20
АШУИС Реферат Гялтангийн хөндийд хий, шингэн хуралдах хам шинж АУС-331 Г. Танан 10/22/2014

Цээжний гялтанд шингэн хуралдах

Embed Size (px)

Citation preview

Page 1: Цээжний гялтанд шингэн хуралдах

АШУИС

Реферат

Гялтангийн хөндийд хий, шингэн хуралдах хам шинж

АУС-331 Г. Танан

10/22/2014

Page 2: Цээжний гялтанд шингэн хуралдах

Гялтангийн хөндийд хий, шингэн хуралдах хам шинж

Бэлтгэх асуудлуудын төлөвлөгөө:

1. Тодорхойлолт2. Ангилал 3. Шалтгаан4. Эмгэг жам5. Эмнэл зүй6. Оношлогоо7. Эмчилгээ8. Урьдчилан сэргийлэх9. Тавилан10. Гялтангийн хөдийд хатгалт хийх

Гялтангийн хөндийд шингэн хурах

Тодорхойлолт

Уушигны үрэвслийн ойролцоох гялтанд үрэвсэл үүсэхэд гялтангийн хөндийд үрэвслийн шингэн хуралдаж болно. Гялтангийн хөндийд шингэн үүсч байгаа хурд нь шингэн шимэгдэлтийн хурднаас илүү бол гялтангийн хөндийд шүүдэст үрэвсэл үүсдэг. Гялтангийн судасны нэвчимхий чанар ихсэх, уушгины хялгасан судасны даралт ихдэх, гялтангийн хөндийн даралт буурах, гялтангийн онкотик даралт буурах, лимфийн урсгал саатах зэрэг механизмаар гялтангийн хөндийд шингэн хурдаг. Өргөн хүрээний өвчин эмгэгүүд гялтангийн хөндийд шингэн хуримтлагдах шалтгаан болж болдог. Гялтан нь гадаад орчинтой шууд харьцах харьцаа байдаггүй биеийн дотоод хөндий юм. Шингэнд агуулагдах уургийн хэмжээнээс хамаарч транссудат (<25г/л), экссудат (>35г/л) гэж хуваана. Гялтангийн хөндийд цус хурвал гемоторакс; гялтангийн хөндийд идээ хурвал эмпием, өөх тостой лимфийн шингэн хурвал хилоторакс гэнэ. Цус ба агаар хамтдаа гялтангийн хөндийд хурвал гемопневмоторакс гэж нэрлэдэг.

Гялтангийн хөндий нь хэвийн үед 7-16мл шингэн агуулж байдаг. Гялтангийн хөндийд ямар нэг шингэн хурах нь шингэний нийлэгжилт шимэгдэх хурдаас хэтэрсний үр дүн байдаг. Өвчтөнд эхэн үед илрэх дагалдах шинж тэмдэг байдаггүйгээс гялтангийн шүүдэсжилт томоохон оношлогооны асуудал болдог. Олон тооны өвчин эмгэг гялтангийн шүүдэсжилтийн шалтгаан болж болно. Гялтангийн шүүдэсжилт үүсгэх янз бүрийн эмгэг жамын механизм байдгийг дурьдвал: гидростатик даралтын зөрүү нэмэгдэх (трансудат), хэсэг газрын үрэвсэлт/нэвчилтэт процессийн улмаас гялтангийн судаснуудын нэвчимхий чанар нэмэгдэх (эксудат), механик бөглөрлийн улмаас лимфийн дренаж буурах, онкос даралт буурах. Гялтангийн шүүдэсжилт бүхий өвчтөнүүдэд оношийг оновчтой тавихаас өмнө цаг хугацаа алдах нь бий. Учир нь гялтангийн хөндийтэй шууд харьцах боломжгүй байдаг нь оношлогоог төвөгтэй болгодог. Энэхүү нийтлэлийн зорилго нь гялтангийн шүүдэсжилт эхэлж илэрсэн өвчтөнүүдийн шинжилгээ, оношлогоог практикийн хувьд сайжруулахад чиглэсэн юм. Ингэснээр оношийг нарийн тогтоох, цаг хугацаа хэмнэх, хамгийн гол нь инвазив шинжилгээний аргыг хамгийн бага болгоход туслах болно.

Үрэвслийн бус шингэн нь венийн даралт ихэссэнээс (зүрхний дутагдал, констриктив перикардит, шингэн ихээр сэлбэх), эсвэл гипопротеинеми (цирроз, нефротик хам шинж, шимэгдэлт муудах) болсноос үүснэ. Мөн гипотиреодизм ба Мейгсийн хам шинж (баруун талын гялтангийн хөндийд шингэн хурах ба өндгөвчний фибром)-ийн үед тохиолдоно. Үрэвслийн шингэн нь халдвар, үрэвсэл, үсэрхийллийн улмаас хоёрдогчоор гялтангийн хялгасан судасны нэвчимтгий чанар ихсэхэд үүсдэг. 

Page 3: Цээжний гялтанд шингэн хуралдах

Эмнэл зүй

Гялтангийн шүүдэсжилт эхэн үедээ түүнтэй холбоотой шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй илрэхийн зэрэгцээ өмнө нь таамаглаж болох шалтгаантай болон шалтгаангүйгээр илэрнэ. Түүнчлэн гялтангийн шүүдэсжилт өмнө нь мэдэгдэж байсан өвчний хөгжил, давшилтын улмаас бий болдог. Тиймээс нарийвчилсан өгүүлэмж бүхий эхний шатны эмнэлзүйн үнэлгээ нь гялтангийн шүүдэсжилтийн байж болох үндсэн шалтгааныг магадлахад чиглэсэн байна. Оношилгооны хандлага өвчтөний эмчилгээтэй адил тохиолдол тус бүрт өвөрмөц байна. Практикийн хувьд хоёрдугаар шатанд хоёр талын гялтангийн шүүдэсжилт үү, трансудат мөн эсэх, улмаар торацентез хийх шаардлагатай эсэхийг анхаарч үзнэ.

