49
“Эзэнтэй улс гудайдаггүй, эрэгтэй ус ширгэдэггүй” Монгол зүйр үг ТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУД Л.Баярцогт

Tarhan suurishsan mongolchuud

Embed Size (px)

Citation preview

Page 1: Tarhan suurishsan mongolchuud

“Эзэнтэй улс гудайдаггүй, эрэгтэй ус ширгэдэггүй” Монгол зүйр үг

ТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУД

Л.Баярцогт

Page 2: Tarhan suurishsan mongolchuud

Хаан түүхтэй их үндэстний үргэлжлэлХасбуу тамгатай морьтон ардын хойчисНууц товчоотой шастир их түүхНум саадагтай нүүдэлчин түмний үр сад

Page 3: Tarhan suurishsan mongolchuud

Монголчууд бид эртний баялаг түүхтэй улс. Азийн эртний соёлт Сүн, Мин, Зүрчидүүдийг чичрүүлж байсан Хүннү гүрнээс эхлээд ялагдашгүй хэмээх аугаа их Ромын эзэнт гүрнийг сарниан бутрааж буурал Европыг дагжин чичрүүлж явсан Атилла хааны умард Хүннү, морин төвөргөөгөөр дэлхийн талыг эзэлж мянганы суут хүчээр тодорсон Эзэн Чингисийн Их Монголын эзэнт гүрний үе гээд л бахархах зүйл олон байна.

Энэ бахархалын сацуу шүүрс алдмаар, халагламаар гашуун түүх ч биднийг дайрчээ. Олон зуун жилийн дайн тулаан, байлдан дагууллын хор уршигаар үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий болох бидний ахан дүүс дэлхийгээр нэг тархан суурьшиж жижиг үндэстэн хэмээгдэн ад үзэгдэн зовлонт амьдралаар амьдарч байна.

Page 4: Tarhan suurishsan mongolchuud

Хүннү, Монголын Эзэнт гүрэн, бага хаадын үе гэсэн сэдэв өнөөдрийн 40 гаруй улс орны түүхтэй салшгүй холбогдсон байдаг. Өнөөгийн ОХУ, Польш, Унгар, Болгар, БНХАУ, Иран, Ирак, Турк, Азербайжан, Афганистан, Пакистан, Казакстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, Лаос, Ветьнам, Малайз, Индонез, Энэтхэгийн хойд хэсэг гээд олон улс, үндэстнүүд тодорхой хугацаанд Монголчуудад дагаар орох, байлдан дагуулалд эзлэгдэх, вассал улс болох зэргээр оршин тогтнож байсны улмаас

Их хаадынхаа зарлиг тушаалаар эзэлсэн улс орнуудаа сахин, хамгаалж үлдсэн Монгол цэргүүдийн үр хойчис, гадны түрэмгийлэл халдлага, дотоодын хавчлагаас дайжин дүрвэсэн олон мянган ахан дүүс маань өнөөдөр ч мөнөөх газруудад амьдарсаар л байна.

Page 5: Tarhan suurishsan mongolchuud

Ашиг сонирхолын зөрчилдөөн

• Угаасаа эрх мэдэл, эд хөрөнгөд дуртай, хүний үгэнд автамтгай, цөс ихтэй Монголчуудыг Хятад, Хамниган гаралтай улсууд өвөр хооронд нь яс хаяж төрийн хутгуур хийж байсан. Жишээлбэл: Модун Шанью төрийн эрхэнд хаан эцгээ алж хаан сэнтийд заларсан, Татарууд Амбагай хааныг модон илжгэнд хадуулж, Есүхэй баатрыг хоролсон, Алтан, Хучир, Даридай зэрэг алтан ургийн ноёд хэлсэн амнаас буцаж эрх мэдэлд шунаж эцэст нь өөдөө хаясан чулуу нь өөрсдийн толгой дээр буусан, Ар, Өвөр, Ойрад Монголчуудыг эрх мэдэл, өнгө мөнгө, эмс хүүхнээр тойголон хооронд нь хагаралдуулсан, эрх мэдлийн төлөө ахыгаа хөнөөн хаан болж, эмс хүүхний төлөө төрсөн дүүгээ алж бэргэнээ өөрийн хатан болгосон Элбэг нигүүлсэгч хааны түүх, хар амиа хоохоолж хамниган манжид сүүлээ хавчин ноён урваач, нохой шарваач гэдгийн зүйрлэл адил дагаар орсон Занабазар, Чахундоржийн түүх үүнийг гэрчилнэ.

Монгол угсаатны тасран одох, балартан доройтох нь хэд хэдэн шалтгаан байна.

Page 6: Tarhan suurishsan mongolchuud

Шашны нөлөөлөл

•Хээрээр гэр, хэцээр дэр хийн, морин дэл дээр дарцаглаж, хөх тэнгэр, уул усаа шүтэн ирсэн эрэмгий зоригтой Монгол баатруудын үр хойчисыг Түвд, Мин, Манжуудын нөлөөгөөр маани мэгзэм уншсан, мухар сүсэгтэй явган бадарчин болгон дөнгөлсөн шарын шашныг дэлгэрүүлсэн. Гэхдээ сахил хүртээд шал дордов гэгчээр эсрэг талын төлөвлөгөөний дагуу бүх зүйл урвуугаараа эргэсэн байдаг. 1918 оны үед ар Монголын хүн ам ойролцоогоор 600 гаруй мянга байсны 100 000 лам мөн тооны Хятад, Манж гаралтай иргэд байсан байна.•Гэлүг-па буюу шарын шашин, Нинма-па буюу улааны шашны

Page 7: Tarhan suurishsan mongolchuud

Социолизмын балаг

•Хар Хятадын дарлал, түрэмгий Японы эзэрхийлэлээс ангижруулсан, орчин үеийн хөгжил дэвшилд хөтлөн оруулсан, баян ядуусын газар тэнгэр шиг зааг ялгааг үгүй хийсэн, үгээгүй ядуу, бөөс хуурс, өвчин эмгэгээс салгасан, хамгийн чухал нь Тусгаар улсын иргэн гэж бардамнан дуугарах эрх чөлөөг бидэнд олгосон. Энэ бол үнэлж баршгүй гавъяа юм.•Гэхдээ л Монгол хүний баялаг их ухамсрыг балартуулж, буурал их түүхийг минь бүдгэрүүлэн мартагнуулж, бичиг соёл, өв уламжлалыг минь үгүй хийхэд хүргэж байсан. •Бид өвөг дээдсээ дуудах эрхгүй, хамаг сайн эрдэмтэй чадалтай аавын хөвгүүд, алтан ургийн элит бүлгийн хүмүүсийг толгой дарааллан устгаж, Монгол орныг Хятадтай нийлэн хэдэн хэсэг болгон салгах бусармаг үйлдэл тухайн үед л хийгдэж.

