42
Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамц

Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Embed Size (px)

Citation preview

Page 1: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Санхүүгийн зохицуулах хороо

Т.Жамбаажамц

Page 2: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

1. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалт

2. Хуулийг шинэчлэх шаардлага

3. Зах зээлд оролцогчдод тавигдах шаардлага

4. Хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргах

ажиллагаа /IPO/

5. Үнэт цаасны бүртгэл, давхар бүртгэл

6. Зах зээлийн нээлттэй ил, тод байдал

7. Үр ашигтай зохицуулалт

8. Өөрийгөө зохицуулах байгууллага /SRO/

9. Үнэт цаасны зах зээл дээрх хориглох үйл

ажиллагаа, хүлээлгэх хариуцлага

Page 3: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

1. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалт

Page 4: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль

/2010 он/

Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/ /2010 он/

Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ /2011

он/

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль

/шинэчилсэн найруулга/ 2013.5 сар

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013.9 сар

Page 5: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Үнэт цаасны тухай хууль / Анхны бие даасан хууль 1995 онд батлагдсан/

- үнэт цаасны зах зээлийн шинэ дэдд бүтцийг бий болгох, хоёрдогч зах зээлийг үүсгэх, зохицуулалт, хяналтын байгууллагын эрх зүйн статусыг тогтоох, шинэ харилцааны суурь зохицуулалтыг бий болгосноороо ихээхэн ач холбогдолтой.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /2002 он/;

- үнэт цаасыг шинээр гаргах /IPO/, бүртгүүлэх, хадгалах, үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа болон бусад мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа, зах зээлийг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг тогтоож энэ төрлийн харилцааг зохицуулж өгсөн.

Page 6: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

2. Хуулийг өөрчлөх шаардлага:

Page 7: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн харилцаа тодорхой

зааглагдаагүй;

Зах зээл дээрх шинэ төрлийн үүсмэл санхүүгийн хэрэгсэл,

хадгаламжийн бичиг чухал санхүүгийн хэрэгслүүдийн зохицуулалт

дутмаг;

Дотоод мэдээлэл ашиглах, зах зээлийн манипуляци хийх зэрэг зөрчил

нарийвчилж зохицуулагдаагүй;

Зах зээлийг зохицуулагч байгууллагын гадаадын үнэт цаасны зах

зээлийг зохицуулагч байгууллагатай хамтран ажиллах, харилцан

туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалт

байхгүй;

Зах зээл дэх чухал оролцогч этгээд болох өөрийгөө зохицуулах

байгууллагын эрх зүйн статус байхгүй;

Нээлттэй тайлагналын тогтолцоог хэрэгжүүлэх үүрэг, мэдээллийн

урсгалын чөлөөт байдал зэрэг нь бүрэн зохицуулагдаагүй;

Page 8: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Үнэт цаас гаргагчийн үнэт цаасаа нийтэд гаргах замаар олон нийтээс

татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт тодорхойгүй;

Зах зээлийн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага өндөр биш;

Арилжааны системийн /MIT/ өөрчлөлтийг зохицуулах шаардлага;

Төрийн зохицуулах байгууллагад зохицуулалтын зорилго, чиг үүргээ

хэрэгжүүлэхэд шаардлагатай бүрэн эрхийг олгоогүй, төрийн бусад

захиргааны байгууллагын эрх хэмжээтэй дүйцүүлэн тодорхойлсон нь уг

салбарын онцлогт тохироогүй;

Үнэт цаас гаргагч буюу олон нийтийн хөрөнгө дээр үйл ажиллагаа

явуулдаг нээлттэй хувьцаат компанийн үйл ажиллагаанд тавих хяналт

туйлын хангалтгүй;

хөрөнгийн бирж дээрх үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал,

гадаадын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа гаргах зохицуулалт дутмаг;

Page 9: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

3. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ

Page 10: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Шинээр нэмэгдсэн үнэт цаас: - Хадгаламжийн бичиг /DR/

- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

- Варрант

- Үүсмэл санхүүгийн хэрэгсэлүүд

Хамаарахгүй хэрэгслүүд:

- ХХК-ийн хувьцаа;

- Шилжүүлгийн болон энгийн вексел;

- Хадгаламжийн сертификат

Page 11: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэх үйл ажиллагааны төрлийг зах зээлийн хөгжилтэй уялдуулан нэмэгдүүлсэн. Тухайлбал:

- үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл;

- кастодиан; - үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа;

- санхүүжих чадавхийн зэрэглэл;

Зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг зохицуулсан. /үнэлгээ, аудит, хуулийн үйлчилгээ/

Page 12: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Зохицуулалттай мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчим /хөрөнгө оруулалтын шаардлага хангасан мэдээллээр хангах, сонирхлын зөрчлөөс зайлсхийх, мэдээлэх г.м/

Тусгай зөвшөөрөл, эрх олгох, бүртгэхэд тавигдах шаардлагуудыг өндөржүүлсэн.

- санхүү, төлбөрийн чадвар;

- мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал;

- үйлчилгээгээ явуулахад шаардлага хангахуйц байр, тоног төхөөрөмж, цахим холболтоор холбогдож, хангагдсан байх.

Page 13: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Тусгай зөвшөөрөлтэй этгээдийн тусгай

зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах,

хүчингүй болгох нөхцөл, шаардлага,

хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцагчдын эрх,

ашгийг хамгаалахталаарх зохицуулалт;

Онцгой нөхцөл байдал үүсэх үед зохицуулах

байгууллагаас авах арга хэмжээ;

Зах зээлд ажиллах мэргэжилтэнд эрх олгох,

дахин сургах, бэлтгэх харилцаа;

Page 14: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

4. Үнэт цаасыг олон нийтэд санал

болгон гаргах ажиллагаа /IPO/

Page 15: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Нийтэд үнэт цаас гаргах ажиллагаа, гаргах хүрээ,

тавигдах шаардлага;

Үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах харилцаа,

анхдагч зах зээлд худалдах, бүрдүүлэх бичиг баримт,

үнэлгээ, тайлан, тайлагнах үүрэгтэй холбоотой

харилцааг зохицуулсан;

Үнэт цаасны танилцуулгын талаар зохицуулалтыг

нарийвчилж тусгасан.

Үнэт цаасны танилцуулгын хүчинтэй байх хугацаа;

Хороонд бүртгүүлснээс хойш 6 сар байна.

Page 16: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаа дахь андеррайтерийн оролцоо. /Андеррайтер заавал оролцох эсэх асуудал/

Үнэт цаас гаргагчын удирдлагад тавигдах шаардлага, зүй зохистой, байнгийн, хараат бус удирдлагатай /corporate governance/ байх зохицуулалт;

Хадгаламжийн бичиг /DR/-ийг гадаадын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.

Page 17: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Хадгаламжийн бичиг нь дараах 2 төрөлтэй байна:

- Монгол Улсын хадгаламжийн бичиг /MDR/

- гадаад улсын хадгаламжийн бичиг

МУ-ны хадгаламжийн бичиг нь кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэгдсэн суурь үнэт цаасыг хадгалалтдаа авч, МУ-ын үнэт цаасны зах зээлд худалдахаар бүртгүүлж, гаргасан санхүүгийн хэрэгсэл.

ГУ-ын хадгаламжийн бичигт кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагад хадгалагдаж буй МУ-д анх гаргасан үнэт цаасанд суурилан гаргасан санхүүгийн хэрэгсэл хамаарна

Page 18: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

5. Үнэт цаасны давхар бүртгэл

Page 19: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани

нийт гаргасан хувьцаа болон түүнд суурилсан

хадгаламжийн бичгийн 90 хүртэл хувийг гадаад

улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэн арилжиж

болно;

Гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани

МУ-ын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлэх

замаар манай үнэт цаасны зах зээлд бүтээгдэхүүнээ

арилжих, дотоодын хөрөнгө оруулагчид түүнд

хөрөнгө оруулах боломжийн талаар зохицуулсан;

үнэт цаас гаргагчид тавигдах шаардлага, нөхцлийг

хангасан зохицуулагч байгууллагад бүртгүүлэх

замаар арилжаалах боломжтой байх;

Page 20: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Хүлээн зөвшөөрөх биржийн жагсаалтыг

тогтоох зохицуулалт;

Хууль тогтоомжийн зөрүүтэй байдлын

талаарх мэдээллийг хөрөнгө оруулагч нарт

мэдээлэх;

Үүнээс хөрөнгө оруулагч нарт учирч болох

эрсдэл, эрхээ хэрэгжүүлэх боломжийн талаар

үнэт цаасны танилцуулгад зааж өгөх талаарх

зохицуулалт;

Page 21: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

6. Зах зээлийн нээлттэй ил, тод

байдал

Page 22: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Үнэт цаасны зах зээлийн суурь зарчим болох

нээлттэй, ил тод байх тухай зохицуулалтыг хуулийн

төсөлд бүхэлд нь тусгасан.

