29
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, тээврийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж 2.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Тээврийн ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээ, конвенци энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо 3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: 3.1.1. "төмөр замын тээвэр" гэж газар дээрх болон доорх төмөр замаар хөдлөх бүрэлдэхүүн ашиглан зорчигч, ачаа тээвэрлэх тээврийн нэг төрлийг; 3.1.2. "төмөр замын тээврийн үйл ажиллагаа” гэж зорчигч, ачаа, хоосон вагон, төмөр замын тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэх, тээвэрлэлтийг дуусгавар болгохтой холбоотой тээвэрлэгч, тээврийн үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдийн харилцан уялдаатай технологийн цогцолбор ажил, үйлчилгээг; 1

- Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны ... дугаар сарын ...-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ/шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, тээврийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж

2.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Тээврийн ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээ, конвенци энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

3.1.1. "төмөр замын тээвэр" гэж газар дээрх болон доорх төмөр замаар хөдлөх бүрэлдэхүүн ашиглан зорчигч, ачаа тээвэрлэх тээврийн нэг төрлийг;

3.1.2. "төмөр замын тээврийн үйл ажиллагаа” гэж зорчигч, ачаа, хоосон вагон, төмөр замын тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэх, тээвэрлэлтийг дуусгавар болгохтой холбоотой тээвэрлэгч, тээврийн үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдийн харилцан уялдаатай технологийн цогцолбор ажил, үйлчилгээг;

3.1.3. "төмөр замын тээвэрлэлтэд туслах ажил, үйлчилгээ" гэж ачаа ачих, буулгах, ялгах, зуучлах, хадгалах, хамгаалах зэрэг тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэлтийг дуусгавар болгохтой холбоотой ажил, үйлчилгээг;

3.1.4. “төмөр замын суурь бүтэц” гэж төмөр замын инженерийн байгууламж, гарам, хориг хашаа, өртөө, зөрлөг, эрчим хүч болон усан хангамж, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбоо, мэдээлэл, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын барилга байгууламж, төхөөрөмжийг өөртөө багтаасан технологийн иж бүрдлийг;

1

Page 2: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

3.1.5. “улсын төмөр замын суурь бүтэц” гэж Монгол Улсын нийслэл, аймгийн төв, хилийн боомт, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газартай холбогдсон суурь бүтцийг;

3.1.6. “хувийн төмөр замын суурь бүтэц" гэж эзэмшигчийн хэрэгцээг хангах, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад суурь бүтцийг;

3.1.7. “дагнасан хэрэглээний зам” гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах буюу гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан салбар замыг;

3.1.8. “дагнасан хэрэглээний талбай” гэж үйлчлүүлэгчийн ачаа, тээш, ачаан тээшийг ачих, буулгах, ялгах, хадгалах зориулалтаар тусгайлан гаргасан агуулах, талбайг;

3.1.9. “хувийн зам, талбай” гэж ачаа ачих, буулгах, ялгах, хадгалах, сэлгээний хөдөлгөөн хийх зориулалтаар эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх салбар зам, механикжсан талбайг;

3.1.10. “Төмөр замын обьект” гэж төмөр замын суурь бүтэц, хувийн хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн, тээврийн үйл ажиллагаатай холбоотой бусад байгууламж, төхөөрөмж;

3.1.11. “төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн” гэж зүтгүүр, вагон, төмөр замаар явдаг бусад техникийг;

3.1.12. “төмөр замын байгууллага” гэж суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийг;

3.1.13. “төмөр замын суурь бүтэц эзэмшигч” гэж суурь бүтцийг өмчлөх буюу эзэмших эрхтэй, суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;

3.1.14. "хувийн зам, талбай эзэмшигч" гэж энэ хуулийн 9.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;

3.1.15. "тээвэрлэгч” гэж зорчигч, ачаа тээвэрлэх үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг;

3.1.16. “тусгай тээвэрлэлт” гэж

3.1.17. "тээвэрлүүлэгч" гэж ачаа илгээгч ба хүлээн авагч, тэдгээрийн зуучлагч, зорчигчийг;

3.1.18. “төмөр замын зурвас газар” гэж төмөр замын суурь бүтцийн дагуу технологийн цогцолбор үйл ажиллагаа явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалттай газрыг;

3.1.19. "төмөр замын чиглэл" гэж төмөр замын эхлэх, дайран өнгөрөх, төгсөх цэгийг ерөнхийлөн заасан байршлыг;

3.1.20. "төмөр замын чиг" гэж төмөр замын чиглэлийн дагуу барих төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд техникийн зураг төслөөр нарийвчлан тодорхойлсон шугамыг;

3.1.21. "төмөр замын гарам” гэж авто болон явган хүний замтай нэг түвшинд огтлолцсон төмөр замын уулзварыг;

2

Page 3: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

3.1.22. “төмөр замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг;

3.1.23. “төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр замын осол, сүйрлийн улмаас болзошгүй аюулаас сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай газрыг;

3.1.24. "тээвэрлэлтийн тариф" гэж энэ хуулийн 3.3-т заасан ажил, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх тээвэрлэгчийн зарласан үнийг;

3.1.25. "тээвэрлэлтэд туслах ажил, үйлчилгээний тариф" гэж энэ хуулийн 3.4-т заасан ажил, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх тээврийн үйл ажиллагаанд оролцогчийн зарласан үнийг;

3.1.26. “ачаа” гэж тээврийн гэрээнй бүрдүүлэлттэй ачаа, тээш, ачаан тээш, чингэлгийг хамааруулж ойлгоно.

3.1.27. “хөдөлгөөний нэгдсэн зурмаг” гэж Монгол Улсын нийт суурь бүтцийн хүрээнд галт тэрэгний хөдөлгөөний төлөвлөлтийг зохицуулах баримт бичгийг;

3.1.28. “суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг” гэж хөдөлгөөний нэгдсэн зурмагт нийцүүлэн суурь бүтэц эзэмшигчийн баталсан тухайн суурь бүтэц дэх галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөлтийн баримт бичгийг;

3.1.29. “хатуу тооцоот багаж, хэрэгсэл” гэж ашиглах, хүлээлцэх ажиллагааг тусгай журмаар зохицуулдаг, хяналт, бүртгэлгүйгээр ашиглахад төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц төмөр замын засвар, үйлчилгээний багаж, хэрэгслийг;

3.1.30. "хөдөлгөөний аюулгүй ажиллагаа" гэж төмөр замын тээврийн үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр гүйцэтгэх нөхцөл, байдал болон чадварыг;

3.1.31. "хөдөлгөөний аюулгүй байдал" гэж хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах ба төмөр замын тээврийн үйл ажиллагааг хууль бус үйлдэл болон байгалийн хүчин зүйлээс хамгаалахтай холбоотой цогцолбор ажиллагааг;

3.2. Төмөр замын нэр томьёог энэ хуульд өөрөөр заагаагүй бол төмөр замын нэр томьёоны үндэсний стандартад зааснаар ойлгоно.

