41
Сэдэв: Хүүхдийг ном унших аргад сургах боломж Төв Баянчандмань ЕБ-ын 12 жилийн сургуулийн бага боловсролын сургалтын менежер Д.Цэцэгмаа

Nom Unshikh Argad Surgakh

  • Upload
    -

  • View
    56

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: Nom Unshikh Argad Surgakh

Сэдэв: Хүүхдийг ном унших аргад сургах боломж

Төв Баянчандмань ЕБ-ын 12 жилийн сургуулийн бага боловсролын сургалтын

менежер Д.Цэцэгмаа

Page 2: Nom Unshikh Argad Surgakh

Зорилго: Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргаар сурагчдад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэн, номтой нөхөрлүүлэн, бүтээлчээр унших арга болон ном унших соёлд суралцуулахад оршино.

Зорилт: Сурагчдаас ахицын түвшинт судалгааг жил бүр авах. Судалгааны дагуу сурагч бүрт ном унших сэдэл тэмүүлэл

төрүүлэх, унших чадварыг хөгжүүлэх, үг хөгжил, хэл ярианы чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлчээр унших аргуудыг эзэмшүүлэх, анги хамт олныг төлөвшүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг хөгжүүлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулах

Дэвшүүлж буй санаа

Page 3: Nom Unshikh Argad Surgakh

Судалгаа хийсэн байдал: Бүтээлчээр хөгжүүлэх аргыг хэрэглэн, ямар үйлээр дэмжин хөгжүүлж болох талаар төлөвлөлт хийсний үндсэн дээр үйл ажиллагаагаа зохион байгуулж, хийсэн үйл ажиллагаандаа судалгааны аргуудыг хэрэглэн дүгнэлт хийн ажлаа сайжруулан ажилласан.

Судалгааны арга зүй: үйлийн судалгаа жишин харьцуулах анализ, синтезийн арга

Page 4: Nom Unshikh Argad Surgakh

“Уншихгүй бол сэтгэхгүй” гэдэг үг байдаг. Тийм учраас хүүхдийг сайн уншуулж сургах зайлшгүй шаардлагатай. Бага ангид Унших үг хөгжил гэдэг хичээл орохоо больсноос хүүхдүүд номтой нөхөрлөх нь багасч, ухамсартай, зөв, хурдан унших чадвар буурсан. Иймд унших сонирхлыг нь төрүүлэх, ном унших арга барилд сургах, номтой нөхөрлүүлэх шаардлага гарсан. Зөвхөн ном унш гэж уншуулснаар номтой нөхөрлүүлж чадахгүй. Харин хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргуудаар хүүхдийг хөгжүүлж, номтой нөхөрлүүлж , ном унших соёлд суралцуулж чадна.

Номтой эрт нөхөрлөж унших арга барил эзэмшсэн хүүхэд бусад хүүхдээс хэл ярианы хөгжлөөр илүү, өөрийнхөө санаа бодол мэдрэмжийг бусдад ойлгуулах чадвар нь давуу , зөв бичдэг, бодож тунгаах сэтгэх чадвар нь илүү хөгжсөн байдаг нь олон жилийн сургалтын үр дүнгээс ажиглагдсан.

Page 5: Nom Unshikh Argad Surgakh

Сургалтын арга

Ерөнхий арга

Бүтээлч сэтгэлгээ

хөгжүүлэх арга

Хэлбэр дүрсийг бүтээх арга

Page 6: Nom Unshikh Argad Surgakh

• унших бичих чадварыг хөгжүүлэх

• ярих чадварыг хөгжүүлэх

• зохион бүтээхтэй холбоотой шинэ санаа олох

• практик аргаар хөгжүүлэх

бүтээлч сэтгэлгээ

аргахөгжүүлэх

Page 7: Nom Unshikh Argad Surgakh

Унших бичих чадварыг хөгжүүлэх арга: Сурагчдад зөв, хурдан, ухамсартай, уран унших дөрвөн чанарыг эзэмшүүлэх явдал чухал.