Page 8: Tarhan suurishsan mongolchuud

Эртний өвгийн нүүдэл /хүннү, сяньби, тоба/

XIY-XYIII зууны үеийн нүүдэлБага хаад, бутрал, манжийн

дарлалын үе

XII-XIII зууны үеийн нүүдэлЭзэнт гүрний тэлэлт

Монгол угсаатны тархалтын үе

XX зууны үеийн нүүдэл

Социолист үеийн нийгмийн шилжилт

Богд хаант Монголын үеийн шилжилт Орчин үеийн шилжилт

Page 9: Tarhan suurishsan mongolchuud

Монгол угсаатны өвөг Хуннучууд МЭӨ 98 онд Баруун-Өмнөд Хуннучууд болж 2 салсны дараа Баруун Хуннучууд Баруун зүг Их нүүдэл хийсэн нь/МЭ93/ Төв азиас нүүдэлчдийн нүүсэн хамгийн анхны том хэмжээний Их нүүдэл байлаа. 375 онд тэд Хар тэнгисийн араар гарч Дунай мөрөнд түрэн орж ирсэн тухай Ромын он дарааллын түүхэнд бичигдснийг үзэхэд Хуннучууд 300 гаруй жил 10.000км замыг туулсан байна. Сяньби, Нирун, Тоба, Mulan

Эртний өвгийн нүүдэл/хүннү, сяньби, тоба/

Page 10: Tarhan suurishsan mongolchuud

 Энэ үед Монгол угсаатан дэлхийг байлдан дагуулж тархан суусан үе. Монгол ахан дүүс минь цацсан шагай шиг дэлхийгээр нэг тархан сарнисан нэгэн үе. Их хаан Чингис, Өгөөдэйн үед өөрийн хөвгүүд, ахан дүүстээ эзлэн авсан улс орноо хуваан өгчээ. -Юань гүрэн-Цагаадайн улс-Алтан орд-Ил хаант улс гэсэн тус тусын эзэнт улсууд бий болсон.

Эдгээр улс нь алтан ургийн эзэн Чингисийн үр сад мөртлөө эд баялаг, газар нутаг, эрх мэдлийн төлөө өөр хоорондоо олон арван жил дайтан Их Монгол улсын сүр хүчийг сарниан ахан дүү амраг садныг салан тусгаарлуулах гол хүчин зүйл болсон.

XII-XIII зууны үеийн нүүдэл буюу Эзэнт гүрний тэлэлт

Page 11: Tarhan suurishsan mongolchuud

1219-1225 оны их аян дайны дараа цөөн тооны Монгол “Даргач” нар Дундад Азид сууж байсан ба Өгөөдэй нь Хаан эцгийн гэрээслэл ёсоор Цагаадайд Дундад азийг захируулснаар энэ улсын үндэс суурь тавигдсан. Цагаадайг дагаж Монголын Арулад/Умард Афганд/, Жалайр /Сырдаръяа мөрний адаг/, Барулас/Кашгар орчим/, Найман-Хаучин/Мавереннахор муж/ овгууд зонхилсон Монголчууд очсон.

Цагаадайн хаант улс.

Цагаадайн хант улсын Отрар, Туркестан, Самарканд, Бухара гээд өнөөгийн Узбекистан, Кыргызстан, Казакстаны нутгууд ордог.

Page 12: Tarhan suurishsan mongolchuud

Монголын маш олон овог аймаг нүүдэллэн очсон. Үүний гол шалтгаан бол 1236-1241 онд хийсэн ахмад хөвгүүдийн аян дайн нөлөөлжээ. 1227-1255 он хүртэл Бат хаан Алтан ордыг захирч байхад Монголын Урууд, Мангууд, Хонгирад, Жүрхин аймгийнхан зонхилон Кипчакийн тал, Ижил мөрөнд суурьшсан байна. Тэд Исламын шашинд орж нутгийн Полов,Алан,Кипчак зэрэг Түрэгүүдэд уусаж Түрэгжиж эхлэхэд 1380-аад оноос олон жижиг ванлиг болон задарчээ.

Алтан Ордоны хаант улс

Төмөр хаан 1395 онд Алтан Ордны улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Сибирь, Крым гэх дөрвөн улсад хуваагджээ

Page 13: Tarhan suurishsan mongolchuud

Энэ үед Монгол угсаатан дэлхийг байлдан дагуулж тархан суусан үе. Монгол ахан дүүс минь цацсан шагай шиг дэлхийгээр нэг тархан сарнисан нэгэн үе. Их хаан Чингис, Өгөөдэйн үед өөрийн хөвгүүд, ахан дүүстээ эзлэн авсан улс орноо хуваан өгчээ. -Юань гүрэн-Цагаадайн улс-Алтан орд-Ил хаант улс гэсэн тус тусын эзэнт улсууд бий болсон.

XII-XIII çóóíû ¿åèéí í¿¿äýëЭзэнт гүрний тэлэлт

Эдгээр улс нь алтан ургийн эзэн Чингисийн үр сад мөртлөө эд баялаг, газар нутаг, эрх мэдлийн төлөө өөр хоорондоо олон арван жил дайтан Их Монгол улсын сүр хүчийг сарниан ахан дүү амраг садныг салан тусгаарлуулах гол хүчин зүйл болсон.

