3

Click here to load reader

Data table

Embed Size (px)

DESCRIPTION

Microsoft Excel-д функцийг нь л оновчтой зөв бичсэн тохиолдолд ямарч төрлийн тооцоог хийж болдог. Энэ удаад жишээ болгож нэгэн сонирхолтой тооцоог Excel програмын What-If шинжилгээний нэгэн төрөл болох Data Table-тай хамтатган үзүүлье.

Citation preview

Page 1: Data table

Excel-ийн хичээл

Банкны хүү тооцох, Data Table үүсгэх.

Excel 2007 дээр ажиллана.

Microsoft Excel-д функцийг нь л оновчтой зөв бичсэн тохиолдолд ямарч төрлийн тооцоог

хийж болдог. Энэ удаад жишээ болгож нэгэн сонирхолтой тооцоог Excel програмын

What-If шинжилгээний нэгэн төрөл болох Data Table-тай хамтатган үзүүлье.

Хэрэв та банкинд мөнгө хадгалуулдаг бол тодорхой хугацааны дараа мөнгө чинь хир их

өсөхийг гараараа, эсвэл энгийн тооны машинаар бодоход нэлээн байдаг.Ялангуяа хүүг

сараар тооцдог бол бүр их ажиллагаатай болох нь мэдээж. Тэгвэл үүнийг яаж Microsoft

Excel програмд хялбарчилж бичих вэ?

Уг банкны хүүг бодох тооцооны томъѐо нь дараах байдалтай байдаг.

A=P*(1+r/n)^nt

P- анх банкинд оруулсан мөнгө

r- хүүгийн түвшин

n- жилд хэдэн удаа хүү тооцох

t- жилийн тоо

A-t жилийн дараах мөнгөний хэмжээ

Ингээд томъѐог Excel-д оруулахдаа:

Шинээр эксэл файл нээгээд дараахтай адил байдлаар утгыг оруулна.

Page 2: Data table

C5 =C1*(1+C2)^C3 гэсэн томъѐо байна.

Таны харж байгаачлан 20 сая төгрөгийг банкинд жилийн 19%-ийн хүүтэй хадгалуулахад 5

жилийн дараа 47,7 сая төгрөг болохоор байна.

Харин одоо Data table үүсгэн хүүгийн түвшнийг өөрчилбөл ирээдүй дэх мөнгөний хэмжээ

хэр болохыг тооцоолъѐ. Хамгийн түрүүнд А6-аас А10 хүртэлх нүдэнд өөр хүүгийн

түвшинийг бичье. Энэ жишээнд 16%, 17%, 18%, 20%, 21% байхаар бичлээ.

Excel 2007 ашиглаж байгаа бол Ribbon-аас Data -> What-If Analysis ->Data Table

сонголтоор орно. Эсвэл гараас Alt +D+T товч дарна.

Page 3: Data table

Ингэснээр Row Input Cell, Column Input Cell гэсэн хоѐр утга оруулах хэсэгтэй цонх

гарна.

Column Input Cell-д $C$2 гэж бичээд нөгөө нүдийг нь хоосон орхиод OK товчыг дарна.

Доорх зурагт байгаа адилаар бусад хүүгийн түвшиний үе дэх ирээдүйд бий болох

мөнгөний хэмжээ C баганад гарч ирнэ.

Ингээд та банкны хадгаламжин дахь мөнгөнийхөө тооцоог хийчихлээ. Харин сүүлд

тооцоолсон Data Table -н хувьд ойлгоход их амархан, өмнө оруулсан Column Input Cell-д

оруулсан нүдний утгыг л энэ файлд сонгосон байгаа хувиудаар орлуулж, гарах үр дүн нь

ямар байх вэ гэдгийг л харж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дээрх томъѐоны хувьд А6-аас

А10 нүдэн дэх хүүгийн түвшинд харгалзах мөнгөний хэмжээ С6-С10 нүдэнд харагдаж

байгаа юм. Хэрэв та Data Table-ээ багана биш мөр байдлаар хөндлөнгөөр нь цувуулж

бичсэн бол Data Table дээрээ Row Input Cell хэсэгт утгыг өөрчлөх нүдээ зааж өгнө.

Зөвхөн хүүгийн түвшин гэхгүй та анх оруулах мөнгөний хэмжээ, хичнээн удаа

хадгалуулах зэргийг ч Data Table ашиглан хэд хэдэн янзаар харж болно.