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хуулиар өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр замын тээврийн бүх төрлийн үйл ажиллагааг зохицуулна.

5 дугаар зүйл. Төмөр замын тээврийн үндсэн зарчим

5.1. Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд дор дурдсан зарчмыг баримтална:

5.1.1. Төмөр замын тээврийн хөгжилд төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах;

5.1.2. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын залгамж чанарыг хадгалах;

5.1.3. Төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэх;

5.1.4. Зурмагийн нэгдмэл зохицуулалттай байх;

5.1.5. Байнгын хяналттай байх;

3

Page 4: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

5.1.6. Үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах;

5.1.7. Тасралтгүй үйл ажиллагааг хангах;

5.1.8. Зах зээлийн шударга өрсөлдөөнт нөхцөлийг хангах;

5.1.9. Тээврийн бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулсан байх.

6 дугаар зүйл. Төмөр замын тээврийн бодлого, төлөвлөлт

6.1. Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого нь Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан, хэрэгжүүлнэ.

6.2. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор шинэ төмөр замын чиглэлийг тодорхойлно.

7 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тариф, хөлс

7.1. Төмөр замын тээврийн үйл ажиллагааны тарифыг Тээврийн ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн тогтооно.

7.2. Монгол Улсаас гарах, орох, дамжин өнгөрөх төмөр замын тээврийн тарифыг Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн тогтооно.

7.3. Тарифын өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 10-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГТөмөр замын тээврийн талаарх төрийн зохицуулалт

8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

8.1. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого тодорхойлох;

8.2. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

8.3. Төмөр замын тээврийн талаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх.

8.4. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

9.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

9.2. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах;

9.3. Төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм, төмөр замын барилгын ажлын дүрмийг батлах;

9.4. Суурь бүтцийн ангилал тогтоох, өөрчлөх;

9.5. Суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах;

9.6. Засгийн газар дагнасан хэрэглээний замаас бусад шинээр барих төмөр замын чигийг тогтоох;

9.7. Төмөр замын зурвас газрын хэмжээ, ашиглуулах хугацаа, нөхцөлийг тогтоох;

9.8. Төмөр замын зурвас газрын төлбөрийг хөнгөлөх эсэхийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;

9.9. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх

4

Page 5: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

10 дугаар зүйл. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

10.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;

10.2. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг батлах;

10.3. Суурь бүтэц ашиглах, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

10.4. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

10.5. Төмөр замын обьектыг барих, ашиглалтад хүлээж авах, ашиглах, хяналт тавих;

10.6. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах;

10.7. Төмөр замын тээврийн салбарт мөрдөх үндэсний стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах;

10.8. Тагнуулын ерөнхий газартай хамтран дараах журмыг батална:

10.8.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтны зорчих тусгай галт тэрэгний аялах зурмаг;

10.9. Тусгай тээвэрлэлт болон цэргийн тээвэрлэлт гүйцэтгэх журмыг эрх бүхий байгууллагатай хамтран батлах;

10.10. Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалтыг батлах;

10.11. Төмөр замын техникийн осол, сүйрлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох;

10.12. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд дараах мэргэжлийн байгууллага ажиллана.Үүнд:

10.12.1. төмөр замын тээврийн хяналтын газар;

10.12.2. галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв;

10.12.3. сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага;

10.13. Төмөр замын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох;

10.14. Зарим төрлийн /зорчигч, шуудан, улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой ачааны г.м./ тээвэрлэлтэд давуу байдал олгох;

10.15. Төмөр замын олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх;

10.16. Төмөр замын тээврийн салбар дахь төрийн өмчийн ашиглалт болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаанд төрийн төлөөллийг, олон улсын гэрээ, хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

10.17. Төмөр замын суурь бүтцийг орон нутаг болон олон улсад зарлах;

10.18. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5

Page 6: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

11 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

11.1. Төмөр замын зурвас газар, обьектод нийгмийн хэв журам сахиулах;

11.2. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой албан тушаалд ээлжээр ажилладаг ажилтныг цэргийн албанд татахаас бусад дайчилгаанд хамруулахгүй байх;

11.3. Гамшгийн улмаас төмөр замын тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд учирсан хор уршгийг арилгахад шаардагдах байгалийн нөөц /түгээмэл тархацтай ашигт малтмал мод, ус зэрэг/-ийг хууль тогтоомжийн дагуу ашиглуулах;

11.4. Шаардлагатай бол гамшгийн хор уршгийг арилгах, аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тоног төхөөрөмжийг нөхөн олговортойгоор дайчлах, хүн хүчний туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

11.5. Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг мөрдүүлэхэд төмөр замын байгууллагатай хамтран ажиллах.

12 дугаар зүйл. Төмөр замын тээврийн хяналтын газар, түүний бүрэн эрх

12.1. Төмөр замын тээврийн хяналтын газар /цаашид “хяналтын газар” гэх/ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарт тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлнэ.

12.2. Хяналтын газар нь төмөр замын тээврийн салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчаас бүрдэнэ.

