12
ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 15209 нэр дэвшигч өрсөлдөнө. Монголд Францын парламен- тын Сенатын танхимын төлөө- лөгчид айлчилж байна. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүдийг чөлөөлжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл то- милгоотой холбоотой шаард- лагыг хүргүүлэхээр болов. Хуульчдын холбоо Их хурлаа ирэх аравдугаар сарын 14-нд хуралдуулна. ЭДИЙН ЗАСАГ Монголбанкны гадаад валютын албан нөөц 1.27 тэрбум ам.доллартай тэнцэв. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Х.Алтайг томилжээ. Оны эхний найман сард олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хоёр хувиар буурав. Монгол Улсын ДНБ 2016 оны хоёрдугаар хагаст 1.4 хувиар өсчээ. НИЙГЭМ Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87.6 хувьтай байна. Гудамжинд байрлуулсан зар сурталчилгааны самбаруудын чанар, аюулгүй байдлыг шалгана. Үндэсний төв номын сангийн захирлаар яруу найрагч Б.Ичин хорлоог томилов. Баян-Өлгий, Казахстан хоорондын зорчигч нэмэгдэж, автобусны зардал хямдарчээ. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош насныхан эзэлж байна. ДЭЛХИЙ ОХУ-ын Төрийн думын нийт суудлын 76 хувийг Нэгдсэн Орос нам авахаар байна. Меркелийн нам Германы орон нутгийн сонгуульд ялагдал хүлээв. Сири дэх эвслийн байлдааны ажиллагаанд Дани улс оролцож байна. Deutsche Bank АНУ-ын Шүүх яаманд 14 тэрбум ам.доллар төлөхөөс татгалзлаа. Умард туйлын мөс 2007 оноос хойш тохиолдож байгаагүйгээр хайлжээ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2016.09.20 ҮҮЛШИНЭ YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.09.20, МЯГМАР ~ №201 (479) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 6633 0.6% 97.74 0.023% 2276.43 336.63 34.62 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 1314.80 0.37% 822.0 0.27% 90.04 0.053% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 00479 Манай улсад газар хөдлөлт өмнөх онтой харьцуулахад 30 хувь нэмэгдсэн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцжээ. Нийслэлд л гэхэд энэ онд 3.5 магнитудаас дээш хүчтэй 47 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. 5 Б.Ганбаяр / ЗГМ© 20° 295 мандатын төлөө 676 нэр дэвшигч өрсөлдөнө Нийслэлийн есөн дүүрэгт 38 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлээд байна. > 2 Шинэ зах зээлийн түншлэл Бразилчууд ноос, ноолуур, аялал жуулчлалын салбарт хамтрах хүсэлтэй. > 11 Косовог хэлэлцэх түүхэн шалтгаан-3 Косовогийн тусгаар тогтнол бол Европын эсрэг гэмт хэрэг гэж үзсэн. > 4 Францын ислам шашинтны 25 хувь нь радикал үзэлтнүүд Зэвсэгт бүлэглэл Кашмирын цэргийн баазад довтоллоо НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЗАЛУУС Аваргыг айлгасан их хүч буюу допингийн хар мөр С.Сарнай: Үнсэлцэхгүй гэх ганц л болзол тавьсан Кино урлагт хөл тавьж, рок попын ертөнцөд дуу- лиантай орж ирсэн загвар өмсөгч, шинэхэн ээж С.Сарнайг “Залуус” буландаа урилаа. -Юуны өмнө кино урлагт хөл тавьсанд баяр хүргэе. 6 З.Цэлмэг @tselmegZGM Газар хөдлөлт огцом идэвхжлээ Шууд л гол дүр бүтээгээд эхэллээ? -Баярлалаа. Шүүдэрцэцэг эгч л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах болов уу" гээд эргэлзсэн ч "чадна, чадна" гээд л шууд тоглуулсан. Очсоныхоо дараа л гол дүрд хуваарилсныг нь мэдсэн. Улсын аварга Ч.Санжаадамба заан цолтой байхдаа хэвлэлд нэгэн зүйл ярьсан нь санаанаас гардаггүй юм. Тэр нь допинг хэрэглэсэн бөхчүүдээ сайн 3 Г.Баярсайхан @bayarsaikhanZGM хянаж, зохих шийтгэлийг оноо- моор байна. Тэгэхгүй бол үнэн хүчээрээ зүтгэж яваа биднийг хэмхчиж хаячих гээд байх юм гэсэн утгатай. Уг нь Санжаа- дамба бяр чадлаараа бөхчүүд дундаа гайхагддаг хүн шүү дээ. Крымчүүд анх удаа сонгууль өгч байна Макс Седдон Крымыг ОХУ-д нэгтгэх санал хураалтын үеэр тус хойгийн иргэд ёслолын буудлага буу- дуулж, туг дарцаг даллан, гудамжинд бүжиглэцгээж байлаа. Гэвч ням гарагт эхэлсэн ОХУ-ын парламентын сонгуульд анх удаа оролцож буй Крымын иргэдийн дунд дургүйцэл ихэссээр. Крымчүүд ОХУ-ын бусад бүс нутгийн иргэдийн 9 нэгэн адилаар амьдралын нөхцөл байдалдаа бухимдан цухалдах болжээ. Энэ удаагийн сонгуулиар Единая Россия буюу Нэгдмэл Орос намыг дэмжигчдийн тоо өсөх төлөвтэй байгаа. ОХУ-ын эрх баригчид үүнийг ашиглан крымчүүдийг “Киев, Вашингтон хоёроос нэг мөсөн ангижруулах” зорилго тавьж байгаа юм.

YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРУлсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 15209 нэр дэвшигч өрсөлдөнө.Монголд Францын парламен­тын Сенатын танхимын төлөө-лөгчид айлчилж байна. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүдийг чөлөөлжээ. АН­ын Гүйцэтгэх зөвлөл то­мил гоотой холбоо той шаард-лагыг хүргүүлэхээр болов.Хуульчдын холбоо Их хурлаа ирэх аравдугаар сарын 14-нд хуралдуулна.

ЭДИЙН ЗАСАГМонголбанкны гадаад валютын албан нөөц 1.27 тэрбум ам.доллартай тэнцэв. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Х.Алтайг томилжээ. Оны эхний найман сард олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хоёр хувиар буурав. Монгол Улсын ДНБ 2016 оны хоёр дугаар хагаст 1.4 хувиар өсчээ.

НИЙГЭМНийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87.6 хувьтай байна. Гудамжинд байрлуулсан зар сурталчилгааны самбаруудын чанар, аюулгүй байдлыг шалгана. Үндэсний төв номын сангийн захирлаар яруу найрагч Б.Ичин хорлоог томилов.Баян­Өлгий, Казахстан хоорондын зорчигч нэмэгдэж, автобусны зардал хямдарчээ.Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэй чүүдийн 5.1 хувийг 20-иос доош насныхан эзэлж байна.

ДЭЛХИЙОХУ­ын Төрийн думын нийт суудлын 76 хувийг Нэгдсэн Орос нам авахаар байна.Меркелийн нам Германы орон нутгийн сонгуульд ялагдал хүлээв. Сири дэх эвслийн байлдааны ажиллагаанд Дани улс оролцож байна. Deutsche Bank АНУ­ын Шүүх яаманд 14 тэрбум ам.доллар төлөхөөс татгалзлаа. Умард туйлын мөс 2007 оноос хойш тохиолдож байгаагүйгээр хайлжээ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2016.09.20

ҮҮЛШИНЭ

YНЭ: 600₮

ZASAG.CO

2016.09.20, МЯГМАР ~ №201 (479)

БҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

66330.6% 97.74

0.023%2276.43 336.63 34.62

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

1314.800.37%

822.00.27%

90.040.053%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

0 0 4 7 9

Манай улсад газар хөдлөлт өмнөх онтой харьцуулахад 30 хувь нэмэгдсэн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцжээ. Нийслэлд л гэхэд энэ онд 3.5 магнитудаас дээш хүчтэй 47 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. 5

Б.Ганбаяр / ЗГМ©

20°

295 мандатын төлөө 676 нэр дэвшигч өрсөлдөнөНийслэлийн есөн дүүрэгт 38 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлээд байна. > 2

Шинэ зах зээлийн түншлэл

Бразилчууд ноос, ноолуур, аялал жуулчлалын салбарт хамтрах хүсэлтэй. > 11

Косовог хэлэлцэх түүхэн шалтгаан­3Косовогийн тусгаар тогтнол бол Европын эсрэг гэмт хэрэг гэж үзсэн. > 4

Францын ислам шашинтны 25 хувь нь радикал үзэлтнүүд

Зэвсэгт бүлэглэл Кашми рын цэргийн баазад довтоллоо

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

ЗАЛУУС

Аваргыг айлгасан их хүч буюу допингийн хар мөр

С.Сарнай: Үнсэлцэхгүй гэх ганц л болзол тавьсан

Кино урлагт хөл тавьж, рок попын ертөнцөд дуу­лиан тай орж ирсэн загвар өм сөгч, шинэхэн ээж С.Сарнайг “Залуус” буландаа урилаа.

-Юуны өмнө кино урлагт хөл тавьсанд баяр хүргэе. 6

З.Цэлмэг@tselmegZGM

Газар хөдлөлт огцом идэвхжлээ

Шууд л гол дүр бүтээгээд эхэллээ?

-Баярлалаа. Шүүдэрцэцэг эгч л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятга сан. "Чадах болов уу" гээд эргэлз сэн ч "чадна, чадна" гээд л шууд тоглуулсан. Очсоныхоо да раа л гол дүрд хуваарилсныг нь мэдсэн.

Улсын аварга Ч.Санжаадамба заан цолтой байхдаа хэвлэлд нэгэн зүйл ярьсан нь санаанаас гардаггүй юм. Тэр нь допинг хэрэглэсэн бөхчүүдээ сайн 3

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

хянаж, зохих шийтгэлийг оноо-моор байна. Тэгэхгүй бол үнэн хүчээрээ зүтгэж яваа бид нийг хэмхчиж хаячих гээд байх юм гэсэн утгатай. Уг нь Санжаа-дамба бяр чадлаараа бөхчүүд дундаа гайхагддаг хүн шүү дээ.

Крымчүүд анх удаа сонгууль өгч байна

Макс СеддонКрымыг ОХУ-д нэгтгэх санал

хураалтын үеэр тус хойгийн иргэд ёслолын буудлага буу-дуулж, туг дарцаг даллан, гудам жинд бүжиглэцгээж байлаа. Гэвч ням гарагт эхэлсэн ОХУ-ын парламентын сонгуульд анх удаа оролцож буй Крымын иргэдийн дунд дургүйцэл ихэссээр. Крымчүүд ОХУ-ын бусад бүс нутгийн иргэдийн 9

нэгэн адилаар амьдралын нөхцөл байдалдаа бухимдан цухалдах болжээ. Энэ удаагийн сонгуулиар Единая Россия буюу Нэгдмэл Орос намыг дэм жигч дийн тоо өсөх төлөв тэй байгаа. ОХУ-ын эрх бариг чид үүнийг ашиглан крымчүүдийг “Киев, Вашингтон хоёроос нэг мөсөн ангиж руулах” зорилго тавьж байгаа юм.

Page 2: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.20, МЯГМАР ~ №201 (479)

СОНГОЛТ-2016

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Б.Ганбаяр / ЗГМ©

» АЙЛЧЛАЛБүгд Найрамдах Франц улсын парламентын Сенатын танхим дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, санал солилцжээ.

» ПАРЛАМЕНТТөрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ. Энэ удаагийн дугаарт Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг нийтэлсэн байна.

» УУЛЗАЛТУИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдыг хамруулж, шалгалт явуулж буй Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав. Шалгалтын явцад тухайн бүс нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжүүд байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, лиценз бүхий талбайг зориулалтын дагуу ашигладаггүй зэрэг нийтлэг зөрчил гаргасныг илрүүлэв.

УИХ-ын дарга М.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн ирэх таван жилийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулахын зэрэгцээ Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

» ШИЙДВЭР“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлжээ.

» НАМУУДАрдчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, төрийн албан хаагчдыг хоморголон халж, хэлмэгдүүлж байгаа үйлдлээ зогсоохыг шаардсан мэдэгдлийг эрх баригчдад хандаж гаргахаар болов.

» ХУРАЛХуульчдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан ирэх сарын 14-нд Их хурлаа хуралдуулахаар болжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд энэ удаа таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг багтжээ.

ЗГМ ТОВЧХОН

» Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон.

» Нийслэлийн есөн дүүрэгт 38 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлээд байна.

» Нэр дэвшигч дийг эргүүлэн тат сан, нэрийн жагсаалтаас хассан мэдээллийг дүүргийн сонгуулийн хэсгийн хороод манайд мэдээллэх шаардлага байхгүй.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дуусаад байна. Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ­ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум нийт 1792 тойрогт хуваагдсан байна. Энэ талаар нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдтой ярилцлаа.

-Сонгуулийн үйл ажил-лагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүр-гийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дуус аад байна. Нийслэлийн есөн дүүрэгт хэчнээн нэр дэвшиг-чийг бүртгэсэн бэ?

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Өнөөдрийн байд лаар дүүргүүд санал өгөх хэсгийн болон мандатын тоог батлаад байна. Нийслэлийн есөн дүүрэгт 295 мандат бий. Тухайлбал, Баянгол, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэг 41 мандаттай бол Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул 35 мандат-тай байхаар баталсан. Мөн Багануур, Налайх дүүрэг 25 мандаттай. Харин Багахангай дүүрэг хамгийн цөөн буюу 17 байгаа. 295 мандатын төлөө 676 нэр дэвшигч өрсөл дөхөөр бүртгүүлээд байна.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн нэрийг есдүгээр сарын 13-нд буюу өнгөрсөн мягмар гарагт багтаан олон нийтэд зарласан. Онцолж хэлэхэд, Баянгол дүүрэгт зөвхөн МАН болон Ардчилсан намын нэр дэвшигчид өрсөл дөхөөр бүртгүүлээд байна. Бусад улс төрийн хүчин болон бие даагчид тус дүүрэгт нэр дэвшихгүй гэсэн үг.

-Сонгуулийн санал авах

Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөх эдийн засгийн олон салбартай болох зорилт тавьсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг танил-цуулах үеэр онцоллоо. Мөн нийгмийн хүрээнд чинээлэг дундаж давхарга давамгайлсан, эколо гийн тэнцвэртэй байд лыг

295 мандатын төлөө 676 нэр дэвшигч өрсөлдөнө

Б.Даваатогтох@datoZGM

Баянгол дүүрэгт зөвхөн МАН, АН-ын нэр дэвшигчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ

хэчнээн хэсгийн хороо байгуул-сан бэ?

-Нийслэлийн хэмжээнд 398 санал авах хэсгийн хороо

байгуулсан. Үүнээс хамгийн их буюу

Сонгинохайрхан дүүрэгт 90 хэсгийн хороо байгуулаад буй. Харин хамгийн цөөн буюу Багахангай дүүрэгт хоёр хэсгийн хороог байгуулсан.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн бие даагч нэр дэвши-хээр бүртгүүлсэн бэ?

-Нийслэлийн есөн дүүрэгт 38 бие даагч бүртгүүлээд байна.

-Нэр дэвшигчдийг бүртгэх явцад зарим улс төрийн хүч ний нэр дэвшигчийг бүрт гэх гүй байна гэх гомдол гарсан. Нийслэлийн хэмжээнд хэчнээн гомдол ирсэн бэ?

-Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийг бүртгэх асууд-лыг сум, дүүргийн сонгуулийн хэсгийн хороо бүрэн хариуцаж байгаа. Хэрэв нэр дэвшигчдийг бүртгэхтэй холбоотой маргаан үүсвэл шүүхийн байгууллага шийднэ. Өөрөөр хэлбэл, нийс-лэлийн Сонгуулийн хороо тэрхүү маргааныг татаж, шийд -вэр лэх эрх байхгүй. Тиймээс нэр дэвшигчдийг бүртгэх тэй холбоотой маргааны талаар дэлгэрэнгүй мэдээ лэл алга байна. Гэхдээ дүүр гийн сонгуу лийн хэсгийн хороод дээр иймэрхүү маргаан гардаг нь үнэн.

-Өнөөдрийн байдлаар нэр дэвшигчдийг эргүүлэн татсан тохиолдол байгаа юу?

-Байхгүй. Гэхдээ нэр дэвшигч -дийг эргүүлэн тат сан, нэрийн жагсаалтаас хас сан мэдээллийг дүүргийн сонгуу лийн хэсгийн хороод манайд мэдээлэх шаардлагагүй. Дүүр гийн сонгуулийн хэсгийн хороод бүрэн эрхийнхээ хүрээнд шийдээд явах боломжтой. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бид хүмүүсийн сонгогдох эрхийг хүндэтгэх ёстой. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн явцаас харахад орон нутагт нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, нэрийн жаг-саал таас хасах тохиолдол олон байсан. Энэ тохиолдолд шүүхийн байгууллагад гом дол гаргаж, тэдний талд шийд-вэрлэсэн. Үүнээс улбаалан зарим аймагт дахин сонгууль явагдаж байна. Харин нийслэлийн хувьд харьцангуй гайгүй.

-Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороодод төрийн хэдэн албан хаагч ажиллах вэ?

-Сонгуулийн тухай хуульд бүх шатны сонгуульд ажиллах хүчийг төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагч байна хэмээн заасан. Эдгээр албан хаагч сургалтад хамрагдаад, гэрчилгээ авсан байх ёстой. Энэхүү сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгдсэн

байдлаар зохион байгуулахаар хуульчилсан. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар төрийн албан хаагчдыг нэгдсэн сургалтад хамруулж, гэр чилгээ олгосон.

Гэхдээ сургалтад хамрагд -сан төрийн албан хаагчдаас ирэх сард болох сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ажиллах боломжгүй хүн цөөн гүй бий. Иймд санал авах байранд ажиллах зохион байгуулагчдын сургал тыг зохион байгуулаад дууслаа. Үүнээс гадна хуульд заас ны дагуу санал авах байрны ахлах зохион байгуулагч нарыг өчиг дөр томилсон.

-Нэр дэвшигчдийн үнэм-лэхийг хэзээ олгох вэ?

-Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-ноос өмнө олгоно. Харин нэр дэвшигчид сурталчилгаагаа арав дугаар сарын 1-нээс эхлүүлнэ.

-Саналын хуудсыг хэзээ хэвлүүлэх вэ?

-Удахгүй нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг тулгаад саналын хуудсыг хэвлүүлэх ажлыг эхлүүлнэ. Гэхдээ сана-лын хуудсыг хэвлүүлэх ажлыг Сонгуу лийн ерөнхий хороо хариуцаж байгаа.

ЗАСГИЙН ГАЗАР

Нээлттэй засгийн түншлэлийн төлөвлөгөөг танилцууллаа

хадгалсан, ардчилсан засаг-лалтай улс болохоор зорьж байгаа гэв.

Түүнчлэн Монгол Улс Олон улсын Нээлттэй засгийн түншлэлд өгсөн үүрэг амлалтаа биелүүлж байгаа аж. Тухайлбал, анхны төлөв лөгөөнд дэвшүүлсэн зорил туудаас “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах”, “Байгаль орчинд

болон хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж буй аливаа үйл ажиллагааны талаарх мэдээл лийг ил тод мэдээлэх” зэрэг шинэчлэлийг хийж чадсан хэмээн үнэлэгджээ. Ингэснээр “од” үнэлгээ авч, Азидаа үлгэр жишээ болсон хэмээн дүгнэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны

хөтөлбөрийн гол зорилт нь улс орны эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгох нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьд-ралыг сайжруулах юм. Мөн төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг

Zasag.mn ©

Б.ТогтохЗГМ

Монгол Улс тогтвортой өсөх эдийн засгийн олон салбартай болох зорилт тавьжээ

баталгаажуулахад чиглэсэн тодор хой зорилтуудыг дэв-шүүлс нийг мөн онцоллоо. Нээлт тэй засгийн түншлэл нь гишүүн орнууддаа нээлттэй, иргэдийн оролцоог дэмждэг, авлигын эсрэг тэмцдэг, үр ашигтай, хариуцлагатай Засгийн газрыг бий болгох зорилготой. Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны олон улсын санаачилга юм.

Таван жилийн өмнө 2011 онд НҮБ-ын Ерөнхий ассемб-лейн хурлын үеэр албан ёсоор байгуулж байсан Нээлттэй засгийн түншлэлд өдгөө дэл хийн 70 орон, мянга мянган иргэний нийгмийн байгуул лагууд болон олон улсын дэмжигч байгууллага нэгджээ. Ингэхдээ 3000 гаруй үүрэг амлал тыг үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөгөөр дам жуулан өгч, хэрэгжүүлж байгаа аж. Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд 2013 онд нэгдэн орсон юм.

Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-нөөс өмнө олгоно.

Page 3: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

Олимпийн наадмын өмнөхөн чөлөөт бөхийн ОУХМ Э.Сумъяа допингийн шалгалтад бүдэрч, эрхээ хураалгасан. Гэхдээ Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) мельдониум хэрэглэсэн тамирчдад зөөлөн хандаж, эрхийг нь сэргээсэн юм. Албан ёсоор олон нийтэд зарласан нь л Сумъяа болохоос Монголын өөр долоон тамирчин шинжилгээнд унасан талаар эх сурвалж өгүүлэв. Тухайлбал, чөлөөтийн дөрөв, боксын гурав, жүдогийн нэг тамирчнаас өнөөх айхтар мельдониум илэрч, банга хүртэх дээрээ тулсан гэнэ. Гэхдээ манайхнаас гадна Орос тэргүүтэй Зүүн Европын орны тамирчид бөөнөөрөө хар жагсаалтад багтсан нь асуудал үүсгэж орхисон юм. Хэрэв бүгдийнх нь эрхийг хасвал томоос том дуулиан дэгдэх болно. Тиймээс энэ удаад өршөөж, олимпоос хойш хэрэглэсэн тохиолдолд арга хэмжээ авна гэдгийг сануулсан сурагтай. Хэрэв медаль горьддог ТОП гурван төрлийн найман тамирчин эрхээ хасуулсан бол Монголд ямар том асуудал үүсэх байсныг төсөөлөөд үзээрэй.

Ийм аюул их ойрхон байсан юм шүү. Сүүлд л гэхэд хүндийг өргөлтийн Ө.Чагнаадоржоос допинг илэрч, олимпийн

амжилтаа хүчингүй болгууллаа. Айхтар өндөр амжилт гаргаагүй тулдаа чимээ шуугиан багатай өнгөрөх шиг болж байна. Гэхдээ энэ явдал Монголыг муухайгаар харагдуулж байгааг бодолцох ёстой.

Манай тамирчид олон улсын тэмцээнд орохоороо эрхбиш шинжилгээнд хамрагдана. Харин дотооддоо хэн нь юугаа хэрэглэж, ямар бодисын хүчээр амжилт гаргаж байгааг таах аргагүй. Учир нь УАШТ-ий үеэр допингийн шинжилгээ авдаггүй. Авлаа ч гэсэн хэрэглэсэн тамирчинд ямар шийтгэл оноох талаар эрх зүйн акт алга. Ийм тохиолдолд допингийн эсрэг тэмцэнэ гэж мянга хашгираад нэмэргүй. Үр дүнд нь Монголын тамирчид хилийн дээс алхахаараа шалгалтад ээлж дараалан бүдэрч, хэдэн жилийн хөдөлмөрөө үгүй хийсээр байна.

Үндэсний бөхийн тухайд сайн, муу ч гэсэн хуультай байгаа нь авууштай. Уг хуулийнхаа дагуу хариуцлага тооцдог. Гэвч хууль нь давхар утгатай болохоор хүмүүс тэр цоорхойг нь ашиглах тал бий. Тухайлбал, наадамд шөвгөрсөн бөхөөс сэргээш илэрвэл цол, чимгийг нь хурааж авна, эсвэл барилдах эрхийг нь хоёр хүртэл жилээр хасна гэсэн бөөрөнхий заалттай. Олон улсын жишгийн дагуу бол энэ хоёр шийтгэлийг хоёуланг нь оноодог. Гэвч "эсвэл" гэсэн ганц үг байгаа нь хуулийг хүч муутай болгож орхисон юм. Наадам зохион байгуулах комисс бөхчүүдэд өөр өөр шийтгэл оноож, хэл ам дагуулаад байдаг нь ийм учиртай. Өмнө нь Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нараас сэргээш илрэхэд барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан

Хэтэвчтэй нь тооцоо бодвол

допингийн хэрэглээг хяз-

гаарлаж болно

3

Нийтлэлчийн булан

2016.09.20, МЯГМАР ~ №201 (479) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

◄1Гэтэл ийм хүчтэнийг хэмхчиж

хаячих гээд байна гэхээр мөн ч айхтар бяр ордог байж таарах нь. Ийм хүнтэй барилдаж өвдөг шороодсон бөхөд тун их гомдолтой байх нь гарцаагүй. Тиймээс жил бүр зардал мөнгө гарган шинжилгээ авч, сүр дуулиан болдог. Гэвч хариуг нь зарлах, шийтгэл оноох явц нь дэндүү удаан. Бас бөхчүүдэд ялгавартай хандана. Энэ жил гэхэд л наадамд шөвгөрсөн 32 бөхийн хоёроос нь допинг илэрлээ гэсэн мэдээлэл цацагдсан. Харин өдийг хүртэл хариуцсан байгууллага нь таг чимээгүй суусаар.

“Жил бүр л допингийн шинжилгээ авах юм. Гэвч олигтой арга хэмжээ авч чаддаггүй. Ингэж байхаар шинжилгээ авахаа боливол таарна” гэх хандлага сүүлийн үед олны дунд давамгайлах болсон нь анзаарагддаг. Гэхдээ дэлхий нийтээрээ допингийн уршгийн эсрэг тэмцэж, шударга, цэвэр өрсөлдөөнийг эрхэмлэж байгаа тул Монгол Улс ч тэр замаар замнах нь зүй. Харин бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, допингийн эсрэг тэмцэж чадаж байна уу... Би хувьдаа энэ үйл ажиллагаанд онцмуу гэсэн дүн тавина. Үүнийгээ дараах хэдэн үндэслэлээр тайлбарлая.

Аваргыг айлгасан их хүч буюу допингийн хар мөрНайман тамирчин эрхээ хасуулсан бол ямар том асуудал үүсэх нь ойлгомжтой

Засгийн Газрын Мэдээ сониныIV улирлын захиалга явагдаж Байна.

Захиалгын үнэ: 30,000^

Тэнцвэртэй мэдээллийг Танд

Блю Скай тауэр, 4 Давхар, № 407, Энхтайваны өргөн чөлөө 17, 1-р хорооСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, И-мэйл: [email protected]

Утас: +976 70103131, Факс: +976 70106065, Вэб: ubinfo.mn

Улиралд

64 дугаар

Б.Ганбаяр / ЗГМ©

Тамирчдад допингийн төрлийн бодис шахдаг хүмүүсийн сүлжээ хүртэл бий болсон гэдэг.

Допингтой нэр холбогдсон Монголын тамирчид

Он Нэр Төрөл Тэмцээн Илэрсэн бодис

1972 Б.Буядаа жүдо олимпийн наадам кофейн1984 П.Батсүх цана олимпийн наадам анаболик стериод2000 О.Пүрэвбаатар чөлөт олимпийн наадам фуросемид2002 А.Сүхбат үндэсний бөх улсын наадам анаболик стериод2003 Д.Батбаяр үндэсний бөх улсын наадам анаболик стериод2004 Ц.Мягмарсүрэн үндэсний бөх улсын наадам анаболик стериод2006 Д.Рагчаа үндэсний бөх улсын наадам анаболик стериод2006 Г.Эрхэмбаяр үндэсний бөх улсын наадам анаболик стериод2007 н.Гансүх хүндийг өргөлт УАШТ анаболик стериод2007 Д.Чинзориг хүндийг өргөлт УАШТ анаболик стериод2007 Т.Чахар бодибилдинг УАШТ анаболик стериод2007 Б.Батхуяг бодибилдинг УАШТ анаболик стериод2007 Ж.Нурлан бодибилдинг УАШТ анаболик стериод2007 З.Мөнхбаатар бодибилдинг УАШТ анаболик стериод2007 Б.Ариун-Эрдэнэ жүдо тэмцээний бус шинжилгээ сальбутамол2008 Д.Ерболат хүндийг өргөлт Азийн АШТ анаболик стериод2009 Ц.Сумъяабэйс үндэсний бөх улсын наадам анаболик стериод2009 Б.Соронзонболд үндэсний бөх улсын наадам дексаметазон2009 Ц.Цэрэннадмид жүдо Дэлхийн цом фуросемид2011 Г.Алтангэрэл үндэсний бөх улсын наадам анаболик стериод2011 Ч.Цогбаяр үндэсний бөх улсын наадам анаболик стериод2012 Б.Сугаржаргал үндэсний бөх улсын наадам анаболик стериод2012 Х.Мөнхбаатар үндэсний бөх улсын наадам анаболик стериод2012 Н.Баярмаа хүндийг өргөлт Азийн АШТ анаболик стериод2014 Б.Суманчулуун үндэсний бөх улсын наадам анаболик стериод2014 Н.Адъяабат үндэсний бөх улсын наадам анаболик стериод2016 Э.Сумъяа чөлөөт бөх эрх олгох тэмцээн мельдониум2016 Ө.Чагнаадорж хүндийг өргөлт олимпийн наадам анаболик стериод

бол хамгийн сүүлд Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын начин цолыг хурааж хатуурхсан. Үүнээс үүдэн бөхчүүдэд ялгавартай хандаж байна гэсэн гомдол тасардаггүй. “Эсвэл” гэсэн гайтай үг байгаагүй бол оноох шийтгэл тодорхой болох байлаа.

Нөгөөтэйгүүр бөхчүүдээс жилд ганцхан удаа шинжилгээ авдаг нь хангалтгүй. Намар заалны барилдаанд тусгай бэлдмэлийн хүчээр гялалзтал барилдаж, Санжаадамба нарын хүчтэнээ хэмхчих гээд, хамаг бай шагналыг нь хамаад байвал

илрүүлэх арга байхгүй. Зүй нь Цагаан сар, Дөрвөн уулын хишиг зэрэг том барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс мөн шинжилгээ авбал допингийн хяналт жинхэнэ утгаараа хэрэгжих юм. Ер нь тамирчдад допингийн төрлийн бодис шахдаг хүмүүсийн сүлжээ хүртэл бий болсон гэдэг юм билээ. Ихэвчлэн бодибилдинг, хүндийг өргөлтийн тамирчид хэрэглэж, үүнийгээ үндэсний бөхийнхөнд шахдаг гэх яриа бий. Гэхдээ илрүүлээд, таслан зогсоосон тохиолдол одоогоор алга.

Уг нь допингтой тэмцэх нь тийм ч хэцүү ажил биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Хэрэв тухайн тамирчин допинг хэрэглэж байсан нь тогтоогдвол гавьяат тамирчин цол, олимп, дэлхийн медальтны сар бүрийн урамшууллыг нь байхгүй болговол хэн ч хэрэглэж зүрхлэхгүй. Нэг холбоо УАШТ-ээ хийх үед тамирчнаас сэргээш илэрвэл тухайн холбоонд улсаас өгдөг санхүүжилтийг хасахад ч буруудахгүй. Энэ мэтээр хэтэвчтэй нь тооцоо бодоод эхэлбэл допингийн замбараагүй хэрэглээг хязгаарлаж болмоор.

Хамгийн гол нь манайхан спортын анагаах ухааныг допингтой хамт нэгэн дээвэр дор оруулчихсан. Уг нь спортын анагаах ухаан тамирчны ажиллах чадварыг сайжруулж, ядруулахгүйн тулд анагаахын ухааны бололцоотой бүх аргыг ашиглах ёстой. Харин допингийн эсрэг байгууллага нь тэрхүү тамирчин цэвэр эсэхийг шалгана. Гэтэл ийм хоёр байгууллагыг нэг газар хариуцуулснаар хяналт шалгалт гэдэг зүйл үндсэндээ орхигджээ.

Харин сүүлийн үед ЮНЕСКО-гийн шугамаар нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэр нь WADA-ийн дүрмийн загвар дээр үндэслэсэн допингийн эсрэг дүрэм. Хэрэв дүрмийн төсөл амьдралд биеллээ олвол дотоодын тэм-цээний үеэр шинжилгээ авах, илэрсэн тамирчинд хариуцлага тооцох гээд бүх механизм тодорхой болох юм. Мөн улсын эдийн засаг сайжирвал дотоо-дын УАШТ-ий үеэр заавал сэргээшийн шинжилгээ авах шаардлагыг спорт холбоодод тавих юм гэсэн.

Э.Сумъяагаас сэргээш илэрс-ний дараа түүний жингийн өрсөлдөгч Д.Отгонцэцэг гом-долтой байгаагаа нуулгүй илэрхийлсэн. Допинг хэрэглэсэн тамирчинтай барилдсан, шударга бус юм боллоо гэж. Нэг нь бор зүрхээрээ зүтгэж байхад нөгөө нь допинг хэрэг-лэж барилдсан болохоор ингэж гомдоллохоос ч аргагүй. Хэрэв дотоодын тэмцээний үеэр шинжилгээ авдаг болчихвол энэ мэт маргаан эцэслэх юм.

antidoping.mn©

Page 4: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

Судаалчийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.20, МЯГМАР ~ №201 (479)

Олхонуд Баярхүү проф.

Балтийн улсуудтай харьцуулахад

Косово нь хэзээ ч тусгаар тогтносон

байгаагүй

Косовогийн тусгаар тогтнол бол Европын эсрэг гэмт хэрэг гэж үзсэн

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгчЦэвлээгийн МӨНХЖИН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526Орлогч эрхлэгч

Лхагважавын СУГАРМААУтас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээлэл,дизайн, гэрэл зургийн алба

Эдитор Р.ОюунцэцэгУтас: 99901621

Соёл энтертайнмент, гадаад контентын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчР.Оюунцэцэг

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 4 7 9

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

» Хэрэв Косовод албани олонх, серби цөөнх хоорондоо илд мэс зөрүүлж, түүнийг нь гаднаас даамжруулбал тэр нь хэлж таашгүй гамшиг дагуулна.

» НҮБ-ын 1244 дүгээр тогтоолыг орлуулах өөр тогтоолоор Косовог тусгаар тогтнуулах ёстой атал тэгээгүй.

» Лалын терроризмаас халшир сан европчууд лалын хорооллууддаа өөртөө засан тохинох эрх өгөхгүй гэх баталгаа алга.

Хуучин Югослав дахь Оросын геополитикийн сонирхол энд маш чухал үүрэгтэй. ОХУ нь ортодокс Сербийг хамгаалж, харин Герман католик Хорватыг дэмжиж, лалын шашинт орнууд Боснид бүх талын тусламж дэмжлэг үзүүлж, сербиүд нь хорватчууд ба Босни, Албанийн лалын шашинтнуудтай нэгэн зэрэг тулал даж байсан 20-иод жилийн өмнөх жишээ бол ирээдүйн Косовогийн дүр зураг байхыг үгүйсгэх аргагүй. Америкийн судлаач Миша Глэннийн ажигласнаар Балканы улсууд шашин шүтлэгийнхээ ялгаагаар дахин “Балканжих” үедээ шилжиж байгаа аж. Нэг нь дорнод ортодоксын хувцастай, нөгөө нь лалын шашнаар хувцасласан хоёр тэнхлэг үүсэж буй бөгөөд “Белград/Афины тэнхлэг: Албани/Туркийн тэнхлэг”-ийн хооронд нөлөөний хүрээний төлөө урьд хожид үзэгдээгүй их тэмцэл эхэлсэн хэмээн тэрбээр 1990-ээд онд бичиж байсан нь ирээдүй

Косовог хэлэлцэх түүхэн шалтгаан-3цаг дээр үү гэдгийг нягтлах хэрэгтэй мэт.

“Хүйтэн дайн”-ы үед их гүрнүүдийн цэрэг-улс төрийн эвсэл, түүний цаана нийгэм-эдийн засгийн байгуулал, анги-үзэл суртлын их ялгарал нь улс орнуудыг талцуулж, тэр талцлаас олон улсын харилцааны туйлууд үүсэж, туйлын төвд аль нэг их гүрэн (СССР ба АНУ) гол тоглогч, ивээн тэтгэгч нь болж, бусдыгаа тойруулж нягтарч байсан. Тэгвэл энэ байдал “Хүйтэн дайн”-тайгаа хамт алга болж бусад улс орныг өөртөө татах, өөрөөсөө түлхэх гол туйл нь иргэншлийн цөм–улс орнууд болж орлон гарч ирсэн хэмээн иргэншлийн онолоор тайлбарладаг. Эл өөрчлөлтийг өрнийнхний, ортодокс Оросын, мөн Хятадын (Cиникийн) иргэншлээс тодорхой харж болно. Ихэнх тохиолдолд цөм улс, гишүүн улс, өөр улс дахь соёлын хувьд ижил төстэй цөөнх, хөрш улс орнууд дахь өөр соёлт ард түмнийг хамарсан өөр нэг улс гэхчлэн иргэншлийн олон бүлэг шинээр бүрэлдэн бий болж байна. Эдгээр бүлэг доторхи улс үндэстнүүд соёл ба иргэншлийнхээ бүлэгт хэр зэрэг нэгдэн нийлж чадсан, хэр зэрэг адил төстэй гэдгээсээ хамааран цөм–гол гүрнээ тойрон гаднах тойрогт хуваагддаг байна.

Харамсалтай нь лалынхны хувьд цөм–улс гээд нэрлэчих, нэр нөлөө бүхий, бусдыгаа удирдан чиглүүлж, бас хянаж чаддаг тийм улс бий болох түүхэн нөхцөл бүрдээгүй ба “Арабын хавар”-аар лалын шашны өөр хоорондын дайн дэгдэж бүх Ойрхи Дорнод, Умард Африкийг нэрвэжээ. Лалын цөм улсгүй нөхцөлд Косовогийн тусгаар тогтнолыг шал ондоо, магадгүй дайсагнагч иргэншлийнх нь цөм улсууд гаргаж иржээ. Лалын цөм гол улс гэж байх-гүйн харгайгаар Боснийн хямралыг газар авахуулж, тэнд Орос сербиүдийг, Герман хорватчуудыг давруулж, эцэст нь гол үүрэг хариуцлага АНУ-д ногдсон. АНУ нь Боснитой соёлын ямар ч холбоос байхгүй, Европт лалын улс бий болохыг европчууд хүсээгүй нөхцөлд хуучин Югославын нутагт Америкийн ст ратегийн сонир хол ийм үүргийг өөр-төө нөхцөлдүүлж байсан түүх Косово дээр давтагдаж байхыг иргэншлийн онолоор тайлбарлахад хэцүү.

Хэрэв Косовод албани олонх, серби цөөнх хоорондоо илд мэс зөрүүлж, түүнийг нь гаднаас даамжруулбал тэр нь хэлж таашгүй гамшиг дагуулна. Тийм шинэ мөргөлдөөн нь иргэншлийн онолоор бол “Хуваагдлын шугамын дагуух дайн” болж шат ахих ба дайтах явцдаа тэр бүр үндэстэн-шашны дайны онцлогуудыг тусгасан байх албагүй. Тийм дайн нь ихэнхдээ сунжирсан мөргөлдөөн байдаг. Улс орны дотор дэгдсэн тийм дайн улс хоорондын дайнаас дунджаар зургаа дахин удаан сунжран үргэлжилдэг.

Ийм дайнаар үндэстнүүдийн шашин, соёлын үнэт зүйлс, эрх мэдэл, аж төрөх, оршин байх, тэсч үлдэх зэрэг суурь асуудал хөндөгддөг учраас маргааныг яриа хэлэлцээ, харилцан буулт хийх замаар шийдвэрлэх боломж бараг байхгүй. Хэлэл-цээр байгууллаа гэхэд аль, аль талаасаа бүх оролцогчдыг хамарч чаддаггүй, тэр хэрээрээ удаан мөрддөггүй. Хуваагдлын шугамын дагуух дайн олныг хамарсан хүчирхийлэл болтлоо даамжраад, дараа нь суларч энгийн дайны хэмжээнд очиж,

эсвэл дайсагнасан байдалд эргэн орж намждаг ч дараа нь дахин дэгдэх хэлбэрээр явагддаг. Хомроглон устгах явдлаас өөр тохиодолд дайсагналын гал нь намжина гэж бараг байхгүй. Удтал сунжран үргэлжилсэний дүнд хуваагдлын шугамын дагуух дайн бусад дайны адил олон тооны амь үрэг-дэгсэд, дүрвэгсдийг төрүүлдэг. Үрэгдсэн, дүрвэсэн хүмүүсийг тоог анхааралтай авч үзэх шаардлагатай боловч хуваагд-лын шугамын дагуух дайнд амь үрэгдэгсдийн тоо нь цаашид ч нэмэгдсээр байх болно хэмээн Америкийн нэрт профессор С.Хантингтон иргэншлийн онолоороо тайлбарласан юм.