Гялтангийн шүүдэсжилтийн шалтгаан нь гялтангийн, уушигны эсвэл уушигнаас гадна гаралтай байж болно. Шинж тэмдэгүүд амьсгалын эрхтэн системд өвөрмөц эсвэл өвөрмөц бус байх нь бий. Амьсгаадалт давамгайлах боловч өвөрмөц биш, амьсгалын эрхтэн системийн зүгээс гарах шинж тэмдэг гялтангийн шүүдэсжилттэй хавсрах ба ихэнхдээ давшингуй муудах шинжтэй байна. Их хэмжээний гялтангийн шүүдэсжилтийн улмаас амьсгаадалт үүсэх эмгэг жам бүрэн тодорхойгүй байгаа боловч хэд хэдэн хүчин зүйл үүнд оролцож болно; үүнд цээжний ханын уян чанар буурах, голт эсрэг тал руу түлхэгдэх, тухайн шингэн хурсан талын уушигны эзэлхүүн буурах, уушиг болон цээжний ханын рефлекст идэвхижил зэрэг орно. Цээжний эмгэгтэй тал хөндүүрлэх, өвчний эхэн үед гялтангийн өвдөлттэй, хий ханиана, цээж хүндэрч даагдахгүй болох, шингэн нэмэгдэхийн хирээр амьсгаадалт нэмэгдэнэ. Цээжний өвдөлт илрэх нь оношлогооны ач холбогдолтой бөгөөд энэ нь гялтангийн халдвар, мезотелиома, уушигны шигдээс зэрэг эксудат байж болохыг илтгэх үрэвсэлт процессийн зэрэглэлийг илтгэнэ. Цустай ханиах нь мөн адил гялтангийн шүүдэсжилттэй холбоотой эндотрахеал/эндобронхиал гэмтэл эсвэл уушигны эмболизмийн оношлогоонд тусална. Ханиалгалт нь өвөрмөц бус шинж тэмдэг. Өвчтөний өгүүлэмж мөн хэрэгтэй мэдээллийг өгдөг. Үүнд мезотелиомаг сэжиглэх асбестозод өртөж байсан өгүүлэмж юмуу эмээр өдөөгдсөн гялтангийн шүүдэсжилт гэх мэт. Өвөрмөц өртөлтүүдийг өвчтөн өөрөө анзаарахгүй байж болох ч энэ нь дүгнэлт гаргахад чухал бөгөөд хэдийгээр зарим үед бэрхшээлтэй байдаг ч ямар нэг мэргэжлээс шалтгаалах өртөлтийг заавал тэмдэглэж авна. Заримдаа оношлогдохгүй байгаа гялтангийн шүүдэсжилтийн шалтгаан нь эмүүд байдаг.

Бодит үзлэгээр

Биеийн байдал ихэвчлэн хүндэвтэр, хүнд байна.Эмгэгтэй тал руу хазайсан албадмалбайдалтай байна. Гялтангийн хөндийд их хэмжээний шингэн хурсан үед хагас суугаа байрлалтай. Захын болон төвийн хөхрөлтийн шинж илэрнэ. Шүүдэс их хурсан үедхүзүүний вен бүдүүрч, чинэрсэн лугшиж харагдана. Цээжийг харахад эмгэгтэй тал амьсгалд хоцорч оролцоно. Эмгэгтэй талын хавирга хоорондын зай гөлийсөн, тэр талынцээж товойсон харагддаг. Амьсгал өнгөц, олширсон, Цээж тэмтрэхэд эмгэгтэй талын хавирга хооронд хөндүүр, булчингийн чангаралтай, дууны доргион суларсан, эсвэл тодорхойлогдохгүй. Уушиг тогшиход тогшилтын дуу дүлий, туйлын дүлий чимээтэй.Гялтангийн шүүдэст үрэвслийн үед Соколов-Эллис-Дамуазогийн шугам, Грокко-Раухфусийн гурвалжин, Гарляндын гурвалжин тодорхойлогдоно. Уушиг чагнахадцулцангийн амьсгал эрс суларсан, эсвэл сонсогдохгүй.

Цээжний бодит үзлэгт илэрсэн гялтангийн хамшинж нийтлэгээр цээжний рентгенээр батлагддаг ба энэ нь гялтангийн шүүдэсжилтийн тархалтыг илтгэдэг. Өвчтөнүүдийн ойролцоогоор 25% нь шинж тэмдэггүй байх ба гялтангийн шүүдэсжилт урьдчилан сэргийлэх цээжний рентгенээр илэрдэг. Эмнэлзүйн үнэлгээгээр олж авсан шинж тэмдэгүүд болон өгүүлэмжийн нийлбэрээр хамгийн багадаа нийт тохиолдолын 75%-д ялган оношилгоо хийх боломжтой ба трансудат юмуу эксудат байж болохыг хооронд ялгаж болно. Хүснэгт 1-д гялтангийн шүүдэсжилтийн шалтгааныг харууллаа.

Page 4: Цээжний гялтанд шингэн хуралдах

Гялтангийн хуурай үрэвслийн эмнэл зүй

Цээжээр хатгасан “ гялтангийн “ өвдөлттэй. Өвдөлтийн байрлал нь үрэвслийнтархалтаас хамаарна. Ихэвчлэн далны доод хэсэг, суган доогуур өвдөнө. Халуурах, бие сулрах, ядрах, толгой өвдөх, бүх биеийн булчингаар хүчтэй бишөвдөх, хөлрөх, хоолонд дургүй болно.

Бодит үзлэг

 

Эмгэгтэй талаар хажуулдаж хэвтсэн, босоод явах үедээ эмгэгтэй тал руугаа хазайсан(мэхийсэн) албадмал байрлалтай байна. Их хэмжээний наалдац үүссэн үед амьсгалындутагдал, уушгин зүрхний хам шинж илэрч болно. Цээж харах үзлэгээр цээжний эмгэгтэйтал амьсгалд хоцорч оролцоно. Өнгөц амьсгална. Цээж тэмтрэх үзлэгээр эмгэгтэй хэсэгтгялтангийн шүргэлт тодорхойлогдоно. Уушиг тогших үзлэгээр уушигны тод чимээтэй.Хэрэв уушигны паренхимтэй хамт гэмтсэн бол тогшилтын авиа дүлийвтэр. Уушигчагнахад гялтангийн шүргэлцэх чимээ үрэвслийн процесс явагдаж байгаа хэсэгтсонсогдоно.

Ангилал

 

Шалтгаанаар (Н.В. Путов):

Гялтангийн халдварын үрэвсэл Гялтангийн халдварын бус үрэвсэл

Шинж чанараар нь:

Транссудат Экссудат (серозон, цусархаг, хилѐзон, идээт) Шүүдэст гялтангийн үрэвслийн шүүдсийн шинж чанараар нь: Шар усархаг(ийлдэст) Усархаг фибринлэг Идээт Илжирсэн Цусархаг Эозинофилийн Холестерины Хилезон Хавсарсан

Байрлалаар нь:

Page 5: Цээжний гялтанд шингэн хуралдах

Чөлөөт шингэн (нэг талын, хоѐр талын) Уутлагдсан (хязгаарлагдсан) шингэн: оройн, дэлбэн завсрын, хавирганы, өрцний, зүрхний

ойролцоох

Явцаар нь: 

Цочмог Цочмогвтор Архаг

Гялтангийн шүүдсийн эмгэг жамаар нь:

Шүүдэс үүсэх Шүүдэс тогтворжих Шүүдэс шимэгдэх

Гялтангийн шүүдэст үрэвслийн шалтгааныг хэд хэдэн дэд бүлэгт ангилна.

Транссудат (Зүрхний архаг дутагдал, элэгний цирроз, бөөрний дутагдал, нефротик хамшинж, гипоальбуминеми, ателектаз, гипотироидизм, уушигны эмболизм (10-20%), хорт хавдар)

Халдварын шалтгаант экссудат (Уушигны цочмог үрэвслийн үеийн болон уушигныцочмог үрэвслийн дараахь гялтангийн үрэвсэл,сүрьеэ бусад нянгийн халдвар, парапневмонийн шүүдэсжилт – эмпиема, сүрьеэ)

Халдварын бус шалтгаант экссудат: Уушигны артерийн тромбоэмболи Хавдрын шалтгаант экссудат: Хавдрын үсэрхийлэл лейкоз, мезотелиома Гялтангийн хөндийд цус хурах /гемоторакс/: Гэмтэл, хавдрын үсэрхийлэл,гялтангийн хорт

хавдар Хилоторакс: Лимфома, цээжний ба тунгалгийн судасны гэмтэл, карцинома

Оношлогоо

ЭМТ-н 1- р шатлал

Өвчтөний зовиур, анамнез, бодит үзлэгт тулгуурлан оношилно.

