1
1 Төрөл бүрийн хүнсний дээжин дэх афлотоксиныг гурван квадропол Шингэний Хроматограф, Масс Спектрометрээр (ШХ/МС) шинжлэх Ажилент Технологи Танилцуулга Хүнсний дээжин дэх афлотоксины шинжилгээг гурван квадропол Шингэний хроматограф/масс спектрометрийн багажаар хийснээр өртөг ихтэй иммунно шинж бүхий цэвэрлэх баганыг хэрэглэх шаардлагагүй болохоос гадна ямар нэг хуурамч илрүүлэлтийг бараг л нойл хүртэл түвшинд бууруулж өгдөг. Афлотоксин гэдэг нь үр тариа, эрдэнэ шиш, самар гэх мэт хүнсний олон төрлийн бүтээгдхүүнд илрэх aspergillus flavis болон aspergillus parasiticus гэсэн хөгцнүүдийн хоёрдогч метаболит бөгөөд энэ нь хавдар үүсгэгч бодис байх магадлал өндөртэй юм. Дэлхийн хэмжээнд ердийн нөхцөлд хүнсний бүтээгдхүүн болон малын тэжээл дэх афлотоксины агууламж 20 ppb хэмжээнд байхаас үйлчилж эхэлдэг байна. Харин Японд илүү чанга шаардлагыг тавьдаг бөгөөд афлотоксин В1- ийн хувьд 10 ppb гэсэн хязгаарыг тавьдаг байсан бол одоо бүхий л афлотоксины зөвшөөрөгдөх агууламжийг 10 ppb гэж өөрчилсөн байна. Энэхүү арга нь өндөр мэдрэх чадвар бүхий гурван квадропол LC/MS/MS- багажийг Олон урвалын мониторингийн (Multiple Reaction Monitoring, MRM) төлөвт нь ашигладаг бөгөөд хүнсний матриц дахь маш өчүүхэн буюу өмнө өгүүлсэн агууламжаас бага түвшинг шинжлэх чадвартай. Түүнчлэн, энэхүү богино хэмжээний судалгаагаар өртөг ихтэй иммунно шинжид суурилсан хатуу фазын хандлах аргыг хямд үнэтэй дисперсийн хатуу фазын хандлах аргатай харьцуулахад хоюулаа адилхан болохыг нотолсон. Ажилентийн 6460 гурван квадропол LC/MS нь Agilent Jet Stream технологитой ба Ажилентийн 1260 Infinity Binary Pump болон 1200 серийн өндөр үзүүлэлттэй Well Plate Sampler SL Plus (дээж оруулагч) бүхий Ажилентийн 1200 серийн шингэний хроматограф (LC) багажийг ашиглаж энэхүү шинжилгээний аргыг боловсруулсан. Өндөр үзүүлэлт бүхий энэ аргаар агуулагдаж буй 4 нэгдлийг тус бүрээр бараг л суурийнх хэмжээнд салгалтыг 5 хүрэхгүй минутанд хийж чадсан. Түүнээс гадна энэ аргад гурван шилжиlтийн ионыг ашигласан: нэг нь тоон агууламжийг гаргахад, нөгөө хоёр нь мэдрэх чадвар буюу чанарыг тодорхойлж илүү нарийвчлалтайгаар агууламжийг тодорхойлох, баригдах хугацаа болон ионы харьцааг стандарттай харьцуулан баталгаажуулдаг. Ингэснээр хуурамч илрүүлэлтүүдийг гарахаас сэргийлэх, мөн баталгаажуулахын тулд дахин шинжилгээ хийх шаардлагагүй болгож байна. Хандлахаас өмнө дээжинд тогтвортой изотоп бүхий дотоод стандартыг нэмж өгснөөр шинжилгээ болон дээжний ханданд үзүүлэх матрицын нөлөөллийг засч, хуурамч сөрөг илрүүлэлтүүдийг бараг тэг түвшинд авчрах магадлалтай болгосон. Зураг 2. Дисперсийн SPE дээж бэлтгэх аргаар бэлтгэсэн дээжинд B1, B2, G1, G2 афлотоксины хамгийн бага илрүүлэлтийн түвшнийг тодорхойлсон шинжилгээний үр дүн Ажилентийн LC/MS/MS багаж нь афлотоксины байх ёстой түвшинд хүртэл илрүүлэлтийг хийх чадвартай бөгөөд хуурамч эерэг болон сөрөг үзүүлэлтүүдийн түвшинг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах магадлалтай. Дисперсийн SPE аргаар дээжийг бэлтгэдэг учраас өдөр тутмын шинжилгээг явуулахад гарах зардлыг багасгаж үр ашгийг нэмэгдүүлнэ. ГОЛ ДАВУУ ТАЛУУД Ажилентийн 6460 Гурван Квадропол LC/MS багажны өндөр мэдрэх чадвар нь хүнс болон малын тэжээлд агуулагдах хавдар үүсгэгч афлотоксины агууламжийн хамгийн бага түвшинг тодорхойлох боломжийг олгоно. Сонгох чадвар сайтай LC/MS/MS нь дээж бэлтгэх харьцангуй хямд арганд зохицсон Нэг шинжилгээгээр тоон болон баталгаажуулалтыг хийнэ. Илүү олон дээжийг шинжилж үр дүнг богино хугацаанд гаргана. Ажилентийн зүгээс дисперсийн SPE материалаас эхлэн багана, дагалдах хэрэгсэл гэх мэт шаардлагатай бүхий л зүйлсийг ханган нийлүүлнэ. Зураг1. LC/MS/MS-ээр шинжилсэн 1 ppb агууламж бүхий B1, B2, G1, G2 афлотоксины стандартуудын хроматограмм www.agilent.com/chem Agilent shall not be liable for errors contained herein or for incidental or consequential damages in connection with the furnishing, performance, or use of this material. Information, descriptions, and specifications in this publication are subject to change without notice. © Agilent Technologies, Inc. 2012 Published in USA

