

хэнтэй ч зөвлөлдөлгүй ганцаараа шаналах болов. Урт хугацаанд сэтгэлийн өөрчлөлт шинэчлэлт

хийгээгүй өөрийгөө эргэн харахад салбараа

хамгаалах гэсэн үүрэг хариуцлага нь түрүүлж

бодогдоод юу ч хийсэн “Би би” гэж өөрийнхөөрөө

зүтгэдэг нэгэн болчихсон байв. Хүнд итгэн үүрэг

даалгаж чадахгүй, өөрийн бодлыг хүнд тулгах

гэсэн давчуу сэтгэлтэй хүн болсон учраас салбар

үргэлж хэрүүл уруулаар дүүрэн, хуралдсан ч яриаг

зангидаж чадалгүй, сэтгэлийг нь гонсойх хүн

байсан байхаа.

Миний сэтгэл улам бүр уйтгарт автагдаж, сэтгэлээр

унасан өдрүүд үргэлжилсээр байлаа.Үүрэгт хязгаар

үгүй мэт санагдан сэтгэлдээ “Үүрэг хийхээ больё”

нөгөөтэйгүүр “Үүрэг гүйцэтгэж ирсэн 20 жил юу

болж таархав” хэмээх бодол орж ирэн дотроо

зөрчилдсөөр байв.

2012 оны 12 сард Нью-Йорк нийгэмлэгийн

тэргүүн солигдов. Нийгэмлэгийн үйл ажиллагаанд

оролцохоор очихдоо шинэ тэргүүн Фүжитатай

уулзав. Тэргүүн бурханлаг чанарт мөргөх үйл гэдэг

бол Коосэй Кайгийн сургаал, номлолын гол цөм

юм. Косей кайн бүх сургаал энэхүү үйлд чиглэсэн

гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэдий ийм чухал үйл

боловч өөрийн болгон эзэмшинэ гэдэг үнэхээр

хэцүү гэж ярьсан. Тэр үед энэ надад шаардлагатай

бурханы үйл байсныг анзаарсан.

Ийнхүү салхинд туугдсан хамхуул адил

тогтворгүй байсан өөрийгөө тэргүүнийг сургаал

дэлгэрүүлэхээр Чикагод ирэхэд нь зөвлөмж авав.

“Яагаад гэдгээ мэдэхгүй юм хийх хүсэл төрдөггүй”

гэж эхэлсэн миний яриаг шимтэн сонсож буй

тэргүүнд нэг мэдсэн чинь өнгөрсөн 22 жил хэрхэн

амьдарч ирсэн тухай бүх амьдарлаа ярьсан байв.

Толгой дохингоо анхааралтай сонсож байсан

тэргүүн “Та салбарын ахлагчийн үүргээ

хариуцлагатайгаар биелүүлж, хамгаалж ирсний

хүчинд Чикаго салбар өнөөдрийн дайтай байгаа Нью-Йорк нийгэмлэгт дэг жаягийн давтлага хийж буй

Мүраками салбарын ахлагч /зүүн тал/

Living the Lotus 2014.08

Page 8: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

8

санагдсан.

Энэ явдлаар дамжуулж өөрийхөө сэтгэлийн

гүн лүү өнгийн харж чадсан юм. Өдөр хоног

өнгөрөх тусам өөрийгөө дахин төрсөн мэт мэдрэх

болов. Мөн үе үе хуучны гомдол сэргэх үед

өөрийгөө барин талархах сэтгэл рүү хөрвүүлэхийг

хичээх болов. Үнэхээр их баярлалаа.

Түүнээс хойш хэдэн сарын дараа Чикаго

салбарын долоо хоног бүрийн бүтэн сайны хозанд

салбарын вэб хуудсыг хараад ирлээ гэх хүн, үргэлж

хажуугаар нь машинтай өнгөрдөг байсан, нэг орж

үзмээр санагдаад гэх хүн, аль эсвэл илтгэл

сонсохоор ирэх оюутнууд гээд салбар маань

давчуухан санагдахаар хөл хөдөлгөөн ихтэй болов.

Машины зогсоолд машин орох зайгүй болох үе ч

байдаг. Завгүй гүйлдэх салбарын гишүүд ч баяр

хөөрөөр дүүрэн байна.

Салбарын ахлагчийн үүргийг үүсгэн

байгуулагчаас хүлээн авах үед хэлсэн үг одоо

биелэж эхэлсэн мэт санагдана. “Дуулгавартайгаар

за гэж гэж хэлж чаддаг болох юм бол Чикаго

салбар олон хүнээр дүүрэх болно” Бурхан багшийн

ивээл тааллыг гайхах, талархах сэтгэлээр хүлээн

авч байна.

