7
Өвөрхангай аймгийн томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий 04 дугаар долоо хоногийн мэдээ, дүгнэлт 2016.02.04 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2016 оны 1 дүгээр сарын 25-наас 31-ныг дуусталх 04 дүгээр долоо хоногт аймгийн хэмжээнд 4340 хүн амбулаториор үйлчлүүлсний 255(5.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеэс 1,6%-иар бага, 10,000 хүн амд 22,6 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 2,9, өмнөх оны мөн үеэс 18,8 тохиолдлоор тус тус бага байна. Томуугийн өвчлөл энэ долоо хоногийн байдлаар толерант дээд хязгаараас доогуур түвшинд байна. Зураг 1. Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн ТТӨ-ий өвчлөлийн байдал (10,000 хүн амд) Аймгийн хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 90%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, үүн дотроос 71%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос 0-1, 15-24 насанд нэмэгдсэн, бусад насанд буурсан байна. АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДУУДЛАГА: Page 1

Tomuu 4.1 doloo honog

Embed Size (px)

Citation preview

Page 1: Tomuu 4.1 doloo honog

Өвөрхангай аймгийн томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий 04 дугаар долоо хоногийн мэдээ, дүгнэлт

2016.02.04АЙМГИЙН ХЭМЖЭЭНД

2016 оны 1 дүгээр сарын 25-наас 31-ныг дуусталх 04 дүгээр долоо хоногт аймгийн хэмжээнд 4340 хүн амбулаториор үйлчлүүлсний 255(5.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеэс 1,6%-иар бага, 10,000 хүн амд 22,6 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 2,9, өмнөх оны мөн үеэс 18,8 тохиолдлоор тус тус бага байна.

Томуугийн өвчлөл энэ долоо хоногийн байдлаар толерант дээд хязгаараас доогуур түвшинд байна.

Зураг 1. Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн ТТӨ-ий өвчлөлийн байдал (10,000 хүн амд)

Аймгийн хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 90%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, үүн дотроос 71%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос 0-1, 15-24 насанд нэмэгдсэн, бусад насанд буурсан байна.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДУУДЛАГА:

Page 1

Page 2: Tomuu 4.1 doloo honog

Аймгийн БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Есөн зүйл сум дундын эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-ийн түргэн тусламжийн нийт дуудлагын 19,5%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 4%-иар, өмнөх оны мөн үеэс 1,3%-иар тус тус нэмэгдсэн байна.

Яаралтай тусламжийн дуудлагаас томуу, томуу төст өвчин Бат-Өлзий, Баян-Өндөр, Богд, Нарийнтээл, Өлзийт, Тарагт, Уянга, Хайрхандулаан, Хужирт сум, Энхийн хүрд, Түшигдөлгөөн, Нарны дөш, БОЭТ-д өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна.

АЙМГИЙН ТӨВД:

Амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 4,8%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0,9%-иар өссөн, өмнөх оны мөн үеэс 2,2%-иар буурсан. Түргэн тусламжийн дуудлаганд ТТӨ-ий шалтгаант дуудлага 22%, өмнөх долоо хоногоос 8%-иар өссөн байна.

СУМЫН ХЭМЖЭЭНД:18 сумын амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 6,9%-ийг эзэлж, өмнөх 7 хонгийн 1,5%,

өмнөх оны мөн үеэс 2,1хувиар тус тус буурсан, түргэн тусламжийн дуудлаганд ТТӨ-ий шалтгаант дуудлага 18%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 1%-иар өссөн байна.

Амбулаторийн үзлэгээс томуу, томуу төст өвчний эзлэх хувь Бат-Өлзий, Богд, Бүрд, Сант, Төгрөг сумд 15 дээш хувьтай байна.

