27
МОНГОЛ ХЭЛНИЙ ШИНЭ ҮГИЙН УТГА СУДЛАЛ Д-р, дэд проф Ж.Бат-Ирээдүй ШУС-ийн ХУС-ын МХХШТ 2014 оны 5 дугаар сарын 01-02

Mongol helnii shine uge sudlal

Embed Size (px)

DESCRIPTION

Mongol helnii shine uge-iin sudalgaanii toim, shine uge uuseh arga zam, shine uge-iin ontslog, shine uge-iin hereglee.

Citation preview

Page 1: Mongol helnii shine uge sudlal

МОНГОЛ ХЭЛНИЙ ШИНЭ ҮГИЙН УТГА СУДЛАЛ

Д-р, дэд проф Ж.Бат-Ирээдүй

ШУС-ийн ХУС-ын МХХШТ

2014 оны 5 дугаар сарын 01-02

Page 2: Mongol helnii shine uge sudlal

Шинэ үг (neologism) гэж юу вэ?

• Хэл бол нийгмийн бүх гишүүдэд үйлчилдэг бүлгийн биш нийтийн шинж чанартай эд.

• Шинэ үг үүсэх нь аль ч үед байдаг түгээмэл үзэгдэл.

• Үгийн сан баяжих нэг чухал арга бол шинэ үг мөн.

• Шинэ үг гагц монгол хэлний үзэгдэл биш.

• 18-р зууны үеэс баруун европын соёлын шинэчлэлийн нөлөөгөөр асар их үг орос хэлэнд орж 1-р Петр хаан “аливаа зүйлийг илэрхийлэх боломжгүй бол харь үг нэр томьёог ашиглахгүйгээр зөвхөн орос хэлээр бичих тушаал гаргаж байж.

Page 3: Mongol helnii shine uge sudlal

Шинэ үг гэж

• “Хүмүүсийн амьдрал ахуй, соёл боловсрол, үйлдвэр, шинжлэх ухаан, техник, улс төр эдийн засгийн амьдралд шинэ шинэ зүйл мэдлэг ухаан бий болж түүнийг хэлэнд тэмдэглэж илэрхийлэх хэрэгцээ шаардлагаас үүссэн үг хэллэгийг хэлнэ.” ХШНЗТТоль:192

• “гадаад нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр нийгэм олны өдөр тутмын хэл яриагаар нийтэд дэлгэрч буй шинэ үгийн сангийн төрөл зүйлийн бүтээл туурвил, заримдаа гэж хэлдэг.” ШБТ:21

• “Шинэ үг нь ямар нэгэн ойлголт үзэгдлийг илэрхийлэхийн тулд бий болдог. Ихэнх шинэ үг хэллэг шинжлэх ухаан, техник, соёлын хөгжилтэй холбоотой. Эдгээр үгийн олонхи нь амьдралд орж ирэхдээ шинэлэг байдлаа алдаж толь бичгийн идэвхитэй нөөцөд багтдаг. Олон шинэ үг нь янз бүрхийн байдлаар үүсч бий болдог. Зарим нь тухайн хэлний элементүүдийн загвараар зарим нь гаднаас үг зээлдэж гурав дах нь үгийн утгыг өөрчлөх хуучин үгийг сэргээх замаар шинэ үг үүсч бий болдог” ажээ. Сов. Рус. Лит. Яз. :1988: 41 стр.

Page 4: Mongol helnii shine uge sudlal

Шинэ үгийг

• Шинэ үгийг үгсийн сангийн идэвхигүй үгийн нөөцөд багтаан судладаг бүлэг үгс юм.

• Шинэ үг бол нийгмийн өөрчлөлттэй холбоотой зүйл байна. Жишээ нь: захиргаадалт, шинэчлэл, өөрчлөн байгуулалт, тэргүүн хатагтай, брокер, менежер, ченж, фитнесс, топ модель, рок поп, иргэний хөдөлгөөн, баклавр, магистр, экспертиз, эксперт, кирриклюм, дизайн, дидактик, код, систем, практик, макро, микро, социологи, норматив, функц, аналоги, анализ, синтез, гм.

