14
1 Интернет мэдээллийн үндэс Хянасан: Ж.Баатарсүрэн Гүйцэтгэсэн Ц.Алтанчимэг

Internet medeellin undes.Ts.Altanchimeg

Embed Size (px)

Citation preview

Page 1: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

1

 

Интернет мэдээллийн үндэс

Хянасан: Ж.БаатарсүрэнГүйцэтгэсэн Ц.Алтанчимэг

Page 2: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

2

Гарчиг

1. Интернетийн тухай ойлголт2. Интернет ашиглан цахим номын сангийн бий болсон үе шат3. Номын санг автоматжуулахад авах арга хэмжээ4. Монгол улсад цахим номын сан хөгжих боломж5. Ашигласан материал 

Page 3: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

3

Интернетийн тухай ойлголт

Page 4: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

4

Мэдээллийн эрин зуунд цахим төхөөрөмжуудын хооронд мэдээлэл солилцох, дамжуулах, хүлээн авах, хуулах гол хэрэгсэл бол интернетийн сүлжээ болсон байна.

Интернет гэдэг нь:

- Дэлхийн бүх улс орнуудын хамтарсан компьютерийн сүлжээ

- Хязгааргүй баялаг мэдээллийн сан болно.

Page 5: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

5

1. Орчин үеийн номынд интернет ашиглах тухай

Мэдээллийн технологи хөгжснөөр номын санд хадгалагдаж буй мэдээллийг цахим хэлбэрт оруулснаар мэдээллийг найдвартай хадгалах, олон хэрэглэгчид шууд хүргэх боломж гарч ирж байна.

Компьютер, програм хангамж, мэдээлэл хадгалах шинэ хэрэгсэл, төхөөрөмжүүд гарч ирснээр орчин үеийн номын сангийн шинэ хэлбэр буюу “цахим номын сан” хөгжиж байна.

Цахим номын сан дараах давуу талтай:• Мэдээллийг өндөр чанартай сканердаж, хадгалах боломжтой.• Мэдээллийг хязгааргүй олон удаа хуулбарлах, бусдад интернетээр

дамжуулах боломжтой,• Мэдэллийг тусгайлан боловсруулсан програм хангамжийн тусламжтай

интернет сүлжээгээр хурдан, шуурхай хайх боломжтой,• Мэдээллийг хэрэглэгчид ойлгомжтой, хялбар аргаар цахим

хуудсуудаар дамжуулан хүргэх боломж олгож байна.• Мэдээллийг хэрэглэгчид ойлгомжтой, хялбар аргаар онлайн

хэлбэрээр ангилах, каталогжуулах боложийг олгож байна.

Page 6: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

6

2. Интернет ашигласан цахим номын сангийн хөгжлийн үе шатуудыг авч үзье.

• 1960-д онд номын сангийн мэдээллийг хадгалахад компьютерийг анх ашиглаж эхэлсэн байна. АНУ Конгрессын номын санд компьютер уншиж таних боломжтой MARC каталог системийг анх нэвтрүүлж байжээ.

• 1980-д онд анхны цахим номын сан бий болсон. Шинжлэх ухааны сэтгүүлүүдийг анх цахим хэлбэрээр гаргаж, сонирхсон бүх уншигчдад хүргэх боломж гарсан байна. Мөн анх интернетэд холбож эхэлсэн байна.

• 1990-д оноос томоохон номын сангууд өөрийн ховор ном, эрэлт ихтэй номуудыг сканердаж, файл хэлбэрээр хадгалах болсон байна. АНУ-д “American memory”, “National Digital Library” хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн байна. ОХУ-д Улсын төв номын сан, Эрмитажийг анх цахим хэлбэрт оруулж эхэлсэн байна.

Page 7: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

7

• 1990-2000 онуудад Интернет хөгжиж эхэлснээр хувь хүмүүсийн санаачилгаар цахим номын эх сурвалжийг бий болгосон. ОХУ-д “Мошковын номын сан” баз нь 17,000 гаруй номтой, АНУ-д “Гутенберг төсөл” нь 2,000 гаруй номыг багтаасан байна.

• Барууны орнуудад интернетэд холбогдсон цахим номын санг их сургуулиуд хөгжүүлж иржээ. Виржиниагийн их сургуулийн цахим номын сан нь 45,000 ширхэг номын эх үүсвэртэй байна. Гэхдээ ихэнх сургуулийн цахим номын сан нь зөвхөн тэр сургуулийн оютнуудаар хэрэглээг хязгаарладаг байна.

• Орчин үеийн цахим номын сангууд голдуу ерөнхий мэдлэг, улс үндэстний өв соёлыг харуулсан номуудыг үнэгүй хэрэглүүлж, харин нарийн мэдлэг, шинжлэх ухаан, бизнестэй холбоотой номуудыг интернет цахим төлбөрийн системээр ашиглуулдаг байна.