Иймд Косовогийн асуудал яаж ч хурцадлаа гэхэд нэгэн-тээ лалын цөм улс байхгүй тохиолдолд маргааныг шийд-вэрлэх тоглоомын аливаа дүрэм үйлчлэхгүй. Их Сербийн үзлийг үүрд булшлах гэсэн өрнийнхний тооцоо, үүгээр далимдуулан Европын дэвсгэрээс Оросын геополитикийн сонирхлыг шахах гэсэн АНУ тэргүүтэй тэдний холбоотнуудын хэтийн бодлого нь Европыг, ялангуяа Балканыг хэлж мэдэхгүй, тооцоолох аргагүй нөхцөл байдлын өмнө аваачиж байхыг үгүйсгэх аргагүй.

Косовог хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрүүлсэн явдал бол гурвалсан гэмт хэрэг боллоо хэмээн Францын Засгийн газрын Сайд асан Жан-Пьер Шевенман 2008 онд мэдэгдэж байв. Энэ нь юуны өмнө түүхийн эсрэг гэмт хэрэг гэнэ. Балтийн улсуудтай харьцуулахад Косово нь хэзээ ч тусгаар тогтносон байгаагүй. Туркийн дарлалд, дараа нь Сербийн мэдэлд байсан. Белградын зүгээс өөгшүүлснээр л хүн ам нь өссөн. Югослав улс хүнлэг сэтгэлээр хандаж, Энвера Хожагийн дарангуйллаас

дүрвэсэн нь албаничуудад орогнох эрх олгосон. Энвер Хожа дарангуйлаагүй бол Косово хэмээх автономит хязгаар үүсэхгүй байсан. Милошевич энэ автономийг халсан. Тэгэхдээ тэндхийн сербиүдийн гомдлын дагуу халсан. Тэгэхээр түүхэнд огт байгаагүй улсыг зөрчилтэйгээр бий болгож байгаа нь Умард Кипр дэх Туркийн улс, Кашмир, Испанийн хэсэг, Малийн хэсэг, Чадын нэг хэсгийг зөвшөөрнө гэсэн үг үү хэмээн тэрбээр асуусан нь анхаарал татаж байв. Түүний үзэж байгаагаар энэ нь мөн хууль эрхийн эсрэг гэмт хэрэг гэнэ. 1999 онд НАТО олон улсын эрхийг зөрчин байж дайн эхлүүлж, сербиүдийг цээрлүүлсэн, гэвч НАТО-гийн агаарын дайн асуудлыг шийдээгүй. Аргаа бараад хэдэн талаасаа буулт хийж байж 1999 оны зургадугаар сарын 10-нд НҮБ-ын 1244 дүгээр тоот тогтоол баталсан. Эл тогтоолын дагуу бол ХБНЮУ-ын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг талууд хүндэтгэж үзэх ёстой. Тэгэхээр Косовогийн өөртөө засан тохинох асуудал зөвхөн энэ тогтоолын хүрээнд хэрэгжих ёстой. НҮБ-ын 1244 дүгээр тогтоолыг орлуулах өөр тогтоолоор Косовог тусгаар тогтнуулах ёстой атал тэгээгүй. Гурав дахь гэмт хэрэг нь Нэгдмэл Европын эсрэг гэмт хэрэг гэнэ. Нэгдмэл Европын тухай төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж, Европын Үндсэн хууль батлахын төлөө чармайж байхад гэнэт Европын зүрхэнд Косовогийн асуудлыг босгож тавилаа. Нэгдмэл Европын нийтлэг үнэт зүйлийг урагш-луулахын төлөө ажиллаж байгаа үед ингэх нь зөв үү гэсэн санааг Ж.Шевенман дэвшүүлээд өргөн утгаараа Косовогийн тусгаар

тогтнол бол Европын эсрэг гэмт хэрэг гэж үзсэн юм. Европ бол Атлантын далайгаас Уралын нуруу хүртэлх манай өвөг дээдсийн нутаг, үнэн алдартан славянчууд ч европчууд, тийм учраас үнэн алдартан дорнотой (Дорнод Европыг хэлсэн болов уу-Зох), Серби, Оростой гүн бат харилцаатай байж ирсэн гэж тэрбээр тайлбарлаж байсан нь үнэнийг өгүүлсэн мэт.

Бас нэг чухал ишлэл байна. “Зуун зуунаар төлөвшин тогтсон дэлхийн дэг журмыг нураах аюул нүүрлэлээ” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Косовогийн тусгаар тогтнолыг нэрлэсэнийг тэр үедээ дүгнэлтүүдийн оргил нь гэмээр бодогдож байв. Дэлхийн түүхийн хуудсанд Пост-Зөвлөлтийн эрин дуусч,

Пост-Косово эрин эхэлж байна гэсэн санааг Европын хэсэг судлаачид дэвшүүлсэн нь мөн анхаарал татахуйц дүгнэлт байв. Косовогийн тусгаар тогт-нолыг зарласнаараа дэлхий дэх хүчний харьцааг ганц талаасаа зөрчлөө хэмээн Оросын үнэн алдартны шашны патриарх хоёрдугаар Алексий мэдэгдэж байсан нь шашны зүтгэлтний хувьд геополитикийн хэт ахадсан мэдэгдэл гэхээр.

Дэлхийн газрын зураг дээр Косово хэмээх шинэ улс үүссэн нь хүн төрөлхтөн дээр, хүн ард дээр, юуны өмнө Косовогийн албаничууд дээр хийсэн нэг ёсны туршилт байсан мэт. Европыг тогтворгүй байлгахын төлөө эл туршилтыг АНУ хийлээ. Ингэснээрээ АНУ хүчтэй, харин Европ нь хүчгүй, тусламжгүй, хэн ч биш гэдгээ харууллаа гэсэн дүгнэлт зарим судлаачдаас цухалзаж байв.

Косово бол бүс нутаг-угсаат-ны шинэ мөргөлдөөний далд нурам байж магадгүй. Евро-пын хил хязгаарын асуудал хөн дөгдлөө. Косовогийн турш лагаар, бүр жишгээр нь Орос улс хуучин Зөвлөлтийн геопо литикийн орон зайд гео по литикийн асуудлаа шийд-вэр лэхээр тоглолт хийх бүрэн боломжтой, эрхтэй боллоо хэмээн өрнийн стратеги-чид анхаа руулж байсан нь нот логдлоо. Косовогийн технологиор дэлхийд хэд хэдэн шинэ төр-улс гараад ирж болох юм гэж хүлээж суутал тэр 2008 онд нь Абхаз, Өмнөд Осетыг Гүржээс тусгаарлаж тусгаар тогтнуулав. Дэлхий даяараа хүлээн зөвшөөрүүлж хараахан чадаагүй байна. Приднестровье буюу “Молдова дахь Днестрийн БНУ” Молдо-вадаа эргэж очихгүйгээр үүрд царцаагдлаа. Нагорно-Карабах Азербайжандаа эргэж очно гэдэг үлгэр боллоо. Дорнод Украин-Донбасст хоёр ч БНУ байгуулагдлаа. Курдууд хэзээ хаана, ямар улсаа байгуулдаг бол, энэ бол цаг хугацааны асуу дал. Энд нэг онцлог гэвэл Косово, Албани хоёртой харьцуу лахад Орос улсыг хэн ч тогтоон барихгүй. Абхаз, Өмнөд Осет, Крымыг бие дааж, хэний ч оролцоогүй шийдэж чадсан.

Их Лондон дахь лалын хороо лол шариатын хуу лиар явъя хэмээн одоо англи чуудыг шаналгаж байна. Лалын тер-роризмаас халшир сан европчууд лалын хорооллууд даа өөртөө засан тохинох эрх өгөхгүй гэх баталгаа алга. Араб, мусульман, афган, пакистан дүрвэгсдийн хөлд Европ дарагдсаар байх болно. Ийм нөхцөлд Балканд, магадгүй Боснид, мөн Косовод өргөн хүрээг хамарсан зэвсэгт мөргөлдөөн дахин дэгдэх өөдрөг бус төсөөлөл хаа нэгтэй цухалздаг. Хэрэв тэгвээс Европ тив бүхэлдээ сепаратизмын гинжин хэлхээсэнд нэрвэгдэж, хэлж таашгүй гамшиг дагуулах вий гэсэн санааг зарим судлаач дэвшүүлсээр байна. Европ дахь геополитикийн ирээдүйн төлөвийг эндээс түвэггүй тааж болохоор.

Үргэлжлэл бий.

ÍÝÝËÒÒÝÉ ÀÆËÛÍ ÁÀÉÐ

Ìîíãîë îðîí äàÿàð õàìãèéí ºðãºí ñ¿ëæýýã á¿ðä¿¿ëñýí áàíêèíä òîãòâîð ñóóðüøèëòàé àæèëëàõ, á¿òýýë÷ ñýòãýëãýýòýé çàëóóñò äàðààõ àæëûí áàéðûã ñàíàë áîëãîæ áàéíà.

ªðñºëäºõ¿éö öàëèí óðàìøóóëàë Àæèëëàõ òààòàé îð÷èíÕºãæèõ äýâøèõ áîëîìæ

ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАРТ – БАРИЛГЫН ИНЖЕНЕР (ТҮР ОРОН ТОО)

Á¿ðä¿¿ëýõ ìàòåðèàë:

1. Дипломын хуулбар; 2. Цахим үнэмлэхний хуулбар;3. Урьд нь ажиллаж байсан бол тухайн ажлаасаа ажил байдлын тодорхойлолт; 4. ХААН Банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэт, үнэн зөв

бөглөсөн байх.

Анкетыг Төв ХААН Банкны байранд биечлэн ирж авах эсвэл www.khanbank.com хаягаар нэвтэрч, Ажлын байр хуудсан дахь анкетыг электрон хэлбэрээр бөглөж илгээнэ.

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барина.Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 4-р хороо, Сөүлийн гудамж -25, ш/х-192, Улаанбаатар 14250 Утас: 332333

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2016.09.26-ны өдрийг дуустал

Тавигдах ерөнхий шаардлага:

• Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;• Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай; • Англи хэлний зохих мэдлэгтэй; • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн; • АutoCAD програм дээр ажилладаг; • Харилцааны өндөр чадвартай, багаар хамтран ажиллах чадвартай; • Үнэнч шударга; • Ажилдаа хариуцлагатай, идэвх санаачлагатай; • Шуурхай, бүтээмжтэй ажиллах, ажлын ачаалал даах чадвартай; • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй; • Нягт нямбай, харьцааны соёлтой; • Зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай.

Page 5: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

5

ЗГМ: Сэдэв

2016.09.20, МЯГМАР ~ №201 (479) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ЗГМ: ИНФОГРАФИК

-2016 оны наймдугаар сарын байдлаар нийт 27849 (удаа)-2015 онд 19239-2014 онд 16116-2013 онд 14347-2012 онд 15050-2011 онд 14272

ЭквадорДөрөвдүгээр сарын 16-нд

7.8 магнитуд

ИталиНаймдугаар сарын 24-нд

6.2 магнитуд

ЯпонДөрөвдүгээр сарын 15-нд

7 магнитуд

Хоёрдугаар сарын 6-нд

6.4 магнитуд

Тайвань

Нэгдүгээр сарын 3-нд

6.7 магнитуд

Энэтхэг

Энэ онд олон улсад болсон томоохон газар хөдлөлт:

Монгол Улсад бүртгэгдсэн газар хөдлөлт:

Сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2005 оноос хойш манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй нь эрдэмт дийн санааг зовоосон асуудлын нэг боллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд энэ оны наймдугаар сарын байдлаар их, дунд, бага хэмжээний 27849 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 30 хувь ихэссэн тоо болохыг дурдав.

Үүнээс магнитуд нь 3.5-аас дээш хүчтэй 47 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд иргэдэд мэдрэгдсэн нь 16 тохиолдол байв. Ингэж жил

Газар хөдлөлт огцом идэвхжлээ

Өмнөх жилтэй харьцуулахад газар хөдлөлт 30 хувь идэвхжсэн

ирэх тусам магнитуд нь нэмэгдэж байгаа нь нэг л өдөр дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа байгалийн гамшиг манай улсад ч тохиох магадлалтайн дохио юм. Манай улсын хувьд хүн амын дийлэнх хувь нь нэг бүсэд төвлөрсөн тул газар хүчтэй шилгээхэд ямар хэмжээний сүйрэл болох нь тодорхой биз. Энэ асуултын хариултыг авахаар Онцгой байдлын ерөнхий байдлын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн З.Баттулгаас тодрууллаа. Тэрбээр “Улаан-баатар хотын ойролцоо найм хүртэл магни тудын хүчтэй газар хөдлөлт болбол нийслэлийн барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь нурж унана. Хүн амын 30-60 орчим хувь нь өртөх магадлалтай” гэлээ. Нэг удаагийн газар хөдлөлтөөр хамгийн багаар тооцоход л нийт хүн амынхаа 30 хувийг алдах нь.

Улаанбаатар хотын ойролцоо газар хөдлөлтийн идэвхтэй гурван бүс байна. Энэ нь “Эмээлт”, Хустайн нуруу, Төв аймгийн Сэргэлэн сум орчим. Идэвхжил өндөртэй эдгээр бүсэд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж болон магниутудын хэмжээ нэмэгдэж байгааг судлаачид онцолж байна. Хотын ойролцоо хамгийн сүүлд бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлт 2015 оны аравдугаар сарын 3-нд Гүнжийн сүм орчимд болсон. Тооцооллоор газар 4.4 магнитудын хүчтэй хөдөлж, хэвлийг нь даган хагарал үүсээд буй. Жил ирэх тусам 4.4

магнитуд цаашлаад тав, зургаа, долоо болж нэмэгддэг. Тиймээс бид ийм хэмжээний байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиоход бэлэн байх ёстой аж.

Нийслэлийн Ерөнхий төлөв-лөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлт-сээс Улаанбаатар хот дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны барилгуудад чанарын шалгалт хийжээ. Уг нь улсын хэмжээнд төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургуулийн 164, 688 цэцэрлэгийн 148 нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй, шууд нурах эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Харин үүн дээр насжилт өндөртэй буюу таван магнитудын газар хөдлөлтөд тэсвэргүй 78 сургууль, 103 цэцэрлэг нэмэгдэх тооцоог энэ удаагийн судалгаагаар гаргажээ. Тэрчлэн улсын хэмжээнд байх нийт сумын эмнэлгийн 341 барилгаас 31 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 69 нь таван магнитудаас дээш тэсвэрлэх чадвар нь буурчээ. Харин 21 аймгийн хэмжээнд нэгдсэн 62 эмнэлгийн барилгын 23 нь газар шилгээвэл шууд нурах эрсдэл дагуулж байна.

Тэгвэл Улаанбаатар хотын

хэмжээнд есөн дүүрэг дэх 103 төвийн барилгын 12 нь газар хөдлөлтөд тэсвэргүй бол клиникийн 18 эмнэлгийн 26 барилгаас 21 нь буюу 80.1 хувь нь газар хөдлөхөд нурах эрсдэлтэйг тооцоолжээ. Соёлын төв, үйлчилгээний газруудын хувьд 401 барилга байгаагаас 117 нь нурах аюултай бол 77 нь ашиглалтын шаардлага

хангахгүй муудсан байна. Энэхүү бүх тоон мэдээллийг харахад л байгалийн гамшиг болоход хэдий хэмжээний хохирол үүсэж болох нь тодорхой харагдана.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Италид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 295 хүн амь насаа алдаж мянгаар тоологдох хүн бэртэж гэмтсэн. Үүний улмаас 5500 орчим хүн орон гэргүй болсон. Эрдэмтдийн үзэж буйгаар 6.2 магнитуд нь ийм хэмжээний хохирол авчрах газар хөдлөл биш гэж дүгнэж байгаа. Чухам яагаад олон тооны хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэний ганцхан шалтгаан нь хуучны барилгууд байв. Газар хөдлөлт болсон бүс нутагт хуучны тосгон суурин ихтэй учраас ийм хэмжээний хохирол учруулах

шалтгаан болжээ. Тэгвэл хот төлөвлөлт, барилгын чанараараа гайхуулдаг Чили улсад үүнээс хэд дахин хүчтэй буюу есөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход бараг хохиролгүй гарсан байдаг. Тус улсын хувьд барилга байгууламжийн чанар сайтай, газар хөдлөлтөд тэсвэртэй, мөн бэлтгэлтэй байсан учраас аймшигт аюулыг харьцангуй хохирол багатай даван туулж чадсан. Гэтэл манайд хуучны 1960, 1970 оны орон сууцны барилга олон бий. Уг нь нийслэлийн удирдлагууд үүнд анхаарч, хуучирч муудсан барилгуудыг дахин төлөвлөхөөр болсон. Гэсэн ч иргэдийн шунал, барилгын компаниудын хариуц-лагагүй байдлаас болж одоо хэр нь энэ асуудал шийдэгдэхгүй хойш тавигдсаар байна. Улсын хэмжээнд орон сууцны 3300 орчим барилга байгаагаас 10 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн актыг МХЕГ-аас гаргажээ. Хуучны гэх тодотголтой 150 гаруй барилгыг яаралтай нурааж, шинэчлэх, мөн тооны барилгыг хүчитгэх шаардлага бий болсныг ч мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс иргэдэд газар хөдлөлтийн талаар мэдлэг мэдээлэл олгож, байгалийн давагдашгүй хүчин зүйлд бэлтгэх хэрэгтэй. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийг зогсоож чадахгүй ч Чили улс шиг бэлтгэлтэй байвал аюулыг хохирол багатай даван туулах боломж байгааг холбогдох хүмүүс сануулж байна.

Газар хөдлөлтийн идэвхжлийн талаар ШУА­ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс тод­рууллаа.

-Монгол Улс газар хөдлөл-тийн хэр идэвхтэй бүсэд тооцогддог вэ. Өнгөрсөн жилүү дэд газар хөдлөлтөөс болж хохир сон тохиолдол бараг байдаггүй. Тиймдээ ч иргэд энэ талаар мэдээлэл багатай байдаг шүү дээ?

-Монгол орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүс нутагт багтдаг. Тодруулбал, манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь долоо ба түүнээс дээш баллын бүсэд оршдог. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирол харьцангуй бага гэдэг нь үнэн. Гэхдээ 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлтийн үед 10 хүн амь үрэгдэж, тэр үеийн ханшаар 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь одоогоор хамгийн ихэд тооцогдож байна.

-Манай улсад найм болон үүнээс дээш хэмжээний хүчтэй газар хөдлөлт болж байсан уу. Ер нь идэвхжлийн бүс нь хаагуур байдаг вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрт хийсэн идэвхтэй хагарлын судалгааны ажлын үр дүнгээс үзэхэд магнитуд нь наймаас дээш хүчтэй газар хөдлөлтүүд олон зуугаараа болж байсныг илтгэх ул мөрүүд бий. Үүний нэг жишээ нь 1761 онд Ховд аймгийн нутагт болсон Ар Хөтөлийн газар хөдлөлтөөр үүссэн 370 орчим км үргэлжилсэн хагарал. Түүнчлэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос холгүй орших Балгасын нуурын хөндийд оршиж байсан сүм хийдүүд хүчтэй газар хөдлөлтийн үед сүйрсэн мэдээллүүд ч байдаг. Энэ бүхнээс бид юуг ойлгож болох вэ гэхээр Монгол орны нутаг дэвсгэрт гамшиг дагуулах хэмжээний газар хөдлөлтүүд өнгөрсөн цаг хугацаанд олон болж байсан ба цаашид ч болно гэсэн үг. Тухайн үед хүн амын нягтаршил бага бараг бүгд шахам гэрт амьдарч байсан нь хохирол багатай гарах үндэс болж байсан. Өнөө үед нийгмийн хөгжлөө дагаад хотжилт барилга байгууламж олноор баригдаж байгаа учраас орчин үеийн технологи, багаж төхөөрөмж дээр тулгуурласан судалгааны ажлуудыг эрчимжүүлж, хот суурин газруудын байршил, хот төлөвлөлт, барилгажилт зэргийг нарийн зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэх хэрэгтэй.

-2016 оны байдлаар Монгол

ЗГМ: ТОДРУУЛГА

Эмээлтэд 740 удаа газар хөдөлсөн

орны газар хөдлөлтийн идэвх жилт нэмэгджээ. Ер нь Монголд жилдээ хэчнээн удаа-гийн газар хөдлөлт бүртгэгддэг вэ?

-Жилд дунджаар 25000 орчим газар хөдлөлт бүртгэгддэг. Энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр, хил орчмын бүс нутагт нийт 27849 газар хөдлөлт бүртгэгдсэн. Эдгээр газар хөдлөлтийн төвийн тархалтыг харахад газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэй Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол болон Могодын газар хөдлөлтийн голомтын бүсүүдэд газар хөдлөлтийн идэвхжил өндөр байна.

-Сүүлийн жилүүдэд Улаан-баатар орчмын бүс нутагт болж буй газар хөдлөлтийн тоо ихсэж буй. Энэ талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?

