24
ХИЧЭЭЛИЙН ЗАРЧИМ Цаг баримтлана. Бусдыг хүндэтгэн анхааралтай сонсоно. Бусдад сонсогдохоор ярина. 50-р сургууль Б.Мөнхсугар

U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440

  • Upload
    saixana

  • View
    108

  • Download
    4

Embed Size (px)

Citation preview

ХИЧЭЭЛИЙН ЗАРЧИМЦаг баримтлана.

Бусдыг хүндэтгэн анхааралтай сонсоно.

Бусдад сонсогдохоор ярина.

50-р сургууль Б.Мөнхсугар

Хүмүүнийг хорвоод төрүүлдэг, өсгөдөг, хайрладаг, хүмүүжүүлдэг, сургадаг энэрэнгүй их ачтан хэн бэ?

Эхээс төрөөгүй эрэлхэг баатар суу билигтэн эрх тушаалтан эгэлгүй их авьяастан энэрэлт санваартан

гэж байхгүй.

10 САРЫН 13

Ц. ХУЛАН “Ганцхан ижийдээ унших шүлэг” тэй танилцах

төрүүлдэг хүмүүжүүлдэг

Эхийн ач

сургадагхайрладаг өсгөдөг

ЗорилгоСуралцагчдын үг ярианы

баялагыг нэмэгдүүлэхСуралцагчдаар бүтээлийн сан

хийлгэх

Зорилт:

Хурдан унших, цээжлэн тогтоох аргад суралцахУргуулан бодож уран сэтгэмжээ хөгжүүлэх

Ганцхан ижийдээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсооройНамайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарайМанцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасанМагадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий таГазар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэжБалчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа

Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэйОрон дээрээ намайг бүлээрч хонох болгондДэлхийд хамгийн сайн эмч та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайгАргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад миньАлдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа

Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэдЦагдаа, эсвэл үүдний манаачСар нарны ээлжгүй гал сахисан тогоочСангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа

Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд миньШүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөөДаамай их хайр тань аанай л хэвээрээДавж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана

Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэЖижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартайЭлбэг их хайр, Ээжий гэдэг нэр таньЭнэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!

Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалдЗүгээр л дэргэд минь байж хайрлаИжий! гэж дуудах болгондоо баярладагИжил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла

Ээждээ барих бидний бэлэг

4 мөрт:Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийнБурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусынБуян бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн миньБи би…. хүмүүний дээд ээжтэй хүн шүү дээ.

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээНуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарайНуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоодНүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай

5 мөрт шүлэг зохиох

•1-р мөр 1 нэр үг•2-р мөр 2 тэмдэг нэр•3-р мөр 3 үйл үг•4-р мөр зүйр үг, хэлц үг, онч мэргэн үг•5-р мөр утга адил 1 үг

Ижий Сайхан, уян Хайрладаг, энхрийлдэг, сургадагЭхийн элбэрэл хайр мөнх болохоор амьдрал мөнх Бурхан

Тулгуур үгийг ашиглан ил захидал бичих

ӨршөөдөгХайрладагЗалбирдагЭнэрдэгӨмөөрдөгУярдагБүүвэйлдэгХөхүүлдэгСургадаг

Ээждээ бичсэн захидал Сонин санагдаж байна, ээждээ захиа бичиж байгаагүй болохоор ч тэрүү, ярих хэлэх гэснээ утсаар хэлчихдэг болохоор таньдаа захиа бичнэ гээд үзэг цаас нийлүүлсэн чинь нээрээ их л сонин санагдаж байна. Угаасаа би ээжтэйгээ нэг их нялуурч байгаагүй болохоор,  утсаар ойр зуурын хэрэгтэй хэрэггүй зүйлээ ярихаас хэтэрдэггүй болохоор ингээд сэтгэл зүрхэнд минь нуугдаж байдаг таньдаа зүрхэлж хэлээгүй тэр үгсийг бичнэ гэдэг амаргүй юмаа. Энэ захиаг уншвал миний муу ээж яаж баярлах бол. Сураг сонсохнээ, зурагтаар захидлын уралдаан зарласан гэдгийг дуулаад та охиноо захиа бичнэ гэдэгт бүүр итгэчихсэн байгаа бололтой. Аав над руу утасдсан. Чи захиа бичээрэй гээгүй л дээ, зүгээр л "Миний охин, зурагтаар ээжийн тухай захидлын уралдаан зарласан байна" гэж хэлсэн нь "Ээж чинь чамайг захиа бичээсэй гэж бодож байгаа шүү гэж сануулсан хэрэг байлаа. Ээжээ, би таньдаа үнэхээр маш их хайртай. Хүний амьдралд нандин дурсамжууд гэж байдаг бол миний хувьд тэр бүх сайхан дурдатгалууд бүгд тантай минь холбоотой. Таны үнэр, таны дуу хоолой, таны инээмсэглэсэн царай надад хамгийн эрхэм байдаг билээ. Заримдаа энд тэнд явж байхад гэнэт тийм гэж хэлэхийн аргагүй таны дотно үнэр үнэртэхэд би ээжийгээ маш их санадаг. Жилдээ хоёр гуравхан удаа очихдоо хамт сугадалцан салхинд гарч, гангар гунгар хийсэн шиг явахад ээж таны минь царайд гэрэл гийж, хажуугаар өнгөрөх хүмүүст би ийм сайхан үртэй хүн шүү гэж харцаараа бахархаж байхыг чинь хараад би өөрөө нэг их сайхан буянтай ажил хийчихсэн юм шиг додигор байдаг гээч. Миний сайхан гэж юу байхав дээ, ээж минь. Танд царай муутай охин чинь бүхнээс хөөрхөн харагддаг болоод л тэр байх. Тандаа би чинь дандаа хэлээд байдаггүй "хайртай" гэдэг үгийг сэтгэлдээ харин үргэлж хэлдэг юм шүү,   Ээжээ. Би таньдаа Хайртай.

Ядам “Миний ээж”Сүүний үнэр шингэсэнСэвлэг даахитай байхад миньДууны сайхан эгшгээрээЭвлэг зөөлөн бүүвэйлсэнДахилт:Миний ээж сайхан ээжМяндас зөөлөн уян ээжБуруу хийвэл хатуу ээжБуурал болсон ч чадуу ээжХүүгээ гэсэн намайгаа Хүний зэрэгт хүргэх гэж эргэх мөч бүрийд Цацлаа өргөсөн миний ээжДахилт:Ямар хүү төрүүлснээЭэж минь та хараарайЯмар хүнээр мануулснааЭх орон минь та шалгаарай

Гэрийн даалгаварЦ. Дамдинсүрэнгийн “Буурал

ээж минь “ найраглалыг цээжлээрэй.

Ц. Хулангийн “Ганцхан ижийдээ унших шүлэг” тэй харьцуулан бичээрэй.

ХИЧЭЭЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Ээжийгээ хайрлаж яваарай