6
мэдээллийн технологи миний амьдралд<object id="__sse6962011" width="425" height="355"><param name="movie" value="http://static.slidesharecdn.com/swf/ssplayer2.swf?doc=random-110217100022- phpapp02&stripped_title=ss-6962011&userName=2011bonus" /><param name="allowFullScreen" value="true"/><param name="allowScriptAccess" value="always"/><embed name="__sse6962011" src="http://static.slidesharecdn.com/swf/ssplayer2.swf?doc=random-110217100022- phpapp02&stripped_title=ss-6962011&userName=2011bonus" type="application/x-shockwave- flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="355"></embed></object>
View more presentations from 2011bonus.
Бид техник технологи гэх зүйлийг 10 жилийн өмнө гэхэд ховорхон мэддэг байсан ч энэ зүйл миний эргэн тойронд маш хурдацтайгаар хөгжиж байгаа нь илт байгаа юм. Би л гэхэд УБ хотод өсч торнисон ч компьютер гэх зүйлтэй анх 6-р ангидаа л танилцаж байсан юм. Компьютер гэж юу болох, бид түүнийг яаж юунд хэрхэн ашиглах талаар ямарч ойлголт мэдэгдэхүүнгүй байсан юм. Ингээд сургуульд мэдээлэл зүйн хичээл орж эхэлснээр би анхны ойлголтыг авч цааш өөрөө хүсэл сонирхлоороо илүү судалснаар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадсан юм. Миний мэдэж ойлгосноор мэдээллийн технологи гэдэг яг л цэцэг сайн ургаж үржихтэй адил аа. Цэцгийн бүтцүүд нь навч, дэлбээ, цоморлиг гэх мэт байдагтай адил, мэдээллийн технологийн гол бүрэлдэхүүнд нь интэрнет, гар утас, компьютер, радио, зурагт, сансар огторгуйн станцууд зэрэг орно. Бидний өдөр тутмын цахилгаан хэрэгслээр дамжуулж авдаг мэдээлэл бүгд багтана. Үүнээс өөрийнхөө хамгийн сайн мэдэх мэдээллийн технологийн үнэт нээлт болсон гар утас, компьютер, интернет миний болоод бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар бичье. Хүч тэнцвэргүй тулаанд ялалт байгуулсан тухай баярт мэдээг хүргэхээр нэгэн цэрэг асар урт замыг туулан гүйж, “Бид ялсан” гэж хэлээд үхэдхийн унадаг. Тэр үйл явдлаас үүдэж Марафон гүйлт үүссэн гэж хаа нэгтээ сонсож байсан юм. XXI-р зуунд амьдарч байгаа бид яаралтай мэдээг өөр хоорондоо дамжуулахын тулд бахардаж унатлаа гүйх хэрэггүй болчихжээ. Гэртээ сууж байгаад дэлхийн нөгөө өнцөгт байгаа
мэдээлийн технологи миний амьдралд
Embed Size (px)
DESCRIPTION
гашгхрхм
Citation preview
Page 1: мэдээлийн технологи миний амьдралд
width="425" height="355"><param name="movie"
value="http://static.slidesharecdn.com/swf/ssplayer2.swf?doc=random-110217100022-
phpapp02&stripped_title=ss-6962011&userName=2011bonus" /><param name="allowFullScreen"
value="true"/><param name="allowScriptAccess" value="always"/><embed name="__sse6962011"
src="http://static.slidesharecdn.com/swf/ssplayer2.swf?doc=random-110217100022-
phpapp02&stripped_title=ss-6962011&userName=2011bonus" type="application/x-shockwave-
flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425"
height="355"></embed></object>
View more presentations from 2011bonus.
Бид техник технологи гэх зүйлийг 10 жилийн өмнө гэхэд ховорхон мэддэг
байсан ч энэ зүйл миний эргэн тойронд маш хурдацтайгаар хөгжиж байгаа нь илт
байгаа юм. Би л гэхэд УБ хотод өсч торнисон ч компьютер гэх зүйлтэй анх 6-р ангидаа
л танилцаж байсан юм. Компьютер гэж юу болох, бид түүнийг яаж юунд хэрхэн
ашиглах талаар ямарч ойлголт мэдэгдэхүүнгүй байсан юм. Ингээд сургуульд мэдээлэл
зүйн хичээл орж эхэлснээр би анхны ойлголтыг авч цааш өөрөө хүсэл сонирхлоороо
илүү судалснаар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадсан юм. Миний мэдэж ойлгосноор
мэдээллийн технологи гэдэг яг л цэцэг сайн ургаж үржихтэй адил аа. Цэцгийн бүтцүүд
нь навч, дэлбээ, цоморлиг гэх мэт байдагтай адил, мэдээллийн технологийн гол
бүрэлдэхүүнд нь интэрнет, гар утас, компьютер, радио, зурагт, сансар огторгуйн
станцууд зэрэг орно. Бидний өдөр тутмын цахилгаан хэрэгслээр дамжуулж авдаг
мэдээлэл бүгд багтана. Үүнээс өөрийнхөө хамгийн сайн мэдэх мэдээллийн
технологийн үнэт нээлт болсон гар утас, компьютер, интернет миний болоод бидний
амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар бичье.
