15
“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”] Эцсийн шатны тайлан 1 ТАНИЛЦУУЛГА Автозамынсалбарыннормативбаримтбичгийнтогтолцоогболовсронгуйболгохсан гийнхөрөнгөөр2015-2016ондхэрэгжүүлэхүйлажиллагаанытөлөвлөгөөний дагуу “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар” боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд эцсийн шатны тайлангаа хүргүүлж байна. Ажлын даалгаварт индекс тооцох дүрэм боловсруулахаар тусгагдсан байсныг, нэгэнт олон улсад нийтлэг мөрдөгддөг нэг л дүрэмтэй, түүнийг тухайн орны нөхцөлд тохирсон аргачлал, заавар гарган мөрддөг жишигтэйг харгалзан заавар болгон төслөө танилцуулж байна. Дүрэм бол заавал мөрдөгддөг эрх зүйн акт байдаг учраас өнөөгийн нөхцөлд таарсан уян хатан үйлчлэх журам байх нь зүйтэй гэж үзлээ. Авто замын салбарын үнэ бүрдэлт, төсвийн нормчлолын системийг чанарын шинэ шатанд гаргаж, хэрэгжилтэнд нь тавих хяналтыг эрчимжүүлэх, эдгээрийн үр дүнд олон улсын жишигт хүрсэн үнэ бүрдэлтийн боловсронгуй системийг бий болгох зарчмыг баримтлан ажиллаа. Үнэ бүрдэлтийн боловсронгуй системийг бий болгох, үнийн инфляцийн хэт өсөлтөөс ажил гүйцэтгэгчийг хамгаалах, мөн инфляцийн бууралтаас хөрөнгө оруулагчид ирэх хэмнэлтийг бий болгоход чиглэгдсэн, хөрөнгө оруулагч ба гүйцэтгэгчийн хоорондох санхүүгийн таатай орчинг бий болгоход энэхүү чухал баримт бичиг бол “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар” юм. ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ ЗААВАР ГАРГАХ ЗОРИЛТ БОЛОН ШААРДЛАГА, ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛ 1. Барилгын болон шатах тослох материалын хувьд импортын хараат байгаа нөхцлийг барилга угсралтын ажил, зам засварын ажилд бодитой тооцох 2. Валютын ханшны хэлбэлзэл нь бараа материалын үнэд нөлөөлж гэрээний үнийн өөрчлөлтийн хязгаараас давж байгаа эрсдэлийг тооцох 3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Замчдын цалинг бодитой тогтоож, ажиллагсадын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх Эдгээр 3 зүйлийг нэгтгэж 1 итгэлцүүр гарган үнийн индекс тооцох зааварт оруулах зорилготой ажиллаа. Авто замын салбарын хэмжээнд үнэ бүрдэлтийн систем дөнгөж тогтож эхэлж байна. Урьд нь бид зураг төслийн компаниудын гаргаж өгсөн төсвөөр зам, гүүрийн барилга, засварын ажлын өртгийг тодорхойлж, үүнийг үндэслэн бүх шатны төлөвлөлтийг хийсээр ирлээ. Хэдийгээр энэ үнэ бодит үнэтэй нилээд ойролцоо боловч, орчин үеийн Авто замын хөгжлийн хурдац, материал, машин механизмын үнийн байнгын өөрчлөлтүүд, валютын ханшны огцом хэлбэлзэл зэрэгээс шалтгаалан тэр бүр анхны төсөвт өртгийг залруулаад байх боломжгүй болоод байна. Тийм учраас ялангуяа макротүвшинд төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтын бодлогыг шуурхай хэрэгжүүлэх, орчин үеийн шаардлага хангасан зам, гүүр барьж засварлахад үнийн бодлогоор техник, технологийн дэвшил оруулж ирэх зорилгоор энэхүү зааврыг нэн яаралтай гаргах шаардлагатай болж байгаа юм.

“Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

Embed Size (px)

Citation preview

Page 1: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 1

ТАНИЛЦУУЛГА

Автозамынсалбарыннормативбаримтбичгийнтогтолцоогболовсронгуйболгохсан

гийнхөрөнгөөр2015-2016ондхэрэгжүүлэхүйлажиллагаанытөлөвлөгөөний дагуу “Авто

зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”

боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд эцсийн шатны тайлангаа

хүргүүлж байна.

Ажлын даалгаварт индекс тооцох дүрэм боловсруулахаар тусгагдсан байсныг, нэгэнт

олон улсад нийтлэг мөрдөгддөг нэг л дүрэмтэй, түүнийг тухайн орны нөхцөлд

тохирсон аргачлал, заавар гарган мөрддөг жишигтэйг харгалзан заавар болгон төслөө

танилцуулж байна. Дүрэм бол заавал мөрдөгддөг эрх зүйн акт байдаг учраас өнөөгийн

нөхцөлд таарсан уян хатан үйлчлэх журам байх нь зүйтэй гэж үзлээ.

Авто замын салбарын үнэ бүрдэлт, төсвийн нормчлолын системийг чанарын шинэ

шатанд гаргаж, хэрэгжилтэнд нь тавих хяналтыг эрчимжүүлэх, эдгээрийн үр дүнд олон

улсын жишигт хүрсэн үнэ бүрдэлтийн боловсронгуй системийг бий болгох зарчмыг

баримтлан ажиллаа.

Үнэ бүрдэлтийн боловсронгуй системийг бий болгох, үнийн инфляцийн хэт өсөлтөөс

ажил гүйцэтгэгчийг хамгаалах, мөн инфляцийн бууралтаас хөрөнгө оруулагчид ирэх

хэмнэлтийг бий болгоход чиглэгдсэн, хөрөнгө оруулагч ба гүйцэтгэгчийн хоорондох

санхүүгийн таатай орчинг бий болгоход энэхүү чухал баримт бичиг бол “Авто зам,

замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар” юм.

ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ ЗААВАР ГАРГАХ ЗОРИЛТ БОЛОН ШААРДЛАГА,

ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛ

1. Барилгын болон шатах тослох материалын хувьд импортын хараат байгаа нөхцлийг

барилга угсралтын ажил, зам засварын ажилд бодитой тооцох

2. Валютын ханшны хэлбэлзэл нь бараа материалын үнэд нөлөөлж гэрээний үнийн

өөрчлөлтийн хязгаараас давж байгаа эрсдэлийг тооцох

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Замчдын цалинг

бодитой тогтоож, ажиллагсадын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх

Эдгээр 3 зүйлийг нэгтгэж 1 итгэлцүүр гарган үнийн индекс тооцох зааварт оруулах

зорилготой ажиллаа.

