оух лекц № 11

Preview:

Citation preview

Лекц № 11 “Гадаад худалдаан дахь

даатгал”

Багш: докторант М.Халиун

Агуулга

Даатгалын тухай ойлголт

Гадаад худалдаан дахь тээвэрлэлтийн даатгал

Гадаад худалдаан дахь эрсдлийн даатгал

1.Даатгалын тухай ойлголт

Асуулт

Даатгал гэж юу вэ?

Яагаад даатгалыг хэрэглэдэг вэ?

Даатгал ?• Даатгалын үйл ажиллагаа

эрсдэлтэй шууд холбоотой. Эрсдэл гэдэг нь тааламжгүй үйл

явц тохиолдох боломж, болзошгүй аюулын хувилбар,

тодорхойгүй алдагдал, аюул

учрах боломжийг хэлнэ.

Эрсдлээс яаж сэргийлэх вэ?

Эрсдэл?

Даатгал?

• Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөзэргээ өртгөөр үнэлж, тохирох

даатгалын хураамж төлдөг. Даатгал

нь эрсдэл болон алдагдлаас

хамгаалахын тулд олон тооны оролцогчдын хөрөнгөөр сан

бүрдүүлж, ашиг олохын төлөө үйл

ажиллагаа явуулдаг ААН-ийн үйл

ажиллагааны онцгой хэлбэр юм.

Why international trade need insurance

Insurance for International Trade

If your business is new tointernational trade, it isimportant to assess and planfor the different risks you willinvariably face.

Weighing up the risks

As an exporter of goods or services you need to insure against the risks of:

• loss or damage of goods in transit

•a fault that causes an end-customer to sue

•non-payment for your goods or services

If you are an importer, you may need to take into account:

•possible loss or damage of goods in transit

•supplier problems, including failure to supply

• transport delays and potential hold-ups at ports

• the risk of performance or health and safety problems

Олон улсын даатгалын байгууллагууд нь

•даатгалын шагнал,

•даатгалын гэрчигээ

гэсэн үйл ажиллагааг явуулж байна.

Даатгалын шагнал

/Insurance Premium/

• Тааламжгүй тохиолдол, урьдчилан

төсөөлөхийн аргагүй нөхцөл байдлын

улмаас учирч болзошгүй эрсдлээс

өөрийгөө хамгаалан даатгуулж буй хуулийн

этгээдийг нь даатгалын сан бүрдүүлэхэд

хувь нэмэр оруулна.

• Даатгалын санд цуглуулж буй мөнгөн

хөрөнгийг даатгалын шагнал гэнэ.

Даатгалын гэрчилгээ /Insurance

policy/

• Даатгагчаас даатгуулагчид даатгалын гэрээ байгуулсныг

гэрчилж олгож буй бичиг баримт юм.

Даатгалын баримтанд

дараах мэдээлэл багтана.

Үүнд:

Даатгуулагчийн нэр хаяг

Даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, хохирлоо нөхөн төлүүлэх эрсдлийн

төрлүүд

Даатгалд хамрагдах хугацаа хэмжээ

Даатгуулах зүйлийн үнийн дүн

Даатгасан баримтын дугаар

Онцгой нөхцөл байдалд даатгалд хандах боломж

Даатгуулагч

• Хууль болон гэрээгээр эрх эдэлж, даатгалын шагналыг мөнгөөр төлдөг

ба даатгалын тодорхой тохиолдол болоход мөнгөөр шагнал авдаг хвь

хүн хуулийн этгээд юм.

Даатгагч• Хохирлыг нөхөн төлөх үүргий

өөртөө авч, даатгах үйл

ажиллагаа явуулдаг хуулийн

этгээд буюу байгууллага байх бөгөөд даатгалын фонд бий

болгож, зарлага босгох

асуудлыг хариуцна.

Даатгуулах сонирхол

•Хувь хүн хуулийн этгээдийн даатгуулах материаллаг сонирхол юм.

Даатгууллын үнэлгээ

•Өмчийн даатгалд материаллаг үнэт зүйлсийг, хувийн даатгалд хүний

амьдрал эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа даатгуулсан мөнгөн дүн

болно.

Даатгалын зүйлс• Хувийн даатгалын хэлбэрт

хүний амьдрал, эрүүл мэнд,

хөдөлмөрийн чадвар, өмчийн

даатгалын хэлбэрээр байшин

барилга, тээврйин хэрэгсэл,

гэрйин тавилга, материаллаг бусад үнэт зүйлс хамаарна

Даатгалын хариуцлага

• Даатгалын үнэлгээний буюу

төлбөрийн мөнгийг олгох

даатгагчийн үүрэг юм.

