20
Өндөр насны тэтгэвэр Лекц№6 Д.Сэлгэмаа /маг/

Document6

Embed Size (px)

DESCRIPTION

6

Citation preview

Page 1: Document6

Өндөр насны тэтгэвэр

Лекц№6

Д.Сэлгэмаа /маг/

Page 2: Document6

Хичээлийн агуулга

Өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх , өөрчлөгдөх, дуусгавар болох үндэслэл

Өндөр насны тэтгэвэрийн хэмжээ тооцох, нэмэгдлүүд, олгох хугацаа

Өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсэх үндэслэл

Өндөр насны тэтгэвэр бодох хуримтлалын тогтолцооны онцлог шинж

ªíäºð íàñíû òýòãýâýð òîãòîîõ õóâààðèëàëòûí òîãòîëöîîíû îíöëîã øèíæ

Page 3: Document6

Тэтгэвэрийн даатгалын сан

Тэтгэврийн даатгал нь нийгмийн даатгалыг 5 төрлийн сан дотор зонхилох үүргийг гүйцэтгэнэ.

Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчдад тогтоож олгох тэтгэвэр нь дор дурдсан 3 төрөлтэй байна. Үүнд:

a) Өндөр насны тэтгэвэр;

b) Тахир дутуугийн тэтгэвэр;

c) Тэжээгчээ алдсаны тэтгэвэр;

Page 4: Document6

Өндөр насны тэтгэвэр

“Өдөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж, ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөстооцож зориулалтын сангаас насан туршид нь амьжиргааны эрх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө юм.

Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр гэдэг нь олон жил улсад ажиллаж хөдөлмөрлөснийхөө төлөө төрөөс авч байгаа сул цалин юм.

Page 5: Document6

Өндөр насны тэтгэвэр авах эрх

Тухайн даатгуулагч иргэний шимтгэл төлсөн нийт хугацаа болон тэтгэвэр тогтоох сарын дундаж цалингийн хэмжээнээс хамаарч сард тогтоогдох тэтгэврийн хэмжээ нь өөр өөр байна.

Даатгуулагчийн шимтгэл төлж ажиллсан хугацаанаас хамааралтайгаар өндөр насны тэтгэврийг дараах журмаар тогтооно.

Өндөр насны бүрэн

тэтгэвэр

Өндөр насны тэтгэвэр

хувь тэнцүүлсэн

тэтгэвэр

Page 6: Document6

Даатгуулагчийн өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх нь дор дурдсан нас, шимтгэл төлж ажилласан хугацааны болзлыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд үүснэ.Үүнд:

Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх

№ Хөдөлмөрийн нөхцөл Хүйс /эр,эм/ Нас Шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа /жилээр/

1 Хэвийн нөхцөлд

Эрэгтэй 60 20

Эмэгтэй 55 20

Page 7: Document6

Өндөр насны тэтгэвэрийн тогтолцоо

Шимтгэл төлсөн хугацаанаас нь

хамаарч

Хөдөлмөрийн нөхцөлөөс нь

хамаарч

Гүйцэтгэж буй ажлаас нь хамаарч

• Бүрэн тэтгэвэр • Хувь тэнцүүлсэн

тэтгэвэр

• Хэвийн нөхцөл • Хүнд, хортой, халуун

нөхцөл • Газрын доорх нөхцөл

• Цэргийн албан хаагчийн

• Урлагын байгууллагад ажилласан гэх мэт

Page 8: Document6

Дараах мэргэжлийн онцлогоос шалтгаалж өндөр насны тэтгэвэрийг эрт тогтооно

Сонгодог урлагын байгууллагын гоцлол дуучин

Мэргэжлийн урлагын байгууллагын гоцлол бүжигчин

Гимнастикийн болон акробатын тамирчид

Циркийн жүжигчид / уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч/

Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин /20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил/

Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй

Page 9: Document6

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан  даатгуулагчийн тэтгэвэр

Хөнглөлттэй нөцөлөөр өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх

№ Хөдөлмөрийн нөхцөл Хүйс /эр,эм/ нас Шимтгэл төлж ажиллавалзохих нийт хугацаа /жилээр

Үүнээс:тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллсан байх хугацаа / жилээр /

1 Хөдөлмөрийн хүнд нөхцөлд

Эрэгтэй 55 20 12 жил 6 сар

Эмэгтэй 50 20 10 жил

2 Хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд

Эрэгтэй 50 20 10 жил

Эмэгтэй 45 20 7 жил 6 сар

3 Газрын доорх нөхцөлд Эрэгтэй 50 20 10 жил

Page 10: Document6

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан тохиолдолд

Газрын доорх, хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцлийн болзлоор өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хувьд:

Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа (20 жил)-г хангсан байх;

Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацаа (7 жил 6 сар, 10 жил, 12 жил 6 сар)-г хангаж ажиллсан байх;

Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насан (45,50,55)-д хүрсэн байна.

Энэхүү дурдсан 3 болзлыг зэрэг хангаж ажиллсан нөхцөлд л даатгуулагч нь тухайн хөдөлмөрийн нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж ойлгоно.