 ЭМТ-н 2-р шатлал

Цээжний рентген (зураг эгц, хажуу) шинжилгээ, гялтангийншингэний шинжилгээгээр сүрьеэгийн сорил, гуурсан хоолойн дурангийн шинжилгээболон бусад нэмэлт шинжилгээний тусламжтай оношилно.

Цээжний рентген

Page 6: Цээжний гялтанд шингэн хуралдах

Гялтангийн шингэн >200мл болсон үед эгц байрлал дэхь цээжний рентген эмгэг өөрчлөлттэй болдог. Түүнчлэн шингэний хэмжээ 50мл-ээс хэтэрсэн үед хажуу байрлалын рентгенд хавирга-өрцний хойд өнцөг мохоо болдог. Их хэмжээний, массив шүүдэсжилт илрэх нь малигнант шалтгаантай байна. Улмаар цээжний рентгенд нэмэлт гэмтэлүүд, үүнд гялтангийн (гялтангийн зузааралт, товруу, масс г.м) болон уушигны паренхимийн (нягтрал, ателектаз, хавдар, тархмал торлог-зангилаат г.м) эсвэл голтын (томрол г.м) гаралтай гэмтэлүүд илрэх ба эдгээрийг шууд оношлох боломжтой.

Цээжний хэт авиа

Хэт авиа нь 5-50мл хүртэл бага хэмжээний гялтангийн шингэн үүссэн үед илрүүлэх ба шүүдэсжилтийг оношлоход 100% мэдрэг арга юм. Хэт авианы давуу тал нь жижиг, уутлагдсан шүүдэсжилтийг илрүүлэх юм. Уутлагдсан, фиброз таславч үүссэн шүүдэсжилт цээжний рентгенд масс маягийн гэмтэл мэт харагддаг. Цээжний хэт авиа нь энэ тохиолдолд тустай байдаг (зураг 1). Хэт авиа нь мөн париетал гялтан болон цээжний ханатай холбоо, хамаарал бүхий хавдарыг илрүүлж, чухал ач холбогдолтой оношилгооны биопсиг чиглүүлж өгч, хүндрэл болон үнэ өртөгийн хувьд бага байдаг. Гялтангийн шүүдэсжилтийг илрүүлэх, оношлоход цээжний хэт авиа өвчтөний орны хажууд хэрэглэж болох чухал хэрэгсэл болдог. 

Цээжний СТ

Цээжний СТ нь гялтангийн зайг бүрэн дүүрэн дүрслэхэд гаргуун чадамжтай. СТ нь мөн уушигны паренхим болон голтыг нэгэн зэрэг дүрслэх давуу талтай. СТ нь гялтангийн зузааралтаас гялтангийн шингэнийг ялгах, гялтан болон цээжний ханыг хамарсан хэсэг газрын массыг тодорхойлоход цээжний рентген болон хэт авиа хоёулангаас нь илүү мэдрэг байдаг. Бусад цээжний дотоод бүтцүүдтэй гялтангийн зайг холбоо хамааралтай авч үзэж, илүү нарийвчилсан мэдээлэл авах шаардлагатай үед СТ нь хэт авианаас илүү байна. 

MRI

Орон зайн нарийвчлал муу, хөдөлгөөнөөс хамаарсан артифакт гардаг зэргээс шалтгаалж гялтангийн эмгэгийг оношлоход MRI хязгаарлагдмал үүрэгтэй байдаг. Судсаар гадолиниум тодосгогч шахсаны дараах T1- weightedдүрслэл зарим үед гялтангийн эмгэгийг илрүүлэхэд тустай байдаг.

Лабораторийн

Гялтангийн шингэний шинжилгээнд

Экссудатын үед:

Уураг 30 г∕л-ээс их, Ривальтын сорил эерэг

Light-ийн 3 шалгуур: дараах үзүүлэлтүүдээс аль нэг нь байхад экссудат гэж үзнэ:

1. Гялтангийн шингэний уураг/сийвэнгийн уургийн харьцаа 0,5-аас их байх

2. Гялтангийн шингэний ЛДГ1/сийвэнгийн ЛДГ-ийн харьцаа 0,6-аас их байх

Page 7: Цээжний гялтанд шингэн хуралдах

3. Гялтангийн шингэний ЛДГ/ЛДГ-ийн хэвийн дээд хязгаарын харьцаа 2/3-аас их байх

Трансудатын үед:

Уураг <20 г∕л

Ривальтын сорил сөрөг

Light-ийн 3 шалгуур сөрөг байна

Хялгасан судасны нэвчимхий чанар нэмэгдсэн юмуу лимфийн дренаж гажуудсаны улмаас эксудатад уургийн концентраци өндөр (>30г/л) байна. Сийвэнгийн уургийн түвшин эмгэг өөрчлөлттэй тохиолдолд эсвэл гялтангийн шингэний уургийн түвшин 30г/л-т ойрхон байгаа үед Light-ийн шалгуураар гялтан болон сийвэнгийн ЛДГ-ийн харьцаа эксудатыг оношлоход өндөр мэдрэг (98%), өвөрмөц чанар 83% байна. Өнөөд үед трансудатыг эксудатаас ялгах Light-ийн шалгуур шиг өндөр нарийвчлалтай параметр байхгүй байна. Хэдий тийм ч ховор тохиолдолд энэ нь трансудатив шүүдэсжилтийг эксудатив шүүдэсжилт гэж тодорхойлдог ба ялангуяа диуретикээр эмчлэгдэж буй зүрх болон бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд ингэж тодорхойлох нь бий. Иймэрхүү тохиолдолд гялтангийн холестролыг тодорхойлох зэрэг бусад шалгуурыг зөвлөдөг. Энэ үзүүлэлт >60мг/дл(1.55ммол/л) байх нь эксудатыг илтгэнэ.