12.3. Хяналтын газар нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.3.1. төмөр замын тээврийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

12.3.2. төмөр замын тээвэрт ашиглаж буй техник, төхөөрөмж, байгууламж болон төмөр замын тээвэртэй холбоотой ажил, үйлчилгээ, технологийн горим нь төмөр замын тээврийн аюулгүй ажиллагаа, стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг өмчийн төрөл, хэлбэр, байршил харгалзахгүйгээр шалгах;

12.3.3. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хянаж, сүйрэл, осол, гологдол гарах болзошгүй нөхцөл хууль, тогтоомж зөрчсөн нь нотлогдсон бол төмөр замын объектын ашиглалтыг хязгаарлах, түр зогсоох;

12.3.4. төмөр замын тээвэрт гарсан сүйрэл, осол, гологдлын шалтгааныг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах, арга хэмжээ авах;

12.3.5. тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар эрх бүхий байгууллагад санал оруулах;

12.3.6. ачаа, ачаан тээш, тээш, чингэлгийн, жин болон тээврийн баримт бичиг түүнтэй холбогдох бусад мэдээллийг шалгах;

12.3.7. улсын байцаагч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа төмөр замын обьектод чөлөөтэй нэвтрэх, галт тэргээр үнэ төлбөргүй зорчих;

12.3.8. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

6

Page 7: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

13 дугаар. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, түүний чиг, бүрэн эрх

13.1. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв /цаашид “хөдөлгөөн зохицуулалтын төв” гэх/ нь суурь бүтэц хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг уялдуулан зохицуулах, улсын хэмжээнд төмөр замын тээврийн нэгдсэн мэдээллийг бүртгэн хөтлөх чиг үүрэгтэй улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

13.2. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм нь галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын үйл ажиллагаанд баримтлах үндсэн баримт бичиг болно.

13.3. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь дараах бүрэн эрхтэй:

13.3.1. Төмөр замын тээврийн салбарын статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж,

хөтлөлт хийж Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв

байгууллагыг мэдээллээр хангах;

13.3.2. улсын хэмжээнд төмөр замын тээврийн нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх;

13.3.3. галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг батлах, гүйцэтгэлд хяналт тавих;

13.3.4. суурь бүтэц хоорондын нэгдсэн технологийн горимыг боловсруулж, батлах;

13.3.5. суурь бүтэц хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангаж, хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын харилцан уялдааг хангах;

13.3.6. галт тэрэгний хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн суурь бүтэц эзэмшигчийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

13.3.7. Өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэлийг хөтлөх, хяналт тавих;

13.3.8. Монгол Улсын хилээр шинээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд дугаар олгох ба түүний ашиглалтад хяналт тавина.

13.3.9. Монгол Улсын хилээр нэвтрэн орж, гарч буй олон улсын хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэж, хяналт тавина.

13.3.10. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7

Page 8: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

ГУРАВДУГААР БҮЛЭГ Төмөр замын объект

14 дүгээр зүйл. Төмөр замын обьект, түүний өмчлөл

14.1. Улсын хэрэгцээний суурь бүтэц нь төрийн өмч байх бөгөөд төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд эзэмшинэ.

14.2. Энэ хуулийн 14.1-т заасан суурь бүтцийг өмчийн бусад хэлбэрийн хуулийн этгээд барих, эзэмших, ашиглах, шилжүүлэх нөхцөлийг Концессын тухай хуулиар зохицуулна.

14.3. Энэ хуулийн 14.1-т зааснаас бусад төмөр замын объект өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно.

15 дугаар зүйл. Төмөр замын обьектод тавигдах үндсэн шаардлага

15.1. Төмөр замын обьект нь хөдөлгөөний болон техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, норм, норматив, стандарт, технологийн горимд нийцсэн байна.

15.2. Хуулийн 15.1-д заасан шаардлага хангасан эсэхийг баталгаажуулж, төрийн эрх бүхий байгууллагын олгосон гэрчилгээг үндэслэн төмөр замын обьектыг тээврийн үйл ажиллагаанд ашиглана.

16 дугаар зүйл. Хөдлөх бүрэлдэхүүн

16.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөдлөх бүрэлдэхүүн оношлох, үечилсэн засвар хийх, засварын баталгаа олгох журмыг батална.

16.2. Хөдлөх бүрэлдэхүүн оношлох, үечилсэн засвар хийх, засварыг шалган баталгаажуулах ажиллагааг нэгдмэл сонирхолгүй, тус тусдаа хуулийн этгээд гүйцэтгэнэ.

17 дугаар зүйл. Дагнасан хэрэглээний зам, талбайд тавигдах шаардлага

17.1. Тээврийн хэмжээнд нийцсэн сэлгээ, ялгалтын ажил гүйцэтгэх, ачаа ачих, буулгах, хөдлөх бүрэлдэхүүнийг оновчтой ашиглах, аюулгүй байдлыг хангах;

17.2. Техникийн нөхцөл, барилгын норм, норматив, стандарт шаардлагад нийцсэн байх;

17.3. Суурь бүтцэд тавигдах арчлалтын шаардлагыг нэгэн адил хангах;

17.4. Дагнасан хэрэглээний зам, талбай, вагон чингэлэг цэвэрлэх угаах, ариутгах төхөөрөмж, байгууламжийг барихдаа суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцөх;

8

Page 9: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТөмөр замын суурь бүтэц

18 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн ангилал, зэрэглэл

18.1. Төмөр замыг дор дурдсанаар ангилна. Үүнд:

18.1.1. Улсын төмөр замын суурь бүтэц;

18.1.2. Хувийн төмөр замын суурь бүтэц.

18.2. Төмөр замын суурь бүтцийн ангиллыг энэ хуульд зааснаас өөрөөр тогтоох, өөрчлөхийг хориглоно.

18.3. Төмөр замын зэрэглэл, түүнд тавигдах шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн үндэсний стандартаар тогтооно.

19 дүгээр зүйл. Төмөр замын байгууламжийн төрөл

19.1. Зам, өртөө, буудал, гарам, хиймэл төхөөрөмж;

19.2. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, ус хангамжийн барилга, байгууламж, төхөөрөмж;

19.3. Хөдлөх бүрэлдэхүүний засвар, үйлчилгээ, зэхэлт, бэлтгэлийг хангах барилга, байгууламж;

19.4. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалт, хяналтын төхөөрөмж;

19.5. Ачаа ачих, буулгах, шилжүүлэх зориулалтын зам, талбай, тавцан, агуулах, төхөөрөмж.

20 дугаар зүйл. Төмөр замын барилгын ажил

20.1. Төмөр замын барилгын ажилд суурь бүтэц барих, зам шулуутгах, өргөтгөх, цахилгаанжуулах, хос зам тавих болон замын, хөдлөх бүрэлдэхүүний, өртөөний, дохиолол холбооны, эрчим хүчний, ус хангамжийн, ачилт, буулгалтын технологийн зориулалттай барилга, байгууламж, төхөөрөмж барих, угсрах ажил хамаарна.

