40
Танд баяр хүргэе. Эрүүл эхээс эрүүл хүүхэд “Угтахуй ”ӨЭМТ

жирэмсний хичээл

Embed Size (px)

Citation preview

Page 1: жирэмсний хичээл

Танд баяр хүргэе.

Эрүүл эхээс эрүүл хүүхэд

“Угтахуй ”ӨЭМТ

Page 2: жирэмсний хичээл

Хугацаа12 долоо хоногоос дотогш

Зорилго

Жирэмсний хугацааг

тодорхойлох

Жирэмснийг тээлгэх эсэх

асуудлыг шийдвэрлэх

Хийгдэх шинжилгээ

Цусны ерөнхий шинжилгээ

Шээсний ерөнхий шинжилгээ

Биохими

Мазок

ХДХВ, ДОХ

Флюр

ЭХО

Зөвлөгөө

1.Жирэмсний хяналтын ач

холбогдол

2.Жирэмсэн үеийн хоол

3.Хорт зуршил, архи тамхины

хор

4.БЗДХ, сэргийлэх тухай

Page 3: жирэмсний хичээл

Жирэмсний хяналт гэж юу вэ?

Таныг жирэмсэн байх хугацаанд буюу

төрөхийн өмнөх үед үзүүлэх эрүүл

мэндийн цогц тусламжийг жирэмсний

хяналт гэж нэрлэдэг. Энэ тусламжийн

хүрээнд таны жирэмсний явц дахь

биеийн байдал болон таны хүүхдийн

өсөлт хөгжил зэргийг хянадаг.

Page 4: жирэмсний хичээл

Жирэмсний хяналтын ач

холбогдол

Жирэмсний эрт ба хожуу хордлогоос

урьдчилан сэргийлж , шаардлагатай

тохиолдолд тохирсон эмчилгээ ба

эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах

Жирэмсний хугацаанд эх болон урагт

тохиолдож болох өвчин эмгэгүүдээс

урьдчилан сэргийлэх

Жирэмсэний хугацаанд эхийн архаг хууч

өвчин сэдрэхээс болон дахилт өгөх,

хүндрэхээс сэргийлэх

Дутуу төрөлт, зулбалтаас сэргийлэх

Page 5: жирэмсний хичээл

Төрөлтийн тухай болон төрөлтөнд

бэлтгэх тухай

Танд болон нөхөрт тань эсвэл найз

залууд чинь жирэмсэн үеийн хооллолт,

ажил,амралтын дэглэмийг

зохицуулах,төрөлтөнд бэлтгэх, хүүхдийг

асрах талаар зөвлөгөө өгнө.

Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана

Эх хүүхдийг эсэн мэнд амаржуулах.

Page 6: жирэмсний хичээл
Page 7: жирэмсний хичээл

Жирэмсэн үед тохиолддог түгээмэл шинж

тэмдгүүд

Хөх хөндүүрлэх

Дотор муухайрах , бөөлжих

Ядарч сульдах

Үнэрлэх мэдрэмж нэмэгдэх

Аманд төмөр амтагдах

Сэтгэл хөдлөл ихсэх

Шээс ойр ойрхон хүрэх

Үтрээний ялгадас ихсэх

Page 8: жирэмсний хичээл

Жирэмсний хоёр дах долоо хоног

Энэ үед таны умайн дотор хана цусанд байгаа

эстроген болон прогестрон дааврийн

нөлөөгөөр зузаарч цусан хангамж нь

нэмэгдэн үр тогтсон өндгөн эсийг хүлээн

авахад бэлтгэгдэж байдаг.Овуляц болж

өндгөн эс гадагшилан умайн гуурсан хоолойд

орж ирснээр жирэмсэн болох боломж

нээгдэнэ.Эр бэлгийн эс умайн хүзүүгээр

нэвтрэн умайн хөндийгөөр дамжиж үр

дамжуулах гуурс хүртэл 10 цаг орчим

үргэлжилсэн аялал хийхэд 400 орчим эс л

амьд үлдэж чаддаг байна. Эдгээрээс зөвхөн

нэг нь эм бэлгийн эстэй нэгдэж үр тогтоно.