Бактерийн метаболизмын улмаас гялтангийн шингэний рН багасдаг (<7.3) ба энэ нь ихэвчлэн гялтангийн шингэний глюкоз буурах (<3.3ммол/л) эсвэл гялтангийн шингэн сийвэнгийн глюкозын харьцаа буурах <0.5-тай холбоотой байна. Энэхүү хослол нь парапневмонийн гялтангийн шүүдэсжилт болон эмпиемийн үед харьцангуй өвөрмөц байх боловч ревматоид, чонон ярын гаралтай гялтангийн шүүдэсжилт, хавдарын эсийн метаболизмын улмаас бий болсон хорт хавдарын гаралтай гялтангийн шүүдэсжилтийн үед мөн ажиглагдаж болно. Гялтангийн шингэн сийвэнгийн ревматоид факторын харьцаа ≥1 байх нь эмнэлзүйд энэхүү өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнд ревматоидын гаралтай шүүдэсжилт гэсэн оношийг батална. Системийн чонон ярын шалтгаантай гялтангийн шүүдэсжилт бүхий өвчтөнүүд ихэвчлэн гялтангийн шингэн сийвэнгийн бөөмийн эсрэг эсрэгбиеийн харьцаа >1 байдаг. Гялтангийн шингэн дэх хавсаргын түвшин ревматоид болон чонон ярын гаралтай шүүдэсжилтийн хоёулангийнх нь үед бага байна. Ревматоид артрит болон системийн чонон ярын гаралтай гялтангийн шүүдэсжилт ихэнх тохиолдолд тухайн өвчинд тохирох эмчилгээг хийхэд арилдаг.

Гялтангийн дотоод дахь амилаза нэмэгдэх нь панкреатитаас улбаатай шүүдэсжилтийн үед өвөрмөц боловч улаан хоолойн урагдлын шалтгаантай гялтангийн шүүдэсжилтийн үед мөн илэрч болно. Цээжний гуурс хавдар юмуу гэмтэлийн улмаас урагдах, бөглөрөх зэрэг нь хилоторакст хүргэх ба гялтангийн шингэн өвөрмөц сүүн өнгөтэй болно. Гялтангийн шингэнд триглицеридийн түвшинг тодорхойлсноор хилотораксыг батлах ба энэ нь >110мг/дл-ээс их болж, хиломикрон агуулсан, холестролын талст агуулаагүй байна.

Микробиологийн шинжилгээ

Нийт тохиолдолын 57%-д пневмони нь эксудатив гялтангийн шүүдэсжилттэй холбоотой байж залуу өвчтөнүүд дэхь гялтангийн шүүдэсжилтийн хамгийн түгээмэл шалтгаан болдог. Антибиотик эмчилгээ хийхэд засрал авдаг боловч зарим нь гялтангийн хөндийн халдвар болж даамжирдаг. Хүндрэл бүхий парапневмонийн шүүдэсжилтийн эмчилгээд ач холбогдол өгөхүйц дэвшил гарсан нь гялтангийн дотоодод фибринолитикуудыг хэрэглэх гэж үзэж байна. Эмпиемийн улмаасх нас баралт

Page 8: Цээжний гялтанд шингэн хуралдах

15% байдаг ба эдгээр өвчтөнүүдийн 40%-д нь мэс засал шаардлагатай байдаг. Учир нь эмийн эмчилгээ үр дүнгүй байдаг.Тиймээс эдгээр өвчтөнүүдийг яаралтай илрүүлэх нь чухал.

Гялтангийн халдварын оношилгоонд торацентез амин чухал. Эмпием болон уутлагдсан шүүдэсжилтийн үед аспираци хийх төвөгтэй байж болно. Эмпием юмуу уутлагдсан шүүдэсжилтийн үед аспираци хийх нь бэрхшээлтэй байж болно (Зураг 3). Иймэрхүү тохиолдолуудад цээжний хэт авиаг гялтангийн шингэний байрлалыг тогтооход ашиглах нь зүйтэй. Шингэний харагдах байдлыг заавал тэмдэглэх ба дээжийг Грамын аргаар будаж өсгөвөрлөнө. Өөр нэг дээжийг гепарин бүхий тариурт цуглуулж цусны хийн машинаар гялтангийн шингэний рН тодорхойлно. Гэхдээ идээт бус гялтангийн халдварын үед энэ аргыг хэрэглэнэ. Халдварын 30%-д гялтангийн шингэний өсгөвөр сөрөг байдаг. Учир нь өвчтөн аль хэдийн урьдчилсан антибиотик эмчилгээ авсан байдаг. Цусны өсгөвөрийн лонхонд шингэний дээжийг анализ хийснээр оношилгооны нарийвчлал нэмэгдэж болно.

Илэрхий идээт гялтангийн шингэн байх эсвэл Грамаар будах, өсгөвөрлөхөд микроб илэрвэл оношийг батална. Эдгээр шалгууртай тохирохгүй тохиолдолд өвчтөнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхийн зэрэгцээ гялтангийн шингэний рН<7.20 байвал гялтангийн халдвар байх магадлалтай. Олон тооны уутлагдсан шингэн бүхий гялтангийн халдвар болон Proteus mirabilis-ийн халдварын үед аль нэг хэсгээс аспираци хийсэн шингэний рН>7.20 байх нь хүндэрсэн парапневмонийн шүүдэсжилтийг үгүйсгэхгүй бөгөөд гялтангийн шингэний ЛДГ нэмэгдэж (>1000IU/l), глюкоз багассан (<35мг/дл) байвал гялтангийн халдвар байх магадлалтай.

Нийгмээс шалтгаалсан халдварын хамгийн түгээмэл шалтгаанд Streptococcus milleri-ийн бүлэг (үүнд S.intermedius, S.constellatus, S.inonia орно), Streptococcus pneumoniae болон staphylococci орох ба заримдаа анаэробуудтай холбоотой байх нь бий. Харьцангуй түгээмэл бус организмуудад streptococci, enterobacteria, Haemophilus influenza, Pseudomonas spp, сүрьеэ болон Nocardia орно. Эмнэлэгээс шалтгаалсан халдвар нь ихэвчлэн пневмони, мэс засал, гэмтэл юм уу гялтанд хийгдсэн процедураас улбаатай байх ба метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus болон энтеробактери түгээмэл шалтгаан болдог.

Сүрьеэгийн шүүдэсжилтийн үед шингэний наац болон өсгөвөр бага мэдээлэл өгдөг (тус тус 10-20% болон 25-50% байна). Гялтангийн шингэний өсгөвөр болон биопси нь оношийг 90% хүртэл сайжруулдаг. Гялтангийн шингэний аденозин деаминаза (ADA) нэмэгдэж болох боловч өвөрмөц бус бөгөөд ХДХВ-ийн халдварын үед сөрөг байдаг ба өндөр тархалт бүхий бүс нутагт ач холбогдолтой байдаг. Лимфоцит болон ADА хамт нэмэгдэх нь сүрьеэгийн плевритийн үед 95% мэдрэг, 89% өвөрмөц байна. Туберкулины сорил эерэг, лимфоцит давамгайлсан эксудат бүхий оношлогдоогүй, дахин давтагдсан шүүдэсжилтийн үед сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийх нь зүйтэй. 