Page 5: Mongol helnii shine uge sudlal

Шинэ үгийн

• Сайн тал нь олон хүн бие биенээ төвөггүй ойлгох нөхцөл бүрдэнэ.

• Сөрөг тал нь бага буурай орны хэл соёл үүнд өртөж, мөхөх аюул нүүрлэнэ.

• Монгол хэлэнд араб, перс, уйгар, санскрит, түвд, хятад, орос хэлнээс “шинэ үг” орж ирж байсан, үүнийг судлаачид дагнан судалж байж.

Page 6: Mongol helnii shine uge sudlal

Шинэ цагийн шинэ үг

• Хаанаас орж ирж байна вэ?

• Хамгийн гол нь бизнесийн харилцааны шинэ үг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжин орсоноор монголын эдийн засагт нөлөөлж эдийн засгийн микро төвшин болох бизнесийн төрөл бүрийн салбарт ус гол шиг цутгажээ.

• Шинэ үг үүсэх нь хэл мөхөж байгаа хэрэг биш.

Page 7: Mongol helnii shine uge sudlal

Шинэ үг үүсэх арга зам

• Аливаа хэлний үгийн сан баяжих, шинэ үг хэллэг үүсэх үйл явц түүхэн бөгөөд диалектик хөгжлийн дагуу явагдах бөгөөд улс орон, тухайн нийгэмд гарсан томоохон өөрчлөлтийг тусгаж байдаг.

• Нэг юм гараад үгүй болох нь үгүйсгэлтэй холбоотой бөгөөд үгүйсгэл бол хуучныг халж шинэ зүйл гарч ирэх үйл явц юм. Хөгжлийн үе шат бүр өмнөх шатаа үгүйсгэж улмаар өөрөө дараагийн үе шатаар үгүйсгэгдэж байдаг диалектик хуультай юм.

Page 8: Mongol helnii shine uge sudlal

Арга зам

• Тухайн хэлний үгийн сан дээр суурилж шинээр үүсэх

• Морфологтой зайлшгүй холбоотой зүйл.

• Морфолог, өгүүлбэр зүйн холбоонд үүсдэг.

• Магадгүй мэргэжлийн дагуу үүсээд сүүлдээ нийгэмшиж танигдахаа байж, ярианы хэл рүү шилждэг.

• Нийгмийн хөгжил нь шинэ үг үүсгэхийн сацуу үгийг хуучруулдаг зүй тогтолтой.

Page 9: Mongol helnii shine uge sudlal

Д-р Л.Нарантуяа:

Монгол хэлэнд шинэ үг дараах хэдэн аргаар үүснэ. Үүнд:• Хэлзүйн аргаар: дагавар залгах, үг нийлэх, түрээслэгч, зуучлагч, эх

бэлтгэгч, хувьцаа эзэмшигч, зах зээл, хөдөлмөрийн зах зээл• Үгийн сан – утга зүйн аргаар: хуучин үг сэргээх: шахаа, чингэлэг,

бооцоо, пүүс гм. Этгээд үг: бөөндөх, мөнгө угаах, заядах, хулхидах, шаг, мурих, товчилсон үг: CD, FM, TV, MNB, UBS, VIP, JAICA, ATM, KOIKA, ISO, ISBN, ISSN, AUD, USD, CNY, JPY, KRW, GBP, ТУЗ, АПУ, ХААН, САПУ, НИК, ТҮЦ, Мон-Ген, Мон-Лаа, Мон-вит, Мон-сав, Монсудар

• Зүйрлэлийн аргаар: гахай үүрэх, нэгж зээлэх, сүлжээний бизнес, ногоон гэрлээр, уймраа ногоон, шөнийн эрвээхэй. Шинэ хэлц үүсэх: хулхи бараа, цэцэг түүх, эвэртэн туурайтан, гэзэг сүлжих, доош хийх, бүсээ чангалах, туулайдах, гол гаргах, махалж зарах, хараар ажиллах,

• Орчуулгын аргаар: бүтэн хуулах: замын хураамж, зуны сургалт, санхүүгийн дэмжлэг, гар утас, ногоон карт, дэд ерөнхийлөгч, заримдаг хуулах: зураасан код, олон ургалч үзэл, хандивлагч орон гм.