Page 14: Tarhan suurishsan mongolchuud

Ил хаант улсИл хан гэсэн үг нь "бага хан" гэсэн утгатай Өнөөгийн Иран, Ирак, Афганстан, Туркменстан, Армян, Азарбайджан, Нүрж, Турк, Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Ил хант улсыг анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт гүрнийг байлдан дагуулах үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан анх байгуулжээ. Хүлэгү хан (1256-1265) Абаха хан (1265-1282)Ахмед Тэкүдэр (1282-1284) Аргун (1284-1291) Тайхату (1291-1295)Байху (1295)Махмуд Газан(1295-1304) Өлзийт (1304-1316) Абу Сайд Бахадур(1316-1335)

Хүлэгийн их цэрэг Иракт төвлөрч Сирийн тал хүрсэн төдийгүй Монголын Олхунуд, Хонгирад, Харнууд зэрэг элит овгийхон голлон оролцжээ. Хубилай хаан Хүлэгү хааныг өөрийг нь дэмжсэний хариуд 30 000 торгон цэрэг өгч Иль хан цолоор шагнаж байсан ба Юань улсын үед Ил хааны улс руу олон мянган Монголчууд очоод буцаж ирдэггүй байжээ.

Page 15: Tarhan suurishsan mongolchuud

Дундад зууны энэ үе бол Монгол үндэстэний балран доройтсон үе гэж үзэж байна. Алтайн язгуурын Хамниган манж хэмээх жижиг үндэстэн өөдлөн сэрж анхны баатар Нурхацаар толгойлуулсан улс аврага том Мин болон Монголын эзэнт гүрнүүдийг өөрийн эрхшээлд оруулсан үе юм. Өөр улс орныг захирч байгаа Алтан орд, Ил хаант улс, Цагаадай, Төмөрийн улсаас гадна эх Монгол улс ар, өвөр, баруун монголоороо талцан манж хамниган нарын хатгаасан автан өөр хоорондоо тэмцэлдэн хүчээ сарниаж байлаа.

XIY-XYIII зууны үеийн нүүдэлБага хаад, бутрал, манжийн дарлалын үе

16 дугаар зууны үед Өвөр монголчууд, дараа нь ар монголчууд Дайчин улсын эрхшээлд дагаар орж, Буриад Монголчууд цагаан хаант Орос улсад, 17,18 дугаар зуунуудад баруун монгол, Алтайн, тува нар манж, оросуудад эзлэгдэн зарим хэсэг ойрад монголчууд баруун зүгт каспийн тэнгис орчим халимаг хэмээх үндэстнийг болгон тал тал тийш тархан сүр хүчит Их Монголын эзэнт гүрэн бүрэн доройтон тархан бутарсан юм. Гүүш хаан Төрбайх 1637 онд Лхасыг дайлаар мордон, Түвдийг эрхэндээ оруулж, 1618 онд Торгуудын Хоо өрлөг (Бор өрлөг ч гэдэг) таван мянган өрх албатаа дагуулан

Page 16: Tarhan suurishsan mongolchuud
Page 17: Tarhan suurishsan mongolchuud

а/Богд хаант Монгол Улсын үеийн шилжилтб/Социолист нийгмийн шилжилтв/Орчин үеийн шилжилт а: Богд хаант Монгол Улсын үе Манж Чин гүрэн гадаад түрэмгийлэгчдийн эзэрхийлэл, хар тамхины дайн 1839-\Их британи, Франц\, дотоодын үймээн самуунаас \Тайпин, боксерын бослого\ шалтгаалан хүч сүр нь буурч эхлэн урьд баримталж байсан хууль тогтоомжуудаа өөрчлөхөд хүргэжээ.Чин гүрний эхэн үеэс онцгой эрх бүхий вассал маягийн харилцаатай Төвд- Монголыг ердийн засаг захиргааны нэгж болох муж болгон хувиргах Цыси хатны шинэ хөтөлбөр гэгч 1900 оны эхэн үед гарчээ. Энэ үеэс Хятад тариачид Хөх нуураас Сэлэнгийн бэлчир хүртэл газарт ойролцоогоор 350 000 гаруй болж өссөн гэж Оросын иргэн Исаевын тэмдэглэлд дурджээ.

XX зууны үеийн нүүдэлБогд хаант Монгол, социолист нийгэм

Page 18: Tarhan suurishsan mongolchuud

Энэхүү хөтөлбөр Өвөр ба гадаад Монгол нутагт Хятад иргэдийг бөөнөөр суурьшуулах, татвар төлөөсийг нэмэгдүүлэх зэрэг нилээдгүй хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэснээс Манжийн татвар, Хятад пүүсийн өр, зээлээс зайлсхийсэн ард түмний нүүдэл, шилжилт хөдөлгөөнүүдийн эхэн үе болжээ. Мөн Манж Чин гүрэн нуран унасан үе буюу Богд хаант Монгол улс үүсэн байгуулагдсан олноо өргөгдсөн 1911 оноос Тагна Тува нар салан тусгаарлах үзэлтэй байсан бол Халхын нутагт хамаардаггүй байсан Ховд, Урианхай, Хөвсгөлийн хязгаар, зүүн нутгаас Баргууд, баруун өмнөдөөс Ил Тарвагатайн Цахар, өөлд, хошуудууд, хойд зүгийн Өвөр байгаль, Буриадаас Буриад зонууд Богд хаант Монгол, Нармай Монгол үзлээ сэргээн зорилготой эх Монголтойгоо нэгдэхээр ирж байжээ.

Page 19: Tarhan suurishsan mongolchuud

б/Социолист нийгмийн шилжилт1924-1940 оны үе социолизмын үе, хувийн өмчийг хураан нэгдэлжих хөдөлгөөн, шашны эсрэг үйл ажиллагаа, тайж, ноёд, лам хуврага гарвалтай хүмүүсийг эсэргүүн гэж хэлмэгдүүлэх үед маш олон лам хуврага, тайж, ноёд харц ардуудаа дагуулан Хятадын Алашаа, Эзнээ, Тэнгэр уул, Алтайг даван урагш нүүдэллэсэн бол 1940-1950-д он хүртэл Оспаны дээрэмчидээс дайжсан Монголчууд мөн урагш дүрвэн дайжсан байдаг.в/ Орчин үеийн шилжилтТөвлөрсөн төлөвлөгөөт социолист нийгмээс зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд шилжих үед ажил, амьдралын эрхээр гадаад орнуудад Монголчууд ихээр цагаачлан гарах болсон.