Хүч тэнцвэргүй тулаанд ялалт байгуулсан тухай баярт мэдээг хүргэхээр нэгэн
цэрэг асар урт замыг туулан гүйж, “Бид ялсан” гэж хэлээд үхэдхийн унадаг. Тэр үйл
явдлаас үүдэж Марафон гүйлт үүссэн гэж хаа нэгтээ сонсож байсан юм. XXI-р зуунд
амьдарч байгаа бид яаралтай мэдээг өөр хоорондоо дамжуулахын тулд бахардаж
унатлаа гүйх хэрэггүй болчихжээ. Гэртээ сууж байгаад дэлхийн нөгөө өнцөгт байгаа
Page 2: мэдээлийн технологи миний амьдралд
хүнтэй ярилцаж, хэрэгтэй мэдээллээ солилцох боломжтой. Энэ бол гар утас. Орчин
цагийн хүмүүсийг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жирийн иргэнээс эхлээд
төрийн тэргүүнээ хүртэл амины, албаны бүх л ажлаа “холыг ойртуулж, хоѐрыг
уулзуулдаг” энэ жижигхэн шидэтний тусламжтай гүйцэлдүүлж байна. Гар утсаараа бид
зөвхөн ярьж, мессеж бичдэг байсан үе ард хоцорчээ. Гар утаснаасаа интернэтээр аялж,
телевиз үзэж, видео дуудлага хийж, сүүлийн үеийн мэдээллүүдийг тогтмол цагт өгдөг
нэмэлт үйлчилгээнд хамрагдаж, утаснаасаа дансаа шалгаж, шилжүүлэг хийж болдог
болчихжээ. Хэрвээ бид эдгээр үйлчилгээнүүдийг биеэрээ очиж авдаг байсан бол
хичнээн их цаг хугацааг алдах байсан бол??? Жишээ нь та мобайл банк үйлчилгээнд
нэгдээгүй бол заавал банк явах шаардлагатай болно. Цалин буудаг өдрөө хэн нэгнээс
цалин орсон байна уу ? үгүй юу? гэж царайчилж асуух хэрэггүй. Ажил ихтэй, цаг
завгүй үедээ хэн нэгэнд мөнгө шилжүүлэх гэж банк дээр дараалалд зогсож, теллер
бүсгүйг удаан хөдөлгөөнтэй гэж дотроо бухимдаж зогсох шаардлагагүй. Гар утаснаасаа
интернэтэд холбогдож хамгийн энгийн ч гэсэн бидний амьдралын хэв маягийн салшгүй
нэг хэсэг болсон И-мэйлээ шалгаж, чаталж, дуртай вэб хуудсаараа зочилж,
шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч, Монголынхоо төдийгүй Дэлхийн
мэдээллээс хоцрохгүй байх боломжтой болсон.
Жил ирэх тусам л мэдээллийн технологи нь хөгжиж нийгмийн амьдралд маш
үнэтэй хувь нэмрээ оруулж бидний амьдралын нэг салшгүй хэсэг болж өгдөг. Орчин
үеийн хүн бүрийн хэрэглэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл технологийн нэг зүйл бол
яах аргагүй компьютер бөгөөд бүр цаашлаад интэрнет юм. Нэг үе мода монголоор
дуусдаг гэж ярьдаг байсан. Бид мэдрэмжгүй дээ, эсвэл тэнэгтээ, мода ойлгох
чадваргүйдээ, стил имижийг ойшоодоггүй дээ, хоцрогдсон бүдүүлэгтээ энэ үгний эзэд
болоогүй. Харин мэдээллийг хамгийн сүүлд авдаг байсан болохоор л тэр. Бид Орос
монгол хоѐрхон телевизийн суваг үзээд радио сонсож, цөөн хэдэн сонин уншиж хогтой
хоггүй бүх мэдээллийг хоцорч авдаг байсан. Гэтэл одоо интернэтийн буянаар гэрээсээ
гарахгүй хэл сурч, ажил хийж мөнгөтэй болж, цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг
бий болгож, найз нөхөдтэй болж , онлайн дэлгүүр хэсэж, заавал номын санд сууж
шарлаж муудсан хуудас эргүүлэх гэж гараа шүлсдэж ном унших шаардлагагүй болсон.