-2005 оноос Улаанбаатар хот орчмын бүс нутагт буюу хотын төвөөс 150 км орчим тойрог хамарсан бүс нутгуудад болж буй газар хөдлөлтийн тоо огцом өссөн. Тухайлбал, 2005 оноос өмнөх жилүүдэд ажиглагдаж байсан газар хөдлөлтийн тоо 2-10 дахин өссөн үзүүлэлт сүүлийн 10 жилийн ажиглалтаар гараад байна. Тодруулбал, магнитуд нь хоёроос доош хүчтэй газар хөдлөлт зонхилж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 4-6 удаа болсон. Жишээлбэл, 2016 онд Улаанбаатар хот орчимд болсон нийт газар хөдлөлтийн 65 хувь нь буюу 740 газар хөдлөлт нь хотын баруун захад орших Эмээлтийн хагарлын дагуу болсон байна.

-Улаанбаатар хотын идэвх-жилтийг хянах нийт хэдэн станц байдаг вэ?

-Улаанбаатар хотын хувьд 1994-2000 оны хооронд орчин үеийн өндөр технологийн газар хөдлөлт бүртгэх багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 15 станцыг Франц, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран суури-луулсан. Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын зургаан бүсэд газар хөдлөлтийг бүртгэх 16, хагарлын шилжилт хөдөлгөөнийг хянах GPS-ийн долоо, газрын хэв гажилтыг тогтоох зургаа, дэл-хийн соронзон орны гажилтыг хэмжих гурван станцыг ажил-луулж байна.

-Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж хэлэх боломжтой юу?

-Өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийг урьдчилж мэдээлэх шинжлэх ухааны ололтыг нээгээгүй байна. Гэхдээ газар хөдөлж байсан цэгүүд байнгын

идэвхжилтэй байдаг учир дахин давтагдах магадлалтай гэж үзээд хүчирхийллийг амжиж хэмжих, анхааруулах багаж суурилуулсан. Тэдгээр багажны мэдээлэл манайд ирж, ОБЕГ-т мэдээлэл очдог. Улмаар иргэдэд нийслэлд суурилсан аюулын дохио илэрхийлэх цамхаг, чанга яригчаар урьдчилан анхааруулна. Эдгээр мэдээллийг дамжуулснаар иргэдэд газар хөдлөлт болох гэж байгааг 30 орчим секундийн өмнө амжиж анхааруулах боломжтой. Гэхдээ хотын ойролцоох газарт газар хөдөлбөл анхааруулах ямар ч боломжгүй.

-Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдээлэх боломжгүй юм байна. Тэгвэл энэ аюул уч руулж буй байгалийн гамшгаас хамгаалах ямар нэгэн арга бий юү?

-Хамгийн найдвартай гарц бол газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих. Бид газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа хийдэг. Энэ нь тухайн хот суурин газар орчмын газар хөдлөлтийн аюул үзүүлж болзошгүй голомтуудыг тогтоон түүнээс үүсэх аюулыг тооцоолж, улмаар газар хөдлөлтөөс үүсэх чичиргээг давж гарах барилга байшин, байгууламжуудыг төлөвлөж барихад оршдог. Үүний зэрэгцээ хот төлөвлөлт болон хүн амын нягтаршил зэргийг зөв тооцоолох, болзошгүй гамш гаас үүсэх аюулын эрсдэлийг бууруулах зэрэг олон арга хэмжээ байгаа. Ер нь хот суурин газрыг зөв төлөвлөж газар хөдлөлтийн аюулыг нарийн тооцоолсон тэсвэртэй байшин барилгуудыг байгуулснаар энэхүү аюулаас сэрэмжилж чадна.

Улаанбаатар хотын хувьд аюулд өртөх магадлал тун өндөр байгаа. Тухайлбал, хүчтэй газар хөдлөлтийн үед үүсэх гал түймрийн аюул нь хотыг тэр чигт нь сүйтгэх магадлалтай. Ялангуяа зууханд ил гал түлдэг, цахилгааны хувьд муу сүлжээтэй гэр хороолол үүнд багтана. Түүнчлэн уулыг нураан байгуулж буй байшин барилгууд болон бензин түгээгүүрийн газрууд суларсан хад чулуунд даруулах аюултай.

Хуучны 150 гаруй барилгыг яаралтай нурааж, шинэчлэх

шаардлагатай

Б.Бямбасүрэн@byambaZGM

Page 6: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

1 Туслах дүр байснаа яагаад гол дүр болчихов гээд гайхсан. Гэхдээ гол дүр нь уйлсаар байгаад л дуусдаг юм.

-Дүрээ бүтээхэд хэр зэрэг хэцүү байсан бэ?

-Миний хувьд туслах болон гол дүрийн аль нь ч байсан хэцүү шүү дээ. Өмнө нь кинонд тоглож үзээгүй болохоор камерын өмнө үг хэл ч олигтой эвлэхгүй байсан.

-Тэгээд яаж нүүр хагарав?-Анх бол ямар кинонд тоглож

байгаагаа ч мэдээгүй. Надад хуваарилсан дүр нь надаас огт өөр ааш зантай. Мишээл бол наалинхай ааштай, ялдам охин. Гэтэл би тийм биш. Над шиг бүдүүн хоолойтой ялдам охин ч гэж юу байх вэ. Ялдам охины дүр гаргахын тулд аальгүйтэх ёстой ч би чадахгүй байх жишээтэй. Яваандаа нүүр хагараад өөр болсон л доо. Дүрдээ орж байж л өөрөөсөө өөр хүний дүрийг гаргаж чадах учраас хичээсэн.

-Найруулагчдаа их заг-нуулсан уу?

-Үгүй ээ. Хүсэлбаатар ах хүнийг загнадаггүй юм билээ. Ми ний охин гээд л ярьдаг. Намайг загнавал би гомдоод, цаашаа орчихдог. Харин эвээр ярьвал хүний үг сайн сонсдог. Би ер нь загнуулж, хүнээс үг сонсож сураагүй.

-Кинонд тоглохыг хүсэж бай-сан уу, санал ирж байсан уу?

-Кинонд тоглох сонирхолтой байсан ч санал авч байгаагүй. “Со дура” киноны пробонд оро-ход морь унаж чадахгүйгээс болж тэн цээ гүй. Жүжигчин болно гэж ёс той бодож байсангүй. Миний мө рөө дөл бол загвар өмсөгч, заг-вар зохион бүтээгч болох. Энэ мэргэжлээрээ ч ажиллаж байгаа учир кинонд тоглох саналыг ажлын хажуугаар хийнэ гэж боддог.

-Кинонд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

-Мэдээж түүхэн кинонд баа-тар лаг эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг. Мөн тулаантай кинонд буу барьсан, нээх урт хөлөөрөө өшиглөх гэх мэт жоли стилийг бүтээх сонирхолтой. Эсвэл эсрэг талын дүр бас байж бол-но. Тухайлбал, хятад кинонд мафийн толгойлогчийн эхнэр зэрэг зэвүүн, этгээд дүр бай даг-даа тйим л төрх надад зохино гэж боддог.

-Тулаанаар хичээллэдэг юм биш биз дээ?

-Үгүй ээ. Тулаантай зураг авал тад бол орж байсан. Кик-

боксоор хичээллэх сонирхолтой. Энэ жи лээс явахаар төлөвлөж байгаа.

-Мэр гэ жилтнүүд жүжигчин, мо делийнхээ царайг иймэрхүү төрлийн дүр гаргахад тохи-ромжтой гээд шинждэг. Та ны хувьд ямар дүр гаргахад илүү то хиромжтой царайтай гэж боддог вэ?

-Кино найруулагч намайг ялдам дүрд тоглуулсан юм чинь миний царай наалинхай талдаа л юм байлгүй дээ. Эсрэг дүрд тохирохгүй байсан юм болов уу. Би уг нь өөрийгөө боевик дүрд тохирох байх гэж боддог. Хэдий миний зан чанар боевик маягийн биш ч моделийн зураг авалтад надад инээсэн дүр оноох нь ховор байдаг. Японд байхдаа ч инээдэггүй, “cool” дүрд зураг авахуулдаг байсан.

-Мишээлийн дүр таны ху-вийн зан чанартай хэр давх цаж бас сөргөлдөж байсан бэ?

-Надаас бүх талаараа өөр. Маш ялдам, үргэлж наалинхайтаж явдаг охины дүр. Миний хувийн зан чанар бол бүх зүйлийг шулуун шударгаар, байгаагаар нь хэлчихдэг. Аальгүй охин харвал энэ яагаад аальгүйтээд байгаа юм бол гэж бодоод, чимээгүй сууж байдаг. Гэхдээ хэдий хурдан гомддог ч Мишээл шиг уйланхай биш.

-Дүрээ сайн гаргасан гэж өөрийгөө бодож байна уу?

-Чадах ядахаараа л хичээсэн. Гайгүй байгаасай. Кино гарахад дэлгэц дүүрэн уйланхай нүүр байх вий гэхээс айж байна.

Гэхдээ нүүрийнхээ гоё сайханд санаа зовоод уйлах юм бол угаасаа худлаа жүжиглэлт болно шүү дээ. Тийм учраас үзэгчид намайг жинхнээсээ уйлсныг ойлгоосой гэж хүсэж байна.

-Хайр дурлалын сэдэвтэй кинонд мэдээж жүжигчин хүний хийх ёстой бүхнийг л хийнэ. Гэр бүлийн хүн тань яаж хүлээж авсан бэ?

-Манай хүн намайг дэмжсэн. Гэхдээ би кинонд тоглох сана-лыг хүлээж авахаасаа өмнө "үнсэлцэхгүй шүү" гэдэг ганц л болзол тавь сан. Найруулагч, продюссерууд маань тэр бүх-нийг "жүжигчний хийх ёстой ажил" гэсэн ч би жүжигчин биш гэдгээ сайн ойлгуулсан. Бас өөр эр хүнийг үнсэнэ гэхээр нөхрөө хуурч байгаа юм шиг санагдаад, до тор арзаганадаг гэдгээ хэлсэн. Жүжигчид бол үнсэлцэхийг ажил гэж боддог учраас сүртэй хүлээж авдаггүй юм билээ. Ер нь цаашдаа түүнээс цаадахыг нь харуулсан кинонд ч тоглохгүй гэж боддог.

-Зураг авалтын үед аль хэсэг нь хамгийн хэцүү байсан бэ?

-Хүйтэнд өглөөн 06.30 хүртэл зураг авалт үргэлжлэхэд хэцүү байсан. Би өөрөө их бээрэг. Бас камераа зоогоод л “За, Сарнай чиний уйлдаг ээлж” гэнгүүт жүжигчин биш болохоор уйлна гэдэг миний хувьд чадахгүй давааны нэг байсан. Найруулагч уйлахад хамгийн сайн арга бол өөрт тохиолдсон муу зүйлээ бодох, эсвэл киноныхоо үйл явдалд орох гэж зөвлөсөн.

-Тэгээд аль зөвлөгөөг дага-сан бэ?

-Эхэндээ уйлахын тулд өрөвдөлтэй зүйл боддог. Тэгээд л нулимс гарч эхлэнгүүт энд тэндээс янз бүрийн гэрэл өгөөд, камер асаангуут уйлахаа больчихно. Сүүлдээ киноныхоо үйл явдалд ороод, хоолойд минь хутга тулгахад жинхнээсээ айгаад уйлсан. Мишээлийн “Залуухан байж үхмээргүй байна” гэж хэлдэг хэсэг байдаг. Энэ үгийг би өөртөө тусгаж бодсон хэлдэггүй ч гэсэн үхэн үхтлээ хиймээр байгаа зүйл зөндөө байдаг. Энэ бүхнээ амжуулахгүйгээр үхчихвэл яанаа гэж бодохоор хоолой зангираад, нулимс асгарсан.

-Амьдрал дээр таны хайртай хүн Мишээлийн найз залуу шиг өөдгүй зан гаргавал яах вэ?

-Амьдрал дээр би Билгүүн шиг хүнтэй угаасаа нийлэхгүй шүү дээ (инээв). Арай ч амьдрал дээр тийм зүйл тохиолдохгүй байлгүй дээ. Гэхдээ нөхрөө оронд нь тавьж харвал би аягүй бол уучилж магадгүй. Хамгийн

гол нь манай нөхөр тэгэхгүй л дээ. Тийм болохоор төсөөлөхгүй л байна. Харин Билгүүн бол зү-гээр найз юм чинь "ямар хөгийн залуу вэ" гээд л өнгөрнө дөө.

-“Яг түүн шиг” шоугаар таны дуулах авьяас тодорсон. Дуулж өгөөч гэсэн урилга ирж байна уу?

-Энэ зун Дорноговь, Эрдэнэт гээд нэлээн хэдэн газар очиж дуулсан шүү. Лана Дель Рей, Ме-рилин Монрогийн дууг дуулаад л, нөгөө хувцсаа өмсөөд л явсан даа.

-Дуулсан анхны тайз чинь “Яг түүн шиг” шоуных биш байх тэ?

-Өнгөрсөн жил найдугаар сарын 28-нд “Guys” хамтлагийн “Амьдрал үргэлж сайхнаараа” тоглолтод дуулсан нь миний анхны тайз. Тухайн үед хүүгээ төрүүлэхэд хэдхэн хоног дутуу байсан учраас том гэдэстэй байлаа.

-“Яг түүн шиг” шоунд бү тээ-сэн дүрүүдээс аль нь хам гийн гоё байсан бэ. Тина Тёр нерийнх таалагдсан уу?

-Мэдээж Амраа ах, Лана Дел, Рей, Николь Шерзингер, Мерилин Монро гээд ихэнх дүр гоё байсан. Харин царай муутай болчихсон байсан учраас Тина Тёрнерийн дүр таалагдаагүй.

-Загвараа зохион бүтээж ам жиж байна уу. “MОN-ROZE”-ийн ажил нь хэр урагш тай байгаа вэ?

-Сүүлийн үед их завгүй болсон. Уг нь хүүгээ томрохоор хөлд оруулагчид нь суулгаад

ажлаа хийнэ гэж бодож байтал талаар өнгөрлөө. Ядаж ой хагас хүрэхээр нь цэцэрлэгт өгчихөөд загвараа тухтай гаргана даа. Хүүгээ нялхад нь тэргэн дээр унтуулчихаад ажлаа амжуулдаг байсан чинь томрох тусмаа хөдөлгөөнтэй болдог юм байна.

-Хүүгээ хэзээ дүүтэй болгох бодолтой байна?

-Харж байгаад болно доо. Одоо арай л ойрхон байна. Дөнгөж эхнийх нь гараас гарах гэж байхад дахиад нэгийг гаргавал ажлаа хийж чадахгүй шүү дээ. Ядаж нэг, хоёр жилийн дараагаас л болох болов уу.

-Гэр бүлийн хүнээ танил-цуулж болох уу?

-Манай хүнийг Мөнх-Эрдэнэ гэдэг. Хөлбөмбөг тоглож, загвар өмсдөг. Компьютер графикийн дизайны мэргэжилтэй. Өмнө нь “Торго” салонд ажилладаг байсан ч би “Монгол Модель” агентлагт урвуулчихсан. Бид анх “Говь” компанийн бүтээг-дэхүүний зураг авалтын үеэр танилцаж байсан.

-Та залуу насыг юутай зүйр-лэх вэ?

-Залуу нас гоё шүү дээ. Энэ насандаа бодсон бүх зүйлээ хийх юмсан гэж хүсдэг. Хүнд чадахгүй зүйл гэж байхгүй. Миний хувьд дуулаад, кинонд тоглож, загвар өмсөж, загвараа зохиож, өөрийн гэсэн хувцасны кол лекцоо гаргаад үзчихлээ. Одоо өөрийн гэсэн дуугаа гар-гах л дутуу байна. Хөгжмийн зо хиолч Г.Онон ах надад нэг дуу хийж өгнө гээд амлачихсан байгаа.

-Ингэж явах хэрэг надад байгаа юм уу гээд шантрах үе тохиолдож байсан уу?

-“Яг түүн шиг” шоунд хоёр-дугаар шатанд муу оноо авахад "би ч түрүүлнэ гэж худлаа юм байна" гэж бодогдож байсан. Хар сарнайгийн дүрд хувирдаг ээлж дээр тайзан дээр гарахын өмнө манай хүнээс “Үр хүүхдээ орхиод, маш их цаг гаргаж, хичээж бэлдчихээд сандарч, ичиж байгаагаас болоод ингэж оролцвол ямар хэрэг байсан юм бэ” гэсэн мессэж ирсэн. Би "нээрээ л тийм дээ" гэж бодоод л тайзан дээр гарсан, Хар сарнайг дуурайсан, түрүүлсэн.

-Малайз руу явах тухай мэдээлэл гарсан байсан. Нууц биш бол ямар ажлаар явах гэж байгаа вэ?

-Аравдугаар сарын 15-нд “Miss and Mrs Asia Noble Queen” гэдэг тэмцээнд оролцохоор явна. Энэ тэмцээнд Монголоос хамгийн анх удаа оролцож байна. 2014 онд би бас эх орноосоо анх удаа “World next top model”-д оролцож байсан. Нийгмийн сүлжээнээс хамгийн их санал авсан учраас “Miss internet” гэдэг шагнал авч байсан.

орших Сөнөсөн тэнгисийг алдаршуулах зорилготой байв. Гэвч Сөнөсөн тэнгис жилд 1.2 метрээр ширгэж, байгаль орчин хамгаалагчдын санааг зовоож буй. Улмаар Туникийн төсөл

тэнгисийн гоо үзэсгэлэнг эргэн сануулах зорилготой болж өөрчлөгджээ.

Туник 2011 онд авсан уг зураг Израилийн Тель-Авив хотын үзэсгэлэнд энэ намар дэлгэгдэх

төлөвтэй байна. Энэ үеэр уг тэнгис сүүлийн таван жилийн хугацаанд хэрхэн ширгэснийг харуулах аж.

Дэлхийн дулаарал, үйлдвэр-лэл, уул уурхай, хүний

буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр гол мөрөн ширгэж буй асуудлыг Туник урлагаар илэрхийлэхийг зорьсон. Тэрбээр энэ сард Израилийн Минерал далайн эрэгт буцаж очин, устаж байгаа далай тэнгисүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ гэв.

Гэвч ширгэсэн тэнгис Мине-рал далайн эрэгт аюултай том нүхнүүд үлдээсэн тул хүн хүрч очиход бэрх болжээ.

Уран бүтээлч энэхүү харь-цуулсан зургаараа устан үгүй болж буй байгаль дэлхийн гайхамшгийн талаар энгийн иргэд болон эрх мэдэлтнүүдэд сэрэмжлүүлэг өгч, тэднийг арга хэмжээ авахад нөлөөлнө хэмээн найдаж байгаа аж.

Сөнөсөн тэнгис энэ эрчээр ширгэсээр байвал 2050 он гэхэд хамгийн доод цэг нь бүрмөсөн байхгүй болохыг эрдэмтэд анхааруулж байгаа.

Харин Туник “Би 1991 оноос

хойш дэлхийгээр аялж, төрөл бүрийн яс үндэс, шашин шүтлэг, гарал угсаатай хүмүүстэй хамт сонирхолтой бүтээлүүд хийлээ. Гэвч Израиль бол миний зүрхний утсыг хөндсөн цорын ганц орон. Басхүү чөлөөт урлагийн бүтээл хийх боломжтой Ойрх Дорнодын ганц улс юм” гэжээ.

Зураг бол хүн төрөлхтнөөс үүдэлтэй. Гэвч эргээд тэднийг аюулд учруулж байгаа урвуу холбоог харуулах хүчтэй зэвсэг. Хойд мөсөн далайд хөвөх гудасны дайтай мөсөн дээр томхон үнэг шиг биетэй, хэрзгэр цагаан баавгай байгаа харагдана. Энэ бол зурагчин Керстин Лангенбергерийн зураг. Түүний энэхүү ганц зургийг хараад л хайлж буй Хойд туйлын байдлыг тов тодорхой ойлгож чадна. Зурагчид байгаль эхийн ну лим-сыг бүтээлээрээ харуулж буйн нэг жишээ нь энэ билээ.

Залуус

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.20, МЯГМАР ~ №201 (479)

Над шиг бүдүүн

хоолойтой ялдам охин ч гэж

юу байх вэ

Нулимстай урлагМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Г.Сайнзаяа@sainzayaZGM

Сөнөсөн тэнгис энэ эрчээрээ шир-гэвэл 2050 онд бүр мөсөн устана

Би хүүхэд насныхаа ихэнх мөрөөдлийг биелүүлсэн

Таван жилийн дараа ширгэх Сөнөсөн тэнгист Израйлийн 1200 иргэн нүцгэлж, зурагчин Спенсер Туник үзэсгэлэнгээ гаргалаа. Тэдний нүцгэн бие яг л анхаарлын тэмдэг нуурт хөвж буй мэт харагдана. Тэрхүү үйл явдлаас хойш таван жил өнгөрчээ.