Авто замын салбарын хэмжээнд үнэ бүрдэлтийн систем дөнгөж тогтож эхэлж

байна. Урьд нь бид зураг төслийн компаниудын гаргаж өгсөн төсвөөр зам, гүүрийн

барилга, засварын ажлын өртгийг тодорхойлж, үүнийг үндэслэн бүх шатны

төлөвлөлтийг хийсээр ирлээ.

Хэдийгээр энэ үнэ бодит үнэтэй нилээд ойролцоо боловч, орчин үеийн Авто замын

хөгжлийн хурдац, материал, машин механизмын үнийн байнгын өөрчлөлтүүд,

валютын ханшны огцом хэлбэлзэл зэрэгээс шалтгаалан тэр бүр анхны төсөвт өртгийг

залруулаад байх боломжгүй болоод байна. Тийм учраас ялангуяа макротүвшинд

төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтын бодлогыг шуурхай хэрэгжүүлэх, орчин үеийн

шаардлага хангасан зам, гүүр барьж засварлахад үнийн бодлогоор техник, технологийн

дэвшил оруулж ирэх зорилгоор энэхүү зааврыг нэн яаралтай гаргах шаардлагатай болж

байгаа юм.

Page 2: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 2

Монгол орны зам-цаг уурын аль ч бүсэд, төвлөрсөн суурин, хангамжийн цэгээс

ижилгүй байршилд байгаа обьектуудын бодит өртөгтэй ойролцоо үнээр шуурхай

төлөвлөлт хийх, тэр үнийг жил бүр, тухай бүр тодорхой индексээр өөрчилж байх

шаардлага бодитоор тавигдаж байгаа нь энэ заавар гаргах бас нэг үндэс болж байгаа

юм.

Техникийн даалгаврын төслийн онцгой нөхцлийн дагуу АЗХЭШСТөвийн

захирлын 2012 оны А/08 тоот тушаалаар томилогдон ажилласан ажлын хэсгийн тооцоо

судалгаа, зааврын төслийн талаар хийгдэж ирсэн хэлэлцүүлэг шүүмжийг заавартаа

ашиглалаа.

- Урьд нь хийж байсан судалгаа материалтай танилцахад тал хээр, говь, хангай гэж

/Авто замын салбарын техникийн баримт бичгүүдэд ийм ангилал байхгүй/ 3

ангилж тооцож байсныгөөрчилж, авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөл

/АЗУАГН 2.01.01-2004/ заасны дагуу авто замын уур амьсгалын бүсчлэлийг

харгалзан судалгаа, тооцоог хийлээ. Энэ нь үндсэндээ яг энэ хэсгийн тооцоог

шинээр хийнэ гэсэн асуудал болсон учраас Зөвлөхүүдийн урьд нь гаргаж байсан

обьектуудын ажлын тоо хэмжээнд сууриллаа.

- Машин механизм, тоног төхөөрөмжийн машин цагийн жишиг үнийн тооцоонд :

1. Тасаг цехийн зардал / хадгалах, хамгаалах –граж, гэрэлтүүлэг, видео камер г.м/

2. Түрээсийн нэмэгдэл

3. Барилгын ажлын талбай дээрх тохируулга, зүгшрүүлэлтийн зардал

/асфальтдэвсэгч, асфальт болон цементбетон заводууд, түвшингийн

тохиргоотой болон GPS-ийн төхөөрөмжтэй бусад машин механизм, тоног

төхөөрөмжүүд/

4. Техникийн төлөвлөгөөт үйлчилгээний зардлууд г.м машин цагийн үнийн

тооцоонд зайлшгүй оруулах шаардлагатай зардлууд байна. Үүнийг бид тооцож

үзэхээр төлөвлөж байна.

АЗХЭШСТ-ийн боловсруулсан тооцоо нь нилээд үндэслэл аргачлал сайтай боломжийн

хийгдсэн боловч, зарим нэг залруулга зайлшгүй хийх шаардлага гарч байна, ялангуяа

ЕSTIMATOR программаар бодож гаргасан төсөвт Ажлын тоо хэмжээнд тусгагдсан ажлуудыг

зөв задлан үнэлж чадаагүй, зарим ажлын үнэлгээний үндэслэл оновчтой бус, машин-цаг,

материал, цалингийн зардлын суурь үнэ тухайн үеийн бодит үнэтэй нийцээгүй байдал

харагдаж байна.

Үүнийг залруулахаар оролдсон боловч Төвөөс ирүүлсэн төсөв боддог программын тооцоог

сэргээн уншиж чадахгүй байгаа учраас обьектуудын төсөвт өртгийн тооцоог дахин хийх

шаардлага гарч, тэдгээр обьектуудад нь нийтлэг төлөөлөл болж чадаагүй юм. Энэ нь бидний

бэлэн тооцоон дээр ажиллахаар тооцсон хугацаа маань нилээд шахуу болж нилээд нэмэгдэл

хүн хүч, хөдөлмөр зарцуулах бэрхшээлийг бий болгосон болно.

Page 3: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 3

Тодруулга:

1. Дор танилцуулж байгаа зааврын төсөлд дараах тодруулга хийж байна. Үнийн

индекс боловсруулдаг аргачлалыг дэлхий дахинаа бүхий л цаг үед Английн

эрдэмтэн

Уиляам Флийтвуудын 1707 онд гаргасан томьѐонд𝑰𝐸𝑟 = 𝑷𝑐 ,𝑡1∗𝑞𝑐 ,𝑡1

𝑷𝑐 ,𝑡1∗𝑞𝑐 ,𝑡1

суурилан гүйцэтгэж ирсэн. Энэ томьѐог, индексүүдийн хамт ашиглав.

2. Мөн зам цаг уурын бүсчлэл бүрээр төлөөлөл болгон авсан обьектуудын

өөрчлөлтийн болон ерөнхий индексийг, ажлын бүрэлдэхүүн, зардлын

бүрэлдэхүүн тус бүрээр гарган тусад нь хавсралт болгон хүргүүлж байна.

3. Обьектуудын төсвийг 2007 онд батлагдан гарч, 2011 онд шинэчилсэн Estimator

программыг ашиглан бодлоо. Хэдийгээр энэ программд олон алдаа байсан ч

гэсэн аль болохоор засч бодит байдал нийцүүлэн гаргалаа.

4. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар 1991 оны 149 дүгээр

тогтоолоор цагт хоѐр төгрөг 87 мөнгө буюу сард 560 төгрөгөөр тогтоосон бөгөөд

өнөөдрийнхтэй нийлээд 19 удаа шинэчлэн тогтоожээ. Ингэхдээ төрийн албан

хаагчдын цалинг нэмсэнтэй уялдуулан 2007 онд 30 хувь нэмэгдүүлж, 69 мянган

төгрөгөөр тогтоож байжээ. Улмаар 2007 оны аравдугаар сараас эхлэн 90.000

төгрөг, 2008 онд 108000 төгрөг, 2011 онд 140400 төгрөг болгон нэмсэн байна.

Ингэхдээ дандаа төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнтэй уялдуулж байжээ.

Бүр тодруулбал, төсвийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэнтэй ойролцоо

буюу арай бага хувиар нэмдэг байсан аж. Хамгийн ойрын жишээ 2011 онд

төсвийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмэгдсэний дараа хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмж 140 400 төгрөг болгож байсан. Мөн

2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36,7 хувиар нэмж 192000 төгрөг

болсон. Гэтэл барилгын ажилчдын цагийн тарифт цалингийн жишигийг 2010

оноос хойш мөрдөж байгаа ба тарифт цалинг нэмэгдүүлээгүй байна. Тиймээс

барилгын ажилчдын цагийн тарифт цалингийн жишигийг 2011оны хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээг 140 400 төгрөгийг 36,7 хувиар нэмж 192000 төгрөг

болгосонтой уялдуулан барилгын ажилчдын цагийн тарифт цалингийн жишигийг

36,7 хувиар өсгөж орууллаа.

Танилцуулга бичсэн. Авто замын Зөвлөх инженер Н.АДИЛБИШ

2015 оны 12 дугаар сар 05

Page 4: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 4

төсөл

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН БАРИЛГА, ЗАСВАРЫН АЖИЛД

ҮНИЙН ИНДЕКС БОЛОВСРУУЛАХ, ТООЦОХ, МӨРДҮҮЛЭХ ЗААВАР

1. Ерөнхий зүйл

1.1. Үнийн индексийг олон улсад мөрдөгддөг нийтлэг дүрэм, аргачлалаар бодож

гаргана

1.2. Авто зам, гүүрийн барилга, засварын ажилд үнийн индекс боловсруулах,

тооцох, мөрдүүлэх заавар/цаашид “заавар” гэх/-ыг авто зам, гүүр, замын бусад

байгууламжийн барилга, засварын ажлын одоогийн төсөвт өртгийг, суурь оны үнээр

бодож гаргасан төсөвт өртөгтэй (суурь үнэ)-тэй харьцуулах замаар өөрчлөлтийн

илтгэлцүүр (индекс)-ийг нь барилга, засварын аливаа ажлын нийт дүнгээр нь болон

зардлын ангиллаар нь тооцож боловсруулах, тогтоосон индексийг хэрэглэх, үнэ

өртгийн өөрчлөлтийг бодитоор гарган, дүн шинжилгээ хийхэд ашиглана.

1.3. Үнийниндексийгавто замын салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө,

гүйцэтгэл, зарцуулалт, авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл

боловсруулах, үйлдвэрлэлийн ажлын төсөвтөртгийнөөрчлөлтийнсудалгаа, шинжилгээ

хийх, гэрээнийүнийнөөрчлөлтийг тооцох, Авто замын салбарын байгууллагуудын

бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглана.

1.4. Индекс боловсруулах арга зүй нь авто зам, замын байгууламжийн тайлант оны

(авчүзэжбуйүеийн) болон суурь оны төсөвт өртгийг төлөөлөл болгон авсан авто зам,

замын байгууламжийн төсөвт зардлын ангиллаар тооцох тооцооны загварыг ашиглан

зэрэгцүүлсэн үнэ гарган, харьцуулалт хийхэд чиглэгдэнэ.

1.5. Үнийн индекс тооцох үзэл баримтлал нь зөвхөн эдийн засгийн хямралтай үе дэх

үнийн өсөлтийн үед төдийгүй эдийн засаг сайжирсан үе дэх үнийн бууралттай үед мөн

ижил хэрэгжинэ.

1.6. Индекс нь хэмжих нэгжгүй байх бөгөөд таслалаас хойш хоѐр орноор

илэрхийлэгдэнэ.

2. Үнийн индекс боловсруулах, суурь үнийн түвшинг тодорхойлох зарчим

2.1. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын үнийн

индексийг дараах ерөнхий төрөл, бүтэцтэйгээр тооцно. Үүнд:

- Барилгаугсралтынажлын хэлбэрээр:

а/авто замын барилгын ажлын;

б/авто замын засварын ажлын;

в/гүүрийн барилгын ажлын;

г/ гүүрийн засварын ажлын гэх мэтээр

Page 5: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 5

- Авто замд хучилтын төрлөөр, гүүрэнд хийцийн төрлөөр:

а/цемент бетон хучилттай замын;

б/асфальт бетон хучилттай замын;

в/хучилтгүй ба хайрган, дайрган, бэхжүүлэгчээр боловсруулсан

хөнгөвчилсөн хучилттай зам

г/ төмөр бетон гүүрийн;

д/модон гүүрийн гэх мэт

- Авто замын нийт барилгын ажлын, нийтзасварынажлыниндекс гэх мэт.

2.2. Индекс боловсруулах суурь өгөгдөл болох дээр дурдсан төрөл, бүтцээр

тооцсон суурь жилийн үнэ буюу индексын суурь үзүүлэлт (1.00 гэжтооцохиндекс)-ийг,

ажлын жишиг тоо хэмжээг үнэлэн, нарийвчилсан дүн шинжилгээнд үндэслэн гаргана.

2.3. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын суурь үнэ нь

тэдгээрийн төрөл, ангилал тус бүрийн хувьд төлөөлөгч болгон сонгосон обьектуудын

барилгаугсралтынажлын төсвүүдэд тулгуурлана.