Цитологи шинжилгээ

Эсийн шинжилгээ нь оношилгоонд багахан мэдээлэл өгдөг. Гялтангийн шингэний лимфоцитоз нь хорт хавдар болон сүрьеэгийн шүүдэсжилтийн үед түгээмэл боловч ревматоид эмгэгүүд, лимфома, саркоидоз болон хилотораксын үед мөн адил нэмэгдэж болно. Эозинофил давамгайлсан (>10%) гялтангийн шүүдэсжилт ихэвчлэн хоргүй, гялтангийн зай дахь цус юм уу агаартай холбоотой байх боловч энэ нь тохиолдолын 10%-д хорт хавдартай холбоотой байдаг тул бүрэн шинжилгээ шаардлагатай болдог. Гялтангийн шингэний эозинофилезийн шалтгаанд парапневмонийн шүүдэсжилт, хоргүй асбестозийн гаралтай гялтангийн шүүдэсжилт, Churg-Strauss хамшинж, уушигны шигдээс, паразитийн гаралтай эмгэг болон эмүүд орно. Титэм артерийн залгаас нь мөн

Page 9: Цээжний гялтанд шингэн хуралдах

адил эрт үеийн зүүний хазайлт, цусархаг, эозинофил давамгайлсан гялтангийн шүүдэсжилтийн шалтгаан болох ба үүний араас хожуу үед жижиг лимфоцит давамгайлсан шүүдэсжилт бий болдог.

Шүүдэсжилтээс авсан эсүүдийн морфологийн анализ нь хорт хавдарыг оношлоход хангалттай бус. Ихэнх тохиолдолд атипичны мезотел эсүүд болон үсэрхийлэл бүхий карциномын эсүүдийг хооронд нь ялгах боломжгүй байдаг. Үсэрхийлэл бүхий хорт хавдарын анхдагч байрлалын талаар магадлахад гурван хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй: үүнд 1. шүүдэсжилтэнд илэрсэн эсийн төрөл, 2. өвчтөний нас болон хүйстэй холбоо хамааралтай шүүдэсжилтийн байрлал, 3. алсын байрлалд хавдар илэрсэн эсэх. Хэрэв эдгээр гурван шийдвэрлэх мэдээлэл байхгүй бол энэхүү төвөгтэй асуудлыг шийдэхийн тулд цитолоигийн шинжилгээг нэг бүрчлэн сайтар тайлбарлаж, иммунцитохими зэрэг нэмэлт аргуудыг ашиглах хэрэгтэй болно.

Гялтангийн шингэний цитологи нь хорт хавдарын гаралтай гялтангийн шүүдэсжилт гэсэн оношийг тавих энгийн, шийдвэрлэх арга болдог. Карциноматозын шүүдэсжилтийн нийт тохиолдолын 60%-д нэг удаагийн гялтангийн шингэний цитологийн дээжээр хорт хавдарын шүүдэсжилтийг оношилж болох боловч мезотелиомаг 20-30% оношилно. Хэрэв цитологийн шинжилгээг давтаж анализ хийвэл дээрх магадлал яльгүй нэмэгдэж болно. Цитологийн шинжилгээгээр онош тогтоох байдал аденокарциномын үед өндөр байх ба наац болон блок ашигладаг. Гялтангийн шингэний онош тогтоох байдал янз бүрийн тохиолдолуудад өргөн хүрээтэй байна. Оношилгооны чадамж өвчний тархалт, анхдагч хорт хавдарын шинж чанар зэрэг хүчин зүйлээс шалтгаалдаг. Иммунгистохимийн хучуур болон булчирхайлаг эдийн маркерууд нь хучуур эдийн хорт хавдарыг батлах, аденокарциномаас мезотелиомаг ялган оношлоход тусална.

Бусад маркерууд

Карциноэмбрион антиген CA-125, CA-19-9, CYFRA 21-1, өвөрмөц бус энолаза зэрэг хэд хэдэн хавдарын маркеруудыг хорон гялтангийн шүүдэсжилт бүхий өвчтөнүүдэд шинжилж болно. Гялтангийн шүүдэсжилтийн ялган оношилгоонд эдгээр хавдарын маркеруудын хэрэгцээтэй эсэх талаар маргаантай байгаа боловч зарим авторууд гуурсан хоолойн гаралтай карциномаас улбаатай гялтангийн шүүдэсжилтийн оношилгоонд өвөрмөц хавдарын маркеруудыг ашиглахыг сайшаадаг. Байж болох хандлага чиглэл бол энэхүү сорилыг цитологи шинжилгээ сөрөг, эмнэлзүйн тавилан сэжигтэй өвчтөнүүдийн популяцид хийх нь зүйтэй юм.

Цочмог үеийн уураг, онкогенез, үрэвсэлийн үеийн цитокинууд, матриксын металлопротейназа зэрэг олон тооны шинэ маркеруудын судалгааг трансудат эксудатыг ялгах, хорон болон хоргүй гялтангийн шүүдэсжилтийг хооронд ялгахад хийгдсэн байдаг. Эдгээрийн зарим нь гялтангийн шүүдэсжилтийн ялган оношилгоонд тохиромжтой маркерууд боловч мэдрэг бус, өвөрмөц бус, үнэ өртөг болон цаг хугацаа хэмнэх, хялбар хийгдэх стандарт сорил болгох боломж бага байгаа юм. Хорон гялтангийн шүүдэсжилтийн үеийн биохимийн болон биологийн маркерууд түүнчлэн сийвэнгийн маркерууд нь өвчний оношилгоо болон өвчтөний тавиланг урьдчилан тооцоход уламжлалт цитологийн шинжилгээг орлож чадахгүй байна.

Гялтангийн биопсийн процедур

Сохроор авах гялтангийн биопси

Page 10: Цээжний гялтанд шингэн хуралдах

Хорон гялтангийн шүүдэсжилтийн үед сохроор авсан гялтангийн биопсийн оношилгооны чадамж гялтангийн цитологи шинжилгээтэй адил байна. Эдгээр хоёр техникийг хослол нь оношилгооны чадамжийг сайжруулдаг гэж үздэг. Сохроор авсан гялтангийн биопсийн оношилгооны чадамжийг бага байдаг нь гялтанд бага хэмжээтэй тархсан өвчний эхэн үе, гялтангийн зүү хүрэхгүй хэсэгт байрласан хавдарууд, висцерал гялтанг хамарсан байх, эмчийн туршлага зэргээс улбаатай байна. Хорон гялтангийн шүүдэсжилтийн үед сохроор авсан биопсийн оношилгооны чадамж авсан дээжийн тооноос хамаарч нэмэгддэг ба оновчтой онош тавихад хамгийн багадаа 4 биопсийн дээж авсан байх хэрэгтэй. Гялтангийн инвази давамгайлах байдлаар цээжний суурь хэсгээр байрласан бол дээжийг хавирганы гялтангийн доод хэсгээс авахыг зөвлөдөг. Ингэснээр оношилгооны амжилт өндөр байна.

Хоргүй гялтангийн шүүдэсжилтийн үед сохроор авах гялтангийн биопсийн оношилгооны чадамж шалтгаанаас хамаардаг. Сүрьеэгийн шүүдэсжилтийн үед оношилгооны оновчтой байдал 100% байдаг ба энэ нь хүчилд тэсвэртэй бактерийн өсгөвөр, түүнчлэн гялтангийн ADA болон лимфоцит/нейтрофилийн харьцаа >0.75 байх зэрэгтэй холбоотой байна. Сүрьеэгийн шүүдэсжилт сэжиглэсэн өвчтөнүүдэд биопсийн нэг дээж онош тавихад хангалттай байх ба эмгэг гялтангийн хөндийд өргөн хүрээтэй тархаагүй бол олон дээж авах нь оношилгооны чадамжийг нэмэгдүүлэхгүй.