• Хэрэв эр бэлгийн эс Ү хромосом агуулсан

байвал таны хүүхэд хүү харин Х хромосом

агуулсан байвал охин байх болно.

Page 9: жирэмсний хичээл

Жирэмсний гурав дахь долоо

хоног

Таны хүүхэд хэдэн зуун эсээс тогтсон маш

жижигхэн бөмбөлөг хэлбэртэй болсон

байгаа. Энэхүү бластоцист умайн хананд

бэхлэгдэж ихсийн хөгжил эхлэдэг.

Энэ үеэс жирэмсний хорионий гонадотропин

даавар ялгарч эхлэдэг. Энэхүү дааврыг

илрүүлэх арга дээр үндэслэн жирэмсний

тестийг зохиосон бөгөөд энэ долоо

хоногийн төгсгөлөөс эхлэн жирэмсний

тест эерэг гарч болдог.

Page 10: жирэмсний хичээл

Жирэмсний дөрөв дэх долоо

хоног

• Энэ долоо хоногоос хөврөлийн үе

эхэлдэг. Одооноос 10 долоо хоног

хүртэл таны хүүхдийн эрхтэн системүүд

үүсч хөгжин зарим нь үүргээ гүйцэтгэж

эхэлдэг. Иймд энэ үед гадны хорт

үйлчлэлийн нөлөө ургийн хөгжилд хор

хөнөөл учруулах магадлал хамгийн

өндөр байдаг.

Одоо таны хүүхэд буюу хөврөл намуу

цэцгийн үрний хэмжээтэй байдаг

Page 11: жирэмсний хичээл

Жирэмсний тав дахь долоо хоног

• Энэ үед хөврөлийн хөгжил их эрчимтэй

явагдаж , шанаган хорхойтой илүү төстэй

болсон байдаг

Таны биед гарах өөрчлөлт

Танд жирэмслэлттэй холбоотой зарим

таагүй мэдрэмжүүд төрж эхлэнэ. Олонх

эмэгтэйчүүдэд хөх хөндүүрлэх, амархан

ядрах, шээс ойр ойрхон хүрэх шинжүүд

эрт илэрдэг. Мөн энэ долоо хоногоос

дотор муухайрах шинж тэмдэг ажиглагдах

бөгөөд дараагийн долоо хоногт улам тод

болно.

Page 12: жирэмсний хичээл

Жирэмсний зургаа дахь

долоо хоног

Таны хүүхдийн өсөлт хөгжил

Энэ үед таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд

олон өөрчлөлт гардаг. Хөврөлийн толгой

болон сүүлэн хэсэг ялгарч мэдэгдэнэ.

Толгой биетэйгээ харьцуулахад том болж,

нүд хамар хэлбэрээ олж эхлэнэ. Мөчид

мэдэгдэх төдий ургаж эхлэнэ. Таны

хүүхдийн зүрхний цохилт минутанд 100-

160 удаа цохилж байх ёстой. Мөн гэдэс

болон уушги хөгжиж эхлэнэ. Харин тархи,

булчин болон ясны хөгжил харьцангуй

удаан байдалтай байдаг. Одоо таны

хүүхэд 0.2 аас 0.4 см хэмжээтэй болсон

байгаа.

Page 13: жирэмсний хичээл

• Таны биед гарах өөрчлөлт

Та өөрийн сэтгэл санааны байдал

тогтворгүй болсныг мэдэрч магадгүй. Энэ

сэтгэл санааны тогтворгүй байдлын

шалтгаан дааврын хэлбэлзэлтэй

холбоотой байдаг. Мөн жирэмсний эрт

үеийн шинж тэмдэгүүдийн илрэл илүү тод

болно.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн дөрөвний нэгд

жирэмсний эрт үед үзэгдэх цус гарах

шинж тэмдэг илэрч болдог. Хэвийн

жирэмсний үед хааяа үзэгдэх төдий цус

гарч болох боловч зулбалтын анхны

шинж эсвэл умайн гаднах жирэмслэлтийн

шинж тэмдэг байж болохыг анхаараарай.

