119
1 ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДАД МӨРДӨГДӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ЗААВАР ЖУРМЫН ЭМХТГЭЛ 2007 ОН

Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл

Embed Size (px)

Citation preview

1

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДАД МӨРДӨГДӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ЗААВАР ЖУРМЫН ЭМХТГЭЛ

2007 ОН

2

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2006 оны 10 дугаар Дугаар 258 Улаанбаатар хот сарын 25-ны өдөр

Журам батлах тухай

“Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 26.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн

газраас ТОГТООХ нь: 1. “Эрсдэлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”-ыг хавсралт 1 дүгээр

хавсралт ёсоор, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”-ыг 2 дугаар хавсралт есоор тус тус баталсугай.

2. Журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж, сангуудын хөрөнгийн бүрдүүлэлт,

зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж Засгийн газарт тайлагнаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М. ЭНХБОЛД

САНГИЙН САЙД Н. БАЯРТСАЙХАН

3

Засгийн газрын 2006 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ЭРСДЭЛИЙН САНГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 5.4.3-т заасан Эрсдэлийн сан /цаашид “Сан” гэх/-гийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Сангийн зорилго нь давагдашгүй нөхцөл, байдал үүссэний улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдах буюу зарлага мөн хэмжээгээр нэмэгдэж улс эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй болсон тохиолдолд төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлэхэд оршино.

1.3. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцсэн байна.

1.4. Энэхүү журмын хэрэгжилтэд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.

Хоёр. Сангийн эх үүсвэр

2.1. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6,1,2-т заасны дагуу 100 хувь төсвийн хөрөнгөөс бүрдэнэ.

Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төсвийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж хариуцан гүйцэтгэнэ.

3.2. Төсвийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Сангаас хөрөнгө гаргаж, зарцуулалтын тайланг Сангийн хөрөнгийг зарцуулсан хуулийн этгээдээс энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу хүлээн авч бүртгэл хөтлөнө.

Дөрөв. Сангийн хөрөнгийн бүрдүүлэх, зарцуулах нөхцөл.

4.1. Улсын төсвөөс Санд хуваарилах хөрөнгийг дараа жилийн төсвийн төсөлд тусган Улсын Их хурлаар хэлэлцүүлж батлуулна.

4.2. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1-д заасан нөхцөл, байдал үүссэний улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдах буюу зарлага нэмэгдэх тохиолдолд зарцуулна.

4.3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1.1-10.1.3-т заасан нөхцөл үүссэн тухай бүрт Санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь авах арга хэмжээ болон зарцуулах хөрөнгийн тооцоо, судалгааг холбогдох танилцуулгын хамт гарган Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэр гаргуулна.

4

4.4. Эрсдэлийн сангаас хөрөнгө гаргахдаа зөвхөн Засгийн газрын тогтоолоор гаргана.

4.5. Сангаас хийгдэх санхүүжилтийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасан журмын дагуу хийнэ.

4.6. Тухайн санхүүгийн жилд зарцуулагдаагүй Сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараа жилийн төсөв дээр нэмж батлуулна.

Тав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих

5.1. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1, 30.5-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргаж Засгийн газар болон Улсын Их Хуралд тайлагнана.

5.2. Төрийн аудитын байгууллага Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

5.3. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлнэ.

Зургаа. Бусад зүйл 6.1. Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд Засгийн газрын тусгай

сангийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Эрсдэлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмын хавсралт

ЭРСДЭЛИЙН САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр .................................... Төсөл арга хэмжээний зориулалт.............................................. Шийдвэрийн дугаар....................... ............................................ Авсан санхүүжилтийн дүн......................................................... Төсөл арга хэмжээний

зардлын үзүүлэлт

Төсөв

Гүйцэтгэл

Зөрүү 1 2 3 4 5 6 Дүн Хянан баталгаажуулсан: ......................................................../төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дарга/ Баримтыг бүрдүүлж, гүйцэтгэл гаргасан: ..................................... /байгууллагын ня-бо/ Баримтын бүрдүүлэлтийг хянан хүлээн авсан:...................................... /Сангийн ажилтан/

Хүлээн авсан ..... он .... сар....өдөр

5

Засгийн газрын 2006 оны 258 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.5. “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 5.4.19-д заасан Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан /цаашид “Сан” гэх/-г бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.6. Сангийн зорилго нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд төсвөөс болон гадаад улс, олон улсын байгууллагаас олгож байгаа хөрөнгийн үр ашгийг сайжруулж оновчтой хуваарилах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршино.

1.7. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцсэн байна.

1.8. Сангийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг шалгаруулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг удирдлага болгоно.

1.9. Сангийн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулна.

1.10. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Сангийн ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.

1.11. Энэхүү журмын хэрэгжилтэд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.

Хоёр. Сангийн эх үүсвэр

2.2. Сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

1) Улсын төсвийн хөрөнгө; 2) Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн

нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандив; 3) Гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл. 4) Сангийн үйл ажиллагаанаас олсон орлого.

Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт

3.3. Сангийн удирдлага нь орон тооны бус Сангийн Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ байна.

3.4. Зөвлөлийн дарга нь санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

3.5. Зөвлөлийн дэд дарга нь Үйлдвэр, худалдааны дэд сайд бйах бөгөөд бусад гишүүд нь төрийн захиргааны албан тушаалтан байна .

3.6. Зөвлөл нь хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Зөвлөлийн даргын санал болгосноор Засгийн газар батална.

6

3.7. Зөвлөлийн дарга нь дор дурдсан бүрэн эрхтэй байна:

1) Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу сангийн хөрөнгөөс төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, зээл олгох, зээлийн баталгаа гаргах, сургалт зохион байгуулах;

2) Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Санг төлөөлөн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах;

3) Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Сангийн хөрөнгийг захиран зарцуулах; 4) Сангийн хөрөнгийн бүрдүүлэлтийг зохион байгуулах; 5) Сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Засгийн газарт тайлагнах.

3.8. Сан нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын албатай байна.

3.9. Сангийн ажлын албаны дүрэм, ажиллах журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3.10. Сан нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Дөрөв. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах нөхцөл

4.7. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

4.8. Сангийн хөрөнгөөс улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудад зээл олгож, зээлийн баталгаа гаргана. Үүнд:

1) Хөдөө аж ахуйн зориулалттай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, экспортын чиглэлийн үр ашигтай, дотоодын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрлэл шинээр бий болгох, шинэ технологи нэвтрүүлэх;

2) Мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, таримал ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн,түүхий эд боловсруулах, оёмол, сүлжмэл зэрэг хөнгөн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуй зэрэг импортыг орлох чиглэлийн үр ашигтай, дотоодын хөрөнгө оруулалт үбхий үйлдвэрлэл шинээр байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх;

3) Мэдээлэл, холбооны технологи, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын дотоодын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн технологийг шинэчлэх.

4.9. Сангаас гаргах зээлийн баталгааны нийт хэмжээ нь сангийн хөрөнгийн тавны нэгээс хэтрэхгүй байна.

4.10. Сангийн хөрөнгөөр зээлийн баталгаа гаргах тухай шийдвэрийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр гаргана.

4.11. Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахтай холбоотой дараахь арга хэмжээг санхүүжүүлнэ:

1) Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг дэмжих

2) Гадаад зах зээлд үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах

4.12. Цэвэр болон өндөр технологи нутагшуулах, дамжуулахтай холбоотой дараахь үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

1) Олон улсын стандартад нийцэхүйц хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторийг байгуулах

2) Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд хор нөлөөгүй технологийг дэмжих,

7

3) Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх,

4) Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх; 5) Хүнсний ногоо боловсруулах, хадгалах чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, 6) Ноос ноолуур, арьс шир зэрэг түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн

гаргах чиглэлийн шинэ технологи нэвтрүүлэх; 7) Эрдэс түүхий эд, зам барилга, барилгын материалын болон химийн чиглэлийн

үйлдвэрийн шинэ болон дэвшилтэт технологийг нутагшуулах,

4.13. Үр ашигтай, ирээдүйтэй салбарын чиглэлээр бизнес инкубатор байгуулах үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлнэ:

4.14. Зөвлөлийн дарга Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан чиглэлээр улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий салбар, арга хэмжээний жагсаалтыг холбогдох тооцоо, судалгаа, танилцуулгын хамт гаргаж Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.

4.15. Энэ журмын 4.2, 4.6-д заасан төсөл, арга хэмжээг Монголбанкны шалгуур үзүүлэлтийг хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгож санхүүжүүлнэ.

4.16. Зөвлөлийн дарга нь журмын 4.2, 4.6-д заасан чиглэлээр тухайн жилд санхүүжүүлэх салбар, арга хэмжээний жагсаалтыг Сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээний тооцоо, үндэслэл, зээл олгох нөхцөл, зээл болон зээлийн хүүгийн тооцооны хамт гаргаж Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.

4.17. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хөрөнгө гаргана.

4.18. Зээл олгох, зээлийн баталгаа гаргах үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд зохицуулна.

4.19. Тухайн санхүүгийн жилд зарцуулагдаагүй Сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараа жилийн төсөв дээр нэмж батлуулна.

Тав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих

5.4. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1, 30.5-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана.

5.5. Төрийн аудитын байгууллага Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

5.6. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлнэ.

8

Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмын

хавсралт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр .................................... Төсөл арга хэмжээний зориулалт.............................................. Шийдвэрийн дугаар....................... ............................................ Авсан санхүүжилтийн дүн......................................................... Төсөл арга хэмжээний

зардлын үзүүлэлт

Төсөв

Гүйцэтгэл

Зөрүү 1 2 3 4 5 6 Дүн Хянан баталгаажуулсан: ......................................./төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дарга/ Баримтыг бүрдүүлж, гүйцэтгэл гаргасан: ..................................... /байгууллагын ня-бо/ Баримтын бүрдүүлэлтийг хянан хүлээн авсан:...................................... /Сангийн ажилтан/

Хүлээн авсан ..... он .... сар....өдөр

9

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2006 оны 7 дугаар Дугаар 167 Улаанбаатар хот сарын 7-ны өдөр

ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг хавсралт ёсоор баталсугай. 2. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн байршил, онцлогийг харгалзан нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүрээр ялгавартай тогтоож байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай. 3. Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн дотуур байранд амьдрах нэг хүүхдэд ногдох хоолны зардлын хэмжээг жилд 143.0 (нэг зуун дөчин гурван) мянган төгрөгөөр тогтоож улсын төсвөөс санхүүжүүлж байсугай. 4. Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардлын улсын төсвөөс олгох хэмжээг жилд 39.5 (гучин есөн мянга таван зуун) мянган төгрөгөөр тогтоосугай. 5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зардлын дундаж норматив, жишиг батлах тухай” Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, “Зардлын норматив батлах тухай” Засгийн газрын 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД САНГИЙН САЙД Н.БАЯРТСАЙХАН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ө.ЭНХТҮВШИН

10

Засгийн газрын 2006 оны 167 дугаар тогтоолын хавсралт

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

СУРГУУЛЬ БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН АНХАН ШАТНЫ АНГИЙН НЭГХҮҮХДЭД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ

(мянган төгрөг)

№ Бүс нутаг Аймаг, хот

Цэцэрлэгийн нэг хүүхдэд

ногдох хувьсах зардал

Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардал

Мэргэжлийн сургалт-

үйлдвэрлэлийн төвийн анхан

шатны ангийн нэг сурагчид ногдох хувьсах зардал

Бага анги

Дунд анги

Ахлах анги

1 Баруун бүс 1.Баян-Өлгий

167.7

104.8 130.4 140

234.4 2 Баруун бүс 1.Говь-Алтай

2.Завхан З.Увс 4.Ховд

101.6 126.2 135.3

3 Хангайн бүс

1.Архангай 2.Баянхонгор 3.Булган 4.Өвөрхангай 5.Хөвсгөл 6.Орхон

158.6 98.6 120.2 133.1 225.2

4 Төвийн бүсийн говийн аймгууд

1.Говьсүмбэр 2.Дорноговь З.Дундговь 4.Өмнөговь

158.6 98.6 120.2 133.1 225.2

5 Төвийн бүс 1.Сэлэнгэ 2.Төв 3.Дархан-Уул 4.Улаанбаатар

157.7 98.0 121.4 132.3 223.8

6 Зүүн бүс 1.Дорнод 2.Сүхбаатар 3.Хэнтий

159.9 99.0 122.5 133.5 229.6

Тайлбар: 1. Дээрх хувьсах зардлын хэмжээнд цалингийн сангийн зардлын эзлэх хувь цэцэрлэгт 72.0, ерөнхий боловсролын сургуульд 70.6, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 55.0 хувь байна. 2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дүнд хоолны зардал ороогүй болно.

11

Засгийн газрын 2004 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД ДЭЭД БОЛОВСРОЛ

ЭЗЭМШҮҮЛЭХЭД НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ СУРГАЛТЫН ЗАРДЛЫН ЖИШИГ

№ Сургуулийн нэр Зардлын жишиг /мянган төгрөг/

1 Монгол улсын их сургууль 310.0 2 Боловсролын их сургууль 285.0 3 Хөдөө аж ахуйн их сургууль 285.0 4 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 330.0 5 Шинжлэх ухаан,технологийн их сургууль 310.0 6 Хүмүүнлэгийн ухааны их сургууль 295.0 7 Соёл урлагийн их сургууль 340.0 8 Монгол улсын их сургуулийн Ховд дахь салбар 285.0 9 Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль 255.0

10 Дүрслэх урлагийн дээд сургууль 315.0 11 Сүхбаатар аймаг дахь ШУТИС-ийн салбар 230.0 12 Архангай аймаг дахь Багшийн коллеж 210.0 13 Баян-Өлгий аймаг дахь Багш-соёлын сургууль 210.0 14 Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллеж 245.0 15 Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж 255.0 16 Дорнод аймаг дахь Багшийн коллеж 230.0 17 Завхан аймаг дахь Эдийн засгийн коллеж 245.0 18 Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэн 275.0 19 Дархан-Уул аймаг дахь Техникийн коллеж 220.0 20 Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллеж 220.0 21 ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль 210.0 22 Улаанбаатар дахь Соёлын коллеж 275.0 23 Дизайн урлагийн коллеж 275.0 24 Хөгжим бүжгийн коллеж 220.0 25 Дорнод аймаг дахь Хөдөө аж ахуйн хүрээлэн 180.0 26 Барилгын коллеж 180.0 27 Техник технологийн коллеж 180.0 28 Өвөрхангай аймаг дахь ШУТИС-ийн салбар 220.0 29 Улаангом коллеж 220.0 30 Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн хүрээлэн 220.0 31 Үйлдвэр, үйлчилгээний сургууль 220.0 32 Хүнсний технологийн коллеж 220.0 33 Монгол-Солонгосын хамтарсан коллеж 220.0

Тайлбар: 1. Энэ жишиг нь бакалаврын боловсрол олгоход мөрдөх бөгөөд дипломын боловсрол олгоход энэхүү жишгээс 20 хувиар бага, магистрын болон докторын сургалтад 20 хувиар их байхаар бодон Сургалтын төрийн сангаас зээл, тусламж олгоно. 2. Төрийн өмчийн бус их, дээд сургуулийн суралцагчдад Сургалтын төрийн сангаас олгох зээл, буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 252.0 мянган төгрөгөөр, коллежид 210.0 мянган төгрөгөөр тооцож олгоно.

12

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 6 дугаар Дугаар 120 Улаанбаатар хот сарын 11-ны өдөр

ЗАРДЛЫН НОРМАТИВ, НИЙТЛЭГ ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн зарлага санхүүжилтийн норм,

нормативын үндэслэлийг сайжруулах талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэх, төсөвт байгууллагын санхүүжилтийг боловсронгуй болгох, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналтын үр нөлөөг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон нутагт оршин суугаа 1000 хүнд ногдох удирдлагын хувьсах зардлын жишиг нормативыг дор дурдсанаар тогтоосугай:

/мянган төгрөгөөр/

Аймаг, нийслэлийн нэр Хувьсах зардлын норматив

Үүнээс Албан томилолт, тээвэр, шатахуун

Бусад хувьсах зардал

1.Улаанбаатар 3300 300 3000 2.Дархан-Уул, Орхон аймаг

4700 400 4200

3.Бусад аймаг 7600 1100 6500

2. Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг 1 дүгээр хавсралт ёсоор, нутгийн удирдлагын байгууллагын хувьсах зардлын хэмжээг тооцох аргачлалыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Хүн амын жил бүрийн статистик мэдээний дагуу тухайн орон нутагт оршин сууж байгаа бэлэн хүн амын тоог үндэслэн нутгийн удирдлагын тухайн жилийн хувьсах зардлын хэмжээг тооцож байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН

13

Засгийн газрын 2002 оны 120 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН АЖЛЫН УНАА, ӨРӨӨНИЙ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ТАВИЛГА, ХЭРЭГСЛИЙН НИЙТЛЭГ ЖИШИГ

Нэг. Тэргүүн түшмэл, түүнтэй адилтгах албан тушаалтан /Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга,Нийслэлийн Засаг даргын орлогч дарга, тэдгээртэй адилтгах албан тушаал/

¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо хэмжээ

1.Албан ажлын хэрэгцээний суудлын автомашин

Албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны хувьд 100 км-т 12-13 литрээс илүүгүй шатахууны зарцуулалт бүхий 15 сая хүртэл төгрөгийн үнэтэй суудлын автомашин хэрэглэнэ.

2.Албан ажлын хэрэгцээний гар утас

Албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөс илүүгүй үнэтэй гар утас хэрэглэх бөгөөд гар утасны сарын нийт хэрэглээний зардал 65 мянган төгрөгт багтана.

3.Хувцасны өлгүүр (шүүгээ) 1 4.Шалны дэвсгэр 1 5.Номын тавиур (ханын шүүгээ) 1 6.Бичгийн ширээ 1 7.Бичгийн ширээний сандал 1 8.Компьютер (иж бүрдэл) 1 9.Зөвлөлгөөний ширээ 1 10.Зөвлөлгөөний ширээний сандал 10 11.Телефон утас 1 12.Тооны машин 1 13.Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 1 14.Компьютерийн ширээ 1 Албан ажлын өрөөний талбайн хэмжээ: 36 ам метр хүртэл. Хоёр. Эрхэлсэн түшмэл болон түүнтэй адилтгах албан тушаалтан /Яамны газрын дарга, орлогч, Засгийн газрын агентлагийн дэд дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,аймгийн Засаг даргын орлогч,аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газрын дарга, тэдгээртэй адилтгах албан тушаал/ ¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо, ширхэг 1. Хувцасны өлгүүр (шүүгээ) 1 2. Шалны дэвсгэр 1

14

3. Бичгийн ширээ 1 4. Бичгийн ширээний сандал 1 5. Компьютер (иж бүрдэл) 1 6. Зөвлөлгөөний ширээ 1 7. Зөвлөлгөөний ширээний сандал 10 хүртэл 8. Телефон утас (дотоод холбооны утас орохгүй) 1 9. Тооны машин 1 10. Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 1 11. Компьютерийн ширээ 1 12. Бичиг хэрэг хадгалах шүүгээ 1 Албан ажлын өрөөний талбайн хэмжээ: 24 ам метр хүртэл. Гурав. Ахлах түшмэл /түүнтэй адилтгах албан тушаалтан/ ¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо хэмжээ 1. Хувцасны өлгүүр (шүүгээ) 1 2. Шалны дэвсгэр 1 3. Бичгийн ширээ 1 4. Бичгийн ширээний сандал 1 5. Компьютер (иж бүрдэл) 1 6. Телефон утас 1 7. Тооны машин 1 8. Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 1 9. Компьтерийн ширээ 1 10.Бичиг хэрэг хадгалах шүүгээ 1 Тайлбар: Нэг ахлах түшмэлд ногдох албан ажлын өрөөний талбай дунджаар 8 ам метр байна. Хэд хэдэн ажилтан нэг өрөөнд суудаг бол дундаа ашиглах телефон утас, нэгдсэн холболт бүхий принтер, хувцасны өлгүүртэй байна.

Дөрөв. Дэс түшмэл /түүнтэй адилтгах албан тушаалтан/

¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо хэмжээ 1. Хувцасны өлгүүр (шүүгээ) 1 2. Шалны дэвсгэр 1 3. Бичгийн ширээ 1 4. Бичгийн ширээний сандал 1 5. Компьютер (иж бүрдэл) 1 6. Телефон утас 1 7. Тооны машин 1 8. Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 1 9. Компьтерийн ширээ 1 10. Бичиг хэрэг хадгалах шүүгээ 1 Тайлбар: Нэг дэс түшмэлд ногдох албан ажлын өрөөний талбай дунджаар 8 ам метр байна. Хэд хэдэн ажилтан нэг өрөөнд суудаг бол дундаа ашиглах телефон утас, нэгдсэн холболт бүхий принтер, хувцасны өлгүүртэй байна.

15

Тав. Төрийн үйлчилгээний удирдах албан хаагч ¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо хэмжээ 1. Хувцасны өлгүүр (шүүгээ) 1 2. Хивс (дэвсгэр) 1 3. Бичгийн ширээ 1 4. Бичгийн ширээний сандал 1 5. Компьютер (иж бүрдэл) 1 6. Зөвлөлгөөний ширээ 1 7. Зөвлөлгөөний ширээний сандал 10 хүртэл 8. Телефон утас 1 9. Тооны машин 1 10.Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 1 11.Компьтерийн ширээ 1 12.Бичиг хэрэг хадгалах шүүгээ 1 Албан ажлын өрөөний талбайн хэмжээ: 24 ам метр хүртэл.

Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХУВЬСАХ ЗАРДЛЫН

ХЭМЖЭЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ 1. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьсах зардлын нормативыг үндэслэн нутгийн

удирдлагын байгууллагын дунд хугацааны болон тухайн жилийн хувьсах зардлыг төлөвлөхдөө энэхүү аргачлалыг мөрдөнө.

2. Нутгийн удирдлагын байгууллагуудад аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын Тамгын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын байгууллага, аймаг, нийслэлийн Төрийн хянан шалгах хороо, орон нутгийн Статистикийн хэлтэс, Стандартчилал, хэмжил зүйн төв, Мэргэжлийн хяналтын алба, Нийтлэг үйлчилгээний газар зэрэг байгууллагуудыг хамруулна. Нийслэлийн хувьд дээрх байгууллагуудаас гадна Цэрэг иргэний хамгаалалтын газар, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Архивын алба, Хот байгуулалт,газрын харилцааны газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Соёлын газар, Биеийн тамир, спортын хороо, Байгаль орчин, экологийн хяналтын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын алба зэргийг оруулан тооцно.

3. Хувьсах зардалд орон байрны ашиглалттай холбоотой дулаан, цахилгааны эрчим хүч, хэрэгцээний халуун болон цэвэр, бохир усны зардал, байрны түрээсийн хөлс, хөрөнгө оруулалтын чанартай арга хэмжээний зардал болон орон нутгийн төсвийн ангилагдаагүй зардлаас гарах зориулалт бүхий зардлаас бусад урсгал зардал орно. Үүнд: Хувьсах зардлын нийт хэмжээг тооцохдоо тухайн зардлын онцлог, шууд нөлөөлөх үзүүлэлтийг харгалзан 2 ангилж тооцно. А. Тээвэр, дотоод албан томилолт; Б. Бусад хувьсах зардал. Хувьсах зардлын нийт хэмжээг тооцохдоо дараахь томъёог ашиглана: А = [ На.т /тухайлбал 1100,0 мян.Ґ/ * K алс * S х.а * (1 + K и + K у.з)]+[ Нб /тухайлбал 6500,0 мян.Ґ/ * S х.а * (1 + K и + K у.з)] Үүнээс:

16

А – Тухайн нутгийн удирдлагын байгууллагын хувьсах зардлын нийт хэмжээ; На.т – 1000 хүн амд ногдох албан томилолт, тээвэр, шатахууны зардлын жилийн батлагдсан норматив; K алс -нийслэлээс аймгийн төв, аймгийн төвөөс сумдын алслагдлын итгэлцүүр; х.а – тухайн аймгийн хүн амын тоо /мянган хүнээр/; K и -тухайн жилд болон дунд хугацааны төсвийн хугацаанд төр, засгаас төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр тавьсан зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдон хувьсах зардалд орох өөрчлөлтийн итгэлцүүр; K у.з –тухайн жилд болон дунд хугацааны төсвийн хугацаанд төр, засгаас удирдлагын зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах талаар авсан бодлогын чанартай арга хэмжээтэй холбогдуулан удирдлагын зардлыг нэмэгдүүлэх, бууруулах итгэлцүүр; Нб -1000 хүн амд ногдох бусад хувьсах зардлын жилийн батлагдсан норматив; Аргачлалын тайлбар: Алслагдлын итгэлцүүрийг дараахь байдлаар тооцно: K алс = {[(З н + З с):3040.7 буюу 321, 251] –1}:10+1; З н -нийслэлэээс аймгийн төв хүртэлх зай /километрээр/; З с -аймгийн төвөөс сумд хүртэлх зайны нийлбэр дүн /километрээр/; 100 -Улаанбаатар хотын алслагдлын хэмжээ; 321 -Дархан-Уул,Орхон аймгийн алслагдлын дундаж хэмжээ; 3040,7 –Бусад аймгуудын алслагдлын дундаж хэмжээ.

4. Төр, засгаас төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр тавьсан зорилтыг хэрэгжүүлэхтэй

холбогдон гарах хувьсах зардлын өөрчлөлтийн итгэлцүүрийг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн харьцаа, эдгээр зардлын үнэ, тариф, ханшийн өөрчлөлт, төсвийн боломжийг харгалзаж, харин удирдлагын зардлыг нэмэгдүүлэх, бууруулах итгэлцүүрийг Засгийн газар болон төрийн дээд байгууллагаас тавьж байгаа зорилтуудыг харгалзан тухайн жилийн болон дунд хугацааны төсвийн төслийг боловсруулахдаа Санхүү, эдийн засгийн яам тооцно. 5. Дээрх аргачлалыг баримтлан Баянхонгор аймгийн удирдлагын байгууллагын дүнгээр хувьсах зардлын хэмжээг тооцох жишээг авч үзье: З н = 630 км З с = 3039 км S х.а – 84,8 мянга K и – 0 K у.з – 0 гэж үзвэл, K алс = {[(З н + З с):3040.7] –1}:10+1= {[(630+3039): 3040.7] –1}:10 +1 = 1,02 А = [ Н а.т * K алс * S х.а * (1 + K и + K у.з)]+ [Нб * S х.а * (1 + И + K у.з)] = [1100000 Ґ * 1,02 * 84,8 *(1+0+0)] +[6500000Ґ*84,8* (1+0+0)] = 96,5 + 551,6 = 648,1 сая төг.

17

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2003 оны 11 дугаар Дугаар 233 Улаанбаатар хот сарын 10-ны өдөр

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыг боловсронгуй болгох, төсвийн зардлыг хямдруулах ажлын хүрээнд төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг бүтээгдэхүүн нийлүүлэх хэлбэрт шилжүүлэн гэрээгээр гүйцэтгүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”-ийг хавсралт ёсоор баталж уг арга хэмжээг 2003 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсүгэй.

2.Энэхүү чиглэлд заасны дагуу ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхдээ одоо ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулан зохион байгуулсугай

3. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах байгууллагынхаа онцлогт тохируулан чиглэл өгч ажиллаж ажлын явц, үр дүнг 2004 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

4. Төрийн үйлчилгээний зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа ажилчдын цалин, бусад зардлыг батлагдсан төсөвт хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр бараа,ажил,үйлчилгээ худалдан авах зардалд шилжүүлэн тайлан болон нягтлан бодох бүртгэлд тусгаж байхыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй.

5. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд төсвийн захирагчтай байгуулах үлгэрчилсэн гэрээний загварыг баталж мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН

18

Засгийн газрын 2003 оны 233 дугаар

тогтоолын хавсралт

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ

Нэг. Зорилго

1.1. Энэхүү чиглэлийн зорилго нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн албаны болон төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх харилцааг зохицуулахад оршино. Хоёр. Хамрах хүрээ

2.1. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээнд шаардлагатай төсвийн бүх шатны байгууллагыг хамруулна. Гурав. Гэрээгээр гүйцэтгэх үйл ажиллагаа

3.1. Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд нь зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх заавар болон үлгэрчилсэн гэрээг харьяа байгууллагынхаа онцлогт тохируулж боловсруулан төсвийн ерөнхий менежерүүдэд чиглэл өгч ажиллаж, ажлын явцад хяналт тавина.

3.2. Гэрээгээр ажиллах ажилчдыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор төрийн үйлчилгээний албан хаагчдыг эхний ээлжинд баг болгон зохион байгуулж төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж болно.

3.3. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг мөрдөнө. Тендерт шалгарсан оролцогч нь одоо ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг баг болгон зохион байгуулах хэлбэрээр ажиллана.

3.4. Тухайн онд гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний чиглэлийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн ажил, үйлчилгээнд зарцуулахаар батлагдсан төсөв, гэрээгээр ажиллах ажилчдын цалингийн сан, шимтгэл, бусад хөнгөлөлт, тэтгэлэг, төрийн өмч, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, чанар байдлын үнэлгээ, эзэмшин үйл ажиллагаа явуулах ажлын байр болон материаллаг бусад зардал зэргийг бүрэн нэгтгэж гэрээгээр ажиллах ажилчдын ажил, үйлчилгээг худалдан авах зардлыг бүрдүүлнэ.

3.5. Талуудын хүлээх үүргийг гэрээнд тодорхой тусгана. Талууд гэрээг жил бүр хамтран дүгнэж цаашид түүнийг сунгах, цуцлах эсэхийг шийдвэрлэнэ. Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээнд дурдсан төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээнэ.

3.6. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн төсвийн байгууллагын ажилтны цалинтай уялдуулан гэрээгээр ажиллах ажилчдын ажил, үйлчилгээг худалдан авах зардлыг гэрээгээр тохиролцоно.

3.7. Бүх шатны төсвийн байгууллага нь зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг түргэн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулах ажлыг хариуцна.

3.8. Тухайн төсвийн байгууллагад ажиллаж байгаад үргэлжлүүлэн гэрээгээр ажиллах ажилчдын төрөөс эдлэж байсан хөнгөлөлт (байр, хоол, унааны зардал гэх мэт)-ийг хэвээр үлдээнэ. Харин 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш их, дээд, сургуульд шинээр элсэн орсон нэг хүүхдийнх нь сургалтын зардлыг төлөх асуудлыг төр хариуцахгүй.