Page 8: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

8

• 2000 оноос хойш ихэнх хөгжингүй улсуудад төрийн хэмжээний цахим номын сангийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. АНУ- д “Цахим номын сангийн саначлага” хөтөлбөр, Японд “21-р зууны номын сан” 500 сая ам.долларын өртөгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 сая гаруй ном, сэтгүүлийн эх сурвалжийг бүрдүүлсэн байна. Үүнд Японы Митсуй, Митсубиши, Фужитсу компаниуд хувь нэмрээ оруулжээ. Германд 60 сая ам.долларын өртөгтэй “Глобал инфо” хөтөлбөрийг томоохон 16 их дээд сургууль хамтран хэрэгжүүлж байна.

• Интернет улам хөгжсөнөөр цахим номын санд ном хадгалахаас гадна веб хуудсуудын архив сангууд гарч ирсэн байна. Мэдээллийн төрлөөс хамааран интернетийн ертөнцөд байгаа веб хуудсууд, интернет мэдээллийг ангилсан “Интернет архив” нь 11 тэрбум цахим хуудасны базтай тул нэлээд олон хэрэглэгчтэй болжээ.

• 2000 оноос хойш хадгалж бу мэдээллээс хамааран цахим номын сангууд зөвхөн номоос гадна, дуу, видео сан зэрэг төрөлжиж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-ын киноны сан “moviearchive.org”, телевизийн нэвтрүүлгүүдийн сан “televisionarchive.org” зэрэг томоохон цахим сангууд бий болсон.

• 2010 оноос хойш 3D технологи хөгжиж ирснээр гурван хэмжээст мэдээлэл хадгалах цахим сангууд бий болж эхэлж байна.

Page 9: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

9

Номын санг автоматжуулахад авах арга хэмжээ Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад дараах арга хэмжээ авах шаардлагтай гэж үздэг байна. Үүнд:

1. Номын сангийн үйл ажиллагааг компьютержуулах, (интернеттэй холбох, номын сангийн програм нэвтрүүлэх г.м.)

2. Номын сангийн нэгдсэн онлайн цахим каталог бий болгох,

3. Номуудыг цахим хэлбэрт хуудас нэг бүрчлэн оруулах, 4. Ном олгох, буцаан авах үйл ажиллагааг онлайн цахим

бүртгэлд оруулах, штрих код нэвтрүүлэх, 5. Цахим номыг үзэж харах боломжтой веб хуудас гаргаж,

номыг хайх, захиалах, татаж, хуулах боложийг бүрдүүлэх,

 6. Цахим номд хандах эрхийг тохируулах (үүнд төлбөртэй,

төлбөргүй, хуулах, татах боломжийг хязгарлах эсэх г.м.)

Page 10: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

10

7.Номыг цахим хэлбэрт оруулах боломжгүй бол мэдээлэл олж авах интернет бусад эх үүсвэрийг зааж өгөх(бусад цахим номын сангийн веб хуудас зааж өгөх, мэдээллийг төрөл төрлөөр нь харуулсан веб хуудасны архив үүсгэх г.м.)

8.Сканердаж, цахим хэлбэрт оруулсан мэдээлэл, ном доторх мэдээллийг интернетээр дамжуулж хайх програм хангамж нэвтрүүлэх шаардлагатай байна.

9.Номыг цахим хэлбэрт оруулахад сканердах тоног төхөрөмжүүд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Page 11: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

11

2010 оноос хойш нэлээд олон зориулалтын ном сканердах автомат тоног, төхөөрөмжүүд шинээр гарч ирсэн байна. Заримыг нь дурьдвал:

• Хамгийн анхны ном сканердах робот төхөрөмж бол APT Bookscan 1200 нь өөрөө номын хуудас эргүүлж, цагт 1200 хуудас сканерддаг байсан байна. Тухайн үед 150,000 ам.долларын үнэтэй байжээ.

• Хамгийн хурдан BFS-Auto номны автомат сканерыг Токиогийн их сургууль бүтээж, тэр нь минутанд 250 хуудас сканердах хүчин чадалтай байна.

• ОХУ-д үйлдвэрлэсэн автомат сканер нь цагт 3000 хуудас сканердах хүчин чадалтай байна.

Page 12: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

12

Page 13: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

13

4. Монгол улсад интернет цахим номын сан хөгжих боломж

Манай улс дахь номын сангуудад дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, цахим номын санг байгуулах боломж байна. Монгол улсад цахим номын санг бий болгох анхны алхамууд хийгдэж байна.Тухайлбал, e-nom.mn веб сайтанд ерөнхий боловсролын бүх сурах бичгүүлдийг байршуулснаар интернет боловсролыг дэмжих том алхам болжээ.  

Page 14: Internet medeellin undes.Ts.Altanchimeg

14

5.Ашигласан материал

-Е.Г.Горный. “Развитие электронных библиотек. Мировой и российский опыт, перспективы”.2015\-Е.В.Ковьязина. “Перспективы развития автоматизации библиотек”.2013