Хэрэв танд үтрээнээс цус гарах шинж

илэрвэл эмчид үзүүлээрэй.

Page 14: жирэмсний хичээл

Жирэмсний долоо дахь долоо

хоног

Таны хүүхдийн өсөлт хөгжил

Энэ долоо хоногт таны хүүхдийн гар

хөл мэдэгдэхүйц болж ирнэ. Мөн

нүдний зовхи нугалаа хэлбэртэй үүсч

эхлэнэ. Нүдний өнгө тодорхой болно.

Таны хүүхдийн тархины тал

бөмбөлөгүүд томорно. Ясны чөмөг

хэлбэрээ олж үүргээ гүйцэтгэж эхлэх

хүртэл элгэнд цусны улаан эсийн үүсэл

явагдана. Нойр булчирхай, мухар гэдэс

үүсч хөгжнө. Гэдэсний гогцоо

хөврөлийн хүй рүү товойж гарч ирдэг.

Энэ үед таны хүүхэд аньс жимсны

дайтай том болсон байна.

Page 15: жирэмсний хичээл

Таны биед гарах өөрчлөлт

Таны умай жирэмсэн биш үеийнхээсээ

хоёр дахин томордог. Мөн танд сэтгэл

санааны тогтворгүй байдал энэ үед

илүү тод илрэх болно. Одоо таны цусны

эзлэхүүн жирэмсэн биш үеийнхээс 10

хувиар нэмэгдсэн байгаа бөгөөд

жирэмсний хугацаа гүйцэхэд 45-50

хувиар нэмэгддэг. Умай томрохын

хирээр давсагийг шахаж шээс ойр

ойрхон хүрэх шинж илэрнэ.

Дотор муухайрах шинж илэрдэг

эмэгтэйчүүдийн тал хувьд 14 долоо

хоногтой болоход энэ шинж тэмдэг

багасч арилдаг.

Page 16: жирэмсний хичээл

Жирэмсний найм дахь долоо

хоног

Таны хүүхдийн өсөлт хөгжил

Энэ долоо хоногт таны хүүхдийн хөл

гарын хуруунууд үүсч эхлэнэ. Нүдний

зовхи нүдийг бараг бүрэн хучна,

амьсгалын зам төвөнхнөөс уушгины

салаалалт хүртэл хөгжнө. Мөн тархи,

мэдрэлийн ширхэгийн тархалт үргэлжлэн

хөгжнө. Энэ үед гадна бэлэг эрхтэний

хөгжил ямар хүүхэд байна гэдгийг мэдэх

хэмжээнд хүртэл хөгжөөгүй байдаг. Одоо

таны хүүхэд 1,4- 2 см урттай буюу шошны

хэмжээтэй том болсон байгаа. Мөн түүний

биеийн жин 2,83 г байдаг бөгөөд тогтмол

хөдлөж байдаг боловч энэ нь танд

мэдэгдэхгүй.

Page 17: жирэмсний хичээл

• Таны биед гарах өөрчлөлт

Таны хөх дааврын түвшин өссөний

улмаас сүү ялгаруулах үйл ажиллагаанд

бэлдэж томордог. Үүнтэй холбоотойгоор

таны хөхний даруулга барьж танд

таагүй мэдрэмж төрүүлэх болно. Та

өөртөө таарсан хөхний даруулга сонгон

аваарай.

Page 18: жирэмсний хичээл

Жирэмсний ес дэх долоо хоног

Таны хүүхдийн өсөлт хөгжил

Энэ үед таны хүүхэд усан үзэмтэй ойролцоо

хэмжээтэй болсон байгаа. Тэр одоо хүнтэй

илүү төстэй болсон. Таны хүүхдийн зүрх

дөрвөн тасалгаатай болсон бөгөөд тэдгээрээс

хавхлагууд хөгжиж эхлэдэг. Цээж болох

хэвлийн хөндий тусгаарлагдана. Түүний нүд

бүрэн хэлбэрээ олдог бол харин зовхи нь

хоорондоо нийлж жирэмсний 27 долоо хоног

хүртэл нээгддэггүй. Мөн хамар, ам, чих илүү

тодорхой болж ирдэг. Ихэс энэ үед хөгжиж

өөрийн чухал үүргүүдийн нэг болох даавар

ялгарүүлах үйл ажиллагааг идэвхтэй

явуулдаг. Одоо тэрээр таны хүүхдийн өсөлт

хөгжилд чухал үүрэгтэй учир жингээ

хурдтай нэмдэг.

