7

Click here to load reader

Ulaanburhan dugnelt 2016-03-31

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ulaanburhan dugnelt 2016-03-31

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

(2016 оны 03 дугаар 31-ний өдрийн байдлаар)

Улсын хэмжээнд: Он гарсаар улсын хэмжээнд нийт 13007 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 2801 (21.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 (84.2%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 73 (21.6%) нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Аймгийн хэмжээнд:

Аймгийн хэмжээнд 2015 оны 03 дугаар сарын 22-ноос 31-нийг хүртэлх хугацаанд 106 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 493 болж, 20 нь лабораториор батлагдсан.

Page 2: Ulaanburhan dugnelt 2016-03-31

Өвөрхангай аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол, сумдаар

д/д Сумын нэр Бүртгэгдсэн

сэжигтэй тохиолдол

Лабораториор шинжилгээнд явуулсан

Лабортаориор батлагдсан

Эргэлзээтэй Сөрөг

1 ББ Улаан4 Бат-Өлзий 47 6 15 Баянгол 1 16 Баян-Өндөр 14 2 2 17 Богд8 Бүрд9 Гучин-Ус 1

10 Зүйл 12 611 З/б/Улаан 28 112 Н/тээл 8 3 313 Өлзийт14 Сант 4 115 Тарагт 9 3 116 Төгрөг 7 2 117 Уянга 2918 ХДулаан 219 Хархорин 116 13 3 120 Хужирт 121 Арвайхээр 205 32 9 1 10

22Харъяалалын бус 9

Дүн 493 70 20 1 12

Нийт бүртгэгдсэн тохиолдлуудаас Хархорин, Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий сумдад голомтлон, бусад сумдад алаг цоог хэлбэрээр гарч байна.

Улаанбурханы өвчлөлд 10-39 насны хүүхэд, залуучууд, вакцин тарих нас болоогүй бага сартай хүүхдүүд илүүтэй өртөж байна. Нийгмийн бүлгээр авч үзвэл ажилгүй, малчид болон сургуулийн хүүхдүүд дийлэнх хувийг эзлэж байна.

Page 3: Ulaanburhan dugnelt 2016-03-31

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 16,2% нь улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан байна.

Хархорин сум:

Вакцин тариулсан байдал

Тохиолдол Нийт

тохиолдол Улаанбурхан

агуулсан вакцин

тариулсан

Эхний тунд хамрагдса

н

2 дахь тунд хамрагдсан

Сэжигтэй тохиолдол

493 80 (16,2%) 60(75) 120 (24,3%)

Нийт 493 80 (16,2%) 60(75) 120 (24,3%)

Нийт б ртгэгдсэн тохиолдолд үтархвар судлагаа хийж зэхэд ү

24,9% нь тууралт гарсан х нтэй үхавьтал болсон, 13,6% нь

с лийн 21 хонгийн хугацаанд үүэмнэлэгт хэвтэж байсан

анамнезтай байна.

Page 4: Ulaanburhan dugnelt 2016-03-31

Хархорин суманд улаанбурхан өвчний сэжигтэй 116 тохиолдол бүх багуудад бүртгэгдсэн байна.

Тархвар судлал:

1.

1. Нийт бүртгэгдсэн тохиолдолд тандалт судалгаа хийж үзэхэд 35,3 хувь нь нууц үеийн хугацаанд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүнтэй хавьтал болсон, 15,5% нь сүүлийн 21 хоногийн дотор эмнэлэгт хэвтсэн гэсэн анамнезтэй байна.

Арвайхээр сум

Page 5: Ulaanburhan dugnelt 2016-03-31

Арвайхээр суманд улаанбурхан өвчний сэжигтэй 205 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тархвар судлал:

1. Нийт бүртгэгдсэн тохиолдолд тандалт судалгаа хийж үзэхэд 20 хувь нь нууц үеийн хугацаанд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүнтэй хавьтал болсон, 9,7 хувь нь урьд нь эмнэлэгт хэвтэж байсан байна.

Дүгнэлт:

1. 2015 оны 03 дугаар сарын 22-ноос 31-ны хүртэлх хугацаанд 106 тохиолдол бүртгэгдэж, цаашид ихсэх хандлагатай байна.

2. Өвчлөл Арвайхээр, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумдад нэмэгдэх хандлагатай байна.

Page 6: Ulaanburhan dugnelt 2016-03-31

3. Тохиолдлын түвшин 10-39 насны хүүхэд болон залуучууд, вакцин тарих нас хүрээгүй бага сартай хүүхдүүд өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байна.

4. Нийт тохиолдлын дотор 16,2% нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан байна.

5. Зүүнбаян-Улаан суманд бүртгэгдсэн өвчлөлийн 50% нь сүүлийн 21 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэж байсан анамнезтай байна.

6. Өнгөрсөн долоо хоногт Арвайхээр суманд мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанууд, 2 сургууль, 3 цэцэрлэгийн хүүхдүүдээс өвчлөл бүртгэгдсэн байна.

Цаашид анхаарах асуудал:

1. Өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн Улаанбурхан өвчинтэй тэмцэх, сэргийлэх төлөвлөгөөг шуурхай хэрэгжүүлэх

2. Улаанбурхан өвчний голомтонд тархвар судлагааг 24 цагийн дотор судалгааны хуудасын дагуу бүрэн хийж, өдөр бүр [email protected] цахим хаягаар ирүүлэх

3. Судалгааг хийхдээ вакцин болон тархвар судлалын анамнезийг бүрэн асууж тодруулах

4. Эмнэлгээс шалтгаалах хэлбэрээр гарахаас урьдчилан сэргийлэх

5. Хүнд өвчтөнүүдэд БОЭТ-ийн халдвартын эмчээс зөвлөгөө авч, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх

6. Халдварт өвчтэй үйлчүүлэгчийг БОЭТ-д тээвэрлэхгүй байх

7. Эмнэлгийн эмч, ажиллагсдад Улаанбурхан өвчний оношлогоо, эмчилгээний сургалтыг зохион байгуулах

8. Ард иргэдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг тасралтгүй зохион байгуулах

9. Хүн ам олноор цугларсан олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах

Эрүүл мэндийн газар

Page 7: Ulaanburhan dugnelt 2016-03-31