18
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ИЛТГЭХ ХУУДАС 2015 оны 11 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн БНАСАУ-д томилолтоор ажилласан тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/884 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-ын Пхеньян хотын Ардын хороон дарга Ча Хи Рим-ын урилгаар тус хотод энэ сарын 19-24-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдхүүнд - Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Батэрдэнэ - Улаанбаатар хотын захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Ганбаатар - Нийслэлийн Засаг даргын Тамгын газын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг - Төсөл хамтын ажиллгаааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, - Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэн - Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл - Зүүн хойд азийн нийгэмлэгийн түргүүн Б.Батбаяр - UBS телевизийн зураглаач Б.Өнөболд - Гадаад хэргийн яамны Ази,ойрхи дорнод, Африкийн хэлтсийн 2 дугаар нарийн бичгийн дарга Б.Жамрсан Болон хувийн хэвшлийн төлөөлөл багтсан болно.

ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ИЛТГЭХ ХУУДАС

2015 оны 11 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

"Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн

БНАСАУ-д томилолтоор ажилласан тухай

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/884 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-ын Пхеньян хотын Ардын хороон дарга Ча Хи Рим-ын урилгаар тус хотод энэ сарын 19-24-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдхүүнд

- Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Батэрдэнэ

- Улаанбаатар хотын захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Ганбаатар

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг

- Төсөл хамтын ажиллгаааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, - Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн

Б.Дуламсүрэн - Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл - Зүүн хойд азийн нийгэмлэгийн түргүүн Б.Батбаяр- UBS телевизийн зураглаач Б.Өнөболд - Гадаад хэргийн яамны Ази,ойрхи дорнод, Африкийн хэлтсийн 2

дугаар нарийн бичгийн дарга Б.Жамрсан Болон хувийн хэвшлийн төлөөлөл багтсан болно.

Page 2: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Айчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга эрхэмсэг ноён Ким Ён Нам-д бараалхаж хоёр улс, цаашлаад хотуудын хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга КимЁн Нам Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон айчллын төлөөлөгчдийг элгэмсэг, халуун дотноор хүлээн авсан бөгөөд  энэхүү айчллыг хоёр хотын төдийгүй хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотод зохион байгуулсан “Зүүн хойд азийн хотуудын дарга нарын форум”-д тус улсын төлөөлөгчид оролцож, аялал жуучлалын бүс нутгийн хөгжлийнталаарилтгэлтавьсныгдурдлаа. Түүнчлэнбидний  уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  Зүүн хойд Азид энхтайвныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Пхенъян хоттой аж ахуйн байгууллагуудын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хотын тохижилт, бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт, хотын хөгжлийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээг мэргэжилтнүүдийн түвшинд зохион байгуулах, энэ хэлбэрийн хамтын ажиллагааг Монголын хувийн хэвшлийн нэгжүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, хоёр хотын аялал жуучлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, аялал жуучлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулах зэрэг саналыг эрхэмсэг ноён Ким Ён Нам-д хэллээ.

Page 3: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Айлчллын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг БНАСАУ-ын Пхенъян хотын Ардын хорооны дарга Ча Хий Рим хүлээн авч уулзан, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.  Нийслэлийн Засаг дарга, тус хоттой томоохон бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан мэргэжилтэн солилцох, эдийн засгийг хөгжүүлэх  аж ахуйн төслүүд дээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Page 4: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Нийслэлийн Засаг дарга болон айчлалын бүрэлдэхүүн БНАСАУ-ын Вөнсан хот болон Зүүн бүсийн аялал жуучлалын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж, Вөсан хот Улаанбаатар хотод шууд нислэгтэй болох талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга Вөнсан хотын дарга Ри Меонг Хван, Вөнсан хотын аялал жуучлалын тусгай бүсийн захирал Чо Ёонг Док нартай уулзах үеэрээ Аялал жуучлалын бүс нутаг болгон хөгжүүлж байгаа энэхүү хотруу Улаанбаатар хотоос шууд нислэгтэй болох, Вөнсан хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулахыг хүслээ.

