21
СПИРТ /ЭТАНОЛ/ 11А ангийн сурагч : О.Гэрэлтуяа К.Сонинтуяа

Хими - Спирт

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

СПИРТ /ЭТАНОЛ/ 11А ангийн сурагч : О.Гэрэлтуяа

К.Сонинтуяа

СПИРТ

Химийн нэршил (Chemical name): Этанол

Химийн томъёо С2Н6О /С2Н5ОН/

Бусад нэршил (synonyms):  Спирт, одеколон, этилийн спирт, улаанбуудайн спирт

МЕТИЛИЙН СПИРТ Метилийн спирт буюу модноос анх гаргаж авсныг

үндэслэн модны спирт гэж  нэрлэдэг химийн энэ бодисыг хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлд огт хэрэглэдэггүй хорт бодис юм.

Метилийн спирт (метанол) буюу модны спиртийг синтезийн аргаар их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Модыг хуурай нэрэх аргаар метилийн спиртийг гарган авах үед их  хэмжээний хольцтой өөрөөр хэлбэл бохирдолтой спирт гардаг. Уг спирт нь өнгөгүй  шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй. Метилийн спиртийн хэрэглээ олон салбарт нэвтэрсэн бөгөөд формальдегид, анилины будгийн үйлдвэрлэл, үл хөлдөгч, тэсрэгч холимогийг бэлтгэх, лак, олифийн уусгагч болгон  өргөн ашиглана. Гэр ахуйн зориулалттай цэвэрлэгээний бодисууд метанолын  агуулгатай байдаг. Хүнсний зориулалттай бүтээгдэхүүнд метанол агуулагдах ёсгүй.

Физик шинж чанар:  (Physical Properties)

Гадаад байдал (Physical description): Цэвэр, өвөрмөц хурц үнэртэй өнгөгүй шингэн

Буцлах хэм (BP): 78oC Молекул жин (MW): 46,1 Тэсрэх доод хязгаар (LEL): 3,3% Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): Тогтоогдоогүй Хөлдөх хэм/ хайлах хэм (FRZ/MLT): (FRZ): -110oC Уурын даралт (VP): 44 mmHg Тэсрэх дээд хязгаар (UEL): 19% Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэг  (NFPA Health Rating): Тогтоогдоогүй Дөл авалцах хэм (FP): 13 oC Уурын нягт (VD): Тогтоогдоогүй  Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating):

Тогтоогдоогүй Нягт  (Sp. GR): 0,79 Ионжих чадвар IP: 10,47 eV  Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй

Хими шинж чанар (Chemical Profile) Урвалын идэвхи (Reactivity):

Ацетил хлорид нь этилийн спирт болон устай урвалд сайн орно. (Rose 1961). Ацетилбромид спирт эсвэл устай хүчтэй урвалд орно (Merck 11th ed. 1989). Спирт болон хүчтэй хүчлийн холимог болон устөрөгчийн хэт исэл нь дэлбэрэлт үүсгх чадвартай.  Ж нь: хэрэв диметилбензолкарбинол дээр 90% Н2О2 нэмээд хүчтэй хүхрийн хүчлээр хүчилжүүлбэл дэлбэрэлт үүснэ. Этилийн спирт ба хүчтэй Н2О2  холимог нь хүчтэй тэсрэгч. Н2О2 ба 1-фенил-2-метилпропилийн спиртийн холимогийг 70% хүхрийн хүчлээр хүчилжүүлбэл дэлбэрэлтэд хүргэнэ. Алкилгипохлорид маш  тэсрэмтгий бодис. Эдгээр нь өндөр идэвхитэй гипохлорид бүлгийн  тусламжтайгаар хүчил, спиртүүд болон усан уусмал, тетрахлоркарбонатын усан уусмалтай амархан урвалд ордог. Спирт дээр хлорыг нэмбэл алкилхлоридын нэгэн адил шар өнгөтэй болдог.  Эдгээр нь хүйтэнд задарч, нарны гэрэлд байлгах болон халаахад дэлбэрдэг.  Гуравдагч гипохлоридууд хоердогч болон анхдагч гипохлоридуудыг бодвол тогтвор муутай. Изоцианитууд спиртийн оролцоотойгоор гидроксилжих урвал нь инертний (идэвхигүй) уусгагч үүсгэнэ. Уусгагчийн оролцоогүйгээр  явагдах иймэрхүү урвалууд нь хүчтэй тэсрэлт үүсгэдэг.

Химийн аюулын талаар

Этилийн спирт   (Ethyl alcohol) Томъёо (Formula): CH3CH2OH Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Спирт,

одеколон, этилийн спирт, улаан буудайн спирт Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл

долоо хоногийн дундаж  (TWA) 1000 ppm (1900 мг/м3) Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 3300ppm [тэсрэх доод

хязгаарын 10%] Хувирал (Conversion): 1 ppm=1,89 мг/м3

Гадаад байдал (Physical Description): Цэвэр, өвөрмөц хурц үнэртэй өнгөгүй шингэн

Молекул жин (MW): 46,1 Буцлах температур (BP): 78oC Хөлдөх хэм FRZ:  -110oC Уусах чанар (Sol): Холилдоно Уурын даралт (VP): 44 мм Мөнгөн усны даралт Ионжих чадвар (IP): 10,47 eV Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RgasD): Тогтоогдоогүй Нягт (Sp.Gr): 0.79 Дөл авалцах хэм  (Fl.P): 13oC Тэсрэх дээд хязгаар (UEL): 19% Тэсрэх доод хязгаар (LEL): 3.3% Тэсрэх дунд хязгаар (MEC): Тогтоогдоогүй

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities): Хүчтэй исэлдүүлэгчид, калийн исэл, фтортбром, ацетилбром,

ацетилхлор, натрий Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal

Protection & Sanitation): Арьс : Арьсанд хүрэхээс  хамгаалах Нүд : Нүдэнд орохоос  хамгаалах Арьс угаах: Арьсанд хүрсэн тохиолдолд тэр хэсгийг усаар угаах

Зайлуулах: Хэрэв норговол Солих : Зөвлөмжгүй

Анхны тусламж (First Aid): Нүд (Eye): нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар угаана.