унших

Page 8: Nom Unshikh Argad Surgakh

СУДАЛГААНЫ ХЭСЭГ Амжилттай сургана гэдэг бол хүүхдийн оюун ухааныг тэр

хэмжээгээр хөгжүүлнэ гэсэн үг.Ингээд 1-5-р ангийн сурагчдын дунд 2007 оноос АБТА Б.Янжинхорол багшийн нэрэмжит Унших бичиг хичээлийн олимпиадыг зохион байгуулж , “2008 онд Үлгэрийн орноор аялцгаая” нэртэйгээр олимпиадаа үргэлжлүүлсэн. 2010 оноос Уншигчийн театр уралдаан болж өргөжин, ДЗМОУБ-ын ТӨВОНХХ-өөс ивээн тэтгэгдэн, үнэлэгдэн 8 жил зохион байгуулагдаж, үр дүнд хүрсэн ажил боллоо.Энэ ажлыг сурагчдын олж авсан мэдлэг, арга барил, чадварт тулгуурлан, хүүхдийн оюун ухааны чадавх боломжийг харгалзсан байхуйц, үйл ажиллагаа нь сурагчдад амжилттай сурч хөгжих, хамтран суралцах боломжийг бүрдүүлэхүйц, хамт олныг төлөвшүүлэхүйц, сургууль, эцэг эх болон бусад оролцооны байгууллагуудаас сурагч, багш, сургуульд туслалцаа дэмжлэг үзүүлэхүйц байхаар бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргаар зохион байгуулсан нь үр дүнд хүрэхийн үндэс болсон.

Page 9: Nom Unshikh Argad Surgakh

Хүүхдийн ном унших сэдэл тэмүүллийг төрүүлэн, бүтээлчээр унших аргад сургахын тулд хийсэн ажлууд:

Сурагч бүрийн хурдан унших чадварын тандалт Сурагч бүрийн уран тод унших чадварын тандалт Сурагч бүр уншсан номын тэмдэглэл хөтлөх Бага ангийн сурагчдын тайлант үзэсгэлэн зохион

байгуулах Бүтээлчээр унших аргаар хичээл заах, харилцан суралцах Бүтээлч ажил

Page 10: Nom Unshikh Argad Surgakh

Унших бичих чадварыг хөгжүүлэх арга

Хурдан унших Ном унших уншлагын цаг. Нүдний хөдөлгөөнийг хурдан болгох дасгал.

Жил бүр уран уншигч, хурдан уншигч, аварга сурагчдыг шалгаруулдаг нь сурагчдад урам өгч, илүү сайн хичээх, бусад сурагчид тэдэн шиг болохыг эрмэлзэх, амжилтаа ахиулах хүсэлтэй болж номтой нөхөрлүүлэх бас нэгэн хөшүүрэг болж байв.

Page 11: Nom Unshikh Argad Surgakh

2014-2015

2013-2014

2012-2013

2011-2012

2010-2011

70

70

70

70

70

78

68

79.3

61

70

8

-2

9

-9

Сурагчдын унших чадварын түвшин, аймгийн түвшинтэй харьцуулсан харьцуулалт /үгийн тоогоор,

ангиудын нэгтгэлээр /

ахиц

сургууль

аймгийн жишиг

Page 12: Nom Unshikh Argad Surgakh

1-р анги

2-р анги

3-р анги

4-р анги

5-р анги

35

50

70

90

110

37

68

84

94

106

2

18

14

4

-4

Ангиудын унших чадварын түвшинт судалгаа 2014-2015 оны хичээлийн жил

ахиц сургууль аймгийн жишиг

Page 13: Nom Unshikh Argad Surgakh

1-р анги 2-р анги 3-р анги 4-р анги 5-р анги

12

5663

74

88

1528

7088 85

28

5660

110115

19

55

7176

118

37

68

8494

1062010-2011

2011-2012

2012-2013

2013-2014

2014-2015

Сурагчдын унших чадварын ахиц /үгийнтоогоор, анги ангиар / 

Page 14: Nom Unshikh Argad Surgakh

2006-2007

2007-2008

2008-2009

2009-2010

2010-2011

2011-2012

2012-2013

2013-2014

2014-2015

0

50

100

150

200

250

1-р анги

2-р анги

3-р анги

4-р анги

5-р анги

Хурдан уншигч- сурагчдын уншсан үгийн тоо

Page 15: Nom Unshikh Argad Surgakh

Сурагчид хурдан унших чадварын уралдаанд оролцож буй нь

Page 16: Nom Unshikh Argad Surgakh

Хүүхдийг номд дуртай болгох зөв арга бол өдөр бүр ном уншуулах нь чухал учраас бие даан унших уншилтыг хэрэглэж хэвшсэн.

гэрээр бие даан унших

номын сангаас

уншигчийн картаар

ангийн номын сангаас

номын богцоор

Судалгаанаас үзэхэд ангиудын унших чадвар жил бүр адилгүй байна. /график-3/ Энэ нь тухайн жилийн анги 1-р ангиасаа хэрхэн уншиж сурсан нь ихээхэн нөлөөлж байгаа нь ажиглагдав.Үүнд уншуулж сургахад хэрэглэсэн багшийн арга, туршлага нөлөөлдөг нь ажиглагдсан.