20.2. Суурь бүтэц барих, сайжруулах үйл ажиллагааг суурь бүтэц эзэмшигчийн болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, түүнчлэн хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

20.3. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн суурь бүтэц барихад Засгийн газар, тухайн орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, түүнчлэн холбогдох бусад байгууллага бүх талаар дэмжлэг үзүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

Тээврийн үйл ажиллагаа

21 дүгээр зүйл. Тээврийн үйл ажиллагаа

21.1. Тээврийн үйл ажиллагаа нь дараах ажил, үйлчилгээнээс бүрдэнэ:

21.1.1. Суурь бүтэц ашиглах, ашиглуулах үйлчилгээ;

21.1.2. Тээвэрлэлтийн үйлчилгээ;

21.1.3. Тээвэрлэлтэд туслах ажил, үйлчилгээ.

9

Page 10: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

21.2. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг Иргэний хууль, энэ хууль, Төмөр замаар зорчигч, Төмөр замаар ачаатэвэрлэх дүрэм, ачаа тээвэрлэх дүрэм, Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр зохицуулна.

21.3. Төмөр замаар зорчигч, ачаа, тээш, ачаан тээш, хоосон вагон чингэлэг тээвэрлэж бусад улстай харьцахдаа "Олон улсын төмөр замын зорчигчийн харилцааны тухай хэлэлцээр", "Олон улсын төмөр замын ачааны харилцааны тухай хэлэлцээр" болон бусад холбогдох гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөнө.

21.4. Олон улсын тээврийн харилцаанд үүссэн Монгол Улсын төмөр замын дотоод дахь хамтын хариуцлагыг Төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх дүрмээр зохицуулна.

22 дугаар зүйл. Суурь бүтэц ашиглах, ашиглуулах үйлчилгээ

22.1. Төмөр замын мэргэжилтэй байх тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадвартай эсэх.

23 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа

23.1. Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий тээвэрлэгч нь хөрш оронтой байгуулсан хилийн төмөр замын хэлэлцээрт нийцүүлэн гэрээний үндсэн дээр тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдтэй өрсөлдөөний тэгш байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.

23.2. Шилжүүлэн ачих ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх бөгөөд энэ нь өөр өөр царигтай төмөр замуудад ачаа хүлээлгэн өгөх, анхны тээврийн хэрэгслэлийг солих шаардлага гарсан үед хэрэглэнэ.

23.3. Шилжүүлэн ачих вагон,чингэлгийн даац багтаамж ижил байна

23.4. Тээвэрлэгч 21.3-т заасан нөхцөл бүрдэх боломжгүй бол ачааны баримтанд тэмдэглэл хийж илүү гарсан ачааг өөр вагонд ачиж болно. Нөхөн илгээсэн ачааны тээвэрлэлтийн тооцоог дотоодын дүрмээр зохицуулна.

24 дүгээр зүйл. Төмөр замын тээвэрлэлт туслах ажил, үйлчилгээ

24.1. Төмөр замын тээврийн бусад үйл ажиллагаанд ачааг дагалдах баримт бичгийн дагуу тээвэрлэлтэд хүлээн авсан үеэс хүлээлгэн өгөх хүртэлх цогцолбор ажил, үйлчилгээнээс бусад үйл ажиллагаа хамаарна.

24.2. Тээврийн бусад үйлчилгээг Иргэний хууль болон бусад хуульд нийцүүлэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.

24.3. Энэ хуулийн 22.1-д заасан этгээд дотооддоо өөрийн харъяа болон салбар аж ахуйн нэгжийн үндсэн дээр эрх тэгш үйл ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд эрхлэнэ.

24.4. Тээвэр зуучийн үйл ажиллагааг тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээд явуулна. Тээвэр зуучийн байгууллага нь ачаа илгээгч, хүлээн авагчийг төлөөлж төмөр замын байгууллагатай харьцсан тохиолдолд төмөр замын байгууллагын өмнө ачаа илгээгч, хүлээн авагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.

24.5. Тээвэрлэгчид холбогдох гомдлыг барагдуулах байгууллага нь тээвэрлэгчээс хараат бус, нэгдмэл сонирхолгүй хуулийн этгээд байна.

10

Page 11: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

ЗУРГАДУГААР БҮЛЭГТөмөр замын тээврийн үйл ажиллагаанд

оролцогчийн нийтлэг эрх, үүрэг

25 дугаар зүйл. Тээврийн үйл ажиллагаанд оролцогч, тэдгээрийн нийтлэг эрх, үүрэг

25.1. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь бусадтай энэ хуульд заасан загварын дагуу гэрээ байгуулж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд заасан үүрэг, үйл ажиллагаа явуулах хүрээг зааглан тодорхойлох арга хэмжээ авна.

25.2. Тээврийн үйл ажиллагаанд оролцогчийн нийтлэг эрх:

25.2.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан шийдвэрийн дагуу төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцох;

25.2.2. Хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, бусад дүрэм, стандартыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг баталж, мөрдүүлэх;

25.2.3. Хууль тогтоомжид заасан бусад эрх.

25.3. Тээврийн үйл ажиллагаанд оролцогчийн нийтлэг үүрэг:

25.3.1. Тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй байх;

25.3.2. Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх;

25.3.3. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм болон холбогдох бусад дүрэм, стандартыг дагаж мөрдөх;

25.3.4. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ажиллагааг хангаж, хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагатай холбоотой захирамжлалыг биелүүлэх;

26 дугаар зүйл. Төмөр замын байгууллагад тавих нийтлэг шаардлага

26.1. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч тусдаа хуулийн этгээд байна.

26.2. Суурь бүтэц эзэмшигчийн дохиолол мэдээллийн, холбоо байгууламж нь хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн сүлжээнд холбогдох нөхцөлийг хангасан байна.

26.3. Суурь бүтэц эзэмшигч нь төмөр замын обьект, тээвэрлэж байгаа ачааг гэмт халдлагаас хамгаалах үүрэг бүхий харуул хамгаалалтын болон хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн биелэлт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий дотоод хяналтын албатай байна.

26.4. Суурь бүтэц эзэмшигч нь хэрэглээний зориулалтаар, өөрийн суурь бүтцээс салбарласан зам, талбайтай байж болно.

26.5. Төмөр замын байгууллага нь тээврийн үйл ажиллагаанд оролцогч этгээдэд хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд зааснаас бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.

