Upload
buusuren-dondov
View
184
Download
1
Embed Size (px)
Citation preview
Антенн, түүний үзүүлэлтүүд
Радио долгионыг цацруулах буюу хүлээн авах
зориулалттай төхөөрөмжийг антенн гэнэ.
Антенн фидерийн байгууламж нь аливаа
нэвтрүүлэгч, хүлээн авагчийн үндсэн элемент
бөгөөд антенны гаралт хүлээн авагчийн оролт \
нэвтрүүлэгчийн гаралт\ хоёрыг хооронд нь
холбох үүрэгтэй.
Нэвтрүүлэгч нь ирж байгаа цахилгаан гүйдлийг
фидерээр дамжуулан антеннд өгч антеннаар
дамжуулан радио долгион болгон хувиргаж
орчинд цацах үүрэгтэй.
Хүлээн авагч нь ирж байгаа радио долгионыг
антеннаар хүлээн авч цахилгаан гүйдэл болгож
хувиргасны дараа зохих боловсруулалт
хийгдсэний үр дүнд төгсгөлийн байгууламжид
өгнө.
Нэвтрүүлэх антенн
Хүлээн авах антенн
Нэг төрлийн ямар ч антеннаар нэвтрүүлэх ба
хүлээн авах ажиллагааг нэгэн зэрэг буюу
салангид байдлаар гүйцэтгэж болно.
Антеннаас цацарч байгаа цахилгаан соронзон
долгион ямар ч алдагдалгүйгээр бүх зүг рүү
ижилхэн чадалд тархаж байвал үүнийг
изотроп цацаргалт гэнэ. Ийм антенныг
чиглэлгүй антенн гэнэ.
Харин аль нэг чиглэлд сигналын түвшин их
байвал чиглэлтэй антенн гэнэ.
Чиглэлгүй антенн
Чиглэлтэй антенн
Цахилгаан соронзон долгион цацруулагч буюу антенн
Цахилгаан соронзон цацруулагч нь гэрлийн хурдаар тархах
ижил фазтай, харилцан перпендикуляр цахилгаан соронзон
долгионы хэлбэлзлээс тогтох ба энергийн тархалтын
чиглэлд перпендикуляр хөндлөн долгион үүсгэнэ.
Цахилгаан соронзон долгион нь хурдасгагдсан цэнэгтэй
эгэл хэсгүүдийн энерги, хурдатгал, өнцөг хурдатгалыг
хадгалан өөр цэнэгтэй эгэл хэсгүүдэд дамжуулан цаашид
тархах боломжтой.
Үндсэн үзүүлэлтүүд
Давтамж Антенны цар Чиглэлийн характеристик ба диаграмм Өсгөлт Оролтын эсэргүүцэл Туйлшрал
Frequency Band Name
Frequency Range Wavelength
(Meters) Application
Extremely Low Frequency (ELF)
3-30 Hz 10,000-100,000 km Underwater
Communication
Super Low Frequency (SLF)
30-300 Hz 1,000-10,000 km AC Power (though not a
transmitted wave)
Ultra Low Frequency (ULF)
300-3000 Hz 100-1,000 km
Very Low Frequency (VLF)
3-30 kHz 10-100 km Navigational Beacons
Low Frequency (LF) 30-300 kHz 1-10 km AM Radio
Medium Frequency (MF)
300-3000 kHz 100-1,000 m Aviation and AM Radio
High Frequency (HF) 3-30 MHz 10-100 m Shortwave Radio
Very High Frequency (VHF)
30-300 MHz 1-10 m FM Radio
Ultra High Frequency (UHF)
300-3000 MHz 10-100 cm Television, Mobile Phones,
GPS
Super High Frequency (SHF)
3-30 GHz 1-10 cm Satellite Links, Wireless
Communication
Extremely High Frequency (EHF)
30-300 GHz 1-10 mm Astronomy, Remote
Sensing
Visible Spectrum 400-790 THz
(4*10^14-7.9*10^14)
380-750 nm (nanometers)
Human Eye
Антенны давтамжийн параметр тогтоосон хязгаараас
илүү өөрчлөгдөөгүй аас доторх мужийг антенны цар
гэж нэрлэдэг.