2.4. Төлөөлөх обьектуудыг сонгохдоо зам цаг уурын бүсчлэл, газар зүйн

онцлог, төвөгшилийн нөхцөл, зах зээлийн төвлөрсөн бүс нутгаас алслагдсан байдал,

тухайн обьект хүртэлх дэд бүтцийн /зам, эрчим хүч, интернэт, шатахуун г.м-ийн/

хангалт, ажил гүйцэтгэх төвөгтэй нөхцөлүүд зэргээрээ ялгаатай хэд хэдэн обьектбайх,

өөрөөр хэлбэл Монгол орны аль ч бүс нутагт барих авто зам, замын байгууламжийн

төлөөлөл болохуйц обьектуудыг сонгохзарчмыг баримтална.

2.5. Энэхүү дүрэм нь зөвхөн үнэ, тарифын өөрчлөлтийг тооцох учир ажлын

тоо хэмжээ, төсвийн суурь нормын өөрчлөлт зэрэг тоон үзүүлэлтийг тооцохгүй.

2.6. Индексийн суурь үнийг тооцоолох сонгосон обьект бүрийн ажлын тоо

хэмжээ, төсвийг зохиосон норм үнэлгээний шифр зэрэг нь алдаагүй байна.

2.7. Индексийн суурь үзүүлэлт тайлант оны зэрэгцүүлэх үзүүлэлтийг гаргах

ажлыг хялбарчлах, нарийвчлалыг өндөрсгөх, алдаагүй тооцоолж байх зорилгоор цахим

тооцоолох машины буюу төсвийн тооцооны программ хангамжийн аргыг түлхүү

ашиглана.

2.8. Индексийн суурь үзүүлэлтийг тооцох авто зам, замын байгууламжийн

төрөл бүрийн төлөөлөгч обьектын жагсаалт, тэдгээрийн ажлын тоо хэмжээг Авто

замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөл, шаардлагатай тохиолдолд

Зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж, батлуулна.

2.9. Төлөөлөгч обьектын буюу суурь жилийн төсвийн тооцоог “Авто зам,

замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар”-т заасан зардлын

Page 6: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 6

бүтэцтэйгээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив, үнэ тарифын

хувь хэмжээг баримтлан тооцно.

2.10. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын үнийн

өөрчлөлтийн улирлын индексийг дараа улирлын эхний 15 хоногийн дотор, жилийн

индексийг дараагийн жилийн эхний сард багтаан гаргаж, журмын 1.2-т заагдсан үйл

ажиллагаатай холбоо бүхий байгууллагуудад мэдэгдэнэ.

3. Үнийн индекс тооцох аргачлал

3.1. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын өртгийн

индексыг дараах үндсэн үзүүлэлтээр, эдгээр ажлын зардлын зүйл ангийн үнийн

өөрчлөлтөд тулгуурлан удирдлагын зардал, байгууллагын ашгийн хэмжээ, холбогдох

бусад зардал, татвар, шимтгэлийг батлагдсан нормативын дагуу тус тус тооцно.Үүнд:

а/ Цалин. Үүнээс:

- Ажиллагсадын үндсэн цалин;

- Тээвэрчид, механизмчдын цалин;

- Нэмэгдэл цалин;

- Талбайн инженер техникийн ажилтны цалин;

б/Нийгмийн даатгалын шимтгэл;

в/Машин ашиглалтын зардал;

г/Материалын зардал;

д/Тээврийн зардал;

е/Багаж хэрэгслийн элэгдэл;

ж/Ажлын хувцасны элэгдэл;

з/Түрбарилгынэлэгдэл;

и/Нүүлгэн шилжүүлэх зардал;

к/ Ажиллагсдын, техник, тоног төхөөрөмжийн, барилгын ажлын даатгал;

л/ Ажилчдын хээрийн нэмэгдэл цалин

3.2. Авто зам, замын байгууламжийн барилга, засварынажлынзардлын

ерөнхий индексыг төлөөлөгч обьектын суурь жилийн үнэтэй тайлант үеийн үнийг

харьцуулах замаар тодорхойлж, 1-р хүснэгтэд заасан маягтаар гаргана.

Page 7: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 7

1-р хүснэгт

Д/Д

Зардлыннэр Нийтзардалдэ

злэххувийнж

ин-q

Төсөвтзардлынхэмжээ

Өөрчлөлт Суурьүеийн

/2010 он/-Pc

Тайлантүеийн

/2011 он/-Pt

1 Ажилчдынцалин q1 Pc1 Pt1

2 Тээвэр, машинашиглалтынцалин q2 Pc2 Pt2

3 Ажилчдыннэмэгдэлцалин q3 Pc3 Pt3

4 Талбайн ИТА-гийнцалин q4 Pc4 Pt4

5 Алслалыннэмэгдэлцалин q5 Pc5 Pt5

Нийтцалин

6 Нийгмийндаатгалыншимтгэл q6 Pc6 Pt6

7 Машинмеханизм, тоногтөхөөрөмжийнашиглалт q7 Pc7 Pt7

8 Материал q8 Pc8 Pt8

9 Тээвэр q9 Pc9 Pt9

10 Багажхэрэгсэлийнэлэгдэл q10 Pc10 Pt10

11 Ажлынхувцасныэлэгдэл q11 Pc11 Pt11

12 Түрбарилгынэлэгдэл q12 Pc12 Pt12

13 Нүүлгэншилжүүлэхзардал q13 Pc13 Pt13

Шуудзардлындүн

14 Удирдлагынзардал 63.5% q14 Pc14 Pt14

15 Ашиг 71.8% q15 Pc15 Pt15

16 Ажиллагсадындаатгал q16 Pc16 Pt16

17 Машинмеханизм, тоногтөхөөрөмжийндаатгал q17 Pc17 Pt17

18 Барилга, угсралтынажлындаатгал q18 Pc18 Pt18

19 Ажиллагсдынхээрийннэмэгдэл q19 Pc19 Pt19

Дүн

20 Захиалагчийнхяналтынзардал 2% q20 Pc20 Pt20

21 Магадлашгүйажил q21 Pc21 Pt21

22 НӨАТ 10% q22 Pc22 Pt22

23 Норм, нормативынсан 0.18% q23 Pc23 Pt23

24 Техникашиглалтынтүвшинтогтоохзардал q24 Pc24 Pt24

Дүн

3.4. Зардалтусбүрийниндексийгтэдгээрийнхувийнжингээржинлэн,

дараахтомъѐогоорерөнхийиндексийгтооцожгаргана.

