Upload
ariunbayar-bazarvaani
View
61
Download
12
Embed Size (px)
Citation preview
ЭБОЛА ВИРУСЫН ӨВЧИН
Бэлтгэсэн: М. Жанчивсэмбэ
Л. Доржлхагва
ЭБОЛАГИЙН ЦУСАРХАГ ХАЛУУРАЛТ БУЮУ EBOLA VIRUS DISEASE (EVD)
• Эбола өвчинг үүсгэгч вирусыг Электрон микроскопоор авсан зураг
ТУС ӨВЧНИЙ АНХНЫ ТОХИОЛДОЛ НЬ 1976 ОНД БҮРТГЭГДЭЖ БАЙСАН БӨГӨӨД ТЭРБЭЭР ЭМЭГТЭЙ ХҮН
БАЙСАН БАЙНА.
• Тус өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий төв болон баруун Африкийн орнуудад голчлон бүртгэгдсэн. Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал:
сармагчин жимсний сарьсан багваахай
зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг.
• Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай.
• Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн 2013 оны 12-р сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархан.
• 2014 оны 8-р сарын 8-ны байдлаар 1779 тохиолдол бүртгэгдснээс 961 тохиолдол буюу нийт өвчлөгсдийн 54.0% нас барсан байх ба 2014 оны 10 дугаар сарын 15 ний өдөр 8000 мянга гаруй хүн халдвар аван өвчилсөн байна.
ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ• Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Нас барсан өвчтнийг оршуулах үед эмгэнэж гашуудсан төрөл төрөгсөд нь бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.
• Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 7 долоо хоног (49 хоног) хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой.
• Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.
ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ
• Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.
• Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.
• Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.
ВАКЦИН БА ЭМЧИЛГЭЭ
• 2014 оны хагасын байдлаар уг өвчнөөс сэргийлэх батлагдсан вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй байна.
• ОХУ-н эрдэмтэд Эбола вирусын эсрэг вакциныг амжилттай туршаад байгаа ба одоогоос 6 сарын дотор вакцин гаргаж авах тухай мэдэгдсэн байна.