Page 10: Mongol helnii shine uge sudlal

П.Бямбасан бээр:

• 1. үг бүтээх ёсны зүй тогтлоор: дархлаажуулалт, зурагт, хөлдөөгч, цахилгаанчин,

• 2. үг хорших, нийлэх аргаар: улс төрийн зөвшилцал, үндэсний хөтөлбөр, эвслийн засгийн газар,

• 3. харь хэлний үг зээлэх аргаар: аудитор, бизнес, биоритм, бирж, магистр, сумо, факс, элит

• 4. Нутгийн аялгууны үг авах арга: заядах, тунхуу• 5. харь хэлний үгэнд дагавар залгах аргаар:

автоматжуулалт, коджуулах, лифтчин, лоббидох,• 6. хуучин үгийг сэргээх: бооцоо, дамжаа, засаг дарга,

тамгын газар, түшмэл, шадар сайд гм.• 7. үг хураах аргаар: бармаш, ебс, монел, сапу, хас, гм.

Page 11: Mongol helnii shine uge sudlal

Хөгжлийн үр дүнд

• Шинэ үг орж ирдэг. Улаан гэрээс палаас, Сумо-гоос башё, ёкозүна, озэки, цуппари,

• Жишээ нь: 20-р зууны эхээр хятад үг хэллэг их орж ирсэн нь худалдааны шууд харьцаа буюу эдийн засгийн харьцаатай холбоотой.

• Шинэ, дайда буюу газар, луу, лус, бөө, дунд, даавуу, цай, сай, бур, чай, лууван, шар лууван, улаан лууван, улаан лууль, лянхуа, байцаа, дөнсөнг, лантанз, хуанлин, хуажуу, хуангуа, хуайс, тоор гм.

Page 12: Mongol helnii shine uge sudlal

Хятад үг одоо хүртэл

• Хэрэглэгдэж монголжсон хятад үг олон арваар буй нь лууван, хуушуур, гоймон, еэвэн, лийр, тоор, дэнлүү, сампин, индүү, тууз, шүүгээ, чийдэн, заазуур, пянз, шанз, ёочин, хуучир, цай, ёотон, линхуа, шарвин, аям, жанжин, данх, цонх, пүүс, пүнз, дүнз, чүдэнз, жоотуу, шанлуу, цуу, жан, ноён, манжин, пуужин, буу, ганжин, гампанз, даашинз, бошинз, дийз, тийз, пиу, гм.

Page 13: Mongol helnii shine uge sudlal

Санскрит буюу самгарид үг

• Гараг, эрдэнэ, рашаан, агшин, авьяас, судар, бадаг, шүлэг, боть, галав, лагшин, тив, шарил, цадиг, чавганц, банзал, хийд, увдис, тарни, шид, шаштир, зандан, хилэнц, агар, бодьсадва, дагина, убаши, арш, адис, шашин, банди, боди, гавар, махранз, удвал, гарьд, сансар, замбутив, нирваан, бацаг, бирд, санваар, сүмбэр, бинт, махбод, самбар, мутар, гавар, сансар, галиг, сумьяа, ангараг, буд, бархасбадь, сугар, санчир, адьяа гм.

Page 14: Mongol helnii shine uge sudlal

Шинэ үгийн амьдрах чадвар

• Зарим нь амьдарна, зарим нь устаж алга болно. Жнь: пейжер, пүүс, ганзагын наймаа, лобби, картын бараа, олон ургальч үзэл,

• Зарим үг хэд хэдэн хувилбараар амьдарч эхлэдэг. Боркер- зуучлагч, допинг – сэргээш, дистрибютр –албан ёсны гэрээт борлуулагч, спикер – их хурлын дарга, донор орон – хандивлагч орон, ивээн тэтгэгч – спонсор, модель – загвар өмсөгч, стриптиз –тайчих урлаг, холер – булчин задлах тахал, витамин – амин дэм, сарс – азийн ханиад, кассет – хуурцаг, градус – хэм, си ди – цомог,