𝐼𝐸𝑟 =𝑃𝑡1∗𝑞1+𝑃𝑡2∗𝑞2+⋯+𝑃𝑡𝑛∗𝑞𝑛𝑃𝑐1∗𝑞1+𝑃𝑐2∗𝑞2+⋯+𝑃𝑐𝑛∗𝑞𝑛

(1)

энд: 𝐼𝐸𝑟 – Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын зардлын ерөнхий индекс;

𝑃𝑡1,𝑃𝑡2…𝑃𝑡𝑛 – Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсвийн товчоонд

тусгагдсан 1, 2.... n дүгээрзардлын тайлант үеийн хэмжээ, төг; 𝑞1,𝑞2…𝑞𝑛–

барилгаугсралтынажлыннийт төсөвтөртөгттухайнзардлын эзлэххувьхэмжээ; 𝑃𝑐1,𝑃𝑐2 +⋯+ 𝑃𝑐𝑛 – 1,

2.... n дүгээрзардлынсуурь жилийн хэмжээ, төг;

Page 8: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 8

3.5. Авто замын барилгын ажлын ерөнхий индексийг тооцох жишээг 1-р хавсралтаар

үзүүлэв.

3.6. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын өртгийн индексыг

дараах бие даасан ажлын бүлэг, үе шатны ажилд тооцоно.

а/ Хатуу хучилттай авто зам:

- Бэлтгэл ажил;

- Газар шорооны ажил;

- Суурийн ажил;

- Хучилтын ажил;

- Хөвөө, бэхэлгээний ажил;

- Замын тоноглолын ажил;

- Дунд ба жижиг гүүрийн ажил;

- Ус зайлуулах хоолой, давуулах далангийн ажил;

- Бусад ажил.

б/ Хучилтгүй ба хайрган, дайрган, бэхжүүлэгчээр боловсруулсан хучилттай зам:

- Бэлтгэл ажил;

- Газар шорооны ажил;

- Суурийн ажил;

- Хучилтын ажил;

- Замын тоноглолын ажил;

- Дунд ба жижиг гүүрийн ажил;

- Ус зайлуулах хоолой, давуулах далангийн ажил;

- Бусад ажил.

в/ Гүүрийн ажил

- Бэлтгэл ажил;

- Газар шорооны ажил;

- Суурийн ажил;

- Тулгуурын ажил;

- Алгасал байгууламжийн ажил;

- Зорчих хэсэг, хучилтын ажил;

- Тоноглолын ажил;

- Бусад ажил.

3.7. Цалингийнөөрчлөлтийниндексийг ИТА, замбарилгынажилчдынцалинг өөрчлөх

талааравтозамынасуудалэрхэлсэнтөрийнзахиргаанытөвбайгууллагаасгаргасанэрхзүйнб

аримтбичигтүндэслэн, 2-р хүснэгтийн дагууболовсруулна.

𝑊цалин =𝑊𝑡1 ∗ 𝑞1 +𝑊𝑡2 ∗ 𝑞2 +⋯+𝑊𝑡𝑛 ∗ 𝑞𝑛𝑊𝑐1 ∗ 𝑞1 +𝑊𝑐2 ∗ 𝑞2 +⋯+𝑊𝑐𝑛 ∗ 𝑞𝑛

Page 9: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 9

энд: 𝑊цалин – цалингийнүнийнөөрчлөлтийниндекс; 𝑊𝑡1,𝑊𝑡2…𝑊𝑡𝑛 – тайлант үеийн цалин, төг;

𝑞1,𝑞2…𝑞𝑛–барилгаугсралтынажлыннийт цалиндтухайнцалингийнэзлэххувьхэмжээ; 𝑊𝑐1,𝑊𝑐2 +⋯+

𝑊𝑐𝑛 – суурь жилийн цалин, төг.

2-р хүснэгт

Шифр Ажлыннэр х/н Тоо

хэмжээ

Дундажз

эрэг

Бүгд

х/ц

Суурьүеийн Тайлантүеийн Өөрчлөлтийн

индекс Нэгжү

нэ

Бүгдү

нэ

Нэгжү

нэ

Бүгдүн

э

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

3.8. Автозам, замынбайгууламжийнбарилгаугсралтынажлынматериал, хийц,

эдэлхүүнийүнийн индексийгдараахтомьѐогоортодорхойлно.

𝐼𝑚𝑎𝑡 =𝑀𝑡1 ∗ 𝑞1 +𝑀𝑡2 ∗ 𝑞2 +⋯+𝑀𝑡𝑛 ∗ 𝑞𝑛𝑀𝑐1 ∗ 𝑞1 +𝑀𝑐2 ∗ 𝑞2 +⋯+𝑀𝑐𝑛 ∗ 𝑞𝑛

энд: 𝐼𝑚𝑎𝑡 – материал, хийц эдлэхүүний үнийн өөрчлөлтийн индекс; 𝑀𝑡1,𝑀𝑡2…𝑀𝑡𝑛 – материал,

хийцэдлэхүүний тайлант үеийн үнэ, төг; 𝑞1,𝑞2…𝑞𝑛–барилгаугсралтынажлыннийт материалын

үнэндтухайнматериалынүнийнэзлэххувьхэмжээ; 𝑀𝑐1,𝑀𝑐2 +⋯+𝑀𝑐𝑛 – материал, хийц эдлэхүүний

суурь жилийн үнэ, төг.

3.9. Материал, хийцэдэлхүүнийүнийн тооцоог материалтусбүрээрхийхэд3-р хүснэгтэд

заасан маягтыгашиглана.

3-р хүснэгт

Шифр Материалыннэр х/н Тоохэмжээ Суурьүеийн үнэ Тайлантүеийн үнэ Өөрчлөлтийн

индекс Нэгж Бүгд Нэгж Бүгд

1 2 3 4 5 6 7 8 9

3.10. Замбарилгынмашинмеханизмынүнийн индексийгдараахтомьѐогоортодорхойлно.