Page 19: жирэмсний хичээл

Таны биед гарах өөрчлөлт

Хэрэв таны бэлхүүсээр бүдүүрээгүй бол

таныг харахад жирэмсэн гэж

мэдэгдэхгүй байж магадгүй. Дотор

муухайрахаас бусад жирэмсний

шинжүүд илүү тод илэрнэ.

Сэтгэл санааны тогтворгүй байдад 6-10

долоо хоногт илүү тод илрээд

жирэмсний хоёр дах гурван сард

багасдаг. Ихсийн хөгжил эрчимтэй

явагдсантай холбоотойгоор зулбах

эрсдэл буурдаг

Page 20: жирэмсний хичээл

Жирэмсний арав дахь долоо

хоног

• Таны хүүхдийн өсөлт хөгжил

Энэ хугацаанд таны хүүхэд хөврөлийн

үеэс ургийн үе рүү шилждэг. Энэ үед

түүний эрхтэнүүд хурдан томорч

боловсордог.

Энэ үед таны хүүхэд 3,1- 4,2 см урттай

жин нь ойролцоогоор 5 г байдаг.

Таны хүүхэд одоо шингэн юм залгиж

чаддаг мөн хуруугаа хөхдөг болно.

Хөдөлгөөн нь илүү хүчтэй болсон байдаг.

Ургийн бөөр, гэдэс, тархи, элэг зэрэг амин

чухал эрхтэнүүд үйл ажиллагаагаа явуулж

эхлэдэг бөгөөд төрөх хүртэлээ үргэлжлэн

хөгждөг.

Page 21: жирэмсний хичээл

Таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Жирэмсний хяналтын дараагийн үзлэгт

очихдоо та өөрийн хүүхдийн зүрхний

цохилтыг Допплер стетоскопийн

тусламжтайгаар сонсох боломжтой

болдог. Ихэнх эмэгтэйчүүдэд хүүхдийнх

нь бяцхан зүрхний цохилт яг морин

төвөргөөн шиг нижигнэсэн сонсогддог.

Жирэмсний эрт үеийн шинж тэмдэгүүд

үргэлжлэн илэрсээр байх болно.

Таны биеийн жин бага зэрэг нэмэгдэж

хэвлийн тойрог нэмэгдэж эхлэдэг учир

аль болох бариу биш биед эвтэйхэн

хувцас сонгож өмсөх хэрэгтэй.

Page 22: жирэмсний хичээл

Жирэмсний арван нэг дэх долоо

хоног

Таны хүүхдийн өсөлт хөгжил

Таны хүүхэд гараа атгаж зангидаж чаддаг

болно. Мөн түүний буйлний доор анхдагч

сүүн шүдний үүсгэвэрүүд бий болно.

Ургийн зарим яснууд хатуурч эхлэнэ.

Тэрээр завгүй хөдлөж байдаг. Ураг

томрохын хирээр түүний хөдөлгөөн нь

илүү их давтамжтай, зорилготой болж

хөгждөг. Энэ хугацааны сүүлч үед ураг

5,08 см урттай болдог

Page 23: жирэмсний хичээл

Жирэмсний арван хоёр дахь долоо хоног

Таны хүүхдийн өсөлт хөгжил

Энэ долоо хоногийн хамгийн анхаарал

татахуйц зүйл бол рефлекс юм. Таны хүүхэд

гараа атгаж тавих, хөлийн хуруугаа хөдөлгөх,

нүдээ аних, мөн ам нь хөхөх хөдөлгөөн хийж

чаддаг болно. Мөн хүйн гогцоо руу түрж орж

ирсэн байсан гэдэсний гогцоо хэвлийн хөндий

рүүгээ буцаж орж хэвийн байдалтай болно.