19

3.9. Гэрээгээр ажиллах ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн улсаас төлж байгаа хөнгөлөлтөд өөрчлөлт оруулахгүй. Дөрөв. Гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын чиглэл

4.1.Тагнуулын байгууллага, батлан хамгаалах салбарын анги, байгууллагаас бусад байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж тэдгээрийн зардлыг бараа, үйлчилгээ худалдан авах зардал хэлбэрээр гэрээний үндсэн дээр өгнө. 4.1.1. Цөөн хүнтэй байгууллагын хувьд үйл ажиллагаа, байршлыг ойр байх нөхцөлийг харгалзан багийг 10-аас доошгүй ажилчидтай байхаар зохион байгуулах боломжийг судлан хэрэгжүүлэх. Тухайлбал: Боловсролын салбарт бүх шатны сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх хэлбэрт шилжүүлнэ. Нийслэл, аймгийн төвд хэд хэдэн сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагыг хамруулсан багуудыг зохион байгуулах. Эрүүл мэндийн салбарт байршил ойр байх нөхцөлийг харгалзан хэд хэдэн эмнэлэг болон эрүүл мэндийн салбарын бусад байгууллагуудад хамтран цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажил гүйцэтгэх багуудыг ажиллуулах хэлбэрээр зохион байгуулах. Сумдад төсвийн байгууллагын ажилчид цөөхөн тул сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллага болон Засаг даргын Тамгын газар зэрэг бүх төсвийн байгууллагыг хамруулан 1 баг байгуулж болно. Төрийн захиргааны бусад байгууллага мөн адил байршил ойр байх нөхцөлийг харгалзан цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажлыг гүйцэтгэх баг байгуулан ажиллуулах. Энэ тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч тухайн байгууллагуудын ерөнхий менежерүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр уг багтай гэрээ байгуулан ажиллана. Хамтран баг байгуулан ажиллуулах боломжгүй хэт цөөн ажилчидтай байгууллагууд ажил, үйлчилгээг гэрээт ажилтан буюу хувь хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно. 4.1.2. Цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулах зардлыг байгууллагын нийт талбайн хэмжээ болон одоо уг үйлчилгээг үзүүлж байгаа ажилчдын цалин, бусад зардлыг тусган тооцож хуваарилах тогтолцоонд шилжүүлэх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хувьд дунд, ахлах ангиудын ангийн талбайг хасч тооцно.

4.2. Эмнэлэг, сургуулиуд, сургуулийн дотуур байр болон бусад төсвийн байгууллагын халаалтын зуух, гал тогооны ажлыг орон тооны ажилчид гүйцэтгэж байгаа байгууллага уг ажлаа түрээсээр гүйцэтгүүлэх хэлбэрт шилжиж цалин, шимтгэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хөнгөлөлт, хоолны материал, цахилгаан эрчим хүч, түлш халаалт, төрийн өмч, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, чанар байдлын үнэлгээ, эзэмшин үйл ажиллагаа явуулах ажлын байр болон бусад зардлыг бараа, үйлчилгээ худалдан авах зардалд тусган санхүүжүүлнэ. 4.2.1. Эмнэлэг, сургууль, сургуулийн дотуур байр зэрэг төсвийн газрын халаалтын зуухны галч, механикч, слесарийг гэрээгээр ажиллуулах. Уг үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн зохион байгуулах ажлыг төсвийн ерөнхий менежер хариуцна.

4.3 Төсвийн байгууллагад ажиллаж байгаа малчин, моторчин, жолооч, слесарь, жижүүр, харуул, манаач, сахиул, худагчин зэрэг бусад төрлийн туслах чанарын болон хугацаа зааж ажиллуулдаг ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна. Тав. Гэрээг цуцлах

5.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална. Зургаа. Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ, албан тушаалын жагсаалт

6.1.Гэрээгээр гүйцэтгэх албан тушаал: Эмч /байгууллагын/, үйлчлэгч, зөөгч, түгээгч, зарлагач, ердийн хөсөгчин, хувцас өлгөгч, билет шалгагч, ачигч, угаагч, индүүдэгч, хатаагч, амьтан маллагч, хувцас хадгалагч, лифтчин,

20

ариутгах, шатаах зуухны ажилчин, мужаан, хэвлэлийн форм бэлтгэгч /байгууллагын/, сантехник, слесарь, малчин, жолооч /сургууль/, жижүүр, манаач, сахиул, галч, моторчин, бусад.

6.2.Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ: Санхүү, бүртгэлийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ /байгууллагаас/, ном, хэвлэл бэлтгүүлэх, худаг, ус, хоолны газрын үйлчилгээ, цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, сантехникийн үйлчилгээ, цахилгаан хангамжийн үйлчилгээ, усан, хангамжийн үйлчилгээ, холбооны үйлчилгээ, эрүүл ахуй, ариутгалын үйлчилгээ, барилга засвар, мужааны үйлчилгээ, мод, зүлэг, ногоон байгууламжийн үйлчилгээ, мал маллах, харуул, хамгаалалтын үйлчилгээ, галын аюулгүй байдлын үйлчилгээ, үсчин, гоо сайхны үйлчилгээ, хувцас өлгүүрийн үйлчилгээ, биеийн тамир, урлаг соёлын нийтлэг арга хэмжээ, авто гараашийн болон авто зогсоолын үйлчилгээ, бусад.

21

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2006 оны 3 дугаар Дугаар 58 Улаанбаатар хот сарын 31-ны өдөр

ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ЗАРИМ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Монгол Улсын 2005 оны төсвийн гүйцэтгэл гарсантай холбогдуулан төсвийн хуулийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулах, санхүү, төсвийн сахилгыг чангатгах зорилгоор Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.6, 7.1.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг даалгасугай:

а/батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, өр авлага үүсгэхгүй байх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх; б/төсвийн санхүүжилтийг зориулалтын бус зүйлд зарцуулсан албан тушаалтантай хариуцлага тооцож, тухай бүр гаргасан зөрчлийг залруулж ажиллах; в/төсвийн багцынхаа дотоод хяналтыг сайжруулах; г/тухайн байгууллагын үндсэн үзүүлэлтүүд, урьд оны гүйцэтгэл зэрэгт үндэслэн төсвийн хөрөнгийн хуваарилалтыг оновчтой зөв болгох талаар арга хэмжээ авах; д/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 39.1-д заасны дагуу өөрийн үйл ажиллагааны үр дүн болон төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хугацаанд нь гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулж байх.

2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан,

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД

САНГИЙН САЙД Н.БАЯРТСАЙХАН

22

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 6 дугаар Дугаар 131 Улаанбаатар хот сарын 20-ны өдөр

ТӨСВИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ

Төсвийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нарт үүрэг болгосугай.

3. Бүх шатны төсөвт байгууллага болон төв, орон нутгийн санхүүгийн байгууллагын ерөнхий нягтлан бодогчдыг сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН

23

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН БОЛОН ТӨВЛӨРҮҮЛЭН,ШУУД ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙГ ТОМИЛОХ,

ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий заалт 1. Энэ журмын зорилт нь бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч, төсөвт байгууллага,

Засгийн газрын тусгай зориулалттай сангуудын ерөнхий (ахлах) нягтлан бодогч нар (цаашид “Төсвийн ерөнхий нягтлан бодогч” гэх)-ыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, халах, тэдгээрт тавих шаардлага, эрх, үүрэг, баталгааг тогтоон зохицуулахад оршино.

Хоёр. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нарт тавих шаардлага 2. Төсвийн ерөнхий нягтлан бодогчоор дараахь шаардлагыг хангасан хүнийг

ажиллуулна: 1/Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн дээд

сургуулийг төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, нягтлан бодогч эсвэл эдийн засагч-нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байх;

2/Шууд захирагч нарын ерөнхий нягтлан бодогч нь төсвийн байгууллагын бүртгэл тооцооны ажил дээр 2-оос доошгүй жил ажилласан байх;

3/Төвлөрүүлэн захирагч нарын ерөнхий нягтлан бодогч нь төсөвт байгууллагын ерөнхий нягтлан бодогч, эсхүл төвлөрүүлэн захирагчийн тооцооны нягтлан бодогчийн ажлыг З-аас доошгүй жил гүйцэтгэсэн, туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч байх;

4/Ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч нь төсөвт байгууллагын ерөнхий нягтлан бодогч, эсвэл санхүүгийн байгууллагад З-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч байх;

5/Төрийн албаны тухай хуульд заасны дагуу туршилтын хугацаатай ажиллуулсан тохиолдолд туршилтын нэг жил хүртэлх хугацаанд ажлын шаардлага бүрэн хангаж байгаа нь нотлогдсон;

6/Ял шийтгэлгүй, татварын болон банкны зээлийн өр төлбөргүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36, 43, 2, 431 дүгээр зүйлийн дагуу захиргааны шийтгэлгүй байх;

7/Тухайн төсвийн эрх захирагчийн гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс ерөнхий нягтлан бодогчоор ажиллахыг хориглоно.

Гурав. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг төрийн албанаас халах ба чөлөөлөх З. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай

хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө. 4. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Төрийн албаны тухай хуульд заасан болон

дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах буюу төрийн албанаас хална:

1/Хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө давтан сахилгын шийтгэл хүлээсэн; 2/Санхүүгийн болон хөндлөнгийн хяналтын удаа дараагийн шалгалтаар үйл

ажиллагаанд нь зөрчил тогтоогдон, хянан байцаагчийн акт тавигдсан; 3/Үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа өмч хөрөнгө үрэгдүүлсэн, ашигласан нь хууль

хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон; 4/Мэргэжлийн хувьд ажил, үүрэг гүйцэтгэх чадваргүйг холбогдох мэргэжлийн дээд

байгууллага нь албан ёсоор нотолсон. 5. Энэ журмын 4.3, 4.4-т заасан үндэслэлээр Санхүү, эдийн засгийн яамны Төрийн

нарийн бичгийн даргын албан ёсны шийдвэр гарсан.

24

6. Төсвийн бүх шатны эрх захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчийг ажлаас халах, ажилд томилох саналаа Санхүү, эдийн засгийн яаманд албан ёсоор тавина.

7. Энэ журмын 6-д заасан албан ёсны саналыг тавихдаа төсвийн ерөнхий нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөх, халах үндэслэлийг холбогдох баримт, материалаар баталгаажуулан, ажилд томилохоор санал болгож буй хүмүүсийн Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг маягт 1-ээр, мөн уг албан тушаалд ажиллуулж эхлэх хугацаа, зэрэг дэв, цалингийн саналын хамт ирүүлнэ.

8. Санхүү, эдийн засгийн яам тухайн төсвийн эрх захирагчийн энэ журмын 6-д заасан саналыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын саналыг авч Төрийн нарийн бичгийн даргын албан ёсны хариуг өгнө.

Дөрөв. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг 9. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь төрийн өмчийн эд хөрөнгө, төсвийн хөрөнгийн

ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх үүднээс дараахь үүрэг хүлээнэ:

1/Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн сахилга батыг хатуу чанд мөрдөн, хуулиар батлагдсан төсвийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулж, төрийн өмч, төсвийн хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулахгүй байх;

2/Анхан шатны баримтыг зөв бүрдүүлэн, Санхүү, эдийн засгийн яамнаас баталж гаргасан “Засгийн газрын байгууллагуудад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн аргачлал, дүрэм, заавар, маягт”-аар нягтлан бодох бүртгэлийг бүрэн хөтөлж, тэдгээрт үндэслэн үнэн зөв санхүүгийн тайлан гаргах ажлыг удирдан зохион байгуулах;

3/Нягтлан бодох бүртгэлийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн тусгай программ хангамжийг ажиллуулж, өдөр тутмынхаа гүйлгээг цаг хугацаанд нь бүртгэж байх;

Нягтлан бодох бүртгэлийн тусгай программ хангамжгүй тохиолдолд нягтлан бодох бүртгэлийг гараар хөтлөх;

4/Харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт, эд хөрөнгийн сар, улирал, жилийн тооллогын бүртгэл, тооцоо бодсон актыг үндэслэн санхүүгийн тайланг гаргах;

5/Өөрийн хариуцсан төсөвт байгууллага, сум, дүүрэг, аймаг, хотын санхүүгийн тайланг харьяалагдах дээд шатны санхүүгийн байгууллагад Төсвийн тухай хуулинд заасан хугацаанд хүлээлгэн өгч байх;

6/Харьяалагдах дээд шатны санхүүгийн байгууллагад гаргаж өгөх графикт бүх төрлийн мэдээ, мэдээллийг тухай бүр хугацаанд нь үнэн зөв гарган өгч байх;

7/Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр банкинд харилцах данс нээх, хаах;

8/Хариуцсан ажлын чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэм шинжилгээний болон шүүх, цагдаагийн байгууллагад мэдээ, мэдээллийг зөвхөн эрх захирагчийн албаны шийдвэрээр гарган өгч байх;

9/Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдөхөд өөрийн хариуцаж байсан байгууллагын тайлант хугацаанд хамаарах санхүүгийн тайланг бүрэн гарган, нягтлан бодох бүртгэлийн баримт, бусад холбогдох материалыг хүлээлгэж өгөх.

10. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь санхүү, төсвийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний эрх мэдлийн хүрээнд олгосон дараахь эрх эдэлнэ:

1/Хариуцаж буй төсөвт байгууллага (Засгийн газрын бүх шатны санхүүгийн байгууллага, Засгийн газрын тусгай сан)-ын санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурах;

25

2/Хариуцсан ажлын чиглэлээр төсвийн орлого, зарлагын гүйлгээтэй холбоотой тооцоо, тайлбар, танилцуулгыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох татварын албад болон бусад харилцагчдаас гаргуулан авах;

3/Өөрийн шууд удирдлагад болон харьяа санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогчийг ажилд томилох, ажлаас халах, албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшилд тодорхойлох, мэргэжил дээшлүүлэх курс, сургалтад хамруулах талаар санал гарган шийдвэрлүүлэх;

4/Ээлжийн амралт, түр чөлөөтэй байх хугацаанд өөрийн ажлыг орлон гүйцэтгэх ажилтныг томилох тухай санал гаргаж төсвийн эрх захирагчийн шийдвэр гаргуулах;

5/Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан тухайн оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй зарлагын гүйлгээ хийхээс татгалзах;

6/Ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг дутуу хөтөлж, тайлан тэнцлийг буруу гаргасан доод шатны эрх захирагчийн санхүүжилтийг уг дутагдлыг арилгатал зогсоох саналыг өөрийн эрх захирагчид тавьж болно.

11. Хууль, тогтоомжоор олгогдсон бусад эрх.

Тав. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг шагнах, урамшуулах 12. Улирлын болон жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг

цаг хугацаанд нь чанартай, бүрэн гаргаж, өр авлагыг улирал тутам бууруулж, мэргэжлийн ёс зүй, зарчмыг чанд мөрдөн ажиллаж байгаа төсвийн ерөнхий нягтлан бодогчийг түүний жилийн ажлын үр дүнг үндэслэн Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулна.

Зургаа. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нарын хүлээх хариуцлага 13. Улирлын болон жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг

бодит бус мэдээлэлд үндэслэн, бүрэн бус, чанаргүй гаргасан, удаа дараа хугацаа хожимдуулсан төсвийн ерөнхий нягтлан бодогчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

26

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 9 дүгээр Дугаар 258 Улаанбаатар хот сарын 17-ны өдөр

Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын “Нэмэгдэл олгох тухай” 2002 оны 174 дүгээр тогтоолыг үндэслэн ТУШААХ нь: 1. “Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам” –ыг хавсралтын ёсоор баталсугай. 2. Энэ журамын хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнгийн талаар мэдээлж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар / Л.Дондог / -т даалгасугай.

САЙД Ч.УЛААН

27

Санхүү, эдийн засгийн сайдын

2002 оны 258 дугаар тушаалын хавсралт

Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтан нарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө. 1.2 Мэргэшсэн нягтлан бодогч нь “Аудитын тухай” хууль болон Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар баталсан заавар, журмын дагуу зохих шалгалтыг өгч тэнцэж, Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар эрх олгогдон “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч” гэсэн гэрчилгээ авсан байна. 1.3 Мэргэшсэн нягтлан бодогчид энэхүү журмын дагуу нэмэгдэл олгох нь эрхэлсэн ажлын чанар, үр дүн, бүтээлч байдлыг сайжруулах, ажлаа мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэх зорилгод нийцсэн байна. 1.4 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтан нарт уг эрх нь хүчин төгөлдөр байх хугацаанд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно. Хоёр. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох 2.1 Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг доорх төрийн болон аж ахуйн байгууллагад ажиллаж буй мэргэшсэн нягтлан бодогч нарт олгоно. Үүнд :

- төрийн захиргааны болон үйлчилгээний алба, төрийн тусгай албанд мэргэжлээрээ ажиллаж байгаа

- төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа

2.2 Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг ажлын үр дүнтэй уялдуулан тухайн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс 15 хувиар тооцон сар бүр олгоно. 2.3 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийн хугацаа дууссан буюу дараагийн шатны шалгалтанд тэнцээгүй бол мэргэшсэн нягтлан бодогчийн эрх хасагдах бөгөөд энэ тохиолдолд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгохыг зогсооно. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх нь хүчинтэй байх хугацааны талаар ММНБИ –ээс жил бүр албан ёсны тодорхойлолт авсан байна.

28

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

2004 оны 1 дүгээр № 28 Улаанбаатар хот сарын 26-ны өдөр

Төсөвт байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчдын

санхүүгийн тайлан гаргах хугацааг тогтоох тухай

Тєсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 6-ны єдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэлийн 6 заалтыг үндэслэн ТУШААХ нь : 1. Төсөвт байгууллага, Төсвийн ерөнхийлөн захирагчдын улирлын болон жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан гаргах хугацааг доорх байдлаар тогтоосугай. 1.1 Төсөвт байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор гаргаж, орон нутгийн болон салбарын төсвийн ерөнхийлөн захирагчид тушааж байх. 1.2 Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч сум дүүргийн санхүүгийн нэгдсэн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, хагас жилийн тайланг 7 дугаар сарын 25-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид тушааж байх

1.3 Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч орон нутгийн санхүүгийн нэгдсэн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, хагас жилийн тайланг 8 дугаар сарын 5-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20 –ны дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тушааж байх.

1.4 Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа улсын төсвийн байгууллагын санхүүгийн тайланг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт нэгтгэн хагас жилийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг 8 дугаар сарын 5-ны дотор, жилийн тайлангийн нэгтгэлийг дараа оны 2 дугаар сарын 20 –ны дотор тухайн салбарын Төсвийн ерөнхийлөн захирагч болон, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тушааж байх.

1.5 Салбарын төсвийн ерөнхийлөн захирагч санхүүгийн нэгдсэн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, хагас жилийн тайланг 8 дугаар сарын 15-ны дотор , жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ны дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж байх.

1.6 Засгийн газрын тусгай зориулалтын сан санхүүгийн тайлангаа улирал болон жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20–ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10 –ний дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тушааж байх..

2. Төсвийн бүх шатны захирагч нар энэ тушаалын 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6 -д заасан хугацаанд багтаан жилийн эцсийн санхүүгийн тайланг холбогдох төрийн аудитын байгууллагад хүргүүлж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

3. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нар аудитын дүгнэлтийн дагуу гарсан залруулгыг дараа улирлын санхүүгийн тайланд тусгаж байхаар тогтоосугай.

4.Энэ тушаалыг 2003 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргахад болон цаашид мөрдөж ажиллахыг Төрийн сангийн газар / Ц. Даваасүрэн /, Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газар / Л. Дондог /-т тус тус даалгасугай.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН

29

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН

ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

2001 оны 12 дугаар Дугаар 401 Улаанбаатар хот сарын 20-ны өдөр

Заавар батлах тухай Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн "Гадаад валютын ханшийн өөрчлөлт" НББОУС-21-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь: 1.Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх Валютын ханшийн өөрчлөлтийн бүртгэлийн зааврыг хавсралт ёсоор баталсугай. 2.Зааврыг 2002 оны 01 дүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газрын Нягтлан бодох бүртгэл, магадлагааны хэлтэс /Р.Батжаргал/-т даалгасугай. 3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 тоот тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн заавар"-ын 9 дүгээр бүлэг "Валютын ханшийн өөрчлөлтийн бүртгэл"-ийг 2001 оны 12 дугаар сарын 31-нээс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.УЛААН

30

Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 401 тоот тушаалын хавсралт

ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ (ЗӨРҮҮ)-ИЙН БҮРТГЭЛ 1.1.Ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөх Мөнгөн хөрөнгө, дансаарх авлага болон дансаарх өглөгийг тайлагнах үед тэдгээрийг анх удаа бүртгэсэн эсвэл өмнөх үеийн санхүүгийн тайланд тайлагнасан ханшаас ялгаатайгаар үүссэн ханшийн зөрүүг тайлант үеийн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө. 1.2.Ханшийн зөрүүг санхүүгийн тайланд тусгах а) Орлогын тайланд тусгах нь: Гадаад валютын ханшийн зөрүүгийн ашиг, алдагдлыг Орлогын тайланд санхүүгийн болон үндсэн бус үйл ажиллагааны ашиг, алдагдлаар тайлагнана. б) Татварын тайланд тусгах нь: Харилцах данс, кассанд байгаа гадаад валютын ханшийн зөрүүгээс үүссэн ашиг, алдагдлыг зөрүү нь татвар тооцохын өмнөх ашиг болон татвар ногдуулах орлого хоёрын хоорондох түр зөрүү болно. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийг төлөгдсөн буюу төлсөн тохиолдолд үүссэн ханшийн зөрүүг хэрэгжсэнд тооцно. 1.3.Валютын ханшийн зөрүүгийн бүртгэл Гадаад валютаар бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авсан бол тухайн өдрийн Монголбанкны албан ханшид хөрвүүлэн бүртгэнэ. Жишээ нь: 2000 оны 10 дугаар сарын 1-нд 1000 ам.доллараар (Монгол банкны албан ханш 1$:1000 төгрөг байсан гэе) бараа худалдан авбал: Дт Бараа 1,000,000 төг Кт Мөнгө/Дансаарх өглөг 1,000,000 Валютын харилцах данс болон валютын кассын үлдэгдэлд ногдох ханшийн зөрүүгээр дараах бичилтийг хийнэ: Ханшийн зөрүүгийн ашгийн дүнгээр: Дт Мөнгө Кт Валютын ханшийн зөрүүгийн ашиг Ханшийн зөрүүгийн алдагдлын дүнгээр: Дт Валютын ханшийн зөрүүгийн алдагдал Кт Мөнгө Гадаад валютаар илэрхийлэгдсэн Дансаарх авлага, дансаарх өглөгийн дансны үлдэгдэлд ногдох валютын ханшийн зөрүүгийн ашгийг дараах байдлаар бүртгэнэ: Ханшийн зөрүүгийн ашгийн дүнгээр: Дт Кт Валютын ханшийн зөрүүгийн ашиг

31

Ханшийн зөрүүгийн алдагдлын дүнгээр: Дт Валютын ханшийн зөрүүгийн алдагдал Кт Дансаарх авлага/ Дансаарх өглөг Жишээ нь: 2000 оны 10 дугаар сарын 1-нд үүссэн 1,000 ам.долларын өглөгийг (Монгол банкны албан ханш 1$:1000 төгрөг байсан гэе) 12 сарын 31-ний өдрийн хаалтын ханшид хөрвүүлэн (Монгол банкны албан ханш 1$:1010 төгрөг байсан) 12 сарын 31-ний балансад тусгана. Дт Валютын ханшийн зөрүүгийн алдагдал 10,000 Кт Дансаарх өглөг 10,000 Гадаад валютаар илэрхийлэгдсэн дансаарх авлага, дансаарх өглөгийн тооцоог барагдуулах үеийн валютын ханш нь тэдгээрийг анх удаа бүртгэсэн үеийн эсвэл өмнөх үеийн санхүүгийн тайланд тайлагнасан ханшаас ялгаатай бол тэдгээрээс үүсэн ханшийн зөрүүг валютын ханшийн зөрүүгийн ашиг, алдагдлаар тооцож бүртгэнэ. Жишээ нь: Дээрх өглөгийг 2001 оны 3 сарын 1-нд төлсөн бол (Монголбанкны албан ханш 1$ : 1100 төгрөг байсан гэе): Дансны бичилт нь: Дебет Валютын ханшийн зөрүүгийн алдагдал 90,000 Дансаарх өглөг 1,010,000 Кредит Мөнгө 1,010,000 Дээрх ажил гүйлгээний дүнд 2000 онд 10,000 төгрөгийн, 2001 онд 90,000 төгрөгийн буюу нийтдээ 100,000 төгрөгийн валютын ханшийн зөрүүгийн алдагдлыг дээрх 2 оны Орлогын тайланд тайлагнасан. Энэ 2 үеийн Орлогын тайланд тайлагнасан алдагдал нь татвар тооцохын өмнөх ашиг болон татвар ногдуулах орлго хоёрын хоорондох түр зөрүү болно. 10,000 төгрөгийн алдагдал нь тухайн ажил гүйлгээ бүрэн хэрэгжиж дуусвар болтол буюу 2001 он хүртэл татвар ногдох орлогоос хасагдахгүй. Үүнтэй адилаар хэрэгжээгүй байгаа валютын ханшийн зөрүүгийн ашиг нь тухайн ажил гүйлгээ бүрэн хэрэгжтэл татвар ногдох орлогод тооцогдохгүй. Гадаад валютыг албан ханшаас дээгүүр үнээр борлуулбал: Дт Мөнгө-төгрөг Кт Мөнгө-гадаад валют Валютын ханшийн зөрүүгийн ашиг 1.4.Гадаад валютаар илэрхийлэгдсэн санхүүгийн тайланг хөрвүүлэх Гадаад валютаар илэрхийлэгдсэн санхүүгийн тайланг хөрвүүлэхдээ дараах 2 аргыг ашиглана: а) гадаад дах аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээ нь тухайн улс орны мөнгөн тэмдэгтээр хийгддэг. Иймд гадаад дах аж ахуйн нэгж дэх тайлангийн валют болон орон нутгийн мөнгөн тэмдэгтийн хоорондох ханшийг хөрвүүлэхдээ "Одоогийн ханшийн арга"-ыг хэрэглэнэ. б) Толгой компани нь гадаад дах аж ахуйн нэгж, байгууллагынхаа санхүүжилтийн дийлэнх хэсгийг тухайлбал, газар, барилга, барьцаат өглөг зэргийг тухайн улс орны мөнгөн тэмдэгтээр бус тайлангийн валютаар хийх шийдвэрийг гаргадаг. Гэхдээ бусад мөнгөн зардлууд болон түрээсийн зардал нь орон нутгийн мөнгөн тэмдэгтээр хийгддэг. Гэхдээ бусад мөнгөн зардлууд болон түрээсийн зардал нь орон нутгийн мөнгөн тэмдэгтээр хийгддэг. Тиймээс энэ тохиолдолд нягтлан бодох бүртгэл нь орон нутгийн валютаар бүртгэгдэнэ. Энэ нөхцөлд гадаад дах аж ахуйн нэгж дэх тайлангийн валют болон орон нутгийн мөнгөн тэмдэгтийн хоорондох ханшийг хөрвүүлэхдээ "дахин тооцоолох арга"-ыг хэрэглэнэ.

32

А.Одоогийн ханшийн арга Тайлангийн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд нэгтгэгддэг гадаад дах аж ахуйн нэгж (салбар, охин)-ийн санхүүгийн тайланг дараах байдлаар хөрвүүлнэ: 1.Бүхий л хөрөнгө, өр төлбөрийг балансын өдрийн хаалтын ханшаар, 2.Бүх орлого, зардлыг жинлэсэн дундаж ханшийг хэрэглэн хөрвүүлж болно. 3.Хувьцаа эзэмшигчдийн өмч буюу энгийн хувьцааны дансыг түүхэн буюу анхны ханшаар хөрвүүлж бүртгэнэ. Орлого, зардлын дансдыг жинлэсэн дундаж ханшаар, зарласан ногдол ашгийг зарласан өдрийн ханшаар тус тус хөрвүүлсний үр дүнд хуримтлагдсан ашгийн хөрвүүлэгдсэн үлдэгдлийг тодорхойлно. 4.Хөрвүүлэлтийн тохируулга дансанд хөрөнгө, өр төлбөрийг балансын өдрийн хаалтын ханшаар, хувьцаа эзэмшигчдийн өмчийг түүхэн болон жинлэсэн дундаж ханшийг ашиглан хөрвүүлснээс үүссэн зөрүүг тус тус хуримтлуулан бүртгэнэ. Харин толгой компани нь нэгдсэн баланс бэлтгэхдээ хөрвүүлэлтийн тохируулгын дүнгээр бусад янз бүрийн ашиг гэсэн дансанд бүртгэнэ. Жишээ нь: МИАТ компанийн Герман дах охин компанийн 20х2 оны 12 сарын 31-ний дойч маркаар бэлтгэсэн шалгах балансыг төгрөгт хөрвүүлэхдээ ханшийн мэдээллийг дараах байдлаар хэрэглэнэ: Валютын ханш: 20х1 он 20х2 он 1 сарын 1 300 төгрөг 340 төгрөг 12 сарын 31 340 төгрөг 370 төгрөг ногдол ашиг төлөх өдөр 328 төгрөг 360 төгрөг тухайн жилийн дундаж ханш 335 төгрөг 355 төгрөг Б.Дахин тооцоолох арга Тайлагнагч байгууллагын хийсэн гадаад үйл ажиллагааны тухайлбал, үндсэн хөрөнгө, бараа материал худалдан авах гэх мэт ажил гүйлгээг ажил гүйлгээ гарсан өдрийн ханшаар тайлангийн валютад хөрвүүлэн бүртгэнэ. Эдгээр хөрөнгийг худалдан авсан үнэ болон зах зээлийн үнэ нь тодорхойлогдсон өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ. Гэхдээ заримдаа тайлангийн жилд гадаад валютаар гарсан бүх ажил гүйлгээг бүртгэхдээ долоо хоног, сарын дундаж ханшийг хэрэглэж болно. Энэ аргаар тайлагнагч аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд нэгтгэгддэг гадаад дах аж ахуйн нэгж (салбар, охин)-ийн санхүүгийн тайланг дараах байдлаар хөрвүүлнэ: 1.Түүхэн өртөгтэй хөрөнгө, өр төлбөрийг (мөнгөн бус хөрөнгө ба өр төлбөр) түүхэн ханшийг (ажил гүйлгээ гарсан өдрийн) ашиглан дахин хөрвүүлнэ. Мөнгө, мөнгөөр төлөгдөх мөнгөн хөрөнгө болон мөнгөн өр төлбөрийг балансын өдрийн ханшаар хөрвүүлнэ. 2.Тайлангийн үеүдэд байнга гардаг орлого, зардлыг практикт ихэвчлэн жинлэсэн дундаж ханшийг хэрэглэн хөрвүүлдэг. Түүхэн үлдэгдэлтэй, хуваарилагддаг орлого, зардлыг (элэгдэл, борлуулсан бүтээгдэхүүний өртөг, биет бус хөрөнгийн элэгдэл) түүхэн ханшийг ашиглан дахин тооцоолно. 3.Гадаад дах аж ахуйн нэгжийн шалгах балансын дебет, кредитийн зөрүүгээр дахин тооцоололтын хөрвүүлэлтийн зөрүүгийн ашиг, алдагдлыг тооцно.

33

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2006 оны 9 дүгээр Дугаар 292 Улаанбаатар хот сарын 25-ны өдөр

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ: 1. “Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам”–ыг хавсралтаар баталсугай. 2. Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар /Ж.Үхэртар/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 210 дугаар тушаал, түүний хавсралт хэлбэрээр батлагдсан журмыг хүчингүй болгосугай.

САЙД Н. БАЯРТСАЙХАН

34

Сангийн сайдын 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 292 тоот тушаалын хавсралт

ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН

БОДОХ БҮРТГЭЛИЙН АЖИЛТНЫГ ШАГНАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Төрийн өмчит аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын ажлын үр дүнг үнэлж, шагнаж урамшуулахад энэ журмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх

2.1 Төрийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын ерөнхий менежер нь “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 49 дүгээр зүйлийг үндэслэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтны ажлыг дүгнэсэн шийдвэр гаргаж, байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан улирал бүр шагнаж болно.

2.2 Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад олгох шагналын хэмжээг “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль”-д заасны дагуу тухайн байгууллагын ерөнхий менежер тогтооно.