26.6. Суурь бүтэц эзэмшигч нь хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд зааснаас бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно;

26.7. Төмөр замын байгууллага нь гамшгийн үед дараах арга хэмжээг авна.

11

Page 12: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

26.7.1. Гамшгийн аюул үүссэнтэй холбоотойгоор олон улс болон орон нутгийн зорчигч, тээш, ачаа тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах тухай Засгийн газрын гаргасан шийдвэрийг олон нийтэд шуурхай мэдээлнэ.

26.7.2. Гамшгийн аюулын нөлөөнөөс үүссэн нөхцөл байдлыг таслан зогсоох, түүнийг арилгах арга хэмжээг төмөр замын байгууллага шуурхай авч хэрэгжүүлнэ.

26.8. Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр төмөр замын тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах, саатуулахыг хориглоно.

27 дугаар зүйл. Суурь бүтэц эзэмшигчийн эрх, үүрэг

27.1. Суурь бүтэц эзэмшигч нь дараах эрхтэй:

27.1.1. Суурь бүтэц ашиглах, ашиглуулах;

27.1.2. Суурь бүтэц ашиглуулсны төлбөр, засвар, үйлчилгээний хөлс авах;

27.1.3. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм зөрчсөн хөдлөх бүрэлдэхүүнийг суурь бүтэц дээгүүр аялуулахгүй байх;

27.1.4. Суурь бүтэц эзэмшигч нь шинэ суурь бүтэц холбох үед давуу эрх эдэлнэ.

27.1.5. Хууль тогтоомжид заасан бусад эрх.

27.2. Суурь бүтэц эзэмшигч нь дараах үүрэгтэй:

27.2.1. Өөрийн эзэмшлийн суурь бүтцийн техникийн аюулгүй байдлыг хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

27.2.2. Хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн дагуу өөрийн эзэмшлийн суурь бүтцийн үйлчилгээний хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах, хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх;

27.2.3. Холбогдож байгаа суурь бүтцийн эзэмшигчид нь галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, мэдээлэл солилцоо, эрчим хүчний болон бусад объектын ашиглалт, хөдлөх бүрэлдэхүүний солилцоо, техникийн үйлчилгээг зохицуулсан гэрээ байгуулах;

27.2.4. Суурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг харгалзан тээвэрлэгч, түүний дотор өөрийн хараат болон охин компани буюу өөрийн хөрөнгө оруулалттай тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглалтын гэрээг ижил нөхцөлөөр байгуулж, тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх;

27.2.5. суурь бүтцийн үйлчлэлийн хүрээнд дагнасан хэрэглээний зам эзэмшигчидтэй гэрээ байгуулж, галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэмжээ авах;

27.2.6. Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг тогтоосон журмаар нэгдсэн зурмагт нийцүүлэн боловсруулж батлах, хөдөлгөөний нэгдсэн зурмагт санал өгөх;

27.2.7. Мэргэжлийн ажилтантай байх;

27.2.8. Суурь бүтцийн засварын хуримтлалын сан бүрдүүлэх;

27.2.9. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

12

Page 13: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

28 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх, үүрэг

28.1. Тээвэрлэгч дараах эрхтэй:

28.1.1. Гэрээний дагуу суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах;

28.1.2. Захиалга, гэрээний дагуу өөрөө буюу бусад тээвэрлэгчээр дамжуулан тээвэрлэлтийг хэрэгжүүлэх;

28.1.3. Гэрээгээр тохирсон үйлчилгээний хөлс авах;

28.1.4. Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадал болон овроос хэтэрсэн ачааг тээвэрлэхээс татгалзах эрхтэй;

28.1.5. Ачааг тогтоосон журмын дагуу аюулгүй байдлын нөхцөл ханган тээвэрлэлтэд бэлтгээгүй, илгээх ачааны үнийг ижил нэр, чанар бүхий барааны зах зээлийн үнээс өндөрөөс зарласан, эсвэл төлбөрийн чадваргүй болсон бол тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

28.1.6. Хууль тогтоомжид заасан бусад эрх.

28.2. Тээвэрлэгч дараах үүрэгтэй:

28.2.1. Шударга өрсөлдөөнийг хангах зорилгоор тээвэрлүүлэгчдэд, тэдгээрийн дотор өөрийн хараат болон охин компанид тээвэрлэлтийн илүү хөнгөлттэй нөхцөл олгохгүй байх;

28.2.2. Ашиглаж байгаа хөдлөх бүрэлдэхүүний техникийн аюулгүй байдлыг хангах;

28.2.3. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

28.2.4. Өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнтэй, хэрэв өөрийн эзэмшлийн зүтгүүргүй бол зүтгүүр ашиглах гэрээтэй байх;

28.2.5. Мэргэжлийн ажилтантай байх;

28.2.6. Тээвэрлэлтэд оролцогч суурь бүтэц эзэмшигч бүртэй суурь бүтэц ашиглах, хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзлэг, үйлчилгээ хийлгэх, вагон урсгалыг зохион байгуулах, зүтгүүр, вагоны эргэлтийг тохируулах, тээвэрлэлтээс үүдэн гарах талуудын үүрэг, хариуцлагыг тогтоох гэрээг байгуулсан байх;

28.2.7. Төмөр замын тээвэртэй холбоотой үйл ажиллагааны талаар төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдээ, тайлан гаргаж өгөх;

28.2.8. Эзэмшиж буй төмөр замын обьектын тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах, тэдгээрийн бүртгэл хөтлөх, тогтоосон журам, технологийн дагуу үзлэг, үйлчилгээ хийх;

28.2.9. Үйл ажиллагааны орлогын тодорхой хэсгийг төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах;

28.2.10. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

28.3. Тээвэрлэгч нь Иргэний хуульд зааснаас гадна дараах тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө. Үүнд:

28.3.1. Ачааг өөрийн байгалийн шинж чанараас болж хорогдол үүссэн;

28.3.2. Тээвэрлүүлэгчийн буруутай үйлдлээс болсон;

13

Page 14: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

28.3.3. Олон улсын төмөр замын гэрээ, хэлэлцээрт заасан үндэслэлээр.

29 дүгээр зүйл. Төмөр замын бусад обьект эзэмшигч байгууллага, иргэн

29.1. Төмөр замын ашиглалтын байгууллага нь зохих зөвшөөрөл авсан, баталгаажуулагдсан техник, хэрэгслээр, дэвшилтэд технологийн шийдлээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байна.