Тухайн үед Спенсер Туник нүцгэн биеийн сайхныг хий-гээд Израиль, Баруун Эрэг, Йорданы нутагт дамнан

С.Сарнай: Үнсэлцэхгүй гэх ганц л болзол тавьсан

Намайг загнавал би

гомдоод, цаашаа

орчихдог, харин эвээр ярьвал хүний үг сайн

сонсдог.Хувийн архиваас©

Page 7: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

ХХААХҮЯ­ны Газар та риа ­лан гийн бодлогын хэрэг жил тийг зохицуулах газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Алтан­сүхээс ургац хураал тын талаар тодрууллаа.

-Ургац хураалтын явц хэдэн хувьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоног буюу есдүгээр сарын 16-ны байдлаар үр тариа хураалт 14 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ургац хураалтын явц хоёр дахин илүү гэсэн үг. 2015 оны өдийд ургац хураалт 7.7 хувьтай байсан. Тодруулбал, төмс 42.9, хүнсний ногоо 33.4, малын тэжээл 13, тослог ургамал таван хувьтай байна. Энэ жил 953 цэргийн

албан хаагч, 755 оюутан, 502 сурагч гээд нийт 2210 хүн гэрээгээр ургац хураалтад ажиллаж байгаа.

Ер нь цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймагт ургац хураалт тааруу байгаа юм. Энэ долоо хоногт хур тунадас багатай байх учраас ажил нэлээд урагшлах байх.

-Ургац алдсан талбай бай гаа юу?

-Урьдчилсан тооцоогоор 20 мянга орчим га талбайд ургац алдах төлөвтэй. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн цөөн хэдэн суманд цаг агаараас үүдэж ургацын хураалт тааруу байна. Энэ нь нийт талбайн 7-8 хувийг эзэлж байгаа юм.

-Гурилын хэрэгцээнд хэдэн тонн улаан буудайг зарцуулах тооцоо байгаа вэ?

-Энэ жил нийт 355.3 мянган га талбайд улаан буудай тарь-сан. Урьдчилсан байдлаар 482.1 мянган тонн үр тариа хурааж авна. Үүнээс дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээний буюу 375.7 тонныг гурилын үйлдвэрүүдэд өгөхөөр төлөвлөсөн. Харин 14.5 мянган га талбайгаас 174.7 мянган тонн төмс хурааж авна. Мөн 117 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тослог ургамал, 42.5 мянган тонн малын тэжээл хурааж авах ёстой.

-Тариаланчдаас нэг тонн буудайг хэдэн төгрөгөөр авах

гэж байна?-Одоогоор тодорхойгүй л

бай на. Гурилын үйлдвэрүүд өөрс дийнхөө үнээр тариалан-чидтай тохиролцоод явж байгаа учраас хэлэхэд эрт байна. Өнгөрсөн жил нэг тонн улаан буудайг 505 мянган төгрөгөөр Тариаланг дэмжих сангийн өр, авлагад авсан. Харин гурилын үйлдвэрүүд буудайн чанараас шалтгаалж харилцан адилгүйгээр үнэлж байсан.

-Улсын нөөцөд энэ жил хэр хэмжээний буудай авах вэ?

-Улсын нөөцөд 7.5 мянган тонн улаан буудайг үр болгож авах захиалга ирсэн.

-Тэгвэл экспортод гаргах буудайн хэмжээ тодорхой болсон уу?

-Тэжээл, спирт, гурил, улсын нөөцийн хэрэгцээнд зарцуулаад 50 мянга орчим улаан буудай илүү гарах төлөвтэй. Үүнийг экспортолно гэж тооцож байгаа. Гэхдээ улс хоорондын хорио цээрийн байгууллагуудын шийдэх ёстой асуудал цөөнгүй байгаа учраас яг хэзээнээс экспортлох нь тодорхойгүй байна.

-Энэ жил тариаланчдын урамшуулалд хэдэн төгрөг зарцуулах гэж байгаа вэ?

-Өнгөрсөн жил 5.6 тэрбум төг рөгийг тариаланчдын урам-шуулалд олгосон. Харин 2017 онд үүнд 16 тэрбум төгрөг тө-сөв лөсөн.

7

Нийгэм

2016.09.20, МЯГМАР ~ №201 (479) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

500 мянга орчим тонн үр тариа хурааж авна

» ӨВӨЛЖИЛТ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87.6 хувьтай байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь биелүүлсэн бол Нийслэлийн тээврийн газар 69.2 хувьтай буюу хамгийн бага биелэлттэй байгаа аж.

» ТОО

1720Одоогоор орон сууцны 1720 барилга, 65 цэцэрлэгээс 52-т нь, 107 сургууль болон халаалт авах 13 эмнэлэгт дулаан өгсөн байна. Халаалт өгч эхэлсэнтэй холбоотой хүндрэл, гомдол санал байхгүйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер хэллээ.

» УУЛЗАЛТ Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Мокпу хотын Орлогч захирагч И Ингум нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус хотын Соёлын төвийг Улаанбаатарт нээхээр болсныг дуулгав. Улаанбаатар хот Мокпу хоттой аялал жуулчлал, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

» ШАЛГАЛТ Хотын гудамжинд байрлуулсан зар суртал-чилгааны самбаруудын чанар, аюулгүй байдлыг шалгахаар боллоо. Нийслэлийн зургаан дүүрэгт байршсан гадна зар сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж, өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлах юм. Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан, тавьсан шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжийн сурталчилгааны самбарыг албадан буулгах юм байна.

» ҮЙЛЧИЛГЭЭ Зуслангийн бүс рүү Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, Гоодой-Тэнгис кинотеатр, Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг зогсоох болсон талаар Нийтийн тээврийн газраас мэдээлэв. Хүйтний улирал эхэлж зуслан чиглэлийн зорчих урсгал буурснаас дээрх чиглэлийн үйлчилгээг зогсоож буй аж.

» СУДАЛГАА Өнгөрсөн онд нийт 80.434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош, 70 хувийг 20-34 насныхан эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Мөн бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуус байгаа гэсэн судалгааг мэргэжилтнүүд танилцуулав.

» СУРГАЛТ Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн удирдлага сургалт эхэллээ.

» ОСОЛ, ЗӨРЧИЛ Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нэг хүний амь нас хохирч, 33 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

ЗГМ ТОВЧХОН ОРОН НУТАГ» БАЯН-ӨЛГИЙ Баян-Өлгий аймагт шатахууны үнэ буурчээ. Тодруулбал, АИ-92 литр нь 1520, АИ-80-ыг 1370, дизель түлшийг нэг литрийг нь 1390 төгрөгөөр борлуулж байна. Казахстаны тенге 6.7 төгрөг байгаа нь шатахууны үнэ хямдрах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэснээр Баян-Өлгий, Казахстаны хоорондын зорчигч ихэсч, автобус тээвэрлэлтийн зардал мэдэгдэхүйцээр хямдарсан байна. Тухайлбал, Өлгийгөөс Астана чиглэлд автобусаар зорчих зорчигчийн нэг талын зардал 80 мянган төгрөг, Павлодар хот хүртэл 75 мянган төгрөг болжээ.

» ГОВЬ-АЛТАЙ

Говь-Алтай аймгийн БОАЖГ, МХГ-аас хамтран Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Цээл, Алтай, Бугат, Тонхил, суманд байгаль орчны хяналт шалгалт хийсэн байна. Энэ үеэр хууль бусаар тарвага агнах явдал газар авсныг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Цогт сумаас тав, Бугатаас дөрвөн тарвага хурааж устгасан аж. Мөн тарвага агнахыг завдсан таван иргэнд сануулах арга хэмжээ авч, 960 мянган төгрөгөөр торгожээ. Үүний зэрэгцээ 35 айлд үзлэг хийж, найман мотоцикль, 16 машин, дөрвөн галт зэвсгийг шалгаж, 185 иргэнд хууль сурталчилсан байна.

» ДОРНОГОВЬ Дорноговь аймгийн Боловсрол, соёлын газраас цэцэрлэгүүдийг шинэ тоглоомоор хангах зорилгоор иргэд, эцэг эхчүүдийн дунд “10 төгрөг хүчтэй” аяныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд зохион байгуулсан дээрх аяны хүрээнд нийт 10.5 сая төгрөгийн хандив цуглуулж, 19 цэцэрлэгийн тус бүр нэг бүлгийг тоглоомоор хангажээ.Харин өнгөрсөн жил зохион байгуулсан аянаар 7.8 сая төгрөг цуглуулж, хэд хэдэн цэцэрлэгт тоглоом авч өгсөн байна. “Цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглох орчныг сайжруулах, хүүхэд хөгжих бололцоог бий болгох, эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулахад энэ аян ихээхэн үр дүн өглөө” хэмээн БСГ-ын дарга Ч.Отгонбаяр ярив.

» ӨМНӨГОВЬ Өмнөговь аймагт хөмүүлтэй гоймон үйлдвэрлэж байна. Говь нутгийн гол хоолны хольц нь хөмүүл билээ. Иргэд уг ургамлыг даршлан хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай. Харин тухайн ургамлыг гоймонд амтлагч болгон үйлдвэрлэсэн нь нутгийнхны сэтгэлд ихэд нийцсэн байна."Их говийн батаар" компани 2012 оноос эхлэн хүнсний үйлдвэрлэл эхлүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гоймон үйлдвэрлэх болжээ. Одоогоор дөрвөн төрлийн гоймон үйлдвэрлэж байгаагийн нэг нь хөмүүлтэй гоймон аж. Бүх төрлийн шөлтэй хоолонд хэрэглэж болох уг гоймонг өнгөрсөн жил Өмнөговь аймгийн "Шилдэг хүнсний бүтээгдэхүүн"-ээр шалгаруулсан байна.

» СҮХБААТАР Сүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах зорилго бүхий “Сүхбаатар хөгжил-2016” өдөрлөгийг 10 дахь жилээ зохион байгууллаа. Өдөрлөгт тус аймгийн 12 сумын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид оролцов. Цагаан идээ, төмс хүнсний ногоо, даршилсан ногоо, эсгий эдлэл, мод болон төмөр эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн гээд Сүхбаатар аймагт үйлдвэрлэсэн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг энэ үеэр танилцуулжээ. Өдөрлөгийн үеэр долоон нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулахаас гадна брэнд тодруулах юм байна.

» ХӨВСГӨЛ Иргэд Соёлын өвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сайн мэдэхгүйн улмаас амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор булш, хиргисүүрийг ухаж тонох тохиодол нэмэгдсээр байгааг Хөвсгөл аймгийн БСУГ-ын Соёлын өв хариуцсан мэргэжилтэн Х.Баасансүрэн хэллээ. Булш, хиргисүүр дотор их хэмжээний үнэт зүйл байдаг гэсэн буруу ташаа ойлголт иргэдийн дунд байдаг нь ийнхүү ухах сэжим болдог байна. Тус аймгийн хэмжээнд хадны зураг 51, төвд бичиг 22, булш хиргисүүр 10591 бүртгэгджээ. Мөн тахил, тайлгын байгууламж 66, барилга архитектур 21, хүн чулуу 10, буган хөшөө 147, эртний хөшөө дурсгал 173 гээд нийт 11000 гаруй түүх соёлын дурсгалт өв тоологдсоноос аймгийн хамгаалалтад 28, улсын хамгаалалтад найман соёлын өв байдаг ажээ.

Ургац хураалт14 хувьтай байна

ЗГМ: ТОДРУУЛГА

Б.Баярмаа@bayarmaaZGM

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 8: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

08:40 NHK үзүүлж байна: “Кино жүжигчин”

11:20 Монголд үйлдвэрлэв: “Жи Эн Бевережи ХХК”

14:05 “Voice of America” англи хэлний хичээл

17:05 Эрдмийн хэт: “Хүрээлэн буй орчин”

21:05 “Монголын энх” хэмээх энх амгалангийн эрин үе (шууд)

22:05 МҮОНТ алтан сан хөмрөг: “Теле уулзалт” кино найруулагч Д.Жигжид 1984 он

07:30 "Технологийн шийдэл" нэвтрүүлэг

11:00 "Блумбергийн ярилцах цаг" нэвтрүүлэг

14:00 "Студио 1.0" нэвтрүүлэг

17:00 "The Pulse" шууд орчуулгын хөтөлбөр

20:10 "Made In Mongolia: Ган хийц ХК" нэвтрүүлэг

22:00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

08:05 "Туршилтын туулайнууд" ОАК 14,15 дугаар анги

11:15 "Найзууд" ОАК 135,136 дугаар анги

14:05 Эмоци продакшны хошин шоу тоглолт "Төрсөн өдөр"

18:05 "Бяцхан оцон шувуу Пороро" хүүхэлдэйн кино

21:00 "Зөв үнийг таа" шоу нэвтрүүлэг

22:00 "Гэрлэн дохио" инээдмийн ОАК 2 дугаар анги

09:30 “Тог тог тог” 228 дугаар хэсэг

11:40 "Хар хаймран гутал" хүүхэлдэйн кино 16 дугаар анги

14:30 “Авьяаслаг монголчууд” хөшигний ард 3 дугаар хэсэг

17:00 “Жимсхэн охид” хүүхэлдэйн кино 22 дугаар анги

21:00 "Бидний таван хүүхэд" ОАК 14 дүгээр анги

22:20 "Декстер" ОАК (season-8) 9 дүгээр анги

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

ЗГМ: СҮДОКҮ

Цаг хугацааг ухраах уу

Дурсамж сэргээсэн 1980-1990-ээд оны диско үдэшлэг “Сrocus Event Hall”-д болох гэж байна. Есдүгээр сарын 23-нд болох “BACK TO THE 80 & 90’S DISCO”-д ирснээр хуучин цагийн хит дуунуудыг сонсож, диско аянд бүжиглэх боломжтой. Мөн 1980-1990-ээд оны загвараар хувцаслаж ирсэн хамгийн сонирхолтой оролцогчийг энэ үдэш тодруулна. Баасан гарагийн 20.00 цагт эхлэх үдэшлэгийн тасалбар 30 мянган төгрөг. Амьд хөгжмийн хамтлаг, дуучидтай хамт дурсамж дүүрэн 1980, 1990 он руу аялаарай.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬУБ–Сөүл 09.45 12.50Сөүл–УБ 14.20 17.50УБ-Бээжин 18.55 20.10Бээжин-УБ 21.10 00.40УБ-Хонконг 07.25 10.55Хонконг-УБ 12.05 17.45УБ-Ханбумбат 14.00 15.10Ханбумбат-УБ 09.40 10.55

УБ-Москва 16.22 13.58Москва-Бээжин 23.45 11.40Хөххот-УБ 22.50 10.10Бээжин-УБ 11.22 15.35Эрхүү–УБ 16.32 06.53УБ–Эрхүү 20.45 02.15УБ–Дархан 10.10 14.10Дархан–УБ 14.45 19.10УБ-Замын-Үүд 17.30 07.40

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Б.БаярмааЗГМ

ЗГМ: КОМИКС

ҮЗВЭР

ҮГИЙН СҮЛЖЭЭ

Үндэсний шувуу ажиглагдын өдөр энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 23, 24-нд тохиож байна. МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг, “Mongolica Trav-el” хамтран “Үндэсний шувуу ажиглагчдын өдөр 2016” өдөрлөгийг зохион байгуулна. Оролцогчд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт майхан барьж хонох аж. Энэ үеэр шувуу судлаачид түгээмэл байдаг шувууд ба тэдгээрийг таних аргын талаар илтгэл тавина. Зургаа дахь жилдээ болж буй тус өдөрлөгт хүссэн хүн бүр оролцох боломжтой.

Энэхүү арга хэмжээ нь шувуу сонирхогч, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог уламжлалтай юм.

ӨДӨРЛӨГ

Шувуу ажиглагчид цуглана

ЦАГ АГААР

УЛААНБААТАР IX.20 20o

6o

IX.21 17o

7o

IX.22 18o

6o

IX.23 15o

7o

IX.24 14o

5o6 м/с

7м/с

7м/с

6 м/с

7м/с

6 м/с

9м/с

7м/с

10м/с

7м/с

ҮүлшинэҮүлшинэ Бага зэргийн бороотой Бага зэргийн бороотой Үүлшинэ

УВС22o

8o

ХОВД 22o

7o

ЗАВХАН 21o

3o

БАЯНХОНГОР21o

7o

ГОВЬ-АЛТАЙ19o

4o

ӨВӨРХАНГАЙ20o

7o

АРХАНГАЙ20o 7o

ХӨВСГӨЛ 22o

6o

БУЛГАН 19o

4o

ТӨВ 20o

5o

ДУНДГОВЬ 22o 7o

ӨМНӨГОВЬ 25o

10o

ГОВЬ-СҮМБЭР 21o

7o

ДОРНОГОВЬ 23o

8o

СҮХБААТАР 21o

5o

ХЭНТИЙ 21o

3o

СЭЛЭНГЭ 23o

7o

ОРХОН 19o

7o

ДАРХАН-УУЛ 23o

8o

ДОРНОД22o

8o

БАЯН-ӨЛГИЙ20o

6o

Өмнөх дугаарын хариу / 09.19

БОСООГООР:2. "Түшээ гүн" цолтой гол3. Хуучин системийн үеийн ЕБ сурагчдын хамгийн дээд үнэлгээ

4. Нийслэлийн нэгэн кино театр5. Говь-Алтай аймгийн сум10. Өвс ногооны шим шүүс11. Галт зэвсэг (Өмнөх дугаарын хариу)

8 4 1 5 6

7 2

9 5 7

6 8

2 8 3 1 9

3 8 6 7

2 5

4 1 9

1 7 5 8

8 9 6 4 1 3 5 2 7

7 2 3 5 9 6 1 4 8

1 4 5 8 2 7 3 6 9

3 5 1 9 7 2 6 8 4

4 6 7 3 8 5 9 1 2

2 8 9 6 4 1 7 3 5

6 3 4 2 5 9 8 7 1

9 7 2 1 3 8 4 5 6

5 1 8 7 6 4 2 9 3

Дотоодын и х , дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд “Оюутолгой” компани сур-галтын төлбөрийн тэтгэлэг зарлаад байна. Уг тэтгэлэгт инженер геологи, уул уурхайн машин тоног төхөөрөмж, баяжуулалтын инженер гэх мэт уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой. Мөн сургалтын төлбөрийн өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх гэсэн шалгуур тавьжээ. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг ярилцлагад урина. Эцсийн шалгаруулалтад тэнцсэн 15 оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэг авахаас гадна “Оюутолгой” компанид мэргэжлийнхээ дагуу дадлага хийх боломж олгодог аж. 2010 оноос хойш уг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 161 нь сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.

Тэтгэлгийн өргөдлийг есдү-гээр сарын 23-ны 18.00 цаг хүртэл http://ot.mn/ хаягаар авна.

Ханиад томуу ихэссэн үед бид сармис хэрэглэх нь үр дүнтэй гэдгийг мэднэ. Харин бага насны хүүхдэд сармистай хоол өгнө гэдэг тийм ч амар биш. Зарим эцэг, эхчүүд сармисийг хүзүүнд нь зүүж өгдөг ч амархан бохирддог. Тэгвэл сармисыг хүүхдийнхээ дэрэн доор хийх бас нэг арга байна.

Хэрэв таны хүүхэд тав болон түүнээс доош настай бол нэг хумс сармис хэрэгтэй. Сармисын нэг талын үзүүрийг зүсээд дэрэн доор нь хийгээрэй. Харин таваас найман настай бол хоёр ширхэг, түүнээс дээш настай бол хоёроос гурван хумс “нууж” болно. Ингэснээр ханиад, томууны вирусээс хамгаалахаас гадна тархины үйл ажиллагааг сэргээдэг байна.

Энэ бол хүүхэд гэлтгүй зүрх судас, цусны даралттай өндөр наст нуудад ч хэрэгтэй арга юм.

“Оюутолгой” ээлжит тэтгэлгээ зарлав

Дэрэн доороо сармис “нууя”

БОЛОВСРОЛ

ЗӨВЛӨГӨӨ

Билгийн тооллын 19Намрын дунд улаагчин тахиа сарын таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөрҮс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнөНаран ургах, шингэх: 06.37-18.54Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Аргын тооллын есдүгээр сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Гоё хүүхэн одтой, хөхөгчин могой өдөр.

Өдрийн наран 06 цаг 37 минутад мандаж, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөх үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм луганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.