Page 15: Mongol helnii shine uge sudlal

Банк санхүүгийн салбарт

• АТМ – automat teller mashin [aatam]

• Mobile bank, internet bank, мэргэшсэн нябо, теллер, алданги, хөвөгч хүү, хонжворт хадгаламж, каарт,

Page 16: Mongol helnii shine uge sudlal

Өмчийн харьцаа

• Өмчлөх, хувийн өмч, борлуулах, барьцаалах, итгэмжлэх, бэлэглэх, хувиараа эрхлэх аж ахуй, тохиролцоо, хувийн орон сууц, өмгөөлөгч, хувийн сургууль, хувийн эмнэлэг, хувийн үйлдвэр, хувийн эмийн сан, хувийн цэцэрлэг, ясли, менежмент,

Page 17: Mongol helnii shine uge sudlal

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ

• Алтжуулсан бүтээгдэхүүн, вакуум цонх, дуудлагын такси, дуудлагын жолооч, иж бүрдэл, карго, нутгийн брэнд, тетрапак, ухаалаг бүтээгдэхүүн, экологийн цэвэр бүтээгдэхүүн, амталгаат худалдаа, багийн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт, гэрээт борлуулагч, дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт, дотоод сүлжээ, зээлийн карт, лангуу чөлөөлөх худалдаа, урамшуулалт худалдаа, ганзагачин, ганзагын наймаа, бөөний үнэ, бөөндөх, сүлжээ, лангуу, супермаркет, шөнийн дэлгүүр, шөнийн зах, сүлжээний бизнесийн гм.

Page 18: Mongol helnii shine uge sudlal

Уул уурхай, ашигт малтмал, байгаль орчин

• Ашигт малтмалын лиценз, дэлхийн жишиг, франзчайзинг, роялти, уул уурхайн менежмент, нөхөн сэргээлт, экологийн тэнцвэртэй байдал

Page 19: Mongol helnii shine uge sudlal

Өрх гэр, гэр бүл, боловсрол, газар тариалан, МАА

• Гэр бүлийн бизнес, хуримтлалын бүлэг, оюуны бизнес, оюуны өмч, орчуулгын товчоо, баталгаат орчуулга, төлбөрт сургалт, зайны сургалт, насан туршийн боловсрол, оюуны хөрөнгө оруулалт, ногоон хувьсгал, цагаан хувьсгал, өрхийн аж ахуй, өрхийн үйлдвэрлэл, фермерийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй,

Page 20: Mongol helnii shine uge sudlal

Ахуй үйлчилгээний тогтолцоо

• Үсчний салон, мэргэжлийн гэрэл зургийн студи, саун, массаж, гутлын гоо сайхны салон, түлхүүр олшруулах цэг, гоо сайхны салон, түрээс, түрээсийн гэрээ, бизнес төлөвлөгөө, бичил бизнес, бичил зээл, борлуулалтын алба, лицензийн гэрээ, онцгой албан татвар, өмчийн харилцаа,

• Сөрөг: шахаа, шахааны бизнес, эвэр түүгч, биеэ үнэлэгч, шөнийн эрвээхэй, шаг, шагчин, махлах, кабелийн хулгайч, эдийн засгийн гэмт хэрэг гм.

Page 21: Mongol helnii shine uge sudlal

Харилцаа холбоо, утас, интернет

• Үүрэн телефон, онлайн үйлчилгээ, мессеж, тоолуур,

Page 22: Mongol helnii shine uge sudlal

Нийгэм улс төрийн шинэ үг хэллэг

• Парламент, спикер, рейтинг, коррупци, ломбард, шоу, клип, имиж, фен,

• Эх үрсийн баяр

• Валентиний өдөр

• Хувьсгалчдын өдөр

• Иесус Христийн дахин мэндэлсний баяр

• Талархалын өдөр

• Халловений сүмийн баяр

Page 23: Mongol helnii shine uge sudlal

Статистик судалгаа: Г.Гэрэлмаа:

