5
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IV сургууль Багш Д.Жалцрайсүрэн Хэрэгцээ шаардлага: Хүүхэд төрөлх хэлээрээ зөв, цэгцтэй ярих, бичих, ярих, өөрийгөө илэрхийлэх, хүнтэй зөв харилцах, бусдыг хүндлэх, бусдыг хүлээцтэй сонсох чадвартай иргэн болж төлөвших хэрэгцээ шаардлага чухал болж байна.

Мэдээлэл солилцох замаар сурагчдын унших ярих чадварыг хөгжүүлэх технологи

  • Upload
    tsbmb

  • View
    103

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Мэдээлэл солилцох замаар сурагчдын унших ярих чадварыг хөгжүүлэх технологи

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IV сургууль

Багш Д.Жалцрайсүрэн

Page 2: Мэдээлэл солилцох замаар сурагчдын унших ярих чадварыг хөгжүүлэх технологи

Хэрэгцээ шаардлага:

Хүүхэд төрөлх хэлээрээ зөв, цэгцтэй ярих, бичих, ярих, өөрийгөө илэрхийлэх, хүнтэй зөв харилцах, бусдыг хүндлэх, бусдыг хүлээцтэй сонсох чадвартай иргэн болж төлөвших хэрэгцээ шаардлага чухал болж байна.

Зорилго:

Хүүхэд бүрийн унших, бичих, ярих чадварыг хөгжүүлэх, үгийн баялагийг нэмэгдүүлэх, өөрийнхөө бодол санааг чөлөөтэй зөв сайхан илэрхийлж, хамтарч ажиллах чадвартай болгох, сурлагын чанарыг ахиулах

Хамрах хүрээ:

1-12 ангийн сурагчид

Page 3: Мэдээлэл солилцох замаар сурагчдын унших ярих чадварыг хөгжүүлэх технологи

Технологийг хэрэгжүүлэх үе шат:

I үе шат:

Тодорхой нэг сэдэв уншиж өгч сэдвийн үйл явдлын дагуу асуулт тавьж, хариулт авах

II үе шат:

Тодорхой нэг сэдвийг уншуулж, хүүхэд бүрээр утга санааг яриулах /хүүхдийн өөрийн ойлгоснаар/

III үе шат:

Хичээлийн дараа, чөлөөт цагаараа өөрийн сонирхсон зүйлийнхээ талаар уншиж, мэдэж ирэх, бусдад ярих, мэдээлэх, гэр бүлийн гишүүддээ ярих,

IV үе шат:

7 хоног бүрийн аль нэг өдөр уншиж, мэдэж ирсэн зүйлээ найз нөхөд болон багшдаа ярьж өгөх, санал бодлоо солилцох, зурж дүрслэх, бусдаас асуулт асуух, харилцан ярилцах, үйлүүдийг хийлгэх

V үе шат:

Жүжигчилсэн тоглолт хийх / Сурагчдын уншиж ирсэн сэдвүүдээс сонгон дүрийн тоглолт хийх /

VI үе шат:

Уншиж, ярих чадварт үнэлгээ өгөх, урамшуулах / хүснэгтээр/

Page 4: Мэдээлэл солилцох замаар сурагчдын унших ярих чадварыг хөгжүүлэх технологи

Үр дүн:

Дээрх үйл ажиллагааны явцад хүүхэд хүрээлэн буй орчноосоо янз бүрийн мэдээлэл цуглуулах, үлгэр өгүүллэг унших, шүлэг чээжлэх, оньсого таавар мэдэх, зүйр үг тогтоох, зохион найруулах, найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамтран сонирхолтой зүйлийн талаар унших, сонсох, ярилцах, зурж дүрслэх зэрэг үйлүүд төлөвшсөн.

Ялангуяа унших, ярих чадварт маш их ахиц гарсан. Сурагчдын унших, ярих чадварыг хөгжүүлснээр бүх хичээлдээ амжилттай суралцах боломжтой. Бас эрэл хайгуул хийх, суралцах хүсэл сонирхол нь нэмэгдэж, хичээж чармайж байгаа давуу талууд бий болж байгаа нь харагдсан.

Энэ технологийг хэрэгжүүлэх гэж эхлэх үед манай ангийн унших чадварын гүйцэтгэл 76,4% - тай байсан бол жилийн эцэст 88,8%-тай, ярих чадварын гүйцэтгэл 65,5 %-тай байсан бол жилийн эцэст 77,5%- тай болж өссөн үзүүлэлттэй байлаа.

Сурагчдын унших, ярих чадварыг үнэлэх хүснэгт

Сурагчийн нэр: М.Сундуй

№ Уншиж мэдсэн зүйлийн нэр

Ярих чадвар Үнэлгээ

1 Шидэт малгай + A

2 Өндөр гэгээн Занабазар

+ A

3 Бамбайн хандыг хэрэглэх

+ A