ЗУРХАЙ

12. Хонины түүхий сүүний ааруул13. Монголчуудын эртнээс хэрэглэж байсан гал голомт16. Богино хугацаа17. Италийн мөнгөний нэгж

ХӨНДЛӨНГӨӨР:1. Монгол Улсын XX зууны шилдэг зохиолч6. Шохой7. Америкийн богино

өгүүллэгийн нэрт зохиолч, яруу найрагч асан8. Эгшиг9. Алдарт Ч.Лодойдамбын охин, УГЗ, хөгжмийн зохиолч12. Урт сахалтай загас14. Сэв, алдаа15. Чандмань эрдэнэ16. Зах хязгаар18. Монгол Улсын Ерөнхий сайд асан

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.20, МЯГМАР ~ №201 (479)

1 2 3 4

7

109

6

5

8

11

12 13

14 15

16 17

18

МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИСимфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач Юн Ил Жинтэй хамтарсан “Dawning” тоглолт энэ сарын 21-нд 19.00 цагт болно.

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН

“Шинэ үе” продакшны "Яг тэрэн шиг" энтертайнмент шоу тоглолт есдүгээр сарын 19-нөөс өдөр бүр 19.00 цагт болно.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

УДЭТ-ын 85 жилийн ойг угтан тус театрын уран бүтээлчид У.Шекспирийн "Ромео, Жульетта" сонгодог жүжгийг энэ сарын 23-25-нд 19.00 цагт тоглоно.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Улсын Филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид Гуанжоу хотын соёл урлагийн төвийн уран бүтээлчидтэй хамтарсан концертоо энэ сарын 22-нд тоглох гэж байна.

АВТО ХУДАЛДААНЫ ТӨВЭнэ жилийн Дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 24-нд 09.00 цагт эхэлнэ. Тасалбарын үнэ 10000 төгрөг.

BLUE SKY HOTEL&TOWERМонгол-Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг энэ сарын 23-нд 15.00-19.00, 24-нд 12.00-17.00 цагт болно.

SS CLUBОлон улсын чанартай анхны төрөлжсөн, металл хөгжмийн наадам “Noise metal fest 2016” арга хэмжээ энэ сарын 23-24-нд болно. “Noise metal fest 2016” наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы Sete star sept болон Desecravity, ОХУ-ын Inner Missing, АНУ-ын Hitobashira зэрэг амьд хөгжмийн хамтлаг оролцоно.

МЭДЭЭЛЭЛ, ТЕНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК

Мэдээллийн технологийн салбарынхан чуулах “Mongolia Social Good” уулзалт есдүгээр сарын 24-нд болно. Уг уулзалтаар нийгмийн хөгжилд технологийн дэвшлийг хэрхэн ашиглах талаар туршлага, санал бодлоо хуваалцах юм байна.

С

А

О

АР

О

ДИ

ӨД

Ү Ү

ЭЭ

ВЭ

ДГ Б

М

ТЭ

РА

АМ

НЙАСҮ

Р

Р

ЕТ

Л

ҮГ

А

Г

А

Ж

НН

И НТ

АЛТ

ХҮН

Mr. Баагийгийн ПАЯН.....

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

Цагийн сайханд тарган явсан юм шүү...

Хэзээ?

...Баагий чи ер нь яагаад ийм чөргөр юм?

Page 9: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

Словак улс үндэсний бодлогыг хүндэтгэхийг уриалав

АНУ­д эрэлт багассаны уршиг хөгжиж буй зах зээлд

Хилларигийн багтБиллийн үүрэг бага

Словакийн Ерөнхий сайд “амьд үлдэх зөн билгийг” анхаарахгүй бол Европын төсөл задарч болзошгүйг сэрэмжлүүллээ. > 10

Шинэ зах зээлүүдээс бараа импортлох эрэлт хямралаас хойших доод хэмжээнд хүрэв. > 10

Билл Клинтонд зөвлөх, сан бүрдүүлэхэд туслах, өмнөд муж улсуудад уулзалтад оролцох зэрэг үүрэг ногдуулжээ. > 10

Крымчүүд анх удаа сонгууль өгч байна

1 Эрх баригчид сонгуульд крымчүүдийн талаас илүү нь лавтай санал өгнө хэмээн тооцоолжээ. Гэхдээ энэ нь 2014 оны санал хураалтын үеэр тэдний 83 хувь нь санал өгсөнтэй харьцуулахад доогуур үзүүлэлт болох юм.

Цаг агаар таатай байгаа ч сонгуулийн үеэр шуурга шуурах, цахилгаан тасрах явдал тохиолдож болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байна. Армянск хотын орон нутгийн телевиз санал авах байрнаа хүрэлцэн ирэгсдэд ухаалаг утас үнэгүй тарааж байв. Далайн эргийн Ялта хотын санал авах байрнаас кино үзэх тасалбар үнэгүй авсан сонгогчдын гэрэл зургийг хаджээ.

ОХУ-ын сонгуулийн явцыг хянаж буй Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид зөвхөн Крымын санал хураалтад байлцсангүй, тусад нь үлдээсэн байна. Крымын сонгуулийг орон нутгийн намын идэвхтнүүд, гадаадаас сайн дураар ирсэн хөндлөнгийн ажиглагчид хянаж байгаа юм.

Крымд сонгууль явуулж буй Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах уриалгыг Украинаас

АНУ, Европын холбоонд хандан гаргасан. Москва тус хойгийг “бөөнөөр хорих лагерь” болгон хувиргалаа хэмээн Украины Ерөнхийлөгч Петро Порошенко шүүмжилдэг. Ерөнхийлөгч Владимир Путиныг дүрсэлсэн мануухай барьсан жагсагчид Киев дахь ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлээ илэрхийлэв.

Европын холбооны парла-ментын ассамблейд ОХУ-ын төлөөлөгчдийг үл оролцуулах шаард лага тавихаар Киев төлөвлөж буйг Украины Гадаад хэргийн сайдын зөвлөх Олексий Макеев тайлбарласан. Крымд болж буй сонгуулийг ОХУ-ын бусад хэсэг хүлээн зөвшөөрөх нь одоогийн нөхцөлийг хуульчилж буй хэрэг хэмээн ноён Макеев үзэж байгаа аж. Киевийн зүгээс Крымд Путины эсрэг кампани өрнүүлэхээр Украиныг дамжин өнгөрч буй ОХУ-ын иргэдэд виз хүртэл олгохоос татгалзлаа.

АНУ, Европын холбоо, Украин эрс шүүмжилж байгаа ч Крымын сонгууль хэвийн өрнөж байна. “Цаадуул чинь бидний эсрэг улс. Биднийг эх болсон Орос орондоо эргэн нэгдэхэд дургүй байгаа юм” хэмээн Нэгдсэн Орос намаас нэр

дэвшигч Наталья Поклонская тайлбарлав. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, тог цахилгаан байнга тасран, өрнөдийн хориг арга хэмжээнд нэрвэгдэж буй хүнд нөхцөлд Москвагаас бүрэн хараат болсон крымчүүд санал өгч байна.

“ОХУ-д нэгдэхийн ач тус эдийн засгийн талаасаа иргэдэд хүртээлгүй хэвээр. Эрх баригчид зам тавьж, үнийн өсөлтийг торгоох ам өгч байгаа. Гэхдээ л энэ бүхнийг бүр урьд нь хийчихгүй яав гэсэн байнгын асуулттай” хэмээн Севастополь хотоос бие даан нэр дэвшигч Андрей Брежнев өгүүлэв. Тэр бол ЗХУ-ын үеийн дарангуйлагч Леонид Брежневийн ач юм. “Гэхдээ бүгд бурхны авралаар Орост нэгдлээ гэсэн бодолтой” хэмээн тэрбээр нэмж тайлбарлав.

ОХУ-ын Хар тэнгисийн флотын өлгий болсон Севас-тополь нь Нэгдмэл Орос намын эсрэг сөрөг хүчин сонгуульд ялах найдлагатай цөөн газрын нэг. Орон нутгаас нэр дэвшигчдэд өрсөлдөх боломж олгохгүй байна хэмээн ноён Путинд гомдол гаргасан Севастополийн бизнесмэн Олег Николаев тус намаас нэр дэвшигч Дмитрий Беликтэй ширүүн өрсөлдөж

байна.“Хотыг маань аваад явж

чадах залуу, дайчин бизнесмэн л бидэнд хэрэгтэй” хэмээн ноён Николаевт санал өгснөөс болоод овгоо нууцалсан, төрийн албан хаагч, 38 настай Татьяна тайлбарлав. Севастополийн зарим сонгогч тус хойгийг ОХУ-д нэгтгэсэн Ерөнхийлөгч Путины нам болох Нэгдмэл Оросд саналаа өгцгөөжээ. “Бидний өөрсдийн чадахгүй юмыг хийж өгсөн болохоор яах ч аргагүй” хэмээн жуулчдад хөтөч хийдэг, 58 настай Татьяна Сидорова өгүүлж байна.

Нэгдмэл Орос намд дурамж-хан ханддаг хүмүүс хүртэл дайны хөлд нэрвэгдсэн, хэн ч хүлээн зөвшөөрөөгүй “Ардын бүгд найрамдах улсууд”-ын хувь заяаг давтаагүйнх нь төлөө тус намд саналаа өгцгөөжээ. “Украинчууд ус, цахилгаанаа тасдаж фашистууд шиг аашилсан даа” хэмээн ноён Николаевт сана лаа өгсөн Владимир Бойко тайлбарлав. Тэрбээр “Улстөрчид илүү сайн ажиллах хэрэгтэй. Гол нь Донбассынх шиг дайн дэгдэхэд хүргэж болох гүй” хэмээн анхаарууллаа.

Францын ислам шашинтны 25 хувь нь радикал үзэлтнүүдМайкл Стотхард

Францын ислам шашинт иргэдийн гуравны нэг нь тус улсын секуляр буюу шашнаас ангид хууль зүйд дургүйцэж байгаа нь судалгаагаар тодорхой болов. Ерөнхийлөгчийн сон-гууль болохоос найман сарын өмнө явуулсан уг судалгаа Фран цын нийгэмд исламын шашны гүйцэтгэх үүргийн талаар ширүүн маргаан дэгдэхэд хүргэлээ.

Судалгааны Montaigne хүрээ лэн гээс явуулсан санал асуул гаас үзвэл тус улсын 3-4 сая ислам шашинт иргэдийн 29 хувь нь Фран цын секуляр хуулиас исла мын шашны шариа-тын хууль илүү чухал гэсэн

бодолтой байгаа юм. Хэдийгээр Францад 2004 оноос хориглосон ч исламны шашинтнуудын 60 хувь нь сургуулиудад толгойн ороолт зүүж явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Мөн 2010 оноос Францад олон нийтийн газарт нүүрээ халхалсан өмсгөл өмсөх ёсыг хориглосон билээ. Гэвч тус улсын мусульман дөрвөн иргэн тутмын нэг нь сэргээх саналтай байна.

Францын ислам шашинтнууд Өрнөд Европт хамгийн олон тоотой нь. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Парист 130 хүний аминд хүрсэн алан хядах ажиллагаа зэрэг исламын хэт даврагчдын удаа дараагийн халдлагын улмаас мусульман

шашинтны асуудал Францад тулгарсан бодит бэрхшээл болж хувирлаа. Мөн буркини буюу бүх биеийг халхалсан усны хувцас өмсөхийг зарим орон нутгийн удирдлага энэ зун хориглосон. Үүнээс болж Францын секуляр үзэл баримтлал, исламын шашинтнуудыг тус улсад нэгтгэх явцтай холбоотой шүүмжлэл энэ зун өрнөсөн юм. Францын бүгд найрамдах улсын уламжлалт байр суурийг эрхэмлэгч, зүүн, барууны чиг баримжаат улстөрчид ч орон нутгийн удирдлагаас санаачилсан хоригийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Дээрх чиг хандлага нь Францад хүчирхэгжиж буй

хэт барууны Үндэсний фронт намыг тус улсын зүүний болон барууны үзэл баримтлалт бүх хүчин аялдан дагаж буйн жишээ юм. Үндэсний фронт нам энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа албан ёсоор эхэлсэн. Ислам шашинтны талаар эрс хатуу байр суурь баримтлахаа амлах замаар иргэдийн дунд нэр нөлөөгөө бэхжүүлсээр байгаа тус нам 2002 оноос хойш анх удаа сонгуулийн эцсийн шатанд шалгарч үлдэх төлөвтэй.

Ням гарагт нийтлэгдсэн дээрх судалгаанд Францын ислам шашинтны тал хувь нь секуляр үзэл баримтлалтай гэж үзжээ. Харин 25 хувь нь “Чин сүсэгт

мусульман” хэдий ч бурка буюу бүх биеийг нийтэд халхалсан хувцас өмсөхийг эсэргүүцдэг, Францын хууль ёсыг сахин дагахад бэлэн хүмүүс байгаа юм.

Үлдсэн 25 хувь нь ихэвчлэн том хотуудын захын дүүргүүдэд амьдардаг хүмүүс. Тэд ур чадваргүйгээс хөдөлмөрийн зах зээлд оролцоо бага, нас залуу, хатуу байр суурь баримтлагч исламын сүсэгтнүүд. Энэ бүлэгт хамрах хүмүүс олон эхнэр авах, бурка өмсөхийг дэмждэг, Исламын хууль зүй бүхнээс дээр гэсэн бодолтой байдаг юм.

Францад 25-аас доош насны исламын шашинтнуудын бараг тал хувь нь энэхүү радикал байр суурь баримтлагчдад

хамаарч байгаа нь тус улсын бодлого тодорхойлогчдыг түг-шээж байна. Гэтэл 40 хүртэлх насны мусульманчууд дотор энэ үзүүлэлт дөнгөж 20 хувьтай. “Ийм хүмүүсийн хувьд исламын шашин нь Францын нийгмээс өөрийгөө зааглах арга” хэмээн судалгааны тайланд тайлбар-лажээ.

Судалгаанд хамрагдагсад шашин хамгаас чухал хэмээн хариулсан аж. Гэсэн атлаа дөнгөж 29 хувь нь долоо хоногт тогтмол исламын сүмд мөргөл үйлддэг хүмүүс байгаа юм. Уг судалгааг исламын шашинтай, 15-аас дээш насны 1029 хүнээс нэг сар гаруй хугацаанд утсаар авчээ.

BBM©

Эми КазминЗэвсэглэсэн этгээдү үд

Энэтхэгийн мэдлийн Кашмир дахь цэргийн баазад ням гарагт халдаж, 17 цэргийн амийг хөнөөсөн аймшигт хэрэг дэгдлээ. Уг хэрэг тус бүс нутаг дахь Энэтхэгийн зэвсэгт хүчинд сүүлийн 15 жилд тохиолдсон хамгийн хөнөөлт халдлага болов. Ури цэргийн бааз нь Кашмирыг Энэтхэг, Пакистаны хооронд хувааж буй зурвас хэсэгт байрладаг. Уг халдлага энэ зун тус бүс нутгийг доргиосон Энэтхэгийн эсрэг эсэргүүцлийн ажиллагааны шинэ давалгаа болж байна.

Бүс нутагт 86 кашмир иргэн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан мөргөлдөөнийг өөгшүүлэн дэвэргэлээ хэмээн Энэтхэг нь Пакистаныг буруутгадаг. Шархадсан хүмүүсийн олонх нь Энэтхэгийн аюулаас хамгаалах албаныхан ойрын зайнаас буудсан резин суманд өртөгсөд байгаа юм. Ширүүн буудалцсаны эцэст цэргийн бааз руу довтолсон бүрэн зэвсэгтэй дөрвөн этгээдийг устгажээ. Энэхүү мөргөлдөөн Энэтхэг, Пакистаны харилцааг улам хурцатгана хэмээн шинжээчид таамаглаж байна. Ислам шашинт иргэд зонхилдог тус бүс нутгийг Энэтхэг Пакистаны аль аль нь өөрийн газар нутаг хэмээн үздэг. Кашмираас болж хоёр орон дөрвөн удаа дайтсан түүхтэй.

“Ури хотноо болсон халд ла гад Энэтхэгийн тал хуучнаараа дуугүй өнгөрнө гэж пакистанчууд горьдож байгаа бол санасны гарз. Энэтхэг улс хуучин стратегиа баримталж ханалаа” хэмээн Indian Express сонины редактор асан Шекар Гупта ням гарагт Twitter-тээ бичжээ. Хоёр жилийн өмнө засгийн эрхэнд гарсан Ерөнхий сайд Нарендра Моди харилцаагаа сайжруулах зорилгоор өнгөрсөн зул сарын баярын үеэр Пакистанд зочилж Ерөнхий сайд Наваз Шарифтай уулзсан. Гэвч Пакистанд

байрладаг исламисту уд Патанкотын агаарын цэргийн баазад нэвтэрч 12 хүнийг хөнөөсөн хэрэг дэгдсэнээр сэргэж байсан нөхөрсөг уур амьсгал дахин тасалдсан юм.

“Урид болсон шившигт халдлагыг бид эрс зэмлэн буруушааж байна. Энэхүү халдлагыг зохион байгуулагчид ял шийтгэлээс зайлж чадахгүй. Урид амь үрэгдсэн дайчдыг мэхийн хүндэтгэе. Эрх орныхоо өмнө байгуулсан гавьяаг нь үүрд дурсах болно” хэмээн ноён Моди ням гарагт Twitter-тээ бичжээ.

Энэтхэгээс хөндийрсөн кашмир залуус сүүлийн хоёр сар гаруйн турш эсэргүүцлийн жагсаал өрнүүлж ирлээ. Пакистаны эсрэг хатуу хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар ноён Моди цухуйлгасан. “Би хувьдаа зүгээр цухуйлгаад өнгөрөх бус, Засгийн газарт шууд шахалт үзүүлэхийг уриалах байна. Энэтхэг оронд улс төрийн уур амьсгал ширүүслээ” хэмээн Шинэ Дели дахь Observer Re-search Foundation хүрээлэнгийн судлаач Ашок Малик өгүүллээ.

Эргүүлийн албаа дуусгасан цэргүүд ээлж хүлээлцэхээр цугларах үеэр буюу өглөөгүүр бүрэн зэвсэглэсэн дөрвөн этгээд бааз руу халдсан талаар Энэтхэгийн арми мэдээлсэн. Майханд байсан цэргүүдийн ихэнх нь галд түлэгдэж хүнд гэмтэж бэртжээ. Шархтай 20 цэргийн биеийн байдал ноцтой байгаа аж.

Энэтхэгийн дотоод хэргийн сайд Ражнат Сингх ОХУ, АНУ-д хийх төлөвлөгөөт айлчлалаа хойшлуулж, энэхүү халдлага болон хариу арга хэмжээний талаар хэлэлцэх яаралтай хуралдааныг нэн даруй зарлан хурал дуулав. Пакистанд сургуу лилж, зэвсэглэсэн салан тусгаарлагч бүлэглэлүүд идэвх-тэй ажиллаж эхэлсэн 1989 оноос хойш Кашмирт ойрол цоогоор 44 мянган хүний амь үрэгдээд байгаа юм.

Зэвсэгт бүлэглэл Кашмирын цэргийн баазад довтоллоо

BBM©

Page 10: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

Жонатан УитлиШинэ зах зээлүүдээс бараа

импортлох эрэлт хямралаас хойших доод хэмжээ рүү унав. Тухайлбал, АНУ-д Хятадаас оруулдаг бүтээгдэхүүний хэмжээ долдугаар сард огцом буурсан нь хөгжиж буй эдийн засгуудын өсөлтийг хангах хөдөлгүүр гацаж эхэлсний нотолгоо юм. Ерөнхийдөө бүрхэг байгаа дэлхийн эдийн засагт АНУ гэгээтэй цэгүүдийн нэг болж, шинэ зах зээлүүдийн экспортын өсөлтийг дэмжиж байв. Гэтэл өнгөрсөн онд бараа үйлчилгээний экспорт санхүүгийн хямралаас хойш анх удаа унасан үзүүлэлттэй гарсныг НҮБ-ын тайланд дурдсан байна.

Америкийн Холбооны нөө-цийн банкны судалгаанаас үзэхэд Хятадаас АНУ руу хий дэг голдуу үйлдвэрлэлийн бүтээг-дэхүүний экспорт гуравдугаар сард үнийн дүнгээр, дөрөвдүгээр сараас нийт хэмжээгээр доошилсон тооцоо гарчээ. НҮБ-ын худалдаа, хөгжлийн асуудлаар бага хуралд үг хэлсэн эдийн засагч Элисса Браунштейн АНУ-д эрэлт сэргэж, ам.доллар

чангарч байгаа нь импортыг хямдруулж, эрэлтийг өсгөх ёстой атал импорт буурсан нь гайхалтай гэжээ. Тэрбээр “Энэ бол хэвийн бус үзэгдэл. Цаашид ч экспортлогчдын хувьд хүнд цаг үе үргэлжлэх байх. Хэрэв экспорт өсөлтийн гол түлш юм бол тэдэнд гадаадын эрэлт зайлшгүй хэрэгтэй” гэсэн юм.