Энэ жил Ариун ордон байгуулагдсаны 50

жилийн ой, 51 дэх жилийг угтах гараан дээр Чикаго

салбар болоод салбарын ахлагчийн үүргийг

гүйцэтгэж буй миний хувьд өдийг хүртэлх

жижигхэн бүрхүүлээсээ салж шинээр урагшаа нэг

алхах цаг болжээ. Салбарын сургаал дэлгэрүүлэх

бүтэц зохион байгуулалт ч бий болж, 5 Шүнин/

хэсгийн ахлагч/ тэй боллоо. Талархмаар зүйл нь

хэсгийн ахлагч нар гишүүдийнхээ хамт хэрхэн яаж

хүмүүстэй холбоо барьвал дээр вэ зэргээр

санаачлагатай ажиллаж байгаад нь их баяртай

байгаа.

Удаан хугацаанд тэдоригоор явж, сайн анхаарал

халамж тавьж чадаагүй гишүүн бүрт эрдэнэт

сургаалыг дамжуулж, жинхэнэ утгаар нь аврахыг

зорих болно.

Ойролцоогоор 120 жилийн өмнө Америкт

Буддизм дэлгэрсэн ба хамгийн анх түгсэн газар бол

Чикаго юм. Энэхүү хувь ерөөлийг билэгшээн аль

болох олон Америкчуудад үүсгэн байгуулагч

болон ерөнхийлөгчийн сэтгэлийг дамжуулж,

гишүүнээр элсүүлье гэж бодож байна. Мөн

“Гэгээлэг, эелдэг, халуун дулаан” номын андын

холбоог Чикагогийн бүх бүс нутагт дэлгэрүүлнэ

хэмээх том мөрөөдлийг тээсээр хойшид ч гэсэн

үүргээ чин сэтгэлээсээ хийхээ тангаргалж байна.

Хоёр, гурав хоногийн дараа Чикаго салбарын

сэцүбүн э болов. Ёслол болохын өмнө А гуайн

эхнэр над дээр ирж хэд хоногийн өмнөх сургалт

дээр тэргүүн сургаалыг хэрэгжүүлэн амьдарья гэж

уриалаад нөхөртэй маань гар барьсан. Гэтэл нөхөр

маань тэр өдрөөс хойш “Сэтгэл доторхоо гаргаж

ярихгүй л бол урагшилж чадахгүй нь гэх юм.

Салбарын ахлагч таны талаар бодож явдаг таагүй

сэтгэгдлүүдээ бүгдийг нь тэргүүнд ярьмаар байгаа

тул утсаар ярихыг хүсэж байгаа...” гэж хэлэв.

Урьдын би байсан бол “Ямар ёсгүй юм ярьдаг хүн

бэ ! ” гээд шууд толгойд цус харвах шахам болдог

байсан бол тэр үед яагаад ч юм хүлээж авснаас

гадна “Тэргүүнээс асуугаад үзье ” гэж хариулав.

Ийм амар тайвнаар хүлээж авч байгаадаа би өөрөө

ч гайхаж байв. Яагаад вэ гэвэл үнэндээ би урт

хугацааны турш А гуайд дургүй байсан юм. Байнга

намайг эмзэглүүлэх үгийг хэлдэг хүн, олон жил би

тэрхүү байдлыг нь тэвчиж ирсэн хэмээн дотроо

боддог байв. Гэвч тэр мөчид бодогдсон зүйл бол

“А гуай ч намайг олон жил тэвчиж иржээ. Энэ

олон жил миний сэтгэл л шархалж байсан гэж

бодож байсан боловч үнэндээ А гуайн сэтгэл ч

минийхтэй адил байжээ” хэмээн бүх зүйл алган

дээр тавьсан мэт тод харагдав.

Зөвхөн өөрийгөө л түрүүнд тавиад А гуайн

байр суурин дээрээс бодож байгаагүйгээ олж

анзаарав.

Өөрийнхөө хувьд боломжгүй таагүй зүйлтэй аль

болох тулгарахгүйг хичээж, зугтааж байснаа

анзаарч харсан минь ч том сургамж болсон. А

гуайд хандаж чин сэтгэлээсээ хүлцэл өчмөөр

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны

гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Living the Lotus 2014.08

Мүраками салбарын ахлагч /зүүн талын доод талд/

сүсэгтэн олны хамт

Page 9: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

9 Living the Lotus 2014.08

Page 10: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

10 Living the Lotus 2014.08

Аливаа зүйл олон янзын

нөхцөл бүрдэж байж бий

болдог болохоор аль нь

жинхэнэ шалтгаан болохыг

хэлж мэдэхгүй байх нь

олонтой.

Иймхэн юмыг

ойлголгүй дээ.

Аливаа

зүйлс бий

болоход

шууд

нөлөөлсөн

шалтгааныг

жинхэнэ

шалтгаан

гэнэ.