Түүний бөөр шээс ялгаруулж эхлэх бөгөөд

давсаганд шээс хуримтлагдана.

Энэ үед мөн мэдрэлийн эсүүд хурдтай

олширно. Таны хүүхдийн тархи, синапсийн

холбоо идэвхтэй хөгжинө. Түүний нүүр

хүнийхтэй тун төстэй болж ирнэ. Энэ үед

таны хүүхэд 6,3 см урттай, 8,5-14,1 г жинтэй

болсон байгаа.

Page 24: жирэмсний хичээл

Таны биед гарах өөрчлөлт

Таны умайн ёроол энэ үед умдаг яснаас

дээш гарч ирдэг учир тэмтрэхэд

мэдэгдэхүйц болдог. Цээж гашуу оргих

шинж тэмдэг илэрнэ.Жирэмсний

хугацаанд ихэсээс ялгардаг прогестрон

дааврийн нөлөөгөөр ходоод улаан

хоолойн заагт байдаг хумигч булчин

суларснаас болж цээж гашуу оргих шинж

тэмдэг үүсдэг байна. Ялангуяа энэ шинж

таныг хэвтэж байх үед ходоодны хүчил

улаан хоолойн доод хэсэг рүү орж

ирснээс болж илүү тод илрэх болно. Энэ

таагүй байдал жирэмсний хожуу үед ч

үргэлжлэн илэрсээр байдаг бөгөөд ураг

томорхын хирээр ходоодыг дээш нь

шахсантай холбоотой үүсдэг.

Page 25: жирэмсний хичээл

Жирэмсний арван гурав дахь

долоо хоногТаны хүүхдийн өсөлт хөгжил

Таны хүүхдийн жижигхэн хуруунд хурууны

хээ үүсч эхлэнэ. Түүний арьс маш нимгэн

байдаг тул судас болон зарим дотор

эрхтэнүүд нэвт харагддаг. Ургийн биеийн

өсөлт толгойноосоо хурдтай явагдаж энэ

үед ургийн толгой биеийн гуравны нэгийг

эзлэдэг. Цагаан мөгөөрсөн хоолой, уушги,

ходоод,элэг,нойр булчирхай,болон нарийн

гэдэсний үйл ажиллагааны хөгжил

төгсгөлийн шатандаа орно. Энэ үед таны

хүүхэд зулайнаасаа ууц хүртэлээ 6,6 -7,8

см урттай, 14,1-19,8 г жинтэй болсон

байгаа.

Page 26: жирэмсний хичээл

Таны биед гарах өөрчлөлт

Энэ долоо хоног бол таны жирэмсний

эхний гурван сарын сүүлийн долоо

хоног, одоо жирэмсний эрт үетэй

харьцуулахад зулбах эрсдэл бага

болдог. Дараагийн долоо хоногоос

жирэмсний хоёр дах гурван сар эхлэх

бөгөөд энэ үед жирэмсний эхний үеийг

бодвол дотор муухайрах, ядарч сульдах

зэрэг шинж тэмдэгүүд арилж биеийн

байдал нилээд сэргэг, эрч хүчтэй

болдог. Энэ сараас таны хөхний

булчирхай уураг боловсоруулж эхлэдэг.

Page 27: жирэмсний хичээл

Жирэмсэн үеийн хооллолт

Page 28: жирэмсний хичээл

Жирэмсэн эмэгтэйн биеийн жин дунджаар

11 кг өсдөг. Долоо хоногт 230-460г-аар

биеийн жин нэмэгдэхэд хэвийн гэж үздэг.

Жингээ өдөр бүр хяна

• - Хэрвээ хоолыг хангалттай хэмжээгээр

иддэг бол жирэмсний хугацаанд

ойролцоогоор жин 6-12 кг-аар нэмэгдэх

ёстой. Үүнээс илүү бол уг жирэмсэн

эмэгтэй илүүдэл жинтэй болно.

