Upload
anu-harchu
View
3.661
Download
7
Embed Size (px)
Citation preview
Олон улсын худалдааны
хүчин зүйлийн хамаарлын
онол Зөвлөх багш П.Лхамсүрэн
ОУЭЗХ 3-1 Б.Анармаа
Б.Батдэлгэр
Н.Баярсайхан
Т.Бөртэ
М.Билэгт
Агуулга Хекшер-Олин Худалдааны Загварын Хөгжил
/Б.Батдэлгэр/1930-аад оны Худалдааны Онол
Хекшер-Олин-Самуэлсоны Загвар
Хекшер-Олин-Ваник Загвар
Хекшер-Олины Онолын Эмпирик Туршилтууд
/Н.Баярсайхан/
Олон улс ба Олон Хүчин Зүйлийн Судалгаа
/Б.Анармаа/
Агуулга Столпер-Самуэльсоны Теорем, түүний өргөжилт,
туршилтууд /Т.Бөртэ/
-Столпер- Самуэльсоны теорем
-Рыбчинский нөлөөлөл
-Столпер – Самуэльсоны теоремийн өргөжилт,
туршилт
- Улс төрийн эдийн засгийн нөлөөлөл
- Бүтээгдэхүүний үнийн тэнцвэржилт
- Хүчин зүйлийн үнийн тэнцвэржилт
- Deardorff-ийн линзэн загвар
4/3/2012 3
Хекшер-Олины
Худалдааны Загварын
Хөгжил
1930-аад оны Худалдааны
Онол • “Орлогын хуваарилалтанд Гадаад
худалдааны үзүүлэх нөлөө” илтгэл /1919 он,
Хекшер/
• “Худалдааны онол” Ph.D-ын эрдмийн ажил
/1924 он, Олин/
• “Бүс нутаг хоорондын болон Олон улсын
худалдаа” ном /1933 он, Олин/
Хекшер-Олины теорем
(HO)
“Тухайн улс өөрийн сайн хангагдсан үйлдвэрлэлийн хүчин зүйлийг ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, харин өөрт хомсдолтой байгаа хүчин зүйлсээр үйлдвэрлэгдэх бараа бүтээгдэхүүнийг импортлох нь зүйтэй”.
Өөрөөр хэлбэл:
• Капиталын нөөц ихтэй улс нь капиталын орц ихтэй барааг үйлдвэрлэн, экспортод гаргана.
• Үйлдвэрлэлийн нөөц ихтэй улс нь үйлдвэрлэлийн (ажиллах хүчний) оролцоо ихээр шаадсан бараагаа үйлдвэрлэн, экспортод гаргана.
• Газар нутгийн хэмжээ ихтэй улсын хувьд газар ихээхэн шаардах үйл ажиллагаа явуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай гэж үздэг.
Хекшер-Олин-Самуэльсоны
(HOS) Загвар (1938) HOS загварт тухайн экспортлож буй барааны
үйлдвэрлэлд эрчимтэй болон эрчимтэй бус ашиглагддаг хүчин зүйл эзэмшигчдийн болон импортлож буй барааны үйлдвэрлэлд ашиглагддаг хүчин зүйл эзэмшигчдийн нөхцөл байдлыг авч үздэг.
Үйлдвэрлэлийн 3 хүчин зүйл буюу газар, хөдөлмөр, капитал байх ба тэдгээрийн зөвхөн 2 хүчин зүйлийн харьцаагаар тухайлбал, газар, ажиллах хүчний харьцаа, ажиллах хүч, хөдөлмөрийн харьцаагаар үйлдвэрлэлийн хүчин зүйлийн өртгийг тодорхойлж болдог.
Хекшер-Олин-Самуэльсоны (HOS)
Загвар
Хоёр орон
Хоёр бараа
Хоёр хүчин зүйл
Хекшер-Олин-Самуэльсоны (HOS)
Загвар
Газар
Хөдөлмөр
Капитал
• Газар
• Хөдөлмөр
• Хөдөлмөр
• Капитал
• Капитал
• Газар
Улс орон бүрийн үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь харилцан адилгүй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарах зардал нь ялгаатай байдаг.
• Жишээ нь: Хятад улс
Тухайн улсын хувьд хөдөлмөр буюу ажиллах хүчний хувьд бусад улсуудтай харьцуулахад харьцангуй сайн хангагдсан нь хүний хөдөлмөрийн оролцоотой үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг харьцангуй хямд үнэтэй болгох боломжтой.
Ажиллах хүчин ихтэйгээс хөдөлмөрийн зардал харьцангуй бага. Хөдөлмөр давамгайлсан үйлдвэрлэлд хөдөлмөрийн зардал бага байх нь тухайн үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүн зах зээлд хямд гарах боломжийг бүрдүүлнэ. Зах зээлд хямд үнэтэй бараа гаргах нь тухайн үйлдвэрлэгчийн хувьд хямд үнээ давуу тал болгох боломжтой.
Жишээ нь: Япон улс
Газар нутаг багатай орнуудад газар өндөр үнэтэй. Иймээс уур амьсгал, хөрснөөс үл шалтгаалан талбай их шаарддаг үйлдвэрлэл явуулах нь ашиггүй. Харин бага талбайд үйл ажиллагаа явуулдаг салбар нь илүү үр өгөөжтэй. Тухайлбал олон давхар барилга байшинд үйл ажиллагаа явуулж болох үйлдвэрлэл илүү тохиромжтой. Өөрөөр хэлбэл Япон улс нь газар нутгийн хэмжээ бага боловч капиталын хувьд сайн хангагдсан учир бусдаас давуутай байх боломжтой юм.
