14
Хийн мандлын шинж чанар, бүтэц 23-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч : Э.Алтаннаран

Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Embed Size (px)

Citation preview

Page 1: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Хийн мандлын шинж чанар, бүтэц

23-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч : Э.Алтаннаран

Page 2: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Дэлхийн бөмбөрцгийн гадна талаар хүрээлэн тогтох хийн бүрхэвчийг хийн мандал буюу агаар мандал гэнэ.

Хийн мандал - Atmosphere (англи үг) Atmos - хий Spharia - бүрхүүл гэсэн грек үгнээс

гаралтай.

Хийн мандал гэж юу вэ?

Page 3: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Азот - 78%

Хүчилтөрөгч - 21%

Бусад 1%

Хийн мандлын найрлага

Page 4: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Агаарын температурт өндөр лүгээ хэрхэн өөрчлөгдөх байдалд үндэслэн хийн мандлыг хэд хэдэн үелэл болгон хуваадаг. Үүнд: тропосфер, стратосфер, мезофер, экзосфер зэрэг орно.

Хийн мандлын үе давхарга

Page 5: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц
Page 6: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Хийн мандлын хамгийн доод үе. Энэ үелэлийн хүрээнд 11км өндөрсөх тутам агаарын температурт 6.5℃ буюу 0.65 /100 м буурна. Үүнийг температурын ℃дундаж градиент гэж нэрлэнэ. Газрын гадаргаас халсан агаар дээш хөөрөх тутам температур нь ийнхүү буурсаар орчныхоо агаартай адилхан температуртай болох өндөрт хүрээд зогсоно.

Тропосфер(Орших мандал)

Page 7: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Давхраат мандал нь тропосферээс цааш 50 км хүртэлх давхарга. Энд нийт агаарын 20 орчим хувь агуулагдана. Усны уур бараг байхгуй тул үүлгүй. Энд озон их байх бөгөөд 25-27 км-ийн өндөрт бүр ч их бөөгнөрсөн байдаг. Үүнийг озоны давхарга гэнэ. Озоны хий нарнаас ирэх хэт ягаан туяаг өөртөө шингээн авдаг.

Стратосфер (Давхраат мандал)

Page 8: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Дунд мандал нь 50-80 км-ийн хоорондох давхарга юм. Энд температур дахин тропосферийнхтэй адил дээшлэх тутам буурч 0 -аас -90 хүрдэг. Мезосферт хаа ℃ ℃нэгтээ мөсний талстуудаас бүрэлдсэн мөнгөлөг үүл ажиглагдана.

Мезосфер (Дунд мандал)

Page 9: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Халуун мандал нь 80 км-ээс цааш 800-1000 км хүртэл өндөрт оршино. Энд 150 км-ийн өндөрт +230 , 600 км-т +1500 халуун ℃ ℃байна. Нарны цацрагийн нөлөөгөөр термосферт агаарын хийн молекулууд иончлогдож атомаас зарим электрон салж сарнина. Иймээс энэ үеийг ионосфер ч гэж нэрлэнэ. Термосфер бас рентген туяаг өөртөө шингээж дэлхийн амьд организмуудыг сүйрлээс аварч байдаг.

Термосфер(Халуун мандал)

Page 10: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Гадаад мандал гэж 1000-2000 км-ийн өндөрт орших давхаргыг хэлнэ. Энд устөрөгч хий зонхилдог. Энэ хийн атомууд маш сийрэг тул тодорхой орон зайд байрладаггүй, асар их хурдтайгаар сүлжин хөдөлж аажмаар огторгуйн уудам руу алдагдана. Газрын татах хүчийг давж устөрөгчийн атомууд алдагдах орон зай нь дэлхийн хийн мандлын төгсгөл бөгөөд тэр нь газрын гадрагаас 2000-3000 км орчим өндөр оршино.

Экзосфер (Гадаад мандал)

Page 11: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц
Page 12: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц
Page 13: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц
Page 14: Газар зүй : Хийн мандлын шинж чанар, бүтэц

Анхаарал тавьсанд

баярлалаа.2013 он 12 сарын 27

Бүтээсэн : 1-р баг