- Үнэт цаас гаргагчийн анхдагч болон хоёрдогч зах

зээлийн мэдээлэл, эдгээр мэдээлэлд ямар мэдээлэл

хамаарах, тухайн мэдээллийг ямар хугацаанд, ямар

хэлбэрээр нийтэд хүргэх, ,

- Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн

болон санхүүгийн бус бусад мэдээлэл, удирдлагын

болон томоохон хувьцаа эзэмшигчид, хараат бус

байдал, компанийн сонирхлын зөрчил бүхий

этгээдийн талаарх мэдээлэл, удирдлагад олгох

цалин, урамшууллын талаарх зэрэг мэдээлэл.

Page 23: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

- үнэт цаасны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

этгээдийн харилцагчийн захиалгыг гүйцэтгэх явцад

гарах мэдээлэл, сонирхлын зөрчил, хөрөнгө

оруулагчдад сөргөөр нөлөөлөх мэдээлэл, даалгавар

биелээгүй талаар зэрэг мэдээллийг үйлчлүүлэгч,

хөрөнгө оруулагчдад хүргэх;

- арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны

арилжаа, түүний ил тод нээллтэй тунгалаг байдал, үнэ,

ханш болон түүнд нөлөөлөх боломжтой мэдээлэл, зах

зээлийн үнэлгээ, үнэт цаас гаргагчийн санхүүгийн

байдал, гэрээ, хэлцэл, удирдлага, зохион байгуулалтад

гарсан өөрчлөлт зэрэг мэдээлэл;

Page 24: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

- төрийн зохицуулах байгууллага бүртгүүлсэн үнэт

цаас болон тэдгээрийн танилцуулга, тайлан, дүгнэлт,

тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхтэй холбоотой

мэдээлэл, дээрх этгээдүүдийн үйл ажиллагааны

болон санхүүгийн тайлан, өөрийн үйл ажиллагааны

тайлан зэргийн талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх;

- хөрөнгө оруулагч нь өөрийн мэдээлэл болон

түүнд гарсан өөрчлөлтийг тухай бүр үнэт цаасны

бүртгэлийн байгууллага болон бусад этгээдэд мэдээлнэ

Page 25: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

7. Үр ашигтай зохицуулалт, зохицуулах

байгууллагын гадаад хамтын ажиллагаа

Page 26: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Үнэт цаасны зах зээл дэх зохицуулалтын нийтлэг

хандлага болох хөрөнгө оруулагчийн эрх ашгийг

хамгаалах, системийн эрсдлийг бууруулах, чөлөөт

өрсөлдөөнийг бий болгох, санхүүгийн зах зээлийн

тогтвортой байдлыг хадгалахад зохицуулах

байгууллагын үндсэн чиг үүрэг байхаар хуулийн

төсөлд тусгасан.

Үнэт цаасны зах зээлийн зохицуулагч байгууллага нь

СЗХороо байх бөгөөд дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхэд

чиглэсэн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхээр

тусгагдсан.

Page 27: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Зах зээлийн системийн эрсдлийг бууруулах, хөрөнгө

оруулагчдын эрх ашгийг хамгаалах, арилжаа төлбөр,

тооцооны ил тод, үр ашигтай байдлыг хангах, зүй

зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлэх болон

бусад зах зээлтэй холбоотой асуудлаар үнэт цаасны

зах зээлд оролцогч этгээдэд хандан зөвлөмж өгөх

талаарх зохицуулалт тусгасан.

Дээрх зөвлөмжийг хүргэх хэлбэрийг тодорхойлсон

бөгөөд шаардлагатай бол хэвлэл мэдээллийн

хэрэгслээр нийтэд хүргэх талаар ч зохицуулалт

тусгагдсан.