Page 20: Tarhan suurishsan mongolchuud

МОНГОЛ УГСААТАН

Монгол улс

ОХУ БНХАУ Дундад ази

Европ бусад тив

Page 21: Tarhan suurishsan mongolchuud

Монгол

Буриад

Өвөр монгол 3,995,349

Алтай,

Тува

Шинжааны монгол

Цагаан монгол

Дээд монгол

Баоань 122.000

Дунсиан 374.000

Шарай голын монгол

Дагуур Монгол

Хазара

Халимаг

Сарт халимаг

Цастын монгол

Юнаний монгол

Цастын халх

Монгол угсаатан

Page 22: Tarhan suurishsan mongolchuud

ОХУ дахь Монгол угсаатан Буриад

Уулын АлтайТува

Халимаг

Page 23: Tarhan suurishsan mongolchuud

БУРИАД МОНГОЛ

Нийслэл нь Ulaan-Ude (Хүн ам нь 386,700). Тус БНУ ньSibiriin holboonii toirog t харьяалагдана. 16 zuunii үеэс алt, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үд голын хөндийд цайз барьж, Дээд Үд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин улс, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.

1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад-Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. Пан-монголизмын үзлийг нухчин дарах үүднээс 1937 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ.1991 оны 5 сарын 27-нд Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн 70 хувь нь оросууд. Буриадууд оросуудтай цус холилдож, уусч буй гэж хэлэхэд болно.

Page 24: Tarhan suurishsan mongolchuud

ХАЛИМАГОдоогоос 400 гаруй жилийн тэртээд

Дөрвөн Ойрадын их хуралдайгаар Ойрадын нутаг дэвсгэрийг баруун тийш тэлэхээр шийдвэрлэж Торгуудын хөө өрлөг, Дөрвөдын Далай тайш нар1607 онд харъяат 50 000 өрхийн 205 000 хүнийг дагуулан Тарвагатайгаас Сибир хүрч улам цаашлан нүүдэллэн 1636 онд Ижил мөрний газар суурьшжээ.

Халимаг хэмээх нэршлийг Халуун голомтоосоо хальж гарсан учраас Халимаг гэх болсон гэж ихэнхи эрдэмтэд үздэг бол Түрэг хэлээр Калмак гэдэг нь үлдэгдэл гэсэн үг гэж тайлбарлажээ.

Доктор На.Сүхбаатарын тогтоосноор 1607 онд эхэлсэн нүүдэл жил 140 орчим удаагийн их бага нүүдэл болсон гэж үзжээ. Хальж гарсан 9, буцаж ирсэн 4 их нүүдлийн зам Монгол ахан дүүсийн нулимс, цусаар тамгалагдсан ажээ.

Page 25: Tarhan suurishsan mongolchuud

Ижил мөрний чанадаас эх нутгаа тэмүүлсэн Халимаг түмний их нүүдэл, урвагчаараа цоллуулан хөхөө өвлийн хүйтнээр өмссөн хувцастайгаа хүйтэн Сибир рүү ачааны вагоноор адгуус мал шиг ачигдан цөлөгдөж байсан хөөрхий бидний мах цусны тасархай Халимаг түмэн. Халуун амь, бүлээн цус, асгарах нулимсаар бичигдсэн тэдний түүх халагламаар, халширмаар гашуун.

Page 26: Tarhan suurishsan mongolchuud

Хүйтэн Сибирь рүү цөлсөн үеийн шүлэг:

Декабрь сарын хорин наймандДэгтэй халимагуудыг нүүлгэв ээ.Дэгтэй халимагуудыг нүүлгэв чигДээдэстээ залбираад гарав аа.Хүйтэн Сибирийн замдааХөлдөөд хөхрөөд одов ооХөөрхий халимагууд минь,Хөөрхий халимагууд миньМандаад наран гарлаа.Манийгаа туугаад одлоо.Манийгаа зовоосон СталингМахчин нохой идтүгэй.Хүйтэн Сибирийн замдааХөлдөөд хөхрөөд одов ооХөөрхий халимагууд минь,Хөөрхий халимагууд минь

Page 27: Tarhan suurishsan mongolchuud

ТуваУрианхайчууд Монголд харьяалагдаж байсан. 13-р зуунаас 18-р зуунд Монголчууд урианхайчуудыг хянаж байсан бөгөөд тувагийн газар нутаг Монголын салшгүй хэсэг байсан байна. Монголчууд Манжид эзлэгдсэний дараа 1757 оноос 1911 онд Манжийн Хяналтанд байсан. 1911 онд Хятадад хувьсгал ялсны дараа хаант Орос Урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг өдөөн турхирч эхэлсэн. Урианхай нь аажмаар бие даасан болж ирсэн бөгөөд 1914 онд өөрийн ивээлдээ Орос авсан байна. 1917 онд Оросын Хувьсгал гарснаар эмх замбараагүй байдлын үр дүнд Урианхайчууд дахин тусгаар тогтож, 1921 онд Большивикууд Бүгд Найрамдах Тува Улс буюу Тагна Уулын Урианхайн Улсыг байгуулсан байх юм. 1944 онд Орос улс цэргийн хүчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах Улс болгожээ.

Page 28: Tarhan suurishsan mongolchuud

1911 онд Манж Чин Улс унаж,Олноо өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр үед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлэлцээрээр хаант Орос ба Хятад улсууд Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр үлдээхээр болсон юм.Ингэхдээ Баруунмонголын Алтайн хязгаарын 10 хошууг хятадад, урианхайн хязгаарын 6 хошуу буюу Туваг орост хүчээр хавсарган нэгтгэсэн.Өвдөг сөхрөн өндийх чадалгүй байсан Монгол Улс өөдөөс нь юу ч хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл “гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай” адил болсон юм. Tува нь 366,000 хүн амтай, 170,500 км кв газар нутагтай, ОХУ-ын өмнөд Сибирт Монголын хил дээр оршино. Нийслэл хот нь Кизил хот юм. Тувагийн газар нутаг уулын бүс бөгөөд Саян, Тагна уулын нуруу оршино Хүн амын 65% нь урианхай, 32% нь Оросууд (голдуу хотод амьдарна) амьдарна.