Page 11: Document6

Эмэгтэй хүн өндөр насны тэтгэвэрт гарах болзол

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн даатгуулагч эхийн хувьд дор дурдсан болзлыг хангаж ажилласан нөхцөлд өндөр насны тэтгэврийг хөнглөлттэйгээр тогтоолгох эрх эдэлнэ.

Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн байх;

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн;

Тэтгэвэр тогтоолгох насан (51 нас)-д хүрсэн байх.

Page 12: Document6

Өндөр насны тэтгэвэрийг хувь тэнцүүлэн тогтоох

Даатгуулагч нь хүснэгтэнд заасан дор дурдсан насны болон ажилласан хугацааны болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэх журмаар тогтоолгох эрх эдэлнэ

Үзүүлэлт

Хэвийн нөхцөл

НасАжиллавал зохих хугацаа

Даатгуул

агч Эрэгтэй 60

10-аас 20 хүртэл жил

Эмэгтэй 55

Page 13: Document6

Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

№ Хөдөлмөрийн нөхцөл

хэвийн хүнд Хортой,халуун

Газрын доорх

Тэтгэвэр бодох хувь хэмжээ (хувиар)

А Б 1 2 3 4

1 Сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого

45

2 Тэтгэврийн даатгалын шимтгэлийн 20 жилээс илүү төлсөн жил тутамд өнлөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл огоно.

3 Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

4 Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.

Page 14: Document6

Дараах тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжинэ

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон

Төрийн албан хаагч төрийн албаны тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрч ажлаас чөлөөлөгдсөн байх

Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх

Тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлж ажиллавал зохих хугацааны болзлыг хангасан байх

Page 15: Document6

Даатгуулагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараах бичиг баримтыг бүрдүүлж оршин суугаа аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

1 Нийгмийн даатгалын дэвтэр

2 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр

3 Шимтгэл төлж ажиллсан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт

4 Шаардлагатай бол ажилд орсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, лавлагаа,

5 Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч , 6 настай болтол өсгөсөн 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар

6 Ажилласан хугацааг сэргээн тогтоолгосон шүүхийн шийдвэр

7 3х4 хэмжээний зураг 2 хувь

8 Иргэний үнэмлэх

Page 16: Document6

Өндөр насны тэтгэвэр бодох аргачлал

Хүйс Нас Даатгагдсан жил

Үндсэн тэтгэвэр

Тэтгэвэрийн нэмэгдэл

Тэтгэвэрийн хэмжээ

Эр 60 20 Таван жилийн сарын дундаж цалин *45% :

100%

Сарын цалин *20-иос илүү

шимтгэл төлсөн жил *1,5% : 100%

Үндсэн тэтгэвэр +

тэтгэвэрийн нэмэгдэл

Эм 55 20 Таван жилийн сарын дундаж цалин *45% :

100%

Сарын цалин *20-иос илүү

шимтгэл төлсөн жил *1,5% : 100%

Үндсэн тэтгэвэр +

тэтгэвэрийн нэмэгдэл

Тайлбар: Тахир дутуугийн тэтгвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрийг хөдөлмөрийн чадвараа алдсан жил тутамд 1,0 хувиар бодож нэмэгдүүлж болно.

Page 17: Document6

Хувь тэнцүүлсэн тэтгэвэрийг бодох аргачлал

Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлвөл зохих нийт сарын тоогоор үржүүлж гаргана.

Т = 0,01 * {(Sa * Cm * P)/240}

Т – өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр

Sa - сарын дундаж цалин

Cm - шимтгэл төлсөн сарын тоо

P – 20 жил шимтгэл төлсөн даатгуулагчийн тэтгэвэр бодох хувь

Page 18: Document6

Жишээ

1. Нэгдсэн эмнэлэгийн лаборант эмч Г

2. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 36 жил

3. Хамгийн өндөр цалинтай 5 жилийн цалингийн дундаж 750000

4. 60 нас эр

НДШ төлсөн ердийн хугацаа 20жил -45%

Илүү жил тутам нэмэгдэл 1,5%

16x1,5=24 %

24% +45%=69%

Цалингийн хэмжээ 750000

75000-ийн 69% нь тэтгэвэрийн хэмжээ

 517500

Page 19: Document6

Бүрэн биш өндөр насны тэтгэвэр бодох аргачлалын жишээ

Иргэн Г нэгдсэн эмнэлэгийн лаборант

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 18 жил

Цалингийн дундаж 750000

60 настай 4 хүүхэдтэй

Сарын дундаж цалин 750000

НДШ төлсөн сар 216

Т = 0,01 * {(Sa * Cm * P)/240} Т

=0.01*{(750000*216*45)/240}

303750

Page 20: Document6

Жишээ

Иргэн Ё хуульзүй дотоод хэргийн яамны бичиг хэргийнажилтан

НДШ 37 жил төлсөн

Сарын дундаж цалин 520000

50 настай 5 хүүхэдтэй эмэгтэй

17*1,5=25.5%

45%+25.5%=70.5%

(520000/100)*70.5=366600