Даатгалын төрөл

Даатгалын төрөл

Хувийн даатгал-амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар

Хөрөнгийн даатгал -өмч хөрөнгө

Гуравдагч этгээдийн даатгал-тээвэр зууч, хөрөнгө оруулалтын

2.Гадаад худалдаан дахь тээврийн даатгал

Why Do I Need Transport Insurance?

If you are transporting by roadthere are the things most people think of such as a truck overturning or your cargo being stolen while the truck is left unattended.

When transporting goods by rail, sea or air, however, the odds are greater that you will lose your entire shipment.

For all of these reasons a good transport insurance policy is vital.

Тээврийн даатгалын үндсэн объект нь ачаа, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтийн үйл ажиллагаа юм.

Тээврийн даатгалыг заавал бичгээр үйлдэж, даатгуулагчид даатгалын гэрчилгээ олгоно.

Тээврийн даатгалд даатгуулагч өргөдөл бичнэ./ачааны төрөл, баглаа боодлын төрөл, ачааны байрын тоо, жин, тээврийн баримтын дугаар, ачаа илгээх, сэлгэх, хүргэх боомтууд, хугацаа, даатгуулах үнийн дүн/

Даатгалын пүүс мэдээллийг хүлээн авснаар гэрээ байгуулах

ба гэрчилгээ олгоно.

Тээврийн даатгал дараах төрлүүдтэй

Авто хөсгөөр тээвэрлэгчийн хариуцлагын

даатгал

Агаараар тээвэрлэх иргэний

хариуцлагын даатгал

Хөлөг онгоцоор тээвэрлэх

эзэмшигчийн хариуцлагын

даатгал

Авто хөсгөөр тээвэрлэгчийн

хариуцлагын даатгал

• Ачаа гэмтсэн тохиолдолд 3 дагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага,

түншийн санхүүгийн байдалд

хохирол учруулсан, гаалийн байгууллагын өмнө тээвэрлэгчийн

эрх үүрэг зөрчсөн зэргээс

хариуцлага хүлээнэ. Ачааг бүрэн

эсхүл хэсэгчлэн үрэгдүүлсэн

тохиолдолд хариуцлага хүлээнэ.

Агаараар тээвэрлэх иргэний хариуцлагын

даатгал

Ачаа тээш алга болох, зорчигчийн эрүүл мэнд

муудах, нас барах, агаарын хөлгийн гадна

өолон гадаргуу дээр гуравдагч этгээдийн эд

зүйлс унах, их бие гэмтэж сөнөх

тохиолдолд нөхөн олговор олгоно.

1929 оны Варшавын конвенц,

1955 оны Гаагын протокол

ёсоор хохирол гарвал

тээвэрлэгч шууд хариуцна.

Хөлөг онгоцоор тээвэрлэх эзэмшигчийн хариуцлагын

даатгал

Зорчигчид болон бусад этгээдүүд, хүний амь нас, эрүүл мэнд, гуравдагч этгээдийн өмч зэрэг хамаарна.

Даатгалын хэмжээ нь үндэсний хууль тогтоомжийн хэмжээ, даатгалын хариуцлагын хэмжээ, хөлөг онгоцны хөвөх бүс, ачааны цэвэр бохир жин, хөлгийн төрлөөс хамаарна.

• Далай тэнгисээр тээвэр хийх явцад нефть бүтээгдэхүүн их хэмжээгээр

асгардаг учир нефтийн бохирдоос

урьдчилан сэргийлэх иргэний

хариуцлагын тухай Брюселийн

конвенцийг 1969 онд баталж, 1975 онд хүчин төгөлдөр болсон ба түүнд

нэгдэн орсон орнуудын засгийн

газар 2000тн дээс хэмжээтэй нефть тээвэрлэсэн хөлөгт зохих даатгал

буюу санхүүгийн баталгаатай

байхаар тогтсон.