Page 5: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Вөнсан хот нь зүүн далайн эрэг дагуу байрладаг бөгөөд 7400 га газар нутагтай юм байна.Энэхүү хотыг бие даасан байдлаар, зүүн бүсийн аялал жуучлалын бүс болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Тус хотод олон улсын стандарт нийцсэн цанын бааз байгуулснаас гадна, олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Мөн энэ хотод Олон улсын хүүхэд, пионерийн зуслан, далайн парк, амьтны хүрээлэн зэрэг жуулчдыг татах олон шинэ байгууламжийг хийжээ. Тус хотод барьсан цанын баазыг 10 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан бөгөөд Зүүн хойд азийн бүс нутагт байхгүй олон улсын стандартыг хангасан гайхалтай бүтээн байгуулалт гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолж байсан юм.

Page 6: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Нийслэлийн Засаг дарга Вөнсан хотын удирдлагуудтай уулзах үеэрээ Аялал жуучлалын бүс нутаг болгон хөгжүүлж байгаа энэхүү хот руу Улаанбаатар хотоос шууд нислэгтэй болох, Вөнсан хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулахыг хүслээ. Вөнсан-Улаанбаатар хотуудын хооронд шууд нислэгтэй болсноор Улаанбаатараар дамжин Азийн олон орны жуулчид Вөнсаны аялал жуучлалын бүс нутгаг руу зорчих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Page 7: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Пхенян хотод айлчлах үеэрээ БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны дэд дарга, Солонгос Монголын найрмдлын нийгэмлэгийн дарга Со Ху Вон-той уулзсан. Уулзалтаар БНАСАУ-ын хүүхдийн найрал дууны хамтлагыг Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг найрал дууны наадамд оролцуулах, Соёлын төв өргөөний тайз, танхимыг шинэчлэх ажилд хамтран ажиллахыг хүслээ.

БНАСАУ-ын Солонгос Монголын найрамдлын нийгэмлэг нь 1961 оны 7 сард байгуулагдаж ,хоёр улсын хот үйлдвэр, их сургууль, дунд сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагын хооронд найрамдалт харилцаа тогтоон, эдийн засаг, соёл анагаах ухаан спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төлөөлөгчид мэргэжилтэн харилцан солилцох зэрэг үйл ажилллагааг хариуцан хэрэгжүүлдэг юм байна.

Бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улсын нийслэл Пхеньян хотод Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит дунд сургууль байдаг бөгөөд нийслэлийн Засаг дарга энэхүү сургуулиар зочолсон .

Монгол Солонгосын найрамдлын нэрэмжит Сөнгё дунд сургууль нь 12 жилийн сургалттай, 1100 хүүхэд суралцдаг. Хичээлийн хөтөлбөртөө Монгол

Page 8: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Солонгосын найрамдалт харилцааны тухай түүхийг заадаг юм байна. 2011 онд энэхүү сургуулийн мэдээллийн танхимд Монголын нэгэн компаниас иж бүрэн 30 ширхэг компьютер бэлэглэж байсан байна. Тус сургуулийн захирал Ха Мён Хвагийн танилцуулж байгаагаар тус сургуульд англи орос хэлийг заавал сурах хичээл болгон заадаг бөгөөд хүүхдүүд сонирхлоороо Хятад хэлийг сонгон суралцах боломжтой юм байна. Түүнчлэн биологи, хими, физикийн хичээлийг тусгай тохижуулсан танхимд явуулдаг гэлээ. Мөн энэхүү сургуулиас маш олон улс төр, урлаг, нийгмийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарчээ.

Нийслэлийн Засаг дарга энэхүү сургуулиар зочлох үеэрээ Монгол Солонгосын найрамдлын харилцааны гүүр болон ажиллаж байгаад талархал илэрхийлээд, сургуулийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн сургуулийн сурагчид болон багш нарыг Улаанбаатар хотод зочлохыг урив. Айчлалын бүрэлдэхүүн Пхеньян хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламж, ундны усны сав газар, усан сан зэрэгтэй танилцсан.

