25
Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж Зардлын бүртгэлийн мөн чанар агуулга, зардал, өртгийн тухай ойлголт НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

зардал өртгийн тухай ойлголт

Embed Size (px)

Citation preview

Page 1: зардал өртгийн тухай ойлголт

Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Зардлын бүртгэлийн мөн чанар агуулга, зардал, өртгийн тухай

ойлголт

НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

Page 2: зардал өртгийн тухай ойлголт

1. Зардлын бүртгэлийн тухай ойлголт2. Зардал, өртгийн тухай ойлголт

Дэд сэдвүүд

Page 3: зардал өртгийн тухай ойлголт

Зардлын бүртгэл нь НББ-ын нэг төрөл боловч, санхүүгийн болон удирдлагын бүртгэлтэй салшгүй холбоотой байдаг.

1.Зардлын бүртгэлийн тухай ойлголт

Page 4: зардал өртгийн тухай ойлголт

Зардлын бүртгэлийн судлах зүйл Зардлын бүртгэл нь зардлыг обьектоор нь хуримтлуулан бүртгэж, тухайн обьектын өртгийг тодорхойлох гол мэдээллийг бэлтгэдэг. Мөн тухайн өртөг зардлын хэтрэлт, хэмнэлтийг болон нормативт /стандарт/ хэмжээнээс хэлбэлзсэн хэлбэлзлийг тодорхойлон шинжлэх арга зүй болж байдаг байна.

Page 5: зардал өртгийн тухай ойлголт

Зардлын бүртгэлийн онцлог, үүрэг Зардлын бүртгэл нь аливаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг үнэн зөв тодорхойлох, удирдлагад ашиглагдах мэдээ мэдээллийг бодитойгоор түргэн шуурхай бэлтгэн гаргах, бэлтгэж буй мэдээлэл нь бусад бүртгэлийн мэдээлэлтэй уялдахуйц байх зэрэг үүргийг хүлээж байдаг.

Page 6: зардал өртгийн тухай ойлголт

Зардлын бүртгэлийн ёс зүй Энэ нь зардлын бүртгэл хөтлөх нягтлан бодогчийн мөрдөх ёс зүй юм. Үүнд1. Урд чадвар2. Итгэл хүлээх чадвар3. Шулуун шудрага зан чанар4. Бодит байдал

Page 7: зардал өртгийн тухай ойлголт

Ур чадвар:a.Зардал болон удирдлагын бүртгэлийн нягтлан бодогч нар нь

мэдлэг боловсролоо дээшлүүлэх замаар мэргэжлийн ур чадварын зохих түвшинг хангасан байх

b.Зохих хууль заавар болон техникийн статистикийн дагуу мэргэжлийн албан үүргээ гүйцэтгэж байх

c.Шаардлагатай буюу үнэн зөв мэдээлэлд зохих дүн шинжилгээ хийсний дараа бүрэн ойлгомжтой заавар дүрэм, тайланг бэлтгэдэг байх

Page 8: зардал өртгийн тухай ойлголт

Итгэл хүлээх чадвар:a.Эрх мэдэл олгосноос бусад нөхцөлд өөрийн

ажлын явцад олж мэдсэн мэдээллийн нууцыг хадгалах

b.Өөрийн ажлын явцад олж мэдсэн мэдээллийн нууцыг үнэлэх болон баталгааг гаргаж, удирлагадаа мэдээлдэг байх

c.Хууль бус үйлдэл гаргах сэтгэлгээг төрүүлдэггүй байх

Page 9: зардал өртгийн тухай ойлголт

Шулуун шудрага зан чанар:a.Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийн маргаантай асуудлаар зөвлөгөө

өгдөг байхb.Албан үүргээ гүйцэтгэх бусдын чадварт саад болох үйлдлээс

зайлсхийдэг байхc.Албан үүргээ гүйцэтгэж буй хүмүүст саад хийх аливаа үйлдлийн

сэтгэгдэл төрүүлэх, бэлэг дурсгалын зүйл болон баяр цэнгэлээс татгалздаг байх

d.Тухайн байгууллагын хүрсэн амжилтыг шууд болон шууд бусаар гуйвуулахаас зайлсхийдэг байх

e.Үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэх буюу хариуцлагыг үнэлэхэд саад болох мэргэжлийн хориг хязгаар болон бусад шаардлагыг сайшаах буюу мэдээлдэг байх

Page 10: зардал өртгийн тухай ойлголт

Бодит байдал:a.Мэдээллийг үнэн зөв мэдээлдэг байхb.Хэрэглэгчдээс гаргасан тайлан, таавар,

зөвлөмжийг ойлгоход нөлөөлөх бүхий л мэдээллийг бэлтгэдэг байх

Page 11: зардал өртгийн тухай ойлголт

Зардал, өртгийн тухай ойлголт Зардлыг бүртгэж өртөг тоцож аж ахуйн нэгжүүдийг дотор нь үйл ажиллагааны чиглэлийг нь харгалзан дараах байдлаар ангилдаг.- үйлдвэрлэл эрхэлсэн - үйлчилгээ эрхэлсэн - худалдаа эрхэлсэн

Page 12: зардал өртгийн тухай ойлголт

ЗардалҮйл ажиллагаа явуулахтай холбогдон гарч байгаа хөдөлмөр, хөрөнгийн зарцуулалтын тоо хэмжээг зарцуулга гэнэ. Тэгвэл үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарч байгаа хөдөлмөр, материал, хөрөнгийн зарцуулалтыг мөнгөөр илэрхийлсэн хэмжээг зардал гэнэ.