Page 29: Tarhan suurishsan mongolchuud

Уулын Алтай буюу Ойрат

Íèéñëýë Ãîðíî-Àëàéñê ÁÍÓ Áàðóóí ñèáèðü Õ¿í àì 202947үн амын 60 % нь орос, 30 % нь алтай үндэстэн болно. Алтайчуудын олонхи нь түрэг угсаатнуудын цус холилдож бүрэлдсэн бөгөөд Телеут, Теленгут зэрэг түрэг угсааны улсууд (552-745), уйгур (745-840), кыргыз (8-13-р зууны эхэн) хэмээх гурван ханлиг оршин тогтнож байв. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд оржээ. 1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна. 20-р зууны эхэнд Оросын эрхшээлээс ангижрахын төлөө шашны зүтгэлтнүүд тэмцэж, ард түмний дэмжлэгийг хүлээсэн боловч дарагджээ. 1917 оны Октябрийн хувьсгалын үед алтайчууд зохион байгуулалттайгаар 1922 он хүртэл большевикуудтай тэмцэлдсэн аж. 1922 онд ЗХУ нь Ойротын автономит мужийг байгуулсан байна (Тухайн үед алтайчуудыг ойрот үндэстэн гэдэг байв

Page 30: Tarhan suurishsan mongolchuud

1948 онд Горно-Алтайн автономит муж гэгдэх болсон бөгөөд 1991 онд Бүгд Найрамдах Улсын статусыг олж, Горно-Алтайн Бүгд Найрамдах Улс гэгдэж байгаад мөн оны сүүлчээр ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүний бүгд найрамдах улс болжээ.

Ойрд" хэмээх нэр нь анхлан XIII зууны vеийн зохиогч нь vл мэдэгдэх "Монголын нууц товчоо" хэмээх сурвалж бичигт дурьдагддаг. Буриадын эрдэмтэн Банзарын Дорж (1849) "ойрад" гэдэг нь "ой" ба "арад" гэсэн хоёр vг болон задарна хэмээн vзжээ. Энэхvv хубилбарын дагуу ойрад нь орчин цагийн халх аялгаар ойн иргэд, ойн ард хэмээх утгатай. 

"Хальмг Тангч" нийгэмлэгийн тэргvvн К.П. Катушовин ам мэдээгээр 1996-2002оны байдлаар Монгол улсад 140 000 ойрадчууд ОХУ-д нийт 241 000 ойрадчууд байгаагаас халимгууд 174 000, алтайчууд 67 000 Кыргызстанд 10 000 гаруй хvн, 2000 орчим хvн АНУ-д, 800 гаруй хvн Францад ,Казахстанд 689 хvн (алтай-кижи),Узбекстанд 191 хvн (алтай-кижи), Хятадад 250 000 хvн байна; эдгээрээс Ижил мернеес нууж ирсэн ойрадчуудын vр сад 119 002 хvн Шинжаан-Уйгурын еертее засах оронд оршин сууж байна,

Page 31: Tarhan suurishsan mongolchuud

БНХАУ дахь Монгол угсаатан

Шар Ёгор

Өвөр Монгол

Шинжааны Монгол

Цастын Монгол, Халхууд

Дээд Монгол

Цагаан Монгол

Дагуур

Баонань

Сарт халимаг

Хасарын үрс Хошууд, харуулын цэрэг Цахарууд, хааны угсаа Торгуудууд бүгд өөр өөрсдийн угсаатны онцлогоо хадгалж яваа.

Page 32: Tarhan suurishsan mongolchuud

Хятадын Монгол хүн суух муж нь Манжуур дахь Хар мөрөн, Жилин, Ляонин болон Цинхай, Ганьсү муж, Хэбэй, Хүнань, Сычунаь, Юнань, Шаонши муж, Ниньсягийн өөртөө засах тойрог зэрэг нутаг аж.

Page 33: Tarhan suurishsan mongolchuud

БНХАУ-д монголчууд улс орны нутгийн хойд, зүүн хойд, хойд-баруун болон төв хэсэгт голчлон амьдардаг.БНХАУ-ын бүс нутагт Монголын хүн амын тархалт:     Өвөр Монголын өөртөө засах бүс - 68,72%     Ляонин мужийн - 11.52%     Жилин мужийн - 2.96%     Хэбэй мужийн - 2.92%     Шинжаан - 2.58%     Хэйлонжан муж - 2.43%     Цинхай мужийн - 1.48%     Хэнань - 1.14%     БНХАУ-ын үлдсэн - 5,98%Pitch Өвөр Монголын өөртөө засах бүс, дүүргийн түвшинд, Монгол бие даасан аж ахуйн нэгж нь дараах:     Hayes-Монгол-Төвдийн автономит муж     Bayingolin Монгол өөртөө засах муж     Bole-Монголын өөртөө засах орон

  БНХАУ-ын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд 5981840 монгол, 621500 дуншян, 289565 цагаан монгол, 131992 дагуур, 20074 баоань, 2800 монголжин хэлт шар ёгорын нийлбэр 7047771 монгол угсаатан байна гэж тооцов.

Page 34: Tarhan suurishsan mongolchuud

Хавт Хасарын 7 дугаар үе болох Агсалдай ноёны 2 хүүгийн ахмад Арагтөмөр нь Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Ар Хорчин, Дөрвөн хүүхэд, Зуу мянган, Урадын ноёдын дээд уг бол нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан Хошууд аймаг болжээ.1600-гаад оны үед Түвдийн бурханы шашины Гэлүг-па буюу шарын шашин, Нинма-па буюу улааны шашны хооронд зөрчилдөөн гарсан байна. Халхын Цогт хунтайж улааны шашныг дэмжин Хөх нуурын хэсэгт эзэгнэж сууж байсныг шарын шашны толгой лам нар Дөрвөн ойрадоос Хошуудын Төр байх ноёноос тусламж хүсчээ. Хошуудын Төрбайх буюу Гүүш хаан 1636 оны өвөл Хөх нуурт хүрч Халхын Цогт хунтайжийг байлдан дийлж Хөхнуурт эзэн суужээ. Тэдний үр хойчисийг өдгөө Дээд Монголчууд хэмээх 80 000 гаруй үүнээс 70 000 мянга орчим нь Хөх нуурт үлдсэн нь Сүбэй мужид бий.