Антенны царыг дундаж давтамжид хуваасан харьцааг
давтамж бүрхэлтийн коэффициент гэнэ.
байвал нарийн зурвасын
=1,2….1,5 байвал өргөн зурвасын
байвал давтамжаас хамааралгүй антенн гэнэ.
Антенны цар
Антеннаас цацруулж байгаа оронгийн
хүчлэгийг түүнээс алсад тогтмол зайд
антенны эргэн тойронд ба өнцгөөс
хамааруулж орон зайд хэмжсэн цахилгаан
соронзон долгионы тоон үзүүлэлтээр
байгуулсан зураглалыг чиглэлийн
характеристик гэнэ.
Энэ характеристикийг зайнаас хамаарсан
график байдлаар илэрхийлснийг чиглэлийн
диаграмм гэж нэрлэдэг.
Чиглэлийн характеристик ба диаграмм
Чиглэлтэй антенны чиглэлийн диаграмм
Өөр хоорондоо перпендикуляр байрлалтай
цахилгаан Е ба соронзон Н хавтайгаар зүсэж
үүссэн дүрсний хүрээгээр чиглэлийн диаграммын
хэлбэрийг тодорхойлдог.
Ихэвчлэн чиглэлийн диаграммын хамгийн их
утгыг дайрч өнгөрсөн харилцан перпендикуляр
байрлалтай цахилгаан Е, соронзон Н хавтгай
дээр антенний чиглэлийн диаграммыг авч үздэг.
Чиглэлийн диаграммын хамгийн том дэлбээг гол буюу
үндсэн дэлбээ, үүнтэй харьцангуйгаар 180 градуст
байрлах дэлбээг арын дэлбээ, үндсэн ба арын
дэлбээнээс бусад бүх дэлбээг хажуугийн дэлбээ гэнэ.
Үндсэн дэлбээний түвшний 0.707 –д харгалзсан өнцгөөр
чиглэлийн диаграммын өргөнийг тодорхойлно.
- антенны үйлчлэх чиглэлийн коэффициент
-антенны үндсэн чиглэлд үүсгэсэн оронгийн хүчлэг
- антенны бүх чиглэлд үүсгэсэн оронгийн хүчлэгийн дундаж утга
Чиглэлгүй антенныг чиглэлтэй антеннаар
солиход үндсэн чиглэлийнхээ дагуу чиглэлтэй
антенны цацаргалтын чадлыг хэд дахин
бууруулах шаардлагатайг үйлчлэх чиглэлийн
коэффициентээр илэрхийлдэг.
- тухайн антеннаас үндсэн чиглэлдээ
цацруулсан урсгалын чадлын нягт
- чадалтай чиглэлгүй антеннаас цацарч байгаа
урсгалын чадлын нягт
- антенны үйлчлэх чиглэлийн коэффициент
- чиглэлгүй антеннаас жигд хуваарилалттайгаар
тархаж байгаа урсгал чадал тодорхойлох
бөмбөрцгийн гадаргуу
Цацаргалтын талбай
Ойрын зайн
Дундын зайн
Холын зайн
D- антенны диаметр R- антеннаас алслагдах зай
Тэгш хэмт вибраторын цацаргалтын диаграмм
Зохицуулагдсан ачаанд радио долгионы чадлыг
хамгийн их хэмжээгээр дамжуулах антенны
эквивалент талбайг хүлээн авах антенны ашигтай
талбай гэж нэрлэдэг.
D- үйлчлэх чиглэлийн коэффициент
- долгионы уртын квадрат
Ачаа нь дамжууллын шугамын эсэргүүцэл,
сигналын үүсгүүрийн эсэргүүцэлтэй тэнцүү,
чадлын ойлтгүй ажиллаж, хүлээн авах чадал нь
боломжоороо максимум утгатай байвал тэр
ачааг зохицуулагдсан ачаа гэнэ.