Page 13: зардал өртгийн тухай ойлголт

ЗардалИйнхүү эдийн засгийн нөөц буурах эсвэл өр төлбөр нэмэгдэхээс гадна тэдгээрийг үнэн зөв хэмжиж болох бол зардлыг орлого үр дүнгийн тайланд хүлээн зөвшөөрч бүртгэдэг

Page 14: зардал өртгийн тухай ойлголт

ӨртөгЗардлыг үйл ажиллагааны тодорхой обьекттой холбон тодорхой хугацаагаар зааглан хуримтлуулан бүртгэснийг өртөг гэнэ.

Page 15: зардал өртгийн тухай ойлголт

ӨртөгНөгөө талаас өртөг нь борлуулалтын үнэ, ашгийг бий болгохын тулд зарцуулсан хөрөнгө, хөдөлмөр, материалын хэмжээ юм.

Page 16: зардал өртгийн тухай ойлголт

Өртөг зардлын ялгаа1.Ихэнх төрлийн зардал өртгийн тодорхой

объекттой холбоотой боловч дангаараа өртгийг бүрдүүлдэггүй.

2.Зарим төрлийн зардал нь өртгийн объекттой биш, бүх объекттой хамааралтайгаар гардаг тул түүнийг өртөгт оруулдаггүй.

Page 17: зардал өртгийн тухай ойлголт

Зардал болон өртгийн обьект Зардал болон өртөг ялгаатай ойлголт тул тэдгээрийг хуримтлуулан бүртгэх обьектууд ялгаатай байна.

Page 18: зардал өртгийн тухай ойлголт

Өртгийн обьект Энэ нь нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өөрийн өртгийг тодорхойлохын тулд зардлыг хамаатуулан бүртгэх, аливаа нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ буюу тохиолдол юм. Тухайлбал: захиалга, үйлдвэрэлэлийн цех тасаг, дамжлага, үе шат, нэг төрлийн болон хэсэг бүтээгдэхүүн, гэрээ хэлцэл, төсөл гэх мэт

Page 19: зардал өртгийн тухай ойлголт

Зардлын обьект Энэ нь аж ахуйн нэгжийн үр ашиг, хөдөлмөр зарцуулалтанд хяналт тавих, зорилгоор зардлыг зардлын зүйл тус бүрээр тооцон харуулдаг бие даасан данс тооцоо юм.

Page 20: зардал өртгийн тухай ойлголт

Өртөг болон зардлын обьектын ялгаа Зардал нь хэдийгээр өртгийг бүрдүүлдэг боловч зардлын объект нь өртгийн объектоос өргөн ойлголт юм. Учир нь өртөг нь зөвхөн тухайн объектын зардлын хуримтлал байдаг бол өртгийн объектуудад хуваарилагдаагүй компанийн нийт хэмжээнд гарсан зардлууд байдаг. Жишээ нь: удирдлагын зардал, борлуулалтын зардал зэрэг нь бүтээгдэхүүний өртөгт орж тооцогддоггүй.

Page 21: зардал өртгийн тухай ойлголт

Калькульяцийн обьектКомпанийн зардлыг өртгийн болон зардлын обьектоор хуримтлуулан бүртгэж, тодорхойлохоос гадна, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэгжийн өртгийг тус бүрээр нь тодорхойлж, нэгжийн үр дүнг тооцож байх шаардлага тавигдаж байдаг байна

Page 22: зардал өртгийн тухай ойлголт

Калькульяцийн обьектКалькульяцийн обьект гэдэг нь тухайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээний нэгжийн өртгөөр тооцогдсон нэр төрөл тус бүрийг хэлнэ.

Page 23: зардал өртгийн тухай ойлголт

Калькульяцийн нэгж Энэ нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэгжийн өртгийг тодорхойлоход ашиглагдаж байгаа калькуляцийн обьектын хэмжих нэгж юм. Тухайлбал: ширхэг, килограмм, цаг, километр, тонн гэх мэт.

Page 24: зардал өртгийн тухай ойлголт

Дээрх обьектууд нь НББ-ийн болон төсөв, төлөвлөлтөнд нэгэн адил аргачлалаар хэрэглэгдэж байх ёстой. Ихэнх зардал нь үйлдвэрлэлтэй шууд холбоотойгоор гардаг бол зарим хэсэг нь үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагатай боловч үйл ажиллагааны олон төрлийг хамардаг.

Page 25: зардал өртгийн тухай ойлголт

Шууд бус зардал Өртгийн обьектод хамааруулж болохгүй

зардлуудыг шууд бус зардал гэнэ. Шууд бус зардлыг тухайн бэлэн

бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд хамаатуулан бүртгэхдээ тусгай арга аргачлал, тохирох суурийг үндэслэн хуваарилдаг.