30 дугаар зүйл. Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч

30.1. Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч болон дайвар үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж өөрийн зам, талбайд ачаа, ачаан тээш, вагон, чингэлгийг тээвэрлэлтэд бэлтгэх, ачих, буулгах, хадгалах үйлчилгээ үзүүлнэ.

30.2. Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбайг ашиглахтай холбоотой харилцааг төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр зохицуулна.

ДОЛДУГААР БҮЛЭГТөмөр замын тээврийн аюулгүй байдлын үндсэн шаардлага

31 дүгээр зүйл. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм

31.1. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр дараах үйл ажиллагааг зохицуулна:

31.1.1. Төмөр замын техник ашиглах;

31.1.2. Төмөр замын дохиолох, төвлөрүүлэх, хориглох;

31.1.3. Галт тэрэгний хөдөлгөөний удирдах;

31.1.4. Төмөр замын зорчигч, ачаа, ачаан тээш тээвэрлэх дүрэм;

31.1.5. Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх;

31.1.6. Төмөр замын гүүр, хонгилыг гэмт халдлагаас хамгаалах;

31.1.7. Галт тэрэгний зурмаг зохицуулах;

31.1.8. Суурь бүтэц ашиглах;

31.1.9. Төмөр замын тээврийн үйлчилгээний тариф түүнийг тогтоох аргачлал, төлбөр хураамж, тарифийг хэрэглэх;

31.1.10. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох;

31.1.11. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагааг баталгаажуулалт;

31.1.12. Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх;

31.1.13. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, дугаар олгох, хүлээлцэх, ашиглах;

31.1.14. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилга, ажлын цагийн хуваарь;

31.1.15. Төмөр замын мэргэжлийн ажилтан бэлтгэх;

14

Page 15: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

31.1.16. Инженерийн мэргэжлийн орон тооны бус зөвлөл ажиллуулах;

31.1.17. Суурь бүтэц, Улсын хэрэгцээний болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах;

31.1.18. Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох.

31.1.19. Шинээр барих суурь бүтэц болон дагнасан хэрэглээний замын холболтын байршил тогтоох, холбох, ашиглалтад оруулах;

31.1.20. Хөдлөх бүрэлдэхүүн оношлох, засвар үйлчилгээ хийх;

31.1.21. Хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах, тусгай зөвшөөрөл олгох;

31.1.22. Суурь бүтцийн ашиглах, үйлдвэрлэх, угсрах, засварлах, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах;

31.1.23. Суурь бүтэц зарлах.

32 дугаар зүйл. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл

32.1. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ дараах төрөлтэй байна:

32.1.1. Суурь бүтэц барих;

32.1.2. Суурь бүтэц ашиглах;

32.1.3. Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах;

32.1.4. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх.

32.2. Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

32.2.1. Урьдчилсан техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэл;

32.2.2. Эзэмшилдээ байгаа төмөр замын обьект, үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөл, гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.

32.3. Суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа энэ хуулийн 30.2-т зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

32.3.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

32.3.2. Хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;

32.3.3. Үйл ажиллагаа эхлэх хугацаа, эзэмшилд байх газрын зааг.

32.4. Төрийн захиргааны төв байгууллага өргөдлийг хүлээн авч дараах нөхцөл байдлыг шалган дүгнэлт гаргахнана. Үүнд:

32.4.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нарийвчилсан судалгаа, техник эдийн засгийн үндэслэл,

зураг төслийг магадлан шалгаж дүгнэлт гарган, төмөр замын чиг

тогтоох саналаа Засгийн газарт оруулна.

15

Page 16: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

32.4.2. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн хэрэгжилт, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан эсэх;

32.4.3. Дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, зааврын бүрдлийг хангасан эсэх;

32.5. Суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрлийг хянан шийдвэрлэх үед холбогдох төрийн захиргааны төв байгууллага дараах нөхцөл байдлыг шалгаж, дүгнэлт гаргана:

32.5.1. Улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд харшлах нөхцөл байдал байгаа эсэх;

32.5.2. Эзэмшилд олгох газар нь улсын тусгай хэрэгцээний буюу бусдын эзэмшлийн газартай давхцаж байгаа эсэх;

32.5.3. Байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эсэх;

32.5.4. Засгийн газрын үүрэг болгосон холбогдох бусад асуудал.

32.6. Өргөдөл гаргагч өргөдөл гаргасны дараа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлэх, баримт бичгийн иж бүрдлийг хангах болон бусад асуудлаар өргөдөл хянан үзэх ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 26.10-д заасан хугацааг баримт бичгийн иж бүрдлийг хангасан үеэс эхлэн тоолно.

32.7. Төрийн захиргааны төв байгууллага нь суурь бүтэц ашиглах, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнүйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзэж тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзсан тухай шийдвэрийн аль нэгийг нь гаргана.

32.8. Төрийн захиргааны төв байгууллага нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримтыг ажлын 15 өдрийн дотор нягтлан шалгаж, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлнэ.

32.9. Засгийн газар нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох асуудлыг ажлын 45 өдрийн дотор, Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь суурь бүтэц ашиглах, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг ажлын 20 өдрийн дотор хянан шийдвэрлэх ба шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр сунгаж болно.

32.10. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 15 өдрийн өмнө гаргаж, эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлыг ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ.

32.11. Тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд багтаан бичгээр хариу өгнө.

33 дугаар зүйл. Төмөр замын тээврийн салбар дахь стандартчилал

33.1. Төмөр замын тээврийн салбарт баримтлах стандартыг энэ хууль болон стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль тогтоомжийн дагуу боловсруулан, эрх бүхий байгууллагаар батлуулж, мөрдүүлнэ.

16

Page 17: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

33.2. Хууль тогтоомж, үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн эрх ашигт харшлахгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй бол төрийн захиргааны төв байгууллага нь олон улс, гадаад улсын дэвшилттэй стандартыг эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр хэрэглэж болно.

33.3. Төмөр замын норм, норматив боловсруулах сан бүрдүүлэх, зарцуулалтын тухай журмыг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

33.4. Норм, нормативын баримт бичгийг боловсруулах, шинэчлэх сангийн эх үүсвэрийг төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний болон бусад үйлдвэр, барилга байгууламж барьж байгуулах, угсрах, засварлах төсөвт өртөг, зураг төсөл зохиох, хайгуул судалгаа хийх зэрэг ажил үйлчилгээний төсөвт өртгийн 0.18 хувиар тооцож бүрдүүлнэ.