S – антенны амсрын физик талбай
– гадаргуу ашиглалтын коэффициент
Амсар дээрх оронгийн хүчлэг нь ижил фазтай, тэнцүү агуургатай
антенн
Хэрэв антенны амсар дээрх оронгийн хүчлэгийн фаз агуурга ижил
биш бол
Антенны үйлчлэлийн урт
Е- Антеннд ирсэн оронгийн хүчлэг
-антенны чиглэлийн диаграммын үндсэн дэлбээний
нийлэгдэхүүнээс үүссэн оронгийн хүчлэг
Цацарсан чадлыг () антенны гүйдлийн квадратад ()
хуваасан харьцааг цацаргалтын эсэргүүцэл ) гэнэ.
Антеннд өгөгдсөн () чадлын нэг хэсэг нь цацарч ()
зарим хэсэг нь () антенны утас ба тусгаарлагч, газар
болон бусад хүрээлэн байгаа орчныг халааж
ашиггүйгээр алдагддаг. Антенны алдагдал чадал ()
;
Антенны өсгөлт
Антенны өсгөлт
- антенны цацаргалтын ашигт үйлийн коэффициент
D – антенны чиглүүлгийн коэффициент
Антеннаас цацарсан () чадлыг антеннд өгсөн ()
чадалд харьцуулсан харьцааг антенны ашигт
үйлийн коэффициент () гэж нэрлэдэг.
=
Антенны гол чиглэлд үүсгэсэн урсгал чадлын нягт буюу оронгийн хүчлэгийн утгыг түүнтэй ижил чадал өгөгдсөн эталон антеннаас гол чиглэлд үүсгэсэн урсгал чадал буюу оронгийн хүчлэгийн ) утганд хуваасан харьцааг антенны өсгөлтийн коэффициент гэнэ.
- эталон антенны АҮК
Урт долгионы цард тэгш бус хэмт богино вибраторыг эталон антенн болгон авдаг.
Дунд долгионы цард тэгш хэмт вибраторыг эталон антенн болгон авдаг.
Богино долгионы цард чиглэлгүй цацруулагчийг эталон антенн болгон авдаг.
Антенны өсгөлт ба цацаргалтын өнцөг
Оролтын эсэргүүцэл
Нэвтрүүлэгчийн гаралт антенны оролттой
холбогдож байгаа хэсэг дээрх хүчдэлийг
антеннаар гүйж байгаа гүйдэлд харьцуулсан
харьцааг оролтын эсэргүүцэл гэнэ.
Энэ эсэргүүцэл ерөнхий тохиолдолд комплекс шинжтай байна.
Радио давтамжийн дохионы энергийг антеннд буюу антеннаас хүлээн авагчид дамжуулдаг төхөөрөмжийг фидер гэнэ.
Фидертэй холбогдсон антенны элементийг анхдагч цацруулагч гэж нэрлэнэ.
Анхдагч цацруулагчийн цахилгаан соронзон долгионоос өрнүүлэг авч цацруулдаг антенны элементийг хоёрдогч цацруулагч гэнэ.
Антенны үйлчлэх чиглэлийн коэффициентийг
ихэсгэхийн тулд хоёрдогч цацруулагчийг чиглэлийн
диаграммын гол дэлбээний дагуу байрлуулдаг.
Анхдагч цацруулагчийн гол дэлбээний дагуу байрласан
хоёрдогч бүх цацруулагчийг чиглүүлэгч буюу директор,
түүний эсрэг талд байрласан хоёрдогч цацруулагчийг
ойлгогч буюу рефлектор гэж нэрлэнэ.
Шугаман туйлшрал
E-field цахилгаан
орон үргэлж x-
тэнхлэгийн дагуу
агуургаараа хоёр
тийш хэлбэлзэнэ.
Linear polarization
Дугуй \circular\ туйлшрал
Дугуй \circular\ туйлшралтай байх шалгуур
E – орон харилцан перпендикуляр хоёр
нийлэгдэхүүнтэй байна.
