6
Өвөрхангай аймгийн томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий 06 дугаар долоо хоногийн мэдээ, дүгнэлт 2016.02.17 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2016 оны 2 дүгээр сарын 08-нээс 14-нийг дуусталх 06 дугаар долоо хоногт аймгийн хэмжээнд 1044 хүн амбулаториор үйлчлүүлсний 166 (15,9%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 8,4%, , өнгөрсөн оны мөн үеэс 9,1%-иар их, 10,000 хүн амд 14,7 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 12,7-оор их, өмнөх оны мөн үеэс 24,3 тохиолдлоор бага байна. Зураг 1. Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн ТТӨ-ий өвчлөлийн байдал (10,000 хүн амд) Аймгийн хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 94%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, үүн дотроос 79%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос 0-11 сар хүртэлх насанд нэмэгдэж, бусад насанд адил түвшинд байна. Page 1

Tomuu 6 doloo honog

Embed Size (px)

Citation preview

Өвөрхангай аймгийн томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий 06 дугаар долоо хоногийн мэдээ, дүгнэлт

2016.02.17АЙМГИЙН ХЭМЖЭЭНД

2016 оны 2 дүгээр сарын 08-нээс 14-нийг дуусталх 06 дугаар долоо хоногт аймгийн хэмжээнд 1044 хүн амбулаториор үйлчлүүлсний 166 (15,9%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 8,4%, , өнгөрсөн оны мөн үеэс 9,1%-иар их, 10,000 хүн амд 14,7 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 12,7-оор их, өмнөх оны мөн үеэс 24,3 тохиолдлоор бага байна.

Зураг 1. Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн ТТӨ-ий өвчлөлийн байдал (10,000 хүн амд)Аймгийн хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 94%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, үүн дотроос 79%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос 0-11 сар хүртэлх насанд нэмэгдэж, бусад насанд адил түвшинд байна.

Page 1

АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДУУДЛАГА:Аймгийн БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Есөн зүйл сум дундын

эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-ийн түргэн тусламжийн нийт дуудлагын 24%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх 2,5%-иар, өмнөх оны мөн үеэс 11,1%-иар тус тус нэмэгдсэн байна.

Яаралтай тусламжийн дуудлагаас томуу, томуу төст өвчин Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Сант, Уянга, Хайрхандулаан, Хархорин сум, Энхийн хүрд, Нарны дөш өрхийн ЭМТ, БОЭТ-д өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна.

АЙМГИЙН ТӨВД:

Амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 18%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 11,1%-иар, өмнөх оны мөн үеэс 11.5%-иар өссөн. Түргэн тусламжийн дуудлаганд ТТӨ-ий шалтгаант дуудлага 26%, өмнөх долоо хоногоос 2%-иар өссөн байна.

СУМЫН ХЭМЖЭЭНД:18 сумын амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 8,2%-ийг эзэлж, өмнөх 7 хонгийн 1,3%-

иар, өмнөх оны мөн үеэс 0,4 хувиар тус тус өссөн, түргэн тусламжийн дуудлаганд ТТӨ-ий шалтгаант дуудлага 20%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 2%-иар өссөн байна.

Амбулаторийн үзлэгээс томуу, томуу төст өвчний эзлэх хувь нийт сумдын 68,4%-д нь 10-аас дээш хувьтай байна.

Арвайхээр сум Амбулаторын

үзлэг ТТӨ Эзлэх хувь

Өмнөх долоо хоногтой

харьцуулбал

Уянсэтгэл 89 5 5,6 2,6% нэмэгдсэн

Энхийнхүрд 28 2 7,1 2,7% нэмэгдсэн

Түшигдөлгөөн 68 5 7,4 2,4% нэмэгдсэн

Нарны дөш 79 13 16,5 12,7% нэмэгдсэн

БОЭТ 146 50 34,2 23,6% нэмэгдсэн

Page 2

Сумдын амбулаторийн үзлэг, томуу, томуу төст өвчин

ЭМНЭЛЭГТ СУУРИЛСАН ТАНДАЛТ:

Томуугийн тандалтын нэгж БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгти уушгины үрэвсэл, амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсэд (226)-ийн дотор 71 буюу 31,4%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 7,7 хувиар өссөн байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.