HO болон HOS HO загварт аливаа нэг бараа бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэхэд шаардлагатай орц буюу хүчин зүйлсийн
талаар авч үзсэнээрээ дэлхийн худалдааны онолд дэвшил
гарсан гэж үздэг.
Харин HOS загвар нь тэрхүү үйлдвэрлэлийг бүрдүүлж бүй
хүчин зүйлсийг эзэмшиж буй эзэмшигчийн нөхцөл байдлыг
авч үзсэнээрээ HO загварыг илүү сайжруулсан гэж үзэж
болно. Энэ нь нөгөө талаар хүчин зүйл эзэмшигч буюу
үйлдвэрлэл явуулан, гадагш экспортлож буй пүүс нь
ашигтай байж чадах уу? Бусдаас давуутайгаар ямар нэгэн
хүчин зүйл эзэмшлээ гээд ашигтай ажиллаж чадахуу гэсэн
асуудал гарч ирэх бөгөөд HOS загвар нь энэхүү асуудлыг
авч үзсэн гэж ойлгож болох юм.
Энэхүү зураг нь жишээ болгон авсан 2 улс нь хоорондоо
худалдаа хийгээгүй байх үеийн ерөнхий байдлыг харуулж
байна.
Зураг 1.
Энэхүү зураг нь жишээ болгон авсан 2 улс нь хоорондоо
худалдаа хийж буй үеийн ерөнхий байдлыг харуулж байна.
Зураг 2.
Дээрхи зургуудаас:
• Тухайн улсууд нь харьцангуй сайн хангагдсан хүчин зүйлээ ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагш гарган, хэмжээний хувьд (жишээ нь ажиллах хүчин юмуу газар байж болно) бага тэрхүү хүчин зүйлийг ашигласан бараагаа гаднаас авч байгааг харж болно.
• Учир нь хэмжээний хувьд бага хүчин зүйлийг ашиглан үйлдвэрлэл явуулахад зардлын хэмжээ их байх бөгөөд зардал их байх нь зах зээлд үнэтэй нийлүүлэгдэх нөхцлийг бүрдүүлнэ. Зах зээлд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх нь хэрэглэгчийн эрэлт, хандлагаас шалтгаалаад илүү ашигтай ажиллах нөхцлийг эргэлзээтэй болгож магадгүй юм.
Хекшер-Олин-Самуэльсоны
(HOS) Загвар
Столпер-Самуэльсоны Теорем
Рыбчинскийн Теорем
Хекшер-Олин Теорем
Хүчин зүйлийн үнэ тэнцвэржилтийн Теорем
Хекшер-Олин-Ваник Теорем (HOV)
Импортын бүтээгдэхүүн нь тухайн гадаад улсын
үйлдвэрлэл болон капиталын орц ашиглан
үйлдвэрлэгддэг.
Өөрөөр хэлбэл гадаадын барааг импортлоно гэдэг нь
гадаадын үйлдвэрлэл бол капиталын орц импортлож
байна гэсэн үг юм.
Зураг 3.
Зураг 3.
HOV теорем:
• Гаднаас бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирнэ гэдэг нь нөгөө талаасаа тухайн бүтээгдэхүүнээс гадна тэрхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүрдүүлсэн бусад хүчин зүйлсийг давхар импортлож байна гэсэн үг юм.
• Хүний нүдэнд импортлогдон ирж буй бараа нь харагдахаас тэрхүү барааг үйлдвэрлэхэд оролцсон хүчин зүйлс харагддаггүй. Бид тухайн барааг л хардаг бөгөөд тэр барааг хэн, ямар тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн бэ гэдгийг бид мэддэггүй. Түүнтэй адилаар энэхүү хайрцгийг импортлогдон ирж буй бараа гэж үзвэл хайрцагны дотор хэсэгт юу байгаа нь бидний нүдэнд харагдахгүй байна. Тэрхүү харагдахгүй байгаа дотор хэсэг нь бидний нүдэнд үл харагдах хүчин зүйлсүүд нь юм.
Зураг 4.
Зураг 4.
HOV теорем:
Аливаа нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд дан ганц
хүчин зүйлийг ашиглана гэдэг боломжгүй.
Зураг 4-т харуулсны адилаар хөдөлмөрийн орц ихтэй
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч тодорхой
хэмжээний машин, тоног төхөөрөмж оролцдог.
Эндээс нэг хүчин зүйл нь үйлдвэрлэлд давамгайлах ч
мөн өөр нэг хүчин зүйлсийн орц тодорхой хэмжээгээр
зайлшгүй байдаг гэсэн санааг агуулж байгаа юм.
Хекшер-Олины
онолын анхны
Эмпирик туршилтууд
Эмпирик туршилтууд ХО теоромд улс орнууд харьцангуй их байгаа хүчин
зүйлсээ экспортлож, хомсдолтой байгаа хүчин зүйлсийг импортолдог.
Уг теоромыг анх шалгаж үзсэн хүмүүс энэхүү теором хөдлөшгүй үнэн байхын тулд хүчин зүйлсийн үнийн тэнцвэржилт болон улс орнуудын аль нэг бүтээгдэхүүнийг илүүд үзэх хандлага төсөөтэй байх ѐстой гэдгийг мэдэж байсан. Гэвч бодит байдалд тийм биш.