ДЭЭД МОНГОЛ

Page 35: Tarhan suurishsan mongolchuud

     2000 оны Хятад улсын тавдугаар удаагийн бүх хүн амын бүртгэлийг үндсэлбэл, Ляонин мужын Монгол үндэстэний хүн амын тоо 669 мянга 972 байсан байна. Хятадад тархаж байгаа Монгол үндэстэний хүн амын хувьд Өвөр монголын дараа Ляонин муж хоёрдугаар байрь авч байна. Ляонин мужын Монгол үндэстэн нь голцуу Ляонин мужын хойт хэсэг, баруун хэсэг, зүүн хэсэгт төвлөрөн суурьшиж, Ляонины өмнөд хэсгийн хот сууринаар тархан суурьшиж буй. Ляонины баруун хойт хэсгийн 17 шянь суманд 490 мянган монголчууд орошин амьдарч, үүнд Фүшин районд 220 мянга хүн, Чао ян районд 198 мянга хүн, Мөгдөн хотод 94 мянга хүн амьдарч байна. Ляонины Монголчууд бүх Хятад дах монгол үндэстэний 5 сая 184 мянган хүн амын 12.2% хувийг эзэлж байдаг. Ляонин мужид Фүшин болон Харчин зүүн гарын Монгол үндэстэний хоёр өөртөө засах шянь байхаас гадна бас Монгол үндэстэний 12 шянь болон Монгол, Манж үндэстэний 5 шянь байдаг. 13-р зууны эхний үе тухайлбал, 1212 онд Чингис хааны байгуулсан Монгол хаант улсын ноёрхолын хүчин Ляонины баруун хэсэг районыг ч хамарчээ. Түүхэн сурвалж тэмдэглэлийг үндсэлбэл, 1227 оны урьд хожид, монголчууд их говийн араас өмнөш нүүдэлж, цэрэг суулгах, ард нүүлгэх, засаг захиргааны удирдлага явуулах гэх мэтийн арга барилаар Ляонин районыг эрхшээж байжээ. Одоогийн Ляонин мужын хил хязгаарт амьдарч байгаа монголчууд бол голцуу харчин, түмэд, монголжин, хорчин, цахар, барга зэрэг зургаан аймаг ястаны хойчис болно. Энд байгаа монголчууд гэвэл голцуу хорчин, харчины нутгийн аялгуугаар яриж, 50.6% хувийн Монголчууд нь Монгол хэлээ хэрэглэсээр байна.

ЛЯОНИНИЙ МОНГОЛ

Page 36: Tarhan suurishsan mongolchuud

Цагаан Монгол (Tu; Monguor)

Чингис хаан их цэргээ удирдан 1226-1227 онд Хархориноос Тангуд улсыг дайлаар мордохдоо торгоны зам дагуу одоогийн БНХАУ–ын Гансу , Чинхай мужийн нутгуудад хэсэг  хугацаагаар буудалсан байдаг. Улмаар их дайны хөлд шархдаж тамирдсан цэргүүдээ үлдээгээд явснаас эдүгээгийн урд хөршид маань оршин суух зарим монгол үндэстэн үүссэн байна. Тэдний нэг нь Монгор буюу Цагаан монголчууд аж. Эргэж ирээд аваад явнаа хэмээн түүхийн үзүүрт домог мэт хэлэгдсэн тэр л үгийг Цагаан монголчууд одоо ч гэсэн хэлсээр байгаа гэнэ.. Хэл: Ярианы хэлний 85 % нь Монгол хэл бөгөөд Төвд голдуу үг харь үгийн сангаас зээлджээ. Жишээлбэл : "адуу" нь "адугу"; "нар" нь "наран" г.м. Зарим мэдээг үндэслэвэл тэднийг Гэрэтай хэмээх жанжин толгойлж ирсэн мөн Юань гүрний уналтын дараагаар Мин Улсын цэрэг Монголчуудын хөлийг хориход хэсэг цэрэг хуучин "Цагаан Монголчууд" дээр очиж нэгдсэн байх магадлалтай юм байна. Цагаан Монголчуудын хүн ам 150 000 орчим

Аян замдаа гарсандааМонгол хааны хүү охинАлсын замдаа одсондооМонгол аав ээжийн үр садАяндаа мэнд л явсануу дааНутгийн салхи сураггүй ээАр л нутагтаа сууна уу даа Хэзээ л ирэхийн болдоо хө

Page 37: Tarhan suurishsan mongolchuud

Монголчууд Шиньжааны Бор тал, Баянгол, Хошууд, Бээр, Цонж, Хорол, Ховог сайр, Жим сайр цаашаагаа Кашгарт хүртэл байгаа. Шиньжаанд торгууд, хошууд, цахар, урианхай, халх гэсэн зургаа, долоон угсаатан байна. Энэ Монголчууд маань тод үсэгтэй, Монгол бичигтэй, Гэсэр Жангарын туультай, Монгол хувцас зүүсгэлээ хэрэглэдэг. 168 мянга орчим Монголын ихэнх нь сэхээтэн маш гэгээлэг үндэстэн. Сэхээтний давхаргын ихэнх нь зохиолч, бичгийн хүмүүс бий. Шинжааны Монголчууд нь Ижил мөрнөөс эх нутгаа зорин ирсэн торгууд, хошууд болон Хөх нуур, ар, өвөр Монголоос нүүдэллэн очсон цөөн тооны цахар, халхчууд юм.

Шинжааний Монгол

Мөн Зүүнгар буюу Дөрвөн Ойрад сүүлчийн хаан Даваач Манж, Монголын нэгдсэн цэргүүдэд ялагдан Ойрад түмнийг хүйс тэмтрэн геноцид хийхэд Тэнгэр уул, Илийн голыг бараадан нуугдан хоцорч чадсан Илийн Өөлдүүд байдаг. Одоогоор Тэнгэр уул нурууны дунд хэсэг Шинжааний Илийн казах өөртөө засах орны Монгол хүрээ 9 000 гаруй Өөлд түмэн байна.

Page 38: Tarhan suurishsan mongolchuud

Баоань vндэстэн Гансу мужийн Жишишаний Баоань vндэстэн Дунсян vндэнстэн Салар vндэнстний єєртєє засах сяний Дахэцзя, Люжи орчим газраар голцуу тархан сууршиж байгаа бєгєєд цєєнх хэсэг нь Ганьсу мужийн Линьсягийн Хотон vндэстний єєртєє засах жоугийн олон сянь болон Хєхнуур мужийн Сюньхуад тархан сууршиж байна. 2000 оны байдлаар 16500 хvн амтай байв.

