13
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ Ц.ЦЭРЭНЖАРГАЛ Улаанбаатар хот 2015 он

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Ц.ЦЭРЭНЖАРГАЛ

Улаанбаатар хот 2015 он

Page 2: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийг баталсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тус хууль нь 5 хэсэг, 11 бүлэг, 108 зүйлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.(ЗЕХ 1.1)

Page 3: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Хууль тогтох үйл ажиллагааОлон улсын гэрээ

байгуулах ажиллагаа

Тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй

холбоотой ажиллагаа

Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа

Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн хэрэг маргаан

хянан шийвэрлэх ажиллагаа

Гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт,

шүүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, цэрэг хөдөлгөх

Захиргааны ерөнхий хууль үйлчилэхгүй

Page 4: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Дээрх үйл ажиллагаанаас бусад захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилэх бөгөөд мөн үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас бусад захиргааны үйл ажиллагаанд холбогдсон харилцаанд үйлчилнэ.

Page 5: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төвийн ба холимог өмчийн

сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний

зэрэг байгууллагын захиргаа; (ЗЕХ 5.1.4)

Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх

байгууллага (ЗЕХ 5.1.1)

Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан

байгууллага; (ЗЕХ 5.1.5)

Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг

Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх

зүйн бусад байгууллага; (ЗЕХ 5.1.2)

Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр

шилжүүлэн авсан этгээд; (ЗЕХ 5.1.3)

Page 6: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР ГАРГАХ

АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР

Захиргааны акт; (ЗЕХ 37-51

зүйл)

Захиргааны гэрээ;

(ЗЕХ 52-58 зүйл)

Захиргааны хэм хэмжээний акт;

(ЗЕХ 59-72 зүйл)

Page 7: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

ЗАХИРГААНЫ ШИЙВЭР ГАРГАХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ

Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно. Оролцогч нь захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах, мэдээлэл авах эрхтэй. Оролцогч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно. (ЗЕХ 17.1) Төлөөлөхтэй холбоотой харилцааг тус хуулийн 17-21 дүгээр зүйлд зааж өгсөн.

Page 8: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭР ГАРГАХ АЖИЛЛАГАА

Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.(ЗЕХ 22)

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа

Сонсох ажиллагаа явуулна.

Нотлох баримт цуглуулна.

Нөхцөл байдлыг тогтооно.

Page 9: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

ЗАХИРГААНЫ АКТЫГ МЭДЭГДЭХ

Бусад

Захиргааны актын мэдэгдэх

Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягт байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно.

Page 10: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

ЗАХИРГААНЫ АКТАД ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ

Иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын шийдвэр нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар захиргааны актыг гардаж авсан, эсхүл хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор тухай захиргааны шийдвэр гаргасан байгууллагын дээд шатны байгууллага болон, гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй. Гомдолыг хүлээн авсан байгууллага нь 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

Page 11: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

ЗАХИРГААНЫ АКТЫН БИЕЛЭЛТИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ

Захиргааны актын биелэлтийг дараах тохиолдолд түдгэлзүүлж болохгүй. Үүнд: 1.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдан амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол 2.Иргэн, хуулийн этгээдээс албан татвар гаргуулах тухай акт бол 3.Захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлгээсэн болон уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны захиргааны акт бол4.Хууль тогтоомжид заасан тохиолдолд үл маргах журмаар биелүүлэх бол Дээрхээс бусад тохиолдолд Захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.

Page 12: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. (ЗЕХ 100.1) Захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна. Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүйд болсон бол тухай гэм буруутай албн тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна. (ЗЕХ 105-107)

Page 13: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

АНХААРАЛ ХАНДУУЛСАНДБАЯРЛАЛАА