11
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ (2016 оны 04 дугаар15-ны өдрийн байдлаар) Улсын хэмжээнд: 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 16390 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3387 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 290 өвчтөн хандсаны 241 (83%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 42 (17%) нь хэвтэж, 133 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 340 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Аймгийн хэмжээнд: Аймгийн хэмжээнд 2015 оны 03 дугаар сарын 31-нээс 4 сарын 15-ныг хүртэлх хугацаанд 289 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 781 болж, 20 нь лабораториор батлагдсан. БОЭТ-ийн халдвартын тасагт 15 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүүхэд хүнд, 14 том хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 хүн хүнд эмчилгээ хийлгэж байна. Богд суманд 2 хүүхэд, Зүүнбаян-Улаан суманд 1 хүүхэд, Уянга, Баянгол сумдад тус бүр 1 жирэмсэн эх хүнд эмчилгээ хийлгэж байна.

Ulaanburhan dugnelt 2016-04-18

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ulaanburhan dugnelt 2016-04-18

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

(2016 оны 04 дугаар15-ны өдрийн байдлаар)

Улсын хэмжээнд: 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 16390 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3387 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 290 өвчтөн хандсаны 241 (83%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 42 (17%) нь хэвтэж, 133 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 340 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Аймгийн хэмжээнд:

Аймгийн хэмжээнд 2015 оны 03 дугаар сарын 31-нээс 4 сарын 15-ныг хүртэлх хугацаанд 289 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 781 болж, 20 нь лабораториор батлагдсан.

БОЭТ-ийн халдвартын тасагт 15 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүүхэд хүнд, 14 том хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 хүн хүнд эмчилгээ хийлгэж байна.

Богд суманд 2 хүүхэд, Зүүнбаян-Улаан суманд 1 хүүхэд, Уянга, Баянгол сумдад тус бүр 1 жирэмсэн эх хүнд эмчилгээ хийлгэж байна.

Page 2: Ulaanburhan dugnelt 2016-04-18

Өвөрхангай аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол, сумдаар

д/д Сумын нэр Бүртгэгдсэн

сэжигтэй тохиолдол

Лабораториор шинжилгээнд явуулсан

Лабортаориор батлагдсан

Эргэлзээтэй Сөрөг

1 ББ Улаан

4 Бат-Өлзий 59 6 1

5 Баянгол 8 16 Баян-Өндөр 15 2 2 1

7 Богд 7

8 Бүрд

9 Гучин-Ус 6

10 Зүйл 17 6

11 З/б/Улаан 60 1

12 Н/тээл 10 3 3

13 Өлзийт 1

14 Сант 8 1

15 Тарагт 16 3 1

16 Төгрөг 12 2 1

17 Уянга 59

18 ХДулаан 7

19 Хархорин 128 13 3 1

20 Хужирт 221 Арвайхээр 355 32 9 1 10

22Харъяалалын бус 12

Дүн 782 70 20 1 12

Нийт бүртгэгдсэн тохиолдлуудаас Хархорин, Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий сумдад голомтлон, бусад сумдад алаг цоог хэлбэрээр гарч байна.

Улаанбурханы өвчлөлд 10-39 насны хүүхэд, залуучууд, вакцин тарих нас болоогүй бага сартай хүүхдүүд илүүтэй өртөж байна. Нийгмийн бүлгээр авч үзвэл гэртээ болон сургуулийн хүүхдүүд, малчид дийлэнх хувийг эзлэж байна.

Page 3: Ulaanburhan dugnelt 2016-04-18

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 15% нь улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан байна.

Нийт бүртгэгсэн тохиолдлын 57% нь эмнэлэгт хэвтсэн 43% нь гэрээр эмчлэгдсэн байн.

Нийт б ртгэгдсэн тохиолдолд үтархвар судлагаа хийж зэхэд ү

27,7% нь тууралт гарсан х нтэй үхавьтал болсон, 12,7% нь

с лийн 21 хонгийн хугацаанд үүэмнэлэгт хэвтэж байсан

анамнезтай байна.