Сумдын амбулаторийн үзлэг, томуу, томуу төст өвчин

Арвайхээр сум Амбулаторын

үзлэг ТТӨ Эзлэх хувь

Өмнөх долоо хоногтой

харьцуулбал

Уянсэтгэл 409 9 2,2 0,6% буурсан

Энхийнхүрд 214 15 7,0 2,4% өссөн

Түшигдөлгөөн 235 16 6,8 2% буурсан

Нарны дөш 401 18 4,5 2,4% өссөн

БОЭТ 944 48 5,1 1,5% өссөн

Page 2

Page 3: Tomuu 4.1 doloo honog

ЭМНЭЛЭГТ СУУРИЛСАН ТАНДАЛТ:

Томуугийн тандалтын нэгж БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгти уушгины үрэвсэл, амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсэд (267)-ийн дотор 53 буюу 19,8%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 8,2 хувиар өссөн байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт Арвайхээр суманд 1 тохиолдол бүртгэгдсэн.

ЛАБОРАТОРИЙН ТАНДАЛТ:

Сум, өрхийн нэр

Амбулаторын үзлэг

ТТӨ Эзлэх хувь Өмнөх долоо хоногтой

харьцуулбал

ББ Улаан 26 0 0

Бат-Өлзий 249 43 17,3 8% буурсан

Баянгол 27 0 0,0

Баян-Өндөр 47 4 8,5 6,2% буурсан

Богд 60 8 13,3 15% буурсан

Бүрд 37 6 16,2 19,5% буурсан

Гучин-Ус 50 4 8,0 1% буурсан

Зүйл 45 2 4,4 4,4% нэмэгдсэн

З/б/Улаан 30 0 0,0 13,5% буурсан

Н/тээл 194 9 4,6 0,9% нэмэгдсэн

Өлзийт 44 4 9,1 5,2% буурсан

Сант 84 8 9,5 1% нэмэгдсэн

Тарагт 58 5 8,6 0,4% буурсан

Төгрөг 37 5 13,5 4,5% буурсан

Уянга 208 15 7,2 5% буурсан

ХДулаан 35 7 20,0 8,3% нэмэгдсэн

Хархорин 431 17 3,9 1,4% нэмэгдсэн

Хужирт 154 7 4,5 2,7% буурсан Энэрэл Хархорин 321 5 1,6 0,7% нэмэгдсэн

Page 3

Page 4: Tomuu 4.1 doloo honog

1. ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид Улаанбаатар хот болон Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Төв, Дорнод, Баянхонгор, Сүхбаатар аймаг, Замын Үүд, Мандал сумын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс нийт 168 сорьц хүлээн авч томуугийн A, B, A(H3N2), A(H1N1)pdm09 вирүсийн геном (РНХ) илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийхэд 9(5,3%) сорьцонд томуугийн A(H1N1)pdm09 вирүс илэрсэн байна. Сорьцуудаас түүвэрлэн сонгосон 31 сорьцонд томуугийн А ба В вирүс, A(H1N1)pdm09 вирүс, иж томуу 1, 2, 3, 4 вирүс, риновирүс, (NL63, OC43, 229E, HKU1), респиратор-синцитиаль вирүс, хүний метапневмовирүс, аденовирүс, бокавирүс, энтеровирүс, парэховирүс болон Mycoplasma pneumonia зэрэг амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн өвөрмөц геном (ДНХ/РНХ) илрүүлэх мультиплекс бх-ПГУ-ын шинжилгээ хийхэд 5(16%) сорьцонд иж томуу вирүс, 4(13%) сорьцонд риновирүс, 2(6%) сорьцонд бокавирүс, 1(3%) сорьцонд хүний метапневмовирүс, 1(3%) сорьцонд респиратор-синцитиаль вирүс тус бүр илэрсэн.

2. Орхон аймгийн БОЭТ-ийн Вирүс судлалын салбар лабораторид томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс нийт 22 сорьц хүлээн авч томуугийн A, B, вирүсийн РНХ илрүүлэх бх-ПГУ-ын шинжилгээ хийхэд вирүс илрээгүй. Сорьцуудаас түүвэрлэн сонгосон 6 сорьцонд томуугийн А ба В вирүс, A(H1N1)pdm09 вирүс, A(H3N2) вирүс илрүүлэх RT-LAMP-ын шинжилгээ хийхэд вирүс илрээгүй.