• “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”• 700 үг түүвэрлэн авчээ.• Нийгэм улс төрийн үг 34%• Техник технологийн үг 22%• Эдийн засгийн үг 16%• Урлагийн үг хэллэг 10%• Хоол хүнс 5%• Спорт тоглоомын үг 5%• Төрөл бүрийн мэргэжил заасан үг 4% байгаагаас• Оноосон нэр 4%• Дан үг: аудит, аудитор, бизнес, брокер, брэнд, вексель, гайд, дилер,

лизинг, ломбард, менежер, патент, такс, ченж, бонд, ваучер, клиент, кредит, мониторинг, контрбанд,

• Нийлмэл үг: бизнес форум, бизнес класс, бизнес инкубатор,

Page 24: Mongol helnii shine uge sudlal

Байгууллагын нэр:

• БН нь дан монгол үгээр байхаас гадна гадаад – монгол байна.

• Стандартчилал, хэмжил зүйн төв, прокурорын газар, Хадгаламж банк,Ерөнхий консулын газар, Гутал шооп, Мандухай кафе, гм.

• Зөвхөн харь үгээр: полиглот компани, Техникийн коллеж, Мистер чикэн,

Page 25: Mongol helnii shine uge sudlal

Шинэ үгийн хэрэглээ судалгаа

• Жолооч, худалдагч, нябо, багш, ажилгүй, эмч, малчин• Гадаад үгийг хэрхэн ойлгож буй: алданги, барааны код,

бизнес төлөвлөгөө, давхар татвар, далд эдийн засаг, донор орон, дэлхийн жишиг, ногоон хувьсгал, НАНО технологи, цагаан хувьсгал, охин компани, хөнгөлөлттэй карт, тетрапак,

• Хэлц үгийг хэрхэн ойлгож буй: хаалганаас хаалганд, шаталт, бүсээ чангалах, гэзэг сүлжих, нинжа, нүүрсчин, уймраа ногоон, харлах, хулхи бараа, цэцэг түүх.

• Гадаад үгийг хэрхэн ойлгож буй: акц, лиценз, брэнд, банкир, бонус,

• Товчилсон үг: ТУЗ, ТҮЦ, АТМ, ЖДҮ,

Page 26: Mongol helnii shine uge sudlal

ДҮГНЭЛТ

• Салбар салбараар нь цуглуулан судалмаар байна.

• Шинэ үгийн 20% нь дагаврын аргаар, 40% нь нийлмэл үг бүтэх аргаар, 30% нь хуулбарлах зээлэх маягаар, 5% нь хуучин үг сэргээх маягаар бүтэж байна.

• Нийгмийн давхаргын ойлгоц янз бүр байна.• Нэр томьёоны шинжтэй шинэ үг түгээмэл бна.• Шинэ үгийн урсац эх хэлний хэм хэмжээнд

нөлөөлөх хэмжээнд явж байна.

Page 27: Mongol helnii shine uge sudlal

НОМЗҮЙ

• Ч.Зэгиймаа, 2002, “Нийгэм хэлшинжлэл”, Уб.,• Э.Равдан, 2005, “Орчин цагийн хэлшинжлэл”, Уб.,• Т.Цэцэгмаа, 2004, “Улаанбаатар хотын суурин орос иргэдийн

орос, монгол хос хэлийг нийгэм хэлшинжлэлийн үүднээс судлах нь”, Уб.,

• Ш.Баттөгс, 200?, “ОЦМХ-ний шинэ үгийн судалгаа”, Уб.,• Д.Батнасан, 2004, “Монгол хэлийг нийгэм хэлшинжлэлийн

үүднээс судлах нь”, Уб.,• Б.Ширнэн, 2004, “Монголчуудын үсэг бичгийнг хэрэглээг

нийгмийн хэлшинжлэлийн үүднээс судлах нь”, Уб.,• Д.Бадамдорж, 2006, “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Уб.• Н.Нансалмаа, 2011, “Хэлшинжлэлийн судалгааны арга зүй”, Уб.,• Л.Нарантуяа, 2013, “Шилжилтийн үеийн шинэ үг хэллэгийг

нийгэм хэлшинжлэлийн үүднээс судлах нь”, Уб.,