Сурагчдын 88% нь буюу 294 сурагч номын нөхөр, номын анд нь болж чадсан.

Page 17: Nom Unshikh Argad Surgakh

2013-2014 2014-2015 ахиц

50

81

31

57

88

31

8588

3

Номтой нөхөрлөсөн хүүхдийн судалгаа

уншигчийн карттай сурагчид

сургуулийн номын сангаас гэрээр ном авч уншдаг сурагчид

ангийн номын сангаас гэрээр ном авч уншдаг сурагчид

Page 18: Nom Unshikh Argad Surgakh

Ухамсартай унших- Утгыг ойлгуулж, ухамсартай уншуулж сургахын тулд уншсан өгүүлбэр, эх, өгүүллэг, зохиолын утга санааг яриулах, уншингаа тэмдэглэл хөтлүүлэх, утга санааг илэрхийлсэн зураг зуруулах, уншсан номын тэмдэглэл хөтлүүлэх зэрэг ажлуудыг хийсэн.

2013-20142014-2015

86.490.6

88

95

Уншсан номын тэмдэглэл хөтлөлт

УНТ-тэй сурагч

УНТ-ийг хөтөлж хэвшсэн

Судалгааны харьцуулалтаас харахад УНТ –тэй сурагчдын тоо 1,6% ахиж, УНТ хөтлөлт 4,4% /график-6/ ахисан байна.

Уншсан зохиолын утга санааг илэрхийлсэн зургийн уралдаан зохион байгуулж шалгарсан 10 бүтээлийг аймагт явуулснаас 4 бүтээл нь “Аймгийн ном хөтөлбөрийн хүүхдийн ном”-ноо хэвлэгдсэн.

Page 19: Nom Unshikh Argad Surgakh

Уншсан ном зохиолынхоо утга

санааг илэрхийлсэн бүтээлүүд

Page 20: Nom Unshikh Argad Surgakh

Сурагчид уншлагын цагаар ном уншиж, номын тэмдэглэл хөтөлж буй нь

Page 21: Nom Unshikh Argad Surgakh

Уран унших- сурагчид 18 шүлгийг чээжлэн уран тод уншиж сурсан.

Сурагч бүрийн уран унших чадварыг хөгжүүлэх ажлыг 2-р улирлын ХГҮА-аар зохион байгуулж, хүүхэд бүрийн уран уншлагыг ганцаарчлан унших, хэсгээрээ унших, ангиараа унших зэрэг хэлбэрээр ангийн бүх сурагчдын өмнө, эцэг эхчүүддээ уншиж өгөх нь сурагчдад урам итгэл өгч, бусдаасаа суралцах боломж олгож байснаар сурагчдын уран унших чадвар жил бүр ахисан./график-7/

Үүний үр дүнд аймгийн Уран жиргээ наадмаас энэ хичээлийн жилийн оролцогч сурагч мөнгөн медаль, 2012 оны оролцогч сурагч 3-р байр хүртсэн.

2010-2011

2011-2012

2012-2013

2013-2014

2014-2015

80 85 8292

99

4556

68

88 93

Уран тод унших чадвар /хувиар/

чээжлэх чадвар

уран тод унших чадвар

Page 22: Nom Unshikh Argad Surgakh

Уран унших чадварын уралдаанд оролцож буй нь

Page 23: Nom Unshikh Argad Surgakh

Ярих чадварыг хөгжүүлэх арга:

Уншлагын цагаар уншсан номын утга санааг багш болон номын санчдаа ярьж өгөх, гэрээр уншсан номын утга санааг ангийнхандаа ярьж өгснөөр сурагчдын ярих чадвар 92%-д хүрсэн. Уншлагын хурдыг тандахдаа уншсан эхийнх нь утгыг яриулж, ярих чадварын судалгааг хийдэг.

2012-2013

2013-2014

ахиц 2014-2015

ахиц

78 83.5

5.5

92

8.5

ярих чадвар

Page 24: Nom Unshikh Argad Surgakh

Практик аргаар хөгжүүлэх арга Том,жижиг ном, номын богц хийх, “Үлгэрийн баатрууд

амилсан нь” жүжигчилсэн тоглолт хийх, хуруу хүүхэлдэйг хичээлдээ хэрэглэх, сургалтын хэрэглэгдэхүүн хийх, үйл ажиллагаагаараа үзэсгэлэн гаргах, тайлант тоглолт хийх зэрэг ажлуудыг хийж хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлж, эцэг эх, хамт олны бүтээлч оролцоог нэмэгдүүлсэн.