Эмчид яаралтай үзүүлэх, химийн бодистой ажиллах үедээ контакт линз зүүхгүй байхАрьс  (Skin): Тэр дор нь усаар угаах Амьсгал (Breath): Цэвэр агаарт гаргахЗалгих (Swallow): Тэр дор нь эмчид үзүүлэх (Үйл ажиллагааны дэс дарааллыг хар)

Хордох замууд (Exposure Routes): Амьсгалаар, амаар залгих, хүрэх Хордлогын шинж чанар (Symptoms): Хамар, арьс, хоолой нүд үрэвсэх,  толгой өвдөх, элэг гэмтэх, цус

багадах,  нойр хүрэх, ядрах, ханиалгах, гаж хөгжил,  (Товчилсон үгийг хар)

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs): Нүд, арьс, амьсгалын замын эрхтнүүд, төв мэдрэлийн систем, элэг, цус,

нөхөн үржихүйн эрхтэн

ГАРГАН АВАХ

 ЭТИЛИЙН СПИРТ

Физик шинж, молекул бүтэц

Этилийн спирт нь ус ба органик уусгагчид сайн уусдаг, 78,30С – т буцалдаг, өнгөгүй, шингэн.

С2Н5ОН гэсэн томъѐотой. Этилийн спиртийн молекул загвар

Хүчилтөрөгч нь хүчтэй эсэлдүүлэгч, сөрөг цахилгаан чанар ихтэй элемент тул О – ийн холбоог үүсгэгч дундын хос электроныг татна. Нэг атомт ханасан спиртүүдийн ерөнхий томъѐо CnH2n+1 OH буюу R – OH болно. Нүүрстөрөгчийн хэлхээ нь салбарлаагүй бүтэцтэй C11- хүртэлх спиртүүд ерийн нөхцөлд шингэн,C12 - оос дээш хатуу бодис, C1-C3 спиртүүд усанд сайн уусах ба түүнээс цаашид уусах чанар нь эрс буурна. Нэг атомт спиртүүд CH2 - бүлэг атомаар ялгагдах гомологи дарааллыг үүсгэнэ. Нэрлэхдээ ханасан нүүрсустөрөгчийн нэр дээр “ол” төгсгөл залгана.

Хими шинж 1. Этилийн спирт нь бүдэгхэн хөх дөл гарган их дулаан

ялгаруулж шатна.

C2H5OH + 3O2 — 2CO2 + 3H2O + 1374кДж

2. Этилийн спирт металл натритай урвалд орж натрийн этилатыг үүсгэнэ.

2C2H5OH + 2Na – 2C2H5ONa + H2

2R – OH + 2Na – 2R – ONa + H2

R – ONa + H2O – ROH + NaOH

3. Спиртийн гидроксил бүлэг бүхэлдээ халагдах урвалд орж байна.

C2H5O – H + HBr – C2H5Br + H2O

4. Этилийн спиртийг илүүдэл хэмжээний контентрацитай хүхрийн хүчилтэй хольж буцалтал нь болгоомжтой халаавал этилен

үүсгэдэг.

Урвалаар этилийн спиртийн нэг молекулаас ус тасран салж байгаа учирмолекул дотоодын усгүйжих (дегидратаци) уурвал гэж нэрлэдэг.

5. Хэрэв этилийн спиртийг илүүдлээр авбал спиртийн 2 молекулын дундаас ус ялгарч диэтилийн эфир үүснэ. (молекул хоорондын усгүйжих урвал)

C2H5OH + HO C2H5 – C2H5 – O – C2H5 + H2O

Диэтилийн эфир Диэтилийн эфир өвөрмөц хурц үнэртэй, өнгөгүй хөнгөн шингэн юм. Усанд бага уусдаг, хялбархан ууршимтгай учир ноцох, шатах зэрэг галын аюултай. Хүчилтөрөгчийн атомаар дамжин холбогдсон нүүрстөрөгчийн хоѐр радикалаас тогтсон нэгдлийг энгийн эфир гэнэ. Ерөнхий томъѐо нь R – O – R*

Диэтилийн эфирийг өвчин намдаах, мэдээ алдуулах зорилгоор эмнэлэгт хэрэглэдэг.

Спиртүүдийн изомер ба нэршил

Спиртүүд нүүрстөрөгчийн хэлхээний салбарлалт болон гидроксил бүлгийн байршлаас хамаарч изомер үүсгэнэ. Гидроксил бүлгийн байршлыг заахын тулд түүний аль ойр талаас эхлэн нүүрстөрөгчийн хамгийн урт хэлхээг дугаарлаж хажуугийн радикалыг нэрийн өмнө залгаж нэрлэдэг. Жишээ нь C4H9OH томъѐотой бутилын спирт гидроксилын бүлгийн байршлаас хамаарсан дараах 4 изомерыг авч үзье.

Спирт гарган авах Мини спирт гарган авах

АШИГЛАСАН: WWW.GOOGLE.MN WWW.MNE.MN/CHEMICAL

ГҮЙЦЭТГЭСЭН: 11А АНГИЙН СУРАГЧ К.СОНИНТУЯА О.ГЭРЭЛТУЯА БАЯРЛАЛАА