Гурав. Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтны ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт

3.1 Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтны

ажлыг дүгнэхдээ дараах үзүүлэлтүүдийг ашиглаж болно: 3.1.1 Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн бодлогын

баримт бичгийг батлуулж, мөрдүүлсэн байх; 3.1.2 Жил, улирлын санхүүгийн тайлан, тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хууль

тогтоомжид заасан хугацаанд стандартын дагуу гаргаж, санхүүгийн байгууллагад тушаасан байх, татвар, нийгмийн даатгалын байгууллагатай татвар, шимтгэлийн төлөлтийн талаар ямар нэгэн зөрчилгүй байх;

3.1.3 Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн, үнэн зөв хөтөлж, хөрөнгийн хадгалалт, ашиглалт, мөнгөн хөрөнгө, материалын зүйлсийн зарцуулалтанд байнга хяналт тавьж, санхүүгийн нөөц бололцоогоо бүрэн дайчлан, дотоод аудитыг нэвтрүүлж, хэвшүүлсэн байх;

3.1.4 Өглөг, авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулж, өмнөх оны гүйцэтгэлээс бууруулах, хөрөнгө, авлага, өглөгийн үлдэгдлийг тооллого болон тооцоо нийлсэн баримтаар баталгаажуулсан байх;

3.1.5 Санхүүгийн шалгалтаар тогтоосон төлбөр, зөрчлийг тогтоосон хугацаанд нь барагдуулсан байх;

3.1.6 Байгууллагын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шинжилгээ, судалгаа хийж, шийдвэр гаргах түвшинд харгалзан үзсэн байх;

3.1.7 Зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх;

3.2 Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудыг шагнахдаа өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон нягтлан бодох бүртгэлтэй холбогдолтой бусад нэмэлт үзүүлэлтийг ашиглаж болно.

35

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 05 дугаар Дугаар 123 Улаанбаатар хот сарын 04-ны өдөр

Журам батлах тухай

“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, “Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь: Нэг. “Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Төрийн сангийн төлбөр тооцооны журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Төсвийн зарцуулалтын эрхийн тухай журам”-ыг 3 дугаар хавсралтаар, “Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх журам”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай. Хоёр. Батлагдсан журмуудыг Төсвийн эрх захирагчид, аймаг, нийслэлийн Төрийн сан, төсвийн байгууллагуудад хүргүүлж, 2005 оны 6 дугаар сраын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай. Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182 тоот, 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 264 тоот, 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 286 тоот, 2002 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 327 тоот тушаалуудыг хүчингүйд тооцсугай. Дөрөв. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ч.Хүрэлбаатар/-д даалгасугай.

САЙД Н.АЛТАНХУЯГ

36

Сангийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 123 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД МӨРДӨГДӨХ МӨНГӨН КАССЫН АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Төсвийн байгууллагын бэлэн мөнгөөр орлого хүлээн авах, Төрийн сангийн бүртгэлийн данснаас бэлэн мөнгөний зузаатгал авах, төлбөр тооцоо хийх, бэлэн мөнгө, үнэт цаасны мөнгөн кассын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагаа

2.1 Төсвийн байгууллага бүрт бэлэн мөнгөний гүйлгээг эрхлэх, үнэт цаасыг хадгалах мөнгөн касс ажиллана. Мөнгөн касс нь байгууллагын нэр бүхий тэмдэгтэй байна.

2.2 Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн эрх захирагчийн тушаал, шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ.

2.3 Ажилд авах тухай төсвийн эрх захирагчийн шийдвэр гарсны дараа мөнгөн кассын нярав нь мөнгөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөж ажиллах талаар болон эд хөрөнгийн хариуцлага хүлээх тухай баталгаа гаргаж өгнө.

2.4 Мөнгөн кассын нярав өөрийн хариуцсан ажлыг байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэн өгөхийг хориглоно.

2.5 Мөнгөн кассын нярвын ажлыг хүлээлцүүлэхдээ байгууллагын удирдлагын шийдвэрээр тусгай Комисс томилж, касст байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаасны үлдэгдлийг нэг бүрчлэн шалган тоолж, хүлээлцсэн тухай акт үйлдэнэ.

2.6 Мөнгөн кассын тооцооны ажилтай шууд холбогдол бүхий нягтлан бодогч зэрэг хүмүүсийг мөнгөн кассын нярвын ажлыг давхар гүйцэтгүүлэхийг хориглоно.

2.7 Төсвийн байгууллага бэлэн мөнгөөр зарлага, санхүүжилтийг хийхдээ зарцуулалтын эрхийн баталгаагаар зөвшөөрөгдсөн төсвийн хуваарийн дагуу гүйцэтгэх бөгөөд Төрийн сангаас тухайн байгууллагад тогтоож өгсөн бэлэн мөнгөний үлдэгдлийн хязгаарыг (эрх) дагаж мөрдөнө.

2.8 Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч болно. Харин энэхүү орлого нь автомат кассын машинаар боловсруулагдсан байна. Энэхүү орлогыг хүлээн авсан тохиолдолд төсвийн байгууллага түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд дараагийн ажлын өдөртөө багтаан өөрийн Төрийн сангийн бүртгэлийн дансанд тушаана.

2.9 Төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийн гүйлгээг бэлэн мөнгөөр гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн нийт дүн нь 100 (нэг зуу) мянган төгрөгөөс хэтрээгүй байна. Энэ тогтоосон хэмжээнээс хэтэрсэн болон байнга харилцан гүйлгээ хийдэг бол Төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан төлбөр тооцоо хийнэ.

2.10 Төсвийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгөн кассын нярав зэрэг

ажилтан нар нэг гэр бүлийн болон хамаатан садан байхыг хатуу хориглоно.

37

2.11 Мөнгөн кассын нярвын түр эзгүйд, түүний ажлыг орлох хүнийг төсвийн байгууллагын дарга түр хугацаагаар томилно. Энэ Журмын 2.10-д заасан шаардлага нь түр няравт адил хамаарна.

2.12 Мөнгөн кассын ажиллагааны холбогдолтой баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлийг хангасан байна. Мөнгөн кассын зарлагын төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдэн цохолт хийгдсэн байна.

2.13 Мөнгөн кассын нярав нь мөнгө хүлээн авагчийн албан ёсны баримт бичгийг шалгаж баримт бичгийн дугаар, хаанаас олгогдсон зэргийг баримтанд тэмдэглэн нэр заасан хүнд олгоно. Хэрэв төлөөний өөр хүнд мөнгө олгох бол албан ёсны итгэмжлэх бичиг баримт, байгууллагын дарга, ерөнхий (ахлах) нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий зөвшөөрлөөр олгоно.

2.14 Мөнгө хүлээн авагч гарын үсгээ зурж чадахгүй онцгой тохиолдолд түүний хүсэлтээр өөр хүнээр төлөөлүүлэн зуруулж болно. Төлөөлж зурах хүн нь тухайн байгууллагын нягтлан бодогч, мөнгөн кассын нярав байж болохгүй.

2.15 Мөнгөн кассаас хувийн хэрэгцээнд зориулан урьдчилгааны журмаар бэлэн мөнгө олгохыг хатуу хориглоно.

Гурав. Кассын гүйлгээг хөтлөн явуулах. а/ Үндэсний валютаар хийх төлбөр, тооцоо:

3.1 Мөнгөн кассын нярав орлогын бэлэн мөнгийг цаг тухайд нь өөрийн байгууллагын Төрийн сангийн бүртгэлийн дансанд энэхүү журмын дагуу тушаах, Төрийн сангийн бүртгэлийн данснаас авсан мөнгийг зориулалтын зүйлд нь зарцуулах үүргийг хүлээнэ.

3.2 Төсвийн байгууллагын бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй нягтлан бодогчийн бэлтгэсэн орлого, зарлагын баримтыг үндэслэн кассын нярав мөнгөн кассын гүйлгээг хийнэ. Баримтыг бичсэн өдөрт нь багтаан гүйлгээг хийх ба харилцагчаар дамжуулахыг хориглоно.

3.3 Бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй төсвийн байгууллагын нягтлан бодогч тухайн байгууллагад төлөгдөх орлогын дүнг тодорхойлон шаардлагатай мэдээллийг орлогын баримтад тусгана. Энэ бэлтгэсэн орлогын баримтаар кассын орлогыг бүртгэнэ.

3.4 Нягтлан бодогчийн бэлтгэсэн зарлагын баримтад мөнгө тавьж олгохтой холбогдсон өргөдөл, цалингийн хүснэгт, тэтгэмжийн хуудас зэрэг холбогдох баримтыг хавсаргана.

3.5 Мөнгөн кассаар дамжуулан хийгдэх гүйлгээ бүрт орлого, зарлагын баримтыг бичиж байна. Харин тусгай кассаар дамжин төвлөрсөн журмаар орох бараа, ажил үйлчилгээ болон үзвэр, үйлчилгээний орлого, цалин, тэтгэмж болон тусгай жагсаалтаар гаргах зарлага зэрэгт орлого, зарлагын төрөл тус бүрээр нэгдсэн нэг баримт бичиж байна. Тусгай кассаар дамжин төвлөрсөн журмаар орох бараа, үйлчилгээний орлого нь автомат кассын машинаар боловсруулагдсан байна.

3.6 Төсвийн байгууллагын дарга кассаас гадуур бэлэн мөнгөний орлого цуглуулан

авах эрх бүхий ажилтныг томилно. Эрх бүхий ажилтан тусгай үйлчилгээний цэг буюу төвлөрсөн кассаар орох бэлэн мөнгөний орлогыг хураахдаа батлагдсан хүчин төгөлдөр маягт, тасалбар хэрэглэнэ.

3.7 Орлого цуглуулах эрх бүхий ажилтан хураасан орлогоо өөрийн байгууллагын бүртгэлийн дансанд ажлын өдрийн 1 хоногт багтаан тушаана. Орлого цуглуулах эрх бүхий ажилтан нь сар бүрийн эцэст зарагдсан тасалбарын бүртгэл болон

38

орлого цуглуулсан баримтын (зарагдсан тасалбараас өөрт үлдэх хувь) тооцоог гаргаж, тайланг тушаана.

б/ Гадаад валютаар хийх төлбөр, тооцоо:

3.8 Төсвийн байгууллагад бэлэн мөнгөөр хийх төлбөр, тооцоог үндэсний валютаар гүйцэтгэнэ. Онцгой тохиолдолд эрх бүхий байгууллагатай зөвшилцсөн төсвийн байгууллага бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэж болно.

3.9 Төсвийн байгууллагын гадаад валютаар хүлээн авсан орлого нь үндэсний мөнгөөр хөрвүүлэгдэн тухайн байгууллагын төгрөгийн дансанд хадгалагдана. Энэхүү заалт нь Монгол улсын төсвийн байгууллагын гадаадад явуулах үйл ажиллагаанд хамаарахгүй.

3.10 Төсвийн байгууллага нь гадаад валютыг худалдан авах эрх бүхий ажилтнийг томилох бөгөөд энэ томилогдсон ажилтан гадаад валютын арилжаанаас гарч болох эрсдэл, хариуцлагыг хүлээнэ. Үндэсний валютаар авсан урьдчилгааг зохицуулах дүрэм, журам нь төсвийн байгууллагын ажилтнуудын гадаад валютаар авсан урьдчилгааны гүйлгээнд нэг адил үйлчилнэ.

3.11 Төлбөр тооцоог гадаад валютаар хийсэн төсвийн байгууллагын эрх бүхий ажилтан холбогдох баримтыг хавсарган гүйцэтгэлийн зарцуулалтыг тайлагнаж, төсвийн байгууллагын нягтлан бодогчоор хянуулан буцаан төлөх дүнг төсвийн байгууллагын Төрийн сангийн бүртгэлийн дансанд төгрөгөөр тушаана.

в/ Албан ёсны кредит картаар хийх төлбөр, тооцоо:

3.12 Албаны кредит карт гаргах хүсэлтэд төсвийн байгууллагын дарга, ерөнхий /ахлах/ нягтлан гарын үсэг зурна. Төсвийн байгууллагын дарга кредит картыг ашиглахтай холбогдсон дүрэм, журмыг дагаж мөрдүүлэх, кредит картын ашиглалт нь зөвшөөрөгдсөн зардлын хязгаараас хэтрэхгүй байхыг хариуцна.

3.13 Кредит картыг хүлээн авсан этгээд төсвийн батлагдсан зардлын хүрээнд багтаан картаар тооцоо хийх үүргийг хүлээн гарын үсэг зурж төлбөр, тооцоо хийнэ.

3.14 Томилолтоос ирсний дараа томилолтын зардлын тайлантай хамт холбогдох төлбөрийн хуудас болон баримтыг хавсарган өгнө. Карт эзэмшигч нь зөвшөөрөгдсөн томилолтын зардлаас хэтэрсэн зардлын дүнг томилолт дууссанаас хойш 5 хоногийн дотор төсвийн байгууллагад буцаан төлнө.

3.15 Албаны кредит картыг ашиглахаа больсон тохиолдолд байгууллагын санхүүд

картыг хүлээлгэн өгч, үлдсэн тооцоог хийж дуусгана. Хэрэв карт эзэмшигчийн эрх цуцлагдсан буюу кредит картыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байвал уг этгээдэд зохих журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Дөрөв. Төсвийн байгууллагын кассад хадгалах бэлэн мөнгөний хэмжээ, түүнийг захиран зарцуулах

4.1 Төсвийн байгууллагын кассанд хэрэгцээнээс илүү мөнгө хадгалах явдлаас зайлсхийх үүднээс жижиг мөнгөн сангийн хэмжээг нарийвчлан төлөвлөж байна.

4.2 Сар бүрийн бэлэн мөнгөний хэрэгцээг төсвийн байгууллагын бэлэн мөнгөөр хийгдэх байнгын төлбөр, тооцоог хангах хэмжээгээр төлөвлөнө. Сар бүрийн бэлэн мөнгөний хэрэгцээ нь ажилчдын нөхөн олговрын хүлээгдэж буй зардал, жижиг мөнгөн сангийн зарлагаас бүрдэнэ.

39

4.3 Төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн хэмжээ (ЖМС) нь тухайн төсвийн байгууллагын жилийн батлагдсан төсвөөс (ЖБТ) хамааран дараахь хэмжээтэй байна. Үүнд:

ЖБТ 0-100 000 000 хүртэлх төгрөг - ЖМС 0-500 000 ЖБТ 100 000 001-1 000 000 000 хүртэлх төгрөг - ЖМС500 000-1 000 000 ЖБТ 1 000 000 000 хүртэлх төгрөг - ЖМС 1 000 000-1 500 000 Төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн дээд хязгаар 1,5 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Энэхүү жижиг мөнгөн сангаас бага хэмжээний үнийн дүнтэй зүйл худалдан авахад хэрэглэнэ.

4.4 Төсвийн байгууллагууд нь жижиг мөнгөн сангаас гадуур цалин, дотоод албан томилолт, гадаад зочны зардал, нэг удаагийн тэтгэмж урамшуулал, тээвэр шатахууны төлбөрийг бэлнээр авч болно. Эдгээр зардлыг бэлнээр авахдаа дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 4.4.1 Төсвийн эрх захирагчаар батлуулсан томилолтын төсөв. Томилолтын

төсвийг холбогдох журамд үндэслэн боловсруулсан байна. 4.4.2 Нэг удаагийн тэтгэмж олгох тухай төсвийн эрх захирагчийн тушаал

шийдвэр. Тэтгэмжийг тавьж олгох товчоог хүснэгтээр бэлтгэж хавсаргасан байна.

4.4.3 Тээвэр шатахууны зардал 500,0 мянган төгрөг хүртэлхийг бэлнээр авч болох бөгөөд үүнээс дээшхи төлбөрийг бэлэн бусаар гүйцэтгэнэ.

4.5 Журмын 4.4-т зааснаас бусад зардлаас зайлшгүй бэлнээр гүйлгээ хийлгэхэд тухайлбал төвлөрсөн арга хэмжээ, хичээл үйлдвэрлэлийн зардлаас багш, ажилчдын илүү цагийн хөлс олгох зэрэг зардлуудыг гаргахдаа дараах материалыг бүрдүүлэн харьяа төрийн санд ирүүлнэ. Үүнд: - Байгууллагын бэлэн мөнгө олгохыг хүссэн хүсэлт - Тухайн гүйлгээг зарцуулахтай холбоотой холбогдох тушаал шийдвэр - Бэлнээр авах гэж байгаа мөнгөний баталсан төсөв Энэ нь байгууллагын дарга, нягтлан бодогчдын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна. Энэхүү ирүүлсэн бичиг баримтыг төрийн сангийн мэргэжилтэн хянаж, Төрийн сангийн даргын зөвшөөрлөөр төсвийн байгууллагад бэлнээр олгож болно.

4.6 Төрийн сан нь жижиг мөнгөн сангийн хязгаар тогтоосон хүсэлтийг хянан баталгаажуулна.

4.7 Төсвийн байгууллагын харилцагч Төрийн сангаас авах бэлэн мөнгөний зузаатгалын (БМЗ) хэмжээг дараахь байдлаар тооцоолно.

БМЗ=ЖМСХ-ЖМСҮ Үүнд: БМЗ – бэлэн мөнгөний зузаатгал

ЖМСХ – жижиг мөнгөн сангийн хязгаар ЖМСҮ-жижиг мөнгөн сангийн үлдэгдэл

4.8 Төсвийн байгууллагад дараахь зарлагын гүйлгээг бэлнээр хийхийг хатуу хориглоно. Үүнд:

- Үндсэн хөрөнгө худалдан авах - Засгийн газрын нөөц, улсын төсвийн хуваарилагдаагүй зардлын эх

үүсвэрээс гарсан хөрөнгийг аливаа нэгэн зардалд зарцуулах 4.9 Жижиг мөнгөн сангийн хэмжээг Төрийн сангаар зөвшөөрүүлж, зузаатгал

хийлгэхдээ өмнө авсан мөнгөний зарцуулалтын гүйцэтгэлийн тайланг МГТ1 хавсралт маягтаар гаргаж, холбогдох баримтын хамт Төрийн санд хянуулна.

40

4.10 Энэхүү жижиг мөнгөн сангаар авч зарцуулсан зардал нь тухайн сарын зарцуулалтын эрхээр батлагдсан төсөвт багтсан байна.

4.11 Төсвийн байгууллага бэлэн мөнгө татан авах хүсэлтээ баталж харилцагч Төрийн сангаар зөвшөөрүүлнэ. Төрийн сан нь төсвийн байгууллагын ирүүлсэн хүсэлт нь батлагдсан төсвийн зардлын хүрээнд жижиг мөнгөн сангийн хязгаартаа багтаж байгаа эсэхийг шалгаж зөвшөөрөл өгнө. Төсвийн байгууллагын батлагдсан бэлэн мөнгөний зарцуулалт нь Төрийн сангийн төлбөр болон нягтлан бодох бүртгэлийн нийтлэг журмын дагуу Төрийн сангийн нэгдсэн дансан дахь төсвийн байгууллагын бүртгэлийн дансны зарцуулалтын эрхийн хүрээнд хийгдэнэ.

4.12 Цалин, тэтгэмжийг бэлнээр болон картын дансанд шилжүүлэхдээ цалин тавьж олгох хүснэгт болон цалингийн товчоог хийж байгууллагын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулж ирүүлнэ. Цалингийн товчооны үнэн зөв байдлыг төсвийн байгууллага өөрөө хариуцна. Баталгаажуулж ирүүлээгүй тохиодолд Төрийн сан цалинг олгохгүй байж болно. Мөн тэтгэмж / лист/-ийн мөнгийг бэлнээр олгох тохиолдолд байгууллага төлөх 6 хоногийн мөнгийг цалингийн зардалд, Нийгмийн даатгалаас олгох үлдэх хоногийн мөнгийг листний мөнгө хэмээн бэлэн мөнгөний хүсэлтэд ялган бичиж ирүүлнэ.

4.13 Цалин, тэтгэмж, албан томилолт нэг удаагийн тэгэмж урамшуулал, тээвэр шатахууны зардал зэрэг жижиг мөнгөн сангаас бусад зардлын зориулалтаар Төрийн сангийн бүртгэлийн данснаас авсан бэлэн мөнгөнөөс олгогдоогүй үлдэгдлийг ажлын гурав хоногоос хэтэрвэл Төрийн сангийн бүртгэлийн дансанд буцаан тушааж байна. Энэхүү хөрөнгөөс үлдсэн хэсгийг төсвийн байгууллага зарцуулахыг хориглоно. Мөн гурав хоногийн хугацаанд энэхүү олгогдоогүй үлдэгдэл нь бэлэн мөнгөний хязгаарт тооцогдохгүй.

Тав. Мөнгө, үнэт цаасны хадгалалт, хамгаалалт, бүртгэл хөтлөлт

5.1 Мөнгөн кассын өрөө нь бусдаас тусгаарлагдсан, цонх, хаалгыг төмөр сараалжаар бэхэлсэн байх бөгөөд мөнгө, үнэт цаасыг шатахгүй төмөр сейфэнд хадгална.

5.2 Мөнгөн кассын нярвын өрөөнд кассын шалгалт хийх эрх бүхий (зөвхөн албан

үүргээ гүйцэтгэх үед орно) хүмүүсээс бусад хүнийг оруулахыг хориглоно. Ажлын зайлшгүй шаардлагаар орох хүмүүсийг байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэгтэй, тусгай зөвшөөрлөөр оруулна.

5.3 Мөнгөн кассын нярав бэлэн мөнгөний гүйлгээ, үлдэгдлийг өдөр бүр кассын

дэвтэрт бүртгэж хөтөлнө. Кассын дэвтрийн хуудас бүрийг дугаарлан үдэж, дэвтрийн сүүлчийн хуудасны тоог бичиж, байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч нар гарын үсгээ зурж, лацдсан байна.

5.4 Кассын нярав мөнгөн кассын ажиллагааны тайланг өдөр бүр гаргаж, дараагийн

ажлын өдрийн 12 цагаас хэтрүүлэхгүйгээр нягтлан бодогчид шилжүүлэн өгнө. 5.5 Мөнгө, үнэт цаас бүхий кассын лацдсан сейфийг мөнгөн кассын нярав, манаач,

сахиул нар тусгай журмаар заавал хүлээлцэж байна. 5.6 Өөрийн орлогын ангилалд хамаарахгүй (үүнээс хойш байгууллагын бус орлого)

бэлэн мөнгөөр авсан орлого нь байгууллагын данснаас тусдаа өглөгийн данс мэтээр бүртгэгдэнэ. Жишээ нь: торгууль, хураамжаас орж ирсэн орлого нь

41

төсвийн байгууллага болон төсвийн орлого болж хоёр хуваагдах ба хуваагдах хүртэлх хугацаанд буюу холбогдох төсөвт шилжих хүртлээ байгууллагын бус орлогын дансанд хадгалагдана.

5.7 Нягтлан бодогч нь мөнгөн касст байгаа бэлэн мөнгө шаардлагатай зарлага,

санхүүжилтийг хийхэд хүрэлцэхүйц хэмжээтэй байгаа эсэхийг тооцож, бэлэн мөнгөөр хийгдэх төлбөр тооцоог цаг тухайд нь бүрэн барагдуулж чадах хэмжээнд байлгах асуудлыг хариуцна.

5.8 Нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн нийтлэг дүрэм, журмын дагуу

нягтлан бодох бүртгэлийг нягт нямбай хөтлөж Төрийн сангийн нягтлан бодох бүртгэл, тайлагналтын дүрэм, журмыг дагаж мөрдөнө. Нягтлан бодогч нь төсвийн гүйцэтгэлийн болон өглөг, авлагын сар бүрийн мэдээ, тайланг харилцагч Төрийн санд гарган ирүүлэхдээ МГТ1 маягтаар тухайн сарын эцсийн өдрөөр тасалбар болгон бэлэн мөнгөөр хийгдсэн зарлага, санхүүжилтийн тайланг хавсаргаж ирүүлнэ.

5.9 Нягтлан бодогч, мөнгөн кассын нярав нь өөрсдийн бүртгэлд бэлэн мөнгөний

гүйлгээг гарсан тухай бүр тусган хөтөлсөн байна.

Зургаа. Мөнгөн кассын сахилга хариуцлага, хяналт шалгалт

6.1 Төсвийн байгууллага нь мөнгөн касс, үнэт цаасын зарцуулалт, хадгалалтын ажиллагаанд хяналт шалгалт явуулах орон тооны бус ажлын хэсгийг байгууллагын даргын тушаал, шийдвэрээр байгуулж ажиллуулна. Энэ ажлын хэсэг нь нягтлан бодогчтой хамтран мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалт, хадгалалтын байдалд сар бүр хуваарьт бус шалгалт хийж тооцоо нийлж байна.

6.2 Хэрэв энэхүү хуваарьт бус шалгалтаар зөрчил, дутагдал илэрвэл мөнгөн кассын нярав болон холбогдох гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож, зөрчлийг гэм буруутай этгээдээр барагдуулна.

6.3 Мөнгөн кассаар хүчин төгөлдөр бус баримтаар гүйлгээ хийснээс гарсан хохирлыг

гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 6.4 Төсвийн байгууллага кассад шууд хүлээн авсан орлогыг Төрийн сангийн

бүртгэлийн дансанд энэхүү журамд заасан хугацаанд тушаагаагүй, энэхүү орлогыг касснаасаа шууд зарцуулсан болон жижиг мөнгөн сангаар хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс тухайн сарын зарцуулалтын эрхийн баталгааны батлагдсан зардлын төсвөөс хэтрүүлэн зарцуулсан тохиолдолд бэлэн мөнгөний төлбөр тооцоог зөрчил арилтал түдгэлзүүлэх арга хэмжээ авна.

6.5 Төсвийн байгууллага жижиг мөнгөн сангийн зарцуулалтын тайлан, мэдээг үнэн

зөв, тогтоосон цаг хугацаанд тайлагнаагүй тохиолдолд Төрийн сан төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн зузаатгалыг хойшлуулах эрх эдэлнэ.

6.6 Энэхүү журмыг зөрчсөн Төрийн сангийн болон төсвийн байгууллагын эрх бүхий

албан тушаалтанд Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн

42

байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-ооОоо-

Сангийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 123 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын хүснэгт

Төсвийн ерөнхийлөн захирагч............................................ Төсвийн байгууллагын нэр.................................................. Хамрагдах хугацаа: ...оны...-р сарын...нээс...-р сарын ...хүртэл /төгрөгөөр/

№ ҮЗҮҮЛЭЛТ Орлого /Кредит/

Зарлага /Дебет/

Тухайн сард бэлнээр авсан мөнгөн хөрөнгө /өссөн дүнгээр/

А Кассын эхний үлдэгдэл Орлогын зүйл

1 Төрийн сангийн бүртгэлийн данснаас ЖМС-аар татан авсан орлого

2 Кассанд шууд хүлээн авсан үндсэн үйл ажиллагааны орлого

3 Кассанд шууд хүлээн авсан туслах үйл ажиллагааны орлого

НИЙТ ОРЛОГЫН ДҮН Зардлын зүйл

1 Цалин 2 НДШимтгэл

Бараа үйлчилгээний бусад зардал 3 Бичиг хэрэг 4 Гэрэл цахилгаан 5 Түлш халаалт 6 Цэвэр бохир ус 7 Хоол 8 Эм 9 Тээвэр шатахуун

10 Бичиг хэрэг 11 Шуудан холбоо 12 Дотоод албан томилолт

43

13 Гадаад албан томилолт 14 Хичээл үйлдвэрлэлийн дадлага 15 Жижиг эд хогшил 16 Нормын хувцас болон дүрэмт хувцас, зөөлөн эдлэл 17 Гадаад зочны зардал 18 Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 19 Урсгал засвар 20 Бусад зардал 21 Нэг удаагийн тэтгэмж урамшуулал 22 Төрийн сангийн бүртгэлийн дансанд төвлөрүүлсэн орлого НИЙТ ЗАРДЛЫН ДҮН Кассын эцсийн үлдэгдэл Байгууллагын дарга:......................../ / Хянаж хүлээн авсан: Тамга, тэмдэг Төрийн сангийн мэргэжилтэн:..................... Байгууллагын нягтлан бодогч:.........................../ / Байгууллагын кассын нярав:......................../ / 20.. он...сар....өдөр Сангийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн

123 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

ТӨРИЙН САНГИЙН ТӨЛБӨР ТООЦООНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төсвийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон Төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Журмын нэр, томъёо Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1 “Төрийн сан” гэж төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан Сангийн яамны Төрийн сангийн газар /цаашид Төв төрийн сан /, Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн хэлтэс, аймгын Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс, сумын Төрийн сангийн төлөөлөгчийг,

2.2 “Төрийн сангийн нэгдсэн данс” (TСНД) гэж төсвийн хөрөнгийг төвлөрүүлэн

байршуулах Монголбанк дахь Засгийн газрын харилцах дансыг,

2.3 “Бүртгэлийн данс” гэж Төрийн санд байршиж буй төсвийн байгууллагуудын батлагдсан төсөв зарцуулах эрхийн хүрээнд орлого, зарлагын гүйлгээ, санхүүжилтийн эрхийн гүйцэтгэлийг эдийн засгийн ангилалаар бүртгэх дансыг,

Гурав. Төсвийн байгууллагын бүртгэлийн данс

3.1. Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны хүрээнд төсвийн байгууллага бүр бүртгэлийн данстай байна. Энэхүү данс нь төсвийн зарцуулалтын эрхийн хүрээнд орлого, зарлагын гүйлгээг эдийн засгийн ангиллаар хянаж, бүртгэх бололцоотой байна.

3.2. Төсвийн байгууллага нь өөрийн нэр дээр бүртгэлийн данс нээлгүүлэх

44

хүсэлтийг харьяалагдаж буй Төрийн санд албан ёсоор хүргүүлнэ. Энэхүү хүсэлт нь дараахь мэдээллийг агуулсан байна:

3.2.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ 3.2.2 Төсвийн байгууллагыг үүсгэн байгуулсан дээд байгууллагын шийдвэр 3.2.3 Албан ёсны нэр, товчлол 3.2.4 Албан ёсны хаяг 3.2.5 Харьяалах яам, дээд шатны эрх захирагчийн нэр 3.2.6 Дансны зориулалт төрөл, агуулга 3.2.7 Бусад нэмэлт мэдээлэл

3.3 Төсвийн байгууллагаас ирүүлсэн бүртгэлийн данс нээлгэх хүсэлтийг тухайн шатны Төрийн сан хянаж данс шинээр нээх шаардлагатай гэж үзвэл Төв Төрийн санд албан ёсоор уламжилна.

3.4. Төв Төрийн сан дээрхи хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор

хариу мэдэгдэнэ.

3.5 Төрийн сангийн бүртгэлийн данс нээлгэсэн тохиолдолд төсвийн байгууллага дараахь баримтыг бүрдүүлж харъяалагдаж буй Төрийн санд хүргүүлнэ. Үүнд:

3.5.1 Төлбөр тооцооны баримтанд гарын үсэг зурах албан тушаалтны гарын үсгийн баталгаа, тамга тэмдгийн дардас,

3.5.2 Гарын үсгийн баталгаа нь дээд шатны төсвийн эрх захирагч болон нотариатаар баталгаажсан байх,

3.5.3 Өөрийн байгууллагын бэлэн мөнгөний няравыг итгэмжилсэн албан бичиг, ажилд авсан тушаал,

3.5.4 Бэлэн мөнгөний няравын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажсан хуулбар, 1 хувь цээж зураг

Дөрөв. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого

4.1. Төсвийн байгууллагууд бүртгэлийн дансандаа дараах орлогын гүйлгээг хүлээн авч болно

4.1.1 Төсвийн байгууллагын өөрийн орлого 4.1.2 Хүү, торгуулийн орлого болон хандив, 4.1.3 Хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого

4.2. Улсын төсвийн орлого болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанаас орсон

орлогыг төвлөрүүлэх тухай Төрийн сантай зөвшилцсөнөөр харилцагч банкуудад төвлөрүүлж, өдрийн гүйлгээний эцэст Төрийн санд байршуулж болно.