3. Ховд, Дорнод, Дархан-Уул аймгийн Вирүс судлалын салбар лабораториос мэдээ ирүүлээгүй байна.

ГАДААД МЭДЭЭ:

Австри улсын Зальцбург хотын эмнэлэг дэхь томуугийн дэгдэлт Зальцбург хотын Грогмен (Großgmain, Salzburg) эмнэлгийн дарга Иохан Элтенбергер өнгөрсөн бүтэн сайн өдөр томуугаар өвчилсөн 20 өвчтөнөөс 4-т нь томуугийн H1N1 вирүс эерэг гарсан тухай мэдээлэл хийсэн байна. Тэрээр "энэ бол шинэ төрлийн вирүс биш юм, бид шаардлагатай бүх аюулгүй байдлын арга хэмжээг авсан байгаа" хэмээн мэдэгдсэн байна. Одоогоор өвчтөнүүдийг тусгаарласан, эмнэлгийн ажилчид халдвараас сэргийлэхийн тулд маск зүүн эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм байна. Өвчтөний гэр бүлийн гишүүд болон найз нөхдийг эмнэлэгт эргэлт хийхийг хориглосон байна. Тус томуугийн улиралд Оросын холбооны улсад ойролцоогоор

Page 4

Page 5: Tomuu 4.1 doloo honog

50 хүн тус вирүсээр үүсгэгдсэн томуугийн хүндрэлээр нас бараад байгаа бол, Украйн улсад мөн энэ вирүсээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлт гарч 60 орчим хүн нас барсан байна. Иран улсад өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш дэгдэлт болж, нийт 112 орчим хүн нас барсан байна.Эх үүсвэр: http://www.thelocal.at/20160201/swine-flu-outbreak-in-salzburg-clinic

Украйн улсад улирлын томуугийн дэгдэлт эхэлснээс хойш нийт 171 хүндтомуугийн вирүс эерэг тодорхойлогдсон байна

Украйн улсад улирлын томуугийн дэгдэлт гарснаас хойш (2015 оны 9 сарын 28-наас 2016 оны 1 дүгээр сарын 31 хүртэлх хугацаанд) 3.2 сая гаруй хүн буюу нийт хүн амын 8.3% нь томуугаар өвчлөн, амьсгалын замын цочмог хүнд халдвар бүртгэгдсээр байна. Нийт өвчлөгсдийн 62.9 хувь нь 17 хүртэлх насны хүмүүс байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар хамгийн өндөр бүртгэгдэж байгаа хотуудыннэг нь Киев хот ба нийт хүн амын 11.9-14 хувь нь өвчлөөд байна.Дэлгэрэнгүй мэдээллийг:http://en.censor.net.ua/news/372033/flu_claimed_lives_of_171_ukrainians_since_epidemic_season_started_health_ministry

Америкийн нэгдсэн улс (АНУ)-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв (ӨХСТ)-өөс томуугийн талаар мэдээлэл хийлээ

АНУ-ын ӨХСТ-д сүүлийн хэдэн долоо хоногт ирж байгаа мэдээгээр амьсгалын замын цочмог хүнд халдвар болон үүний шалтгаант нас баралт нэмэгдэж байгаа тул төвөөс эмч нарт эрсдэлт бүлгийн өвчтөнд илүү анхаарал хандуулж, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эмчлэх талаар зөвлөлөө. Тус зөвлөмжинд эмч нарт амбулаториор үйлчлүүлж байгаа өндөр эрсдэлтэй, томуугийн сэжигтэй өвчтөнүүд, вирүсийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа эмнэлэгт хэвтэгсдийг томуугийн түргэвчилсэн шинжилгээнд сөрөг гарсан эсэхийг үл харгалзан, бодит хугацааны полимеразийн гинжин урвалын шинжилгээний дүнг хүлээлгүйгээр шуурхай эмчлэхийг зөвлөсөн байна.Эрсдэлт бүлгийн өвчтөнд дараах бүлгийн хүмүүс орно. Үүнд:

• 2 хүртэлх насны хүүхдүүд;• 65 болон түүнээс дээш насны хүмүүс;• Уушгины архаг үрэвсэл (астма), зүрх судасны өвчин, бөөрний болон

элэгнийархаг өвчтэй, цусны өвчин (хадуур эсийн өвчин), бодисын солилцооны хямрал (чихрийн шижин), эсвэл мэдрэлийн архаг хууч өвчтэй хүмүүс;

• Жирэмсэн эсвэл дөнгөж төрсөн эмэгтэйчүүд (төрөөд 2 хүртэлх сар болж байгаа);

• Урт хугацааны аспирин эмчилгээ хийлгэж байгаа 19 хүртэлх насны хүүхдүүд;• Таргалах өвчтэй хүмүүс (биеийн жингийн индекс хамгийн багадаа 40 байх)• Асрамжийн газар амьдардаг хүмүүс орно.

Вирүсийн эсрэг эмчилгээг өвчний шинж тэмдэг эхэлснээс хойш 48 цагийн дотор авах нь илүү үр дүнтэй ч 48 цаг өнгөрсний дараа ч гэсэн хэрэглэж болох ба энэ нь эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүд болон илүү хурдан явцтай өвчтэй хүмүүст үр дүнтэй байж болох талтай юм байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш АНУ-д томуугийн A(H3N2), A(H1N1)pdm09, болон B вирүс давхар эргэлтэнд байна. Сүүлийн хэдэн долоо хоногт томуугийн A(H1N1)pdm09 вирүс давамгайлан эргэлтэнд байж, залуу болон дунд насны хүмүүсийг илүү хүндээр өвчлүүлж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.medscape.com/viewarticle/858073

Page 5

Page 6: Tomuu 4.1 doloo honog

Вьетнам улс ОДАХ-КоВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоорзорчигчдод тавих хяналтыг нэмэгдүүллээ

Одоогийн байдлаар ОДАХ-КоВ-т халдвар олон улс орнуудад бүртгэгдээд байгаа ба түүний нэг нь Вьетнам улс юм. 2 дугаар сарын 1-ний өдөр Вьетнам улсынЭрүүл мэндийн сайд Пастерийн хүрээлэн (Тархвар судлалын хүрээлэн) болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд Тархвар судлал, Эрүүл ахуйн хүрээлэнгүүдийг сэжигтэй тохиолдолд тавих хяналтыг сайжруулах, цусны шинжилгээ авалтыг нэмэгдүүлэх талаар зөвлөн шаардлагатай үед орон нутагт өвчний урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаанд заавар, зөвлөмж өгөхөд бэлэн байхыг анхаарууллаа. Мөн орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн газруудад уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан аялагч, зорчигчдод тавих хяналтыг нэмэгдүүлж, өвчтөнийг эрт илрүүлэх тусгаарлах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Эх үүсвэр: http://www.saigon-gpdaily.com.vn/Health/2016/2/117434/s

Тайланд улсад ОДАХ-КоВ-т халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Тайланд улсын Эрүүл мэндийн сайд 2016 оны 1 дүгээр сарын 24-нд тус улсад ОДАХ-КоВ-т халдварын хоёр дахь тохиолдол батлагдсан тухай мэдээлэл хийлээ.

Тохиолдол нь Араб улсын Оман хотын иргэн, 71 настай, Бангкок хотод аяллаар явсан байна.Одоогоор ойрын хавьтал болох 37 хүн болон түүнтэй хамт аялж байсан хүүг нь эмнэлгийн хяналтанд авчээ.

Тайланд улсад 2015 онд эхний тохиолдол бүртгэгдсэж байсан ба мөн Оман хотын иргэн байжээ.