Ийм учраас судалгааны гол чиглэл нь теоромын эдийн засгийн хүчин зүйлс нь бодит амьдралд биелэлээ олж чадахуйц хүчтэй эсэхийг шалгах явдал байсан.
Эдгээр туршилтууд нь ХО загварын бодит байдалд биелэлээ олж буй эсэхийг харуулж чадаагүй.
Туршилтууд
1953 оны Леонтьевын туршилт
1980 оны Лиймэрийн туршилт
Хүчин зүйл-нөөцийн хувилбар
Хекшер-Олины загварын хүчин зүйл-нөөцийн
хувилбар нь уг онолын эмпирик туршилтын үндсэн
суурь нь болж байсан.
Энэ хувилбараар хамгийн анхны бөгөөд хамгийн
алдартай туршилтыг хийсэн хүн нь Василий Леонтьев
(1953) юм.
Тэрээр 1947 онд АНУ-ын 1 сая долларын экспорт
болон түүнийг орлох импортын бараа үйлдвэрлэхэд
зарцуулж буй шууд болон шууд бус капитал,
хөдөлмөрийн зардлыг тооцохын тулд орц-гарцын
хүснэгтийг хийж байжээ.
Василий Леонтьев:
“АНУ харьцангуй их капитал эзэмшдэг боловч
хөдөлмөрийн хэмжээ бага учраас хөдөлмөр
шаардсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашиггүй.
Түүний оронд капитал шингэсэн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэн, гадаад улс оронд худалдаж, оронд нь
хөдөлмөр илүү зарцуулсан бүтээгдэхүүн
хэрэгцээгээрээ авах боломжтой...”
Леонтьевийн парадокс Леонтьев уг санааг батлах зорилгоор Америкын
жишээн дээр шалгаж үзсэн.
Ингэхдээ улс орон бүрт капитал/хөдөлмөрийн
бүтээмжийн харьцаа ижил буюу тогтмол тоогоор
зөрдөг гэж тооцож авч үзсэн.
Хачирхалтай нь үр дүн түүний бодож байснаас
эсрэгээр гарсан байна. АНУ капитал ихтэй учраас түүний экспортод капитал шингэсэн
бүтээгдэхүүний эзлэх хувь, эсрэгээр импортод хөдөлмөр шингэсэн
бүтээгдэхүүн илүү байх ѐстой байв.
Гэтэл тоон баримтуудаас АНУ-ын экспортод хөдөлмөр шингэсэн
бүтээгдэхүүн зонхилж, харин импортод капитал шингэсэн бүтээгдэхүүн илүү
хувийг эзэлж байжээ.
Капитал зарцуулалт Хөдөлмөр зарцуулалт
Экспорт aKx = 2.550780 aLx = 182.313 хүн-жил
Импорт aKm = 3.091339 aLm = 170.114 хүн-жил
• Капитал – хөдөлмөрийн харьцаа
o kx = aKx/aLx = $14,300 (экспорт)
o km = aKm/aLm = $18,200 (импорт)
• km = 1.30 kx – АНУ-ын импортод капитал шингэсэн
бүтээгдэхүүн давамгайлж байна.
Парадокс үүсэх шалтгаанууд
1956 онд Крэвис Леонтьевын судалгааны үр дүнг ажилчдын эзэмшсэн ур чадвартай холбон анх тайлбарласан.
Кенен болон бусад судлаачдын хэлснээр эдийн засаг, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалан улс орнуудын хөдөлмөрийн зах зээл харьцангуй ялгаатай хөгжсөн байдаг учраас нэг хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийг тогтоох боломжгүй.
Бусад шалтгаанууд: адил бус үйлдвэрлэлийн аргачлал, өргөжилтийн үр өгөөж адилгүй, хэрэглэгчийн таашаал ялгаатай, худалдааны хориг саад.
Эдгээр шалтгаанууд нь тус бүрдээ капитал ихтэй улс орон капитал шингэсэн бүтээгдэхүүн импортолж, хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн экспортлож буйг тайлбарлах шалтгаан болж чадна.
Эмпирик туршилтуудыг
шүүмжлэх нь Хекшер-Олины загварыг шалгахыг оролдсон
Леонтьевийн адил туршилтуудыг шүүмжлэх 2 үндсэн
шалтгаан байсан.
(1) Улсын экспорт болон импорт нь өртгийн хувьд
зөрүүтэй бөгөөд капитал, хөдөлмөрийг аль алийг нь
экспортлож, бас импортлож байх үед тухайн улсыг
капитал, эсвэл хөдөлмөрийн илүүдэлтэй улс аль нь
болохыг бүрэн төгс тодорхойлж чадахгүй.
(2) улс орны хүчин зүйлийн багтаамжийг бусад
улсынхтай харьцуулсан бие даасан хэмжилтийг
оруулаагүй учраас туршилтууд нь бүрэн бус.
Леонтьевийн туршилтын талаарх
Лиймерийн судалгаа
Худалдааны балансыг тооцолгүйгээр нийт экспорт
болон импорт дахь капитал, хөдөлмөрийн хэмжээг
харьцуулах нь зохисгүй гэж 1980 онд Лиймер анх
гаргаж ирсэн.
Тэрээр 2 хүчин зүйлтэй, капитал ихтэй улс аваад,
тухайн улс нь дэлхийн бусад улсуудтай хангалттай
хэмжээний худалдаа хийдэг, хөдөлмөр болон
капиталыг аль алийг нь экспортолдог (барааны
экспорт, импортод шингэсэн) учраас импортод нь
капитал шингэсэн бүтээгдэхүүн давамгайлах
боломжтой загварыг авч судалсан.
