17
Бага оврын газрын станц (VSAT-Very Small Apparature Terminal)-ын бүтэц, үүрэг зориулалт

л 11

Embed Size (px)

Citation preview

Page 1: л 11

Бага оврын газрын станц

(VSAT-Very Small

Apparature Terminal)-ынбүтэц, үүрэг зориулалт

Page 2: л 11

VSAT - Бага оврын газрын станц

VSAT гэдэг нь Very Small Aperture Terminal үгний

товчлол бөгөөд хиймэл дагуулын тусламжтайгаар

мэдээ, өгөгдөл дамжуулах, хүлээн авах терминал

бүхий антенныг ашигладаг сансрын холбооны нэг төрөл

юм. Энэ нь суурин хэлбэрээр ашиглагддаг Small Aperture Terminals хүлээн авах станцыг бодвол

хөдөлгөөнт хэлбрээр ашиглаж болдгоороо давуу

талтай.

Page 3: л 11

Техник болон стандартууд

VSAT нь DVB-RCS стандарт дээр суурилсан бөгөөд

DVB/MPEG2 дохиог илгээдэг байна. Хэдий VSAT системүүдадил бүтэцтэй байдаг ч системын дагалдах хэрэгслүүд нь

ихэнхдээ техникийн болоод зах зээлийн өрсөлдөөний

байдлаас болоод хоорондоо тохирдоггүй бөгөөд зарим нэг

тохиолдолд хүлээн авагч, дамжуулагч нь тохирч болдог.

Page 4: л 11

Өгөгдөл дамжуулах хурд 4 kbit/s - 4 Mbit/s байх ба

заримдаа downlink хурд нь 16 Mbit/s хүртэл байж

болдог.

VSAT –ийн нэг газрын станцаас нөгөө станц руу мэдээ

илгээхэд сүлжээний Mesh topology загвараар, толгой

станц \hubs\ руу мэдээ илгээхэд Star загвараар

илгээнэ.

Mesh topology Star topology

Page 5: л 11
Page 6: л 11

VSAT-ийн бүрэлдэхүүн хэсгүүд

Антен

Өндөр давтамжид хувиргах блок (BUC) bloсk upconverter \+SSPA\, долгион хөтлүүр (OMT)Orthomode transducer

Нам давтамжид хувиргах бага шуугиант блок (LNB) low noise block downconverter

Төхөөрөмж хоорондын кабелийн шугам (IFL)Interfacility link cable

(IDU) Indoor unit

Page 7: л 11
Page 8: л 11

Антенн:

VSAT-ын тавган антенны диаметр нь 2.4 метрээс бага

байдаг. Цаашид 1.5 метрээс бага диаметртэй антенн

хэрэглэх боломжтой. Хэрэглэгчийн антенны диаметр

75 cm - 1.2 m байна.

Ku зурвас дээр 0,9-1,2 метрийн диаметртэй антенн

хангалттай байдаг.

Page 9: л 11

Transceiver:

BUC болон LNC хоёрыг нэгтгэсэн хэлбэр бөгөөд энэ

талаараа угсарч суурилуулахад хялбар, эвдэрч гэмтэх

нь бага байдаг. Хиймэл дагуулын дохионы

туйлшралаас хамааран тэр болгон Transceiver ньтохирдоггүй. Transceiver гэдэг үг нь Transmitter болон

Reciever гэсэн үгнүүдээс нийлсэн болно.

Page 10: л 11

Өндөр давтамжид хувиргах блок

(BUC) blok upconverter

Антенн руу мэдээ дамжуулагч, терминалын дохио хүлээн авахбөгөөд хүчин чадал нь 1- 4 Вт хүртэл байдаг.

BUC блок нь дараахь төхөөрөмжүүдээс тогтоно.

SSPA- solid state power amplifier

BPF- band pass filter

Upconverter

L -аас Ku, C –ээс Ka зурвас руу давтамжийг хувиргана. Гадны үүсгүүрээс 10 MHz-ийн тулгуур давтамжийг зөөгч давтамжаар өгнө. 2-4 Ватт Ku , 5 ватт чадлыг С зурваст хэрэглэнэ.

Page 11: л 11

Долгион хөтлүүр(OMT) Orthomode transducer

OMT –ийн Үндсэн ажиллагаа нь долгионы туйлшралыг

нэгтгэх эсвэл хоёр салангид ортогональ туйлшралтай долгионыг үүсгэнэ. Эдгээрийн нэг нь хүлээн авсан

сигналтай адил туйлшралтай uplink эсвэл downlink

замаар дамжина.

OMT нь ортогональ туйлшралтай хоёр долгионыг

хооронд нь тусгаарлах, сигналыг ялгаатай шугамаар хүлээн авах ба дамжуулах үүрэгтэй.

Page 12: л 11

Нам давтамжид хувиргах бага шуугиант блок

(LNB) low noise block downconverter

Тавган антенны амсарт тусах долгионыг цуглуулна.

LNB бага шуугиант өсгөгч

давтамж холигч

давтамжийн генератор

завсрын давтамжийн өсгүүрээс бүрдэнэ.

Завсрын давтамжид хувиргана. Ингэснээр сигналыг бага үнэтэй коаксиаль кабелиар дамжуулан хүлээн авагчид \indoor unit\ өгөх боломжтой болно. Хэрэв сигналыг завсрын давтамжид хувиргалгүйгээр өндөр давтамжтайгаар нь хүлээн авагчид өгвөл үнэ ихтэй долгион хөтлүүр шугамаар дамжуулах хэрэгтэй болно.

Page 13: л 11

(IDU) Indoor unit

PSK – Demodulator

PSK – Modulator

Encoder

Decoder

Multiplexer

Demultiplexer

Data

Page 14: л 11

Хиймэл дагуулууд

Хиймэл дагуулууд болон үйлчилгээ үзүүлдэг газрууд

Upstar : Монголд Ku зурвасын Upstar5 хиймэл дагуултохиромжтой ба энэ зурвасаар дамжуулан D-dish TV болон Орбитнэт гэх мэт компаниуд өгөгдөлдамжуулах үйлчилгээг санал болгож байгаа.

Хамрах хүрээ: Ази тивийн ихэнх орон багтдаг.

PanamSat : Хамрах хүрээ: Африкийн өмнөд, хойдхэсэг болон Европ тив

Бусад хиймэл дагуулууд: NewSkies, Hellasat гэх мэт.

Page 15: л 11

VSAT-ын хэрэглээ

Интернэт

Яриа болон факсын үйлчилгээ

Дотоод сүлжээний холбоо

интернэт VOIP яриа

Мэдээ дамжуулалт

Видео конференц

Page 16: л 11

VSAT –дэлхийн бүрхэц

Canada

Europe

United States

Central & South America

Africa

Middle East \Дундад Ази\

Page 17: л 11

VSAT-ийн ирээдүйн хэрэглээ

Ка зурвасын, үнэ багатай, өгөгдлийн хурд ихтэй шинэ систем

гарч ирж байна. Сүүлийн таван жилийн дотор FSS системийн

үйл ажиллагаа сайжирч, үнэ багассан. Тойрог замд байрлах

сансрын станцуудын багтаамж их, бүтцийн блок нь үнэ

багатай, овор жин бага болж байна. FSS system дараахь үйлчилгээ үзүүлж байна:

Телефон

Факс

ТВ

Өгөгдлийн холбоо

Интернет хандалт

Тоон дууны өргөн нэвтрүүлэг ба бусад