4.3. Төрийн сан төсвийн байгууллагад орж буй орлогын баримтанд төлөгч нь кодын

зааврыг мөрдөөгүй бол тухайн орлогын төлбөрийн зориулалтыг тодруулах хүртэл тодорхойгүй орлогоор бүртгэж, орлогын гүйцэтгэлийн мэдээг төсвийн байгууллагад тухай бүрт гаргаж өгч байна.

4.4. Төрийн сангаас гаргасан орлогын гүйцэтгэлийн мэдээнд зөрүү илэрвэл

түүнийг нягталж тайлангийн хугацаанд багтаан ажлын 3 хоногийн дотор Төрийн санд мэдэгдэн залруулах хүсэлт гаргана. Төрийн сан хүсэлтийг хянан үзэж нягтлан шалгасны үндсэн дээр залруулга хийж хариу мэдэгдэнэ.

45

Тав. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны зарлага

5.1. Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас аливаа зардал гарахын өмнө Төрийн сангаар батлагдсан сар, улирлын зарцуулалтын эрх батлагдсан байна. Энэхүү харилцаа нь “Төсвийн зарцуулалтын эрхийн тухай” журмаар зохицуулагдана.

5.2. Төсвийн байгууллага нь тухайн тайлант үеийн зарцуулалтын эрхийн баталгааны

хүрээнд төлбөрийн амлалт үүсгэж Төрийн санд бүртгүүлэх үүргийг хүлээнэ. Энэхүү харилцаа нь “Төсвийн байгууллагын амлалтын бүртгэлийн тухай” журмаар зохицуулагдана.

5.3. Төсвийн байгууллага нь Төрийн санд бүртгэгдсэн амлалтын хүрээнд бэлтгэн

нийлүүлэгдсэн бараа, ажил, үйлчилгээг хүлээн авч төлбөр гүйцэтгэх батламж гаргана.

5.4. Төсвийн байгууллага нь энэхүү журмын 5.1-5.3 заалтуудыг хангасан

төлбөр гүйцэтгэх хүсэлтийг ТТ-1 маягтын дагуу 3 хувь, бэлэн мөнгөөр төлбөр гүйцэтгэх хүсэлтийг ТТ-2 мягтын дагуу 2 хувь бэлтгэж харьяалагдах Төрийн санд хүргүүлнэ.

5.5. ТТ-1 маягт нь дараах мэдээллийг агуулна:

• Төлбөрийн хүсэлтийн дугаар, огноо. • Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны дугаар • Төсвийн байгууллагын албан ёсны нэр. • Харьяа Төрийн сангийн нэгжийн нэр, код • Төлбөр хүлээн авагчийн бүртгэлийн регистрийн дугаар • Төлбөр хүлээн авагчийн нэр болон дансны дугаар. • Төлбөр хүлээн авагчийн банк болон банкны код. • Төлбөрийн нийт хэмжээ тоогоор, үсгээр. • Төлбөрийн нийт дүнг эдийн засгийн ангилал болон үнийн дүнгээр нь

задлах • Гүйлгээний утга, төлбөр гүйцэтгэхэд үндэслэх бичиг баримт

5.6. ТТ-2 маягт нь дараахь мэдээллийг агуулна:

• Төлбөрийн хүсэлтийн дугаар, огноо • Төсөвт байгууллагын бүртгэлийн дансны дугаар • Төсөвт байгууллагын албан ёсны нэр • Харилцагч төрийн сангийн нэр болон төрийн сангийн код • Төлбөрийн дүнг тоогоор болон үсгээр тавих • Төлбөрийн нийт дүнг эдийн засгийн ангилал болон үнийн дүнгээр нь

задлах • Бэлэн мөнгө татан авах итгэмжлэгдсэн няравийн овог нэр • Бэлэн мөнгө авах хүний паспорт, регистрийн дугаар • Гүйлгээний утга, төлбөр гүйцэтгэхэд үндэслэх бичиг баримт

5.7. Төсвийн байгууллага нь төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримтын хамт ирүүлэх

үүргийг хүлээнэ. Үндэслэх баримтад амлалтын зөвшөөрөл, байгуулсан гэрээ хэлцэл, бараа, ажил, үйлчилгээ хүлээн авсан акт, нэхэмжлэх, бараа матариалын орлого, зарлагын падаан эсвэл өр төлбөр байгааг нотолсон бусад бичиг баримт

46

хамаарна. Хуулийн дагуу тендер шалгаруулж, бэлтгэн нийлүүлэгчийг сонгосон бол тендерийн хорооны хуралдааны тэмдэглэлийг хавсаргана.

Зургаа. Бүртгэлийн дансны гүйлгээг хянах

6.1. Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн төлбөрийн гүйлгээнд үндэслэсэн өдөр тутмын болон тайлант үеийн төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээгээр хангана.

6.2. Төсвийн байгууллага Төрийн сангаас өгөгдсөн хуулга, тайлангуудыг өөрийн

нягтлан бодох бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж тааруулж байх үүргийг хүлээнэ.

6.3. Төрийн сангаас гаргаж өгсөн хуулга, тайлангуудад ямар нэгэн зөрүү илэрвэл түүнийг нягталж тайлангийн хугацаанд багтаан ажлын 3 хоногийн дотор Төрийн санд мэдэгдэж залруулах хүсэлт гаргана. Төрийн сан хүсэлтийг хянан үзэж нягтлан шалгасны үндсэн дээр залруулга хийж хариу мэдэгдэнэ.

6.4. Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга, тайлан нь төсвийн байгууллагын

өөрийн нягтлан бодох бүртгэлийн бичилттэй адил байна. Долоо. Төрийн сангийн төлбөр тооцоо

7.1. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого, зарлагын гүйлгээний бүртгэлийг Төрийн санд давхар хөтлөнө.

7.2. Төлбөрийн хүсэлтийг хянаж төлбөр гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл төсвийн байгууллагад буцаах бөгөөд үндэслэлийг тодорхой зааж өгнө.

7.3. Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн хүсэлтийг хянаж шаардлага хангасан гэж үзвэл ТТ-1 маягтаар хийх төлбөрийн баримтын 3 дугаар хувийг, ТТ-2 маягтаар хийх бэлэн мөнгөний төлбөрийн баримтын 2 дугаар хувь, анхан шатны болон үндэслэх баримтуудад Төрийн сангийн мэргэжилтэн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгуулжуулан Төсвийн байгууллагад өгнө

7.4. Төлбөрийн баримтын 1 дүгээр хувийг үндэслэн Төсвийн байгууллагын зардал, өглөгийн бүртгэлийн бичилтийг хийнэ.

7.5. Бэлэн мөнгөний баримтыг 1 дүгээр хувийг үндэслэн бэлэн мөнгөний чекийн баримтыг Төсвийн байгууллагын итгэмжлэгдсэн бэлэн мөнгөний няравт өгч бичүүлээд Төрийн сангийн эрх бүхий албан тушаалтнаар нэг, хоёрдугаар гарын үсэг зуруулан хянуулсны дараа чекийн ард гүйлгээ хийн баталгаажуулж Төсвийн байгууллагын итгэмжлэгдсэн мөнгөний няравт хүлээлгэн өгнө.

7.6. Бэлэн мөнгөний баримт болон бэлэн мөнгөний чекийн тасалбарыг үндэслэн Төсвийн байгууллагын зардал, өглөгийн бүртгэлийн бичилтийг хийнэ.

7.7. Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулан төсвийн байгууллагын өглөгийг баталгаажуулж, ажлын 3 хоногт багтаан, эцсийн төлбөр гүйцэтгэх эрхийг Сангийн яамны Төрийн сангийн газар хариуцна.

Найм. Үүрэг, хариуцлага

8.1. Төрийн сангийн ажилтан нь төсвийн эрхийг байгууллагын дансны үлдэгдэл, зарцуулалтын эрхийн баталгааг хэтрүүлэн олгосон эсвэл Төрийн сангийн холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.2. Төрийн сан энэхүү журмын заалтуудыг зөрчсөн төсвийн

47

байгууллагын зарцуулалтын эрхийг илэрсэн зөрчил арилах хүртэл түдгэлзүүлэх эсвэл төлбөрийн хүсэлтийг гүйцэтгэхгүй байх эрх эдэлнэ.

Сангийн сайдын 2005 оны 5 сарын 4-ний Маягт ТТ-1

өдрийн 123 дугаар тушаалаар батлав.

Байгууллагын нэр Данс Д¿н /тоогоор/Êîä Дебит

Êîä

Òºðèéí ñàíãèéí íýãæ

Õ¿ëýýí àâàã÷èéí íýðКредит

Õ¿ëýýí àâàã÷èéí áàíê Êîä

òºëáºðèéí ýöñèéí õóãàöàà

̺íãºí ä¿í ¿ñãýýð

ÿéëãýýíèé òºðºë

ÿéëãýýíèé óòãà

Амлалтын ¹: ______ Эдийн засгийн

Íýõýìæëýë, ãýðýý, ýñâýë òºëáºð ã¿éöýòãýõ ¿íäýñëýë áîëîõ áè÷èã áàðèìò ангилал

Òàìãà Òºðèéí ñàíä ã¿éëãýý õèéñýí

..........оны.....сарын.....ºдºрÃàðûí ¿ñýã òýìäýã, ãàðûí ¿ñýã

Äàðãà .................…........

ÒªËÁªÐÈÉÍ Õ¯ÑÝËÒ ¹

200.. îíû ... сàðûí ... ºäºð

Êîä

Íÿãòëàí áîäîã÷ .................…........

48

Сангийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 123 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ЭРХИЙН ТУХАЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмаар Монгол улсын нэгдсэн төсвөөс төсвийн эрх захирагчдад зарцуулалтын

эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. Хоёр. Журмын нэр, томъёо Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 2.1 “Төрийн сан” гэж төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан Сангийн

яамны Төрийн сангийн газар /Төв Төрийн сан/, Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн хэлтэс, аймгын Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтэс, сумын Төрийн сангийн төлөөлөгчийг,

2.2 “Төвлөрүүлэн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх

гэрээний дагуу харъяа төсвийн байгууллагуудын төсвийн хөрөнгийг хуваарилан зарцуулах эрх бүхий төсвийн эрх захирагчийг,

2.3 “Бүртгэлийн данс” гэж төсвийн байгууллагын батлагдсан төсөв зарцуулах эрхийн

хүрээнд орлого, зарлагын гүйлгээ, санхүүжилтийн эрхийн гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар бүртгэх Төрийн сангийн дансыг,

2.4 “Санхүүжилтийн эрх” гэж бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, батлагдсан төсвийн хүрээнд

төсвөөс авах санхүүжилтийн дээд хязгаарыг 2.5 “Зарцуулалтын эрх” гэж Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны хүрээнд улсын

болон орон нутгийн төсвөөс төсвийн байгууллага орлого, зарлагын гүйлгээ гаргах эрхийг

2.6 “Төсвийн хуваарь” гэж тухайн жилийн төсвийг баталсан хууль болон Төсвийн

ерөнхийлөн захирагчийн байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд үндэслэсэн төсвийн орлого, зарлагын сар, улирлын хуваарийг

Гурав. Төсвийн эрх захирагчдад зарцуулалтын эрх олгох 3.1 Төрийн сан төсвийн байгууллагын сар, улирлын санхүүжилтийн эрхийг төсвийн

хуваарьт үндэслэн тухайн тайлант үеийн эхэнд нэг удаа ЗЭБ-1 маягтын дагуу баталгаажуулан олгоно.

3.2 Төсвийн байгууллага нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, батлагдсан төсвийн хүрээнд

зарлага гаргах бөгөөд төсвийн хуваарьт үндэслэсэн сар, улирлын зарцуулалтын эрхийн хүсэлтийг тухайн тайлант үеийн ажлын эхний 2 хоногт багтаан ЗЭБ-2 маягтын дагуу бэлтгэж Төрийн санд хүргүүлнэ.

49

3.3 Төсвийн байгууллагын зарцуулалтын эрхийн хүсэлтийг батлагдсан төсөв,

бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, төсвийн хуваарь болон тухайн байгууллагын өглөг авлагын тооцоонд үндэслэн ирүүлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт багтаан Төрийн сангаас хянан баталгаажуулна.

3.4 Зарцуулалтын эрхэд төсвийн байгууллагын нийт орлого, зарлагыг эдийн засгийн

ангилалаар тусгах бөгөөд орлого, зарлагын зөрүүгээр төсвийн санхүүжилтийн эрхийг тооцоолно.

3.5 Төрийн сангаас төсвийн байгууллагын зарцуулалтын эрхийг батлахдаа зардлын нийт

дүн, санхүүжилтийн эрхийн дүнг тухайн байгууллагын төсвийн сар, улирлын хуваариас хэтрүүлэхгүй байх зарчмыг хатуу баримтлана.

3.6 Төсвийн байгууллага нь төлөвлөгөөнөөс давсан өөрийн орлого олсон

тохиолдолд тэрхүү хэмжээгээр зарлагын зарцуулалтын эрхийг шууд нэмэгдүүлэхийг хориглоно. Энэхүү харилцааг Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын хуваарьт өөрчлөлт оруулах зарчмаар зохицуулна.

3.7 Төсвийн байгууллагын эдийн засгийн ангиллаар хуваарилсан зардлын төсөв нь үйл

ажиллагаагаа хэвийн явуулахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд бараа үйлчилгээний зардлуудыг эдийн засгийн ангилал хооронд шилжүүлэн зарцуулахаар зарцуулалтын эрхийг баталж болно. Энэ тохиолдолд төсвийн байгууллагаас зардлын эдийн засгийн ангилал хооронд гүйлгэх зайлшгүй шаардлага, үндэслэл, холбогдох нарийвчилсан тооцоог танилцуулгын хамт Төрийн санд ирүүлнэ.

3.8 Төрийн сангаас энэ журмын 3.7 дахь заалтыг үндэслэн зардлын эдийн засгийн ангиллын

хооронд гүйлгэж зарцуулалтын эрх батлахдаа зөвхөн бараа үйлчилгээний зардлын бүлэг дотор зохицуулалт хийхийг зөвшөөрнө.

3.9 Бараа үйлчилгээний зардлуудыг дотор нь тогтмол чанартай зардал, үйл ажиллагааны

үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой зардал, болон бусад бараа үйлчилгээний зардал гэсэн 3 бүлэгт хувааж үзнэ.

3.10 Тогтмол чанартай зардлын бүлэгт төсвийн байгууллагын байрны ашиглалттай

холбоотойгоор тухайн үеийн үнэ, тарифаар тооцогдон төлөвлөгддөг цахилгаан, дулаан, болон цэвэр бохир усны зардлыг хамааруулна.

3.11 Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой зардлын бүлэгт тухайн

байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой эрх бүхий байгууллагаас батлагдсан норм, нормативын дагуу төлөвлөж гүйцэтгэл нь тооцогддог хоол, эм вакцины зардлыг хамааруулна.

3.12 Бусад бараа үйлчилгээний зардлын бүлэгт төсвийн байгууллагын үйл ажиллагаатай

холбоотой бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан харилцаа холбоо, албан томилолт, ном хэвлэл захиалах худалдан авах, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх, эрдэм шинжилгээний ажил хийх, жижиг эд хогшил худалдан авах, нормын болон дүрэм хувцас зөөлөн эдлэл, төлбөр хураамж жижиг татвар, харуул хамгаалалт, банкны үйлчилгээний хураамж, төрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил үйлчилгээний төлбөр, маягт хэвлүүлэх,

50

урсгал засвар, биеийн тамирын уралдаан тэмцээн, гадаад зочны зардал, бусад зардлуудыг хамааруулна.

Дөрөв. Төвлөрүүлэн захирагчийн зарцуулалтын эрх 4.1 Төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяа төсвийн байгууллагуудын нийт дүнгээр

зарцуулалтын эрхийн хүсэлтийг Төрийн санд ирүүлнэ. 4.2 Төрийн сангаас батлагдсан зарцуулалтын эрхийн нийт дүнд багтаан төвлөрүүлэн

захирагч нь харъяа төсвийн байгууллагуудын санхүүжилтийн эрх, зарцуулалтын эрхийг ЗЭБ-3, ЗЭБ-4 маягтын дагуу бэлтгэж ажлын 3 хоногт багтаан холбогдох Төрийн санд болон харъяа төсвийн байгууллагад хүргүүлнэ.

Тав. Орон нутагт байрших улсын төсвийн байгуулагуудын зарцуулалтын эрх 5.1 Орон нутагт байрладаг улсын төсвийн байгууллагын санхүүжилтийн эрхийг Төв Төрийн

сангаас баталгаажуулан олгох бөгөөд орон нутгийн Төрийн сангаас энэхүү санхүүжилтийн эрхэд багтаан төсвийн байгууллагын зарцуулалтын эрхийн хүсэлтийг хянан батална.

Зургаа. Зарцуулалтын эрх хүчинтэй байх 6.1 Төсвийн байгууллагын ирүүлсэн зарцуулалтын эрхийн хүсэлт нь тухайн байгууллагын

дарга болон ерөнхий нягтлан бодогч эсвэл тэдгээрийг орлох эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна.

6.2 Төсвийн эрх захирагчийн ирүүлсэн зарцуулалтын эрхийн хүсэлтийг Төрийн сангийн

дарга эсвэл түүнийг орлох эрх бүхий албан тушаалтан баталснаар хүчин төгөлдөр болно. 6.3 Төрийн сангаас олгосон зарцуулалтын эрх тухайн төсвийн жилийн туршид хүчин

төгөлдөр байна. Долоо. Зарцуулалтын эрхийн гүйцэтгэл 7.1 Төсвийн байгуулага Төрийн сангаас олгогдсон зарцуулалтын эрхийн хүрээнд гаргасан

бүртгэлийн дансны орлого, зарлагын зөрүүгээр төсвийн санхүүжилтийн гүйцэтгэлийг тооцно.

Найм. Зарцуулалтын эрхийн хяналт 8.1 Батлагдсан төсвийн хуваариас гадуур аливаа зарцуулалтын эрх батлах, гүйцэтгэл

гаргахыг хориглох бөгөөд үүнийг зөрчсөн албан тушаалтанд “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”, бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

51

Маягт ЗЭБ-1

БАТЛАВ: Албан тушаал гарын үсэг Нэр.

Албан тушаал гарын үсэг Нэр.

/мянган төгрөгөөр/

№ Төсвийн Ерөнхийлөн захирагч, Төсвийн байгууллагын нэр

Жилийн батлагдсантөсөв

Ýõíèé ..ñàðûí áàòëàãäñàí òºñºâ /ºññºí ä¿íãýýð/

...-р сарын санхүүжилтийн

эрхийн баталгааныдүн

Олгосон санхүүжилтийн

эрх

Одоо олгох санхүүжилтийн

эрх

Санхүүжилтийн эрх /өссөн дүнгээр/

Харилцагч санхүүгийн

байгууллага, банкнынэр

Байгууллагын бүртгэлийн

дансны дугаар

Санхүүжилтийн зориулалт

1 2 3 4 5 6 7=5+6 8 9 10

1 ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ - ........................... - - - - - -

1 Төсвийн байгууллагын нэр2 Төсвийн байгууллагын нэр3 Төсвийн байгууллагын нэр4 Төсвийн байгууллагын нэр5 Төсвийн байгууллагын нэр6 Төсвийн байгууллагын нэр....

2 ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ - ........................... - - - - - -

1 Төсвийн байгууллагын нэр2 Төсвийн байгууллагын нэр3 Төсвийн байгууллагын нэр4 Төсвийн байгууллагын нэр5 Төсвийн байгууллагын нэр6 Төсвийн байгууллагын нэр....

НИЙТ ДҮН

Хянасан:

Албан тушаал гарын үсэг Нэр.

Боловсруулсан:

Албан тушаал гарын үсэг Нэр.

Улсын төсвийн байгууллагуудад санхүүжилтийн эрх олгох жагсаалт - /Төсвийн жил ........, Тайлант үе ............/

52

Ìàÿãò ЗЭБ-2

ÁÀÒËÀÂ: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . / // Төрийн сангийн дарга / / íýð /

ÒªÑÂÈÉÍ ÇÀÐÖÓÓËÀËÒÛÍ ÝÐÕÈÉÍ ÁÀÒÀËÃÀÀ

Төсвийн байгууллагын нэр: ___________________________ Õàìðàãäàõ õóãàöàà: 20 .. îíû .. -ð ñàðûí ..-íýýñ .. ñàðûí .. /ìÿíãàí òºãðºãººð/

ìºð

èéí ä

óãàà

ð

Ýäèéí çàñãèéí àíãèëëûí êîä

Æèëèéí áàòëàãäñàí

òºñºâ

Ýõíèé ..ñàðûí áàòëàãäñàí

òºñºâ /ºññºí ä¿íãýýð/

Ýõíèé .. ñàðûí çàðöóóëàëòûí

áàòàëãàà /ºññºí ä¿íãýýð/

Ýõíèé .. ñàðûí òºñâèéí

ã¿éöýòãýë /ºññºí ä¿íãýýð/

Óðüä ñàðóóäûí çàðöóóëààã¿é

ýðõèéí áàòàëãààíû

¿ëäýãäýë

Эíý ñàðûí çàðöóóëàëòûí

ýðõèéí áàòàëãààíû

õ¿ñýëò

Ýíý ñàðûí çàðöóóëàëòûí

ýðõèéí áàòëàãäñàí ä¿í

Ýíý ñàðä çàðöóóëàõ

áîëîìæòîé òºñâèéí ¿ëäýãäýë

1 2 3 4 5 6=4-5 7 8 9= (8+6)

A

̺íãºí õºðºíãèéí îíû ýõíèé ¿ëäýãäýë ÁÍèéò эх үүсвэрийн ä¿í /Â1+Â2+Â3+B4+B5/ B

Санхүүжилтийн эрх Â1Ýð¿¿ë ìýíäèéí äààòãàëààñ ñàíõ¿¿æèõ Â2¯íäñýí ¿éë àæèë ¿éë÷èëãýýíèé îðëîãî Â3Òóñëàõ ¿éë àæèë ¿éë÷èëãýýíèé îðëîãî Â4Áóñàä îðëîãî Â5

ÃÖàëèí õºëñ áîëîí íýìýãäýë óðàìøèë Ã1Àæèë îëãîã÷îîñ òºëºõ íèéãìèéí äààòãàëûí øèìòãýë Ã2Áàðàà ¿éë÷èëãýýíèé áóñàä çàðäàë Ã3

Áè÷èã õýðýã

Ãýðýë öàõèëãààí

Ò¿ëø, õàëààëò

Òýýâýð, øàòàõóóí

Øóóäàí, õîëáîîíû çàðäàë

Öýâýð, áîõèð óñ

Äîòîîä àëáàí òîìèëîëò

Ãàäààä òîìèëîëò / àðãà õýìæýý /

Õè÷ýýë ¿éëäâýðëýëèéí дàäëàãà õèéõ

Íîðìûí õóâöàñ, 纺ëºí ýäëýëèéí çàðäàë

Ýì, õîîëíû çàðäàë

Óðñãàë çàñâàð

Òºëáºð õóðààìæ áîëîí áóñàä çàðäàë

Ãàäààäûí çî÷íû çàðäàë

Íýã óäààãèéí òýòãýìæ, óðàìøóóëàë Ã4

Д

Е

Õ¿ñýëò ãàðãàñàí: Áàéãóóëëàãûí äàðãà / / Õÿíàñàí:Òýìäýã

Åðºíõèé /àõëàõ / íÿãòëàí áîäîã÷ / /

20. . îíû . . ñàðûí . . -íû ºäºð Òºðèéí ñàíä õ¿ëýýí àâñàí ìýðãýæèëòýí

̺íãºí õºðºíãèéí ýöñèéí ¿ëäýãäýë

Ýäèéí çàñãèéí àíãèëàë

Ýõ ¿¿ñâýðèéí ä¿í (À=Á+B)

Íèéò çàðëàãûí ä¿í

Íèéò çàðëàãààñ çºâøººðºãäñºí æèæèã ìºíãºí ñàíãèéí õýìæýý

53

Ìàÿãò ЗЭБ-3БАТЛАВ: Албан тушаал гарын үсэг Нэр.

Албан тушаал гарын үсэг Нэр.

ТӨВЛӨРҮҮЛЭН ЗАХИРАГЧЫН НЭР .............................. /мянган төгрөгөөр/

№ Төсвийн Ерөнхийлөн захирагч, Төсвийн байгууллагын нэр

Жилийн батлагдсантөсөв

Эхний ... сарын батлагдсан төсөв /өссөн дүнгээр/

...-р сарын санхүүжилтийн

эрхийн баталгааныдүн

Олгосон санхүүжилтийн

эрх

Одоо олгох санхүүжилтийн

эрх

Санхүүжилтийн эрх /өссөн дүнгээр/

Харилцагч санхүүгийн

байгууллага, банкнынэр

Байгууллагын бүртгэлийн

дансны дугаар

Санхүүжилтийн зориулалт

1 2 3 4 5 6 7=5+6 8 9 101 Төсвийн байгууллагын нэр23456....

.

.

.

НИЙТ ДҮН

Хянасан:

Албан тушаал гарын үсэг Нэр.

Боловсруулсан:

Албан тушаал гарын үсэг Нэр.

Харъяа төсвийн байгууллагуудад санхүүжилтийн эрх олгох жагсаалт - /Төсвийн жил ........, Тайлант үе ............/

54

Сангийн сайдын 2005 оны 5 сарын 4-ний Ìàÿãò ЗЭБ-4өдрийн 123 дугаар тушаалаар батлав.

ÁÀÒËÀÂ: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . / // Төсвийн төвлөрүүлэн захирагч / / íýð /

ÒªÑÂÈÉÍ ÇÀÐÖÓÓËÀËÒÛÍ ÝÐÕÈÉÍ ДЭД ÁÀÒÀËÃÀÀТөвлөрүүлэн захирагч байгууллагын нэр: ___________________________

Харъяа төсвийн байгууллагын нэр: ___________________________ Õàìðàãäàõ õóãàöàà: 20 .. îíû .. -ð ñàðûí ..-íýýñ .. ñàðûí .. /ìÿíãàí òºãðºãººð/

ìºð

èéí ä

óãàà

ð

Ýäèéí çàñãèéí àíãèëëûí êîä

Æèëèéí áàòëàãäñàí

òºñºâ

Ýõíèé ..ñàðûí áàòëàãäñàí

òºñºâ

Ýõíèé .. ñàðûí çàðöóóëàëòûí

эрхийн áàòàëãàà

Ýõíèé .. ñàðûí òºñâèéí

ã¿éöýòãýë

Óðüä ñàðóóäûí зарцуулалтын

эрхийн үлдэгдэл

Эíý ñàðûí çàðöóóëàëòûí

ýðõèéí áàòàëãààíû

õ¿ñýëò

Ýíý ñàðûí çàðöóóëàëòûí

ýðõèéí áàòëàãäñàí ä¿í

Ýíý ñàðä çàðöóóëàõ

áîëîìæòîé òºñâèéí ¿ëäýãäýë

1 2 3 4 5 6=4-5 7 8 9= (8+6)Íèéò эх үүсвэрийн ä¿í /А1+А2+А3+А4+А5/ А

Санхүүжилтийн эрх А1Ýð¿¿ë ìýíäèéí äààòãàëààñ ñàíõ¿¿æèõ А2¯íäñýí ¿éë àæèë ¿éë÷èëãýýíèé îðëîãî А3Òóñëàõ ¿éë àæèë ¿éë÷èëãýýíèé îðëîãî А4Áóñàä îðëîãî А5

БÖàëèí õºëñ áîëîí íýìýãäýë óðàìøèë Б1Àæèë îëãîã÷îîñ òºëºõ íèéãìèéí äààòãàëûí øèìòãýë Б2Áàðàà ¿éë÷èëãýýíèé áóñàä çàðäàë Б3

Áè÷èã õýðýã

Ãýðýë öàõèëãààí

Ò¿ëø, õàëààëò

Òýýâýð, øàòàõóóí

Øóóäàí, õîëáîîíû çàðäàë

Öýâýð, áîõèð óñ

Äîòîîä àëáàí òîìèëîëò

Ãàäààä òîìèëîëò / àðãà õýìæýý /

Õè÷ýýë ¿éëäâýðëýëèéí дàäëàãà õèéõ

Íîðìûí õóâöàñ, 纺ëºí ýäëýëèéí çàðäàë

Ýì, õîîëíû çàðäàë

Óðñãàë çàñâàð

Òºëáºð õóðààìæ áîëîí áóñàä çàðäàë

Ãàäààäûí çî÷íû çàðäàë

Íýã óäààãèéí òýòãýìæ, óðàìøóóëàë Б4

В

Õ¿ñýëò ãàðãàñàí: Áàéãóóëëàãûí äàðãà / / Õÿíàñàí:Òýìäýã

Åðºíõèé /àõëàõ / íÿãòëàí áîäîã÷ / / Òºðèéí ñàíä õ¿ëýýí àâñàí ìýðãýæèëòýí

20. . îíû . . ñàðûí . . -íû ºäºð

Ýäèéí çàñãèéí àíãèëàë

Íèéò çàðëàãûí ä¿í /Б1+Б2+Б3+Б4/

Íèéò çàðëàãààñ çºâøººðºãäñºí æèæèã ìºíãºí ñàíãèéí õýìæýý

55

Сангийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 4-ний

өдрийн 123 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

ТӨРИЙН САНГИЙН БЭЛЭН МӨНГӨНИЙ ТӨЛБӨР ТООЦООГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх арилжааны банкийг

сонгох, гэрээний үндсэн дээр арилжааны банкинд Төрийн сангийн бэлэн мөнгөний дансыг нээх, түүнд төсвийн орлогыг төвлөрүүлэх, төсвийн бэлэн мөнгөний зарлагыг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Арилжааны банкаар дамжуулан Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэхдээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай, Банкны тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар журмыг мөрдлөг болгоно.

1.3 Төрийн сан татвар төлөгч болон бусад төлбөр төлөгчийг төлбөр гүйцэтгэхэд тохиромжтой, зардлын үр ашигтай нөхцлөөр хангаж, орлогын төвлөрүүлэлт болон нягтлан бодох бүртгэлийг зохистой гүйцэтгэх нөхцөл, боломжыг бүрдүүлнэ.