• - Жирэмсний эхний 3 сард биеийн жин 1-2

кг нэмэгдэхэд хангалттай. Үүнээс хойш

төрөх хүртлээ сар бүр 1-1.5 кг-аар

нэмэгдэж байвал хэвийн гэж үзнэ.

• - Жирэмсний хугацаанд жин нэмэгдэхгүй,

жингээ алдаад байвал хүнс, хоол

хангалттай хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

Page 29: жирэмсний хичээл

Жирэмсэн эмэгтэйн уургийн хэрэгцээ

50% өсдөг бөгөөд уургийг мах, загас,

өндөг, сүү, тараг, аарц, бяслаг, вандуй,

шош, овёсны гурил зэрэг

бүтээгдэхүүнээс авдаг. Ялангуяа сүү,

сүүн бүтээгдэхүүнийг жирэмсэн эмэгтэй

өдөр бүр хэрэглэх ёстой.

Page 30: жирэмсний хичээл

Нүүрс ус, өөх-тос нь бие махбодийн

илчлэгийн эх үүсвэр болдог бөгөөд

эдгээр нь гурил, гурилан бүтээгдэхүүн,

будаанууд, сахар, зөгийн бал, жимс,

ногоонд их байдаг.

Жирэмсэн эмэгтэйд ургийн араг ясыг

бүрдүүлэхэд кальци, фосфор, цус

төлжүүлэхэд төмөр, магни хэрэгтэй

байдаг тул эдгээр эрдэс давсыг жимс,

ногоо, мах, сүүн бүтээгдэхүүнээс авдаг.

Жирэмсний хэвийн явцыг хангахын тулд

давсыг хязгаарлаж, шингэний хэрэгцээ

хоногт 1л-ээс хэтрэхгүй байх бөгөөд

хавагнах хандлагатай бол 0,8л хүртэл

багасгана.

Page 31: жирэмсний хичээл

Жирэмсэн үед амин дэмийн хэрэгцээ ихэсдэг бөгөөд

аминдэм дутагдсанаас зулбах, дутуу төрөх, гаж хөгжил үүсэх

аюултай. Ялангуяа А аминдэм дутагдвал ургийн өсөлт

зогсож амьгүй төрөх явдал ч тохиолдож болох юм. Загасны

тос, элэг, цөцгийн тос, өндөгний шар, лууван, улаан лооль,

нохойн хошуу зэрэг хүнсний бүтээгдэхүүнд А аминдэм баялаг

агуулагддаг.

В бүлгийн аминдэм дутагдсанаас төрөлтийн сулрал үүсэх

аюултай. В бүлгийн амин дэм нь хар талх, дрожж, мах, элэг,

хар, шар будаа, овёсны гурил зэрэгт ихээр агуулагддаг.

Page 32: жирэмсний хичээл

С аминдэм биеийн эсэргүүцлийг сайжруулдаг

ба энэ нь хад, нохойн хошуу, даршилсан

байцаа, нимбэг, исгэлэн алим, жүрж,

гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэгжимс

жимсгэнэд их агуулагддаг.

Д аминдэм нь ургийн яс бүрэлдэхэд оролцох

бөгөөд загасны тос, өндөгний шар, загасны

түрс, сүү, сүүн бүтээгдэхүүнд ихээр

агуулагдана.

Е аминдэм нь ургийн хэвийн хөгжилд

нөлөөлөх бөгөөд ургамлын тос, эрдэнэ шиш,

вандуй, салат, мах, сүү, сүүн бүтээгдэхүүнд

их байдаг. Иймээс жирэмсэн эмэгтэйн хоол

хүнс нь нэг төрлийн биш байх ёстой бөгөөд

өвөл, хавар шинэ жимс ногоо гараагүй

үед эмч нэмэлт аминдэм өгөх шаардлагатай.