Hi5-аар дамжуулан найз нөхдийн хүрээгээ тэлж, блогпост дээр үзэл бодлоо илэрхийлж,
Google, Yahoo ашиглан хэрэгтэй мэдээллээ хайж, интернэтээр татварын тайлангаа
илгээж, бичиг цаас тэвэрч замын түгжрэлд орохгүйгээр ажлаа амжуулах, тэр ч бүү хэл
Page 3: мэдээлийн технологи миний амьдралд
хайр сэтгэлээ хүртэл интернэт ашиглан илчлэх болсон. Энэ бүхнээс харахад
интернэтийг ашиглаж өөрийгөө хөгжүүлж, улс орныхоо ирээдүйг илүү гэгээлэг сайхан
болгохын тулд залуус бид илүү их хичээж, өөрсдийгөө дайчлах шаардлагатай. Бидэнд
өмнөх үе минь цаг хугацаа, хөдөлмөрийг минь хэмнэх техник технологийг бүтээгээд
бэлдээд өгчихсөн байхад жаахан л цаг, ухаан, бас хичээл зүтгэл гарган түүнийг сурч
эзэмших хэрэгтэй.
Ер нь “Хүн байгалийн оюун ухаант амьтан“ гэсэн тодорхойлолтыг хүн
судлаачид өгдөг шүү дээ. Энэ нь бидний амьтнаас ялгагдах ганц онцлог юм. Үүний нэг
тод жишээ бол бид бол хүслийнхээ хэмжээ хязгаар хүртэл болон өөрсдөд байгаа
ухаанаа ашиглан юу хүссэнээ бүтээж түүнийгээ ашиглан хэрэглэж чаддагаар нь
илэрдэг. Энд нь хүн төрөлхтний бүтээсэн том нээлтүүдийн нэг мэдээллийн технологи
хөгжсөн салбарууд юм. Одоо миний амьдралд компьютер цаашлаад интэрнэтгүй бол
хэцүүхэн санагдаж эхэлдэг болсон. Анх компьютер гэдэг зүйлийг хараад гайхан задалж
үзэхийг хүсдэг байлаа, тэгтэл нэг өдөр багшийнхаа ачаар үзсэн. Тэгээд компьютер
болгонд байх ѐстой “Hard disc” гэдэг зүйл жижигхэн байж маш их зүйл агуулах
боломжтой яг л хүний тархи шиг бөгөөд компьютерийн тархи гэдгийг ойлгон үзэхэд их
хачирхалтай байсан. Бид мэдээлэлтэй өрсөлдөж, мэдээллийг эзэмшихгүй бол
мэдээллийн технологи гэдэг зүйл биднийг хүлээхгүй, яг л харван өнгөрөх од шиг.
Иймээс надад интэрнет гэдэг бол миний хувьд оршин тогтохуйн нэг үндэс. Интэрнетэд
ороод л суухад өөрийн хүссэн мэдээллээ шууд үзэж түүнийгээ боловсруулан татан авч
болно. Цаашлаад гадаадад байгаа ах эгч нартайгаа холбогдох, шаардлагатай ажлын
материалийг e-mail хаягаар хэн хүнд явуулах, бид толгойгоо ажлуулаад интэрнетээр
мөнгө олж болох ч ажил хийж болох зэрэг амьдралын чухал зүйлийг хялбарчилж өгсөн
мэдээллийн шинэ үйл явцын нэг юм. Энэ нь бидний амьдралын үнэт зүйлийн нэг
болсон мэдээллийн технологи юм. Мэдээллийн технологигүйгээр чих дүлий, нүд сохор,
хамар битүүтэй адил.