Food solution 10

Embed Size (px)

Citation preview

Page 1: Food solution   10

1

Төрөл бүрийн хүнсний дээжин дэх афлотоксиныг гурван квадропол Шингэний Хроматограф, Масс Спектрометрээр (ШХ/МС) шинжлэх

Ажилент Технологи

Танилцуулга

Хүнсний дээжин дэх афлотоксины шинжилгээг гурван квадропол Шингэний

хроматограф/масс спектрометрийн багажаар хийснээр өртөг ихтэй иммунно шинж

бүхий цэвэрлэх баганыг хэрэглэх шаардлагагүй болохоос гадна ямар нэг хуурамч

илрүүлэлтийг бараг л нойл хүртэл түвшинд бууруулж өгдөг.

Афлотоксин гэдэг нь үр тариа, эрдэнэ шиш, самар гэх мэт хүнсний олон төрлийн

бүтээгдхүүнд илрэх aspergillus flavis болон aspergillus parasiticus гэсэн

хөгцнүүдийн хоёрдогч метаболит бөгөөд энэ нь хавдар үүсгэгч бодис байх

магадлал өндөртэй юм. Дэлхийн хэмжээнд ердийн нөхцөлд хүнсний бүтээгдхүүн

болон малын тэжээл дэх афлотоксины агууламж 20 ppb хэмжээнд байхаас үйлчилж

эхэлдэг байна. Харин Японд илүү чанга шаардлагыг тавьдаг бөгөөд афлотоксин В1-

ийн хувьд 10 ppb гэсэн хязгаарыг тавьдаг байсан бол одоо бүхий л афлотоксины

зөвшөөрөгдөх агууламжийг 10 ppb гэж өөрчилсөн байна.

Энэхүү арга нь өндөр мэдрэх чадвар бүхий гурван квадропол LC/MS/MS- багажийг

Олон урвалын мониторингийн (Multiple Reaction Monitoring, MRM) төлөвт нь

ашигладаг бөгөөд хүнсний матриц дахь маш өчүүхэн буюу өмнө өгүүлсэн

агууламжаас бага түвшинг шинжлэх чадвартай. Түүнчлэн, энэхүү богино

хэмжээний судалгаагаар өртөг ихтэй иммунно шинжид суурилсан хатуу фазын

хандлах аргыг хямд үнэтэй дисперсийн хатуу фазын хандлах аргатай харьцуулахад

хоюулаа адилхан болохыг нотолсон.