Америкийн эрэлт долдугаар сард эрс буурч, Хятадаас ирэх импорт 12 сар дараалсан үзүүлэлтээр, үнийн дүн нь 3.5 хувь, нийт хэмжээ нь 1.6 хувь доошилсныг Холбооны нөөцийн тооцоо харууллаа. Үнээр нь авч үзвэл Хятадаас бусад хөгжиж буй зах зээлээс авах АНУ-ын импорт 2013 оноос хойш буурсныг Олон улсын валютын сан мэдээлсэн. Энэ нь гол төлөв бараа болон нефтийн үнэ унаж, ам.долларын ханш чангарснаас шалтгаалж байгаа юм.

Дээрхтэй төстэй хандлага шинэ зах зээлүүдийн экспортын эрэлтийн нэг үндсэн эх сурвалж болох Европын холбоонд ч мөн ажиглагдсан. Гэвч Европын холбоог чиглэсэн хөгжиж буй эдийн засгуудын экспорт 2014

онд жаахан сэргээд өнгөрсөн оноос багассан үзүүлэлттэй байгаа. Олон улсын худалдааны бодлогод судалгаа хийдэг Global Trade Alert хэмээх бие даасан бүлгийн тэргүүн Саймон Ивнетт “Үнэхээр сэтгэл түгшээсэн баримт. Шинжээчдийн дий-лэнх нь дэлхийн худалдаа саарч байгааг Хятадын импорт буурснаар тайлбарладаг. Гэтэл АНУ-ын худалдааны мэдээнд аж үйлдвэржсэн орнуудын импорт өсөөгүй буюу буурсныг дурджээ. АНУ-ын байдал хүмүү-сийн таамагласнаас хүнд байгаа бололтой” хэмээв.

Тэрбээр уг тайланд АНУ-ын үйлдвэрлэлийн салбар таамгаас доогуур үзүүлэлттэй гарсан нь Америкийн үйлд вэрүүдийн бэрхшээл худал даа гаар дамжин шинэ тутам зах зээлүүдэд тархаж байж болзошгүйг харууллаа гэжээ. Ноён Ивнетт цааш нь ярихдаа “Дэлхийн эдийн засаг дахь үйлдвэрлэлийн үзүүлэлт үйлчилгээний өсөлт гэх мэт макро өөрчлөлтийн улмаас саарч байж магадгүй” хэмээн дүгнэсэн байна.

Хилларигийн багт Биллийн үүрэг бага

Кортни ВиверЛас Вегасын бүгчим халуун

өдөр Хиллари Клинтоны сур тал чилгааны баг АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоныг уулзалтад урьж ирүүлжээ.

Танхимд цугласан буурал үстэй ахмадууд түүнийг Ерөн-хийлөгч байх үеийн хөгжил цэцэглэлтийг санан дурсахад хангалттай насалсан хүмүүс байв. Биллийн зогсох тавцангийн ард гурван метр өндөр Н үсэг байрлуулсан нь түүний энэ сурталчилгаанд гүйцэтгэж буй үүргийг бэлгэдэх мэт.

2008 оны сурталчилгааны үеэр эхнэрийнхээ нэр гарах боломжийг булаасан хэмээн шүүмжлүүлсэн ноён Клинтон энэ удаа арын суудал руу шилжсэн гэж найз нөхөд нь хэлж байна. Түүнд хатагтай Клинтонд зөвлөх, сан бүрдүүлэхэд туслах, нэр хүнд нь өндөр хэвээр байгаа өмнөд муж улсуудад уулзалтад оролцох зэрэг үүрэг ногдуулсан юм. Гэвч эхнэрийнхээ ажил лагааг халхлахгүй байх ёстой гэнэ. Ноён Клинтоны зөвлөгч “Тэр үүрэгтээ дасч байгаа бололтой.

Улс төр өдгөө 16 эсвэл 20 жилийн өмнөхөөс өөр болсон” хэмээн өгүүлэв.

Эхнэр нь сонгуульд ялвал Билл шилжилтийн багт гол үүрэг гүйцэтгэж, албан бус зөвлөгчөөр ажиллах байх гэж туслагчид нь ярьжээ. Гэвч хувийн яриандаа хүмүүс Ерөнхийлөгч агсныг хуучин байсныхаа бүрхүүл төдий болсон гэх үг цухуйлгадаг. Зүрхний мэс засалд дөрвөн удаа орж, эрүүл мэнд нь доройтсон ноён Клинтон цагаан хоолтон

болсноосоо хойш ядруухан харагдаж байгаа аж. Дуу хоо-лой нь сөөнгөтөж, царгисны дээр заримдаа томоохон арга хэмжээний үеэр мэлэрсэн янзтай байсан нь телевизийн дуранд туссан тохиолдол бий.

Гэхдээ ноён Клинтоны гар гасан алдаа нь өөр зүйлд сатаарснаас болсон уу эсвэл өөрийнхөө үйлдлийг хянах чадвар суларснаас тэр үү гэд-гийг ялгахад бэрх гэж нэг найз нь ярьсан юм. Тэрбээр цааш нь “Ерөнхийлөгч байсан хүн үйлдлээ хянах чадваргүй болох нь заавал асуудал үүсгэнэ гэж бодох нь ядмаг сэтгэлгээ. Заримдаа ухаалаг утас хүртэл асдаггүй биз дээ” хэмээв.

Нөгөө талаар хуучин Ерөн-хийлөгчийг байлцуулах нь зөрчлийн шалтгаан болдог. Өрсөл дөгчийнх нь зүгээс Хил ларийг нөхрийнхөө секс дуулианд оролцогч мэтээр буруутгадаг. Заримдаа тэрбээр уран илтгэх чадварынхаа ачаар эхнэрийнхээ сурталчилгаанд тус хүргэж байгаа.

Невада мужид настайчуудтай хийх уулзалтын үеэр 70 настай

ноён Клинтон тэмдэглэл харал-гүй ярьж, Америкийн замыг 2016 оны сонгуультай зүйрлэн урнаар дүрсэлсэн юм. Тэрбээр эхнэрийнхээ өрсөлдөгч Дональд Трампт үзүүлж буй дэмжлэгийг “зам дээрх бухимдал” гэж нэрлээд “Бид машинаа түр зогсоон бодох хэрэгтэй байна” гэжээ.

Эдийн засгийг сэргээхийн тухайд бол баячуудыг дэмжих бодлогоос зайгаа барьж, хаазаа гишгээд урагшлах ёстой гэж ярьсан байна. Тэрбээр “Бид

хаазаа тултал нь гишгэх ёс-той. Хөлөө авч болохгүй” хэмээсэн аж. Түүний хэлснээр Клинтоны сан сайн үйлсээс өөр зүйл бүтээдэггүй. Мөн эхнэр нь хувийн и-мэйлийнхээ төлөө албаны бусад хүмүүсээс хамаагүй илүү зэмлэл хүртэж байгаа нь шударга зан чанараас нь болсон гэнэ.

Ноён Клинтон бас Дональд Трам пыг дэмжигчдийн талаар хурц үг хэлсэн байна. Тухайлбал, БНН-ын анхан шатны сон гуулийн

үеэр тэрбумтныг дэмж сэн Баруун Виржинийн уурхайчид руу Клинтоны үг чиглэж байв. Тэрбээр “Тэднийг яагаад бухимдсаныг би ухаарч байна. Тэд урт хугацаанд бэрхшээл дунд байсан. Иймээс би тэдэн дээр очоод “Хиллари намайг нааш нь явууллаа. Та нар Америкийг 50, 60 жилийн өмнөх шиг дахин агуу болгохын төлөө санал өгөх гэж байгаа бол тэгээрэй. Гэхдээ Хиллари ялвал та нар дээр бас ирэх л болно. Бид бүгдээрээ

азтай байх хувьтай хүмүүс” гэж хэлсэн” хэмээн ярьсан аж. Ийм үед хуучин Ерөнхийлөгчийн хамгийн сайн чанар илэрдэг гэж найз нөхөд нь хэлдэг.

Билл Клинтоны үед Цагаан ордонд ажиллаж байсан, Ардчилсан намын зүтгэлтэн Матт Бернетт “Ноён Клинтоны улс төрийн агуу авьяас нь тухайн цаг үеийнхээ гол зүйл... сонгогчдын хүсэл эрмэлзэл зэргийг нэгтгэн 2012 оны Обама ч бай, одоогийн Хиллари ч бай, дэмжиж буй нэр

дэвшигчтэйгээ холбон илтгэх чадвар юм” хэмээн үнэлсэн. Бернетт цааш нь сурталчилгааны баг дотор түүний гол сул тал нь Хил лари ноён Клинтоны эхнэр байгаад оршино гэжээ. Учир нь нөхрийнхөө тухай зөв дүгнэлт өгөхөд бэрхшээлтэй аж. Тэрбээр “Хэрэв та нэр дэвшигч бол гаднын дайралт тань руу чиглэнэ. Гэтэл таны гэр бүл рүү довтлоод эхэлбэл хэрүүл тэмцлээс дээгүүр байхад хүнд” хэмээн өгүүлсэн билээ.

АНУ-д эрэлт багассаны уршиг хөгжиж буй зах зээлд

Хенри Фой, Алекс БаркерСловакийн Ерөнхий сайд

болон үндсэрхэг улстөрчид “амь үлдэх зөн билгийг” анхаа-рахгүй бол Европын төсөл задарч, ард иргэд босоход тулаад байгааг сэрэмжлүүллээ. Өөрий гөө эх оронч удирдагч хэмээн тунхагладаг ноён Роберт Фико Итали, Унгар, Голланд зэрэг оронд Brexit маягийн эсэргүүцлийг намдаахын тулд Брюссель үндэсний онцлогт хүлцэнгүй хандах ёстой гэсэн байна. Тэрбээр илэн далангүй ярилцлагадаа ноён Фико Оросын эсрэг Европын холбооны хоригийг “тэнэг” хэмээн цоллов. Мөн ноён Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Москватай харилцаа дээрдэх байх гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн дүрвэгсдийн урс-галыг зогсоох Брюсселийн зөвшилцөл цагаачлалын эсрэг түүний хатуу байр суурийг нотоллоо гэсэн юм. Тэрбээр “Европт өрнөж буй үйл явц улс төрийн тогтолцоонд халтай. Хүмүүс ихээхэн бухимдаж байна. Магадгүй ирээдүйд бид үндэсний ба Европын эрх ашгийн зохицлыг олох ёстой байх” хэмээн өгүүлжээ. Исламыг эсэргүүцэх үзэл, дүрвэгсдийг хуваарилах төлөвлөгөөг шүүмжилдэг зэрэг нь ноён Фико Зүүн Европ дахь үндсэрхэг, либерал бус удирдагчдын нэг гэж үзэхэд хүргэж байгаа. Гэвч 52 настай Ерөнхий сайд хэлэхдээ өөр шиг нь ардчилсан замаар сонгогдсон удирдагчдыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л холбоо үлдэж чадна хэмээн мэдэгдсэн аж.

Тэрбээр Братиславад Төрийн ордонд өгсөн ярилцлагадаа “Европын холбоо яагаад асуудалтай тулгарав. Учир нь өмнөх улстөрчид ард иргэдийн үгийг сонсдоггүй байснаас тэр. Тэднийг сонсох ёстой” гэжээ. Эх орондоо Европын холбооны ээлжит бус дээд уулзалтыг хүлээн авсандаа сэтгэл хангалуун байдаг ноён Фико холбоонд элссэн нь

Словак улс үндэсний бодлогыг хүндэтгэхийг уриалав

Словакийн хувьд үнэмлэхүй амжилт болсныг дурдаад эв нэгдлийг бусниулах ямар ч алхам хийхгүйгээ мэдэгдэв. Тэрбээр “Европын холбоо бидний хувьд юугаар ч сольшгүй байгууллага. Би эх орныхоо ирээдүйг энэ холбоогүйгээр төсөөлөхгүй байна. Гэхдээ Европын үзлийг санал болгохын хамт дотоод асуудалд мэдрэг хандах ёстой. Эс бөгөөс ихийг алдана” хэмээн өгүүлсэн байна.

Гэвч Брюссель үндэсний эрх ашгийг үл анзаарч буй нь улс орнуудын удирдагчдад хохирол учруулж, зарим гол намууд засаглалаас шахагдаж болзошгүйг Ерөнхий сайд анхааруулав. Ирэх жил Голланд, Герман, Францад болох сонгууль үүнд хамаатай. Тэрбээр “Улс төрийн шинэ нөхцөл байдалд зарим нь тэсэхгүй байх. Тэдний хувьд хугацаа дуусах мөч ойртсоор байгаа. Зарим Ерөнхий сайд суудлаа алдахад гайхах зүйлгүй” гэв.

Ноён Фико сүүлийн арван жилийн наймд нь Словакийн Ерөнхий сайдын а лбан тушаалд ажилласан бөгөөд санал асуулга явуулбал хэд хэдэн орон Британийн хойноос орж болзошгүйг анхааруулав. Тэрбээр Польш, Унгар зэрэг улс Европын холбоог удирдах гэрээг өөрчлөхийг уриалсныг дэмжихгүйгээ илэрхийлжээ.

Улмаар нам жим байдлыг эрхэм-лэгчид болон эрс шинэчлэгчдийн голд нь байр суурьтай байгаагаа мэдэгдсэн байна. “Европын холбооны гол үүрэг нь гишүүн орнуудад зааж сургах бус. Тэдний үндэсний онцлогийн эсрэг түрж, дүрэлзэх галын тос болох ёсгүй. Гэхдээ эцсийн эцэст зөвшилцөлд хүрч чаддаг нь манай холбооны гайхамшиг юм” гэж ноён Фико үзэж байна.

Словакийн Ерөнхий сайд Оросын албаныханд аяллын хориг тогтоосныг ойрын үед цуцлахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гэвч Европын холбооны эв нэгдэлд аюултай бол саналд хориг тавих эрхээ эдлэхгүй гэв. Тэрбээр АНУ-ын сонгуулийн талаар ярихдаа Москватай харилцаагаа сайжруулах аливаа өөрчлөлтийг дэмжинэ хэмээсэн юм. БНН-аас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины талаар нааштай үг хэлж, Крымыг Оросын харьяанд шилжсэнийг хүлээн зөвшөөрөх боломжтойг дурдаж байсан билээ. Роберт Фико Өрнөдийн удирдагчид Трампын сонгогдох боломжид тодорхойгүй хандаж буй талаар цухуйлгаж, “Бид үүнийг муу явдал гэсэн мэт сэтгэгдэл төрүүлж байна. Мэдээж удирдагчид аливааг өөрчлөх гэж сонгогддог” хэмээн өгүүллээ.

Баруун гар талд, Словакын Ерөнхий сайд Роберт Фико BBM©

BBM©

BBM©Хятадаас АНУ руу чиглэсэн экспорт үнийн дүнгээр 3.5 хувь буурчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон эхнэрийнхээ сурталчилгааг дэмжиж байгаа.

Page 11: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

11

Эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ФОРУМ

АНУ, доллар 2247.86

Евро 2508.72

Япон, иен 22.01

ОХУ, рубль 34.68

БНХАУ юань 337.06

БНСУ вон 2.01

ВАЛЮТЫН ХАНШ

» ДНБ

1.4 Хувь. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны хоёрдугаар хагаст 1.4 хувиар өссөн байна. ДНБ-ий өсөлтөд хөдөө аж ахуйн салбар болон уул уурхайн олборлох үйлдвэрлэл голлох үүрэг гүйцэтгэжээ.

» ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ

41.3 Сая ам.доллар. Төлбөрийн тэнцэл энэ оны долдугаар сарын байдлаар 41.3 сая ам.долларын алдагдалтай гарсныг Монголбанкнаас мэдээллээ.

» БАНК

24.2 Их наяд. Банкуудын нийт актив хөрөнгө 24.2 их наяд төгрөгтэй тэнцжээ.

» ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

14.6 Тэрбум төгрөг. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 тэрбум төгрөг буюу 1.03 хувиар өссөн дүн юм.

» ТОМИЛГООТөрийн банкны Төлөөлөн удирдах завлөлөөс тус банкны гүйцэтгэх захирлаар Д.Баярсайханыг томилжээ.

» ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ

2 Хувь. Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний найман сард олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хоёр хувиар буурчээ.

» МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ

0.1 Хувь. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө наймдугаар сарын эцэст 817.2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь долдугаар сартай харьцуулахад 0.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурсан үзүүлэлт.

» МӨНГӨН ГУЙВУУЛГА

30.8 Сая ам.доллар. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн мөнгөн гуйвуулга энэ оны эхний хагас жил 58.4 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.8 сая ам.доллараар өсчээ.

» ВАЛЮТЫН НӨӨЦ

1.27 Тэрбум ам.доллар. Монголбанкны гадаад валютын албан нөөц 1.27 тэрбум ам.доллартай тэнцжээ. Энэ нь дотоодын импортын дөрвөн сарын хэрэгцээг хангах хэмжээ юм.

ЗГМ ТОВЧХОН

Б.Ганбаяр / ЗГМ©

2016.09.20, МЯГМАР ~ №201 (479)

Дэлхийн аж үйлдвэр, худалдаа, эдийн засгийн нөлөө бүхий орны нэг нь Бразил. Дэлхийн найм дахь том эдийн засагтай тус улс Латин Америкийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг. 2050 он гэхэд дэлхийн тав дахь том эдийн засаг болохоор бразил-чууд зорьж байгаа. Тус улсын Бразил-Монголын худалдааны танхимын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Асеф Сайд даваа гарагт болсон Монгол, Бразилын бизнесийн анхдугаар танилцах уулзалтад оролцлоо.

Тэрбээр Парана мужийн Технологи, байгаль орчны хүрээ лэнгийн захирлаар ажилладаг бөгөөд мужийнхаа Худалдааны танхимын дэргэд Бразил, Монголын худалдааны танхимыг албан ёсоор энэ оны зургадугаар сард байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн аж. Асеф Сайд “Хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорил-гоор энэ удаагийн уулзалтад ирсэн. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хог хаягдлаас био түлш гаргаж авах зэрэг тех-нологийг Монголд нэвтрүүлэх, хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэв.

Энэхүү арга хэмжээнд Бра зилын талаас дэлхийд тэргүү лэгч мах, махан бүтээг-дэхүүн боловсруулах болон худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалтын компани оролцож

Шинэ зах зээлийн түншлэлБразилчууд ноос, ноолуур, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна

Б.Баяртогтох @bayartogtokhZGM

байгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг тодотгов. Дэлхийд тэргүүлэгч мах боловсруулах Sadia болон BRF компанийн бор луулалтын дарга Уго Фреде рико Гауэр “Мах, махан бүтээг дэхүүн боловсруулах технологи нэвтрүүлэх, махны экспортын шинэ шугам нээх, улмаар Монголд шинэ түнштэй болохоор анхаарч байгаа” хэмээн өгүүлсэн юм.

Бразилын Парана мужийн худалдааны танхим нь 27 мянга гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн аж. Тус муж нь дэвшилтэт техник, технологийг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт амжилттай нэвтрүүлжээ. Ингэснээр эдийн засгийн хөгжлөөр улсдаа дөрөвдүгээрт жагсаж байна. Бразилын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа кофе, эрдэнэшиш, буурцаг, тахиа болон гахайн мах, хүнсний төрөл бүрийн бэлэн бүтээгдэхүүнийг Монгол руу шууд нийлүүлэх

эрмэлзэлтэй байгаагаа “Toda Comex Express” компанийн гүйцэтгэх захирал Элми тэм дэг-лэв. Тэрбээр худалдааны сал барт 15 жилийн туршлагатай аж.

Элми “Монголоос ноолууран бүтээгдэхүүн импортлох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нь манай бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах болсон. Энэ чиглэлд хамтын ажиллагаа эхлүүлнэ” гэв. Бразилд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны байдлаар 15 мянган ам.долларт хүрсэн бөгөөд тус улсын эдийн засаг тогтмол хурдацтай өсчээ.

200 гаруй сая хүн амтай Бразил улс нийт 300 сая хүн амыг тэжээх хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Экспортын бүтээгдэхүүний 40 хувийг эзэлдэг хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь Бразилын тогтвортой хөгжлийг хангах чухал салбарын нэг гэж тооцогдож байна. Нисэх онгоцны үйлдвэрлэлээр

дэлхийд гуравдугаарт ордог Бразил улс этанол, био түлшний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.

Монгол-Бразилын анхдугаар танилцах бизнес уулзалтад оролцсон “Амирастар” компа-нийн захирал Д.Уранчимэг “Манай компани 2009 оноос нийтийн хоол, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хувьд мах, махан бүтээг дэхүүний шинэ техно-логи судлах, туршлага солилцохоор уг арга хэмжээнд оролцож байна. Бразилын зах зээл, хэрэглэгчдийн онцлог, хандлагын талаар судалж эхэлсэн.