E – орны нийлэгдэхүүнүүд нь ижил агуургатай
байна.
E – орны нийлэгдэхүүнүүдийн фазын зөрүү 90
градус байна.
Эллипс туйлшрал
Цахилгаан соронзон долгионы энгийн цацруулагч
Долгионы уртаас бага Lурттай утсаар хийсэн антеннаар
дамжих гүйдлийн фаз, агуурга нь түүний уртаас хамааралгүй
байвал энгийн цацруулагч гэнэ.
Ийм цацруулагчийг гүйдлээр тэжээхэд долгионы урттай
харьцангуйгаар ихээхэн алс r зайд үүсэх цахилгаан орны хүчлэг
K= - долгионы тоо
вибраторын уртын дагуу дайран гарсан хавтгай дээр түүний
тэнхлэгээс тооцсон өнцөг
:-г фазын үржүүлэгч гэнэ. Энэ нь тэжээлийн гүйдлийн
фазаас хамаардаг ба r зайд долгион тархах үед үүссэн
фазын хоцрогдлыг тодорхойлдог. Мөн долгионы
хэлбэрийг тодорхойлдог.
Энгийн цацруулагчаас цацарч байгаа долгионы хэлбэр
бөмбөрцөг хэлбэртэй болж r=0 цэг дээрх фазын төв
бөмбөрцгийн төвтэй давхцана.
Үржүүлэгч нь оронгийн хүчлэгийн агуургыг
тодорхойлдог учраас агуургын үржүүлэгч гэнэ.
нь өнцгөөс хамаарсан чиглэлийн диаграммыг
тодорхойлдог учраас чиглэлийн диаграммын
үржүүлэгч гэнэ.
үед оронгийн хүчлэг нь энгийн цацруулагчийн бүх
урттай шууд хамааралтай байдаг.
үед долгионы хэлбэрийн гадаргуу дээрх
шүргэгчийн проекцитой шууд хамааралтай.
үед түүний проекци тэгтэй тэнцүү учраас энгийн
цацруулагч нь цацруулдаггүй.
Чиглэлийн диаграмм вибраторын тэнхлэгт
перпендикуляр үед оронгийн хүчлэг хамгийн
их, өнцөг багасах тусам буурсаар вибраторын
уртын дагуу цацаргалтгүй болдог.
Долгион цацруулагч энгийн антенн нь
экваторын хавтгайд чиглэлгүй байна.
Энгийн цацруулагчаас үүссэн цахилгаан орны
нийлэгдэхүүн Е вектор нь хүлээн авах цэгт ирэхдээ
тархах чиглэлдээ перпендикуляр бөмбөрцөг
гадаргуугийн уртрагийн дагуу чиглэлтэй байна.
Соронзон орны вектор Н нь бөмбөрцгийн өргөрөгт
шүргэгч тархалтын чиглэлдээ перпендикуляр
байна.
r>> радиустай бөмбөрцгийн төвд байрласан энгийн
цацруулагчийн энэ бөмбөрцгийн гадаргуугаар нэвтрэн
өнгөрөх бүрэн (dP) чадлыг олъё.
Үүний тулд бөмбөрцгийн гадаргууд сонгож авсан жижиг
талбай -ийг олно.
d;
Бөмбөрцгийн радиус их байхад түүний энгийн жижиг
гадаргуу дээрх Е ба Н векторуудын утга тогтмол өөр
хоорондоо перпендикуляр байна.
dP=dS*
Энгийн цацруулагчийн цацаргалтын эсэргүүцэл
=20
Цацаргах чадал байна.
Өгөгдсөн чадлын цацаргалтын эсэргүүцэл бага
бол антенны гүйдэл их байна. Энэ үед чадлын
алдагдал ихэсч антенны АҮК буурна. АҮК-ийг
ихэсгэхийн тулд -ийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл антенны хэмжээг нэмэгдүүлэх
хэрэгтэй.