11
3.WINDOWS7 ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ 3.1 WINDOWS7 ПРОГРАМЫН ҮНДСЭН ДЭЛГЭЦ Microsoft корпорациас 2009оны 12 сарын 22-нд WINDOWS7 үйлдлийн систем нь компьютер хэрхэн ажиллах үйлдлийн загварын багц ба техник хангамжуудын ажиллагааг хянадаг компьютерийн програм хангамж юм. WINDOWS7 нь ашиглахад энгийн, хялбар, үзэмжтэй, маш гоёмсог дизайнтай, wallpaper буюу дэлгэцийн ханын загвар нь хийсвэр, сэтгэхүйн төрөл бүрийн зургийг түлхүү оруулсан ойлгомжтой үйлдлийн систем. Desktop WINDOWS7 програмын зураг бүхий фон, файлыг дүрсэлсэн зургууд (Icon),Start товч, шилжүүлэг самбар (Taskbar) бүхийн үндсэн дэлгэц бидэнд компьютераа асаасан үед дэлгэц дээр гардаг үүнийг Desktop гэнэ.

Windows 7 operation system

Embed Size (px)

Citation preview

Page 1: Windows 7 operation system

3.WINDOWS7 ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ3.1 WINDOWS7 ПРОГРАМЫН ҮНДСЭН ДЭЛГЭЦ

Microsoft корпорациас 2009оны 12 сарын 22-нд WINDOWS7 үйлдлийн систем нь компьютер хэрхэн ажиллах үйлдлийн загварын багц ба техник хангамжуудын ажиллагааг хянадаг компьютерийн програм хангамж юм. WINDOWS7 нь ашиглахад энгийн, хялбар, үзэмжтэй, маш гоёмсог дизайнтай, wallpaper буюу дэлгэцийн ханын загвар нь хийсвэр, сэтгэхүйн төрөл бүрийн зургийг түлхүү оруулсан ойлгомжтой үйлдлийн систем. Desktop WINDOWS7 програмын зураг бүхий фон, файлыг дүрсэлсэн зургууд (Icon),Start товч, шилжүүлэг самбар (Taskbar) бүхийн үндсэн дэлгэц бидэнд компьютераа асаасан үед дэлгэц дээр гардаг үүнийг Desktop гэнэ.

Page 2: Windows 7 operation system

ICON Icon нь ямар нэг програм, файл,

хавтсыг төлөөлсөн дүрс зураг, тодоруулбал: эдгээр дүрсийг ашиглан програмыг ажиллуулах, файл хавтсыг нээх боломжтой юм. Дэлгэц дээрх Icon- г тайлбарлая Computer нь уг компьютерийн

хадгалах төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, цаашид идэвхтэй хадгалах төхөөрөмжид байгаа файл, хавтастай ажиллах боломжийг олгоно.

RecycleBin нь устсан файл, хавтсыг хадгалж, шаардлагатай бол сэргээх боломжийг олгоно.

Control Panel нь системийн тохиргоог өөрчлөх, тохируулах, хянах боломжийг олгоно.

Network нь компьютерийг гадаад, дотоод сүлжээнд холбох бүхий л тохиргоог хийх боломжийг олгоно. Internet Explorer дүрс нь зууч програмыг ажиллуулах интернетид аялах боломжийг олгоно

Page 3: Windows 7 operation system

START ЦЭС Дэлгэцийн зүүн доод өнцөгт байх

Start button,эсвэл товчлуурт гарын WINDOWS-н лого

дүрс бүхийтовчийг сонгож Start цэсийг нээнэ. Search box: Хайлт хийх талбар

Start button: Start цэсийг нээх товч

All Programs: Компьютерт суулгасан програмуудыг ангилан бүлэглэсэн жагсаалт бөгөөд програмын нэрийг сонгон тухайн програмыг ачаална.

Жишээ нь: Accessoriеs бүлэг нь WINDOWS7 системийн програмууд болох Paint, Notepad, calculator гэх мэт програмуудыг агуулсан байдаг. Document;Компьютерт өгуулагдах баримтын файл, хавтаснуудыг цонхыг нээх

Page 4: Windows 7 operation system

Pictures: Компьютерт агуулагдах зургийн файл, хавтас

Music: Компьютерт агуулагдах дуу, клип, киноны хавтас

Games: Компьютерт агуулагдах бүх төрлийн тоглоомын хавтас

Network: Тухайн Компьютерийн гадаад ба дотоод сүлжээний тохиргоо бүхий цонхыг нээх

Control panel: Програм хангамж, техник хангамжийн тохиргоог, Компьютерийн системийн бүхий л тохиргоог өөрчлөх

Devices and Printers: Принтер, скайнер гэх мэт

Help and Support: Тусламжын мэдээлэл

Page 5: Windows 7 operation system

СИСТЕМИЙН ТОХИРГОО ӨӨРЧЛӨХ

WINDOWS7 үйлдлийн системд бүхий л төрлийн тохиргоог өөрийн хүссэнээр хийх боломжтой, Шинэ програм хангамж суулгах, устгах, хэрэглэгч үүсгэх, фонт нэмж суулгах гэх мэт......