Хоёр. Энэ журамд хэрэглэгдсэн нэр томъёо

Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсанаар ойлгоно. 2.1 “Төрийн сан” гэж төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан

Сангийн яамны Төрийн сангийн газар /цаашид Төв төрийн сан/, Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн хэлтэс, аймгын Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс, сумын Төрийн сангийн төлөөлөгчийг,

2.2. “Харилцагч банк” гэж төсвийн орлогыг төвлөрүүлж, цалин, тэтгэвэр, тэтгэмж

болон бусад бэлэн мөнгө олгох үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон арилжааны банк, түүний салбар, тооцооны төвийг,

2.3 “Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага” гэж аймаг, нийслэл, дүүрэг дэх

халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг олгож буй хөдөлмөр халамжийн үйлчилгээний албыг,

2.4 “Төрийн сангийн үйлчлүүлэгч” гэж хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт

харьяалагддаг хуулийн этгээд болон бусад үйлчлүүлэгчийг, Гурав. Харилцагч банкийг сонгох

56

3.1 Төрийн сангийн дарга төсвийн орлого төвлөрүүлэх, төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх харилцагч банкыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах, бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн дагуу зохион байгуулна.

3.2 Төрийн сангийн дарга тухайн орон нутгийн арилжааны банкуудын салбар,

тооцооны төвийг Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх харилцагч банк сонгох сонгон шалгаруулалтад тэгш эрхтэйгээр хамруулна.

3.3 Харилцагч банкыг сонгохдоо төрийн сангийн төлөөлөгч, төрийн сангийн

үйлчлүүлэгч нараас шаардсан үйлчилгээ, банкны санал болгож буй хураамж, хүү зэргийг харгалзан үзэх бөгөөд харилцагч банк дараахь шалгуурыг хангасан байна:

3.3.1 Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг

сүүлийн 6 сарын байдлаар хангасан байх 3.3.2 санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай үйлчилгээг тогтмол үзүүлэх

боломжтой 3.3.3 төрийн сангийн үйлчилгээ авах шаардлагатай газар бүрт үйлчлүүлэгч нарт хүрч

үйлчлэх боломжтой 3.3.4 харьцангуй бага шимтгэлтэй үйлчилгээнүүдийг үзүүлэх чадвартай 3.3.5 түргэн шуурхай, тохиромжтой үйлчилгээг үйлчлүүлэгч нарт үзүүлэх чадвартай 3.4 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Төрийн сан сонгон шалгаруулсан харилцагч

банктай Төв төрийн сантай зөвшилцсөний үндсэн дээр гэрээ байгуулна. 3.5 Төв Төрийн сангаас нэгдсэн журмаар харилцагч банк, түүний орон нутаг дахь

салбар нэгжүүдийг сонгон шалгаруулах тохиолдолд Сангийн яам болон орон нутгийн Төрийн сангийн хамтарсан бүрэлдэхүүнтэй хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг гүйцэтгэж болно.

3.6 Төрийн сан сонгон шалгаруулсан харилцагч банктай байгуулсан гэрээний

хэрэгжилтийг улирал тутам дүгнэж, аливаа маргааныг харилцан зөвшилцлийн замаар шийдвэрлэнэ

3.7 Төрийн сан харилцагч банкны үйлчилгээ хангалтгүй, энэ журмын 3.3-д заасан

шалгуурыг хангаагүй гэж үзсэн тохиолдолд харилцагч банктай байгуулсан гэрээг цуцалж, харилцагч банкыг дахин сонгон шалгаруулна.

3.8 Төрийн сан тэтгэвэр, тэтгэмж олгох харилцагч банкыг тэтгэвэр, тэтгэмж,

хуваарилагч байгууллагуудтай хамтран сонгоно. 3.9 Төрийн сан, тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага, харилцагч банкууд

гурвалсан гэрээ байгуулна.

Дөрөв. Харилцагч банк дахь Төрийн сангийн данс

4.1 Төрийн сан сонгон шалгаруулсан Харилцагч банкинд төрийн сангийн бэлэн мөнгөний нэрийн нэг данс нээх бөгөөд шаардлагатай гэж үзвэл салбар дэд

57

дансыг нээж болно. Төрийн сангийн мөнгөн хөрөнгийг зөв удирдах зорилгоор тухайн дэд дансаар татвар, гаалийн болон Засгийн газрын бусад хуулийн этгээдийн төсвийн орлого төвлөрүүлэх, иргэдэд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг олгох төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

4.2 Бага хэмжээний мөнгөн дүнгээр байнгын орлого төвлөрүүлдэг төрийн сангийн

үйлчлүүлэгч байгууллагад харилцагч банкинд зөвхөн орлогын дансыг нээлгэж болно. Энэхүү данс Төрийн сангийн дансны бүрэлдэхүүн байх бөгөөд энэхүү дансны үлдэгдлийг дараа өдрийн 12 цагаас өмнө холбогдох төрийн сангийн бүртгэлийн дансанд шилжүүлнэ. Тухайн данс сарын эцэст тэг үлдэгдэлтэй байна.

4.3 Төрийн сан харилцагч банк дахь төрийн сангийн орлогын дэд дансдын тоог

хянаж, төрийн сангийн үйл ажиллагаанд үл хэрэглэгдэх дэд дансдыг хаана. Тав. Төрийн сангийн дансанд орлого хүлээн авах 5.1 Улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэгч аливаа байгууллага төсвийн

орлогыг бүрдүүлэх зорилгоор орлогын данс нээх хүсэлтээ холбогдох төрийн санд албан бичгээр гаргана.

5.2 Төрийн сан тухайн байгууллагын орлого бүрдүүлэх дансыг нээсэн тухай

харилцагч байгууллагад хариу мэдэгдэнэ. 5.3 Төрийн сан төлбөр төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах

зорилгоор харилцагч байгууллагад дараахь чиглэлийг өгнө. 5.3.1. Бэлэн мөнгөөр төлбөр гүйцэтгэгч нь төлбөрөө харилцагч банк дахь төрийн сангийн данс (дэд данс)-д тушаах; 5.3.2. Харилцагч банкнаас төлбөрийн даалгавраар төлбөр гүйцэтгэж байгаа этгээд тухайн харилцагч банк дахь төрийн сангийн дансанд төлбөрөө шилжүүлэх; 5.3.3. Бусад төлбөр төлөгч төлбөрөө төрийн сангийн бүртгэлийн дансанд шилжүүлэх; 5.4 Төрийн сан тухайн дансны хуулга, болон бусад мэдээллээр харилцагч

байгууллагыг хангана. 5.5 Төрийн сан хүлээн авсан тодорхой бус орлогыг төрийн сангийн тодорхойгүй

орлогын дансанд бүртгэж, уг орлого тодорхой болсны дараа төлбөр шилжүүлсэн арилжааны банкинд буцаах, эсвэл төрийн сангийн холбогдох бүртгэлийн дансанд бүртгэнэ.

Зургаа. Төрийн сангийн данснаас тэтгэвэр, тэтгэмж олгох

6.1 Тэтгэвэр, тэтгэмж олгох зорилгоор харилцагч банкинд төрийн сангийн тэтгэвэр,

тэтгэмжийн зарлагын дансыг нээнэ. 6.2 Тэтгэвэр, тэтгэмжийн данснаас нийгмийн халамжийн болон бусад тэтгэвэр,

тэтгэмж, нөхөн олговрыг олгоно.

58

6.3 Харилцагч банк дахь төрийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн дансыг тэтгэвэр,

тэтгэмж хуваарилагч байгууллага тус бүрээр нээнэ. 6.4 Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага дараа долоо хоногийн орлого,

зарлагын урсгалыг тооцсоны үндсэн дээр харилцагч банк дахь төрийн сангийн бүртгэлийн дансанд шилжүүлэг хийнэ.

6.5 Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага харилцагч банк дахь тэтгэвэр,

тэтгэмж олгох дансны үлдэгдлийг боломжит хэмжээнд бага байлгана. 6.6 Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага тэтгэвэр тэтгэмж авагчдын тухай

хүн тус бүрээр гаргасан мэдээллийг харилцагч банкинд хүргүүлнэ. Долоо. Төрийн сангийн дансны мөнгөн хөрөнгийн удирдлага

7.1 Төрийн сан харилцагч банк дахь дансны үлдэгдлийг хүлээгдэж буй зарлагын

хэрэгцээг хангахуйц хэмжээнд байлгана.

7.2 Төрийн сан харилцагч банк дахь төрийн сангийн дансны зарлагаас давсан орлогыг төрийн санд төвлөрүүлэх, эсвэл тухайн дансанд зузаатгал хийхдээ харилцагч банк дахь төрийн сангийн дансны хүлээгдэж буй орлогын урсгал болон бэлэн мөнгөний хэрэгцээг урьдчилан тооцно.

7.3 Төрийн сан нь төсөвт байгууллагаас бэлэн мөнгөний хэрэгцээг урьдчилан

мэдэгдэхийг шаардаж, харилцагч банк дахь төрийн сангийн дансанд хэрэгцээт хэмжээний мөнгөн хөрөнгийг бэлэн байлгана.

Найм. Хариуцлага 8.1 Энэхүү журмыг дагаж мөрдөөгүй Төрийн сангийн дарга, мэргэжилтэн, тэтгэвэр,

тэтгэмж хуваарилагч байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Ес. Бусад зүйлс 9.1 Харилцагч банкны үйл ажиллагаа илэрхий муудсан тохиолдолд ямарваа

алдагдал хүлээх эрсдлийг багасгах зорилгоор Төв төрийн сангаас аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангуудад холбогдох арга хэмжээ авах тухай зааварчилгаа өгнө.

9.2 Төрийн сангийн төлөөлөгч банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дээд шатны төрийн сангаас гаргасан удирдамжийг дагаж мөрдөнө.

9.3 Төрийн сан, харилцагч банктай байгуулсан гэрээнд харилцагч банк болон Төрийн

сангийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн орон нутгийн онцлогийг харгалзан нарийвчлан тусгаж байна.

59

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2006 оны 8 дугаар Дугаар 256 Улаанбаатар хот сарын 17-ны өдөр

Аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээний жишгийг тогтоох тухай

“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 38.5,

“Төрийн аудитын тухай” хуулийн 18.6 дахь заалт, Үндэсний аудитын газрын саналыг үндэслэн ТУШААХ нь:

1. Төсвийн байгууллага, төсөл, арга хэмжээний жилийн эцсийн санхүүгийн

тайлангийн аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгжийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээний төлбөрийн жишиг үнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Төсвийн байгууллага, төсөл, арга хэмжээ, төрийн болон орон нутгийн өмчит,

тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгжийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ гүйцэтгэгчийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 37.6, 39 дүгээр зүйлийн дагуу сонгон шалгаруулан ажиллсугай.

2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2003

оны “Аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээ, хугацааны жишгийг түр тогтоох тухай” 394 дүгээр тушаал ба энэ тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай 2004 оны 34 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

60

Сангийн сайдын 2006 оны 8-р сарын 17-ны өдрийн 256 дугаар тушаалын Хавсралт 1

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ

ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

№ Аудитын үнэлгээний төлбөр тогтооход харгалзах үзүүлэлт

Багийн нэг гишүүний ажлын нэг өдрийн төлбөр

1. Үндсэн үйл ажиллагааны зардал 200,0 сая төгрөг хүртэл 12,000 төгрөг

2. Үндсэн үйл ажиллагааны зардал 200.1-500.0 сая төгрөг хүртэл 16,000 төгрөг

3. Үндсэн үйл ажиллагааны зардал 500.1 сая төгрөгөөс дээш 20,000 төгрөг

Тайлбар:

1. Багийн ажлын нэг өдрийн төлбөрийн хэмжээ 100,000 төгрөгнөөс дээшгүй байна.

2. Аудитын үйлчилгээ үзүүлэх хугацаа, багийн гишүүдийн тоог “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу сонгон шалгаруулсан гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд тусган ажиллана.

Сангийн сайдын 2006 оны 8-р сарын 17-ны өдрийн 256 дугаар тушаалын Хавсралт 2

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТЭДГЭЭРИЙН ОРОЛЦООТОЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН

АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ҮНИЙН ХЭМЖЭЭ

№ Аудитын үнэлгээний төлбөр тогтооход харгалзах үзүүлэлт

Нийт аудитын үйлчилгээний төлбөр

1. Цэвэр борлуулалтын орлого 50.1 тэрбум төгрөгнөөс дээш 0,01%-иас илүүгүй

2. Цэвэр борлуулалтын орлого 0.5-50.0 тэрбум төгрөг хүртэл 0,02%-иас илүүгүй

3. Цэвэр борлуулалтын орлого 500.0 сая төгрөг хүртэл 0,03%-иас илүүгүй

Тайлбар:

1. Аудитын үйлчилгээний жишиг төлбөрийн хэмжээ 150,000 төгрөгнөөс доошгүй тогтоогдоно.

2. Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгжийн жилийн эцсийн борлуулалтын орлогын хэмжээг Төрийн өмчийн хороо болон орон нутгийн төрийн өмчийн байгууллагаас баталж өгсөн аудит хийлгэх гэж буй тайлант үеийн төлөвлөгөөт борлуулалтын орлогоор тооцно.

61

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2006 оны 02 дугаар Дугаар 64 Улаанбаатар сарын 27 –ны өдөр хот

Албан томилолтын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийг харгалзан томилолтын зардлыг шинэчлэн тогтоох зорилгоор ТУШААХ нь: 1.Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлттэй уялдуулан улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчийн албан томилолтын зам хоног, байрны зардлын хэмжээг аймагт 15500 төгрөгөөр, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 23500 төгрөгөөр, төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд зам хоногийн зардлыг аймаг, нийслэлд 6500 төгрөгөөр, аймгийн төвөөс сумдад ажиллах төрийн албан хаагчийн албан томилолтын зам хоногийн зардлыг 4500 төгрөгөөр тус тус тогтоож олгохыг төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс санхүүждэг байгууллагуудын эрх баригч нарт зөвшөөрсүгэй. 2. Албан томилолтын зардлыг батлагдсан төсөвтөө багтаан зарцуулахыг бүх шатны төсвийн эрх захирагч нарт үүрэг болгосугай. 3.Энэ тушаалыг 2006 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 322 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. САЙД Н.БАЯРТСАЙХАН

62

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2006 оны 04 дугаар Дугаар 124 Улаанбаатар сарын 17 –ны өдөр хот

Гадаад томилолтын зардлын хэмжээг

шинэчлэн батлах тухай тухай

Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийг харгалзан гадаад томилолтын зардлыг шинэчлэн тогтоох зорилгоор ТУШААХ нь: 1. Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 188 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаад оронд болох хурал, зөвлөлгөөн, уулзалт яармагт оролцох, гэрээ хэлэлцээр хийх, туршлага судлах зэрэг ажлаар гадаад оронд явагчдын гадаад албан томилолтын зам хоног, зочид буудлын зардлын нийт хэмжээ”-г хавсралтын дагуу шинэчлэн баталж, 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай. 2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 188 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг шинэчилсэн зардлын хэмжээг мөрдөх өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

63

Сангийн сайдын 2006 оны

04 сарын 17-ны өдрийн 124 тоот тушаалын хавсралт

ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАМ ХОНОГ, ЗОЧИД БУУДЛЫН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ

/ам.доллар/ Улсын нэр Зочид

буудал Зам хоног

/хоол/ Бүгд дүн

1.Европын холбооны орнууд Австри 110 30 140 Англи 150 30 180 Бельги 110 30 140 Голланд 110 30 140 Герман 110 30 140 Дани 110 30 140 Итали 110 30 140 Испани 110 30 140 Норвеги 110 30 140 Португали 110 30 140 Финлянди 110 30 140 Франц 110 30 140

Швейцари 110 30 140 Швейд 110 30 140

2.Еворпын бусад орнууд Албани 80 20 100 Болгар 80 20 100 ОХУ 90 30 120 Польш 80 20 100 Румын 80 20 100 Словак 80 20 100 Унгар 80 20 100 Чех 80 20 100

Югослав 80 20 100 3.Хойд америк

АНУ 150 30 180 Канад 150 30 180

4.Латин Америк Аргентин 80 20 100 Бразил 80 20 100 Куба 80 20 100

Мексик 80 20 100 Перу 80 20 100

5. Ази номхон далайн ор Шинэ зеланд 100 30 130

64

Австрали 100 30 130 Гвиней 100 30 130 Индонез 100 30 130

6.Азийн өндөр хурдацтай хөгжиж буй орнууд Малайз 100 25 125

Өмнөд Солонгос 100 25 125 Сингапур 100 25 125 Тайланд 100 25 125

Филлиппин 100 25 125 БНХАУ 50 20 70 Япон 150 30 180

7.Газар дундын болон өмнөд Африкийн орнууд Алжир 80 25 105 Грек 80 25 105 Египт 80 25 105 Ирак 80 25 105 Иран 80 25 105

Израйль 80 25 105 Кипр 80 25 105

Мавритан 80 25 105 Турк 80 25 105

8.Азийн хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд Вьетнам 60 15 75

Афганистан 60 15 75 Бирм 60 15 75 Балба 60 15 75

Бангладеш 60 15 75 Лаос 60 15 75

Тайлбар: Хаьсралтаар нэр заагдаагүй орны хувьд гадаад албан томилолтын зардлыг тухайн харъяалагдах бүсэд багтах орны жишгээр тооцно.

65

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2006 оны 6 дугаар Дугаар 196 Улаанбаатар хот сарын 22-ны өдөр

Түр журам батлах тухай Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь: Нэг. “Төсвийн байгууллагын өөрийн орлого төлөвлөхөд баримтлах түр журам”-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр. Төрийн сангийн нэгдсэн тогтолцоог мөрдөж байгаатай холбогдуулан аж ахуйн тооцоотой төрийн өмчийн агентлагуудын төрийн өмнөөс үзүүлж буй үйлчилгээний орлогыг энэ журамд заасны дагуу тооцсугай.

Гурав. Энэ журмыг мөрдөхтэй холбогдуулан салбарын хэмжээнд одоо мөрдөж

байгаа төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого, үнэ тарифтай холбогдсон шийдвэрийг дахин хянаж энэ журамд нийцүүлэх арга хэмжээ авахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Дөрөв. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого

зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/ нарт үүрэг болгосугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

66

Сангийн сайдын 2006 оны 196 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

Төсвийн байгууллагын өөрийн орлого төлөвлөхөд баримтлах түр журам

1. Нийтлэг үндэслэл

Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.1.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн хуулийн хүрээнд төсөвт байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэх явцад бий болсон өөрийн үйл ажиллагаа (Үндсэн болон үндсэн бус үйл ажиллагаа)-ны орлогыг төлөвлөхөд энэхүү түр журмыг мөрдөнө.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Улсын төсвийн байгууллагаар дамжин төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж буй ажил, үйлчилгээний орлого, зарлага хөрөнгө, өр, төлбөрийн тайланд тусгана” гэж заасны дагуу төрийн чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаар байгуулсан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчийн аж ахуйн тооцоотой агентлагууд түр журамд хамаарна. Бүтээгдэхүүний өртөг тооцох зарчмыг баримтлан байгууллагын үндсэн болон үндсэн бус үйл ажиллагааны орлогыг төлөвлөнө. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд зааснаас бусад орлогыг энэхүү түр журмаар зохицуулна.

2. Үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны орлого

Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага, агентлагийн байгуулсан гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад хуулийн хүрээнд төлбөртэй үйлчилгээ гүйцэтгэж олсон орлогыг үндсэн үйл ажиллагааны орлого гэнэ.

Үндсэн үйл ажиллагааны орлого нь бүтээгдэхүүний тоо хэмжээ, өртөг, үнэ тарифаас хамаарч салбар бүрт өөр байна. Жишээлбэл:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага Үндсэн үйл ажиллагааны орлого:

- Өдрийн ангийн оюутны сургалтын төлбөр - Орой, эчнээ ангийн оюутны сургалтын төлбөр - Магистрант, аспирант, докторын сургалтын төлбөр - Мэргэжил дээшлүүлэх түр сургалт, дамжааны төлбөр - Ерөнхий боловсролын сургуулийн гүнзгийрүүлсэн

сургалтын төлбөр - Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн оюутнуудын

дадлагаар хийсэн бүтээгдэхүүний орлого - Үзвэр үйлчилгээний орлого - Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө - Зөвлөх үйлчилгээний орлого

67

- Судалгаа, шинжилгээний орлого г.м Эрүүл мэндийн байгууллага Үндсэн үйл ажиллагааны орлого

- Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн холбогдох заалтын дагуу даатгуулагч өөрөө хариуцах төлбөрийн орлого

- Эрүүл мэндийн даатгалгүй болон эмнэлгийн шатлал алгасан өөрийн хүсэлтээр амбулатори болон стационарийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийн орлого

- Рашаан сувилалын зар бичгийн орлого - Зөвлөх үйлчилгээний орлого гэх мэт

Төрийн захиргааны байгууллага Үндсэн үйл ажиллагааны орлого (Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаас бусад)

- Лиценз, бүртгэл, тусгай зөвшөөрлийн орлого - Иргэний үнэмлэх, гадаад паспорт, визний холбогдолтой

үйлчилгээний орлого - Өргөдөл, лавлагаа, мэдээллийн орлого - Радио телевизийн үйлчилгээний орлого - Баталгаажуулалтын, үнэлгээний, тохирлын орлого - Засвар үйлчилгээний орлого г.м

Үндсэн бус үйл ажиллагааны орлого гэдэг нь үндсэн үйл ажиллагааны чиг үүрэгтэй шууд хамааралгүй боловч байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор гүйцэтгэж олсон орлогыг хэлнэ. Жишээлбэл:

- Оюутны дотуур байрны орлого - Орон сууцны түрээсийн орлого - Спорт заалны түрээсийн орлого - Хэвлэх олшруулах ажлын орлого - Байгууллагын хүсэлтээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний

орлого - Цайны газрын орлого - Мал аж ахуй, газар тариалангийн орлого - Ажлын бус цагаар үйлчлүүлсний орлого гэх мэт

3. Өөрийн үйл ажиллагааны орлого төлөвлөлтийн үндэслэл

Холбогдох хуулийн хүрээнд шинээр төлбөртэй үйлчилгээ бий болгох, одоо үзүүлж буй үйлчилгээний үнэ, тарифыг тодорхойлох, шинэчлэх зэргээр нэгжийн өртгийг тооцохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд: Төсвийн байгууллагууд нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог байдал, шат дамжлага, нэгж бүрийн нийлүүлэх бүтээгдэхүүний тоо, төрөл зэргээс хамаарч өөрийн үйл ажиллагааны шаардлагад тохирсон өртгийн тооцоог хийхдээ юуны өмнө өртөг тооцох үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн/үйлчилгээг тодорхойлох шаардлагатай.

1 дүгээр үе шат: Үндсэн үйл ажиллагааны нэгжүүдийг үндсэн, нэмэлт, туслах үйлчилгээний өртгийн нэгжүүдэд хуваана. Жишээлбэл:

- Эмнэлэгийн үйл ажиллагааны өртгийн нэгжүүдийн тухайд үндсэн үйлчилгээний өртгийн нэгж гэдэг нь өвчтөнд шууд тусламж,

68

үйлчилгээ үзүүлж буй стационарийн тасаг буюу амбулторийн кабинетууд

- Нэмэлт үйлчилгээний өртгийн нэгж гэдэг нь өвчтөнд шууд тусламж үйлчилгээ үзүүлэхгүй харин тухайн тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэн нэмэлт үйлчилгээгээр хангах лаборатори, эмийн сан

- Туслах үйлчилгээний өртгийн нэгж гэдэг нь үндсэн болон нэмэлт үйлчилгээний нэгжийн төвүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нэгжүүд тухайлбал, эмнэлэгийн захиргаа, санхүүгийн хэлтэс гэх зэрэг нэгжийг хэлнэ.

2 дугаар үе шат: Шууд зардлыг бүтээгдэхүүнд шууд ноогдуулж, шууд бус зардлуудыг тодорхой үндсэн үзүүлэлтүүд жишээлбэл, талбайн хэмжээ, халаалтын эзлэхүүн дээр үндэслэн бүтээгдэхүүнд шингээнэ. 3 дугаар үе шат: Бүтээгдэхүүний өртөг тооцох зорилгоор бүтээгдэхүүн нийлүүлэлт, үйл явц, өртгийн нэгжид хамаарах байдлаар нь зардлыг шууд ба шууд бус гэж ангилна.

- Шууд зардалд үндсэн цалин, нэмэгдэл урамшуулал, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл, гэрэл цахилгаан, цэвэр, бохир ус, тээвэр шатахуун, шуудан холбоо, эм, хоол, хичээл практикийн болон үндсэн хөрөнгийн элэгдэл зэрэг зардлыг оруулна.

- Шууд бус зардал гэдэг нь шууд зардалтай адил тодорхой бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хамаарахгүй боловч бүтээгдэхүүний нийлүүлэлтэд туслах шинжтэй зардал юм. Бичиг хэрэг, түлш халаалт, цэвэр, бохир ус, тээвэр шатахуун, албан томилолт, зөөлөн эдлэл, нормын хувцас, аж ахуйн материал худалдан авах, хоол, хөрөнгийн элэгдэл зэрэг зардлыг оруулна.

4дүгээр үе шат: Бүтээгдэхүүний нийт өртгийг тооцохдоо бүтээгдэхүүн бүрээр шууд ба шууд бус зардлыг нэмнэ.

4. Өөрийн үйл ажиллагааны үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох үндэслэл 4,1 Төсвийн байгууллагын өөрийн орлогын хэмжээг төлөвлөхдөө нэгжид ноогдох өртөг, зардал түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээний бусад үндсэн үзүүлэлтүүд өмнөх жилийн гүйцэтгэл , тухайн оны хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны төсөв, дараагийн 2 жилийн урьдчилсан таамаглалыг харгалзана. 4,2 Жил бүрийн төсөв хянах үед бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг тооцох, үнэ, тариф тогтоохтой холбоотой тооцоо, дагалдах материалыг Төсвийн ерөнхийлөн захирагч, Сангийн яаманд хүргүүлэн хянуулж дараагийн жилийн орлогын хэмжээг тогтоон мөрдөнө. 4,3 Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний нэгжийн өртгийн хэмжээгээр төсвийн байгууллагууд үйлчилгээний үнэ, тарифыг тогтооно. 4,4 Нэгжийн өртгийн дүн шинжилгээг үндэслэн төсвийн байгууллагдууын Ерөнхий менежер бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, тарифын саналаа боловсруулж Сангийн

69

сайд, Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамтарсан тушаалаар жилд 1 удаа батлуулан мөрдөнө. 4,5 Аж ахуйн тооцоотой төрийн өмчийн агентлагууд бүтээгдэхүүн үйлчилгээий өртгийг харгалзан зах зээлийн зарчим баримтлан тогтоох бөгөөд үйлчилгээний үнэ, тарифыг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч батлан мөрдүүлнэ. 4,6 Нэгжийн өртөг болон бүтээгдэхүүн үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд тодорхой нөхцөлд нэгжийн өртгийг бүтээгдэхүүн үйлчилгээний үндсэн үзүүэлтээр( хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, сурагч/оюутны тоо) үржүүлэн тооцож орлогын хэмжээг гаргана. Жишээлбэл: Гурван төрлийн төлбөртэй үзүүлдэг байгууллагын нийт орлогыг хэрхэн тооцохыг харуулья (V1 x C1) + (V2 x C2) + (V3 x C3) +….=B 1,2,3 : Үйлчилгээний төрөл 1,2 ба 3 V1 V2 V3 : Үйлчилгээний төрөл тус бүрийн үндсэн үззүлэлтийн тоо C1 C2 C3 : Үйлчилгээний төрөл тус бүрийн нэгжийн үнэ (өртөг) В: Нийт орлого 4,7 Төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын дүнгээс үндсэн үйл ажиллагааны зардлыг хасахад өөрийн үйл ажиллгааны орлого их байвал төсвийн санхүүжилт олгохгүй. Аж ахуйн тооцоотой агентлагуудын хувьд Төсвийн ерөнхийлан захирагч болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтооно. 4,8 Төсвийн багуулагуулын өөрийн үйл ажиллагааны орлого нь зардлаасаа бага байгаа үндэслэлийг харгалзан төсвөөс санхүүжилт олгохоор тооцоолол хийнэ. 4,9 Өөрийн орлогын гүйцэтгэлийг энэхүү түр журмын хавсралт хүснэгтийн дагуу гаргаж улирал бүр төсвийн ерөнхийлөн захирагчид, хагас болон жилийн эцсийн санхүүгийн тайланд хавсарган Сангийн яаманд хүргүүлнэ 4,10 Улсын их хжрлаар батлагдсан тухайн жилйин төсвийн хуулийг хэргжүүлэх явцад зардал хэмнэсэн болон өөрийн орлогыг төлөвлөгөөнөөс давсан хэсгийг тухайн байгууллагад буцаан олгох асуудлыг тусгай журмаар зохицуулна.

70

Сангийн сайдын 2006 оны 196 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын хүснэгт

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ӨӨРИЙН ОРЛОГЫН ТАЙЛАН

/Өссөн дүнгээр/

Өөрийн орлого 200.. оны ... –р улирлын Төлөвлөгөө Гүйцэтгэл

1 Үндсэн үйл ажиллагааны орлого (орлогын төрлөөр)

Үндсэн үзүүлэлт

Мян.төг Үндсэн үзүүлэлт

Мян.төг

1.1 1.2 1.3 1.4 1.5 2 Үндсэн бус үйл ажиллагааны

орлого (Орлогын төрлөөр)

2.1 2.2 2.3 2.4 2.5 Дүн

71

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 1 дугаар Дугаар 04 Улаанбаатар хот сарын 5-ны өдөр

Журмыг шинэчлэн батлах тухай Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 49.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: Нэг. Сангийн сайдын 2006 оны 396 тоот тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам”-ыг хүчингүй болгосугай. Хоёр. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай. Гурав. Энэхүү журмыг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөхөд мөрдөж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон захиалагч байгууллагын дарга нарт даалгасугай. Дөрөв. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын газар /Х.Март/, Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Цогтбаатар/-т үүрэг болгосугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

72

Сангийн сайдын 2007 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот тушаалын хавсралт

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ

худалдан авах тухай Монгол Улсын хуулийн (цаашид хууль гэх) хүрээнд тухайн жилийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцыг захиалагч байгууллага цаг хугацаа алдалгүй, шуурхай, үр ашигтай зохион байгуулахад шаардлагатай зохицуулалтаар хангахад энэхүү журмын зорилт оршино.

1.2 Захиалагч хуулийн дагуу тухайн жилд батлагдсан бараа, ажил, үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнахдаа энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан маягтуудын загварыг ашиглана.

1.3 Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар төсвийн ерөнхийлөн захирагчдын ирүүлсэн худалдан авах ажиллагааны нэгдсэн тайлан, бусад мэдээлэлд үндэслэн тухайн салбарын худалдан авах ажиллагааны үр дүнд энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан аргачлалын дагуу үнэлгээ өгнө.

Хоёр. Худалдан авах ажиллагааны төлөвлөлт

2.1 Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр

ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн хуулийн 48 дугаар зүйл болон энэ журамд заасны дагуу захиалагч тухайн жилд батлагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.

2.2 Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн үйл явц нь дараахь үе шатаас бүрдэнэ:

2.2.1 худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах;

2.2.2 худалдан авах ажиллагааны төлөвлөгөө буюу тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг нийтэд зарлан мэдээлэх;

2.2.3 зохих босго үнээс давсан өртөгтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулах;

2.2.4 худалдан авах ажиллагааны журмыг сонгох. Хэрэв хязгаарлагдмал тендер шалгаруулалт болон шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх бол үндэслэлийг гаргах;

2.2.5 тендерийн баримт бичгийг бэлтгэх;

2.2.6 тендерийн урилга бэлтгэх, зарлан мэдээлэх;

2.2.7 тендерийг хүлээн авах, нээх;

2.2.8 тендерийг үнэлэх;

2.2.9 гэрээ байгуулах эрх олгох;

73

2.2.10 гэрээний хэлэлцээ явуулах, гэрээ байгуулах;

2.2.11 гэрээг хэрэгжүүлэх /гэрээний эхлэх, дуусах хугацаа болон хэрэгжилтийн гол үе шатыг тодорхойлно/.