Гялтангийн шүүдэжилттэй холбоотой холбогч эдийн эмгэгүүдийн үед сохроор авах биопси нь өвчний нийтлэг гистологи өөрчлөлт илэрсэн цөөн тохиолдолд оношилно. Ихэнхи өвчтөнүүд өвөрмөц бус гистологи өөрчлөлтөөр илрэх архаг, эсвэл грануломатоз, фибротик плевриттэй байна. Хэдий тийм ч холбогч эдийн эмгэгтэй холбоотой гялтангийн шүүдэсжилт бүхий өвчтөнүүд эмнэлзүйд илрэх өөрчлөлт болон лабораторийн сорилд тулгуурлаж оношлогдох нь илүүтэй байна. Эдгээр өвчтөнүүдэд янз бүрийн биопсийн техникийн оношилгооны оновчтой байдлыг үнэлсэн судалгаанууд ховор байгаа юм.

Торакоскопи

Торакоскопи нь гялтангийн шүүдэсжилтийг оношлох алтан стандарт бөгөөд үүнийг инвазив бус сорилууд амжилтгүй болсон үед зөвлөнө. Энэ нь энгийн бөгөөд аюулгүй арга ба хорон гялтангийн шүүдэсжилт бүхий өвчтөнүүдэд оношилгооны чадамж 93-97% байна. Хэсгийн болон ерөнхий мэдээгүйжүүлгийн аль алиных нь дор нэг юм уу хоёр оролт ашиглан гүйцэтгэж болно. Торакоскопи төлөвлөхийн өмнө хүндрэлээс сэргийлж өвчтөний статусыг бүлэгнэлтийн асуудлууд, антикоагулянт эмчилгээ байгаа эсэх, тромбоцитопени, гиперкапни бүхий хүнд амьсгалын дутагдал, тогтворгүй зүрхний байдал зэрэгтэй нь хамт авч үзнэ.

Хөгжингүй орнуудад оношлогдоогүй гялтангийн шүүдэсжилт бүхий өвчтөнүүд хорт хавдар байх магадлалтай тохиолдолд торакоскопи маш чухал ач холбогдолтой байна. Үнэн хэрэгтээ хөгжингүй орнуудад сүрьеэгийн тархалт бага байдаг ба оношлогдоогүй гялтангийн шүүдэсжилтийн нийт тохиолдолын 50%-иас их хувь нь карциномаас улбаатай байж, хоёрдугаарт (10%) сүрьеэ ордог. Анх гялтангийн шүүдэсжилт гэж сэжиглэсэн нийт тохиолдолын 10% нь торакоскопийн дараа өвөрмөц бус плеврит (идиопатик) гэж оношлогддог. Өвчтөний хяналтын хугацаанд эдгээр өвөрмөц бус плеврит бүхий өвчтөнүүдийн дөнгөц 4-8%-д нь давтан торакоскопигоор хорт хавдар илэрдэг. Ихэнх тохиолдол нь (80%-иас дээш) өөрөө аяндаа арилдаг хоргүй явцтай байж харин цөөн хэдэн тохиолдол нь шалтгаан тодорхойгүй үлддэг.

Торакоскопи нь мөн уушигны карцинома, мезотелиома зэрэг үндсэн өвчний тархалтын талаарх мэдээлэл өгдөг. Уушигны хорт хавдарын тохиолдолд торакоскопиг зөвхөн оношилгооны зорилгоор

Page 11: Цээжний гялтанд шингэн хуралдах

төдийгүй гялтангийн нэвчилтийг илрүүлэх (Зураг 4), жижиг бус эст уушигны карциномыг илрүүлэх, мэс заслаар тайрч авахыг үгүйсгэх, өвчтөний тавилан муу болохыг илтгэх Т4 шатны өвчлөлийг тодорхойлоход ашиглана. Мезотелиомагийн эрт үед торакоскопийн үүрэг экстраплеврал пневмоэктомид суурилсан олон загварт эмчилгээ хийгдэх эсэхийг тодорхойлоход амин чухал. Мезотелиомын үед торакоскопи нь мөн гүнзгийрсэн шатны эмгэгийг оношлох, байж болох эмчилгээг төлөвлөхийн тулд гялтангийн хөндийн гэмтэлийн зураглалыг гаргахад шаардлагатай.

Талкын нунтаг бүхий торакоскопиг хэсгийн мэдээгүйжүүлгийн дор хийснээр амьсгаадалт, хорт хавдарын үеийн гялтангийн шүүдэсжилтийн хэт их хэмжээнээс үүдэлтэй зовуурь, шаналгааг хөнгөвчилнө. Туйлын сорвижуулагч агент одоогуур тогтоогдоогүй байгаа боловч талкын нунтаг нь аюулгүй, хямд, плевродезийг бодвол илүү үр дүнтэй (90%-аас илүү амжилттай), халууралт зэрэг гаж нөлөө багатай арга болох нь тогтоогдоод байна. 

Бронхоскопи

Эндотрахеал болон эндобронхиал гэмтэл сэжиглэгдсэн үед уян дурангийн бронхоскопиг зөвлөнө. Эхний шатны шинжилгээний дараа нийт тохиолдолын 30%-иас илүүд нь гялтангийн шүүдэсжилтийн мэдэгдэхгүй байгаа үүсэл гарал гуурсан хоолойн карциноматай холбоотой байдаг. Мөн уян дурангийн бронхоскопи нь трахейбронхийн салаагаар тархсан өвчний тархалтыг үнэлэхэд хэрэгтэй бөгөөд энэ нь эмчилгээ болон тавиланд чухал.

Эмчилгээ

 

Эмчилгээний ерөнхий зарчим: Шүүдэст үрэвслийн үед гялтангийн хатгалт хийх, үндсэн өвчний эмчилгээ, үрэвслийн эсрэг өвчин намдаах, хэт мэдрэгшил бууруулах мөн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Гялтангийн хөндийд шингэн хурсан эмгэгийн эмчилгээ

Эмчилгээнийгорим

Бүлэг Хэрэглэхшатлал

Дэглэм Даарч хөрөхгүй байхЧанартай сайн хооллох, витаминаар баялаг хүнс хэрэглэхЭмгэгтэй талаар хэвтэхТоракоцентез хийсний дараа амьсгалын дасгал хийх

I, II, III шатлал

Торакоцентез Гялтангийн хатгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан стандарт аргачлалын дагуу хийнэ. Гялтангийн хөндийгөөс нэг удаад 1,0-1,5 литрээс хэтрэхгүй хэмжээний шингэн авна. Хавдрын гаралтай нэг талын шүүдэст плевритын үед, транссудатын үед амьсгалын дутагдал үүссэн, үедторакоцентез хийнэ.