Лиймер Леонтьевын судалгаа хийсэн аргачлалын
алдааг дараах байдлаар тодорхойлсон.
(3.1a)
(3.1b)
( ) нь i улсын цэвэр экспортод эзлэх капитал (хөдөлмөр)-ын хэмжээ
Ki (Li )нь i улсын капитал (хөдөлмөр)-ын багтаамж
Kw (Lw) нь дэлхийн капитал (хөдөлмөр)-ын багтаамж
•
• Yi - i улсын ҮНБ
• Bi – i улсын худалдааны баланс
• Yw – Дэлхийн ҮНБ
Олон Улс ба Олон Хүчин
Зүйлийн Судалгаа (Multi-country and Multi-factor tests)
Олон Улс ба Олон Хүчин Зүйлийн
Судалгаа Хафбауэр 1965, 24 орны худалдааны бараа
бүтээгдэхүүний судалгаа хийсэн
Үндэсний нэг хүнд ногдох капитал ба капитал
агуулсан үндэсний экспорт хоорондын харилцан
хамаарлын коэффициент 0.70
Экспортод агуулагдах мэргэжлийн болон техникийн
ажиллах хүчний хувийн хамааралын коэффициент
0.69 байгааг тэрээр орж мэдсэн.
Капитал ба хүний чадварын теорем нь
худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнийг
тодорхойлж чаддаг.
Балдуин /1979/ импорттой өрсөлдөх бараа
бүтээгдэхүүний нэг хүнд ногдох капиталыг экспортын
бараа бүтээгдэхүүний нэг хүнд ногдох капиталтай
тооцож /1964 онд 35 хөгжингүй ба ХБО мөн АНУ, Япон,
ЕХ улсуудын үйлдвэрүүдийн хөдөлмөр ба капиталын
коэффициент, мөн тэдний оролт гаралтын
коэффициент/, тоон харьцаа гаргасан.
1964 оны АНУ-ийн импорттой өрсөлдөх бараа
бүтээгдэхүүнд агуулагдах нэг ажилчинд ногдох К нь АНУ-
ийн экспортын төдийгүй Герман, Франц, ИБ, Японы
коэффициентын нийлбэрээс их байсан.
Лимер /1984/- 59 орон, 11 хүчин зүйл, 10 өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүг бүрийн цэвэр экспортыг 1958-1975 онд авч үзсэн.
Үүний үр дүнд:
1. цэвэр экспортод эзлэх түлш, түүхий эд зэрэг байгалийн баялаг бүтээгдэхүүнүүд нүүрс, эрдэс баялаг, газрын тостой холбоотой
2. цэвэр экспортод эзлэх төрөл бүрийн үр тариа нь газарын төлбөртэй холбоотой
3. үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь хөдөлмөр ба капиталын зардалтай холбоотой гэдгийг олж мэдсэн.
Лимер: Олон улсын худалдааны гол урсгал нь хязгаалагдмал баялагаар давуу талтай байхад үр ашигтай байна хэмээн дүгнэсэн.
The Bowen-Leamer-
Sveikaukas (BLS)
Test of the HOV
Model 1987
The Bowen-Leamer-Sveikaukas (BLS)
Test of the HOV Model
Бовен, Лимер, Свикауказ /1987/ анх удаа HOV
загварт олон улсын оролцуулан судалгаа
хийсэн ба 1967 онд 27 орны “цэвэр
экспортын”-ийн 12 хүчин зүйлийг тооцож
үзсэн.
- нийт цэвэр экспорт
Лимерийн 1980 онд гаргасан нийтлэл, BLS 1986 оны
судалгааны ажилд тургуурлан цэвэр экспортын
хэмжүүрийг ашиглаж хамгийн давуу талтай байгаа
хүчин зүйлийг тодорхойлохыг оролдсон. BLS-ийг
олсоноор 27 орны 17 улсын капитал нь таарч байхад
/52%/, Лимерийн онолын /түүнийг цааш 1995 онд
Трефлер, 2001 онд Вайншайн шалгаж үзсэн/ дагуу 26
орны 16 улсынх /59%/ таарсан. Нэгэнт судалгааны
дагуу 50%-аас дээш хувийн магадлал гарсан учир
HOV загварт биелэх боломжтой гэж үзсэн.
BLS-ийн судалгааны гол онцлог нь эдгээр хүмүүс өмнөх үр дүнд дүгнэлт хийх журмаар загварыг сайжруулахаар зорьж байсан. Тэд улсуудын цэвэр экспортын хүчин зүйлийг урьдчилан таамаглаж загварт өөрчлөлт оруулсан ба технологийн хувьд ялгаатай байхыг илтгэсэн. Энэ нь жинхэнэ HOV загварыг өөрчилсөн
k(k=1, ...,...M) цэвэр экспортод агуулагдаж буй хүчин зүйл
i (i=1, ...., T) улсууд
i улсын k хүчин зүйлд шаардагдах багтаамж
i улсын дэлхийн орлогод үзлэх нийт хэрэглээ.
k хүчин зүйлийн багтаамжаар үржигдэнэ.
Одоо HOV тэнцэл доор тэнцэтгэлд шилжинэ.
δ-нь АНУ-ийн бусад улсуудтай харицах хүчин зүйлийн
хамгийн ашигтай байх тоон харицаа юм.
бүх улсын хүчин зүйлийн нийлүүлэлтийн
нийт дүн.