Баонань

Page 39: Tarhan suurishsan mongolchuud

Ганьсу мужийн төв Ланьжуу хотоос баруунш 547 км-т Хилияншань цаст уулын зүүн хойд хормойд  Цастын халхууд байдаг.Засагт хан аймгийн Ёст засгийн хошуу одоогийн Баянхонгор, Говь-Алтай аймгийн зааг буюу Говь-Алтайн Эрдэнэ, Баянхонгорын Баян-Өндөр, Баянцагаан сумын нутгийн хүмүүс. Эхний нүүдэл 1910 оны үед хятадын худалдаачдад хамаг байдгаа шавхаж, ядуурсан тул манжийн элдэв алба татвараас зугатаж Ганьсугийн хүн амьтан суудаггүй Маажинсан ууланд очиж нутаглах болсон. Дараагийн нүүдэл нь 1919-1922 оны хооронд алдарт Дамбийжанцан Маажинсан ууланд очиж бэхлэлт барьж суурьсантай холбоотойгоор хэсэг монгол энд тэндээс тэнд очиж суусан байна. Маажинсан уул бол өвс бэлчээр сайтай нутаг. 1919-1920-иод оны эхээр Монголд гамин, цагаантан, улаантан, хувьсгал гээд байдал эвгүйдэхэд монголд шашин номын хэргээр байсан түвдүүд хөрөнгөө тэр замаар л гаргаж эхэлсэн. Дамбийжанцанг бараадаад Шинжааны Ховогсайраас хүртэл хүн ард ирж бараадан амьдарч байлаа шүү. Гуравдах нүүдэл 1930-аад оны хэлмэгдүүэлтийн үеийн нүүдэл. Тэдэнд эртний Монгол угсааны шар Ёгорууд газар нутаг, бэлчээрээсээ харамгүй хуваалцсан гэдэг.

Цастын халхууд

Page 40: Tarhan suurishsan mongolchuud

Сүбэйгийн монголчууд Шенгийн нийт хүн ам нэг түм бөгөөд 4000 нь монгол, тэдний 90-ээд хувь нь хошууд, 10 хувь нь халх монголчууд. Монгол Улсаас 400 орчим жилийн өмнө, Дээд монголчуудаас 100 орчим жилийн өмнө тасарч энд суурьшжээ.Амарсанаа, Төмөрсанаа нарын ахан дүүсийн цуст тулааны үед үлдэж хоцорсон халх, хошууд Монголчууд.

Цастын Монголчууд

Page 41: Tarhan suurishsan mongolchuud

Дагуур угсаатан өнөө Өвөр Монголын Хөлөнбуйрын Морин даваа, Дагуурын өөртөө засах хошуунд голчлон суудаг. 2000 онд Өвөр Монголд 77,188 (үүнээс Хөлөнбуйрт 70,287), Хармөрөнд 43,608 тоотой байна. Шиньжяны Тарвагатайд Чин улсын үед очсон Дагуурын хойчис тэндхийн бусад Монголчуудтай холилдон нилээд нь уусчээ.Дагуурууд Алтай хэлний язгуурын Монгол хэлний бүлэгт харъяалагддаг хэлтэй. 1999 оны нэгэн тооцоогоор 96,085 (дөрөвний гурав нь) нь Дагуур хэлээрээ ярилцдаг байна.

Дагуур Монголчууд

Page 42: Tarhan suurishsan mongolchuud

Дуншян ястанХятад (БНХАУ) — 621,500 (2010)Хэл аялгуу Дуншян хэл (монгол, хятад,Шүтлэг Сунни дэгт Лалын шашинТөрөл холбооОйр төрөл Баоань ястанХэл угсаа Монгол угсаатан

Дунсиань

Page 43: Tarhan suurishsan mongolchuud

Тэд Юань гүрний сүүлчийн хаан Тогоон төмөр 1368 онд эх нутаг руугаа дутаан гарах үед өмнөд Хятадын Юнань үлдсэн Монгол баатар эрсийн удам угсаа. Эх нутгаасаа алс газарт 600 илүү жилийн тэртээ гээгдэж хоцорсон мах цусны тасархай ахан дүүс маань Мин, Манжийн төр болон соёлын хувьсгалын үеүдэд нуугдаж, нууцалж амьдарч байсан бол өдгөө Монгол хэмээх овгоо омог бардам дуудаж, бахархан явдаг болсон. Энэ олон зуун жилийн дараа хэл, соёлоо алдсан ч Монголоо гэх сэтгэл зүрх гээлгүй тээсээр иржээ.

Юнаний Монгол

Page 44: Tarhan suurishsan mongolchuud

ХАЗАРА МОНГОЛ

 Орос, Казак, Киргиз, Крымд түрэгжиж, оросжсон Монголчуудын нэгэн адил Зүчи, Цагаадай, Хүлэгийн хант улсуудын үр хойчис дундад ази, Энэтхэгийн хойд хэсэгт XIII-XVIII зуун хүртэл Төмөрийн улс, Могул, Моголстан зэрэг Монгол угсааны хаад ноёдын хаант төртэй улс гүрнүүд оршин тогтносоор байжээ. Мэдээж цөөн тоот Монголчуудын эргэн тойрон Араб, Түрэг угсааныхан байгаа болохоор цагийн эрхэнд исламын шашинд орж Арабжиж, Түрэгжин уусан хайлж Монгол гэхийн тэмдэггүй болсон нь тодорхой.

Дундад азид байгаа угсаатны дотроос хамгийн ойрмог, өөрсдийгөө Монгол угсаа гарвалтай гэж итгэлтэйгээр хэлдэг хүмүүс бол Хазара нар юм.Хазара нарын ихэнхи нь Афганстанд байх ба хүн амын 20 гаруй хувийг эзэлдэг. Хазара нар мөн Пакистан, Иранд оршин сууна.Түүхийн үүднээс Хазара нь хэл, соёл, биеийн ерөнхий байдал, төрх зэргээс үндэслэн Монголоос гаралтай гэж үздэг байна.