Системийн тохиргоог өөрчлөхийн тулд Start товчоор нээгдэх цэснээс Control panel-ийг

сонгоно. Нээгдэх Control panel цонхонд Компьютерийн өөрчилж болох тохиргоонуудын нэр бүхий дүрсүүд харагдана. Эндээс өөрчлөлт оруулахыг хүссэн дүрс дээр 2 довшилт хийнэ. Control panel: цонхны зарим элемэнтүүдээс: Programs and Features; нь компьютерт програм хангамж, шинээр нэмж суулгах ба устгана. Internet Options-нь компьютерийг интернеттэй холбох үед хийх бүхий л тохиргоонуудыг агуулна.

Page 6: Windows 7 operation system

Network and sharing center; нь сүлжээний кратын төрөл, дотоод сүлжээний хурд, share үүсгэх зэргийг тохируулна.

Personalization нь үндсэн дэлгэц, програмын цонх, хавтас файлууд гэх мэт зүйлийн дэлгэцэнд хэрхэн харагдах байдлыг тохируулдаг. Font компьютерт байгаа фонтыг харах, шинээр фонт нэмж суулгах, устгах гэх зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ.

Page 7: Windows 7 operation system

.Folder Options нь хавтасны ерөнхий харагдах байдал, хэмжээ, төрөл,

сүлжээний орчинд хавтсыг бусдад ямар байдлаар харуулах зэргийг тохируулна.

Date and Time нь компьютерийн огноо болон цагийг тохируулна. Devices and Printers нь системд суулгасан хэвлэх төхөөрөмж, факсын төхөөрөмжийн тохиргоог өөрчлөх, шинээр суулгах, устгах, сүлжээний орчинд ажиллах орчны бүрдүүлнэ. Sound нь аудио төхөөрөмжүүдийн тохиргоог өөрчилнө.

Regional and Language нь улс орны бичгийн форматаас хамаарсан системийн тохиргоо, хэл сонгох зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ.System нь компьютерийн системтэй холбоотой бүхий л тохиргоог хийнэ. User Accounts нь нэг компьютерийг олон хэрэглэгч хэрэглэх боломжид шилжүүлэх, шинэ хэрэглэгч нээх, хаах, нэвтрэх нууц үг оруулах зэрэг боломжуудыг гүйцэтгэнэ.

Page 8: Windows 7 operation system

ФАЙЛ, ХАВТАСТАЙ АЖИЛЛАХ

My Computer болон Windows Explorer програмын тусламжтайгаар файл хавтас үүсгэх, зөөх, хуулах, нэрийг нь өөрчлөх, устгах, шахах, тодорхой үзүүлэлтээр шүүж харах, хайх үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Шинээр хавтас үүсгэх

1. Хавтас үүсгэх дискээ эвсэл хавтасаа сонгоно. 2. File цэс, эсвэл цонхны хоосон талбарт хулганы

заагчийн баруун товчийг дарж NEW дэд цэсний Folder командыг сонгоно.

3. Цонхонд New Folder талбар үүсэх бөгөөд энд шинээр үүсгэх хавтасны нэрээ бичээд Enter товчийг дарна.

Хавтас устгах 1. Устгах хавтсаа сонгоно. 2. Гараас Delete товчийг, эсвэл File цэсний Delete

командыг сонгоно 3. Нээгдэх мэдээллийн цонхноос Yes командыг сонгоно.

Page 9: Windows 7 operation system

ФАЙЛ, ХАВТАСНЫ НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ

1. Өөрчлөх гэж байгаа файл, эсвэл хавтсаа сонгоно

2. File цэсний Rename командыг сонгох, эсвэл хулганы хос даралт хийнэ.

3. Файл эсвэл хавтасны нэрний мөрөнд курсор байрлах бөгөөд энэ нэрээ устган шинэ нэрээ шивж оруулна

4. Enter товчийг дарна. Файл хавтсыг хуулах,з өөх 1. Хуулах эвслэ зөөх гэж байгаа файл, хавтсаа

сонгон идэвхжүүлнэ. 2. Хуулах бол Edit цэсний Copy эсвэл, CTRL+C

товчны хослолыг дарна 3. Зөөх бол Edit Цэсний Cut эсвэл, CTRL+X товчны

хослолыг дарна. 4. Хуулж, зөөх аваачих дискийн байгууламж, эсвэл

хавтсаа сонгоно. 5. Edit цэсний Paste эсвэл ,CTRL+V товчны хослолыг

дарна.

Page 10: Windows 7 operation system

ФАЙЛ ӨРГӨТГӨЛҮҮД

Системийн - exe, dll, ini, com, vxd, inf

Баримт бичиг - doc, txt, xls, pmd,docx, xlsx

Зураг - jpg, bmp, gif , psd, tif

Дуу, видео - mp3, mp4, wav, avi, mpeg, mov, 3gp

Page 11: Windows 7 operation system

WINDOWS 7 Орчны хэрэглээний програмууд

Start цэсний Programs дэд цэсний Accessoriеs бүлэг нь WINDOWS 7 системийн хэрэглээний жижиг програмуудыг агуулдаг Тухайлбал:

Paint програм нь өнгөт болон хар зураг зурах, засварлах гэх мэтээр зурагтай ажиллах боломжтой

Wordpad програм нь текстэн мэдээлэл боловсруулна.

Calculator програм нь тооны машины үүрэг гүйцэтгэнэ.