I, II, III шатлал

ЭмийнЭмчилгээ

Үндсэн өвчнийг эмчлэхУушгины үрэвслийн үед –халдварын эсрэг эмчилгээСүрьеэгийн үед- сүрьеэгийн эсрэг өвөрмөц эмчилгээХавдрын үед- мэс засал, хими, туяа эмчилгээ

I, II, III шатлал

Page 12: Цээжний гялтанд шингэн хуралдах

Холбогч эдийн өвчний үед- глюкокортикоидЗүрхний дутагдлын үед-зүрхний гликозид, хаван хөөх эмчилгээЭлэгний хатуурал-альбумин, хаван хөөх эмчилгээНефроз хам шинж-шалтгааны эсрэг, хаван хөөх эмчилгээ, альбуминШинж тэмдэгийн эмчилгээХаниалга дарахӨвдөлт намдаах

Эмийн бус Амьсгалын дасгалБиеийн тамир эмчилгээФизик эмчилгээ (лидаза, гепаринтай электрофорез )

I, II, III Шатлал

Мэс заслын Эмпием, гемоторакс байх, хорт хавдрын үед шингэний соруулан авсны дараа богино хугацаанд эргэж хуримтлагдах тохиолдолд мэс заслын эмчилгээ (гялтангийн хөндийд дренаж тавих, плевродез эмчилгээ) хийх заалттай.

II, IIIшатлал

Эмийн эмчилгээ

Гялтангийн шүүдэст үрэвслийн үндсэн(шалтгааны) өвчний эмчилгээг хийнэ.Уушигны цочмог үрэвсэл бол өвөрмөц бусхалдварын эсрэг антибиотик эмчилгээ голлон хийнэ. Сүрьеэгийн үед сүрьеэгийн эсрэгөвөрмөц эмчилгээ, холбогч эдийн системийн өвчин оношлогдсон үед глюкокортикоид,цитостатик эмчилгээ. Хавдрын үед цитостатик, хими эмчилгээ, туяа, мэс заслын болоншинж тэмдгийн эмчилгээг заалтаар хийнэ.

 

Үрэвслийн эсрэг, өвчин намдаах, хэт мэдрэгшил бууруулах эмчилгээ

 

Энэ зорилгоор индометацин (өдөрт 3 удаа), аспирин (хоногийн тун 4-6г), Натри салицилат,метиндол, 10% хлорт кальцийн уусмал, димедрол, хлорфенамин, кларатин, кетотифензэрэг эмийн бэлдмэлийг хэрэглэнэ.

Плевродез

Тетрациклин, блеомицин, талькаар плевродез хийх нь дахилттай шингэн хурах хам шинжийн үед тус болдог. Хорт хавдрын гаралтай гялтангийн хөндийд шингэн хурах үед торакоскопийн талькан плевродез хийх нь хамгийн үр дүнтэй. Эмпиемийн үед хэт авиан оношлогоо, компьютерт томографийн хяналт дор цээжинд цээжний гуурс байрлуулж эмчлэхэд үр дүнтэй байдаг. Гялтангийн хөндий дотор стрептокиназ хийх нь ач холбогдолгүй байх боломжтой.

Урьдчилан сэргийлэлт

Гялтангийн хөндийд шингэн хурахад хүргэж буй шалтгааныг арилгах, анхдагч өвчнийг оношилж, цаг тухайд нь эмчлэх, даамжрахаас урьдчилан сэргийлэх.

Цээжний хөндийд хатгалт /пункц/ хийх

Page 13: Цээжний гялтанд шингэн хуралдах

Торацентез нь оношилгоо болон эмчилгээний зорилгоор плеврийн хөндий дэхь агаар юмуу шингэнийг зайлуулах инвазив процедур юм. Ихэвчлэн хэсгийн мэдээгүйжүүлэлт хийсэний дараа сannula юмуу хөндийтэй зүүг цээжний хөндий рүү болгоомжтой оруулдаг. 

Хатгалт хийх байрлал нь цээжний хөндий дэхь тухайн эх үүсвэрээс шалтгаална. Өвчтөн уушиг нь хатгагдахаас сэргийлж амьсгалаа түгжих нь амин чухал. Зарим эх сурвалжид суганы дунд шугамаар зургаа, долоо болон наймдугаар хавирганы завсраар хатгахыг зөвлөдөг. 

Зорилго

Зовиурыг багасгаж, уушги тэлэх ажиллагааг дэмжих.

Заалт

• Пнeвмоторакс

• Гидроторакс

• Гeмоторакс

• Пиоторакс

• Хилоторакс.

Энэхүү процедурыг уушигнаас гаднах цээжний хөндийд шимэгдэлтгүй шингэн хуримтлагдсан үед хийгддэг. Тохиолдолын 90-ээс дээш хувьд плеврийн шингэний шинжилгээ нь эмнэл зүйд хэрэгтэй мэдээлэл өгдөг. Хэрэв томоохон хэмжээний шингэн байвал энэхүү процедур нь мөн шингэнийг зайлуулах эмчилгээнд хэрэглэгдэх ба өвчтөний тав тух болон уушигны үйл ажиллагааг сайжруулдаг. Плеврийн шүүдэсжилтийн ихээхэн түгээмэл шалтгаанууд нь хорт хавдар, зүрхний дүүргэлтийн эмгэг, пневмони болон саяхан мэс засал хийлгэсэн байх юм. Хөдөө орон нутагт сүрьеэ түгээмэл байдаг ба энэ нь мөн плеврийн шүүдэсжилтийн түгээмэл шалтгаан болдог. Агаар (томоохон пневмоторакс), шингэн (плеврийн шингэн), уушигнаас цус гадагшилсаны (гемоторакс) улмаас зүрх уушигны үйл ажиллагаа муудсан (шингэн юмуу агаар байх нь зүрх болон уушигны үйл ажиллагаанд нөлөөлнө) үед энэхүү процедур нь ихэвчлэн гуурст торакостомигоор солигдох ба энэ нь плеврийн хөндийд томоохон гуурсыг байрлуулах юм. 

Эсрэг заалтДасан зохицол муутай өвчтөн болон засагдаагүй бүлэгнэлтийн өөрчлөлт зэрэг нь туйлын эсрэг заалт болно. Харьцангуй эсрэг заалтад нэвтрэлт хийх байрлалд bullous эмгэг тодорхойлогдсон тохиолдолууд (жнь эмфизем), амьсгал гаргалтын төгсгөлийн эерэг даралт ашиглаж буй (PEEP, механик вентиляци) болон зөвхөн нэг уушиг ажиллагаатай байх (багасгах нөхцөл байдлын улмаас) зэрэг орно. Аспираци нь 1л-ээс хэтрэхгүй байх нь зүйтэй ба учир нь хэт их аспираци нь уушигны хаван үүсэх эрсдэл болдог. 

Үйлдлийн тeхнологи

Байрлал:

Үйлчлүүлэгчийг суулгаж, гарыг толгой дээр нь байрлуулна.