Тээврийн даатгалыг дараах

нөхцөлөөр байгуулна. Үүнд:

Бүх эрсдлийг хариуцах нөхцөл-(цэрэг дайн, өт хорхойнд идэгдэх, санаатай гэмтэл учруулсан)

Ердийн ослыг хариуцах нөхцөл-(байгалийн гамшгаас хөлөг онгоц мөргөлдсөн, алга болсон)

Сүйрлээс бусад хохирлыг үл хариуцах нөхцөл- (ачаа бүрмөсөн устаагүй бол нөхөн төлөхгүй)

3.Гадаад худалдаан дахь эрсдлийн даатгал

Эрсдэл• Гадаад худалдааны үйл ажиллагаа

нь янз бүрийн хэлбэрийн

эрсдэлтэй. Эдийн засгийн эрсдэл

гэдэг нь урьдчилан тааварлах боломжгүй, тохиолдлын шинж

чанартай зүйлсээс болж, мөнгөн

хөрөнгөөр илэрхийлэгдсэн гарч

болзошгүй алдагдлыг хэлнэ.

Эрсдлийн ангилал Эрсдлийг үйлчлэх байдлаар нь: 5 ангилал

Статик

Динамик

Цэвэр

Наймааны

Тээвэрлэлтийн эрсдэл гэж ангилдаг.

1. Статик эрсдэл

• Нийгмийн өөрчлөлгүй байнгын тэнцвэрт төвшиний эрсдлийг хэлнэ. Жишээ нь: Байгалийн гамшгаас бий болох хохирол

2. Динамик эрсдэл

• Нийгмийн өөрчлөлтийн үр дүнд бий болдог. Жишээ нь: Инфляци

3. Цэвэр эрсдэл

• Зөвхөн бараа бүтээгдэхүүнд хохирол учруулах эрсдэл Жишээ нь: Барааны хадгалалт, хамгаалалт, стандартын шаардлага зөрчих эрслүүд

4. Наймааны эрсдэл

•Арилжаа, солилцооноос үүсэн гарах эрсдэл

5. Тээвэрлэлийн эрсдэл

•Усан зам, авто зам, төмөр зам, агаарын зам зэргээр тээвэрлэлт хийхтэй холбоотой эрслүүд

Эрсдэл гарахад нөлөөлдөг хүчин зүйлс

•Эдийн засгийн байдал

•Улс төрийн байдал

•Иргэдий сэтгэл зүйн хүчин зүйлс

•Ниймийн байдал

•Хууль эрх зүйн орчин

Дараах эрсдлийн даатгалууд байна.

Техникийн эрсдлийн даатгал

Барилга угсралтын ажлын даатгал

Импортолж буй иж бүрэн тоног төхөөрөмжийн даатгал

Экспортын зээлийн даатгал

Гадаадын хөрөнгө оруулалтын даатгал

Техникийн эрсдлийн даатгал

• /машин тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглалтанд оруулахтай холбоотой/

Барилга угсралтын ажлын даатгал

• /Өөрийн оронд болон хилийн чанадад барьж байгуулж буй барилга байгууламжийг угсарч суурилуулах тоног төхөөрөмжийг даатгах/

Импортолж буй иж бүрэн тоног төхөөрөмжийн даатгал

• /угсарч суурилуулах, ашиглалтанд оруулах, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбоотой/

Экспортын зээлийн даатгал

• Худалдааны зээлийн нөхцөлөөр бараа нийлүүлж, нийлүүлсэн барааныхаа төлбөрийг цаг тухайд төлүүлэхээр даатгадаг. Экспортлогч болон даатгалын компани хоорондоо удаан хугацаагаар ажиллах үед санал болгодог.(худалдан авагч дампуурсан, худалдагч худалдан авагч хоёрын хооронд зөрчил гарсан, төлбөрийн чадваргүй болсон)

Гадаадын хөрөнгө оруулалтын даатгал

•Шууд хөрөнгө оуулалт нь байгалийн гамшгийн, галын, техникийн, улс төрийн, гуравдагч этгээдий, эдийн засгийн гэх мэт бүлэг эрсдэлд өртдөг бөгөөд эдгээр эрсдлийн даатгах замаар хамгаалалт хийдэг.гм...

Сэдвийн асуулт• Даатгал

• Эрсдэл

• Даатгалын шагнал

• Даатгалын гэрчилгээ

• Даатгалын 3 төрөл

• Тээврийн даатгалын 3 төрөл

• Брюселийн конвенцийг - ямар эрсдэлд

тохирох даатгал вэ?

• Тээврийн даатгалын байгуулах нөхцөл

• Эрсдлийн 5 ангилал

• Эрсдлийн 5 төрлийн даатгал

Анхаарал тавьсанд баярлалаа.