Page 28: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Зохицуулах байгууллага нь дараах тохиолдолд зах

зээлийн оролцогч, үнэт цаас гаргагч бүх этгээдэд

даалгавар өгнө:

- хөрөнгө оруулагчын эрх ашгийг хамгаалах

зайлшгүй шаардлага үүссэн;

- тохиромжтой этгээдийн шаардлага хангахгүй

болсон;

- худал, алдаатай мэдээлэл нийтэд тараасан;

- хууль тогтоомж, хэм хэмжээ зөрчиж болзошгүй

нөхцөл байдал үүссэн;

Даалгавар нь зөрчлийг зогсоох, үр дагаварыг

арилгах, хориглох, хязгаарлах, шаардах хэлбэртэй

байна.

Page 29: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Үнэт цаасны зах зээлд ажиллах, үнэт цаас гаргагчийн

удирдлагад ажиллах замаар олон нийтийн эрх ашгийг

хамгаалж чадах хэмжээний тохиромтой этгээдийг

тодорхойлно.

- үйл ажиллагаа санхүүгийн болон төлбөрийн чадвартай

эсэх;

- албан тушаалыг мэргэжлийн түвшинд шударгаар эрхлэх

чадвартай;

- мэргэжил, мэдлэг, туршлага, эрхлэж байсан ажил албан

тушаал, хариуцлага хүлээж байсан эсэх;

- дотоод хяналт, эрсдлийн удирдлагын тогтолцоог бий

болгосон байдал;

Page 30: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Хороо хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх,

мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх

зорилгоор санамж бичиг, гэрээ байгуулахаар замаар

гадаад улсын зохицуулагч байгууллага болон олон

улсын байгууллагатай хамтран ажиллах

зохицуулалтыг тусгаж өгсөн.

Ингэснээр гадны томоохон хөрөнгийн бирж дээр

бүртгэлтэй манай улсад үйл ажиллагаа явуулж буй

компаниуд болон үнэт цаасны компаниудын талаарх

мэдээллийг авах, үйл ажиллагаанд нь хяналт тавих

боломж бүрдэнэ.

Манай орны компаниуд гадаадад бүртгүүлэх

боломжтой.

Page 31: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

8. Өөрийгөө зохицуулах байгууллага /SRO/

Page 32: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Үнэт цаасны зах зээл дэх чухал оролцогч этгээд болох өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн статусыг нарийвчлан зохицуулж өгсөн.

Энэ байгууллага нь зах зээлийн мэргэжлийн оролцогч болон мэргэжилтнүүдээс бүрдсэн гишүүнчлэлтэй дараах үндсэн зорилготой байна.

- гишүүдийн эрх ашгийг хамгаалах;

- мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн нийтлэг журмыг тогтоож, хэрэгжүүлэх;

- гишүүдийнхээ чадавхийг дээшлүүлэх;

- зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах.

Хэлбэрийн хувьд: мэргэжлийн холбоо, хөрөнгийн бирж байх.

Page 33: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Өөрийгөө зохицуулах байгууллага дараах чиг үүрэгтэй байх:

- зах зээлийг хөгжүүлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад хүргэх;

- мэргэжлийн сургалт явуулах, давтан сургах;

- гишүүдэд үйлчлэх ёс зүйн хэм хэмжээ, заавар, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг хангуулах;

- ёс зүйтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх;

- гишүүдийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийж, тэдгээрт зэрэглэл тогтоож, нийтэд мэдээлэх;

- гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

- гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг бууруулах арга хэмжээ авах;

Page 34: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал

байна.

Өөрийгөө зохицуулах байгууллагаас гаргасан дүрэм

журам нь Хороонд бүртгүүлснээр хүчин төгөлдөр

болох.

Гишүүд заавал дагаж мөрдөх шинж чанартай байх;

Гишүүдийн чөлөөт цагт 9-өөс доошгүй гишүүнтэй

удирдах зөвлөл удирдана.

Хороотой харилцах харилцааг нарийн тогтоож өгсөн.

- гишүүн хууль, тогтоомж зөрсөн бол нэн даруй мэдээлэх;

- Хороо шийдвэр гаргахдаа тэдний саналыг анхаарч үзэх;-----

- Хороо нь хууль, Хорооноос тогтоосон дүрэм журамд

зааснаас бусад асуудлаар дотоод үйл ажиллагаанд оролцохыг

хориглох;

Page 35: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

9. Үнэт цаасны зах зээл дээрх хориглох

үйл ажиллагаа, хүлээлгэх хариуцлага

Page 36: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагааг

шинжээр нь дараах 2 үндсэн төрөлд хуваан

зохицуулсан.