33.5. Хууль тогтоомж, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй, үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн эрх ашигт харшлахгүй бол олон улсын болон гадаад орны стандартыг эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр хэрэглэж болно.

34 дүгээр зүйл. Төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүй бүс, тэдгээрийн дэглэм

34.1. Төмөр замын зурвас газар нь төрийн өмч бөгөөд улсын тусгай хэрэгцээний газар байна.

34.2. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.7-т заасан асуудлаар холбогдох саналаа Засгийн газарт оруулна.

34.3. Зурвас газрыг эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг Газрын тухай хуулийн зохицуулна.

34.4. Төмөр замын суурь бүтцийн хориг хашааг ойн зурвастайгаар байгуулах

34.5. Төмөр замын аюултай бүсийн дэглэм, төмөр замын зурвас газар болон аюулгүйн бүсийн дэглэм, хэмжээг хот байгуулалт, төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл шаардлагыг харгалзан Засгийн газар тогтооно.

34.6. Төмөр замын зурвас газарт байгаа мод, бут, өвс, ургамал нь тээврийн аюулгүй байдалд саад учруулахаар бол төмөр замын байгууллага тэдгээрийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох, хадах, түймэр гаргахгүйгээр шатаах зэргээр аюулгүй байдлын нөхцөлийг хангана.

34.7. Төмөр замын зурвас газар, аюултай бүсэд төмөр замын тээврийн байгууллага, суурь бүтэц эзэмшигч болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон дайвар үйлчлүүлэгч хаалт, хамгаалалт хийнэ.

34.8. Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

34.9. Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ үзүүлэх болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно.

17

Page 18: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

34.10. Төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүйн бүс нь бусад тусгай дэглэм бүхий газартай давхц байгаа бол тухайн газарт тэдгээрийн талаар тогтоосон хамгийн хатуу дэглэм үйлчилнэ.

34.11. Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно.

35 дугаар зүйл. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа

35.1. Төмөр замын тээврийн аюулгүй байдал нь төмөр замын болон бусад байгууллага, иргэдийн дараах үйл ажиллагаагаар хангагдана:

35.1.1. Зорчигчийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;

35.1.2. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

35.1.3. Ачааг бүрэн бүтэн тээвэрлэх;

35.1.4. Төмөр замын байгууллагын ажилтанд тавих аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах;

35.1.5. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх.

36 дугаар зүйл. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулалт

36.1. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагаар зохицуулна.

36.2. Эрчим хүчний байгууллага галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой суурь бүтцийн эрчим хүчний хангалтыг тасалдуулахгүй байх үүрэгтэй.

36.3. Зорчигчийн галт тэргийг өртөө, зөрлөгт стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр тогтоосон гэрэлтүүлэг, тавцан, талбайтай зориулалтын замаар хүлээн авч явуулна.

36.4. Төмөр замын байгууллага, суурь бүтэц эзэмшигч болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь тэмдэг, дугаар бүхий хатуу тооцоот багаж, хэрэгсэлтэй байх бөгөөд түүнийг үйлдвэрлэх, худалдах ашиглах болон хүлээлцэх журмыг төрийн захиргааны төв байгууллага тогтоож, жагсаалтыг Тагнуулын ерөнхий газарт бүртгүүлнэ.

36.5. Суурь бүтэц эзэмшигч нь байгалийн гамшиг, гал түймэр, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах зориулалтын техник хэрэгсэл бүхий сэргээн босгох болон гал унтраах галт тэрэг эсвэл гал унтраах нэгжтэй байх үүрэгтэй.

36.6. Төмөр замын байгууллага, суурь бүтэц эзэмшигч болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулах байгалийн гамшиг, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах талаар шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй.

36.7. Хүний амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, ачаан тээш, хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдлыг арилгахад холбогдох төрийн захиргааны болон орон нутгийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэн туслах үүрэгтэй.

36.8. Төмөр замын байгууллага, суурь бүтэц эзэмшигч болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон байгалийн гамшиг, осол, сүйрэл, гологдлын

18

Page 19: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

хор уршгийг арилгах үүрэгтэй холбогдох төрийн захиргааны байгууллагаас бусад байгууллага, иргэн энэ хуулийн 34.7-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд гаргасан зардал, хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу төмөр замын байгууллагаас нөхөн гаргуулах эрхтэй.

37 дугаар зүйл. Төмөр замын гармыг ашиглах дэглэм

37.1. Төмөр замын гармыг нээх, ашиглах, хаах, хамгаалалтын дохио, тэмдэг, төхөөрөмжөөр тоноглох, засварлах, түүнчлэн төмөр замын гармын зэрэглэл тогтоох журмыг төрийн захиргааны төв байгууллага цагдаагийн байгууллагатай зөвшилцөн батална.

37.2. Төмөр замыг бусад төмөр зам болон авто замтай ижил бус түвшинд огтлолцуулах шийдвэрийг хөдөлгөөний аюулгүй байдал, гармаар нэвтрэх явган зорчигч, автозамын хөдөлгөөний нягтралыг харгалзан зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

37.3. Төмөр замын гармын хэвийн ажиллагаа, ашиглалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг суурь бүтэц эзэмшигч, дагнасан хэрэглээний зам эзэмшигч хариуцна.

37.4. Гинжит машин механизм, овортой ачаа бүхий авто тээврийн хэрэгслийг төмөр замын гармаар гаргахдаа тухайн гармыг хариуцсан суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр түүний томилсон ажилтны хяналтын дор гүйцэтгэнэ.

37.5. Төмөр замыг энэ хуулийн 35.2-т заасны дагуу бусад төмөр зам болон авто замтай ижил бус түвшинд огтлолцуулах бол үүнтэй холбоотой гарах зардлыг шинээр буюу сүүлд зам тавьж байгаа этгээд хүлээнэ.

38 дугаар зүйл. Аюултай ачааны тээвэрлэлт, аюултай байгууламжийн ашиглалт, хамгаалалт

38.1. Аюултай ачааны үйлдвэрлэл, хадгалалт, ачилт, буулгалт, дамжуулалт хийж байгаа газрын барилга байгууламжууд /цаашид “аюултай байгууламжууд” гэх/ нь суурь бүтцээс аюулгүй ажиллагааг хангахуйц зайд байрлах бөгөөд аюултай байгууламж байрлуулах зай, огтлолцлын болон байршлын нөхцөлийг тодорхойлох журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хамтран батална.