Эцэст нь хэлэхэд дэлхий ертөнц улам бүр даяарчлагдаж, мэдээллийн технологи
хурдацтай хөгжиж, та бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг ихээр өөрчлөх
болсон өнөө үед хамгийн хурцаар тавигдаж буй асуудал бол ХҮНИЙ ХӨГЖЛИЙН
АСУУДАЛ. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэгчлэн хүүхэд залуус
Page 4: мэдээлийн технологи миний амьдралд
бидэнд зөв хүн болж төлөвших, нийгэмд зөв амьдрахын тулд бидэнд зориулсан
мэдээлэл хүртээмжтэй байж, бидний нийгэм дэх мэдээллийн хэрэглээ зөв байх ѐстой
гэж үзэж байна. Мэдээж энэ бүхэнтэй мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтын
асуудал шууд холбоотой. Иймээс бид мэдээллийн технологийг өөрсдийн 2 дахь гэр
бүлээ хэмээн авч үзвэл их ойр байна. Бидний төлөө бид ч 2 дахь гэр бүлээ улам цааш
өргөжүүлж чаддаг болно.Бид ирээдүйд мэдээлэл технологийн нэг бүрэлдэхүүн болох
цаг ирнэ. Иймээс бид хоцрохгүй хөл нийлүүлэн алхах замдаа урагшлая
Хоёрдугаарт мэдээллийн технологийн хэрэглээ: Өнөөдөр хүүхэд залуучууд, тэр дундаа ид төлөвших насандаа яваа өсвөр насныхан
(манай улсын нийт сурагчид гэж хэлж болохгүй байх) интернэт сүлжээг ашигладаг,
компьютер тоглоомоор их тоглодог, телевизийн олон сувгаар төрөл бүрийн мэдээлэл,
нэвтрүүлгийг хүлээн авах боломжтой болсон. Үүнээс мэдээллийн технологи нь хүүхэд
залуусыг хөгжүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг үр
ашигтай өнгөрүүлэхэд чухал үүрэгтэй гэж хэлж болохоор ч бодит байдалдээр илүү
сөрөг асуудлыг авчраад байх шиг. Дээрх бүх
сувгуудаарх мэдээ мэдээлэлд бидний нас бие, сэтгэхүйн онцлогоос давсан, “томчуудад”
зориулсан мэдээлэл их байдаг, ийм төрлийн мэдээлэл, бас түүнийг хүлээн авах,
ашиглаж байгаад хяналт тавьж буй байдал ч алга. Компьютерийн ард суугаад ан
амьтан, эсвэл эсрэг талын баатруудыг зүгээр л цус урсган буудаж байгаа тоглоомоор
инээд алдан тоглож байгаа хүүхдүүд интернэт каце, гейм центрээр зөндөө л байна.
Үүнийг томчууд тэр бүр анхаардаг билүү? Бас интернэт хэрэглээ. Гадаадын
социологийн компаниудаас гаргасан мэдээгээр өдгөө интернэтэд 7-14 насны 6-8 сая
хэрэглэгч байдаг ба тэдний 25 хувь нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд байдаг,
тэдгээр хүүхдүүд эцэг эхийн ямар ч хараа хяналтгүйгээр интернэтээр “хэсүүчилдэг”.
Энэ интернэтээр хүссэн вэбээрээ тэнэж, удаан хугацаагаар ашиглах зэрэг “хязгааргүй
их эрх чөлөө” маань өсөж яваа бидний сэтгэхүй, хүмүүжил, төлөвшилд тодорхой
хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг гэж би үздэг. Гэвч энэ асуудал дээр интернэтийг
ашиглаж буй бид буруутай биш, энэ орчныг бүрдүүлээгүй төр засаг, томчууд буруутай.
Өөрийн мэдэх хэдхэн жишээ хэлье.
Page 5: мэдээлийн технологи миний амьдралд
Жишээ нь. Миний эргэн тойрныхон, бүх найзууд маань энд цуглардаг, зургаа
хуваалцдаг. Харин хэн маань ч хувийн мэдээллээ нийтэд нээх нь зөв эсэх, цаашид ямар
нэг сөрөг асуудал гарах эсэх талаар боддоггүй. Бас нэгэн жишээ одоогоос хэдхэн сарын
өмнө dragonadoptors хэмээх луу тэжээдэг вэбэд мөн л бүгд орж, луугаа тэжээж өдөртөө
олон удаа ханддаг болсон. Тэгвэл бидэнд аюулгүй, боловсрол танин мэдэхүйн,
сонирхолтой, иймэрхүү интернэт хамтын орчин хэрэгтэй байна. Тэгвэл гадаадын
орнуудад хүүхэд залууст зориулсан төрөл бүрийн сүлжээ буюу вэб орчин олон байдаг.