𝐼𝑚𝑚 =𝑌𝑡𝑚1 ∗ 𝑇1 + 𝑌𝑡𝑚2 ∗ 𝑇2 +⋯+ 𝑌𝑡𝑚𝑛 ∗ 𝑇𝑛𝑌𝑐1 ∗ 𝑇1 + 𝑌𝑐2 ∗ 𝑇2 +⋯+ 𝑌𝑐𝑛 ∗ 𝑇𝑛

энд: 𝐼𝑚𝑚 – машин механизмын үнийн өөрчлөлтийн индекс; 𝑌𝑡𝑚1,𝑌𝑡𝑚2…𝑌𝑡𝑚𝑛 – 1, 2 ба n

дугаармашинмеханизмын тайлант үеийнмашинцагийнүнэ, маш.цаг/төг; 𝑇1,𝑇2…𝑇𝑛– 1, 2 ба n

дугаармашинмеханизмынажиллахнийтмашин.цаг; 𝑌𝑐1,𝑌𝑐2 +⋯+ 𝑌𝑐𝑛 – 1, 2 ба n

дугаармашинмеханизмынсуурьжилийнмашинцагийнүнэ, маш.цаг/төг.

3.11. Машин ашиглалтын зардлын өөрчлөлтийн тооцоог механизм тус бүрээр хийхдээ

4-р хүснэгтэд заасан маягтыг ашиглана.

Page 10: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 10

4-р хүснэгт

Шифр Механизмыннэр Нийтмашинца

гийнтоо

Суурьүеийн үнэ Тайлантүеийн үнэ

Өөрчлөлтийн

индекс Нэгжмашин

цагийнүнэ Бүгдүнэ

Нэгжмаш

инцагийн

үнэ

Бүгдүнэ

1 2 3 4 5 6 7 8

3.12. Замбарилгынтээврийн зардлын өөрчлөлтийн

индексийгдараахтомьѐогоортодорхойлно.

𝐼𝑡𝑧 =𝑌𝑡𝑧1 ∗ 𝑇1 + 𝑌𝑡𝑧2 ∗ 𝑇2 +⋯+ 𝑌𝑡𝑧𝑛 ∗ 𝑇𝑛𝑌𝑡1 ∗ 𝑇1 + 𝑌𝑡2 ∗ 𝑇2 +⋯+ 𝑌𝑡𝑛 ∗ 𝑇𝑛

энд: 𝐼𝑡𝑧 – тээврийн зардлын өөрчлөлтийниндекс; 𝑌𝑡𝑧1,𝑌𝑡𝑧2…𝑌𝑡𝑧𝑛 – 1, 2 ба n дугаар /эсвэлбүлэг/

ачааны тайлант үеийнзардал, тн.км/төг; 𝑇1,𝑇2…𝑇𝑛– 1, 2 ба n дугаар /эсвэлбүлэг/ ачаанынийт хэмжээ,

тн.км; 𝑌𝑡1,𝑌𝑡2 +⋯+ 𝑌𝑡𝑛 – 1, 2 ба n дугаар /эсвэлбүлэг/ ачаанысуурьжилийнзардал, тн.км/төг.

3.13. Тээврийн зардлын өөрчлөлтийн тооцоог тээвэрлэх материал тус бүрээр хийхдээ 5-

р хүснэгтэд заасан маягтыг ашиглана.

5-р хүснэгт

Шифр Мате-

риалыннэр Х/Н

Цэвэр

жин Ко

эф

Зэр

эг

Нийто

рц Зай

Нийт

жин

Суурьүеийн

үнэ

Тайлантүеийн

үнэ Өөрч-

лөлтий

н

индекс Тариф

Нийтү

нэ Тариф

Нийтү

нэ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

3.14. Үнийн өөрчлөлтүүдийн тооцооны аргаар индексыг тооцож, гаргах нь тодорхой

нэрийн материал, машины үнэ тарифынөөрчлөлтийгшууд тооцох боломжийг

бүрдүүлэх, индексыг мөрдүүлэх, хэрэглэхбайгууллагад гарын авлага болох; индексын

тооцоог хөнгөвчлөхөөс гадна ойлгомжтой болгох дүн шинжилгээ хийх өргөн

боломжийг нээж өгөх зэрэг давуу талтай.

3.15. Барилга угсралтын ажлын индексын адил замынхийц, хучилтын төрлийн

индексыг төлөөлөгч обьектоор тооцож тухайн төрлийн замын ажилд төлөөлөгч болгон

авсан обьектуудын нийлбэрээр дундчилж гаргана.

Page 11: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 11

3.16. Авто замын нийт барилгынажлын, нийтзасварынажлыниндексыг автозам,

замынбайгууламжийнтөрлөөрболовсруулсаниндексүүдийн жигнэсэн дундажаар

тооцож гаргана.

4. Индексыг мөрдүүлэх

4.1. Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны асуудал эрхэлсэн

байгууллага нь авто зам, замын байгууламжийн индексыг жил /улирал/-ээр тооцож

гарган, автозамынсалбарынШинжлэхухаан, техникийнзөвлөлөөрхэлэлцүүлэх,

батлуулах ажлыг эрхэлнэ.

4.2. Автозамынсалбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөл нь үнэ, үнэлгээ,

индексийн төслийг тооцсон үзүүлэлт, мэдээллийн хамралт, үнэн зөв байдлыг хянан

зөвлөмж гаргах ба шаардлагатай үед ажлын хэсэг томилон дүгнэлт гаргуулна.

4.3. Үнийниндексийнтөсөлдавтозамынсалбарынхолбогдохтөрийнболонтөрий

нбусбайгууллагаассаналавсанбайна.

4.4. Үйлдвэрлэлийнажлынбатлагдсантөсөвтөртгийнөөрчлөлтийниндексийг

СЯ-ныТөсвийнбодлогозохицуулалтынгазар,

худалданавахажиллагааныбодлогозохицуулалтынгазар, Засгийн газрын хэрэгжүүлэгч

агентлаг, Худалдан авах үйл ажиллагааны газар, ҮСХ-

ныерөнхийменежерталбанѐсоорхүргүүлнэ.

4.5. Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвд индекс тооцох

төлөөлөгч обьектуудын суурь индекс боловсруулсан үзүүлэлт, төсвүүд, үнэ тарифын

бааз бий болгоно.Индекс бодож гаргах ажлыг эрхлэх ажилтныг томилж ажил үүргийг

боловсруулна.

4.6. Авто зам, замын байгууламжийн талаар гаргасан индексүүдийг авто

замын асуудал эрхэлсэн яамны сайдын тушаалаар батлуулан товхимол болгон

хэвлүүлж,салбарынмэдээллийнхэрэгсэл,

вэбсайтуудаардамжууланолоннийтэдзарланмэдээлнэ. Авто зам, гүүрийн ажил

Захиалагч, Зөвлөх болон Гүйцэтгэгч байгууллагад хүргүүлнэ.