2.3 Тухайн жилийн улсын төсөв батлагдсанаас хойш болон төсөл, арга хэмжээ шинээр эхлүүлэх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг эрх бүхий этгээд баталж, шийдвэрлэснийг үндэслэн захиалагч энэхүү шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний төслийг хууль, журамд нийцүүлэн боловсруулж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ. 2.4 Захиалагчийн боловсруулсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч энэхүү журмын 4 дүгээр бүлэгт заасан аргачлал, шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт тавина. 2.5 Захиалагч тухайн жилийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр Маягт 1-ийн дагуу боловсруулж, түүнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал, батлагдсан төсөв, худалдан авах ажиллагаанд мөрдөх журам, хэрэгжүүлэх хугацаа болон холбогдох тайлбар тодруулгыг тодорхой тусгасан байна.

2.6 Захиалагч тухайн жилийн худалдан авах ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл бүрээр Маягт 4-ийн дагуу боловсруулж, түүнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тухай ерөнхий мэдээлэл, худалдан авах ажиллагааны явцад хэрэгжүүлэх арга хэмжээ, үе шатыг тодорхойлон тусгасан байна.

2.7 Төсвийн ерөнхийлөн захирагч, эсвэл төлөөлөн удирдах зөвлөл захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний төслийн хууль тогтоомжид нийцэж буй эсэх, тухайн байгууллагын зорилтыг хангах, үр ашигтай, зөв төлөвлөгдсөн эсэхийг хянасны үндсэн дээр төсөв батлагдсанаас, эсвэл шинээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гарснаас хойш 45 хоногт багтаан баталж, дор дурдсан этгээдэд хүргүүлж байна. Үүнд:

2.7.1 Төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрийн багцын санхүүжилтээр гүйцэтгэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газарт;

2.7.2 Төрийн өмчит үйлдвэрийн газар, 50 ба түүнээс дээш төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Төрийн өмчийн хороонд;

2.7.3. Энэ журмын 2.7.2-т заасны дагуу ирүүлсэн төлөвлөгөөг Төрийн өмчийн хороо нэгтгэн Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ.

2.8 Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хагас жил тутамд тодотгон нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэ тодотголд тухайн жилийн явцад шинээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, түүнийг санхүүжүүлэх буюу шинээр төсөл, арга хэмжээ эхлүүлэх шийдвэрийн хүрээнд хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тусгана. Тодотгосон төлөвлөгөөг журмын 2.7-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчаар эсвэл төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулна.

74

2.9 Төсвийн ерөнхийлөн захирагч эрхлэх асуудлын хүрээний төсвийн багцаас санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд Маягт 4-ийн дагуу тухай бүр хяналт тавьж, дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн холбогдох арга хэмжээг авна. Төрийн өмчит үйлдвэрийн газар, 50 ба түүнээс дээш төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.10 Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах болон Төрийн өмчийн хорооноос ирүүлсэн хуулийн 4.1.2-т заасан захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний бодитой, хэрэгжих боломжтой байдал болон цаг хугацаандаа ирсэн байдлыг хянан үзэж, үнэлгээ өгөх ба шаардлагатай тохиолдолд аргачлал, зааварчилгаагаар хангаж ажиллана. Энэхүү үнэлгээ нь тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээн дэх худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг дүгнэхэд нэг шалгуур болно.

2.11 Захиалагч тухайн жилд батлагдсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг мөрдөж ажиллах бөгөөд төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авах ажиллагааны талаарх тайлбар, үндэслэлийг худалдан авах ажиллагааны тайланд тодорхой тусгана.

2.12 Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдмагц тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг дараахь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ:

- өдөр тутмын сонин хэвлэл,

- байгууллагын цахим хуудас.

2.13 Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг ирүүлсэн даруйд Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас (www.e-procurement.mn)-� байрлуулна.

Төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн нэмэлт заалтууд

2.14 Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга засвар, угсралтын ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил болон зураг төслийн ажлын тендер шалгаруулалтыг өмнөх онд нь гүйцэтгэсэн байна.

2.15 Өмнөх онд нь барилга засвар, угсралтын ажлын зураг төсөл бэлтгэгдээгүй бол зураг төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг тухайн оны 1 дүгээр сард, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг тухайн оны эхний хагас жилд багтаан зохион байгуулна.

Гурав. Худалдан авах ажиллагааны тайлагналт 3.1 Захиалагч тухайн жилд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны тухай дэлгэрэнгүй бичмэл тайланг Маягт 2-т заасан зааврын дагуу бэлтгэж, түүнд Маягт 3-ын дагуу бэлтгэсэн ерөнхий тайланг хавсаргана.

75

3.2 Бичмэл тайланд тухайн жилд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны тухай тоо баримт, төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн, дүгнэлт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцын тухай мэдээлэл, тулгарч байсан бэрхшээл, цаашид анхаарах санал, хүсэлт зэргийг тусгана.

3.3 Захиалагч тухайн жилд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны ерөнхий тайланг санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр Маягт 3-ын дагуу бэлтгэж, түүнд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал, батлагдсан төсөв, гэрээний дүн, гүйцэтгэгчийн нэр, гэрээний дугаар, худалдан авах ажиллагаанд мөрдсөн журам, хэрэгжүүлсэн хугацаа болон холбогдох тайлбар, тодруулгыг тодорхой тусгана.

3.4 Захиалагч тухайн жилийн худалдан авах ажиллагааны дэлгэрэнгүй тайланг бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл бүрээр Маягт 4-ийн дагуу боловсруулж, түүнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний гүйцэтгэл, тоо мэдээ, үр дүнг тусгана.

3.5 Худалдан авах ажиллагааны үр дүнг бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл бүрээр Маягт 5-ын дагуу бэлтгэж, түүнд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, төрөл, гэрээ байгуулсан гүйцэтгэгчийн мэдээлэл, тендерт оролцож шалгараагүй бусад оролцогчийн нэр, шалтгаан, тендертэй холбоотой гарсан гомдол маргаан, үнийн дүн, санхүүжилтийн нийт гүйцэтгэл зэрэг мэдээллийг тусгана.

3.6 Захиалагч тухайн жилд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлээр тайлан балансын эргэлтийн бус хөрөнгийн дүнг өртгөөр нь тусгаж тайлагнана.

3.7 Хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан захиалагч худалдан авах ажиллагааны тайланг тухайн оны 12 дугаар сарын 1-ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид, төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн төсвийн багцын санхүүжилтээр хийгдсэн нийт худалдан авах ажиллагааны тайланг Маягт 2, 3-ын дагуу нэгтгэн дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор багтаан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ.

3.8 Хуулийн 4.1.2-т заасан захиалагч худалдан авах ажиллагааны тайланг Маягт 2, 3-ын дагуу бэлтгэн тухайн оны 12 дугаар сарын 1-ний дотор Төрийн өмчийн хороонд, тэдгээрийн тайланг Төрийн өмчийн хороо нэгтгэн дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор багтаан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ.

3.9 Сангийн яам худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр дүн шинжилгээ хийж, энэ журмын 4 дүгээр бүлэгт заасны дагуу үнэлгээ өгч, дүнг Засгийн газарт дараа оны эхний улиралд буюу 4 дүгээр сарын 1-ний дотор тайлагнана.

3.10 Захиалагч тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд заасан худалдан авах ажиллагаа тус бүрт хуулийн 49 дүгээр зүйлд нийцүүлэн худалдан авах ажиллагааны хавтаст хэрэг бүрдүүлж, Маягт 4,5-ын дагуу товьёог үйлдэж, 5 жилээс багагүй хугацаанд архивт хадгална.

3.11 Худалдан авах ажиллагааны хавтаст хэрэгт тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийг иж бүрдүүлж хадгална.

3.12 Худалдан авах ажиллагааны хавтаст хэрэг дэх баримт бичиг, эх хэрэглэгдэхүүн нь эх хувь байна.

76

3.13 Тендерт оролцогч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд хавтаст хэрэг дэх материалаас тухайн этгээдийн үнэлгээтэй холбогдох материалыг хувилж өгч болно.

3.14 Холбогдох дээд байгууллагад хүргүүлэх худалдан авах ажиллагааны тайлан, хавсралт материал болон захиалагчид хадгалагдан үлдэх материалыг захиалагч байгууллагын дарга баталгаажуулж, мэдээллийн үнэн зөв байдлыг хангана.

Дөрөв. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж,

үнэлгээ өгөх

4.1 Захиалагчийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөхөд дараахь шалгуур үзүүлэлтийг ашиглана:

- Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний оновчтой байдал; - Худалдан авах ажиллагааны тайлангийн бүрэн бүтэн байдал;

- Худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь үр ашигтай хэрэгжүүлсэн байдал;

- Сангийн яамнаас зөвшөөрөл авсан төслүүдэд алдаа, зөрчил гарсан эсэх байдал;

- Тухайн байгууллагын худалдан авах ажиллагааны талаар гарсан гомдол захиалагчийн талд шийдэгдсэн эсэх байдал;

- Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, гарсан зөрчил дутагдлыг цаг алдалгүй залруулсан байдал.

4.2 Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг 2 дугаар хавсралтад заасан онооны журмаар үнэлж, төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрийн авсан нийт оноог гаргана.

4.3 Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг онооны журмаар үнэлэхдээ 4.1-т заасан шалгуур үзүүлэлтэд харгалзах оноог Маш сайн (100%), Сайн (80%), Хангалттай (60%), Хангалтгүй (40%) эсвэл Муу буюу төлөвлөгөө, тайланг огт ирүүлээгүй (0%) гэсэн хувийн жингээр тооцож гаргана.

4.4 Жил бүрийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд Засгийн газрын худалдан авах ажиллагааны дүнг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр өгсөн нийт оноо буюу үнэлгээг тайлбарын хамт тусгана.

4.5 Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн худалдан авах ажиллагааны тайланг Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. 4.6 Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны тайланд үнэлгээ өгөх явцад илэрсэн зөрчил дутагдлыг Засгийн газар, Улсын Их Хуралд хүргүүлэх худалдан авах ажиллагааны улсын хэмжээний нэгдсэн тайланд тусгахын зэрэгцээ шаардлагатай бол хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэх эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

4.7 Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар захиалагч тус бүрийн худалдан авах ажиллагааны тайланд дүгнэлт гаргаж, түүний мөрөөр дараа оны худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аргачлал зааварчилгаагаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

---------000----------

77

Худалдан авах ажиллагааг тайлагнах журмын 1 дүгээр хавсралт

МАЯГТ 1 Батлав............ Төсвийн ерөнхийлөн захирагч

ЗАХИАЛАГЧИЙН ... ОНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ Санхүүжилтийн эх үүсвэр1:

№ Тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, тоо

хэмжээ, хүчин чадал

Батлагдсан төсөвт өртөг2

(мян.төг)

Худалдан авах ажиллагаанд

мөрдөх журам3

Худалдан авах ажиллагаанд мөрдөх хугацаа

Тайлбар, тодруулга

Үнэлгээний

хороо байгуулах

огноо

Тендер

зарлах

огноо

Гэрээ байгуулах

эрх олгох огноо4

Гэрээ дуусгавар

болох,

дүгнэх

огноо

1 2 3 5 7 8 9 10 11

Хянасан: Төсвийн ерөнхий менежер 1 Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал төсөв, өөрийн хөрөнгө, зээл, тусламжийн хөрөнгийн аль нь болохыг ялгаж бичнэ. Санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр төлөвлөгөө боловсруулж, батлуулна. 2 Батлагдсан төсөв гэдэгт тухайн жилийн хэрэгцээнд батлагдсан нийт төсөвт өртөг(хэрэв уг худалдан авах ажиллагаа нь нэг жилээс дээш хугацаагаар үргэлжлэх бол зөвхөн тухайн жилийнхийг бус нийт төсөвт өртгийг бичнэ)-ийг ойлгоно. 3 Энэ баганад хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаас аль тохирохыг сонгож бичнэ. Нээлттэй тендер шалгаруулалтын журам – НТШ, Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журам - ХТШ, Харьцуулалтын арга – ХА, Шууд гэрээ байгуулах – ШГБ, Тендер шалгаруулалтгүй шууд худалдан авах - ШХА гэж товчилж тэмдэглэнэ. Хэрэв НТШ-аас өөр журам хэрэглэх бол уг журмыг хэрэглэх болсон үндэслэлийг тайлбар, тодруулга гэсэн багананд бичнэ. 4 Тендер зарласнаас гэрээ байгуулах эрх олгох хүртэлх хугацаа нь тендерийн баримт бичигт тусгах тендер хүчинтэй байх хугацаатай тэнцүү байна.

78

МАЯГТ 2 ЗАХИАЛАГЧИЙН ... ОНЫ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН

АВАЛТЫН ТУХАЙ ТАЙЛАН (ЗАГВАР)

Нэг.Ерөнхий зүйл

1.1 Захиалагчийн ... оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр тоо баримт, биелэлтийн хувийн хамт ерөнхий байдлаар дүгнэн бичнэ. 1.2 Сангийн яамнаас зөвшөөрөл авах шаардлагатай худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг гаргаж тайлагнана.

1.3 Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авах ажиллагааны талаарх тайлбар, үндэслэл болон хэрэгжилтийн мэдээллийг тусгана.

1.4 Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэгдээгүй болон дутуу биелсэн ажлыг шалтгаан, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны хамт тусгана.

1.5 Худалдан авах ажиллагааны явцад гарсан зөрчил, түүнийг хэрхэн засаж залруулсан тухай бараа, ажил, үйлчилгээ тус бүрээр тодорхойлон бичнэ.

1.6 Худалдан авах ажиллагааны талаар гарсан гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлын тухай тусгана.

Хоёр. Харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааны талаар

2.1 Тухайн захиалагчийн харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаар ерөнхий мэдээллийг дүгнэлтийн хамт тусгана.

2.2 Төсвийн ерөнхийлөн захирагчаас харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааг зааварчилгаа, аргачлалаар хангасан байдал, түүнд хяналт тавьж ажилласан байдлын тухай дурдана.

Гурав. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаарх дүгнэлт, санал

3.1 Захиалагчийн тухайн жилийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн үр дүнгийн талаарх өөрийн үнэлгээ, дүгнэлтийг тодруулан гаргаж тавина.

3.2 Худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналтыг цаашид улам үр дүнтэй болгох санал, зөвлөмж, хүсэлтийг тусгаж өгнө.

79

МАЯГТ 3 ЗАХИАЛАГЧИЙН ... ОНЫ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТУХАЙ

ЕРӨНХИЙ ТАЙЛАН Санхүүжилтийн эх үүсвэр5:

Тухайн жилд худалдан авсан бараа, ажил,

үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал

Батлагдсан төсөвт

өртөг6 (мян. төг)

Гэрээний

дүн

(мян

.төг

)

Гүйцэтгэгчийн

нэр,

гэрээний

дугаар

Худалдан авах

аж

иллагаанд

мөрдсөн журам

7 Худалдан авах ажиллагаанд мөрдсөн хугацаа

Тайлбар, тодруулга

Үнэлгээний хороо

байгуулсан

огноо

E-pr

ocur

emen

t сайтад

тендерийн

урилга

ний

-тэлсэн

огноо

Сонин

хэвлэлд

тендерийн урилга

нийтэлсэн огноо

Гэрээ байгуулах

эрх олгосон огноо

Гэрээ дуусгаж

, дүгнэсэн

огноо

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Хянасан: Төсвийн ерөнхий менежер

5 Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал төсөв, өөрийн хөрөнгө, зээл, тусламжийн хөрөнгийн аль нь болохыг ялгаж бичнэ. Санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр тайлан бэлтгэнэ. 6 Батлагдсан төсөв гэдэгт тухайн жилийн хэрэгцээнд батлагдсан нийт төсөвт өртөг (хэрэв уг худалдан авах ажиллагаа нь нэг жилээс дээш хугацаагаар үргэлжлэх бол зөвхөн тухайн жилийнхийг бус нийт төсөвт өртгийг бичнэ)-ийг ойлгоно. 7 Энэ баганад хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаас аль тохирохыг сонгож бичнэ. Нээлттэй тендер шалгаруулалтын журам – НТШ, Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журам - ХТШ, Харьцуулалтын арга – ХА, Шууд гэрээ байгуулах – ШГБ, Тендер шалгаруулалтгүй шууд худалдан авах - ШХА гэж товчилж тэмдэглэнэ. Хэрэв НТШ-аас өөр журам хэрэглэсэн бол уг журмыг хэрэглэсэн үндэслэлийг тайлбар, тодруулга гэсэн багананд бичнэ.

80

МАЯГТ 4 ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

ТӨЛӨВЛӨГӨӨ/ТАЙЛАН8

(Бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл бүрээр гаргах бөгөөд үнэлгээний хороо боловсруулан Төсвийн ерөнхий менежерээр батлуулж мөрдөнө.)

А. Ерөнхий мэдээлэл

1. Төслийн нэр, дугаар9 2. Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэр, төрөл

3. Тоо хэмжээ 4. Хөрөнгийн эх үүсвэр, батлагдсан шийдвэр 5. Төсөл хэрэгжих хугацаа /эх үүсвэр хүчинтэй байх хугацаа/

6. Гэрээний товч агуулга10 7. Төсөвт өртөг11 8. Дотоодын давуу эрхийн зөрүүг хэрэглэх эсэх 9. Тогтмол үнийн гэрээ эсвэл үнийн тохируулга хэрэглэх эсэх 12

10. Санхүүжилтийн бусад эх үүсвэр байгаа бол: (а)Хамтран санхүүжүүлэгчийн нэр

(б)Хамтран санхүүжүүлэх хувь

11. Худалдан авах ажиллагааны журам13 12. Сангийн яамнаас зөвшөөрөл авах шаардлагатай эсэх /хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхцөлийг харгалзах/

Тийм/Үгүй

Б. Худалдан авах ажиллагааны явцад хэрэгжүүлэх

арга хэмжээ, үе шатХудалдан авах ажиллагааны явцад хэрэгжүүлэх арга хэмжээ, үе шат

Төлөвлөсөн огноо, тавигдах шаардлага

Төлөвлөгөөний биелэлт14

13. Үнэлгээний хороо байгуулах эсвэл хариуцах албан тушаалтныг томилох огноо

1-3 хоног байх

14. Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг боловсруулж дуусгах эцсийн хугацаа

3-10 хоног байх

15. Захиалагч тендерийн баримт бичиг батлах эцсийн хугацаа

1-2 хоног байх

16. Захиалагч тендерийн баримт бичигт 1-5 хоног байх

8 Төлөвлөгөө, тайлангийн аль нэгийг бичнэ. 9 Тухайн худалдан авах ажиллагаа нь ямар нэгэн тєслийн /гадаад, дотоод/ хүрээнд

хийгдэж байгаа бол уг тєслийн нэр, дугаарыг бичнэ. 10 Тухайн худалдан авах ажиллагаа буюу гэрээний товч агуулгыг бичнэ. 11 Тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэхээр эрх бүхий байгууллагын баталсан дүнг

бичнэ. 12 Гэрээний үнийг тохируулах нєхцєл заасан эсэх 13 Нээлттэй тендер шалгаруулалтаас бусад журмыг хэрэглэхээр сонгосон бол үндэслэлийг

хавсаргана. 14 Энэ баганыг төлөвлөлтийн үед хасна.

81

Сангийн яамны зөвшөөрөл авах хугацаа /хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэн бол/ 17. Урьдчилсан сонголт явуулах эсэх Тийм/Үгүй

Тийм бол (а) урьдчилсан сонголт зарлах огноо

(б) урьдчилсан сонголтын дүнг батлахаар төлөвлөж буй огноо

18. Үнэлгээний хороо тендерийн урилгыг зарлан мэдээлэх огноо

1 хоног байх

(а) зарлах хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэр (e-procurement вэбсайт, өдөр тутмын сонин хэвлэл г.м )

(б) бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл (олон улсын хэмжээний, эсвэл олон улсын хэл дээр хэвлэгддэг хэвлэл г.м)

(в) урилга илгээхээр төлөвлөсөн этгээдийн тоо/НТШ-аас бусад аргыг хэрэглэж байгаа бол/

(г)урилга илгээхээр төлөвлөсөн огноо /НТШ-аас бусад аргыг хэрэглэж байгаа бол/

19. Үнэлгээний хороо тендер хүлээн авах эцсийн хугацаа (огноо, цаг)

30-60 хоног байх

20. Үнэлгээний хороо тендер нээх хугацаа Хүлээн авсан эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байх

21. Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг хийж дүгнэлт гаргах эцсийн хугацаа

7-21 хоног байх

22. Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор төлөвлөсөн эцсийн хугацаа

1-2 хоног байх

23. Захиалагч үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрт Сангийн яамны зөвшөөрөл авах хугацаа /хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэн бол/

1-5 хоног байх

24. Гэрээ байгуулах эрх олгосон тухай бүх оролцогчид мэдэгдэх хугацаа

1 хоногт багтаах

25. Гэрээ байгуулж, хэрэгжилтийг эхлүүлэхээр төлөвлөсөн эцсийн хугацаа

5-10 хоног байх

26. Гэрээ дуусгахаар төлөвлөсөн эцсийн хугацаа

27. Гэрээ дүгнэх хугацаа 2-5 хоног байх 28. Худалдан авах ажиллагааны хавтаст хэргийг бүрдүүлж, архивт шилжүүлэх эцсийн хугацаа

1-5 хоног байх

82

МАЯГТ 5

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

(Бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл бүрээр гаргана. Маягт 4-тэй хамт бэлтгэнэ.)

1 Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, төрөл

2 Гэрээ байгуулсан гүйцэтгэгчийн:

2.1 Нэр

2.2 Хаяг

3 Түншлэл бол, гишүүн бүрийн нэр, улс, гэрээний гүйцэтгэлийг хариуцах хувийг жагсаах

1

2

3 … гэх мэт

4 Тендерт шалгараагүй бусад оролцогчийн нэр, шалтгаан

1

2

3 … гэх мэт

5 Гомдол, маргаан гарсан эсэх, гомдлын агуулга, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай товч тайлбар

6 Нийлүүлсэн барааны гарал үүслийн улс/ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийн харьяалал

7 Гэрээнд гарын үсэг зурсан огноо

8 Бараа, ажил, үйлчилгээ (хүргэж суурилуулах буюу гүйцэтгэх) дууссан хугацаа

9 Тендерийн зарлагдсан үнэ (тендерийг нээхэд зарлагдсан)

Валют Дүн эсхүл хувь

10 Алдааг залруулсан

11 Үнийн хөнгөлөлт

12 Бусад тохируулга

13 Харьцуулах үнэ

14 Гэрээний үнэ

15 Санхүүжилтийн нийт гүйцэтгэл

83

Худалдан авах ажиллагааг тайлагнах журмын 2 дугаар хавсралт

Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн

үнэлгээний аргачлал

№ Ерөнхий шалгуур үзүүлэлт

Дэд шалгуур үзүүлэлт

Авбал зохих оноо

Үнэлгээ Авсан оноо

Маш сайн

Сайн

Хангалттай

Хангалтгүй

эсвэл

Муу

(100%)

(80%)

(60%)

(40%)

эсвэл

(0%) 0 1 2 3 4 5 (3x5)/100

1 ХАА-ны төлөвлөгөөний оновчтой байдал

(10 оноо)

ХАА-ны төлөвлөгөөг цаг хугацаанд нь ирүүлсэн

5 оноо

ХАА-ны төлөвлөгөө шаардлагатай бүх мэдээллийг хамарсан

5 оноо

2 ХАА-ны тайлангийн бүрэн бүтэн байдал

(10 оноо)

ХАА-ны тайлан цаг хугацаандаа ирсэн

5 оноо

ХАА-ны тайлан шаардлагатай бүх мэдээллийг хамарсан

5 оноо

3 ХАА-г цаг хугацаанд нь үр ашигтай хэрэгжүүлсэн байдал

(30 оноо)

ХАА-ны төлөвлөгөөнд тусгасан бүх үйл ажиллагаа цаг хугацаандаа бүрэн хэрэгжсэн

10 оноо

ХАА нь холбогдох журмыг баримталсан

20 оноо

4 Сангийн яамнаас зөвшөөрөл авсан төслүүдэд алдаа, зөрчил гарсан эсэх байдал

Тендерийн урилгыг www.e-procurement вэбсайтад байрлуулсан

5 оноо

84

(30 оноо) Тендер шалгаруулалтын үр дүнг www.e-procurement вэбсайтад нийтэлсэн

5 оноо

Тендерийн баримт бичгийн төсөл алдаа, зөрчилгүй боловсруулагдсан

10 оноо

Тендерийн үнэлгээ алдаа, зөрчилгүй хийгдсэн

10 оноо

5 Тухайн байгууллагын худалдан авах ажиллагааны талаар гарсан гомдол захиалагчийн талд шийдэгдсэн эсэх байдал

(10 оноо)

ХАА-ны талаар гарсан гомдол захиалагчийн талд шийдэгдсэн

10 оноо

6 Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, гарсан зөрчил дутагдлыг цаг алдалгүй засуулсан байдал

(10 оноо)

ХАА-г үр дүнтэй хэрэгжүүлэхэд зааварчилгаа, аргачлалаар хангасан

5 оноо

ХАА-ны хэрэгжилтэд хяналт тавьж, гарсан зөрчил дутагдлыг цаг алдалгүй засуулсан

5 оноо

100 оноо Нийт оноо

85

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2007 оны 1 дугаар Дугаар 11 Улаанбаатар хот сарын 10-ны өдөр

Журам батлах тухай Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.1.3, Төсвийн байгууллагын

удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн, мөн хуулийн 13.3, 13.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг

тооцох, зарцуулах, тайлагнах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг тооцох хүснэгт”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн үйл ажиллагааны нэмэлт орлого

болон зардлын хэмнэлтээс улсын болон орон нутгийн төсвийн байгууллагад зарцуулах эрх олгох хөрөнгийн хувь хэмжээг тогтоох саналыг боловсруулж дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор батлуулж байхыг Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай.

3. Энэ журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2006 оны 201 тоот

тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. 4. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, зохицуулалтын

газар (Б.Батжаргал), Төрийн сангийн газар (Х.Пүрэвсүрэн), Аймаг, нийслэлийн Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсүүдэд тус тус даалгасугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

86

Сангийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 10- ны

өдрийн 11 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ОРЛОГО БОЛОН ЗАРДЛЫН ХЭМНЭЛТИЙГ

ТООЦОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл

1. ”Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 7 дахь заалтыг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудын төсвийн зарлагыг хэмнэх, нэмэлт орлого олох боломжийг бүрэн ашиглах сонирхлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн эцсийн үр дүнтэй төсвийн санхүүжилтийг уялдуулахад энэ журмын зорилго оршино.

2. Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний биелэлт, санхүүгийн үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг үндэслэн дараагийн төсвийн жилд нэг удаа тооцож, шаардлага хангасан төсвийн байгууллагад нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зохих хувийг зарцуулах эрх олгох, түүнийг захиран зарцуулах, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.

3. Энэ журам нь улсын болон орон нутгийн төсөвтэй харьцдаг бүх төсөвт байгууллагад хамаарна.

4. Төрийн сангийн газар төсөвт байгууллагын улирал тутмын санхүүжилтийн эрхийг нээхдээ сарын мэдээ, өр, авлага болон бараа материалын дансны үлдэгдлийг харгалзан үзсэний үндсэн дээр улирал тутмын төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг тооцож олгоно.

Хоёр. Үйл ажиллагааны нэмэлт орлого,

зардлын бодит хэмнэлтийн тухай А.Нэмэлт орлого 5. Төсвийн байгууллагын нэмэлт орлого гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай

байгуулсан нэмэлт гэрээг биелүүлэх явцад үүссэн төсвийн байгууллагын төлөвлөгөөнөөс давсан өөрийн үйл ажиллагааны орлогыг хэлнэ.

6. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад хуулийн хүрээнд төлбөртэй ажил, үйлчилгээ гүйцэтгэж олсон орлогыг төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого гэнэ.

7. Дараах шаардлагыг хангасан тохиолдолд төсвийн байгууллага нэмэлт орлого олж болно:

а/ Төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн; б/ Санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд зохих ёсоор тусгасан байх; в/ Байгууллагын хөрөнгийг зориулалт бусаар ашиглаагүй, ажилтныг үүрэгт ажлаас нь хөндийрүүлээгүй байх. 8. Төсвийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд заасны дагуу бүх

шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогын төлөвлөгөөнөөс давсан орлогыг нэмэлт орлогод тооцохгүй.

87

9. Тухайн байгууллагаас үзүүлж байгаа ажил, үйлчилгээний үнэ, тариф,

хураамжийн хэмжээ, валютын ханш өссөнтэй холбоотойгоор үүссэн нэмэлт орлого, орлогыг үндэслэлгүй дутуу төлөвлөснөөс давсан нэмэлт орлого болон он дамжиж дансанд орсон авлагын дүнг энэ журмын 5 дахь заалтад заасан нэмэлт орлогод хамааруулж тооцохгүй.

10. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь гэрээнээс гадуур нийлүүлэх нэмэлт бүтээгдэхүүний гэрээг тухай бүр төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулж, зөвшилцөх бөгөөд энэ нь тухайн байгууллагын нэмэлт орлого олсон үндэслэл болно.

Б. Зардлын хэмнэлт 11. Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний

дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад өөрийн үйл ажиллагаатай шууд хамааралтайгаар зардлыг хэмнэж бүтээгдэхүүний өртгийг хямдруулснаас гарсан хэмнэлтийг тухайн байгууллагын зардлын хэмнэлт гэж үзнэ.

12. Зардлын хэмнэлтэд дараах үндэслэлээр гарсан хэмнэлтийг оруулахгүй. Үүнд: а/ Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр нийлүүлэх

бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлээгүй, нийлүүлсэн боловч тоо, чанарын үзүүлэлтийг хангаагүйгээс гарсан зардлын хэмнэлт;

б/ Хувьсах зардлын нормативаар тооцогдсон үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт буурсантай холбогдон гарсан зардлын хэмнэлт /ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутны тоо, гэх мэт/;

в/ Олон улсын байгууллагын гишүүний татвар, хандив г/ Цалин, НДШ-ийн зардлын хэмнэлт; д/ Төвлөрсөн арга хэмжээний зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл.

Гурав. Нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг тооцох, зарцуулах зориулалт

13. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад олсон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг энэ журмын дагуу тооцож, жилийн эцсийн санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн хамт төсвийн ерөнхийлөн захирагчид дараа оны 2 сарын 1-ний дотор хүргүүлнэ.

14. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь нэмэлт орлого олсон болон зардлыг хэмнэсэн тухай үндэслэл, шалтгааныг тодруулахын тулд дараах материалыг бүрдүүлж, энэ журмын 13-д заасан материалд хавсаргасан байна. Үүнд:

а/ Төсвийн байгууллагын ерөнхий менежерээс бүтээгдэхүүн нийлүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хуулбар;

б/ бүтээгдэхүүний өртгийг хямдруулах талаар зохион байгуулсан ажил, хүрсэн үр дүнгийн тухай тайлбар, танилцуулга, тооцоо;

в/ хувьсах зардлын нормативаар тооцогдсон үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн төлөвлөгдсөн болон гүйцэтгэлийн зэрэгцүүлэлт;

г/ өр, авлагын жагсаалтыг зардлын зүйлээр гаргаж, тооцоо нийлсэн акт д/ нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг зарцуулах зориулалтаар нь заасан

хүснэгт.

15. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамрагдаж бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан бүх төсвийн байгууллагын нэмэлт орлого

88

болон зардлын хэмнэлтийг аудитаар баталгаажуулсан үр дүнгийн тайланд үндэслэн хянаж, тухайн байгууллагын ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж, нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн тооцоо, зарцуулах хүсэлтийг байгууллага бүрээр хавсралт маягтаар гаргаж Сангийн яамны Төрийн сангийн газар болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэст 3 сарын 1-ний дотор хүргүүлнэ. 16. Төрийн сангийн газар нь төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн төсвийн байгууллагуудын нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах талаарх хүсэлтийг тухайн төсвийн байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, өр, авлагын тайлантай уялдуулан хянаж, саналаа дээрх хүсэлтийн хамт Төсвийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлнэ.

17. Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах тухай хүсэлт, холбогдох материалыг журмын дагуу хянан үзсэний үндсэн дээр нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах эрхийг улсын төсөвтэй харьцдаг байгууллагын хувьд Сангийн сайдын тушаал, орон нутгийн төсөвтэй харьцдаг байгууллагуудын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар олгоно.

18. Орон нутгийн төсөвтэй харьцдаг төсвийн байгууллагуудад олгосон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах эрх олгосон тухай мэдээ, холбогдох материалыг Засаг даргын захирамж гарснаас хойш 14 хоногийн дотор Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлнэ.

19. Төсвийн байгууллага нь нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс буцаан олгосон хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулах бодлогыг баримтлана. Үүнд:

I. өмнөх онуудаас хуримтлагдсан өр, төлбөрийг барагдуулах; II. ажилтнаа сургах, давтан сургах;

III. ажлын үр дүнгээр ажилтнуудыг урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэх;

IV. байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах бусад арга хэмжээ 20. Хөрөнгө оруулалт, их засварын зардлын хэмнэлтийн буцаан олголтыг зөвхөн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулна. 21. Дээрх бодлогын хүрээнд төсвийн байгууллага нь нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн хөрөнгийн зарцуулалтыг хамт олны өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэвэл зохино.

Дөрөв. Нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг

зарцуулах эрх олгох 22. Төсөвт байгууллагууд нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс зарцуулах

зөвшөөрлийг улсын төсвийн байгууллагуудын хувьд Сангийн сайдын тушаалаар, орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар жилд нэг удаа буюу дараа оны 6 сарын 1-ний дотор олгоно.

23. Төсвийн байгууллагад олгох нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс олгох хөрөнгийн дүн нь тухайн байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлээс ихгүй байна.

24. Төсвийн байгууллагын олгох нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийн нийт тухайн байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлээс их байвал үүний учир, шалтгааныг тодруулсан тайлбар, баримтыг харъяа Төрийн сангаас гаргуулж, нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг авах хүсэлтэд хавсаргана.

25. Төсвийн байгууллага Төрийн сангаас гадуур банкинд данс нээсэн, кассаар хийгдэх ажил гүйлгээ, жижиг мөнгөн сангийн үлдэгдлийг байвал зохих хэмжээнээс

89

хэтрүүлсэн нь баримтаар нотлогдвол тухайн төсвийн байгууллагад нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг олгохгүй.

26. Төсвийн байгууллагын оны эцсийн дансны үлдэгдлээс нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгосны дараа үлдсэн хөрөнгийг Төрийн сангийн газар нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгох тухай тушаал, шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор улсын төсөвт төвлөрүүлнэ.

Тав. Бусад зүйл

27. Төсвийн байгууллага нь үйл ажиллагааны орлого, зардлын гүйлгээг зөвхөн Төрийн санд байрших өөрийн харилцах дансаар хийнэ. 28. Төсвийн байгууллага нь Төрийн сангаас гадуур данс нээх, байгууллагын касст тогтоосон хэмжээнээс илүү хэмжээний бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байхыг хориглоно. 29. Төсвийн байгууллагад олгосон өмнөх оны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зарцуулалтыг тухайн тайлант оны санхүүгийн болон үр дүнгийн тайланд тусгана. Мөн буцаан олгосон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зарцуулалтын талаар санхүүгийн тайлангийн тодруулгад тусгана. 30. Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудад өмнөх оны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгосон ажлын үр дүнг Төсвийн бодлого, зохицуулалтын газар Сайдын зөвлөлийн хуралд 7 сарын 15-ний дотор танилцуулна.

90

Сангийн сайдын 2006 оны 1 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаар

тушаалын хоёрдугаар хавсралт

Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг тооцох хүснэгт

Төсөвт байгууллагын

нэр

Урсгал зардлын батлагдсан

төсөв

Урсгал зардлын гүйцэтгэл

Зөрүү Урьд оны өрийг бараг-дуул-сан дүн

Журмын дагуу

хэмнэл-тэнд тооцог-дохгүй зардлын

хэмнэлтүүд

Зардлын хэмнэлт нийт дүн

Төлөв-лөгөө-нөөс давсан нэмэлт орлогын дүн

Үнэ, тариф, хураамжийн хэмжээ

нэмэгдсэн-тэй холбогдон

орсон орлого

Төлөв-гөөнөөс давсан нэмэлт орлогын тохируул-сан дүн

Нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн дүн

Оны эцсийн авлагын дүн

Оны эцсийн өглөг- ийн дүн

А 1 2 1-2=3 4 5 3+4-5=6 7 8 7-8=9 6+9=10

91

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2007 оны 1 дугаар Дугаар 18 Улаанбаатар хот сарын 24-ны өдөр

Журам батлах тухай

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 15.2, “Нягтлан бодох бүртгэлийн

тухай” хуулийн 15.2.3-ыг үндэслэн ТУШААХ нь:

1. “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын журам”-ыг нэгдүгээр

хавсралтаар, “Нэмэгдсэн өртгийн албан татварыг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ыг

хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмуудын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого зохицуулалтын

газар /Б.Батжаргал/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Нягтлан бодох бүртгэлийн

хяналтын газар /Ж.Үхэртар/, Үндэсний татварын ерөнхий газар /Л.Зориг/-т тус тус үүрэг

болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Санхүү, эдийн засгийн

сайдын 2002 оны 4, 411 тоот тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

92

Сангийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. НӨАТ төлөгчийн төсөвт илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх /-ыг шалгаж баталгаажуулах, түүнийг татвар төлөгчид буцаан олгох, бусад татварын өрөнд шилжүүлэн тооцоход энэхүү журмыг мөрдөнө. 1.2. Буцааж олгох нэмэгдсэн өртгийн албан татварыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 15.3-д заасан хувиар тооцож тухайн жилийн улсын төсвийн төлөвлөгөөнд тусгана. Буцааж олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

Хоёр.Төсвөөс буцаан олгох

НӨАТ-ыг шалган баталгаажуулах 2.1. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн татварын илүү төлөлтийг түүний хүсэлтийн дагуу харилцагч татварын алба, Дипломат төлөөлөгчийн газрын татварын илүү төлөлтийг ҮТЕГ хариуцан шалгаж баталгаажуулна. НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан олгохтой холбогдуулан НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах журмыг ҮТЕГ-ын дарга батлан мөрдүүлнэ. 2.2. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлтээ тайлан тушааж, тооцоо хийх үедээ татварын албанд албан бичгээр гаргах бөгөөд уг хүсэлтийг хүлээн авснаас хойш татварын алба ажлын 15 өдөрт багтаан шалгалтыг хийж, төсвөөс буцаан олгох НӨАТ-ын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан актыг үйлдэж ҮТЕГ-т хүргүүлнэ. Актанд илүү төлөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заасан байна. 2.3. ҮТЕГ энэ журмын 3.2-д заасны дагуу нийслэл, аймаг, дүүргийн татварын албадаас ирүүлсэн актыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдөрт багтаан хянаж, илүү төлөлтийг буцаан олгохоор эсвэл дахин шалгахаар шийдвэрлэсэн тухай татвар төлөгчид албан бичгээр мэдэгдэнэ. Албан бичигт илүү төлөлтийн дүн өөрчлөгдсөн болон дахин шалгах болсон шаардлага, үндэслэлээ тодорхой бичсэн байна. 2.4. ҮТЕГ илүү төлөлтийг дахин шалгахаар шийдвэрлэж энэ тухайгаа татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш шалгалтыг ажлын 10 өдөрт багтаан хийж акт үйлдэнэ. 2.5. Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрууд нь албан ажлын болон ажиллагсадын хувийн хэрэгцээнд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримт /бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн НӨАТ-ын падаан, нэхэмжлэл, түүний дагуу төлбөрийг төлсөн баримт/-ын хамт ҮТЕГ-т сар бүрийн 10-ны дотор ирүүлэх бөгөөд ҮТЕГ хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдөрт багтаан баримтыг шалгаж төсвөөс буцаан олгох НӨАТ-ын дүнг тодорхойлон энэ тухайгаа албан бичгээр хариу мэдэгдэнэ. 2.6. Дипломат төлөөлөгчийн болон консулын газрууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журмын 3.5-д заасан хугацаанд НӨАТ-ыг төсвөөс буцаан авах хүсэлтээ гаргаагүй бол нөхөн олгохгүй.

93

2.7. ҮТЕГ энэ журмын 3.3–3.5-д заасны дагуу шалгагдаж баталгаажсан НӨАТ-ыг татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд шилжүүлэн тооцуулах, буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 1 өдөрт багтаан энэ журмын хавсралт маягтуудаар гаргаж, албан бичгээр Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлнэ.

Гурав. НӨАТ-ыг буцаан олгох, бусад татварын өрөнд суутган тооцох

3.1. Сангийн яам энэ журмын 3.6-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 45 өдөрт багтаан илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ. 3.2. Төсвийн бодлого, зохицуулалтын газар нь ҮТЕГ-ын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 40 өдөрт багтаан ҮТЕГ-аас ирүүлсэн жагсаалтыг хянаж татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн газруудад НӨАТ буцаан олгох санхүүжилтийн эрхийг нээж, санхүүжилтийн мэдэгдэл бичин Төрийн сангийн газарт хүргүүлнэ. 3.3. Төрийн сангийн газар нь санхүүжилтийн эрхийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан дор дурьдсан гүйлгээг хийнэ. 3.3.1. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн илүү төлсөн татвараас татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд суутган тооцсон дүнгээр улсын болон орон нутгийн төсвийн холбогдох данс руу шилжүүлэх; 3.3.2. Татвар төлөгчийн төсвөөс буцаан авах НӨАТ-ыг түүний данс руу шилжүүлэх; 3.3.3. Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрууд, тэдгээрт ажиллагсадын дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг тэдгээрийн холбогдох данс руу шилжүүлэх; 3.4. Төрийн сангийн газар нь бусад татварын өрөнд суутган тооцож улс, орон нутгийн төсөвт төлсөн болон татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрт ажиллагсдад буцаан олгосон НӨАТ-ын талаархи мэдээллийг Төсвийн бодлого, зохицуулалтын газар, ҮТЕГ-т тухай бүр хүргүүлнэ. 3.5. Төсвөөс буцаан олгох НӨАТ-ын тооцоо, баримтын үнэн зөвийг татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн газрууд болон буцаан олголтыг шалгаж баталгаажуулсан татварын албад хариуцна.

Дөрөв. Хяналт шалгалт, хариуцлага

4.1. Энэхүү журмын хэрэгжилтэнд Төсвийн бодлого, зохицуулалтын болон Төрийн сангийн газар, ҮТЕГ хяналт тавьж ажиллана. 4.2. НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тооцоог буруу хийсэн, татварын илүү төлөлтийг шалгаж баталгаажуулах ажлыг зохих журмын дагуу хийгээгүйгээс төсвөөс буцаан олгох НӨАТ-ын хэмжээг буруу тодорхойлж улсад хохирол учруулсан татвар төлөгч, татварын байцаагчид болон НӨАТ-ыг буцаан олгох орлогыг зориулалт бусаар зарцуулсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

----------------------------000---------------------------

94

“Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын журам”- ын 1 дүгээр хавсралт

БАТЛАВ: ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ____________________/ /

............. оны ....... дугаар сард баталгаажуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад буцаан олгох НӨАТ-ын илүү төлөлтийн жагсаалт

/төгрөгөөр/

НӨАТ төлөгчийн

нэр

Регистрийн

дугаар

Үйл ажил-лагааны чиглэл

НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн

огноо

Хамруулсан хугацаа

Харилцах банк

Дансны дугаар

Буцаан олгох НӨАТ-ын дүн

Дүн * Татварын албаны шалгалтаар НӨАТ төлөгчийн НӨАТ-ын буцаан олголтыг шалгаж хамруулсан хугацааг бичнэ.

УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ........................................ ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ ............................................

........ оны .... сарын ....-ны өдөр

“Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан

95

олголтын журам”-ын 2 дугаар хавсралт

БАТЛАВ: ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ____________________/ /

......... оны ... дугаар сард баталгаажуулсан НӨАТ төлөгчдөөс улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд суутган тооцох НӨАТ-ын илүү төлөлтийн жагсаалт

/төгрөгөөр/ №

НӨАТ төлөгчийн

нэр Ре

гист

-рийн

дугаар

НӨАТ төлөгчөөр

бүртгүүлсэн

огноо

Хам

-руулсан

хугацаа

Үйл

ажил

-лагааны

чиглэл

Албан татварын өрийн дүн, төрөл

Татварын өрөнд суутган тооцох

НӨАТ-ын илүү

төлөлтийн дүн

Дансны дугаар

Улсын

төсөвт

төлөх

өр

Орон

нутгийн

төсөвт

төлөх

Албан

татварын

төрөл

Улсын төсвийн

Орон нутгийн төсвийн

Дүн

УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ..................................................

ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ ............................................

........ оны .... сарын ....-ны өдөр

“Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан

96

олголтын журам”-ын 3 дугаар хавсралт

БАТЛАВ: ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ____________________ / /

......... оны ... дугаар сард баталгаажуулсан дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрт ажиллагчидад буцаан олгох НӨАТ-ын жагсаалт

Нэр Хамруулсан хугацаа

Харилцах банк

Дансны дугаар Буцаан олгох НӨАТ-ын дүн

/төгрөгөөр/

УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА .......................................... ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ ............................................

........ оны .... сарын ....-ны өдөр

Сангийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 тоот тушаалын 2 дугаар хавсралт

97

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ АНХАН ШАТНЫ

БОЛОН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАНД ТУСГАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ төлөгчөөр бүртгүүлсэн

аливаа этгээд /аж ахуй нэгж, байгууллага, иргэн/-ийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогод ногдуулан хэрэглэгчдээс нэхэмжлэн авсан болон үйлдвэрлэл, үйлчилгээний ба худалдан борлуулах зориулалтаар импортлосон буюу дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөөс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-тай холбогдсон ажил, гүйлгээг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүү, татварын тайланд тусгахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Татварын алба энэ журмын дагуу хөтлөгдсөн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлд тулгуурлан гаргасан тайланг үндэслэн НӨАТ-ын тооцоог хийнэ.

Хоёр. НӨАТ-ыг анхан шатны бүртгэлд тусгах

2.1. НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд бараа, ажил, үйлчилгээг борлуулахдаа НӨАТ-ын падааныг бичих бөгөөд уг падаанд бараа, ажил, үйлчилгээний нэр, зэрэг, дугаар, хэмжих нэгж, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон бүгд үнийг тусгана. Борлуулсан бараа, ажил үйлчилгээ тус бүрийн үнийг дүгнэн нийт үнийг гаргасны дараа НӨАТ-ыг үнийн дүнгийн 10 хувиар бодон тусад нь бичин, түүнийг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж нэхэмжлэх төлбөрийн нийт хэмжээг тодорхойлно.

2.2. НӨАТ татвар төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд НӨАТ төлөгчдөд борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурьдсан падааныг заавал бичиж өгөх бөгөөд татварын падааныг 3 хувь үйлдэж, эх хувийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдсон баримтын бүрдэл болгож өөртөө хадгалан, 2, 3 дугаар хувийг худалдан авагчид өгнө. Худалдан авагч 2 дугаар хувийг тухайн сарын НӨАТ-ын тайланд худалдан авалтын дэвтэртээ хавсарган татварын албанд, 3 дугаар хувийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдсон баримтын бүрдэл болгон өөртөө хадгална.

2.3. НӨАТ төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан НӨАТ төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурьдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлно. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн НӨАТ-ын падаангүй тохиолдолд хасалт хийхгүй.

2.4. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагч нь бэлэн мөнгөний тасалбар буюу талон, өөрийн падааныг хэрэглэдэг бол тэдгээрийг зөвхөн НӨАТ төлөгч биш этгээдэд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын баримт болгон ашиглах бөгөөд борлуулалтын падаанаа компьютерээр боловсруулан гаргадаг НӨАТ төлөгч нь НӨАТ төлөгч бусад этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд өөрийн падааныг энэ журмын 2.1-д заасан падаантай давхардуулан олгож болно.

2.5. Импортын бараанд төлсөн НӨАТ-ын хасалтыг тодорхойлохдоо гаалийн мэдүүлгийг

НӨАТ-ын падаантай адилтгах баримтанд тооцно.

98

2.6. НӨАТ төлөгч этгээд нь энэ журмын 2.3-д заасан падааныг үрэгдүүлсэн тохиолдолд уг падааныг бичсэн борлуулагчийн тамга, тэмдэг бүхий албан ёсны хуулбарыг заавал авсан байна.

Гурав. Нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах

3.1. НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд нь НӨАТ-ын ногдуулалт, хасалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 191 дүгээр тушаалаар батлагдсан “Мөнгөний орлогын журнал”, “Мөнгөний зарлагын журнал”, “Борлуулалтын журнал”, “Худалдан авалтын журнал”-уудыг заавал хөтөлнө.

3.2. “Мөнгөний орлогын журнал”, “Мөнгөний зарлагын журнал”-уудад төлбөр нь мөнгөөр хийгдсэн борлуулалт болон худалдан авалтыг, “Борлуулалтын журнал”, “Худалдан авалтын журнал”-уудад зээлээр хийсэн борлуулалт болон худалдан авалтыг тусгах бөгөөд журналуудыг хөтлөхдөө энэ журмын 3.1-д дурьдсан тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал”-ыг баримтална.

3.3. “Худалдан авалтын журнал”-д бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтанд ногдох НӨАТ-ыг “Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансны КТ-ээс “НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д хаана.

3.4. “Мөнгөний орлогын журнал”, “Борлуулалтын журнал”-уудыг үндэслэн борлуулсан бараа, ажил үйлчилгээндээ ногдуулан худалдан авагчаас нэхэмжилсэн буюу тухайн тайлангийн хугацаанд ногдуулсан НӨАТ-ын хэмжээг, “Мөнгөний зарлагын журнал”-ыг үндэслэн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээг тус тус тодорхойлно.

3.5 Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн өөрөө үйлдвэрлэж бэлтгэсэн, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мал аж ахуй, газар тариалангийн анхдагч түүхий-эдийн дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн үнэд нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь шингэсэн гэж үзэж “Мөнгөн зарлагын журнал”, “Худалдан авалтын журнал”-д бичилт хийх ба уг түүхий эдийг хэрэглэж буй дотоодын үйлдвэрлэгч худалдан авсан дээрхи анхдагч түүхий эдийн үнийн дүнг 110-т хувааж 10-аар үржүүлэн гарсан дүнгээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо” дансны ДТ-д, үнийн дүнг 110-т хувааж 100-аар үржүүлэн гарсан дүнгээр холбогдох бараа материалын дансны ДТ-д бичиж бүртгэнэ.

3.6 НӨАТ төлөгчөөр эхлэн бүртгэгдэж буй иргэн, хуулийн этгээдийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээсээ өмнө өөрөө импортолсон болон НӨАТ төлөгч этгээдээс авсан худалдах зориулалт бүхий борлогдоогүй /НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх үед борлоогүй байсан үлдэгдэл бараа/ бараанд татварын алба тооллого хийж, санхүүгийн холбогдох баримтуудад үндэслэн өртөгт шингэсэн НӨАТ-ын дүнг тодорхойлон акт үйлдсэний үндсэн дээр, актаар баталгаажсан НӨАТ-ыг дараагийн хугацааны борлуулалтад ногдож, төсөвт төлөгдөх татварын дүнгээс хасч тооцно. Үлдэгдэл барааны өртөгт шингэсэн НӨАТ-ын дүнг тодорхойлохдоо үлдэгдэл барааны дүнг 110-т хувааж 10-аар үржүүлэн гаргаж болно. Актаар тодорхойлогдсон НӨАТ-ын дүнгээр НӨАТ-ын тооцоо дансны Дт-д Бараа дансны Кт-ээс бичилт хийнэ. 3.7. НӨАТ төлөгч аливаа этгээд, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон бараа болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд, зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу татвар ногдохгүй хэрэглээнд ашиглаж байгаа бол худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтын тооцоог ҮТЕГ-ын даргын тушаалаар баталсан "НӨАТ-ын хасалтыг тодорхойлох аргачлал"-ын дагуу хийнэ.

99

3.8. Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдон гарах НӨАТ-ын ногдуулалтын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны Дт-д, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдох НӨАТ-ын хасалтын бууралтыг “НӨАТ-ын тооцоо” дансны Кт-д тус тус бүртгэнэ.

3.9. НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн бэлтгэн нийлүүлэгч ба худалдан авагч, аж ахуй нэгжүүд нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг хэрхэн хийхийг дараах жишээн дээр харуулав.

3.10 Тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр худалдан авах буюу импортлоход санхүүгийн түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан НӨАТ-ыг тухай бүрт нь тооцож ногдуулна. Гэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.6.7.–д санхүүгийн түрээсийн хүүг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасны дагуу зөвхөн түрээсийн үндсэн төлбөрт ногдуулна. Харин үндсэн өр төлбөр ба хүүгийн төлбөр хэд болохыг нягтлан бодох бүртгэлийн 17 дугаар санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тооцно.

Жишээ1: Бөөний худалдааны “А” компани гадаадын харилцагчдаа төлбөрийг мөнгөөр

хийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэг бүр нь 100 ам.дол тухайн үед 1USD=1000Т/ НӨАТ ногдох үнэлгээ бүхий 100 ширхэг зурагтыг импортлосон, гаалийн байгууллага /гаалийн мэдүүлгийн дугаар 005483/ хуулийн дагуу 1000000 төгрөгийн НӨАТ-ыг 2007.4.11- ний өдрийн 75 тоот шилжүүлгээр төлүүлж барааг импортлогчид олгожээ. Тус компани Орхон аймаг дахь жижиглэн худалдааны «Б» компанид 4 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг зурагтыг 2/10, n/30 нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан, нэг бүрийг нь 121000 /барааны үнэ 110000, НӨАТ 11000/-өөр үнэлж, 297 тоот НӨАТ-ын падаан бичсэн. «Б» компани эвдрэлтэй байсан 5 ширхэг зурагтыг 5 дугаар сарын 2- нд 350 тоот падаанаар «А» компанид буцаасан бөгөөд «А» компани буцаалтыг хүлээн зөвшөөрсөн. «Б» компани хөнгөлөлтийн хугацаанд буюу 5 дугаар сарын 4-нд 470 тоот шилжүүлгээр төлбөрөө бүрэн хийсэн. Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч хоёр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуй нэгжүүд болно.

/Регистрийн дугаар: «А» компани – 2279827, «Б» компани – 2095781/

Бараа материалыг бүртгэх байнгын системийг ашиглаж байгаа үед: «А» компаний хувьд:

Дансны нэр ДТ КТ

IV/10: 1. Бараа / 100USD*1000Т*100ш/ 10000000 Мөнгө 10000000 V/11: 2.НӨАТ- ын тооцоо 1000000 Мөнгө 1000000 IV/25: 3.Авлага/ «Б» компани/ 6050000 Борлуулалт/110000Т*50ш/ 5500000 НӨАТ- ын тооцоо/11000Т*50ш/ 550000 4.Борлуулсан барааны өртөг 5000000 /100000*50ш/ Бараа 5000000

100

V/2: 5. Борлуулалтын буцаалт/110000*5/ 550000 НӨАТ- ын тооцоо /11000*5/ 55000 Авлага / «Б» компани/ 605000 6. Бараа/100000Т*5ш/ 500000 Борлуулсан барааны өртөг 500000 V/4: 7. Мөнгө 5336100 Борлуулалтын хөнгөлөлт 99000 НӨАТ- ын тооцоо 9900 Авлага / «Б» компани/ 5445000

«Б» компанийн хувьд:

IV/25: 1.Бараа /50ш*110000/ 5500000 Төлөгдөөгүй НӨАТ- ын тооцоо 550000 Өглөг / «А» компани/ 6050000 V/2: 3.Өглөг/ «А» компани/ 605000 Бараа /5ш*110000т/ 550000 Төлөгдөөгүй НӨАТ- ын тооцоо/5ш*11000т/ 55000 V/4: 4.Өглөг/ «А» компани/ 5445000

Бараа 99000 Төлөгдөөгүй НӨАТ- ын тооцоо 9900 Мөнгө 5336100 5. НӨАТ-ын тооцоо 485100

Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 485100 Бараа материалыг бүртгэх цаг үеийн системийг хэрэглэж байгаа үед

“А” компаний хувьд:

Дансны нэр ДТ КТ

IV/10: 1.Худалдан авалт /100USD*1000*100Ш/ 10000000 Мөнгө 10000000 IV/11: 2.НӨАТ-ын тооцоо 1000000 Мөнгө 1000000 IV/25:

101

3. Авлага /”Б” компани/ 6050000 Борлуулалт/110000Т*50Ш/ 5500000 НӨАТ-ын тооцоо 550000 V/2: 4. Борлуулалтын буцаалт/110000Т*5/ 550000 НӨАТ-ын тооцоо 55000 Авлага/”Б” компани/ 605000 V/4: 5. Авлага 5445000 Борлуулалтын хөнгөлөлт/5445000*2%/ 99000 НӨАТ-ын тооцоо 9900 Мөнгө 5336100 “ Б” компанийн хувьд: IV/25: 1. Худалдан авалт /50*110000/ 5500000 Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 550000 Өглөг /”А” компани/ 6050000 V/2: 2.Өглөг 605000 Худалдан авалтын буцаалт/5*110000/ 550000 Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 55000 V/4: 3.Өглөг 5445000 Худалдан авалтын хөнгөлөлт /5445000*2%/ 99000 Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 9900 Мөнгө 5336100 4. НӨАТ-ын тооцоо 485100 Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 485100 Жишээ2:

Түрээслэгч компани 2007 оны 1 сарын 1-нд түрээслүүлэгч компаниас тоног төхөөрөмж түрээслэн авсан ба түрээсийн гэрээнд дараахь зүйлийг тусгасан байв.Үүнд:

1. Санхүүгийн түрээсийн хугацаа 6 жил, түрээслэгч жил бүрийн 12 сарын 31-нд 50000 төгрөг түрээслэгчид төлнө.

2. 2007.01.01-нд түрээсийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 217763 төгрөг байв. 3. Түрээслүүлэгчийн нуугдмал хүүгийн түвшин 10 хувь ба үүнийг түрээслэгч мэдэж

байгаа. Капиталын түрээсээрхи өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ.Үнэ цэнийг

олохдоо олон удаагийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн хүснэгтийг ашиглаж болно. Жил бүрийн 12 сарын 31-нд 50000 төгрөг төлөхдөө тодорхой хэсгээр үндсэн өрийг

барагдуулж, тодорхой хэсгийг нь хүүгийн төлбөрт төлж байдаг. Чухам хэд нь үндсэн өр төлбөр ба хүүгийн төлбөр вэ гэдгийг тооцохдоо олон улсын стандартын дагуу үр ашигт хүүгийн аргыг ашигладаг.

102

Хэрэв түрээслэгч нь түрээслүүлэгчийн ашиглаж байгаа нуугдмал хүүгийн хэмжээг мэдэж байгаа эсвэл нуугдмал хүүгийн хувь нь түрээслэгчийн хүүгээс бага байвал түрээслэгч нь нуугдмал хүүгийн түвшинг түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо ашигладаг.

Түрээслэгч компани

Түрээсийн өр төлбөрийн элэгдүүлэлтийн хүснэгт

Огноо Түрээсийн төлбөр Хүүгийн зардал

Түрээсийн өрийн бууралт

Түрээсийн өрийн үлдэгдэл

(a) (b) (c)=e*10% (d) (e) 2007.01.01 217763 2008.01.01 50000 21776 28224 1895392009.01.01 50000 18954 31046 1584932010.01.01 50000 15849 34151 1243432011.01.01 50000 12434 37566 867772012.01.01 50000 8678 41322 454542013.01.01 50000 4545 45455 300000 82237 217763

Дээрхээс харахад тухайн жилийн түрээсийн өр төлбөрийн эхний үлдэгдлийг 10 хувь буюу нуугдмал хүүгийн түвшнээр үржүүлсэн нь тухайн жилийн хүүгийн зардалтай тэнцүү байна.

Түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхдөө дараахь журналын бичилт хийнэ:

2007.01.01 Дансны нэр ДТ КТ Үндсэн хөрөнгө 217763 Түрээсийн өглөг 197966 Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 19797 2008.01.01 Хүүгийн зардал 21776 Хүүгийн өглөг 21776 Түрээсийн өглөг 25658 Хүүгийн өглөг 21776 Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 2566 Мөнгө 50000 Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 2566 НӨАТ-ын тооцоо 2566 2009.01.01 Хүүгийн зардал 18954 Хүүгийн өглөг 18954 Түрээсийн өглөг 28224 Хүүгийн өглөг 18954

103

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 2822 Мөнгө 50000 Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 2822 НӨАТ-ын тооцоо 2822

2010.01.01

Хүүгийн зардал 15849 Хүүгийн өглөг 15849 Түрээсийн өглөг 31046 Хүүгийн өглөг 15849 Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 3105 Мөнгө 50000 Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 3105 НӨАТ-ын тооцоо 3105

2011.01.01

Хүүгийн зардал 15849 Хүүгийн өглөг 15849 Түрээсийн өглөг 34151 Хүүгийн өглөг 12434 Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 3415 Мөнгө 50000 Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 3415 НӨАТ-ын тооцоо 3415 Түрээсийн хугацааны эцэст, түрээсийн өр төлбөр нь үлдэгдэлгүй болно. Жишээ 3: “А” компани 2007 оны 1-р сард 22 сая төгрөгийн НӨАТ шингэсэн барааг импортолжээ.2007 оны 2-р сард буюу нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгэгдэх үед 11 сая төгрөгийн өртөгтэй барааг худалдан борлуулсан байв.

Татварын албанаас тооллого хийхэд 11 сая төгрөгийн барааны үлдэгдэлтэй байсан тул үлдэгдэл барааны өртөгт шингэсэн НӨАТ –ыг тодорхойлбол: Үлдэгдэл барааны өртөгт шингэсэн НӨАТ=11/110*10=1 сая төгрөг байна. Татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхийн тулд нягтлан бодох бүртгэлийн дараахь журналын бичилт хийнэ: Дансны нэр ДТ КТ Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо 1000000 Бараа /холбогдох түүхий-эд материал, 1000000

104

барааны данс/

Дөрөв. Хяналт тавих

4.1. Татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах бүрдээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг НӨАТ-ын падаан болон тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт, шалгалт хийж тайланг баталгаажуулна.