Page 4: Ulaanburhan dugnelt 2016-04-18

Арвайхээр сум

Арвайхээр суманд сүүлийн 14 хоногт 150 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нийт 355 тохиолдол болж байна.

Өвчлөл Арвайхээр сумын бүх багуудад бүртгэгдэж байна.

4 сарын 1-ээс 15-ны хүртэлх хугацаанд ЕБС-ын 1, 2, 4 сургууль, мэргэд цогцолбор сургууль, МСҮТ, 3-р цэцэрлэгүүд, ноос үйлдвэрийн компани зэргээс голомтлон гарсан банйа

Тархвар судлал:

1. Нийт бүртгэгдсэн тохиолдолд тандалт судалгаа хийж үзэхэд 25,6 хувь нь нууц үеийн хугацаанд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүнтэй хавьтал болсон, 10,4 хувь нь урьд нь эмнэлэгт хэвтэж байсан анамнезтай байна.

Page 5: Ulaanburhan dugnelt 2016-04-18

Хархорин сум:

Хархорин суманд сүүлийн 14 хоногт 12 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нийт 128 тохиолдол бүх багуудад бүртгэгдсэн байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх хувийг вакцин тарих нас болоогүй 8 хүртэлх сартай хүүхдүүд, 10-39 насныхан илүүтэй өвчилсөн байна.

Тархвар судлал:

1. Нийт бүртгэгдсэн тохиолдолд тандалт судалгаа хийж үзэхэд 36,7 хувь нь нууц үеийн хугацаанд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүнтэй хавьтал болсон, 14,8% нь сүүлийн 21 хоногийн дотор эмнэлэгт хэвтсэн гэсэн анамнезтэй байна.

Page 6: Ulaanburhan dugnelt 2016-04-18

Бат-Өлзий сум:

Тус суманд 2016 оны 02 сарын сүүлээс эхлэн 4 сарын 15-ны өдрийн байдлаар нийт 59 тохиолдол бүртгэгдсэн, сүүлийн 14 хоногт 12 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 8 хүртэлх сартай хүүхэд болон 20-39 насны залуучууд илүүтэй өвчилсөн байна.

Page 7: Ulaanburhan dugnelt 2016-04-18

Улаанбурханы өвчлөлд малчид, ажил эрхэлдэг, ажилгүй хүмүүс өвчилж байна. Мөн нийт өвчлөлийн 12% жирэмсэн эмэгтэйчүүд байна.

Тархвар судлал:

1. Нийт бүртгэгдсэн тохиолдолд тандалт судалгаа хийж үзэхэд 23,7 хувь нь нууц үеийн хугацаанд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүнтэй хавьтал болсон, 6,7% нь сүүлийн 21 хоногийн дотор эмнэлэгт хэвтсэн гэсэн анамнезтэй байна.

Зүүнбаян-Улаан сум:

Тус суманд 2016 оны 03 сарын эхэн үеэс эхлэн 4 сарын 15-ны өдрийн байдлаар нийт 60 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт өвчлөлийн 53% нь буюу 32 сэжигтэй тохиолдол сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн байна.

Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 8 хүртэлх сартай хүүхэд болон 20-39 насны залуучууд илүүтэй өвчилсөн байна.

Page 8: Ulaanburhan dugnelt 2016-04-18

Улаанбурханы өвчлөлд малчид илүү өвчилсөн байна. Мөн нийт өвчлөлийн 6,6% жирэмсэн эмэгтэйчүүд байна.

Тархвар судлал:

1. Нийт бүртгэгдсэн тохиолдолд тандалт судалгаа хийж үзэхэд 51,6 хувь нь нууц үеийн хугацаанд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүнтэй хавьтал болсон, 3,3% нь сүүлийн 21 хоногийн дотор эмнэлэгт хэвтсэн гэсэн анамнезтэй байна.