4.7. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын индексыг

дараах зориулалтаар ашиглах ба мөрдүүлнэ. Үүнд:

- Индексын барилга угсралтын ажлын зардлуудын эзлэх хувийн жинг ашиглаж

барилга угсралтын ажлын бүтцэнд дүн шинжилгээ хийх, газар зүй болон ажлын

нөхцөл хэрхэн нөлөөлж байгааг гаргах;

- Зардлын өөрчлөлтийн индексын үнийн дүнг ашиглаж цалин, материалын зардал,

машин ашиглалт зэрэг өртгийн дийлэхийн эзэлдэг зардлын өсөлт бууралтыг тооцож

дараагийн онуудад хэрэгжүүлэх бодлогыг боловсруулж техник зохион

Page 12: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 12

байгуулалтын арга хэмжээг авах, үнэ тарифын өөрчлөлтийг хэрхэн шийдэх асуудлыг

боловсруулах;

- Материалын үнийн өөрчлөлтийн тооцооноос ямар ямар материалын үнэ өсч буурч

буйг гаргаж цаашдын ажилд яаж нөлөөлөх тооцоог гаргана.Мөн материалын үнэ

тогтмол буюу буурч буй чухал материалын нөөцийг буй болгох, үнэ өссөн

материалуудын нөөцийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

- Машин ашиглалт, тээврийн зардлын үнийн дүнгийн индексыг ашиглаж машин

механизм, тээврийн хэрэгслийн ашиглалтыг сайжруулах аль үйлдвэрлэгчийн,

ямарбүтээмж, хүчинчадал, техникийнүзүүлэлттэйтехникийг ашиглах нь үр ашигтай

байх шийдлийг гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд;

- Багаж ажлын хувцасны элэгдэл, нүүлгэн шилжүүлэх зардлын индексыг ашиглаж

багаж, ажлын хувцасыг бэлтгэх хангах элэгдэл байгуулах зэрэг үйл ажиллагааг

боловсронгуй болгоход;

- Нүүлгэн шилжүүлэх ажилд дэвшилтэт туршлага нэвтрүүлэх, нүүлгэн шилжүүлэхэд

хялбар буюу угсармал түр барилга гэх мэт зүйлүүдэд ашиглах;

- Замын төрлийн индексээр баримжаалан барихаар төлөвлөж байгаа авто зам, замын

байгууламжийн урьдчилсан өртгийг тооцох, тендерт оролцох үнийн төсөөлөл гаргах

зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд;

4.8. Зам, тээврийн яам болон Авто замын салбарын хяналт, эрдэм шинжилгээ,

судалгаа эрхэлсэн байгууллагад Авто зам, замын байгууламжийн индексыг судалж

бодлого боловсруулах, шуурхай үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг салбарын барилгын

үйл ажиллагаанд бодитой туслалцаа үзүүлэх гарын авлага, бодлого хэрэгжүүлэх

хэрэгсэл болгож ашиглана.

Тухайлбал,

- Авто зам, замын байгууламжийн өртөгт нөлөө үзүүлэх материал эдлэлийн үнэ

тарифыг гаргаж хэрхэн шийдэх асуудлыг холбогдох газруудад оруулж

шийдвэрлэхэд;

- Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хэтийн төлөвлөгөө боловсруулах үед

өртгийн өсөлтийг тооцоход;

- Авто замын салбарын индексыг ашиглаж тухайн салбарын хөгжлийн динамик

гаргахад;

- Их хурлаар баталдаг улсын төсвөөр баригдах авто зам, замын байгууламжийн

хөрөнгө оруулалтыг урьдчилан баримжаалж тооцоход тус тус ашиглана.

Page 13: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 13

1-р хавсралт

АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЕРӨНХИЙ ИНДЕКСИЙГ ТООЦСОН ЖИШЭЭ

Авто замын барилгын ажлын ерөнхий индексийг, одоо хүчин төгс мөрдөгдөж

байгаа Замын уур амьсгалын бүсчлэл бүрт байгаа обьектуудыг төлөөлөл болгон авч

бодож гаргалаа. Эдгээр обьектуудын өртгийг 2010-2012 онуудад бодон гаргаж үнийн

өсөлттэй холбогдуулан асуудал болгон тавьж байсан учраас бодит АТХ-нд тулгуурлан

мөрдөгдөж байгаа программаар бодлоо.

Жишээ болгож 2013 оны буюу суурь үнэ болгон замын уур амьсгалын IВ бүсэд

баригдсан Өлгий-Цагаануурын 40 км асфальтбетон хучилттай авто замын барилгын

1км-ын үе шатны ажлын нийлбэр дүн 1 014.7 сая төгрөг байсан бөгөөд зардлын төрөл

тус бүрийн хэмжээ, хувийн жин нь 3-р хүснэгтэд өгөгдсөн хэмжээтэй байсан гэж үзье.

3-р хүснэгт

Д/Д Зардлыннэр Бүгдөртөг /сая

төгрөг/ Нийтзардалдэзлэххувийнжин

1 Ажилчдынцалин 18.5 1.83

2 Тээвэр, машинашиглалтынцалин 25.1 2.48

3 Нэмэгдэлцалин 6.6 0.65

4 Талбайн ИТА-гийнцалин 3.6 0.38

5 Алслалыннэмэгдэлцалин 33.7 3.33

Нийтцалин

6 Нийгмийндаатгалыншимтгэл 11.4 1.13

7 Машинашиглалт 179.8 17.72

8 Материал 338.9 33.4

9 Тээвэр 169.5 16.7

10 Багажхэрэгсэлийнэлэгдэл 0.37 0.04

11 Ажлынхувцасныэлэгдэл 0.95 0.09

12 Түр барилгын элэгдэл 0.6 0.06

13 Нүүлгэншилжүүлэхзардал 6.9 0.68

Шуудзардлындүн

14 Удирдлагынзардал 63.5% 34.4 3.39

15 Ашиг 71.8% 38.9 3.83

16 Ажиллагсадындаатгал 0.7 0.07

17 Машинмеханизмындаатгал 0.3 0.03

18 БУА-ындаатгал 3.2 0.31

19 Ажилчдынхээрийннэмэгдэл 15.9 1.57

ДҮН

20 Магадлашгүйажил 17.8 1.75

21 НӨАТ 10 % 88.9 8.77

22 Захиалагчийнхяналтынзардал 2% 16.7 1.65

23 Нормнормативынсан 0.18% 1.6 0.16

ДҮН 1014.7 100.00

Page 14: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 14

2014 оны эцсээр суурь үнэ тодорхойлсон тоо хэмжээгээр бодсон 1 км замын төсөвт

өртөг 1 120.8 сая төгрөг болсон бол тооцоо хийсэн тухайн үеийн төсөвт зардал бүрийн

үнийн өөрчлөлтийн индексийг 4-р хүснэгтийндагуузардал тус бүрийг суурь жилийн

харгалзах үзүүлэлтэд харьцуулах замаар тодорхойлно.