Трефлерийн судалгаа
ба Алдагдсан
худалдаа
1995
Трефлерийн судалгаа ба
Алдагдсан худалдаа Трефлер 1995 онд хүчин зүйлийн цэвэр экспортыг бодит
хэмжээг агуулсан ба /HOV загварын тэнцэтгэлийн зүүн тал/ түүнийг урьдчилан тооцоолсон / HOV загварын тэнцэтгэлийн баруун тал/ сонирхолтой судалгаа хийсэн.
Тэрээр 50%-аас ихгүй үр дүнтэй BLS-ийн судалгааг үндсэн HOV загварын тэнцэтгэлийн дагуу шалгаж, энэ нөхцөлд тэнцэтгэлийн 2 тал хоорондоо тэнцүү биш гэж үзсэн. Хэдий судалгааны үр дүн муу гарсан ч илүү системтэй аргаар судлах боломжийг хайн 1983 оны 33 орон, 9 хүчин зүйлүүд, түүний гарах зардлыг хамарсан тоон мэдээллүүд цуглуулсан.
Нийт цэвэр экспортын хэмжээний оронд бодит, цэвэр хүчин зүйлийн экспортыг хэмжиж үзсэн.
Трефлерийн судалгаа ба
Алдагдсан худалдаа
Судалгааны дагуу 33 орны, 9 хүчин зүйлийг хамарсан
үзүүлэлт 50% байсан ба үүнд HOV-ийн загвар хангалттай
бөгөөд хүрэлцэхүйц хэмжээний үнэн байгаа юм. Гэхдээ
BLS-ий дүгнэлтээх Heckscher-Ohlin-ий үзүүлэлтүүдийг
олон орнуудтай хамруулж үзэхэд муу үр дүн үзүүлж
байсан нь батлагдсан. Тэр худалдааг урьдчилан
тооцоолохоос илүүтэйгээр HOV-ийн загварыг “алдагдсан
худалдаа ” зах зээлийн эзэлхүүнийг тодорхойлохыг
оролдсон.
Трефлерийн судалгаа ба
Алдагдсан худалдаа Ядуу орнууд бүх хүчин зүйлээр давуу талтай байхад
/дэлхийд эзэлх хүчин зүйлийн багтаамж нь дэлхийн
орлогод эзлэх хэрэглээний тоон харицаанаас хэд
дахин их/, баян орнууд ихэнх хүчин зүйлийн хувьд
хомсдолтой байдаг. Үүнээс үзэхэд ядуу орнуудын
хүчин зүйлийн харицаа нь идэвхигүй байна.
Тэр Hicks-neutral өөрчлөлтийг хүчин зүйлийн
идэвхитэй байдлыг илэрхийлэх коэффициентод
оруулж, улс бүрийн хүчин зүйлийн коэффициент
байна гэж үзсэн. Үүнийг дагаад хөгжингүй, ХБО нь
технологийн эзэмших хэлбэрээр ялгаатай болохыг
зөвшөөрсөн. Гэхдээ яагад технологийн ялгаа байгааг
тодорхойлж чадаагүй.
Дэвис Вайнштайны
Судалгаа
(The Davis-Weinstein Tests)
2001
Дэвис-Вайнштайны Судалгаа
The Davis-Weinstein Tests
HOV загварыг илүү олон орон хамруулж сайжруулахыг зорьсон ба OECD-ийн 10 орон ба бусад орон, хөдөлмөр ба капитал гэсэн хоѐр хүчиг зүйлийг авч үзсэн. Үүнд хэмжээст хүчин зүйл, гадаад худалдаа ба урьдчилан тооцоолсон хүчин зүйл, гадаад худалдааг авч үзээд бодит байдалд хэр íийцэж байгааг харуулахыг зорьсон.
АНУ-ийн технологийн матриц эсвэл бусад бүх орнуудын технологийн матрицын дунджыг тооцоход загварын үзүүлэлт муу гарсан. АНУ-ийн үйлдвэрлэлд эзлэх хэмжээст хүчин зүйлийн агууламж 0.24 байсан бол бүх улсуудын дундаж 0.33 байлаа.
Дэвис-Вайнштайны Судалгаа
The Davis-Weinstein Tests
Урьдын онолчидтой харьцуулахад худалдааны HOV
загварт хийсэн Дэвис-Вайнштайны судалгаа үр дүнд
үнэхээр муу гарсан. Хэмжээст худалдаа ба урьдчилан
тооцоолсон худалдаа 0.32, харин OECD-ийн 10 орны
үзүүлэлтийн дундаж 0.45 хүртэл өссөн.
Столпер
Самуэльсоны теорем
The Stolper-Samuelson Theorem
/S-S theorem 1941 /
Онолын тайлбар
Онолын нөхцөл - үр өгөөж тогтмол, төгс
өрсөлдөөн, бүтээгдэхүүний үнэ, хүчин зүйл
тэнцүү
Бүтээгдэхүүн-1-ийн үнийн өсөлт нь түүний
үйлдвэрлэлд хэрэглэгддэг хүчин зүйлийн үр
өгөөжийг нэмэгдүүлж, Бүтээгдэхүүн 2-т
үйлдвэрлэлд хэрэглэгддэг хүчин зүйлийн үр
өгөөжийг бууруулна.