Сум, өрхийн нэр

Амбулаторын үзлэг

ТТӨ Эзлэх хувь Өмнөх долоо хоногтой

харьцуулбал

ББ Улаан 16 0 0

Бат-Өлзий 69 4 5,8 4,1% буурсан

Баянгол 6 0 0,0 6,9% буурсан

Баян-Өндөр 7 0 0,0

Богд 16 3 18,8 3,6% нэмэгдсэн

Бүрд 13 6 46,2 18,3% нэмэгдсэн

Гучин-Ус 61 10 16,4 5,8% нэмэгдсэн

Зүйл 28 4 14,3 2,1% нэмэгдсэн

З/б/Улаан 17 4 23,5 19,1% нэмэгдсэн

Н/тээл 14 2 14,3 4,7% нэмэгдсэн

Өлзийт 39 6 15,4 18,8% нэмэгдсэн

Сант 49 2 4,1 2% буурсан

Тарагт 34 11 32,4 17,2% нэмэгдсэн

Төгрөг 17 2 11,8 4,6% буурсан

Уянга 54 20 37,0 13,2% нэмэгдсэн

ХДулаан 11 2 18,2 6,3% нэмэгдсэн

Хархорин 83 9 10,8 6,7% нэмэгдсэн

Хужирт 35 5 14,3 12,1% нэмэгдсэн Энэрэл Хархорин 65 1 1,5 0,1% нэмэгдсэн

Page 3

ГАДААД МЭДЭЭ

Украйн улс дахь томуугийн өвчлөлийн байдал

Одоогийн байдлаар Украйн болон Европын улс орнуудад томуугийн вирүс эргэлтэнд байсаар байна. Украйн улсын хэд хэдэн мужуудад томуугийн өвчлөл дэгдэлтийн хял хязгаараас даваад байгаа боловч Эрүүл мэндийн яамнаас өвчлөл буурч байгаа талаар мэдээлэл хийлээ. Гэхдээ энэ бууралт нь цаашид тогтвортой үргэлжлэх эсэхийг тодорхойлж чадахгүй байна гэжээ. Эргэлтэнд томуугийн А(H1N1) вирүс давамгайлж байгаа бөгөөд ихэвчлэн залуу, идэр насны хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд зонхилон өвчилж байна. 2015 оны 12 дугаар сараас хойш Украйнд томуугийн A(H1N1) вирүсийн шалтгаант эмнэлэгт хэвтэлт нэмэгдсэн байна.

Энэ онд улирлын томуугийн вакцины найрлаганд томуугийн A(H1N1), A(H3N2) болон В вирүсийн омог багтсан байгаа. Эрсдэлт бүлгийн хүн ам болон архаг хууч өвчтэй, жирэмсэн, 6 сараас 5 хүртэлх насны болон 65 болон түүнээс насны хүмүүс, эрүүл мэндийн ажилчдыг нэн түрүүн дархлаажуулах шаардлагатай. Украйн улсад томуугийн халдварын сэжигтэй хүмүүсийг оселтамивир болон занамивир эмүүдээр голчлон эмчилж байгаа юм байна. Лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр эмчилгээг нэн даруй эхлэх нь маш чухал юм.

: http://vaccinenewsdaily.com/stories/510663802-who-publishes-update-on-Эх үүсвэрinfluenza-in-ukraine

Зөвлөмж

1. Орон нутгийн өвчлөлд дүгнэлт хийж, Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны 358 тоот тушаалд зааснаар шийдвэр гарган хязгаарлах арга хэмжээг шуурхай зохион байгуулах

2. Эмнэлгийн орны ачааллыг зохицуулах, орны тоог нэмэгдүүлэх, нэмэлт эмнэлэг дэлгэх төлөвлөгөөг идэвхжүүлэх, түүнийг шуурхай, шат дараалан хэрэгжүүлэх;

3. ТТӨ-ий өвчлөл амбулаторын нийт үзлэгт 10-15% хүрсэн ӨЭМТ-үүд эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх, ТТӨ-ий идэвхтэй тандалтыг хийх

4. Эрсдэлт бүлгийн хүн ам болох бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэлтийг сайжруулах, цаг алдалгүй үзүүлэх, гэрийн эргэлтийг нэмэгдүүлэх

Page 4

5. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах6. “Томуугаас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, ард иргэдэд

урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг зааж сургах ажлыг зохион байгуулах

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ТОМУУГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Page 5

5. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах6. “Томуугаас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, ард иргэдэд

урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг зааж сургах ажлыг зохион байгуулах

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ТОМУУГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Page 5