Page 33: жирэмсний хичээл

Жирэмсний эхний хагаст зарим

эмэгтэйчүүдийн хоолны дуршил муудаж

дотор муухайрах, бөөлжих шинж илэрдэг

бөгөөд энэ үед өглөө сэрмэгц орондоо

хагас аяга хүйтэн ус уух нь зовиурыг

хөнгөвчилнө. Жирэмсний эхний хагасын

хордлоготой эмэгтэйчүүд нь ойр ойрхон

бага багаар хооллож байх нь

тохиромжтой. Жирэмсний 2-р хагаст ураг

хурдан томорч элэг, бөөрний ачаалал

ихэсдэг тул, хоолны дэглэмийг өөрчлөх

хэрэгтэй болдог. Хоолноос халуун ногоо,

гич, цуу зэрэг хурц амтлагчийг хасаж,

шингэн ба давсыг хязгаарлах нь зүйтэй.

Page 34: жирэмсний хичээл

Хориглох зүйл

Амт оруулагч , химийн нэгдэл агуулсан

хүнснээс татгалазах.Үүнд:

Бүх төрлийн лаазалсан бүтээгдэхүүн

Даршилсан мах (хиам, сосиски)

Сахар агуулсан бүтээгдэхүүн

Хийжүүлсэн чихэрлэг ундаа

Будаг агуулсан амттан

Өтгөн кофе

Түүхий сүү, цөцгий

Архи , пиво

Тамхи

Page 35: жирэмсний хичээл

Жирэмсэн үед илрэх

аюултай шинжүүд

• Толгой эргэх, толгой хүчтэй өвдөх

• Шилэн хүзүүгээр хөших

• Нүд бүрэлзэх

• Цусны даралт 140/90-ээс дээш болох

Page 36: жирэмсний хичээл

Жирэмсэн үед илрэх

аюултай шинжүүд

• Үтрээнээс цус алдах

• Үтрээнээс шингэн ихээр ялгарах

• Гэнэт хэвлий аарцгаар үргэлжлэн өвдөх

• 38 хэмээс дээш халуурах

• Нуруугаар байнга өвдөх

Page 37: жирэмсний хичээл

Жирэмсэн үед илрэх

аюултай шинжүүд

• Тогтмол дуншиж өвдөх/ ялангуяа 37

долоо хоногоос эрт, цагт 4-с доошгүй

удаа/

• Ургийн хөдөлгөөн удаашрах болон

хөдлөхгүй болох/хэвийн үед цагт 4-с

доошгүй хөдөлдөг

• Биеийн жин огцом нэмэгдэж,

гар хөл шагай, нүүрээр хавагнах

Page 38: жирэмсний хичээл

Жирэмсэн үед хөхөө арчлах

• Жирэмсэний эхний сараас эхлэн хөхөнд

өөрчлөлт орж эхэлдэг. Хөх эмзэг болж

томрох, хөхний толгой нөсөөжих нь

жирэмсэний үед гарах эхний шинж

тэмдгүүд юм. Жирэмсэний эхний

саруудад хөхөөр оролдож, толгойг нь

гаргах гэж иллэг хийх шаардлагагүй.

Яагаад гэвэл энэ нь жирэмсэний тээлтийн

явц болон хөхөнд уураг боловсрох үйл

явцад муугаар нөлөөлж болох юм.

Жирэмсэний тээлтийн гурван сард хөхөнд

язралтын эсрэг зориулалтын тос түрхэж,

зөөлөн иллэг хийж болно.

Page 39: жирэмсний хичээл

• Хөхний шигдсэн толгойг гаргахдаа

хөхний толгойн нөсөөт хэсгээр дарж

иллэг хийн, толгойг имэрч, зөөлөн татаж

болно. Хүчтэй үрж, зулгааж имэрвэл

хөхний арьс язарч, уураг хугацаанаас

өмнө ялгарч болзошгүй. Анх төрж буй

эхчүүд жирэмсэн үедээ хөхний

толгойгоо зөв гаргах нь төрсний дараа

хөхний толгой хагарах, хүүхэд хөхөндөө

цадахгүй байх эрсдлийг бууруулдаг.

Хөхөнд сүү орохоос өмнө саалтуур

хэрэглэж болохгүй.

Page 40: жирэмсний хичээл

Анхаарал тавьсанд

баярлалаа