50 4/3/2012
Столпер Самуэльсоны хайрцагласан
диаграмм O2- Тухайн эдийн засгийн боломжит
Хөдөлмөр, Капиталын нийт хэмжээ
O1BHO2 диагональ- K,L
хүртээмжийн хуваарийн шугам
Y1 Y1 муруй- Бүтээгдэхүүн-1-ийг
ижил хэмжээтэй үйлдвэрлэж чадах
капитал болон хөдөлмөрийн хослол
Y2 Y2- Бүтээгдэхүүн-2-ийг ижил
хэмжээтэй үйлдвэрлэж чадах
капитал болон хөдөлмөрийн хослол
O1NMO2- Паретогийн үр ашгийн
/ашигт үйлийн/цэгүүдийн олонлог.
нөгөө бүтээгдэхүүний боломжит
хэмжээтэй байх үед 2 бүтээгдэхүүн
тус бүрийн гарцыг хамгийн их
байлгах цэгүүд
51 4/3/2012
Столпер Самуэльсоны
боломжийн муруй
PNMP’- Оновчтой
үйлдвэрлэлийн
хэмжээ
52 4/3/2012
Столпер Самуэльсоны
хайрцагласан диаграмм
Капитал болон
хөдөлмөрийн
өөрчлөлтүүдийн
харьцаануудын сөрөг
утга нь Бүтээгдэхүүн 1
болон 2-ын хөдөлмөр
болон капиталын ахиу
бүтээмжтэй тэнцэнэ
гэсэн үг
53 4/3/2012
Столпер Самуэльсоны
хайрцагласан диаграмм Төгс өрсөлдөөний үед
Хүчин зүйл бүрийн үнэ
нь тухайн
бүтээгдэхүүнийхээ ахиу
бүтээгдэхүүний үнэтэй
тэнцдэг.
Мөн энэ нөхцөлд
бүтээгдэхүүнүүдийн
ахиу зардлын
хэмжээний харьцааны
сөрөг утга нь тухайн
бүтээгдэхүүнүүдийн
үнийн харьцаатай урвуу
хамааралтай байна.
54 4/3/2012
Столпер Самуэльсоны
хайрцагласан диаграмм Мөн тэд өөрсдийн
санаа нь худалдааны
бодлоготой хамаарлыг
тайлбарлахдаа чөлөөт
худалдааны үед
бүтээгдэхүүн 2-т
ашиглагдаж байгаа
капитал ихээр
ашигладаг бараа нь
экспортонд гардаг .
Хөдөлмөр илүү
ашигладаг бараа
импортонд гардаг. 55 4/3/2012
Столпер Самуэльсоны теорем
Бүтээгдэхүүний үнийн өсөлт нь тухайн
бүтээгдэхүүнд эрчимтэй ашиглагддаг хүчин
зүйлийн үр өгөөжийг өсгөж, харин бага
ашиглагддаг хүчин зүйлийн үр өгөөжийг
бууруулна.
Өөрөөр хэлбэл хувцас үйлдвэрлэдэг үйлдвэр
ажилчдынхаа тоог дангаар нь нэмснээр
тухайн үйлдвэрийн байрлаж байгаа газрын үр
өгөөж тоон утгаараа буурна гэсэн үг.
4/3/2012 56
Рыбчинский нөлөөлөл
Столпер Самуэльсоны
теором
Тухайн улс дахь хүчин
зүйлийн нийлүүлэлт
тогтмол байхад түүний
үнийн өөрчлөлт нь
бүтээгдэхүүний үнэнд
хэрхэн нөлөөлдөгийг
судалдаг
Рыбчинский нөлөөлөл
Бүтээгдэхүүний үнэ
тогтмол үед тухайн үр
өгөөжтэй хүчин зүйлийн
нийлүүлэлтэнд гарцын
харьцангуй хэмжээ
хэрхэн нөлөөлөхийг
судалдаг
4/3/2012 57
Рыбчинский нөлөөлөл
Үндсэн нөхцөл: Өргөжилтийн үр өгөөж
тогтмол, Төгс өрсөлдөөн, гүйцэд биш
төрөлжилт
4/3/2012
Рыбчинский нөлөөлөл Столпер Самуэльсоны
хайрцагласан диаграмм Рыбчинский нөлөөлөл
59 4/3/2012
Рыбчинский нөлөөлөл
• Рыбчинский нөлөөлөл дээр капиталын хэмжээ хэвээр
байхад хөдөлмөрийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлснийг
дээрхи графикт харуулсан байна.
• Ингэснээр үр ашигтай гарцын муруй баруун тийш
хазайна.
• Үүний нөлөөгөөр боломжийн муруй баруун тийш
Рыбчинский нөлөөлөл
Столпер Самуэльсоны боломжийн муруй
Рыбчинский нөлөөлөлийн
боломжийн муруй
4/3/2012 61
Рыбчинский нөлөөлөл
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ихээр ашиглагддаг
хүчин зүйлийн тухайн улс дахь хүртээмжийг
нэмэгдүүлвэл тухайн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж,
нөгөө бүтээгдэхүүний гарц буурна
4/3/2012 62
Столпер Самуэльсоны
теоремын судалгаа туршилт
Testings of the Stolper-Samuelson Theorem
/S-S theorem 1941 /
Аргачлалын ерөнхий хандлагууд
1. Улс төрийн эдийн засаг
2. Бүтээгдэхүүний үнийн судалгаа
3. Хүчин зүйлүүдийн нөлөөллийг тусгайлан авч үзэх
4. Рыбчинский нөлөөлөл
5. Хүчин зүйлийн үнийн тэгшитгэл
64 4/3/2012
1. Улс төр эдийн засгийн хандлага эмпирик
тестийн үр дагавар
Кристофер Маги /Christopher Magee/
Худалдааны бодлогыг тодорхойлоход улс төр хэрхэн нөлөөлөх вэ? /1980/
Хөрөнгөтнүүд болон ажилтнуудын худалдааны бодлогод хандах хандлага
Экспортын бүтээгдэхүүний илүүдтэй үед хөдөлмөрчид, болон хөрөнгөтнүүд чөлөөт худалдааг илүүд үздэг. Харин Импортын бүтээгдэхүүний илүүдэлтэй үед хамгаалалтын бодлогыг илүүд үзнэ.