Манай компанийн суурин төлөөлөгч Бразил хотод суудаг” гэв. Амазоны ширэн гэн ой, хөлбөмбөг, самба бүжгийн хэмнэлээр төсөөлөгддөг өргөн уудам нутагтай Бразил, Монголын бараа бүтээгдэхүүний шинэ зах зээл гэдгийг энэ удаагийн уулзалт илтгэлээ.

» Хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх анхны уулзалт боллоо.

» Латин Америкийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг дангаараа Бразил улс үйлдвэрлэдэг.

» Бразилчуудын ноос, ноолуур, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна.

» ”Амирастар” компани Бразил хотод суурин төлөөлөгчтэй болжээ.

» Бразил, Монголын худалдааны танхимыг энэ оны зургадугаар сард байгуулжээ.

БНХАУ-ын банкуудын стресс тестийн шинжилгээгээр энэ оны эхний улиралд эрсдэлийн түвшин хамгийн дээд цэгтээ хүрсэн байна. Тус улсын хувийн секторын өрийн хэмжээ богино хугацаанд эрчимтэй өсөж байгаа нь санхүүгийн нөхцөл байдал төдийгүй дэлхий нийтэд эрсдэл дагуулж байгааг онцолжээ. БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн болон өрийн зөрүү буюу “GAP” үзүүлэлт 30.1 хувьд

Япон улс гадаадаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

Н.АлтанШинжээч

Япон улсын Засгийн газраас гадаадын ажиллах хүчний тоог хоёр дахин нэмэгдүүлэх бодлого баримтална гэж мэдэгджээ. Учир нь тус улсын хүн амын дунд өндөр настнуудын эзлэх

хувь нэмэгдэж, төрөлтийн хувь буурахын зэрэгцээ ажиллах хүчний тоо багассаар байгаа аж. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд стратегийн чухал алхмууд хийх шаардлагатай байгааг албаныхан онцолжээ. Энэ хүрээнд гадаадын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхээс

гадна тэдний визийн хугацааг одоогийн гурван жилээс таван жил болгож нэмэгдүүлэхээр болсон нь багтаж байна. Одоогийн байдлаар Японы хөдөлмөрийн зах зээлд гадаадын 190 мянга орчим иргэн ажиллаж байгаа ажээ.

ХӨРШ

БНХАУ-ын хувийн хэвшлийн өрэрчимтэй өсчээ

О.ОдгэрэлШинжээч

хүрсэн нь 1995 оноос хойших хамгийн өндөр дүн гэдгийг “Basel”-ийн хороо дүгнэлтдээ дурдсан байна.

Энэ нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн харьцаа болон урт хугацааны хандлагын зөрүүг тооцон илтгэдэг үзүүлэлт аж. Энэхүү хувь хэмжээ өсөхийн хэрээр өрийн хэмжээ асар хурдтай өсөж санхүүгийн салбар эрсдэлд орж байгааг харуулдаг байна. Зарим шинжээчид БНХАУ-ын төв банк болон Засгийн газар банкуудаа дахин санхүүжүүлэх замаар муу зээлээс ангижруулж бодлогын

түвшинд дэмжих шаардлагатай гэж дүгнэж байна. Үүний зэрэгцээ Төрийн зохицуулалт, оролцоог нэмэгдүүлж, гадаад өрийн хэмжээг хязгаарлах замаар эрсдэлээс зайлсхийх шаардлагатай гэж зөвлөж байна. “Basel”-ийн хорооны дүгнэж байгаагаар өр, дотоодын нийт бүтээгдэхүүний зөрүү 10 хувиас дээш давбал санхүүгийн системд эрсдэл орж байгааг дохиолж байгаа гэж үздэг.

Харин БНХАУ-ын хувьд гурав дахин өндөр байгаа нь аюултай түвшинд хүрээд байгааг харуулж байна.

Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт нь төгрөг. Анхны цаасан дэвсгэртийг Зөвлөлт холбоот улсад хэвлүүлж байсан бол сүүлийн үед Франц, Герман, Их Британи зэрэг улсад захиалан хэвлүүлж байгааг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээлийн төвөөс мэдээллээ. Ойролцоогоор нэг төгрөгийг 70 төгрөгөөр, 5000 төгрөгийг 150 төгрөгөөр хэвлүүлдэг байна. Бага дэвсгэрт болох нэг, тав, 10, 20, 50 төгрөгийн дэвсгэрт нь том дэвсгэртийн хэвлэлтийн өртөгтэй ойролцоо байгааг эндээс анзаарсан байх.

Ийм өртөгтэй хэвлэгдсэн цаасан мөнгөний насжилтын хувьд бага дэвсгэртийг 1-2, том дэвсгэртийг 3-4 жил хэрэглэж байна. Улсын мөнгөн тэмдэгтийн

МӨНГӨН ТЭМДЭГТ

Том дэвсгэртийг 3-4 жил хэрэглэж байнаБ.ТулгатЗГМ

загварыг УИХ баталж, Төв банк буюу Монголбанк захиалж хэвлүүлдэг.

Бид мөнгийг зөв хадгалж сурвал эдэлгээ уртасна. Ингэснээр гаднын үйлдвэрт өндөр үнэ төлж хэвлүүлэх зардлаа хэмнэх нөхцөл бүрдэх юм. 10000 төгрөгийн дэвсгэртийг анх 1995 онд хэвлүүлж байсан бол 20000 төгрөгийг 2006 онд хэвлүүлж байжээ.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад байрлах Олон улсын мөнгөний судалгааны институтээс зохион байгуулсан олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20000 төгрөгийн цаасан дэвсгэрт анх удаа хүрэл медалийн гэрчилгээ энэ онд хүртсэн юм. 20000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтээс шалгарсан билээ.

“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Хангайн Алтай нь “Монголын хөрөнгийн бирж”-ийн гүй цэтгэх захирлаар 2011-2014 онд ажиллаж бай сан. Монголын хөрөнгийн биржийн даваа гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг, хоёр

ТОМИЛГОО

МХБ-ийн Гүйцэтгэх захирлаар Х.Алтайг томиллоо

болон гуравдугаар ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компа-нийн нийт 59,361 ширхэг хувьцаа арилжжээ.

Энэ өдөр хөрөнгийн бир жийн индекс 822 нэгж болж, 0.24 хувиар өссөн байна. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 индекс энэ оны наймдугаар сард буурсан үзүүлэлттэй гар сан. Тэгвэл энэ сард ялимгүй өсөлт тэй гарах хүлээлттэй байна.

Page 12: YНЭ: 600₮ Газар хөдлөлт огцом идэвхжлээ...л "Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй" гэж ятгасан. "Чадах

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.20, МЯГМАР ~ №201 (479)

шийдвэр гарснаас хойш нэг сарын хугацаа л өнгөрсөн. Эргээд харна гэхээр энэ нь эдийн засагт нөлөөлөөд, үр дүнг нь тооцох хугацаа мөн үү?

-Үр нөлөө шууд тэр дороо харагдахгүй. Хоёр сарын дараа-гаас илт мэдрэгдэж эхэлнэ. Ерөн хийдөө мэдрэгдэх хандлага руугаа орж эхэлж байгаа.

-Төв банкны шийдвэрээс гадна эдийн засгийн энэ орчин нөхцөлд бизнесийнхэн ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Бизнесийг бид зүй тогтлоор нь явуулмаар байна. Манай бизнест төрийн оролцоо хэтэрхий их байна. Олон жилийн турш ингэж явж ирсэн. Хэрэв өнөөдөр бизнесийн салбар зүй тогтлоороо явсан бол дефляци руу орчихгүй, валютын ханш огцом өсөхгүй явах боломж байсан. Гэвч бизнесээ жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадахгүй болохоор саатаад байна. Зүй нь төр хэтэрхий оролцохын оронд бизнесийг хэвийн явуулахад нь ямар дэмжлэг хэрэгтэй байна, хэрэв саад тотгор байвал тэрийг нь эрх зүйн орчноор зохицуулж өгөх ёстой. Өнөөдөр энэ чиглэлд анхаарах цаг болжээ. Хийх ёстой зүйлсээ хийгээч ээ. Тэгэхгүй бол бид өөрсдөө удирдаж болох эрсдэлээ удирдаж чадахгүй гацаж байна. Бизнесийнхэн өөрсдөө ч удирдаж чадахгүйд хүрээд байна. Энэ нь эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлж буй. Эдийн засгийн суурь бол бизнесийн

хэмжээ авсан болов уу гэж харж байгаа. Мөнгөний бодлогын зөвлөлөөрөө хэлэлцэхгүйгээр Захирлуудын зөвлөл шийдвэр гаргаж байхад хувьдаа гайхаж байсан. Ер нь хөршүүдээ аваад үзсэн ч тэр, олон улсын түвшинд ч тэр өнөөдөр бодлогын хүүгээ өсгөөд байгаа улс орон алга. Хэдхэн хоногийн өмнө ОХУ бодлогын хүүгээ 0.5 нэгжээр бууруулсан. Нэг зүйл шүүмжлэл дагуулсан нь энэ өөрчлөлтөөс өөр өөрчлөлтийг он гартал хийхгүй гэж мэдээлсэн явдал. Холбооны нөөцийн систем мөн хүлээлт үүсгээд байгаа, бодлогын хүүгээ өсгөнө гэж. Гэтэл өсгөхгүй л байна. Энэ нь цаанаа эдийн засгаа найдвартай, тогтвортой байж чадаж байна уу, бизнес тогтвортой түвшинд очиж уу, үгүй юү гэдгийг ажиглаад байгаа хэрэг. Тийм түвшинд очсон тохиолдолд бодлогын хүүг бага зэрэг өсгөх боломжтой. Өнөөдөр АНУ-д ажил эрхлэлт сайжирсан хандлага байгаа ч тогтвортой, эсэх нь хүлээлт хэвээр л байна.

-Төв банкны шийдвэрээс харахад хэрэглээний үнийн индексээс гадна хөдөлмөрийн зах зээлийг анхааралтай ажиг-лах ёстой байх. Бодлогын хүү чанга байх нь хөдөлмөрийн зах зээлд цаашид хэрхэн нө лөөлөх вэ?

-Бодлогын хүү өснө гэдэг бодит эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр эдийн засаг хумигдана. Үүнийг дагаад ажил эрхлэлт буурна. Ажилгүйдлийн түвшин нэ мэг дээд ирвэл эдийн засгийн савалгаа нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс бодлогын хүүг нэмэг-дүүлсэн нь богино хугацааны арга хэмжээ болов уу гэж бо дож байна. Эргэж харах нь ойлгомжтой. Тэр тусмаа инф ляцигүй байгаа энэ үед зайлшгүй эргэж авч үзэх ёстой.

-Бодлогын хүүг нэмэгдүүлэх

таатай гэж хэлж болох нөх-цөл. Яагаад гэвэл бараа бүтээг дэхүүний үнэ өсөхгүй. Харин үйлдвэрлэгчдийн хувьд, нийт эдийн засагтаа дефляцитай га рах нь тийм ч сайн үзүүлэлт биш.

-Монголбанкнаас өнгөрсөн сард бодлогын хүүг огцом өсгөх шийдвэр гаргасан. Энэ сард дараагийн хурлаа да хиад зарлана гэдгээ мэдээл сэн. Таны харж байгаагаар шийдвэр хаашаа чиглэх бол?

-Бууруулах болов уу гэж харж байна. Бодлогын хүүг огцом өсгөхөд нь гайхаж л байсан. Ханшаа хязгаарлах гэж ийм арга

-Махнаас илүүтэй хүнсний ногооны үнэ нөлөөлсөн гэж харж байгаа. Ургац хураалтын хувьд сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй нэг сайн үзүүлэлт бол төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ хангадаг болсон явдал. Яг энэ оргил үе таараад, нийлүүлэлт өссөн нь эрэлт буурсан мэт харагдаж болох юм.

-Ер нь бид энэ үзүүлэлтийг ямар байдлаар авч үзэх ёстой вэ. Монгол Улс инфляциа бууруулахын тулд олон жил хүчин чармайлт гаргаж, бод-логоо үүнд чиглүүлж ирсэн. Гэтэл дефляци болчихлоо.

-Энэ бол худалдан авагчдад

Ч.Энхбаяр: Ингэтлээ хүндрэхээр эдийн засагтай улс биш

МУИС­ийн Бизнесийн сур ­гуулийн профессор Ч.Энх баяр тай өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орч ны талаар ярилцлаа. Тэрбээр бизнесийн үйл ажиллагаанд төрөөс хэтэрхий оролцож буйг шүүмжлээд бизнес эрхлэгч дийн хариуцлага сайн байх нь цаашдын хөгжилд ихээхэн ач холбогдолтой болохыг онцоллоо.

-Хэрэглээний үнийн ин декс хасах утгатай гарч, деф ляцитай гарсан нь манай улсын хувьд харьцангуй шинэ үзэгдэл болж байна. Зарим эдийн засагч үүнийг улирлын чанартай гэж тайлбарлаж буй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Дефляцитай гарна гэдэг нь бараа бүтээгдэхүүн борлог дохгүй, эрэлт муутай байна гэсэн үг. Нөгөө талаар, худалдан авах чадвар буурсантай холбоотой. Эдийн засгийн ерөнхий төлөв байдал үүнд нөлөөлж байгаа. Эдийн засгийн ерөнхий зүй тогтол, онолын үндэслэлээр үүнийг тайлбарлахад манайд түвэгтэй байдаг. Үнэхээр эдийн засгийн өсөлт нь сэргээд, орлоготой иргэдийн тоо нэмэгдэж, худалдан авах чадвар дээшлээд ирвэл дефляци буурах боломжтой.

-Үндэсний статистикийн хороо тоон мэдээллүүд дээрээ үндэслээд махны үнэ буурсан нь илүүтэй нөлөөлсөн гэж дүгнэж буй. Үүнтэй та санал нийлэх үү?

таатай орчин бүрдүүлж, хөгжүүлэх шүү дээ.

-Шинэ засаг байгуулагдсаны дараа бизнесийнхэн өөрсдийн дуу хоолойгоо Засгийн газрын үйл ажиллагаанд тусгуулахыг хүсэж байгаа байх. Тэгэхээр бодлого цаашид хаашаа чиг-лээсэй гэж та үзэж байна вэ?

-Засгийн газар нэлээд олон уулзалт хийж, бизнесийнхнийг сонсож байх шиг байна. Энэ бол байх ёстой чухал зүйл. Гэхдээ сонсоод өнгөрөх биш, тэрийгээ аль болох ажил хэрэг болгодог байх нь чухал. Ийм л баймааргүй байгаа юм. Биз несийн гацаа хаана байна, тэр гацааг арилгах тал дээр төрөөс анхаарах хэрэгтэй. Бизнесийнхэн ч өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Бизнесээ шударга явуулахад анхаарах хэрэгтэй.

Хүнээр жишвэл манай биз-несийнхэн 20 жил болоод нас биед хүрлээ. Гэвч бизнесээ яаж ухаалаг явуулах тал дээр жигд анхаарч чадахгүй байгаа нь харагдаж байна. Тухайлбал, ажилчид хувь хүн гэдэг талаасаа хариуцлагатай байж, компаниуд эргээд ажилтнуудынхаа сайн ажиллаж байгаа эсэхэд анхаа-рах хэрэгтэй. Ажиглаж байхад манайхан хувь хүнийхээ үнэ цэнийг мэдэхгүй байна. Биз несээ үнэ цэнэтэй болгохоо мэдэхгүй байна. Бизнес хэдий чинээ үнэ цэнэтэй байна эдийн засаг тэр хэрээр тогтвортой хөгжинө.

Суурь асуудлаа ярьж ойлгол-цохгүй бол өнгөц илээд, макро үзүүлэлт, гадаад орч ны нөлөө гэж алийн болгон ярих вэ. Төр нь ч, төрийн бус байгууллага нь ч, компани ч дотоод хүчин зүйлээ анхаараач ээ. Тэр асуудлуудаа л цэгцлээд явж чадвал манай улс ингэтлээ хүнд байдалд ороод байх эдийн засагтай улс орон биш шүү дээ.

Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь богино хугацааны арга хэмжээ болов уу

Бодлогын хүүгээ өсгөөд

байгаа улс орон алга

Б.НоровЗГМ

Б.Ганбаяр / ЗГМ©

Алтны ханш сэргэлээ

Алтны спот ханш сүүлийн нэг сард (ам.доллараар)

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг АНУ-ын Төв банкны бодлогын зөвлөлийн хурал энэ сарын 20, 21-нд болох товтой байна. Хурлаар мөнгөний бод логын жишиг хүүг хөндөх магадлал бага байгаа. Гэхдээ хурлын тов ойртож, дэлхийн зах зээл савлаж байна. Холбооны нөөцийн банк бодлогын хүүг хөндөх магадлал буурснаар ам.долларын ханш уруудлаа. Харин ам.доллартай урвуу хамааралтай алтны ханш сэргэв. Өнгөрсөн долоо хоногт 1.3 хувиар буурсан шар

металлын ханш даваа гарагт 0.5 хувиар өслөө. Ингэснээр унци алт 1317.87 ам.доллартай тэнцэв.

Үүнээс гадна “Brent”-ийн ханш 79 центээр өсөж, 46 ам.дол-ларыг давсан бол WTI төр лийн газрын тосны үнэ 81 цен тээр дээшилжээ. Ливийн газрын тосны боомт хотод мөргөлдөөн болсон. Мөн газрын тосны зарим олборлогч гарцаа царцаах асуудлаар хэлэлцээ хийх товтой байгаа нь ханшийг ийн өсгөжээ.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1327.83 -0.33% 9/10/2016

ЦАГААН АЛТ PLA унци 1064.6 -1.85% 9/10/2016

МӨНГӨ SIA унци 19.368 -2.78% 9/10/2016

ЗЭС (COMEX) HGA фунт 209.25 -0.5% 9/10/2016

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 57.87 +0.35% 9/10/2016

WTI ТОС CLA баррель 45.88 -4.01% 9/10/2016

БРЕНТ COA баррель 48.01 +0.82% 9/10/2016

БЕНЗИН XBA 136.11 +76.54% 9/10/2016

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.797 -0.32% 9/10/2016

НҮҮРС (NYMEX) QZA тонн 40 -1.23% 9/9/2016

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 69.7 +5312.16% 9/10/2016

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.199 +18959.1% 9/10/2016

БУДАА RRA центнер 9.515 -0.26% 9/10/2016

БУУДАЙ WA бушель 403.5 -0.62% 9/10/2016

КАКАО CCA тонн 2762 -4.26% 9/10/2016

КОФЕ KCA фунт 1.511 +15.15% 9/10/2016

Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5125.908 -133.57 -2.54% 9/10/2016DAX INDEX DAX 10573.44 -101.85 -0.95% 9/10/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14540 -263.26 -1.78% 9/10/2016S&P/ASX 200 AS51 5339.182 -46.57 -0.86% 9/9/2016S&P 500 INX 2127.81 -53.49 -2.45% 9/10/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3078.855 -17.1 -0.55% 9/9/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 18085.45 -394.46 -2.13% 9/10/2016TOP 20 MSETOP 11607.78 -81.44 -0.7% 9/9/2016FTSE 100 UKX 6776.95 -81.75 -1.19% 9/10/2016HANG SENG HSI 24099.7 +180.36 +0.75% 9/9/2016NIKKEI 225 NKY 16965.76 +6.99 +0.04% 9/9/2016

▼ ▼▼

▼▼▼ ▼▲▲

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 395.98 0.32 % 9/9/2016

МАХИМПЕКС ХК MMX 2700 0.04 % 9/9/2016

СҮҮ ХК SUU 131.18 0.13 % 9/9/2016

ТАЛХ ЧИХЭР ХК TCK 19500 0.00 % 9/9/2016

АТАР-ӨРГӨӨ ХК ATR 70000 7.69 % 9/9/2016

БАГАНУУР ХК BAN 1960 -14.78 % 9/9/2016

Э-ТРАНС ЛОЖИСТИКС XК ETR 84 0.00 % 9/9/2016

ХӨХ ГАН ХК HGN 55 0.00 % 9/9/2016

ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 68 -2.86 % 9/9/2016

МОНГОЛ ШИЛТГЭЭН ХК MSH 640 -1.54 % 9/9/2016

ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 1320 0.00 % 9/9/2016

▲▲▲

◄►▲▼

◄►◄►▼▼

◄►

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

48.6 +1.21% 9/9/2016

0.015 +15.38% 9/9/2016

2.725 -2.68% 9/9/2016

0.028 +16.67% 9/9/2016

0.013 -7.69% 9/9/2016

4.2 +1.2% 9/10/2016

3.96 +0.51% 9/10/2016

0.27 +22.73% 9/9/2016

0.17 +3.03% 9/9/2016

0.385 +1.32% 9/10/2016

1,310.00

1,320.00

1,330.00

1,340.00

IX.19 1,314.92

БАЙР СУУРЬ