Уянга сум:

Тус суманд 2016 оны 02 сарын сүүлээс эхлэн 4 сарын 15-ны өдрийн байдлаар нийт 59 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт өвчлөлийн 50,8% нь буюу 30 сэжигтэй тохиолдол сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн байна.

Өвчлөл бүх багуудад бүртгэгсэж, 8 хүртэлх сартай хүүхэд, 10-39 насныхан илүүтэй өвчилсөн байна.

Page 9: Ulaanburhan dugnelt 2016-04-18

Улаанбурханы өвчлөлд малчид илүү өвчилсөн байна. Мөн нийт өвчлөлийн 8,4% жирэмсэн эмэгтэйчүүд байна.

Тархвар судлал:

1. Нийт бүртгэгдсэн тохиолдолд тандалт судалгаа хийж үзэхэд 13,5 хувь нь нууц үеийн хугацаанд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүнтэй хавьтал болсон, 15,3% нь сүүлийн 21 хоногийн дотор эмнэлэгт хэвтсэн гэсэн анамнезтэй байна.

Дүгнэлт:

1. 2016 оны 04 дугаар сарын 1-нээс 18-ныг хүртэлх хугацаанд 289 тохиолдол бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдлын 37%-ийг эзэлж байна.

2. Өвчлөл Арвайхээр 45,5%, Хархорин 16,4%, Уянга 7,6%, Зүүнбаян-Улаан 7,6%, Бат-Өлзий 7,6% сумдад нэмэгдэх хандлагатай байна.

3. Тохиолдлын түвшин 10-39 насны хүүхэд болон залуучууд, вакцин тарих нас хүрээгүй бага сартай хүүхдүүд өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байна.

4. Нийт тохиолдлын дотор 15% нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан байна.

5. Өнгөрсөн долоо хоногт Арвайхээр суманд мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанууд, Мэргэд, 1, 2, 4-р сургууль, 3 цэцэрлэг, ноос үйлдвэрийн компаниас бүртгэгдсэн байна.

6. Нийт бүртгэгдсэн тохиолдолын 27,7% нь тууралт гарсан хүнтэй хавьтал болсон, 12,7% нь сүүлийн 21 хонгийн хугацаанд эмнэлэгт хэвтсэн байна.

7. Сүүлийн 14 хоногт Уянга, Зүүнбаян-Улаан сумдад бүртгэгдсэн өвчлөлийн 50% нь, Арвайхээр сумын 42,2% нь бүртгэгдсэн байна.

Цаашид анхаарах асуудал:

1. Өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн Улаанбурхан өвчинтэй тэмцэх, сэргийлэх төлөвлөгөөг шуурхай хэрэгжүүлэх

2. Улаанбурхан өвчний голомтонд тархвар судлагааг 24 цагийн дотор судалгааны хуудасын дагуу бүрэн хийж, өдөр бүр [email protected] цахим хаягаар ирүүлэх

3. Судалгааг хийхдээ вакцин болон тархвар судлалын анамнезийг бүрэн асууж тодруулах

4. Эмнэлгээс шалтгаалах хэлбэрээр гарахаас урьдчилан сэргийлэх

5. Товлолын дагуу 9 сартай, 2 настай хүүхдүүдийг бүрэн Улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцинд хамруулах

6. Хүнд өвчтөнүүдэд БОЭТ-ийн халдвартын эмчээс зөвлөгөө авч, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх

Page 10: Ulaanburhan dugnelt 2016-04-18

7. Халдварт өвчтэй үйлчүүлэгчийг БОЭТ-д тээвэрлэхгүй байх

8. Эмнэлгийн эмч, ажиллагсдад Улаанбурхан өвчний оношлогоо, эмчилгээний сургалтыг зохион байгуулах

9. Ард иргэдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг тасралтгүй зохион байгуулах

10. Хүн ам олноор цугларсан олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах

Эрүүл мэндийн газар

Page 11: Ulaanburhan dugnelt 2016-04-18