Зовлонгийн

шалтгаан нь

Күма гуай

архи уудагт

байгаа нь

ойлгомжтой.

Шууд холбоогүй

шалтгаан/нөхцөл/

-ыг өөрийнхөө

бодлоор хэт

дөвийлгөж

болохгүй.

Юу юм бэ,

хэлж өгөөч.

Нээрэн маш олон

зүйл байгаа болохоор

хаанаас эхэлж ярихаа

мэдэхгүй байна шүү.

Үгүй шүү. Жинхэнэ

шалтгаан нь юу

болохыг эзэгтэйн яриаг

сайн сонсож байж л

мэднэ.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Зурагт

Буддизмын

Үндсэн Сургаал

Page 11: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

11 Living the Lotus 2014.08

За, тэгье. Тэгвэл

зовлонгийнхоо

талаар

тодорхой

ярих уу даа.

Ажилдаа үнэнч хүн

учир дуугүй талдаа л

даа. Гэхдээ хүүхэд бага

байхад их саатуулж

өгдөг байсан.

Күма гуай

хэзээнээс

архи уудаг

болсон юм

бэ дээ?

Гэрлэх үеэс л

архинд дуртай

байсан л даа.

Гэхдээ элдэв

муу зан байгаагүй.

Ойрын үед

архи уухаараа

их ярьдаг

болсон л доо.

Хэлэх ч юм биш л

дээ. Хүн муу хэлнэ. Юу ярих

юм дээ?

Юм ч гэсэн

ярьдаг

байсан уу?

Үнэндээ бол

эелдэг хүн

байх нь ээ.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 12: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

12 Living the Lotus 2014.08

Өөрийнхөө хүссэн

хэмжээнд ажлаа

хийх гэхээр даамал

нь хүлээлгэн өгөх

өдөр, төлбөр

мөнгөнд л санаа нь

зовоод яаруулаад

байдаг бололтой.

Үргэлж л ингэж

ярьж байдаг

болохоор би

тоохоо ч байсан.

Нөхөр маань урьд

өмнө том ажил

хариуцаж авах үед

би сүмд хэдэн ч

удаа мөргөсөн юм.

Хөөх,

эхнэртэй

хэлмээр

юм байна

шүү.

Тэгээд дараагийн

өдөр нь ажилдаа

явахгүй даамал-

даа төвөг удаад,

мөнгө төгрөг

байхгүй үнэхээр

хэцүү байна.

манайх нэг

ч удаа тийм

юманд явж

үзээгүй.

Эртээд

Нагаягийн

эхнэр хэдэн

өдрөөр нэг

тийшээ явсан

юм шиг

байна лээ,

тийм ээ?

Түүний

ачаар ажил

нь урагштай

явж байсан

байтал надад

огт талар-

хаагүй гээч.

Тэр тэгэлгүй

яахав. Би ч гэсэн

хааяа ядаргаагаа

тайлмаар санагд-

даг. Нууцаар

цуглуулсан мөнгө

маань ч хэрэг

болсон шүү.

Бас хөршийнхөн

хааяа гэр бүлээрээ

рашаан сувилалд

явдаг байхад

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 13: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

13 Living the Lotus 2014.08

Хүүхэд том

болоод ирэхээр

өмсөх хувцас, сурч

боловсроход

мөнгө зарцуулна.

Энэ талаар хэлсэн

ч огт тоодоггүй.

Тийм болохоор

болохгүй

гэдгийг мэдэж

байгаа ч гэсэн

нөхрөө явахаар

яах ч аргагүй

сэтгэлээр унадаг.

Ид өсөж том

болж байгаа

хүүхэддээ

тохирсон хоол

бэлдэж өгөхөөр

тийм хоолонд

дургүй гэж

голно.

Уучлалт гуйя гэж бодоод

хүлээж байхаар шөнө

орой хаана уусан юм бүү

мэд согтуу ирнэ.

Тэгээд архи

хийгээд ир

гэнэ. Би байсан

ч гаргаж

өгдөггүй юм.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 14: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

14 Living the Lotus 2014.08

Амьсгаа

авалгүй

яриад

дуусгачи

хав шив

дээ.

Күма гуай

ч, та ч

гэсэн их

тэвчээртэй

хүмүүс

байна шүү.

Эзэгтэй та их

тэвчиж байж

ээ.

Манай нөхөр

ийм ч гэсэн

ямар нэг арга

чарга байхгүй

биз?

Юу?

Б-би

юу?

Ёс алдаж

байж

магадгүй ч,

засах ёстой

хүн нь

эзэгтэй юм

шүү дээ.

Уучлаарай.

Бүр уур хүрээд

зогсохоо

мэдэхгүй

ярьчихлаа.

Яадаа гэж

дээ. Ичмээр

юм.

За ямартай ч

шалтгааныг

ойлголоо.