65 4/3/2012
Улс төр эдийн засгийн хандлага
эмпирик тестийн үр дагавар
Ирвин /Irwin/-ы 1906 онд болсон Британийн сонгуулийн үр
дүнгээс хийсэн дүгнэлтээр сонгогчдод ажиллаж байгаа
үйлдвэрийн салбарын эдийн засгийн нөхцөл онцгойлон
нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг гаргажээ. /1994/
Өөрөөр хэлбэл Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
салбарын ажиллагсад чөлөөт худалдааны бодлогыг илүүд
үздэг бол, Импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч салбарын
ажиллагсад хамгаалалтын бодлогыг илүүд үздэг
Ирвины дээрх дүгнэлт 1923 оны Британийн сонгуульд
биелэлээ олсон байна.
4/3/2012 66
Улс төр эдийн засгийн хандлага
эмпирик тестийн үр дагавар Alan Beaulieu-Алан Болье /2002/
Хүчин зүйлийн төрөл зүйл буюу ажиллагсдын чадвар,
боловсролын байдал нь Канадын иргэд Канад Америкийн
Чөлөөт Худалдааны хэлэлцээрийн асуудлаар санал асуулга
явуулахад ихээхэн нөлөөтэй байсныг статистик судалгаагаар
гаргасан байна.
Харин Scheve, Slaughter нар Чадварлаг ажиллагсад чөлөөт
худалдааг илүү дэмжих хандлагатай байхад, чадвар нь сул
ажиллагсад хамгаалалтын бодлогыг илүүд үзэж байв.
4/3/2012 67
2. Бүтээгдэхүүний үнийн судалгаа
Лаурэнс, Слотор нар 2 дахь үйлдвэрийн үнэ,
хүчин зүйлийн ашиглалтын мэдээллийг
ашиглан ОУХ-ны харьцангуй цалинд
нөлөөлөх нөлөөллийг судалжээ.
4/3/2012 68
2. Бүтээгдэхүүний үнийн судалгаа Лимэр- 1998 Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн үед бий болох Хүчин зүйлийн харьцангуй үнийн өөрчлөлтөнд нөлөөлөх гол 2 хүч нь:
1. Технологийн дэвшил 2. Даяарчлал
• t- технологийн өргөжилт
• Ɣ-тухайн
бүтээгдэхүүний орцын
хувь
• g- даяарчлал
/globalization/
4/3/2012 69
2. Бүтээгдэхүүний үнийн судалгаа Технологийн өөрчлөлтөөс үүдэх нэмүү өртгийн үнэ
t- технологийн өргөжилт
Ɣ- ямар нэг I
бүтээгдэхүүний орцын
хувь
TFP- хүчин зүйлийн үр
өгөөжийн өсөлт
λ – Лимэрийн
туршилтанд 1 эсвэл 0
гэсэн хувилбартай
байсан тогтмол тоо
4/3/2012 70
2. Бүтээгдэхүүний үнийн судалгаа Хүчин зүйлийн үнэнд нөлөөлөлх даяарчлалын нөлөө
t- технологийн өргөжилт
Ɣ- ямар нэг I бүтээгдэхүүний орцын хувь
TFP- хүчин зүйлийн үр өгөөжийн өсөлт
θki – i бүтээгдэхүүний k хүчин зүйлийн хуваарилалтын зардлын хувь
wk- M хүчин зүйлийн зардлын пропорциональ өөрчлөлт
4/3/2012 71
2. Бүтээгдэхүүний үнийн судалгаа Үнийн өөрчлөлт хүчин зүйлийн үнэтэй харьцуулахад үүсэх
үндсэн регресс /Балдвин, Кэйн нар 2000/
θki – i бүтээгдэхүүний k
хүчин зүйлийн
хуваарилалтын зардлын
хувь
wk- M хүчин зүйлийн
зардлын пропорциональ
өөрчлөлт
ei - алдааны коэффциент
r- капиталын үр өгөөжийн
пропорциональ өөрчлөлт
α – тогтмол тоо
4/3/2012 72
3. Хүчин зүйлийн үнэ
тэнцвэржилтийн теорем
Худалдаанд оролцож буй улсууд дахь хүчин зүйлсийн
нөөц, ашиглалтаас хамааран урт хугацаанд солилцож
буй бүтээгдэхүүнүүдийн харьцангуй үнэ тэнцвэржих
хандлага бий болдог.
Тэгвэл энэ нь тухайн бүтээгдэхүүнүүдийг
үйлдвэрлэлд шаардагдах хүчин зүйлсэд болон хоѐр
улсын хоорондох худалдаанд ямар нөлөө үзүүлэх вэ
гэдэг асуудал урган гардаг. Америкийн эдийн засагч
Пол Самуэльсон энэ асуудалд хариулт өгч чадсан.