Эх үүсвэр: http://www.reuters.com/article/us-thailand-mers-idUSKCN0V202D

ЗӨВЛӨМЖ:

Улс, аймшийн хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж, хүн амын дунд томуугийн А, В вирүс зэрэгцэн эргэлтэнд байж, өвчлөлийн шалтгаан болсоор байна. Эмнэлэгт хэвтэгсдийн дунд амьсгалын замын цочмог халдвараар хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн долоо хоногуудад бага зэрэг нэмэгдэж байна. Мөн Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, олноор цугларч, нягтрал нэмэгдэх нь амьсгалын замын халдвар хүнээс хүнд хурдан тархах нөхцлийг бүрдүүлдэг. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Эрүүл мэндийн байгууллагууд:

1.1. Томуугийн өвчлөлд дүгнэлт хийж, орон нутгийн удирдлагуудад танилцуулан, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

1.2. Томуу, томуу төст өвчний үед хэрэглэх эм, хэрэгслийн тасалдал үүсэхээс сэргийлж, нөөцийг бүрдүүлэх

1.3. Америкийн нэгдсэн улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс зөвлөсөн томуу, томуу төст өвчинд өртөмхий бүлгийг хүн амын судалгааг нарийвчлан гаргаж, тэдэнд тавих хяналтыг сайржуулах • 2 хүртэлх насны хүүхдүүд;• 65 болон түүнээс дээш насны хүмүүс;• Уушгины архаг үрэвсэл (астма), зүрх судасны өвчин, бөөрний болон

элэгний архаг өвчтэй, цусны өвчин (хадуур эсийн өвчин), бодисын

Page 6

Page 7: Tomuu 4.1 doloo honog

солилцооны хямрал (чихрийн шижин), эсвэл мэдрэлийн архаг хууч өвчтэй хүмүүс;

• Жирэмсэн эсвэл дөнгөж төрсөн эмэгтэйчүүд (төрөөд 2 хүртэлх сар болж байгаа);

• Урт хугацааны аспирин эмчилгээ хийлгэж байгаа 19 хүртэлх насны хүүхдүүд;

• Таргалах өвчтэй хүмүүс (биеийн жингийн индекс хамгийн багадаа 40 байх)

• Асрамжийн газар амьдардаг хүмүүс орно.1.2. Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд томуу, томуу, төст өвчний

дуулаганд яаралтай, цаг алдалгүй тусламж үзүүлэх 1.3. Ард иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгааг

эрчимтэй зохион байгуулах /Цагаан сарын баярын өдрүүдэд ханиад, томуугаар өвчилсөн бол онцын шаардлагагүй тохиолдолд гэртээ байх/

2. Томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа тул томуу, амьсгалын замын бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор доорх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болгож байна. Үүнд:

2.1. Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу томуу төст өвчин (ТТӨ), амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш, ажилчдыг хичээл, сургуулиас 7 хоног хүртэл чөлөөлж, гэрт нь тусгаарлах, эмчилж, эдгэрүүлэх;

2.2. Сургууль, цэцэрлэгийн анги танхим, биеийн тамирын, хурал цуглааны зааланд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийж, анги, танхимын дулааныг 18-20 хэмд тогтмол байлгах;

2.3. Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх;

2.4. Цэцэрлэгийн хүүхдийн ор хоорондын зайг 1 метрээс багагүй зайтай байхаар төлөвлөж, зохицуулалт хийх;

2.5. Ам, хамрын хөндийг байнга цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал хийлгэж сургах;

2.6. ТТӨ, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх;

2.7. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийх, халдвараас сэргийлэх энгийн арга (гарын ариун цэвэр сахих, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах гэх мэт)-ыг зааж сурган, хэвшүүлэх,

2.8. Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчилсөн бол сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөх;

2.9. Хүүхдийг улирлын байдалд тохируулан хувцаслах, олон нийтийн газар авч явахгүй байх, өвчилсөн бол гэртээ хэвтрийн дэглэмд байлгахыг зөвлөх;

2.10. Цагаан сарын баярын өдрүүдэд ханиад, томуугаар өвчилсөн бол онцын шаардлагагүй тохиолдолд гэртээ байх,

2.11. Золголт хийхдээ аль болох бие биенээ үнсэхгүй байхыг зөвлөх шаардлагатай байна.

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ТОМУУГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Page 7