4.2. Аудитын байгууллагууд аж ахуй нэгж байгууллагын улирал, жилийн тайлан балансыг баталгаажуулахдаа НӨАТ-тай холбоотой нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт энэ журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавина.

Тав. Хариуцлага

5.1. НӨАТ-тай холбогдсон бүртгэлийг энэ журмын дагуу хөтлөөгүй, буруу хөтөлж төсөвт төлөх болон төсвөөс буцаан авах татварын хэмжээг зөв тодорхойлоогүй, илүү төлөлтийг буруу тодорхойлж төсвөөс нэхэмжилсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

--------------------------0------------------------------

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2007 оны 2 дугаар Дугаар 38 Улаанбаатар хот сарын 09-ны өдөр

105

Журам батлах тухай

“Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 15.2.4 дэх заалтууд, Монгол Улсын Засгийн Газрын “Электрон Монгол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Татварын албанаас татвар төлөгчдөд шинэ үйлчилгээ үзүүлэх, татварын цахим тайлан нэвтрүүлэх ажлыг дэмжих зорилгоор ТУШААХ нь:

1. “Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжинд хяналт тавих журам”-ыг хавсралт

ёсоор баталсугай. 2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нягтлан бодох бүртгэл, хяналтын

газар /Ж. Үхэртар/-т даалгасугай. 3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2006 оны 5-р сарын 11 өдрийн

150 дугаар тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжинд хяналт тавих журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

106

Сангийн сайдын 2007 оны 2-р сарын 9 өдрийн 38 дугаар тушаалын хавсралт

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ПРОГРАМ ХАНГАМЖИНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөж санхүүгийн тайлан, татварын тайлан, татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой мэдээ мэдээллийг бэлтгэх нягтлан бодох бүртгэлийн компьютерийн програмыг /цаашид програм гэх/ хуулийн этгээдэд хэрэглэх, худалдах эрхийн гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Эрхийн гэрчилгээ олгох ажлын зорилго нь түүнийг хэрэглэгч ба зохиогч талуудын болон бүртгэлийн мэдээллийг хэрэглэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах явдал мөн.

Хоёр. Програмд тавигдах шаардлага

2.1 Програм нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, тус улсын бүртгэл тайлан, татварын талаар баримталж буй арга зүйтэй нийцсэн, доорхи шаардлагуудыг хангасан байна.

2.1.1 бүртгэлийн мэдээлэл боловсруулахад хэрэглэгдэх нэр томъёо нь стандартын тодорхойлолттой тохирч байх; 2.1.2 тооцооны аргачлал нь стандартад заагдсан бүх аргыг хэрэглэх боломжтой байх; 2.1.3 журнал, ерөнхий данс, санхүүгийн тайланд тодруулга хийх боломжтой болон бүртгэлийн маягтууд нь стандартын шаардлагыг хангасан байх; 2.1.4. татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, тайланг цахим хэлбэрээр гаргаж, татварын тайланг интернетийн сүлжээ ашиглан татварын албанд хүргүүлэх боломжтой байх; 2.1.5 татварын албанд гаргаж өгөх цахим мэдээ, мэдээлэл, тайлан нь Үндэсний татварын газар /ҮТЕГ/-ын даргын тушаалаар нийтээр дагаж мөрдөхөөр баталсан маягтын дагуу байх; 2.1.6 татварын албанд гаргаж өгөх цахим мэдээ, мэдээлэл, тайланг гаргах үзүүлэлт, тооцоолол нь татварын хууль, хуулийг хэрэгжүүлэх аргачлал, ҮТЕГ-аас тавих шаардлагатай нийцэж байх ;

2.2 Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн доорхи зарчмуудад бүрэн нийцсэн байна.

2.2.1 зэрэгцүүлэх боломжтой байх; 2.2.2 үнэн зөв, иж бүрэн байх; 2.2.3 өртгөөр бүртгэдэг байх; 2.2.4 үйл ажиллагаа тасралтгүй байх; 2.2.5 бодитой байх; 2.2.6 тогтвортой мөнгөөр илэрхийлдэг байх;

107

2.2.7 нэмэлт тодруулга хийгддэг байх; 2.2.8 бизнесийн нэгж нь бие даасан байх.

2.3 Монгол улсын нягтлан бодох бүртгэл, татварын талаар баримталж байгаа арга зүй, аргачлал, бодлоготой тохирсон байх.

2.3.1 Монгол улсын нягтлан бодох бүртгэл,татварын болон аудитын тухай хуулиудын заалтуудтай нийцэж байх; 2.3.2 Сангийн яамнаас батлан гаргасан нягтлан бодох бүртгэлтэй холбогдолтой заавар, дүрэм, журамтай нийцсэн байх; 2.3.3 Тухайн хуулийн этгээдийн бүртгэлийн бодлоготой нийцсэн, бодлогын өөрчлөлтийг тусгах боломжтой байх.

2.4 Дотоодын ба гаднын хяналтын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх боломжтой байна.

2.4.1 хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэр, технологийн хэрэгжилт, ажил үйлчилгээний явцад дотоодын хяналтын тогтолцоог зохион байгуулахад зохистой нөлөө үзүүлэх боломжтой байх; 2.4.2 ажил гүйлгээг нууж дарагдуулах, бүрхэгдүүлэх, зориудаар будлиантуулах, хөрөнгө үрэгдүүлэн шамшигдуулах боломжийг олгохооргүй байх; 2.4.3 санхүүгийн аудит хийхэд хялбар дөхөмтэй, мэдээллийн эх үүсвэрийг тодорхой харуулдаг байх.

2.5 Удирдлагыг мэдээллээр хангах боломжтой байна.

2.5.1 санхүүгийн тайланг хүссэн үедээ гаргаж авах боломжтой байх; 2.5.2 үйлдвэрлэлийн ба хөрөнгийн хөдөлгөөний мэдээг олон хувилбараар гаргах; 2.5.3 зардлын бүртгэл нэвтрүүлэх боломжтой байх; 2.5.4 санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг төлөвлөгөөтэй харьцуулах боломжтой байх; 2.5.5 санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн шинжилгээ хийх боломжтой байх.

2.6 НББ-ийн доорхи бүх бүрдэл хэсгүүдийг хамарсан иж бүрэн байна.

2.6.1 мөнгөн хөрөнгийн бүртгэл; 2.6.2 борлуулалт; 2.6.3 авлагын бүртгэл; 2.6.4 бараа материалын бүртгэл /өртөг тооцох бүх арга/; 2.6.5 өглөгийн бүртгэл; 2.6.6 цалин хөлсний бүртгэл /тооцох бүх арга, тэтгэвэр, тэтгэмж/; 2.6.7 үндсэн хөрөнгө /ашиглалт, элэгдэл тооцох бүх арга/; 2.6.8 зардлын бүртгэл /тооцох бүх арга/; 2.6.9 биет бус хөрөнгийн бүртгэл /элэгдэл тооцолт/; 2.6.10 урт ба богино хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл; 2.6.11 эздийн өмчийн бүртгэл / хувьцаа ба хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн хөдөлгөөн, хуримтлагдсан ашиг, нэмж төлөгдсөн капитал гэх мэт/; 2.6.12 албан татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн бүртгэл /тооцох арга/; 2.6.13 ерөнхий дансны хөтлөлт /ажлын хүснэгт ороод/; 2.6.14 санхүүгийн тайлан, нэмэлт тодруулга.

108

2.7 Програм хангамж нь техникийн шаардлага хангасан байна. Үүнд:

2.7.1 сүлжээнд болон бие даан ажиллах боломжтой байх ; 2.7.2 мэдээллийн шивэлт, шалгалтын ажил автоматжсан байх; 2.7.3 мэдээллийн хадгалалт, нууц хамгаалалт, файл ба програмын аюулгүй байдал хангагдсан байх; 2.7.4 үр дүнг файл, принтерээр гаргах авах боломжтой; 2.7.5 хэрэглээний хамгийн энгийн, ойлгомжтой байх ба бусад үйлдлийн системтэй холбогдох талаар уян байх. “WINDOWS” гэх мэт 2.7.6 сүлжээгээр програмыг ашигладаг тохиолдолд хэрэглэгч тус бүрээр програмд нэвтрэх нэр, нууц үгээр хангах боломжтой байх.

2.8 Бусад зүйл

2.8.1 мэргэжлийн зөвлөгчтэй байна; 2.8.2 мэргэжлийн зөвлөгч нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй байна; 2.8.3 програм хангамж нь аль салбарт хэрэглэгдэхээр боловсруулагдсаныг тодорхойлсон байна.

Гурав: Програмыг шалгах

3.1 Сангийн яамны Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар /цаашид НББХГ гэх/, болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгч нараас бүрдсэн комиссыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга батална. Уг комисст татварын албаны төлөөлөл байна

3.2 Програм зохиогч шалгуулах өргөдөл, програмын танилцуулгын хамт НББХГазарт ирүүлнэ.

3.3 НББХГ програм шалгах ажлыг жилд нэг удаа зохион байгуулна. Хугацааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж тогтооно.

Дөрөв. Програмын шалгалтын комиссын эрх, үүрэг

4.1 Комисс нь шалгалтыг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэнэ.

4.2 Шалгалтын комисс нь програмыг дараахь байдлаар шалгана.

4.2.1 програмын ерөнхий байдалтай танилцаж, энэ журмын Хоёрдугаар зүйлд заасан програмд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг тодорхойлох; 4.2.2 туршиж зүгшрүүлсэн байгууллагад нь очиж үйл ажиллагаатай нь нэг бүрчлэн танилцаж тодорхойлолт гаргуулж авах; 4.2.3 дэлгэрэнгүй бодлого бодуулж шалгах; 4.2.4 нэгдсэн дүгнэлт гаргах.

4.3 Энэ зүйлийн 2-ийн а, б, в-д заасан шалгалтаар ямар нэг дутуу буюу хангалтгүй байдал илэрвэл шалгалтын комисс засаж сайжруулах дүгнэлт гаргаж болно.

109

4.4 Комисс нь дүгнэлт гаргахын тулд програмыг нарийвчлан судлах бололцоо олгохыг програм зохиогчоос шаардах эрхтэй.

4.5 Шалгалтын комиссын гишүүд програмын нууцыг задруулж үл болно.

Тав. Гэрчилгээ олгох

5.1 Шалгалтын комиссын дүгнэлтийг үндэслэн НББХГ-ын тодорхойлолтоор шаардлага хангасан гэж үзвэл нягтлан бодох бүртгэлийн програмд стандартад нийцсэн болохыг баталсан гэрчилгээ олгоно.

5.2 Гэрчилгээнд програмын нэр, зохиогч, зөвлөгч, өмчлөгчийн нэр болон програмын зориулалт болон бусад шаардлагатай зүйлүүдийг бичиж, Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга баталгаажуулна.

5.3 Гэрчилгээ нь доорхи тохиолдолд хүчингүй болно.

5.3.1 програмд засвар, өөрчлөлт оруулсан /аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэх үүднээс хийсэн жижиг засвар, өөрчлөлт үүнд хамаарахгүй/; 5.3.2 гэрчилгээнд бичигдсэн үзүүлэлт өөрчлөгдөх шаардлагатай болсон; 5.3.3 програмыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хүчингүй болгосон; 5.3.4 програмыг зохиогчид нь зах зээл, хэрэглээнээс эргүүлэн татсан; 5.3.5 хэрэглэгчдээс гаргасан гомдлын дагуу шаардлага хангахгүй нь тогтоогдсон.

5.4 Хүчингүй болсон гэрчилгээг Сангийн яамны НББХГазар хурааж авах бөгөөд дараагийн 3 жилийн туршид гэрчилгээ олгохгүй болно.

Зургаа. Програмыг зохиогч, програмыг хэрэглэгч талуудын хоорондын үйл ажиллагаа

6.1 Хуулийн этгээд хэрэглэх болон худалдан авах нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийг сонгохдоо тендер зарлан, сонгон шалгаруулалт хийж болно.

6.2 Програм хангамжийн худалдах үнэ, програмчлах ажлын цар хүрээ, цаашид байнга хамтран ажиллах талаар тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын онцлогт үндэслэн хоёр талын хооронд гэрээ байгуулж ажиллана.

6.3 Хэрэглэгч талуудыг програмтай ажиллах талаарх файл болон хэвлэмэл байдалтай заавраар хангана. Шаардлагатай гэж үзвэл програмын талаар сургалт явуулна.

110

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2007 оны 3 дугаар Дугаар 59 Улаанбаатар хот сарын 13-ны өдөр

Түр журам батлах тухай “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Төрийн сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжїїлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Төрийн сангийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын түр журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Түр журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар /Ж.Үхэртар/, Төрийн сангийн газрын дарга /Х. Пүрэвсүрэн/-д тус тус даалгасугай.

3. Сангийн яам болон сайдын харъяаны агентлагуудад мөрдөх дотоод хяналт, шалгалтын журам боловсруулан мөрдүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга /Ч. Хүрэлбаатар/-д даалгасугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

111

Сангийн сайдын 2007 оны 3 дугаар сарын ..-ний өдрийн ... дугаар тушаалын хавсралт

ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ДОТООД ХЯНАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийж, тайлагнахтай холбогдсон

харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2 Дотоод хяналтыг Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар гүйцэтгэнэ. Яамны холбогдох ажилтнууд дотоод хяналтад шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

1.3 Хяналтыг “Дотоод хяналтын олон улсын стандарт” болон гарын авлагын дагуу төлөвлөж, гүйцэтгэнэ. Дотоод хяналтыг гүйцэтгэхдээ хуулийг дээдлэх, ил тод байх, хараат бус байх, шударга байх зарчмыг баримтлана.

1.4 Нягтлан бодох бүртгэлийн газрын дотоод хяналтын мэргэжилтэн нь хяналтыг хэрэгжүүлэхдээ төрийн сангийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж, тухайн асуудлыг хариуцсан ажилтнуудтай уулзалт ярилцлага хийх явцад олж авсан мэдээлэл, саналыг шалгалтын дүгнэлтэд тусгана.

1.5 Энэхүү журамд заасан үйл ажиллагаа нь Төрийн сангийн газрын чиг үүрэгтэй давхардахгүй.

Хоёр. Дотоод хяналтын үйл ажиллагааны хамрах хүрээ, хугацаа

2.1 Төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, заавар

журмын хэрэгжилтэнд гарч буй асуудлуудыг судлан цаашид сайжруулах талаар санал боловсруулах,

2.2 Улсын төсвөөс хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх, хяналт тавих журмын хэрэгжилтэнд хяналт тавих

2.3 Төсвийн болон хөрөнгө оруулалтын санхүүжилт батлагдсан хуваарь, нээгдсэн эрхийн дагуу санхүүжигдсэн эсэх

2.4 Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг эдийн засгийн ангиллаар нь үнэн зөв бүртгэл хөтөлсөн эсэх,

2.5 Төсвийн төлөвлөлтийн уян хатан байдлыг хангах үүднээс байгууллагын зайлшгүй нөхцөл байдлын улмаас зардлын эдийн засгийн ангилал хооронд сар, улирлын батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийгдсэн эсэх,

2.6 ТСНД-д бүртгэгдсэн төсөвт байгууллагуудын өдөр тутам хийгдэж байгаа орлого, зарлагын гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу цаг хугацаанд нь, үнэн зөв бүртгэж, түүнд өдөр тутам хяналт тавьж байгаа эсэх,

2.7 Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдлийн мэдээг үнэн зөв, тогтмол гаргаж байгаа эсэх,

112

2.8 Монгол банкинд байршиж буй ТСНД-ны орлого, зарлагын гүйлгээ болон Арилжааны банкинд байршуулсан кассын дансны үлдэгдлийг өдөр тутам нийлж, өдрийн баримтанд хавсаргаж байгаа эсэх,

2.9 Өр төлбөр, зээл тусламжийн бүртгэлийн дансны бичилтийг цаг хугацаанд нь үнэн зөв хийж, тооцоо нийлсэн байдлыг хянах

2.10 Дамжуулан зээлийн эргэн төлөлтийн үйл явц, түүний тайлагналтын байдалд хяналт тавьж, дүгнэлт гаргах,

2.11 Дээрх дотоод хяналтын хамрах хүрээний дагуу сар бүр хяналт тавьж ажиллах,

2.12 Төрийн сангийн нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн явцад улирал тутам хяналт тавих,

2.13 Орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагаанд жил бүр графикийн дагуу хяналт хийх.

Гурав. Тайлагнах үйл явц

3.1 Төрийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан журмын

хэрэгжилтийн байдлыг ажлын баримт бичгийг бүрдүүлэн мөрдөж буй дотоод хянан шалгагчийн ажлын горимд заасан давтамж, хугацаанд хяналт тавьж ажлын үр дүнг сар тутам Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, улирал тутам Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

3.3 Дотоод хяналтын тайландаа илрүүлсэн зөрчил, түүнийг арилгах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй зөвлөмж, дүгнэлт гаргаж Төрийн сангийн газрын даргад хүргүүлнэ.

3.3. Төрийн сангийн газар, албан тушаалтан дотоод хяналтын дүгнэлтийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор тайлбар, авсан арга хэмжээ, хүрсэн үр дүнгийн талаарх мэдээллийг Нягтлан бодох бүртгэл, хяналтын газарт хүргүүлж, Төрийн нарийн бичгийн даргад тайлагнана.

Дөрөв. Хариуцлага

4.1. Дотоод хяналтаар илэрсэн зөрчилд холбогдох албан тушаалтанд Төрийн албаны тухай

хууль, яамны дотоод журамд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулна.

4.2. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

113

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 12 дугаар Дугаар 351 Улаанбаатар хот сарын 19-ны өдөр

Журам батлах тухай

“ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай ” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Амлалтын бүртгэлийн үйл ажиллагааны тухай журам ” –ыг 1 дүгээр

хавсралтаар, “Амлалтын бүртгэлийн хуудасны маягт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс төсвийн

байгууллагуудад мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай.

Гурав. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны

удирдлагын газар /Д.Цогтбаатар/-т даалгасугай.

САЙД Н.АЛТАНХУЯГ

114

Сангийн сайдын 2005 оны 12-р сарын 19-ний өдрийн 351 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

АМЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл 1.1 Энэхүү журмын зорилго нь “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай

хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх үүднээс төсвийн байгууллагуудад “Амлалтын бүртгэлийн үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэн батлагдсан төсвийн хүрээнд зардал гаргаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх орчныг бүрдүүлэхэд оршино.

Хоёр. Журмын нэр томъёо 2.1 Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1.1 “Амлалт” гэж нийлүүлэгч байгууллагатай байгуулсан худалдан авалтын захиалга, гэрээ хэлцлийн дагуу ирээдүйд бараа, ажил, үйлчилгээ хүлээн авснаар үүсэх төлбөрийн үүргийг;

2.1.2 “Амлалтын бүртгэлийн үйл ажиллагаа” гэж төсвийн байгууллагуудад

нийлүүлэгчтэй байгуулсан худалдан авалтын захиалга, гэрээ хэлцлийг үндэслэн түүнд зарцуулагдах хөрөнгийг өөрийн батлагдсан төсвөөс нөөцлөх буюу тусгаарлан бүртгэх үйл ажиллагааг;

Гурав. Амлалтын бүртгэлийн үйл ажиллагаа

3.1 Төсвийн эрх баригч нар дараах амлалтын бүртгэлийн үйл ажиллагааг удирдан явуулна.

3.1.1 Төсвийн жилийн эхэнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,

ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон батлагдсан төсвийг хэрхэн зүй зохистой удирдаж авлага, өр төлбөр шинээр үүсгэхгүй байх талаар төлөвлөгөө гаргаж мөрдүүлнэ.

3.1.2 Тухайн жилд төсвийн байгууллагын нийлүүлэгчтэй байгуулсан худалдан

авалтын захиалга, гэрээний үнийн нийт дүн нь жилийн батлагдсан төсвийн хүрээнд байна.

3.1.3 Худалдан авалтын захиалга, гэрээний нөхцөл дэх бараа, ажил, үйлчилгээний

төлбөр гүйцэтгэх хуваарь нь Төрийн сангаас батлагдсан сар/улирлын зарцуулалтын эрхтэй нийцсэн байна.

3.1.4 Энэхүү журмын 4.1 дэх заалтад хамаарахаас бусад тохиолдолд 600,0 мянган

төгрөг болон түүнээс дээш төсөвт өртөгтэй худалдан авалтын захиалга, гэрээг

115

байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан Амлалтын бүртгэлийн хуудас маягтын хамт Төрийн санд ирүүлэн батлагдсан төсвөөс нөөц үүсгэн бүртгүүлнэ.

Дөрөв. Амлалтын бүртгэлийн үйл ажиллагаанд хамрагдахгүй төлбөрүүд 4.1 Дараах төлбөрүүдийг амлалт үүсгэлгүйгээр гүйцэтгэж болно.

4.1.1 Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр бохир ус болон албан томилолтын зардлууд, татаас болон шилжүүлгийн хуваарилалт; 4.1.2 Төсөвт өртөг нь 600,0 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй худалдан авалт;

Тав. Төлбөрийн гүйцэтгэл 5.1 Аливаа төлбөр гүйцэтгэхийн өмнө төсвийн байгууллага нь нийлүүлэгчээс бараа, ажил,

үйлчилгээг тавьсан чанар шаардлагын дагуу хүлээн авсан байна. 5.2 Нийлүүлэгчээс зөвхөн хүлээлгэн өгсөн бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнд тохирсон

төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авна. 5.3 Төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн 3.1.4 –д заасны дагуу нөөцөлсөн хөрөнгөөс

төлбөрийг гүйцэтгэнэ. Зургаа. Хориглох зүйлс 6.1 Төсвөөс гадуур зардал гаргах, шинээр авлага, өр төлбөр үүсгэхийг хатуу хориглоно. Долоо. Журмыг зөрчигчид хүлээлгэх хариуцлага 7.1 Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

116

Сангийн сайддын 2005 оны 12 дугаар сарын 19-ний Маягт-Амлалтын бүртгэлийн хуудас өдрийн 351 дугаар тушаалаар батлав.

АМЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАС №

200... оны...сарын ... өдөр

Гэрээ № Худалдан авалтын захиалга №

Төсвийн ерөнхийлөн захирагч Байгууллагын нэр Төрийн сангийн нэгж Бүртгэлийн дансны код Бэлтгэн нийлүүлэгчийн нэр Татварын регистрийн дугаар Гэрээ/ХАЗ –ийн дугаар Гэрээний үйлчлэх хугацаа

Эдийн засгийн ангилал Мөнгөн дүн Тодорхойлолт

Дарга Төрийн санд

бүртгүүлсэн Тамга нэр, гарын үсэг

..... оны ..... сарын ... өдөр Ерөнхий нягтлан бодогч

тэмдэг, гарын үсэг

АМЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР...................... Төрийн санд бүртгэгдэж, амлалтын дугаар олгогдсон тохиолдолд тухайн байгууллагын батлагдсан төсвөөс тусгаарлаж нөөц үүсгэв. Нөөцөлсөн хөрөнгийг гэрээний нөхцөл биелсэн тохиолдолд тухайн нийлүүлэгчид төлбөрийг гүйцэтгэнэ.

Төлбөр гүйцэтгэх хуваарь Төлөвлөгөө Гүйцэтгэл Гүйлгээ хийсэн огноо, тэмдэг, гарын үсэг

117

ММНБИ-ийн Тэргvvлэгчдийн хурлын 2004 оны 10-р сарын 21-ны єдрийн

хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг.Ерєнхий зvйл 1.1. Монгол улсын шилдэг нягтлан бодогчийг шалгаруулахад энэ журмыг мөрдөнө. 1.2. ММНБИ-ээс эрхлэн жил бvр Монгол улсын шилдэг нягтлан бодогчийг бизнесийн болон улсын секторын гэсэн 2 номинацаар шалгаруулна.

Хоёр. Нэр дэвшvvлэх

2.1. Шилдэг нягтлан бодогчоор шалгаруулахаар дараах байгууллага нэр дэвшvvлж болно.

- төрийн яам, агентлаг, тэдгээрийн газар хэлтсvvд харъяа болон харилцагч, vйлчлvvлэгч аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогчдын

- аймаг, нийслэл, дvvргийн ЗДТГ харъяа нутаг дэвсгэртээ оршдог, мөн харилцдаг аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогчдын,

- аж ахуйн нэгж байгууллага өөрийн нягтлан бодогчдын.

2.2. Нэр дэвшvvлэгч байгууллага нь тухайн нэр дэвшигчийн материалыг бvрдvvлж ММНБИ-д ирvvлнэ.

2.3. Нэр дэвшvvлэх ажиллагаа жил бvрийн 9 дvгээр сарын 15-наас эхэлж 12-р сарын 01-нд дуусна.

2.4. Нэр дэвшигчийн талаар дараах материалыг бvрдvvлнэ.

- нэр дэвшvvлсэн байгууллагын албан бичиг - ажилладаг байгууллагын тодорхойлолт - харилцагч санхvv, татвар, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт - нэр дэвшигчийн анкет - энэ журмын гуравдугаар зvйлд заасан vзvvлэлтийг хангасан байдлын тухай

тодорхойлолт

Гурав. Шалгаруулах vзvvлэлт

3.1. Байгууллагын нягтлан бодох бvртгэлийн бодлогын баримт бичгийг иж бvрнээр боловсруулсан байх.

3.2. Байгууллагын санхvvгийн бvртгэлийг олон улсын стандартад нийцvvлэн зохион байгуулсан байх, санхvvгийн тайланг хугацаанд нь гаргаж хэвшсэн байх.

3.3. Байгууллагадаа удирдлага, зардлын бvртгэлийн системийг нэвтрvvлсэн байх.

3.4. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь тєлж, хугацаа хэтэрсэн ямар нэг єр тєлбєргvй байх.

118

3.5. Байгууллагын санхvvгийн менежментийг оновчтой зохион байгуулдаг байх.

3.6. Нягтлан бодох бvртгэлийн мэдээллийг боловсруулахдаа компьютерын программыг ашигладаг байх.

3.7. Байгууллагын vйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ хийж, дvгнэлт гарган ажилладаг байх.

3.8. Мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар ноцтой зєрчил, дутагдал илрээгvй байх.

Дєрєв. Шалгаруулах журам

4.1. Нэр дэвшигчийн талаар мэргэжлийн сонин, сэтгvvлд мэдээлнэ.

4.2. ММНБИ материалыг хvлээж авсан нэр дэвшигчдийн танилцуулгыг бэлдэж санхvvгийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, татвар, нийгмийн даатгалын байгууллага, компанийн харилцагчид, vйлчлэгч аудитын компанид хvргvvлж, санал єгєх хvсэлт гаргана.

4.3. ММНБИ-ийн ерєнхийлєгчийн тушаалаар томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг судлан номинаци бvрд 2-3 нэр дэвшигчийг сонгоно. Комисс сонгосон нягтлан бодогчдын ажил байдалтай байгууллага дээр нь очиж танилцан “Оны шилдэг нягтлан бодогч” номинаци тус бvрд нэг хvний нэрийг дэвшvvлж ММНБИ-ийн Тэргvvлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Тав. Шилдэг нягтлан бодогчийн шагнал, шагнал гардуулах ажиллагаа

5.1. Шилдэг нягтлан бодогчид дараах шагналыг олгоно. Vvнд:

- “Шилдэг нягтлан бодогч” тэмдэг. Тэмдгийг цэвэр мєнгєєр тогтсон загварын дагуу хийсэн байна.

- Шилдэг нягтлан бодогчийн гэрчилгээ, 500000 тєгрєгийн мєнгєн шагнал (мєнгєний хэмжээ єєрчлєгдєж болно.)

5.2. Шагналыг жил бvр Санхvv, эдийн засгийн ажилтны єдрєєр (жил бvрийн 12-р сарын 2 дугаар долоо хоног) гардуулж байна.

5.3. Шагнал гардуулах ёслолд ємнєх онуудад шалгарсан шилдэг нягтлан бодогчдыг урьж оролцуулна.

119

ЗААВАР ЖУРМЫН ЖАГСААЛТ

д/д Нэр Шийдвэр гаргасан байгууллага Огноо Дугаар Хуудас

1 Эрсдлийн сангийн журам Засгийн газрын тогтоол 2006.10.25 258 1-1 2 Хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн журам Засгийн газрын тогтоол 2006.10.25 258 2-4 3 Зардлын дундаж норматив батлах тухай /сургууль, цэцэрлэгийн нэг

хүүхдийн хувьсах зардлын тухай/ Засгийн газрын тогтоол 2006.07.07 167 4-7

4 Зардлын норматив батлах тухай /Орон нутгийн удирдлагын хувьсах зардлын тухай/

Засгийн газрын тогтоол 2002.06.11 120 8-11

5 Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай

Засгийн газрын тогтоол 2003.11.10 233 12-14

6 Төсвийн гүйцэтгэлийн сахилга, хариуцлагыг чангатгах зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын тогтоол 2006.03.31 58 15-19

7 Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх журам Засгийн газрын тогтоол 2001.06.20 131 20-23 8 Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох СЭЗСайдын тушаал 2002.09.17 258 24-24 9 Төсөвт байгууллага, төсвийн Ерөнхийлөн захирагчдын санхүүгийн

тайлан гаргах хугацааг тогтоох тухай Санхүү, эдийн засгийн

сайдын тушаал 2004.01.26 28 25-28

10 Валютын ханшийн eeрчлeлтийг бvртгэх журам СЭЗСайдын тушаал 2001.12.20 401 29-30 11 Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох

бүртгэлийн ажилтныг шагнах журам Сангийн сайдын тушаал 2006.09.25 292 31-31

12 Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны

журам Сангийн сайдын тушаал 2005.05.04 123 32-35

13 Төрийн сангийн төлбөр тооцооны журам Сангийн сайдын тушаал 2005.05.04 123 36-37 14 Төсвийн зарцуулалтын эрхийн тухай журам Сангийн сайдын тушаал 2005.05.04 123 38-46 15 Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх журам Сангийн сайдын тушаал 2005.05.04 123 47-51 16 Аудитын vйлчилгээний тeлбeрийн хэмжээний жишгийг тогтоох

тухай Сангийн сайдын тушаал 2006.08.17 256 52-58

17 Албан томилолтын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай Сангийн сайдын тушаал 2006.02.27 65 59-62 18 Гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай Сангийн сайдын тушаал 2006.04.17 124 63-64 19 Төсвийн байгууллагын өөрийн орлого төлөвлөхөд баримтлах түр

журам Сангийн сайдын тушаал 2006.06.22 196 65-65

20 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам

Сангийн сайдын тушаал 2007.01.05 04 66-68

21 Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг тооцох, зарцуулах, тайлагнах журам

Сангийн сайдын тушаал 2007.01.10 11 69-74

22 Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын журам Сангийн сайдын тушаал 2007.01.24 18 75-88 23 Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжинд хяналт тавих журам Сангийн сайдын тушаал 2007.02.09 38 89-94 24 Tөрийн сангийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын журам Сангийн сайдын тушаал 2007.03.03 59 95-108 25 Амлалтын бүртгэлийн журам Сангийн сайдын тушаал 2005.12.19 351 109-113 26 Монгол улсын шилдэг нягтлан бодогч шалгаруулах журам ММНБИ-ийн

Тэргvvлэгчдийн хурал 2004.10.21 114- 116