READ төслийн номноос зохиолоо сонгож, 92 зохиолын дүрд тоглосон.

Page 25: Nom Unshikh Argad Surgakh

Бүтээлч ажилБүтээлч ажил 2007он 2008 он 2013 он 2014 он 2015

он

Сургалтын хэрэглэгдэхүүн

8

Том ном8 11

Жижиг ном8 10

Номын богц8 11

Номын хандив370 ном

Хуруу хүүхэлдэй7

Номын баяжилт156 ном

Page 26: Nom Unshikh Argad Surgakh

Ном бүтээх уралдаанаар “ Номын богц”

хийж богц ашиглах заавар, зөвлөмж,ном ашиглалтын

дэвтрийн хамт хийж ашиглав.

Page 27: Nom Unshikh Argad Surgakh

Бүтээлч уралдаанд багш, сурагч, эцэг эхчүүдийн

хийсэн “хуруу хүүхэлдэй ”-нүүд

Page 28: Nom Unshikh Argad Surgakh

Ном бүтээх уралдаанд багш, сурагч, эцэг

эхчүүдийн хийсэн “Том ном”

Page 29: Nom Unshikh Argad Surgakh

Жүжигчилсэн тоглолтын хэсгээс

Page 30: Nom Unshikh Argad Surgakh

Жүжигчилсэн тоглолтонд оролцсон эцэг эх, сурагчдын

хамт

Page 31: Nom Unshikh Argad Surgakh

“Номыг бүтээлчээр унших арга”,-ын

сургалт, “Эцэг эх нэг өдөр” тайлант үзэсгэлэн

Page 32: Nom Unshikh Argad Surgakh

Сурагчид, дотуур байрны сурагчдадаа

номын сантай болгох зорилготой 370ш ном

хандивласан.

Page 33: Nom Unshikh Argad Surgakh

Зохион бүтээхтэй холбоотой шинэ санаа олох арга “Номыг бүтээлчээр унших арга ” сургалтыг багш, эцэг эхчүүдэд

зохион байгуулахын зэрэгцээ “Та яагаад хүүхэддээ ном уншиж өгөх ёстой вэ” сургалтыг багш бүр ангийн эцэг эхчүүддээ, “Ном унших ашиг тусын тухай зөвлөмж” гарын авлагыг боловсруулж сурагч, багш, эцэг эхчүүдэд түгээн дэлгэрүүлсэн.Эцэг эх багш нар хүүхдэдээ үлгэр дууриал болж номын анд байх нь зүйтэй.

“Бүтээлчээр унших арга”-уудаар багш нар секцээрээ хамтран хичээл зааж, хэлэлцүүлэг хийн бусдаасаа санаа авч, харилцан суралцаж, зөвлөмж боловсруулсан нь багш нар ажлын байрандаа ур чадвар аргазүйгээ тасралтгүй хөгжүүлэх, бусдаас суралцах, бусдад туршлагаа түгээн дэлгэрүүлэх боломжийг олгосон. Багш нарын туршсан аргуудаас багцлан унших арга нь сурагчдын уншлагын хурд нэмэгдэхэд нөлөөлсөн нь ажиглагдсан.

Page 34: Nom Unshikh Argad Surgakh

Бүтээлчээр унших аргуудаас хичээлдээ хэрэглэн , арга зүйн туршлага солилцов.

Page 35: Nom Unshikh Argad Surgakh

2013-2014 2014-2015

11

12

4

7

7

5

Бүтээлчээр унших аргыг эзэмшсэн багшийн тоо

нийт багш эзэмшсэн суралцаж байгаа

Page 36: Nom Unshikh Argad Surgakh

эх ун

шда

г

хурда

н унш

даг

багц

лан ун

шда

г

бүтэ

элч ун

шда

г

унш

их хур

даа н

эмэг

дүүл

сэн

унш

ингаа т

эмдэ

глэл

хөтө

лдөг

305

12372

128

291

96

334

156108

179

314

140

Бүтээлчээр унших аргад суралцсан сурагчдын тоо

2014 он 2015 он

Page 37: Nom Unshikh Argad Surgakh

1-р анги 2-р анги 3-р анги 4-р анги 5-р анги нийт

9084

96 95 92 91.490 9389 92 90 93

75 75

88 84 80.5

38

73

Сурагчдын эзэмшсэн бүтээлчээр унших арга барилын чадвар

зөв унших

уран тод унших

ухаарч ойлгож унших

энгийнээс хүнд рүү чиглэсэн асуулт гаргах

Page 38: Nom Unshikh Argad Surgakh

Дүгнэлт:

Хүүхэд бүхэн орчноо дагаад гар утас, компьютер, цахим ертөнц гээд дэвшилтэт технологитой нөхөрлөөд ном уншихаа больсон. Сурагчдыг багш, эцэг эхчүүд зүгээр ном унш гэж хэдэнтээ хэлсэн ч ном унших сонирхолтой болгож чадахгүй. Харин хүүхдийн сонирхолыг татах системтэй, дэс дараалалтай олон үйл ажиллагаа хийснээр аяндаа сурагчид өөрсдөө унших хүсэл сонирхолтой болж номтой нөхөрлөж байгаа нь бидний хийсэн үйл ажиллагаа, судалгаанаас ажиглагдсан бөгөөд үр дүнгээ өгч өгөөжтэй байгаа нь сургууль, аймгийн түвшинд үнэлэгдсээр байгаагаас харагдаж байна. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн энэхүү судалгаат үйл ажиллагааны үр дүнд сурагчдын ном унших сонирхол, идэвх сайжирч, бага ангийн нийт 334 сурагчаас 294 сурагч нь “Номын нөхөр- сурагч” болж, 2012-2013 оны хичээлийн жилд 1Б, 2Б ангиуд, 2013-2014 онд 1А, 4Б, 5А ангиуд “Аймгийн Номын сайн нөхөр-анги” болсон.

Энэ үйл ажиллагаагаа Дэлхийн банкны төлөөлөгчдөд 2 удаа, ДЗМОУЫ-д 1 удаа тайлагнасан.

Page 39: Nom Unshikh Argad Surgakh

“Уншигчийн театр”уралдааныг зохион явуулснаар 2013 онд Аймгийн “Номын сайн нөхөр –анги хамт олон”

-оор 1б, 2б анги, 2014 онд 1б, 4б, 5а ангиуд шалгарсан.

Page 40: Nom Unshikh Argad Surgakh

Багш бүхэн өөрийн гэсэн арга барил, туршлагатай байдаг. Үйл ажиллагааныхаа судалгаа, нэгтгэлийг тогтмол хийснээр багшийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж туршлага солилцон, хамтарч ажилласнаар багш бүрээ чадваржуулж байна. Чадвартай багшаас чадварлаг сурагч төлөвшдөг учраас багш нарын чадвар туршлагад анхаарч ажилласнаар сурагчдыг хөгжүүлж чадаж байна.

Сайн унших нь сайн сурахын үндэс тул унших арга барилыг багаас нь эзэмшүүлж, анх уншиж сурч эхлэхэд нь зөв барилаар, зөв уншуулж, уншсанаа илэрхийлж сургах нь зүйтэй гэдэг санаа дээрх судалгаанаас тодорхой харагдаж байна.

Мөн түүнчлэн хийсэн үйл ажиллагаагаа нэг жил хийгээд орхих биш судалгаандаа тулгуурлан шинэ санаа нэмж оруулсаар цогц, уламжлалт ажил болгон зохион байгуулж байх нь үр дүнтэй төдийгүй сургалтын үйл ажиллагаа тогтвортой байж жилээс жилд багахан ч гэсэн ахиц гарч байгаа нь судалгаагааны үр дүнгээс харагдаж байна гэж үзэж байна.

Энэ судалгаат үйл нь “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийг цогцоор хэрэгжүүлж үр дүнд хүрч болохын тод жишээ боллоо.

Page 41: Nom Unshikh Argad Surgakh

Дэвшүүлж буй санаа:

эрдэм

боловсролт

ой монг

ол хүн

ном хөтөлбө

р

авьяас хөтөлбө

р

багшийн

хөгжил хөтөлбө

р

Төсөл хөтөлбөрт хамруулж ангийн номын сангийн баяжилтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

Багш нар бүтээлчээр унших арга зүйг хичээлдээ тогтмол хэрэглэхэд анхаарах, улирал тутам судалгаат хичээл заах

Бүтээлчээр унших арга зүйд сурагчдыг суралцуулах

Багш нарт туршлагыг түгээн дэлгэрүүлэх

Иймд энэ ажлыг аймагтаа туршлага болгон ажиллаж “Номын сайн нөхөр- аймаг” болоход хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэж үзэж байна.