Ахаа,

Күма гуайн

архины муу

занг засаад

өгчих.

Би зовлонгийн

шалтгааныг ойлголоо

гэж хэлсэн болохоос

биш Күмаг засах

талаар яриагүй байна.

Юу?

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 15: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

15 Living the Lotus 2014.08

Тийм ээ. Таны

зовлонгийн

шалтгаан бол

эзэгтэй таны

өөрийн үйл

хөдлөл юм

шүү дээ.

Хачи гуай

утаанд

мансуурсан

мэт болох

шив. Гэхдээ

ахын хэлж

байгаа үнэн.

Зовлонгийн

шалтгааны талаар

яриа одоо ид оргил

үедээ орж, жинхэнэ

шалтгааныг хайж

эхлэх болно.

Энэ их чухал

хэсэг учраас

дараагийн удаа

бурхан багшийн

сургаал дээр

үндэслэн

нарийвчлан авч

үзье гэж бодож

байна.

Шалтгаан нь Күма

гуай биш эзэгтэйд

байна гэнээ? Ямар

сонин юм бэ.

Хошин үгийн

урлаг гэдэг

өгүүллэгээс ч

хачирхалтай гэдэг

энэ байх нь ээ.

Төсөөлж

байснаас тэс

өөр хариулт

гарч ирэх

шив дээ.

Үргэлжлэл бий

Дахин ирээрэй

хэмээн чин

сэтгэлээсээ

хүсээд

өнөөдрийн

хэсгийг

өндөрлөе.

Гайхав

...

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Basic Buddhism Through Comics is on sale

from Rissho Kosei-kai International of

North America.

http://www.tuttlepublishing.com/

Page 16: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

San Jose

Sacramento

Seattle

Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego

Las Vegas

Arizona Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan

Taipei

Singapore

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los Angeles

Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America

Klamath Falls

Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo

Dallas

San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

Irvine

Буддизм өөрөө амьдрал

Би Японд буцаж ирээд 3 дахь зуныг үзэж байна. Японы зун тун чийглэг,

халуун гэдгийг зарим хүмүүс мэдэх байх. Гэхдээ сэтгэл ямар байхаас

шалтгаалан халууныг мэдрэх мэдрэмж өөрчлөгддөг. Ерөнхийлөгчийн энэ

сарын сургаалаас Буддизм өөрөө амьдралтай нягт холбоотой гэдгийг харж

болно. “Зун халуун байх нь мэдээжийн зүйл гэж хүлээж авах”, “Халуун байна

гэж хэлснээр улам л халуун санагдана”, “Халуун цагийн сайн талыг олж

харж, талархах” гэж бичсэн байсан. Энэ та бүхэнд ямар санагдсан бэ?

Халууны талаарх энэ зөвөлгөө нь амьдрал дээр ч адилхан юм. “Амьдрал

санасны зоргоор болдоггүй нь мэдээжийн зүйл”, “Ямар хэцүү юм бэ,

хүсэхгүй байна гэж хэлэхгүй байх”, “Хэцүү зүйлийн сайн талыг олж харж,

талархах”. Ид зуны халуунд сэвэлзсэн салхи сэрүүцүүлэх мэт Шагжамүни

бурхан багшийн сургаал үйлийн үрийн мунхагаас ангижруулна.

Бурхан багшийн сургаалын дагуу аливаа зүйлийн сайн талыг олж харж, өөр

өөрийн үүрэг, зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэцгээе. Өмнө зүгийн улсууд

хагас жилийн дараа Ерөнхийлөгчийн сургаалыг дахин уншиж үзээрэй.

16

Рисшо Косей Кай Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко

нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа

Судар”-ын сургаалыг гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм.

Өөрөөр хэлбэл бурхан багшийн сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн

энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь

болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх

үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон

янзын үйл ажиллагаа явуулж байна.

Living the Lotus 2014.08

РКК, Олон улсын хэлтсийн дарга

Мизүтани Шёокоо

Page 17: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los AngelesCA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Church of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Dharma Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls1660 Portland St. Klamath Falls, OR 97601, U.S.A.Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton446 “B” Patterson Road, Dayton, OH 45419, U.S.Ahttp://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, Brasil

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2014

Page 18: VOL. 106 VOL. 107 - rk-world.org · хандлагаа эргэн харахад 50 жилийн ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 39A Apartment, room number 13, Olympic street, Khanuul district, Ulaanbaatar, Mongolia Tel & Fax: 976-11-318667 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma CenterB-117 (Basement Floors), Kalkaji, New Delhi-110019, India Tel & Fax: 91-11-2623-5060e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of West DelhiA-139 Ganesh Nagar, Tilak NagarNew Delhi-110018, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai1F, ZHUQIZHAN Art Museum, No. 580 OuYang Road,Shanghai 200081 China