4/3/2012 73
3. Хүчин зүйлийн үнэ
тэнцвэржилтийн теорем
“Олон улсын худалдаа нь түүнд оролцогч орнууд дахь
давуу тал бүхий хүчин зүйлсийн абсолют болон
харьцангуй үнүүдийн тэнцвэрийг бий болгодог”
4/3/2012 74
3. Хүчин зүйлийн үнэ тэнцвэржилтийн
теорем
Энэ төрлийн тэнцвэржилт
нь 2 улсын цалин буюу
хөдөлмөрийн зардал дээр
илүү их ажиглагддаг
Жишээ нь: НАФТА-д
нэгдсэн АНУ, Канадад нэг
төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг
үйлдвэрүүдэд ажиллаж
байгаа ажиллагсдын
цалингийн хэмжээ ЧХХ-т
нэгдэн орсноос хойш
тэнцвэржих хандлага
ажиглагддаг байна.
4/3/2012 75
3. Хүчин зүйлийн үнэ
тэнцвэржилтийн теорем
Deardorff /1994/ - ийн таамаглал
Үндсэн нөхцөл- 2 хүчин зүйл, 3 бүтээгдэхүүн,
2 улс
4/3/2012 76
Deardorff-ийн таамаглал
Хайрцагны хэмжээ нь 2
улсын капитал, хөдөлмөрийн
хосолмол нийлүүлэлт
O1 O2 O3 шугамууд нь 3
төрлийн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэхэд ашиглагдаж
байгаа хүчин зүйлийн
хуваарь
V- 2 улсын хоорондох
капитал, хөдөлмөрийн
хуваарилалт
• O1V VO2 O2 VI - Улс
орнуудын багтаамжийн линз
4/3/2012 77
Deardorff-ийн хүчин зүйлийн эрчмийн линз
6 оройтой линзээр
хүрээлэгдсэн дүрс нь
бүтээгдэхүүний
хүчин зүйлийн
эрчмийн
линз гэж нэрлэгдэх
бөгөөд
бүтээгдэхүүний тоо
нэмэгдэхэд линзийн
оройнууд нэмэгдэж
хэлбэр нь
өөрчлөгддөг.
4/3/2012 78
Deardorff-ийн хүчин зүйлийн эрчмийн линз
Дотор хэсэгт
байгаа линз нь улс
орнуудын
хүртээмжийн линз
гэж нэрлэгддэг.
Өөрөөр хэлбэл
хүчин зүйлийн
бүтээгдэхүүнүүдэд
хуваарилагдсан
байдал.
4/3/2012 79
Deardorff-ийн хүчин зүйлийн эрчмийн линз
1994 онд Deardorff хүчин зүйлийн үнийн
тэнцвэржилтийн үндсэн нөхцлийг гаргасан
“Энэ нь улс орнуудын хүртээмжийн линз нь
бүтээгдэхүүнд ашиглагддаг хүчин зүйлийн
хангамжийн линз дотор оршиж байх явдал юм.”
4/3/2012 80
Deardorff-ийн хүчин зүйлийн эрчмийн линз, хүчин
зүйлийн хүртээмжийн линз доторхи гарцын хуваарилалт
Энэ тохиолдолд улс орнууд капитал, хөдөлмөрийн нөөцөө бүрэн ашиглах боломжтой боловч бүтээгдэхүүний илүүдэл үүснэ.
Гэвч энэ линзэн загвар нь хүчин зүйлийн тэнцвэржилтийг бүрэн тайлбарлаж чадаагүй.
4/3/2012 81
Линзэн загварын зөрчил
Debaere болон Demiroglu /2003/ онд Линз загвар
хүчин зүйлийн үнийн тэнцвэржилтийн линзийг
туршиж үзсэн байна.
Тэд НҮБ-ийн Хөгжлийн байгууллагаас гаргасан 28
орны тоо баримтыг ашиглан тооцоо хийхэд линз
загвар батлагдаагүй.
Тиймээс OECD-ийн хөгжингүй орнуудын хувьд линз
загварыг туршсан нь амжилтанд хүрсэн байна.
4/3/2012 82
Линзэн загварын амжилтгүй
болсон гол шалтгаан
Хүчин зүйлийн үнийн тэнцвэржилт үүсэхгүй байгаа
гол шалтгааныг технологийн тэнцвэржилттэй холбон
тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл хичнээн капитал, газар эсвэл
хөдөлмөрийн нөөц ихтэй ч технологийн дэвшлээр
эдгээрийг хэмнэлттэй ашиглах боломжтой болсноор
дээр тооцоонуудад нөлөөлж эхэлсэн байна.
4/3/2012 83
Столпер- Самуэльсоны загварын туршилтууд,
амжилтгүй болсон шалтгаанууд
Тестийн үр дүнгүүд тодорхойгүй, нарийвчилсан
судалгаа дутмаг
Технологийн дэвшил, нөхцөл
Хүчин зүйлийн тэнцвэргүй байдал
4/3/2012 84
Дүгнэлт • Өнөөгийн байдлаар HOS загварыг өргөжүүлэн
судалсан оролдогууд нь хүчин зүйлүүдэд нөлөөлөгч
хүчин зүйлүүдийг тооцоогүйгээс төдийлөн амжилттай
болохгүй байна.
• HOS загварыг үр дүнтэй хэрэглэхийн тулд загварын
нөхцөлд тохирохуйц, ойролцоо үзүүлэлттэй 2 улс
орныг авч судлах нь үр дүнтэй юм.
Анхаарал тавьсанд
баярлалаа