Мод үрсэлгээний газар

Тус хотын мод үрсэлгээний газар нь 2 сая 500 мянган мод үрслүүлж, хот болон хот орчимд тарьж ургуулахаар ажиллаж байгаа гэдгээ хотын даргад танилцуулж байсан.

Мод үрсэлгээний газарт 5-7 зүйлийн модыг яг л хүүхэд асарч байгаа мэт арчлан ургуулж тарьж байгаагаас гадна усалгааны системийг сэргээгдэх эрчим хүч ашиглан иж бүрнээр хийсэн байлаа.

Нэг жилд 70 см өсдөг буюу маш хурдан өсдөг, том модыг энд ургуулж байгаа бөгөөд тухайн газрынмэргэжилтнүүд хөрсний шороог боловсруусан

Page 9: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

шинэ төрлийн бордоо гаргаж авах, модоо зөвхөн үрслүүлэхээс гадна шилжүүлэн суулгаж, нутагшуулах гээд бүхий л ажлыг нарийн зохион байгуулалтаар хэрэгжүүлдэг байна.

Page 10: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх
Page 11: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Ундны усны сав газар Пхенъян хотынУндны усны сав газар нь хоногт 150 мянган метр куб

усыг хэрэглэгчдэд нийлүүлэх хүчин чадалтай. Тус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх технологийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тус хотын иргэдийн ундны усны 50 хувийг хангадаг юм байна.

Нийслэлийн Засаг дарга энэхүү газрын үйл ажиллагаатай танилцаж байх үеэрээ гадаргын усыг цэвэршүүлэн ашиглах технологийг Улаанбаатарт нэвтрүүлэх, мөн нэг жилд 70 см –ээр өсдөг модыг Улаанбаатар хотод нутагшуулах, ногоон байгууламж,

Page 12: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

тохижлтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Мирин морин тойруулгын газар,

Пхеньян хотод “Мирин” нэртэй морин тойруулгын газар байдаг бөгөөд олон улсын стандартын дагуу, иж бүрнээр нь барьж ашиглалтад оруулжээ. Пхеньян хотын иргэд төдийгүй хөдөө орон нутгийн иргэд энэхүү морин тойруулгын газар ирж, морь унах, морин спортоор хичээллэх боломжтой юм байна. Улаанбаатар хот, Хүй долоон худагт байгуулж байгаа “Монгол наадам” цоцголборт олон улсын стандардат нийцсэн яг имй Морин тойруулга байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Page 13: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Айлчлалын бүрэлдэхүүн БНАСАУ-ын Вөнсан хотод байрладаг Олон Улсын хүүхэд пионерийн зуслан болон Өнчин хүүхдүүдийн асрах газрын үйл ажиллагаатай танилцсан.

Олон Улсын хүүхэд пионерийн зусланд 7-8 орны хүүхдүүд хүрэлцэн ирж амардаг юм байна. Зуслангийн эргэн тойронд далайн парк, хөл бөмөгийн талбай, тоглоомын талбайг иж бүрнээр нь барьж ашиглалтад оруулжээ.

Page 14: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх
Page 15: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх
Page 16: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

Мөн зуслан нь дэлхийн стандартад нийцсэн урлагийн танхимтай, автомат тоглоомын төвтэй.

Вөнсан хотын Өнчин хүүхдийн асрамжийн газар нь 3000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, иж бүрэн 2 цогцолбортой. Энд өнчин хүүхдүүдээс гадна 3 ихэр хүүхдийг асран хүмүүжилдэг.

Page 17: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН: ТХАХ-ИЙН ДАРГА Д.ОТГОНБААТАР

____oOo____

Page 18: ulaanbaatar.mnulaanbaatar.mn/files/p1aetdunv2rabq6l1r88r8516vi1.docx · Web viewТус газар нь голын усыг 50 км-ийн цаанаас татан авч цэвэршүүлэх