1. дотоод мэдээлэл эзэмшигчийн энэ мэдээллийг

ашиглах /insider trading/;

2. зах зээлийг урвуулах ашиглах /manipulation/;

Page 37: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Дотоод мэдээлэл нь:

- Нийтийн хүртээл болоогүй;

- тухайн мэдээлэл нь уг үнэт цаасны ханш болон

арилжааны хэмжээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болох;

- үнэт цаасны арилжаанд оролцоход давуу тал бий

болгох тодорхой үнэт цаас, түүнийг гаргагчийн

удирдлага, санхүүгийн байдал болон үйл ажиллагаатай

холбоотой аливаа мэдээллийг дотоод мэдээлэл;

Нийтэд нээллтэй мэдээлэлд үндэслэн хийсэн

судалгаа нь тухайн үнэт цаасны үнэ ханшид

нөлөөлөх боломжтой байсан ч дотоод

мэдээлэлд хамаарахгүй.

Page 38: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Дотоод мэдээлэл эзэмшигчид дараах этгээд хамаарна:

- үнэт цаас гаргагчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, ажилтан болон тэдгээрийн холбогдох этгээд;

- албан үүргээ хэрэгжүүлэх, гэрээ, хэлцэл байгуулах, гүйцэтгэх, бэлтгэх, үе шатанд дотоод мэдээллийг олж авсан этгээд болон тэдгээрийн холбогдох этгээд;

- дээрх мэдээллийг шууд болон шууд бус аль ч хэлбэрээр олж авсан эсэхээс үл хамааран түүнийг дотоод мэдээлэл эзэмшигч гэж тооцно.

Дотоод мэдээллийг ашиглаж арилжаанд оролцох, бусдад мэдээлэх, бусдад санал болгох, ятгах;

Page 39: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Дараах хэлбэртэй байна:

- хуурамч арилжаа хийх; /өмчлөгч нь өөрчлөгдөөгүй

арилжаа хийх, идэвхтэй арилжаалагдаж байгаа мэтээр

харагдуулах, үгсэн хуйвалдаж тодорхой үнэт цаасыг худалдах

худалдан авах үнийн түвшинг ойртуулан захиалах, хэлцэл

хийх /churning//

- үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох; /өсгөх,

бууруулах, тодорхой түвшинд тогтоон барихад чиглэсэн 2 ба

түүнээс дээш хэлцэл хийх/

- арилжаанд оролцогч, үйлчилүүлэгчийг хууран мэхлэх

замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх;

/бодит бус төөрөгдүүлсэн, хуурамч мэдэгдэл, амлалт,

таамаглал гаргах, нийтлэх, чухам баримтыг нуун дарагдуулах,

тодорхой арга хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн

нөгөө талыг төөрөгдүүлэх/

Page 40: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Дараахь үндсэн 3 төрлийн хариуцлага хүлээх

хэлбэр байна.

- эд хөрөнгийн хариуцлага;

- захиргааны хариуцлага;

- эрүүгийн хариуцлага;

Дотоод мэдээлэл ашиглаж арилжаанд

оролцох, нийтэд мэдээлээгүй, зах зээлийг

урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан

бол хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Page 41: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Хариуцлагын хэмжээ:

- үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй

үнэт цаас гаргагч, тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол

хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний

доод хэмжээг 50-70;

- мэдээллийг цаг тухайд нь хүргээгүй, мэдээлээгүй бол

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120-150, эрх

бүхий албан тушаалтныг 50-60;

- брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааны журам зөрчсөн компанийг 100-150, эрх бүхий албан тушаалтныг 50-70;

- Дотоод мэдээлэл ашигласан, зах зээлийн манипуляци

хийсэн зэрэг зөрчилд компанийг 400-450, албан

тушаалтныг 100-150 дахин;

Page 42: Санхүүгийн зохицуулах хороо Т.Жамбаажамцmasd.mn/wp-content/uploads/files/7.Sec_market_law_introduction... · Дотоод мэдээлэл ашиглах,

Анхаарал тавьсан та бүхэнд

баярлалаа

[email protected]