Яагаад бидэнд зориулж, бидний интернэт дэх аюулгүй байдлыг бүрэн хангасан,
нийгмийн амьдралд дасан зохицох боломжийг олгосон, зөвхөн бидний эрх ашигт
нийцсэн иймэрхүү орчинг үүсгэж болохгүй гэж? Webkinz зэрэг олон орны хүүхэд
залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн том сүлжээнд Монголын орон зайг нээж болохгүй
гэж? Иймэрхүү вэбүүд нь хүүхдүүдэд боловсрол, танин мэдэхүйн интерактив агуулгыг
санал болгоод зогсохгүй урьдчилан загварчлагдсан системийн дагуу хүүхдүүдийг ѐс
зүйд үл нийцэх тааламжгүй мэдээллээс бүрэн хамгаалдаг гэж би сонссон. Жишээ
болгон авсан Webkinz сүлжээ гэхэд л 2009 оны сүүлийн байдлаар дэлхийн 26 хэлээр 50
гаруй орон ашигладаг, сард давтагдаагүй тоогоор 5 сая хэрэглэгч уг вэб зочилдог гэсэн
тоо бий. Яагаад бид үүний нэгээхэн хэсэг нь байж болохгүй гэж? Дээрх бүх “яагаад”
гэсэн асуултуудын хариулт нь тун энгийн, “мэдээж болно”. Тэгвэл яаж? гэсэн асуулт
гарна. Хариулт нь санаачилга, бодит ажил. Энэ бол өмнө хэлсэн мэдээллийн
хүртээмжтэй ч холбоотой.
Бидэнд юу хэрэгтэй вэ?
1. Бидэнд соѐлтой интернэт хэрэглээг төлөвшүүлэх талаарх төрийн бодлого, томчуудын
анхаарал 2. Бидний нас сэтгэхүйд тохирсон сургалт, танин мэдэхүйн мэдээлэл бүхий
монгол хэлээрх төрөл бүрийн вэб
3. Бидэнд зориулсан хэрэгцээт мэдээллийг интерэнтээр дамжуулан бидэнд нээлттэй,
олдоцтой, хүртээмжтэй болгох
4. Бидэнд зориулсан монгол хэлээрх нийгмийн сүлжээ
Бид юу хийх хэрэгтэй вэ?
1. Мессеж, чаатаар харилцахаасаа өгсүүлээд цахим харилцаанд биеэ соѐлтой авч явах
2. Наснаасаа ахадсан, ѐс бус мэдээлэлтэй вэбээр хэсэхгүй байх
3. Бидний төлөө дээрх чиглэлүүдээр хийгдэх ямар нэгэн ажлыг дэмжих, багш эцэг
эхчүүдтэйгээ хамтран ажиллах
Эцэст нь хэлэхэд дэлхий ертөнц улам бүр даяарчлагдаж, мэдээллийн технологи
хурдацтай хөгжиж, та бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг ихээр өөрчлөх
болсон өнөө үед хамгийн хурцаар тавигдаж буй асуудал бол ХҮНИЙ ХӨГЖЛИЙН
АСУУДАЛ. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэгчлэн хүүхэд залуус
бидэнд зөв хүн болж төлөвших, нийгэмд зөв амьдрахын тулд бидэнд зориулсан
мэдээлэл хүртээмжтэй байж, бидний нийгэм дэх мэдээллийн хэрэглээ зөв байх ѐстой
гэж үзэж байна. Мэдээж энэ бүхэнтэй мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтын
асуудал шууд холбоотой.
Өсвөр үеийнхний мэдээллийн хүртээмж, мэдээллийн технологийн хэрэглээний
асуудалд анхаарч, нийтээрээ анхааран ажиллахыг уриалж байна.
Page 6: мэдээлийн технологи миний амьдралд
М.Түвшинжаргал
Интернэт анх АНУ-ын цэрэг дайны тагнуулын зориулалтаар 1969 онд байгуулагдсан ARPANET сүлжээ бөгөөд 1980-аад оны үед INTERNET, MILNET хэмээн хуваагдаж, INTERNET-ийг 1990 оны үед хүйтэн дайны уур амьсгал намжсантай холбогдуулан АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтийн мэдээллийн сүлжээ болгон ашиглах шийдвэр гарсан гэдэг. Өнөөдөр интернэтийг мэдээллээ түгээх, мэдээлэл авах зорилгоор вэб сайт байрлуулах, хоорондоо харилцах зорилгоор электрон шуудангийн гэсэн хоёр үндсэн хэлбэрээр ашиглаж байна.
Интернэт Монголд
1992 онд Цахилгаан холбоонд технологийн шинэчлэлт хийж, аналог системийг тоон
технологиор сольсноор шилэн кабелийн сүлжээ үүсч Монголд интернэт хөгжих таатай
нөхцөл бүрдсэн юм. 1994 онд Монгол улс Интернэтэд холбогдож, Датаком компани
1996 онд интернэтийн сүлжээ оруулж ирсэнээр Монголын интернэтийн хөгжлийн
суурь тавигдсан. Өнөөдөр Монголын хүн амын 70 орчим хувь нь интернэт ашиглаж
байгаа бөгөөд тэдний 70 гаруй хувь нь 15-35 насны залуучууд байна гэсэн судалгаа
гарчээ.