"МонголТолбо" тиг суулгах заавар (кирил)

Preview:

Citation preview

0

Монгол бичгийн “Монгол” бүлийн тиг МонголТолбо, МонголСудар. Хувилбар 2 Компьютерт суулгаж хэрэглэх заавар. Хувилбар 1 Windows 7

1

Монгол бичгийн “Монгол” бүлийн тигийг компьютерт хэрхэн татаж авах вэ?

Монгол бичгийн “Монгол” бүлийн тигийг компьютерт татаж авахын тулд www.mongoltolbo.com сайтаар орно.

“Font Download” товчин дээр дарна.

2

Дараах хэсгээс “Фонт татах” товчин дээр дараарай.

Шинэ цонх нээгдсэний дараа “Фонтыг татан авч хэрэглэх нөхцөл”-тэй танилцаад, “Татах” товчин дээр дарна.

3

“Save as” цонх нээгдэхэд “zip” файлыг компьютертоо хадгална.

“Zip” файлыг “Extract to mongoltolbo-v2\” дээр дарж задална.

4

“mongoltolbo-v2” гэсэн нэртэй хавтас үүсэх бөгөөд энэ хавтас руу орно.

Хавтас руу ороход тигүүд байх бөгөөд суулгах тиг дээрээ хулганыхаа баруун товчлуурыг дарахад шуурхай цэс гарч ирнэ. “Install” дээр дарснаар монгол бичгийн тиг таны компьютерт суух болно.

5

Эсвэл суулгах тиг дээрээ 2 удаа дарахад доорх цонх нээгдэнэ. “Install” дээр дарснаар тиг суух болно.

6

Монгол бичгийн “Монгол” бүлийн тигийг хэрхэн хэрэглэх вэ?

“Word” файлаа нээгээд, “Page Layout” дээр дарна.

“Page Layout” хэсгийн “Text Direction”, дараа нь “Vertical for Mongolian” гэсэн хэсэг дээр дараарай.

7

Ингэснээр та компьютер дээрээ монгол бичгээр босоогоор бичих боломжтой болно.

Дэлгэцийн баруун доод буланд байрлах тиг солих хэсэг дээр дарж, “MN Mongolian (Traditional Mongolian, PRC)” гэдгийг сонгоорой.

8

Ингээд та компьютерт босоо монгол бичгээрээ бичих боломжтой боллоо. Баяр хүргэе!

Монгол бичгийн “Монгол” бүлийн тигээр “Word”-оос гадна “Excel”, “PowerPoint”, “Yahoo Messenger” дээр мөн бичих боломжтой.

Асууж лавлах зүйл гарвал www.mongoltolbo.com сайтын “Forum” буюу хэлэлцүүлэгт нэвтрэн орж, бидэнтэй харилцаарай. Танд амжилт хүсье!

Recommended