4-р хүснэгт

Д/Д

Зардлыннэр

Нийтзардалдэзлэххувийнжин Төсөвтзардлынхэмжээ, сая.төг Өөрчлөлтийн

индекс Суурь үнэ Тайлант үеийн

1 Ажилчдынцалин 1.83 741.7 1 013.8

1.37

2 Тээвэр, машинашиглалтынцалин 2.48 1 004.7 1 148.2

1.14

3 Нэмэгдэлцалин 0.65 263.7 326 .5

1.24

4 Талбайн ИТА-гийнцалин 0.38 154.9 154 .9

1.00

5 Алслалыннэмэгдэлцалин 3.33 1 349.9 1 645 .0

1.22

Нийтцалин

3 514.9 4 288 .5 1.22

6 Нийгмийндаатгалыншимтгэл 1.13 456.9 557 .5

1.22

7 Машинашиглалт 17.72 7 191.3 8 292 .2

1.15

8 Материал 33.4 13 554.9 14 639 .0

1.08

9 Тээвэр 16.7 6 779.5 6 779 .5

1.00

10 Багажхэрэгсэлийнэлэгдэл 0.04 14.9 14 .9

1.00

11 Ажлынхувцасныэлэгдэл 0.09 37.9 37 .9

1.00

12 Түр барилгын элэгдэл 0.06 23.0 23 .0

1.00

13 Нүүлгэншилжүүлэхзардал 0.68 275.6 275 .6

1.00

Шуудзардлындүн

31 848.9 34 908.1 1.10

14 Удирдлагынзардал 63.5% 3.39 1 374.8 1 678.6

1.22

15 Ашиг 71.8% 3.83 1 554.5 1 897.9

1.22

16 Ажиллагсадындаатгал 0.07 28.1 34.3

1.22

17 Машинмеханизмындаатгал 0.03 12.5 12.5

1.00

18 БУА-ындаатгал 0.31 127.4 139.6

1.10

19 Ажилчдынхээрийннэмэгдэл 1.57 635.5 635.5

1.00

ДҮН

35 581.7 39 306.6 1.10

20 Магадлашгүйажил 1.75 711.6 786.1

1.10

21 НӨАТ 10 % 8.77 3 558.2 3 930.7

1.10

22 Захиалагчийнхяналтынзардал 2% 1.65 671.1 739.5

1.10

23 Нормнормативынсан 0.18% 0.16 64.0 70.7

1.10

ДҮН 100.00

40 586.7 44 863.6 1.11

Page 15: “Ар Ди Эй Си”ХХК - rtdc.gov.mnrtdc.gov.mn/стандартууд/UNIIN INDEKS-ZAAVAR.pdf · боловсруулах ажлаа Ар Ди эй Си компани гүйцэтгээд

“Ар Ди Эй Си”ХХК [“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох заавар”]

Эцсийн шатны тайлан 15

Энэ тооцооноос харахад зардлуудын буурсан индекс байхгүй, харин хамгийн их

өсөлттэй нь ажиллагсадын цалин /1,37/,дарааньцалинтай холбоо бүхий

ашигбаудирдлагынзардал, бусад зардлуудын өөрчлөлт (1.22) байх дүн гарчээ.

Ажиллагсадын зэргийн хийснээрх цалинг Монгол улсын хэмжээнд 2013 оны 10-р

сараас эхлэн мөрдөгдсөн 192.0 мянган төгрөгний хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээтэй уялдуулан тогтоосон болно.

Тодруулга: Харин 1 км замын бодит тооцоот үнэ нь 2012 оноос ямар ч үндэслэлгүй

багцаалдаж тулгасан 530.0 сая төгрөгөөс бараг 2 дахин өндөр байгаа нь харагдаж

байна.

Хэвийн байдлаар бодит суурь үнээ гаргаж явсан бол жилийн дундаж индекс

1,10 байх байсан байна. Энэ бол цалингийн өсөлт, инфляци, эдийн засгийн

хямралтай өнөө үед хаана ч байдаг боломжийн индекс. Харин суурь үнээ 530,0

саяас тооцвол өсөлтийн индекс 2,10 болох нь. Энэ бол хаана ч байдаггүй индекс.

Харин 1 км замын тайлант үеийн Ерөнхий индексийн өөрчлөлтийг 1-р томьѐогоор

тооцвол 1.10 гэсэн үзүүлэлт гарч байна.

Ерөнхий индексийн 1%-ийн өөрчлөлтөд нөлөөлдөг факторуудын нөлөөллийг

тодорхойлоход дараах томьѐог ашиглана. Энэ томьѐоны индексүүдийг сүүлийн 4

жилийн судалгааны дүнд гаргаж авсан болно.

Үүнд:

Үнийн индекс(ҮИ)= ЦӨ*0.4+ШТМ,ГДМӨ*0.2+ВХӨ*0.2+МЦҮӨ*0.15+Бусад*0.05

Энэ томьѐоноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ-цалингийн өсөлт /Ц/, шатахуун,

гадаад, дотоод материалын үнийн өсөлт /ШТМ,ГДМӨ,/, валютын ханшны өсөлт

/ВХӨ/, машин механизмын үнэ, сэлбэгийн өсөлт /МЦҮӨ/, бусад хямрал, давагдашгүй

хүчин зүйлүүдтэй холбоо бүхий өсөлт тус бүрийн тодорхой өсөлт нь үнийн индексийн

1%-ийн өсөлтөд хэрхэн нөлөөлснийг олж болно. Тухайлбал:

ЦӨ=ҮИ−ШТМ,ГДМӨ∗0.2+ВХӨ∗0.2+МЦҮӨ∗0.15+Бусад∗0.05

0.4

Энэ илэрхийллээс цалинг тодорхой хэмжээгээр өөрчлөхөд үнийн индекс хэрхэн

өөрчлөгдөж байгааг хялбархан олж харж болно.

--oOo--