Page 14: Цээжний гялтанд шингэн хуралдах

Хатгалт хийх цэг:

- Плeврийн хөндийд сул шингэн хуримтлагдсан үeд суганы арын шугамаар буюу далны шугамаар Vll –Vlll хавирганы завсраар

- Пнeвмотораксийн үeд эгмийн дунд шугамаар ll-lll хавирганы завсраар

- Ууталсан плeвритийн үeд харалдаа цэгт нь хатгана

Ажилбар:

Талбайг ариутгана. Хэсгийн мэдээ алдуулалтыг үeчлэн хийнэ. Зүүний нүхийг ашиглан,

зориулалтын тусгай зүүгээр доод хавирганы дээд ирмэгээр хатгаж, цээжний ханыг

цоолно. Хавирга хоорондын мэдрэлийг гэмтээхээс болгоомжил. Хий оруулахгүйн тулд

гуурсыг хавчаараар хавчина. Мөн тариурыг суллах ба угсрах үeд гуурсыг хавчина.

Хатгасан газарт спирттэй бөмбөлөг тавьж, пластыраар наана.

Анхаарах зүйл

Ардаа рeзинэн хамгаалалт бүхий мохоо үзүүртэй (60 градусын налуутай) бүдүүн зүүг

бэлтгэнэ. Хавирга хоорондын мэдрэл гэмтээх, уушги хатгахаас болгоомжлох.

ХүндрэлГоллох хүндрэлүүд нь пневмоторакс (3-30%), гемопневмоторакс, цус алдалт, гипотензи (вазовагал хариу урвалаас үүдэлтэй цусны бага даралт) болон дахин тэлэгдэлийн уушигны хаван юм. Бага зэргийн хүндрэлд цорго хатах (шингэн гарахгүй болох), арьсан доорх гематом юмуу серома, тайван бус болох, амьсгаадах болон ханиалгах (их хэмжээний шингэнийг авсаны дараа) зэрэг нь орно. 

Плеврийн шингэний шинжилгээнүүдПлеврийн шингэний шалтгааныг тодорхойлоход хэд хэдэн оношилгооны арга хэрэгсэл ашиглагдана. 

Трансудат болон эксудатХамгийн эхлээд шингэн трансудат уу, эксудат уу гэдгийг тогтооно.Трансудат нь плеврийн шингэн болон сийвэнгийн нийт уургийн харьцаа 0.5-аас бага байх, плеврийн шингэн сийвэнгийн LDH-ийн харьцаа <0.6 байх болон плеврийн шингэний абсолют LDH<200 IU юмуу хэвийн сийвэнгийн LDH-ийн <2/3 байх зэргээр тодорхойлогдоно. Эксудат нь цусны эргэлтийн системээс гэмтсэн хэсэг юмуу үрэвсэлийн талбай руу шүүрсэн ямар нэг шингэн юм. Энэ нь амьтантай адил ургамалд бас байдаг. Түүний найрлага янз бүр байх боловч ихэвчлэн ус болон сийвэн юмуу цус зэрэг үндсэн эргэлдэгч шингэний уусамтгай хэсгүүд байна. Цус байгаа тохиолдолд энэ нь сийвэнгийн зарим юмуу бүх уураг, цагаан эс, ялтас (хэсгийн судасны гэмтэлийн үед) болон улаан эсээс тогтсон байна. 

Эксудатын шалтгаан• Цус алдалт• Халдвар

Page 15: Цээжний гялтанд шингэн хуралдах

• Үрэвсэл• Малигнизаци• Эмчээс шалтгаалсан• Холбогч эдийн эмгэг• Дотоод шүүрлийн өөрчлөлтүүд• Тунгалагийн өөрчлөлтүүд, хязгаарлагдалтат перикардит (Constrictive pericarditis)

Трансудатын шалтгаан• Зүрхний дүүргэлтийн эмгэг• Нефротик хам шинж• Гипоалбуминеми• Цирроз• Ателектаз• Trapped lung• Хэвлийн диализ• Дээд хөндийн венийн бөглөрөл

АмилазаПлеврийн шингэний амилазын өндөр түвшин (сийвэнгийн түвшингээс хоёр дахин их юмуу абсолют хэмжээ нь 160 Somogy нэгжээс их) нь цочмог болон архаг панкреатитын аль нэгийг, плеврийн хөндий рүү урагдсан юмуу задарсан нойр булчирхайн псевдоцист, хорт хавдар юмуу улаан хоолойн урагдалыг илтгэнэ. 

ГлюкозХэрэв плеврийн шингэн дэхь глюкозийн үзүүлэлт хэвийн сийвэнгийн үзүүлэлтийн 50%-аас бага бол үүнийг бага гэж үзнэ. Үүний ялган оношилгоонд • Ревматоид шүүдэсжилт. Глюкозын түвшин бага тодорхойлогдоно. (<15 mg/dL)• Чонон хөрвөсийн шүүдэсжилт• Бактерийн гаралтай эмпием• Малигнизаци• Сүрьеэ• Улаан хоолойн урагдал (Boerhaave syndrome)

pHХэвийн плеврийн шингэний рН ойролцоогоор 7.60 байна. Плеврийн шингэний рН хэвийн артерийн цусны рН болох 7.30-аас бага байвал плеврийн шингэний глюкоз багасалтаас ялган оношилно. 

Триглицерид болон холестролХилоторакс (лимфийн судасны шингэн плеврийн хөндий рүү гоожих) нь триглицерид болон холестролын түвшингээр тодорхойлогдож болох ба эдгээрийн түвшин нь лимфэд харьцангуй өндөр байна. Триглицеридийн түвшин 110 mg/dl-ээс их байх, хиломикрон илэрсэн байх нь chylous шүүдэсжилтийг илтгэнэ. Үзэгдэх байдал нь ихэвчлэн сүү шиг боловч серозлог байна. Хилотораксын голлох шалтгаан нь гэмтэл юмуу хорт хавдарын малигнизациас (лимфома г.м) үүдэлтэй цээжний тунгалагийн гуурсны урагдал байдаг. 

Эсийн тоо болон ялгааЦагаан эсийн тоо нь халдварыг илтгэнэ. Өвөрмөц дэд төрлүүд нь мөн халдварын төрлийг тогтоох түлхүүр болдог. Улаан эсийн хэмжээ нь цус алдалтын илэрхий шинж юм. 

Page 16: Цээжний гялтанд шингэн хуралдах

Өсгөвөр болон будалт Хэрэв шүүдэс нь халдварын шалтгаантай бол микробиологийн өсгөвөрөөр халдварын организмыг тогтооно. Заримдаа өмнө өсгөвөр (жнь цусны өсгөвөр болон цэрний өсгөвөр) эерэг байна. Грамын будалт нь шалтгаант организмын талаарх тоймыг илтгэнэ. Ziehl-Neelsen-ий будалт нь сүрьеэ юмуу бусад микобактерийн эмгэгийг тодорхойлно. 

Эс судлалын шинжилгээЦитологи нь малигнизациас үүдэлтэй шүүдэсжилтийг тогтооход чухал арга хэрэгсэл юм. Плеврийн шингэний ихээхэн түгээмэл шалтгаанууд нь уушигны хорт хавдар, өөр газраас үүдэлтэй метастаз, болон мезотелиома байна. Сүүлийн тохиолдолд шүүдэсжилт их тохиолдоно. Хэвийн цитологийн шинжилгээний үр дүн нь малигнизацийг бүрэн үгүйсгэхгүй ба харин хавдартай төсгүй болохыг оношилно.