38.2. Аюултай байгууламж эзэмшигч нь түүний аюулгүй ажиллагааг хариуцаж, аюултай байгууламжтай холбоотой осол, гэмтэл гарсан тохиолдолд суурь бүтэц эзэмшигчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.

38.3. Төмөр замаар аюултай ачаа тээвэрлүүлэх этгээд нь энэ хуулийн 9.11.1-д заасан журмын дагуу тээвэрлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд бэлтгэх, ачих, буулгах үеийн аюулгүй байдлыг ачаа илгээгч болон ачаа хүлээн авагч хангаж ажиллана.

38.4. Аюултай ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны үед гарсан осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгахад суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь өөрийн галын болон сэргээн босголтын хэрэгслийг ашиглан оролцох үүрэгтэй.

19

Page 20: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

НАЙМДУГААР БҮЛЭГТөмөр замын байгууллагын ажилтны

хөдөлмөр зохицуулалт, нийгмийн баталгаа

39 дүгээр. Төмөр замын тээврийн байгууллагын ажилтны хөдөлмөрийн нөхцөл

39.1. Төмөр замын байгууллагын ажилтны хөдөлмөр зохицуулалт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг энэ хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

39.2. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн зохион байгуулагч, тээвэрлэлтийн үйлчилгээний ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ дүрэмт хувцас хэрэглэнэ.

39.3. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна.

39.4. Эрүүл мэндийн үзлэг хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

40 дүгээр зүйл. Төмөр замын тээврийн байгууллагын ажилтны хөдөлмөрийн сахилга

40.1. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна дараах сахилгын шийтгэл ногдуулна:

40.1.1. Албан тушаал, мэргэжлийн зэргийг 6 сар хүртэл хугацаагаар бууруулах;

40.1.2. Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх;

41 дүгээр зүйл. Төмөр замын тээврийн байгууллагын ажилтны нийгмийн баталгаа

41.1. төмөр замын байгууллагад 25-аас доошгүй жил ажилласан ажилтан төмөр замын байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон бол 6-аас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах;

41.2. Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотор төмөр замаар аялах тохиолдолд жилд хийх нэг удаагийн аяллын ирэх, очих замд галт тэргээр үнэгүй зорчих.

41.3. Энэ хуулийн 39.1-т заасан нийгмийн баталгаатай холбогдон гарах зардлыг төмөр замын байгууллага хариуцна.

41.4. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой, аюултай бүсэд ажиллаж, галт тэргэнд хяналт, шалгалт хийж байгаа төмөр замын техник хэрэгслийг турших ажилд оролцогч ажилтан нь ажил олгогчийн зардлаар гэнэтийн ослын даатгалд заавал хамрагдана.

41.5. Энэ хуулийн 39.4-д заасан гэнэтийн ослын даатгалд хамрагдаагүйгээс учирсан хохирлыг ажил олгогч хариуцна.

20

Page 21: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

ЕСДҮГЭЭР БҮЛЭГТөмөр замын тээврийн зохион байгуулалтын бусад асуудал

42 дугаар зүйл. Төмөр замын тээвэр дэх даатгал

42.1. Тээврийн үйл ажиллагаанд оролцогч нь төмөр замаар тээвэрлэх ачаа, тээш, ачаан тээшийг даатгалд хамруулна. Төмөр замын обьектыг хууль тогтоомжид заасан журмаар даатгалд хамруулж болно.

42.2. Зорчигч галт тэргээр явахдаа гэнэтийн ослын даатгалд хамрагдах үүрэгтэй.

43 дугаар зүйл. Төмөр замын тээвэрт хэрэглэх хэл

43.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх, албан хэрэг хөтлөхдөө төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ.

43.2. Төмөр замын өртөө, буудал, бусад газарт зорчигч болон ачаа илгээгч, хүлээн авагчид шаардлагатай мэдээллийг төрийн албан ёсны хэлнээс гадна өөр хэлээр хүргэж болно.

АРАВДУГААР БҮЛЭГТөмөр замын тухай хууль тогтоомж

зөрчигчид хүлээлгэх хариуцлага

44 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

44.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

44.1.1. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүэрм, норм, нормативыг зөрчсөн, төмөр замын тээврийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнй төгрөгөөр торгох;

44.1.2. Төмөр замын осол, сүйрэл, гологдлоос сэргийлэх арга хэмжээг зохих ёсоор аваагүй, бол төмөр замын тээврийн байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.3. Энэ хуулийн 43.1.1, 43.1.2 -т заасан зөрчлийг удаа дараа гаргасан, төмөр замын тээврийн аюулгүй байдлын журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын амь нас, эрүүд мэндэд хохирол учирсан, төмөр замын хэвийн үйл ажиллагааг удаан хугацаагаар алдагдуулсан сүйрэл гарахад хүргэсэн бол төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүй болгох, эсхүл хүчингүй болгохгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнй төгрөгөөр торгох;

21

Page 22: - Хуулийн нэгдсэн портал · Web viewTitle - Хуулийн нэгдсэн портал Author User Last modified by Munkhtur E Created Date 10/9/2015 5:29:00 AM

44.1.4. Эөмөр замын аюулгүйн бүс, зурвас газар, аюултай бүсийн дэглэм зөрчсөн бол аж хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.5. Төмөр замын аюултай бүсийн хамгаалалтыг хэрэгжүүлээгүй бол тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.6. Төмөр замын аюултай бүсийн хамгаалалтын арга хэмжээг зохих ёсоор аваагүйгээс осол, гологдол гаргасан бол тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.7. Энэ хууль болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж үндэслэлгүйгээр тариф тогтоож мөрдсөн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн хууль бусаар олсон орлогыг хурааж улсын орлого болгох;

44.1.8. Энэ хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр тодорхойлсон журам зөрчиж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээий хохирол учруулсан тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.9. Энэ хуулийн 18, 19, 20, 21 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч болон төмөр замын тээврийн үйлчилгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн стандарт шаардлагатай холбоотой хууль тогтоомж зөрчсөн төмөр замын бус байгууллага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тэдгээрийн буруутай албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.10. Энэ хуулийн 39.1.9-д заасан зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл ноцтой зөрчил гаргасан бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тэдгээрийн буруутай албан тушаалтан, ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

АЖЛЫН ХЭСЭГ

22