Page 45: Tarhan suurishsan mongolchuud

Перс хэлээр “Мянган морьтон” гэсэн үг. Афганстаны түүхэнд Чингис хаанч байлдан дагууллын талаар дурдсан байдаг. Афганстан улсад XIX зууны эцсээс XX зуун төгсгөл буюу Афганы Хаант улс болон Талибан засаглал унах хүртэл Хазара үндэстэнг устгах геноцидийг төр засгийн бодлогоор үйлдэж байжээ. Хазараг Монгол угсаа гаралтай, урьдын түүхэнд өөрсдийг нь захирч байсан гэдэгт өширхөн цуст яргалыг үйлдэж сая сая гэм зэмгүй Хазара үндэстний алж хяджээ. Одоо ч тэдний ихэнхи нь нийгмийн хамгийн доод давхрагад хэзээ ч учирч болзошгүй аюул занал дор амьдарч байна.

Page 46: Tarhan suurishsan mongolchuud

КИРГИЗСТАНЫ САРТ ХАЛИМАГ БУЮУ ТЭНГЭР УУЛЫН МУСУЛЬМАН МОНГОЛЧУУД1864 оны намар Зүүнгарын талд болсон Манж Дунгаануудын дайны хөлөөс дайжин нүүдэллэж явсан Ойрад угсааны хэсэг өрх рүү Киргизүүд довтлон 10-д хүнийг алж 200 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг мал сүргийн хамт аван оджээ. Энэ мэтээр дээрэм тонуул, дайн дажинаас дайжсан Батзангиар удирдуулсан өөлд, хотон нийлсэн Дөрвөн Ойрадын угсааны хэсэг өрх Хаант Оросын харуулаас зөвшөөрөл аван Тэнгэр уулыг даван тухайн үеийн Хаант Оросын нутаг одоогийн Киргизстаны Иссикуль нуурын ойролцоо нутаг заалган суурьшжээ. 1882 онд Оросын хаант улсын харъяанд Сарт Халимаг нэрээр бүртгэгджээ. Хавхаг нэртэй газраас элгэн саднаа хайж ирсэн ойрадууд нийлээд 200 гаруй өрх болсон байжээ. 1889 гарсан тахалаар Иссикуль мөрний ойрадуудын гуравны нэг нь нэрвэгджээ. Тэд бол яахын аргагүй бидний ахан дүүс юм.

САРТ ХАЛИМАГ

Page 47: Tarhan suurishsan mongolchuud

 Гүрэн Монгол чинь хүлээнэ

Хорвоогийн уудамд шидэгдсэн цагаан цүү шиг садан миньХосгүй түүхийн эмээлээс гээгдэж үлдсэн түмэн миньНулимст буурал шастираа үнэн гэж бодооройНутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэйЭрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлондГүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэГэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэйГэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэйАйргаа сөгнөөд угтахаа амин Монгол чинь мэднэм зээ Ш.Бавуудорж Төрийн соёрхолт, СГЗ. Гүрэн улс чинь хүлээнэ

Page 48: Tarhan suurishsan mongolchuud

ДӨРӨВ:ЭРЭГЦҮҮЛЭЛ: Энэ их дайн тулаан, нүүдэл суудал, өвөр хоорондын хэмлэлцээн эцсийн дүнд бидэнд юуг

өгөв, ямар ашиг байв. Хэсэгхэн хугацаанд бадамлан асаад бөхдөг зулын гэрэл шиг л цаг зуурын л омогшил бардамнал болж үлдэж. Ялсан дийлснээ л ярьж цээжээ дэлддэг бид ядарч зүдэрсэн, сарниж бутарсан үеээ дурсах нь бага юм. XX зууны эхэнд гэхэд барууны соёл иргэншилт улсууд Монгол гэдэг үндэстэн устаж үгүй болох нь гэж байсныг бодохоос зүрх зүсэгдэж, сэтгэл сэмрэх шиг болдог. Эцэг өвгөдийнхөө бахдал, харуусал хосолсон буурал их түүхийг өнөөгийн бид шүүн дэнслэх нь тэднийхээ ариун ясыг өндөлзүүлэх гэм болох биз. Гэхдээ өнөөдөр өчигдрөөс эхлэлтэй, өчигдрийн алдааг өнөөдөрт давтахгүй байх нь эдүүгээгийн бидний эрхэм үүрэг тул үүх түүхээ судлаж мэдэх нь чухал.

Сарнин бутарч, тархан суурьшсан Монгол ахан дүүс минь эх Монгол түмнээ санагалзан эл газар нутгуудад сайнтай, муутай амьдарч л байгаа, амьдарсаар ч байх болно. Бидний мэдэж таниагүй хичнээн ч Монгол угсаатан, элэг нэгтэнүүд минь хаа газарт, хэрхэн аж төрөн суугаа бол.

Эргэж нэгдэж нийлж чадахгүй ч элэг нэгтэй, цус нэгтэй ахан дүүс гэдгээ мэдэлцэж, оюун санаа, боловсрол, соёлын солилцоогоор нэгдэн ойртох, хайлж уусаж хэл соёлоо мартагнаж байгаа ахан дүүсдээ хэл соёлоо авч үлдэхэд дэмжлэг үзүүлэх, дайн тулаан, аюул заналын дор амьдарч байгаа төрөл төрөгсөддөө сэтгэл санаа, эд материалын туслалцаа үзүүлэх хэрэгтэй.

Гэтэл оюуны доройтол, хоцрогдолтой, үндэсний ухамсаргүй, үүх түүхээ мэддэггүй хэсэг бусаг хүмүүс өөрийн төрөл ахан дүүсээ хужаа эрлийзээр нь дуудаж Монголдоо тэмүүлсэн сайхан сэтгэл рүү нь ус цацаж зүрхийг нь зүсч, сэтгэлийг нь сэмрүүлэх юм.

Хөх толботой Монгол угсаатан бид хөрст дэлхийд хатгалдан, хэмлэлдэж ханаагүй гэж үү, эвлэлдэн нэгдэж элэгээрээ энх амгалан амьдрах болоогүй гэж үү. Хэлцэж талцаж, хэрэлдэж уралцсаны үр дүнг буурал их шастир түүх минь өгүүлж байна. Буурал их түүхийн сайн ч бидний багш, муу нь бидний багш үүх түүхээс авахаа авч, гээхээ гээх нь чухал юм.

Page 49: Tarhan suurishsan mongolchuud

АЛАГ МАХНЫ ТАСАРХАЙАЛТАН ЯСНЫ ХЭЛТЭРХИЙМОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