Ажилентийн 6460 гурван квадропол LC/MS нь Agilent Jet Stream технологитой ба

Ажилентийн 1260 Infinity Binary Pump болон 1200 серийн өндөр үзүүлэлттэй Well

Plate Sampler SL Plus (дээж оруулагч) бүхий Ажилентийн 1200 серийн шингэний

хроматограф (LC) багажийг ашиглаж энэхүү шинжилгээний аргыг боловсруулсан.

Өндөр үзүүлэлт бүхий энэ аргаар агуулагдаж буй 4 нэгдлийг тус бүрээр бараг л

суурийнх хэмжээнд салгалтыг 5 хүрэхгүй минутанд хийж чадсан.

Түүнээс гадна энэ аргад гурван шилжиlтийн ионыг ашигласан: нэг нь тоон

агууламжийг гаргахад, нөгөө хоёр нь мэдрэх чадвар буюу чанарыг тодорхойлж

илүү нарийвчлалтайгаар агууламжийг тодорхойлох, баригдах хугацаа болон ионы

харьцааг стандарттай

харьцуулан баталгаажуулдаг. Ингэснээр хуурамч илрүүлэлтүүдийг гарахаас

сэргийлэх, мөн баталгаажуулахын тулд дахин шинжилгээ хийх шаардлагагүй

болгож байна. Хандлахаас өмнө дээжинд тогтвортой изотоп бүхий дотоод

стандартыг нэмж өгснөөр шинжилгээ болон дээжний ханданд үзүүлэх матрицын

нөлөөллийг засч, хуурамч сөрөг илрүүлэлтүүдийг бараг тэг түвшинд авчрах

магадлалтай болгосон.

Зураг 2. Дисперсийн SPE дээж бэлтгэх аргаар бэлтгэсэн дээжинд B1, B2, G1, G2 афлотоксины

хамгийн бага илрүүлэлтийн түвшнийг тодорхойлсон шинжилгээний үр дүн

Ажилентийн LC/MS/MS багаж нь афлотоксины байх ёстой түвшинд хүртэл

илрүүлэлтийг хийх чадвартай бөгөөд хуурамч эерэг болон сөрөг үзүүлэлтүүдийн

түвшинг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах магадлалтай. Дисперсийн SPE

аргаар дээжийг бэлтгэдэг учраас өдөр тутмын шинжилгээг явуулахад гарах

зардлыг багасгаж үр ашгийг нэмэгдүүлнэ.

ГОЛ ДАВУУ ТАЛУУД

Ажилентийн 6460 Гурван Квадропол LC/MS багажны өндөр

мэдрэх чадвар нь хүнс болон малын тэжээлд агуулагдах хавдар үүсгэгч афлотоксины агууламжийн хамгийн бага

түвшинг тодорхойлох боломжийг олгоно.

Сонгох чадвар сайтай LC/MS/MS нь дээж бэлтгэх

харьцангуй хямд арганд зохицсон

Нэг шинжилгээгээр тоон болон баталгаажуулалтыг хийнэ.

Илүү олон дээжийг шинжилж үр дүнг богино хугацаанд

гаргана.

Ажилентийн зүгээс дисперсийн SPE материалаас эхлэн

багана, дагалдах хэрэгсэл гэх мэт шаардлагатай бүхий л

зүйлсийг ханган нийлүүлнэ.

Зураг1. LC/MS/MS-ээр шинжилсэн 1 ppb агууламж бүхий B1, B2, G1, G2 афлотоксины

стандартуудын хроматограмм

www.agilent.com/chem

Agilent shall not be liable for errors contained herein or for incidental or consequential damages in connection with the furnishing, performance, or use of this material. Information, descriptions, and specifications in this publication are subject to change without notice.

© Agilent Technologies, Inc. 2012 Published in USA