“Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууг сонсоорой.
-Эх хүний аз жаргал юунаас эхлэдэг вэ?
-Үрээ энгэртээ тэврэхээс
-Үрээ бүүвэйлэхээс
-Үрээ эхийн хайраар хайрлахаас
-Үр хүүхэддээ сургаал хайрлахаас
Ээжийн тухай дууг нэг бадгийг дуулаарай.Хүүхүүд ээ!
-Аав ээж нь даваагүй давааг олон даваарайАмжиж уулзаж золгоогүй олон хүнтэй уулзаарайЭэлт гэрэл нь хаа хүрнэ, нар тэнд байдаг гэдэг юмЭэж, аав хоёр нь хүүтэйгээ хамт яваа-Өвс цэцэгтэй энэ их орчлон дээрӨргөс, халгай бас бий, үр минь тогтооХатгасан өргөсийг нь тасдаж хаяхдааХажуугийн өвсийг бүү зулгаа-Газраасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдогГаригаасаа хөлбөрсөн чулуу замдаа шатдагГалаасаа үсэрсэн оч дорхноо бөхдөгГазар, гариг, гал чиньчамдаа хөх тал юм шүү.
/Д.Цоодол/
“Эхийн захиас”
Эхийн сэдэв: -Ээжийн захиас
Эхийн гол санаа: -Аав ээжийн үзэж харж сурч мэдээгүйг мэдэж, газар дэлхийгээ хайрлан зөв амьдраарай. - Эхийн бүтцийг олоорой-
Эхлэл хэсгийн гол санаа: -Ээж аавын үзэж хараагүй сурч мэдээгүй зүйлийг мэдээрэй.
Гол хэсгийн гол санаа: -Энэ орчлон зовлон жаргалтай, зовлонг давахдаа бусдад бүү халдаарай.
Төгсгөл хэсгийн гол санаа: -Хүний амьдрал газар нутагтайгаа салшгүй холбоотой.
Эхийн үгийн утгын зүйлчлэл
1.Хүний зүйл:
2. Ургамалын зүйл:
3. Гариг ертөнцийн зүйл:
4. Хүний бүтээсэн зүйл:
-ХАРИУ-
1. Аав, ээж, хүн , хүү, үр минь, чамд
2. Өвс, цэцэг, өргөс, халгай
3.Даваа, гэрэл, нар, орчлон, газар, чулуу, зам, гараг, тал
4. Давах, уулзах, явах, тогтоо, тасдаж хаях, зулгаах, зовох
Эхтэй тохирох хэлцийг олж бич.
-Эхийн санаа үрд үрийн санаа ууланд
-Эх хүн үрдээ харам
-Эргэж уулзахад ээж сайхан
Эрүүлж мөлжихөд хүзүү сайхан
-Ээжтэй хүн энддэггүй
-Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэнэ
Даалгавар хийгээрэй.
1.Эхийн тулгуур үгийг агуулгын бүтцээр гарган бичээрэй.
2. Ээждээ зориулж дөрвөн мөрт зохион бичээрэй.
3. Дараах өгүүлбэрийн утгыг дэлгэрүүлэн эх зохиогоорой.
-.....Ээжийгээ баярлуулахсан гэж бодсоор байтал цаг хугацаа намайг хүлээхгүй л урссаар байх.